Хадсон, Рекс хоёр–4–9 /Импостер синдром/
Үргэлжлэл: 43:35 мин.
Дүрүүд:
Эр:
Чарл Хадсон Мөрдөгч
Жесс цагдаагийн АйТи
Донован цагдаагийн дарга
+Кейси
+Хоппер
Эм:
Сара цагдаагийн шинжээч
+Имра цагдаагийн ажилтан
+Язмин Жессигийн найз хүүхэн
+Челси хакер
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Хоп: Ямар чөтгөр нь...
Эр: Би чиний оронд байсан бол ийм зүйл хийхгүй байсан.
Хоп: Чамд юу хэрэгтэй вэ?
Эр: Цүнх! Түргэлээч!
Эм: Хоппер, чи наанаа зүгээр үү?
Эр: Алив, түргэл, түргэл!
Эм: Хоппер, чи ойлгосон уу?
Хоп: Тийм, тийм. Бид зүгээр.
Эр: Нааш нь! Аваад ир!Сайхан оролдлого.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
ХАДСОН, РЕКС ХОЁР: 4–9
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Рожерс Медиа Инкорпорейтед
Бетта Фильмтэй хамтрав
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Хоп: Тэр залуу өндөр, туранхай байсан.Тэр багтай байсан болохоор би царайг нь харж чадаагүй.
Чар: Чи мөнгө авахаас өмнө сэжигтэй хүн харагдсан уу?
Хоп: Үгүй ээ, гэхдээ урд нь энд нэг залуу холхиж, утсаа маажиж байхыгби хоёр ч удаа харсан.
Чар: Үнэн үү? Тэр өнөөдөр энд байгаагүй юу?
Ход: Үгүй ээ. Энд байхгүй хүн яаж тус болохыг би ойлгохгүй байна.
Чар: За сонс, би чамайг манай зураачтай хамтран ажиллахүүрэг өглөө. Бид тэр хүнийг дүрсэлж чадах нь уу, харъя, за юу?Зүгээр л түүнд мэддэг зүйлээ хэл.Баярлалаа. Сайн уу.
Сара: Сайн уу, та хоёр.Хамгаалалтын ажилтан юу гэжхэлэв?
Чар: Өнөөдөр тааруухан ажлын өдөр байлаа, түүний ажлын хүрээнд тэр зуун арван хоёр мянгыг алдсан байна.
Сара: Үүнээс ч дор байж болох л байсан.Тэнд дахиад тав зургаан уут мөнгө байна.
Чар: Нээрэн үү?
Сара: Тиймээ.Зэвсэгт дээрэмчид даруухан загнадаг гэж би хэзээ ч сонсож байгаагүй. Гайхалтай нь, тэд яагаад илүү аваагүй юм бол?
Жесс: Уучлаарай, би хоцорчихлоо. Та намайг ямар өдрийг өнгөрүүлсэн гэж бодно, итгэхгүй дээ.
Сара: Өө-өө-өө! Жесси, өө-өө-өө!
Жесс: Би сая нотлох баримт дээр гишгичихэв үү?
Чар: Тийм ээ, чи тэгсэн гэж бодож байна.
Жесс: За, за, энэ өдөр улам сайхан болсоор.
Сара: Санаа зоволтгүй, бүх юм зүгээр. Май. Дахиад будаг цацахаас сэргийлээд энийг өмсчих.
Чар: Чи зүгээр үү, Жесси?
Жесс: Тиймээ. Үгүй-үгүй-үгүй. Би зүгээр. Би үнэхээр зүгээр.
Чар: Сайн байна. Сонс, чи ер нь жаахан амраад, дараа нь хяналтын камерийн бичлэгийг үзэжяагаад болохгүй гэж?
Жесс: Мэдээж.
Чар: Миний бодлоор, энэ ууттай будгийн үлдэгдэл үү?
Сара: Тиймээ. Хулгайлсан мөнгөтэй цүнхэнд байсан.Хулгайч өөрийгөө ухаантай гэж бодоод сугалаад авсан боловч...
Чар: Түүнийг будаж орхиж. Үүнээс болж тэр нотлох баримтаа үлдээжээ.
Сара: Яг зөв, тэр баг, бээлийтэй байсан болохоорэнэ ул мөр бидэнд байгаа цорын ганц сэжүүр.Өндөр түрийтэй пүүзнээс үлдсэн бололтой.
Чар: Ойлгомжтой. Тэгэхээр бид хулгайчаа хаанаас хайж эхлэх вэ?Тоглоомын өрөөнөөс үү, эсвэл хипстерүүдийн баарнаас уу? Өө, тайвшир. Энэ маш сайхан хошигнол байлаа, Рекс.Аа, манай зураачид нэг юм байх шиг байна.Эндээ байж байгаарай.
Сара: За. Өө, хүлээ. Аан, Чар... Өө, за, за.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Чи юу олсон бэ, Рекс? Чи будгийн мөрийг дагаж байна уу?Чарли, Рекс гудамжинд дээрэмчнийг мөрийг илрүүлсэн. Мөрэнд дууссан юм шиг байна. Бас сайн мэдээ.Хэрэв зугтсан машин байсан бол тэр бичигдсэн гэсэн үг.
Дон: Сайн уу, чи комикс номын үзэсгэлэндтасалбар авахын тулд дараалалд зогссон хэвээрээ юу?
Жесс: Үгүй ээ, үгүй, үгүй.Би өөрийнхөө даатгалын компани руугаа байна.Өчигдөр миний машин хулгайлагдсан.
Чар: Юу? Чи тоглоогүй биз?Тийм болоод чи хоцорсон уу?
Жесс: Тийм ээ, би алхах хэрэгтэй болсон.
Чар: Чи над руу залгах хэрэгтэй байж. Рекс бид хоёр чамайг очиж авах байсан юм.
Дон: Чи хулгайд алдсанаа мэдэгдсэн үү?
Жесс: Үгүй ээ, хараахан үгүй.Би эхлээд хяналтын камерын бичлэгийг үзэх гэсэн юм.
Чар: Зугтаасан машин нь.
Сара: Энэ чинийхтэй жаахан адилхан юм.
Жесс: Надад аз таарах ч билүү?
Дон: Энэ манай гэмт хэрэгтэн.
Чар: Чамд бидэнд хэлэхийг хүссэн юм байна уу, Жесси?
Жесс: Энэ... энэ би биш.
Дон: Чамтай их адилхан гэж би хэлмээр байна. Бас чиний хулгайлагдсан машинтай адилхан.
Жесс: Үгүй ээ, үгүй, хэзээ ч үгүй. Тэгэхээр, нэгдүгээрт, машины дугаар харагдахгүй байна.Тиймээс энэ миний машин гэж хэлэх арга алга. Түүнээс гадна ийм седан маш олон байдаг.
Чар: Энэ үнэхээр хачирхалтай тохиолдол гэдгийг та нар хүлээхёстой.
Жесс: Залуус аа. Тоглоомгүй, та нар намайг ийм юм хийсэн гэж бодохгүй байгаа, тийм үү?Залуус аа?
Дон: Чи царайгаа нэг харах хэрэгтэй. Яасан. Мэдээж, бид чамайг биш гэж бодож байгаа.
Чар: Энэ итгэмээргүй юм.Чиний ихэр байна.
Сара: Хамгаалагчийн харсан банкны хавиар эргэлдэж байсан залуутай төстэй зарим юм байна.
Жесс: Энэ найдвар төрүүлэх юм биш.
Чар: Төрүүлэх ёстой.
Жесс: Яагаад тэр вэ?
Чар: Банкны дэргэд хүнсний фургонтой зогсдог залуу түүнийг таньсан байна. Рекс бид яг одоо очиж түүнтэй ярилцана. Тийм үү, найз минь? Ингэхэд, аз таарвал, бид өдрийн хоолны үеэр нэр төрийг чинь сэргээнэ. Явцгаая, найз минь.
Жесс: Өө, за. Энэ тайвшруулчихлаа.
Дон: Би тийм хурдан тайвшрахгүй байсан. Би бас үүний дагуу дотоод мөрдөх тасагтай холбогдох ёстой.
Сара: Аа, би чиний гутлын мөрийг хэргийн газрын мөртэй харьцуулж шалгах хэрэгтэй байх.
Жесс: Би санаа зовох ёстой юу?
Сара: Үгүй ээ, үгүй. Энэ зөвхөн чамайг сэжигтнээс хасахын тулд.
Жесс: Дотоод мөрдлөгийн тасаггүйгээр үү?
Дон: Үгүй ээ, тухайн үе шатанд энэ ердөө л протокол, ойлгов уу? Бид энэ асуудал дээр нээлттэй байх ёстой.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Кэйси Ридли?Би мөрдөгч Хадсон байна.Надтай хамт явна уу. Бид хэдийн утсаар ярилцсан.
Кэй: За. Энэ бүхэн ямар учиртай юм?
Чар: Чи энэ 7 хоногт энэ хавиар эргэлдэж байхыг хэд хэдэн хүн харсан байна.
Кэй: Эргэлдэх ээ? Газар орны судалгаа. Энэ хэзээнээс гэмт хэрэг болсон юм, мөрдөгч өө?
Чар: Өчигдөр банкны урд хуягласан машинаас зуу гаруй мянган доллар хулгайлсан мөчөөс.
Кэй: Өө, чи намайг гэж бодож ...? Найз аа, ёстой үгүй.
Чар: Түр хүлээ. Үнэрлэ, найзаа.
Кэй: Нохой юу ч олсонгүй.
Чар: Чи юу судалж байсан бэ?
Кэй: Энэ миний аялалын блогт зориулагдсан. Би Галифаксаас ирсэн, Сент Жонсын бүх сайхан газруудыг үзэж байна. Үнэндээ би тэгж яваад энэ газартай таарсан юм.
Чар: Чи маш гоё гуталтай юм. Чамд өндөр түрийтэй пүүз байдаг уу?
Кэй: Би үхэх байсан ч тийм юм өмсөхгүй.
Чар: Чи өчигдөр орой 19:00-20:00 цагийн хооронд хаана байсан бэ?
Кэй: Би шууд эфирт гарч байсан, анд аа. Энийг хар. Сайн уу залуусаа! Кейси Ридли Ньюфаундленд мужийн Сент Жонсоос та нартай холбогдож байна.Өнөөдөр бид нутгийн хоолны амтыг үзнэ. Бидэнд хацартай сагамхай байна!Бүх юм асуудалгүй юу, мөрдөгч өө?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Хөөе, хөөе!Дотоод мөрдлөгийн тасагт юу гэж шийдсэн бэ?
Дон: Жесси, чи мөрдөн шалгах ажлаас холдох хэрэгтэй байна. Зөвхөн бид чамайг албан ёсоор сэжигтнээс хасах хүртэл.
Жесс: "Мэдээж,чи биш байсныг бид мэднэ" гэдэг чинь юу болсон бэ?
Дон: Юу ч болоогүй. Юу ч болохгүй. Нэг бол ийм, эсвэл “ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд” хэргийг дотоод мөрдлөгийн тасагт шилжүүлнэ.
Им: Оо!Хошууч Крим энэ барилгад хамгийн сайхан өрөөнүүдтэй гэж надад үргэлж хэлдэг байсан, гэтэл энэ үнэхээр секси юмаа!Сайн уу!Имари.
Жесс: Сайн уу.
Им: Би доод давхраас ирсэн түр ажилтан. Би хаана байрлах ёстой вэ?
Дон: Хаана ч байсан хамаагүй.
Им: За, баярлалаа.
Дон: Баярлалаа.
Жесс: Өө, хөөе. Өө... тийм. Үнэндээ энэ ... энэ нь илүү дээр.
Им: Аан, за. Тэгэхээр сонс, чи надад хамгийн түрүүнд шалгаж өгөх юм бол... Жесси, чиний машин хэдэн онд үйлдвэрлэгдсэнийг надад сануулаач?
Жесс: Цэнхэр седан, 2014 оных.
Дон: Тиймээ, энэ нэн тэргүүнд чухал. Хоёрдахь чухал зүйл нь КейсиРидли инстагаарлайвхийснийг баталгаажуулна.
Им: Янзтай!
Дон: Ойлгосон биз?
Им: Үүнийг хийсэн гэж бод.
Дон: Баярлалаа.
Жесс: Хөөе, би халагдах гэж байна уу?
Дон: Үгүй ээ. Жесси надтай хамт яв. Тэгэхээр, , Жесси, түүний хэлсэн шиг энэ түр зуурынх. Ойлгосон уу?Гэхдээ надад чиний тэмдэг, нэвтрэх үнэмлэх хэрэгтэй болно.
Жесс: Ойлгомжтой. Энэ түр холдох биш байжээ. Энэ бол хэсэгт ирэхийг бүрэн хориглосон гэсэн үг. Чи тоглоом хийх хүн биш!За, за,бодвол чи намайг хотоос гарч болохгүй гэж хэлэх байлгүй дээ, тийм үү?
Дон: Энэ нь ч дээр байж мэднэ. Би холбогдоно.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Цагдаагийн фотороботын зураг дээрх залуу юу болсон бэ?
Чар: Кейси Ридли. Сайн юмгүй. Тэр дээрмийн үеэр лайв хийж байсныг дөнгөж сая Жо баталлаа.
Сара: Тэгэхээр, тэр манай хүн биш.
Чар: Тийм ээ, би үгүй гэж бодсон. Хэргийн газраас ямар нэгэн зүйл олж чадсан уу?
Сара: Үгүй ээ, бидэнд тус болох юу ч байхгүй. Тэгэхээр, тэр пүүз, Жессигийн пүүзтэй ижил хэмжээтэй байна.Улан дээрх хэв нь хэвлэмэл зургийн хэвтэй төстэй.
Чар: Аа...
Сара: Яасан? Чи юу бодож байна?
Чар: Бид Жессигийн тухай ярьж байгааг мартаж, нотлох баримт дээр анхаарлаа хандуулахыг хичээж байна.
Сара: Тиймээ. Тэгээд?
Чар: Минийхээр, тийм ч сайн харагдахгүй байна.
Сара: Тийм ээ, мэдээж. Магадгүй, хэрэв чи үүнийг нүдээ том болгоод харвал энэ араггүй Жесси мөн. Бид тэр тэгээгүйг мэднэ, бас бид гутал дээрх будгийн учрыг ч олно.
Чар: Тэр дээрмийн үеэр будаг дээр гишгэснээ нуухын тулд хэргийн газартдахиад зориуд гишгэсэн байж болно.
Сара: Ойлголоо.Тэгвэл тэр одоо гэмт хэргийн суут ухаантан болж байна уу? Чарли.
Чар: Үгүй ээ, энд маш олон нотлох баримтууд байна гэдгийг би хэлсэн.
Жесс: Энэ намайг оройн хоолны өмнө цагаатгах шалтгаан биш гэж бодлоо.
Чар: Сайн уу, Жесси.
Жесс: Сайн уу.Би гутлаа авахаар ирлээ.
Сара: Намайг уучлаарай. Гутал чинь хэсэг хугацаанд надад хэрэгтэй болно.
Жесс: Өө, ойлголоо. Аан... Тэгвэл би хэргийн газарт өмссөн гуталтайгаа харих юм байна.
Чар: Жесси. Энэ хэцүү гэдгийг би мэднэ,гэхдээ бид чамайг аль болох хурдан цайруулахыг хичээнэ.Харин энэ арай эрт болох юм шиг байна. Бид сая чиний машиныг оллоо.
Жесс: Ашгүй дээ. За, за.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Энэ бампер нь маш ихээр гэмтсэн.Тэр хэн нэгнийг мөргөсөн бололтой.
Сара: Энэ машиныг нь хулгайлсан гэсэн Жессигийн яриатай тохирч байна.
Чар: Тиймээ.
Сара: Түүнд бүр хэзээ ч зогсоолын торгууль байгаагүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Чи юу олсон бэ, Рекс?
Чар: Ямар нэг зүйл олсон уу, хамтрагчаа?
Сара: Энэ юу вэ?Энэ улаан будаг байна.
Чар: Тэгвэл Жессигийн машин, зугтаасан машин хоёр ижил байх нь.
Сара: Гэхдээ энэ Жесси дээрмийн дараа машин жолоодож байсан гэсэн үг биш.
Чар: Би мэднэ. Бид үүнийг батлах аргыг олох хэрэгтэй. Чи юу олсон бэ, хамтрагч аа? Өөр юм байна уу?
Сара: Энэ мэдээж Жессигийнх биш.
Чар: Үгүй ээ, энэ биш.Энэ бол бидний өнөөдрийн анхны сайн мэдээ.
Сара: Энэ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Ороорой!Би зочид ирнэ гэж бодсонгүй, гэхдээ гэртээ юм шиг байж болно. Эргэн тойрноо харцгаа.
Чар: Би чиний гэрээс юу хүлээж байснаа мэдэхгүй, гэхдээ супер баатруудын дүрсүүд илүү олон байх гэж бодсон.
Жесс: Шар айраг уух уу?
Сара: Тэгье ээ, тэгье! Сайхан санаа байна.
Жесс: Одоохон.
Чар: Энэ загварлаг газар байна, Жесси.
Жесс: Өө, баярлалаа!
Чар: Сонсооч. Бид чамайг энэ бүхнээс цэвэрлэх аргыг олсон гэж бодож байна.
Жесс: Өө тийм үү! Энэ сайхан мэдээ байна. Би энэ бүхэн дуусахыг тэсгэлгүй хүлээж байгаа.
Сара: Тэр үнэр авсан байна.
Чар: Ийм байж болох уу? Энэ Жэссигийн цамц гэж үү?
Жесс: Юу болоод байгаа юм бэ? Би эргэн тойрноо хар гэж хэлсэн учир нь үүнд биш. Рекс миний эсрэг нотлох баримт олно гэж та нар энд ирсэн үү?
Чар: Үгүй ээ. Бид чамд туслахаар ирсэн, Жесси.
Сара. Чарли бид хоёр тайлбарлаж чадна.
Жесс: Та нар юу ч тайлбарлах шаардлагагүй.Би өнөөдөр лабораторид та нарын ярилцахыг сонссон, за юу?Энэ хэрэг надад муу, би энэ будгийг зориуд давсан үгүйг мэдэхгүй байна гэсэн.
Чар: Чи үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ..
Жесс: Үгүй ээ, надад хүлээн зөвшөөрөх юм алга! Сонс, хэрэв чи үнэхээр намайг ийм зүйл хийсэн гэж бодож байвал... Би мэдэхгүй, та нар явах хэрэгтэй байх.
Сара: Үгүй ээ, үгүй. Жесси.
Жесс: Үгүй ээ, би яв гэсэн! Би тоглоогүй.
Чар: Рекс.
Жесс. Рекс, чи ч гэсэн. Рекс, чи явах ёстой.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Нэгжлэг хийх зөвшөөрөл өө? Нээрэн үү?
Чар: Хэрэв Жесси бидэнд туслах бодолгүй бол бидэнд өөр сонголт байхгүй.
Дон: Бид дотоод мөрдлөгийн тасгаас илүү түүний амьдралыг ухаж үзсэн нь дээр.
Сара: Гэхдээ бид Жесси үүнийг хийгээгүй гэдэгтэй санал нийлсэн хэвээр биз дээ?
Чар: Жесси урд шөнө биднийг хөөж гаргасан нь тэр ямар нэг юм нуусан гэх бодлыг төрүүлж байна.
Сара: Түүнд хэцүү байгаа, тэгээд л тэсвэр алдсан биз. Энэ тэр хэрэг хийсэн гэсэн үг биш.
Им: Сайн уу залуусаа. Саад болсонд уучлаарай.
Чар: Сайн уу, Имари.
Им: Сайн уу, Рекс!
Дон: Чамд ямар нэг юм байна уу?
Им: Өө, тийм, байгаа.
Дон: Баярлалаа. Ингээд боллоо, баярлалаа.
Им: За. Баяртай.
Дон: Та нар үүнд итгэхгүй дээ.Өчигдөр шөнө Жессигийн данс руу тавин найман мянган доллар шилжүүлсэн байна.
Сара: Бид яаран дүгнэлт гаргахгүй байцгаая. Тоо нь таарахгүй байна.Дээрэмдсэн хэмжээ хоёр дахин их байсан.
Чар: Тэр ийм их мөнгийг хаанаас олсон байхав?
Дон: Мөнгийг дугаарласан данс руу шилжүүлсэн.Имари тэрийг нь хараахан тогтоож чадаагүй байна.
Чар: Чи юу хиймээр байна?
Дон: Би түүнийг баривчлах ёстой.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Сүүлийн хэдэн өдөр чиний хувьд хачирхалтай байсныг би мэдэж байна.Гэхдээ бид чиний талд байгаа. Чи үүнийг мэдэх ёстой.Тиймээс зүгээр л...Бүх юмны учрыг олохыг хичээцгээе, тэгэх үү?
Жесс: Тийм ээ, тэгье.
Дон: Юуны өмнө,чидээрэм хийсэн шөнө хаана байсан бэ?
Жесс: Би гэртээ тоглож байсан. Чи асуухаас өмнө хэлэхэд, хэн ч үүнийг баталж чадахгүй.
Дон: Хэргийн учир нь хэн нэгэн чиний данс руу том орлого хийсэн. Би чиний чек дээр чинь гарын үсэг зурдаг, Жесси, би чамайг тийм их мөнгө олдоггүйг мэднэ.
Жесс: Би бага зэрэг онлайн покер л тоглосон.Энэ үнэмшилгүй юм шиг сонсогдох байх, гэхдээ би үүнд үнэхээр сайн.
Дон: Чи яагаад юу ч хэлээгүй юм?Бидний сонсдог бүх юм бол чиний Фонтнайт дээрх ялалтууд.
Жесс: Тэгэхээр, энэ нь зүгээр л ... тийм биш ... энэ нь яг ч хууль ёсны биш. Тиймээ, энэ хууль бус. Энэ саарал бүс, учир нь төлбөрийг нь криптовалютаар хийдэг. Харин энэ орлого бол миний өнгөрсөн сарын хожсон мөнгө.
Дон: Чи үүнийгээ нотолж чадах уу?
Жесс: Тийм ээ, мэдээж!Би гэртээ хариад крипто хэтэвчнийхээ түлхүүрийг авч болно.
Дон: Тэр хаана байгааг чи бидэнд хэлж болохгүй гэж үү?
Жесс. Та нар миний гэрт нэгжлэг хийх нь үү? Тийм үү? Чи тоглоогүй биз?
Чар: Тийм ээ, Жо, би эндээс оллоо.Хараал ид. За.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Чарли.
Чар: За.
Сара: Сайхан оллоо, Рекс.
Чар: Бичлэг дээр дээрэмчинд ягийм үрлэн сумтай тайрмал буу байсан.
Сара: Хэрэв би чиний хандлагыг зөвшөөрч, бид Жессигийн тухай юу ярьж байснаа мартаж, зөюхөн нотлох баримтыг харвал ...
Чар: Энд ямар нэг л юм биш байна.
Сара. Юу гэсэн үг юм?
Чар: Жесси гэртээ буу хадгалах тийм гэнэн хүн биш, ялангуяа өнгөрсөн шөнийн дараа.
Сара: Чи түүнийгмэхэлсэн гэж бодож байна уу? Одоохон.
Эм: Надад битгий хүр!
Сара: Сент Жонсын цагдаа. Бид чамд хор хүргэхгүй.
Чар: Рекс, тайвшир.
Эм: Өө, Рекс!Би чиний тухай зөндөө сонссон!
Чар: Чи хэн бэ?
Яз: Би Жессигийн найз охин. Язмин.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Тэр худлаа ярьж байгаа байх.Тэр бууггэрт орхихоор хүрч ирээд биднийг орж байгааг сонссон. Тэгээд л нуугдсан.
Сара: Буун дээр түүнийг буруутгах ямар ч хээ байхгүй, гэхдээ тийм ээ.Энэ магадгүй гэж би бодож байна.
Чар: Магадгүй ээ?Жесси хэзээнээс хувийн амьдралаа нуудаг болсон бэ?
Сара: Жесси хэзээнээс онлайн покер тоглодог, эсвэл хүүхэлдэйн киноны баатруудын дүрсгүй байранд амьдардаг болсон юм?Би мэднэ.Бид үүний учрыг олно, тийм үү?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Бид чиний гэрт нэгжлэг хийж дууссан. Сара, Чарли хоёр дээрмийн үед ашигласан бууг олсон байна.
Жесс: Үгүй ээ, энэ ...Үгүй ээ, боломжгүй! Би...Би мэдэхгүй байна! Юу гэсэн үг юм? Тэр буу миний гэрт яасан ч байх ёсгүй байсан!Энэ ямар чутгагүй!
Дон: За яахав. Бас сайхан мэдээтэй. Рекс танай гэрт нуугдаж байсан нэг хүнийг олсон. Тэр л чамайг чадсан байж магадгүй гэж тэд бодож байгаа.
Жесс: За, за.
Дон: Сонс, Жесси, энэ хэрэгт тодруулах зүйл маш их байна. Харин одоочи манай сэжигтнийг таних үгүйг харцгаая. Тэгэх үү?
Жесс: За.
Дон: Сайн байна. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Сайн уу, найз минь. Би өчигдөрийн явдалд харамсаж байна.Сайн уу залуусаа. Тэгээд,сэжигтэн нь хэн бэ?Бурхан минь! Яз уу?Залуус аа, тэр сэжигтэн биш!Тэр миний найз охин!
Сара: Бид чамайг хэн нэгэнтэй болзож байхыг хараагүй.
Жесс: Тийм ээ, би бас тэр энэ хэрэгтэй ямар ч холбоогүй!
Чар: Энэ үнэн гэдгийг мэдэхийн тулд бид түүнтэй ярилцах хэрэгтэй байна.
Жесс: Би энд баймаар байна.
Дон: Чи түүнтэй ойрхон байж болохгүй, Жесси.Ний нуугүй хэлэхэд, бидэнд ярих зүйл их байна.Надтай хамт яв.
Сара: Тэгэхээр энэ үнэн байж.Тэд болздог байх нь.
Чар: Өөр юу үнэн болохыг олж мэдье.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Яз: Би тэнд байхдаа Жессигийнд хүн ирнэ гэж бодоогүй, тэгээд л чамайг ирэнгүүт нуугдсан юм.
Чар: Жесси та хоёр хэр удаан үерхсэн бэ?
Яз: Би чамд тодорхой огноог хэлж чадна.Бид хоёр 10-р сарын 23-нд хотын төвийнБаркейд бааранд анх уулзсан.Би пинбол тоглож байсан юм. Би түүний амжилтыг эвдсэний дараа тэр надаас зөвлөгөө хүссэн. Би уг нь ихэвчлэн үүнд хууртдаггүй, гэвч... Ингэхэд, энд яг юу болоод байгаа юм? Шинэ найз охиныг нь байцаах ердийн ажиллагаа юм уу, юу юм?
Чар: Тиймээ. Дээрмийн дараа тэдний гэрээс буу олсон үед.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Язмин бууг танайд орхих ямар нэг боломж байгаа юу?
Жесс: Яасан ч байхгүй.
Дон: Чиитгэлтэйбайнауу?
Жесс: Тиймээ.
Дон: Учирньчиэмэгтэйчүүдийнталдээртийм чсайнамжилттайбайдаггүй, Жесси.
Жесс: Бимэднэ!Бимэднэ! Тиймучраас лбитанарттүүнийтухайхэлээгүй.Биэхлээдтүүнийгилүүсайнмэдэхийгхүссэн.
Дон: Тиймүү?Тэгээдчтхэрихюммэдэхвэ?
Жесс: Тэрнамайгдээрмийнхэрэгтхэзээ ч хутгахгүйгэдгийгойлгоходхангалттайхэмжээнд.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Яз: Бибууныталаарюу ч мэдэхгүй.
Чар: ЧиЖессигийндюухийжбайсанбэ?
Яз: Битэндурдньорхисонөөрийнхөөюмнуудыгавсанюм.
Чар: Чибуйдандээрбуухарсануу?
Яз: Мэдээжүгүй.
Чар: Язмин, сонс, бичамтайшударгаарярилцана, ойлгосонуу?Жессидээрмийнхэргээршалгагдажбайгаа.
Як: Читоглосонбайлгүйдээ.Сонс, бимуузалуусыгмэднэ,нададитгээрэй, Жесситэднийнэгбиш.
Чар: Гайхалтай. Тэгвэлнададтусал, тэгэхүү?Жессидээрмийнүеэрганцаараабайсангэжхэлсэн.Тахоёр... танармессежбичилцсэнүү? Эсвэлтанарөчигдөророй19:00-20:00 цагхүртэлярьсануу?
Яз: 18:30-аас хойшюу ч алга. Битүүнийгзавгүйбайгаагэжбодсон, гэхдээ...
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Тэрохинбуугүлдээсэнгэжчибодожбайнауу?
Чар: Биюундитгэхээмэдэхгүйбайна.Эндямарнэгзүйлтохирохгүйбайна.
Сара: ИмариЯсминийнийгмийнсүлжээгшалгасан, тэндбүхюмцэвэр. Бууныталаарөөртайлбарбайгааюмболовуу?
Им: Залуусаа, танарнэгюмхараххэрэгтэйбайна. Энэнийгмийнбүхсүлжээгээртархасан.
Чар: Эндзогсоо.
Им: Энэ…энэяахараггүйЖессигэсэнүг.
Чар: Энэхэзээхийгдсэнбичлэгвэ?
Им: Дээрэмхийснээсхойшарвантаванминутындараа.
Дон: ЭнэДотоодмөрдлөгийнтасаг. ЖоДонован.Тиймээ, бидбичлэгийгүзсэн.Тиймээ, бинөхцөлбайдлынноцтойбайдлыгойлгожбайна, гэхдээ ...
Чар: Жое, юуболоодбайна?
Дон: Үгүйээ, биойлгожбайна.Үгүйээ, биүүнийгхийнэ. Биүүнийгхийнэгэжхэлсэн.Бидэндцагбагабайна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Сайханмэдээтэйгэжнададхэлээрэйдээ.
Дон: Би уг нь тэгмээр л байна. Жесси Миллс. Чамайг баривчилж байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Им: Тэгэхээр, банкны хяналтын камер энд харагдаж байгаатай таарч байна.
Сара: Бас түүний машинаас илэрсэн эвдрэл энэ ослыг хэлж өгч байна.
Дон: Энэ багт байхгүй тэр хүмүүсийн хувьд энэ нь өдөр шиг ойлгомжтой. Энэ Жесси Миллс.
Чар: Сонсооч, энэ онцгүй харагдаж байгааг би зөвшөөрч байна, гэхдээ бид түүнийг байцаахаас өмнө үнэхээр баривчлах шаардлагатай гэж үү?
Дон: Чарли, би ч гэсэн энэ тухайд тийм ч баяртай биш байна.
Чар: Тийм үү?
Дон: Гэхдээ бид үүнийг хийгээгүй бол дотоод мөрдлөгө хийх байсан.
Чар: Зүгээр ээ, хамтрагч аа.
Дон: Имари, чи бидэнд байгаа бүх нотлох баримтуудыг цуглуулах хэрэгтэй байна. АйЭй яаралтай авна гэсэн.
Чар: Түр хүлээ. Хүлээж бай. Бид өөрсдөө хийж байсан тэр юмнууд юу болсон бэ?
Дон: Чарли, миний эрх мэдэл хумигдаад байна! Энэ бол ПиАрын хар дарсан зүүд!
Сара: Ойлголоо, гэхдээ... гэхдээ хэрвээ хэвлэл мэдээллээр АйЭй мөрдөн шалгаж байгааг мэдвэл тэд Жессиг гэм буруугаа хүлээсэн гэж үзэх болно!
Дон: Би бидэнд нэг өдөр хожиж чадна.
Сара: За, за.
Дон: Ганцхан өдөр. Гэвч цаг явсаар л байна. Имари, чи энэ бичлэг хаанаас гарсныг олж мэдэх хэрэгтэй, Чарли, Жесситэй ярилц, тэр бичлэгийн тухай юу мэдэхийг нь харъя. Явцгаая.
Чар: Рекс аль хэдийн адилхан бодолтой байсан.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Хөөе. Сайн уу, найз минь. Сайн уу. Хэн нэгэн намайг дэмжиж байхыг харах сайхан байна, аа?
Чар: Тэр чамайг их санасан. Тэр наашаа ганцаараа ирсэн юм.
Жесс: Тийм ээ, тэр бодвол миний ширээн дээрх амттанг санасан байх.
Чар: Учир нь зөвхөн үүнд биш. За, чи мэднэ дээ! Бидэнд сонголт байхгүйг чи мэднэ биз дээ? Чамайг гаргах ганцхан арга бол энэ асуудлыг бодитойгоор харах ёстой.
Жесс: Бодитой? Чарли, энэ чинь солиорол!
Чар: Өөр бусад тохиолдолд, бид чамайг торны цаана үүрд суулгах хангалттай нотлох баримт байх байсан.
Жесс: Би тэр бичлэгийг үзье. Энэ би биш! Үгүй ээ, би хэзээ ч... Түр хүлээ. Мэдээж ш дээ! Энэ мэдээж! Чарли! Хяналтын камерын дүрс нь бүрзгэр байсан болохоор би таниагүй юм, гэвч энэ чинь дипфейк байна /хиймэл оюун ухааны тусламжтайгаар дуу, хоолой, дүрсийг өөрчлөх технологи/.
Чар: Дип юу гэнэ ээ?
Жесс: Сонс, би тайлбарлаж чадна, гэхдээ надад миний компьютер хэрэгтэй.
Чар: Надад утас өг. Хөөе! Офицер оо. Түүнийг одоохон гарга.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Энэ үнэхээр шаардлагатай юу?
Жесс: АйЭй бидний хүзүү рүү амьсгалж байгаа үед дүрмээр тоглох нь дээр. Жесси, үүнд санаа зовох хэрэггүй, ойлгосон уу?
Жесс: Тиймээ, зүгээр дахиад нэг өдрийг оффист. За ингээд, дипфейкийн солиотой ертөнцөд тавтай морилцгоо. Энэ бол компьютерт нүүр царайг ямар ч өнцгөөс танихад сургадаг засварлах арга. Дараа нь үүнийгээ өөр хүний дүрс бичлэг дээр жигд байрлуулна.
Дон: Хүлээ. Би үүнийг урд нь харж байсан, гэхдээ “Хэрвээ Самуэл Л. Жексон “Матриц” кинонд Морфиусын дүрд тоглосон бол яах вэ” төрлийн видеонд зориулагдсан гэж бодсон.
Жесс: Тийм ээ, яг үнэн. Үр дүн нь нэлээд анхаарал татахуйц байж мэдэх байх шүү. Жишээ нь, би үүнийг хагас цагийн дотор хийж чадна гэсэн үг.
Чар: Чи наадахаа арилгасан нь дээр, би урд нь ийм хар дарсан зүүд зүүдэлж байсан.
Сара: Тэгвэл бид компьютерийг сургахын тулд ердөө л хангалттай их хэмжээний материал байх хэрэгтэй юу?
Жесс: Тийм ээ, чи түүнд илүү их мэдээлэл өгөх тусам нь дипфейк бүр илүү үнэмшилтэй болно.
Им: Энэ үнэхээр аймшигтай. Одоо хүний дууг дуурайдаг программ хүртэл гарсан гэж сонссон.
Жесс: Тиймээ, энэ хоёр хүчин зүйлийг нэгтгэвэл та нарт цоо шинэ бодит байдал бий болно.
Чар: Гэхдээ ингэж хүндрүүлэх ямар хэрэг байна? Дээрэмчин мөнгө өө авсан. Яагаад зүгээр л алга болж болохгүй гэж?
Сара: Үгүй ээ, учир нь мөнгөндөө биш гэж бодож байна. Хэн нэгэн чамд энэ технологийг зүгээр ч нэг ашиглаагүй байх, Жесси.
Дон: За, бид хангалттай харсан гэж бодож байна, Жесси. Бид эндээ үүнийг зохицуулж чадах байх.
Жесс: Зүгээр дээ, Рекс. Би зүгээр. Би яах ч үгүй.
Чар: Холд, хамтрагчаа.
Сара: Би мэднэ, Рекс. Санаа зоволтгүй. Жесси удахгүй буцаад бидэнтэй нийлнэ. За юу? Нааш ир. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Миний асуулт бол, тэд үүнийг хийхэд хангалттай Жессигийн бичлэгийг хаанаас авсан бэ?
Сара: Хэн нэгэн түүний компьютерийг хакердсан байж болох уу? Эсвэл тэд түүний вэбкамерыг ашигласан уу?
Им: Тийм юм байхгүй. Түүний лаптопд хортой програмуудын ул мөр байхгүй байсан.
Чар: Бид анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэд Жессиг хэрхэн бичиж авсан нь хамаагүй. Бид жинхэнэ дээрэмчнийг олох хэрэгтэй.
Сара: Яг үнэн, учир нь зөвхөн нүүрэнд биш, тийм үү? Хуурамч төрхийг арилгахын тулд дээрэмчний бие, өндөр, биеийн галбир нь таарч байх ёстой.
Дон: Тэгэхээр, бид жинхэнэ Жессиг цагаатгахын тулд хуурамч Жессиг олох хэрэгтэй болж байна.
Чар: Бид бичлэгийг хэн оруулснаас эхлэх хэрэгтэй. Хэн нэгэнд бичлэг хийх хэрэгтэй болсон. Дээрэмчинд хамсаатан байсан байэ мэднэ.
Сара: Тийм ээ, тэдэнд түүний засварлагдаагүй бичлэг байгаа гэж найдаж байна.
Им: Хэдийн байна. За, би одоохон харуулъя. Тэгэхээр, усан онгоцны зогсоол дээр бичлэгийг хийсэн бололтой. Саутсайдын тээврийн удирдах газар. Энэ 1312, Харбор драйв.
Чар: Бид үүн дээр ажиллаж чадна. Рекс. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Тэгвэл та ослыг харсан байх нь. Тэгээд зүгээр л бичлэг хийхээр гарч ирсэн юм уу?
Эм: Тиймээ, энэ яг миний завины өмнө болсон. Тиймээс би бичлэг хийх нь зөв гэж шийдсэн. Зарим хүмүүст энэ даатгалын зорилгоор хэрэгтэй байж мэднэ.
Чар: Яг зөв. Бас олны хүртээл болгохоор интернэтэд тавьсан нь бас л сайхан сэтгэлийн илрэл үү?
Эм: Энэ буруутгаж байгаа юм шиг сонсогдож байна, мөрдөгч өө. Би юу хийсэн бэ?
Чар: Энэ бичлэгийг хийсэн хүнийг жолоочийн хамсаатан гэж үзэх үндэслэл бидэнд бий.
Эм: Инээдтэй юм. Би явах хэрэгтэй байна.
Чар: Үгүй ээ, хүлээ. Түр хүлээ. Надад дахиад ганц хором өгчих. Тэг л дээ.
Эм: Яг үнэндээ би тэр бичлэгийг цацаагүй. Нэг бүсгүй над руу залгаад энэ бичлэгийг асуусан. Тэр л байж магадгүй.
Чар: Та нэрийг нь мэдсэн үү?
Эм: Үгүй ээ. Тэр өөрийгөө мөргүүлсэн жолоочийн эгч гэж хэлсэн. Тэд бичлэг буруутгахад хэрэгтэй гэж байсан.
Чар: Ойлголоо. Би таны утсанд байгаа эх бичлэгийг үзэх хэрэгтэй байна.
Эм: Энэ залуу Сент Жонсын цагдаад ажилладаг гэж би интернетээс сонссон.
Чар: Та интернетээс уншсан болгондоо итгэж болохгүй. За, би авчихлаа. Энэ чиний харсан хүн мөн үү?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Кейси Ридли лайв хийж байсан. Тэр яаж нэг дор хоёр газар байж чаддаг байна?
Им: Би ч бас тэгж бодсон. Би лайв хийдэг мета өгөгдлийг шалгаж үзэхэд ачааны машиныг зогсоох үед тэр усан онгоцны зогсоол дээр байсан байна.
Рид: Ридли Ньюфаундленд мужийн Сент Жонс хотоос лайв хийж байна.
Сара: Хүлээгээрэй. Хүлээ, хүлээ. Хар даа. Тэнгэр бүр харанхуй болоогүй байна. Хулгайн үеэр ийм зүйл байх боломжгүй байсан.
Дом: Тэр юу хийсэн бэ? Тэр урд нь бичсэн бичлэгээ дахин явагдаж байхаар тохируулсан гэж үү? Энэ бүр боломжтой гэж үү?
Им: Байж магадгүй. Уучлаарай залуус аа. Би үүнийг анзаарах ёстой байж.
Чар: Одоо ч оройтоогүй байна. Кэйси одоо хаана байна?
Им: Тэр алга болчихож. Тэр өнөө өглөө зочид буудлаас гарсан байна.
Дон: Санаа зоволтгүй. Би түүний санхүүг шалгаж, боомтуудад хяналт тавих зөвшөөрөл авна. Тэр хол явахгүй.
Чар: Тэгэхээр, энэ хооронд чи Кейсигийн хамсаатны талаар чадах бүхнээ олох хэрэгтэй байна. Сьерра хэлэхдээ нэг эмэгтэй утасдаж, бичлэгийг авъя гэсэн байна.
Им: Хүлээгээрэй, би түүний олон нийтийн сүлжээг шалгахдаа нэг эмэгтэйг харснаа санаж байна.
Чар: Түр хүлээж бай. Энэ Язмин байна.
Сара: Энэ Жессид таалагдахгүй дээ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Чи Кейси Ридлиг яаж таньдаг юм?
Яз: Намайг Галифакст байхад надтай уулздаг байсан миний экс залуу. Би чамд түүний тухай хэлсэн.
Жесс: Энэ чамд төвөг учруулсан тэр залуу мөн үү?
Яз: Тэр анхандаа тун дажгүй байсан. Дараа нь намайг хянаж, хаа нэгтээ явах болгонд намайг шалж, намайг хаана байснаа худлаа хэллээ гэж буруутгадаг болсон. Тэгээд би тэр намайг хянах гэж миний утсанд суулгасан аппыг нь олсон юм.
Жесс: Тийм учраас л чи түүнийг орхисон юм уу?
Яз: Чи яагаад надаас үүнийг асуусан юм?
Жесс: Кейси хотод байна. Бид түүнийг хуягласан машиныг дээрэмдсэн этгээд гэж бодож байгаа. Яз, би чамаас асууя, чамайг энд ирснээс хойш тэр чамтай холбогдсон уу?
Яз: Үгүй ээ. Би түүнийг хотод байгааг мэдсэн бол эндээс явахаа бодох байсан.
Жесс: За яахав, тэр нэг хүнтэй хамтардаг. Залуу эмэгтэйтэй. Түүний миний видео бичлэгээр хангаж чадах хүн.
Яз: Чи намайг үүний ард байгаа гэж бодсон уу?
Жесс: Энэ зүгээр л онол. Сонс. Бид Фейс таймаар байнга харилцдаг болохоор бид хоёрын уулзаж байх үеийн бүх бичлэгүүд чамд байдаг гэсэн үг. Тиймээс сонс, би үнэндээ мэдэхгүй байна ... Би мэдэхгүй.
Яз: Жесси, чи надад итгэх хэрэгтэй. Би чамд хохирол учруулах зүйл хэзээ ч хийхгүй. Үүнийг нотлохын тулд чамд юу ч хэрэгтэй болсон би хамтран ажиллах болно. Гэхдээ, тэр чамайг онилсон бол бид хоёулаа энэ байдлаас эсэн мэнд гарна гэдгийг би мэдмээр байна.
Жесс: Ойлголоо. Би түүнд итгэж байна.
Сара: Хэрэв тэр Кейсигийн тухай үнэн хэлсэн бол бид түүнийг аюулгүй газарт аваачих хэрэгтэй биз дээ?
Чар: Бид чамд итгэж байна, Жесси. Чи түүнийг хэнээс ч илүү мэднэ.
Жесс: Баярлалаа.
Сара: Би түүнийг аюулгүй газар хүргэж чадна.
Чар: За, болж байна. Рекс бид хоёр завгүй байх болно. Тэд дөнгөж сая Кейсиг олж. Явцгаая, найз аа.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Кейси Ридли! ЭсЖейПиДи байна. Хэрэв чи энд байгаа бол надад мэдэгдээрэй! Хэрэв гутал нь таарвал, тийм үү?
Сара: Яг одоо хэрэгтэй зүйлээ аваарай.
Яз: Би цагдаагийн хамгаалалтад хэр удна гэж чи бодож байна?
Сара: Магадгүй ганц хоёр шөнө. Хэрэв Кейси аюултай хүн байж таарвал.
Яз: Ойлголоо.
Сара: Би тийм ч удахгүй гэж найдаж байна. Одоогоор мөрдөгч Хадсон түүнийг мөрдөж байгаа. Явцгаая. Хэрэв чи ямар нэг зүйл мартсан бол бид түүнийг авахаар офицер илгээж болно.
Яз: Ойлголоо. Би бүх юмаа авсан гэж бодож байна.
Сара: Чарли, юу болсон бэ? Бид Язминий юмыг цуглуулж байна.
Чар: Тийм ээ, би мэднэ. Би яг одоо чамайг харж байна. Далд камераар. Чиний баруун талд. Дахиад жаахан. Наана чинь.
Сара: Вэбкамер. Энийг хакердсан байх нь. Гэрэл нь асахгүй байна. Энийг алсаас унтраасан байх ёстой. Чи энэ лаптопыг аваад хэр удсан бэ?
Яз: Кейси бид хоёр салснаас хойш.
Чар: Сара, чи тэнд хэр удаан байсан бэ?
Сара: Хамгийн ихдээ арван минут. Яасан?
Чар: Кейси аль хэдийн очсон гэсэн үг. Тэр их яарсан байна, бүр лаптопоо ч аваагүй байна.
Сара: Бидний хэлсэн ямар юм түүнийг болгоомжлоход хүргэсэн байх.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Хөөе, Жо. Бид Кейсигийн лаптопоос хэдэн цагийн видео бичлэг болон итгэмээргүй дипфейк хийхэд шаардлагатай бүх зүйлийг олсон. Үүнийг оролцуулаад. Кейси машины осолд орсон анхны бичлэг.
Дон: Сайн байна. Гайхалтай, Чарли. Энэ АйЭй-д хангалтай байх болно.
Чар: Ойлголоо. Аан... сонс, бид энэ хэрэгт Жессиг буцааж оруулвал яах ч үгүй биз дээ? Тэр гэрээсээ ажилласан ч болно
Дон: Тийм ээ, би яагаад болохгүй гэж гэдгийг олж харахгүй байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: За, ажилдаа буцаж оръё. Кейсигийн лаптоп түүний хамсаатны талаар ямар нэгэн юм хэлж чадах эсэхийг харцгаая.
Яз: Покерын сайтаас надад мессеж ирлээ. УайлдЭйс89: "Өчигдөр чамайг үгүйлсэн " гэжээ. Би хариулахыг чи хүсч байна уу?
Жесс: Аан, намайг дараагийн тоглолтонд оролцоно гээд хэлчих.
Яз: За.
Жесс: Хөөе. Хөөх! Яз, энийг хар даа. Үүнийг хар.
Яз: Бурхан минь. Яг л бидний харилцааны музей шиг. Тэрийг тоглуул даа.
Жесс: За,за.
Өө, бидний анхны үнсэлцээн. Тиймээ, тийм аймаар биш байсан бол үнэхээр дажгүй байх байсан. Үгүй ээ! Надад догнат байгаа! Би эрүүл хоол идэхгүй.Юм байна уу?
Яз: Тиймээ. Чарли, сайн уу.
Чар: Кейсигийн имэйлийг хүлээж авахад ахиц гарсан уу?
Жесс: Өө, юу гээч? Энэ яг одоо миний хийж байгаа зүйл. Тэгэхээр, тэр Португалийн буланд завь хөлсөлсөн тухай маш олон имэйлүүд надад байна. Чарли, тэр арлаас явахыг оролдож байна. Завь нэг цаг хүрэхгүй хугацаанд хөдөлнө.
Чар: Хүлээгээрэй, Рекс.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: ЭсЖейПиДи байна. Байгаа газраа зогс!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Бос.
Кей: Надаас холд.
Чар: Надад чиний аялалын блогт зориулсан нутгийн нэг сайхан газар бий. Эрхэм дээдсийн шорон гэдэг юм.
Жесс: Чарли, чи түүнийг барьсан уу?
Чар: Тийм ээ, бид түүнийг барьсан. Бас мөнгөний заримыг нь. Бүгдээрээ биш. Тэр хамтрагчаа барьж өгөхгүй байна. Бидэнд дарамтлах хөшүүрэг болчихоор ямар нэг зүйлийг чи олсон уу?
Жесс: За, би харъя, харъя. Тэгэхээр, Чарли. Вэбкамераас видео файлуудыг бөөнөөр нь шилжүүлсэн байна. Энэ нь хэсэг хугацаа шаардаж магадгүй, гэхдээ би хүлээн авагчийн АйПи хаягийг олж чадна гэж бодож байна.
Чар: Чамайг буцаж ирсэнд баяртай байна, Жесси. За. Энэ бол чиний хамтрагч хүүхэнд дөхөхөөс өмнөх тохиролцоо хийх сүүлчийн боломж.
Кей: Чи түүнийг хэзээ ч олохгүй. Бас энэ эцэс болох болоогүй. Миний өмнөөс Яз-д мэнд хүргээрэй, за юу?
Чар: Босоод ир.
Жесс: Тийм ээ! Би дөнгөж сая дипфейкер Челси Лэйдлог олчихлоо. Тэр энд хотод амьдардаг юм байна!
Яз: Чи түүнийг таних уу?
Жесс: Би түүнийг энэ амьдралдаа хэзээ ч сонсож байгаагүй!
Яз: УайлдЭйс89-ээс ирсэн өөр нэг зурвас. Чи өнөө шөнө манай тоглоомд оролцохгүй юм шиг гэж надад санагдаад байна.
Эм 911: Танд юу тохиолдсон бэ?
Яз: Надад туслаач! Миний найз залуу намайг алахыг оролдож байна!
Эм: Хатагтай, тайвшир. Та хаана байгаагаа надад хэлж чадах уу?
Жесс: Байзаарай. Ямар нэг юм буруу байна. Энэ балай юм боллоо. Алив, харъя. За… Мэдээж. Тийм ээ! УйлдЭйс89 бол Челси Лэйдло! Тэд ижил АйПи хаягтай.
Эр: Жесси Миллс! Зэвсгээ хаяж, гараа өргөөд гараад ир!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Эр: Та хоёр нааш ир! Та нар энэ газрыг бүхэлд нь хамгаалалтанд ав!
Дон: Энд хэн хариуцаж байна?
Эр: Жесси Миллс! Танд таван минут байна, үгүй бол бид байшинд дайрч орохоос өөр аргагүй болно!
Дон: Хөөе! Тэднийг яг одоо буцааж дууд!
Эр: Бид чадахгүй, эрхэм ээ. Түүнд барьцаалагдсан хүн байгаа, тэр бухимдалтай байгаа. Тэр үргэлжлүүлэн заналхийлсээр байна.
Дон: Та нар түүнтэй холбогдсон уу? Та яаж мэдэж байгаа юм?
Жесс: Энэ бүх хүмүүсийг тараахыг би хүсч байна, үгүй бол би буудна шүү, тангараглая!
Дон: Үгүй ээ. Үгүй, энэ Жесси Миллс биш. Бодвол хэн нэгэн ямар ч хэрэггүйгээр байгаа бололтой. Үүнийгээ яг одоо зогсоо!
Эр: Надад нотлох баримт байхгүй бол би хүмүүсээ ухрахыг тушааж чадахгүй. Энэ бол протокол, эрхэм ээ. Жесси Миллс! Бэлтгээд!
Дон: Хэрэггүй.
Жесс: Хэвтээрэй! Хэвтээрэй!
Яз: Энэ хэр муу вэ?
Жесс: Харъя. Бид бүрэн бүслэгдсэн байна.
Яз: Ойлголоо, тэгвэл маш муу байна. Ойлголоо. Аа, чиний бодлоор, тэд юу хийсэн байх вэ?
Жесс: Энэ удаад хуягласан машин дээрэмдэхээс ч хамаагүй муу зүйл боллоо. Алив, хүлээ.
Чар: Тийм ээ, би дөнгөж ирж байна. Юу болоод байгаа юм бэ?
Жесс: Чарли, би Кейсигийн хамсаатныг олсон. Түүнийг Челси Лайдло гэдэг. Энэ бүхний ард тэр эмэгтэй байх ёстой. Тэр намайг устгах, эсвэл бид хоёуланг нь дуусгах хүртлээ зогсохгүй.
Чар: Жесси, чи яг одоо наашаа бууж ир, тэгвэл бид үүнийг зохицуулна. Рекс.
Жесс: Наадах аа гудамжны эсрэг талын мэргэн буудагчдад хэл, Чарли!
Чар: Жесси, бид чамд юу ч тохиолдохыг зөвшөөрөхгүй, за юу? Чи бол манай багийн нэг хэсэг. Бид чиний ард байгаа. Бас урд нь тийм биш байсан бол уучлаарай.
Яз: Юу болсон бэ?
Чар: Би мэднэ, анд минь. Бид үүнийг чадна. Бид үүнийг зохицуулна.
Эр: Жесси Миллс. Энэ чиний сүүлчийн анхааруулга.
Жесс: Энэ хуурамч Жесси миний амьдралыг удирдаж байгаагаас би залхаж байна. Би өөрөө гарч хүмүүстэй уулзах ёстой. Эндээ байж бай.
Яз: За.
Жесс: За юу?
Эр: Гараа дээш нь өргө! Гарыг чинь харъя! Аажмаар. Маш удаан. Огцом хөдөлгөөн хийхгүй.
Чар: Рекс, зогс!
Жесс: Миний тэвчээр алдагдаж байна! Та нарт гучин секунд байна, үгүй бол би буудна!
Дон: Хөөе. Түүний уруул хэрхэн хөдөлж байгааг харж байна уу? Энэ утсаар хэн ч ярьсан бай, тэр Жесси биш нь тодорхой.
Эр: Орхиё! Орхиё! Бидний хүн биш байна!
Жесс: Рекс. Би чамд өртэй, найз минь.
Чар: Сайн уу Жесси. Чи зүгээр үү?
Жесс: Тиймээ. Тийм ээ, би зүгээр гэснээс ч дээр. Над ийм зүйл хийсэн тэр хүнийг барьцгаая.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Миний таамагласнаар, УайлдЭйс89 үү? Үгүй ээ, үгүй, үгүй. Энд зогс.
Чар: Чи хүндэтгэл үзүүлэхийг хүсч байна уу
Жесс: Тиймээ. Тийм ээ, би хүсч байна. Челси Лайдло, чи баривчлагдсан. Чи юу гэдгийг мэдэх үү? Ашгүй нэг покер тоглогчийн царайг харах сайхан байна.
Чел: Тийм ээ, би яг адилхан тэгж хэлж чадахгүй.
Чар: Офицер оо.
Жесс: Үгүй ээ, чи мэдэх үү? Би эхлээд хэдэн асуултанд хариулт авмаар байна. Чи сууж яагаад болохгүй гэж? Юу гээч? Би асуух ёстой, ингэж бөөн хэрэг мандуулах хэрэг байсан юм уу? Тиймээ, би чамайг покер дээр хэд хэдэн удаа ялсан.
Чел: Чи ганцхан амралтын өдөрт миний крипто хадгаламжийг салхинд хийсгэсэн. Хорин таван мянга байхгүй болсон.
Чар: Та нар дээрмийн үеэр гурав дахин илүү авсан гэж хэлмээр байна.
Чел: Би хувиа авах ёстой гэж шийдсэн.
Жесс: За, чи юу гэдгийг мэдэх үү? Чи алдахад бэлэн байгаагаас илүү тоглох хэрэггүй. Энэ чиний л буруу.
Чар: Чи Кейсиг яаж оролцуулсан бэ?
Чел: Хачирхалтай ч гэсэн тэр над дээр ирсэн. Чи түүний найз хүүхнийд покер тоглохыг тэр ажиглаж байсан.
Жесс: Түүний найз хүүхэн биш.
Чел: Түүнд үүнийгээ хэл. Тэр покерын тэмцээнд чамд байсан бүх зүйлийг чамд харуулахын тулд вэб камерын тэжээлийг ашиглаж болно гэж бодсон. Гэвч түүний мөрөөдөл хэтэрхий жижиг байсан юм. Бид түүнээс ч илүү хөгжилдөж болох байсан.
Жесс: Чи өөрийнхөө хүчийг хэтрүүлчихэж, Челси. Тийм ээ, түүнийг эндээс аваад яв. Үгүй ээ, би мэднэ. Баярлалаа.
Чар: Сайн байна, Жесси. Чи миний бодсоноос ч илүү дарамтыг давж чадах юм.
Жесс: Тийм ээ, Чарли, надад чиний бодсоноос ч их зүйл бий.
Чар: За. Би чамд анхнаасаа итгээгүйд уучлаарай.
Жесс: Үгүй ээ, би ойлгож байна. Миний хоёр хувилбар байдаг гэж бодоход үнэмшмээргүй.
Чар: Би гурав гэж тоолсон. Тэнд Челсигийн бүтээсэн нэг, бас миний толгойд байсан Жесси бий. Тэд хоёулаа хуурамч байсан. Энэ мөчөөс эхлэн би зөвхөн жинхэнийг нь хүсч байна, ойлгосон уу? Явцгаая. Би чамд шар айраг авч өгнө.
Жесс: За тэгье.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Залуус аа, покерын үдэшлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. За, бооцоогоо нэмлээ. Мартсанаас, энэ долоо шүү.
Чар: Түүнд ч гэсэн.
Дон: За, ойлголоо, Рекс.
Жесс: За, бэлэн үү? Надад… юу ч алга.
Чар: Аан, саяхан хэн нэгэн чиний ер бусын покерын ур чадвараас болж амьдралыг чинь сүйрүүлэхийг оролдоогүй гэж үү?
Сара: Тийм ээ, нээрэн. Би илүү ихийг хүлээж байсан.
Чар: Тиймээ, компьютерийн дэлгэцэн дээр дэмийрэх нь илүү амар байдаг. Тэгээд ч, Рекс энд миний бүх залийг мэднэ.
Дон: Сайн байна, Рекс! Та орлоо!
Сара: Өө, намайг уучлаарай!
Чар: Би чамд үүнээс өгнө, анд минь.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home