Хай- Бяртай байна аа, гэхдээ Стив манаь миний бодсон шиг хурдан жин нэмээгүй байна аа.
Леа- Өдөртөө хоёроос гурван удаа, шөнөдөө гурваас дөрвөн удаа хөхүүлж байгаа ш дээ.
Шон- Тэр хооронд нь сүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа.
Хай- Тэгвэл хуурай сүүгээр угжихыг санал болгомоор байна л даа.
Леа- Хөхөөр хооллохыг хамгийн сайн гэдэггүй билүү?
Хай- Хөхний сүү ч сайн л даа. Гэхдээ Стивд нэмэлт тэжээл хэрэгтэйг л хэлсэн юм. Энэ хэдэн дээжийг хэрэглээд үз.
Шон- Энэ их сайн бүтээгдэхүүн, шөнийн тэжээл өгөхөд надад л илүү хялбар болохоор юм.
Леа- Тийм ээ. Тийм.
Лим- Хамтарсан Ерөнийлөгч гэхээр ажлаа хамтарч хийхийг хэлдэг биз дээ.
Аар- Ингэмээр байгаа юм л даа, зарим ажлыг чи, зарим ажлыг би хийе.
Лим- Хачин юм аа, зарим ажил гэхээр ихэнх нь над дээр буух гээд ч байх шиг.
Аар- Чи чинь юугаа яриад байна даа.
Лим- Сан Хосе анагаахын сургуультай нэгдэх гэрээ?
Аар- Сувилагч нар нэгдсэн болохоор илүү орон тоо гаргж өгсөн. Хариуд нь, бид оюутнуудад нь хичээл заана.
Лим- Хичээл заахаар явна гэж саналтгүй шүү. Тэгэхээр чинь би мэс бариад төөрсөн баахан хүүхэдтэй бужигнасан бичиг цаасны ажилтай л хоцорно.
Аар- Сайн тохиролцоо хийсэн ш дээ. Тэгээд л болоо. Сайн тохиролцоо шүү.
Кал- Явж өөрсдийгөө танилцуулъя.
Жор- Үгүй шүү, тэд чинь нугасны дэгдээхий, би л лав ээж нь болж чадахгүй шүү. Тэр хоёрыг Шон, Пак хоёрт өгчихье.
Аш- Сайн уу? Баяртай.
Пак- Сайн уу, би Пак эмч. Энэ хүн бол…
Бүс- Шон Мёрфи эмч. Тантай уулзсандаа итгэж ядаж байна. Баярласандаа хариугүй өмдөндөө шээх нь ээ.
Шон- Битгий тэгээрэй.
Бүм- Тийм байх л даа. Та… гар барьдаггүй гэсэн ш дээ. 2012 оны гуравдугаар сард гарсан хураангуйд бичсэнээр гар барих дургүй байх нь аутизмын шинж тэмдэг гэсэн байна дээ. Гэхдээ би сайхан гар барих дуртай. Тийм болохоор үзэгдэл гэдэг юм. Хоёулаа гар барья. Ямар сул атгадаг юм бэ. За. Арай дээрдлээ. Шарлотт Лукайтис.
Пак- Танилцахад таатай байна, Шарлотт.
Шар- Намайг Чарли гэж дууддаг юм, удахгүй Лукайтис эмч болно. Хоёр жилийн дараа төгсөнө, би 17-той байхдаа интернетээр таны Сан Хосегийн онгоцны буудалд гар аргаар хийсэн хавхлаг ашиглаж байгаа бичлэгийг үзээд эмч болохоор шийдсэн юм. Аутизмтай хүн тийм баатарлаг байхыг анх удаа л харсан.
Шон- Баатарлаг байсан.
Шар- Яагаад би Сан Хосегийн анагаахын сургуулийг сонгосон бэ гэвэл тантай тааралдах болов уу л гэж, азаар танай эмнэлэг манайхтай хамтрахаар болчихлоо, бас Тэйлор Свифтийн Мастэрмайнд дуунд гардаг шиг…
Дом- Чарли?
Шар- Намайг хэтэрхий чалчаад байхаар Дом болиулдаг юм.
Дом- Сайн уу, намайг Доминик Хубанк гэдэг.
Пак- Ийм эрмэлзлэлтэй ирээдүйн эмч нар ирж байгаад их баярлаж байна.
Шар- Ирээдүйн мэс засалч.
Дом- Би мэс засалч болохгүй, зүгээр ээлжийн эмч болно.
Шон- За. Чарли, чи манай багт ор.
Шар- Ашгүй дээ.
Шон- Өвчтөнд танилцуулга хийх үү?
Шар- Дуртайяа. Ричард Шэлфорд, 53-тай…
Рич- Рич гэж дууд. Баян хүн шиг болчих гээд байна.
Шар- За, Рич Шэлфорд, 53 настай…
Рич- 52 хүрээд анзаарсан ч үгүй.
Шар- Инээдтэй гэдэг нь.
Шон- За. Жаахан удаад байна. Юу болсныг яриад өгөөч?
Охи- Тасралтгүй ханиалгаад амьсгаа ч авч чадахгүй ухаан алдаж унахдаа толгойгоо цохьчихсон.
Шон- Ханиадандаа муужирчээ.
Охи- Түрүүчийн удаа ирээд явсанаас турж, эцсэн байна.
Рич- Тийм гэлээ ч би зүгээр ээ. Зүгээр л нэг ханиад ш дээ.
Охи- Амьсгалж ч чадахгүй байгаа биз дээ, аав аа.
Кал- За, цээжний рэнтгэнээс харахад уушгинд олон тооны бөөгнөрөл үүсэж, цээжний хөндий, мэдрэл судасны зангилааны хэсэгт тунгалагийн зангилаа томорсон байна.
Шон- Цус, эсийн шинжилгээ хийж, бронхоскопт харуулаад, эдийн шинжилгээний хариуг явуулчих. Толгой боох аргаар шархыг нь цэвэрлээд өгчихгүй юү?
Шар- Тэрийг чадалгүй яах вэ.
Рич- Хөөе... би хэр удаж байж гарч болох вэ? Охин маань ажлаа орхиж байж, намайг үзүүлдэг юм лдаа. Хувиараа бизнэс эрхэлдэг юм. Хөндийн нэлээд хэдэн компанид тэхнологийн зөвлөх хийдэг юм.
Охи- Аав.
Кал- Сайрхаж л байг. Охиноороо бахархдаг аав байх нь.
Рич- Тийм ээ.
Шар- Энийг барьж байгаач.
Эрхо- Толгойн шарх цэвэрлэх энгийн боох арга. Нэгдүгээр алхам, хоёр боолтны үзүүрээс барьж байгаад зангидна. Хоёрдугаар алхам, нэг чихнээс эхлэн...
Кал- Өвчтөн өөрөө тоохгүй боловч охин нь баярлаж харагдахгүй байна лээ.
Шон- Шарх цэвэрлэхэд эрсдэл багатай. Чарли сургалтын бичлэг үзэх нь буруу гэж үү?
Кал- Үгүй л дээ. Харин ч маш сайн дагаж хийж байна лээ. Гол нь өвчтөний ар гэрийнхэн дурамжхан байна. Өвчтөний дэргэд сургалтын бичлэг үзэж болохгүй гээд нэг нь хэлвэл дээр байх аа.
Шон- Өө. Тэгвэл чи өөрөө хэл.
Пак- Гавалд гарсан цуурхайг эмчлээд арьсан дор хуримтлагдсан цусыг цэвэрлэсэн.
Өвч- Азтай л байна. Вайфайныхаа кодыг хэлээд өгөөч? Лиг Пасс суулгах гэсэн юм.
Аш- Ослын тэмдэглэлд таныг машины урдуур орсон гэж байна.
Өвч- Би харин хараагүй юм аа. Өнөөдөр чухал өдөр. Би Клипс дээр онооны мөрий тавьсан, сая тоглоод дуусчихлаа. Зургаан багийн сүүлчийн хэсэг дээр бооцоо тавьсан, орж хармаар байна ш дээ.
Пак- Олон үйлдэлтэй юм аа.
Өвч- Тоглоомын скин авахаар амьдрал хөгжилтэй болдог юм. Хөөе, чи нөгөө Доминатор байна ш дээ.
Дом- Аан, зүгээр л Дом гээ.
Өвч- Хөлбөмбөг тоглодог үе өнгөрсөн. Чи нөгөө Стэнфордын эсрэг ганган хаасан даа? 75 яард гүйж дуусгасан билүү? Ганцхан тоглолтоос би арван мянгыг хожсон ш дээ. Яагаад чи лигт ороогүй юм бэ?
Дом- Хүн гэмтээхийнхээ оронд эмчлэхээр шийдсэн юм.
Пак- Хагалгааны дараах гематокритын цусны шинжилгээ авъя. Тархины чинь хавдар буухаар та гарч болно.
Аш- Цусны дээж авч үзсэн биз дээ?
Дом- Анх удаа л ангиас гадуур ажиллаж байна.
Өвч- Онц авна гэж таван ногон тавья.
Аш- Үгүй. – За, судсыг нь олж байгаарай. За, тогтоож ав, зүүгээ хийхдээ үргэлж налуу барьж, гуурсыг тариурын цлиндрт дарна. Ингээд чи цусны дээж авч сурлаа.
Дом- Бурхан минь.
Өвч- Чи таван ногоонтой болж болох л байлаа.
Аш- Ухаан алдаад уначихсан. Тасхийтэл шүү.
Пак- Урд болон ханан тал нь цэвэрхэн л байна даа.
Дом- Уучлаарай. Би өглөө баахан дасгал хийчихсэн юм аа. Өглөөний цайгаа ууж амжаагүй.
Аш- Тэгээд одоо зүгээр үү?
Дом- Эго маань л шархалчихлаа, гэхдээ би зүгээр ээ. Энэ манай өвчтөний тархи уу?
Аш- Ммхмм, чи анатоми нэгдээ тэнцлээ.
Дом- Тэр урдах нь юу вэ?
Аш- Хөөх, бас чалчаа юм.
Пак- Тэнхлэгийн хавтан гэдэг юм, яг дээрээс нь харж байна гэсэн үг. Нүүрний болон дагзны хэсэг харагдаж байна. Бас л цэвэр.
Дом- Яаж мэдээд байгаа юм бэ?
Аш- Гадолини тарьсан болохоор гэмтэлтэй хэсгүүдээр гоожиж, сканнэрт илүү тод харагддаг юм.
Дом- Ингээд үү?
Аш- Тийм ээ, тэгж.
Пак- Энэ хавдар байна, өвчтөний тархины судал, гавлын мэдрэлүүдэд бүрэн тархаж, нугасны дээд хэсэгт сэдэрсэн байна. Ирж яваа машин харахгүй байх нь аргагүй юм.
Шар- Залгиор хоолойгоор өгсөөд мөгөөрсөн хоолой болон ясны ирмэгүүдэд тархсан байна.
Кал- Яг хэлж байна шүү.
Шар- Баярлалаа. Аутизмтай хүмүүст итгэл хайрласан сайхан үг байна. Миний аутизм гайхалтай л даа. Мөгөөрсөн хоолойноос сувгуудаар тархсан байна. Би Тэйлор Свифтийн зарчмыг барьдаг юм. Та хоёр ч бас тэгдэг үү?
Жор- Үгүй.
Кал- Тийм.
Шар- Адилхан болов уу ч гэж бодсон юм. Амьсгалын замын энгийн анатоми. А У К Х Г. Амраг. Урвагч. Кардиган. Хонгор. Гангараа.
Кал- Би мөгөөрсөн хоолой, түүний сувгуудыг муу цус гээд хэлчихдэг юм. Хоёрыг нэг үгээр.
Жор- Энэ ганцхан дуу мэддэг. Тэр бөөгнөрсөн бронхийн залхагийг хар даа.
Кал- Тунгалагийн зангилаа томорсноос хөндий нарийссан байна. Үрэвсэл биш л байна даа.
Шар- Янзтай. Миний анхны анагаахын нууц. Мёрфи эмчийг дуудах уу?
Шон- Кварцан хавтан зүсэж байсан уу?
Рич- Тийм. Үйлдвэрт ажиллаад л зүсэж эхэлсэн. Та яаж мэдээ вэ?
Шон- Кварц зүсэх үед дэгддэг хортой нарийн тоосны бөөмүүд уушиг, амьсгалын замд хуримтлагдсанаас та силикозтой болжээ.
Шар- Илбэ үзэж байгаа юм шиг л байна.
Рич- Манай эмч хатгалгаа сэдэрсэн л гэсэн дээ.
Шон- Силикоз хэтэрхий оройтож, оношлогддог л доо. Танд хос уушиг шилжүүлэн суулгах шаардлагатай.
Охи- Шинэ уушиг хэрэгтэй гэж үү?
Шон- Тийм. Амьсгалын үйл ажиллагаа доголдож, гэмтэл нь газар авч байгаа тул уушиг шилжүүлэн суулгах шаардлагатай. Гэхдээ үлдсэн насныхаа туршид гэртээ халамжинд байх ёстой.
Рич- Би чинь Флоридад ганцаараа амьдардаг ш дээ.
Охи- Аав аа, битгий яарч хүчил. Та эндээ хагалгаанд ороод надтай хамт амьдар.
Рич- Би тэгж чадахгүй.
Охи- Бололгүй яах вэ дээ.
Рич- Дөнгөж ажил дээр гарсан охиндоо зовлон болмооргүй байна.
Охи- Зовлон биш ээ, та миний аав шүү дээ. Та надад жимс арилгаж өгч, хөлбөмбөгийн багийг маань дасгалжуулдаг байсан. Бас намайг коллэжид оруулж, бизнесийн сургуульд сургасан. Одоо би таныгаа харж хандана аа.
Рич- Охиноо сайн хүмүүжүлжээ.
Шон- Тийм байна. Би зохицуулагчтай ярья даа. Стив хаа байна?
Леа- Доор үлдсэн, сувилагч нартай тоглож байгаа. Чи надад домпэридон бичээд өгөөч. Хөх сүү оруулдаг юм. Ээжийн группийнхэн бүгд хэлж байна лээ.
Шон- Сүү ялгаруулдаг эмийг хориглосон шүү дээ.
Леа- Канад, Мексикийн эмч нар нууцаар хэрэглэдэг шүү.
Шон- Хайланд эмчийн өгсөн хуурай сүү Стивд таалагдахгүй байгаа юм уу?
Леа- Надад таалагдахгүй байна, Шон. Би яг бүтэлгүй ээж юм байна л даа.
Шон- Чи бүтэлгүй ээж биш шүү дээ. Санал болгосон бүх зааварчилгааг мөрдөж байгаа. Үнэндээ, хуурай сүүгээр угжих зааварчилгааг л дагахгүй байгаа болохоос.
Леа- Шон. Би ээж болохыг маш эртнээс хүссэн. Дээр нь миний бие Стивт хэрэгтэй бүгдийг нь өгөх ёстой, гэтэл чадахгүй байна. Дургүй хүрээд байна.
Шон- За, ор ор.
Мор- Ашгүй дээ. Хоёулаа байж байна уу. Бяцхан Эдэнийхээ угаалганд урьж байна. Ингээд охин маань та нартай эмнэлгийн халатгүйгээр албан ёсор танилцах нь байна ш дээ.
Шон- Глассман эмч очих уу?
Мор- Очих байх аа.
Шон- Тэгвэл би очихгүй ээ.
Леа- Гласси, та хоёрыг эвлэрсэн гэж бодсон ш дээ. Сая нэг орой Стивийг харж өгсөн ш дээ.
Мор- Тэр очсон ч хэнд хамаатай юм бэ. Та хоёр хөөрхөн хүүгээ аваад ирэхгүй юү.
Леа- Заавал очно оо.
Мор- Ээж болох сайхан байгаа биз?
Леа- Хамгийн сайхан.
Шон- Чи дөнгөж сая өөрийгөө бүтэлгүй гэсэн ш дээ. Төрсний дараах эстрогэн, прогестэрон буурсных гэж бодож байна.
Леа- Чи намайг гормоны өөрчлөлтөнд орсон гэв үү дээ?
Шон- Үгүй, үнэндээ гормон буурсан.
Мор- За за, Шон. Явцгаая.
Шон- Энэ миний өрөө шүү.
Мор- Оршуулгын газар болгомооргүй л байна шүү.
Өвч- Хмм. Ямар нэгэн арга байж л таараа биз дээ.
Пак- Хавдарыг таны тархинд байнгын гэмтэл учруулахгүйгээр авах боломжгүй. Гол нь хагалгаанаас амьд гарвал шүү дээ. Уучлаарай. Хэцүү байгааг чинь ойлгож байна.
Өвч- Гэхдээ шинэ тэхнологи байдаг л биз дээ. Надал тархины өвчнөөс эдгэрсэн, Бартоло Колон бас..
Пак- Тамирчдын ясны бэртэл эдгээх туршилтын эмчилгээ чинь тархины мэс заслаас өөр.
Өвч- Ядаж талыг нь авчихаж болохгүй юм уу? Хугацаа хожиж өг л дөө. Хими эмчилгээ яасан юм?
Пак- Ийм хорт хавдарт хими эмчилгээ нөлөөгүй.
Дом- Хичээл дээр Т эсийн арга гэж заасан ш дээ. Тэр болох болов уу?
Пак- Хэдхэн удаа туршиж байсан, гэхдээ тархины эсэн дээр биш.
Өвч- Т эсийн арга. Яг хэрэгтэй үг, үсэгнүүд байна. Ямар ч учиртай бай, тэрийг туршиж үзье.
Пак- Т эсийн арга гэж дээд эрүүг чинь хөрөөдөөд, доод эрүүг чинь салгана ш дээ. Амны хөндийн дээрээс нүхэлж, хоолойн арын хэсгийг цоолно. Ганцхан энэ л аргаар хавдарыг авна. Хавдар тархины чинь шилбэнд тархсан байна. Хавдарыг авснаар дөрвөн мөч чинь саажиж, ярих, хөдлөх чадвараа алдана, гол нь хагалгаанаас амьд үлдвэл ш дээ.
Өвч- Ойлголоо. Санаснаас онцгүй л юм. Гэхдээ үзээд алдъя аа.
Пак- Сал, үлдсэн хугацаагаа аятайхан өнгөрүүл л дээ. Аял. Гэрийнхэнтэйгээ холбоо барь.
Өвч- Намайг хэнтэй холбоо барь гэнэ ээ? Хүүхдийнхээ коллэжийн төлбөрөөр мөрий тавиад эхнэртээ хөөгдчихсөн ш дээ. Тэд надтай харьцалгүй олон жил болж байна. Намайг аз ивээнэ ээ. Мэдрэгдээд байна.
Лим- Хамтрагч халамжийн компаниудад жүр бүрийн тайлангаа тавих гэж байна. Чирийн шижинтэй, өндөр настай өвчтөнүүдийн үр дүнгийн дэлгэрэнгүй тайлан нэхэж байна.
Аар- Сайн байна. Хуваариас хасчих.
Лим- Үгүй, маргааш өглөөний есөн цагт зоочихсон.
Аар- Буруу хариулт байна.
Лим- Харамсалтай нь би ар араас нь хагалгаатай. Тэнгэрийн авралаар надад миний чадахгүйг чаддаг хамтрагч байгаа юм даа.
Кал- Анагаахын оюутнуудыг эмч нартай хамт хооллохыг зөвшөөрдөг ш дээ.
Шар- Би харин хоолоо тамшаалж идэхийг тэвчдэггүй юм аа.
Кал- Тэгвэл, зөвлөгөө хэрэгтэй болоод сорох чимээ тэвчиж чаддаг бол Жордан, бид хоёр чамайг кофенд авч явъя.
Охи- Хонгор минь, дараа ярья даа.
Шар- Хөхний даруулгаа хаанаас авсан юм? Би үдээртэйд нь дургүй л дээ. Дажгүй байна уу?
Охи- Би жаахан завгүй байна л даа. Дээр гарч байгаад уулзах уу?
Шар- Юу хийгээд байгаа юм?
Охи- Найзтайгаа ярьж байна.
Шар- Найзыгаа аав гэдэг юм уу, аав чинь дээр байгаа ш дээ.
Охи- Байнгын үйлчлүүлэгч минь байгаа юм аа. Сүүлд нэг минут яриад таван мянгыг өгсөн. Миний аз болоход дутагдлаа нуудаггүй хүн л дээ.
Шар- Таван мянга аа? Зөөгч хийгээд гарын мөнгө аваад ч сард тийм цалин хүрдэггүй. Секс ажилчдад гарын мөнгө өгдөг үү?
Кал- Чарли, бидэнд хамаагүй хэрэг болохоор,,,
Охи- Миний ажлыг хангалттай олон хүн мэднэ. Төрсөн аав маань л мэдэхгүй. Нээрэн, та хоёр аавд маань битгий хэлээрэй.
Кал- Хэлэхгүй ээ. – Аан, сайхан мэдээтэй. Донорын уушиг гарсан байна.
Шар- Жинхэнэ аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэ дээ.
Кал- Донор дээр ирчихсэн байна. Гэрийнхэн нь төхөөрөмжөөс салгахаар хүлээж байгаа. Эхлээд хэдэн нэмэлт шинжилгээ аваад шүлжүүлэн суулгах хагалгааг маргааш эртхэн хийнэ.
Рич- Пөөх.
Шар- Доод давхарт хэрэглэхэд хялбар угаалгын өрөөтэй унтлагын өрөө байгаа.
Охи- Ажлын өрөөгөө болгочихъё.
Шар- Нөгөө ажлаа хийхэд чинь хөндлөнгийн хүн саад болохгүй.
Рич- Байз даа, байз. Ажлыг нь яагаад нөгөө гэж онцлов? Тэхникийн зөвлөгөө өгөхөд яагаад нууц орчин хэрэг болно гэж?
Кал- Чарли маань харин жаахан этгээд ярьдаг юм аа. Аутизм нь гайхалтай шүү.
Шар- Баярлалаа.
Кал- Ярих хэрэггүй. Нээрэн шүү. Хэрэггүй.
Охи- Хайртай шүү, аав аа.
Шар- Зөндөө олон аавтай ч, дэндүү бага завтай.
Рич- Хөөе, хөөе. Наадах чинь юу гэсэн үг вэ?
Охи- Аав, юу ч гээгүй.
Рич- Би чамаас асуугаагүй. Тэрнээс асууж байна.
Лим- Ажигла гэж хэлээд хангалтгүй. Хэрэх хэрэгтэй болбол Битгий ярь гэж л хэл.
Пак- Одоо л ойлголоо. Доминатор ч бас. Т эсийн аргыг юу гэж бодож байна?
Лим- Хагалгаа хийе гэж үү?
Пак- Хийсэн ч хийгээгүй ч Сал жилийн дотор л нас барна.
Лим- Жил гэдэг бол жил. Чи ямар цаазлах гэж байгаа биш.
Пак- Тэгээд үгүй гэсэн үг юм уу?
Лим- Үгүй ээ, чиний өмнөөс шийдвэр гаргахгүй. Чи өөрөө л мэдэх ёстой. Чиний хагалгаа, чиний шийдвэр. – Юу хийж байгаа юм?
Эрр- Захиалга нь энэ хаягаар хүргэж өг гэсэн. Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй.
Лим- Хамтрагч Ерөнхийлөгч.
Кал- Рич яаран асуугаагүй бол Чарли секс ажилчин гээд хэлэхээ шахсан. Тэрний дараа, тэр Грэйсийг өрөөндөө оруулахгүй, хагалгаа хийлгэхгүй гэсэн.
Шон- За за. Хүчилтөрөгчийн хангамж нь буурч байгаа. Цус хүчилтөрөгчөөр дутагдана. Рич яаралтай шинэ уушиг хэрэгтэй.
Кал- Би тэгж хэлсэн ш дээ. Флорида буцах тийзээ захиалчихсан. Тэндээс донорын хүсэлт гаргана гэж байна лээ.
Шон- Үгүй ээ, үгүй, үгүй. Уушиг нь нислэг даахгүй ш дээ. Чарлигийн алдаанаас болж, өвчтөний эрүүл мэнд аюулд орлоо.
Жор- Өвчтөн өөрөө л тэгж шийдсэн байна.
Шон- Гэхдээ Чарли ам алдаагүй бол Рич уурлахгүй…
Кал- Эрүүл мэндийн ажилтны хууль зөрчөөгүй шүү. Тэрний хийсэн ганц гэм бол Грэйсийн насан туршийн нууцыг хадгалж чадаагүй. Сануулахад, чи ч бас эхний жилдээ тийм алдаа гаргаж байсан.
Шон- Өвчтөн маань гэртээ аюулгүй харихын тулд хос уушигны шингэн авахуулах шаардлагатай. Зөвшөөрлийг нь аваад ирье. Чарлигаар өөдгүй ажил хийлгэе дээ.
Пак- Гавлын мэдрэл болон үе хоорондын хэвлийн гадарга дахь хавдар авч байна.
Аш- Даралт нь ихдээд байна. Цус алдлаа.
Дом- Бурхан минь.
Аш- Юу вэ? Дом, жинхэнэ ч биш ш дээ.
Дом- Бурхан минь.
Пак- Дахиад уу?
Аш- Дахиад. – Чи юм идсэн үү?
Дом- Хоёр давхар чизбургэр, шарсан төмс, зууш, жижиг бяслаг, боов, жимсний салат идсэн.
Аш- Гемофобитой бол мэс заслын үед ихээхэн хүндрэлтэй л дээ.
Дом- Давж гарах арга байдаг уу? Айхаа болимоор байна. Дүү, бид хоёр хоёулаа эмч болоод нутагтаа очиж амьдрахаар тохирсон юм л даа. Ээжийг өвдөхөд эрүүл мэндийн халамж нэмэргүйг ойлгож авсан.
Аш- Цус гоожихыг хэдэн цагаар хардаг шууд эмчилгээ хийлгэж болно. Өө, баларсан юм. Дажгүй юү? За. Амьсгалаарай.
Бич- АЛДАА
Аш- Шон тэрэнд дургүй гэнэ ээ? Нөгөөх нь шүтэдг биз дээ?
Кал- Чарли өвчтөнд ам алдаад өнөөх нь уушигны хагалгаагаа болиулчихсан. Давхар хөндийн эндотрахийн гуурс, хавчаар.
Аш- Манай хүн бас тэгсэн, гэхдээ эсрэгээрээ. Бараг л боломжгүй хагалгаа. Гэсэн ч хийлгэнэ л гээд байгаа. Бараг л Пакын чихнээс утаа саагиулсан шүү.
Кал- Анагаахын оюутны 20% нь тэсэж чаддаггүй, ихэнх нь хагалгааны үеэр ухаан алддаг.
Жор- Манай нугасны дэгдээхийнүүдийн хэн нь түрүүлж унах бол? Арван уут уусмал.
Аш- Тэрэг авч ирэхгүй дээ. Бүдүүн залуу даалгавартаа гарсан. Би охиныг авлаа. Хөөх, ийм үгнүүд анх удаа л хэлж үзлээ.
Шар- Даалгасан ажлаа дуусгачихлаа. Тэрэг авч ирэхгүй дээ. Гялс яваад ирье.
Аар- Хөөе. Чи намайг очиж магадгүй гээд Морганы хүүхдийн угаалганд очихгүй гэсэн юм уу?
Шон- Тийм.
Аар- Ямар тэнэг юм бэ. Хоёулаа одоо нэгэнт болсон явдалыг мартмаар юм биш үү?
Шон- Үгүй.
Аар- Би мартмаар л байна. Уг нь би л чамд уурлах ёстой ш дээ.
Шон- Та Стивийг төрсөн өдөр нь эргэж очих ёстой байсан юм.
Аар- Тийм ээ. Тэгэх байсан юм. Хэдийн тэгэх ёстой байсан юм. Гэхдээ тэр үед жаахан уур хүрээд байсан юм. Чи намайг доромжилсон, одоо би чамаас болоод бараг л мэс засалч биш. Чи мартчихаа юу?
Шон- Уучлалт гуйхгүй байна ш дээ. Есөн литр бохир гаргаж авлаа. Зүүн уушигны шингэн тунгалагшсан байна.
Шар- Грэйсийн камертай охидын сайтыг үзсэн үү?
Шон- Энэ энд юу хийж байгаа юм?
Кал- Даалгасан ажил дуусгасан гэсэн. Дахин нэг литр уумсал шахлаа.
Шар- Грэйс олон үйлчлүүлэгчтэй болох гэж онлайнд гарсан. Би тэрэнд хүссэнийг нь өгнө өө.
Кал- Чи сабскрайб дарсан юм уу?
Шар- Би фэминист л дээ, Грэйс аймаар хөөрхөн ш дээ. Сайт дээр нь нүцгэн зураг, шүршүүрийн тачаангуй бичлэг, хүлээтэй зурагнууд байна лээ.
Сув- Биеэ зарахад хэчнээн их мөнгө ч хангалтгүй дээ.
Шар- Аан, жилийн 3.6 сая доллар гэсэн шүү.
Сув- Та юу гэж бодож байна, Мёрфи эмч ээ? Хүү чинь секс ажилтан авдаг болчихвол та яах вэ?
Шар- Хүү чинь кварцан хавтан зүсэж амьдарч байгаад өвдчихвөл яах вэ?
Шон- Рич одоо гэр рүүгээ нисэж болно. Гэхдээ эхлээд нэг уулзаадахъя.
Мор- Охин сэрээд хэр удаж байгаа юм бэ?
Пак- Цаг гарангийн өмнө. Сая угжийг нь өгчихлөө. Өвчтөн хагалгаа хийлгэе гээд байдаг, гэтэл амжилттай болох боломж тэг.
Мор- Тэгвэл хий л дээ.
Пак- Зөвхөн шилдэгийн шилдэг л хийж чадна.
Мор- Тэр нь чи бол яах вэ? Би чамтай хагалгаанд орж үзсэн. Гар чинь хөдөлдөггүй, нарийрвчлал, тэвчээр сайтай. Чамайг чадна гэж бодож байна.
Пак- Эдэнээр шийдүүлчихье л дээ.
Мор- Ээжтэйгээ ижил бодолтой байгаа.
Шон- Та одоо харьж болно. Гэхдээ охиныхоо ярихыг сонсоод үз дээ.
Охи- Аав. Гуйж байна. Мёрфи эмч дахиад донор олдохгүй байсаар таныг нас барж магадгүй гэсэн. Зөвшөөрчих л дөө. Надтай амьдрах шаардлагагүй. Би байр олж өгье.
Рич- Чи тэр хийдэг юмаа болиорой.
Охи- Үгүй. Би дуртай юмаа л хийдэг. Би амжилттай яваа, хэнийг ч хохироогоогүй.
Рич- Би гомдож байна.
Шон- Миний хүү Стив гурван долоо хоногтой. Том болоод миний зөвшөөрөхгүй зүйлийг хийвэл яах билээ гэж бодож үзсэн. Гэхдээ бусдад харгис, түрэмгий хүн болчихгүй л бол над шиг амьдрах албагүй. Охин чинь ухаалаг, сайхан сэтгэлтэй. Аавдаа хайртай, таныг халамжлах хүсэлтэй байна. Их сайн хүн шиг санагдсан. Та Грэйсийг сайн өсгөжээ.
Пак- Мөрийтэй тоглоомын донтон чи энд ирчихээд бүх юмыг цааш түлхэж байна. Би яагаа энэ хагалгааг хийх вэ гэхээр, хожсон хугацаагаа хэрэгтэй юманд үрэхийг чинь хармаар байна.
Өвч- Ёс зүйгүй санагдаж байна шүү.
Пак- Үгүй шүү. Цаашид хүн шиг олигтойхон амьдарна гэж ятга даа.
Өвч- Намайг Сал Закариа гэдэг. Би мөрийтэй тоглоомын донтон. Эмчилгээ хийлгэхээ амлаж байна.
Пак- Бас хуучин эхнэртэйгээ холбогдож, ар гэрийнхэнтэйгээ холбоотой байгаарай.
Өвч- Энэ чамд ямар хамаатай билээ?
Пак- Би яагаад чамд итгэх ёстой билээ?
Өвч- Би үхвэл итгэх хэрэггүй болно. Би үхмээргүй байна.
Пак- Хагалгаандаа бэлдье.
Шон- Гараа тохойноос гурван ямх дээш угаа.
Шар- Та яаж Ричийг ятгаж чадсан юм бэ? Заль хэрэглэсэн үү?
Шон- Адилхан эцэг хүний хувиар ярьсан юм. Би энэрэнгүй сэтгэл гаргахдаа их сайн л даа.
Шар- Энгийн хүмүүс их хачи юм аа.
Шон- Тийм ээ, үнэн. Гараа зайлахдаа хурууны үзүүрээс тохой хүртэл нэг чигт зайлна шүү. Би чамд энэрэнгүй сэтгэл гаргаж, хагалгаанд авч орж байгаа юм шүү. Би өвчнийг нь эмчилж чадаж байгаад талархаж яваарай. Гараа өргө, юунд ч битгий хүрээрэй.
Шар- Анх удаа л хагалгааны хувцас, бээлий өмсөж үзэж байна. Цээжнийх нь үсийг хусах уу?
Сув- Хагалгааны өмнө хусчихсан.
Шар- Би өөрийнхөө үсийг хусдаг болохоор сайн хусна шүү. Гэхдээ цээжээ хусдаггүй л дээ. Суга, хөлнийхөө үсийг бол хусдаг...
Кал- Чарли.
Шон- За. Чимээгүй болоорой.
Шар- Уг нь, би нөгөө юу яах гээд...
Шон- Биедээ хамаагүй хүрч болохгүй.
Шар- Үгүй ээ, ээмгэндээ л хүрсэн.
Шон- Ариутгаагүй бол юунд ч хүрч болохгүй. Мэс заслын талбарыг сая бохирдуулчихлаа. Гараад дахиж ариутгал хий, одоо бүгдийг нь солихоор болчихлоо.
Шар- Та хэтэрхий чанга яриад байна.
Шон- Яваад хагалгааны өрөө ариутгах журам уншчихаад ир дээ.
Шар- Тэгээд тусгүй ээ. Би сонсголоороо сурдаг.
Шон- Тэгвэл чи гар. За юу? Одоохон гар.
Мор- Инээдтэй харагдаж байна. – Яагаад оролцохгүй гэж и-мэйл бичсэн юм? Өөрийгөө бүтэлгүй ээж гэж бодсон болохоороо л манай хүүхдийн угаалганд очихгүй гэж байх шив. Үгүй шүү дээ. Тэнэг юм бодож гэж. Хөхөөр хооллоход хүндрэл гарснаа хэлэхгүй бол би яаж тус болох юм бэ?
Леа- Уучлаарай. Хамаг юмаа чамд гомдоллоод би ч тэнэг юм даа. Хөхөөр хооллож байгаа маань азтай хэрэг, би ч ухаангүй амьтан юм даа.
Мор- Бүтэлгүйтээд байгаа нь чи ганцаараа биш. Эдэнийг шөнө уйлахаар Алэкс босож очиж авдаг юм. Дандаа шүү. Алексийг шөнийн ээлжтэй байхад би унтаад хүүхдээ 20 минут уйлуулсан байна лээ.
Леа- Ямар хайхрамжгүй юм бэ. Тийм ээ, хүүхэд хамгаалахынхан мэдвэл баларна л даа.
Мор- Амаа тат, сүүтэй хөх минь.
Леа- Чи бол хамгийн сайн ээж. Турнэрийн синдромтой хүүхэд үрчилж авсан, хоёр ч удаа зүрхний хагалгаанд орсон, тэгсэн ч гэсэн хүүхдийнхээ угаалгыг хийх гэж байна.
Мор- Байнга хуурай сүүгээр угждаг ш дээ.
Лим- Өрөөнөөсөө баахан хайрцаг арайхийж гаргалаа шүү.
Аар- Багтахгүй байсан юм аа.
Лим- Тэгвэл би сул зай олсон.
Аар- Хамтарсан Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийн тун сайн ашиглажээ.
Лим- Би чамд өртэй.
Аар- Бурхан минь, болиод өгөөч дээ? Хоёулаа зүгээр л эвлэрчихэж болохгүй юм уу?
Лим- Бодож үзье ээ.
Аар- Тэгэх үү? Үүнээс хойш, түүнээс цааш бүх том ажлыг би авахаа амлая. За юу? Дахиж битгий марга л даа.
Зэр- Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Лим- Өнөө өглөө сануулчихсан юм аа.
Аар- Ная аа?
Эмм- Та өдий насандаа ануухан харагддаг шүү.
Шар- Хагалгааны талбар бохирдуулсан гээд анхны хагалгаанаасаа хөөгдчихлөө.
Дом- Чамтай хамт орох гэж байлаа. Би цус хараад л хоёр удаа ухаан алдсан. Хах хөлс цутгаад хар цэгнүүд харагдаад эхэллээ. Юу вэ?
Шар- Тайвшрав уу? Би сая симпатетик мэдрэлийн системийг чинь идэвхжүүлчихлээ. Цусны урсгал нэмэгдвэл ухаан алдахаа болино.
Дом- Өөрийгөө алгадаж чадахгүй нь харамсалтай.
Шар- Бээлийгээ бугуйн эсрэг эргүүлээд үзээрэй.
Пак- За. Зүслээ шүү. Шатлах аргаар эрүү хувааж дууслаа. Волки эмч ээ, амны хөндийн доод салсыг салгаж, хэлийг нь голоор нь нугалж, эрүүг заазал. Евстахиевийн хоолойг хөндлөн огтолж, лонгус коллийн булчинг хоолойноос өргөж байна. Нугаламын дээд хэсэг болон гавлын ясны хальсанд хүрлээ. Одоо хэцүү хэсэг нь шүү. Фабрицийн роботыг оруулж ирээд гарыг нь байрлуул. Ротон зүсэгч, хэт авианы сорогчийг бэлд. – Ротон зүсэгчийг 25 хэмийн өнцөгт байрлуул. Хавдар болон тархины гүүрний урд гадаргуу, гавлын мэдрэлийн хоорондын хавтанг салгаж байна.
Мор- Сүүлчийн шат. Хэтэрхий гүн авчихвал өвчтөн саажилттай болно.
Пак- Бүх хавдарыг авсан. Зүрх цохилж байна.
Дом- Би муу байна аа.
Охи- Аав?
Рич- Хөөе. Чи байсан юм уу?
Охи- Мэдээж ш дээ. Бие нь яаж байна?
Рич- Дахиад чөлөөтэй амьсгалж байна.
Охи- Ашгүй дээ. Таны хоолыг хийж, эмийг чинь өгөөд байх газар олсон.
Рич- Аан гээ, би... Үнэхээр охинтойгоо баймаар л байна. Гэхдээ санал чинь хэвээрээ бол ш дээ.
Охи- Хэвээрээ байлгүй яах вэ.
Рич- Тийм үү?
Охи- Тийм.
Рич- Чи сайн хүн шүү. Шон
Шон- Сайн уу? Ариутгах аргачлалын гарын авлагаас юу мэдэж авснаа тайлагна даа.
Шар- И-мэйлдчихнэ ээ. Тавиурыг илүү үр дүнтэйгээр зохион байгуулж байна. Сайхан өдрийг улам сайхан болгоё.
Шон- Үгүй ээ. Өршөөгөөрэй. Өнөөдөр сайхан өдөр байгаагүй. Өчигдөр ч гэсэн. Чи олон том алдаа хийсэн, бүр олон жижиг алдаа хийсэн.
Шар- Манай анатомийн багш алдаа гаргах зүгээр гэсэн. Алдаж байж суралцдаг биз дээ.
Шон- Танай багшийн буруу. Энэ эмхэлсэн чинь ч буруу байна. Би бүгдийг нь зохих ёсоор байрлуулсан байсан юм. Хуучинд нь оруулаад гэртээ харь.
Пак- Хоёулаа сайхан амарч байх шив. Жанэт хуучин эхнэр чинь юм уу? Янзтай. Эмчилгээ хийлгэж байгаад чинь баярлаж байна ш дээ. Бас сая тавьсан мөрийг чинь баталгаажуулжээ.
Бич- Одоо овоохон шиг хожиж, өрөө дарчихаад л шууд болино.
Пак- Амжилт хүсье, Сал.
Дом- Зүгээр үү?
Шар- Тавиар дээрх юмнуудыг эмхэлчихсэн чинь Мёрфи эмчид таалагдсангүй.
Дом- Надад таалагдсан.
Шар- Чамд таалагдлаа гээд хамаагүй. Чи миний баатар биш.
Дом- Тийм гэж үү дээ? – Энэ инээмсэглэлийг чинь хармаар байсан юм.
Лим- Яасан муухай хүүхэд вэ.
Мор- Хуурай сүү юү?
Леа- Хэлдэг чинь зөв байжээ.
Мор- Харамсах юмгүй, за юу? Чамаар бахархаж байна. Бас нэмэлт тэжээл ээжүүдэд тустай байдаг юм ш дээ.
Леа- Сайхан сэтгэлийг чинь бурхаг ивээг.
Жор- Хоёр нярай хүүхэд эмчлэх гээд хоёр өдөр зовлоо шүү дээ.
Кал- Оюутан байхдаа анхны дадлагаараа хавдар судлалаар гарч билээ. Өвчтөн хүлээж аваад, нэг эмэгтэйгээс маммограмаа хийлгэж байгаа юу гэж асуусан юм л даа. Тэгсэн чинь хоёр хөхний хагалгаанд орох байсан.
Аш- Би төрөх дээр гарсан. Анх удаа хүүхэд эх бариад, эмч нь нярайг надад өгсөн чинь аймаар чанга сэжиглэчихсэн ш дээ.
Жор- Миний анхны хагалгаа, зүрхний нээх байлаа л даа, тэгсэн эмч нь АКТ гэж юу болохыг асуугаад. Би өөртөө итгэлтэйгээр Цус нөжирсөн хугацаа гэчихсэн чинь тэр: Үгийг нь мэдэж байна аа, дугаарыг нь хэлээдэх л дээ гэдэг юм даа. Тэр эмч намайг хагалгаанаас хөөж болох л байсан. Гэхдээ хөөлгүйгээр намайг сургасан юм даа. Тийм ээ. Нугасны дэгдээхийнүүдийнхээ амжилтын төлөө.
Аш- Тийм ээ.
Шон- Би секс ажилчны талаарх хоёр талын маргааныг сонссон ш дээ.
Аар- Ажлаа солих гэж байгаа юм уу?
Шон- Гэхдээ энэ хамаагүй. Нэг гэрийнхэн санал зөрөлдөх байх. Маргалддаг гэр бүл маргалдаггүй гэр бүлээс хамаагүй дээр.
Аар- Чамтай уулзах гэж удсанд уучлаарай. Цаашдаа өшөө олон цагийг хамт өнгөрөөхийг бодно оо. За юу?
Шон- Намайг бодсондоо л хэлж байгаа юм.
Back to episodes Go home