Hudson Rex_S04E16
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Чарли: мөрдөгч
Сара: эм, задлангийн эмч
До: эр, Жозеф Донован
Жэ: эр, Жэсси
П: эм, нохойтой цагдаа Пауэр
Да: эм Даун, орон гэргүй хүн
Бо: эр, Пауэрийн танил
Э: эм, агуулахын менежер
С: эр, СКофилд
П: Төв өө, К-19 230. Дандигийн 557-д ирээд байна. Бид обьектод нэвтэрсэн. Ребел. Ажиллаж байна. Цагдаа байна. Гараад ир. Гараад ир. Бид гадаа байхыг чинь харсан. Сүртэй юм биш. Эвдэрхий цоожны тухай ярихад болно. Ямар сонсогдож байна. Ребел. Ребел. К-19 230 офицер шархадсан. Яаралтай тусламж хэрэгтэй байна. Ребел.
Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 4-р бүлгийн төгсгөлийн 16-р анги.
П: Ребел. Ребел. Ребел.
Чарли: Офицер Пауэр. Мөрдөгч Хадсон. Энд юу болсныг хэлээд өгөхгүй юу?
П: Ребелтэй хамт явах хэрэгтэй байна.
Чарли: За?
Эм: Тархи нь хөдөлсөн. Хүүхэн хараа нь өөрчлөгдсөн. Ухаан нь балартаж ухаан алдсан. Тархинд нь гэмтэл учирсан байж магадгүй болохоор шинжилгээ авах хэрэгтэй байна.
П: Би-би зүгээр ээ. Би зүгээр. Тэр... цус алдаж байсан.
Чарли: Тийм ээ, та эмчид үзүүлсэн нь дээр байх.
Эм: Би тэрэнд анхаарал тавина аа. Мөрдөгч өө, тэрийг эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна.
П: Би... би тэрэнтэй байсан.
Эм: Явъя. Ийшээ.
Сара: Хөөе.
Чарли: Сайн уу. Ребел амьд үлдэх үү?
Сара: Тэр хүнд шархадсан. Цээж, хэвлийд нь олон удаа хутгалсан. Ребел эсэргүүцсэн байх гэж бодож байна. Би тэд нарын араас яаралтай тусламжийн төвд очиж нотлох улс мөр байна уу шалгах санаатай байна.
Чарли: Цагдаагийн ажилтанд халдсантай яг адилхан. Энийг хийсэн хүч маш түрэмгий, бас аюултай.
Сара: Маргах юм алга. За...
****************
Э: Би энэ газрыг гурван жил хариуцаж байгаа. Сүүлийн үед хэдэн хулгай гарсан. Жижиг хулгай. Гэхдээ ийм зүйл болж байгаагүй. Хүч хэрэглэж байгаагүй.
До: Танай байранд дохиолол байгааг би харсан. Бас дэлгэц холбосон байсан. Гэтэл 911-т ирсэн дуудлага танай дохиолол байгаагүй.
Э: Тийм ээ. Сүүлийн үед системд алдаа гараад байсан. Өнөө өглөө би гэртээ байсан. Миний утсан дээр дохиолол ирэх ёстой байсан.
До: Надад камерын бичлэгээ харуулж болох уу?
Э: Мэдээж.
До: 7цагт эргүүл 911-т дуудлага өгсөн байсан. Ямар нэг юм алга болсон байна уу?
Э: Бүх зүйлийг шалгахад хугацаа орох байх. Хойд талын хаалганы камерыг унтраачихсан байж.
До: Ийм байх ёсгүй юу?
Э: Тийм ээ. Өчигдөр явахдаа би тохируулахаа мартсан бололтой.
****************
Эм: Лоулин эмч ээ, хүүхдийн тасагт ирнэ үү. Лоулин эмч ээ, хүүхдийн тасагт ирнэ үү.
П: Чи Рекс байна. Эрүүгийн хэргийн К-9 мөрдөгч.
Чарли: Тийм ээ, мөн. Рекс таны хамтрагчаа санаж байгааг мэдэрсэн байх.
П: Би Ребел байна гэж бодсон юм.
Чарли: Би сая мал эмнэлэгт ажилладаг танилтайгаа ярьсан. Ребел мэс засалд орсон. Цус хийлгэсэн, гэхдээ... тэсч байгаа.
П: Яаж ийм юм болсныг мэдэхгүй байна.
Чарли: Тийм ээ. Их том хар дарсан зүүд байх. Таны гэмтэл яаж байна?
П: Тэд нар томографийн зураг авсан. Би дээрдэж байна гэж хэлсэн. Гэхдээ намайг 48цаг ажиглана гэсэн.
Чарли: Тийм ээ. Түргэний эмч их санаа зовсон байсан. Халдлагаас өмнө юу болсныг надад хэлж өгч болох уу?
П: Тэгье ээ. Бид нар агуулахын арын хаалгаар нэвтэрсэн хүнийг дагаж байсан. Ребел миний дэргэд байсан... Тэр хавьд хулгай хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм. Газар доорх гарцыг шалгаад үзээрэй. Даун Кингстонтой яриад үз. Тэнд байдаг бүх хүнийг мэднэ.
Чарли: За.
П: Тэнд тусламж хэрэгтэй, зовж байгаа хүмүүс байдаг юм. Би тэднийг өрөвддөг. Би тэр хүнийг зовоохгүй л байсан. Ребелийг ингэх шаардлага байгаагүй.
Чарли: Рекс бас манай багийнхан энэ хэргийг шалгана аа.
П: Мөрдөгч өө. Энийг Ребелд аваачаад өгчихгүй юу? Миний үнэрийг авбал тайвшрахад нь тусалж магадгүй.
Чарли: Тэгье ээ, мэдээж. Явъя, анд аа. Нааш ир.
П: Хүлээ. Ребел бид хоёр өдөр болгон хамт явдаг юм. ямар нэг муу юм болох боломж үргэлж байдгийг би мэднэ. би... Гэхдээ...
Чарли: Алив анд минь. Бидэнд хийх ажил байна. Хөөе. Алив нааш ир. Хөөе.
Эм: Сувилагч Женсон хоёр давхрын сувилагчийн байранд ирнэ үү.
******************
Жэ: Мэдээлэл авах суваг галзуурч байна. К-9 халдлагад өртсөнд хүмүүс дургүйцэж байна. Тэд туслахыг хүсч байна.
Сара: Хэрэгтэй мэдээлэл байна уу?
Жэ: Үгүй ээ, одоохондоо алга. Гэхдээ би дуудлагуудыг хянаж байгаа. Хөөе. Сара. Чи мал эмнэлэг дээр байсан. Ребел зүгээр болох бол уу?
Сара: Хэлэхэд хэцүү л байна. Тэд нар дотор шархыг нь засах гэж оролдож байгаа. Гэхдээ уушиг нь цоорсон, бас элэг нь хүнд гэмтсэн.
Жэ: Хэн тийм юм хийдэг байна аа? Чарли ямар байна?
Сара: Сайн мэдээ нь Ребел эсэргүүцэл үзүүлсэн. Би шүднээс нь даавууны утас олсон. Бид нар хүний цус, ДНК-г нь шалгаж байгаа. Манай багийнхан бас хэргийн газраас шатахуун түгээгүүрийн баримт олсон байсан. Би-хэрэгтэй холбоогүй байж магадгүй. Гэхдээ шалгаад үзвэл илүүдэхгүй байх.
Жэ: За. Би нэрийг нь олох гээд үзье.
Сара: Тийм ээ. Боломжтой бүх мэдээлэл хэрэгтэй байна. Зэвсэгэн дээрээс хурууны хээ олдоогүй. Хэрэгтэн нэг бол бээлийтэй байсан, эсвэл хутгаа арчсан байх.
Жэ: 911-т ирсэн дуудлагад хэрэгтнийг логотой хүрэм өмссөн байсан гэсэн байна лээ. Бид хэд зуруулж байгаа. Мэдээллийн байгууллагууд, цахим хуудсуудад тавьж болох нь уу үзье.
Сара: За. Гайхалтай.
*******************
Да: Тийм ээ, тийм. Үгүй. Би юу ч мэдэхгүй. Баяртай. За юу. Баяртай.
Чарли: Тийм ээ Даун би зүгээр л өнгөрсөн шөнө агуулахад байсан хүнийг мэдэхгүй биз гэж асуух гэсэн юм.
Да: Би цагдаагийн нохой шархадсан гэж сонссон. Гэхдээ надад тэр тухай мэдэх юм алга.
Чарли: За. өнөөдөр хулгайн бараа зарахыг завдсан хүн байхгүй юу?
Да: Би л лав юу ч мэдээгүй юм байна. Сонсооч, би хэлээд байна.
Чарли: Чи юу олоо вэ?
Да: Хөөе. Хөөе. Хөөе хөөе хөөе. Би-би -би...
Чарли: Хаягдал авдаг газар их мөнгө өгөх байх даа.
Да: За за. Найз залуу маань өнөө өглөө нэг залуугаас худалдаж авсан гэсэн. Гэхдээ би хулгайнх гэж мэдээгүй.
Чарли: Тэгээд л надад худлаа хэлээ юу? За Даун. Найз залуутай чинь ярих хэрэгтэй байна.
Да: Чадах юм бол амжилт хүсье. Бенжи өнөө өглөө гаталга онгоцоор яваад өгсөн. Нова Скошиад ажил хайхаар явсан.
Чарли: За, тэгвэл энийг хэн зарсан бэ?
Да: Сонсооч, би тэр хүний нэрийг нь мэдэхгүй. За юу? Гэхдээ... Бенжи өмнө нь хамт баривчлагдаж байсан гэсэн.
Чарли: Бенжийд овог байгаа юу?
Да: Бенжи Вайн.
*******************
Эм: Тэр 20орчим минутын өмнө мэс заслаас гарсан. Бие нь тогтвортой байгаа. Залуу бас эрүүл нохой байсан нь аз. Гэхдээ л одоохондоо аюул ард хоцроогүй гэж айж байна.
Чарли: Мэс заслыг давс гарсан нь сайн хэрэг.
Эм: Ребелийн эзэн нь яаж байна?
Чарли: Хамтрагчдаа санаа зовж байгаа.
Эм: Энэ залуу ч гэсэн санаа нь зовсон харагдаж байна. Энд бүгд тэр хоёрт санаа тавьж байгаа.
Чарли: Баярлалаа эмч ээ.
Эм: Дуртайяа.
Чарли: За Жэсси.
Жэ: Сэжигтний хүрмэн дээр байсан логоны тухай мэдээлэл авах утсанд мэдээлэл ирсэн.
Чарли: За, гайхалтай.
Жэ: Ахлах сургуулийн шатрын клубийнх гэж байна. Би яг одоо хуучны багуудын логог шалгаж байна.
Чарли: Наадахыг чинь Бенжи Вайн гэдэг хүнтэй хамт баривчлагдаж байсан хүнтэй хамаатайг мэдэж болох уу?
Жэ: За. Тэгье. Хэн юм?
Чарли: Гэрчийн найз залуу. Агуулахаас хулгайлагдсан юм худалдаж авсан хүн.
Жэ: Хараадахъя. Хараадахъя. Тийм ээ, тийм. За. Кори Скофилд. Одоо мэдээлэл нь гарч ирж байна. Хар тамхи явч явсан хэргээр хэдэн удаа баригдаж байсан, гэхдээ ял эдэлж байгаагүй.
Чарли: Баярлалаа, Жэсси. Надад зургийг нь явуулчих.
Эм: Хар даа. Бид нар тэрийг сайн асарч байгаа. Бид нар сайн асарч байгаа. Үнэхээр зоригтой охин.
******************
Эм: Бендер эмчийг дуудаж байна. Бендер эмчийг дуудаж байна.
Бо: Маяа, ингэж айх гэж.
П: Боб. Чи энд юу хийж байгаа юм?
Бо: Ээж чинь утасдаад чамд юу тохиолдсоныг хэлсэн. Ребел яаж байна?
Чарли: Саад болсонд уучлаарай.
П: Хөөе. Сураг гарсан уу?
Чарли: Тийм ээ, хэрэг жаахан урагштай байгаа. Чиний өгсөн мэдээлэлээр би хулгайн бараа бараа олсон. Ганц хоёр зураг харж болохоор байна уу? Өглөө таарсан хулгайчийг таних бол уу?
П: Мэдээж.
Чарли: За.
П: За.
Чарли: Гайхалтай.
П: Энэ байна. Энэ байна. Бид нарын хөөж байсан хүн байна. Энэ хэн бэ?
Чарли: Кори Скофилд. Гудамжинд амьдардаг юм шиг байна лээ. Агуулахаас алдагдсан хулгайн бараатай холбоотой. Одоо эргүүлүүд тэрнийг хайж байгаа.
П: Ребел яасан?
Чарли: 24цагийн дараа бүх зүйл мэдэгдэнэ.
П: Би очих хэрэгтэй байна.
Бо: Хөөе хөөе хөөе. Хонгор минь, хэвтэж бай. Эмч нар Ребелийг харж байгаа.
П: Юу гээч... чиний зөв байх. Би ядарч байна. Та хоёр гарч байхгүй юу?
Бо: Тэгэлгүй яах вэ. Сайн амар.
Чарли: Удахгүй дээрдэнэ гэж найдъя.
П: Баярлалаа, Рекс.
Чарли: Явъя, анда аа.
*****************
Эм: Хэдхэн минут шүү. За юу?
П: Аанхан.
Эм: Хүчилтөрөгч тэрний эдгэрэлтийг хурдасгана.
П: Ребел. Миний сайн охин. Чи зүгээр болно оо.
*****************
Ма: Тэгэхээр... би асрамжийн газруудаар харсан. За. Тэрнийг Бентли гэдэг. Гэр хэрэгтэй. Бас... бидэнд тохирох байх гэж бодож байна.
Сара: Юу? Эгдүүтэй юмаа. Зүгээр л... энэ их том харилцаа шүү дээ.
Ма: Аанхан. Надад айх юм алга. Харин ч эсрэгээрээ.
Сара: Бид хоёр хамт ч амьдардаггүй шд.
Ма: Одоохондоо. Би энийг Бентлигээс болж хэлж байгаа юм биш шүү. Тэрний эхлэл хэцүү байсан. Тэрэнд хайр хэрэгтэй. К-9 шархадсаныг хараад чамд хэцүү байсан байх.
Сара: Чарлийд илүү хүнд тусаад байх шиг байна. Бид нар Рексийг хэнд ч дийлдэхгүй гэж бодоод сурчихаж. Гэтэл... ийм юм болоод... бүх зүйл хормын дотор өөрчлөгдөж болдогийг ойлгуулсан. Энэ царайг нь хар даа.
Ма: Би... хоёулаа маргааш уулзаж болох юм.
Сара: Маргааш уу? Тийм ээ. За.
Ма: Тийм үү? Тэгэх үү?
Сара: Тийм ээ. тийм.Тэгье.
Ма: За.
Сара: Уучлаарай. Чарли мессеж биччихэж. Үгүй ээ. Пауэр эмнэлгээс явчихаж. Тэрнийг хайхаар мал эмнэлэг рүү явлаа гэж байна. Намайг уучлаарай. Би гэрт нь очих хэрэгтэй байна.
Ма: Яв аа яв.
Сара: За, баяртай.
Ма: Аяар ярья.
Сара: За.
*****************
П: Чи зүгээр болно оо. Хэн чамайг ингэснийг бид нар мэдсэн. Би тэрнийг олно оо.
Чарли: Тэр энд байна, Сара. Скофилдийг өөрөө олох гэж байна уу?
П: Хөөе. Би эргээд залгая.
Чарли: Эмнэлгээс явчихсан болохоор эмч нар санаа нь зовоод байна.
П: Юу болоод байгааг мэдэхгүйгээр тэр оронд хэвтэж чадахгүй байна. Ребелийн үхэх, амьдрахыг ч мэдэхгүй. Би мэдээлэгчтэйгээ ярилцсан. Скофилдийн хаана байгааг мэднэ. Чарли. Намайг аваад яв.
Чарли: Үгүй ээ.
П: Гуйж байна. Өөрийгөө миний оронд тавиад үз л дээ.
*****************
Жэ: Хөөе. Хөөе. Шинжилгээний багийн агуулахаас олсон баримтны эзнийг олсон.
До: За.
Жэ: Шатахуун түгээх газрын баримт байна лээ. Зээлийн картны эзэн нь Кейт Миллер.
До: Кейт Миллер, агуулахын менежер үү?
Жэ: Тийм.
До: Тэгвэл нэмэр болохгүй нь.
Жэ: Сонирхолтой нь баримтан дээр халдлага гарсан өглөөний 6:30минут гэсэн цаг байна лээ.
До: Тэр гэртээ байсан гэсэн.
Жэ: Та надад тэгж хэлсэн.
До: За, энэ хатагтай Миллерийг шалгаад үзье. Найзууд, гэр бүл, ажилчдыг нь шалгаад үз. Хэрэгт холбогдож байсан байна уу? Скофилдтой холбоотой байна уу шалгаарай.
Жэ: Мэдлээ.
******************
Чарли: Уучлаарай.
С: Хөөе хөөе. Сонс сонс. Зогс. Зогс. Зогс.
П: Чи миний нохойг алах гэж байсан. Муу өөдгүй новш. Муу өөдгүй...
Чарли: Хөөе.
П: новш...
Чарли: Хэвтэж бай.
П: Чамайг шоронд хатна гэж найдъя.
Чарли: Алив, бос.
*****************
До: Чарли, офицер Пауэрийг дагуулж явдаг чинь яаж байгаа юм?
Чарли: Тэр өөрөө хөдлөх гэж байсан.
До: Тэрнийг хүч хэрэглэнэ гэж чи бодоогүй юу?
Чарли: Тийм ээ. тэгээд л би ажиглаж байсан юм.
До: Тийм ээ, гэхдээ... Чарли тэр буруутай нь тогтоогдоогүй хүнд халдсан.
Чарли: Жо, буруу юм хийснийг нь мэдэж байна. Гэхдээ... би уурыг нь ойлгож байна. Хамтрагчийнхаа төлөө...
До: Чарли, чамд зөв шийдвэр гаргах ухаан байна уу? Тэрнийг зөв юм хийсэн гэж бодож байгаа бол би чамайг тэр байцаалтын өрөөнд оруулж чадахгүй.
Чарли: Би тэгж бодоогүй, Жо. Бид хэрэг дээр ажиллах хэрэгтэй. Би... явж болох уу?
До: Тийм ээ, яв. Хөөе. Хайртай гэдгийг мэдэж байгаа биз дээ? Сайн жаал.
Чарли: Агуулахад юу хийж байснаа ярих уу?
С: Ингүүлэхээр юм хийгээгүй.
Чарли: Тийм ээ. Тийм. Мэдэж байна. Гэхдээ чамайг хэргийн газраас зугтаж байхыг харсан гэрч байгаа. Бас офицер Пауэр чиний араас хөөж байсан гэж хэлсэн.
С: Тийм үү? Тэр намайг нохойг нь тийм болгохыг хараагүй.
Чарли: Чи тэнд хулгай хийхээр очсон. Тийм үү? Алив ээ, Кори. Найздаа зарсан зэс утсыг чинь бид олсон. Чи ганцаараа байсан уу? Тийшээ хүнтэй орсон уу? энийг хийсэн байж мэдэх хүн?
С: Би ганцаараа байсан.
Чарли: За. Тэгэхээр чамд мөнгө хэрэгтэй байсан. Юм хулгайлахаар тийшээ очсон. Цагдаа ирсэн. Чи... өөрийгөө хамгаалсан. К-9 офицерийг хутгаар шархдуулсан.
С: Үгүй ээ, би... би... цагдаа хөөж байгааг хараад би хажуугийн хаалгаар зугтаж гарсан.
Чарли: Аль хаалга.
С: Алийг нь би яаж мэдэх юм? Хажуугийн хаалга л байсан.
Чарли: За. Надад итгүүлмээр байна уу? Бид нар хэргийн газраас ДНК олсон. Манай шинжээчид чамаас ДНК-өгчих. Үнэнийг хэлж байгаа үгүйг чинь харна.
С: Тийм ээ. Би өмгөөлөгч авмаар байна.
***************
Сара: Ямар байна даа?
П: Ребелийг ийм болгосон залуугаас л дээр.
Сара: Гэхдээ... өнөөдөр сэжигтэнд хийсэн зүйл чинь... таны хувьд хэвийн зүйл үү? Тархи хөдлөхөөр сэтгэл санаа тогтворгүй болдог. Гэнэтийн өөр авир гаргах нь амрах хэрэгтэй гэсэн дохио байж болно. Гэмтлээ эдгэтэл амрах хэрэгтэй.
П: Намайг сэтгэл санаа тогтворгүй болохоор тэгсэн гэж бодож байна уу?
Сара: Үгүй ээ. Гэхдээ үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
П: Би зүгээр ээ.
Сара: Чи сайн найз шүү, Рекс. Чи урт насална, тийм ээ? Тийм ээ. би урт насална.
*****************
Чарли: Тийм ээ, Кори Скофилд хотын хамгийн шилдэг өмгөөлөгч авч таараа.
Ма: Тийм ээ. Тэр жаал танил талтай. Аав нь Сейнт Жонсын эмнэлгийн зөвлөлд эрүүгийн шилдэг өмгөөлөгчтэй хамт байдаг юм.
Чарли: Тэрний аав Пап ламтай байдаг байсан ч хамаагүй. Скофилд ийм юм хийсэн. Тэрнийг гудамжинд гаргах хэтэрхий аюултай.
Ма: Харамсалтай нь нөхцөл байдлаас болоод би тусалж чадахгүй нь.
Чарли: Бид нар... Сарагийн Ребелээс олсонтой тэрний ДНК-г харьцуулж үзвэл яах вэ?
Ма: Энэ удаагийн баривчилгаанаас авсан ДНК юу?
Чарли: Тийм ээ. Бид хаягдсан нотлох баримтыг авах эрхтэй.
Ма: Мэдээж. Гэхдээ энэ тохиолдолд тэр нотлох баримтыг чинь тооцохгүй байх.
Чарли: Юу яриад байна аа? Хэдэн сарын дараа шүүх дээр болох зүйл үү? би аюултай сэжигтэн, хариулт хэрэгтэй хохирогчийг ярьж байна.
Ма: Миний ажил бол ял шийтгэл. Надад тэгэх боломж олгох нотлох баримт олбол ямар вэ? Мөрдөгч өө?
Чарли: Явъя.
Сара: Хөөе. Яасан? Юу болоо вэ?
Чарли: Энүүгээр ДНК шинжилгээ хийж болох уу?
Сара: Энэ Скофилдийнх үү?
Чарли: Тийм.
Сара: Барилгааны үеэр олсон бүх зүйл хүчингүй гэж бодсон шд.
Чарли: Хасчих байх. Гэхдээ... би зөв хүнийг олсон үгүйгээ мэдмээр байна.
Сара: Уучлаарай. Энийг шалгаж байгааг Майкл мэдэх үү?
Чарли: Хамаатай гэж үү?
Жэ: Тийм ээ. Үйлдвэрмийн менежер Кейт Миллер өмнө нь хэрэгт холбогдож байсан эсэх талаар мэдээллийг явуулж болох уу? За, баярлалаа. Хөөе анд минь. Чи ямар байна даа? Гадуур явахдаа болгоомжтой байгаарай. За юу? Тийм ээ, чи бид нарт хэрэгтэй.
****************
Сара: Майклын энэ хэргийн талаар хэлсэн үг буруу юм биш.
Чарли: Тэрнийг миний мэргэжлийн нэр хүндэд санаа тавина гэж бодож байна уу?
Сара: Ийм хэргээр шүүхэд ялагдах вий гэж санаа зовж байгаа байх. Тэр ялагдаж сураагүй.
Чарли: Бид хоёрын ялалтын тухай бодол өөр байж магадгүй л юм.
Сара: Би юм асууж болох уу? Чи... офицер Пауэраас болоод энэ шинжилгээг хий гээд байгаа юм уу?
Чарли: Яагаад асууж байгаа билээ?
Сара: Чарли... бид нар тэр гэрчид юу тохиолдсон талаар ярилцаагүй.
Чарли: Тэр энэ хэрэгтэй ямар хамаатай юм?
Сара: Би зүгээр л... би... чиний шийдвэрт юу нөлөөлөөд байгааг мэдэх гээд... бас... дахиад ийм зүйл болох бол уу гээд л...
Чарли: Миний шийдвэр? Эхлээд Жо. Одоо чи. Та нар бичиг солилцоо юу?
Сара: Үгүй ээ. Найзын хувиар асууж байна. Санаа зовоод.
Чарли: Шинжилгээ хийчихсэн үү?
Сара: Тийм ээ, хийсэн. Тохироогүй. Кори Скофилд Ребелд халдаагүй.
***************
Э: Комиссар аа. Танд юугаар туслах вэ?
До: Зүгээр л юм асуухаар ирлээ. Агуулахад хүн нэвтрэх үеэр юм алдагдсан үгүйг шалгаж дууссан уу?
Э: Тийм ээ. би ажилчдаараа бүгдийг нь шалгуулсан. Бүх зүйл хэвийн.
До: Хачин л юм. яагаад гэвэл... бид нар зэс утас олсон. Серийн дугаар нь энэ үйлдвэрт ирсэнтэй таарч байна лээ. Цагдаагийн нохой халдлагад өртөх үеэр эндээс хулгайлагдсан гэдгийг ч хүлээсэн.
Э: Тэгвэл шалгах үеэр бид алдаа гаргаж. Тэгэхээр би сэжигтэн болж таарч байна уу?
До: Та хэрэг гарах үеэр гэртээ байсан уу?
Э: Би ням гарагт унтах дуртай.
До: Заа за. Та унтаж байхдаа, яаж шатахуун түгээгүүрийн газар байснаа тайлбарлаад өгөхгүй юу? Эндээс нэг км-ын зайд. Тэгэхээр та энд байж. Үгүйсгэх хэрэггүй. Миний ойлгохгүй байгаа юм бол яагаад цагдаагийн офицерт халдаж байгаа юм? Гэтэл манай багийнхан дүүгийн чинь тухай надад хэлсэн.
*****************
П: Бидэнд жаахан асуудал гарсан. Чи санаа зовох хэрэггүй. Чи эдгэхдээ л анхаар. Тэгээд хоёулаа гэртээ харина. Сайн уу. Сайн уу. Сайн уу. Тийм ээ. миний сайн охин. Чи зүгээр болно оо. За юу?
Бо: Сайн уу, Маяа.
П: Боб. Аймаар санагдаж байна шүү.
Бо: Тэгж хэлэх хэрэггүй ээ. Би эмнэлэгт хэлсэн шд. Би тусалмаар байна.
П: Сонс. Ирсэнд чинь баярлалаа. Гэхдээ би чамд хэлсэн. Цэвэрхэн салсан нь дээр.
Чарли: Явъя, хамтрагч аа.
Эм: Мөрдөгч Хадсон.
Чарли: За?
Эм: Офицер Пауэрийг харсан уу?
Чарли: Дотор алга уу?
Эм: Саяхан тэнд байсан юм. Тэр Ребелийг авч явахгүй байлгүй дээ, тийм үү? Тэр гарах болоогүй байгаа.
Чарли: Тэр тэгэх хүн биш ээ. Үгүй.
Эм: Гэхдээ Ребел алга болчихож.
Чарли: Офицер Пауэл ч гэсэн. Барьцаалагдсан юм шиг байна.
**********************
До: Ойлголоо Чарли. Эргээд холбогдоё. Офицер Пауэр барьцаалагдсан. Тэрний хамтрагч ч гэсэн алга болчихож.
Э: Энийг манай дүүтэй холбоотой гэж бодож байга юм уу?
До: Кейт, танай дүү хэрэг хийж байсан. Хүний биед халдаж, хулгай хийсэн. Бас тэр танай агуулахыг сайн мэддэг.
Э: Хэтэрч байна. Би Кори Скофилдийг хамгаалж байсан юм. Гэхдээ тэр нохойг тэгээгүй. Би нэг юм харуулъя. Гадаа амьдардаг хүмүүсийг хүйтнээс хамгаалах газар байгаа юм. Миний дүү шиг хүмүүс. Гэхдээ манай дарга нар мэдэхгүй.
До: Тэгээд л камернуудыг унтраасан байж.
Э: Кори Скофилд энд байнга ирдэг. Тэр өглөө над руу ярьсан. Манайх хаалтай гэж би хэлсэн. Би энийг ганцаараа хийдэг. 24цагаар энд байж чадахгүй.
До: Гэхдээ л та ирсэн.
Э: Тэр аргаа барсан сонсогдсон. Танд үнэнийг хэлж чадаагүй юм.
До: Та мэдэж байсан... намайг энэ газрыг мэдэгдэнэ гэж мэдэж байсан.
**************
Чарли: Жэсси, би хэргийн газраас офицер Пауэрийн утсыг олсон.
Жэ: Баярлалаа. Хөөе. Агуулахын менежерээс сураг байна уу?
До: Үгүй ээ. Тэр цэвэр. Офицер Пауэрийн барьцааны хэргийн талаар юм байна уу?
Чарли: Малын эмч нэг эрэгтэй Ребел дээр ирсэн гэсэн. Гэхдээ, сэжигтэй санагдсан болохоор оруулаагүй гэсэн.
До: Тэгэхэр Ребелд халдсан хүн дахиад тэрнийг алах гэж оролдсон гэсэн үг үү?
Чарли: Хувийн асуудал ч байж болох юм.
До: Мал эмнэлэг дээр очсон хүний хэн болохыг мэдсэн үү?
Чарли: Тэр хүний хэлсэнээр Маяагийн найз залуу шиг л сонсогдсон. Боб Мерфи. Би тэрэнтэй эмнэлэг дээр таарсан.
Жэ: Бобыг Маяагийн найз залуу гэж бодохгүй байна. Энэ мессежээс харахад лав биш. Тэрнээс салчихсан юм шиг байна. Тэр залуу ярилцмаар байна гээд бичээд байсан байна. Гэхдээ тэр хариу өгөөгүй. Сүүлд хоёр сарын өмнө бичсэн байна.
До: Аргаа барсан экс. Тэгсэн мөртлөө эмнэлэгт эргэж ирсэн гэхээр...
Чарли: Цэцэгтэй ирсэн байсан болохоор би найз залуу нь гэж бодсон юм. Одоо бодох нь ээ тэрэнд тийм ч таатай хандахгүй байсан.
Жэ: Магадгүй... халдлага болдог шөнө агуулах руу дагаж явсан юм бол уу?
До: Тэрнийг машиныг хайлгаад үз. Би гэр рүү нь эргүүл явуулъя.
Чарли: Жэсси. Тэр хамгаалалтын ажилтны дүрэмт хувцастай байсан. Хөх, улбар шар логотой. Тийм ээ.
Жэ: Энэ үү?
Чарли: Тийм ээ. Наадах чинь. Тэрний ашиглаж болох обьектуудын жагсаалтыг авч болох уу?
Жэ: Тийм ээ. Тийм. За. Энэнээс эхэлсэн нь дээр байх. Хаана байдаг нь мэдэгдэхгүй ачаа тээврийн компани гэж байна. Гэхдээ...
Чарли: Чиний совинд итгэе. Рекс, явъя.
******************
Бо: Эргээд тавтай морил, нархан минь. Болгоомжтой. Зөөлөн. Зөөлөн. Зөөлөн.
П: Боб. Боб. Чи намайг хлорформоор унтуулсан уу?
Бо: Юу... би чамайг эмнэлгээс гарсан гэж сонссон. Би... санаа зовоод...
П: Хүмүүс лазанъя авчирч өгдөг юм. хлорформ биш.
Бо: Миний дуртай хошигнол.
П: Боб, чи энд юу болно гэж бодоо вэ?
Бо: Миний хэлэхийг сонс л доо. Нохой чинь надад дургүй байдгийг би мэднэ. Гэхдээ... Тэр өвдчихсөн болохоор...
П: Тэр өвдөөгүй... тэрнийг хутгалсан... Боб, чи яаж тийм юм болсон гэж бодож байна?
Бо: Чи мэдэх үү... тэжээвэр амьтнаар амьдралаа заалгуулах зөв зүйл биш, Маяа. Зөв зүйл биш.
Чарли: Тайван, анд минь.
П: Ребелийг үхчихвэл намайг чиний тухай бодлоо өөрчилнө гэж бодоо юу?
Бо: Үгүй. Үгүй. Үгүй ээ, би чамайг аргадах байсан. Чи ойлгох байсан. Намайг сонсох ч юм билүү.
П: Энэ зөв арга биш.
Бо: Чи зөв зүйлийн тухай ярих дуртай. Би чиний хүссэнээр хийж үзсэн. Тэгсэн ч чи намайг орхисон. Одоо миний аргаар хийнэ. Ямар чөтгөр нь вэ?
П: Ребел. Ребел зогс. Үгүй. Сайн. Сайн охин. Одоо ухар. Сайн охин.
Бо: Тушаал сайн биелүүлж байх шив. Тэгээд л тэрэнд надаас илүү сайн байдаг байх.
П: Ребел бид хоёрыг олсон. Цагдаа нар удахгүй олно. Хутгаа хаячих, тэгвэл хэн ч...
Бо: Маяа, би хэлсэн байх аа. Одоо чи захирахгүй. Тэнэг амьтан бууж өгөхгүй байна.
П: Зогс...
Бо: Дуусгах цаг болж.
П: Боб. Чи надад муу юм хийхгүй.
Бо: Яагаад тэгж бодоо вэ?
П: Боб. Чи ийм их юм хийсэн. Би сонсож байна. Чи агуулах руу бид хоёрыг дагаж очсон.
Бо: Би цагдаагийн радио сонсож байсан.
П: За... Чи намайг ч гэсэн алах гэж байсан уу?
Бо: Би чамд хэлсэн. Би чамд хайртай. Надад нохой чинь таалагддаггүй.
П: Үгүй ээ.
Чарли: Зүгээр үү?
***************
Чарли: Чиний зөв байсан. Миний шийдвэрийн талаар. Гэрчийг үнссэн гэдэг чинь.
Сара: Чи тэрэнд... ажлаа эрсдэлд оруулахаар сайн гэж үү?
Чарли: Тийм ээ. Энэ асуудал... тэрнээс болоогүй.
Сара: Чарли...
Чарли: Хэрвээ чамд... хамт байх боломжгүй хүн таалагддаг бол... тэнэг зүйл хийдэг...
Сара: Тэгээд энэ мэдрэмж хэр удаж байгаа вэ?
Чарли: Чамайг Лондонгийн тухай ярьж эхэлснээс хойш. Тэрнээс... өмнө ч байж магадгүй. Тэр чухал биш. Тийм ээ. Чиний өмнөөс баяртай байна. Майкл та хоёрт. Чамайг жаргалтай байгаасай гэж хүсч байна.
********************
Ма: Хөөе. Хөөе.
Сара: Сайн уу.
Ма: Сайн уу. Би Бобо Мерфигийн бичиг цаасны суудлыг цэгцэлчихлээ.
Сара: Өө, гайхалтай. Тэгэхээр, үнэнийг нь хэлүүлээ юу?
Ма: Чарли, офицер Пауэр хоёр. Би гарын үсгийг нь зуруулсан. Бас... офицер Пауэр Кори Скофилдээс уучлалт гуйсан.
Сара: За. Хөөе. Ребел К-9-өөс тэтгэвэртээ гарах гэж байгаа. Гэхдээ малын эмч тэрнийг бүрэн эдгэнэ гэсэн.
Ма: Хөөе, сайхан мэдээ байна.
Сара: Тийм ээ.
Ма: Тийм. Бас... асрах газар өнөө орой ирээд гөлөгөө харж болно гэсэн.
Сара: Нээрэн тийм. Их эгдүүтэй байсан. Гэхдээ би... би... бид ийм чухал шийдвэр яарч гаргаад хэрэггүй байх.
Ма: Заа за. Тэгье. Болж байна.
Сара: Уучлаарай. би-би бид энэ талаар ярилцсан л даа. Гэхдээ... энэнд амьтан оролцуулах буруу байх... юу болохыг одоохондоо мэдэхгүй байгаа болохоор...
Ма: Хөөе. Бид юу болохыг мэдэж байгаа шд. Мэдрэгддэг шүү дээ... Чи... мэдрээгүй...
Сара: Уучлаарай.
Ма: За.
Сара: Би өөр юм хэлмээр л байна, Майкл.
Ма: Өөр хүн байгаа юм уу? Эсвэл...
4- р бүлэг төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home