The double 2024-40
Үргэлжлэх хугацаа: 55мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Чэ: эр, Чэн ван, хааны ах
Ж: эр, Шүэ Фанфегийн дүү Шүэ Жао
Өв: эр, Су гүнийн өвөө
Гарчиг: Тавилан. Төгсгөлийн 40-р анги.
Ю: Харваачид!
Су: Амьд үлдэх бодолгүй үхлийн төлөөх тулаан.
Ю: Шиао Хэн... Чи хаягдсан.
Шүэ: Хэн хаягдсан гэж байна?
Ю: Харваж болохгүй.
Шүэ: Харах хэрэггүй. Нэмэлт хүч ирэхгүй. Би ганцаараа ирсэн.
Су: Үхэхийг хүсээ юу?
Шүэ: Чамайг орхихгүй гэж хэлсэн байх аа. Би заавал эргэж ирнэ. Би хүссэн бүхнээ хийсэн, надад харамсах зүйл байхгүй. Өнөөдөр Их Яан улсын төлөө үхэх байсан ч... Шүэ Фанфей би харамсахгүй. Шен Юрон. Өнөөдөр чамд намайг дахиад алах боломж олгоё.
Ю: А Ли. Би өөрийгөө Их Яан улсын төлөө золиосолно гэж боддог байсан. Гэтэл хааны гэр бүл биднийг шоргоолж мэт уландаа дэвсэлсэн. Миний юу хийснийг санах хүн байна уу? Байхгүй! Тийм болохоор чи бид хоёр Их Яан улсын төлөө үхээд ямар хэрэг байгаа юм? Хэн ч санахгүй. А Ли. Шиао Хэнийг ал! Бид өмнөх шигээ аз жаргалтай амьдрах болно.
Шүэ: Шен Юрон. Чи эндүүрч байна. Хэн нэг нь санах л болно. Хойд хилийн Ван хотыг Чэн ван орхин ухарч, ард иргэдийг орхиж явсан. Хотоос ухран гарсан Лонву армийн зуун цэрэг ард иргэдийг хамгаалахаар хавцалд тулалдсан. Тэд амьд үлдэх бодолгүй үхлийн төлөө тулалдсан. Бид тэр цэргүүдийг мартаагүй. Ван хотын гадна тулалдсан Лонву армийн цэргүүд... Шиао Минхан.
Яан: Шиао жанжин.
Шүэ: Пэн Гуан.
Эр: Пэн түрүүч.
Шүэ: Жао Дэчэн.
Эр: Миний дүү.
Шүэ: Хуан Жунчу. Жан Чэ... Ли Личэн. Чиан Зимин...
Су: Их Яан улсын үнэнч албат Шиао Хэн.
Шүэ: Шүэ Фанфей.
Ю: Боль! Харваачид!
Ситу: Шен Юрон. Өнөөдөр, Их Жао улсын арми юу чаддагийг чамд үзүүлье!
Ю: Яан Чин. Тулаанд бэлд! Яан Чин! Загасан сахиус энд байна. Тушаал зөрчсөн хүн бүр үхэх болно.
Яан: Лонву арми, дагаад яв! Су гүн, цэргийн тушаал дагахаас аргагүй. Лонву арми загасан сахиусанд захирагдах ёстой.
Ю: Шиао Хэн, миний Лонву армийг хар! Тэднийг алмаар байна уу?
Ситу: Дэмий үг сонсох хэрэггүй. Түрүүлж дайръя.
Ю: Чиний аавын захирдаг байсан Лонву армийн цэргүүд. Их Жао улс чиний холбоотон. Чи үнэхээр холбоотнуудыг Лонву армитай тулалдуулахыг хүсээ юу? Шиао Хэн, чи бүх насаараа ялагдана гэдгийг мэдэхгүй бардам явсан. Эцэст нь чи хэнийг ч хамгаалж чадаагүй. Чи яаж надтай эн зэрэгцэх юм?
Шүэ: Сахиусны эзэн үхэх ёстой! Лонву арми, хуяг дуулгаа тайл!
Ю: А Ли. Чиний ар ятга тоглоход зориулагдсан. Харвахад зориулагдаагүй.
Шүэ: чамаас бол би харваж сурсан.
Ю: Яан Чин. Тушаал зөрчсөн хэн боловч үхнэ!
Шүэ: Байгаа сайн хар. Гурав хүртэл тоол. Дагаад хийгээрэй. Тэгээд хуруугаа тавина. Бүү март. Эргэлзэж болохгүй. Нэг хоёр гурав...
Ситу: Шиао Хэн, бариарай.
Яан: Тэр хүмүүсийн нэрийг та яаж мэдээ вэ?
Шүэ: Хөгшин жанжин хэлж өгсөн юм. Шиао Хэн. Сэтгэл чинь амрав уу? Шиао Хэн, Шиао жанжны Лонву армийг захиран тулалд.
Яан. Су гүн. Лонву армийг захиран хамтдаа тулалдъя!
Бүгд: Хамтдаа тулалдъя.
Яан: Шиао жанжны өшөөг авъя!
Бүгд: өшөөг авъя. Өшөөг авъя.
Су: Лонву армийн унасан цэргүүдийг өшөөг авъя.
Шүэ: Амь үрэгдсэн Лонву цэргийн өшөөг авъя.
Яан: Амь үрэгдсэн Лонву цэргийн өшөөг авъя.
Бүгд: Өшөөг авъя. Өшөөг авъя. Өшөөг авъя. Өшөөг авъя. Өшөөг авъя. Өшөөг авъя.
Су: Жуюүэ, цэрэгтэйгээ ордны гадна үлдсэн босогчдыг дарахад тусал.
Ситу: Надад даатгачих.
Шүэ: Ирэхийг чинь хүлээж байя.
Су: Лонву арми тушаал дага.
Бүгд: Байна.
Су: нийслэл рүү эргэн орж умардаас ирсэн босогчдыг дарцагаая.
*****************
Ю: А Ли. Чи намайг алж чадахгүй. Чи одоо ч надад хайртай.
Шүэ: Чи бид хоёрын дунд хайр ч, үзэн ядалт ч байхгүй. Би зөвхөн шударга ёсыг тогтоож, чиний шийтгүүлэхийг харахыг хүссэн.
Ю: Миний шийтгүүлэхийг харахыг хүссэн бол намайг алах ёстой байсым. Намайг ал. Чамд өгөх ёстой бүх өрөө төлье. Чиний гарт үхэхэд харамсах зүйл алга.
Шүэ: Чамайг албал миний гар бохирдоно. Чи Их Яан улсаас урвасан. Чамайг Их Яан улсын хуулиар шийтгэх ёстой.
Ю: А Ли. Хэрвээ би шилдэг төгсөгч бололгүй чамтай хамт Хуайшианд сайхан амьдарсан бол бид ийм зүйл туулах байсан бол уу? Шен Юрон би... амьдралдаа ганц л алдаа гаргасан. Энэ алдаанаас болж буцах газаргүй боллоо...
Шүэ: Шен Юрон... хойд насандаа язгууртан болж төрөөд, сайн хүн болж амьдраарай.
*********************
Чэ: Жао Еэ. Ямар хаан гэхээрээ ингэж нуугддаг юм? Чамд хаан ширээнд суух эрх байхгүй. Хаан ширээгээ өгвөл би цогцосыг чинь бүтэн үлдээе.
Эр: Дээдэс ээ, Лонву арми ордонд ороод ирлээ.
Чэ: Лонву арми аа? Шен Юрон гэж өөдгүй амьтан.
Су: Хурдан бууж өг!
Чэ: Шиао Хэн, чи эцгээсээ дээр юм.
Яан: Шиао жанжны нэрийг хэлж зүрхэлнэ гэнэ ээ? би Шиао жанжин болоод амиа алдсан зуун цэргийн өшөөг авах болно.
Бүгд: Ал!
Чэ: Энийг мэдэж байгаа бол та нар мэдэх ёстой. Надад саад болсон хүн нь тэр.
Су: Чи ард иргэдийг орхин явсан хэргээ нуух гэж, миний аавыг гүтгэж, Ван хотын гадна хаяж яваад зогсохгүй, хот руу орох замыг нь хасан. Чамаас бол Лонву армийн зуун цэрэг амиа алдсан. Чамд хаан ширээнд суух эрх байхгүй. Яан Чин.
Яан: Байна. Урвагчийг барь!
Чэ: Байз! Аваад ир! Дахиад ганц л алхвал тэрнийг ална гэж мэд! Энэ Жао Еэгийн хайртай татвар. Хэн чинь ойртохыг харъя. Шиао Хэн. Жао Еэд хэлээрэй. Ирэх жил би заавал тэрний толгойг тасдах болно.
Тат: Су гүн, хаантанд ордны шивэгчний тухай битгий хэлээрэй. Би энэ нууцыг аваад явлаа.
Чэ: Шиао Хэн. Чи намайг алж чадахгүй. Би аавын чинь шавь. Би тэрний ганц шавь.
Су: Би аав биш. Миний гарт байгаа энэ илд... чамайг мэдэхгүй...
Бичиг: Хэнин хаалга.
Еэ: Чэн Ван Жао Шэн Ваннин гүнжтэй хуйвалдан, үнэнч ноёд түшмэлүүдийг хороож, ард түмний мөнгийг завшиж, хахуульд идэгдэж, хаан ширээнд суухыг завдсан. Энэ бол эх орноосоо урвасан хэрэг.
Шүэ: Чэн ваныг үхсэний дараа хойд хил дээр үлдсэн хүмүүст бослого гаргаж, тэрний өшөөг авахыг хүссэн. Еэ Шижиэ Чэн Ван болон Ваннин гүнжийн тухай шүүмж бичив. Босогчдыг дарах нэрийдлээр хааны ордноос хойд хил рүү цэрэг илгээж, үймээн самуумыг дарав. Ли Жоннан болон тэрний гэр бүлийг баривчилж, урван тэрсэлсэн хэргээр цаазаар авав. Шен Юроны эд хөрөнгийг хураан авсны дараа ээж, дүү Шен Руяан хоёр нь төрсөн нутагтаа буцсан боловч тэднийг баривчилж байцаасан. Гуравдугаар авга ах болон тэрний эхнэр хүүхэд Жиан овгоос хөөгдсөн.
3: Ээж ээ.
3э: Ээж ээ.
3: Ээж ээ. Биднийг битгий хөгөөч дээ.
3э: Ээж ээ.
3: Ээж ээ.
Шүэ: Шиао жанжин намайг аврах гэж байгаад хүнд шархадсан гэж шалтаглан Шиао Хэнээс цай зөөлгөж, гар хөлийн үзүүрт зарах болсон. Нийслэл хүрээ одоо л тайван болж байна.
**********************
Хаан: Нас барахаасаа өмнө захиас хэлсэн гэж сонссон.
Су: Танд... ордны шивэгчний талаар битгий хэлээрэй гэсэн. Хаантан, Лонву арми бэлэн болсон.
Хаан: Хэзээ хөдлөх гэж байна?
Су: Нөгөөдөр.
Хаан: Бүх цэргээ аваад өмнө зүгт хөдөл. Хааны хамгаалагч нарыг ч бас. Бүгдийг нь. Чэн ван үхсэн болохоор Дай улс манайх руу бүх хүчээрээ дайрна. Чамайг ганц Лонву армитай явуулбал би тайван байж чадахгүй.
Су: Чэн вангийн дагагч нар амьд байгаа цагт бүх хүчийг авч явж чадахгүй нь. Тэгээд ч... Аав маань Их Яан улсыг Лонву армиар хамгаалж чадсан. Би ч гэсэн чадна.
********************
Эм: Авхай. Сайн мэдээ. Сайн мэдээ. Шүэ захирагч өнгөрснөө саначихлаа.
Шүэ: Юу гэнэ ээ?
Эм: Ухаан орчихлоо. Бид нарыг бүгдийг нь таньж байна лээ. Та хурдан очиж уулз. Залуу ноёнтон хамт байгаа.
Хуай: Миний охин их зовлоо.
Шүэ: Ачлалгүй охин нь... аав, дүү хоёрыгоо их зовоолоо. Бүгд миний буруу. Охиныгоо өршөөгөөрэй. Аав аа, намайг өршөөгөөрэй.
Хуай: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй.
Шүэ: Аав аа, намайг өршөө.
Хуай: Чиний буруу биш. Хурдан бос. Босоод ир, босоод ир. Босоод ир. А Ли, чиний буруу биш. А Лигийн буруу биш. Энэ олон зүйлийг үзэж туулсны дараа чамайг хуучин шигээ бусдад дээрэлхүүлж явдаг жаахан охин байхаа больсныг мэдсэн. Хичнээн том саад тулгарсан ч, чи давж гарч чадна. Одоо аав нь ухаан орсон болохоор охиноо хамгаална аа.
Шүэ: Аав аа.
Хуай: Хэдүүлээ Хуайшиан руу хэзээ буцах вэ?
Шүэ: Аав аа. Бид нах одоохонодоо Хуайшиан руу буцаж чадахгүй. Би Жиан овогтын хоёрдугаар авхай хэвээрээ байгаа. Би энэ хэргийг тайлбарлаж чадаагүй байгаа.
Ж: Аав аа. Намайг хэлэхээр та итгэхгүй байсан даа. Эгч нөхөртэй болчихсон болохоор юу гэж бид нартай явах вэ дээ?
Шүэ: А Жао.
Хуай: За за за. Су гүний талаар аав нь сонссон.
Шүэ: Аав аа.
Хуай: Хүн танихдаа сайн болж. Сайн хүүхэд байна лээ. Юу ч хийсэн бай аав нь дэмжинэ ээ. Унахаас битгий ай, алдаа чиний хэн болохыг тодохойлохгүй. Унасан нүхээ мартаад урагшаа алх. Юу ч болж байсан аав нь ард чинь байгаа.
Шүэ: За.
*****************
Су: Шүэ захирагч ухаан орсон гэнэ ээ?
Шүэ: Таныг магтаж байна лээ.
Су: Юу гэж магтаж байна?
Шүэ: Таныг... дараа өөрөө асуугаарай.
Су: Тэгвэл чи? Юу хийе гэж бодож байна?
Шүэ: Су гүн...
Су: Аан?
Шүэ: Танай өргөө жаахан онцгүй болж... засвар хийх цаг болж.
Су: Яагаад гэнэтхэн ийм юм яриад байгаа юм?
Шүэ: Өөрөө бодож ол.
Су: Хөөе. Юу гэсэн үг вэ?
Шүэ: Би сэтгэлтэй хүнээ олсон...
Су: Аан?
Шүэ: Тэр хүн... миний өмнө байна.
Өв: Би хоёр хоног хэтэрхий их зарчихсан юм бол уу? Тэнэг болчихож. Юу бодоод байгаа юм бол?
В: Магадгүй л юм.
Өв: Чиний бодлоор...
Су: Та нар өөрсдөө тэнэг. Сайн сонс. Би өргөөндөө засвар хийнэ ээ. Та нар сайн харж байгаарай.
Өв: Засвар хийж яах юм?
Су: Засмаар байгаа болохоор л засах гэж байна.
****************
Бичиг: А Ли, Тон арь.
Шүэ: Удаан бодсоны эцэст чамд энд таалагдах байх гэж бодлоо.
Эм: Эгч ээ.
Шүэ: Ли арь.
Эм: Эгч ээ, гялайлаа. Нэрийг маань муу бүхнээс салгаж өгсөнд.
Шүэ: Ли арь. Би амалсандаа заавал хүрнэ ээ.
Су: Цэцэг үзэгслэнтэй байна.
******************
Бичиг: Яан улсын нийслэл.
Аав: Би өнөөдөр хаантанд хэлээд албан тушаалаасаа бууцсан. Нөгөөдөр нийслэлээс гарч Ёнжоу руу явна. Чи яая гэж бодож байна?
Шүэ: Шиар Хэнтэй ураг барилдсан болохоор гүнгийн өргөөнд ирэхийг нь хүлээнэ.
Аав: Эргэж ирэхгүй бол яах вэ?
Шүэ: Эргэж ирэхгүй бол... үсээ зангидаж, насаараа бэлэвсэн амьдарна. Тэр надад эргэж ирнэ гэж амалсан. Заавал эргэж ирнэ.
Аав: Тэгвэл өөрийнхөө хүссэнээр бол...
Шүэ: Аав аа. Танд хэлэх нэг юм байна.
Аав: Өөрийгөө Жиан Ли биш... Шүэ Фанфей гэж хэлэх гээ юу? Манай Ли арь... нас барахдаа их зовсон уу? Дэргэд нь хүн байсан уу?
Шүэ: Тэрнийг нас барахад... Тон арь бид хоёр дэргэд нь байсан. Ли арь эцсийн замдаа тайван явсан. Зовж шаналаагүй. Өвдөж шаналсан зүйл огтхон ч байгаагүй. Одоо Еэ эзэгтэйтэй хамт байгаа байх.
Аав: Энэ чи бид хоёрын дунд үлдэг. Хэнд ч битгий хэлээрэй. Эмээ чинь нас өндөр болсон... тэсч чадахгүй...
Шүэ: Ойлголоо. Аав аа.
Аав: Боллоо. Боллоо.
Шүэ: А Ли.
*******************
Шу: А Ли. Су гүн ирэх болоогүй юм чинь бид нартай хамт Ёонжоу руу явахгүй юм уу?
Руй: Харин тийм. Чи сайн бодсон юм уу? Хамт явъя л даа. Нийслэлд ганцаараа үлдэх юу нь сайхан байгаа юм? Бас Руяао бид нарыг Ёонжоуд хүлээж байгаа. Сүүлийн үед тэрнийг их сайжирч байгаа гэж сонссон. Надад гайхуулах нь ойлгомжтой. Жиан Ли. Чамайг байхгүй бол би тэрнийг дийлэхгүй шд.
Шу: Явъя л даа.
Шүэ: Та нар явж бай. Та хоёрыг Ёонжоуд төвхнөхөөр би зочилж очино оо.
2э: Болно оо. Ятгахаа боль. Манай Ли арьт бодсон юм байгаа. Нийслэлд ганцаараа үлдэж байгаа болохоор биеэ сайн бодоорой.
2: Ямар нэг юм хэрэг болбол захиа бичээрэй.
Шүэ: Авга ах аа, авга эгч ээ. биеэ бодоорой.
2э: Чи ч гэсэн биеэ бодоорой.
Руй: Үеэл ах аа. Сайн анд шүү. Гаргаж өгөхөөр ирсэнд гялайлаа. Дараа уулзъя.
Еэ: Болгоомжтой яваарай.
Шу: Зөндөө санах байх даа.
Шүэ: Сайн яваарай.
Руй: Явъя.
Шүэ: Жиан Жинруй.
Руй: Аан?
Шүэ: Лиу Шуг сайн халамжлаараэй.
Руй: Санаа бүү зов. Явъя. Явъя.
Аав: Болгоомжтой.
Шүэ: Эмээ. Биеэ бодоорой.
Аав: Одоо хүссэнээ хийх боломжтой боллоо. Ямар нэг хэрэг гарвал Чонжоуд ирдэг юм шүү.
Шүэ: Ёнжоуд очоод амар жимэр, аз жаргалтай сайхан амьдраарай.
Эмээ: За.
Аав: Биеэ бодож байгаарай.
Шүэ: Аав аа. Аав аа. Хүйтэн болж байна. Зузаан хувцас өмсөж байгаарай. Хөвдөж болохгүй шүү.
Еэ: Гүнгийн өргөө рүү буцах гэж байна уу? Би хүргээд өгье.
Шүэ: Би...
Еэ: Жиан ах нийслэлд байхгүй ч гэсэн, би байгаа. Хойшид ямар нэг хэрэг гарвал над дээр ирж байгаарай.
Шүэ: Намайг...
Еэ: Үеэл дүү... чамд ах байхгүй болохоор... хойшид намайг төрсөн ах аа гэж бодож бай.
Шүэ: Ах аа.
Еэ: Явъя.
Шүэ: За.
******************
Шүэ: Заавал явах юм уу?
Су: Чэн ван алагдаж, Дай улс их цэрэг цуглуулж, Их Яан улсад халдахыг завдаж байна. Тэднийг тас цохиж дарах хэрэгтэй... Улс орон аюулгүй, ард иргэд амгалан байж байж л бид жаргалтай амьдарна.
Шүэ: Хэзээ эргэж ирэх вэ?
Су: Энэ модыг цэцэглэхээр би ялалт байгуулаад, эрүүл саруул эргээд ирнэ.
*******************
Бичиг: 15-р оны гуравдугаар сард энхнэтэйгээ тарив.
Бүгд: Дайраад! .... Дайраад! .... Дайраад!
В: Лу Жи!
Су: Лу Жи!
В: Лу Жи! Гэрт чинь аваачина аа. Гэрт чинь заавал аваачина.
Су: Вэн Жи! Вэн Жи! Вэн Жи! Вэн Жи! Вэн Жи! Гэрт нь заавал аваачина аа.
Эр: Битгий харва! Шиао Хэнийг би амьдаарч нь барина.
Шүэ: Хэзээ эргэж ирэх вэ?
Су: Энэ модыг цэцэглэхээр би ялалт байгуулаад, эрүүл саруул эргээд ирнэ.
Бичиг: 15-р оны гуравдугаар сард энхнэтэйгээ тарив.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home