Эмхо- Сайн эмчийн өмнөх ангид...
Кал- Хөөщ. Зогс.
Цаг- Денни.
Дэн- Надад амлаач.
Жор- Юу?
Дэн- Опиум битгий.
Кал- Чамайг битгий гэж гуйсан ш дээ.
Жор- Хийхгүй өвдсөндөө бол зүрх, даралтаа дийлэхгүй ш дээ. Шоконд орчихсон байна.
Кал- Үгүй, залбирч байна.
Жор- Үхэж байна. Уучлаарай.
Дэн- Техаст байгаа гэрийнхэн дээрээ очмоор байна.
Шон- Өчигдөр гавлын ясны хагалгаанд алдаа гаргасан байна. Найман оёдол тавьсан байна шүү дээ. Шархыг нь харахад арван оёдол тавих ёстой. Учрыг нь олох хэрэгтэй.
Аар- Би зүрхний шигдээс болжээ.
Лим- Тийм. Гэхдээ хөнгөхөн.
Шон- Глассман эмч ээ, дараагийн алхмыг хэлж өгөөч.
Аар- Хурдан хамгаалагч дуудаарай. Шон, чи хэтэрч байна шүү.
Эмм- Хариул.
Аар- Энэ нөгөө... Чи намайг миний хагалгаан дээр хамтран зүтгэгчдийн дэргэд доромжилсон. Ямар гомдмоор юм хийснээ ойлгож байна уу?
Шон- Би юу хийхээ мэдэхгүй байна.
Аар- Би тайван баймаар байна шүү.
Пак- Чи ажлаа өгсний хэрэггүй. Битгий ганцаараа хариуцлага хүлээ. Чи бол миний өглөө сэрэх шалтгаан, тиймээс яаж ийгээд учрыг нь ол, надад энэ дэлхий дээр гэр бүл минь л хэрэгтэй байна.
Мар- Найзын хувьд чамд эхлээд хэлчихье. Би ажлаа өгөхөөр шийдсэн.
Глэ- Баяр хүрэе, аав, ээж хоёр оо.
Леа- Хоёулаа хүүхэдтэй боллоо.
Шон- Глассман эмч ирэх болов уу?
Эмм- Глассман эгч өгүүллээ.
Шон- Стив гэж нэрлэхийг яаж мэдсэн юм бол?
Леа- Тэр чамайг мэддэг болохоор.
Шон- Бээлий. Цагаа тавиарай.
Лео- Амжилт хүсье, хонгор минь. Сайхан ажил шүү.
Шон- 37 секунд. Сайн ажиллалаа.
Леа- Шинэ дээд амжилт тогтоочихов уу.
Шон- Хоёр дахь нь. Одоо 15 минут бие дааж тоглоно шүү. Цаг явлаа. Апп дээрээ тохиргоо хийчихье.
Леа- Явахаасаа өмнө хэдэн минут хэвтчихгүй байсан юм уу?
Шон- Өө, өнөө өглөө би арван минут илүү хэвтсэн. Сайхан байна. Чиний утсан дээр бас апп суулгачихсан шүү. Стивийн унтах, хооллох, тоглох цаг болохоор сэрүүлэг дуугаргана,
Леа- Хөргөгч, угаалгын өрөө, унтлагын өрөөн дахь хуваариа харалгүй мартсан үед хэрэгтэй юм байна.
Шон- Тийм. Бас би ажил дээрээсээ давхар харчихна.
Леа- Ээж нь байхад Стив яах ч үгүй дээ. Санаа зоволтгүй ажлаа хийгээрэй.
Шон- Эргэж ирээд Гэмтэл, архагшлын хагалгааны сэтгүүлээ уншиж дуусгана аа, за. Энэний дараа Стив гэдэсний дасгал таван минут хийх ёстой шүү. Өчигдөр ердөө арванхоёр минут л болсон, өмнөхөөсөө гурван минутаар...
Леа- Хайртай шүү. Цаадуулдаа мэнд дамжуулаарай.
Шон- За, би ч гэсэн хайртай шүү. Болдог бол явмааргүй л байна.
Мор- Чи яагаад ундаандаа гурван уут уураг хийгээд байдаг юм бэ?
Пак- Өөр, өөр үйлчилгээтэй юм аа. Угжаа ерөөсөө идэхгүй байх юм.
Мор- Уурагны компаниудын худал мэдээлэлд итгээд байх юм. Охиноо зөв тэвэрч байгаа биз?
Пак- Тийм.
Мор- Толгой дороос нь ивж, цэх тэврэх ёстой шүү. Сайн байна. Угжаа сайн хольсон юм уу?
Пак- Дандаа л тэгдэг шүү дээ. Дахиад л тоохгүй байх юм. Нозоороод байх шиг байна.
Мор- Би авч яваад үзүлчихье.
Пак- Би бас хамт явъя л даа.
Мор- Тэг л дээ. Энийг барьчих.
Хар- Өглөөний мэнд.
Аш- Перез өнөөдөр яаж байна?
Хар- Мэдэхгүй ээ.
Аш- Найм болох гэж байна. Өнөөдрийн тухайд бүтэн найман цаг байна. Та хоёр мсж ч бичээгүй юм уу?
Хар- Түр тусдаа байя гэж ярьсан юм. Цаадах чинь биеэ тэнхрүүлээд, би энд мөрөөрөө амьдарна.
Аш- Бүрнээ дэмжиж байна аа. Өнөө орой чиний шинэ бүлэг эхэлнэ шүү. Хоёулхнаа, юм ууж, хөгжим сонсож, эргэлзээтэй шийдвэр гаргая.
Хар- Жером, та хоёр хагалгаанд орохоор болжээ? Та хоёр чинь салж хагацдаггүй сэн билүү?
Аш- Жером нөгөө миний тоодоггүй спортын тухай баримтат киногоос салахаа байсан ш дээ. Тэг л дээ, удсан байна ш дээ. Би завгүй харин чи гунигтай байсан ш дээ.
Хар- Тэгье. Юм ууж, хөгжим сонсож болж байна, харин эргэлзээтэй шийдвэр дээр чинь эргэлзэж байна шүү.
Аш- Тэгье. Тухайн үедээ л болъё.
Хар- За. Бид хоёр орой гарч юм ууж, шинэ бүлэг эхлүүлнэ.
Аш- Яг тийм. Сайн найзуудын муу шийдвэр гэж нэрлэнэ ээ.
Хар- Тэгж нэрлэх нь ч бас хаашаа юм. Хамтрах уу?
Кал- Үгүй. Баярлалаа. Мёрфи аав аа, эргээд тавтай морил.
Шон- Стивийн зураг үзээрэй.
Хар- Өө, яг нэхэх гэж байлаа.
Шон- Ингэчихээр байн, байн утсаа ухахгүй амар юм байна.
Аш- Энэ муухай амьтныг хараач ээ. Яг ээж шүү.
Шон- Наадах чинь бааж байгаа нь. Энэ баах гэж байгаа нь.
Аш- Марзан юм аа.
Кал- Нүд нь яг чи байна ш дээ, Шон.
Шон- Лим эмчтэй уулзаадахъя. Наад зургаа авч болношүү. Бүгдэд нь хүрэхээр угаагаад ирсэн.
Ази- Маркус Испаниас мэнд хүргэж байна.
Лим- Хөөх, бясалгал хийх гээд вьетнам явчихаагүй билүү?
Ази- Тэгсэн, гэхдээ одоо Камино де Сантиагод зугаалж яваа.
Лим- Аштай юу даа. Хоёр мэс засалч дутуу, хүн нэмж авах боломжгүй байдаг. Зөвлөлтэй уулзаж, түр ерөнхийлөгч гаргаж өгөөч гэхээс.
Ази- О Брайн л биш бол хэн ч яах вэ.
Лим- Үгүй байлгүй дээ.
Ази- Зөвлөлийн танил маань жагсаалтнаас тэрний нэрийг харсан гэж байна лээ.
Лим- Арай ч дээ, хамгийн байж болохгүй хүн юм сан.
Шон- Өглөөний мэнд. Стивийн зураг үз. Та таяг тулахаа байчихжээ.
Лим- Тийм ээ, эмч таяггүй явж болно гэсэн. Ажилдаа орсон чинь сайн хэрэг.
Шон- Би танай багт ормоор байна.
Ази- Хөөрхөн болжээ, Мёрфи эмч ээ. Ажлын амжилт.
Лим- Шон, чамайг хараад баярлаж байна л даа, гэхдээ чам шиг шинэхэн аавд энэ тохиолдол тохиромжгүй гэж бодож байна л даа.
Шон- Харин ч чадвараа сориод сайхан шүү дээ.
Лим- Дуудсан даруйд ирсэнд баярлалаа.
Шон- Сайн байна уу. Би эмч Шон Мёрфи байна. Туслах мэс засалч, бас хүүгийн эцэг. Хүү маань 14 хоногтой, өнөөдөр би ажилдаа орж байна, гэхдээ энэ танай хүүгийн эмчийн хувьд нөлөөлөхгүй.
Эхх- Жекэд маань зүрх олдоно гэсэн үнэн үү?
Лим- Тийм. Гэхдээ одоогоор байхгүй байгаа л даа, олдохгүй байх магадлалтай.
Авв- Анх удаа ч тэгж байгаа юм биш ээ.
Эхх- Яагаад одоогоор байхгүй байгаа гэж?
Лим- Гэрийнхэн нь донорын төхөөрөмжийг салгахаас өмнө салах ёс хийнэ гэсэн. Донорын зүрх танай Жэкэд төгс тохирно, сүүлд хийсэн эхогоор зүрхний эмгэг нь хүндэрч үйл ажиллагаа нь бүр муудсан гэж гарсан болохоор жагсаалтын эхэнд бичигдэж байгаа. Одоо нэмэлт шинжилгээ хийж, бусад эрхтэн эрүүл эсэхийг оношилно.
Шон- Нэг юм байна. Жаахан шалбарчихсан байна, өөрөө л маажсан болов уу, үрэвсээд буглаа үүсчисхэн байна. Халдвар тархаж, халуурах юм бол Жэк хагалгаанд орох боломжгүй болно. Яаралтай буглааг хагалж, үхэжсэн хэсгийг авах хэрэгтэй.
Аар- Өглөөний мэнд.
Леа- Сайн уу? Манай хүү Стив, 14 хоногтой. Стив, энэ нөгөө чиний дуртай хөнжлийг өгсөн манай хажууханд амьдардаг ааштай өвгөн ш дээ. Шон хүүгийнх нь нэрийг таасанд гайхаад байсан шүү. Ургийн нэрийг нь таах гээд үз дээ? Аарон. Би зовж байж Бөүийг лоббидсон шүү, яагаад хамгийн догь хүний нэрийг өгч болохгүй гэж, тийм ээ? Гэхдээ, Шон өөрөө тэг гэсэн юм. Тэгж байгаад манайхаар ороорой. Хоёр ааштай хүн хачин царайгаа гаргахгүй юү.
Аар- Ойрд зав муутай байгаа болохоор…
Леа- Манай хөрш юм байж, завтайг чинь мэднэ шүү. Уурлаж байгааг чинь ойлгож байна аа. Гэхдээ та Шон, Стив, бид гурвыг үүрд тоохгүй байх гэж үү? Чадна гэж үү дээ?
Аар- Үл тоосон юм биш ээ. Хөөрхөн хүү байна. Баяр хүргэе.
Леа- Хичээсэн шүү.
Эмч- Хооллож байхад нь цианоз үүссэн үү?
Пак- Өчигдөр орой уруул хавьд нь хөхөрсөн байсан.
Мор- Би л лав юм хараагүй. Гэхдээ хагалгаанд орсон бас Турнерийн синдромтой болохоор ямартай ч үзүүлье гээд… Цусны урсгал удааширсан байна.
Эмч- Эдэний гол судас нарийсал бодсоноос хурдан явагдаж байх шиг байна.
Мор- Бета хаалт тавьж болох уу?
Эмч- Болох л байх, гэхдээ хавхлагийн гажигаас болоод төдийлөн үр дүн өгөхгүй л байх. Дахиад зураг авахуулж болно, гэхдээ,,, Эдэнийг дахиад хагалгаанд оруулах хэрэгтэй, аль болох хурдан.
Лим- Зүрхний зурагнаас харахад хавхлаг улам нарийсаж, зүүн ховдлын үйл ажиллагаа доголдсон байна. Гол судасны хавхлаг шинээр тавихгүй л бол зүрхний ажиллагаа нь улам муудна.
Мор- Аль нь дээр вэ? Механик нь уу, био аллотрансплантат тавих уу?
Лим- Нярайн механик хавхлагийг хөгжүүлэх гэж тавьдаг, дээр нь нэмэлт хагалгаанд орох, насан туршдаа цус шингэрүүлэгч хэрэглэнэ. Био аллотрансплантат нь элэгдэх эрсдэлтэй, гэхдээ найдвартай арга, дээр нь Россын хагалгааны арга ашиглана.
Пак- Хүндрэл үүсэх үү?
Лим- Гол судасны дутагдал, уушигны стеноз.
Пак- Жаахан харзнаж, өөр гаргалгаа хайя…
Мор- Россын хагалгаа хийе.
Лим- Ашерийг хагалгаанд бэлд гэе дээ. – Муудалцахаа больчихооч дээ.
Аар- Юу яриад байгааг чинь ойлгосонгүй. Чи надад найр хийж өгөх нь үү?
Лим- Та чинь эмнэлэг удирдаж байсан хүн. Дахиад хэдхэн сар тэсчих л дээ.
Аар- Чадна, гэхдээ ямар хэрэг байгаа юм?
Лим- Үгүй гэж байгаа юм уу?
Аар- Тийм.
Лим- Тэгвэл түр Ерөнхийлөгч О Брайнийг л авч ирэхээс.
Аар- Ёстой тэгж болохгүй шүү. Ямар Мао, Базил Фолти хоёр биш дээ.
Лим- Пөөх. Бараг мартагдсан хуучны зүйрлэл байх чинь вэ.
Аар- О Брайнаас салж өгөхгүй юм байна л даа.
Опр- Харин зөвлөлөөс л зүтгүүлэх гээд байх шиг байна. Нэрээ өгчих, тэгвэл цаадахад чинь боломж гарахгүй.
Аар- Заавал өөрийгөө өргөл барьц болгохгүйгээр аргалчихаж болох байлгүй.
Жор- За, Жэк. Чихний чинь ард жижигхэн булдруу байгаа биз? Тэрийг хурц юмаар хатгаж авахаар өвдөнө л дөө, гэхдээ чамайг шинэ зүрхтэй болгохын тулд тэгэхээс өөр аргагүй байна, за. Гэхдээ Ноён Снагглпафф чамд хань болно за юу. Ашэр Тако Тракынхан чоризо гаргадаг болсон, их амттай юм байна гэж байна лээ. Дараагийн ээлжин дээрээ захиалж идье л дээ.
Кал- Надад сонин биш байна. Баярлалаа. Өлгийдөөд болчихсон шүү.
Шон- Сайн банйа. Калу эмч ээ, хүүхдийг бүүвэйлж бай. Аллэн эмч ээ, чихний арын хэсгийг ариутга.
Жор- За, хүү минь битгий хараарай.
Шон- Одоохондоо 30 см-ээс цааш хараа нь тогтоогүй байгаа ш дээ.
Кал- Буглаа нь их гүн байна. Удаж байж эдгэрэх байх даа.
Жор- Шархыг нь соруулбал яах вэ?
Шон- Тохирох жижиг хэмжээтэй байхгүй.
Кал- Битгий ай.
Шон- Өт.
Авв- Өт яахаараа антибиотикоос илүү байдаг билээ? Өт байгалиасаа нянгийн эсрэг шүлс, шингээх шүүрэл ялгаруулдаг болохоор үхэжсэн эдийг хурдан цэвэрлэнэ.
Эжж- Миний хүүхдэд өт өгөх гэж байгаа юм уу?
Шон- Авгалдай.
Кал- Эмчилгээний зориулалттай болохоор тусгайлан ариутгасан болохоор ямар ч аюулгүй.
Шон- Миний Стив ийм байдалд орсон бол би энэ өтийг ашиглана. Гэхдээ тийм болохгүй л дээ, зүгээр л санааг чинь тайвшруулах гэж адилтгасан юм.
Авв- Тэг ээ, тэг.
Пак- Кофе уух уу? Эсвэл миний өрөөнд уураг байгаа шүү.
Мор- Уухгүй, баярлалаа. Гэхдээ чи өөрөө юм уумаар байвал яв л даа. Хүүхэд чинь өвдсөн юм уу?
Эжж- Жэк хүүд маань зүрх шилжүүлэн суулгах гээд.
Мор- Хэдэн настай юм?
Эжж- Гурван сартай.
Мор- Миний охин Эдэн хоёр сар гарантай. Яг одоо зүрхний хагалгаанд орж байгаа.
Эжж- Та нарын төлөө ч бас залбирна аа.
Мор- Жэк анх удаа хагалгаанд орох гэж байна уу?
Эжж- Жижиг хагалгаанд орж байсан, гэхдээ зүрхний нээлттэй хагалгаа анхных.
Авв- Гол нь бүтвэл шүү дээ.
Мор- Хагалгаанд орвол, дараа нь Биафинийн тос хэрэглээрэй. Троламин гэдэг байгалийн нэгдэл агуулдаг юм. Эдэний шархыг маш хурдан эдгээсэн.
Эжж- Охин чинь хэдэн хагалгаанд орсон юм?
Мор- Долоо хоногтой байхдаа нэг. Эдэн, бид хоёр туршлагатай шүү.
Эжж- Хатуужилтай хатагтай нар юм аа. Намайг Кэйт Пирс, миний нөхөр Өүэн.
Мор- Морган Рэзник.
Пак- Алекс Пак. Ийшэ суучих уу...
Леа- Тийм ээ. Миний хүү чадна аа. Алив ээ. Хөөх. Болж байна шүү. Болж байна, болж байна. Чадчихлаа ш дээ. Сайн уу, аав аа. Ажилдаа орох ямар байна даа?
Шон- Стивээс хэдхэн сараар ах нярайд өтөн эмчилгээ хийж байна. Стив үү дээ? Өдийд унтаж байх ёстой биз дээ?
Леа- Гэдэсний дасгалаа хийгээд мундаг байна аа. Өчигдөр хуваарь нь хоцорлоо гээд байхаар чинь хэдэн минут сунгасан юм.
Шон- Болохгүй ээ, болохгүй. Гэдэсний дасгалын цагийг сунгаж, унтах цагаас нь хасаж болохгүй. Аппны чинь сэрүүлэг дуугараагүй юм уу? Унтах цаг нь өнгөрөөд долоон минут болж байна.
Леа- Үгүй. Ёстой анзаарсангүй.
Шон- Унтах цаг нь хойшилбол тамирдаж, дараагийн хооллох цаг нь хойшилно. Хуваариа ягштал барих хэрэгтэй шүү.
Леа- Мэдэж байна аа, Шон, мэдэж байна. Хэдхэн минут сүртэй юм болохгүй.
Шон- Найман минут. Хэдхэн биш. Онц аюултай.
Леа- За, би Стивийг унтууллаа. Баяртай.
Шон- За.
Лим- Хагалгааг хойшлуулахаар боллоо. Эдэн үүдэн уушигны хавхлагтай болохоор гол судсанд залгах эд хүрэхгүй юм байна. Бас хавхлагаас цус алдаж байна.
Мор- Зүрх нь бодсоноос хурдан муудаж байна ш дээ.
Лим- Харамсалтай байна.
Пак- Одоо тэгээд юу хийх вэ?
Шон- Өт үр дүнгээ өгчээ. Жэк хүүгийн үрэвсэл арилсан, донорын зүрх авч ирж яваа.
Лим- Эдэний хоёр хавхлаг муу, зүрх нь хурдан доройтож байна. Донор ганцхан байдаг, гэтэл хоёр хүүхдэд хэрэгтэй байдаг. – Аль хүүхдэд зүрх шилжүүлэн суулгахыг шийдэх хэрэгтэй боллоо.
Жор- Жэк гурван сар хүлээж байгаа. Шилжүүлэн суулгах л ганц боломжтой.
Аш- Дахиад нэг донор олдтол ховдол дэмжигч суулгаж болно ш дээ.
Кал- Тэгвэл хэдэн сар орно. Яагаад Жэкэд ховдол дэмжигч зөв сонголт вэ гэхээр...
Пак- Морган. Морган.
Лим- Та хоёр энд орж ирж болохгүй.
Мор- Тайван суух газар алга, тэгэхээр намайг унтуулахгүй л юм бол...
Лим- Тэр болох байх.
Мор- Пак, бид хоёрыг шийдвэр гаргахад чинь нөлөөлнө гэж бодож байвал тоохгүй л байхгүй юу даа. Би нэг ч үг дуугарахгүй.
Лим- Калу эмч ээ?
Кал- За... Ховдол дэмжигчийн хувьд Жэк жин багатай болохоор хүндрэл үүсэх, халдвар авах, цус алдах, зүрх зогсох эрсдэлтэй.
Аш- Эдэнд ч гэсэн тохиромжгүй арга.
Жор- Эдэний тухайд механик хавхлаг орлуулагч иртэл ЭКМО-д байлгаж байж болно.
Лим- Турнэрийн синдромтой хүүхдэд ЭКМО аюултай ш дээ. Хэр удаан ЭКМО-д байлгана тэр хэрээрээ ноцтой хүндрэл үүсэх аюултай. Орлуулагч ч амжиж ирэхгүй байж мэднэ. Санал нэмэрлэхгүй юм уу, Мёрфи эмч ээ?
Шон- Хэмжээ, цусны бүлгээс нь харахад донорын зүрх Жэк, Эдэн хоёрт асуудалгүй таарна.
Лим- Тэгээд өөр?
Мор- Хэл ээ, Шон.
Шон- Зүрх суулгахгүй бол, Жэк үхнэ. Эдэн ч бас үхэж магадгүй. Гэхдээ Эдэнд өөр сонголт байгаа. Эрсдэлтэй ч гэлээ сонголт байгаа. Зүрхийг Жэкэд суулгах нь дээр.
Лим- Эдэнд орой ЭКМО тавья. Би Абботтой ярьж, 15 мм-ийн хавхлагаа яаравчил гэж хэлье.
Аш- Жордан, уучлаарай. Оройныхоо хөтөлбөрийг түр хойшлуулах уу? Ядраад байна, бас Жером орой гэмт хэргийн мөрдлөг үзье гээд байна аа.
Жор- Ядраад байгаа бол амарсан нь дээр дээ.
Аш- За.
Леа- Пөөх, би дуртай ш дээ.
Жор- Зөөлөн соустай болохоор Стивийг мээмээ идэхэд хэлийг нь дарвигнуулахгүй.
Леа- Чи ёстой аминд орлоо. Хариугүй өлсөж үхэх нь. Баярлалаа. – Хөөрхий Эдэн ЭКМО тавиулахаар болжээ. Морган, Пак хоёрыг өрөвдчихлөө.
Жор- Харин тийм ээ, хүндхэн л өдөр байлаа.
Леа- Пэрэз байхгүй болохоор чи яаж байна даа?
Жор- Ажил дээр ч, гэрт ч юу ч болсон би хамгийн түрүүнд тэрэнд хэлдэг. Гэтэл одоо чадахгүй байна. Эсвэл бүр хэрэггүй ч юм уу. Санаж үхэх нь ээ.
Леа- Чи надад хэлж болно ш дээ. Хэтэрхий эмнэлгийн юм яривал би ойлгохгүй шүү, гэхдээ толгой дохиж, сонирхсон царайлаад байж чадна шүү. Чамд би байна. Ашэр ч бас. Тэгээд юу болсон юм? Ярь л даа. Хүүхэд ямар хов ярих биш дээ.
Жор- Уг нь, Ашер бид хоёр өнөөдөр хоёулхнаа гадуур гаръя гэсэн юм л даа. Хүүгээ очиж харах юм уу?
Леа- Үгүй ээ, нэг орвол эргэж гарч ирж чадахгүй. Өөрөө аргаа олчихно биз. Тэгээд АШэр, та хоёр...
Жор- Больё гэсэн, Жэром руугаа явсан, Эдэний асуудал хүнд туссан юм байх, би ч адилхан, надад ч гэсэн хүнд л өдөр байлаа ш дээ. Стив чинь уйлаад байна.
Леа- Ганц минут хүлээж байг ээ. Чамд ч гэсэн хэцүү л байгаа ш дээ.
Жор- Хараад байхад энэ хүмүүс чинь харин... Яв аа.
Леа- За, уучлаарай. Удахгүй ээ. Амлая.
Пак- Ингэх албагүй шүү дээ, Шон.
Шон- Би энэ эмнэлгийнхнээс хамаагүй нямбай хүн. ЭКМО тавьж эхэллээ.
Лим- Зөвлөлийн Гэйлээс и-мэйл ирсэн. Би тэгээд түр Ерөнхийлөгчид нэр дэвшигч болчихов уу?
Аар- Зүгээр дээ.
Лим- Би тэр ажлыг хиймээргүй байна.
Аар- Чи тэр,,, чи тэр Өүэнээс дээр ш дээ. Чи бол сайн мэнэжэр, бас,,, хүндэтгэл хүлээсэн, бас хамгийн олон чадвартай эмэгтэй...
Лим- Чам шиг хүн ховор. Би чинь олныг төлөөлөх хүн биш.
Аар- Мөн дөө, тэр. Яг л тохирох нэр дэвшигч. Тэгээд ч Гэйл дэмжиж байна лээ.
Лим- Дургүй хүрч байна шүү.
Аар- За, зүгээр ээ.
Шон- Стив, чамтай уулзаад баярлаж байна л даа, гэхдээ чи өдийд сэрүүн байх ёсгүй ш дээ.
Леа- Харин тийм ээ, өдөр дугхийхэд би бас унтчихжээ. 4:30 хүртэл унтсан байна лээ.
Шон- Сэрүүлгэ тавь гээд байхад даа. Хуваариа дагах нь чухал.
Леа- Мэднэ ээ, мэднэ.
Шон- Би маргааш гурван сартай хүүхдэд зүрх шилжүүлэн суулгана.
Леа- За. Тэгвэл эртхэн унт аа.
Шон- Тэглээ, унтлаа.
Леа- Явж орондоо ор. Би Стивийг унтуулчихна.
Шон- Би чадахгүй юм шиг байна.
Леа- За, тайвши аа. Дуу дардаг чихэвчээ зүүчих юм уу?
Шон- Би өөрөө нам унтчихна аа. Чихэвчний хэрэг байхгүй.
Леа- Эсвэл Глассманыд ороод унтчих юм уу?
Шон- Үгүй.
Леа- Ажил руугаа явах юм уу? Тэнд хоночих юм уу?
Бич- Өвчтөн Жек Пирс. Онош карпиомиопат зүрхний доголдол – Өвчтөн Эдэн Вэст. Аортийн нарийсал, Турнерийн синдром
Шон- Нэг зүрхээр хоёуланг нь эмчилж болно. Димоно трансплант гэдэг юм. Жэкийн зүрх доголдолтой, гэхдээ хавхлагууд нь эрүүл, тэгэхээр Жэк донорын зүрхийг авч эрүүл хавхлагийг нь Эдэн гэмтэлтэйгээр солино. Аллотрансплантатын донортой болсон учраас Эдэнд олон хагалгаанд орж, цус шинэгрүүлэгч хэрэглэхгүй. Нэг зүрх хоёр хүүхдийн амийг аварна.
Пак- Хавхлаг доголдох боломж хэр вэ?
Шон- Маш бага. Жэк кардиомиопатитай ч гэсэн хавхлаг нь ажиллагаа сайтай. Хагалгаа амжилттай болох магадлал өндөр.
Лим- Эдэний хувьд хамгийн сайн сонголт байна.
Мор- Тэгвэл Жэк?
Лим- Хавхлагийг нь гэмтээхгүйн тулд зүрхийг нь авахдаа маш няхуур байх хэрэгтэй. Тэгэхээр хугацаа алдахын хэрээр цус алдах, халдвар авах эрсдэл өндөр.
Мор- Гуйхад ч хэцүү юм даа.
Шон- Тэгвэл хэзээд ч татгалзаж болно.
Мор- Чи яах байсан бэ?
Пак- Чи 24 цаг юу ч идсэнгүй.
Мор- Зүгээр ээ.
Пак- Тэд юу ч гэж шийдсэн хоёулаа даваад л гарна.
Мор- Битгий.
Пак- Яасан, битгий тусал гэж үү?
Мор- Тийм ээ, тэгж байна. Утгагүй, ядаргаатай юм.
Пак- Эдэнийг минийх гэж үзэхгүй байгааг чинь ойлгож байна, тийм болохоор л эмчилгээний шийдвэр гаргахад намайг оролцуулахгүй байгаа. Надад тэгэх хэрэг байхгүй, эсвэл чиний шийдвэртэй зөрчилдөхгүй…
Мор- Дургүйг минь хүргэж сатааруулах гээд байгаа юм уу?
Пак- Би хэрүүл өдөөгүй шүү. Би тэр охиныг өөрийн юм шиг хайрладгаа хэлэх гэсэн юм, бас,,, чамтай л адил айж байна. Намайг туслахыг чи зөвшөөрөх хэрэгтэй, хоёулаа хамтдаа даваад гарна. Ердөө л энэ. Юм идэж, уухгүй бол чи ухаан алдаад уначих вий дээ.
Эжж- Манай хүүхэд танай хүүхдийн амийг аварч чадах бол бид дуртайяа тусална.
Леа- Би чамайг үүрд хайрлаж, үүрд мөнх бодсоор л явна. Намайг амьд байгаа цагт чи миний хүүхэд шүү дээ. Бурхан минь. Ямар өрөвдөлтэй юм бэ. Хоёулаа аавынх нь эмчилгээний тэмдэглэлээс нэгийг авч уншъя.
Эмхо- Сэрүүлэг. Таван минутийн дараа унтаарай.
Леа- Хүүхдийн аппыг яаж чанга яригчнаас салгадаг билээ?
Шон- Үгүй ээ. Салгаж болохгүй шүү. Чамайг мартчихна гээд би холбосон юм.
Леа- Стив, бид хоёр хоёулхнаа гэртээ байгаа үед би жаахан чөлөөтэй, дураараа баймаар байна ш дээ. Энийг чинь салгалаа шүү.
Шон- Цэнэг нь дуусаж магадгүй гээд баттэрэй хийчихсэн. Леа, би ажил дээрээ байхдаа Стив, та хоёрын юу хийж байгааг мэдэж баймаар байна. Тэгэхээр хүүтэйгээ хамт өдрийг өнгөрөөж байгаа юм шиг санагддаг юм. Стивийн хуваарь зөрчигдөөд байхаар би эмнэлэг дээрээ хонож, та хоёрыг бүр их санаад байна ш дээ.
Леа- Бид ч гэсэн санаж байна шүү. Сайхан амарч чадсан уу?
Шон- Сайнгүй л дээ. Гэхдээ би хоёр хүүхдийг эмчлэх сайхан санаа олсон. Одоо явж хагалгаандаа бэлдлээ. Хайртай шүү. – Лим эмч ээ, хагалгааны өмнөх хуралдаа…
Лим- Түр хүлээ, Шон. Яах вэ, Гэйл, намайг олон талын чадвартай, нүүр хагарсан гэж онцолж болох ч гэлээ түр орон тоо гэдэг чинь эхний өдрөөсөө л ажлын талбар дээр гарч удирдах хүний ажил. Өмнө нь энэ ажлыг хийж байсан хүн бий. Өөрийгөө магтахааргүй даруухан хүн л дээ, гэхдээ тэр л байвал зохино шүү.
Гэл- Магтууштай маргаан байна. Баярлалаа.
Лим- Нээрэн, ахлахууд үл төлөөлөх бүлгтээ ордог шүү. Мёрфи эмч ээ, Жэкийн хагалгааг би нэгдүгээр өрөөнд хийе. Ашэр, чи хажуугийн өрөөнд Эдэнийг бэлдэж бай. Аллэн, Калу хоёр донорын зүрхийг хүлээн авч шилжүүлэн суулгахад бэлд.
Шон- Лим эмч, бид хоёр Жэкэд зүрх орлуулагч залгаж, биеийн тэмпэратурыг 25 хэм хүртэл буулгая. Бага настай, хүнд өвчтэй хүүхэд учраас төхөөрөмжид хоёр цагаас илүүтэй байлгаж болохгүй.
Лим- Жэкийн шинэ зүрхний хагалгаа ерэн минут үргэлжилнэ. Тэгэхээр хуучныг нь авахад гучин минут байна. Шон зүрх шилжүүлэн суулгах зуурт би Жэкийн хавхлагийг тайрч байя. Алдаа гаргах эрх байхгүй шүү. Өвчтөнүүдээ бэлдэцгээ.
Жор- Тун сонирхолтой юм...
Кал- Тийм.
Жор- Хоёр хүүхдэд хагалгаа хийх гэж байхад хэнэг ч үгүй Тийм гэж байгаа юм уу?
Кал- Чиний яриаг л дэмжсэн ш дээ.
Жор- Чи сүүлийн арван дөрөв хоног дандаа ганц нэгхэн үгээр яриад байгаа шүү. Надад дургүй байгаа бол зүгээр хэлчихээрэй.
Кал- За. За, Пэрэзтэй яаж учраа олохыг чинь хараад чамд дургүй хүрээд байна.
Жор- Шал тэнэг юм.
Кал- Чи өөрөө л хэл гээ биз дээ.
Жор- Би чамтай санал нийлсэн гээгүй шүү.
Кал- Чи өвчтөнийхөө хүслийг дагаагүй, тэрнээс чинь болж Пэрэз явчихсан.
Жор- Тэрний чинь ачаар л Пэрэз амьд байгаа.
Кал- Өөрийнх нь үгэнд орсон бол юу болохыг мэдэхгүй ш дээ. Чи зөв гэж бодсон шийдвэрээ л гаргахдаа, бусдын хүсэл зорилгыг огт тоогоогүй. Уучлаарай, гэхдээ чи тэгэх ч ёсгүй, тийм юманд хүрэх ч ёсгүй байсан юм.
Жор- Тийм юманд аа? Би хамгийн хайрладаг хүнээ алдсан, тэрнийгээ өдөр бүр санаж байна. Би амьдралын сайн сайхан гэсэн бүхэнд хайртай л даа, ажилдаа хайртай, найзуудаа гэж боддог хүмүүст хайртай, гэхдээ бүгд намайг орхиж яваад би ганцаараа үлдчихээд байх шиг. Намайг шийтгэх зовлонгоосоо ангижир л даа.
Лим- Охиныг бэлдэж, хучаад, нойрсуулагчинд оруул. За, тэгээд гучин минутийн дараа уулзъя.
Эжж- Надад нэг илүү байсан юм. Заавал католик байх албагүй. Эрх барихаар ганцаараа биш гэдгээ мэдэрдэг юм.
Мор- Баярлалаа.
Шон- Эхлээд салгаж авах сорви олон байна. Кардиомиопатийн уршгаар Жэкийн зүрх томорч, цээжний хана цүлхийсэн байна. Хавхлагийг нь салгаж авахад төлөвлөснөөс удах шинжтэй.
Кал- Хошуудсан хавхлагт үзлэг хийлээ. Судасны хананцар бүтэн. Зүрх хэвийн ажиллагаатай.
Лим- Аллэн эмч ээ, уушигны судаснуудыг холбож, зүүн судас эргүүлэхэд бэлд. Калу эмч ээ, наашаа ир.
Шон- За. Урсгалын хүчийг нэмж, тэмпэратурыг 25 хүртэл буулга.
Лим- Цагаа явуулаарай.
Леа- Алив ээ, самархан минь. Хуваариа зөрчөөгүй, одоо дугхий л дээ. Унт л даа. Унтаач. Унтчих л даа, самархан минь ээ.
Шон- Гол судас хөндлөн огтлох хэрэгтэй байна, гэхдээ хавхлагтай уулзах хэсэг дээр хэт наалдчихсан байна.
Лим- Шинэ зүрх суулгахад нэг цаг 14 минут л үлдсэн.
Шон- Хөндлөн огтлолын үзүүр дээр цагаригласан байна. Хагалчихвал хавхлаг хэрэгцээгүй болно. Урьдчилсан татлага.
Лим- Цаг яваад байна ш дээ. Жэкийн хагалгаа эрсдэлтэй болж байна.
Шон- Мэтц.
Лим- Мёрфи эмч ээ, хагалгааг даруй цуцалъя. Шон, Эдэнд ЭКМО тавих боломж байгаа ш дээ. Хагалгааг цуцал...
Шон- Болчихлоо. Хавхлаг хэвийн. Донорын зүрхийг бэлд.
Лим- Охин яаж байна?
Сув- Бэлэн болсон. Амин эрхтэнүүд хэвийн.
Лим- Цээжийг нь нээж, төхөөрөмжөө асаа, тэр хооронд би хавхлаг суулгая.
Аш- Мэс. Хавхлагийн байдал хэр байна?
Лим- Эхогоор харснаас арай том байна. Залгаас хийхэд хүндрэл үүснэ.
Аш- Гэхдээ болно биз дээ?
Лим- Болох ёстой.
Эмхо- Таван минутийн дараа хооллох цаг эхэлнэ.
Лим- Яг таарахгүй байна. Оёдлын утсаар залгах гэж үзье.
Аш- 7-0-той пролин.
Лим- Болчихлоо. Давсны уусмал. Гол судсан дээр хавхлаг агшихгүй байна.
Аш- Барьцалдуулах оёо тавих уу?
Лим- Ийм жаахан нярайд нарийсал үүсгэх аюултай. Дахиад нэг оролдъё. 7-0-той пролин.
Жор- Бараг хоёр цаг хагас боллоо. Төхөөрөмжийг нь хурдан салгая.
Шон- Гол судасны залгаа дууслаа. Гол судасны хавчаарыг авч, тэмпэратурыг нэм.
Кал- Одоо яах вэ?
Шон- Хүлээнэ дээ. Зүрх цохилж эхэлтэл хүлээнэ.
Авв- Бараг гурван боллоо. Амжилтгүй болсон юм болов уу?
Аш- Оёдол тогтсон байна.
Лим- Одоо энэ бяцхан зүрх цохилж эхлэх ёстой. Охиныг дулаацуулж, урсгалыг нь багасга.
Шон- Бифбилятор аваад ир. Цэвэр. Дахиад.
Лим- Хоёр хагалгаа амжилттай болсон. Хоёр хүүхдийн бие тун сайн байгаа, удахгүй орж болно.
Мор- Баярлалаа. Баярлалаа. Охины минь амийг аварлаа.
Шон- Зүгээр дээ. Би хүүхдээ санаад байна. Шууд харилаа шүү.
Аш- За за, би шүршүүрт орлоо шүү. Тэгээд гарахад бэлэн.
Жор- Хайртай хүн дээрээ оч оо. Зүгээр ээ.
Аш- Баярлалаа. Маргааш?
Кал- Тийм байна лээ. Эдний чоризо... чи юу гээд байлаа?
Жор- Тасархай.
Кал- Тийм байна. Тасархай амттай. Хувааж иддэг юм билүү гэж бодлоо.
Жор- Халуун соусыг нь авсан биз дээ.
Шон- Сайн уу? Стив унтаагүй байгаа юм уу?
Леа- Чи бүр ядарчихжээ.
Шон- Баярлалаа.
Леа- Стив хоолоо идэж, хэхэрч, хуурайлсан, гэтэл чанга яригчны дуугаар санамсаргүй сэрчихсэн. Эдэн яаж байна?
Шон- Сайн байгаа. Жэкийн хагалгаа ч бас амжилттай болсон. Хүүхэд өсгөнө гэдэг хэцүү юм.
Леа- Тийм, анзаарсан шүү.
Шон- Хэцүү ч гэлээ хамгийн зөв сонголт олон байдаг юм байна. Хүмүүс өөр, өөр юм хүсдэг. Би яаж ч байсан, чамд төвөг болохгүйг хичээнэ. Хуваарь чухал л даа, гэхдээ би чанга яаригчийг аппнаас салгачихъя.
Леа- Галын гарцан дээр тавьчихъя. Баярлалаа. Маш их баярлаж байна. Гэхдээ одоо унтлагын өрөөндөө л ормоор байна.
Шон- Тэг дээ.
Леа- Сайхан амраарай. Чимээ дардаг чихэвчийг чинь зүүлээ шүү. Та хоёртоо хайртай шүү.
Аар- Тоглоод байна уу? Миний нэрийг өгчихсөн юм уу?
Лим- Би чиний л жишээг дагасан ш дээ. Харав уу? Төрөлхийн удирдагч даа.
Аар- Би хөгширсөн. Элэгдэж хуучраад хөгширсөн.
Лим- Гэхдээ ухаантай.
Аар- Би эргүүлдэг утасны үеийн хүн. Чухал хүн. Асар их туршлагатай. Энэ эмнэлэгт хамгийн хэрэгтэй хүн нь чи.
Лим- Аарон, чи бол мэргэжлийн мэдлэгтэй, төрөлхийн, тайлбарлашгүй намбатай хүн
Аар- Чи өөрөө тэнэглэхээ болиод тэр ажлыг ав, за юу?
Лим- Амиа бодож, зөрүүдлэхээ больж үз.
Аар- Би яаж амиа бодсон юм? Би...
Гэл- Өө, хамт байгаа юм уу. Би ороод гаръя. Та хоёрын дэвшүүлсэн саналыг хэлэлцэхэд зөвлөлд хүндрэлтэй байлаа. Тэгээд бид нэгийг нь, сонгосонгүй. Та хоёрыг Гэгээн Бонавэнтур эмнэлгийн түр хамтарсан ерөнхийлөгчөөр томиллоо. Баяр хүргэе.
Шон- Хуваарьт байхгүй ш дээ, Стив. Ээж нь унтах хэрэгтэй. Аав нь унтах хэрэгтэй. Чи унтах хэрэгтэй. Тэгэх үү? Гуйж байна. Бид хоёулаа их ядарлаа. Гуйж байна. Бид хоёулаа их ядарлаа.
Аар- Хөөе.
Шон- Уйлаад болдоггүй ээ. Леа унтаж байгаа болохоор гэртээ орж чаддаггүй. Өмнө нь тэврээд унтуулчихдаг байсан юм л даа.
Аар- Хүүхэд заримдаа зүгээр л уйлах хэрэгтэй байдаг юм аа. Хөөе, би хэсэг аваадах уу? Орж унт даа. Зүгээр ээ. Орж жаахан унтаад ав.
Шон- Би түр л дугхийе.
Аар- Ханатлаа унт аа. – Жаал аа. Битгий уйлаарай. Хөөе. Хөөе. Хөөе. Хөөе. Хөөе. Хөөе. Битгий уйлаарай. Битгий уйл. Би хэн бэ гэж үү? Чиний өвөө байхгүй юу даа.
Back to episodes Go home