Hudson and Rex S4 E8

Хадсон, Рекс хоёр–4–8 /Гэнэтийн үхэл/

Үргэлжлэл:      43:35 мин.

Дүрүүд:

Эр:

Чарл Хадсон    Мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован     цагдаагийн дарга

+Питерс      дасгалжуулагч

+Клайв тоглогч

+Люка  тоглогч

+Брэйден   тоглогч

+Минг   тоглогч

+Уинстон

 

Эм:

Сара           цагдаагийн шинжээч

+Венера     Люкийн эхнэр

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Пит:   Энэ бол бидэнд орой болгон хэрэгтэй зүйл. Деллер. Үр дүнтэй, шаргуу хөдөлмөр талбай дээр байдаг.  Тийм ээ!

Делл: Тийм ээ!

Пит:   Мин! Өнөөдөр хет-трик хийж чадаагүй нь харамсалтай. Ойрхон байсан, тийм үү? Мөн Люка! Чи яг амласандаа ирсэнд чинь  баяртай байна, хүү минь!

Мин:  Хөөе, дамжуул! Тийм ээ, дамжуул, дамжуул, дамжуул! Хараал ид!

Эр:     “Сент Жон” 3-р үе дуусахад 6 секунд дутуу байхад гоол хийлээ! Дугаар 67! Люка Соколов!

Пит:   Тэгэхээр, бидэнд энэ тоглоомын шайб байна. Одоо Люка, энэ бол хүндэт тэмдэг. Энэ орой энэ чинийх.

Люка:   Баярлалаа, дасгалжуулагч аа.

Пит:   Зүгээр. Чи үүнийг хүртэх ёстой. Тийм үү? За сонс. Залуус та нар цагийг сайхан өнгөрүүлээрэй. Хаалган дээр маргааш сонгон бэлтгэлд ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалт байгаа. Ойлгосон уу? Тиймээс сайхан амраарай. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.

Клайв: Хөөе дасгалжуулагч аа. Хөөе! Хэрэв сонгон бэлтгэл юм бол юунд жагсаалт гаргасан юм?

Пит:   Өө, Клайв, би чамайг нарсан дээр гулгахаа болих байх гэж бодсон.

Клайв: Ойлголоо.

Пит:   Ойлгосон биз? Бид чамтай бэлтгэл дээр уулзана гэж бодож байна!

Клайв: Би тэнд уулзах байх. Бэлтгэл дээр уулзъя!!

Пит:   Тэгье!

Брэйд:       Тавтай морил, анд аа.

Люка:   Баярлалаа.

Мин:  За, хөөе, залуусаа, залуусаа! Би гэнэт нэг юм мэдлээ. Бид Сент Жонын манай багын шинэ орос найзаа жинхэнэ утгаар нь угтаж аваагүй юм байна. Тиймээс хэн Сигнал-хилл рүү шөнө дунд явган алхахыг хүсч байна?

Бүгд: Тийм ээ!

Мин:  Тийм ээ, хамт явах уу?

Люка:   Би явна.  Би та нартай хамт!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР: 4–8

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рожерс Медиа Инкорпорейтед

Бетта Фильмтэй хамтрав

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Өө, сайн уу, Рекс. Зүрхний дасгал хийж эхлэх цаг болж, тийм үү?

Чар:   Энэ кофенуудын нэг нь намайг удаашруулж мэдэх байх.

Сара: Өө, баярлалаа. Би авъя.

Чар:   Бидэнд юу байна?

Сара: Люка Соколов, хорин таван настай. Тэр Эн-Эйч-Эл-ийн эхний тойрогт сонгогдсон байсан, саяхан “Айс Пайретс”-д тоглож байсан. Өчигдөр орой хожлын гоол оруулаад энд ирж баяраа тэмдэглэсэн бололтой. Энэ чинийх байсан гэж би бодлоо.

Чар:   О. Бидэнд аллагын зэвсэг байгаа юу?

Сара: Сонс, энэ аллага байсан үгүйг ч би мэдэхгүй. Тэр зүгээр л унаж, толгойгоороо цохисон байж болно. Энд хатсан цус их байна. Бид цусыг нь сайтар арилгахаас нааш би шархыг сайн харж чадахгүй.

Чар:   Тэгэхээр, тэр энд хэсэг хугацаанд байжээ.

Сара: Нас барсан цаг нь шөнийн 2:00-3:00 цагийн хооронд.

Чар:   Түүнээс ямар нэгэн зүйл олсон уу?

Сара: Түүний хэтэвчинд 380 доллар байсан. Тиймээс хулгай биш бололтой. Гар утас нь Жессид очих замдаа яваа. Тайван, Рекс. Тэдэнд дахиад хэдэн минут хэрэгтэй.

Чар:   Хэн цагдаа дуудсан бэ?

Сара: Томас Минг.

Чар:   Би эндэхийг хариуцъя. Тэгэхээр, Томас Минг, чи өнгөрсөн шөнө энд юу хийж байсан бэ?

Минг: Энэ алхалт л багийг нэгтгэх миний арга. Ирсэн хүмүүс Роктой холбогдох гайхалтай арга

Чар:   Аан. Үүнд архи байнга ордог уу?

Минг: Үгүй ээ, архи Люкагийн санаа байсан. Харин би багын ахмад. Энэ бол миний хариуцлага.

Чар:   Люкаг хамгийн сүүлд хэзээ харсан бэ?

Минг: Шөнийн нэг цаг орчим.

Чар:   Тэр хэн нэгэнтэй байсан уу?

Минг: Тийм ээ, бидэнтэй хамт.

Чар:   Тодруулаач.

Минг: За, Люка бид хоёроос гадна тав орчим хүн байсан байх.

Чар:   Тийм байж, тэгээд, та нар энд зүгээр л энэ орчныг харж суусан юм уу?

Минг: Үгүй ээ, бид ярилцаж байсан. Шилтэй архиа тойруулж уусан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ПЕТЕРА ХАЙЕК, ПЕТЕРА МОЗЕР НАРЫН

“КОМИССАР РЕКС” ЦУВРАЛААР БҮТЭЭВ

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Минг: Бүгдээрээ л Люкагаас хоцрохгүйг хичээцгээсэн. Энэ алдаа байсан юм.

Чар:   Өөр юм байна уу?

Минг: Үгүй ээ, би юу ч санахгүй байна. Би огиулах хэрэгтэй болоод энд ирсэн юм. Тэгээд дараа нь хэвтээд унтсан байх.

Чар:   Чи Люка танай багын хэнтэй ч юм зөрчилдөөнтэй байсан уу?

Минг: Үгүй ээ, тэгэх ямар хэрэгтэй гэж?  Люк саяхан энд ирсэн. Бидний хэн нь ч түүнийг таньдаггүй байсан. Миний бодлоор энэ золгүй явдал.

Чар:   Чи үүндээ итгэлтэй байна уу?

Минг: Үгүй ээ.  Гэхдээ тэнд намайг дэмжих дөрвөн залуу байгаа.

Чар:   Чи надад тав гэж хэлсэн санагдах юм.

Минг: Тийм ээ, тав. Би мэдэхгүй. Би зүгээр л... Энэ урт шөнө байсан, ойлгосон уу? Би энэ талаар бодох хэрэгтэй. Миний бодлоор, магадгүй тэд... тийм ээ, бид тавуулаа байсан. Манай багийн таван хүн байсан, бид зүгээр л зугаалсан.

Чар:   Ханцуйгаа шамла даа. Тийм ээ, энэ надад цус шиг харагдаж байна.

Минг: Тиймээ, энэ мэдээж. Би 911 рүү залгахын өмнө Люкаг сэргээх гэж оролдсон...

Чар:   Тэгвэл чиний гар, футболк дээр яагаад юу ч байхгүй байна?Юу гээч? Чи наадахаа тайлах хэрэгтэй байна. Мөн надад чиний багийн бүх нөхдүүдийн нэр хэрэгтэй.

Минг: Нээрэн үү?

Чар:   Тиймээ, тоглоомгүй. Тайл.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Тэгэхээр, Оуэн Блэйк, Амир Пател, Клайв Биллингтон нар шөнийн 01:30-д нэг таксигаар гэртээ харьцгаасан байна. Өөр нэг залуу Жэйми Вагнер гэр лүүгээ алхасан. Люкаг Мингтэй хамт үлдээсэн байна. Яг ч хоёуланг нь үлдээгээгүй. Клайвын хэлснээр тэнд өөр хэдэн залуус байсан. Гэвч тэр яг хэн гэдгийг нь санахгүй байгаа.

Чар:   Харин ганцхан Мин цусанд хутгалдсан байдалтай сэрсэн. Тэгэхээр, би зүгээр л... Би Оуэн, Амир хоёроос асууя, магадгүй тэд тэнд хэн байсныг санах байх.

Дон:  Тэгэхээр, оросын "Известия" сонин байж. Хэвлэлийнхэн өглөөнөөс эхлээд залгаж байна.

Чар:   Люкаг ийм од гэж би огт төсөөлөөгүй.

Дон:  Өө, "од" гэвэл зөөлөн хэлсэн болно. Энэ залуу Овечкиний бүх дээд амжилтуудыг эвдсэн. Тэр 11 настай байхдаа Москвагийн Динамо багт орсон.

Чар:   Тэр яагаад Эн-Эйч-Эл-д тоглодоггүй юм бэ?

Дон:  Тэр тоглох байсан юм. Түүнийг драфтад хамгийн түрүүнд сонгох байсан, гэвч дараа нь архинд донтсон гэсэн цуурхалаас болж түүний рейтинг огцом буурсан. Улирлын бараг хагасыг нь дээд лигт өнгөрүүлсэн. Хамгийн бүтэлгүй тоглогч гэгддэг.

Чар:   Өнгөрсөн шөнө түүнийг тун сайн тоглосон гэж би сонссон.

Дон:  Тийм ээ, түүнийг татгалзсан жагсаалтын дагуу авсан. Тиймээс түүнд шалтгаан байсан юм.

Жесс:   Татгалзах жагсаалт гэж юу вэ?

Дон:  Татгалзах жагсаалт гэдэг нь Эн-Эйч-Эл сонирхож байгааг хэлнэ. Тиймээс түүний хувьд энэ шоунд буцаж ирэх боломж. Тийм ээ, дахиад л хэвлэлийнхэн.

Чар:   Амжилт хүсье.

Жесс:   Чи юу бодож байна, Чарли?

Чар:   Би яаран дүгнэлт хиймээргүй байна, гэхдээ Минг маш сайхан харагдаж байна.

Жесс:   Чухам тэр л цагдаа дуудсан хүн, тийм үү?

Чар:   Хэрэв хэн нэгэн хүн алагдсан бол чи юу хийх байсан бэ? Чи зүгээр л цагдаа нар өөрсдөө ирэхийг хүлээх үү?

Жесс:   Сонсооч, би бүгдийг хэлье. Би... Би Минг танина. Бид ахлах сургуульд хамт сурч байсан.

Чар:   Жесси, чи яагаад үүнээс эхлээгүй юм бэ?

Жесс:   Мэдэхгүй ээ, би үүнийг чухал гэж бодсонгүй.

Чар:   Чи хувийн харилцаандаа үндэслэн түүнийг буруугүй гэж үзэж байна уу?

Жесс:   Ямар ч харилцаа байхгүй. Би энэ залуутай таван жил уулзаагүй гэсэн үг.

Чар:   Ойлголоо. Би чамайг үүн дээр болгоомжтой бай гэж хэлье, ойлгов уу? Нотлох баримтын дагуу ажилла.

Жесс:   Яг одоогоор, би Люкагийн утсыг хакердаад байна. Шөнийн 02:00 цагийн үед эхнэр нь очиж авна гэж мессеж явуулсан нь түүний үхсэн цагтай таарсан. Энэ нотолгоо чамд хангалттай юу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Венера:      Люк үгүй болсонд би итгэхгүй байна.

Чар:   Надад харамсалтай байна. Гэхдээ би юу болсныг мэдэх хэрэгтэй. Чи шөнийн 1:57-д Люкийн илгээсэн мессежид хариулсан. Түүнийг очиж авах тухай байсан.

Вен:   Тиймээ. Би 2:15 орчимд Сигнал Хилл-д очсон. Би түүнийг багын ахлагчтай хамт орос дуу дуулж байхад нь таарсан. Би Люкийг тийм аз жаргалтай байхыг урд нь харсан гэж бодохгүй байна. Тэрээр уучлалт гуйгаад тэндээ удаан саатмаар байна гэж хэлсэн. Тэр өөрийнхөө багтай нөхөрлөхийг хүссэн байх.

Чар:   Тэдэнтэй хамт өөр хүн байсан уу?

Вен:   Нэг хүн. Өндөр гоолиг. Хар эсвэл бордуу арьстай. Би түүнтэй ганцхан удаа л уулзсан... би нэрийг нь мартсан байна.

Чар:   Түүнд ямар нэг содон шинж тэмдэгүүд байсан уу?

Вен:   Тийм ээ, тэр сорвитой байсан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Пит:   Чи сорви гэж хэлсэн үү?

Чар:   Тиймээ.

Пит:   Мөөн, алив, эндээс харцгаая. Тэд бүгдээрээ сорвитой. Өө, тэр энд байна. Брейден Деллер. Хоёр жилийн өмнө тэр духандаа шайбаар цохиулсан.

Чар:   Ойлголоо. Надад түүний дугаар хэрэгтэй болно.

Пит:   За, тэгэлгүй яахав. Дурсгалын арга хэмжээ дуусах хүртэл тэр чам руу руу залгана гэдэгт би эргэлзэж байна.

Чар:   Ямар дурсгалын арга хэмжээ?

Пит:   Люкд зориулсан. Залуус түүнтэй салах ёс хийхийг хүсч байна. Ийм л байна. Надтай хамт явах уу?

Чар:   Люк гэснээс... Чи түүнийг хэр сайн мэддэг байсан бэ?

Пит:   За, миний хэлэх юм бол,  би тэр хоёрыг хэр тохижсоныг мэдэхээр эхнэртэй хамт хоёр ч удаа хоолонд авч орсон. Тэр сайн хүн шиг санагдсан.

Чар:   Тийм үү?

Пит:   Би санаа зовж байсан, гэхдээ...

Чар:   Яаж тэр вэ?

Пит:   Тэгэхээр, энэ орос тоглогчдын ихэнх нь бага зэргийн ачаатай ирдэг, хэрэв чи миний санааг ойлгосон бол.

Чар:   Чи тэр ачааг нотолгоог харж байсан уу?

Пит:   Үнэнийг хэлэхэд мөрдөгч өө, бид бүгд ачаатай. Гэхдээ... ноцтой зүйл байхгүй. Үгүй ээ, эрхэм ээ. Үгүй, намайг энд байхад биш. Би дэг журмыг анхаардаг. Спортод хайртай болохоор л тэр.

Чар:   Тийм ээ, энд хараад байх юм алга, дасгалжуулагч аа.

Пит:   Энэ золгүй явдал манай багийг маш их сэтгэлээр унагасан. Яг л тийм үйл болсон. Золгүй явдал. Тиймээс, хэрэв чи дургүйцэхгүй бол... Би бэлтгэл ажилд туслах ёстой. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, мөрдөгч өө. Хэрэв хэрэг болбол бид энд байгаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Баярлалаа.

Минг. Жесси.

Жесс:   Сайн уу!

Минг: Их удсан байна, найз минь!

Жесс:   Тийм ээ, үнэхээр уджээ.

Минг: Аа... аан гээч... Надтай уулзсанд баярлалаа.

Жесс:   Тиймээ.

Минг: Чи Люка Соколовын тухай сонссон байх.

Жесс.   Тийм ээ, гэхдээ сонс, би энэ талаар үнэндээ ярьж чадахгүй.

Минг: Анд аа, тэгнэ. Үгүй ээ, энэ чинь шударга. Би ойлгож байна. Зүгээр л... Цагдаа нар зарим залуусыг байцааж байгааг би мэднэ, харин чи намайг үүнийг хийгээгүйг мэдээсэй гэж би хүссэн юм.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эм:    Наашаа дамжуулаарай!

Эм:    Янзтай шидэлт! Одоо энийг харж бай.

Чар:   Сайн уу, Жо. Соколовын задлан шинжилгээний талаар сураг байна уу?

Дон:  Байгаа. Сара дараалалтай байна гэж хэлсэн. Тиймээс энэ хоёр хоног болж магадгүй.

Чар:   Би өнөөдөр ямар нэг юм сонсоно гэж найдсан юмсан.

Дон:. Юу, дурсгалын арга хэмжээнд үү?

Чар:   Тиймээ. Чи хаанаас энэ тухай мэдэв?

Дон:  Жесси надад хэллээ. Томас Минг урьсан гэж тэр хэлсэн.

Чар:   Тэр очихгүй биз дээ? Томас Минг чинь сэжигтэн.

Дон:  Би Жессид явахгүй байхыг зөвлөсөн, гэхдээ өөрт нь шийдвэрийг үлдээсэн. Зарчмын хувьд, бид ямар нэгэн шалтгаан олох хүртэл Томас Минг сэжигтэн ч биш.

Эм:    Харж бай!

Эм:    Хөөх. Гайхалтай байлаа!

Чар:   Чи түүнийг сагсан бөмбөг тоглохыг харах хэрэгтэй.

Эм:    Нааш ир, жаал аа! Сайн уу! Сайн нохой!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Минг: Тэр бидэнтэй богинохон хугацаанд хамт байсан. Гэхдээ тэр үүрд “Айс Пайретс” хэвээрээ үлдэнэ.  Одоо тэр мөс нь үргэлж гөлгөр байдаг тэнгэрийг гэрэлтүүлж, сахиусан тэнгэрүүдтэй хамт байгаа. Люка Соколовын төлөө! Бидний ахын төлөө!

Уин:   Чи үүнийг тохиромжтой гэж бодож байна уу, мөрдөгч өө?

Чар:   Тэд хүүхдүүд биш. Одоо асуулт асуух тохиромжтой цаг биш. Үүнийг бүх хүмүүс мэдэж байх ёстой.

Уин:   67 лаа. Люка Соколовын цамц дээрхтэй ижил тоо. Ахлагч нэг бүрчлэн бодож үзсэн.

Чар:   Чи Томас Минг таних уу?

Уин:   Тэр Люкагийн аллагад ямар ч холбоогүй гэдгийг мэдэх хангалттай хэмжээнд.

Чар:   Би үүнийг аллага гэж хэзээ ч хэлээгүй. Харин чи Минг ямар ч холбоогүй гэдэгт яагаад тийм итгэлтэй байгаа юм?

Уин:   Учир нь тэр багийнхаа төлөө байдаг. Туслагч. Нэг нь эцэг эхийнхээ салалтаас, нөгөө нь ах нь амиа хорлосоноос болж сэтгэлээр унасан хамтрагчидтайгаа үргэлж хамт байдаг.

Чар:   Тийм ээ, гэхдээ энэ тэр хийгээгүй гэсэн үг биш. Чи энэ хүүхдүүдийн талаар яагаад ийм их юм мэддэг нь надад сонин байна.

Уин:   Би Замбонийн жолооч. Тэд жинхэнэ баг. Бид дотно гэр бүл.

Чар:   Тэгвэл чи ч гэсэн Люкийг мэддэг байжээ?

Уин:   Бид хэдэн үг солилцлоо. Би орос хэлээ туршиж үзмээр байна. Би ахлах сургуульд байхдаа үүнийг сурсан гэвч мартчихаж.

Чар:   Тэр хүн болгонтой эвтэй байсан уу? Хэл л даа, Уинстон. Чамд бүх зүйлд өөрийн гэсэн бодол байгаа. Чи юун тухай бодож байна?

Уин:   Би Люкад дөрөв дугаарыг хүсэх байсан. Мөсөн дээрх лааны тос гамшиг.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Брэй: Тиймээ, Люка, Минг хоёр дуулж байхад Венера ирсэн. Би нийлэх гэж оролдсон ч оросын согтуу дуу хэцүү санагдсан.

Чар:   Ямар нэг түгшүүр байсан уу?

Брэй: Үгүй. Гэхдээ би хэтэрхий согтсон болохоор гэртээ харихаар такси дуудсан.

Чар:   За. Чи яагаад өөрийнхөө цамцыг өмсчихсөн юм?

Брэй: Энэ минийх биш. Миний ахынх.

Чар:   Нээрэн тийм. Амиа хорлосноос болж чиний алдсан тэр ах.

Брэй: Тиймээ. Би өнөө орой өмсөхөөр шийдсэн, учир нь энэ надад зөв санагдсан. Та яагаад энд байгааг бид мэднэ. Тэд нэгдмэл баг. Цуу яриа тархсан. Би энд бүх хүмүүсийн итгэдэг зүйлийг хэлэх гэсэн юм, учир нь би үүнийг баттай мэдэж байна. Томас Минг буруугүй.

Чар:   Ойлголоо, цаг гаргасанд баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Би мэднэ ээ, би мэднэ. Чи юу ч хэлэх шаардлагагүй.

Чар:   Юу хэлэх гэж?

Жесс:   Би явах ёсгүй байсан гэж. Ингэхэд, сонсооч, юу ч болох байсан хамаагүй, би очихгүй байя гэж бодсон, гэвч Мингд найз нь хэрэгтэй байсан юм.

Чар:   Мөн хэргийн талаарх сонин.

Жесс:   Би хэрэгт холбогдсон хүмүүст юу хэлэх,  юу хэлэхгүй байхаа мэднэ.

Чар:   Тайвшир, Жесси. Би чамд итгэж байна.

Жесс:   Ойлголоо, эндээ гэхэд, Томас Мингд ямар ч шалтгаан байхгүй.

Дон:  Алив, дахин нэг бод доо. Би зөн совиндоо захирагдаж Мингийн гэрээг үзлээ. Тэгсэн Люкийн сүүлчийн тоглолт Мингийн 50 дахь тоглолттой давхацсан байна. Мөн Мингийн гэрээнд 50 тоглолтонд 50 гоол оруулсны төлөө 50 мянган долларын урамшуулал авах заалт байна. Тэр 49 гоол оруулсан.

Чар:   Хүлээ. Люка эцсийн гоолын өмнө Мингд дамжуулалт өгөхөөс татгалзаагүй гэж үү?

Дон:  Яг тийм. Энэ нь манай Мингд алах 50,000 шалтгааныг өгнө.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Минг: Мэдээж. Би бухимдсан. Люка надад дамжуулалт хийгээгүй. Би ипотекийн зээлтэй, би нээлттэй байдаг хүн. Гэхдээ л би түүнийг алаагүй.

Чар:   Хэн ч чамайг үүнийг зориудаар хийсэн гэж хэлээгүй, гэхдээ чи толгод дээр бага зэрэг уураа гаргасан байж болно.  Магадгүй архи нөлөөлсөн байх.

Минг: Би хоёр ч гоол оруулж, оновчтой дамжуулалт өгсөн, харин Люка энэ бүхэнд оролцсон.

Чар:   Тийм л дээ, гэхдээ тэр чиний тавь дахь хувийг авсан. Энэ бол 50 мянга. Энэ гал асаахад хангалттай. Танай багийн гишүүн Брэйден Деллер өглөөний 2:28 цагт таксинд суусан гэдгийг бид тогтоосон. Тэгэхээр, Люкаг амьдад нь харсан сүүлчийн хүн нь чи гэсэн үг.

Минг: Би алуурчин биш. Зүгээр л Жессигээс асуу.

Чар:   Энэ тухайд...  Чи сайн найз Жессигээ хамгийн сүүлд хэзээ харсан бэ?

Минг: Сайн мэдэхгүй байна. Хоёр жилийн өмнө үү?

Чар:   Тэр таван жил гэсэн.

Минг: Ийм их хугацаа өнгөрсөнийг би мэдсэнгүй.

Чар:   За болсон. Чи явж болно. Битгий хол яваарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Бид задлан шинжилгээний хариуг хүлээж байгаа ч би зарим урьдчилсан дүгнэлтийг гаргаж чадсан. Тэгэхээр, энийг харж байна уу? Тэгш биш, ангайсан зүсэлт. Чулуунд цохиулсан байх, гэхдээ энэ хэргийн газрын орчин нөхцөлтэй таарахгүй байна.

Чар:   Тэгвэл өөр зэвсэг байна.

Сара: Энэ миний бодсон зүйл.

Чар:   Гэхдээ Рекс тэр газрыг хэдийн самнаж үзсэн.

Сара: Харин... харин алуурчинд хохирогчийг хэргийн газраас холдуулах хугацаа байсан бол яахав? Рекс хүртэл өөрийн гэсэн хязгаартай гэж байна.

Чар:   Гэхдээ алуурчин үүнийг мэддэггүй. Хэрэв бид Рекс илүү өргөн хүрээтэй эрэл хийнэ гэсэн яриа гаргавал ямар вэ?

Сара: Алуурчин зэвсгээ шилжүүлэхээр шийдэж магадгүй.

Чар:   Мөн бидэнд хэрэгтэй бүх юм бол сэжигтнийг таньдаг хэн нэгэн.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Минг: Ядаж л мөрдөгч надад чи бид 2 хамгийн сүүлд уулзаад таван жил болсон гэдгий ойлгуулсан. Тийм үү? Тиймээс, энэ бүхэн дууссаны дараа бид үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж би хэлмээр байна.

Жесс.   Тийм ээ, тэгвэл энэ үнэхээр сайхан байхсан. Үнэхээр сайхан.

Минг: Хөөе, үүний төлөө баярлалаа. Тийм ээ, өөрчлөлтийн төлөө Лукийн тухай ярихгүй байх нь сайхан байна. Санаа зоволтгүй, би чамаас ямар ч шинэчлэлт эсвэл үүнтэй төстэй зүйл асуухгүй гэдгээ амлаж байна. Энд яриад байх онц гойд юм байхгүй.

Жесс:   Өргөн хүрээтэй эрлийн ажлын дараа бүх юм дуусна.

Минг: Өргөн хүрээтэй эрэл ээ?

Жесс:   Тийм ээ, Рекстэй хамт, манай К9 офицер.  Тэд Рексээр хэрэгтнийг цусны үнэрээр нь олуулах болно. Тэгээд зэвсгийг хэргийн газраас холхон нуусан байж мэдэх учраас эргэн тойрныг самнаж үзнэ. Тэр өргөн хүрээтэй ажилладаг нохой. Чамд гэж хэлэхэд.

Минг: Бид ямар ухаангүй юм яриад байна аа?

Жесс:   Өө, 80 км орчим. Магадгүй илүү. Бүр нотлох баримтуудыг булж, усанд нуусан ч байсан тэр алдахгүй олно. Үнэхээр солиотой.

Минг: Хэн мэдэх юм? Хөөе? Өө, бурхан минь. Юу гээч? Цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг би анзаарсангүй. Миний явах цаг болчихож. Өө! Энэ. Би энийг төлчихье.

Жесс:   Чи хэрэггүй...

Минг: Удахгүй хоёулаа дахиад сууна аа, тэгэх үү?

Жесс:   Тэгье. Баярлалаа, найзаа.

Минг. Тийм ээ, зүгээр.

Жесс:   Болгоомжтой яваарай. Хөөе... Тэр сая гарсан.

Чар:   Ойлголоо. Сайн байна, Жесси.

Жесс:   За.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Явцгаая. Рекс. Түүнийг ол. Хай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи үүнийг хайж байна уу? Миний хамтрагчийг шууд аллагын зэвсэгт дагуулж ирсэнд баярлалаа.

Сара: Би тийм зүйл хийхгүй байсан. Магадгүй, чи биднээс зугтаж чадах байх, харин чи Рексээс зугтаж чадахгүй.  

Чар:   Тэгээд чи яагаад наанаасаа ховхорч болохгүй гэж? Бид хэсэгт очоод жаахан яриа өрнүүлцгээе. Аа? Нааш ир.     

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Чулууны хэлбэр нь Люкийн толгойны шархтай тохирсон, мөн чулуун дээрх цус шархны цустай нь таарч байна. Тэгэхээр ахлагч манай залуу мөн бололтой.

Дон:  Тийм ээ, бид бүгд энэ тоглоомыг мэддэг. Архи, тестостерон хоёр зохидоггүй.

Сара: Ялангуяа атаархал, 50,000 долларын алдагдалыг нэмбэл.

Чар:   Тэгвэл бусад тоглогчдыг явсны дараа зодоон болсон байх. Тэгээд Минг зодооныг чулуугаар өндөрлүүлсэн. Тэр чулуунаас салахын тулд хэргийн газраас зугтсан. Дараа нь мөрөө баллах гэж буцаж ирсэн.

Жесс:   За яахав, тэр зэвсгээ нуусан байг, тийм ээ, гэхдээ энэ тэр хүн амины хэрэг үйлдсэн гэсэн үг биш.

Чар:   Тиймээ, зарчмын хувьд энэ үнэн, Жесси. Гэхдээ заримдаа хамгийн энгийн тайлбар хүртэл зөв байдаг.

Дон:  Үгүй ээ, Жессийн зөв. Бид түүнийг удахгүй суллах ёстой. Бидэнд түүнийг яллах хангалттай үндэслэл одоогоор алга.

Чар:   Гэхдээ үндсэн зарчим нь хэвээрээ. Би түүнээс өөр мэдэж авч болохыг харъя. Щ

Жесс:   Чи түүнтэй ярилцах гэж байна уу?

Чар:   Тийм ээ, яасан?

Жесс:   Би нэг уулзчихаад ирвэл дургүйцэхгүй биз дээ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Минг: Сайн уу. Чи намайг хуурчээ, Жесси.

Жесс:   Харин чи чулууны тухайд худлаа хэлсэн. Тиймээс хэрэв чи түвшингээ ахиулахыг хүсч байвал яг одоо эхлэх цаг нь болсон.

Минг: За яахав.  Брейденыг явсны дараа Люка бид хоёр согтуу, толгодоор зугаалахаар явсан. Би тэр газрыг мэднэ. Тэнд нэлээд аюултай, гэтэл Люка өөртөө их итгэлтэй байхаар би айлгая гэж бодсон юм.

Жесс:   Айлгаж чадсан уу?

Минг: Үгүй. Үгүй ээ, тэр Орост дов толгод ямар өндөр байдаг тухай яриад л байсан. Тиймээс би түүнд буцахдаа уралдъя гэж хэлсэн. Би өөр зам сонгосон. Түүнийг ч хараанаасаа алдсан. Би 20 минутанд очих газраа хүрсэн.

Жесс:   Дараа нь чи тасарсан.

Минг: Тиймээ. Би сэрээд гартаа цустай чулуутай, миний хажууд Люкагийн цогцос байхыг харсан. Би маш их сандарсан.  Би замдаа чулууг шидчихээд гэр лүүгээ явсан, гэвч ингэвэл буруутан болно гэдгээ ойлгосон юм. Тиймээс би буцаж очоод 911 рүү залгасан. Би үүнийг хийгээгүй, Жесси. Хэн нэгэн тэр чулууг надад атгуулсан байх.

Жесс:   Чи үүнийгээ яг мэдэж байна уу?

Минг: Би алуурчин биш гэдгээ мэдэж байна.

Жесс:   Тэгвэл чи бидэнд эрэл хийх өөр газрыг зааж өгөх ёстой. Ингэхэд, Люкаг хайсан өөр хүн байсан уу?

Минг: Би чамд хэлсэн, найз аа.  Бид түүнийг бараг мэддэггүй.

Жесс:   Тэр анхны тоглолтоо хийхээсээ өмнө хэдэн долоо хоногийн турш хотод байсан.

Минг: Үнэндээ, тэр нэг хүнтэй уулзсан гэж хэлсэн.  Тийм ээ, тэр нилээн олон удаа уулзсан.  Тэр бэлтгэлийн дараа үргэлж маш хурдан алга болчихдог.

Жесс:   Тэр хаашаа явж байгаагаа хэлсэн үү?

Минг: Бид зүгээр л түүнийг нууц амрагтай байх гэж таамагласан.

Жесс:   Чи нэрийг нь олж мэдсэн үү?

Минг: Тэр утсаар оросоор ярьж байхыг би хэд хэдэн удаа сонссон. Би мэдэхгүй юм. Нэг яриа нь маш халуухан болсон. Мөн тэр Скарлет гэдэг нэрийг байнга дурсдаг байсан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Задлан шинжилгээний хариу гарсан.  Тэгэхээр, бидний анхны дүгнэлт үндсэндээ зөв байж. Гэхдээ хоёр ч сонирхолтой шинэ юм байна. Ингээд, цогцос зүүн хавирганы талаас хөшиж эхэлсэн, гэтэл цогцос баруун талаараа хэвтэж байсан. Мөн түүний цусных нь бараг 30% шахагдсан байна. Гэвч хэргийн газарт тийм ч их цус байгаагүй.

Чар:   Тэгвэл цогцсыг зөөсөн байна. Энэ юу гэсэн үг болохыг бид хоёулаа мэднэ.

Сара: Бас нэг хэргийн газар байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Энэ бут сөөгтэй газар нь байх. Тэгэхээр, бид энэ замаас эргэсэн, харин энэ Мин энэ замаар буцаж ирсэн. Люка өөр замаар явсан. Зорилгодоо хүрэх тийм ч олон зам алга. Рекс 80 км алсаас цус үнэртэж чадахгүй байж болох ч түүний алслалын хүрээ нь маш сайн. Минийхээс ч дээр, энэ үнэн.

Жесс:   Аан гээч, бид урд нь очсон хоёрдахь хэргийн газрыг Рекс яагаад үнэрлэж мэдээгүй юм бол?

Чар:   Яахав, тэр газар салхин доогуур талдаа байдаг. Энэ түүнийг төөрөлдүүлсэн байж болно. Түүнээс гадна, түүний хамар өөр хэргийн газрын цусны үнэр аваад завгүй байсан байх.

Жесс:   Тэгсэн ч гэсэн, тэр сүлжээгээ илүү өргөжүүлж болох байсан, тийм үү?

Чар:   Өө, хар даа! Тэр нэг юм олжээ.  

Жесс:   Цус байна.

Чар:   Сайн ажиллаа, найз минь. Бид ялагчийг олсон бололтой.      

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Олон иртэй кварцит чулуунууд нь Мингийн шидсэн чулуутай төстэй байна.

Чар:   Хэрэв Минг үнэн хэлж байгаа бол манай нууцлаг гэмт хэрэгтэн Люкийн цогцсыг нь зөөхөөс өмнө энд түүнд халдсан байх нь.

Сара: Тиймээ, энэ үнэмшилтэй байна. Бид хэд хэдэн гутлын мөрнүүд олсоны ихэнх нь Минг, эсвэл Люк хоёрынх, гэвч тэр хоёртой хамааралгүй хэсэг бусаг мөрнүүд бас олдсон. Ойролцоогоор яг тэр үеэр үлдээсэн бололтой.

Чар:   Бид үүнээс ямар нэг юм олж чадна гэж бодож байна уу?

Сара: Би одоо гутлын мөрийг хуулбарлаад Жесси рүү явуулна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Энэ Ньюпорт Мегарейсер байна. Эрэгтэй 10 размер. Сайн мэдээ гэвэл, энэ нь тийм ч түгээмэл хэмжээ биш. Муу мэдээ гэвэл, энэ бол 80-аад оны загварын хар дарсан зүүд. Түүний дагууд нь тэнэг цахилгаантай, цэнхэр өнгөтэй.

Чар:   Ойлголоо, тэр тусмаа бидэнд сайн. Над руу зургийг нь аваад явуулчих, би дараа нь хариу өгье.

Жесс:   Тэг ээ, мэдээж.

Чар:   Хөөе, Жесси, гэртээ харь, ойлгосон уу? Та шар айраг уух эрхтэй.

Жесс:   Чи юу гэдгийг мэдэх үү? Би үлдэх болов уу даа. Надад шалгах ёстой зарим юмнууд байна.

Чар:   Тиймээ, чамд хийх юм байгаа.

Эм:    Уучлаарай!

Чар:   Май, ав, хонгор минь.

Эм:    Баярлалаа. Хөөе, ах аа.

Чар:   А?

Эм:    Бидэнд хаалгач хэрэгтэй байна.

Чар:   Би илүү хамгаалагч талдаа.

Эм:    Тэгвэл таны нохой?

Чар:   Магадгүй дараа болох байх.

Эм:    За, тоглоомоо үргэлжлүүлцгээе!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Пит:   Сайн байна! Яваад, яваад! Гулгаад, гулгаад, гулгаад! Чи наадахаа дамжуулалт гэх үү? Минг! Бэлтгэл ээ дуусга!

Минг: За, залуус аа, та нар дасгалжуулагчийн хэлснийг сонссон! Би та нарыг шаргуу ажиллахыг хармаар байна! Яваад, яваад!

Пит:   Би чамд яаж туслах вэ?

Чар:   Надад туслалцаа хэрэгтэй.

Пит:   Тодорхой зүйл байна уу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Пит:   За, залуусаа, алив сонсоцгоо. Хөлөө зэрэгцүүлцгээ. Мөрдөгч Хадсон бидний гутлуудыг харахыг хүсч байна! Тиймээс, бид сайн залуус байж, түүнд хэрэгтэй юмыг нь харуулна, тийм үү?  Зөв! Сайн байна! Гуталнууд чиний мэдэлд, эрхэм ээ.

Чар:   Та нараас хэн нэгэн урд нь энэ гутлыг харж байсан уу? Сайн хараарай. Үгүй юу? Үгүй юу? Сайн байна. Бид энийг ямар ч байсан олох болно. Тиймээс мэдээллийг нуух нь хэнд ч тус болохгүй. Тэгэхээр, хэрэв та нарын нэг нь юу ч юм санавал дасгалжуулагч Питерст миний дугаар байгаа. Клайв Биллингтон? Би чамтай хэдэн үг солимоор байна.

Клайв: За.

Чар:   Люка толгод дээр нас барсан шөнө чамайг хамт байсныг би мэднэ.

Клайв: Би санаж байгаа бүх зүйл ээ нөгөө нэг офицерт аль хэдийн хэлсэн.

Чар:   Тийм ээ, гэхдээ чи түүнд нэг их юм хэлээгүй. Тиймээс бид зөрчилдсөн мэдээллүүд хүлээж авдаг.

Клайв: Хэрэв би осол болно гэдгийг мэдсэн бол илүү анхааралтай байх байсан.

Чар:   Гэхдээ чи энэ гутлын талаар нэг юм мэддэг, тийм үү? Чи үүнийг урьд нь хэзээ ч хараагүйдээ итгэлтэй байна уу?

Минг: Клайв!

Чар:   Асуултанд хариул.

Клайв: Би...

Минг: Сонс, залуу, мөрдөгчид хэлэх зүйл байвал хэлсэн нь дээр.

Клайв: Би загварын нэг их шүтэн бишрэгч биш. Би тийм юмыг тоодоггүй.

Чар:   Ойлголоо.

Клайв: Уучлаарай.

Минг: Тиймээ.

Чар:   Намайг ирсний дараа чи багийн хурал зарласан юм шиг яагаад санагддаг билээ?

Минг: Тийм юм байхгүй.

Чар:   Тэгвэл яагаад намайг хүйтнээр хүлээж авсан юм?

Минг: Магадгүй бид бүгдээрээ сэжиглэгдсээр залхсан байх. Энэ баг бол гэр бүл. Мөн Люка өөрөөс нь өөр хэн ч Люкад муу юм хийгээгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Пүүзний мөр мухардалд оруулж, бид эхэлсэн газартаа буцаж ирлээ.

Сара: Үгүй, яг ч тийм биш.

Дон:  Жесси та нарт бүх учрыг нь хэлэхийг би зөвшөөрье.  Тэр энэ бүх бэлтгэл ажлуудыг хийсэн.

Жесс:   Өө, тийм ээ, ойлголоо.  Ингээд, Люка Скарлеттай утсаар ярихыг нь Минг сэм сонссон байна. Би Гэгээн Ионнагийн сүмээс есөн Скарлеттийг олсон. Бүгд мухардал. Гэхдээ Скарлетт гэж клуб байдаг. Тиймээс би дур мэдэн тэдний хяналтын камерыг шалгаж үзлээ. Тэгсэн Люка тэндхийн байнгын үйлчлүүлэгч нь байж. Одоо Скарлетт клубыг хувийн компаниудад түрээсэлдэг. Ихэнхдээ “Скайхок Энтерпрайзес” компани,  гэхдээ тэр бас жинхэнэ компани биш. Тэр энэ хүнтэй холбоотой халхавч юм байна.

Сара: Чи Семён Могилевичийн тухай сонссон уу?

Чар:   Харамсалтай нь тийм. Тэр Оросын мафи.

Дон:  Энэ бол оросын мафийн уламжлалт арга.  Тэд гадаад амжилттай яваа нутаг нэгтнүүдээ хянаж байдаг.

Чарли: Тийм ээ, хэрэв тэдний одууд үргэлжлүүлэн гялалзаж байхыг хүсвэл тэднээс мөнгийг нь шавхдаг, харин мэргэжлийн хоккейн гэрээгээр тоглогчид бай нь болдог.

Дон:  Тийм ээ. Александр Могилный, Павел Буре, Артеми Панарин нарыг та нар мэднэ. Эдгээр залуус бүгд оросын мафитай орооцолдсон.

Сара: Мэдээж, энэ нь Бүрег хоёр улирал дараалан 60 гоол оруулахад саад болоогүй юм. Энэ залуу мангас байсан.

Дон:  Тийм ээ. Гэхдээ эдгээр залуус оросын айлган сүрдүүлэх хуучны аргыг хэрэглэж байгааг хэлэхэд д хангалттай. Тиймээс, төлж чадахгүй, төлөхийг хүсэхгүй байгаа хүмүүс алга болдог.

Сара: Энэ хэргийн талаар яагаад хэн ч ярихгүй байгааг энэ тайлбарлаж магадгүй юм.

Жесс:   Мафиас гадна үхлийг хоёрдмол утгатай болгох ямар хэрэг байна? Уг санаа нь бол сануулгах өгөх биш гэж үү?

Дон:  Ямар ч тохиолдолд бид Люкагийн оролцоог батлах хүртэл яаран дүгнэлт хийх ёсгүй.

Чар:   Магадгүй би түүний эхнэртэй нь дахин уулзах цаг болсон байх.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Вен:   Тийм ээ, тэр мафид өртэй байсан. Гэхдээ тэд үүнээс болж түүнд хохирол учруулахгүй байсан. Би өрөө төлөхөд нь санаа тавьдаг байсан.

Чар:   Тэгвэл нөхөр чинь Скарлетт клубт юу хийдэг байсан бэ?

Вен:   Люка хот болгонд оросын клубуудыг яаж олохыг мэддэг байсан. Харинг тэр юу ч хийдэг бай, би мэдэхгүй байхыг илүүд үздэг.

Чар:   Би та хоёрыг сэтгэлээрээ холбогдсон хосууд гэж бодсон.

Вен:   Энэ бидэнд асуудал байгаагүй гэсэн үг биш. Бид сайхан амьдрал зохионо гэж би өөрийнхөө амьдралыг орхиод Люкаг дагасан юм. Тэр саятан байх ёстой байсан. Харин тэр үүний оронд мөнгөө мөрийтэй тоглож, архинд үрж байхад би бүх өрийг нь төлдөг байсан.

Чар:   Аа, энэ нь чиний уурыг хүргэсэн байх.

Вен:   Би нөхрөө хорлосон гэж чи хэлэх гэж байна уу? Би түүнд хайртай байсан. Хэдийгээр тэр миний амьдралыг хөнгөвчлөөгүй ч гэсэн.

Чар:   Чи урд нь ийм гутал өмссөн хүнийг харж байсан уу?

Вен:   Үгүй ээ.

Чар:   Чи итгэлтэй байна уу?

Вен:   Тиймээ. Ингээд болсон уу?

Чар:   Цаг зав гаргасанд баярлалаа. Рекс. A. Чи тамхи татдаг уу?

Вен:   Би больсон. Люкаг өөд болох үед би нэг хайрцаг тамхи авсан юм. Стресс ийм болгодог.

Чар:   Явцгаая, найзаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Тэр худлаа ярьж байна.

Чар:   А?

Жесс:   Би олон нийтийн сүлжээнээс Венера шивээс, шүхрээр үсрэх, жазз бүжиглэхээс гадуур тамхи татахыг хэзээ ч хийхгүй дөрвөн зүйлийн нэг гэж бичсэнийг олсон.

Чар:   Тэгвэл тэр ямар нэг зүйл нууж байна гэсэн үг. Эсвэл хэн нэгнийг.

Жесс:   Оросын мафийн хэн нэгнийг үү?

Чар:   Тэр Люкагийн өрийг бүрэн төлсөн гэж хэлсэн, гэвч тэр бас л худлаа хэлсэн байж мэднэ.

Дон:  Тэр өөрийнхөө санхүүгийн хүндрэлийн тухайд худлаа яриагүй. Би Соколовын гэр бүлийн санхүүгийн байдлыг судалж үзлээ, тэд маш их өртэй юм байна. Люкад цалинг нь урьдчилж өгсөн. Мөн тэдэнд бэрхшээлтэй байсан.

Чар:   Энэ тэгээд Венерад сэдэл болсон уу?

Дон:  Тийм ээ, хэрэв энэ хүчин зүйлийг бодолцвол. "Шинэ навч" даатгалын компани. Венера лхагва гаригт Люкагийн нэр дээр 500,000 долларын даатгал хийлгэсэн байна.

Жесс:   Люкаг алахаас хоёр хоногийн өмнө. Үүнд сэжигтэй юм юу ч алга.

Чар:   Хэргийн газраас олдсон хөлийн мөр эрэгтэй хүнийх байсныг эс тооцвол.

Дон:  Яахав, эхнэр нь хэн нэгэнтэй хамтарсан байж болно.

Чар:   Тиймээ, бидний нууцлаг тамхичин хэн болохыг олж мэдэх хэрэгтэй гэж бодож байна.

Жесс:   Юу гээч? Би энэ тал дээр тусалж чадна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Вен:     Байна уу?

Чар:   Венера, мөрдөгч Хадсон ярьж байна. Сонсооч, бид нөгөө гутлын эзнийг олсон, харин би чамайг бидэнтэй илэн далангүй байсан гэж бодохгүй байна. Би чамд мэдүүлгээ эргэн харах боломж өгч байна. Миний юу гэснийг чи  ойлгосон уу?

Вен:   Тиймээ. Харин би хэлсэндээ л байна.

Эр:     Байна уу?

Вен:   Мөрдөгч сая залгалаа. Тэд чамайг хэн болохыг мэдсэн байна.

Эр:     Тэд чамд нотолгоо харуулсан уу?

Вен:   Үгүй.

Эр:     Энэ хоосон яриа. Утсаа тасал, Венера.

Жесс:   Хараал ид! Би ойлгосонгүй.

Дон:  Ядаж л бидэнд дуу хоолой байна.

Чар:   Чи надад энэ аудио файлыг илгээж болох уу? Мөсөн талбайд хэн нэгэн түүнийг таньж чадах нь уу би нэг үзье.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Уин:   Мөсөн талбай хаалттай.

Чар:   Чи энд байна.

Уин:   Би энд ажилладаг.

Чар:   Тийм байна, бид ч гэсэн ажилтай байна, магадгүй, чи тусалж чадах байх. Чи урд нь энэ хоолойг сонсож байсан уу?

Уин:   Би санахгүй байна. Энэ хэн ч байж болно.

Чар:   Тийм ээ, орос хэлтэй хэн ч байж мэднэ. Алив л дээ. Чи энэ хэлийг сурсан. Хэрэв мөсөн талбай дээр чи энэ дууг сонссон бол чих чинь сэртийх байсан даа.  

Уин:   Би сонгомол сонсголтой. Би өөрийнхөө тусын тулд хэзээ нь салгахаа мэддэг.

Чар:   Тийм байх, жишээ нь, оросын мафи оролцох үед үү?

Уин:   Хоккей бол хатуу ширүүн спорт.

Чар:   Би үүнийг “тийм” гэж хүлээж авъя.  Чи тэдэнтэй хэр холбоотой вэ?

Уин:   Чи намайг тэр залуугийн үхэлтэй ямар нэгэн холбоотой гэж хэлж байна уу?

Чар:   Чи мэднэ, мафи маш ярвигтай зүйл. Чи зөв хэлээр буруу тийм ч хэрэгтэй биш юмыг сонсдог, гэтэл гэнэт чамаас тусламж хүснэ.

Уин:   Мөрдөгч өө, би хэзээ ч ийм зүйл хийхгүй байсан. Эдгээр тоглогчид миний хувьд яг гэр бүл.

Чар:   Тийм бол надад алуурчныг олоход туслаач. Бидний юу ярьсныг хэн ч мэдэхгүй.

Уин:   Харин тэд мэднэ. Зарим хүмүүс хархыг маш сайн үнэрлэж чаддаг, бүр чиний хамтрагчаас ч илүү.

Чар:   Ядаж л бидэнд эргэн тойрныг жаахан  үзэхийг зөвшөөрөөч? Тэг л дээ!

Уин:   Би хогийн цэгийг цэвэрлэх гэж байгаа. Чиний хийх зүйл миний асуудал биш.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Нааш нь. Тиймээ, би энийг таньж байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Питерс дасгалжуулагч аа? За, найз аа. Чи миний үйлчлүүлэгч. Үргэлжлүүл. Яагаад дандаа хог байдаг юм бэ?

Пит:   Юу вэ...?

Чар:   Рекс оросоор ярьдаггүй. Нааш ир.

Пит:   Ойлголоо, ойлголоо.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи зугтах ёсгүй байсан юм, ноён Питерс. Эсвэл би "Андрей Петров" гэж хэлэх ёстой юу? Волгоград хотод төрсөн. 23 настайдаа энд шилжиж ирсэн. Тэр аялгуунаас салах гэж чамаас их хүчин чармайлт гарсан байх. Харин 90-ээд онд чи Будапештэд байхдаа оросын мафийн бүлэглэлд орсон.

Пит:   Би ээждээ туслахын тулд зуны ажилд орсон юм. Би хэний төлөө ажиллаж байгаагаа мэдэхгүй байсан.

Чар:   Гэсэн ч чи тэдний ажлыг үргэлжлүүлэхээр Канад руу нүүсэн.

Пит:   Үгүй ээ. Үгүй. Би тэднээс зугтахын тулд энд ирсэн. Тэр цагаас хойш би нуугдаж, тэднээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийсэн.

Чар:   Тэр дундаа Люкаас салах гэж үү?

Пит:   Үгүй!

Чар:   Чи түүнийг мафитай холбоотой гэдгийг мэддэг байсан. Магадгүй тэр чамайг илчлэх байсан байх.

Пит:   Би түүнийг хамгаалах гэж оролдсон.

Чар:   Бас Венераг ч гэсэн, тийм үү?

Пит:   Тийм ээ. Тийм ээ, тэр надаас зөвлөгөө авахаар ирсэн юм. Люка архи ууж, мөрийтэй тоглоом тоглож хяналтаа алдсан байсан.

Чар:   Чи замынхаа хаа нэгтээ Венерад дурласан.

Пит:   Тийм ээ, би тэгсэн. Тийм ээ, би түүнд дурласан, гэхдээ би үүгээрээ бахархдаггүй. Сонс, Люка хэр их өртэй байсныг би мэдэхгүй. Гэвч мафийн гарт орвол ямар байдгийг би мэднэ. Тиймээс л д би түүнийг тэр бүхнээс аврахыг хичээсэн.

Чар:   Чи тэр газрыг удирддаг хүмүүсийг мэдэх үү?

Пит:   Нэрээр нь биш. Зөвхөн нэр хүндээр нь. Тэд Люкагийн үхэлд буруутай байж магадгүй гэдгийг мэдэхэд энэ л хангалттай.

Чар:   Тэр шөнө юу болсон бэ?

Пит:   Венера шөнө над дээр ирээд баахан уйлсан. Люка нөгөө л сурсан юмаа хийж байна гэсэн. Люка түүн рүү мессеж бичиж, ирж аваач гэсэн байна лээ.  Тэгээд Венераг тэнд очиход нь тэр согтуу байсан. Тэр бүр бүдүүлэг, хэрцгий болчихсон. Архи Люкагийн хамгийн муухай талуудыг сэргээдэг юм.

Чар:   Чиний гутал яагаад цус болсон юм бэ?

Пит:   Люкаг гэрт нь авчруулахаар тэр  намайг явуулсан юм.

Чар:   Цаг хэд болж байсан?

Пит:   Би 5:30 орчим. Би түүнийг олоогүй. Би цус олсон. Энэ бол оросын мафийн нэрийн гарын үсэг. Тэд хүмүүсийг зүгээр л алга болгодог.

Чар:   Тэгвэл чи Люкаг хараагүй юм уу?

Пит:   Би зөвхөн цус харсан. Тэгээд харахаа больсон. Венера Люкагийн бүх өрийг төлсөн. Гэвч Люка Скарлетт клубт шинээр ямар өр хуримтлуулсныг хэн мэдэх юм?

Чар:   Чиний зөв гэж бодъё. Оросын мафи яагаад багийн ахлагчийг золигт гаргахыг хүсэв?

Пит:   Энэ би өөрөөсөө асуудаг асуулт.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Брейден Деллер. Би чамтай ярьж болох уу?

Брейд: Хэрэв бид дасгалжуулагч Питерсийн тухай ярьж байгаа бол, би түүнийг орос гэж мэдээгүй.

Чар:   Үгүй, үгүй. Энэ тухайд биш. Энэ зүгээр л Люкагийн үхсэн тэр шөнийн үйл явдлын үргэлжлэл. Люкагийн эхнэр анх хэлэхдээ Люкаг авахаар очиход Люка, Минг хоёр орос дуу дуулж байсан гэсэн. Би түүнийг худлаа ярьсныг олж мэдсэн.

Брейд: Хачин л юм.

Чар:   Тийм ээ, бүр хачирхалтай нь, чи энэ худал яриаг нь баталсан. Онцгой шалтгаан байсан уу?

Брейд: Би нэлээд согтуу байсан. Миний ой санамж жаахан бүрхэг байх шиг байна.

Чар:   Юу гээч, энэ ердөө л... энэ их хачирхалтай, чиний нарийвчлан ярьсан үлгэртэй санал нийлж болох юм. Чи намайг асуулт асуухаа болиосой гэж хүссэн юм шиг. Би зүгээр л үнэнийг мэдмээр байна.

Брейд: Тэр шөнө Минг үнэхээр ч Люкаг давж чадах гэж оролдсон. Архи уух тэмцээнээр. Түүгээр дажигнаад л. Янз бүрээр хэл амаар доромжилсон.

Чар:   Хэн ч юу ч хэлээгүй юу?

Бр:     Чи Минг мэдэхгүй. Тэр нэг л эхэлсэн бол зогсооход хэцүү байдаг. Харин Люка түүнд ийм зан гаргаж болохгүй гэдгийг ойлгуулахыг хичээсэн.

Чар:   Тэгвэл тэр шөнө Венера бас тэнд байжээ. Түүнийг явсны дараа юу болсон бэ?

Бр:     Минг Люкаг хадан цохионы замаар хамт явъя гэсэн. Тэр хоёулаа согтуу байсан юм.  Энэ тэнэглэл гэдгийг би мэдэж байсан. Тэгээд тэднийг зогсоох гэж оролдсон. Би Мингт хүрэх газраа очоод мессеж бичээрэй гэсэн боловч тэр бичээгүй. Тиймээс би дугуйтайгаа буцаад явсан. Би яг зөв замаар явж байгаадаа ч итгэлгүй байсан юм. Гэвч дараа нь би түүнийг олсон. Манай шилдэг тоглогч үхсэн байсан. Тэр хальтирч унаад толгойгоо цохисон байх. Туслаач! Туслаач! Би түүнийг ухаан оруулах гэж хичээсэн. Гэвч хэтэрхий оройтсон байлаа. Минг хүн болгоныг түлхдэг  шигээ түүнийг маш хүчтэй түлхсэн байсан! Тиймээс би түүнийг дахиад зүгээр өнгөрөхийг нь зөвшөөрч чадахгүй.

Чар:   Энэ ямар нэг байдлаар дүүтэй чинь холбоотой юу?

Бр:     Тайлер Бантам руу буцахыг хүсдэг байсан. Тэр хэтэрхий эмзэг биетэй, байнга доргилт авдаг байсан. харин Минг түүнийг явахыг зөвшөөрөөгүй юм. Гэтэл тэр доргилтууд нь түүнд нөлөөлж эхэлсэн. Тэр л түүнийг өөрчилсөн! Тайлер бүрэг зантай, тэнэг, дүүхэн амьдралтай байсан юм. Гэвч түүний сэтгэл санаа нь өөрчлөгдөж, сэтгэлээр унаж эхэлсэн. Тэгээд нэг л өдөр миний дүү...

Чар:   Чи амиа хорлосон дүүгийнхээ үхэлд ахлагч аа буруутгадаг байх нь.

Бр:     Тиймээ. Минг Тайлерыг ямаршуу байдалд оруулсан шигээ Люкийг яаж элдэвлэж байгааг хараад би тэсвэр алдсан.  Минг Тайлерын үхэлтэй ямар нэгэн холбоотой гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Энэ дахин давтагдаж магадгүй гэсэн бодол төрж...  тиймээс би хамгийн их цустай чулууг сонгож олж авсан. Би Люкагийн цогцсыг зөөж Мингийн хажууд аваачиж тавьсан. Энэ удаад тэр хариуцлага хүлээнэ гэж бодсон Би буруу зүйл хийсэн гэдгээ мэднэ Тийм болоод л маргааш нь чиний хүсэлтээр би энд буцаж ирсэн.

Чар:   Тийм учраас л чи дүүгийнхээ цамцыг өмссөн, учир нь чинийх цусанд будагдсан байсан.

Бр:     Үгүй ээ. Би ямар ч байсан дүүгийнхээ цамцыг өмсөнө. Тиймээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Би сая цагдааьай ярилаа.   Тэд Скарлетт клуб долоо хоногийн сүүлээр хаагдах ёстой гэж хэлсэн.

Сара: Энэ нь оросын мафийг Сент Жонсоос хөөнө гэж та бодож байна уу?

Дон:  Би үүнд эргэлзэж байна. Тэд шинэ удирдлагын төвтэй гарч ирэх байх.

Жесс:   "Сохор номинг намнах" тоглоом шиг.

Дон:  Яг л үнэн, Жесси. Гэхдээ энэ бол бидний ажил, зүгээр л лантуудаад байх хэрэгтэй.  Чарли. Ямар шийдвэр гарсан бэ?

Чар:   Деллер, дасгалжуулагч Питерс нарыг мөрдөн шалгах ажилд саад учруулсан гэсэн ял тулгана. Гэхдээ тэдний ялыг хөнгөвчлөх байх.

Дон:  Сайхан сэтгэл шүүгчтэй учраас тэд азтай байна.

Чар:   Тийм ээ, бид оросын мафийг мухарт шахахад дасгалжуулагч Питерс мэдээж тус болсон. Харин Деллер шорон хоригдохын оронд олон нийтийн ажил хийх байх.

Дон:  За тэгвэл Амиа хорлоход сонирхолтой хүмүүст туслах төвийн найзуудтайгаа ярилцъя. Түүний байгууллага оюутнуудад дүүгийнх нь түүхийг ярьж өгөх нь харъя. Сайн ажиллаа. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Ингэхэд байна аа, чи чөлөөтэй болсон.

Минг: За, баярлалаа найзаа. Намайг дэмжиж байсанд.

Жесс:   Чи үүнд баярлахгүй байх шиг байна.

Минг: Багийн нөхдөө шахаж байж сайн ахлагч болно гэж бодсон. Би ямар их хохирол учруулж байгаагаа хэзээ ч ойлгоогүй.

Жесс:   Өөрчлөхөд оройтохгүй гэдэг байх аа.

Минг: Тийм л дээ, гэхдээ энэ Люкаг эсвэл Тайлерыг буцааж авчрахгүй. Хэрэв би байгаагүй бол тэд амьд байх байсан.

Жесс:   Сонсооч, санаж байна уу... чи ч бас надад тусалсан гэж хэлснээ санаж байна уу? Чи намайг Сент Жонсын цагдаад мэдүүлэг өгөхийг ятгасан. Би үүнд дургүй байсныг чи мэднэ. Гэтэл чи намайг ятгасан. Би энд ирснээсээ хойш олон арван хэргийг шийдвэрлэхэд тусаллаа. Бүр хэд хэдэн хүний ​​амийг аварсан. Тэгэхээр... чи байгаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Деллер та хоёр ярилцах хэрэгтэй гэж бодож байна.

Минг: Би мэднэ. Гэхдээ би ганцаараа чадна гэж бодохгүй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За.

Эм:    Би нээлттэй! Алив, дамжуулаарай!

Чар:   За аваарай!

Эм:    Тийм ээ!  Сайхан цохилт, тийм ээ. Сайн жаал!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home