Hudson and Rex S4 E15

Hudson Rex_S04E13

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Чарли: мөрдөгч

Сара: эм, задлангийн эмч

До: эр, Жозеф Донован

Жэ: эр, Жэсси

Ха: эр, Хассан

Дас: эр, дасгалжуулагч

А: эр алуурчин

 

 

Эр: Тийм ээ. Мэднэ ээ, мэднэ. За. Сонс доо. сонс. Би удахгүй очино, за юу?  Сонс, Тэртэй тэргүй намайг очихоос нааш үдэшдэг эхлэхгүй.  За, чамд  ч бас Марди Грасын мэнд. Удахгүй уулзъя. Бид... хурдан бэлдэх хэрэгтэй байна. За юу? Баранд биднийг хүлээж байгаа.

Ф :  Энэ чиний үдэшлэг. Чиний баранд болж байгаа. Жаахан хоцроход яах ч үгүй.

Эр: Би Кийтэд энд уулзъя гээд хэлчихсэн.

Ф: Тэрэнд өнөөдөр хэлэх гэж байна уу?

Эр: Тэгж л бодож байна.

Ф :  Сайн байна. Тэрнийг халамцахаас  нь өмнө хэлсэн нь дээр байх.

Эр: Хөөх. Кит, солиотой харагдаж байна. Таалагдаж байна. Чи эрт ирж. Фелисити бэлдэж байгаа.

Ф :  Кит, янзын харагдаж байна.

Эр:Тийм ээ, тэрнийг хар л даа. Хүрээд ир. Гарахаасаа өмнө ганц юм ууя.

Ф: Девин. Чи явахад бэлэн үү? Девин. Девин. Девин. Девин.

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 4-р бүлгийн 15-р анги.

Сара: Болгоомжтой Рекс. Энд эвгүй байна.

Чарли: Тоглоогүй биз дээ?

Сара: Гурван удаа хутгалж. Алуурчин 10см /5инч/-ийн хутга хэрэглэж. Махир хутга юм шиг байна.

Чарли: Хэтрүүлсэн бололтой.

Сара: Шууд утгаараа. Гурван шарх нь гурвуулаа үхлийн аюултай байсан. Сэжигтэн байгаа юу?

Чарли: Тийм ээ. Эхнэр нь Кит Треймор гэдэг хүнийг хэлсэн. Хохирогчдын ахлах сургуулийн найз.

Сара: Ахлах сургуулийн найз ийм юм хийх үү?

Чарли: Девин хамтарч ажилладаг байсан бизнесээс гарч байгаа гэсэн. Тэгэхээр  нөхөрлөл нь байхгүй болсон байх. Яасан, чи юу гэж бодож байна?

Сара: Би эрүүгийн мөрдөн  байцаалтын шинжилгээний зарим өөрчлөлтийг судалж байгаа.   

Чарли: Холбооны мөрдөх товчооных шиг үү?

Сара: Тийм ээ, тэр номыг бичсэн зохиолч нь хэргийн газарт гэмт хэргийн талаар илүү их  мэдээлэл байдаг гэсэн байсан.

Чарли: Тэгээд эндээс юу харагдаж байна?

Сара: Хэрвээ энэ найзуудын хооронд байсан бол... сэтгэл хөдлөл,  илүү замбараагүй байх байсан байх. Эргэлзээ ч  юм уу?

Чарли: Тийм ээ. Тэмцэлдсэн ул мөр алга.

Сара: Тийм ээ. Их өндөр зохион байгуулалттай алуурчин байсан гэж бодож  байна. Хэтэрхий сайн байна. Зэвсэг, нотлох баримт гээд юу ч алга.

Чарли: Зохион байгуулалт сайтай алуурчин ийм юм хийх үү? Фелиситийг хажуугийн өрөөнд байхад уу?

Сара: Цогсосыг хурдан олдохоос айгаагүй бол  тоохгүй байх. Эрсдэл нэг хэсэг нь ч юм билүү.

Чарли: Доктор Лектор болж таарлаа.

Сара: Наргиад л. Гэхдээ энэ тийм хэрэг байж магадгүй.

Чарли: Бидэнд сэжигтэн, бас шалтгаан байгаа. Өөр зүйл хэлээд байна.  

Сара: Илүү сонирхолтой болгох уу?

Чарли: Мөрий тавья гэж үү?

Сара: Үгүй ээ. Зүгээр л онолын тулаан.

Чарли: Хн...

Сара: Би... Зүгээр л алуурчин Девиний найз гэж бодохгүй байна.

Чарли: Заа за. Би хувийн асуудал байсан гэж бодож байна. Тэгэхээр би ялагдвал...

Сара: Миний хэлсэн зохиолч... манай хотод илтгэл тавих гэж байгаа. Чи тасалбар авна. Хэрвээ би ялагдвал...

Чарли: Долоо хоног өдрийн хоол авч өгнө. Бас Рекс суши идэх дуртай.

Сара: За.

Чарли: Доктор. Юу олоо вэ, анд минь? Сара, инээгээрэй. Биднийг харж байна.

******************

Жэ: Дараа нь юу болсныг бид мэднэ. 

До: Энэ Кит гэсэн баталгаа биш.

Сара: Гэхдээ миний онолыг баталж байна. Алуурчин бэлэн байсан. Яаж дайрч байгааг нь харл даа.

Жэ: Алуурчин багаа өргөсөн. Гэхдээ юу ч хэлэхгүй байна.

До: Жэсси, тэрнийг илүү тод харж болох уу?

Жэ: Үгүй ээ. энэнээс тодхарах боломжгүй. Харамсалтай нь. Өө, аймаар юм аа.

До: Яагаад өнөө шөнө гэж? Яагаад Марди Грас?

Сара: Алуурчин баярын өдрийг далимдуулсан байх. Олон хүн костьюмтай явж байгаа.

Жэ: Нуугдах боломжтой. Бусдаас ялгарахгүй.  

Сара: Алуурчин Девидийг үхэхээс өмнө царайгаа харуулсныг анзаарсан уу? Алуурчин тэрэнд хэн гэдэгээ мэдэгдэхийг хүссэн. Тэр дохио өгсөн.

До: Тийм ээ. бодох тусам яах гэж тэгсэн нь сонирхол татахгүй байна. Энэ залууг гудамжаар явуулмааргүй байна.

Сара: Тийм амархан байхгүй л байх. Аллагаа ийм сайн төлөвлөсөн юм чинь зугтахаа ч гэсэн сайн төлөвлөсөн байж таараа.

До: Тийм ээ. Би Кит Трейморынх руу цагдаа явуулчихсан.

*****************

Эм: Кит Треймор? Цагдаагийн газраас явж байна. Төв өө. Хариулт алга. Би арын хаалгыг нь шалгая.

Эр: За, мэдлээ. Лафферти, юм байна уу?

Эм: Сэжигтэн алга. Гэхдээ дахиад нэг хохирогч оллоо.

Эм: Хассан, чи  хаана байна аа? Чи өдийд ирчихсэн байх ёстой шд.

Ха: Тийм ээ. сайн уу. Уучлаарай, уучлаарай. Би хоцорчихлоо. За юу? Гэхдээ чиний хэлсэн брэндийг олох гэж би хэдэн дэлгүүр орлоо. Би ямар ялгаатайг нь ч мэдэхгүй байна.

Эм: Би мэднэ ээ.

Ха: За. Би  одоо очиж байна. За юу?

Эм: Тэгээрэй дээ. Аль болох хурдан хүрээд ир, за юу?

Эр: Хөөе, болгоомжтой яваач.

Эм: Чи байна уу? 

Ха: Уучлаарай. тийм ээ. Өнөөдөр галзуу хүмүүс хаа сайгүй байна. Удахгүй уулзъя.

Эм: Хайртай шүү.

Ха: За. Баяртай.

****************

Чарли: Манай өнөөдрийн хоёр дахь хохирогч юу гэж байна?

Сара: 40орчим насны эмэгтэй. Девинийхтэй адилхан шархнууд.  

Чарли: Тэгэхээр цуврал алуурчинтай боллоо гэсэн үг.

Сара: Энэ эмэгтэй нас бараад хоёр хонож байгаа. Ганц өнөө шөнө биш гэсэн үг.

Чарли: Тэгэхээр чиний ажиглалттай тохирч байна уу? Зохион байгуулалттай алуурчин арын хашаандаа цогцос нууна гэж үү?

Сара: Хохирогчдоо гэртээ ойрхон байлгадаг хэдэн цуврал алуурчид байсан шд. Жаахан эрсдэлтэй л дээ.

Чарли: Хөөе. Жэсси, чи юу олоо вэ?

Жэ: Шинэ хохирогчийн хэн болохыг тогтоосон. Марша Астон. Байшингийн эзэн. Китийг байшингаасаа хөөсөн.

Сара: Мөнгөний асуудал гэхэд их цус асгарч байна.

Чарли: Энэнээс ч бага зүйлийн төлөө хүн алахыг харж байлаа. Гайхалтай, Жэсси. Өөр юм байна уу?

Жэ: Үгүй ээ. Тийм ээ. тийм байна. Киттэй тохирох хүн олчихлоо. Тэрнийг Бэдфордын Мейжор гудамжинд харсан байна.

Чарли: За, баярлалаа Жэсси. Явъя, анд минь. Тэрнийг авчиръя.

******************

К: Хөөе. Чшш... Тайван. Тайван.

Эм: Хөөе.  Манай хашаанаас гар.

К: Ямар чөтгөр нь вэ?

Чарли: Кит Треймор.  Тайлбарлах хэрэгтэй болж дээ... Айлын хашаанд яагаад гэтэж явдаг билээ?

К: Би гэтээгүй ээ. би... цагдаагийн машин хараад нуугдах газар хайж байсан юм.

Чарли: Өөрийг чинь хайж байгааг яаж мэдсэн юм?

К: Яагаад гэвэл би баранд юм ууж байгаад өөрхийнхөө царайг зурагтаар харсан. Арай дээр зураг ашиглахгүй дээ.

Чарли: Намтарт чинь баривчлагдах үеийн зурагнаас  өөр зураг байгаагүй. Цагдаатай хэдэн удаа орооцолдож байсан юм байна. Хэдэн хулгай. Хэдэн удаа хоол идээд зугтсан?

К: Тийм ээ. Наадах чинь... бүгд өнгөрсөн хэрэг.

Чарли: Тийм үү? Тэгэхээр... мөнгөний асуудал чинь шийдэгдээ юу? 

К: Аанхан.

Чарли: Тийм ээ. Гэхдээ... та байрнаасаа хөөгдсөн. Бас 10гаруй мянган долларыг ямар ч хэрэггүй исгүүрийн төхөөрөмж авахад зарцуулсан.

К: Хэрэггүй юм биш ээ. Девин бид хоёр жилийн эцсээр исгүүрийн газраа ажиллуулж эхэлнэ.

Чарли: Девин гэснээс, өнөөдөр тэднийд хэдэн цагт очсон бэ?

К: Би би очоогүй. Бид хотын төвд уулзана гэж тохирсон. Гэтэл тэр намайг 9цагт гэртээ ирээрэй гэсэн.

Чарли: Нэг хүн тэднийд ирсэн. Фелисити таныг гэж бодож байгаа.

К: Ямар чөтгөр нь болоод байна аа? Девин яасан юм?

Чарли: Тоглохоо боль Кит. Тэр үхсэн. Танай байрны эзэн Марша Астон ч ялгаагүй. Танай арын хашаанаас олдсон.

К: Юу? Тийм байх ёсгүй. Би саяхан Девинтэй ярьсан.

Чарли: Та байрны эзэн, Девин хоёртой мөнгөний асуудалтай байсан. Девин жижиг исгүүрийн газрыг ажиллуулахаа болих гэж байсан.

К: Юу? Наадахаа хаанаас сонсоо вэ?

Чарли: Мөрөөдлөө хамрынхаа доороос алдах сайхан байгаагүй байлгүй.

К: Би тэрнийг алаагүй. За юу? Тэр миний хамгийн  сайн найз. Би Маршаг ч бас алаагүй.  Би энэ бүгдийг анх удаа л сонсож байна.

Чарли: Намайг итгүүл л дээ.

К: Би нотолж чадна. Би өнөө оройжингоо хотын төвд байдаг Лейзи Сод-д ууж суусан. Залгаад асууж болно.

Сара: Мөрийгөө төлөхөд бэлэн үү?

Чарли: Тэрэнд итгэж байгаа юм уу?

Сара: Исгүүрийн газрын тухай сонсоод их цочирдсон. Энэ тухай өмнө нь мэдээгүй байсан бол...

Чарли: Шалтгаан байхгүй гэсэн үг.

Сара: Бас Кит ийм  аллага хийхээр сийрэг ухаантай  гэж харагдахгүй байна.

Чарли: Тийм ээ, итгэлтэй байхын тулд хэрэгт холбогдолгүй гэдгийг нь шалгая. Ямар ч байсан Рекс тэрэнд итгэж байна. Хадсон. Хэзээ? Тийм ээ. за баярлалаа.

Сара: Яасан?

Чарли: Яаралтай тусламжийн төвд дуудлага ирсэн байна. Ийст женерал эмнэлэг рүү олон удаа хутгалуулсан хүн хүргэгдэж байгаа. Рекс.

****************

Эм: Морсо эмч ээ, 237-руу залгана уу. Морсо эмч ээ, 237 руу залгана уу.

Сара: Өршөөгөөрэй.

Чарли: Цагдаагийн газар. Энэ хутгалуулсан хүн мөн үү?

Эм: Тийм ээ,  амьд байгаа нь азтай хэрэг.

Чарли: Тэрнийг хэзээ авчирсан  бэ?

Эм: Түргэнийхэн дөнгөж ирж байна.

Чарли: Халдсан хүнийхээ тухай ямар нэг юм хэлсэн үү?

Эм: Тэр нэг тийм алиалагч гээд яриад байсан.

Эр: Кастодиал мэс  заслын хоёрдугаар өрөөнд ирнэ үү. Кастодиал. Мэс заслын хоёрдугаар өрөөнд.

Эм: Өршөөгөөрэй. Би мэс засалд бэлдэх хэрэгтэй байна.

Сара: Чарли. Алуурчин мөн байна.

Чарли: Тийм ээ. Энэ хүнд халдлахад бид нар Китийг барьчихсан байсан.

Сара: Тэгэхээр тэр манай алуурчин биш гэсэн үг.

Чарли: Энэ залуу бидэнд юм хэлж чадахгүй юм шиг байна. Чи юу олоо вэ? Тийм ээ, харчихлаа. Кит манай алуурчин биш байж магадгүй, гэхдээ бид хэн гэдгийг мэдэхэд ойртож байх шиг байна.

***************

Чарли: Кит, хаана байсныг чинь бид шалгасан. Та явж болно. Буруугаар ойлгосонд уучлаарай.

К: Ойлгож байна аа. Девин, Фелисити  хоёр намайг ирнэ гээд хүлээж байсан. Тэгэхээр... алдаа гарсан байна. Бас над руу архирсныг чинь уучиллаа. Сайн жаал.

Чарли: Девинтэй өстэй байж мэдэх хүнийг мэдэхгүй биз?

К: Үгүй ээ. Үгүй. Ажилчид бүгд тэрэнд сайн байдаг. Тэр... хотын лигийн багийг дэмждэг байсан. Тэрэнд хүний дургүй хүргэхээр зүйл байгаагүй.

Чарли: Исгүүрийн газраас татгалзсан ч гэсэн үү? Тэр тухай танд хэлээгүй байсан шд.

К: Хэлэх л байсан. Бид хоёр нэг нэгнээ олон жил мэднэ, нэг нэгнээсээ юм нуудаггүй.

Чарли: Та хоёр Хасан Даар гэж таних уу? Таныг баривчилсан байхад тэрнийг хутгалсан байсан.

К: Санахгүй байна.

Чарли: За. Болгоомжтой хариарай. За, анд минь. Явъя.

***************  

До: Хороолол болгонд эргүүл гарна шүү. Бид алиалагчийн баг өмссөн хүн бүрийг барина. За юу? Тэр алуурчны бай хэн болохыг мэдэх хүртэл, сэрэмжтэй байх ёстой шү. Тэрнийг олцогооё, залуус аа.

Чарли: Жэсси, сүүлийн хохирогчийн талаар юу мэдэх вэ?

Жэ: Хасан Даар. Эндхийн  татварын зөвлөх. Залуу аав. Боулинг тоглохдоо муу. Аллагын бай гээд хэлчихээр юм юу ч байхгүй.

Чарли: бусад хохирогчидтой холбоотой юм байна уу?

Жэ: Миний мэдэхээр үгүй. Девин тэр хоёрын нас нь ойролцоо. Гэхдээ Марша тэр гуравт холбоотой юм байхгүй.

До: Холбоо байгаа бол олох хэрэгтэй. Яг одоо олох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тэнд нэг алуурчин таарсан хүмүүсээ алж байна.

Сара: Холбоо байх л ёстой. Юу гэдгийг нь мэдчих юм бол... тэгвэл... дараагийн халдлага нь хаана гэдгийг мэдэх боломжтой.

Чарли: Тийм ээ, Саратай санал нэг байна.

До: За. Жэсси энэ талаар сайн судлаад үз. Би хэвлэлийнхэнтэй уулзах ёстой. Хагас цагийн дараа.

Сара: За, манай багийнхан Хассаны халдлагад өртсөн хэргийн газрыг шалгаад дуусчихаж.

Чарли: За. Рекс бид хоёртой яв. Явъя, анд минь... Чи яагаад зэвсэг дээр сэтгэл судлал сонирхох болоо вэ? Докторын ажилдаа хангалуун биш байна уу?

Сара: Үгүй ээ, зүгээр л хэргийн газрын үзлэгийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Хэргийн газраас явсан алуурчны үнэр авсан юм бол уу?

Чарли: Мэдэх ганц л арга байна. Рагби тоглодог талбай юм шиг байна.

Сара: Рекс, чи мэдэрсэн юм?

Чарли: Хөдөлгөөн мэдрэгч. Алуурчин хөдөлж байна. Рекс, явъя.  Давах хэрэгтэй болох нь. Оролдоод үзэх үү? Таалагдаж байна.

Сара: Гэрэл энд дуусчихлаа.

Чарли: Рагбийн талбай ч бас. Тэр байна. Явъя, анд минь. Явъя. Цагдаа байна. Бүү хөдөл. Рекс.

Сара: Бурхан минь. Кит. Кит, хөөе хөөе хөөе. Сонсож байна уу? За, Кит. Надтай байгаарай. Хөөе хөөе. Алив ээ, Кит.  Хөөе. Алив...

Чарли: Сэжигтэн явган зугтааж байгаа. Мейжор гудамжаар зүүн зүгт. Рекс. Китийг явуулаагүй байсан бол амьд байх байсан байх.

Сара: Үгүй ээ. Ийм юм болно гэж яаж мэдэх юм?

Чарли: Бодох ёстой байж. Арын хашаанаас нь Маршаг олсон шд.

Сара: Бурхан минь. Тэгэхээр алуурчин тэрний байшинд өнөөдрийн халдлагаа төлөвлөж байсан байх.

Чарли: Тийм ээ, гэхдээ тэрний оронд Маршатай таарсан. Кит Рагбины талбайд юу хийж байсан юм бол?

Сара: Алуурчин тэрнийг дуудсан байж магадгүй.

Чарли: Чи юу олоо вэ? Кит Девин хоёр нэг багт байж.

Сара: Өөр адилхан юм байсан юм шиг байна. Ирээд энийг хар даа. Энэ сорвийг хар даа. Албаар юм шиг байна. Девинд ч гэсэн яг энэ байсан.

Чарли: Тэгвэл... Бинго. Сара, энийг хар даа.

Сара: Хасан.

Чарли: Тийм ээ.  Тохиолдол байх боломжгүй. Тэрэнтэй ярилцах хэрэгтэй. Яг одоо.

****************

Ха: Сонсооч, харамсалтай байна. Гэхдээ би... энэ  талаар яримааргүй байна.

Чарли: Хасан. Санаж байгаагаа бидэнд хэлэх хэрэгтэй байна. Кит Треймор, Девин Неймон хоёр ч гэсэн өнөөдөр халдлагад өртсөн.

Ха: Бурхан минь. Девин зүгээр үү?  

Сара: Та Китийг ч гэсэн таньдаг байсан уу?

Ха: Тийм ээ, нэрийг нь л. Тэр надаас өмнө төгсчихсөн байсан.

Чарли: Хасан, Рагбигийн багт юу болсон юм?

Ха: Их өрсөлдөөнтэй байсан. Туршилтын үеэр нэг тийм... хөгийн уламжлалтай байсан.

Чарли: Юу тэр вэ?

Ха: Рагби их хэрцгий спорт. За юу? Мөргүүлээд зүгээр байж чадна гэдэгээ батлах ёстой.

Сара: Энэ сорви хэзээнээс эхэлсэн юм?

Ха: Төгсгөлийн авшиг байсан юм. Багийн ахмадууд аваргын бөгжөө гал дээр барьж байгаад... тэмдэг тавьдаг байсан. Шинэ аваргыг мялааж байгаа юм.

Чарли: Кит, Девин та гурав гурвуулаа багийн ахмад байсан байх аа?

Ха: Тийм ээ. Кит Девинд тэмдэг тавьсан. Девин надад тавьсан. Би гайхахгүй байна. Одоо болтол ууртай байх нь аргагүй. Одоо бодоход... Тэр тоглогчдод тэгж ханддаг байсандаа би ичиж байна.  

Чарли: Жишээлбэл хэн?

Ха: Орохыг хүссэн хүн бүрийг шалгуурт оруулдаг байсан. Тэнцэж чадаагүй хүүхдүүдийг өрөвдөж байна. Гэхдээ больсон. Намайг төгссөний дараа жил... нэг хүүхэд... нэг хүүхэд... тэр их зовсон...

*****************

Жэ: Лиам Ривера рагбийн багт орох гэж байхдаа 16-тай байсан. Сургуулийн дээвэр дээрээс хажуугийн барилга руу үсрэхдээ хоёр давхраас завсраар нь унасан. Тэр улирлын тоглолт хаагдсан. Бас... Дасгалжуулагч Хэнри Саттон халагдсан.

До: За, холбоог нь олчихлоо. Өнөө шөнө дахиад цогцос гарч ирэх юм бол бидэнд хэлэх шалтаг алга. Жэсси боломжтой байнуудыг тогтоо.

Жэ: Хохирогчид төгсөх  жилдээ багийн ахмад байсан хүмүүс. Алуурчин тэднийг буруутгаж байж магадгүй.

Сара: Хасан тэрнийг төгссөний дараа жил энэ дээрэлхэх явдал дууссан гэж хэлсэн. Тэр  жилийн ахмад нь хэн байсан бэ?

Жэ: Өө,  хараадахъя. Рэнди Киннеман гэдэг  залуу.

До: Рэнди Киннэман. Гэр рүү нь эргүүлүүдийг явуул. Яг одоо. Рагбийн багт байсан  бусад бүх гишүүдийг хайж байна. Олдохгүй байгаа хүн манай алуурчин байж магадгүй.

Сара: Тэнцээгүй тоглогчид ч гэсэн дээрэлхүүлдэг байсан. Тэгэхээр багт орох гэж байсан тоглогчдыг ч гэсэн шалгах хэрэгтэй.

До: Тийм ээ. клубийн байранд нь энэ улирлын тоглогчдын  бүртгэл байна лээ.

Жэ: Гэхдээ хуучин дасгалжуулагч нь энэ хотод байгаа бол мэдэж болно. Тэрэнд бүртгэл байж магадгүй.

До: За, сайхан санаа байна. Эхэл, Жэсси. Тэрэнтэй уулзчихаад ир.

**************

Д: За за,очиж байна. Юу болоо вэ?

Эр: Рэнди Киннэман уу? Та бидэнтэй явах хэрэгтэй байна.

Д: Тоглож байгаа байлгүй дээ. Утгагүй юм. Яагаад ирсэнээ хэлж болох уу?

Эр: Хэлтэс дээр очихоор танд тайлбарлаад өгнө.

**************

Чарли: Яваарай.  Лиам Ривера юу?

Ри: Та хэн бэ?

Чарли: Мөрдөгч Хадсон. Энэ доктор Труон. Миний хамтрагч Рекс. Таныг бидэнд тусалж чадна гэж найдаж байна.

Р: Би нохойнд дургүй.

Чарли: Харамсалтай нь энэ таны санаа зовох зүйл биш.

**************

До: Баярлалаа. Баярлалаа, залуус аа.

Эр: За.

До: Ирсэнд баярлалаа, ноён Киннэман.

Д: Надад сонголт байсангүй л дээ. Ямар чөтгөр нь болоод байгаа юм?

До: Сейнт Чарльзийн рагби багийн хэд хэдэн ахмад халдлагад өртсөн. Тэдний хоёр нь нас барсан.

Д: Христ. Дахиад л нэмэгдэж.

До: Уучлаарай, юу гэсэн үг вэ?

Д: Бид... Хоёр жилийн өмнө бид багийнхаа нэг гишүүнийг алдсан. Трей Даллас. Согтуу жолооч алсан.

До: Суугаач... Наадахаас чинь илүү ноцтой хэрэг гэж айж байна. Гурван хүн нэг хүний халдлагад өртсөн.

Д: намайг дараагийнх нь гэж бодож байгаа юм уу?

До: Магадгүй. Тийм болохоор таны тусламж хэрэгтэй байна. Багийнхнаас ийм юм хийх магадлалтай хүн байгаа бол хэлээд өгөөч.

Д: Үгүй ээ. Үгүй. Багийн хүүхдүүд ах дүүс шиг байдаг. Тэдний хэн нь ч нэгнээ ингэж чадахгүй.

До: Хасагдсан хүмүүс ямар вэ?

Д: Тэр хамааралтай гэж бодохгүй байна.

До: Ноён Киннэман, бид дээрэлхдэг байсныг мэдсэн. Та үнэхээр биднээр хамгаалуулахыг хүсч байгаа бол мэдэж байгаагаа бүгдийг нь хэлэх хэрэгтэй байна. Яг одоо.

**************

Жэ:  Сайн уу, Мөрдөгч Миллс байна. Би... Хэнри Саттоныг хайж байна.

Эр: Тэрнийг уучлаарай. Тэр одоо ухаангүй байна. Гэхдээ... Аав аа, тантай хүн уулзъя гэж байна. Ор л доо...

Жэ: Баярлалаа.

Д: Тэр улирлыг хаахад... би бүх зүйлээ алдсан.  За юу? Миний спортын тэтгэмж байхгүй болсон. Би зүгээр л... зүгээр  л тэр бүгдийг өнгөрсөнд нь орхихыг хүсч байна.

До: Өнгөрсөн эргээд ирсэн юм шиг байна. Хэрвээ таны хэлж байгаа шиг ах дүүс байсан юм бол яаж нэг нэгнээ тэгж дээрэлхэж чаддаг юм?

Д: Зүгээр л туршилт байсан. Ахмад үргэлж дасгалжуулагчид туршилтыг хэн сайн давсныг хэлдэг байсан.

До: Хүлээгээрэй. Дасгалжуулагч мэддэг байсан юм уу?

Д: Багаа тэгж бүрдүүлдэг байсан юм. Багт сул дорой хүн авахгүйн тулд. Сонсооч... би болсон зүйлд харамсаж байна. Үнэхээр харамсаж байна. Ялангуяа Лиамыг унасны дараа. Гэхдээ үргэлж л тийм байсан.

До: Бусдаасаа илүү зовсон хүн байгаа юу?

Д: Хэд хэдэн удаа оролдож үзээд тэнцэж чадаагүй хүмүүст хатуу ханддаг байсан. Тэнцэх нь тодорхой хүмүүст илүү хатуу ханддаг байсан.

 До: Нэр байна уу, Рэнди...

*****************

Дас: Чи цагдаа шиг харагдахгүй байна.

Жэ: Сэм тэнсэнгийн байцаагчдаа бүртгүүлэхээ мартаа юу? Шоронгоос гараад тав л хонож байна.

А: Аав аа, больж үз.

Дас: Торгуулиа төлөөгүй юу?

Дас: Хүн амины хэрэг.

А: Хүний аминд хүрсэн. Осол байсан юм.

Дас: Чи шал согтуу байж жолооны ард суусан. Суудлын бүсээ мартаагүй чинь харамсалтай.

Жэ: Ноён Саттон. Бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Сейнт Чарльзийн рагби багт орох гэж байсан хүмүүсийн бүртгэл хэрэгтэй байна.

Дас: Манай хөвгүүдийн нэг асуудалд ороо юу?

Жэ: Багийн хэдэн гишүүн халдлагад өртсөн. Энэ дээрэлхдэг байсантай холбоотой гэж бодож байна.

Дас: Тийм ээ. Хүн бүр л хэтрүүлэх дуртай байсан. Рагби эрчүүдийн тоглоом. Авах  гэж байгаа хүмүүсээ сайн шалгах хэрэгтэй.

А: Аав аа, танд бүртгэл нь байгаа биз дээ?

Дас: Сэм жил болгон оролддог байсан. Энэ туршилтын үеэр унаагүй байсан бол сул дорой амьтан талбай дээр амьдаараа  идүүлэх байсан байлгүй.

А: Харин ч аз таарсан бололтой.

Дас: Тэрнээс хойш тэр баг  аварга болоогүй. Энэ тохиолдол биш.

Жэ: Ноён Саттон, бидэнд тэр бүртгэл хэрэгтэй байна.

А: Аав аа, зооринд байдаг таны бичиг баримтан дунд байгаа байх, тийм үү? Би яваад олоод ирэх үү?

Дас: Байнга сүржигнэж байх юм.

*****************

Сара: Баярлалаа. 

Чарли: Баярлалаа. Лиам, таныг зөвшөөрвөл... хазганадаг чинь...  Унаснаас болсон уу?

Ри: Аанхан.

Сара: Тэр ослыг байнга санаж амьдрах амаргүй байдаг байх.

Ри: Би тамирчин болж чадна гэж бодож байсан. Гэхдээ тэр дээвэр дээр... би бүх зүйлээ алдсан. Би үсэрч чадах л байсан.

Сара: Чадах байсан гэж юу гэсэн үг вэ?

Ри: Намайг түлхсэн.

Чарли: Мөрдөгч Хадсонтой холбогдлоо. Хэлэх зүйлээ үлдээнэ үү.

Жэ: Чарли, сайн уу Жэсси байна. Би Килгорын өргөн чөлөөний 1312-т байна. Шууд наашаа ирээрэй. Энд нэг л биш байна.

А: Хөөе. Ирээд туслаадахаач?

Жэ: Үгүй шүү.

Ри: Тэр  л хамгийн хэцүү байсан. Тэр осол байгаагүй.

Сара: Уучлаарай. Юу?

Ри: Намайг түлхсэн.

Сара: Таныг түлхсэн. Хэн?

Ри: Их хурдан болоод өнгөрсөн. Би тэр мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Миний ард байсан хүн цамцнаас маань бариад, чанга түлхсэн. Хөөе... Нохойгоо тэндээс холдуул. Би хэлж байна шүү. Та нарт зөвшөөрөлгүй нэгжих эрх байхгүй.

Чарли: Рексийн илрүүлсэн зүйлд зөвшөөрөл шаардлагагүй. Танд нуух юм байхгүй бол...  Үргэлжлүүл. Чи юу олоо вэ?

Ри: Гуйя. Гуйя. Өвчнөө тэвчихэд тусалдаг ганц зүйл байгаа юм.

Жэ: За... Жэсси, харанхуй зоорь руу орцогооё. Сайхан санаа байна. Үнэхээр сайн. Залуус аа. Би хэлтэс рүү буцаад явлаа. Та нарт миний дугаар байгаа. Над руу залгаарай.... Сэм. Сэм бууж өг. Бууж өг, за юу? Би нэмэлт хүч дуудлаа. Сэм. Сэм. Чи дөрвөн хүн алчихсан.  За юу? Тав болгох хэрэггүй.

А: Дөрөв гэж юу гэж байгаа юм?

Жэ: Хасан амьд гарсан. За юу? Тэр амьд гарсан. Чиний ялнаас жаахан ч гэсэн хасагдана. Зүгээр л... Сэм гуйж байна. Гуйя, тайван бай.   

Чарли: Цагдаа байна, хаалгаа нээ. Жэсси.  

Сара: Жэсси, чи зүгээр үү?

Жэ: Сэм байж. Дасгалжуулагчийн хүү.

Чарли: Тэр хаана байна? Цэвэр. Рекс, хүлээ.

Сара: Нас барчихаж.

Чарли: Жэсси, Сэм дараагийн алхам байж болохоор юм хэлсэн үү?

Жэ: Зүгээр л тэр... дөрвөн хүн алсан гэдэгээ мэдээд гайхсан.

Сара: Сэм Хасан амьд гэдгийг мэдэж байгаа юм уу?

Жэ: Тийм ээ.

Сара: Чарли, тэр ажлаа дуусгахаар явсан байх.

****************

Эм:Ланд эмчийг дуудаж байна.

Ха:Сайн уу. саад болсонд уучлаарай. надад дахиад дэр өгч болох уу?

Эм: Одоохон.    

Ха: Баярлалаа.  

Эм: Ланд эмчийг дуудаж байна.

Ха: Үгүй ээ. Үгүй ээ.  

Эм: Ланд эмчийг дуудаж байна.

Чарли: Хатагтай. Та зүгээр үү? Хатагтай. Рекс яв.  Тусламж хэрэгтэй байна. Хөөе. Ийм байхад нь оллоо.

Ха: Гуйя. Гуйя.

Эм: Ланд эмчийг дуудаж байна.

Ха: Үгүй ээ. Үгүй. Сэм? Үгүй ээ.  Үгүй ээ, үгүй үгүй. Үгүй ээ, үгүй үгүй. Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Үгүй. Хүлээ. Сэм хүлээ. Хүлээ л дээ.

Чарли: Дууссан Сэм. Сайн байна, хамтрагч аа.

****************  

Чарли: Чи хиймээр байна уу?  Чи байгаагүй бол Хассан, байхгүй байх байсан. Чи шөнөжин Сэмийг дагасан.

А: Үгүйсгэх арга алга. Та нар шөнөжин намайг дагасан. Миний юу бүтээснийг харсан.

Сара: Бүтээсэн... сонирхолтой үгийн сонголт байна. Сэм, чи дөрвөн хүн алсан. Яагаад Марди Грас гэж? Хэзээ ч хийж болох байсан.

А: Хэзээ гэдэг нь хамаагүй. Марди Грас надад баг өгсөн. Нэг дор олон зүйл хийх боломж гарсан.

Сара: Та их бахархсан харагдаж байна.

А: Зорилго байгаа бол... чадах бүхнээ хийх хэрэгтэй. Аав үргэлж тэгж хэлдэг байсан юм.

Сара: Энийг хэр удаан төлөвлөсөн бэ?

А: Надад бодох хугацаа их байсан. Хоригдож байхдаа. Дээрэлхдэг байсныг мэдэх үү? Биднийг яадаг байсныг?

Сара: Мэднэ ээ.

А: Тийм үү?

 Сара: Аанхан.

А: Өө, гайхалтай. Заа за. Тэгвэл... тийм зүйл үзсэн хүн... тэгж дээрэлхүүлсэн хүний амьдрал  буруу замаар явдагийг мэдэх байлгүй. Тийм үү? Би тэрийг шударга гэж бодохгүй байна. Тэднийг амьдарч байхад... би зовох ёстой гэж үү?

Сара: Аав чинь яасан юм? Тэр яагаад үхэх ёстой юм?

А: Аав. Үргэлж юу ч мэдэхгүй гэдэг байсан. Дээрэлхдэг байсныг. Гэхдээ... өнөө шөнө тэр үнэн илчлэгдсэн байх аа? Гэнэтхэн л нэг юм болоод байсан. Би... өвдөлтөөсөө салах ганц арга байх гэж бодсон. Яг л... хяналтаа алдчихсан юм шиг.

Сара: Би  итгэхгүй байна, Сэм. Өнөө шөнө чиний араас дагаад... би зөвхөн хяналт олж харсан... Трей Далласын тухай юу хэлж чадах вэ?

А: Трей... Овог нь Даллас гэсэн үү?

Сара: Даллас. Тийм ээ.

А: Нөгөө машинд мөргүүлж үхдэг хүүхэд.

Сара: Аанхан.

А: Би тэрнийг машинаараа мөргөсөн. Согтуудаа.

Сара: Согтуу байсан гэхэд их сайн мөргөсөн байна лээ. Трей... тэр ч гэсэн рагбийн  багт байсан. Тийм үү? Хүнийг амийг авах тийм ч аятайхан арга биш. Гэтэл чамд... тэрнээс ч өмнө ийм хүсэл байсан. Тийм биз дээ? Тэрнийг таньж байна уу?

А: Тэр ээ?

Сара: Тийм.

А: Үгүй. Танихгүй юм шиг байна.

Сара: Лиам Ривера. Дээрэлхэх  үеэр унасан. Тэрний хэлснээр үсрэх гэж байхад дээвэр дээр чи ард нь зогсож байсан гэсэн. Тэрнийг түлхсэн. Тэр анхны хорирогч чинь байсан.

А: Хн... Чи сайн юм аа.  Тэр сайн юм.

Сара: Тэгэхээр миний хэлсэн бүхэн үнэн.

А: Аавын надад байнга хэлдэг байсан бас нэг үгийг хэлж өгье. бүх зүйл чиний эсрэг эргэсэн ч гэсэн тоглоомонд ялах арга олох л хэрэгтэй. Би ялсан.

Сара: Тийм ээ, тэгсэн. Ялалтаа удаан мэдэрнэ гэж найдъя, Сэм. Яагаад гэвэл чи их удаан эргэж ирэхгүй.

******************

Эм: Уэлс эмч мэс заслын гуравдугаар өрөөнд.  Уэлс эмч мэс заслын гуравдугаар өрөөнд ирнэ үү.

Чарли: Сайн уу:

Ха: Сайн уу анд минь.

Чарли: Цагдаагийн газрынхан бяцхан бэлэг явууллаа.

Ха: Хөөх. Баярлалаа.

Чарли: Зүгээр үү?

Ха: Тийм ээ. Рекс та хоёрын ачаар. Би байхгүй байх байлаа. Сэм.

Чарли: Тийм ээ.

Ха: Аав хатуу самар байна. Гэхдээ бидэнд өөр арга байгаагүй. Заримдаа... Заримдаа би цаг хугацааг буцааж болдог ч болоосой гэж боддог юм.

Чарли: Хүсвэл багийнхаа хуучин гишүүдтэй холбогдож болно шд. цаг хугацааг буцааж болохгүй ч гэсэн, ямар нэг юм хийж болох ч юм билүү.

Ха: Тийм  ээ.

****************

Жэ: Хөөе. Та нар ийм эрт юу хйиж байгаа юм?

Сара: Ирэх амралтын өдөр суух хичээлээ захиалж байна.

Чарли: Тийм ээ, Холбооны мөрдөх товчооны захирал байсан хүн ирж  цуврал алуурчны хэргийн газрыг яаж мэдэх талаар хичээл заана  гэсэн.

До: Өнөө шөнийн байдлаас харахад бид нарт бүгдэд нь хэрэгтэй юм байна. Хэлтсийн зардалд багтааж болох байх.

Сара: Сайхан.

Чарли: Тийм ээ.

Сара: Гэхдээ чи тийм амархан мултрахгүй шүү. Нээрэн...  Юу гээч? Би чамаас санаа авна аа. Нэг сар үдийн хоол.

Чарли: Сар аа?

Сара: бас Рексийн дуртай зоогийн газраас эхэлье. Сушиний газар. Нөгөө дэгжин газар?

Чарли: Би  долоо хоног гэсэн шд. Чи хэний тал юм?

4- р бүлгийн 15-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

Back to episodes Go home