Hudson and Rex S4 E14

Hudson Rex_S04E13

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Чарли: мөрдөгч

Сара: эм, задлангийн эмч

До: эр, Жозеф Донован

Жэ: эр, Жэсси

Л:эм, Лейла

Р: эр, Режжи халзан залуу

Б: эм, казиногийн менежер

Т: эм, хотын захирагчийн охин

Г: эр, Гас, таксины жолооч

Ма: эр, Сарагийн найз залуу

 

Л: Би  тендерийг авна гэж бодсон шд.

Ах: Лейла, тангараглая. Би ч гэсэн чам шиг гайхаад л байна. Яагаад өөр хүнд оччихсоныг би мэдэхгүй байна.

Л: Чи юу буруу хийсэн  юм? Чи баримт бичигээ өгсөн юм уу? Эсвэл шөнөжинд зугаацаа юу?

Ах: Мэдээж би бичиг баримтуудыг өгсөн.

Л: Энэ чиний хийх ёстой ганц ажил байсан. Бүтэлгүйтсэнд чинь итгэж чадахгүй нь.

Ах: Хөөе. Сүүлд  шалгахад би босс нь байсан.

Л: Тэгвэл босс шиг бай. Чамд компаниа үлдээдэг аавын тэнэгийнх.

Ах: Лейла! Лейла, хаалгаа нээ! Лейла, битгий яв! Лейла! Лейла! Лейла! Алив л дээ!

24цагийн дараа.

Чарли: Сайн уу, Сара.

Сара: Сайн уу.

Чарли: Хэн болохыг нь мэдсэн үү?

Сара: Үгүй ээ, одоохондоо үгүй. Утас, хэтэвч ч алга. Манай багийнхан төхөөрөмжүүдээс хурууны хээ цуглуулж байгаа. Түр хүлээгээрэй. Энийг халааснаас нь олсон. Доминион такси. Өнгөрсөн шөнө таксинд суусан баримт.

Чарли: Очиж харах уу?

Сара: Тэгье ээ.

Чарли: Тийм ч сайхан шөнө байгаагүй бололтой.

Сара: Тийм ээ, сайнгүй төгссөн. Сум дотор нь байгаа.

Чарли: Юу олоо вэ, анд аа? Харж байна аа. За. Манай хохирогч, Эйбел Риверс. 32-той. Риверс Констрагкшны ерөнхий менежер, бас эзэн нь.

Сара: Утас, хэтэвч хоёр. Дээрэмчин байсан бол энийг үлдээхгүй дээ.

Чарли:  Хэн нэгэнд тэрнийг алах өөр шалтгаан байж.

Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 4-р бүлгийн 14-р анги

Л: Эйблд муу зан байсан. Долоо хоногоор алга болчихдог байсан. Заримдаа хэрэг төвөгт орооцолдоно. Заримдаа тэрнээсээ гарах гэж байна гээд улам дордуулдаг байсан. Их эвгүй хүмүүстэй. Тэр өөрийгөө засарсан гэж хэлсэн.

Чарли: Тэгсэн үү?

Л:   Аав тэрэнд итгэдэг байсан.  Тэгээд л тэрэнд компаниа үлдээсэн. Айлын ууган хүүхдэд бизнесээ өвлүүлнэ гээд л.

Чарли: Та тэрнийг засарсан гэж итгэсэн үү?

Л: Би хүссэн. Гэхдээ тэрэнд оролдож үзээгүй юм байхгүй. Хар тамхи, архи, мөрийтэй тоглоом. Уучлаарай. Тэрний тухай олиггүй юм ярьчихлаа.

Чарли: Тэрэнд шөнийн цагаар барилгын талбайд байх шаардлага байсан уу?

Л: Энд Сейнт Жонсын амралт, зугаалгын төв баригдах ёстой байсан. Тэр гэрээ хийх ёстой байсан. Тэрэнд туслах хүн байгаа гэж байсан. Бид нар өчигдөр тендерт ялагдсанаа мэдсэн.

****************

Чарли: Та өчигдөр шөнө энэ хүнийг хүргэж өгсөн үү? Эйбл Риверс?

Г : Тийм ээ. Тийм. Шөнө хоёр цагийн үед авсан. Күин энд Жоржийн булангаас. Тийм ч сайхан ааштай байгаагүй. Та ойлгож байгаа байх. Сайхан амьтан байна. Илж болох уу?

Чарли: Тэр... одоо ажлаа хийж байна.

Г : За яах вэ.

Чарли: Тэр яагаад ууртай байсан юм бол?

Г : Намайг авахаас өмнө тэр нэг өндөр залуутай муудалцаад байсан.

Чарли: Эйбл хүнтэй гар  зөрүүлээ юу? Тэ  залуу нь ямар хүн байсан бэ?

Г : Би түрүүн хэлсэн. Өндөр байсан. Хар арьстай... Бас царайлаг байх. богино үстэй. Тачир сахалтай.

Чарли: Тэрнийг хаанааса авсан гэлээ?

Г : Фокс энд Паффин.

Чарли: Фокс энд Паффин. За, зав гаргасанд баярлалаа. Рекс.

**********************  

До: Жэсси.

Жэ:  За.

До: Юм олоо юу?

Жэ:   Үгүй ээ, үгүй. Юм алга.  Эйблийн талаар ганц л юм байна. Тэрнийг согтуу жолоо барьж байж магадгүй гэж нэг удаа сэжиглэж зогсоосон. Гэхдээ машиных нь багажнаас бүртгэлгүй буу олсон. Тэрнийг шүүхэд дуудагдахаас өмнө хэрэг нь хэрэгсэхгүй болсон.  

До: Тийм ээ, Риверсийн гэр бүл ч мөн дөө. Ноён Риверсийг амьд байхад тэд танил тал ихтэй байсан.

Жэ:   Эйблийн хамгийн сүүлд байсан барны барментай Чарли уулзсан байна лээ. Тэрнийг танихгүй гэсэн гэсэн.

До: Гайхалтай.

Жэ:   Би бас Риверс констракшн вебсайтын өөр хувилбарыг олсон. Хоёр жилийн өмнөх хүртэл Лейла аавтайгаа байсан байна  лээ.

До:  Тийм ээ, хоёр жилийн өмнө Эйблийг компаниа авах  хүртэл Лейлаг өв залгамжлагч гэдэг байсан. Энэ талаар судалбал юм олдож магадгүй, Жэсси.

Сара: Жо. Бид нар буллдозероос хурууны хээ олсон. Баруун гарын бүх хурууных. Зүүн гарын зарим хурууных. Тэгэхээр энэ хурууны хээ алуурчных гэдэг нь баттай. Яагаад гэвэл хэргийн газар дээрээс олдсон сумны хонгион дээрээс тэрний хурууны хээ бас олдсон. Хоорондоо тохирч байгаа. Сум нь 32 Эй Си Пи. Сумных нь тархалтыг харахад Берса Ти Пи Ар-9 байж магадгүй.

До: За.  Сайн ажиллаж, Сара.

Сара: Дахиад юм байгаа. Эйблийн хоёр эрхий хуруу хугарчихсан байсан. Алуулахынх нь өмнө.

До: Хугархай эрхий хуруу, төлөөгүй өр.

Чарли: Таксины жолооч хохирогчийг үл таних залуутай маргаж байсан гэсэн. Гэхдээ таксинд суухаасаа өмнө хаана байсныг нь мэдэхгүй байна.

Сара: Энийг хар даа. Энэ  тус болж магадгүй. Бид нар Эйблийн гар дээрээс бэх олсон. Юм биччихээд дараа нь угаачихсан юм шиг. Хүхрийн уусмалаар арчаад бэхийг нь тодруулж харсан. Утасны дугаар байх шиг байна лээ.

До: Хүлээгээрэй. Би энэ дугаарыг мэднэ.

*****************

Р: Жо Донован? Ам дамжсан яриа.  Домог. Чи сайн уу, анд минь? Уулзалгүй удсан байна.

До: Режжи, чиний утасны дугаар үхсэн хүний гар дээрээс олдсон.

Р: Юу?

До: Эйбл Риверсийн тухай мэдэж байгаагаа хэлээдэх.

Р: Тэрэнтэй таарч байсан. Шинэ ажил дээрээ. Би хувийн клубт бармен хийж байгаа.

До: Режжи, хүлээгээрэй. Хувийн клуб гэдэг чинь зөвшөөрөлгүй гэсэн үг үү?

Р: Тийм ээ. Тэр газар нэг тийм онцгой газар гэх үү дээ. Арын гудамжинд байдаг нууц хаалга шиг. Орохын тулд таньдаг хүнтэй байх ёстой.

До: Режжи, хэнийг таньдаг байх ёстой  вэ? 

Р: Нууц үг хэрэгтэй. Нууц үг нь шөнө бүр өөрчлөгддөг. Нууц үг авахын тулд миний дугаарыг мэддэг байх ёстой.

До: Хүлээгээрэй, Эйбл чам руу өчигдөр утсаар ярьж нууц үг авсан  гэх гээ юу?

Р: Тэр тэнд өнгөрсөн шөнө ирсэн. Тийм ээ.

До: Режжи, энэ хүний амины хэрэг. Ноцтой хэрэг. Надад чиний тусламж хэрэгтэй байна.

Р: Тэгж хэлэх байх гэж айж байлаа. Хэрэгтэй юмаа хэлээрэй, Жо.

****************

До: Эйбл Риверс өнгөрсөн шөнө нууц казинод байсан.

Жэ: Гэхдээ Ньюфаундландад казиног хориглодог шд. Тийм болоод л нууц байж.

Чарли: Дүү нь тэрнийг мөрийтэй тоглодог асуудалтай байсан гэж байсан.

Сара: Тэгээд л эрхий хуруу нь хугархай байсан байх.

До: Тийм ээ. Казино нь Фокс энд Паффины ойролцоо байдаг юм байна.

Чарли: За. Тэгвэл Эйблтэй гар зөрүүлсэн сэжигтэн ч гэсэн казино байсан гэж хэлж болох байх. Хүлээгээрэй, бид нар тэмдэгээ үзүүлээд орвол, сэжигтэн тэнд байхгүй байвал... тэгвэл... тэр газар алга болно гэсэн үг.

До: Тийм ээ. Тийм болохоор бид нар  нууцаар орно.

Жэ: Тийм ээ. Тийм ээ. Нууцаар.

Сара: Өө. Уучлаарай.

Чарли: Тайван бай, Жэсси.

Сара. Майкл.

Ма: Сайн уу, Сара.

Сара: Залгасан чинь болж. Намайг уучлаарай. Би өнөөдөр амжихгүй нь.

Ма: Чи надаас түрүүлчихлээ. Би ч гэсэн ажилтай болчихсон.

Сара: Өө, за за. Хүлээгээрэй. Крауны ажлын цаг нь тогтсон байдаг гэж байнга ярьдаггүй билүү?

Ма: Тийм ээ,  гэнэтийн  юм болчихлоо. Дараа болох уу?

Сара: Тийм ээ. Маргааш?  Би орой гэртээ хоол хийж байх уу?

Ма: Дуртайяа.

Сара: За. 

Ма: Маргааш уулзъя, хөөрхөн өө.

Сара: Уучлаарай.

До: За. бид бүгд. Рекс ч гэсэн. Бид нарын  нууцаар ажиллах нэрс энэ хавтсанд байга. Режжи энэ мэдээллүүд казиногийн хамгаалалтынханд зөвшөөрөгдсөн гэсэн. Бид сэжигтэнтэй төстэй хүн бүрт анхаарлаа хандуулах болно. Өндөр, хар арьстай, богино үстэй залуу.  Сахалтай. Өнөө ороны даалгавар бол холилдох. Найзуудтай бол. Эйблийн алуурчныг олж мэднэ.

Чарли: Над тодорхойлолтод чинь тохирох хүн олон байгаа даа.

До: Тийм болохоор хурууных нь хээг цуглуулна. Боломжтой бүх зүйлээс авах болно. Казиногийн чип. Шилэн аяга. Цаас. Аваад Сарад өгнө. Энэний тусламжтайгаар шууд мэдэж болно.

Сара: Хурууны хээний энгэсэг. Давгүй шүү.

До: Тэгэхээр Эйблийн тоглох дуртай тоглоом  покер байсан. Тэгэхээр Чарли, чи бол Азтай Чак. Мэргэжлийн покерчин. Битгий мартаарай цагдаагийн газрын өгсөн мөнгөнөөс илүү алдах юм бол чи халааснаасаа төлнө шүү. Сара, чиний спонсор. Чиний мөрийтэй тоглоомын спонсорлодог нууцлаг хүн. Тэр чиний тоглохыг ажиглана. Тэр бол баян магнат. Хөрөнгө оруулах сонирхолтой шинэ боломжуудыг хайж байдаг. Бас... хамгаалагчгүй покерчин байх боломжгүй. Энэ манай Рексийн дүр. Тэр чиний дэргэд хамгаалах болно. Үргэлж тийм байсан.

Жэ: Би хэн    юм? Жордан Кентакки? Түргэн хоолны франчайзер? Владимир Левицкий ч  юм уу? Оросын тээврийн компаний магнат. Жэсси Милтон? Казиногийн ажилтан?  Нээрэн үү?

До: Аанхан. Май. Бэлтгэлээ хий. Чиний ажил, Жэсси. Блакжек дилер. Найзуудтай бол. Хүмүүстэй ярилц. Өнгөрсөн  шөнө Эйбл юу хийснийг бүгдийг нь олж мэд.

Жэ: Блакжек сайн мэддэг юм шиг байна. Та энд байнга ирдэг үү?

Чарли: Та яах вэ?

До: Би юу? Би Жо Доннел. Аяллын компаний гүйцэтгэх захирал.

Сара: Хөөх. Сайхан харагдаж байх чинь.

Чарли: Хамгийн сайн хувцасыг нь өөртөө үлдээгээ шив.

Жэ: Ёслолын хүрэм өөрт чинь зохидгоос илүү зохиж байгаа болохоор атаархаж байна уу.

До: За за. залуус аа. Анхааралтай байж үз. Тоглоом эхэлсэн.

****************

До:  Алив, хонгор минь. Том улаан.

Эр: Энэ залуу шоо шидэхдээ сайн юм аа.

Эр2: Хөөе, миний мөнгийг өг.

До:   Хөөе.

Эр2: Би булхайцаж байна.

До:   Ингэх хэрэггүй.

Б : Эрхэм ээ, та  шударгаар ялагдсан.

Эр2: Тэр булхайцаад байна шд.

Б : Шинэ хүнд уураа гаргах хэрэггүй. Үгүй ээ, үгүй үгүй. Та Макаллан уудаг байх аа?

Эр2: Тийм ээ.

Б : Сэтгэлийг чинь тайвшруулаад би нэг хундагаар дайлбал ямар вэ?

Эр2: За тэгье.

Б: Нэг хундага авчраад өгчихгүй юу? Уучлаарай.

До:   Энд ирдэг хүн бүрийн юу уудгийг мэддэг юм уу? 

Б : Би менежер нь. Тэгэхээр тийм. Намайг Бриел гэдэг. Та шинэ хүн байна.

До:   Жо. Жо Доннел.

Б: Трейвел Лакс-ын  гүйцэтгэх захирал. Би  зочдын нэрсийг цээжилдэг юм.

До:   Манай найз Эйбл надад энэ газрын тухай хэлж өгсөн. Гэхдээ би тэрнийг олж харахгүй байна. Та хаана байгааг нь мэдэх үү?

Б: Эйблийн найз бол манай найз гэсэн үг. Бас тэр таныг ганцааранг чинь хүлээлгэхийг хүсэхгүй нь тодорхой. Би таныг хэдэн хүнтэй танилцуулъя.

До:   Баярлалаа.

Б: Кевин.

К: Аанхан.

Б: Жо Доннел, энэ бол Кевин Сажак. Тэр  тээвэрлэлтийн мэргэжилтэн.

До:   Таатай байна.

К: Уулзсандаа итгэж чадахгүй нь.

До:   Үгүй дээ. Үгүй, би Монтреалд байдаг юм.

К: Сайн л байна. Би аялдаггүй.

Б: Таныг хотын захиагчийн охинтой танилцуулъя. Манай байнгын хүмүүсийн энг.

До:   За.

Б: Терри. Жо Доннел,  энэ бол Терри Глас. Тэр танд хотод байдаг хамгийн сайн зүйлсийг хэлж өгч чадна.

До:   Таатай байна.

Т: Ноён Доннел. Бриел  намайг сайн мэднэ. Надаас хүссэнээ асууж болно.

До:   Баярлалаа. Надад хэрэг болж мэдэх юм.

Б: Өнөө орой өөр зочид ч ирсэн. Чарльз Хофманн. Азтай Чак хочоороо алдартай. Тэрний санхүүгийн спонсор, жижиглэн  худалдааны магнат Сара Тон.

До:   Таатай байна.

Чарли: Больж болох уу? Анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна.

Сара: Чарлес, боловсон бай. уучлаарай, тэр тоглоомондоо анхаарах ёстой.

До:   Мэдээж. Сайхан нохой байна.

Б: Хуучны зүйл уухыг хүсвэл манайд саяхан нэг  лонх Хэнри Синк ирсэн байгаа.

До:   Хэнри Синк?

Б: Аанхан.

До:   Гайхалтай. Би нэг лонхыг авах гэж хэдэн жил хайж байна. Швейцариас олох байх гэж бодож байлаа.

Б: Та ойрхон байж. Бид нар Италиас олсон.

До:   Та аялах  дуртай юу?

Б: Боломж гарах бүрт. Хөөе. Та Эйблийг яаж мэддэг билээ?

До:   Та мэднэ дээ. Зугаа цэнгэл. Хаа ч явсан найзтай болж чаддаг.

Б: Тэр энүүгээр хангалттай эргэлддэг. Гэхдээ тэр  энд  хүн авчирч байгаагүй.

До:   Би хэн нэгэн биш л  дээ.

Жэ: За, бооцоогоо тавиарай. Бооцоогоо тавиарай.

Эр: Намайг оруулчих.

Жэ: Мэдлээ_ эрхэм ээ.

Чарли: Хол явж болохгүй  шүү, анд аа.  

Т: Таны тэжээвэр амьтан уу?

Чарли: Чиний азын сахиус.

Т: Өө.

Эр: Би нэгдэж болох уу?

Т: Мэдээж.

Эр: Энийг танд. Баярлалаа.

Жэ: Баярлалаа, эрхэм ээ. Өндөр хар арьстай танихгүй хүнээс цайны мөнгө авах сайхан юм аа. Өндөр хар танихгүй хүн.

Сара: Надад нэг хийх юм байна.  

Т: Эхнэр чинь үзэгслэнтэй юм аа.

Чарли: Бид гэрлээгүй.

Т: Тэр хэн ч байлаа гэсэн өөрийн болгох хэрэгтэй шүү.

Чарли: Бид гар нийлж ажилладаг юм. Гол асуулт та энэ удаад бооцоо тавих уу? 500-г нэмлээ.

Т: Ийм хөзөртэй үгүй ээ.

Чарли: Юу гэмээр байна даа, анд минь? Энэ залуугийн чипийг авах уу?

Эр: Харж  л байя.

Сара: Энүүгээр сонирхолтой юм байна уу?

Жэ: Өршөөгөөрэй  хатагтай. Цүнхээ ширээн дээр тавьж болохгүй.

Сара:  Өө. Өршөөгөөрэй. 

Жэ:  Асуудал алга аа.

Сара: Надад тараачихгүй юу?

Жэ: Дуртайяа.

****************

Т: Тэгээд юу гэж бодож байна? Дахиад мянгаар авах юм уу?

Чарли: Өнөөдөр намайг тэгж тоглоно гэж хэн хэлээ вэ? За яах вэ.

Т: Тийм ээ? Тийм ээ.

Чарли: Мянган доллар.

Т: Хос ноён. Эрсдэл гаргасан нь болж. Тэр  чадлаа.

Сара: Энд юу болоод байна?

Чарли: Чамд өгөх юм байна. Дээд талынх нь чамд талагдана аа.

Т: Хөөе.

Сара: Сайн уу, Терри.

Т: Энд юу хийж байгаа юм?

Сара: Зүгээр л. Будагаа жаахан янзлаад.

Т: Тэгэхээр... Тэр  покер одны ард байдаг мөнгөтэй хүн чи юм уу? Бриел чамайг худалдааны салбарт  байдаг гэсэн. Гэхдээ би чиний тухай сонсоогүй юм байна. Танайх  ямар брэнтэй вэ?

Сара: Үнэнийг хэлэхэд би бизнесээ бусдад ярьдаггүй. Намайг мэдэх ёстой хүмүүс нь мэдэж байгаа.

Т: Өө. Уучлаарай.

Сара: Зүгээр ээ.

Т: Зүгээр л сонирхол төрөөд.

Сара: Би зүгээр  л жаахан нууцлаг байх дуртай. Миний хийдэг юм хувьцааны үнэд нөлөөлдөг. Миний юу сонирхдогийг мэдэх юм бол  сэтгүүлчид наадам  хийх байх.

Т: Таны нууц аюулгүй. Би би зүгээр  л бидэнд бизнес хийх боломж гарч магадгүй гээд л асуусан юм.

Сара: Ямар бизнес?

Т: Тэгэхээр энэ клубт хотод байдаг их олон чухал хүмүүс ирдэг. Би тэднийг зорилгоо биелүүлэхэд нь тусалж тэднийг цуглуулдаг.  

Сара: Тэгээд энэ танд ямар ашигтай юм?

Т: Би хүсүүсийг танилцуулах дуртай. Гэхдээ миний холбож өгсөн хүмүүс сайхан харилцаатай байвал... би тэднээс миний тусламжийн санд хандив өргөхийг хүсдэг юм. Терригийн ширээ гэдэг нэртэй.

Сара: Би бодож үзнэ ээ.

Т: Сайхан чип байна. Хөөе, нэг юм болчихож.

Сара: Баярлалаа.

Чарли: Гарлаа. Сайн уу, Гас.  

Г: Таныг мөрийтэй тоглодог гэж бодсонгүй, мөрдөгч өө.

Чарли: Эйблийг алсан хүнийг олох гэж  өнөөдөр ирсэн юм.Олчих шиг боллоо.

Г: Та хүн андуурч байна.

Чарли: Аанхан. Чи надад Эблийг хаанаас авсанаа худлаа ярьсан. Чи тэрний энд байсныг мэдэж байсан. Бидний мэдэж байгаагаар тэрнийг хамгийн сүүлд амьд харсан хүн нь чи.

Г: Таны мэдэж байгаагаар. Гэхдээ та их юм мэдэхгүй. Тийм биз дээ?

Чарли: Чи хамгийн багадаа мөрдөн шалгах ажилд саад болсон гэсэн хэргээр шүүхэд дуудагдана. Тэгэхээр ярьж үз. Эсвэл шоронд ор.

Г: Тэгж хэлж байгаа бол... Заримдаа би хэрэгтэй хүнд нь мөнгө зээлүүлдэг юм.

Чарли: Мөнгө хүүлэгч гэж хэлэх гээ юу? Сонирхолтой л юм. Эйблийн эрхий хуруунуудыг хугалчихсан байсан. Чи байсан уу?

Г: Тийм ээ, сонс. Энэ миний ажлын дуртай хэсэг нь биш. Гэхдээ заримдаа аргагүй болдог юм. Тэгэхгүй бол хүмүүс намайг зүгээр өнгөрөөхгүй.

Чарли: Тэгэхээр тэрэнд халдсанаа зөвшөөрч байна уу? Тэгээд яагаад больсон юм?

Г: Тэр надад учрыг нь олчихсон гэсэн. Миний мөнгийг 24цагийн дотор мөгнө гэсэн. Тэгээд би сайн хүн болохоороо...

Чарли: Чи хэнд ажилладаг вэ?

Г: Юу гэсэн үг вэ?

Чарли: Чи хэнд ажилладаг вэ? Чи...

Г: Би бие даасан хүн.

Чарли: Зуун мянгатай таксины жолооч уу? Ард чинь хэн ч байхгүй гэж хэлэх гээ юу?

Г: Доороос нь эхлээд бага багаар дээшил. Асуудалтай мөрийтэй тоглоомчдыг хаанаас олохоо мэддэг бол.

Чарли: Дотор байгаа мөрийтэй тоглоомчдоос Эйблтэй асуудалтай хүн байсан уу? Үгүй бол чиний хувьд байдал эвгүйтэх гээд байна, Гас.

Г: Миний аз боллоо. Тэрэнтэй маргалдаж байсан залуу өнөөдөр дотор байгаа.  

Чарли: Заагаад өг.

***************

Сара: Юу болоод байна?

Чарли: Гас, Эйблтэй муудалцаж байсан хүн  энд байгаа гэж байна. Санаа зовох хэрэггүй. Явахаас чинь өмнө чиний хурууны хээг авамз. Юмыг яаж мэдэх вэ.

Г: Тийм ээ, тэгэх шаардлагагүй. Хайж байгаа хүн чинь тэр байна.

Чарли: Тэр Майкл мөн үү?

*********************

Сара: Тэгэхээр, чи яагаад энд байгаа юм? Чи гэнэтийн ажил гарсан гэсэн шд.

Ма: Чи энд юу хийж байгаа юм?  Энэ нөгөө алдартай Чарли, Рекс хоёр уу?

Сара: Майкл. Чи яагаад энд байгаа юм? бас яагаад гэрч чамайг өнгөрсөн шөнө Эйбл Риверстэй маргасан гээд байгаа юм?

Ма:  Би хэрэгтэй чинь холбоотой юм шиг сонсогдож байна.

Сара: Уучлаарай. Надад хариулт хэрэгтэй байна, Майкл.

Ма: Эйблтэй холбоотой асуудлаар би юу ч хэлж чадахгүй нь.

Сара: Үнэнээсээ хэлж байна уу? Тэр хүн алуулсан. Тэрний амьд байгааг харсан сүүлийн хүмүүсийн нэг нь чи. Тэгээд ч чи энд байна. Хууль бус казинод. Бас надад худлаа хэлсэн.

Чарли: Юу мэдэж байгаагаа хэлсэн нь дээр байх.

Ма: Сара,  би чамаас юу ч нуухыг хүсээгүй. Гэхдээ... би энд юу хийж байгаагаа тайлбарлаж чадахгүй нь. Бас Эйбл Риверсийн тухай.

Сара: За за. На-на-надад хурууны чинь хээ хэрэгтэй байна.

Ма: Чамд шалтгаан байхгүй.

Чарли: Татгалзаж байгаа юм уу?

Ма: Тийм ээ.

Сара: Ингэхэд... юу болоод байгаа юм бэ?

Ма:  Сара... би тусалмаар л байна. Энэ өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын нууц.

Сара: Үйлчлүүлэгч чинь хэн юм?

Ма: Би хэлж болохгүйг  чи мэднэ. Гэхдээ... Эйбл том асуудалд орчихсон байсныг чи  мэдэж байгаа байх. Тэр их өртэй байсан. Бас би тэрэнтэй ярилцах гэж оролдсон.   

Сара: За. Тэгэхээр таксины жолооч Эйбл та хоёрын ноцолдож байхыг  хараад...

Ма: Тийм ээ. Би тэр талаар ярихгүй. Гэхдээ... таксины жолооч Эйблийг мөнгөө маргааш өгнө гэж хэлэхийг сонссон уу гэдгийг мэдмээр байна. Үнэнийг хэлээд байсан ч хамаагүй.

Сара: Наадах чинь юу гэсэн үг вэ?

Ма: Би хэлж  чадахгүй нь.

Сара: Үйлчлүүлэгчээсээ болоод  уу?

Ма: Тийм ээ.

Сара: Тэрнийг энэнтэй холбоотой гэж бодож байна уу?

Чарли: Харин чи?

*******************

До: Жэсси, чи ширээн дээрээ алга. Юу болоод байна?

Жэ: Уучлаарай, босс. Бриел миний оронд блакжекийн ширээн дээр ажиллаж байгаа.

До: Жэсси, чи юу хийчихсэн юм?

Жэ: Юу гээч. Зургаан удаа дараалж ялагдах бизнест муу гэж байна.

До: Наадахаа тоох хэрэггүй. Машинаас байдлыг ажиглаж бай.

Жэ: Майкл Сарад Эйбл мөнгөтэй болно гэж хэлсэн гэсэн. Бас мөнгөтэй болохын тулд үнэнийг хэлнэ гэсэн  гэсэн. Би зүгээр л... Мэдэхгүй юм даа. Нэг хүнийг илчилнэ гэж сүрдүүлсэн юм бол уу? 

До: Казино байж магадгүй. Тэр зуун мянган долларын өртэй байсан. Тэгэхээр магадгүй... өрийг нь тэглэхгүй бол энэ газрыг илчилнэ гэж сүрдүүлсэн байх. Режжи. Казино Дансны дэвтэрээ хаана нуудаг вэ?

Р: Бриел байнга биедээ авч явдаг. Гэхдээ... 1цагт 15минут тамхины завсарлага авахаас бусад үед.

До: Тэр 15минутад юу болдог  вэ?

Р: Арын өрөөнд цоожилдог юм, Жо. Тийшээ орж, гарах ганц  л арга байгаа. Чи нууцаар орох гээгүй биз дээ?

До: Үгүй ээ. Бид тэгж төлөвлөж байна.

Б: Хөөе. Гарчихаад ирье. Би удахгүй эргээд ирнэ.

Эр: Ямар нэг юм хэрэгтэй юу? 

Р: Зүүн халаас.

До: Хөөе.

Б: Хөөе.

До: Бриел. Энд тамхи татчихаар газар хаана байдгийг мэдэхгүй биз?

Б: Би яг тамхи татахаар явж байна. Буруу гэдгийг мэднэ ээ. Та надтай явахгүй юм уу?

До: Тэгвэл сайн  л байна.

Сара: Бурхан минь. Үнэхээр уучлаарай.

До: Та зүгээр үү?

Сара: Тийм ээ.

До: Гайхалтай. Би гарах гэж хэдэн жил оролдсон. Даанч би чадахгүй л байна.

Чарли: Түлхүүр авчихлаа.

Р: Том залуу. Би нэг юм хийх  гэсэн тусламж хэрэгтэй байна.

Чарли: Энд юу байгааг харцагаая. Юу олоо вэ? Рекс нэг юм олж. За анд минь, холдож бай. Буу!  Том хайрцаг дүүрэн  зэвсэг  оллоо. Хэд хэдэн авдар байж магадгүй. Төлөвлөгөө өөрчлөгдсөн.

Жэ: Яаравчилсан нь дээр шүү. Жо Бриелийг хэр удаан саатуулж чадахыг хэлж мэдэхгүй байна.

Чарли: Берса Ти Пи Ар-9. Эйблийг алсантай адилхан буу. Рекс мэдэрч байна. Саяхан галласан байна.

Сара: Надад дээж аваад ир. Би баталж чадна.

Чарли: За, анд минь. Тийм ээ, сонслоо. Шалгаад үзье. Сайн байна, Рекс. За, явъя.

****************

До: Сонсдоо. Үнэхээр хоолонд дуртай бол... Сингапурын  чилитэй хавч. Энийг идээд үзээрэй. Миний шилдэг тавд багтдаг юм.

Б: Үгүй ээ. Польшийн Бигос-ыг яасан ч гүйцэхгүй.

До: Польшийн Бигос оо?

Б: Тийм ээ.

До: За за. Амралтаар явбал ямар вэ? Аль алийг нь амталж үзье. Эргэж ирээд, энэ талаар маргалдаж болох юм.

Б: За яах вэ. Гэхдээ л Бигос аманд чинь орох юм бол тоглоом дуусна.

До: Тэгэхээр таныг амралтаа авна гэвэл ажил олгогчид чинь яах бол? Хараад байхад... эндхийг та ажиллуулдаг юм шиг байна.

Б: Тийм ээ. Тийм ч муу биш ээ. Би хуваариа өөрөө гаргадаг. Мартсанаас би зочид дээрээ очсон нь дээр байх.

До: Хоёулаа юм уувал... ямар вэ? Тэгж байгаад?

Б: Тийм ээ. Дуртайяа.

До: Би танд дугаараа өгвөл ямар вэ? Над руу залгаарай. Яагаад гэвэл би энэ яриагаа үргэлжлүүлмээр байна. Таныг зөвшөөрвөл.

Б: Би удахгүй залгана аа, Жо Доннел.

*************** 

Жэ: Дугаарыг нь арилгачихаж. Зарахад бэлэн.

До: Бидний төсөөлж байснаас ч том хэрэг байна.

Сара: Берса нь Эйблийг хөнөөсөн бууны загвартай таараад байна.

До: Энэ газрыг яг одоо хаах хэрэгтэй.

Чарли: Алуурчныг олоогүй л байна.

Жэ: Казиногийн дансны дэвтэрт олон хүний нэр байна. Терри Глас. Тэрний данс цэвэр байна. Гэхдээ тэр бүх өрөө дарчихаж. Аав нь тусалсан байж магадгүй. Эйбл Риверсийн нэр дээр казинод ямар ч өр алга.

Сара: Эйбл казинод өргүй юм бол яах гэж мөнгө хүүлэгчээс яах гэж зуун мянган долларын зээл авсан байх вэ?Юу хийсэн  байж таарах вэ? 

Жэ: Эйблийн банкны дансыг хараадахъя. Тийм ээ. тэрэнд мөнгө алга залуус аа, Тэр хэдэн долоо хоног болоод л их хэмжээний мөнгө данснаасаа авдаг байсан байна. Гэхдээ хааш нь хийдэг байсныг мэдэх арга алга.

Чарли: Буунуудаа яах вэ?

Сара: Тэгэхээр Эйбл казинод зуун  мянгыг  авчраад, хулгайн буугаар буудуулсан.

Жэ: Тэрний намтарт буунаас болж шалгуулж байсан гэж байна.

Чарли: Тэгвэл энэ мөнгө, мөрийтэй тоглоомтой холбоогүй байх. Буутай холбоотой байх. Эйбл зэвсгийн наймаанд оролцдог байсан бол тэрнээс болж алуулсан байх.

*******************

Р: Буу? Хөөе хөөе хөөе хөөе. Би ямар ч буу мэдэхгүй. Энэ зүгээр  л хувийн клуб.

До: Режжи. Хаанаас авсан  нь үл мэдэгдэх буунууд хадгалж байгаа, хууль бус, бүртгэлгүй хувийн клуб? Режжи, чи энийг мэдэхгүй гэж үү?

Р: Би зүгээр л арын өрөөнд тохиролцдог гэж бодсон юм. Жо, би уулзалтыг нь зохион байгуулдаг.

До: Яаж?

Р: Надад хэн нэгний уулзах цаг бичсэн мессеж ирдэг. Тэгээд тэд Бриелийн өрөөнд уулздаг.

До: Эйбл тэр мессежний хэрэгт оролцдог байсан уу?

Р: Тийм ээ, хэдэн удаа. Хамгийн сүүлд өчигдөр байсан.

До: Гас Эйблийг хууртсан гэсэн гунигтай түүх ярьж ирсэн гэсэн. Тэр бас тэд зуун мянган долларыг нь аваад тэрнийг  хаячихсан гэж хэлсэн гэсэн. Эйбл мөнгөө буцааж авахын тулд зэвсгийн наймаачныг илчилнэ гэж сүрдүүлсэн  үү?

Р: Жо, би юу ч мэдэхгүй. Үнэн шүү. Надад мессеж ирж байна. Одоо болох нь.

*******************  

Б: Гуравдугаар ширээ.

Р: Мэдлээ хатагтай.

До: Бүгд Режжийг ажигла. Тэрэнд манай хүн байгаа. Зэвсгийн наймаачинд уух юм аваачиж өгөх гэж байна.

Р: Бүх зүйл зүгээр үү,  эрхэм ээ.

Эр: Тийм ээ, гайхалтай. За. баярлалаа.

Р : Эрхэм ээ, цаг боллоо.

Б: Хөөе. Эрхэм ээ. Танд тийшээ орох эрх байхгүй.

Чарли: Байгаа гэж бодож байна.

Б: Үгүй ээ. Эрхэм ээ. Хөөе.

До: Хөөе. Наанаа байж бай.

Чарли: Юм хайгаа юу?

Ө: Өөрөө андуурчихаж. 

Чарли: Тэнд юу байгааг мэдчихлээ. Бүү  хөдөл! Чи юу олоо вэ?  Хэн нэг нь эрнээс өрсчихөж.

***************

Б: Жо Донован. Жо Доннел. Энийг бодож олох гэж шөнөжин бодсон байх.

До: Энэ зургийг нэг цагт авсан.

Б: Яг биднийг хамт тамхилж байх хооронд.

До: Аанхан. Яг  зөв. Биднийг Сажакийг барихад  тэр буунууд алга болчихсон байсан. Хаачсан  бэ, Бриел?

Б: Би энэ талаар юу ч мэдэхгүй.

До: Энэ хэрэгтэй Эйбл Риверс хамаатай юу?

Б: Эргэлзэж байна. Тэр мөрийтэй тоглоомчин байсан. Муу тоглодог. Өөр юу ч биш.

До: Тийм ээ. Энэ буугаар саяхан буудсан байсан. Бууны дарь нь Эйбл Риверсээс олдсонтой тохирч байгаа. Энэ буу... энэ алга болсон буунуудтай цуг байсан.

Б: Намайг Эйбл Риверсийн аллагатай холбоотой гэх гээ юу?

До: уржигдах шөнө хоёр цагийн үед чи хаана байсан бэ?

Б: Клубт байсан.

До: Наадахыг чинь батлах хүн байгаа юу?

Б: Би... паарны асуудал гарсан. Би 1:45-ийн үед засварын хүнтэй утсаар ярьж байсан. Тэгээд тэр ирсэн.

До: паарны асуудал аа?

Б: Тийм ээ. яг  зөв. Тийм.

До: Бриел би чамайг баривчилмааргүй л байна. Гэхдээ энд их олон зүйл болоод байна. Бууны наймаа. Хууль бус  казино ажиллуулсан. Хүн амины хэргийн хуйвалдаан. Охин минь, чи надад ямар  нэг юм хэлэх хэрэгтэй.

Б: Та надад цагдаа гэдэгээ хэлээгүй.

До: чи надад зэвсгийн наймаачин гэдэгээ хэлээгүй. Тэгэхээр бид хоёр хэн хэн нь нууцтай болж таарлаа.

Б: Хэрвээ... эр  арын өрөөнд орох эрхтэй өөр хүний нэрийг хэлж өгвөл яах вэ?

До: Чи дахиад уулзалт зохион байгуулах хэрэгтэй болох нь.

****************

Т: Хатагтай Тан. Таныг уулзъя гэхэд би их баярласан. Бас энэ царайлаг залуу.

Сара: Чарльз... миний хянаж байдаг ганц зүйл биш л дээ. Энэ залуу ч гэсэн минийх.

Т: Тийм байж. Та надтай уулзъя гэсэн байх аа?

Сара: Аанхан. Тийм  ээ. би... Би бодож үзсэн. Терригийн ширээ танд ямар ашиг авчирдаг вэ?

Т: Сайн үйл шагнал дагуулдаг. Хөрөнгө оруулагчдын өмнө энэ хотын бүх хаалга нээлттэй. Үйлийн үр гэж болно.

Сара: Тэгэхээр мөнгө нь...

Т: Ямар ч хэрэгт зарцуулагдаж болно. Хүмүүс юу гэж ярьдагийг  та мэдэх байх. Хангалуун амьдралтай нь зовж яваа нэгэндээ туслах ёстой гэдэг.

Сара: Тийм ээ. Хэн тэгж хэлснийг мэдэхгүй юм. Тэгэхээр бүгд татвар төлдөг биз дээ?

Т: Мэдээж.

Сара: За. би 500мянгаас эхэлье гэж бодож байна. Жил бүр.

Т: Тэгвэл маш олон хүнд тусалж чадна.

Сара: Надад хэнд тус болох нь хамаагүй. Татвараас л чөлөөлөгдөж байвал.  Надад л тус болж байвал миний хандивыг  дураараа хэрэглэж болно.

Чарли: хөөх. Мөс шиг хүйтэн.

Т: Хэрвээ танд нуухыг хүссэн мөнгө байгаа бол би өмнө нь үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг данснаас зувчуулж байсан л даа.

Сара: Тийм ээ,  тийм хэрэг гарч магадгүй л юм.

Т: Сайн байна. За. Юм уух цаг болсон байх.

Сара: Дахиад нэг юм байна.

Т: Хэл л дээ.

Сара: Би таныг өөр  зүйлээр... хангадаг гэж сонссон... олоход хэцүү зүйл. Ялангуяа энэ улсад...

Т: Таны юу яриад байгааг би мэдэхгүй байна.

Сара: Та шударга байж чадахгүй бол би мөнгөө өөр газар зарцуулж болох байх.

Чарли: Тайван. Тэрнийг дэгээд.

Т: Битгий. Юу хэрэгтэй юм?

Сара: Зэвсэг. Жижиг мөртлөө аюултай. Тэрийг олж өгч чадах уу?

Т: Хэзээ?

Сара: Одоо.

Т: Хугацаа орох байх.

Сара: Үгүй ээ, надад хугацаа алга. Би... Сонсооч. Би өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовоод байна.  Чарльз... сүүлийн үед их тогтворгүй болоод байгаа.

Т: Ойлголоо. Хүлээж байгаарай.

Сара: За. За. Солилцоо хийхийг хүлээж бай.

Чарли: За, бид бэлэн. Хөөе. Рекс чамтай байгаа. Тэрэнд итгэ. Тэр юу хийхээ сайн мэднэ.

Т: Энэ байхад болно.

Сара: Сумтай юу?

Т: Ганц л сум дутуу байгаа.

Сара: Сонин л юм. Би хаана байгааг нь мэднэ. Сара Труон. Сейнт Жонсын цагдаагийн газар. Таныг баривчилж байна.

Чарли: Сара, би зүгээр үү?

Сара: Тийм ээ. Мөс шиг хүйтэн гэсэн үү?

*****************

Чарли: Өмгөөлөгчөө иртэл хүлээж болно. Гэхдээ одоо ярьсан нь танд л хэрэгтэй байх. Биднийг түр орхихгүй юу?Алив ээ, Терри. Яаж яваад энэнд хутгалдчихсан юм?

Т: Эхэндээ их амархан байсан. Би харилцаа холбоогоо ашиглаад хүмүүст улаан шугамыг давахад нь тусалдаг байсан. Төрөөс гэрээт ажил авахад  нь тусалдаг байсан.

Чарли: Хандивын сангаа ашиглаж мөнгө хөдөлгөдөг байсан байх нь ээ? Заа за. Гэхдээ л зэвсгийн наймаанаас хол байна.

Т: Их гүн нүхэнд унасан. Тэрнээс гарах ганц арга буу санагдсан.

Чарли: Тэгээд Сажактай тохиролцоо юу?

Т: Улс төрчийн охинд хилээр юм давуулах амархан байдаг юм.

Чарли: Миний ойлгохгүй байгаа юм бол... чи тэрэнд буунуудыг өгөөгүй. Яагаад?

Т: Илүү их мөнгө өгөх худалдан авагч олдсон.

Чарли: Нэр нь хэрэгтэй байна. Эйблийг яах гэж алсан юм?

Т: Тэрэнд амалсан гэрээ бүтэлгүйтсэн болохоор тэр мөнгөө авахыг хүссэн. Надад байгаагүй... Зүгээр л тэрнийг айлгах гэж байсан юм. Гэтэл буудчихсан.

Чарли: Тэгээд гэмгүй хүнийг алчихсан. Явъя.

Сара: Майкл.

Ма: Сайн уу.

Л : Сайн уу. Би эрт хэлье гэж бодож байсан юм. Майкл ахад маань  тусалж байсан юм.

Чарли: Гэхдээ чи Краунд ажилладаг шд.

Ма: Би Лейлад тусалж Эйблийн хэргийг шалгаж байсан юм. Үйлчлүүлэгчийн эрх.

Л: Би Айблийг компаний мөнгөөр  мөрийтэй тоглоод байна гэж бодсон. Тэгээд Майклыг нотлох баримт олж өгөөч гэж гуйсан юм.

Ма: Эйбл намайг клубт таньчихсан. Тэгээд бид хоёр муудалцсан. Тэрнийг алуулсны дараа тэрнийг өөр зүйлд холбогдсон байх гэж бодсон юм.

Сара: Яг ч тийм  биш. Эйбл үнэнийг хэлсэн. Тэр  дахиад мөрийтэй тоглоогүй. Тэр казинод бизнес ярих гэж очсон.

Чарли: Тэгээд Территэй холбогдсон. Ахыг чинь алсан тухай тэр бүх хэргээ хүлээсэн.

Л:Өө. Энийг мэдсэн нь сайн юм боллоо. Тэрэнд... эртхэн итгэсэн ч болоосой... Тусалсанд чинь маш их баярлалаа.

Чарли: Болох уу?  

Сара: Чи надад юу ч  хэлж болно гэдгийг мэдэж байгаа биздээ?

Ма: Би тийм гэж бодсон. Одоо бүгд хамаагүй болсон. Лейла надад зөвшөөрсөн.

Сара:  Тийм ээ, гэхдээ Лейла. Чи хувиараа ажил авдаггүй шд.

Ма: Би... энийг хамаагүй гэж бодсон юм. Гэхдээ... Тэр миний экс найз бүсгүй. Бид зүгээр  л найзууд  байсан. Санааг чинь зовоохыг хүсээгүй юм. бас... чи мэднэ...

Сара:  Юу? Намайг хардана гэж үү? Бурхан минь. Хардах байсан ч хамаагүй би мэдсэн нь дээр гэж бодож байна.

Ма: Энийг нуух нь тэнэг хэрэг байж. Эксийн талаар ярилцаж байгаа болохоор.. Чарли та хоёр?

Сара:  Би... Үгүй ээ. Үгүй ээ. Байгаагүй.

Ма: Казтнод байхад та хоёр  их сайн ойлголцож байсан. Би бодохдоо... би жаахан... хардсан байж магадгүй.

Сара:  Үгүй ээ, үгүй. Бид хоёр болзож байгаагүй. Үгүй ээ. Хардах шаардлага байхгүй.

Ма: За. Сайн байна.

4- р бүлгийн 14-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home