Hudson and Rex S4 E7

Хадсон, Рекс хоёр–4–7 /Дарк вэб-д өгсөн цохилт/

Үргэлжлэл:      43:35 мин.

Дүрүүд:

Эр:

Чарл Хадсон    Мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован     цагдаагийн дарга

+ Льюис Кросс        Айрисийн ач хүү

+Финн Рид               Ивагийн дүү

 

Эм:

Сара           цагдаагийн шинжээч

+Айрис хар тамхины наймаачин

+Ива Рид    вэб сайт хөгжүүлэгч

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эм /ТВ/:      Өвдөгөө дээш нь! Бид бараг дууслаа, найзууд аа. Эсрэгээр тоолж эхэллээ! Та нар чадна аа! Та нар чадвартай болсон! Зургаа!

Айр:  Алив ээ, Айрис.

Эм:    Тав, дөрөв! Ингээд… сайхан боллоо! Харин одоо бүгдээрээ дэвсгэр дээрээ хэвтээрэй.

Айр:  Сайн уу, хонгор минь. Та нар сайхан ургажээ!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Сайн уу, Рекс. Тэр сайхан ааштай байна.

Чар:   Тиймээ. Би түүнд авч өгсөн шинэ тоглоомонд их баярласан.

Сара: Шинэ тоглоом оо? Би Рексийн төрсөн өдрийг өнгөрүүлчихсэн юм уу?

Чар:   Бид хоёр зурагтаар  “Спич-энд-Пет”-н сурталчилгааг үзээд.

Сара: Дахиад шөнийн сурталчилгаа үзсэн гэж үү?

Чар:   Чамд түүний нэр байна уу?

Сара: Айрис Кросс, бэлбэсэн хөгшин. 70 гаруй настай.

Чар:   Айрис Кросс? Энэ баяр болгоноор хэсэгт пуансетти / зул сар цэцэг/ авчирдаг тэр эмэгтэй юу?

Сара: Тиймээ. Тэр өөрөө бүгдийг нь ургуулдаг байсан.  

Чар:   Тиймээ. Маш их цус байна.

Сара: Мэдээжийн шалтгаанаар миний хүлээж байснаас ч их.

Чар:   Тиймээ, ийшээ нэвтрэхэд тийм ч хэцүү биш юм байна. Цогцосны эргэн тойрон шороонууд. Тэмцэлдсэний ул мөр. Нас барсан цаг нь?

Сара: Өчигдөр. Үдээс хойш, орой эрт. Хэн ингэж... хэнд энэ сайхан хөгшнийг алах шалтгаан байсан юм бол?

Чар:   Чи юу олсон бэ, найз минь?

Сара: Хөөх. Энэ шидэт мөөгнүүд мөн үү?

Чар:   Рекс, чи сая сэтгэцэд нөлөөлдөг хотын шинэ төрлийн ургамлын үнэрийг авсан бололтой. Буянтай хөгшнийг алах шалтгаан энэ мөн гэж үү?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР: 4–7

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рожерс Медиа Инкорпорейтед

Бетта Фильмтэй хамтрав

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Би хар тамхитай тэмцэх тасагт байхад бишгүй их мутанд мөөгнүүд хурааж байсан. Гэвч ийм зүйл хэзээ ч харж байсангүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Шафтсбёри энд Поуп продакшн

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Намайг коллежид байхад 80%-ийг нь хэрчим гэдэг байлаа. “Хэрчим мөөг хүн байна уу?” Дор хаяж л би кампуст ингэж сонсдог байсан.

Дон:  Ойлголоо. Эргэлзэхгүй байна. Майк чиний гал цогтой өнгөрсөн цагийг мэдэх үү?

Сара: Би жаахан нууцлаг байх дуртай.

Дон:  За, за. Ингэхэд энэ хохирогчийн хувийн хэрэглээнд байх ёстойгоос ч их харагдаж байна.  

Сара: Тиймээ, зах зээлийн ханш нь хэд вэ?

Дон:  Ийм цар хүрээтэй ажиллагаа ойролцоогоор 20-оос 40 к болж мэднэ.

Чар:   Суулгацтай савнуудын хагас нь хоосон байна. Тэд нүцгэн гараараа ухаж авсан бололтой.  

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ПЕТЕРА ХАЙЕК, ПЕТЕРА МОЗЕР НАРЫН

“КОМИССАР РЕКС” ЦУВРАЛААР БҮТЭЭВ

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  За, хэргийн газар яг бүтэлгүй болсон дээрэм шиг харагдаж байна.

Чар:   Тиймээ, би сая хөрштэй нь ярилцсан, тэр Айрис шидэт мөөг, хортой мөөг хоёрыг ч ялгахгүй байх байсан гэсэн.

Сара: Би шүүгээнээс цэвэр хурууны хээ авсан юм. Энэ Льюис Кроссынх.  

Чар:   Тиймээ, энэ Айрисын ач хүү нь. Хөрш нь түүнийг хэцүүхэн хүн гэж хэлсэн.

Дон:  Тэр ял шийтүүлсэн үү?

Сара: Урд нь эмийн сан дээрэмдсэн, бас Би-энд-И /орон байрны хулгай/.  

Чар:   Рекс, явж түүнтэй жаахан ярилцъя. Нааш ир, найз минь. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За, ойлголоо, хамтрагч аа. Энэ дотор хүн байна уу? Уучлаарай. Цагдаа байна. Бид түрхэн ярилцаж болох уу? Чамайг сэрээсэнд уучлаарай. Чи Льюис Кросс уу?

Кр:     Тиймээ, би.

Чар:   Чи өнөөдөр машиндаа унтаж байгаа юм уу?

Кр:     Би гэрийнхээ түлхүүрийг гээчихсэн. Энэ гэмт хэрэг үү, юу вэ?

Чар:   Үгүй ээ, гэхдээ миний нохой үнэр авсан бололтой. Чи энэ тээшээ нээж болох уу?  

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Кр:     Миний эмээ Айрис. Тэр үхсэн байх учиргүй. Би түүнтэй саяхан уулзсан.

Чар:   Хэзээ тэр вэ?

Кр:     Өчигдөр, 16.00 цагийн орчим. Тэр дасгалаа хийх гэж байсан. Эмээг биднээс ч урт наслана гэж боддог байлаа.

Чар:   Льюис. Тэр жамаараа өөд болсон гэдэгт бид итгэхгүй байгаа. Талийгаачийг хамгийн сүүлд амьд харсан хүн нь чи бололтой.

Кр:     Би түүнийг хэзээ ч хохироохгүй байсан. Миний амьдралд байгаа бүх юмаар би түүнд өртэй.

Чар:   Хууль бусаар ургуулах хүлэмжийг оролцуулаад уу? Рекс К9 офицероор бэлтгэгдсэн. Тэр чиний тээшийг сонирхсон нь зөвхөн "Сайн уу" гэж хэлэх арга нь биш. Чи миний хэлснийг ойлгосон уу?  

Кр:     Тиймээ. Энэ бүгд миний эмээгийн гэрээс ирсэн. Энд байгаа бүх юм гэвэл түүний Этсид зардаг байсан хүүхдийн нэхмэл малгайнууд.

Чар:   Энд хүүхдийн нэхмэл малгайнууд алга, Льюис. Надад сэтгэцэд нөлөөлөгчийн тухай хэлээдэх.

Кр:     Би гэмгүй. Би үүнийг нотолж чадна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Кр:     Харав уу? Бүгд энд байгаа. Энэ бүгд эмээгийнх байсан. Тэр илгээмжүүдээ энд ууталж, дараа нь шуудангаар илгээхээр надад өгдөг байсан. Дотор нь мансууруулагч байдагийг би мэдээгүй. 

Чар:   Энэ уутнууд тохирч байна.

Кр:     Миний хийсэн бүх юм бол тэднийг шууданд хүргэж өгсөн. 

Чар:   Рекс нэг юмны үнэр авсан бололтой. Явцгаая.

Эм:    Сайн уу, залуу. Чи сайхан залуу байна. Энийг чамд биш. Чи нохойндоо цүнхийг зүгээр орхи гэж хэлж болохгүй юу?

Чар:   Эмэгтэй, тэр цагдаа. Тэр таны цүнхэнд ямар нэг сонирхолтой юм байгааг мэдэрсэн. Алив, харъя, найз минь. Чи юу олсон бэ?

Сара: Айрисын гэрт байсан илгээмжтэй яг ижилхэн байна.

Чар:   Тиймээ, гэхдээ энэ түүнд хаяглагдсан байна. Үрлэн эм.

Сара: Эфедрин. Тураах эм. Энэ үндсэндээ мансууруулагч.

Чар:   Байз, тэгвэл Айрис хар тамхи зараад зогсохгүй бас худалдаж авдаг байж уу?

Сара: Энэ илгээмж мөн л адилхан байна.

Чар:   Тийм ээ, гэхдээ энэ Сал Костад хаяглагдсан байна. Та энэ илгээмжүүдийн талаар юу мэдэх вэ?

Эм:    Би тэдэнтэй сард нэг хоёр удаа уулздаг байсан. Харин одоо долоо хоногт хоёроос гурван удаа уулздаг!

Чар:   Окси. Бас нэг оновчтой цохилт, Рекс.

Сара: Хэзээнээс эхлэн хууль бус хар тамхийг шуудангаар илгээдэг болчихсон юм?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Ирээдүйн хар тамхины наймаатай танилц. Үүнийг “Шуурганы зам” гэж нэрлэдэг. Энэ бол дарк нетийн хар тамхи, бусад хууль бус үйлчилгээнүүдийг борлуулдаг хар зах. Бидний бүх хууль бус хэрэгцээнд зориулсан eBay /иБэй/ байна гэж бод.

Дон:  Энэ нь Айрисын лаптоп дотор байсан уу?

Жесс:   Тийм, тийм. Эмээ дарк вэбд дуртай байсан бололтой. Тэр бүр аюулгүй хөтөч ашиглаж, идэвхтэй байснаа нууцалж мэддэг байсан.

Чар:   Тэгвэл, эмээ “Шуурганы зам”-аар мөөг зарж, тураах бэлдмэлийг худалдаж авахдаа нэг л сайтаа ашигладаг байж.

Жесс:   Тийм ээ, яг зөв, илрүүлнэ гэж айхгүйгээр.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Хар даа, “Шуурганы зам” нь псилоцибин худалдаж авах, борлуулах дарк нетийн премиум сайт. Одоо энийг бусад төрлийн мансууруулагчийн наймаанд ашиглаж байгаа ч энэ бүхэн псилоцибинээс эхэлсэн, магадгүй, чухам тийм учраас тэр Айрисийн орлогод төгс тохирсон байх. Одоо үед Toр зэрэг аюулгүй хөтчийн тусламжтайгаар дарк вэб-д нэвтэрч болно. Тийшээ ороод сайтын зард нэвтрэх юм уу, өөрийнхөө зарыг үүсгэж болно. Зар энэ хотод, улс даяар, дэлхий даяар бүх хэрэглэгчдэд харагдана. Борлуулалтын дараа илрэхээс зайлсхийхийн тулд уг сайт тусгай сав баглааны заавар санал болгодог.

Дон:  Тийм учраас л бүх илгээмжүүд адилхан байх нь.

Чар:   Буцах хаяг эсвэл хэвлэсэн шошго байхгүй. Энэ борлуулагчийн бүрэн нууцлал.

Жесс:   Яг үнэн. Зүгээр л шуудан руу илгээнэ, шуудангийн үйлчилгээ үлдсэнийг нь хийнэ. Мансууруулагч худалдаж авах тухайд. Айрис сайтыг яг ийм байдлаар ашигласан. Хууль бус бодисууд ердөө нэг км-ийн зайд байдаг. Айрисийн хувьд энэ нь эфедрин байсан. Мөн худалдаж авахдаа биткойноор төлдөг. Илрүүлэх боломжгүй тоон валют.

Дон:  Худалдан авагч, борлуулагч хоёрын дунд санхүүгийн харилцааны ул мөр үлдээхгүйгээр.

Чар:   Ингээд мансууруулагч шууд чиний хаалганд хүргэгдэнэ.

Жесс:   Айрисын аллага биднийг цэцэглэж байгаа онлайн зах руу авчирсан бололтой.

Сара: Аллагын тухайд, би тийм ч итгэлтэй байхгүйсэн. Айрис эфедринээс болж дайрлагад өртжээ. Миний шалгасан бэлдмэл үхлийн тунгаас гурав дахин өндөр байна.

Дон:  Хөөрхий хөгшин огт мэдээгүй байх. Хяналтгүй бол ийм зүйл болдог.

Чар:   Хэргийн газарт байсан их хэмжээний цусыг юу гэхэв?

Сара: Тэр антикоагулянт уусан байна.

Чар:   Тэгвэл энэ аллага биш байжээ?

Сара: Үгүй, дайрлагаас болж тэр савнуудаа унагаасан гэж бодож байна.

Чар:   Тэгээд энэ яг тэмцэлдсэн юм шиг харагдах уу?

Дон:  Хүлээ. Энэ эмэгтэйд хэн ч гар хүрээгүй нь надад хамаагүй. Энэ золгүй явдал биш байсан. Үхэлд хүргэсэн хориотой бодис хэрэглэх нь хариуцлаггүй байдал. Энэ аллага биш л бол. Энэ бүхэнд “Шуурганы зам” буруутай.

Чар:   Бид тэр сайтыг хаах хэрэгтэй, үгүй бол Айрис шиг хохирогч нар хаа сайгүй гарч ирнэ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Би Торонтогоос эхлээд Монреаль, Ванкувер хүртэл улс даяар хэлтсийн танилуудтайгаа ярилаа, тэд бүгдээрээ “Шуурганы зам”-ын содон дугтуйг анзаарч эхэлсэн байна.

Сара: Дотор нь юу байна?

Дон:  Юу хүссэн бүхэн. Аддерал авах хүсэлтэй оюутнуудаас эхлээд өвчин намдаах туршилтын эмийг сонирхсон тамирчид хүртэл.

Сара: Тэгвэл “Шуурганы зам” үнэхээр эрэлттэй байх нь.

Дон:  Тийм ээ, тэр өсч байна. Гэхдээ цар хүрээг нь бидэн шиг хардаг хэн ч байхгүй. Бид гурав нэгийг харьцаатайгаар илгээмжүүдийг хурааж байгаа.

Жесс:   Тийм ээ, бид бусад бүс нутгуудаас илүү олон илгээмжүүд хураадаг, тиймээс үүсгэн байгуулагч нь бидний хажууханд байх магадлалтай. Миний бодлоор, иймэрхүү сайтууд ихэвчлэн дүүрэгтээ эхлээд, дараа нь өргөжиж тэлдэг. КРЕЙГЛИСТ–Сан Францискод, КИЖИЖИ–Квебек хотод.

Чар:   Тиймээс дээр нь байгаа хүнийг барих хэрэгтэй.

Жесс:   Үүсгэн байгуулагчийг нь олвол серверийг олно. Серверийг унтраавал “Шуурганы зам”-ыг үүрд үгүй хийнэ.

Дон:  Гэхдээ систем нэрээ нууцалсан.

Жесс:   Тийм ээ, “Шуурганы зам”-ыг ажилуулдаг хүний жинхэнэ нэр нь нууцлагдсан. Гэвч тэр сайтуудад хаа сайгүй  байдаг.  Түүний хэрэглэгчийн нэр нь Меркурий.

Сара: Аа, ромын худалдаа, хулгайн бурхан.

Жесс:   Залуус аа, та нар намайг ухаантан гэдэг үү?

Чар:   Өө, яг одоо хэн нь ухаантан билээ? Тиймээ.

Жесс:   Хүмүүс түүнийг бурхан гэж боддог, харин тэр энэ дүрд тоглохдоо дуртай.

Дон:  Ойлгомжтой, хэрэв тэр сайт дээр идэвхтэй байвал түүнд нэвтрэх цаг хугацааны асуудал, тийм үү?

Чар:   Тиймээ, чи юу гэмээр байна, Жо?

Дон:  Хэрэв бид дарк нетэд түүний итгэлийг олж чадвал бодит ертөнцөд түүнийг баривчлахад ашиглаж чадах ямар нэг мэдээлэл олж чадна.

Жесс:   Та нарын аз болоход, “Шуурганы зам”-д онлайн чатны горим байдаг.

Сара: Тэгвэл бид Айрисийн чатын түүхийг шалгаж болох нь ээ? Тэр Меркуритэй холбогдож байсан байж мэднэ.

Жесс:   Үгүй ээ, мессежид хэн нэгэн хариу өгсөн л бол шууд устгадаг. Архив байхгүй.    

Чар:   Айрисийн насны өөр хэн нэгэнд мэдээллийг устгах горим дээр асуудал гарах байсан гэж надад санагдаад байна. Хэрэв миний эмээтэй жаахан ч гэсэн адилхан бол, Айрис бүгдийг тэмдэглэсэн байх ёстой. Би түүний эд зүйлс дотор лаптоп байна уу, үгүй юу үзье.

Сара: Энэ сайхан санаа.

Жесс:   Энэ хооронд би чамд “Шуурганы зам”-д хэрэглэгчийн нэр олоход чинь туслана. Чи Брейкин Бад-ыг юу гэж бодож байна?

Дон:  Миний бодлоор, энэ аймшиг.      

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   За боллоо. Бүх юм бэлэн. Зөвхөн хэрэглэгчийн нэр оруулах хэрэгтэй байна.

Дон:  Би Меркурийн анхаарлыг хэрхэн татахыг л илүү сонирхож байна. Түүн шиг хүн өдөрт хэдэн зуун мессеж авдаг биз.

Жесс:   Вэб сайтын код нь нилээн бүдүүлэг. Миний бодлоор тэр өөрөө суралцагч байх. Тиймээс, чи туслахад бэлэн программист болж жүжиглэж болно.

Дон:  Би юу? Программист болж жүжиглэх ээ?

Жесс:   Тиймээ, мэдээж. Энэ чухал биш.

Дон:  Нэмээд түүний ажилдаа дутагдалтайг хэлбэл түүний бардам занг хөндөнө. Бид түүнд таалагдахыг хичээх ёстой.

Жесс:   Гэмт хэргийн бизнес эрхлэгчид тал засах уу? Чиний хэрэглэгчийн нэр Янус?

Дон:  Тиймээ, хэрэв Сарагийн зөв байгаад Меркурий домгийг шүтэгч бол тэр энэ хандалтыг үнэлнэ. Янус ромын шинэ эхлэлийн бурхан байсан.

Жесс:   Энэ бидэнд ямар байдлаар туслах вэ?

Дон:  Би техникийн хөрөнгө оруулагчийн дүрээр сайтыг нь худалдаж авах санал тавина.

Жесс:   Хэрэв тэр хууртахгүй бол шинэ эхлэлийн бурхан мухардалд орно.

Дон:  Чи мэднэ, чи дуртай үедээ явж болно, Жесс.

Жесс:   Мэдээж. Чи кофе, эсвэл өөр юм авах уу?

Дон:  Би кофе уумааргүй байна.  

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Юу? Айрис бүгдийг нь хэвлэчихэж.

Чар:   Тийм байна, би 1998 оны зул сарын чекийг харж байна. Бидэнд өөр юу байна?

Сара: Түүний хэзээ ч юм ашиглаж байсан нууц үгнүүд бололтой. Тэгээд  тэд бүгд теннистэй холбоотой. РожерсКап85. ФедерерСвисс. Майклд таалагдах байсан даа.

Чар:   Өө, тийм үү? Тэр теннисийн фэн үү?

Сара: Тиймээ, маш том фэн. Ээ, би түүнд энэ хэргийн талаар юм ярихгүй, гэхдээ л...

Чар:   Түүнд таалагдах байсан.

Сара: Тиймээ.

Чар:   Майклын хувьд бүх юм нь бүтэмжтэй байгаа бололтой.

Сара: Тиймээ. Бид хоёр өнөө орой кинонд явна.

Чар:   Өө! Энэ ч нэг юм дуулгах байх шүү, а?

Сара: Тиймээ, гэхдээ тэр шинэков хэвээрээ, уг нь их хөгжилтэй, ухаалаг залуу. Бид хоёулаа гүйх дуртай.

Чар:   Энэ юу вэ? Айрис “Шуурганы зам”-ын хэрэглэгчтэй харилцах төвтэй ярьсан ярианы скриншот хийсэн бололтой. Хэрэглэгч Старлайн9.

Сара: Алив харъя. Ажилтан мөөгний үнийн талаар Айрисийн асуултанд хариулсан байна.    

Чар:   Хүлээж бай. хэрэглэгчтэй харилцах ажилтан Меркуритэй хамтардаг байх ёстой. Тэд хэн гэдгийг нь мэднэ. Бид үүнийг Жессид өгсөн нь дээр байх. Нээрэн, хүлээ. Чи чинь кинонд явах ёстой хүн. Чи явж бай. Би үүнийг авъя.

Сара: Чи итгэлтэй байна уу?

Чар:   Тиймээ, чи яв.    

Сара: За, би ёстой баярлалаа. Та хоёрт оройн мэнд.     

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За, найз минь, миний бодлоор, би... эцэст нь бүх учрыг нь олчихлоо, ойлгосоон? Тэгэхээр энд байгаа юм хоол. Бэлэн үү?

Эр:     Ваннын өрөө.

Чар:   Энэ... Би энэ юм яадагийг ёстой мэдэхгүй юм.

Эр:     Ваннын өрөө.

Чар:   Одоо бүх юм онлайн болж. Үгүй ээ, найз минь. Үнэндээ энэ ваннын өрөө рүү яв гэсэн үг биш. За, за. Ойлголоо, мэдлээ, хоёулаа оръё.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тайван, найз аа. Меркурий юу болж байна?

Дон:  Үгүй ээ, одоохондоо холбогдоогүй л байна. Гэхдээ би найдаж байгаа.

Чар:   Жесси, Старлайн9-ээс сураг байна уу?

Жесс:   Тэгэхээр, тэд маш сайн нуугдаж чаддаг. Би дарк нетээс гадуур өөрөөрөөр бодож үзсэн. Ихэнх хүмүүс өөрийнхөө хэрэглэгчийн нэрэнд үнэнч байдаг. Тэд нетэд нуугдаж сурах хүртлээ тэрийгээ ашигласаар байдаг.

Чар:   Старлайн9 тэр хүмүүсийн нэг гэж хэлээч.

Жесс:   Би Реддит дээр туршилтын эмийн тухай хуучны хэлэлцүүлэгт бүртгүүлсэн и-мэйл хаягаас хэрэглэгчийн нэрийг олсон.

Чар:   Энэ чамд тэд хэн болохыг хэлж өгсөн үү?

Жесс:   Бодож байснаас ч дээр. Хаана? Энэ мэйл хаягийг Уотер-стритын кальян баарны интернетийн АйПи хаягийг ашиглаж байгааг би илрүүлсэн, яг одоо.

Дон:  Тэгвэл бид очих хэрэгтэй болох нь.

Жесс:   Ингэхэд та нарын бодлоор, бид Старлайн97-ын лаптопыг яаж авах гэж байна вэ? Тэд “Шуурганы зам” сайтад хэрэглэгчдийн асуултанд байнга хариулж байдаг.

Чар:   Тэд баарны сайтын системд нэвтэрсэн байх магадлал өндөр гэсэн үг.

Жесс:   Хэрэв бид тэднийг системд байхад нь лаптопыг хурааж авбал бид “Шуурганы замын” серверээр дамжин Меркурийг олно гэж найдаж байна.   

Сара: Дарк нетэд байгаа хэн ч байсан цагдаа нар орсныг сэжиглэх байсан.

Чар:   Тэднийг нэг найрсаг нохой саатуулах хүртэл.

Дон:  Найрсаг нохой, мөн энгийн хувцастай түүний найз хоёр уу?

Чар:   Тиймээ. Гэхдээ би хиймэл үс өмсдөггүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   За, Чарли. Холбогдоорой, Чарли.

Чар:   Тиймээ, би чамайг сонсч байна, Жесс. Рексийн камер хэр ажиллаж байна?

Жесс:   Би бүхэлд нь тод дүрс хүлээж авч байна. Тэдэнд уусахыг бод.

Чар:   Алимтайг өгөөч.

-------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Сая сайтад Старлайн9 асуултанд хариуллаа. Чи лаптоп дээр ажиллаж байгаа хэнийг ч юм харж байна уу?

Чар:   Тиймээ, яг миний өмнө би нэг хүнийг харж байна.

Жесс:   За, би түүнтэй хамт скриншот хийе... манай мэдээллийн санг шалгахын тулд.

Чар:   Мэдлээ. Явъя, Рекс. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Ива:   Ямар амттай вэ?

Чар:   Алимтай.

Ива:   Үүний төлөө оноо хаслаа.

Чар:   Би хичнээн оноотой вэ?

Ива:   Одоо нэгээр багассан. Хэрэв чи надад сээтгэнэхээ болихгүй бол хоёр.

Чар:   Чи л над руу инээмсэглэхээ болихгүй байна.

Ива:   Чиний нохойг хэн гэдэг вэ?

Чар:   Рекс.

Ива:   Сайн уу, Рекс. Ямар хөөрхөн юм. Чиний эзэн танихгүй хүнтэй танилцах гэж чамайг байнга ашигладаг уу?

Чар:   Танилцахын тулд надад нохой хэрэггүй. Рекс, танилцахын тулд надад нохой хэрэгтэй юу? Хэрэгтэй юм шиг байна. Баярлалаа, найз минь.

Ива:   Тэр чамайг бариад өгчихсөн үү?

Жесс:   Өө, үгүй ээ. Түүнд сайт таслагч ЮЭсБи байна. Тэр ЮЭсБи флэшийг сугалж авангуут лаптоп дотор байгаа юмнууд устана. Энэ ЮЭсБи флэш дотроо үлдэх ёстой, үгүй бол бүх ажиллагаа нурна. Чи ойлгож байна уу?

Чар:   Тэгэхээр чи Рекстэй танилцлаа. Би Чарли, харин...

Ива:   Би.... Би явлаа. Би явлаа.

Чар:   Тэр асуудал уу?

Ива:   Яг ч үгүй. Зүгээр л татгалзахыг хүлээж авдаггүй нэг залуу.

Жесс:   За, Чарли, наад лаптопоо авахаас нааш хаашаа ч битгий яваарай.

Чар:   Аан гээч, чи Рекс бид хоёртой нэгдэж яагаад болохгүй гэж?

Ива:   Би тэгмээр л байна. Баяртай, Чарли. Чиний нохой...! Рекс! Чарли! Чи түүнийг надаас холдуулж болох уу?

Жесс:   За одоо... аа... Старлайн9 сая ЮЭсБи таслагчийг сугалаад авчихлаа.

Чар:   Мөрдөгч Хадсон. Би чамтай ярилцах гэсэн юм.                                 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Ива:   Би яагаад энд байгаа юм?

Чар:   Старлайн9 хэрэглэгчийн нэртэй Ива Рид, чи “Шуурганы зам”-д ажилладаг. Энэ аюултай вэб сайт. Бид түүнийг хаахыг хүсч байна.

Ива:   Аюултай? Үгүй ээ, хуулиа сахидаг иргэний эсрэг тусгай ажиллагаа явуулдаг цагдаа л аюултай.  

Чар:   Чи хууль бус мансууруулагч борлуулахад тусалдаг. Энэ хуулиа сахидаг тодорхойлолтоос огт өөр.

Ива:   Шударга бус хууль огтхон ч хууль биш.

Чар:   Энэ Августин. Чи либертари үзэлтэн үү?

Ива:   Би үүний төлөө оноо алдах уу?

Чар:   Ингэхэд, чи хэрэглэгчтэй харилцах төвийн ажилтны хувьд ажил олгогчийнхоо хийсэн зүйлд хариуцлага хүлээхгүй гэж бодож магадгүй, гэхдээ чи Айрис Кросс гэдэг энэ эмэгтэйтэй ярилцсан. Түүнийг хар даа. Түүний хэрэглэгчийн нэр нь “мэжикмүүнболл3”. Чи түүнд сайтыг хэрхэн ашиглаж сурахад нь тусалсан.

Ива:   Хүмүүст туслах нь гэмт хэрэг биш.

Чар:   Үгүй ээ, энэ гэмт хэрэг биш. Чамайг түүнд тусалсны дараа тэр баталгаагүй эм худалдаж авч, харин тэр эм түүнийг алсан.

Ива:   Юу? Өө, үгүй ээ. Би энэ эмээг санаж байна. Аятайхан хөгшин байсан. Үгүй ээ. Чи намайг ямар нэг юманд буруутгах уу?

Чар:   Бидэнд тусал. Бид үүнийг чинь анхааралдаа авна. Чи бидэнд Меркурийн тухай юу мэддэгээ ярьж өг.

Ива:   Хэрвээ хүсвэл намайг буруутга, харин надад цагдаад туслах сонирхол алга. Рекс маажуулахыг хүсдэгээс бусдаар.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Бидэнд шинэ асуудал гарлаа, хүмүүс ээ. Цагийн өмнө Меркурий биткойноор 250.000 долларын үнэтэй аллага захиалжээ.

Чар:   Энэ Иваг захиалсан уу?

Жесс:   Түүнийг нэг мөсөн үгүй хийсэн хүнд энэ шагналыг өгнө. Меркури Эваг нууц мэдээлэл задруулж, цагдаагийн газарт хоригдсон гэсэн байна.

Чар:   Тэр нэг ч үг хэлээгүй.

Дон:  Тэр хамаагүй. Тэр Ивагийн ухаан самуурсан гэж бодсон. Одоо тэр түүний үхлийг хүсч байна.

Чар:   Бид энэ постыг хэрэгжүүлж мэдэх хүмүүсээс Иваг хамгаалах ёстой.

Жесс:   Энэ чинь дарк нет шүү дээ. Ямар ч санаа оноог болзошгүй аюултай гэж тооц.

Чар:   Яг үнэн.

Сара: Меркурий өөрт нь анхааруулсан гэж хэлсэн байна.

Жесс:   Чөтгөр гэж. Залуус аа. Иваг ил болгосон байна. Меркурий сонирхогч хөлсний алуурчинд хэрэг болох бүх мэдээллийг сая нийтэлсэн байна. Түүний зураг, хаяг, жолооны үнэмлэх, баривчлагдсан тайлан.

Сара: Гэрээг зуу гаруй удаа үзсэн байна.

Жесс:   Бид түүнийг камер руу шилжүүлэх хэрэгтэй юу?  

Дон:  Үгүй ээ, баривчилагдсан тайлан гэхээр тэд биднийг хакердсан бололтой байна. Бүх камерууд, нууц байрууд хакердуулсан гэдгийг бид бодолцох ёстой.

Чар:   Тийм ээ, бидэнд тусгаарлагдсан, шинэ аюулгүй газар аль болох хурдан хэрэгтэй.

Дон:  Хүлээ. Танайд ямар вэ, Чарли?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чиний аюулгүй байдлын хэдэн үндсэн дүрэм. Гадаа бүү гар. Утсаа унтраа. Ямар ч электрон хэрэгсэл байхгүй. Би илрэх эрсдэлтэй баймааргүй байна. Харин бусад юмны талаар, би мэдэхгүй. Гэртээ юм шиг л бай.

Ива:   Дүрэм намайг алуурчны сумнаас хамгаалахгүй.

Чар:   Чамайг эндээс ганц ч сум олохгүй.

Ива:   Цагдаа нар яагаад үргэлж ийм сэхүүн байдаг юм бэ?

Чар:   Би мэдэхгүй. Магадгүй, академийн Грик бидэнд үүнийг заагаагүй байх, тиймээс бид үүнээс илүү сайнаар мэдэхгүй.

Ива:   Хөөе. Тэр постыг хэдэн удаа үзсэн байна?

Чар:   Чи үнэхээр энийг мэдмээр байна уу?

Ива:   Энэ сайт маш хурдан хөгжиж байгаа ч урд нь хэн ч аллагын зар тавьж байгаагүй. Меркури ийм зүйл хийсэнд би итгэхгүй байна. Гар буу, зэвсэг зарахыг зөвшөөрсөн үү? Тийм ээ, би үүнд итгэнэ. Гэхдээ энэ?

Чар:   Тийм учраас бид хаах гэсэн юм.

Ива:   Та нар магадгүй хаах байх. Асуудал нь, миний хувьд хэтэрхий оройтохгүй юу?

Чар:   Сонс, Рекс бид хоёр чамайг хамгаална. Ойлгосон уу? Бидэнд ажиглалтын баг бий. Тэд гадаа фургонд байгаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара:   Чи түүний тухай юу гэж бодож байна?

Жесс:   Би түүний постуудыг уншсан. Тэр “Шуурганд” араггүй үнэнч юм билээ.

Сара: Тийм ч байх. Меркури аминд нь хүрэх гэж байхад тэр одоо болтол түүнийг барьж өгсөнгүй.

Жесс.   Тиймээ, мэдэхгүй юм, эсвэл Меркури хэн болохыг тэр мэдээгүй байх.

Сара: Энд илүү том юм байгаа гэж бодож байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За, баярлалаа. Хэрэв ямар нэг өөрчлөлт гарвал надад мэдэгдээрэй.

Ива:   Чиний цагдаагийн найзуудаас мэдээ байна уу?

Чар:   Өө, бүх зүйл зүгээр. Санаа зовох юмгүй, гэхдээ, бид тэр залууг хэр хурдан барина, тэр хэрээр чи хурдан гэртээ харина. Тиймээс чи надад Мекрурийн тухай яагаад ярьж болохгүй гэж?

Ива:   Чи ер нь амардаг уу? Энэ юу вэ? Хөөе.

Чар:   Энэ үү? Энэ Рексийн зурагтаар харсан тоглоом. Энэ түүнд ярихад нь туслах ёстой гэсэн. Хэрэв тэгдэг бол.

Ива:   Аа. Хөөрхий Рекс. Чиний эзэн энгийн тоглоомыг яаж програмчлахыг ч мэддэггүй байх нь.

Чар:   За яахав. Рекс, дахин нэг оролдъё. Нааш ир, найз аа. Бэлэн үү? Хоол.

Эр:     Ваннын өрөө!

Ива:   Гайхалтай.

Чар:   Үгүй ээ, найз аа. Би тэгж хэлэх... За, за. Одоохон. Би одоохон.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Тийм ээ, би мэднэ, Камилла. Хэрэв эргэлзэж байвал хоол захиал. Бүх юмыг зөвхөн чи л шийддэг, би мэднэ. Ингэхэд байна аа, хонгор минь? Би завгүй болчихлоо.

Мессеж:     Сайн уу, Янус. Янзтай нэр байна.

Дон:  Баярлалаа. Чи энэ сайтдаа ямар үнэ санал болгох вэ? 

Мессеж:     Нэг тэрбум.

Дон:  Нэг тэрбум аа? Тэр өөрийгөө хэн гэж бодоов? Чиний сайт одоохондоо тийм үнэд хүрэхгүй.

Мессеж:     “Шуурга” вэб сайт биш. Энэ бол хувьсгал. Энэ чиний нэг насны ажил болж чадна.

Дон:  Тийм бол чамд миний тусламж хэрэгтэй. Би эх үүсвэртэй.

Мессеж:     Сонирхолтой санал байна. Хром Хартс, Кэденс Байк нараар дамжуулан бид тохиролцож болох юм.

Дон:  Баяр хүргэе, Яанус. Чи итгэлцлийн дотоод хүрээнд багтлаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За боллоо. Хөөе, Ева, би чамд юу гэж хэллээ?

Ива:   Тайвшир. Би ердөө л чиний эхлүүлсэн ажлыг дуусгаж байна. Би алдаагаа залрууллаа. 

Эм:    Чөлөөт сонголт гэж юу вэ, Чарли?

Чар:   Надад ганцхан “ванн” илүү таалагдсан санагдаж байна.

Ива:   Би чиний утсанд апп суулгаад өгье.  Дараа нь чи тэрийг хаанаас ч тохируулж болно.

Чар:   Энэ үнэхээр миний хийх ёстой зүйл гэж үү?

Ива:   Тиймээ. Би яаж суулгахыг чи харж болно. Нохой та хоёр онцгой харилцаатай байдаг. Гэхдээ түүнд ч гэсэн дуу хоолой хэрэгтэй.

Эр:     Хоол! Гайхалтай.

Ива:   Чи “Шурганд” хэр их цаг зарцуулсан бэ, Чарли?

Чар:   Надад хэрэгтэй байснаас ихгүй.

Ива:   Үнэхээр харамсалтай. Хэрэв чи удсан бол олон сайн зүйлсийг харах байсан.

Чар:   Учир нь нэг сайхан хөгшинд үхлийн бэлдмэл зарснаас болж тэр үхсэнийг би харсан.

Ива:   Хар тамхины дайнаас болж хичнээн хүн амиа алддаг гээч? Ганц Айрисаас ч их.

Чар:   Тэгсэн ч гэсэн энэ чинь буруу.

Ива:   Тиймээ. Гэхдээ үүнийг гудамжны хар тамхитай тэмцэх нэрийн дор салж бутарсан олон сая гэр бүлүүд, хамт олонтой харьцуулашгүй.

Чар:   Чи “Шуурганы зам” үүнийг шийдэж чадна гэж боддог уу? Тэр сайтад хууль дүрэм байдаггүй учраас чиний аллагыг маш амархан захиалсан.

Ива:   Энэ сайт үргэлж яг ийм байгаагүй юм.  Зэвсэг, хар тамхины сурталчилгаа саяхнаас гарч эхэлсэн. 

Чар:   Ойлголоо, одоо юу ч болдог байсан, энэ хяналтаас гарсан. Сонс, би... чи үүнд итгэдэгийг би мэднэ. Чиний боломж энэ. Чи надаас яагаад гэж асуумаар байна уу?

Ива:   Миний дүү сэтгэцийн хямралтай байсан. Бүх насаараа. Тэр дээрдэж байна гэж бодож байхдаа бүх юмаа алдсан. Өөрийнхөө ажлыг. Өөрийнхөө найз нөхдийг. Харин би түүнийг алдаж магадгүй гэхээс айдаг байлаа. Тэгээд бид хоёр бүгдийг туршиж үзсэн. Гэтэл псилоцибины багахан тун үр дүнтэй болсон.

Чар:   Тэгвэл чи  сайтад ажиллаж эхлэхээсээ өмнө түүний үйлчлүүлэгч нь байжээ.

Ива:   Нэг тиймэрхүү.  Би Айрисыг зөвхөн нэрээр нь мэддэг байсан, тэр үхсэн нь надад харамсалтай байна. Гэхдээ хорвоо миний ахаас нүүр буруулахад “Шуурга” л түүнийг аварсан.

Чар:   Би үүнийг ойлгоно.

Ива:   Гэхдээ энэ чамайг зогсоохгүй, тийм үү?

Чар:   Үгүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Өө! Тэд үнсэлцэж байна.

Жесс:   Бид буруу харах хэрэгтэй. Гэхдээ... Би мэдэхгүй юм. Уг нь бид анхааралтай ажиглах ёстой л доо.

Сара: Ийм зүйл болох ёсгүй.

Жесс:   Тиймээ.

Сара: Жесси, тэр хүүхэн гэрч.

Жесс:   Хүлээгээрэй. Энэ Донован. Сайн уу.

Дон:  Би Меркуритэй холбоо тогтоосон.

Жесс:   Өө, сайн байна.

Дон:  Тийм ээ, харин одоо намайг сайт руу нэвтрэхийг блоклчихлоо.

Жесс:   Энэ сайн юм биш. За, би шалгая. Түр хүлээ. Хачин юмаа. Тийм ээ, сайт бүхэлдээ унтарсан байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Ива:   Чарли. Намайг уучлаарай. Би үнэхээр ингэнэ гэж бод... Өнөөдөр бүх хүмүүст хачирхалтай өдөр байна.

Чар:   Рексээс барь. Рекс, түүнийг эндээс гарга!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи баривчлагдсан!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи яаж байна?

Ива:   Дотор муухайрсаар. Бүх юм бүдэг.

Сара: Энэ утаанаас болж урвал явагдаж байгаа байх. Бид чамайг эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна.

Чар:   Би чамайг машинаар дагаж явна. Рекс, Еватай хамт үлдээрэй. Түүнд цагдаагийн хамгаалалт хэрэгтэй хэвээр байна. Ороорой, найзаа. Түүнд санаа тавиарай, найз минь.

Сара: Чи халдсан этгээдийг гавлах үед тэр юу гэж хэлсэн бэ?

Чар:   Тэр “Шуурганы зам” дээр постыг уншсан гэж хэлсэн.

Сара: Иваг энд байгааг яаж мэдсэнийг энэ тайлбарлахгүй.

Чар:   Тиймээ. Хэн нэгэн биднийг хэсгээс дагасан гэж бодож байна уу?

Сара: Үгүй ээ, бид сүүлийг анзаарах байсан.

Жесс:   Хөөе, залуусаа. Биднийг хэн ч дагаагүй, энэ Ива байж. Тэр мөрөө баллахаар санаа тавиагүйг бодоход их яарсан бололтой. Тэр “Шуурга” дээр “үйлчлэхээс татгалзах” DoS халдлага хийхийн тулд чиний лаптопыг ашигласан байна. Энэ түүний байршлыг зааж өгсөн.

Чар:   Тэр зөвхөн Рексийн тоглоомыг программчилж байна гэж хэлсэн. Энэ зүгээр л халхавч байсан бололтой.

Сара: Яагаад одоо “Шуурга” руу кибер халдлага хийдэг билээ?

Жесс:   DoS халдлага Меркурийгээс өшөө авна гэсэн утгатай байх. Эсвэл би мэдэхгүй юм, түүнийг алахаар захиалсныг хэн ч үзэхгүйн тулд сайтыг идэвхгүй болгох арга уу?

Чар:   Хэрэв тийм төлөвлөгөөтэй байсан бол яагаад бидэнд хэлээгүй юм бэ?

Жесс:   Мэдэх юм алга. Гэхдээ Донован Меркуритэй холбоо тогтоосон. Хариулт нь тэнд, хаа нэгтээ байж мэднэ. Би одоо буцаад тийшээ явлаа.

Чар:   Тэг ээ, харин би түргэн тусламжийн хойноос явлаа.

Сара: За.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Сайн уу. Би саяхан “Шуургад” нэвтэрлээ. Тэр хэзээнээс дахиж ажиллаж эхэлсэн бэ?

Дон:  Арав орчим минутын өмнө. Тийм зүйл болсны дараахан Меркурий надад мессеж бичсэн.

Жесс:   Уучлаарай. CoF-оор DoS халдлагыг няцаах хэрэгтэй боллоо. Таагүй асуудал удахгүй дуусна.

Дон:  Энэ юу гэсэн үг вэ, Жесси? Англиар хэлээд өг, тэгэх үү?

Жесс:   Гэхдээ DoS халдлага Ивагаас ирсэн. CoF хэвшмэл хэллэг биш. Өө, үгүй байлгүй  дээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Жесси.

Жесс:   Бидэнд асуудал гарлаа. Ива зөвхөн хэрэглэгчдэд үйлчилдэг ажилтан биш байна. Тэр “Шуурган зам”-ын хамтран үүсгэн байгуулагчдын нэг.

Чар:   Юу?

Жесс.   Тэр бидэнд худлаа хэлж, Чарли. Тийм болоод тэр бидэнд Меркурийг барьж өгөөгүй, бидэнд туслах ямар ч мэдээлэл өгөөгүй.

Чар:   Яагаад гэхээр, энэ вэб сайт бас түүнийх. Бид энэ сайтыг хаахыг тэр хүсээгүй байх нь.

Жесс:   Тэгвэл хамтран үүсгэн байгуулагч нь яагаад түүнийг үхлийг хүссэн юм бол?

Чар:   Би чамд зориулж түүнээс асууя. Би түргэний машиныг оллоо. Би мэдэж байна, найз минь. Тэр намайг ч гэсэн хуурсан. Чамайг эндээс гаргая. Ива оргон зайлсан.

Дон:  Чарли, гар утасны спикер дээр тавьчихлаа. Бүх баг сонсч байна.

Чар:   Хэрэв Ива зугтсан бол тэр арай дээрдсэн байх гэж бодлоо.

Сара: Аминд нь халдах оролдлого хийж байхад яагаад цагдаагийн хамгаалалтаас зугтдаг юм?

Дон:  Энэ вэб сайтыг үүсгэсний төлөө түүнийг удаан хугацаанд хоригдох ял хүлээж байгаа.

Чар:   Тэр бүр шалихгүй зүйлээр шоронд ороход бэлэн байсан. Тэр яагаад өөрийнхөө вэб сайт руу халдсаныг бид олж мэдэх хэрэгтэй.

Жесс:   Тэгэхээр, DoS халдлага бол түр зогсоох аварга товчлууртай адилхан. Тэр бидэн хугацаа өгдөг ч энэ байнгын шийдэл биш.

Дон:  Миний туршлагаар, мафийнхан хоорондоо тэмцэлддэг хоёрхон шалтгаан бий. Газар нутаг, мөнгө.

Сара: Би мөнгийг сонгох байсан. Энэ шагналын мөнгөнүүдийг хар л даа.

Чар:   Би мэдэхгүй юм.

Дон:  Чи юу бодож байна, Чарли?

Чар:   Ива харилцагчидтай ажиллах зөвлөхөөр ажиллаж, Айрис шиг хүмүүст тусалдаг байсан. Би Иваг баяжихыг хүсдэггүй гэж бодож байна.

Дон:  Үгүй ээ, үгүй, үгүй. Энэ Меркурийн төлөө. Тэр надад түүний хувьсгал тэрбумын үнэтэй гэж хэлсэн.

Чар:   Тэд хяналтаа тогтоохын төлөө тэмцэж байна. Меркурий тэлж, баяжихыг хүсдэг бол Ева өвчтэй дүү шигээ хүмүүст хэрэгтэй эмээ авахад нь туслахыг хүсдэг.

Сара: Гэхдээ хэрэв чи түүнд итгэдэг бол.

Чар:   Надад нэг тус болооч. Чи надад Финн Ридийн хаягийг олж чадах уу?

Сара: Тэр хэн бэ?

Чар:   Ивагийн дүү. Тэр сайтаа бүр орхих шалтгаан нь дүүгээ гэж хэлсэн.

Сара:   1818, Гленгоуэн Уэй. Бидэнтэй холбоотой байгаарай.

Жесс:   Хөөх. Хөөх, өө, за! Тиймээ, би... Хөөх, аан... Бид явах хэрэгтэй. Би машинд тайлбарлаж хэлье.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Фин:  Би чамд хэлсэн. Би Иваг хараагүй.

Чар:   Чи итгэлтэй байна уу?

Фин:  Тэр ирээгүй нилээн удаж байна.  Хэдэн долоо хоног ч юм уу? Наадахаа онгойлгох хэрэггүй. Тэнд зөвхөн загасны уураг, бас...

Чар:   Сайн оллоо, хамтрагч аа. Минийхээр, Рекс сая Ивагийн цүнхний үнэрийг авсан бололтой. Алив, харцгаая. Паспорт. А? Тиймээ. Харин би ямар ч загасны уураг олж харсангүй. Яасан бэ, Финн. Би чамайг хамсаатан гэж буруутгахыг хүсэхгүй байна.

Фин:  Эгчийгээ худалд гэж надад битгий хэл. Хөөе. Хөөе, том залуу. Анхаарал тавих таалагдсан уу, найз аа?

Чар:   Рекс сэтгэлзүйн өөрчлөлттэй хүмүүсийг мэдэрдэг.

Фин:  Тийм үү? Тэр бодвол Ивагаас алхам ч холдоогүй байх.

Чар:   Яг тэгсэн. Учир нь өвчтэй байгаа ганцхан хүн нь чи биш. Ива ч гэсэн.

Фин:  Тиймээ. Тийм болоод тэр “Шуурганы зам”-ыг үүсгэн байгуулсан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Тэгэхээр, DoS халдлага сайтаас мэдээлэл алдагдахад илүү эмзэг болгодог гэж чи хэлсэн байх аа?

Жесс:   Тиймээ. Тийм, би чухам яг тэгж серверийг олсон.

Дон:  Харин Ива, Меркурий хоёр чамайг барьж чадаагүй юм уу?

Жесс.   Сайтын код нь их сайн. Гэхдээ хакердахаас хамгаалагдаагүй. Мэдээллийн нэг хэсэг нь Ивагийн DoS халдлагын үеэр алдагдсан. Тэндээс би АйПи хаягийг нь олсон юм. Тэр хаяг энд авчирлаа.

Сара: Энэ Чарли байна. За?

Чар:   Сайн уу, Сара. Ивагийн дүү Фин сая надад Иваг “Терра Нова” датагийн төвд байгаа гэж хэллээ.

Сара: Тийм ээ, бид ч гэсэн энд байна. Жесси серверийг нь хайж олсон. Бид дотогш орох гэж байна.

Чар:   Ива сервер ээ хайж байгаа.

Сара: Ойлголоо. Хэрэв Ива энд байгаа бол бид түүнийг олно. Өө... би яарсан бололтой.

Дон:  Хэн нэгэнд гайхамшигтай санаа байна уу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Бид энэ олон жил Рекстэй ажиллахдаа нохойн талаар ганц хоёр зүйл сурсан байх ёстой.

Жесс:   Тийм ээ, гэхдээ Рекс архирдаггүй төрлийн нохой.

Сара: Тиймээ. Рекс чихнийх нь ардуур маажихад их дуртай. Магадгүй хэрэв бид ... Үгүй ээ, үгүй, үгүй. Би үгээ буцааж авлаа.

Дон:  Чарли Рексийг жааз хөгжимд дуртай гэж байсан. Би утсанаасаа ямар нэг юм олж мэдэх байх.

Жесс:   Хүлээгээрэй, залуусаа. Тиймээ. Энэ хоол. Энэ үргэлж хоол. За. Эм... Ээ, бурхан минь. За, энийг аваарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Явцгаая. Нааш ир. Олоорой.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Сервер бүр тодорхой АйПи хаягтай холбоотой. Тиймээс бид хаягийг сервертэй тааруулсны дараа...

Сара: Тоглоом дуусах уу?

Дон:  Кэденс. Хүлээ, тэр байна! Меркурий! Зогс! Цагдаа байна!

Жесс:   Би энийг авчихъя. Хоосон байна.

Мерк:   Тийм ээ. Бид бүгдээрээ дэндүү хожимдсон.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи баяртай гэдэг хүмүүсийн нэг биш байх аа?

Ива:   Хэл дээ, хэрэв чи бид хоёр өөр хугацаанд хаа нэгтэй бааранд таарсан бол яах байсан бол, Чарли? Чи надад уух юм авч өгөхийг зөвшөөрнө. Чи зөвшөөрнө гэдгийг би мэднэ. Би Финнтэй ярилцсан. Ганцхан түүнд псилоцибин хэрэгтэй биш юм байна. Яагаад надад хэлээгүй юм бэ?

Ива:   Чи бид хоёр дараа дахиад нэг гэрт цоожлогдох үед би ярих юмтай байх гэсэн юм. Би чамд худлаа хэлээгүй, Чарли. Финн үнэхээр бүх зүйлээ алдсан.

Чар:   Харин чиний хувьд?

Ива:   Би дахиад өөрийгөө олсон. Дэлхий бол зүгээр нэг аварга манан биш. Би чамд “Шуурганы зам”-ыг хаахыг зөвшөөрөхгүй. Энэ сайт маш олон хүмүүст маш чухал байгаа. Тэр үргэлж нээлттэй байх ёстой. Би түүнийг хянаж чадна. Дахиж тураах бэлдмэл байхгүй. Зэвсэг ч байхгүй.

Чар:   Үүнийгээ анхнаас нь яагаад шийдээгүй юм бэ?

Ива:   Макс! Меркурий! Бид эхэлж байхдаа дүрэм журамтай байсан. Гэвч мөнгө орж эхэлмэгц түүнд мөнгөнөөс өөр юу ч чухал биш юм шиг болсон.

Чар:   Чиний цүнхэнд сервер байгаа юу?

Ива:   Энэ надтай байвал аюулгүй.

Чар:   Би энд зөвхөн серверийн хойноос ирээгүй, Ива. Би чамайг ч гэсэн баривчлах ёстойг чи мэднэ.

Ива:   Чиний бодлоор, тэд шоронд жижиг тунгаар хэрэглэхийг надад зөвшөөрөх болов уу, Чарли? Учир нь би тэсэхгүй.  

Чар:   Бид нэг юм бодож олно.

Ива:   Надад юу илүү сайн гэдгийнх нь дагуу юу? Эсвэл танай хуульд зөвшөөрөгдсөний дагуу юу?

Чар:   Бид нэг юм бодож олно.

Ива:   Эндээс унахад ердөө 30 орчим метр. Хүн 50 метрийн өндрөөс унаад амьд үлдэж чадна. Харин нохой чадахгүй. Хэрэв би үсэрч, чи намайг дагавал Рекс үсрэхгүй байхаа мэдэх болов уу? Тэдэнд намайг хаанаас ч олоогүй гээд хэлчих. Новш гэж. Би түрхэн хугацаанд магадгүй гэж бодсон. Цагдаа байна! Зэвсгээ хая! Рекс! Түүнийг явуулж болохгүй шүү!

Ива:   Рекс! Май, энийг ав! Баяртай, Рекс.

Чар:   Ева? Ева! Рекс, буучийг олоорой. Явцгаая!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Яваарай.

Мерк: Би дэлхийн шинэ дэг журмыг бий зохиож байсан юм.

Дон:  Болно, машинд суу. Чи маш удаан шоронд сууна, Макс. Чарли. Рекс та хоёр зүгээр байгаад би баяртай байна.

Сара: Ядаж л та хоёр тэнд байхдаа буудагчид зугтах боломж өгөөгүй. Тиймээ.

Чар:   Хөөе, Жесси.

Жесс:   За.

Чар:   Энэ сервер.

Жесс:   Аа, баярлалаа. Тийм ээ, бид хэрэгтэй нотлох баримтаа олж аваад “Шуурганы зам”-ыг бүрмөсөн хаах болно, тийм үү?

Дон:  Тэгэхээр, би шумбах багийг дуудсан, Чарли.

Чар:   Тийм ээ, би түүнтэй үлдэх ёстой байсан байх.

Дон:  Хөөе. Чи, эсвэл бидний хэн нь ч юу ч хийж чадахгүй байсан. Ойлгосон уу?  Жесси, би чамтай хамт явсан нь дээр байх.

Жесс:   Тэгэлгүй яахав. Надаар жолоо бариулах уу?

Дон:  Би чамд итгэж бариулъя.

Сара: Би Рекс та хоёртой хамт явахыг чи хүсч байна уу? 

Чар:   Тиймээ. Явцгаая, анд минь.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эр:     Хоол. Дахиад ямар ч сурталчилгаа байхгүй, найз минь. За, энэ байна.

Ива:   Хамт уувал яасан юм, Чарли? Хамт уувал яасан юм, Чарли?  

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home