Vegas Ep1

                                         “CSI Vegas Ep1”

Фо:     Ээж ээ, энэ юу вэ? Та дахиад хэрэглээд байгаа юм уу?

Эм:     Бид энийг хийсэн хүнийг олох болно. Жош чи ээжийнхээ хар тамхины нийлүүлэгчийг олоод яах гэж байна?

Эр:     Хэн намайг гаргасан юм?

Фо:     Кан Шефтер энийг мэдэх болно. Жанетт Фолсом. Хэн тэгсэн бэ? Рафаэль Таркенио юу?

Эм:     Үгүй ээ.

Фо:     Үгүй ээ, чи тэгсэн.

Ма:     Кан Рафаэль Таркениод ажиллаж байсан. Хар тамхины наймаачид дундаа овгор нь.

Фо:     Би тэрнийг олсон. Би энийг хийсэн хүнийг олсон.

Ма:     Бид мэднэ ээ.

Хар:   Жош. Жош. Жош. Чи бэлэн үү?

Ма:     Би бэлэн биш байна аа. Надад жаахан хугацаа хэрэгтэй байна.

Хар:   Алив ээ, гуйя.

Ма:     Шинжилгээний хариу ирсэн. Ээжийн чинь хумсан доторх ДНХ Кан Шефтерынх байсан.

Фо:     Би мэднэ ээ. Шефтер ээжийг алсан.

Ма:     Жошуа, чи энийг үгүйсгээгүй.

Фо:     Намайг уучлаарай, Макс. Би одоо өөр юм хэлээд хэрэггүй гэж бодож байна.

_____________________________________________

Пэ:     Камерын бичлэг байхгүй, цагдаагийн шалгалт үр дүнгүй, бас Каны цогцос илрэх үед хэргийн газар дээр сэжигтэй үйлдэл ажиглагдаагүй байна.

Кр:     Муу л байна даа…Үгүй ч юм уу? Сайн гэж үү?

Са:      Цогцсыг Фолсом хогийн саванд хийсэн гэж бодох эсэхээс чинь л шалтгаална даа.

Пэ:     Үгүй ээ, шалтгаалахгүй.  Бидэнд сонголт байхгүй. Би юу болсныг мэдэх ёстой.

Кр:     Алли хэргийн газар дээрээс явчихсан уу? Манай дарга ер нь хааччихсан юм бэ?

Са:      Тийм ээ хаачсаныг нь мэдэхгүй л байна.

Кр:     Намайг ганц өдөр амрахаар л бүх ажил сүйрчих юм аа. Фолсом яагаад гол сэжигтэн болчихсныг тайлбарлах хүн байна уу? Хохирогч нь хэн юм?

Пэ:     Хохирогчийн нэрийг Кан Шефтер гэдэг. Клубын бүжигчин тэрний цогцсыг олсон, клубын байнгын үйлчлүүлэгч учраас тэр дор нь л таньсан байна.

Са:      Талийгч маань хар тамхи, тайчих клубын үнэнч шүтэн бишрэгч байсан бололтой. Бид тэрнийг Фолсомын ээжтэй холбоотой байсан хар тамхины наймаачидтай холбоотой гэж бодож байгаа.

Пэ:     Бас тэрний ээжийг Кан алсан гэж бодож байгаа. нийг онээгээд өгөөч. Урагдсан арьсыг нь харж байна уу? Жанет Фолсомын хумснаас арьсных нь үлдэгдэл олдсон.

Кр:     Гэхдээ бид тэрнийг ямар ч үндэслэлгүй баривчилж болохгүй.

Са:      Үгүй ээ,  Фолсом энэ хэрэг дээр нууцаар ажиллаж байсан. Тэр хуучин агуулахад очсон байсан бас Макс тэндээс цустай цаасны хутга олсон.

Эр:     Ийм шарх үлдээхээр л зэвсэг байна даа.

Кр:     Хутган дээрээс Фолсомын хурууны хээ олдсон юм уу?

Са:      Үгүй ээ, тэр бээлий өмсөж байсан байх.

Бэ:      Бөү! Би тэрнийг гэж мэдэхгүй шүү дээ. Сонс тэрнийг хэн ч алсан бай хаа нэгтээ ямар нэг ул мөр үлдээсэн бол тэр нь хогийн саванд л байгаа байх. Тэгэхээр бид хогийн савыг лабораторид аваачих хэрэгтэй.

___________________________

Ча:      Та надад итгэхгүй байгаа юм уу?

За:      Намайг уучлаарай.

Шар:  Магадгүй энэ сайны дохио байх. Сэрэна бүр улайрчхаж . Тэр энэ хэрэг дээр ажиллахыг хүсч байна. Магадгүй тэрэнд Фолсомыг буруугүй гэж үзэх шалтгаан байгаа байх.

Ро:      Тийм ээ, тийм болохоор л тэрнийг хэргээс хассан. Тэр Фолсомд хайртай.

Шар:  Тийм ээ, бид бүгд л тэнэг юм шиг болчихлоо.

Ро:      Чи тэрнийг хийсэн гэж бодож байна уу?

Шар:  Мэдэхгүй юм даа, Макс би… тэрнийг сүүлд харахад их л хэцүү байдалтай байсан.

Ро:      За?

За:      Доктор Роби Кэтрин хүндхэн шөнө байлаа.

Шар:  Тийм ээ, чи хэлсэн Бобби. Үгүй ээ, цагдаагийн даргийн орлогч Зао.

За:      Өө зүгээр дээ. Би өөрөө ч энэндээ дасч амжаагүй л байна. Ийм өдрүүдэд энэ ажлыг аваагүй ч болоосой гэж бодох юм даа. Би хэдэн өөрчлөлт хийлгүй болохгүй нь. Албан ёсоор.

Ро:      Бид мэднэ ээ.

За:      Бид ноён ФОлсомтой холбоотой энэ хэрэг дээр маш нухацтай ажиллах хэрэгтэй. Байдал ямар байна?

Ро:      Хэргийн газар дээр манай ахлах хянагч Алли Ражан ажиллаж байгаа бас би байдлыг өөрөө хянана.

За:      Өөрийн биеэр үү? Үнэхээр аймаар юм аа тийм үү? Би чамайг зөрчилдсөн гэж хэлэхгүй. Мөрдөгч Чавесаас бусдаар би энэ хэргээс хэнийг ч гаргахгүй гэхдээ..

Ро:      Боль доо, надад энэ зааварчилгаа чинь байгаа.

За:      Сануулах үүднээс зарим хэсгийг нь тодруулчихсан байгаа. Дээр байгаа хүмүүс ямар ч дуулиан хүсэхгүй байгаа. 2-лаа хэвлэлийн бага хурал дээр хамтдаа суувал илүү дээр байна аа, гэж бодож байна.

Шар:  Боль доо, өнөөдөр чи камерын өмнө гарах шаардлагагүй. Хэвлэлийнхэн бүр энийг олж мэдээ ч үгүй байгаа.

За:      Дээрээс надад энэ бүгдийг зохицуулахыг даалгасан. Бид бүгд тушаал л дагадаг.

Ро:      Баттай нотлох баримт байхгүй шүү дээ. Бүр хэрэг ч үүсгээгүй байгаа. Хэвлэлийнхэн байдлыг улам л дордуулна.

За:      Макс тэр шүүхээр орно. Чи мэдэхгүй байгаа байх л даа. Өчигдөр чи тэрнийг гэр лүү нь явуулсны дараа баривчилсан хүнээ батлан даалтад гаргасан. Хамтдаа өссөн ах дүү нь юм гэсэн. Чи Трэй Кахиллыг мэдэх үү?

_________________________________________________

Ро:Бид бүх хүчээр ажиллаж байна аа.Эм:      Чи надаар тоглоод байгаа юм уу? Анхны өдрөө ажиллаж байгаа хүн шиг л байх юм. Тэгээд олж чадсангүй юу?

Эр:     Үгүй ээ хатагтай.

Эм:     Мөнгөлөг өнгөтэй Масерати! Олж чадсангүй гэж юу гэж байгаа юм бэ?

Та:      Донна дуугаа намсга.

Эм:     Намайг Дана гэдэг. Дана гэж байна.

Та:      Дана, хэрвээ чи дуугаа намсгахгүй бол би чамайг хэнд ч олохооргүй болгоод хаячихна шүү.

Эр:     Намайг уучлаарай, ноён Таркенио. Юу болоод байгааг мэдэхгүй ч би…

Та:      Чи миний машиныг бэлдэж байх ёстой байсан. Яг энд. Хаана байна?

Эм:     Ямар чөтгөр нь вэ?

_____________________

Ра:      Жош. Над руу хар.

Фо:     Чи энд байх ёсгүй, Алли.

Ра:      Чи ч гэсэн. Чи тэрнийг алаагүй. Миний буруу гэж үү?

Фо:     Алли.

Ра:      Чи Трэйг шоронгоос гаргах хэрэггүй байсан юм. Чи ийм зүйл болно гэж мэдээгүй байх л даа. Гэхдээ чи…Чи тэгэхгүй. Би чамайг мэднэ. Трэй энийг хийсэн.

Фо:     Чи тэрийг мэдэхгүй.

Ра:      Чи ч гэсэн мэдэхгүй биз дээ? Чи тэрэнд санаа зовж байгаа болохоороо л тэрнийг өмгөөлөөд байна. Тэгвэл Трэй биш байвал яах юм. Тэд Каны хүмүүс байсан бол яах вэ?

Фо:     Чамд хийх ажил их байгаа. Би чамд тусалж чадахгүй.

Ра:      Зүгээр л тэрнийхээ хаана байгааг надад хэлчих. Трэй хаана байна?

___________________________

CSI Vegas

Пэ:     Хэрвээ би хар тамхины мафийн боссоос 200 мянган долларын машин хулгайлсан бол юу хийхгүй байсныг мэдэх үү?

Ра:      Зайрмагны дэлгүүрт осолдуулахгүй гэж үү?

Пэ:     Зайрмагийн дэлгүүрт осолдуулна.

Ра:      Тийм ч таатай байгаагүй л байх. Урд талын мэдрэгчийг салгасан, шатахууны хоолойг тасалсан, шатахуун асгасан мөртэй. Бас хар даа.

Пэ:     Жолоочийн цогцос байгаагүй нь ингээд тайлбарлагдаж байна.

Ча:      Трэй суут ухаантан биш ч өөрийгөө дэлбэлчихгүй байхаар хангалттай ухаантай. Хэсэг дээр бүгд л энэ тухай ярьж байна. Рафаэль Таркениогийн хулгайлагдсан машиныг ачиж явсан машины бүртгэлийн дугаарыг олсон уу?

Пэ:     Цагдаагийн тайланд ачилтын машин байсан гэсэн, бас Трэй ачигч шүү дээ, тэгэхээр бид…Ойлгосон уу?

Ча:      Жанетын алуурчныг олоход хангалттай биш л байна даа. Одоо Трэй тушаал өгсөн боссыг алахаар амиа зольж байна. Би тэрний мэдээллийг шинэчиллээ.

Ро:      Чи наад дуудлагаа хийгээгүй байсан нь дээр шүү.

Ча:      Яагаад болохгүй гэж? Би цагдаа. Энэ хэргийн газар. Цагдаагийн дарга намайг Фолсомын хэргээс хаслаа гээд би юунд ч оролцохгүй гэсэн үг биш Макс.

Ро:      Одоо ингэж аашилж байх цаг биш. Алив.

Ча:      та Жошыг харсан. Тэр… мэдэхгүй ээ, тэрниг баривчлахдаа би бүр гайхаж хоцорсон. Тэр Трэйг хамгаалж байвал яах вэ? Тэр угаасаа л найзыгаа хамгаалахаар төрлийн хүн. Сонсооч би тэрнийг хүн алсан гэж…

Ро:      Мэднэ ээ. Гэхдээ миний хэргийн газар дээр итгэл гэдэг зүйл байх ёсгүй. Бас өнөөдөр чи ч гэсэн. Уучлаарай.

Ча:      Жош хэзээ ч Трэйг барьж өгөхгүй. Та нар тэрнийг олохгүй бол…

Ра:      Бид олно оо.

Са:      Дарга аа.

Ро:      За? Та ирээд энийг хар даа.

Са:      Сонголт ихтэй дэлгүүр хайж байвал буруу дэлгүүрт л ирж дээ. Энд хоёрхон төрөл байна.

Ро:      Геройн бас Фентанил.

Ра:      Өнгөлөн далдлалт. Хар тамхи хадгалахад  ухаалаг газар байна.

Са:      Энэ зүгээр нэг агуулах биш байна аа. Тэд энд үйлдвэрлэж савладаг байж. Рафаель Таркенио лав энэ газрын эзэмшигч нь биш байж таарна.

Ро:      Бид Трэй энэ газрыг дэлбэлэхээр сонгосон шалтгааныг бичиг баримтаар нотолж чадахгүй.

Ра:      Таркенио Ганц машины хулгайн хохирогч л болж үлдэнэ.

Ро:      Тэрийг өөрчлөхийн тулд бид эндээс шатсан Масэратинаас өөр л баримт олох хэрэгтэй дээ.

Ра:      Пэнни ажилдаа ороорой.

Пэ:     Очлоо.

Ра:      Бөү Би эндхийн бүх зүйлийг шалгаадахъя. Та очоод Таркениогийн агуулахыг бас тэгээд шалгаад өгөөч. Кетрин эндхийг шалгаж дуусахаар баримтуудыг хараад ямар нэг сэжүүр олж чадах эсэхээ харъя.

Пэ:     Хөөх ямар их хар тамхи вэ?

Ра:      Пен бид багаар ажиллана. Би чамайг Кристэй нэг баг болговол мэргэжлийн эсвэл хувийн зүгээс эсэргүүцэх зүйл байгаа юу?

Пэ:     Крис үү? Байхгүй ээ. Би Крист дуртай. 

Ра:      Тэгвэл чи лаборатори руу буцаж очоод Каны олдсон хогийн савыг тэрэнтэй хамт шалга.

Ра:      Ажилдаа орцгооё залуус аа.

Ро:      Крис Пенни 2-ыг 1 баг болгоход чамд санаа зовох зүйл байгаа юм уу?

Ра:      Үгүй ээ би зүгээр л одоо л хэлэхгүй бол үүрд нэг баг болно гэх гэсэн юм. Тэд цаашдаа хамтарч ажиллана.

Ро:      Үүрд үү?

____________________

Шар:  Нэг эвдэрсэн цоож. Нэг цустай цаасны хутга. Ямар ч хурууны хээний ул мөр байхгүй. Эндхийг бүгдийг нь цэвэрлэчхэж.

Са:      Чи Фолсомын шүүгээг шалгасан уу? Шалгахад буруудахгүй ээ.

Шар:  Үгүй ээ битгий тийшээ хамтрагч аа.

Са:      Зураг авах уу эсвэл луминол авчрах уу?

Шар:  Чи аваад ир ээ. Би хийе.

Са:      Хөөе Кан хууль ёсны ажил хийж цалин авч байсан бололтой шүү. Энд Жанеттай холбоотой зүйл байна уу?

Шар:  Рафаэль Таркениод Хүрэхгүй газар гэж байхгүй ч,Тэр тийм гэнэн биш.

Са:      Чи ер нь Таркениотой яг ямар холбоотой юм бэ? Энэ цус биш цайруулагчны толбо гэдэгт итгэлтэй байна. Энд ийм их аммон асгарсан байсан гэж үү?

Шар:  Яг Максын цустай цаасны хутга олсон газар уу? Энд Кан цус алдсан байж магадгүй.

Ха:     Үгүй ээ би тэрнийг цус алдаж үхээгүй гэдэгт 100% итгэлтэй байна.

Ро:      Нээрээ юу?

Ха:     Шалтгаан нь тодорхойгүй хэвээр байгаа ч энэ тухайд ямар ч эргэлзээгүй.

Ро:      Энд дор хаяж хэдэн 10 шарх байна шүү дээ.

Ха:     Бүгд өнгөцхөн. Бас арьс нь хэтэрхий байгаа юм байна.

Ро:      Цус алдсан бол хөхрөх байсан. Тэрнийг тамласан байна шүү дээ.

Эр:     Тэгжээ. Бас дан ганц шарх биш. 2 гар нь түлэгдэж хөхөрсөн байна. 2 бугуйн дээрээ хүлээсний оромтой.

Ро:      Каныг 2 удаа хүлсэн байна.

Эр:     Нэг удаа хатуу зүйлээр, Багцлагч байх. Бас нэг удаа барзгар зүйлээр магадгүй олс байх.

Ро:      Яагаад тэр вэ?

Эр:     Бас дээр нь мөрнийх нь рентген зургийг хар даа.

Ха:     Хүнд хэлбэрийн мөрний мултрал. Зүүн баруун аль аль талдаа.

Ро:      Хоёулаа юу?

Ха:     Хачин юм даа. Гаднаа ямар ч ул мөргүй арьсан дээр нь хөхөрсон зүйл байхгүй.

Ро:      Бид нар бүгдээрээ Канны хувцас уу?

Эр:     Тийм ээ хамраа мэдээрэй. Эвгүй үнэртэй шүү.

Ро:      Цамцанд нь ямар ч гэмтсэн ул мөр алга.

Эр:     Байхгүй ээ. Бусад шигээ л хогийн саванд байсан.

Ро:      Энэ толбонуудын нэг нь бидэнд аллага хаана болсныг хэлж чадах байх.

Эр:     Фолсом Танд хэлээгүй юм уу?

Ро:      Чи яагаад Фолсомыг мэднэ гэж бодов?

Ха:     Хэлээгүй юу?

Ро:      Ноёд оо задлангаа дуусаад надад юу болсноо хэлээрэй за юу.

_____________________

Кр:     Хүлээгээрэй. Надад юу мэдрэгдээд байна. Бээлийн дотор чинь.

Пэ:     Аанн, Сүйн бөгж үү?

Кр:     Чи надаар тоглоод байна уу? Чи тэр нууцлаг залуутайгаа гуравхан өдөр болзсон биз дээ?

Пэ:     5.

Кр:     Номадын Уух юмнууд хатуу юм байна лээ. Биднийг сэрэхдээ…

Кр:     Энэ чинь яг л шарталт 4 шиг сонсогдож байна.

Пэ:     Мэдэхгүй ээ. Цаашдаа яахыг мэдэхгүй байна. Тэр надад үнэхээр таалагдаж байгаа. Гэхдээ би хэн гэдгийг нь одоохондоо хэн ч хэлээгүй.

Кр:     Хөөх би чиний супер хачин нууцыг чинь сайн хадгална аа.. гэж бодож байна. Надад итгэж болно оо.

Пэ:     Бөү бүр чамайг гэж бодсон шүү.

Кр:     Гэхдээ нэг их удахгүй байх аа.

Ра:      За хүмүүс ээ. Макс ухаанаа уралдуулсан. Бидэнд Канны хувцас бас хогийн сав байна.Бидэнд аль нь эндээс гарсан толбо бас аль нь эндээс гараагүйг хэлээд өг….Би Каны хувцсан дээрээс 87 толбо тооллоо. Эсвэл 63. Олон давхардсан байна. Байр зүйн зураг авах хэрэгтэй.

Пэ:     Би амжилтыг чинь эвдчихлээ дээ, энд бараг 1000 байна. Би өмхийрчихлөө.

Кр:     Өнөөдөр өмхий байна аа. Фолсом яаж байна?

Ра:      Чимээгүй байна. Бид юу болсныг олж мэдэхээс нааш хариулт авч чадахгүй нь ээ.

Пэ:     Эсвэл Трэйг олохоос нааш. Тэр Рафаэль Таркениогийн эсрэг ганцаараа тэмцэж байгаа байх аа?

Кр:     Миний бодлоор Кэтринд өөрийн гэсэн төлөвлөгөө байгаа байх. Нэг шүүгч найзтай болсон гэж сонссон.

_______________________________________

Шар:  Би Рафаэль Таркенио-г хайж байна.

Эр:     Манай авга ах. Би зээ дүү нь байна.

Шар:  Тийм ээ, би ойлгочихсон.

Эр:     Би тэрний хаана байгааг мэдэхгүй.

Та:      Кэтрин Виллоус. Гар чинь яаж байна?

Шар:  Тэрнийг олчихлоо.

Та:      Хэр удсан бэ?

Шар:  Хангалттай удаагүй ээ, Рафаэль. Энд надад зөвшөөрөл байна.

Та:      Энэ юу вэ? Би өнгөрсөн шөнө гэмт хэргийн хохирогч болсон.

Шар:  Тийм ээ, тийм. Чи сайн мэдээ сонссон уу? Бид нууц агуулахаас чинь машиныг чинь олсон. Шүүгч бидэнднэгжлэг хийх зөвшөөрөл өгсөн юм.

Та:      Хөөх чи ч мундаг юм аа. Надад нууц агуулах байхгүй.

Са:      Тэгвэл дэлгүүр гэвэл яах вэ? Хөөе.

Та:      Та нар яагаад манай…

Эр:     Эрхэм ээ.

Та:      Яагаад манай гал тогоонд ороод байгаа юм?

Шар:  Зүгээр дээ. Бид агуулахад чинь нэг хүн маш их цус алдаж дараа нь хэн нэгэн цайруулагчаар цэвэрлэсэн гэж сэжиглэж байгаа. Хэрвээ бид нотлох баримт олвол…

Та:      Цэвэрлэгээ хийх нь одоо гэмт хэрэг болоо юу?

Шар:  Гэмт хэргийн нотлох баримтыг устгах нь өөрөө гэмт хэрэг. Сонсооч би чамайг бохир ажил хийдэггүйг мэдэж байна Рафаэль. Гэхдээ чи тийм бохир ажил даалгах бол хэдэн хүнд итгэх вэ?

Са:      Хөөе том залуу минь. Жаахан сандарсан харагдах чинь. Авга ахыгаа байхгүйд ярихыг хүсвэл бидэн рүү залгаарай за юу.

Та:      Тэр сандраагүй ээ. Халуун ногоотой хоол идээд л хөлөрч байгаа нь тэр.

Са:      Мансууруулах бодисын талаар юу гэх вэ? Тэр ч гэсэн дуртай юу?

Шар:  Хөөе, Зак, "Жанетт Фолсом" чамд юм бодогдож байна уу? Тэр авга ахын чинь хар тамхины наймаачдад ажилладаг байсан. Мөнгө завшсан хэргээр алуулсан. Үгүй юу?  Кан Шефтер гэвэл яаж байна?

Та:      Чи арай хэтэрч байна шүү. Та миний найз байсан. Бид хамтдаа ажилладаг байсан. Хууль ёсны бизнес шүү. Би барилгын компанитай. Бас импорт экспортын бизнес эрхэлдэг. Тэгээд л болоо.

Шар:  Яагаад ганцхан чамд ийм юм тохиолдоод байгаа юм бол оо?

Та:      Миний машиныг шатаасан. Бас миний найз алуулчхаад байна. Чи үүнд хариуцлага хүлээх хүмүүсийг олох юм уу үгүй юм уу?

________________

Тр:      Ямартай ч Фолс над руу заавал залгаарай. Таг чиг байхаар чинь жоохон санаа зовж байна шүү. Би жаахан завсарлага аваад аялалд гардаг юм уу гэж бодлоо. Чамайг хамт явах болов уу гэж бодсон юм. Таркениогийн хүмүүс биднийг хайж байгаа. Над руу залгаарай.

Ча:      Трэй би байна аа. Би зүгээр л ярилцах гэсэн юм.

Тр:      Тийм ээ би харж байна.

Ча:      Би чамайг баривчлах гэж ирээгүй. Жошийг баривчилсны дараа би хэргээс хасагдсан.

Тр:      Чи Фолсомыг баривчлаа юу? Та 2 ч үнэхээр сайхан хосууд юм аа.

Ча:      Тэр шоронд байх ёстой гэж үү, Трэй?

Тр:      Чи яагаад намайг мэдэн гэж бодоод байгаа юм бэ?

Ча:      Каныг хулгайлсан хүн бол чи. Чи тэрнийг Таркениод ажиллаж байсныг мэдэж байсан. Чи тэр машиныг хулгайлж дэлбэлсэн. Би энийг Фолсомын санаа байсан гэж бодохгүй байна.

Тр:      Чиний зөв өө. Тэгээд юу гэж? Цагдаа нар надад итгэнэ гэж бодож байна уу?

Ча:      Чи ч хулчгар амьтан юм даа.

Тр:      Чи л энийг зохицуулахгүй бол Жош дуусна. Чи үргэлж тэрнийг гэр бүлээ гэдэг байсан Трэй. Тэр чинь хоосон үг байсан гэж үү?

__________________

Шар:  Макс.

Ро:      Байзааарай.

Шар:  Чи лав энийг сонсохыг хүснэ дээ.

Ро:      Хүлээ. PCR-ын шинжилгээ бид Масэратиг дэлбэлсэн хүн Трэй байсныг нотолж чадна.

Шар:  Трэй Кэйхилл дөнгөж сая сайн дураараа баригдсан. Тэр Кан Шефтерийг алсан гэж хэлсэн.

Ро:      Нээрээ юу?

Шар:  Гэхдээ нэг асуудал байна.

______________

Фо:     Трэй тэрнийг алаагүй. Тэр худлаа ярьж байна. Намайг л хамгаалах гэж байгаа юм.

Ро:      Жошуа, гуйя. Сонсооч…

Фо:     Тэрнийг битгий сонс. Тэр хэнд юу тохиолдсныг огт мэдэхгүй.

Тр:      Би хар тамхины хэргийг хийсэн. Би Таркениогийн машиныг хулгайлж дэлбэлсэн гэдгийг та нар мэднэ. Та нар хэнд нь итгэх юм?

Ро:      Хөл толгой нь олдохгүй юм болж байна. Бас чи энийг улам л дордуулж байна. Та 2 биенээ өмгөөлж, худлаа ярьж байна …

Фо:     За яахав. За. Над руу хар. Би Каныг алаагүйн шалтгаан бол Трей.

Тр:      Үгүй ээ.

Фо:     Тэр ээжийг алсан гэдгийг би мэдээд…

Тр:      Зүгээр цус алдуулчих аа.

Фо:     Тэр намайг зогсоосон.

Эр:     Энэ хэзээ болсон юм?

Тр:      Тэр ухаанаа алдтал уурласан байна. Гэхдээ та Фолсомыг мэднэ шүү дээ. Тэр хэзээ ч... Тэр чадахгүй.Би тэрнийг түрүүлж явуулчхаад дараа нь буцаад очсон.

Фо:     Тэр хэсэг нь үнэн. Бид хоёр явсан.

Эр:     Тэгээд дараа нь…

Фо:     Би Трэй тэрнийг алаагүйг л сайн мэдэж байна.

Эр:     Чи тэрийг мэдэж байх ганц л боломжтой.

Тр:      Тэрнийг битгий ингээч дээ. Тэрнийг битгий худал үгнээс болж шоронд суулгаач.

Шар:  Санаа зоволтгүй дээ. Та 2-ын үг ямар ч үнэ цэнэгүй. Бид хэнд итгэхээ мэдэхгүй байна, Трей.

Фо:     Макс.

Ро:      Ингээд дуусгая даа. Чи өмгөөлөгчгүйгээр энд байж болохгүй.

Фо:     Тэр худлаа ярьж байна.

Ро:      Өөр юм хэлэх хэрэггүй! Би Канд юу тохиолдсоныг олж мэдэх болно. Намайг тэгэх хүртэл чи өөр юу ч дуугарахгүй!

______________________________

Ха:     Бидний төсөөлсөн шиг тийм амар байсангүй. Би одоо танд энэ зүсэлтийг тайлбарлаж өгье.

Ра:      Хөөх гайхалтай ажиллажээ.

Ха:     Ноён Шефтер цус харвалттай байсан. Тархины энэ хэсгээс цусны урсгалыг тасалдуулж буй өтгөрөлтийг харж болно.

Ро:      Чөтгөр гэж. Гэхдээ тэр жамаараа үхсэн гэсэн үг биш биз дээ?

Ха:     Тийм ээ, мэдээж тэгж хэлж болохгүй. Мөрний тухайд жамаараа гэж хэлж болохгүй. Ил шархнууд бас бугуй, гүрээний судсыг ч гэсэн. Хэн нэгэн энэ хүнийг асар их дарамтад оруулж, эцэст нь тархинд нь цус харвасан.

Ра:      Тамлалтаас үүдэлтэй цус харвалт. Өмнө нь ийм тохиолдол харж байсангүй.

Ха:     Цаасны хутга манай маягт дээр байхгүй. Харин үхлийн шалтгаан нь энэ байна. Харин өдөөгч хүчин зүйл,  ингэсэн шалтгааны тухайд бол… харамсалтай нь таны таамаг минийхтэй л адил байна.

Ро:      Энэ шархнууд нас барсных нь дараа үүссэн учраас үхлийн шалтгаан болохгүй нь тодорхой.

Ха:     Хэн нэгэн ингэж харагдуулах гэсэн бололтой.

Ра:      Тэгээд л тэнд цаасны хутгаа үлдээсэн байх.

Ха:     Миний бодлоор ноён Фолсом намайг ийм өчүүхэн залиар хууртана гэж хэзээ ч бодохгүй. Энэ бүгд нэг л хачин байна.

_____________________________________

Ра:      За бид хаана явж байна? Алуурчны ул мөр байна уу?

Кр:     Итгэл төрөхгүй л байна даа.

Пэ:     Тэгэхээр улаан нь хогны савны ирмэг дээрх зэв. Ягаан нь өмхийрсөн хогны ус. Шөнийн клубээс гарсан хаягдал дунд сам хорхойн коктейль байсан.

Ра:      Амттай.

Пэ:     Ногоон нь хаягдсан хуучин модноос үүссэн мөөгөнцөр. Тогтоогдоогүй, голчлон доод хэсэгт байрласан толбонуудыг бид хамгийн дуртай өнгөөрөө..бүдэг ягаанаар тэмдэглэсэн.

Ра:      Бүдэг ягаан гэнэ ээ?

Кр:     Бид бүдэг ягаан өнгөнд дуртай. Бүдэг ягааныхан. Энэ Мэри Антуанеттагийн дуртай өнгө гэдгийг чи мэдэх үү?

Ра:      Та 2 наад асуудлаа л шийдэх хэрэгтэй байна. Энэ нууцлаг толбонууд хаанаас гараад ирэв?

Пэ:     Хогийн савнаас биш гэж бид бодож байгаа. Энэ толбонуудын ихэнх нь цогцсыг хогийн саванд хийхээс өмнө байсан.

Ра:      Энэ асуулт л биднийг жинхэнэ хэргийн газар луу хөтлөх ёстой. Бид зөвхөн задлангаар гаргасан үр дүнд шууд итгэж болохгүй. Би FTIR, Raman шинжилгээ бас электрон микроскопоор шинжилмээр байна.

Кр:     Хөөе хөөе тэр чинь бүр их хугацаа авна биз дээ?

Ра:      20-жилээс бүх нас. Бид Кан Шефтерыг үнэндээ хэн алсныг тогтоож чадахгүй бол Фолсом ийм л ял авна.

Пэ:     Би Трэй хэргээ хүлээсэн гэж бодсон.

Ра:      Тэд нэг нэгнээ өмгөөлөөд л байгаа. Бидний мэдэхээр энэ бол том алдаа. Алуурчин Таркениогийн хүмүүсийн нэг ч байж мэднэ. Намайг үнэхээр уучлаарай. Чамайг гуниглуулах гээгүй шүү. Сэтгэл хөдлөлөө гаргаж болно оо.

Пэ:     Үгүй ээ, би зүгээр. GCMS-ийн хариу гарчихсан байх. Би удахгүй ээ.

Кр:     Пэн үнэхээр сонин байдалд орчихсон. Тэрнээс л болсон байх.

Пэ:     Би бөгжийг нь харсаан.

Кр:     Тэр 2 өдрийн өмнө сэрэхдээ сүй тавьчихсан байсан. Хэн гэдгийг нь ч надад хэлэхгүй байгаа.л Үнэхээр хачин. Гэснээс чиний нүд ч гэсэн улайчихаж.

Ра:      Урт өдөр байлаа.

____________________________________

Ро:      Алив ээ, найз минь. Зүгээр л тэгээд байж болохгүй. Ямар нэг юм хий л дээ.

За:      Энэ чинь л бидний хайж байгаа эмэгтэй дээ. Дүүргийн прокурор тайланг чинь асуулгахаар  намайг явууллаа. Яагаад удаад байгаа юм? Тэр тайлангаа нэхээд байна.

Ро:      Дүүргийн прокурор  энэ хэргийг хүссэн үедээ яллах боломжтой. Би бүх баримтыг нэгтгэж дууссаныхаа дараа л тайлангаа явуулна.

За:      Би ч гэсэн тэгж найдаж байна, Макс. Гэхдээ чамт бүх баримт байхгүй.

Ро:      Юу гэж байгаа юм?

За:      Надад нэг очих газар байна. Чи надтай хамт явах ёстой.

____________________________________

Та:      Уучлаарай, гэхдээ би таныг энэ бичлэгийг миний өмгөөлөгч ноён Геттлмантай үзээсэй гэж хүссэн юм.

Шар:  Энэ чинь юу болж байна?

Та:      Чи тэдэнд хэлээгүй юм уу?

За:      Би ч гэсэн мэдэхгүй байна, эрхэм ээ. Хотын дарга намайг Доктор Роби, Кэтрин 2-ыг энд авчир л гэсэн.

Та:      За за. Тэгэхээр… Тийм ээ, би нас барсан найзынхаа төлөө өөрийн үүргээ гүйцэтгэж байна.Хилс хэрэгт гүтгэгдсэн хүний хувьд шүү дээ. Бас иргэн хүнийхээ хувьд. Ямартай ч, таалан соёрхоно уу.

За:      Намайг үнэхээр уучлаарай.

Та:      Үүнээс цааш та нарыг ирэх хүртэл өөр бичлэг байхгүй. Гэхдээ миний үгийг тоохгүй байсан ч болно оо. Та нар бичлэгийг авч болно.

Шар:  Чи биднийг яах гэж энд авчирсан юм? Чи бичлэгийг зүгээр л хуульчаараа явуулчхаж болох байсан.

Та:      Тэгэхээр энэ надад тийм ч таатай санагдаагүй юм. Харин чи намайг дарамталсан.Миний гэр бүлийг. Би зүгээр царайг чинь харахыг хүссэн. Тийм ээ. Яг наад царайг чинь. Тэгээд энэ гэмт хэрэгтнүүдийг яллах хүртэк хэр удах вэ?

За:      Тэднийг өнөөдөр яллана.

Та:      Өнөөдөр.

______________________________________

Ча:      Чи аймшигтай харагдаж байна.

Фо:     Чи хөөрхөн байна аа.

Ча:      Би чамд санаа зовоод байна.

Фо:     Одоо би чиний асуудал биш болсон.

Ча:      Тэд намайг хэргээс хассан. Гэхдээ би хэдэн юм сонссон. Чи өөрийгөө хамгаалж дуугарахгүй юм уу? Жош Чамайг өнөөдөр яллах гэж байна. 1 дүгээр зэргийн хүн амины хэрэг. Чамайг Трэйг хамгаалах гэж оролдож байгааг чинь мэднэ. Гэхдээ бүх амьдрал чинь дээсэн дөрөөн дээр байна.Чи энийг ойлгож байна уу? Сэр л дээ!

Фо:     Би сэрүүн байна, Серена.

Ча:      Дүүргийн шүүхэд Трэй Та 2-ын Кантай хамт агуулахаас гарч байгаа бичлэг байгаа. Чи надад юу болсныг хэлэхгүй бол 20 жилээс бүх насаараа хоригдох ял авна. Жош гуйя. Надад юу ч хамаагүй хэлчих, юу ч байсан болно. Бид чамайг олоход чи тэнд юу хийж байсан юм?

Фо:     Мэдэхгүй ээ. Бага насаа өнгөрөөсөн газар луу маань нэг соронз татаад байсан. Би ээжтэйгээ хамт байхыг хүссэн. Би машинтайгаа кино театрын хажуугаар өнгөрсөн. Өвөө маань бэйсбол шидэхийг зааж өгсөн цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар. Ээжийн дуртай байсан Ред Рокийн зайрмагны дэлгүүр.

Ча:      Хүлээгээрэй чи Ред Рок руу явсан юм уу? Тэгвэл чамд цаг байгаагүй гэсэн үг.

Эр:     Цаг дууслаа.

Ча:      Жош. Чи тэдэнд хэлэх ёстой. Жош!

________________________________

Ча:      Макс.

Ро:      Энэ Фолсомын тухай биш байсан нь дээр шүү.

Ча:      Энэ Фолсомын тухай. Би тэрэнтэй ярилцахаар очоод үг унагаж чадсан. Тэд агуулахаас гараад биднийг очсон тэр хооронд Жош Рэд Рок руу явсан гэсэн. Хэрвээ Жош эндээс усны цамхаг руу очсон юм бол, тэр  Каныг хэдийд нь алаад энд хаяж чадах юм бэ? Та юу гэж бодож байна?

Ро:      Би энийг хангалтгүй гэж бодож байна. Цагийн бүртгэл ганцаараа жолоо барьсан гээд энэ бүгд Жошуаг ялаас чөлөөлж чадахгүй. Бид тэрнийг хэн алсныг баримттайгаар нотлох хэрэгтэй.

Ча:      Та тэгээд хүүхэлдэйн киногоор энийг нотлох гэж байгаа юм уу?

Ро:      Энэ бол кинетик хүүхэлдэйн загвар. Би Каны мөр яаж мултарсныг ойлгох гэж хичээж байна. Тэрний мөрөн дээр гаднын нөлөөтэй хөхөрсөн зүйл байгаагүй. Гэхдээ задлан шинжилгээгээр тэрний жижиг булчингууд болон импраспинатус шөрмөсөнд их хэмжээний гэмтэл учирсан байсан.

Ча:      Би наадхыг чинь огтхон ч ойлгохгүй байна.

Ро:      Би Каныг Хэн нэгэнд зодуулж бэртсэн гэж бодохгүй байна. Харин Кан өөрөө мөрөө мулталсан байх. Өвдөлттэй тэсэлгүй шүү дээ.

Ча:      Өөрөө мөрөө мултална гэхээр маш их өвдсөн байх Ёстой. Юу тийм хэмжээний өвөлт учруулж болох вэ?

Ро:      Би сайн мэдэхгүй л байна. Гэхдээ энэ асуултын хариулт нь..Бидэнд алуурчныг олж өгөх болно.

_____________________

Ро:      Алли Эцэст нь бүгд дууслаа. Жошыг албан ёсоор ялласан. Маргааш батлан даалтад гаргах шүүх хурал болно.

Ра:      Тэр банкны дансаа хааж машинаа зардаггүй л юм бол батлан даалтад гарах боломжгүй.

Ро:      Тэрэнд нөгөө морь нь байгаа биз дээ? Хааны гараа?

Ра:      Деннис. Мориндоо Шинэ нэр өгсөн юм. Хэн моринд Денис гэдэг нэр өгдөг байна аа?

Ро:      Битгий л миний өмнө уйлаарай. Би ч гэсэн дагаад уйлах гээд байна.

Ра:      Үгүй дээ. Зүгээр л нүд загатначихлаа. Хогийн саван доторх хог нүд рүү орсон юм шиг байна. Бас надад нэг муу мэдээ байна. Крис Пени 2 Канны хувцсан дээрх 6 толбоны тавынх нь эх сурвалжийг олсон. Бүгд хогийн савнаас гаралтай.

Ро:      Тэгвэл бид алуурчныг олж болох сүүлийн толбон дээр ирээ юу?

Ра:      Тэр мод нэгдүгээр давхаргаас дөрөвдүгээр давхарга хүртэл хөндлөн байрласан байсан. Харин Кан энэ дээр хэвтэж байж. Тэнд байгаа шингэн тэрний хүрэмнээс гарсан эсвэл хүрмэнд нь шингэсэн ч байж магадгүй.

Ро:      Үнэртээд үз дээ. Спирт шиг үнэртэж байна. Тайчих клубийн хогийн саван дах спирт. Тийм цочирдмоор зүйл биш ээ.

Ра:      Нарны гэрэлд өртлөө гээд  согтууруулах ундаа будаг шингэлэгч болж хувирдаггүй юм.

__________________

Са:      Зургаа дахь хуруу шил. Химийн томьёо таарахгүй.7 дахь хуруу шил. Химийн томьёо таарахгүй. 8 дахь хуруу шил.

Ра:      Бөү Та жаахан бухимдсан сонсогдож байх чинь.

Са:      Би бүр нэлээн бухимдаж байна дарга аа. Таркениогийн байрнаас олдсон ямар ч цэвэрлэгээний бодис агуулахын шалнаас илэрсэн бодистой таарахгүй байна. GCMS-ын хариу яаж байна?

Ра:      Денатурацид орсон этанол илэрсэн.

Са:      Ингээд модны будаг яагаад хууларсан нь тайлагдаж байна. Хлороформ нарны гэрлийн үйчлэлээр дихлорметан болж задарсан.

Ра:      Тийм ээ, гэхдээ хлороформ залгивал хордоно шүү дээ. Тэгэхээр энэ Каны уусан коктейлэнд байгаагүй. 

Са:      Тэгээд энэ тэрний хүрэм дээр юу гэж байгаа юм?

Ра:      Мэдэхгүй ээ. Гэхдээ би энийг хаанаас олж болохыг мэднэ.

Кр:     Бид ч бүрэн бүтэлгүйтлээ дээ. Би ямар ч этанол олсонгүй.

Пэ:     Хлорформ ч гэсэн.

Ра:      Эсвэл хлороформоор денатурацижуулсан этилийн спирт.

Кр:     Фолсомын өмнөөс харамсаж байгаа учраас нүд чинь хорсоод байна гэж бодсон ч, миний нүд ч бас аргачихлаа.Чи надад нүдний дусаагуураа хэрэглүүлж болох уу?

Ра:      Би хогийн савнаас ямар нэг юм олно л гэж бодсон.

Пэ:     Би ч гэсэн. Ингээд нэмэргүй нь ээ.

Кр:     Наадах чинь юу вэ?

Пэ:     Чинжүүний хальс байна. Каролина Рипер юм шиг байна. Дэлхийн хамгийн халуун чинжүү.

Кр:     Чи тэрийг яаж мэдэж байгаа юм?

Пэ:     Би алдартнууд халуун ногоотой хоол идэнгээ асуултад хариулж байгаа бичлэгүүдэд бүр донтчихоод байгаа юм. Уйлахаараа бүр ч гоё шүү.

Ра:      Энд яагаад чинжүүний хальс байдаг билээ? Залуус аа надтай хамт яв.

Пэ:     48 чинжүү хийж байхад ингээд л болоо юу?

Ро:      Их л байна шүү дээ. Цэвэр капсаицин маш хүчтэй.

Кр:     Хүчтэй дээ тэгээд хэр хүчтэй юм?

Ра:      Май хэлэн дээрээ жаахан түрхээд үз. Чи л  эргэлзээд байна шүү дээ.

Кр:     Юу вэ?

Ра:      Уучлаарай Крис. Сүү уугаарай. Каныг алсан хүн тэрнийг алахын тулд цэвэр  капсаицин ашигласан гэж бодож байна.

Пэ:     Энэ маш халуун гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ халуун ногоо хүн алж чадна гэж үү?

Ро:      Халуун ногоо бол чадахгүй ээ. Ердөө 5 мянган сковилл нэгжтэй.  Гэхдээ энэ  капсаицин шүү дээ. Энэ бараг 15 сая Сковилл нэгжтэй.

Ра:      Бие махбодид их байвал тархины эд эсийн доройтолд хүргэдэг. Хэт их байвал  цусархаг харвалт үүснэ. Энэ л Каныг алсан.

Пэ:     Гэхдээ би задлан шинжилгээний дүгнэлтийг уншсан. Каны ходоодонд капсаицин байхгүй байсан.

Ра:      Магадгүй тэр идээгүй байх.

___________________________________________

Ра:      Одоо ингэж асуух тохиромжтой цаг биш байх л даа. Гэхдээ та 2 хэзээ үерхэх гэж байна?

Пэ:     Чи яаж мэдсэн юм?

Ра:      Цусны хордлогын тайлан. Жак цусны хордлогын тайлангийн талаар чам руу байнга залгадаг. Та 2-ын байдлыг харахад хэт ягаан туяа хэрэггүй шүү дээ. Хүмүүс мэдрэмжээ нуухад л хамгийн хэцүү байдаг.

Пэ:     Бид товоо хараахан тогтоогоогүй байгаа.

Ро:      Би гэрлэлт батлах зөвшөөрөлтэй шүү.

Жа:     Зүгээр л хэлсэн юм аа.

Пэ:     Гайхалтай.

Ра:      Гэхдээ би тэнд өнөөдөр…

Жа:     Бид ямар нэгэн юм харна гэдэгт итгэлтэй байна уу? Тэр судсандаа тариулсан байсан ч гэсэн,бие ньаль хэдийн капсаициныг боловсруулсан байж магадгүй. Хэрвээ тийм байвал…За за март даа.

Ра:      Чиний зөв байж.

Пэ:     Тэрний судсанд тарьсан байна. Хөөх чи өвдөлтийг нь төсөөлж байна уу?

Ро:      Жошуа үүнийг хийх ямар ч боломжгүй.

Ра:      Асуулт нь хэн хийсэн бэ?

______________________________

Шар:  Чи энэ Каныг алсан гэж хэлэх гээд байна уу? Жалуун чинжүүний шүүс үү?

Ра:      Капсаицин шүүс биш ээ. Нейротоксин. Шууд өртвөл түлэгдэж сохрох аюултай.

Ро:      Крисээс асуу. Тэр бүр амсаж үзсэн. Одоо хүртэл сүү уусаар л байгаа.

Ра:      Гэхдээ алуурчин энийг Канд уулгаагүй. Шууд судсанд нь тарьсан. Капсаицин Каны биед нэвтрэн орохдоо мэдрэлийн төгсгөлийг агшааж, судас нь хатаж, мэдрэлийн эсүүд үхжиж эхэлсэн. Тэгээд тархины цусан хамгамж буурч,  үхлийн аюултай цусархаг харвалт үүссэн.

Шар:  Өөр нэг залууд ийм зүйл тохиолдож болох л байсан. Гэхдээ энэ Фолсомыг цагаатгаж чадахгүй.

Ро:      Үгүй ээ, гэхдээ би тэр шөнө түүнтэй хамт байсан. Тэр ухаанаа алдчихсан байсан, ийм зүйл бодож олох ямар ч боломжгүй.

Ра:      Гэхдээ бид Таркениогийн нууц агуулахаас чинжүүний хальс олсноо мартаж болохгүй.

Ро:      Үнэхээр сэжигтэй байна шүү.

Шар:  Үнэндээ надад сэжиглэх хүн байна. Рафаэлийн зээ хүү. Зак Таркенио. Би тэрнийг нотлох баримтаа устгаж байхыг харсан байх.

______________________________

Ро:      За хүмүүс ээ, орцгоо. Бид денатурацжуулсан этанол бас хлорформ хайж байгаа шүү. Тэрийг л олчихвол алуурчныг оллоо гэсэн үг.

Шар:  Бүх бэлтгэл ажил бүрэн. Шууд ажилдаа, амжилт хүсье.

Та:      Энэ чинь юу вэ? Нэг төрлийн наргиа юу? Сүүлд ирсэн танай ажилтан ч бас ийм алдаа гаргасан шүү.

Ро:      Наадах чинь сүрдүүлэг шиг сонсогдоод байх чинь. Кан Шефтер чиний уурыг хүргэсэн хүмүүс яадгийг олж мэдээд яах бол?

Та:      Тэрнийг нас барсан шөнө би Сан Диегод байсан.

Ро:      Хэн энд чамайг барих гэж ирсэн гэсэн юм?

Ра:      Макс?

Ро:      За.

Ра:      Энэ хөлийг нь хар даа. Олсны мөр байна, энд хүн хүлж байж.Бас энд жижигхэн утас байна. 

Ро:      Сандал эвдрээд саяхан нааж тогтоосон байна. Энд болсон байна.

Та:      Юу болсонн гэж?

Ро:      Кан Шефтер алуулсан.

Ра:      Энд ганцхан зээ дүү чинь амьдардаг гэсэн биз дээ?

Эр:     Чи цагдаагийнханд юу хэлсэн?

Эр2:   Юу ч хэлээгүй ээ. Чи надад итгэх хэрэгтэй.

Эр:     Наадах чинь л асуудал нь. Би итгэхгүй байна.

Та:      Би Закийг хаана байгааг мэдэхгүй.Тэр өчигдөр явчихсан. Хаашаа явж байгаагаа ч хэлээгүй.

Ра:      Ямар сонин тохиолдол вэ?

Та:      Үнэндээ би санаа зовж эхэлж байна шүү.

Ро:      Санаа зоволтгүй дээ Рафайл. Учир нь бид тэрнийг олно.

Ра:      Олохоороо бид тэрэнд сайхан гав зүүлгэнэ ээ.

___________________

Фо:     Хөөе энд зураг байсан.Ээжийн маань зураг. Улаан үстэй эмэгтэй, энд алга байна.

Эр:     Уучлаарай наадхыг чинь би хариуцдаггүй. Зүгээр л гарахад нь өгдөг юм.

Фо:     Сайн уу? Би…Надад итгэсэнд чинь баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Амар байгаагүйг нь мэднэ ээ. Та ууртай байна.

Ро:      Тийм ээ би ямар байгаагаа мэднэ, Жошуа.Би чамайг мэддэг л гэж бодсон. Би чамайг өөрийн хүү шигээ мэднэ гэж бодсон.

Фо:     Надад урам хугарч байгааг чинь ойлгож байна аа.

Ро:      Бас би чамайг маш хүнд зүйл туулж байгааг чинь мэдэж байна. Чи ээжийгээ алдсан…Миний зүрх чиний өмнөөс шархалсан. Гэхдээ шугам…Чиний давсан тэр шугам. Би чамайг ажилтайгаа үлдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Жош.

Фо:     Энэ таны шийдвэр үү?

Ро:      Үгүй ээ. Биш. Тийм байсан ч гэсэн…

Фо:     Хөөе намайг уучлаарай.

Ро:      Одоо биш ээ, Жошуа одоо биш.

_____________________________

Фо:     Хөөе хөөе хөгшөөн. Оруулахаас чинь өмнө би ноён Кахиллтай хэдэн үг сольж болох уу?

Тр:      Хүн амины хэрэг хэрэгсэхгүй болжээ.

Фо:     Тийм ээ, Таркенио өөрөө шангаа хүртсэн.

Тр:      Чамайг суллагдсанд баяртай байна. Чи энэ газар хэтэрхий зөөлдөнө. Харин би эндээ жаахан байх бололтой. Тэд Таркениогийн машинаас миний хурууны хээг олсон. Үүпс. Машины хулгай, хүний өмчийг сүйтгэсэн…

Фо:     Бид тийм ч сайхан харилцаатай биш л дээ. Гэхдээ надад тусламж хэрэгтэй үед чи намайг орхиогүй.

Тр:      Би энийг чиний төлөө хийгээгүй ээ.

Фо:     Би мэднэ ээ, мэднэ. Гэхдээ л би чамд өртэй, Трэй.

Эр:     За за, одоо болно. Явцгаая.

Тр:      Бид нэг гэр бүл Фолс. Чи мартчихсан байж магадгүй л дээ. Би хэзээ ч мартаагүй.

__________________

Ро:      Өнөөдөр ч хүндхэн өдөр байлаа шүү. Чи сайн байсан. Би хүмүүсээ баг болгох тал дээр эхэндээ эргэлзэж байсан л даа. Гэхдээ үнэхээр сайн боллоо.

Ра:      Таныг зөвшөөрсөнд баяртай байна. Би өөрийнхөө ээлжийг ингэж зохицуулмаар байна.

Ро:      Уучлаарай чи юу гэсэн бэ?

Ра:      Кэтрин Бөүтэй, Крис Пенитэй ажиллана. Бүгд шийдэгдсэн.

Ро:      Бүрмөсөн үү?

Ра:      Фолсом бид 2 олон жил хамтарч ажилласан. Тэгж л би хэргийн газрын мөрдөгч болсон шүү дээ. Манай хүмүүс ч гэсэн тийм зүйл мэдрээсэй гэж хүсэж байна.

Ро:      Алли Бид хүмүүсийг удаан нэг баг байлгадаггүй. Би хүмүүсээ уян хатан хөрвөх чадвартай…

Ра:      Гэхдээ шийдэх эрх нь надад байгаа биз дээ? Та намайг сонгосон. Тиймээс та надад итгэх хэрэгтэй. Хамтрагчид, та харна аа.

Шар:  Саад болсонд уучлаарай. Би дөнгөж сая Рафайл Таркениогоос дуудлага авлаа. Та 2 намайг дагаад яв.

Та:      Хатагтай нар аа. Зээд маань та нарт хэлэх юм байна гэнэ.

Эр:     Би… Би энд…Би Кан Шефтерыг алсан. Бас би ганцаараа ажилласан. Тэр шөнө Шефтэр над руу үхтлээ хаячихсан залгасан. Намайг байрнаасаа ирээд аваач ээ гэсэн. Тэр намайг үл хүндэтгэсэн. Тэгээд…

Ро:      Энэ чиний санаа байсанд бид итгэх ёстой болж байна уу? Бас ганцаараа ажилласанд чинь уу?

Эр:     Тийм ээ.

Ро       Алив.

Эр:     Би хүлээн зөвшөөрөх ёстой. Би үнэхээр ичиж байна. Хатагтай Вилловс. Би өмнө нь таныг үл тоож байсан. Тэгэх ёсгүй байжээ. Одоо ингээд асуудал дуусаж байна уу?

За:      Тийм ээ.

Эр:     Манай гэр бүлийн хувьд хар өдөр байлаа.

Шар:  Гэхдээ энэ бизнесийн чинь хувьд сайхан өдөр байна тийм үү?

Та:      Таных ч гэсэн. Мөрдөгч нар үргэлж өөрсдийн хүнээ авдаг тийм үү? Хүчтэй байгаарай, Закари.

Ро:      Бурхан минь Фолсом Дахиад тэрэнтэй тулахгүй л гэж найдъя.

Шар:  Тэр ч намайг хүлээх болох нь дээ. Хөөе Рафайл. Би чамтай удахгүй уулзана аа.

                                        

 

Back to episodes Go home