Hudson Rex_S04E13
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Чарли: мөрдөгч
Сара: эм, задлангийн эмч
До: эр, Жозеф Донован
Жэ: эр, Жэсси
Ме: эм, Мелисса
Эми: эм, Эмили, хар үстэй эмэгтэй Эмили
Вив: эм, улаан үстэй эмэгтэй
Ри: эм, барны ажилтан Рита
Жо: эр, өрөмдлөгийн компаний ажилтан Жои
С: эм, хумсны салоны эзэн,
Ма: эр Марлоу, Мелиссагийн экс
Эр: Амьтан бүр гэртэй байх эрхтэй. Хүүхэд бүр сайн найзтай байх эрхтэй. Тийм болохоор ирэх хоёр сарын хугацаанд Далтоны амьтны асрамжийн газар амьтан өргөж авахад төлбөр авахгүй. Бид аварагдсан амьтан бүрийг гэртэй болохыг хүсч байна
Н: Зогс. Ингээд боллоо. Бүгдэд нь баярлалаа.
У: Хүлээгээрэй. Юу? Болчихож байгаа юм уу? Ойроос дүрс авахгүй юм уу? Өөр дүрс хэрэггүй юу?
Н: Тийм юм хэрэггүй.
Чарли: Сайн байлаа, анд минь.
Сара: Баяр хүргэе, Рекс. Чамайг сурталчилгаанд тоглосон гэхээр итгэж чадахгүй нь.
Чарли: Гэхдээ хамраа сөхөх хэрэггүй шүү.
Сара: Чарли, та хоёр ийм сайхан зүйлийг дэмжиж байгаа нь сайн хэрэг.
Ме: Тэрнийг хэтэрхий магтах хэрэггүй. Рексийг оролцуулах миний санаа байсан юм. Тэр төрөлхийн од. Намайг Мелисса гэдэг. Сурталчилгаа хариуцсан захирлуудын нэг нь.
Сара: Меллиса, Гурван сарнай сурталчилгааны агентлаг.
Ме: Тийм ээ.
Сара: Тийм ээ, Чарли таны тухай их олон сайхан зүйл ярьсан.
Ме: Өө.
Чарли: Би магтах үедээ магтдаг юм.
Сара: Чарли таныг асрах газарт сайн дурын ажил давхар хийдэг гэж байсан.
Ме: Тийм ээ. Бямба гараг бүрт. Үнэхээр сайхан байдаг. Бид тэнд жилийн өмнө танилцсан. Санаж байна уу, Чарли?
Чарли: Тийм ээ. Чи миний хүрмийг шоолсон.
Ме: Өнгө нь үнэхээр чамд зохихгүй байсан.
Чарли: Авахгүй юм уу?
Ме: Үгүй ээ. Үгүй. Надад хэлэх юм алга. Юу гээч, Сара? Чамайг хамтрагчидтайгаа танилцуулъя. Вив, Эм? Эмили, урлагийн талыг хариуцдаг.
Эми: Сайн у у.
Ме: Вив үйлдвэрлэлийг хариуцдаг. Би борлуулалт хариуцдаг. Манай сурталчилгааны агентлаг бүх үйлчилгээг үзүүлдэг.
Сара: Хөөх. Гайхалтай баг байна.
Эми: Хөл л гэж битгий хэлээрэй. Энэ гутал намайг алах нь.
Сара: Өө, надад алчуурнууд чинь таалагдаж байна. Дэгжин юм.
Ме: Өө, баярлалаа. Бид нар Карби Би Шанелийн сурталчилгаанд тоглож байхыг нь харсан юм. Тэгээд яагаад болохгүй гэж гэж бодсон.
В: Өнөө орой болох үдэшлэгт би Рексийн нэрийг оруулчих уу?
Чарли: Харамсалтай нь хэрэггүй. бид маргааш буцаад явах ёстой. Тийм үү, анд минь?
Ме: Рекс. Чарли чамайг хөгжилдүүлэхгүй нь дээ, тийм ээ?
Эми: За. Өсгий. Хатагтай нар аа. Намайг алах нь.
Ме: За. Баяртай. Баярлалаа. Чарли удахгүй уулзах уу?
Чарли: Тэгье.
****************
Ме: Алив, би нэмээд өгье. Болж байна. Сайн уу, Фил. Кендра. Сайн уу.
У: Тэр хүүхэд... сайн байж чадсан юм уу? Өөр хүүхэд авах уу? Зурагаа дахиад авах уу?
Эми: Тэд танд таалагдсан гэж бодсон юмсан.
У: Амьтад. Хүмүүсийн талаар юм хэлээгүй.
Эми: Гэрлээ унтраачихвал хүмүүс ойлгоод өөрсдөө явчих бол уу?
В: Тийм ээ.
Ме: Юу гээч... Та хоёр гэртээ харьж байх уу? Би хүмүүсийг тарахаар нь явъя.
В: Нээрэн үү? Би-бид зугтаж байгаа юм шиг санагдаад байна.
Ме: Үгүй дээ. Үгүй. Яв. Надад даатгачих. Баяртай. Сайхан амраарай.
В: Баяртай. Дараа уулзъя. Энийг цэвэрлэчихье.
*******************
Ме: Сайн уу, Мелиссатай холбогдлоо. Одоогоор утсаа авах...
Эми: Дахиад залгаадахъя.
В: Шартчихсан байгаа байх аа.
Эми: Мелисса хэзээ ч ажилдаа хоцордоггүй. Шартсан байсан ч тэр.
Гарчиг: Хадсон, Рекс хоёр. 4-р бүлгийн 13-р анги.
Чарли: Баярлалаа, анд минь. Одоо ч итгэж чадахгүй нь.
Жэ: Хөөе. Сара чамайг хохирогчийг таньдаг гэж хэллээ.
Чарли: Тийм ээ, таньдаг байсан. Амьтны асрамжийн газар сайн дурын ажил хийдэг байсан. Камераас юм олдсон уу?
Жэ: Үгүй ээ. Буудлын ажилтан нууц хадгалдаг энэ тэр, камер байхгүй гээд байна. Үүр цайж байхад цогцосыг олсон гэсэн.
Сара: Хөөе. Толгойн бэртлээс болж нас барсан бололтой. Артери судаснаас цус алдсан байх. Чамархайд нь гүн шарх байсан. Их хэмжээний цус алдалт.
Чарли: Олон шарх байсан уу?
Сара: Үгүй ээ, ганц. Аллагын зэвсэг, тэмцэлдсэн ул мөр байхгүй. Хэн ч байлаа гэсэн тэрэнд ойртоход Мелисса эсэргүүцээгүй байна.
Чарли: Алуурчныг мэддэг байсан юм бол уу?
Жэ: Үнэтэй юмнуудыг нь аваагүй байна.
Чарли: Эсэргүүцэл үзүүлээгүй. Дээрэм биш. Зочид буудлын зогсоол. Хүнтэй уулзах гэж байсан бололтой.
Сара: Хэтэвч, утасных нь хурууны хээг арилгачихсан байна лээ. Бас тэрний хөл орчмын газрыг. Хэн нэг нь цацарсан цусыг арчсан байсан.
Чарли: Ул мөрөө нуусан.
Сара: Тийм ээ.
Жэ: Шөнө дунд дэн буудалд хүнтэй уулзах ганц л шалтгаан байдаг. Чарли. Чи тэрэнтэй өчигдөр уулзсан. Тэр ямар нэг зүйл, эсвэл хэн нэгний тухай ярьсан уу?
Чарли: Үгүй ээ. Гэхдээ тэр таагүй мессеж авах шиг болсон.
Сара: Би саначихлаа. Тийм ээ. Тийм ээ. тэр их хачин болчихсон.
Жэ: За. Би хэлтэс дээр очоод утсыг нь шалгаадахъя.
Чарли: Юу олоо вэ, анд минь?
Сара: Наадахаа надад өгөх үү? Сайн байна. Эм. Мелиссагийн машины түлхүүр үү?
Чарли: Тэгэхээр түлхүүр нь байна. Машин нь хаана байна?
Жэ: Би машиныг нь зарлуулаадахъя.
Чарли: Хамтрагчдад нь хэлсэн нь дээр байх. Рекс явъя.
Эми: Би-би тэрнийг тэвэрсэн. Хэдхэн цагийн өмнө.
В: Бид бид эрт явдаггүй л байж.
Чарли: Тэгж бодох хэрэггүй. Надад итгэ...
В: Би тэрэнд маш их өртэй. Хэрвээ бид коллежийн Рөүз Холлд таараагүй бол би хэзээ ч бизнесийн мэргэжил эзэмшихгүй байсан.
Эми: Тийм ээ, өвдсөн үед шөл чанаж өгдөг байсан. Бас... ганц биед байхад шинэ жилийн болзоонд явдаг байсан.
В: Одоо яах вэ, өнөөдөр? Далтон дахиад зураг авахыг шаардаад байгаа. Асрамжийн газар Мелийн хуьд маш чухал байсан. Тэрний төлөө энийг хийх хэрэгтэй.
Чарли: Рекс бид хоёр тусална аа. Гэхдээ... Эхлээд та хоёроос асуух хэдэн юм байна. Надад өнгөрсөн шөнийн зочдын нэрс байгаа. Энд Мелтай маргахаар хүн, эсвэл дайснууд байгаа юу?
Эми: Үгүй ээ, бид хүмүүсээ болгоомжтой сонгож авдаг. Энд байгаа хүмүүс бүгд гэр бүл гэсэн үг.
Чарли: Тэгэхээр тэрний санааг зовоохоор мессеж бичих хүн байхгүй юу?
В: Цахим сүлжээнд тавьсан байгаа зарим сэтгэгдэл тийм байдаг.
Чарли: Тэгвэл... тэрэнд ямар нэг нууц харилцаа байсан уу? Тэрнийг дэн буудалд очиход хүргэсэн?
В: Үгүй ээ, Мел ганц бие байсан. Бид хоёр шиг.
Чарли: Тэгэхээр та хоёр үдэшлэгээс арван цагт явсан. Тэгэхэр та хоёр Мелиссатай хамгийн сүүлд уулзаж, ярилцсан уу?
В: Би... надад тэрнээс дуудлага ирсэн. Шөнийн нэг цагийн үед байх. Тэр гэр рүүгээ явж байна гэж байсан.
Чарли: Эмили. Хэлэх юм байна уу?
Эми: Мелд найз залуу байгаагүй. Гэхдээ... яагаад дэн буудал руу явсныг тайлбарлаж болох байх.
В: Үгүй ээ, Эмили. Хоёулаа тэрнийг боль гэж хэлсэн шд.
Эми: Болиогүй ч юм билүү. Мел дураараа байх дуртай байсан. Тэр баранд очих дуртай байсан. Халамцаад танихгүй хүмүүстэй орооцолддог байсан.
Чарли: ямар бар вэ?
*******************
Ри: Тийм ээ. Би Мелийг мэднэ. Анзаарахгүй байхын аргагүй.
Чарли: Өнгөрсөн шөнө энд ирсэн үү?
Ри: Тэр 11-ийн үед дуудаад, сүүлийн захиалга өгч болох уу гэж асуусан.
Чарли: Энд хэдэн цагт ирсэн бэ?
Ри: Мэдэхгүй ээ. Мөрдөгч өө, бар маш их хүнтэй байсан.
Чарли: Тэр камер ажилладаг уу?
Ри: Тийм ээ, ажилладаг. Гэхдээ менежерээс өөр хүн нэвтрэх боломжгүй. Тэр бал сардаа явчихсан.
Чарли: Тэгж удаан хүлээж чадахгүй нь. Анд минь, нааш ир. Мелиссаг хай. Мелисса тэрэнд сууж байж. Тэр суудал руу явсан байна. Тэнд хэн сууж байсныг мэдэх үү?
Ри: Тийм ээ. Мэдэлгүй яах вэ. Ар Даблю Эй-ийн хэдэн залуус.
Чарли: Ар Даблю Эй? Газрын тосны компани уу?
Ри: Тийм ээ. өрөмдөгчид ч билүү нэг тиймэрхүү. Би хувцасан дээр нь байсан логог харсан. Өөдгүй амьтад төлбөрөө хийгээгүй.
Чарли: Тэр хаалга хаана хүрдэг вэ?
Ри: Арын зогсоолд хүрдэг товч зам. Байнгын үйлчлүүлэгчид хэрэглэдэг юм.
Чарли: Мелисса ч гэсэн тийшээ гарч.
Ри Та Жо Доновантай ажилладаг уу?
Чарли: Тийм ээ
Ри: Рита мэнд дамжуулсан, бас хамраа цэвэр байлгаж байгаа гээд хэлчихгүй юу?
Чарли: Сайн байна, анд минь. Мелиссагийн машиныг олчихлоо. Өөр юу олоо вэ? Тийм ээ, харж байна. Дугуйг нь зүсчихэж. Сараг дуудсан нь дээр байх.
Сара: Энэ хээг хаалган дээрээс нь олсон. Нэг тийм юм байна... мэдэхгүй юм даа. нойтон, нялцгай...
Чарли: Түүхий газрын тос уу?
Сара: Байж магадгүй. Лабораторит шинжилж үзсэний дараа л мэдэгдэнэ. Азтай таамаг уу?
Чарли: Үгүй ээ, олсон мэдээллүүдээ холбож байна. Рекс Мелиссагийн үнэрийг Ар Даблю Эй-ийн өрөмдлөгийн ажилчдын сууж байсан суудал руу очсоныг олсон. Найзууд нь энийг “дураараа дургих” гэж нэрлэж байсан.
Сара: Дураараа дургих аа?
Чарли: Тийм ээ.
Сара: Би болзоо өөрчлөгдсөн гэж бодсон шд. Агентлагаар дамжуулдаг болоогүй юм уу?
Чарли: Зарим хүмүүст мэдээлэл хүрээгүй юм байлгүй.
Сара: Тэр хурц үзүүртэй юм дайраагүй. Энийг хутгаар зүссэн байна. Машинаа энд тавьсны дараа болсон байх ёстой.
Чарли: Тэрнийг машинтайгаа явахыг хүсээгүй хүний хийсэн хэрэг.
Сара: Тэр хүний хэн болох нь энэ хурууны хээнээс мэдэгдэх байх.
**************
Чарли: За анд минь. Тэгэхээр гурав дахин их бяслагтай. Ногоотой байна. Үгүй ээ, Махтай байхгүй байсан. Алекса, зуухаа 450хэмд халаачихгүй юу?
Эм: Зуухыг 450хэмд халаахаар тохируулж байна.
Чарли: Онгорхой.
До: Сайн уу, Чарли.
Чарли: Сайн уу, Жо.
До: Сайн уу, Рекс. Юу байна даа, анд минь? Чи зүгээр үү? Чамайг харах сайхан байна.
Чарли: Хөөе. Гурав дахин их бяслагтай юу?
До: Махтай нь дуусчихсан байсан юм уу?
Чарли: Тийм ээ.
До: Тэгэхээр, сонсооч. Би Жэссигээс хэргийн талаар сонссон. Чарли, чи хэр байна даа?
Чарли: Сайн. Өнөөдөр жаахан ахиц гарсан. Жо, та ямар байдгийг мэднэ дээ. Тэр найз байсан.
До: Тийм ээ, ийм хэрэг хүнд тусдаг юм.
Чарли: Тийм ээ. одоо тэрний... хувийн амьдрал хов жив болчихоод байна.
До: Юу... хов жив мөн юм уу? Эсвэл тэрнийг сайн мэддэг хүмүүсийн хэлсэн үнэн үг үү?
Чарли: Үнэн үг өрөөсгөл ойлголтгүй байж болдоггүй юм уу?
До: Тийм ээ. Тийм байх ёстой. Бурхан минь, надад тэгж санагдаад байна уу?
Чарли: Үгүй ээ, зуух. Зуух асаахаар манайх саун болчихдог юм. Алекса өрөөний хэмийг 21хэм дээр тохируулчих.
Эм: 21хэм болгож тохирууллаа.
До: Бас нэг мэдээ. Би Рөүзийн өмгөөлөгчтэй ярьсан. Мелисса хөл хорих авах гэж байсан байна лээ.
Чарли: Тийм үү? Шинэ мэдээ байна. Хэн?
До: Тэд Мелиссаг хэлээгүй гэж байсан. Нэрийг нь хэлээгүй. Их олон асуулт тавьсан гэсэн. Өөр юм байгаа юу?
Чарли: Рита гэдэг бармен мэнд дамжуулсан.
До: Тэгээ юу?
Чарли: Аанхан.
********************
Же: Би Мелиссагийн утсанд нэвтэрч чадсан. Мелиссад ирдэг байсан таагүй мессежүүдийг харахад тэрнийг нууцаар дагадаг хүн байж магадгүй.
Чарли: Хөл хорионы зөвшөөрөл авах гэж байсан гэсэн.
Жэ: Тийм ээ. Тийм. Би мессеж бичсэн хүнийг олохоор ажиллаж байгаа.
До: Яагаад удаад байгаа юм?
Жэ: Мессежүүдийг хамгаалалттай мессеж үйлчилгээ ашиглаж бичсэн байсан. Хувийн мэдээлэл нь маш нууц байдаг.
До: Машинаас олдсон хурууны хээ юу болсон бэ?
Сара: Системд байгаатай хээтэй тохироогүй. Гэхдээ нөгөө олдсон нялцгай бодис нь тос байсан.
Жэ: Налцгай. Энэ мэргэжлийн хэллэг үү?
Сара: Би хэлсэн бол мөн гэсэн үг. Тэгэхээр тэр өрөмдлөгийн ажилчдын нэг нь Мелиссагийн дугуйг зүссэн гэсэн үг.
Чарли: Тийм ээ, Рекс бид хоёр явж өрөмдлөгийн газрыг шалгах шалтагтай боллоо. Анд минь, явъя.
*******************
Чарли: Вив, юу болоо вэ? Тийм ээ. Тийм. Рекс сурталилгааны зураг авалтад оролцож болно. Мэдээж. За... Муу юм боллоо Рекс. Би хүүг сайн байсан гэж бодсон юм. Сонслоо, анд минь. Тийм ээ, сонссон. Сейнт Жеймс цагдаагийн газар. Асуух юм байна.
Эр: Хөөе.
Эр: Үгэндээ эзэн бол.
Эр3: Яах гэж ирснийг чинь мэдэж байна. Танд л гэж хэлэхэд осол байсан юм. Би үнэхээр тэгэхийг хүсээгүй.
Чарли: Толгой руу нь цохиж алсаныг осол гэж байгаа юм уу?
Эр3: Баранд төлбөрөө төлөөгүйгээс болж ирээгүй юм уу?
ЖО: Намайг төлбөр төлөх хэрэгтэй гээд байх шиг байна. Зүгээр дээ.
Чарли: Үгүй ээ. Танаас манай хохирогчийн үнэр үнэртэж байна гэсэн үг.
ЖО: Сонс. Тэр намайг өдсөн. За юу? Тэр хүүхэн...
Чарли: Тэрнийг Мелисса гэдэг байсан.
ЖО: Мелисса. Сонс, тэр өөрөө над дээр ирсэн. Чөтгөр ав... тэр надад ахдах хүн. Тэгээд би амаа хамхиад тэрний хүслийг дагасан.
Чарли: Тэр тэгээд яасан гэж?
ЖО: Тэр намайг дагуулж гарсан. Бид хоёр жаахан үнсэлцсэн... Би машиных нь хаалгыг нээсэн. Тэр бодлоо өөрчилсөн. Болимоор байна гэсэн.
Чарли: Тэгээд та больсон уу?
ЖО: Больсон. Тэр миний дугаарыг авсан, тэгээд би явсан.
Чарли: Машины дугуйг зүссэнийг яах вэ?
ЖО: Би тэрийг мэдэхгүй ээ. Би хэлсэн, би яваад өгсөн. Ажлаасаа өмнө архиа гаргах гэсэн юм.
Чарли: Өнгөрсөн шөнө хэр хүйтэн байсан бэ?
ЖО: Хүйтэн байсан. Гэхдээ чи эрхээ хасуулчихсан. Хурд хэтрүүлсэн гээд. Тийм болохоор машин байхгүй.
Чарли: Наадахыг чинь шалгаад мэдчихнэ ээ. Яг одоо утас чинь тус болж мэдэх юм. Ээлж чинь хэдээс эхэлсэн бэ?
ЖО: Цагийн өмнө.
Чарли: Ганц цэг ажилласан гэхэд хүрэм чинь их муухай байна.
ЖО: Угаалга хийгээгүй нь гэмт хэрэг үү?
Чарли: Үгүй. Гэхдээ Рекс өөрөөс чинь хохирогчийн үнэрийг олсон. Бас... захан дээр чинь цус байна. Сахлаа хусах үеэр гарсан цус биш байна.
Жо: Жимми өчигдөр өрөмдлөг дээр шархадсан. Би тэрэнд тусалсан.
Чарли: Гайхалтай. Тэгвэл хүрмийг чинь шинжилгээнд өгвөл дургүйцэхгүй юм биз дээ?
ЖО: Эмэгтэй хүн алчихаад, ажил дээрээ цустай хувцас өмсөж ирэх тэнэг хүн байх аа?
Чарли: Рекс бид хоёр хэдэн тэнэгийг торны ард суулгасныг мэдэх үү? Хүрмээ тайл.
***************
Жэ: Тийм ээ, Чарли. Энэ компаний утас байна. Ар Даблю Эй гуравдагч компаний апп суулгахыг хориглодог.
Чарли: Юу гэсэн үг вэ?
Жэ: Энэ утсанд нууцаар мессеж явуулах боломж байхгүй гэсэн үг. Жои манай дагагч биш.
Чарли: Биш байж магадгүй, гэхдээ л манай алуурчин байж магадгүй. Жоигийн хүрмийг шалгаж амжсан уу?
Сара: Тийм ээ. Цус нь Мелиссагийнх биш байна лээ. Харамсалтай байна, Чарли.
Жэ: Залуус аа, би нэг юм олох шиг боллоо. Гэхдээ... энэ хэр тус болохыг мэдэхгүй. Гэхдээ... барны камерын бичлэг сая ирсэн. Гол асуудал нь камер нь бар руу харсан байна. Өө, энэ байна. За. Цаг нь Мелиссаг 00цаг 18минутад уух юм захиалж байгааг харуулж байна. За... Тэрнээсхойш хараад байхаар юм алга. Мел дахиад харагдахгүй байна.
Чарли: Тэгэхээр тэрнээс хойш тэрэнд тохиолдсон зүйлд Жоигийн үгэнд итгэх болох нь ээ.
Жэ: Тийм бас үгүй. Утасны дуудлага Мелисса Вивиан руу нэг цагт ярьсныг баталсан.
До: Тэр барнаас машингүй явсан. Тэгэхээ, хэн тэрнийг хүргэсэн байх вэ? Жои?
Чарли: Үгүй ээ. Үгүй. Жои байх боломжгүй. Тэрний хэлсэн үнэн байсан. Тэр эрхээ хасуулсан.
Жэ: Мелиссагийн цогцос олдсон буудлын хэсэгт камер байгаагүй. Гэхдээ буланд нь КиттиКорнер гэдэг хумсны салон байдаг. Тэднийх камертай бол Мелиссагийн тэр шөнө ирснийг харж болох байх.
До: Жесси, шалгаад үзсэн нь дээр.
Жэ: За.
Сара: Шалгана гэснээс, лабораторит чамд үзүүлэх юм байна.
Чарли: За.
Сара: За.
*****************
С: Үгүй шүү, үгүй үгүй. Би хамгаалалтын бичлэгээ танихгүй хүнд өгөхгүй.
Жэ: Би хэлсэн шд. Би Сэйнт Жонсын цагдаагийн газар ажиладаг. За юу? Энэ хүн амины хэрэгтэй холбоотой асуудал.
С: Тэр тусмаа оролцох эрэггүй.
Жэ: Тэ оролцохгүй ээ. Би зөвхөн камерын бичлэгийг л харах гэсэн юм, за юу? Залуу эмэгтэйн аллагын хэргийг илрүүлэхэд туслах мэдээлэл байж магадгүй.
С: Би цагдаагийн нэвтрүүлэг үздэг. Зөвшөөрлөө авчир. Миний эдлэнд нэвтрэх гэж байгаа бол тийм бичиг авчрах ёстой гэдгийг би мэднэ.
Жэ: Ажлыг маань хөнгөвчилж өгсөн зурагтанд баярлалаа.
****************
Чарли: За. Тийм байна. Одоо харж байна. Энэ юу вэ? Мэдэх юм байна уу?
Сара: Зэвсний үйрмэг. Мелиссагийн үснээс олдсон. Шархных нь дэргэдээс.
Чарли: Тэгэхээр аллагын зэвсэг төмөр байсан байх нь.
Сара: Яг тийм. Труба байх гэж бодож байна.
Чарли: Рекс бид хоёр хагас цагийн өмнө Рөүзийн студид очих ёстой байсан.
Сара: Өнөөдөр дахиад зураг авах юм уу?
Чарли: Тийм ээ. Хэрэг шалгаж байгаагаа мэдэж байна. Гэхдээ надад Далтонтой ярилцах боломж гарна.
У: Битгий мартаарай. Ойроос авах ёстой шүү. Бас дундынх гэх мэт. Олон сонголттой.
Н: Заа... бүгд эхэл. Өгүүлэмжийг явуулаарай.
Эр: Хүүхэд бүр сайн найзтай байх эрхтэй. Тийм болохоор ирэх хоёр сарын хугацаанд Далтоны амьтны асрамжийн газар амьтан өргөж авахад төлбөр авахгүй. Бид аварагдсан амьтан бүрийг гэртэй болохыг хүсч байна
Н: Ингэж болохгүй шдээ. Зураг авч байхад.
Сара: Хөөе. Цоожтой байна. Тийм ээ. Өршөөгөөрэй. Би энэ өрөөнд орох хэрэгтэй байна. Рекс.
Н: Зураг авч байгаа гэж хэлээч.
Чарли: Сайн байна, хамтрагч аа.
В: Марлоу?
Сара: Марлоу гэж хэн билээ?
Эми: Манай өрсөлдөгч сурталчилгааны компаний захирал.
В: Бас Мелиссагийн экс найз залуу.
Чарли: Яасан? Гар чинь юу байгаа юм?
Ма: Юу ч биш. Нохойгоо надаас холдуул.
Чарли: Гараа дэлгэ, яг одоо. Чагнадаг төхөөрөмж. Нас барсан хүний өрөөнөөс яагаад ийм юм хулгайлж байгаа юм?
*****************
Ма:Хүн байна уу? Ганц энержи ундаа авчраад өгчих тийм хэцүү байна уу?
Сара: Тоор байна.
Чарли: Аанхан. Чагнах төхөөрөмжид алсаас нэвтэрч болдог байсан. Бид нар Марлоугийн нөүтбүүкийг хураасан. Жэсси нөүтбүүкэн дээр хэрэгтэй мэдээлэл байна уу шалгаж байгаа. Чөтгөрийг дурсахаар.
Жэ: Тэгэхээр хэдэн долоо хоногийн бичлэг байна. Ихэнх нь Мелиссагийн үйлчлүүлэгчидтэйгээ ярьсан утасны яриа, тэрнийг ирсэн явсан талаар.
Чарли: Тэгэхээр Марлоу Мелиссагийн бүх үйл хөдлөлийг мэдэж байсан гэсэн үг үү?
Жэ: Тийм ээ, аллага болдог шөнө ч гэсэн. Чагнах төхөөрөмж бар руу хийсэн яриаг нь бичиж авсан байсан.
Чарли: Тэрнийг чагнаж байсан бол хаанаас олохыг мэдэж байсан гэсэн үг.
Сара: Өрсөлдөгч экс найз залуу чагнах төхөөрөмж тавьсан. Нууцаар дагаж байсан хүнийг олчих шиг боллоо.
Ма: За за. Би мэдээ сонссон. Тэгээд би өөр хүн олохоос өмнө чанах төхөөрөмжөө авах ёстой гэж бодсон юм.
Чарли: Яах гэж тэнд байрлуулсан юм?
Ма: Мел бид хоёр хоол идсэн. Бид хоёр ажлын талаар ярилцсан. Бид хоёр уулздаг байсан. Гэтэл миний гол үйлчлүүлэгчид рүү Рөүзэсээс утасдаад сэтгэл хангалуун байна уу гэж асууж байгааг сонссон. Ойлгохгүй байна уу? Мел намайг ашигласан.
Сара: Та зүгээр ч нэг ажил гэж яриагүй байх.
Ма: Бизнес бол бизнес. Мел намайг хуурсан.
Сара: Мелисса та хоёр яаж харилцаагаа дуусгасан бэ?
Ма: Сайхан байгаагүй. Би ууртай байсан.
Чарли: Та тэрэнд хөл хорио тогтоолгохоор зүйл хийсэн үү?
Ма: Би юу? Яасан ч үгүй. Сонс, би зүгээр л ямар ч хоргүй чагнах төхөөрөмж тавьсан. Надад ямар ч тус болоогүй.
Чарли: Хэрвээ та сонсож байсан бол өнгөрсөн шөнө тэрний хаана байсныг мэдсэ байх ёстой.
Сара: Танд боломж олгосон. Шалтгааныг нь та сая өөрөө хэлсэн.
Ма: Би хэдэн долоо хоног сонсоогүй.
Чарли: Та өнгөрсөн шөнө хаана байсан бэ?
Ма: Гэртээ. Ганцаараа.
Сара: Аанхан Хүчтэй нотлох баримт биш байна.
Ма: Сонсооч. Мелисса намайг гомдоосон, гэтэл та нар намайг галзуу, өс санасан экс болгоод байх шиг байна. Мелиссаг хэн нэг нь гомдоосон бол Табита байж таараа.
Сара: Табита гэж хэн юм?
Ма: Та нар үнэнээсээ асууж байгаа юм уу?
Чарли: Үгүй ээ, үгүй. Бид цагийг чинь үрэх санаатай.
Ма: Табита бол дөрөв дэх Рөүз. Мелисса тэрний амьдралыг сүйрүүлж, ажлаас нь халах хүртэл.
*****************
Сара: Энийг яагаад эрт анзаараагүй юм болоо? Мелисса Табитагийн талаар ярьж байгаагүй юм уу?
Чарли: Үгүй ээ, бид нар ихэвчлэн нохойны тухай ярьдаг байсан.
Жэ: Би интернэтээр жаахан хайж үзлээ. Эмэгтэйчүүдийн хүчирхэг багийн зургийг олсон. Энэ баруун дээд буланд байгаа нь. Миний олсон ганц зураг. Тэрэнд ямар ч дижитал ул мөр алга. Табитаг Рөүз гэсэн бас өөр ямар нэг байдлаар дурьдсан ямар ч мэдээлэл алга.
Сара: Сүнс байх нь.
Чарли: Скотч уух дуртай сүнс. Барны камерын бичлэгний зүүн дээд талыг хар даа.
Сара: Хөөх. Мелиссаг алуулдаг шөнө Табита тэнд байсан гэж үү?
Чарли: Жесси, тэрнийг дууд. Би Рөүзүүд яагаад Табитагийн тухай ярьдаггүй байсныг мэдээд ирье. Табитаг ирэхээр нь харж байх уу?
Сара: Мэдээж.
Чарли: За, Рекс.
********************
Эми: Танд л гэж хэлэхэд Табита миний найз байсан. Надад таалагддаг байсан. Ороолтон дээрх толбо шиг биш. Бидэнд запас байдаг юм. Мел өөрийнхийгөө цүнхэндээ авч явдаг байсан.
В: Эм, бид нар ороолтны тухай ярих гэж ирээгүй. Чарли, Табитагийн тухай яриагүй шалтгаан нь Мел тэрнийг хэзээ ч дурсах хэрэггүй гэж хэлсэн юм.
Эми: Табита хориотой сэдэв байсан. Тэрнийг энд байхад цунами шиг байсан.
Чарли: Юу... Юу гэсэн үг вэ?
В: Табита их хэмжээний мөнгөөр тоглосон. Бид дампуурах шахсан. Мел байшингаа дахиж барьцаанд тавьж байж л бид нар арай гэж тогтсон.
Эми: Би тэрэнд бүх шийдвэр Мелиссагаар дамжих ёстой гэж хэлсэн. Тэр эсэргүүцсэн. Бид бизнесээ хамгаалахаас өөр аргагүй болсон. Тэгээд, тэрнийг явуулсан.
Чарли: Тэр яаж хүлээж авсан бэ?
В: Их уурласан. Салбарынханд биднийг муулж эхэлсэн. Мел хэдэн долоо хоног нойргүй явсан.
Эми: Хэрвээ Табита Мелиссад халдсан бол... бид нар ч гэсэн аюулд орсон гэсэн үг үү?
Чарли: Одоохондоо тийм нотлох баримт байхгүй. Гэхдээ... илүү юм мэдэгдэх хүртэл болгоомжтой байгаарай.
******************
Та: Тэд худалч. Намайг мөнгө үрэн таран хийснээс болж явуулсан гэж хэлэх байлгүй.
Сара: Тэгээд үнэн нь юу юм?
Та: Үнэн гэвэл би юу хийж байгаагаа мэдэж байсан. Тэд нар коллежид сурж байсан гурван найз. Бодсон бүхнээ ярилцдаг. Ямар хоол захиалахаа хүртэл.
Сара: Та бүлэгт тохироогүй байх нь.
Та: Үгүй ээ. Тэрнээс болж намайг хар жагсаалтад оруулсан. Намайг ажилд авахгүй байсан. Би насанд хүрчихээд эцэг эх дээрээ нүүж очихоос аргагүй болсон.
Сара: Та Мелиссад ууртай мессеж явуулж байсан уу?
Та: Намайг хэдэн сар үл тоомсорлосон болохоор нь. Би ярилцлаганд орох гэж байсан. Миний нэрийг ганцхан тэр л цэвэрлэж чадах байсан. Би ажлаа сайн хийдэг, хоёр дахь боломж байх ёстой гэж бодож байна.
Сара: За за. Нэг баранд байснаа юу гэх вэ?
Та: Мэдэхгүй ээ. Бид хоёр адилхан хямд архинд дуртай юм билүү. Сонс. Тэр шөнөжин намайг үл тоомсорлосон. Би тэрнээс нь залхсан. Тэгээд гараад тэрний машиныг хараад дугуйг нь зүсчихсэн. Энэнээс болж би торгууль төлөх л байх. Би огтхон ч эргэлзээгүй, Вив Ээм хоёрын машин биш байсан болохоор.
Сара: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Та: Тэд нар дансаар тоглочихоод намайг буруутгасан. Тэдний “сайн охин” царайнд хууртах хэрэггүй. тэр Рөүзүүд өргөс.
****************
До: Тийм ээ, тэр агентлагийг шалгах цаг болсон байх. Эмили, Вивиан хоёрыг юу хийж байгааг мэдэх хэрэгтэй байна.
Жэ: Хамтрагчиддаа алуулсан гэж үү? Мелисса бүх үйл ажиллагааг нь явуулдаг байсан шд. Тэдний амьдрал тэрнээс хамааралтай.
Чарли: Тийм ээ, алтан галуунаасаа хагацаж яах юм?
Жэ: Тийм ээ, наадах чинь. Та нар намайг явуулчихвал яах байсан бэ? За за. Рексийг явуулчихвал... Тэгвэл намайг.
Чарли: Тийм ээ. Би Марлоугийн чагнах төхөөрөмжийн бичлэгүүдийг дахиад нэг сонсоодохъё.
До: Ямар нэг юм байгаа гэж бодож байна уу?
Чарли: Сайн найзууд хамт ажиллах нь миний бодож байснаас илүү төвөгтэй байж магадгүй юм шиг байна.
Сара: Би хамт сонсъё.
Чарли: Тэгье. Явъя, анд аа.
Жэ: За.
До: Хүлээгээрэй, чи хаачих нь вэ? Хэлэх-хэлэх хэрэггүй. Хумсны салон руу дахиад явах нь уу?
Жэ: Нгуэн шүүгч зөвшөөрөл өгөхөд 48цаг болно гэсэн. Тэгээд би жаахан...
До: Үгүй ээ, миний хэлэхийг сонс. Долоо хоног болно. Баттай. Жесси, би энийг ганц л удаа хэлнэ, за юу? Чи цагдаа. Сайн цагдаа. Арга бодож ол. Хууль зөрчихгүйгээр.
Жэ: Заа за.
********************
Жэ: За за. Хумсныхаа махыг авахуулах цаг болж.
С: Үдэшлэг дээр сайхан хөгжилдээрэй.
Жэ: Сайн уу. Сайхан хөгжилдөөрэй.
С: Сайн уу. Зөвшөөрлөө авчраа юу?
Жэ: Үнэнийг хэлэхэд би цонхон дээр чинь харсан юмыг асууя гэж бодсон юм.
С: Педикюр хийлгэдэг гэж бодсонгүй. Гэхдээ өнгөө сонгоё.
Жэ: Тэр биш ээ. Бэлэн мөнгөөр төлбөрөө хийвэл 15% хямд гэсэн үг миний анхаарлыг татсан юм. Ойлгож байна уу, манай хүмүүс Татварын албаныхан бэлэн мөнгөтэй холбоотой бизнесийн данс, баримтыг шалгах дуртай л даа. Бас татварын баримтанд бичсэн орлогын нь тулгаж үздэг.
С: Завгүй татварын байцаагчдаа оролцуулаагүй нь дээр байх. Камерын бичлэг хэрэгтэй гэлүү?
Жэ: Тийм ээ.
*********************
Мел: Дейв, сайн уу. Рөүзийн Мелисса байна. Чи сайн уу?
Эм: Сайн байлгүй яах вэ.
Мел: Өнгөрсөн долоо хоногийн талаар ярих гэсэн юм. Сэтгэгдэл ямар байна даа?
Сара: Нааш ир.
Мел: Сонсоход таатай байна. Би гэрээгээ бэлдэж байя. Удахгүй уулзъя.
Чарли: Дахиад хэдхэн минут, анд минь. Тэгээд өнөөдөртөө дуусгая.
Сара: Чи наадахаа цаг ярьж байна. Рекс итгэхээ больсон байх.
Чарли: Тийм ээ. Тэрнийг буруутгахгүй ээ.
Сара: Дахиад хэдэн дуудлага сонсох ёстой вэ?
Чарли: За. Тэгэхээр ийм байна. Рекс бид хоёрт нэг арга байгаа. Гэхдээ энэ өрөөнөөс гарч болохгүй. Алекса. Рексийн супер жимийн жагсаалтыг тоглоорой.
Эм: Рексийн супер жим жагсаалтыг тоглуулъя.
Сара: Нааш ир, бүжиглэе.
Чарли: Саратай бүжиглэ.
Сара: За... За, нааш ир...
Эм: Хэн сайн нохой вэ? Хов...
Чарли: Баярлалаа, Алекса.
*********************
До: Чагнах төхөөрөмжөөс сонирхолтой юм олдсон уу?
Чарли: Тийм ээ, байсан. Бас Мелиссагийн нас бардаг өглөө бичигдсэн байсан.
Эми: Чи намайг сонсож байна уу?
Мел: Жаахан алхаад, тайвширч үз Эмили.
Эми: Чи бид нараас илүү бусдад санаа зовдог.
Мел: Би чамд санаа тавьдаггүй байсан бол чи ийм ажилтай байхгүй байсан. Чамайг надаас өөр хэн ч ажилд авахгүй. Чи гэмт хэрэгтэн.
До: Хүлээгээрэй, Эмили хэрэг үйлдэж байсан юм уу?
Чарли: Тийм ээ. Хүүхдийн хориход хоригдож байсан. Волейболын цомоор ангийнхаа хүүхдийн толгой руу цохиж байсан.
Сара: Мелисса толгой руу цохисноос болж амиа алдсан. Тэгэхээр төстэй хэрэг.
Чарли: Тийм ээ. Бид нар аллага болсон шөнө Эмилигийн хаана байсныг шалгасан. Тэр 11цагт гэртээ харьсан гэж хэлсэн. Гэтэл хүлээн авахын ажилтан үүр цайж байхад ирсэн гэсэн. Бас ирэхдээ уйлчихсан байсан гэсэн.
Сара: Шөнө сайн найзаа алсан бол уйлах л байх.
******************
Эми: Би... худлаа хэлэхийг хүсээгүй. Би зүгээр л үнэнээ хэлж чадаагүй.
Чарли: Одоо яах гэж байна?
Эми: Би эмчлүүлж байгаа. Архины дон. Үдэшлэг дээр маш их байсан. Би явахаас аргагүй байсан. Тэгээд спонсортойгоо уулзсан.
Чарли: Бид шүүмжлэхгүй ээ. Гэхдээ яагаад бид нарт хэлээгүй юм?
Эми: Охид мэдэхгүй байгаа. Би үйлчлүүлэгчидтэй уулздаг бизнес хийдэг. Би хүмүүстэй уулзаж, хоолонд орж, юм уудаг. Хүмүүс донтсон хүмүүсийн талаар буруу бодолтой байдаг.
Чарли: Хоригдож байсан талаараа юу хэлэх вэ?
Эми: Мел тэрийг тоогоогүй. Тэр үнэхээр сахиусан тэнгэр байсан. Гэхдээ... заримдаа...
Чарли: Танд өртэй гэдгийг чинь сануулдаг байсан уу?
Эми: Заримдаа үг өвтгөдөг гэдгийг тэр ойлгодоггүй байсан. Гэхдээ, би... тангараглая. Би энэнээс болж яасан ч тэрэнд муу юм хийхгүй. Баярлалаа, анд минь.
********************
Жэ: Хумсны салоны бичлэгээс миний юу олсныг хар даа. Машины дугаарын заримыг нь олж болох байх.
До: Заримыг. Тэгээд л болоо юу?
Жэ: Тийм ээ. Машинаа камерын хүрээнд тавиагүй байсан. Сайн мэдээ нь машины ирсэн цаг манай цагтай таарч байна.
До: Тийм ээ. энэ зорчигч Мелисса байж магадгүй. Үс нь адилхан. Бие нь төстэй.
Жэ: Хэрвээ тийм бол тэр шөнө машинаар буудалд хүргүүлсэн гэсэн үг.
До: Дараагийн асуулт нь хэн жолоо барьж байсан бэ?
****************
Чарли: Яасан анд минь? Мелиссагийн ажлын өрөөнд юм байна уу? Хаалга нь онгорхой байгаа юм чинь би дахиад нэг хараадахъя. Анд минь, чи од болох юм шиг байна даа. Зурагны хоосон дэгээ. Саяхан нэг юмыг авсан бололтой. Юу юм? Засал чимэглэл ээ? Хүргэлтийн хаяг нь өөр байна... Байна уу, Жесси. Надад нэг хаяг шалгаад өгөөч. Тэр нүүх гэж байсан.
Эми: Тэгэхээр, бид хэтэрхий их цаг хамт өнгөрөөж байсан гэсэн үг үү?
Чарли: Үгүй ээ, манай багийнхан шалгаж үзсэн. Тэгээд... тэр өөрийн гэсэн агенлаг нээх гэж байсан.
Эми: Юу?
В: Яагаад? Яагаад биднийг орхино гэж. Бид чинь Гурван сарнай шүү дээ. Бид бүх зүйлээ хуваалцдаг гэж би бодсон.
Чарли: Мелисса тэгж бодоогүй бололтой.
Эми: Одоо л ойлголоо.
Чарли: Юу?
Эми: Манайхаар удаан хугацаагаар үйлчлүүлсэн гурван үйлчлүүлэгч. Намайг залгахаар утсаа авахгүй байгаа.
В: Мелисса хулгайлчихаж.
Чарли: Өршөөгөөрэй. Хөөе. Жесси, чи юу олов?
Ж: Мелиссаг буудалд хүргэж өгсөн машиныг дугаараар нь шалгасан.
Чарли: Гайхалтай, хэний машин байна?
Жэ: Амал Малек. Гэхдээ чи бид хоёр тэрний хүү Жоиг сайн мэднэ.
Чарли: Тэгэхээр өрөмдлөгийн ажилтан эрхээ хасуулчихсан мөртлөө ээжийнхээ машиныг унаж явж. Эрхээ хасуулчихаад жолооны ард сууж болохгүй дээ, Жои.
Жо: Хөөе. Би... Ээж намайг энд авчирч өгсөн.
Чарли: Тийм үү. Тэгсэн байж таараа. Чи юу олоо вэ? Мелиссагийн ороолт яагаад ээжийн чинь машинд байдаг билээ?
Жо: Мэдэхгүй ээ.
Чарли: Тийм үү? Тэгээд, тэрнийг хэн алсан бэ? Чи юу, ээж чинь үү?
**************
Сара: Хөөе.
Чарли: Хөөе.
Сара: Жоиг байцаах гэж байна уу?
Чарли: Тийм ээ, тийшээ явж байна.
Сара: Рекс Мелиссагийн ороолтын тэрний машинаас олсон нь үнэн үү
Чарли: Тийм ээ, урд талын суудал дээрээс.
Сара: За, утсаа хар даа. Би хэргийн газрын зураг явуулсан. Нэг юмыг би ойлгохгүй байна. Биднийг цогцосыг олоход Мелисса ороолтоо зүүчихсэн байсан. Алдсан ороолтоо дараа нь яаж зүүчихасэн байж болох вэ?
Чарли: Эмили цүнхэндээ нэгийг авч явдаг байсан гэж байсан.
Сара: Тийм ээ, гэхдээ шөнө болчихсон байсан шд. Дахиад зүүж яах юм?
Чарли: Мэдэхгүй ээ. Гэхдээ Жои мэдэж магадгүй.
*****************
Жо: Компани уучихаад машин барихыг хориглодог. Би ганц лааз шар айраг л уусан. Гэхдээ тэрийг тоогоогүй.
Чарли: Тэгээд халагдахгүйн тулд машин барьж явсанаа нуусан юм уу?
Жо: Тийм ээ. Бас ээжийн машинд сууж байсан эмэгтэй маргааш нь үхчихсэн байсан.
Чарли: Тийм ээ. Наадахын чинь талаар ярилцъя, за юу? Та хоёр барнаас гарсны дараа юу болсон бэ?
Жо: Бид хоёр тэгээд салахыг хүсээгүй. Тэрний машинаар явах боломжгүй байсан. Тэгээд миний машинд суусан. Бид хоёр нэг нэгнээсээ салж чадахгүй байсан. Тэр үед л ороолт нь тайлагдсан байх.
Сара: Тэгээд тэрэнд шинэ ороолт зүүж өгсөн үү?
Жо: Тэр үед би ороолт харах ухаангүй байсан. Тэр гэртээ очъё гэсэн. Би жолоо барьж байсан.
Чарли: Хүлээгээрэй. Тэгвэл та хоёр яаж буудалд оччихдог билээ?
Жо: Тэрэнд дуудлага ирсэн. Их уурласан. Зочид буудал байгааг хараад ярьж байсан хүндээ тэнд уулзъя гэж хэлсэн. Намайг буулгаад, гэртээ харь гэж хэлсэн.
Чарли: За. Тэрэнд дуудлага ирсэн гэж хэллээ. Тэрнийг залгаагүй гэдэгт итгэлтэй байна уу?
Жо: Итгэлтэй байна. Тэр дуудлагаас болоод бид хоёр салах шаардлагатай болсон. Миний хэлсэнээр тоох хэрэггүй байсан юм. Энэ үнэн. Тангараглая.
Чарли: За. Асуудал нь утасыг нь шалгахаар Мелисса залгасан гэж гарсан. Гаднаас ирсэн дуудлага биш.
Сара: Тэр найз руугаа утасдаад гэр рүүгээ явж байна гэж хэлсэн.
Жо: Би утасны дуудлаганы талаар сайн мэдэхгүй. Гэхдээ Мелисса өөрөө залгаагүй. Ярьсан хүн нь найз шиг сонсогдоогүй. Би амьдралдаа тэгж их хашгичихыг сонсож байгаагүй.
****************
До: Тэгэхээр Вивиан Мелисса өөр рүү нь залгасан гэж хэлсэн. Жои болохоор Вивианыг Мелисса руу залгасан гэж тангараглаад байгаа...
Сара: Дуудлага гаднаас уу, дотроос уу гэдэг нь Жоид ямар ч нөлөө үзүүлэхгүй тийм үү? Тэрэнд энэ талаар худлаа хэлэх шалтгаан байхгүй.
Чарли: Гэтэл утасны жагсаалт Вивианыг үнэн хэлсэн гэж батлаад байна.
Жэ: Хүлээгээрэй. Тэр хоёр утсаа сольчихоогүй бол. Залуус аа, тийм байж байж л утасны жагсаалт Жоигийн ярьсантай тохирч байна. Вивиан, Мелисса хоёр үдэшлэгийн үеэр санаандгүй утсаа сольчихсон байх.
Чарли: Вивиан гэр рүүгээ аваад явсан. Тэгээд мэдээд... Мелисса руу залгасан.
Сара: Мелисса Вивианы утсыг авсан... тэгээд утсаа буцааж солихоор уулзахаар болсон гэж үү?
До: Тийм ээ. Яагаад утсаа байлгаж байгаад маргааш нь ажил дээрээ ирээд сольж болохгүй гэж? Буудалд уулзаж яах юм?
Сара: Жои Вивианыг ууртай байсан гэсэн. Магадгүй, яаралтай хэрэг байсан юм бол уу?
Чарли: Вивианд тэрний утас байсан. Мелисса агентлагаас нь гарч байгааг тэр мэдсэн байх.
До: Тэгээд, Мелисса Вивиантай шөнө дунд уулзсан.
Чарли: Маргааш нь үхчихсэн байсан.
*****************
В: Эдний заримыг нь энд байрлуулъя гэж бодож байсан юм. Хүний сайн найзтай сайн холбоотой гэдэгээ харуулахад муу юм байхгүй.
Чарли: Танд юу муугаар нөлөөлөх вэ? Хүн амины хэрэг үү? Бид нар таныг Мелисса руу ууртай залгасан гэсэн нотлох баримт олсон. Нас барсан шөнөө.
В: Хэнээс нотлох баримт олсон юм? Тэр шөнө барнаас олж авсан залуугаас нь уу?
Чарли: Аанхан. Бид хоёр гар утасны цамхагийг шалгасан.
В: За яах вэ. Тийм ээ. Би үдэшлэгийн үеэр тэрний утсыг андуураад авчихсан байсан. Мессежнүүдийг нь харсан. Тэрний юу төлөвлөж байгааг мэдсэн. Мел уулзаж байгаад учраа олъё гэсэн. Тэгээд бид уулзсан. Намайг явахад тэр амьд байсан. Та хэнд... хэнд нь итгэх вэ? Танихгүй хүнд үү? эсвэл надад уу? Тэрний сайн найзад?
Чарли: Энэ удаад би тэрэнд итгэнэ. Та нар алчуураа бүгд өөрөөр зангиддаг. Мелисса эрвээхий шиг цэцэглэдэг. Гэхдээ тэрнийг нас бардаг шөнө... ороолтыг нь тэрний хүзүүнд... гурвалжин болгоод зангидчихсан байсан. Яг таных шиг. Яагаад таниар занидуулсан байх вэ? Шөнө дунд, тантай маргасныхаа дараа шүү. Алчуурыг зангидахад тэр үхчихсэн байгаагүй л бол...
В: Хэн ч тэрийг зангидаж чадна.
Чарли: Тийм ээ. Гэхдээ дээр нь хүн бүрийн ДНК байхгүй. Зөвхөн алуурчных.
В: Осол байсан. Бид хоёр хоёулаа уучихсан байсан. Бүх зүйл хяналтаас гарчихсан.
Чарли: Яаж гарсан гэж? Яаж?
В: Мел намайг утсыг нь авсан гэж уурласан. Мессежийг нь уншсан гэж. Намайг итгэлийг нь эвдсэн гэсэн. Тэр намайг түлхсэн. Би эргүүлээд түлхсэн. Би зүйл их хурдан болсон. Гэхдээ би... тэрэнд муу юм хийнэ гэж төлөвлөгөөгүй.
Чарли: Вивиан, чи төмөр трубагаар цохисон.
В: Тэрэнтэй ярилцахын тулд би явуулахгүй байх гэж оролдсон. Гэхдээ намайг цохих гэж байтал тэр юманд тээглэчихсэн. Тэгээд би... труба... Би тэрнийг алсан.
****************
У: Яасан? Нээрэн үү? Чарли, ингэх хэрэггүй дээ. Рекс энэ мөнгийг авах ёстой.
Чарли: Бид шаардаж байна.
У: Энэ хичнээн олон амьтан тус болохыг хэлж чадахгүй нь. Гайхалтай. Баярлалаа.
Чарли: за.
У: Бүгдэд нь баярлалаа.
Сара: сайхан амраарай.
У: Сайхан амраарай. Дараа уулзъя.
До: Баяртай.
Чарли: За. Хөөе, би Жессийг ч гэсэн үзнэ гэж бодсон шд.
Сара: Тийм ээ, тэр Яазминыг үзэхийг илүү хүсч байгаа байх.
Эр: Амьтан бүр гэртэй байх эрхтэй. Хүүхэд бүр сайн найзтай байх эрхтэй. Тийм болохоор ирэх хоёр сарын хугацаанд Далтоны амьтны асрамжийн газар
Сара: Рекс. Чи сайхан харагдаж байна.
Эр: ... амьтан өргөж авахад төлбөр авахгүй. Бид аварагдсан амьтан бүрийг гэртэй болохыг хүсч байна.
До: Хөөе. Тэр гөлгөнд сайхан гэр олж өгч.
Чарли: Тийм ээ, Мелиссагийн зөв байж. Рекст авъяас байна.
До: Тийм ээ, гайхалтай... Сайн байна, Рекс. За, би явах болчихлоо. Дараа ярилцъя.
Сара: Хаачих нь вэ?
До: Хуучны найзтайгаа ганц хоёр хундага юм ууя.
Чарли: Ритад мэнд дамжуулчихаарай.
До: Чарли, юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.
Сара: Рита гэж хэн юм?
Чарли: Мэдмээргүй байна гэж үү?
Сара: Тийм ээ. Мэдмээр байна.
Чарли: Хөөе, анд минь. Чамаар маш их бахархаж байна.
4- р бүлгийн 13-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home