The double 2024-39
Үргэлжлэх хугацаа: 47мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Чэ: эр, Чэн ван, хааны ах
Ж: эр, Шүэ Фанфегийн дүү Шүэ Жао
Өв: эр, Су гүнийн өвөө
Гарчиг: Тавилан. 39-р анги.
3: Жиан Ли. Намайг битгий буруутгаарай. Тэд нар авга эгчийг чинь барьцаалчихсан. Би... надад өөр арга байсангүй. Надад битгий гомдоорой.
*******************
Чэ: Уурыг чинь хүргээ юу?
Гүнж: Би тэрэнд гар хүрээгүй.
Чэ: Шиао Хэнийг авчрах өгөөш. Одоо өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй.
Гүнж: Мэднэ ээ. Гэхдээ тулаан болохоос өмнө ах та Шиао Хэний учрыг олох хэрэгтэй. Тэр тийм аюултай хүн гэж үү?
Чэ: Бусдын тэвчиж чадахгүйг тэвчиж чаддаг. Тийм болохоор болгоомжлох нь дээр. Шиао Минхан надаас бол үхсэн гэдгийг мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй ч... агуу төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх үед алдаа гарагаас сэргийлж, далд аюулаас эртхэн салсан нь дээр.
Гүнж: Санаа бүү зов. Шиао Хэн ирвэл миний өргөөнөөс амьд гарч чадахгүй.
Чэ: Сайн байна. Би явж орой болох цэнгүүнд бэлдье. Миний урмыг дахиад хугалав даа.
********************
Лу: Гүнгийн өрөө, Жиангийн өргөөнд үлдсэнээс бусад нууц хамгаалагч нар бүгд зүсээ хувилгаж, чухал байрлалуудад тараан байрласан байгаа.
Су: Сайн байна. Байрлалаа сайн хамгаална шүү. Хэнийг ч оруулж болохгүй. Хааны хамгаалагч нар ирсэн ч оруулж болохгүй. Бид нар хаантныг хамгаалах сүүлчийн шугам.
Лу: Мэдлээ.
К: Эзэнтэн. Мөхөс би үхэх ялтай. Авхайг аваад явчихлаа.
Су: Юу болсон юм?
К: Би байцаачихаад ирлээ. Гуравдугаар Жиан ноён Ваннин гүнж авхайг хуурч авчир гэж сүрдүүлсэн гэж хэлсэн. Авхайг хамгаалж байсан нууц хамгаалагч нарыг ч гэсэн зогсоосон байна. Одоо авхайн хаана байгааг мэдэхгүй гэсэн. Гэхдээ Ваннин гүнж авч явсанаас зайлахгүй.
В: Би нууц хамгаалагч нар дагуулаад явъя.
Су: Бидний анхаарлыг сарниулж байна. Хууртаж болохгүй. Би өөрөө явна.
Лу: Болохгүй ээ. Урхи байж таарна. Эзэн та урхинд орчихвол өнөө орой цэргүүдийг хэн захирах болж байна?
Су: Санаа бүү зов. Ордны ийм том цэнгүүнээс хоцорч яаж болох билээ. Та нар төлөвлөгөөний дагуу хөдөлж, эрхэм дээдсийг хамгаалахад болно.
Өв: Тулаан болох гэж байхад захирагч нь явж болохгүй ээ. Би явж бэрээ авчирна. Яасан? Өвөө нь ач хүүгээсээ дор байх уу?
Су: Болгоомжтой байгаарай.
**********************
Эм: Гүнжтэн. Шен ноёны гал тогоонд хэлж хийлгэсэн тусгай шөл. Таны сүүлийн үед их турж байгаа болохоор биеэ бодох хэрэгтэй гэж хэлүүлсэн байна.
Гүнж: Одоо л ухаан орж байх шив. Яагаад өөрөө ирээгүй юм?
Эм: Шен ноён удахгүй ирнэ гэж хэлүүлсэн.
Ю: Гүнжтэн тэрнийг авчруулахаар явууллаа. Хаалгыг нээ.
Эр: Мэдлээ.
Ю: Явцагаа.
Шүэ: Яах гэж ирээ вэ?
Ю: Чи надаас хоёр дахь удаагаа алах гэж байна уу гэж асуусан. Одоо хариултыг нь хэлье.
Шүэ: Аврахаар ирээ юу?
Ю: Тийм ээ. Чамайг авч явахаар ирлээ.
Шүэ: Ваннинийг бүр өрөвдчихлөө. Хамаг сэтгэлээ чамд өгч л байдаг.
Ю: Тэр намайг ийм болгосон.
Шүэ: Яаж ийм болгосон гэж? Бүгд чиний сонголт байсан. Үхлээс айж, ирээдүйгээ алдаахаас айж, ээж, дүүгийнхээ төлөө айсан. Би ойлгох л байсан. Надад хэлсэн бол би заавал чамтай байна гэж зөрүүдлэхгүй байсан. Миний ойлгохгүй байгаа зүйл бол... намайг яагаад өөрийнхөө гараар алж байгаа юм?
Ю: Намайг албадсан. Ваннин намайг албадсан. А Ли. А Ли, битгий ингэ л дээ.
Шүэ: Чамтай явъя.
Ю: Үнэн үү?
Шүэ: Намайг гэртээ аваач. Тэнд очоогүй удсан болохоор дахиад хармаар байна.
Ю: За. А Ли. Унт. Чамайг сэрэхэд бүх зүйл сайхан болно.
Эм: Гүнжтэн. Юу болох нь энэ вэ? Би ордны оточ дуудаад ирье.
Гүнж: Шен Юрон яагаад ирэхгүй байна?
Эм: Мөхөс би хүн явуулаад дуудаад ирье.
Гүнж: Хурдан гаатай ерөндөг аваад ир.
Эм: Гэхдээ гаатай ерөндөг нэмэр болохгүй шүү дээ.
Гүнж: Юроныг олох хэрэгтэй байна. Хурдан яв...
*****************
Гүнж: Хаачих нь вэ? Тэрнийг аврахын тулд намайг алахыг хүсээ юу? Чиний бэлдүүлсэн шөлийг би уучихсан. Чамаас үнэнийг сонсохыг хүсч байна.
Ю: Юу сонсохыг хүсээ вэ?
Гүнж: Би чамаар тэрнийг алуулсан. Эцэст нь чи тэрнийг сонголоо. Би чамд сайн байгаагүй гэж үү? Яаж намайг хордуулж зүрхэлж байна аа? Миний ах чамайг зүгээр өнгөрөөхгүй.
Ю: Яагаад зүрхлэхгүй гэж? Чэн ванд цэргээ хөдөлгөх шалтаг хэрэгтэй. Дүүг гь хаантан хороосон болохоор ах нь уурандаа цэрэг хөдөлгөсөн. Тэрний цэрэг хөдөлгөсөн өдөр ард иргэд улс даяар эмгэнэн гашуудах болно. Би бүр түүхийн номонд юу гэж тэмдэглэхийг ч бодчихсон. Оршуулганы чинь үг? Аль хэдийн биччихсэн байгаа байлгүй. Энэ чиний тавилан. Чи бол бусдын ашигладаг шатрын хүү. Хэрэггүй болсон үедээ зүгээр л хаядаг.
Гүнж: Шен Юрон. Чи надад хайртай байсан уу? Энэ чиний өгсөн үсний хатгуур. Чамд буцаагаад өгье. Намайг ашиглаж бослого гаргах гэсэн юм биз дээ? Хүссэнийг чинь өгье. Гэхдээ Шен Юрон, хүмүүс намайг хаантан алсан гэдэгт итгэхгүй бол... Чэн ван чамайг хамгаална гэж бодож байна уу? Чи миний алуурчин болно. Чи намайг алахыг хүссэн. Тамд хүлээж байя.
*********************
Ю: Тэгж харахаа боль. Би өшөөг чинь авчихсан.
Шүэ: Намайг чи алсан. Миний өшөөг авч байгаа бол...тийм бол... өөрийгөө ал...
Ю: Би үхэж чадахгүй. Намайг үхчихвэл... хэн чамайг хамгаалах юм?
Шүэ: Чиний хамгаалалт хэрэггүй...
Ю: Шиао Хэнийг бодсоор л байна уу? Сайн сонс. Тэр ч гэсэн үхнэ.
Шүэ: Юу гэнэ ээ?
Ю: Энийг хар. Энэ юу вэ?
Чэ: Энэ төлөвлөгөө байхад чи ахлах зөвлөх болно. Хэлээдэх, юу авмаар байна?
Ю: Цэргүүдээ нийслэл рүү орох үеэр загасан сахиусыг надад өгнө үү? Шиао Хэнийг өөрийн гараар алахыг хүсч байна.
Чэ: Үзэн яддаг байх нь ээ?
Ю: Яс махаараа.
Шүэ: Новш.
Ю: Хараа л даа. Чамд тэгэх эрх байгаа. Харин маргаашнаас хараах хэрэггүй шүү. Би өөрийгөө цэвэрлэх болохоор надаас сэжиглэх хэрэггүй. Бүх зүйлийг чинь эргүүлж өгнө. Унт.
*******************
Еэ: Хаантан. Чэн вантан. Ли татвар. Эрхэм ноёд оо. Хөгжмийн алба Чэн ванд зориулан шинэ цэргийн дуу зохиосон. Бид хаантан болоод Чэн вантанд зориулан толилуулж байна.
Чэ: Хаан таныг надад зориулж дуу зохиох юм гэж санасангүй.
Хаан: Их Яан улсын төлөө олон жил зүтгэсэн хүн шүү дээ. Шударга үнэнч, эр зоригийг чинь мэдэхгүй хүн үгүй. Би ноёд түшмэлүүдэд Чэн вангаас үлгэр жишээ авч бай гэж байнга захидаг юм. Гаргасан амжилтаас чинь гадна, хаантанд, ард иргэдэд үнэнч занг чинь дага гэж захидаг. Тэгж байж л улс орон хөгжинө.
Чэ: Хаантан та хэтрүүлж байна. Үнэнч сэтгэл ухаалаг удирдагчийг дагадаг. Хаан та ард түмнийг ивээж, өгөөмөр, нинжин сэтгэлтэй байгаа цагт би хаан танд үнэнчээр зүтгэсээр байх болно.
Хаан: Зүйтэй. Миний сэтгэл нинжин байж, Чэн ван үүрд үнэнч байх болтугай.
****************
Жа: Өнөөдөр... та нар бүгд надтай гадна зогсоно. Анхааралтай байгаарай.
Бүгд: Мэдлээ.
Жа: Шу Зи.
Зи: Хааны хамгаалалтын албаны дарга Жан Вэй, нууцаар умардад зэвсэг нийлүүлж, бослого гаргахаар хуйвалдсан. Баривчил!
Жан: Чамайг дахиад хэд хоног амьд байлгая гэж бодсон юм. Үхэхийг ингэж их хүсч байгааг чинь мэдсэнгүй. Аваад яв. Шу Зи. Чамайг хөгшин жанжны миний дэргэд байрлуулсан тагнуул гэдгийг би мэдэж байсан. Чамаас эртхэн салаагүй шалтгаан нь төлөвлөгөө нь амжилттай яваа гэж итгүүлэх байсан юм.
Зи: Жан Вэй. Энэ урвалт гэдгийг мэдэж байна уу?
Жан: Чи юу ч мэдэхгүй байна. Чэн ван хаан ширээнд суусны дараа би тэрний байгуулсан улсыг байгуулахад хувь нэмрээ оруулсан байх болно. Аваад яв.
Зи: Чи... Жан Вэй... чи...
Эр: Яв.
Жан: Бүгд сонсцогоо. Чэн ван дохио өгмөгц, шууд дайрна. Бүгд бэлэн байгаарай.
Бүгд: Мэдлээ.
*******************
Л: Ший тоглохдоо сайн юм аа.
Ю: Тэр үхсэн.
Л: Галзуураа юу?
Ю: Гүнжтэн хордсон гэдэгээ мэдсэн. Намайг буруугаар ойлгоод цөхөрсөндөө амиа хорлочихлоо. Би тэрнийг болиулж ч, тайлбарлаж ч амжсангүй.
Л: Тэгээд би яах болж байна?
Ю: Төлөвлөгөөний дагуу хөдөл. Чэн вангийн төлөвлөгөөнд саад болж болохгүй. Бүх зүйл дууссаны дараа би өөрөө үнэнээ хэлэх болно.
Л: Явъя. Ордон руу. Гүнжтэн. Гүнжтэн. Гүнжтэн...
Ю: Хэлэх үг байна уу?
Шүэ: Чи буцах замгүй болсон.
Ю: Миний ирэхийг хүлээж бай. Сайн харж бай.
Эр: Мэдлээ.
Өв: Тэрэнд хүрээд үзээрэй.
Шүэ: Хөгшин жанжин. Хурдан явж Шиао Хэнийг авар. Шен Юрон загасан сахиусыг аваад явсан. Өнөө шөнө Лонву арми Шиао Хэнийг алах гэж байгаа.
Өв: Эхлээд чамайг аварна. Цус асгаруулахыг хүсээгүй бол ухарцагаа!
Шүэ: Шиао жанжин.
Лай: Залуу ноёнтон. Дахиад уулзах шив.
Шүэ: Лай Биао?
Эр: Ах аа, ирчихлээ.
Лай: Яагаад ганцаараа ирээ вэ? Шиао ноён яагаа вэ?
Лу: Су гүн Их Жао улсыг зорьсон. Намайг хэл хүргүүлэхээр явууллаа.
Лай: Юу юм?
Лу: Су гүн цаг нь болсон гэж хэлүүлж байна.
Өв: Цагаа олж ирлээ.
Лай: Жанжин, та хөгширч. Бусдыг нь бидэнд даатгачих. Тэрнийг аваад яв.
Өв:За. та нарт даатгая.
Лай: Мэдлээ.
Өв: Дайраад!
Лай: Дайраад.
********************
В: Хөдөлж эхэлсэн. Хаантныг хурдан гарга. Би хамгаалж байя.
Эр: Эрхэм дээдэс ээ...
Хаан: Хэтэрхий их уучихаж. Гарч агаар амьсгалъя.
Чэ: Хаан та хаачих нь вэ? Эргэж ирэхгүй юм биш биз дээ?
Хаан: Тоглолт дөнгөж дундаа орж байхад эргэж ирэлгүй яах вэ.
Чэ: Дуу дуусахаар би хамт явбал ямар вэ?
Тат:
Тат: Чэн ван, би энд байгаа бус уу. Хаантан эргэж ирэлгүй яах вэ. Алив, Чэн Ван. Хундага тулгая.
Эр: Хаантан. Хаантан.
Су: Баруун хаалган дээр таныг хүмүүс хүлээж байгаа. Лу Жи таныг хүргэж өгнө.
Хаан: Чи явахгүй юм уу?
Су: Чэн ван дотор байгаа. Би арыг тань хамгаалъя.
Хаан: Маргааш. Заавал амьд ирээрэй.
Су: Зарлиг дагая.
Л: Хаантан. Хаантан. Хаантан. Хаантан. Гүнжийг хороочихож.
Бүгд. Гүнжтэн үү? Ваннин гүнж үү? Юу? Юу болоод байн аа?
Эр: Хэн нь алчихдаг байна аа?
Эр: Юу болох нь энэ вэ?
Л: Тэрнийг Жао Еэ хаан алсан. Гүнжийг хаантан хөнөөсөн.
Бүгд: Юу болоод байна аа? Ийм юм байж болох уу? Гүнжийг хороочихлоо гэж үү? Хаан яагаад тэгдэг билээ?
Л: Хаантан таны гавъяа өөрийнхөөс нь хэтэрсэн тул таныг нийслэлээс амьд явуулахгүй гэсэн. Хаантны нууц хамгаалагч нар Ваннин гүнжийг барих гэж оролдох үеэр гүнжтэн эсэргүүцэж байгаад алуулчихлаа. Би шударга ёс нэхэхээр гүнжийг авчирсан минь энэ.
Чэ: Үгүй ээ. Ваннин...
Л: Жао Еэ хаан... нинжин сэтгэл, цусан холбоог үл хайхран төрсөн эгчийгээ хөнөөсөн.
Чэ: Та бүхэн... энэ хэргийн гэрч болно биз. Жао Еэ намайг тэвчиж чадахгүй юм байна. Энэ олон жил би цэрэг удирдан, цус асгаруулан тулалдахдаа улс орноо хамгаалъя гэснээс хариу нэхээгүй билээ. Үүний хариуг Жао Еэ намайг хардаж, сэрдэж байна. Өнөөдөр... Миний дүү хэрцгийгээр хөнөөлөө.
Тат: Дэмий ярихаа боль. Яахаараа бүхэл бүтэн улсын гүнж амиа алдчихаад байхад худал гүтгэлэг явуулж байгаа юм? Байцаан шийтгэх газар энэ хэргийг шалгах ёстой.
Бүгд: Тийм ээ. Тийм шүү. Тэр нь зөв. Шийдвэр гаргахаасаа өмнө үнэнийг мэдэх хэрэгтэй.
Чэ: Жао Еэг Ваннин гүнжийг алах гэж байсныг чи мэдэж байсан биз дээ? Муу хамсаатан. Хүн ир. Энэ хорон санаатныг баривчил.
Тат: Жао Шен, чи тэрсэлж байна уу? Намайг тавь. Тавь.
Чэ: Тэрслэх ээ? Өнөөдөр... би тэнгэрийн нэрийн өмнөөс Ваннин гүнж болоод амиа алдсан цэргүүдийн өмнөөс Жао Еэгээс шударга ёсыг нэхэх болно. Эсэргүүцэж байгаа хүн байвал одоо хэл. Одоо дуугаа хурааж байгаад, дараа эсэргүүцсэн хэнийг боловч өршөөлгүй цаазална.
Эр: Тэнгэрийн нэрийн өмнөөс гэнэ шүү. Үнэн хэрэгтээ эрх мэдэлд шунаж, урван тэрсэлж байгаа бус уу.
Ли: Мөхөс би Чэн ванг үнэнчээр дагаж, Ваннин гүнжийн өшөөг авахаа тангараглаж байна.
Бүгд: Чэн ванд үнэнчээр зүтгэж, Ваннин гүнжийн өшөөг авахаа тангараглаж байна.
Чэ: Цэргүүд, тушаал биелүүл. Жао Еэг ямар ч хамаагүй аргаар хөнөө!
Бүгд: Мэдлээ. Мэдлээ.
*******************
Чу: Сонсцогоо. Эзэн хаан харгис хэрцгий зан гаргаж Ваннин гүнжийг хороосон. Та нар надтай хамт ордон руу дайран орж тэрнийг түлхэн унагах болно.
Эр: Захирагч аа, сая хэн нэг нь дохио өгсөн.
В: Жан Вэй төрд тэрсэлж байна. Тэрнийг барь!
Жа: Дайраад.
Су: Жао Шэн. Дахиад уулзах шив.
Чэ: Жаал аа. Чиний зэвсэг үнэхээр туяхан юм.
Су: Дутуу үнэлэх хэрэггүй.
Чэ: Ийм байжээ.
Су: Аав маань Чэн вангийн урвалтыг өөрийн биеэр амссан болохоор... би яахин хайхрамжгүй хандах билээ.
Чэ: Аавын чинь барьдаг байсан илд байна. Сайхан илд. Бид хоёр нэгэнтээ мөр зэрэгцэн дайсантайгаа тулалдаж явсан. Надад энэ илдээр тулааны урлаг зааж, тулааны талбарт амийг минь аварч байлаа. Тэрнийг санаж байна шүү.
Су: Үнэхээр санаж байгаа бол найман жилийн өмнө аавыг маань яаж гүтгэснээ хэлээд өг. Аав маань чамд муу саналгүй итгэж явсан. Гэтэл чи тэрнээс урваж, тэрний эсрэг хуйвалдсан.
Чэ: Чиний аавыг ах хэмээн бодож, багш хэмээн хүндэлдэг байлаа. Тэр үед миний замд хөндөлдөөгүй бол... би тэр ордонд, хаан ширээнд сууж байх байлаа.
Су: Чамайг барьсны дараа зуун мянган урвагч цэргийг чинь хядаж, аавынхаа өшөөг авах болно.
Чэ: Өнөөдөр чамайг Шиао Минхантай адил тавилан хүлээж байгаа. Миний замд хөндөлдсөн хэнийг ч бай... ал... Дайраад...
Бүгд: Дайраад...
Эр: Энийг хэн оруулсан юм?
Ю: Лонву армийн захирагч Яан Чин зарлиг сонс. Хотын хаалгыг нээж, умардын цэргийг оруул.
Эр: Юу гэнэ ээ?
Ю: Цэргийн тушаал зөрчих гээ юу? Загасан сахиус энд байна. Тушаал зөрчсөн хэнийг боловч, цаазаар авна.
Эр: Тушаалыг дага. Хаалгыг нээ. Умардын цэргийг нийслэлд оруул.
Лу: Хаантан. Энэ ордны хаана баруун хаалга байгаа.
В: Хөгшин жанжин чамд хичнээн сайн байлаа. Өөдгүй муу урвагч.
Жа: Ухаантай хүн цагийн байдлыг дагадаг юм. Чэн ваныг дагасан нь...
В: Жан Вэй үхсэн. Босогчид бууж өгцөгөө! Их Жаогийн хүмүүс олиггүй юм шив.
Ситу: Хэн тэгж байна? Хэн олиггүй гэж байна?
В: Нийслэлийн гадна тэднийг амдах байсан бус уу?
Ситу: Гадна зүгээр л ший тоглож байна. Шилдэг цэргүүд отолтонд гарсан.
В: Өнгөрсөн удаа бид хоёр тэрэнд дийлдсэн байх аа. Энэ удаа зугтаж чадахгүй дээ. Дайраад.
Бүгд: Дайраад. Дайраад. Дайраад...
******************
Ли: Хаантан. Танд бараа болохоор ирлээ.
Хаан: Ли Жоннан, чи миний албат. Ингээд зогсвол амийг чинь өршөөе.
Ли: Таны албат болохоор хаан таныг эсэргүүцэхгүй бол Чэн вангаас амийг тань хэлтрүүлж өгөхийг гуйя. Барь...
Аав: Оройтож ирснийг минь өршөө.
Ли: Жиан Юанбай.
Аав: Урвагч, сөхрөөд суу.
Ли: Жиан Юанбай. Миний хэдэн хүнийг алчихвал амьд үлдэнэ гэж бодоо юу? Сайн сонс, намайг алсан ч та нар эндээс гарч чадахгүй. Чэн ван нийслэлийг бүхэлд нь бүсэлсэн. Бид олон жил ордонд ажилласан. Өнөөдөр би чамд боломж олгоё. Надад Жао Еэг барихад туслах юм бол... Чэн ваны өмнө чиний тухай хэдэн сайн үг хэлж болох юм. Тэгвэл чи шагнуулж хойшид дутаж гачигдахыг мэдрэхгүй амьдрах болно.
Аав: Ли Жоннан, чамаас залхаж байна.
Ли. Чи...
Аав: Барь!
Эр: Бүү хөдөл!
Ли: Та нар зугтаж чадахгүй!
Эр: Яв!
Ли: Эндээс гарч чадахгүй.
Эр: Бушуул!
Аав: Хаантан. Ёс алдлаа.
Хаан: Сайн байлаа.
*****************
В: Амьд үлдээ.
Ситу: Тэгвэл чамд даатгая. Их Жао улсын цэргүүд миний араас! Нийслэлийн гадна байгаа цэргүүдэд тусал.
Бүгд: Мэдлээ.
В: Хааны хамгаалагч надтай явж ордонд үлдсэн босогчдыг дарна.
Бүгд: Мэдлээ.
********************
Чэ: Дайраад!
Бүгд: Мэдлээ.
Чэ: Хэрэггүй амьтад. Лонву арми хаана байна?
Су: Нууц хамгаалагчид тушаал дага. Энэ хаалгыг амиараа хамгаал!
Бүгд: Мэдлээ.
Чэ:Юугаа хийсэн юм?
Аав: Хаантан, явах хэрэгтэй. Хуран! Хурдан!
Су: Хаантан.
Хаан: Юу болж байна?
Су: Одоохондоо зүгээр. Жиан сайд аа. Хаантныг гүнгийн өргөөнд хүргээд өгчих.
Аав: За.
Лу: Эзэнтэн. Хаантан. Лонву арми ирж явна.
Аав: Хурдан зогсоохгүй бол удахгүй гүнгийн өргөөнд хүрнэ.
Су: Би саатуулъя.
Өв: А Хэн... Эхнэрийг чинь аваад ирлээ... Болгоомжтой байгаарай. Шен Юронпд загасан сахиус байгаа. Тэр галзуу амьтан чамайг ална гэж байна лээ.
Су: Хөгшин жанжин, хаантныг гүнгийн өргөөнд хүргэж өг.
Лу: Эзэнтэн. Би хамт явъя.
Су: Тушаал дага. Бүгд хаантныг хамгаал. Яв!
Шүэ: Шиао Хэн!
Хаан: Хаашаа явчихав?
Шүэ: Лонву армийг нийслэлээс холдуулахаар явлаа.
Аав: Юу? Үхэл рүүгээ явж байгаагаас өөрц алга.
Өв: Хүүн маань сайн ач хүү үлдээсэн юмсан.
Шүэ: Нум сум байгаа юу?
Өв: Нум сум аа?
Шүэ: Тэр хүн... надад харвахаас өөр юм зааж өгөөгүй.
*********************
Ю: Шиао Хэн. Чамайг хайж байлаа. Өөрөө хүрээд ирдэг зоригтой юмаа. Харваад! Араас нь! Лонву арми, Шиао Хэнийг ал!
Бүгд: Дайраад...
Ю: Ухар! Шиао Хэн. Би чамайг алахыг хүсээгүй. Гэвч А Ли чамд сэтгэлтэй. Чамаас болоод над руу харах ч үгүй байна. Тэрэнд зүрхээ сугалаад өгсөн ч тэр авахгүй.
Су: Чинчэн уулынд тэрнийг булахдаа ийм өдөр ирнэ гэж бодоогүй хэрэг үү?
Ю: Амаа тат!
Су: Шен Юрон. Өнгөрсөнтэй нүүр тулахаас тэгж их айгаа юу?
Ю: Шиао Хэн, чи үхлийн хаалган дээр ирчихээд... Их зан чинь дарагдаагүй л байна уу?
Су: А Ли чамайг хуумгай гэж байсан... Үнэн байж...
Ю: Тэрнийг А Ли гэж дуудах эрх чамд байхгүй! Чиний явах зам үүгээр дууссан. Энэ өдрөөс хойш чи тэрнийг дахиж харахгүй. Шиао Хэн. Одоо чамайг хэн ч аварч чадахгүй.
Су: Хамаагүй.
Ю: Харваачид.
Су: Амьд үлдэх бодолгүй үхлийн төлөөх тулаан.
39-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home