The double 2024-38
Үргэлжлэх хугацаа: 50мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Чэ: эр, Чэн ван, хааны ах
Ж: эр, Шүэ Фанфегийн дүү Шүэ Жао
Өв: эр, Су гүнийн өвөө
Гарчиг: Тавилан. 38-р анги.
Ээж: Юрон. Яагаад гэнэтхэн ачаа бараагаа бэлдээд төрсөн нутаг руугаа яв гэдэг билээ?
Ю: Нэг хэсэгтээ тэнд байж бай. Гэр бүлийн хөрөнгөө цэгцлэхээр явж байгаа гэж хүмүүст хэлээрэй. Надаас өөр хэнтэй холбоо барьж болохгүй.
Дүү: Ах аа, юу болоод байгаа юм?
Ю: Дуугүй л хэлснээр хий.
Ээж: Төрсөн нутаг чинь хол, бас ядуу тарчиг. Буцаад очол зовоохос цаашгүй. Дээр нь юу болоод байгааг ч хэлэхгүй. Биднийг дорд үзэж, хөөж байгаа хэрэг үү?
Ю: Нийслэлд юу болоод байгааг үнэхээр мэдмээр байна уу? Би хэлсэн ч, та сонсож зүрхлэх үү?
Дүү: Ах аа. Та...
Ээж: Хэлмээргүй байгаа бол яах вэ. Дүү бид хоёр чинь ачаагаа зэхээд явъя.
Дүү: Ээж ээ.
Ээж: Мартсанаас... чи энд үлдээд... болгоомжтой байгаарай. Явъя. Явъя аа.
Дүү. Ээж ээ.
Ээж: Хурдан яв гэж байна.
******************
Хаан: Хэрээс хэтэрч байна.
Аав: Чэн ван ийм их цэрэгтэй нийслэлд ирнэ гэнэ ээ? Бослого гаргах гэж байгаа бус уу?
Су: Энэ өргөх бичгийг сайн бичиж. Олзлогсодыг танилцуулахаар далимдуулан нийслэлд авчрах цэргийнхээ тоог нэмж байна. Үндэслэлтэй хэрэг болохоор хаан та зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ Чэн ван, Ваннин гүнж хоёроос гарах төлөвлөгөө биш байна.
Хаан: Тэдний ард хэн байгаа вэ?
Су: Мэдэх арга алга.
Хаан: Энийг зөвшөөрөх эсэх нь өөр хэрэг. Өргөх бичигт Чэн ванийн арми аль хэдийн наашаа хөдөлсөн гэсэн байна. Чэн ванг цэрэгтэйгээ ирж, нийслэлийн гадна цэргээ байрлуулахыг зөвшөөрөх хэрэг үү?
Аав: Цэнгүүний үеэр түрүүлэн дайрч, Чэн ванг баривал ямар вэ?
Су: Болохгүй. Тэгвэл эрхэм дээдсийг үнэнч түшмэл, цэргүүдийг хэлмэгдүүлсэн гэж буруутгах болно. Чэн вангийн цэргүүд нийслэлийн гадна байрлаж байгаа. Тэгвэл нийслэл хөл толгойгоо алдана. Төр улс ч тайван байдлаа алдана.
Аав: Тэгвэл зүгээр суугаад үхлээ хүлээх хэрэг үү?
*******************
Эр: Еэ түшмэл, ямар нэг юм дутуу байна уу, сайн шалгаарай.
Еэ: Сайн байлаа. Энэ их тахилгын ёслол манай улсын хувь заяатай холбоотой. Анх удаа хариуцаж байгаа болохоор би сэтгэл зовниж байна. Азаар та хоёр их ажил амжууллаа. Маргааш алдаа гаргахгүйн тулд ёслолоос өмнө би бүгдийг нь дахиад нягталж шалгана.
Эр: Бид ямар ч алдаа гаргалгүй бүгдийг нь бэлдэхийг хичээнэ ээ.
Еэ: Сайн байна.
******************
Бичиг: Нийслэлийн гадна
Чу: Дээдэс ээ, нийслэлээс ирсэн элч бараалхахыг хүсч байна.
Чэ: Оруул. Гарцагаа.
Эр эр: Мэдлээ.
Чэ: Чиний явуулсан төлөвлөгөө сайн байсан. Манай цэргүүд ирсэн болохоор нийслэл удахгүй биднийх болно. Ваннин чамд сайн байдаг нь аргагүй л юм байна. Ингээд харах нь ээ, аргагүй л авъяастай нэгэн юм.
Ю: Дээдэс та хэтрүүлж байна. Одоо дээдэс танд хөдлөх шалтгаан л дутаж байна.
Чэ: Чамд сайн төлөвлөгөө байгаа хэрэг үү?
Ю: Дээдэс таны юу хүсч байгаагаас шалтгаална. Дайн өдөөх сайн шалтаг... гүнжийг хөнөөж, хаантныг гүтгэх.
Чэ: Энэ төлөвлөгөөнөөс бол чамайг энд хөнөөнө гэж айхгүй байна уу?
Ю: Дээдэс та хойд жилийг олон жил манасан. Ялах, ялагдахыг шийдэх мөч ирээд байна. Би дээдэс таныг зөөлөн сэтгэлтэй гэж бодохгүй байна.
Чэ: Ваннин миний дүү. Энэний төлөө тэрний амийг золиосолж чадахгүй. Гэхдээ... тэрнийг үхсэн гэж итгүүлбэл... болохгүй зүйл үгүй.
Ю: Дээдэс танд төлөвлөсөн зүйл байгаа юм уу?
Чэ: Ийм цэлмэг ухаантай хүний төлөвлөгөө минийхээс дээр байлгүй.
Ю: За яах вэ. Тийм бол Ваннин гүнж олны нүдэн дээр гарах боломжгүй болно. Гэвч гүнжийн зангаар бол энийг яасан ч зөвшөөрөхгүй. Тиймээс, гүнжид урьдчилж хэлээд хэрэггүй. Тэр үед би гүнжид үхлийг орлох хуурамч тан уулгаж, бүгдэд итгүүлнэ. Дара нь дээдэс таныг гүнжтэнд миний өмнөөс тайлбарлаж өгөхийг хүсье.
Чэ: Миний дүү.. нэр хүндэд нь нөлөөлөх зүйлийг яасан ч зөвшөөрөхгүй. За яах вэ. Чамайг буруутгавал би чиний өмнөөс хэдэн үг хэлэмз.
Ю: Гялайлаа, дээдэс ээ. Гэвч танд тусалсны хариуд дээдэс танаас зориг гарган хүсэх зүйл байна.
Чэ: Юу хүсээ вэ?
*******************
Бүгд: Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван.
Чэ: Хаантны амгаланг айлтгая.
Хаан: Вантан хурдан бос. Ёсорхох хэрэггүй. Хойд хилийг та манаж буй болохоор Их Яан улс амар амгалан байна. Хаан эцэг энийг мэдсэн бол Их Яан улсын тогтвортой байдлыг хараад баярлах нь гарцаагүй.
Чэ: Эзэн хаан болоод улс орондоо зүтгэх нь миний үүрэг. Эрхэм дээдсийн ачаар ард түмэн амар амгалан байна. Их Яан улсын нөхцөл эрхэм дээдсийн ард иргэдээ гэсэн сэтгэлийн илэрхийлэл билээ. Мөхөс миний ач гэж яаж зүрхлэх билээ.
Хаан: Зүрхлэхгүй бол сэтгэл ханахгүй. Өндрөөр үнэлж, шагнах болно. Су тайган.
Эр: Зарлиг. Хааны зарлиг. Чэн ван Жао Шэн хойд хилийг хамгаалж буй. Улс орны сайн сайхны төлөө хичээнгүйлэн зүтгэж буй тул долоон одот Лонгюань сэлэм, хоёр авдар эрдэнийн чулуу, алтан болон хаш хоёр бурхан, эртний гэрэлтэгч хоёр сувд болон гавъяаг тодорхойлсон пайзаар шагнаж байна.
Чэ: Хаантанд талархая.
Хаан: Энэ таны хүртэх ёстой эд.
Чэ: Хойд хил дээрээс олсон хорин авдар эрдэнэсийг эрхэм дээдэс танд авчирлаа. Эрхэм дээдэс танд эрүүл энхийг Их Яан улс амар амгалан байхыг ерөөе.
Хаан: Сайн байна. Сайн хэрэг байна. Маргааш цэнгүүн дууссаны дараа нийслэлд үлдвэл ямар вэ? Хаан аав таныг гэрээсээ хол байлгахыг хүсэхгүй нь лав.
Чэ: Үнэнийг хэлэхэд маргаашийн тахилгын ёслолын дараа би хойд хил рүү явах бодолтой байгаа. Одоогоор хил хэдий амгалан байгаа ч, хойд бүс нутгийн байдлыг дутуу үнэлж болохгүй. Намайг эзгүйд Дай улс хэрэг тарих вий гэж айж байна. Хаан та ойлгон буй за.
Хаан: Их Яан улсын төлөө сэтгэлтэй гэдэг нь харагдаж байна. Морил.
Чэ: Хаан та морил.
***********************
Гүнж: Ах аа. Уулзалгүй удсан байна. Та турчихсан байна. Дүү би таныг өрөвдөж байна. Таныг нийслэлд эзгүй үеэр... танд санаа зовниж байлаа. Гэтэл та намайг үргэлж үл тоомсорлож байх юм. Шударга биш гэж үү?
Чэ: Ваннин. Ший тоглох хэрэггүй.
Гүнж: Ах аа. Хаантан таныг олон үнэт зүйлээр шагнасан гэж сонссон.
Чэ: Гарцагаа. Надад гүнжтэй ярих юм байна. Тэдгээр зүйлсээр намайг бодлогогүй хөдлөх хэрэггүй гэж сануулж байгаа хэрэг. Би тийм зүйлийн төлөө хойд хил дээр олон жил тэссэн юм биш.
Гүнж: Ах аа. Та хөдлөхөд бэлдэж байна уу?
Чэ: Хуурамч тангаас болж их амархан хууртсан гэсэн. Хөл хүнд боллоо гээд тэнэг болчихдоггүй юм. Ли Жоннантай харилцаа тасарвал агуу төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэх болж байна?
Гүнж: Ах аа, одоо хүн бүр таныг баатар гэж хүндэлдэг болсон. Дүүгээ буруутгадаг болж. Нийслэлээс нүүрээ хийх газаргүй болоод зугтаж байснаа мартсан бололтой.
Чэ: Тэр үед Шиао Минхан саад болоогүй бол өнөөдөр хаан ширээнд Жао Ен сууж байхгүй байсан.
Гүнж: Шиао Минхан шиг тийм гайхалтай хүн эрх мэдлээс илүү үзэгслэнтэй бүсгүйд дуртай ийм хүүтэй байх гэж. Ээж дээр очиж хүндэтгэл үзүүлье.
***************
Чэ: Ээж ээ, сэр л дээ.
Гүнж: Ээж ээ, би дахиад үймүүлэхгүй ээ.
Чэ: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ, та зүгээр болно оо.
Бичиг: Ваннин болон Чэн вангийн бага нас
Эм: Ээж нь язгууртан айлын охин биш. Аавын чинь хайртай татвар ч биш. Хэдий хааны татвар нэртэй ч, та хоёрыг төрүүлсэнээс хойш хөдлөх, ярих үйлдэл бүнээ цэнсээр ирсэн. Ганц л буруу алхам хийвэл бусдын урхинд орж мэднэ. Энэ ордонд... харгис хэрцгий, хүйтэн хөндий байдлыг бас хүн ямар харгис байдгийг үзсэн. Ээжийгээ үхсэний дараа нэг нэгнээ харж хандаж, хамгаалж яваарай. Ойлгосон уу?
Чэ: Ойлголоо.
Эм: Шен арь, Жин арь. Сайн санаж яв. Ордонд хамгийн чадвартай хүн л амьд үлддэг. Өрсөлдөж байж л амьд үлдэнэ. Хамгийн их эрх мэдэл, хүч чадлыг атгаж байж л өөрийгөө хамгаалж чадна.
Чэ: Ли сайд.
Ли: Чэн вантан. Гүнжтэн.
Чэ: Ямар төлөвлөгөөтэй байна?
Ли: Бослого маргаашийн ёслолын үеэр болно. Цэргээ дөрөв хуваах хэрэгтэй.
Чэ: Ли сайд ухаалаг, авхаалжтай, маш том тус боллоо. Таныг өндөөр шагнах болно.
Ли: Энэ бүхэн гүнжтэний төлөвлөсөн зүйл билээ.
Гүнж: Ли сайд аа. Би ийм зүйл сайн ойлгохгүй. Ах аа, би танд нэг хүн танилцуулъя.
Чэ: Цэргийн зааварлагч байгаа юм уу?
Гүнж: Ах аа. Энэ миний танд дурсаж байсан Шен Юрон.
Ю: Чэн вангийн амгаланг айлтгая.
Чэ: Шен ноён авахаалжтай нэгэн аж. Одоо чи ямар алба хашиж байгаа вэ?
Ю: Ханлин сургуулийн багш, тавдугаар зэрэгтэй.
Чэ: Дүү маань хүн таних нүдгүй юм. Санаа бүү зов. Энэ хэрэг бүтсэний дараа чи амжилтанд хүрэх болно.
Ю: Хаантанд талархая. Хаантан мянга түм наслаг.
******************
Шүэ: Бүх зүйл бэлэн үү?
Су: Найман жил хүлээсэн. Энэ өдөр ингэж ирдэг байж. Яагаад ч юм итгэмээргүй санагдаж байна. А Ли. Байцаан шийтгэх газрын гянданд байхдаа надаас юу асууснаа санаж байна уу? Тэр өдөр би хариулаагүй. Одоо надаас асуугаад үз.
Шүэ: Су гүн, та шударга бусаар амиа алдсан хүн мэдэх үү?
Су: Тийм ээ. Аав маань бүх насаараа Лонву армийг захирсан. Чэн ван өөрийн эрх ашгийн төлөө тэрнийг орхисноос бол амиа алдсан. Би ч мөн аавынхаа төлөө Дэнвэн бөмбөрийг цохисон. Гэвч тэр үед би нэрийг нь цагаатгаж чадаагүй. Өнгөрсөн найман жил би аав маань шударга бусаар амиа алдахдаа юу гэж бодож байсан бол гэж боддог байлаа. Эрх мэдэлд шунасан, урвагч нарт итгэсэндээ харамссан бол уу?
Шүэ: Манай аав ч гэсэн ард иргэдийг өөрийн хүү мэт хайрладаг байсан. Шиао жанжин амьд байсан бол тэд дарс ууж, сэтгэлээ нээх байсан буй за. Шиао Хэн. Та надад шалтгааныг мэдэхийг хүсвэл шударга ёсыг эрэлхийлж, зөв зүйлийг дэмж гэж хэлж байсан. Би тэгсэн. Тэнгэр бурхан шударга, үйлийн үр ирэх л болно. Би тэнгэрт итгэдэг. Шиао жанжин тэнгэрээс таныг хамгаалж байгаа.
Су: Чи тэнгэрт итгэдэггүй шүү дээ. Чи зөвхөн... өөртөө итгэдэг.
Шүэ: Үгүй ээ. Би танд итгэдэг. Надад ч бас итгээрэй. Чэн ван өөрийн ашиг сонирхлын төлөө үнэнч албат, сайд түшмэлүүдийг гүтгэсэн. Ваннин эрх мэдлийн төлөө хахуульд автсан түшмэлүүдийг дэмжиж ирсэн. Тэдний сэтгэлд ард иргэд бус, эрх мэдэл байгаа. Тэнгэр ч тэр, ард иргэд ч тэр тэдний талд зогсохгүй. Бас... юу ч болсон бай би тантай хамт байх болно.
********************
Аав: Өнөө өглөө Руяаогаас захиа ирж. Ёонжоуд сайн байгаа гэнэ.
Эмээ: Энэ хүүхэд... намайг өөрийгөө ядраалгүй өргөөний хэргийг А Лигаар хийлгэж байгаарай гэсэн байна. Үнэхээр...
Аав: Ээж ээ. Сүүлийн үед би их зүйл бодлоо. Өмнөх хааны үед сайд болохыг зөвшөөрөөгүй байсан бол, манай Жиан овог одоо энэнээс өөр байдалд байх байсан бол уу?
Эр: Чи Еэ арийн багш. Тэрний бүх мэдлэг чамаас өвлөгдсөн. Ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй хүүхэд. Одоо би тэрнийг хамгийн аюултай суудалд суулгах гэж байна. Чамд ямар хэргэм зэрэг өгөхөө би бодож үзсэн.
Аав: Хаан таны зарлигийг дагая.
Эр: Чамайг тэргүүн сайдаар томилж байна. Намайг нас барсны дараа улс орноо төвхнүүлж, хааны эрх мэдлийг гартаа авахад нь туслаарай.
Аав: Хаантан. Мөхөс би...
Эр: Зөвшөөр. Хөгшин Жиан, надад үнэнч байсан шигээ тэрэнд ч бас үнэнч яваарай.
Аав: Хаантны ивээлд талархая. Албан тушаал өндөр байх тусам амаргүй байдаг. Тэргүүн сайд би, залуу хаантныг хамгаалж чадалгүй хаан ширээг өөр хүнд алдвал, бид сүйрэх болно. Хэн нэг нь эрх мэдлээ хэтрүүлж, хаант улсад аюул учруулбал тэднийг оршуулах газар олдохгүй. Тйимээс, хаантныг төрийн хэргийг хөтлөн явуулах чадвартай болсоноос хойш би төрийн хэргээс бага багаар хойш сууж, Ли Жоннан болон бусад хүмүүст эрх мэдлээ шилжүүлсэн. Бид нэг нэгнээ хэмлэж, бас нэг нэгэндээ тусалдаг. Энэ нийслэл бөх бат, аюулгүй байгаасай гэсэндээ. Би сохор биш. Энэ өргөөнд болж буй зүйлсийг бүгдийг нь мэднэ. Гэвч надад энэ бүгдийг зохицуулах чадвар, цаг зав байсангүй. Энэ бүгдийг тоолгүй явсаар, энэ өргөөнд байгаа бидний хойч үе хохирч, бэртэж гэмтсэн нь эцэстээ бүгд миний буруу.
Эмээ: Ойлгож байгаа бол сайн байна. Гэхдээ, надад төрийн хэргийг гэнэт ярих нь... Чэн ван нийслэлд буруу бодолтой ирсэн хэрэг үү? Бослого гарвал... чи яах гэж байна?
Аав: Хүү нь аль хэдийн сонголтоо хийсэн. Өмнөх хаан надад захиасаа үлдээсэн. Би хаантны урмыг хугалахгүй. Өнөөдөр хүү нь танд хэлж, эртнээс бэлтгэлтэй байгаарай гэж хэлэхээр ирсэн юм. Намайг... намайг эргэж ирэхгүй бол... Ээж та миний өмнөөс Жиан овгийг харж хандаарай.
Эмээ: Намайг байгаа цагт Жиан овогт санаа зовох хэрэггүй. Олон жил зовсон шүү. Ингэж зогсож байгааг чинь хараад нэг хүн санаанд орлоо.
Аав: Хэн тэр билээ?
Эмээ: Нөхөр минь... хүү тань одоо л тан шиг эр зоригтой болж...
***************
3: Чи зөв сонссон биз?
3э: Бослого гарах гэж байгаа гэж байна. Би яаж буруу сонсох билээ? Хэл дээ. Чэн ван бослого гаргавал хэнийх нь талд орвол дээр вэ?
3: Чэн ван хойд хил дээр асар том ялалт байгуулсан. Тэрний арми маш хүчтэй. Үнэхээр бослого гарах юм бол эзэн хаан ялах ямар ч боломж байхгүй. Эзэн хаан суудлаасаа унавал... хамгийн түрүүнд манай Жиан овгийг үгүй хийх болно. Болохгүй ээ. хурдан ачаа бараагаа бэлд. Хадам ээжийнд очиж нуугдъя.
3э: Жиан овгийг үгүй хийнэ ээ?
3: Хөөе. Ачаа бараагаа бэлд гээд байна.
*****************
Эр: Хаантан. Еэ түшмэл бүх бэлтгэлийг хангаж дууссан гэж мэдэгдсэн. Маргааш, хаан та өглөө босоод Таижи ордноос морин цагт хөдлөхөд болно. Үд дундад тахилын ёслолыг үйлдэж, хонь цагт цэргүүдтэй уулзаж, бич цагт ордонд эргэн ирж цэнгүүнд оролцох болно.
Хаан: Су тайган. Чи миний дэргэд хэдэн жил болсон бэ?
Эр: Таныг хаан ширээнд сууснаас хойш... арав гаруй жил болж байна.
Хаан: Маргаашийн цэнгүүний дараа би энэ суудалд суусан хэвээр байх аваас чамайг харамгүй шагнах болно.
Эр: Мөхөс би хаан таныг эрүүл саруул, сайн явахыг хүсдэг билээ.
Эр: Эрхэм дээдэс ээ, Ли татвар...
Тат: Хаантан. Би эргээд ирлээ.
Хаан: Су тайган, гарч бай.
Тат: Хаантан. Надаас нуух хэрэггүй. Маргааш Чэн ван хөдлөх гэж байна уу? Тийм биш бол та яагаад намайг ордноос явуулж байгаа юм?
Хаан: Тийм биш ээ. Үгэнд ор. Түрүүлээд явж бай.
Тат: Би явахгүй.
Хаан: Чамайг явахгүй бол миний сэтгэл тогтохгүй.
Тат: Намайг ордонд байхгүй бол Чэн ван сэжиглэхгүй гэж үү? Би заавал үлдэнэ.
Хаан: Маргаашийн цэнгүүнд оролцох ямар утга учиртайг мэдэж байна уу?
Тат: Мэдэж байгаа болохоор хаан таны дэргэд байж, юу ч болсон хамт нүүр тулахыг хүсч байна.
Хаан: Яасан ч зөвшөөрөхгүй.
Тат: Хаантан. Хаантан, дайсны гарт орсон байлаа ч, хаан танд гай болж байснаас үхсэн нь дээр.
Хаан: Эхнэр.
****************
Эр: Хавар ирж, ханш нээгдэх өдөр өвөг дээдсийнхээ бунханд тахил өргөн, хайртай хүмүүстээ хүндэтгэл үзүүлдэг билээ. Хүж өргөж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлнэ үү.
Хаан: Хаан аав та хаан ширээг надад өвлүүлсэн болохоор юу ч болж байсан... энэ суудлыг хэн ч булаалгаж болохгүй.
Чэ: Хөгшин зөнөг минь, энэ хорвоо хэнийх болохыг нүдээ нээгээд сайн харж бай.
Эр: уншаад.
Эр: Арга билэг хэмээн нэрлэдэг тэнгэрийн замыг нээж. Хатуу зөөлөн гэж нэрлэдэг хөрст дэлхийг байгуулав. Эрдэмтэн мэргэдийн сургаалийг дагаж, тэнгэр газрыг дээдэл. Мөнхийн гэрэл шөнийг гэрэлтүүлнэ. Нэгэн тэнгэрийн дор цуглан нэгдтүгэй.
************
Гүнж: Гарцагаа.
Эр: Мэдлээ.
Бичиг: Өмнөх хаан
Гүнж: Аав аа.
Эр: Эргээд ирэв үү. Сайн байна.
Гүнж: Та намайг аргадаж байна уу, эсвэл өөрийгөө аргадаж байна уу? Дай улс руу барьцааны хүнээр явуулсанаас чинь хойш намайг яаж өдөр хоногийг өнгөрөөж байсныг та мэдэх үү? Өдөр бүр хонины хашаанд амьдарч, доромжлуулж, өлмөн зэлмүүн... өмссөн хувцас гэхээр зүйлгүй... би юу? Гүнж ээ? Аав аа, надад хүн гэж дуудуулах ч эрх байхгүй. Би бол хонины хашаан дахь хог.
Эр: Миний Жин арь их зовж.
Гүнж: Би үргэлж таныг боддог байсан. Дай улсад байхдаа... таныг намайг авч явахаар нэг л өдөр Дай улсад ирнэ гэж боддог байлаа. Өдөр бүр таныг намайг багад минь хайрлаж, энхрийлдэг байсан шигээ байна гэж төсөөлдөг байлаа. Таны охин эргэж ирсэн. Ваннин гүнж эргэж ирсэн.
Эр: Аавыгаа өршөөгөөрэй.
Гүнж: Аав аа, надад асуух юм байна. Өөртөө... бас хүүгээ хайрлахаас гадна, та амьдралдаа ганц өдөр ч болов намайг хайрлаж байсан уу?
Эр: Жин, ярих хэрэггүй. Тэр үед намайг гарцаагүй байдалд оруулж, тийм юм шаардсан. Надад өөр арга байгаагүй.
Гүнж: Аав аа. Надад хайртай байсан уу гэж асууж байна. Аав аа. Тангаа уу. Тангаа уувал бие тань хурдан илааршина. Өө. Жинтүү чинь бохирдчихлоо. Би солиод өгье. алив.
Эр: Жин арь. Жин арь. Жи...
Гүнж: Аав аа. Та л намайг ийм болгосон. Та нар бүгд надад өртэй.
****************
Хаан: Танай умардын арми маш хүчтэй гэж сонссон. Нийслэлд ирэх хүртэл зам зуурт ард иргэд талархсан сурагтай. Умардын арми байгаа цагт Их Яан улс үеийн үедээ амар жимэр байх болно.
Чэ: Хаан таны л ач. Умардын арми ч бай, Жоняан арми ч бай бид нэг шүү дээ. Ялгаа үгүй.
Хаан: Чэн ван өргөөндөө очиж амар. Өнөө орой цэнгүүн дээр согтохоос нааш авахгүй гэж мэд.
Чэ: Су гүн. Уулзалгүй бараг есөн жил болж. Ийм өндөр болчихсон байх гэж. Намайг нийслэлээс явахад иймэрхүү байсан санагдана. Аав, ээж чинь амьд байсан бол ийм болсныг чинь хараад баярлах байсан даа.
Су: Аав маань аз тааралгүй, тулааны талбарт амиа алдсан. Чэн вангийн гаргасан амжилтыг өнөөдөр харсан бол бахархах байсан байх даа.
Чэ: Бүгд Шиао жанжны л ач. Тэр үед өмнөд хилээс туслахаар ирээгүй бол би амжилт гаргаж, алдсан газар нутагаа эргүүлж авч чадахгүй байсан. Даанч Хавцал зүрхэндээ харвуулж үхсэн нь харамсалтай. Би ч гэсэн гүнээ эмгэнэж байна.
Су: Бүгд эртний хэрэг. Дурсах шаардлагагүй.
Чэ: Багш бусдын зөвдлөгөөг сонсох биш. ялагдсан дайсны араас нэхэх хэрэггүй гэж би байнга хэлдэг байсан. Буцаад явах боломж байсаар байхад... эцсээ хүртэл араас нь нэхнэ гээд... Үнэхээр харамсалтай. Таныг багшийн гаргасан алдааг давтахгүй гэж найдъя.
Су: Би эрсдэл гаргах дургүй. Аюулгүй байна гэдэг хамгийн чухал. Хоорондоо тэмцэлдэж яах юм?
Чэ: Цэнгүүний үеэр таны зөвлөгөөг тухтай сонсъё. Удахгүй уулзана гэж найдаж байна.
Су: Мэдээж.
*******************
Шүэ: Хувь тавилан бага байхаас л надад хатуу байсан. Том аюулыг гаталбал асар их аз авчирдаг гэдэг. Би нэг удаа үхлээс амьд гарсан. Их аз тохиох бол тэр азыг Шиао Хэнд өгч хайрла.
В: Та нар өргөөний баруун хэсгийг хамгаал. Та нар өргөөний зүүн хэсгийг хамгаал.
Бүгд: Мэдлээ.
Ж: Ямар нэг юм болоо юу? Яагаад ийм их харуул хамгаалалт гаргадаг билээ?
В: Шүэ захирагч та санаа бүү зов. Манай өргөө ингэж бэлтгэл хийдэг юм.
Ж: Эгч тэр хэд сайн байгаа юу? Надаас нуух хэрэггүй. Ийм байдалтай байхад яаж хууртах вэ дээ.
В: Өргөөнөөс гарахгүй байхад болно. Шүэ авхайг бид хамгаалж байгаа. Өргөөний дотор болоод гадна нууц хамгаалагч нарыг байрлуулсан. Тийм болохоор муу зүйл болохгүй. Хөдөл.
**************
Шүэ: Өнөөдөр чамд даатгая.
К: Авхай, санаа бүү зов. Су гүн бүгдийг нь зохицуулчихсан. Жиан өргөөний гадна нууц хамгаалагч нар байрлаж байгаа. Эзэнтэн.
3: Жао Кө, би чамайг хайж байлаа. Би өргөөндөө ирэлгүй хэд хоносон. Цэцэрлэгийн ургамлуудыг харж хандах хүн алга. Түрүүн харах нь ээ, нэг цэцэг үхэж байна лээ. Чи нэг очоод хараадах.
К: Ахайтан... намайг дуудуулсан байсан.
3: Надад туслах завгүй байгаа юм биз дээ? Тийм үү?
К: Тантай хамт явъя.
3: Энийг хар даа. Энийг хар. Зүв зүгээр байсан мод яахаараа ийм болчихдог байна аа? Хайран юм. Энэ ээжээс маань үлдсэн ганц зүйл байгаа юм. Энийг л авраад өг. Нэг хачин үнэр гараад байх чинь. Үндэс нь ялзарчихаагүй байгаа?
К: Байдлыг нь харахад наранд хэтэрхий удаан байсан бололтой. Би сүүдэртэй газар тавиад, байнга услаад, бордоод үзье. Хэд хоногийн дараа сэргэчихнэ ээ.
3: Үгүй ээ, үгүй үгүй. Үндэс нь ялзарсанаас зайлахгүй. Ойртоод үнэрлээд үзээдэх. Алив ээ, алив алив. Үнэрлээдэх.
К: Эзэнтэн. Ахайтан намайг хүлээж байгаа. Мөхөс би явъя.
3: Хөөе. Хөөе. Жао Кө.
*******************
Б: Авхай. Гүнгийн өргөөнөөс захиа ирж. Эвхай, ямар нэг юм болсон юм бол уу?
Шүэ: Су гүн өргөөндөө яаралтай ир гэсэн байна. Яаралтай хэлэлцэх зүйл гарсан гэж байна.
Б: Ийм үед яагаад таныг дууддаг билээ? Маргааш очсон нь дээр байх.
Шүэ: Ийм чухал мөчид чухал хэрэг гараад л дуудсан байж таараа. Бай Шүэ. Явж болно.
Б: Мэдлээ.
Шүэ: Гүнгийн өргөө рүү явъя.
К: Мэдлээ.
Шүэ: Аав, А Жао хоёр зүгээр байгаа? Жао Кө, дахиад хэр удах вэ?
К: Жиан арь авхай, хагас цаг болно.
Шүэ: Жиан арь авхай?
К: Авхай, даалгах ажил гараа юу? Авхай. Энэ Жао Кө арай... Жао Кө... Гүнгийн өргөөний захиаг чи хүргэж ирдэг... өнөөдөр яагаад Бай Шүэ авчирсан юм?
К: өнөөдөр би цэцэрлэг цэвэрлэж байсан болохоор... элч намайг олоогүй байх.
Шүэ: Яах аргагүй сэжигтэй байна. Зогс.
К: Болгоомжтой.
Шүэ: Жао Кө, эндээ хүлээж бай. Би юм авчихаад ирье.
К: Жиан арь авхай миний хэн болохыг мэдсэн бололтой.
Шүэ: Намайг тавь. Туслаарай. Туслаарай. Туслаарай... Намайг тавь. Тавиач...
****************
Гүнж: Өнгөрсөнтэй дахин нүүр тулах ямар байна?
Шүэ: Тэр хэн юм?
Гүнж: Тэрний дуу хоолойг дуурайж, хувирах чадварыг хэн ч гүйцэхгүй. Гэхдээ чи их сайн байлаа.
Шүэ: Намайг барьж яах гээ вэ?
Гүнж: Мэдээж, надад хөл хүнд болсон гэж итгүүлсний чинь хариуг авна. Гэхдээ Шиао Хэнийг иртэл хүлээж болох юм. Чиний төгсгөлийг надтай хамт хараг. Юу гэж бодож байна?
Шүэ: Тэр Лонву армийг ч та нарт өгчихсөн. Та нарт аюул учруулж чадахаасаа өнгөрсөн. Та нар яагаад тэрнээс оролдоод байгаа юм.
Гүнж: Өөрөө аюултай байдалд орчихоод... Тэрэнд санаа зовниж ч байх гэж. Та нарын чин сэтгэлийг хараад нулимс гарах нь. Хүүхдээ алдах ямар байдгийг чи мэдэх үү? Итгэл найдвараа алдах ямар байдгийг чи мэдэх үү?
Шүэ: Мэдэхгүй. Гэхдэ би, итгэж, хайрлаж явсан хүндээ амьдаараа булуулах ямар байдгийг мэднэ.
Гүнж: Шүэ Фанфей. Заримдаа чи надад таалагддаг. Шен Юрон байгаагүй бол бид анд нөхөд байж болох байлаа.
Шүэ: Чам шиг жигшмээр хүнтэй яасан ч анд нөхөр болохгүй.
Гүнж: Намайг уурлуулах гэж хичээж байгааг чинь мэднэ. ээ. Гэхдээ Шиао Хэнийг ирэхээс өмнө би чамд гар хүрэхгүй. Та хоёрын зовж, шаналахыг харахыг хүсч байна. Намайг жигшүүртэй гэсэн үү? Чи миний оронд байсан бол... илүү хэрцгий байх байсан.
Шүэ: Шен Юрон та хоёр үнэхээр төгс тохирно. Адилхан шалтгаан хэлж өөрсдийгөө өмгөөлж байх гэж.
Гүнж: Тийм болохоор би тэрэнд хайртай. Чин гэнэн цайлган нөхрийг би шалбааганд чирч оруулсан. Тэр над шиг байх ёстой.
38-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home