Hudson and Rex S4 E12

Hudson Rex_S04E12

Үргэлжлэх хугацаа: 41мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Чарли: мөрдөгч

Сара: эм, задлангийн эмч

До: эр, Жозеф Донован

Жэ: эр, Жэсси

Х: эр, Хэнри хоньчин

Т: эр,  Таккер

Г: эр, Габи хоньчинь залуу  

На: эр, Лондонгийн цагдаагийн газрын ажилтан Найжл

Ж: эр, алуурчин

 

Бичиг: Ньюфаундландын эрэг дэх Авалон арал.

Х: Хөөе. Хөөе. Зөөлөн. Хүзүүг нь хугалах нь. Нааш ир. Малчин хүн сүргээ өөртөө татдаг юм. хүчилж болохгүй.

Г: Би юу хийж байгаагаа мэдэж байна аа.

Х: Би харуулъя. Нааш ир. Нааш ир. Нааш ир. Яг болж байна. Хөөе? Хөөе?

Г: Эйч. Эйч. Тэр эргээд ирж.

Х: Хооллож бай.  Би учрыг нь олъё. За, Таккер. Төөрөө юу?

Т: Төөрөөгүй ээ, Хэнри. Дааанч чамайг тийм гэж хэлж чадахгүй нь.

Х: Чамайг хошигнож чаддаггүй гэж сонсоогүй юм байна. Миний эдлэнгээс  гар.

Т: Удахгүй дахиад санал хураалт болно.

Х: Тэр надад хамаагүй.

Т: Энэ чамд маш их хамааралтай.

Х: Би арлаас явахгүй. Энэ миний санал. Тэгэхээр чи явж болно, яг одоо.

Т: Хэнри, дахиад ийм юм хийх хэрэггүй. Харамсана шүү.

Х: Харж л байя. Одоо зайлж үз.

Эр: Зүгээр үү, босс?

Х:  Миний арлаас явахгүй гэснийг чи юу гэж бодож байна?

Г: Надад ямар саад болох  биш. Тэгээд ч, та эх газрынхнаас хамаагүй дээр цалин өгдөг.

Х: Тийм  биз дээ? Хэтэрхий өндөр цалин өгчихсөн байж ч магадгүй.  Би одоо ч мөнгөний ялгааг сайн ойлгохгүй байгаа.

Г: Энэ таны л асуудал, хөгшин минь.

Х:  Хөгшин? Хөгшин хүн ямар  байдгийг би чамд харуулна аа.

Г: Хонь. Хонь.

Х: Үгүй ээ. Үгүй.

Г: Хонь.

Х: Габби, наанаа байж бай. Габби... Босоорой, хүү минь. Алив... босоод ир. Босоод  ир. Алив. Ийшээ суу. Суугаарай. Сайн дарж бай. сайн дар. Зүгээр ээ, хүү минь. Зүгээр.

Гарчиг:

Жэ: Сайн уу, Рекс.

До: Бүгдээрээ, анхаараарай. Манай хохирогч мөрөндөө буудуулсан. Жаал осол байсан гэж хэлсэн. Гэхдээ ээж нь алахыг завдсан гээд байгаа.

Чарли: Авалон арал. Яагаад танил сонсогдоод байна?

Сара: Нөгөө хонинууд байдаг газар.

Жэ: Бас сүнстэй хот.

До: Тийм ээ, удахгүй сүнстэй хот болно. Засгийн газар үлдсэн хэдэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх гэж оролдож байгаа.  Нүүвэл 250мянган доллар өгнө гэж амалсан. Гэхдээ нөхцөл нь тэд бүгд зөвшөөрөх ёстой.

Сара: Тийм ээ, гэхдээ зарим нь хүсэхгүй байгаа.

Ма: Би машинаас утсыг чинь олсон.

Сара: Баярлалаа.

Ма: Аанхан.

Сара: Чи доор хүлээн авах  дээр үлдээчихэж болох байсан шд

Ма: Тийм  ээ, болох  байсан. Гэхдээ чамайг  миний сүүлд бичсэн зурвасыг  аль болох хурдан хараасай гэж хүссэн юм.

Сара: Чиний сүүлд бичсэн зурвас.

Ма: Тийм ээ.

Сара: Юу...

Ма: Тэгээд? Юу гэмээр байна даа? Романтик амралтын өдрүүд?  Зөвхөн бид хоёр?

Сара: Би... би-би-би тэгмээр л байна. Гэхдээ... дөнгөж сая шинэ хэрэг ирсэн. Би... амжих үгүйгээ мэдэхгүй байна.

Ма: За за. Чи намайг мэднэ. Би дасан зохицохдоо сайн.

Сара: За. Би чамд хэлнэ ээ.

Ма: За. Буцаад ажилдаа ор доо. За, баяртай.

Сара: За.

Ма: За юу?

Сара: Тийм ээ. За. Баярлалаа.

Ма: За.

До: Тэгэхээр сонс. Хангамжийн завь цагийн дараа хөдөлнө. Сара, Чарли, Рекс. Та нар хөдөл.

Чарли: За.

*********************

Сара:   Баярлалаа.

Чарли: Хүргэж ирсэнд  баярлалаа.

Сара:   Завиар явах тийм ч муугүй байлаа. Хөөх. Энийг хараач ээ. Энэ... их алслагдсан бас чимээгүй юм аа. Яаж хүмүүс завгүй байдаг юм бол?

Чарли: Жирийн амьдрал юу нь буруу гэж.

Эр: Авалонд тавтай морил. Юу байна даа, залуус аа? Та нарт юугаар туслах вэ?

Чарли: Сайн уу. Мөрдөгч Хадсон. Энэ Труон эмч. Бас миний хамтрагч Рекс.

Эр: Эмч ээ? Өнөө өглөө Мостафа жаалд хэрэг болох байж дээ. Үнэнийг хэлэхэд надад... харшил гараад байгаа. Нуруун  дээр...

Чарли: Тийм  эмч биш ээ.

Сара:   Тийм ээ. Габриел Мостафаг олоход тусалж чадах уу?

Эр: Би хөтөч биш.

Чарли: Энд байнга амьдардаг  есөн хүн байдэг.  Хариулахад амархан  л баймаар юм.

Эр: Авалон арал дээр амархан юм байдаггүй юм. Бүгд. Танай анд чинь тоглоом сонирхоод байх шиг байна. Өнөөдөр би нэгийн үнээр хоёрыгөгч болно шүү. Надад хонь байгаа, бас хандгай байгаа. Бас...

*******************

Чарли: Майкл уу?

Сара:   Уучлаарай. Уучлаарай. Би сатаарах гээгүй юм шүү.

Чарли: Үгүй  дээ, үгүй үгүй. Би -би баяртай байна. Жаргалтай байгааг чинь харах.

Сара:   Би хувийн амьдрал, ажил хоёроо хослуулж чаддаг болмоор байна.

Чарли: Тийм ээ. Ажил дандаа саад болдог юм.

Сара:   Тийм ээ, бас илүү аюулгүй. Харилцааны талаар гарын  авлага байдаггүй.

Чарли: Үргэлж сонирхолтой байх  хэрэгтэй, эмч ээ. Хөөе...

Ээж: Тусламж хэрэгтэй юу?

Сара:   Тийм ээ. Бид Габриел Мостафаг хайж байна.

Ээж: Миний хүү байгаа юм.

Чарли: Битгий.

Г: Тийм сүртэй юм байгаагүй. Зүгээр л анчин байсан юм.

Ээж: Тийм биш гэдгийг чи бид хоёр мэдэж байгаа.

Г: Боль доо, ээж. Хэнри сайн хүн.

Чарли: Хэнри гэж, чиний ажилд нь тусалдаг малчин уу?

Г: Тийм ээ. Хэнри Вард.

Ээж: Холоос ирсэн хүн. Энд хоёр жилийн  өмнө  нүүж ирсэн. Тэнэг хүн л ийм арал дээр газар авах байх.

Сара:   Та энийг тэрэнтэй хамааралтай гэж бодож байна уу?

Ээж: Тэрэн рүү хэн нэгэн буудсанд гайхах зүйл алга гэвэл илүү тохирох байх. Манай хуланц өвөө энд Леванаас нүүж ирэхдээ эндхийн хүмүүстэй ойлголцох хэрэгтэй гэдгийг мэддэг байсан. Хэнри энийг мэддэггүй юм шиг байна  лээ.

Сара:   Хүлээгээрэй, Мариам. Энэ нүүлгэн шилжүүлэхтэй  холбоотой юм уу?

Ээж: Мэдээж. Тэр ганцаараа  хойш нь татаад байгаа.

Г: Тэр тийм муу хүн биш.

Ээж: Муу биш ээ. Энд сургууль  байхгүй. Жуулчид ирэхээ больсон. Дэн буудалд зочид ч ирэхээ больсон. Тэр биднийг яа гээд байгаа юм?

Сара:   Тэрнийг үзэн ядах хангалттай шалтгаан байна.

Чарли: Тэрнийг алахаар уу?

Г: Анчны тэнэсэн сум байсан гээд хэлээд байна. За юу?

*******************

Чарли: Хөөе. Рекс анхааралтай бай. Алив, бид ажилтай байна.

Х: Хориглох хэрэггүй ээ. Мал хариулах тэрний цусанд байдаг эд. Тэгж л байг.

Чарли: Рекс яг одоо ажлаа хийж байгаа. Тэгж... харагдахгүй байгаа ч гэсэн... бид Габриел Мостафаг буудсан хэргийг  шалгаж байгаа юм.

Сара:   Та юу болсныг хэлээд өгөхгүй юу?

Х: Сүртэй зүйл биш. Бид хоёр хонинуудтай байж байсан. Тэнд байгаа ойгоос анчны тэнэсэн сум орж ирсэн. Габигийн мөрийг оночихсон. Гэхдээ тэр сайн жаал. Тэр амьдарна аа.

Сара:   Тэр... тэрний ээж энийг тантай холбоотой гэж бодоод байх шиг байсан.

Х: Би тэрнийг буудаагүй.

Чарли: Өөр талаас хараад үзье. Арал дээр байдаг хэн нэг нь танд уурлаагүй биз?

Х: Энэ осол байсан.

Сара:   Нүүлгэн шилжүүлэлтийн саналтай хамааралгүй гэдэгт та итгэлтэй байна уу?

Х: Би тэр талаар мэдэхгүй.  Намайг өршөөгөөрэй. Би буудлагын үеэр үргэсэн хонио хайх хэрэгтэй байна.

Сара:   Арлаар ганцаараа явах нь танд эрсдэлтэй байж магадгүй.

Х: Хонь ч ялгаагүй. Тэгэхээр би явах хэрэгтэй байна. Рекс, явж хэдэн хонь хайх уу?

Чарли: Би тэрнийг ажиллаж байгаа гэж хэлсэн.

Х:  Өөрсдөө л мэд.

Чарли: Цус байх шиг байна. Габриелийнх үү?

Сара:   Үгүй ээ. Хэмжээ нь Габриелийн шархтай тохирохгүй байна. Хэтэрхий их байна. Хүний цус биш байх.

Чарли: Энэ шинэ байна.

Сара:   Хөөх. Преципитиний тест хэлээд өгнө. Энэ. Энийг барьж байхгүй юу? Баярлалаа... Энэ хүний цус биш байна. Ямар ч урвал алга.

Чарли: Рексийн шинэ найзуудын нэгнийх байх.

Сара:   Тийм ээ. Тийм  л байх...

Чарли: Юу олоо вэ? Хамтрагч аа.

Сара:  Энэнээс болоод хуцаад байгаа юм уу? Анчны бууных биш  л байна даа.

Чарли: Габриел, Хэнри хоёр хоёулаа нэг л удаа буудсан гэж хэлсэн.

Сара:   Гэхдээ Рекс таван хонгио олсон. Юу болсныг нуухын тулд эднийг нуусан байх.

Чарли:  Хэн нэг нь тэрнийг дарамталж байна.

Сара:  Яагаад? Яагаад худлаа хэлсэн юм бол?

********************

Чарли: Габриел, бидэнд худлаа хэлбэл шийтгүүлж ч мэднэ. Ээжийнхээ санааг дахиад зовоомоор байна уу?

Г: Би худлаа хэлээгүй. 

Ээж: Габриел, тэд нарт үнэнийг хэл. Үгүй бол тангараглая...

Г: Би Хэнрийг Таккер Моорртай маргахыг харсан.

Ээж: Таккер гэж нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулж байгаа хүн. Тэр  саяхан засгийн газраас дахиад санал хураалт явуулахыг хүссэн.

Сара:  За за. Баярлалаа.

Чарли: Рекс, явъя.

Сара:   Хэнри тэр санал хураалтад саад болж байгаа.

Чарли: Таккер Моор дээр очоод үзье. Алив, анд минь. Яваарай. Таккер Моор. Цагдаагийн газраас явж байна. Асуух юм байна. Хүн байна уу? Байхгүй юм шиг байна. Энэ хавийг хараадахъя. Яасан?

Сара:   9мм-ийн Глок. Бид хэдийн олсон хонгиотой тохирч байна.

Чарли: Хонгио, буу хоёр тохирч байна гэж хэлээд байх шиг байна.

Сара:  Тийм ээ. Тэгэхээр Хэнри, Габриел хоёр руу энэ буугаар буудсан гэсэн үг.

Чарли: Таккер Моор буудсан юм шиг байна.

Н: Тийм байж болно. Гэхдээ баттай биш. Тайван бай, хонгор минь.

Чарли: Та хэн билээ?

На: Найжл Банкс. Лондон Метрополитан цагдаагийн газар.

********************

До: Интерполын  улаан бичиг?

На: Хэнри Вард Лондонгийн гэмт хэргийн ертөнцөд Томми Тамблер Хэндерсон гэдэг нэрээр алдартай банкны дээрэмчин. Би тэрнийг барихаар ирсэн.

До: Найжл, тэрний зураг энд байна. Гэхдээ таних арга алга.

На: Сонс. Би бүгдийг нь шалгасан. Бүх мэдээллийг шалгасан. Гэхдээ би нүүлгэн шилжүүлэлтийн  танилцуулга дээр байсан тэрний зургийг хараад миний эрэл дууссан гэдгийг би мэдсэн. Тэр мөн.

До: Найжл, наад-наадах чинь баталгаа биш.

На: Надад тус бол  л доо. Бидэн шиг хүмүүст ямар хэцүү гэдгийг чи мэднэ.

До: Юу гэсэн үг вэ? Цагдаа нарыг хэлж байна уу?

На: Тийм ээ. Өндөр цамхаг дотроосоо чи тэгж хэлэх байх. Над шиг амьтад талбай дээр ажиллаж байгааг дээрээс  хараад л...

До: Найжл, чи намайг огтхон ч мэдэхгүй.

На: Өө, мэдэлгүй яах вэ. Наад зөөлөн  суудал дээрээ суухын тулд юу хийснийг чинь би сайн мэдэж байна. Тийм ээ, эрхэм ээ. Үгүй ээ,  эрхэм ээ. Дуртайяа эрхэм ээ.

До: Юуны түрүүнд чи бусдын харъяаллын газарт байна. Хэрэгтэй зүйлээ ингэж авдаг юм уу? Хоёрт, чи мэдэж байх ёстой.

На: Би хаана ч байсан бодсоноо шууд хэлдэг.

До: Тийм ээ. Тэр чиний бас нэг асуудал. Яриа дууссан.

На: Сонс. Танай багийн шалгаж байгаа орон нутгийн асуудал чинь надад хамаагүй. Надад Томми л хэрэгтэй. Би байгаа нөөцөө нийлүүлээд тэр новшийг барихыг хүсч байгаа.

До: Гол асуудал нь... Найжл чиний гэмт хэрэгтэн манай хохирогч. Тэрнийг барих гээд байгаа энэ зурагт хуудсан дээрх хугацаа нь дуусчихсан байна. Найжл, энэ барьцаалж байгаагаас өөрцгүй. Тэгэхээр чи Хэнригийн ойролцоо амьсгалах л юм бол мөрдөн байцаалтад саад болсон хэргээр би чамайг баривчилна.

На: Танай хохирогч, миний хамтрагчийг таван жилийн өмнө алсан. Тэр хариуг нь төлөх л болно.

Чарли: Бүх зүйл зүгээр үү?

До:  Буудсан сэжигтнийг олсон гэсэн үү?

Чарли: Тийм ээ, Таккер Моор. Нүүлгэн шилжүүлэлтийг дэмжигч. Хэдэн жилийн өмнө бас тэгж байсан.

Жэ: Тийм ээ, хоёр хүн татгалзсан санал өгсөн  болохоор бүтэлгүйтсэн.

До: Би таая. Нэг нь Хэнри Вард гэсэн үү?

Чарли: Зөв.

До: Нөгөөх нь хэн бэ?

Жэ: Нас барсан. Би шалгасан. Байгалийн жамаар.

Чарли: Тийм ээ. Гэхдээ Таккер цөхөрсөн байж болно.

Жэ: Тийм ээ. Тэр  их өртэй. Тэрнийг жижиг хөдөлгүүр засдаг бизнес хүмүүсийг арлаас явсанаас хойш сайнгүй байгаа.

До:  За. Тэгвэл шалтгаан байж болох юм.  

Чарли: Бас бид тэднийхээс утаа нь арилаагүй буу олсон.

До: За Чарли. Авалон руу буцаж очоод Таккерын тухай олж мэд.

Жэ: Хөөе, хамт явах хүн хэрэгтэй юу? Би тэр орхигдсон байшингуудыг хармаар байна.

 До: Жэсси, үгүй. Чи энд, надад хэрэгтэй байна, За юу? Томми Тамблер Хэндерсон гэдэг хүний мэдээллийг олох хэрэгтэй байна.

Чарли: Жо, яая гэж бодож байна?

До: Найжл Банксийг ажиглана.

*******************

Эр: Би хамгийн сүүлд дөрөв хоногийн өмнө Таккерыг харсан. Санал хураалтын талаар ярилцсан.

Сара: Та дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

Эр: Яасан гэж? Би ажилдаа дуртай ч юм билүү?

Чарли: Тэгэхээр тэ эсэргүүцэж байгаа юм уу?

Эр: Та галзуураа юу? 250мянган доллараар юу хийж болохыг бодоод үз л дээ.

Сара: Уучлаарай, Хэнри Вардын тухай бидэнд ярьж өгч болох уу?

Эр: Сайн мэдэхгүй. Ганцаараа байх дуртай. Боомт дээр байгаа завьтайгаа ноцолдох гэж л ирдэг юм.

Сара: Арал дээр өөр хачин  зүйл ажиглагдаагүй юу?

Эр: Танихгүй хүмүүс ирж, явдагийг хэлж байна уу?

Сара: Жуулчид уу?

Эр: Үгүй ээ. Үгүй. Жуулчид ганц л удаа ирдэг. Тэрийг зээлбэл татгалзахгүй биз?

Эр: Үгүй ээ. Түрээсэлж болно.  Өдрийн 25.

***************

На: Сонсооч, Жо. Залгасанд баярлалаа. Би түрүүн эвгүй зан гаргасан.

До:  Томми Тамблерийн тухай яриад өг.

На: Ойлгож ядах юмгүй. Сейф онгойлгодог юм. Гурван жилийн өмнө Лондонгийн хойд хэсэгт болсон дээрмийн хэрэг үйлдсэн. Тэрний баг бараг таван сая  стерлинг авсан.

До:  Гэхдээ алдаа гарсан.

На: Буруу хүмүүс сонгосон. Хог шаарнуудын цуглуулга. Америкчууд, Францчууд, Нигериуд. Юу хийж байгаагаа мэдэхгүй бас удаан хөдөлгөөнтэй нөхөд. Тэр өдөр амарч байсан ажилтан хурдан очсон. Буудалцаан болсон. Хэдэн... хэдэн хүн амиа алдсан.

До:  Хамтрагч чинь нэг  нь үү? Амарч байсан ажилтан?

На: Фредди. Фредди надад хүүгээс өөрцгүй. Хэлтэст байдаг цөөн хар арьст ажилтнуудын нэг. Би тэрнийг өөрийнхөө дэргэд авсан. Би тэрэнд туслах ёстой. Хэнри Вардын хурууны хээг авч чадах юм бол... дээрмийн үеэр олсон хээнүүдтэй тулгаж болно.

До:  Наадахад чинь тусалж чадах байх. Нэг болзолтой. Чи хөндлөнгөөс оролцохгүй. Ойлгосон уу? Чи юунд ч оролцохгүй. Зочид буудалдаа байж бай. Тэгээд миний холбоо барихыг хүлээж бай.

********************

Чарли: Хотоос гарах сайхан байна.

Сара: Рекс та хоёр байр авах гэж байна уу?

Чарли: Хэн нэгэнтэй хамт хөгшрөх хэрэгтэй биз дээ.

Сара: Майкл... амралтын өдрүүдээр Фого арал руу аялъя гэсэн.

Чарли: Чиний зөв. Энэнд тохирох заавар байхгүй. Юу болоо вэ? Таккер Моор? Цагдаагийн газар. Зогс гэж хэлсэн  шүү, Таккер.

Ж:  Таккер биш. Жон Харпер байна. Тэгээд ч би буруу зүйл хийгээгүй.

Чарли: Таккер биш юм бол яах гэж зугтсан юм?

Ж: Галзуу нохойд хөөгдвөл  зугтдаг биз дээ.

Чарли: Тэр галзуу биш. Ажлаа хийж байна.

Сара: Та энд юу хийж байгаа юм?

Ж : Зүгээр  л энэ үзэгслэнтэй хаягдсан байшингуудыг үзэж байна. Энэ гэмт хэрэг үү?

Чарли: Зөвшөөрөлгүй нэвтэрсэн байж болох юм.

Ж: Намайг баривчлах юм уу? Тэгвэл... би сүүлийн завинаас хоцрох нь. Бас баярлалаа.

***************

До: Хөөе. Жэсси юм олов уу?

Жэ: Надад Томми Тамблер Хэндерсоны бүтэлгүйтлийн түүх байна.

До: Итгэлтэй байна уу?

Жэ: Хоёр жилийн өмнө Испаний эргээс Томми гэж сэжиглэгдэж байсан хүн алга болсон байна. Хэдэн шар айраг, шош бас далайд хийсэн аялал нь тэрий амийг авч одсон.

До: Цогцос нь олсон уу?

Жэ: Үгүй. Гэхдээ нас барсан гэрчилгээ байгаа. Испаний эрх баригчид жинхэнэ гэж баталсан.

До: Гэрчүүд байгаа юу?

Жэ: Хэдэн хүн байсан. Гэхдээ, цаг хугацаа нь их сонирхолтой.

До: Тэгвэл тэрнийг  үхсэн болж жүжиглэсэн  гэж бодож байна уу?

Жэ: Юу... Томмийг живсэний дараахан Хэнри арал дээр хүрч  ирсэн.

До: Тэгэхээр халаасандаа арван сая доллартай дээрэмчин, Атлантын далайн хойд хэсэгт байдаг хаягдсан арал дээр амьдрахыг хүссэн байх вэ?

Жэ: Бас нэг юм байн. Найжл Банксийн тухай.  Тэр  Лондон Метрополитаных биш. Кэмбрижийн цагдаагийн газрынх.

*****************       

Эр: Тэр юу гэж хэлсэн бэ?

До: Тэр дээрмийн хэргийн үеэр хамтрагч нь алагдсан гэсэн.

Эр: Үнэн. Бас эмгэнэлтэй. Гэхдээ Найжл донтсон. Фредди хар байсан болохоор биднийг буудалцааны хэргийг  тоохгүй байна гэж итгэж байгаа.

До: Тэрний зөв байсан уу? 

Эр: Сонсооч, манайд олон янзын хүмүүс ажилд ордог. Тэд нар цагдаагийн тэмдэгээс илүү уралдааны карт сонирхдог.

До: Тэгэхээр тэр... Томми Тамблер... Тэнийг Канадад байгаа гэсэн Найжлын онолыг юу гэж бодож байна?

Эр: Томми Испаний эрэгт  живсэн. Найжл итгэхгүй байсан. Ажлаа ч хийхээ больсон. Тэгээд л  би тэрнийг ажлаас нь чөлөөлсөн.

До: Тэгэхээр, тэрний мэдээллийг шалгаж үзсэн үү?

Эр: Яах гэж? Сонс. Найжлтай дахиад уулзах юм бол нааш нь буцаагаад явуулчихаарай.

До: Би техникийн ажилтнаар өөрт чинь хэдэн баримт явуулъя. Тэднийг дээрмийн хэргийг мэдээлэлтэй тулгаад өгөөрэй.

Эр: Өдөж байгаа юм уу?

До: Би чамд хамтарч ажиллах боломж олгож байна. Найжлын зөв гэдэг нь батлагдахаас өмнө. Бас тэрнийг халахаар шийдсэн чинь чиний чадварт эргэлзэхэд хүргэж байна.

Эр: Баримтуудаа явуул.

До: Зав гаргасанд баярлалаа.

******************

Чарли: Зүгээр ээ.

Сара: Рекс явах дургүй байх шиг байна.

Чарли: Шинэ найзууд дээр нь очъё. Алив анд минь. Явах  газар алга. Наашаа Рекс.

Сара: Сайн жаал. Нааш ир. Сайн жаал.

Чарли: Би барьчихлаа. Наашаа, Рекс. Дээш нь эргүүлье.

Сара: За.

Чарли: Таккер Моор байна.

******************

Жэ: Хөөе.

До: Тогшиж мэдэх үү?

Жэ: Өө-өө.  Уучлаарай. Сонсооч, Сарагийн олсон хонгионууд дээр байсан хурууны хээ Англид байгаатай тохирч байна. Тийм ээ, Хэнри Вард, Томми Тамблер хоёр нэг хүн гэдэг нь тодорхой байна.

Чарли: Тийм ээ, Жо. За. Ойлголоо. Дараа ярья... Жо ярьж байна. Хэнри, Томми хоёр нэг хүн.

Сара: Хөөх. Тэгвэл Найжлын зөв байж.

Чарли: Тэгсэн ч гэсэн эрэг дээр цогцос байгааг тайлбарлаж чадахгүй. Нас бараад хэр удсан гэж бодож байна? Хүлээгээрэй, чи... Харпер байсан  гэж бодож байна  уу?

Сара: Үгүй ээ. Үгүй үгүй үгүй. Тэр-тэр тэр  нас  бараад багада 24цаг болж байна. Нүүр, хүзүүнд дээр нь байгаа толбо, арьсны зөөлөрсөн байдал, хамраас нь хөөс ялгарсан гээд... усан дотор алагдсан юм шиг байна. Гэхдээ 24цагийн өмнө. Тэгэхээр Харпер тэрнийг өчигдөр алсан бол тэр... өнөөдөр яах  гэж энд ирэх юм?

Чарли: Таккер Хэнрийг алдагдсан хонио хайхаар уулнаас бууж байх үеэр алагдсан байж магадгүй.

Сара: Хнэрий алсан гэж бодож байна уу?

Чарли: Гэмт хэрэг үйлдэж байсан. Таккерыг буудсан гэж мэдээд хариуг нь барих гэсэн байж магадгүй.

Сара: Гэхдээ, үгүй...  үнэнийг хэлэхэд... тэрнийг тэгсэн гэж бодохгүй байна. Энийг хар даа, хуруунуудыг нь. Харж байна уу? Хунгийн хүзүүний гажиг гэж нэрлэдэг юм. хуруунууд нь алга руугаа нугарсан байгаа.

Чарли: Тэгэхээр буугаар буудаж чадахгүй гэсэн үг.

Сара: Үгүй ээ. Тэрнийх их хүнд тохиолдол. Би-би тэрнийг гэж бодохгүй байна, Чарли.

*****************

На: Гайхалтай Жо. Гайхалтай. Энэ надад ямар чухал болохыг чи ойлгохгүй байх.

До:  Төсөөлж байна  аа.

На: Тэгэхээр Томмийг яаж баривчлах  вэ?

До:  Тэгэхээр энэ танай харъяа хэрэг биш, Найжл. Одооноос хүнд гэмт хэргийн хэлтэс хариуцна.

На: Дахиад л биш шүү. Би хэргийг илрүүлэхэд хэрэгтэй бүх зүйлийг чамд өгсөн. Би бүгдийг нь хэлж өгсөн. Би...

До:  Тийм ээ, Найжл. Гэхдээ чи бүх үнэнийг хэлээгүй. Би даргатай чинь ярьсан. Кэмбрижийн.

На: Сонс, Жо...

До:  Үгүй ээ, сонс. Найжл би зүгээр л эелдэг зан гаргаад ярьж байна. Чамайг Ди Си Эс Саммерсет эргэж ирэхийг хүсч байгаа. Чамайг яг одоо ир гэсэн.

На: Сонс. Намайг уучлаарай. Би хэлэхийг хүссэн  л дээ, гэхдээ... бид их ойрхон байна. Надгүйгээр Томми хурууны чинь завсраар гараад явчихна.

До:  Чи гэртээ харих хэрэгтэй.

На: За яах вэ. Өөрөө л хийхээс.

До:  Тэр арал дээр байна.

******************

Сара: Рекс хонинуудтай их  дотно харагдаж байна.

Чарли: Хэнри.

Х: Сайн уу, Рекс. Та хоёр юу хүсээ вэ?

Сара: Таккер Моорын аллагын  талаар тантай ярилцахаар ирлээ.

Х: Тэр үхчихээ юу?

Чарли: Гайхсан царайлж байгаа юм уу?

Х: Би гайхаж байна. Мэдээж, тэр хөгшин тэнэг надад таалагддаггүй байсан. Тэглээ гээд алахыг хүсдэг гэсэн үг биш.

Чарли: Тийм ээ, бид нар Таккерыг Габриел та  хоёр руу буудсан гэж таамаглаж байсан юм.

Х: Би тэгж бодохгүй байна. Тийм хуруутай цаасан уут ч олигтой барьж чадахгүй.

Сара: Тэгэхээр та тэрнийг мэддэг байх нь ээ?

Х: Тэр гох дарж чадахгүй. Өөр хүн л тэгсэн.

Сара: Найжл Банкс шиг хүн үү?

Чарли: Тийм ээ, Авалонд ирдэг. Таны энд байгааг мэдэж байгаа. Зургийг чинь интернэтээс харсан гэсэн. Таныг хамтрагчийг нь алсан гэж байна лээ.

Х: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдрахыг хичээж байна.

Сара: Хэнри Вардын хувиар уу? Эсвэл Томми Тамблерийн амьдралаар уу?

Х: Та нар эндээс яв.

Чарли: Бидэнд Хэнри Вардын эсрэг юу ч байхгүй. Гэхдээ Томми Тамблер бол өөр хэрэг. Интерполоос зөвшөөрөл  ирмэгц, бид эргээд ирнэ. Арлаас явах хэрэггүй.

Х: Мөнгө өгсөн ч явахгүй.

Чарли: Рекс.

Сара: Үгүй ээ.

Чарли: Шал хэрэггүй юманд 25доллар үрж. Энийг би засчихна аа. Хамрыг нь нээчихгүй юу?

Сара: Тэгье.

Чарли: Жо байна.

До: Баярлалаа.

Чарли: Хөөе.

До: Хөөе, Чарли. Би дөнгөж сая газардлаа. Гэхдээ Найжл Банк надаас түрүүлж ирсэн гэж санагдаад байна.

Чарли: Хэнригийн хурууны хээг тулгасныг тэр мэдэж байгаа. Тэгэхээр өшөө авах гэж байгаа байх.

До: Тийм ээ. миний газар  дээр л биш. Тэгэхгүй.

Чарли: За, бид удахгүй очилоо.

Эр: Хөөе.  Сайн уу, анд минь. Авалон арал дээр тавтай морил. Юугаар туслах вэ?

До: Сайн уу. комиссар Жо Донован. Сейнт Жонсын цагдаагийн газар. Саяхан энүүгээр өөр нэг хар залуу явахыг хараагүй биз? Англи аялгаар  ярьдаг?

Эр: Харсан шүү. Гэхдээ өнгийг нь анзаараагүй.

До: Тийм байж. Аль зүгт явсныг нь мэдэх үү?

Эр: Тэр Хэнри Вардтай ярилцана гэж байсан.

До: Тэрнийг хаанаас олох вэ?

Эр: Би түрүүн Вардыг боомт дээр харсан. Тар хар залууд тэнд байгаа байх аа гэж хэлсэн.

*******************

На: Бүү хөдөл. Тайван бай. Хая, Томми.

Х: Хамтрагч чинь нас барсанд харамсаж байна. Гэхдээ би тэрнийг алаагүй.

На: Тэр дээрмийг чи зохион байгуулсан.

Х: Сонс. Би хийгээгүй зүйлээс болж бүх амьдралаа шоронд өнгөрүүлэхгүй.

На: Тэр чиний санаа зовох зүйл биш, тийм үү анд минь?

До: Найжл.

На: Эндээс яв, Жо. Чамд хамаагүй хэрэг.

До: Хөөе. Санаа бүү зов. Чиний яахыг харахаар ирлээ.

На: Тэр миний хамтрагчийг алсан.

Х: Би алаагүй. Тэгж хэлсэн шд.

До: Тэгээд одоо яах гэж байна? Аан? Тэрнийг буудах уу? Тэрийг алах юм уу? Тэгвэл бүх зүйл сайхан болох уу,  Найжл?

На: Намайг зүгээр орхи.

До: Би юу ч хийхгүй гэж хэлсэн байх аа. Чи намайг дүрэмд захирагддаг гэсэн. Би одоо  ямар ч дүрэмд захирагдаагүй байна. Надад ямар хүн болохоо харуул л даа....

******************

Чарли: Ирээд оролдоод үз дээ.

Сара: Хөөх. Бодсоноос илүү мундаг юм аа.

Чарли: Юу яриад байгаа билээ? Манай гэрээр  дүүрэн мотоциклийн сэлбэг байгаа. Тэднийг шоу гэж бодоо юу?

*****************

На: Тэгээд намайг энийг хийсний дараа яах гэж байна?  

До: Би буу шиднэ, Найжл. Тэрнийг түрүүлж буудсан гэж хэлнэ.

Х: Тэгж болохгүй шд.

До: Би хүссэнээ хийх болно. Бид нар хуулиас дээгүүр. Бид нар цагдаа нар. Тийм  биз дээ, Найжл? Чи Фреддийд тэгж зааж өгсөн үү?

На: Фредди... шударга ёс хүртэх ёстой.

До: Тэр шударга ёс хүртэх ёстой. Гэхдээ Найжл, тэрэнд алуурчин хэрэгтэй юу? Чи тэрэнд тийм л зүйл  өгөх гэж байна.

Х: Доошоо! Доошоо! Доошоо!

До: Яваарай! Яв яв!

Х: Тайван бай.

До: Цагдаагийн газар байна. Галаа зогсоо! Галаа зогсоо гэж байна!

Чарли: Рекс, суугаарай.

Х: Санасныг бодоход гайгүй байна. Чи амьдарна аа. Би ч гэсэн ингэж байсан.

До: Хэн буудаж байгааг та хоёр мэдэх үү?

На Х: Үгүй ээ. Мэдэх юм алга...

Ж: Надад Томми л хэрэгтэй.

До: Сейнт Жонсын цагдаагийн газар байна. Буудахаа боль! Нэмэлт хүч ирж байгаа.

Ж: Тэднийг ирэхэд та нар үхчихсэн байх болно.

Х: Доошоо бол! Наашаа буцаад ир!

Ж: Томми, надад мөнгөө өг. Өгөхгүй бол би явахгүй.

Х: Одоо яах гэж байна? Сумыг нь  дуустал  хүлээх үү?

До: Хэлсэн байх аа. Нэмэлт хүч ирж байгаа.

Х: Тэгээд хаана байна? Арлын цагаар уу?   

Сара: Халхлах юм алга. Тэрүүгээр явбал биднийг шууд харна. Чи юу бодож байна? Яавал дээр вэ?

Чарли: Ганцаараа биш гэдгийг мэдэгдье. Сейнт Жонсын цагдаагийн газар. Зэвсэгээ хая!

Х: Энэ нөгөө нэмэлт хүч чинь үү? Хоёр цагдаа, нэг нохой юу? Тэр новш намайг хүсч байгаа. Энэ миний хэрэг.

До: Хөөе. Хөөе!

На: Хөөе. Доошоо бол!

Чарли: Хэн мэдлээ, Рекс? Чи үнэхээр хоньчин ч юм билүү? Аан?

Сара: Хөөе. Чи чадлаа. Нөхцөл байдлыг харьцуулаад үзэхэд сайн байлаа.

На: Тийм ээ.

Сара: Алив...

Ж: Би Томмигийн сүүлчийн дээрмийн багт  байсан. Гэхдээ тэр бидний хувийг өгөөгүй.

Чарли: Тэрнийг яаж олсон юм?

Ж: Энд байгааг нь мэдэж байсан. Нүүлгэн шилжүүлэх тухай нийтлэл дээр зураг нь гарчихсан байсан. Энэ арал руу зугтаж гэж бодсон.

Чарли: Таккер Моорыг яах гэж алсан юм? 

Ж: Томмигийн ферм дээр миний буудаж байхыг харчихсан.

Чарли: Тэгэхээр тэрнийг гүтгэжээ. Хугацаа хожих гэж үү?

Ж: Би Томмийг айлгаж мөнгө хаана байгааг мэдэхийг хүссэн. Гэтэл Таккер намайг харчихсан. Тэгээд би түрүүлээд учрыг нь олчихсон. Надад өөр арга байгаагүй.

Сара: Өөр арга бай... явъя.

Х: Хөөе, цагдаа. Хамтрагчийг чинь алсан жинхэнэ алуурчныг хайж байгаа бол тэрнийг сайн хараад ав.

До: Танд яагаад итгэх ёстой гэж?

Х: Тэрийг өөрсдөө мэд. Би мэдэх ёстой юмыг чинь л хэлж байна.

На: Шүүхэд хэлэхгүй бол наадах чинь ямар ч нэмэргүй.

Х: Мэднэ ээ.

На: Үнэхээр үү?

Х: үргэлж өнгөрснөөсөө зугтах юм бол эрх чөлөөтэй байж чадахгүй. Энийг орхих ганц боломж шүүх байж магадгүй.

До: Би Сомерсет рүү ярина аа. Энд  юу хийснийг чинь тэрэнд хэлнэ ээ.

На: Тэгэхгүй байсан ч болно оо, Жо.

До: Тийм ээ. Тэгэх ёстой.

На: Одоо би урт хугацааны завсарлага авна аа. Эдгэх хугацаа хэрэгтэй. Тэтгэвэртээ гарна аа.

До: Ярилцахыг хүсвэл... залгаарай.

На: Чи надаар хийлгэх байсан уу?

До: Юу тэр  вэ?

На:  Тэрнийг алахыг...

До: Яасан ч үгүй. Эхлээд чамайг буудах байсан.

Х: Та нарын чөлөөтэй явах сүүлчийн боломж. Нэг нэгнээ харж байгаарай, за юу? За май...

Чарли: Найжлыг буудуулсны дараа таныг тэрэнд тусалсан гэж сонссон.

Х: Яах вэ... надаас болж буудуулсан юм чинь.

Чарли: Гэхдээ л, сайн хэрэг байна.

Сара: Таныг эргээд ирэхэд энэ арал байж л байна.

Х: Тийм ээ. Тэр үед ганц ч  хүнгүй болчихно. Тэгвэл илүү таалагдах байх. Амьтад хүнээс илүү хань болдог юм. Тийм биз дээ, Рекс?

******************

Сара: Баярлалаа. Тэгэхээр, Хэнри явчихсан болохоор бүгд санал нэгтэй байсан. Одоо Авалон арал албан ёсоор сүнсний хот болсон.

Жэ: Хөөх. Тэгсэн ч гэсэн очиж үзмээр байна.

До: Санаа зовох хэрэггүй. Гордогоор чамайг хүргүүлж болох юм.

Сара: Өө...

Жэ: Гордо?

До: Тийм ээ. Тэрнийг хөтөч гэж хэлж болно. Сонсооч, намайг уух юмаар дайл. Би тэнд тайлбарлаад өгье.  

Чарли: Хөөе.

До: Хөөе. Уучлаарай.

Эр:  Зүгээр ээ.

Чарли: Надад шар айраг аваад ирэхгүй юу?

Жэ: За.

Чарли: Цүнх чинь үү?

Сара: Тийм ээ.

Чарли: Тэгэхээр...

Сара: Би Фого руу явна. Тийм ээ. Тийм ээ. Энэ хаа хүрэхийг харах хэрэгтэй гэж бодож байна. Юу гээч... ажилдаа дарагдаад их удсан... болохоор...

Чарли: Арал дээр болсон зүйл...

Сара: Тэр тухай яриад...

Чарли: Үгүй ээ. Үгүй. Энэ нөхөрлөл надад маш чухал. Тийм болохоор би... би зүгээр л... өөрчлөхийг хүсэхгүй байна.

Сара: Би... би ч гэсэн... энийг өөрчлөхийг хүсэхгүй байна.

Жэ: Хөөе. Шар айраг.

Чарли: Баярлалаа.

Сара: Тэгэхээр... би явъя даа.

Чарли: Тийм ээ. Сайхан хөгжилдөөрэй.

Сара: Баярлалаа.

4- р бүлгийн 12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home