Hudson and Rex S4 E10

Хадсон, Рекс хоёр–4–10 /Цус ба бадмаараг/

Үргэлжлэл:      43:35 мин.

Дүрүүд:

Эр:

Чарл Хадсон     Мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован      цагдаагийн дарга

+Эр

+ Ханиф Реда

+Отто

+Шон

+Агаше

 

Эм:

Сара            цагдаагийн шинжээч

+Теннант

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Шон: Эмэгтэй хүн чамайг сахлаа хус гэсэн бол чи сахлаа хусна.

Эр:     Сонс, би эхнэр миний юу хийхийг надад зааж болохгүй биз дээ?

Шонр:  Өө, биеэ барьж үз.

Эр:     Чи юунд илүү хайртай вэ? Тэр хүүхэнд үү? Эсвэл чиний эрүүн дээрх хархны үүр үү?

Эр:     За, за, одоо тэгэх шаардлага байхгүй.

Шон: Хөөе, чи өнөөдөр шуудтай кофенууд ирсэн үү?

Эр:     Тиймээ.

Шон: Чиний нуруу гайгүй юу? Чи солимоор байна уу? Надад савлах цех байна.

Эр:     Баярлалаа, найз аа. Би үүнд талархлаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эр:     Өө, бурхан минь.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР: 4–10

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рожерс Медиа Инкорпорейтед

Бетта Фильмтэй хамтрав

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи юу олсон бэ?

Сара: Өө, сайхан олдвор, Рекс.

Чар:   Санамсаргүй буудсан уу? Хохирогчийн шарх нь орсон, гарсан нүхтэй байсан.Гэхдээ энэ цусыг харвал бид сумаа олсон гэж бодож байна. 38-ын калибр.

Жесс: Залуус аа, МакХэйл өчигдөр агуулахаас явсан цагийн мэдээллийг агуулахын дарга надад өглөө.  МакХейл 18:00 цагаас хойш хэдэн минутын дараа явсан байна.

Чар:   Нээрэн үү? Сара хэлэхдээ энэ явдлаас хойш хоёр цагийн дараа үхсэн гэж гэсэн.

Жесс: Тийм ээ, гэхдээ түүнд энэ газрын түлхүүр байсан бололтой.

Чар:   Тэр яагаад буцаж ирснийг би гайхаж байна. Жесси, бид энэ залуугийн талаар юу мэдэх вэ?

Жесс: За, Шон МакХейл. Холоос ирсэн. Хоёр жилийн өмнө Сент Жонст ирсэн. Гэхдээ байна аа, тэр яг хаанаас гэдгийг нь би сайн мэдэхгүй, гэхдээ тэр Топсайлд амьдардаг. Хохирогч тэр байшингийн цорын ганц эзэн нь.

Чар:   Сайн байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Би нэг ч эмэгтэй хүнийг мэдэхгүй. Гэр бүл байхгүй.

Дон:  Энд ажиллагсадаас түүнд дургүй хэн нэгэн байдаг уу?

Эр:     Шонд уу? Тэр хаа ч явсан найзуудтай болдог.

Дон:  Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тийм ээ, би харж байна. Хэн нэгэн эндээс юм хайсан юм шиг байна.

Сара: Ирмэгүүд нь жигд байна. Хэн нэгэн нээх гэж хутгаар зүсчээ. Засаагүй алмаз уу?

Чар:   Түүнээс бусад бүх хүмүүсийн хамгийн сайн найз.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тэгэхээр, нас барсан ажилтны нэр...

Тенн: Шон МакХейл.

Дон:  Чи яаж мэддэг юм?

Тенн: Мөргөлдөөнтэй бүсээс контрбандын засаагүй алмазуудыг Сьерра-Леоноос кофенд хийж тээвэрлэн Сент Жонст хууль бусаар авчирдаг.

Сара: Би хэдэн шинжилгээ хийлээ. Энэ үүнийг тайлбарлаж магадгүй. Бид энийг цогцосны хажуугаас олсон. Дор хаяж арван карат. Тунгалаг байдал, өнгө нь үнэт чулууны чанарын тодорхой үзүүлэлт. Аав маань үнэт эдлэлийн инжаан байсан. Би дэлгүүрт нь тусалдаг байсан юм.

Тенн: Маш сайн байна. Бид үлдсэн алмазуудыг олвол алуурчныг хэргийн газартай холбоход тусална.

Дон:  Чи манай хохирогч алмазны хууль бус наймаачин байсан, энэ бараанаас болж алагдсан гэж үзэж байна уу?

Тен:   МакХейл хууль бус наймаачин байгаагүй. Тэр агуулахад ажилладаг өөрийн хүн байсан. Түүний ажил нь алмазуудтай шуудайнуудыг олж, тэднийг шуудан зөөгчид хүлээлгэн өгөх байсан. 

Чар:   Жижиг гар байх нь.

Тенн: Тийм ээ. Өчигдөр шөнийг хүртэл МакХейл хэдэн сарын турш ямар ч асуудалгүй барааг хүлээлгэж өгсөн. Би түүнийг хамт ажилладаг хүн нь хөнөөсөн гэж сэжиглэж байгаа юм, ажиллагааг удирддаг Ханиф Реда.

Дон:  За, энэ Ханиф Реда гэж хэн бэ, бид яагаад түүний тухай хэзээ ч сонсож байгаагүй вэ?

Тен:   Одоо та нар түүний тухай сонслоо.

Жесс: Ингээд бэлэн боллоо. Ханиф Реда. Жоржтаунд авто засварын газартай. Энэ нэлээд жижиг бизнес боловч сошиал сүлжээнээс нь харвал тэр гэр бүлтэйгээ тансаг амьдарч байгаа бололтой.

Тен:   Чи түүнийг боломжоосоо илүү амьдардаг гэж бодсон байна, констебл Миллс.

Жесс: Тийм ээ, хатагтай.

Тенн:    Гэхдээ чи нэг сонирхолтой асуудлыг хөндлөө. Реда бичиг баримтад бичигдээгүй орлогын эх үүсвэртэй.

Дон:  Өө, чи түүний засварын газрыг алмазны контрбандын ажиллагааны халхавч гэж бодож байна уу?

Тенн: Яг үнэн.

Чар:   Гэхдээ энэ нь яагаад аллагад хүргэв?  МакХейл бараанаас нь хулгайлсан гэсэн үг үү?

Тенн: Реда МакХэйлийг мэдээлэгч гэж бодсон байх.

Чар:   Учир нь чамд мэдээлэгч байгаа.

Тенн: Тийм ээ, мөрдөгч Хадсон, надад байгаа. Отто Харт. Түүнд сайн хандаарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Отто Харт уу?

От:     Тиймээ. Энэ том нохой байна.

Чар:   Өө, тэр нөхөрсөг.

От:     Тийм ээ, мэдээж. Тэд айдас мэдрэх хүртлээ нөхөрсөг байдаг. Тиймээс, би хойшоо аажуухан ухрана.

Чар:   Чи өөр өрөөнд ярилцмаар байна уу?

От:     Тийм ээ, тэгвэл сайн л байна.

Чар:   Хөөе. Бүх юм зүгээр. Үлд. Би ярилцах ёстой. Би буцаад ирнэ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Отт:   Би зүгээр л амаа хамхих ёстой байсан, гэтэл түүний оронд би очоод тэр залууг алсан.

Чар:   Үгүй ээ, чи энэ тухай бидэнд хэлсэнээрээ зөв зүйл хийсэн. Сонс, суу. Юу мэддэгээ надад ярь.

Отт:   Би Реда гэдэг залуугийн төлөө ажиллаж эхэлсэн. Би дөнгөж саяхан засварчны үнэмлэхээ авсан юм. Ингээд Реда надад цагийн ажил санал болгосон. Ажлын бус цагаар шуудтай кофенуудынг очиж авна.

Чар:   Чи тэнд тэгж МакХейлтэй танилцсан байх нь ээ? Хүн амины хэргийн хохирогч.

Отто: Я тийм.  Тийм ээ, тэр над руу шуудайнуудыг дамжуулдаг байсан. Би тэднийг Редагийн засварын газарт аваачдаг. Энэ хялбархан ажил, тийм үү? Тиймээс 6 сарын турш сар болгон нэлээд тогтмол зөөсөн.

Чар:   Кофе дотор алмаз байгааг чи яаж мэдсэн бэ?

Отто: Сониуч зан намайг дийлсэн юм. Өнгөрсөн сард би машинтайгаа өөрөө очиж авсан, тэгээд машинаа засаж дуусгах ёстой дүр эсгэсэн. Гэвч бодит байдал дээр Реда тэр шуудайнуудыг яадагийг ажигласан юм. Тэр шуудайг нээж дотроос нь жижиг боодолтой юм гаргаж ирэхийг харсан.

Чар:   Чи дотор нь юу байгааг харсан уу?

Отто: Шууд хараагүй. Тэгсэн хажуугаар нь нэг залуу өнгөрлөө. Кинон дээр гардаг үнэт эдлэлийн дуран шиг юмны тусламжтайгаар чулуунуудыг харсан.

Чар:   Томруулдаг шил.

Отто: Аан тийм. Тиймээ, тэр томруулдаг шил шиг юмаар харж байсан. Дараа нь тэр Редад багцалсан бэлэн мөнгө өгөөд чулууг авч явсан.

Чар:   Реда чамайг тэр шөнө дахиад нэг захиалганд явуулсан уу?

Отто: Тийм ээ, би явах ёстой байсан ч миний ээлж дуусахын өмнөхөн тэр орж ирээд шаардлагагүй гэж хэлсэн.

Чар:   Тэр өөрөө явна гэж хэлсэн үү?

Отто: Үгүй ээ, гэхдээ түүнээс өөр хэн захиалгын талаар мэддэг байсныг би мэдэхгүй.

Чар:   Чи үүнийг орлогч дарга Теннантад хэзээ авчирч өгсөн бэ?

Отто: Хоёр хоногийн өмнө.

Чар:   Тэгэхээр, чи Редаг худалдан авагчтай наймаалцаж байгааг харснаас хойш хэдэн долоо хоногийн дараа юу?

Отто: Тийм ээ, би юу хийхээ шийдэхэд маш их хугацаа зарцуулсан. Жишээ нь, би үүнээс бүрэн хол байсан нь дээр байх болов уу?

Чар:   Яагаад орлогч даргад гэж?

Отто: Тэр нэг удаа Эдмонтонд намайг асуудлаас гаргахад тусалсан юм. Тэгээд л одоо энд ажилладагийг нь сониноос олж мэдсэн. Хар даа, сонс, хэрэв Реда Шоныг мэдээлэгч гэж бодоод алсан, хэрэв намайг цагдаатай ярилцсаныг олж мэдвэл би дараагийнх нь биш гэж үү?

Чар:   Тэр МакХейлээс ангижирч мэдээлэл алдагдахгүй болсон гэж бодвол Реда чамайг мөшгихгүй.

Отто: Гэхдээ тэр мэдэж магадгүй. Тэр ийм юмыг ойлгож чадна.

Чар:   Чи гэрчийн хамгаалалт хүсч байна уу, Отто?

Отто: Өө бурхан минь. Тэгэхээр, чи түүнийг над руу ирнэ гэж бодож байгаа байх нь.

Чар:   Үгүй ээ, үгүй. Мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхэд эрт байна гэж бодож...

Тенн: Үгүй. Гэрчийг хамгаалахгүй. Бид Редаг үйлдэл дээр нь барих хэрэгтэй, ингэснээр бид түүнийг суулгаж чадна.  Үгүй бол чи  үргэлж мөрөн дээгүүрээ эргэж харж явах болно.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тэгэхээр, Теннант мөрдлөгө явуулахыг хүсч байна.

Дон:  Үгүй ээ, өөр арга бий, Чарли. Чи зөвшөөрөл авна. Ойлгосон уу? Редагийн гэрт болон Рекс дэх ажлын байранд нь нэгжлэг хийвэл МакХейлийг алахад ашигласан бууг олж магадгүй.

Чар:   Хэрэв олохгүй бол яах вэ?

Дон:  Тэгвэл бид нэг хүнээ халхавчин дор түүний агуулахад нууцаар оруулъя.

Чар:   За, бид энэ мэдээлэгчид итгэлээ гэж бодъё. Агуулахаас авсан алмазууд аль хэдийн Редад байгаа. Түүнийг бас худалдан авагчтай нь үйлдэл дээр нь барих хэрэгтэй. Хэрэв бид энэ ажиллагааг зогсоовол Редагийн эсрэг хүн амины хэрэг тулгахад хэрэгтэй бүх зүйл бидний гарт орно.

Дон:  Энэ чиний шийдвэр.

Чар:   Ойлголоо.

Дон:  Гэхдээ би яг одоо чамд хэлэхэд, чи Теннантын мэдээлэгчид хэтэрхий итгээд байна.

Чар:   Би мэднэ.

Дон:  Теннант ч гэсэн. 

Чар:   Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Тенн: Сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад бид түүнийг аюултай этгээд гэж үзэж болно.  Өнөө орой Редагийн засварын газарт алмазны худалдаа болно гэж мэдээлэгч үзэж байгаа.

Чар:   Ойлголоо. Реда бэлтгэл ажлыг хариуцсан нэг хүнтэй утсаар ярихыг Отто сонссон байна.

Тенн: Тэр дотор камерууд сууриуулсан байж мэднэ. Бидэнд гадна талаас ажиглалт хэрэгтэй. Танд нэг юм хэлэх үү? Би үүнийг зохицуулж чадна.

Тенн: Чи харагдахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Дон:  Үгүй ээ, бид үзэгдэхгүй. Энэ засварын газарт орж гарч байгаа хүн бүрийг шалгах хэрэгтэй.

Жесси: Тэгэлгүй яахав.

Тенн: Доктор Труонг, үнэт эдлэлийн бизнест байсан чиний туршлагыг бодолцвол, чи боломжит худалдан авагчдыг олоход тусалж чадах уу?

Сара: Мэдээж.

Тенн: Маш сайн. Мөрдөгч Хадсон. Чи гудамжны нөгөө талд машиндаа суугаад засварын газрыг ажиглана.

Дон:  Би Чарли Рекс хоёртой явна.

Тенн: Чи эндээс логистикийг удирдах болно.

Чар:   Өө, аа... Би яах ч арга алга.

Тенн: Үүнийг сонсоход таатай байна, учир нь би өөрөө чамтай явна. Бидэнд бие биенээ илүү сайн мэдэх боломж өгчих.

Чар:   Мөн дөө. Рекс.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Жесси гадаад камер суурилуулсан бололтой.

Тенн: Энд нохой байлцана гэж би хэлээгүй.

Чар:   Чинийх ч бас ирнэ, за юу? Рекс бол миний хамтрагч. Би түүнийг орхиж чадахгүй.

Тенн: Бид энд юу ч хийхгүй олон цагаар сууж болно.

Чар:   Тийм ээ, Рекс дургүйцэхгүй. Чи яах вэ, найз аа? Хөөх! Наадахаа цэвэрлэ!

Тенн: Өхөөрдмөөр юм. За тэгээд... чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ, мөрдөгч өө?

Чар:   Энийг.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: За, Бо. Тийм, тийм. Тийм ээ, таны и мэйлийг авлаа. Би нийтлэлүүдийг үзээд хэлье.  Үгүй, үгүй, үгүй, тийм биш. Энэ нь аюултай биш. Би лаборатороос тань руу залгасан юм.  Бидэнд бага зэрэг мэдээлэл хэрэгтэй болоод. Ойлголоо! Тийм ээ, тийм. Би таны өмнөөс Чарли Рекс хоёрт мэнд дамжуулъя. Өө, бид зүгээр л найзууд. Би гурван сарын өмнө гэртээ очсон ш дээ. байсан. Аав аа. Та ээжийг энд авчирна гэж хэлсэн.  Өө... Тийм ээ! Миний зочны өрөө бэлэн байгаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: За... Чарли.

Чар:   За, Жесси.

Жесс: Хөөе, надад гол хаалгануудыг дүрс байна, харин дотор юу ч алга.

Чар:   Үгүй ээ, бид машин доторх манай камер больж гэж бодсон. Бүх юм бэлэн болмогц бидэнд мэдэгдээрэй.

Жесс:   Ойлголоо.

Чар:   Түүнд тохиргоон дээр асуудал гарсан байж магадгүй. Би тийшээ очоод үйлчлүүлэгчийн дүр эсгэж болно.

Тенн: Үгүй ээ, хэрэггүй. Отто үүнийг зохицуулж чадна. Би мэднэ, тэр зөрүүд юм шиг санагддаг, гэсэн ч түүнийг дутуу үнэлж болохгүй.

Чар:   Тэгэхээр, чи Оттог сайн мэдэх үү?

Жесс: Чарли, Отто одоо лайв дамжуулж байна. Энэ бас сайн өнцөг. Хэрэв тэнд алмазны худалдаа болбол бид түүнийг барьж авна.

Тенн: Хангалттай. Алим?

Чар:   Тиймээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Зөрчилдөөнтэй алмазыг зах зээлд гаргахад амаргүй. Чулууны гарал үүслийг нь тогтоох боломж өгдөг баталгаажуулалтын процесс гэж байдаг.

Дон:  Энэ нь бидэнд туслах уу?

Сара: Би үндэсний алмазын бүртгэлийн санд бүртгүүлж, өөрсдийнх нь гэрчилгээнд олон тооны гомдол гаргасан хэн нэгнийг олохыг хичээсэн.

Дон:  Чи манай худалдан авагчийн дүрд тохирох хүнийг олсон уу?

Сара: Тиймээ. Тэр бол бидний хамгийн сайн нэр дэвшигч. Ирвин Агаше. “Тринити Жювелерз” компани. Уотер-стрит уруудаад. Түүнийг гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэж хэд хэдэн удаа буруутгаж байсан.

Дон:  Тэгвэл тэр алмазын хар зах зээлд танилуудтай байж магадгүй гэсэн үг.

Сара: Яг тийм.

Дон:  За, манай залуу Отто түүнийг таних нь уу харцгаая.

Сара. За, би хариуцъя.

Дон:  Тэг.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Сайн уу.

Жесс: Сайн уу.

Сара: Энэ чамд хэрэгтэй байж магадгүй гэж бодлоо.

Жесс: Хөөх! Чи миний бодлыг уншсан байна. Баярлалаа.

Сара: Чи энийг нэг тийш нь тавчихгүй юу?

Жесс: Уучлаарай.

Сара: Ямар нэг хөдөлгөөн байна уу?

Жесс: Үгүй ээ. Хөөе, чамд фургоныг ажиглах үүрэг өгөөгүйд чи гонсойж байна уу?

Сара: Бага зэрэг байх.

Жесс: Хэрэв Донован удирдаж байсан бол чи энд байх байсан.

Сара: Энэ түүний мэдээлэгч учраас өөрөө энд байхыг хүссэн байх.

Жесс: Тиймээ, тэр мэдээж. За яахав. Гэхдээ тэр Жод ийм хүндэтгэлгүй хандах ёстой гэж үү?

Сара: Тэр ингэж л ажил хийж сурсан байх.

Жесс: Яахав, чи хүмүүст бүдүүлэг ханддаггүй.

Сара: Надад тэр ууттай чипс өгөөч. Эсвэл би чамаас эхэлье. Найз аа. Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: Чарли, дэлгүүр хоосон. Бүрэн бүрэлдэхүүнээрээ. Дотор байсан бүх хүмүүс гарцгаасан. Бас хамгаалалтын систем, дохиолол нь асаалттай бололтой.

Чар:   Боломжит худалдан авагчдын талаар Сарагаас сураг байна уу?

Сара: Сайн уу Чарли. Би энд байна.

Тенн: Доктор Труонг, чи бидэнтэй нийлсэн юм уу?

Сара: Тийм ээ, би боломжит худалдан авагчийн талаар чамд хэлэх гээд. Надад нэг хүн байгаа, Отто тэрийг таних эсэхийг харах гэсэн юм.

Тенн: Ойлголоо, би түүнийг хэсэг рүү оч гэж хэлье.

Чар:   Хөөе, Сара.

Сара: За.

Чар:   Тэр бараануудын үнэ ханшны үнэлгээ байдаг уу?

Тенн: Ноён Харт хэлэхдээ, бид тамхины хайрцагны хэмжээтэй илгээмж хайж байгаа гэсэн.

Сара: Чулууны хэмжээ, чанарт үндэслээд нэг багц нь таваас нэг зуун тавин мянган долларын үнэтэй гэж би хэлнэ. Баярлалаа, Доктор Труонг.

Тенн: Отто чамтай хэсэгт уулзахаар аль хэдийн явсан.

Сара: За.

Чар:   Багахан ажиллагаа. Боломжийн ашиг. Энэ яаж аллага болж хувирсан нь сонин.

Тенн: Энэ нь гайхмаар зүйл гэж чи бодсон уу?

Чар:   Тийм ээ, мэдээж. Мэдээлэгч бүр Редаг алмазны контрабанд хийж байхад нь барихад тусалсан ч гэсэн энэ онцгой албан татвар, татварын асуудал. Энэ чинь торгууль.

Тенн: Магадгүй Редагийн хувьд энэ бахархал байх. Хэлтсийн дарга Донован, би чамд яаж туслах вэ?

Дон:  Би зүгээр л шалгаж байна. Та нар юу болж байгааг мэдэхийг хүссэн юм.

Тенн: Бидэнд мэдээлэх зүйл байвал мэдээж бид чам руу залгана.

Дон:  Гайхалтай. Тэгэхээр сонс, надад хилийн албанд ажилладаг найз бий. Магадгүй тэр тодорхой ойлголт өгөх байх.

Тенн: Энэ одоохондоо арай эрт байна. Бид гал тогоонд учиргүй олон тогооч нар байхыг хүсэхгүй байна. Гэхдээ би үүнийг санаад авъя.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Сайн уу, Отто. Ирсэнд баярлалаа. Чи энэ хүнийг мэдэх үү?

Отто: Чи түүнийг яаж олсон бэ?

Сара: Тэр  энэ хавьдаа үнэт эдлэлийн нэр хүндтэй хүн. Энэ чиний Редатай харсан хүн мөн үү

Отто: Тийм ээ, тэр мөн! Энэ засварын газарт байсан залуу. Чи түүнийг аюултай гэж бодож байна уу?

Сара: Тэр хүчирхийлэл үйлдсэн гэж ял шийтгүүлж байгаагүй. Чи түүнд санаа зовох хэрэггүй гэж бодож байна.

Отто: Яасан сайн юм. Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Тенн: Би чамайг шивээсэнд дуртай гэж бодсонгүй. 00 орчихоод ирье.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тийм ээ, мэдээж найз минь.

Тенн: А?

Чар:   Яахав, байгаль дахин дуудаад байна. Бид буцаад ирнэ. Нааш ир, найз аа. Явцгаая, хамтрагч аа. Б чамайг харсандаа баяртай байна.

Сара: Чи орлогч даргатайгаа цагийг өнгөрөөхөд сайхан биш байна уу?

Чар:   Би хамгийн сайн зангаараа олон цаг болж байна гэж хэлье. Нөгөө худалдан авагч юу болсон бэ?

Сара: Отто түүнийг сонгосон.  Ирвин Агаше.  Би чамд зургийг нь явуулсан. Чи хүлээж авсан уу? 

Чар:   Тиймээ. Тэр удахгүй ирнэ гэж найдъя. Ойлголоо. Энэ Редагийн машин байж магадгүй гэж бодож байна.

Сара: Тиймээ.

Чар:   Рекс.

Сара: Өө, тэр хүмүүстэй ирлээ.

Чар:   Бидний ээлж.

Сара: За.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Реда: За ингээд боллоо.

Чар:   Хачин юм даа. Ганцхан худалдан авагч гэж таамаглаж байсан. Бид ийм олон гэж төсөөлөөгүй. Тэдний аль нь ч Агаше гэж би бодохгүй байна.

Тенн: Магадгүй тэр туслахаа явуулсан байх. Алмаз.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Чи тэрийг томруулж чадах уу?

Жесс: Тиймээ. Энэ алмаз биш байна.

Сара: Үгүй. Үгүй ээ... Энэ ойрхи дорнодын даам. Сайн уу Чарли. Миний бодлоор, энэ даам байна.

Чар:   Тийм ээ, бид харж байна. Энэ алмазын солилцоо биш байна. Энэ ажлын бус цагаар тоглодог мөрийтэй тоглоом.

Тенн: Энэ хоёулаа байж мэднэ.

Чар.   Тэгвэл онолоо туршиж үзье.

Тенн. Чи юу хийх гэж байна?

Чар:   Чи одоо харна.  За, нааш ир, найз аа. Рекс. Алив. Энэ. Тийшээ тайван очоорой. Найзлахыг бод. Түүнийг ол.

Реда: Манайд зочин ирлээ, залуус аа.

Тенн. Тэр юу хийж байгаа юм?

Чар:   Тэр кофены шошны үнэрээр хайж байна. Хэрэв энэ засварын газарт эрчүүдээс хэн нэг нь контрбандын алмазтай холбоотой байсан бол Рекс үнэрлээд мэднэ.

Реда: Чи хаанаас ирсэн бэ, найзаа?

Эр:     Танай хороолол золбин нохойтой юм уу, Реда?

Реда: Чи тэнэг юм уу? Энэ золбин биш. Түүний арьсыг хар даа.

Эр:     Тэгээд тэр энд юу хийж байгаа юм бэ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Тенн: Чи эхлээд надтай энэ талаар ярилцах ёстой байсан, мөрдөгч өө. Рекс сэжиг төрүүлж, эсвэл Редаг бидэн рүү шууд дагуулж ирж мэднэ.

Чар:   Рекс хэнээс ч илүү мэднэ.

Тенн: За яахав, үүнийг харах л үлдлээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Энэ чинь сонирхолтой.

Реда: Чиний хэрэг тэнд огт байхгүй, золбин минь. Нааш ир, Калб. Чиний юу хайж байгааг би мэднэ. Энийг хар. Намайг энийг нээхэд тэр гүйгээд ирнэ! Нааш ир, хүү минь! Алив! Тэр манай эхнэрийн хауаушины үнэрийг авч.

Чар:   Ногоон кофены үр МакХейлийн биеийн эргэн тойронд байсан шиг маш өвөрмөц үнэртэй байдаг. Хэрэв Рекс эдгээр хүмүүсийн аль нэгийг нь мэдсэн бол тэр надад анхааруулах байсан.

Тенн: Энэ юуг батлах юм?

Чар:   Өнөө шөнө тэр засварын газарт хулгайлагдсан алмазтай хэн ч  холбогдоогүй бариагүй гэдэгт бид бүрэн итгэлтэй байж болно.

Тенн: Реда үнэтэй одеколон хэрэглэдэг бол яах вэ? Энэ үнэрийг дарж магадгүй.

Чар:   Үгүй ээ, энэ тийм байх ёсгүй.  Тэр шүүгээнд юу тийм сонирхолтой байсныг би сонирхож байна.

Реда: Миний эхнэрийн хауауши! Тэд хаанаас ч хамаагүй ирцгээдэг юм! Хэн тэсэж тогтож чадахгүй!

Тенн: Бид алмаз солилцох үед нь гэрч болмогцоо түүнийг нэгжих хангалттай шалтгаантай болно.

Чар:   Ороорой, найз минь Сайн ажиллаа.

Жесс: За, би өнөө шөнө энд тоглосон бүх хүмүүсийн царайг амжилттай тогтоолоо.

Чар:   Чиний төлөө тоглохыг хүсэлтэй хүн байна уу? Тэдний хэн нь ч илт гэмт хэрэгтэн шиг царайлдаггүй.

Тенн. Магадгүй Реда шинэ худалдан авагчтай болсон байх. Чи надад тэдний файлыг илгээж болох уу, Жесси?

Жесс:   За, би одоо явуулъя.

Тенн: Энд хэд хэдэн нэр дэвшигчид байна.

Чар:   Тийм ээ, хэрэв Рекс ядаж л Редаг сонирхвол би илүү итгэх байсан

Тенн: Тэвчээртэй байцгаая, мөрдөгч өө. Тоглоом дууссаны дараа солилцоо хийгдэж магадгүй.

Чар:   Тиймээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: КьюТИ дээр байна. За.

Сара: Юу болсон бэ?

Жесс: Чарли намайг Отто Хартыг шалга гэнэ ээ.  Тэр юу бодож байгааг би гайхаж байна.

Сара: Оттогийн тухай мэдээлэл батлагдаагүй байгаа. Чарли яагаад гэдгийг нь гайхаж байгаа байх. Үнэндээ чамайг үүнийг хийж амжаагүйд би ч гайхаж байна.

Жесс. Орлогч даргын эх сурвалжийн мэдээллийг шалгах уу? Үгүй ээ, би азгүйтэж, тэр намайг барих байсан.

Сара: Чиний аз бай болох байсан.

Жесс: Харин миний толгой байрандаа байхыг би илүүд үздэг. Тиймээс энэ жаахан... Тийм ээ, тэр гэмт хэрэгт холбогдоогүй. Тэр богинохон хугацаанд сурсан бололтой. Альбертагийн их сургуульд орсон боловч сургуулиа орхисон.

Сара: Өө, тэд тэнд тоглоомоо өндөрлүүлж байна.

Жесс: Би түүний хувийн амьдралыг шалгая.

Сара:.  Өө, хэтэрхий орой болчихож. Хэрэв тэр үйлчлүүлэгч удахгүй ирэхгүй бол надад дахиад кофе хэрэгтэй болно.

Жесс. Хүлээгээрэй. Хөөх, хөөх! Үүнийг хар даа!

Сара: Яасан бэ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Хэрэв Реда тэр агуулахад МакХейлтэй хамт байж кофены уутнаас алмаз хайчилж авсан бол, эсвэл алмаз өнөө орой засварын газарт байсан бол Рекс үүнийг мэдэх байсан.

Тенн: Би чиний нохойн хамраас болж бүхэл бүтэн мөрдөн шалгах ажлыг өөрчлөхгүй.

Чар:   Чи урд нь бидний бичлэгийг үзсэн. Тийм биш гэж үү? Тиймээ. Энэ хамтрагч болсноос хойш бидний хаасан бараг бүх хэргийг шийдвэрлэхэд Рексийн хамар тусалсан гэдгийг чи ойлгож байна уу?

Реда: Сайхан амраарай, залуусаа.

Чар:   Өнөөдөр энд алмазны худалдаа явагдахгүй. Хөөе, Жесси. Тиймээ. За. Баярлалаа. Чи энэ хэрэгт анхнаасаа хувийн холбоотой байж.

Тенн: Чи юу яриад байна, мөрдөгч өө?

Чар:   Отто Харт бол чиний хамаатан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи яаж  энийг хамгаалж чадаж байгааг би мэдэхгүй байна. Чи мэдээлэгчийг гэр бүлийн хүн гэж худлаа хэлсэн.

Тенн: Реда энэ тухай мэдэх юм уу, эрсдэл гаргахыг би хүсээгүй. Оттод цагдаад хамаатан нь байсан. Ялангуяа хүн амь насаа алдсаны дараа.

Чар:   Миний баг хэрхэн нууц хадгалахаа мэддэг.

Тенн: Та нарыг нэр хүнд сайтайг би мэднэ.

Чар:   Өө, тиймээ, чи мэдээлэгчээ бидэнд худал хэлэхийг тулгасан.  Тэр чамтай Эдмонтонд уулзсан гэж хэлсэн.

Тенн: Би үнэхээр ч Эдмонтод түүний асуудалд нь тусалсан. За яахав. Сонс, би... Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг энэ хэргийн дагуу  миний саналд нухацтай хандаж байгааг би мэдэх гэсэн юм.

Чар:   Чамайг худлаа хэлснийг мэдсэний дараа бид чиний саналд яаж хандах ёстой вэ?

Тенн: Хэлэх үгээ бод. Би чиний дарга хэвээрээ.

Чар:   Би чамд захирагдахыг чи хүсч байна уу, эсвэл чи надад итгэхийг хүсч байна уу?

Тенн: Би Оттог хамгаалах гэж оролдсоныг чи ойлгохыг хүсч байна. Түүний ээж нь хэдэн жилийн өмнө нас барсан. Миний эгч. Тэгээд... хэрэв би түүний хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдвол би  яаж амьдрах болж байна?

Чар:   Хэрэв чи бидэнд үнэнээ хэлсэн бол баг чамайг, бас Оттог хоёуланг нь хамгаалах байсан.

Тенн: За яахав.

Чар:   Миний ойлгосноор, Отто та хоёр дотно хүмүүс.

Тенн: Миний хүргэн Испаний булангийн ойролцоо нисэх онгоцны жижиг талбайтай. Отто нисэхийг үзэн яддаг байсан. Би түүнд айдсаа даван туулахад нь тусалж бүтэн өдрийг хамт өнгөрөөсөн. Тэгсэн тэр нисэх дуртай болчихсон. Тэр аавынхаа өмнө сайхан харагдаж байгаадаа баяртай байсан байх.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Юу? Отто Харт, ДиСИ Теннант нар төрлүүд гэнэ ээ?

Чар:   Тиймээ.

Дон:  Үгүй ээ. Ашиг сонирхлын зөрчлийг март, Чарли.Тэр хэргийг санаатайгаар эрсдэлд оруулсан!

Чар:   Энэ тийм муу гэж үү?

Дон:  Чи үүнд эргэлзэхгүй байна уу?

Чар:   Түүний мэдээллийн тухайд уу? Тийм ээ, гэхдээ...

Дон:  Хүлээ. Аллага болох үед тэр мэдээлэгчтэй ямар харилцаатай гэдгээ хэлэх ёстой байсан.

Чар:   Тэр гэр бүлийнхээ төлөө хамгийн сайн гэж бодсон зүйлээ хийсэн. Чи үүнтэй адил зүйл хийхгүй гэж хэлээч.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Чи бас орлогч дарга та хоёрт мөрдлөгө байхгүй юу?

Чар:   Үгүй ээ, би түүнтэй тэнд уулзах ёстой.

Сара: Өө, тэр шаргуу юмаа. Чи түүнийг хүндэтгэх хэрэгтэй. Баярлалаа.

Чар:   Тэгнэ ээ.

Сара: Задлан шинжилгээнний хариугаас нэг сонирхолтой юм байна. МакХейлд хуучин шархтай байсан нь... тэр нэг бус удаа буудуулсан гэсэн үг.

Чар:   А?

Сара: Үүнийг хар. Түүний хурууны хээ нь түлэгдэсэн байна..

Чар:   Урд нь гэмт хэрэгтэн байсан бололтой.

Сара: МакХейлийг зохиомол нэр гэж би бодож байна.

Чар:   Хөөе, Жо. Уучлаарай. Сара нэг юм оллоо.

Сара: Одоо би МакХэйлийг муу залуу байсан гэж бодож байна. Магадгүй тэр манай контрбандчин байсан байх.

Чар:   Байз. Редаг үүнтэй ямар ч холбоогүй гэж чи бодож байна уу?

Дон:  Энэ Оттог худалч болгож байна.

Чар:   Отто Редатай уулзсан, худалдан авагчийг сонгосон.

Сара: Тиймээ.

Чар:   Тиймээс бид энэ худалдан авагчтай холбогдвол Оттогийн түүх үнэн эсэхийг хэлж чадна.

Дон:  Магадгүй бид түүнд жаахан дарамт үзүүлж ярилцаж болох юм.

Сара: Надад энэ талаар нэг санаа байна. Би өнөө өглөө ноён Агашетай очиж уулзана.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Агаш: Сайхан сонголт. Та сайхан сонголттой юм. Сайн, би чамд тусалж чадах уу?

Сара: Тиймээ. Удахгүй ээжийн төрсөн өдөр болох гээд. Алмаз түүний дуртай зүйл нь.

Ага:   Өө, ээж чинь нандигнан хайрлах гайхалтай сонголт бидэнд байна.

Сара: Бүгд дээд зэргийн. Хмм...  Бүх алмазыг ёс журмаар нь олборлосон уу?

Ага:   Тийм ээ, мэдээж.Таны сэтгэлийн амар амгаланг хангах үүднээс манай чулууг сайтар сонгож авдаг.

Сара: Гайхалтай.  Би бугуйвч маягийн зүйл бодож байсан юм.

Ага:   Маш сайн сонголт. Эндээ байж байгаарай.

Сара: За.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Жесси, бид нотолгоо олох хүртэл, засварын газрын камерын бичлэгийг үлдээгээрэй.

Жесс: За. Болж байна.  Энэ цахлай юу? За, арай ч дээ! Миний камер дээр цахлай суулаа гэж үү? Өө, энэ ямар заваан юм бэ?

Реда: Хөөе! Хөөе!   Чи! Чи тэнд юу хийгээд байна?  Чи юу хийгээд байгаа юм?

Жесс: За...

Реда: Чи хэн бэ?

Жесс: Ричард. Үнэндээ, Харри. Харри Ричардс. Цахилгаанчин.

Реда: Цахилгаанчин Харри. Чи энд ийм удаан юу хийдэг юм?

Жесс: Транспондерууд. Энэ хавийнх Би бас энэ нохойг мэднэ. Чи намайг хэр удаан ажиглаж байна?

Чар:   Тайвшир, эрхэм ээ.

Реда: Тайвшрах аа? Та нар бүгд баригдсан ч гэсэн их бардам байдаг. Хувийн мөрдөгчид.

Жесс: Хувийн мөрдөгчид өө? Тийм ээ, бид тийм л хүмүүс. Энэ үнэн.

Реда: Миний эхнэр та нарт юу ч хэлсэн бай, тэр эмэгтэй надад хэн ч биш. Бүр илүүгээр. Миний эхнэр та нарт хичнээн юм төлсөн нь хамаагүй, би та нарт хоёр дахин төлье. Та нар түүнд юу ч хараагүй гэж хэлээрэй.

Жесси: Чи юу гэж бодож байна, Терри?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Ага:   Ээж чинь энэ өгөөмөр бэлэгт олон жил баярлана даа.

Сара: Баярлалаа. Энэ бол үнэхээр ээж, охин хоёрын хайрын бэлгэдэл. Өө, энэ гарал үүслийн гэрчилгээтэй юу?

Ага:   Байгаа. Тийм ээ. Энд байна.

Сара: За. Засгийн газрын гэрчилгээ.

Ага:   Йеллоунайфаас.

Сара: Зөвхөн тэдний гэрчилгээнд комиссарын дээд талд тамга байдаг. Баруун дээд буланд нь. Энд би танд үзүүлье. Энэ байна. Харав уу?

Ага:   Тийм байна.

Сара: Тэгэхээр... За... Миний серийн дугаар 073 биш 072-оор эхэлдэг. Тэгвэл... хэрэв бид хуурамч зүйлийн талаар ярих бол жаахан хайхрамжгүй болж, ноён Агаше.

Ага:   Хэрэв та худалдан авалтдаа сэтгэл хангалуун биш байвал би даруйхан буцаан олголт хийж болно.

Сара: Буцаан олголт хийнэ. Гэхдээ эхлээд та алмазаа хаанаас авсныг би мэдмээр байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Тенн: Тэгэхээр, миний бодлоор чиний зөв байсан байна.

Чар:   Тодорхой мөч хүртэл.

Тенн: Ийм учраас ажиглал хийх ажилд нохой авч явах ёсгүй. Эхлээд чи түүнтэй хамт машинд сууна. Тэгээд 30 минут тутамд чи түүнийг шээлгэх гэж гаргана. Тэр чамайг харсанд гайхах юм алга.

Чах:   Чи нэг юм мэдэх үү? Би чамайг болиулмаар байна, учир нь энэ Рексийн буруу биш. Бас Реда биднийг цагдаа гэж бодоогүй. Тэр биднийг өөрийг нь нууц амрагтай нь барихаар эхнэрийнх нь хөлсөлсөн хувийн мөрдөгчид гэж бодсон. Энэ бол тэр цагдаа нарт санаа зовдоггүй гэсэн үг. Түүнд энэ ямар ч хамаагүй. Оттогийн мэдээлэл ямар ч хэрэггүй зүйл.

Тенн:.   Магадгүй, нууц амраг анхаарал сарниулах арга байх.

Чар:   Би чамд хэлье, Реда тэр алмазнуудад дөхөж ч очоогүй.

Тенн: Бид тэднийг наймаалцахад нь барьж авах боломжоо алдсан. Тиймээс бид засварын газарт хийх зөвшөөрөл авах ёстой.

Чар:   Бидэнд зөвшөөрөл хэрэггүй. Рекс. Нааш ир.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Ноён Агаше, таны надад зарсан алмазны гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэдгийг би мэднэ.

Ага:   Ойлголоо, энэ алдаа байсан байх. Чи эднийг тэнд аваачаад тавчихгүй юу? Сайн уу. Тавтай морил. Та дуугаа намсгаж ярьж болох уу? Би таныг гүтгэсэн гэж буруутгамааргүй байна.

Сара: Та андуурсангүй, энэ гүтгэлэг биш, хэрэв би энэ үнэн гэдгийг баталж чадвал. Та алмазаа хаанаас авсан бэ?

Ага:   Төрөл бүрийн эх үүсвэрээс.

Сара: Үүнд... энэ хүн багтах уу?

Ага:   Үгүй ээ, би түүнийг урд нь ер хараагүй.

Сара: Та Сьерра Леоноос ирсэн алмааз авахаар түүний засварын газарт очоогүй юу?

Ага:   Сьерра Леон?

Сара: Тиймээ.

Ага:   Тийм ээ, би өмнө нь тэндээс чулуу худалдаж авч байсан, гэхдээ ... өөр хүнээс, түүнээс биш.

Сара: Мэдлээ, африкийн алмазыг нийлүүлэгч нь хэн бэ?

Ага:   Би түүний нэрийг хэлж чадахгүй.

Сара: Дүрслээд хэл.

Ага:   Өргөн мөртэй. Бор үстэй. Найрсаг зантай.

Сара: Энэ тэр мөн үү?

Ага:   Ээ, бурхан минь. Шонд юу тохиолдоо вэ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Реда: Одоо яах гээв?

Чар:   Сайн мэдээ гэвэл бид танай эхнэрт ажилладаггүй. Муу мэдээ гэвэл бид цагдаа нар.

Реда: Энэ бүх машинууд бүгд хууль ёсных.

Тенн: Бид хулгайлсан машин хайгаагүй байна.

Чар:   Тийм ээ, гэхдээ бид таны засварын газрыг шалгаж үзэх гэсэн юм.

Реда: Би чамд хэлсэн. Би хууль ёсны бизнес эрхэлдэг. Өөрсдөө яваад харцгаа.

Чар:   Баярлалаа. Явъя, хамтрагчаа. Би чамайг ийшээ ирнэ гэж бодсон, найз аа. Ойлголоо, анд минь. Тийм ээ, би ойлгосон. Энэ 38-ын калибр.  Аллагын зэвсэгтэй яг адил.

Реда: Энэ минийх биш.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Баярлалаа.

Дон:  Хөөе, Реда хаана байна?

Чар:   Теннант одоо Редаг байцааж байгаа.

Дон:  Тэр өөрийгөө өмгөөлж юу хэлсэн бэ?

Чар:   Тэр буу хаанаас ирснийг мэдэхгүй гэсэн. Шон МакХейлийг таньдаг гэдгийг үгүйсгэсэн.  Хэзээ ч засаагүй алмаз харж байгаагүй.

Дон:  Тэгээд бид түүнд итгэх үү?

Чар:   Тэр хүн аллагын зэвсгийг нууж байснаа мэдсээр байж нэгжлэг хийхийг маш хурдан зөвшөөрсөн.

Сара: Реда Сьерра-Леонтой холбоотой гэдгийг бид хэзээ нэгэн цагт баталж байсан уу?

Жесс: Үгүй.

Сара: Ойлголоо. Учир нь Шон МакХейлийг алмазын эх үүсвэр байсан гэж Агаше хэлсэн. Тиймээс би урьд өмнөхөөсөө илүү итгэлтэй болсон. Бидний хайж байгаа контрбандчин  бол бидний аллагын хохирогч. Ийм байх боломжтой юу?

Жесс: Тиймээ. Өө, энэ чи л надаас урьдсан.  Би МакХэйлийг царай таниулах мэдээллийн сангаас олсон. Тэр хуучин цэрэг шиг харагдаж байгаа. Энд байна. Энэ бол Шон Лири. Түүнийг Сьерра Леон руу илгээсэн, Эболагийн дэгдэлт болоход Канадын зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авах үеэр.

Чар:   Шон МакХейл бол Шон Лири.

Жесс: Тиймээ. Түүнд сахилгын шийтгэл ногдуулсан  гэвч тэр тэдэнд хариулж амжаагүй байхдаа цэргээс оргосон.

Дон:  Тэр алмазны наймааны салбарт хэд хэдэн найзтай болсон гэж итгэлтэй хэлж болох нь.

Жесс: Хэрэв энэ Реда биш бол засварын газарт Отто үлдэж байна. Тэр босс оо золигт гаргахын тулд бууг тэнд хийсэн юм санагдаж байгаа хүн байна уу?

Чар:   Тиймээ.

Сара: Гэхдээ түр хүлээ. Хэрэв Отто МакХейлийг алж, алмазыг хулгайлсан бол Рекс түүнээс кофены үнэр авах байсан.

Отто: Тийм ээ, мэдээж. Тэд айдас мэдрэх хүртлээ нөхөрсөг байдаг. Энэ бол том нохой.

Чар:   Чи өөр өрөөнд очиж ярилцмаар байна уу

Отто: Тийм ээ, тэгвэл сайн байхсан.

Чар:   Үгүй ээ, тэд хамт цагийг өнгөрүүлээгүй байна, учир нь Отто нохойноос айдаг гэж хэлсэн.

Сара: Энэ бүгдийг хэлж өгч байна. Гэхдээ тэр яагаад Теннантыг дагуулж ирсэн юм бэ?Тэр цагдаагаас зайлсхийх ёсгүй билүү

Дон:  Тэр алмазны тухай мэддэг байсан ч худалдан авагч нь хэн болохыг мэдэхгүй байсан гэж бодъё.

Сара: Түүний санаа энэ байж.

Дон:  Матаачдын  хамгийн эртний мэх.

Сара: Харин би түүнд Агаш хар захаас алмаз худалдаж авдаг гэж хэлсэн. Аа, бид түүнд бэлдээд өгчихөж. Өө, энэ Агаше байна. Өө, залуусаа. Отто холбоо барьсан байна. Тэр дэлгүүр хаагдсаны дараа уулзахыг хүссэн байна. Нэг цагийн дараа.

Чар:   Бид Теннантад хэлэх үү

Дон:  Үгүй ээ, Чарли. Тэр бүр санаандгүй байдлаар ч Оттог барьж өгч болохгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Мөрдөгч Хадсон энд байгаа камеруудыг хянаж байх болно. Харин би гадаа камерыг ажиглана.

Агаш: Ойлголоо. Ингэхэд ... хүлээ. Энэ.. Энэ... энэ... энэ л байна. Харж байна, загатнаж байна. Загатнадаг. Ийм зүйл болно гэдгийг би мэдэж байсан.. Та нарын мөрдөж байгаа хүн, тэр арай харахгүй... Тэр энийг харах болов уу?

Сара: Үгүй ээ, тэр олж харахгүй. Чи зүгээр байх болно, ноён Агаше.

Чар:   За, боллоо.

Сара: Чи зүгээр үү?

Чар:   Тийм ээ, зүгээр. Чи зүгээр л байдагаараа байгаарай, ноён Агаше. Бүх зүйл сайхан болно.

Ага:   За.

Чар:   Ердөө л урд нь солилцоо хийхдээ ямар байдаг тэр хэвээрээ л байх хэрэгтэй,

Ага:   Би юу хийдгээ та нарт харуулъя. Уучлаарай. Тэгэхээр энд ийм зүйл болдог. Би алмазыг шалгаж үзнэ...  тэгээд би мөнгөө авна. Тэгээд би тэднийг МакХейлд дамжуулдаг. Энэ бол ихэвчлэн ердийн нэг ... ойлгож байна уу?

Чар:   Тэрийгээ л хий.

Ага:   За. Тэгэхээр байна аа.. Хөөе, ганцхан....

Чар:   За? Би мөнгөө буцааж авмаар байна. Зөв үү? Болох уу? Мөн та нар мэднэ, миний бизнесийн нарийн ширийн зүйлс та нарын мөрдөн шалгах хүрээнд ордоггүй.

Чар:   Бүх зүйл сайхан болно, ноён Агаше. Би амлаж байна.

Ага:   Ойлголоо.

Чар:   Рекс бид хоёр яг энд байна. Бид чамаас хэдхэн алхамын цаана. За юу?

Ага:   За. Сайн жаал. 

Чар:   Чи үүнийг чадна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Камерууд ажиллаж байна. Тэр энд ирсэн.

Отто: Миний хэлсэнчлэн түүнийг дуудсан.

Ага:   За.

Отто: Тэр чиний өмнөөс үүнийг намайг зохицуул гэж хэлсэн. Би чамайг хүлээлгэхийг хүсээгүй юм.

Ага:   За.

Отто: Тэнд хяналтын камер байна.

Ага:   Би унтраасан. Би камерын өмнө ийм зүйл хийх тун дургүй.

Отто: Сайн байна. Мөнгө хаана байна?

Ага:   Тэгэхээр, хэрэв чи дургүйцэхгүй бол би эхлээд чулууг үзмээр байна.

Отто: Тэг ээ, тэг ээ. Мэдээж.

Ага:   Маш гайхалтай. Ердийнх шигээ. Энэ зурвасыг Шонд дамжуулаарай.

Отто: За, би түүнд хэлнэ.

Ага:   Боллоо. Далан таван мянга. Тохиролцсоноор.

Отто: Гайхалтай.

Ага:   Хөөе, яаж байна аа, залуу.

Чар:   Бид тийшээ орлоо. Рекс, явцгаая.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи баривчлагдсан, Отто.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Та нар Оттог баривчилсан уу?

Дон:  Уучлаарай. Намайг дагаад яв. Тэр алмазыг хулгайлахын тулд МакХейлийг хөнөөсөн гэдгээ хүлээсэн.

Тенн: Тэр үүнийг хийхгүй. Тэр айсан болоод хэрэг хүлээсэн байх.

Дон:  Бидэнд бичлэг нь байна. Чи түүнтэй ярилцах ёстой.

Отто: Адель. Энэ чинь буруу. Чи надад туслах ёстой.

Тенн: Чи яах гэж үүнийг хийсэн бэ?

Отто: МакХейл зүгээр л гэмт хэрэгтэн байсан.

Тенн: Чи түүнийг алсан. Юу... юуны төлөө? Мөнгө үү?

Отто: Тийм ээ, би мөнгө хэрэг болно гэж бодсон, ойлгосон уу? Чи намайг энэ байдлаас гаргах гэж байна уу?

Тенн: Түүнийг камерт хий.

Отто: Адель! Адель! Алив л дээ! Үгүй, үгүй, үгүй!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: Үүний дараа тэр яаж ажлаа авч үлдэхийг мэдэхгүй байна.

Дон:. Яахав, дарга түүнтэй чин сэтгэлээсээ ярилцах байх, тэгээд л болоо.

Сара: Ядаж тэр чамд илүү зөөлөн ханддаг болно.

Дон:  Тэр миний тайланг ширээн дээр нь үлдээ гэсэн, энэ өглөөний хамгийн эхний зүйл энэ. Тэр мөс шиг хүйтэн хүүхэн. Энд би танд хэлэх болно. Би та нарт тэгж хэлнэ.

Чар:   Тэр чигээрээ хүйтэн биш байх. Тэр өөрт нь хамаагүй биш хүний төлөө маш их эрсдэлтэй юм хийсэн.

Дон:  Тиймээ.

Тенн: Сайн уу. Сайн уу. Би шар айраг авч болох уу? Би уг нь ганцаараа ууя гэж бодсон юм, гэвч хэсгийн ойролцоох баарыг сонгох ёстой байж.

Чар:   Чи намайг явуулмаар байна уу?

Тенн: Үгүй ээ... Үнэндээ би чамд талархах гэж байсан юм. Хэрэв онц ноцтой хэрэг гараагүй бол...Отто шийтгэлээс мултрах байсан.

Чар:   Тийм ээ, сонс. Бүх юм ингэж эргэсэнд харамсаж байна.

Тенн: Чи уучлалт гуйх шаардлагагүй.Чи надад анхааруулах гэж оролдсон.

Чар:   Цагдаа байх нь чиний гэр бүлдээ хандах хандлагыг өөрчлөхгүй. Чи Оттод үнэнч байсан.

Тенн: Миний карьерын хамгийн том алдаа.

Чар:   Тийм ээ, хэн мэдэх юм? Огт хайргүй байснаас хайрын нэрээр алдаа гаргасан нь дээр.

Тенн: Танайд дахиад нэг өрөө байгаа юу?

Чар:   Хэрэв миний хамтрагч зүгээр гэсэн тийм. Явцгаая.

Жесс: Сайн уу.

Тенн: Сайн уу.

Сара: Сайн уу.

Дон:  Сайн уу.

Тенн: Би ердөө л уучлаарай гэж хэлэхийг хүссэн юм. Би энэ багын Рексийг үнэ цэнийг дутуу үнэлсэн байна.

Чар:   Тийм ээ, магадгүй чи түүнд энэ тухай хэлэх хэрэгтэй байх. Энэ тус болж мэднэ.

Тенн: Рекс. Би чамд тийм ч эелдэг хандаагүйд уучлаарай. Найзууд уу? Чи үнэхээр гайхалтай ажил хийсэн.

Чар:   За ингээд болчихлоо. Рекс хоёр дахь боломжид итгэдэг.

Жесс: Төлөө.

Тенн: Төлөө.

Сара: Төлөө.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төгсөв

 

 

Back to episodes Go home