The double 2024-37
Үргэлжлэх хугацаа: 50мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Чэ: эр, Чэн ван, хааны ах
Ж: эр, Шүэ Фанфегийн дүү Шүэ Жао
Өв: эр, Су гүнийн өвөө
Гарчиг: Тавилан. 37-р анги.
Ш: Жан захирагч аа.
Жа: Шу Жи. Их зовлоо.
Ш: Зовоогүй ээ. Захирагч аа, би таны ачааг үүрэлцэхийг хүсч байна.
Жа: Сайн байна. Энийг давж гарсны дараа би чамайг баян тансаг амьдруулна.
Ш:Гялайлаа, Жан захирагч аа.
**********************
Ли: Хэн чамайг гар гэсэн юм бэ? Чамайг гэртээ байж гүнжид хань бол гэж би хэлсэн байх аа?
Л: Тэр бас юу хийчихээ вэ?
Ли: Чамайг хаа сайгүй хайж байна.
Л: Зарц, шивэгчингүүд байгаа шд. Надаар яах гэсэн юм?
Ли: Чи тэрний нөхөр. Өөр хэнийг хайх болж байна?
Л: Би тэрн....
Ли: Гүнж эсвэл тэрний хүүхдэд ямар нэг юм болох юм бол бид нар бүгд цаазаар авахуулна.
Л: Аав аа.
Ли: Ли Жин. Хичээж үз.
Л: Ойлголоо. Ааваас намайг хайж байна гэж сонслоо.
Гүнж: Гэдэс маань өдөржин өвдлөө. Чи яагаад харагдахгүй байгаа юм?
Л: Шивэгчид, оточ нар бүгд энд байгаа. Гүнжтэн, тэднийг хүссэн үедээ дуудаж болно.
Гүнж: Тэд нарыг дуудаж яах юм? Чи миний хайртай нөхөр биш билүү? Надад үйлчлэх чиний хийх ажил биш үү?
Л: Би болхи болохоор, сайн үйлчлилж чадахгүй байж мэднэ. Тэгэхээр та...
Гүнж: Сурч болно шд. Мейшиан, яв. Нөхөрт маань түмпэн аваад ир. Ус авчраад, миний хөлийг угааж өгөг.
Эм: Мэдлээ.
Гүнж: Яасан? Дургүй байна уу? Ли Жоннаныг дуудаад чамд хөл яаж угаадгийг зааж өг гэх үү?
Л: Хэрэггүй. Би өөрөө хийе.
Гүнж: Энэ хүнд хүндэтгэл үзүүлэхэд намайг дээрэлхээд байсан. Сайн сургах хэрэгтэй. Үгүй бол дүрэмд суралцахгүй.
*****************
Эр: Эрхэм дээдэс Су гүнийг өрөөнд нь хорь гэж зарлигдсан. Та нар сайн харж байгаарай.
Эр эр: Мэдлээ.
Шүэ: А Жао. Гүнгийн өргөөнд юу болоо вэ?
Ж: Эгч ээ, та мэдээгүй юм уу? Хааны хамгаалалтын албаны цэргүүд гүнгийн өргөөг бүсэлж, хүргэн ахын хамгаалагчидтай нүүр тулсан. Шиао жанжин ирээгүй бол яавч зүгээр өнгөрөхгүй байсан.
Шүэ: Гүнгийн өргөөг хянадаг болоо юу?
Ж: Эгч ээ, хүргэн ахтай уулзсан уу? Тэрнийг унтлагын өрөөнд хорьчихсон. Эрхэм дээдэс гарч болохгүй гэж зарлигдсан гэсэн. Эгч ээ, би идээгүй шд. Эгч ээ? Эгч ээ? Эгч ээ?
Шүэ: Нөхөд өө, Су гүнд хоол авчирлаа. Гялайлаа. Су гүн. Та гэртээ хоригдчихоо юу?
Су: Ойлгомжтой юмыг асууж яах нь вэ?
Шүэ: Хэл дээ.
Су: Юу тэр вэ?
Шүэ: Та яаж ч байсан бодлогогүй хөдлөх хүн биш.
Су: Ший үнэмшилтэй байх ёстой.
Шүэ: Эрхэм дээдэс та хоёр муудалцдаг ший юу?
Су: Ухаантай гэдэг нь.
Шүэ: Тэгээд хэр удаан хоригдох юм?
Су: Хоёр хоног.
Шүэ: Тийм богинохон уу?
Су: Шийг бас хэтрүүлж болохгүй. Тэгэхгүй бол хүмүүст сэжиг төрнө. Хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Тэгж байж амжилтанд хүрнэ.
Шүэ: Тэгвэл Шиао жанжин та хоёрын харилцаа ч гэсэн ший юу?
Су: Тэр бид хоёрт ший зохихгүй.
Шүэ: Та яагаад...
Су: Тэрний тухай яримааргүй байна.
Шүэ: Тийм бол, би явлаа.
Су: Хөөе. Надад авчраагүй юм уу?
Шүэ: Дүүдээ авчирсан юм. Тэрэнд аваачиж өгнө.
Су: Надад санаа зовоод харахаар ирсэн юм байх гэж бодсон чинь... би дахиад л буруу ойлгочихож.
Шүэ: Буруу ойлгоогүй ээ. Санаа зовоод харахаар ирсэн юм.
Су: Шүэ Фанфей, байз. Шүэ Фанфей.
Шүэ: Та хоёр энд юу хийж байгаа юм? Та хоёрыг оруулахгүй байгаа юм уу?
В: Эзэнтий өрөөг эрхэм дээдсийн цэргүүд манаж байгаа. Бид нар шиг хувийн хамгаалагчид орж болохгүй. Эндээс хамгаалж байна.
Шүэ: Би та хоёрыг хайж байлаа. Шиао Хэн, Шиао жанжин хоёр олны нүдэн дээр муудалцсан гэж сонссон. Тэр хоёр ач хүү, өвөө хоёр. Яагаад дайсан шиг байдаг юм?
Лу: Амаа тат.
В: Жиан арь авхай ямар гадны хүн биш. Тэгээд ч, тэр хэргээс хойш олон жил өнгөрсөн. Одоо болтол харилцаа нь сайжрахгүй байна. Тэр тусалж чадах ч юм билүү. Шиао Минхан жанжны үхэл манай эзний хувьд том асуудал. Тэр үед Шиаор Минхан жанжин тулааны үеэр амь үрэгдэж, Пэн дэд жанжин Шиао жанжин дээр ирсэн.
Өв: Чи өөрөө хараа юу? Өөрийн нүдээр харсан уу?
Эр: Тангараглая. Миний хэлж байгаа бүгд үнэн. Жанжин, тэд нар Шиао жанжныг хаяад явсан. Тэд нарт Шиао жанжныг аврах боломж байсан, гэвч тэд нар нэмэлт хүч явуулаагүйгээс гадна, бас.. Шиао жанжны ухрах ганц замыг нь хаасан.
В: Тэрний дараа болсон зүйл эзэнтний маань дургүйг бүр ч их хүргэсэн.
Чэ: Жанжин, Шиао Минхао жанжин, Лонву арми дэмий үрэгдэх ёсгүй. Таныг армид эргэн ирж, Лонвугийн цэргийг удирдахыг хүсч байна.
В: Чэн ван өрөвдөлтэй царай гаргаж, хөгшин жанжныг эргүүлж авчрахыг хүссэн. Хэрвээ тэр энэ хүсэлтийг хүлээн авсан бол Шиао Минхан жанжныг тулааны талбарт амиа алдсаныг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг болно. Пэн дэд жанжин хөгшин жанжныг Чэн ванг илчилнэ гэж бодож байсан.
Өв: Би... эргэн ирж, Лонву армийг дахин удирдах болно.
В: Пэн дэд жанжин урам нь хугарч, Шиао жанжны үхлийг мөрдөн шалгахыг хүсч байсан. Гэвч аав нь энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн болохоор тэрэнд ямар ч өөр арга байгаагүй. Пэн дэд жанжныг цуу яриа тараасан хэргээр барьж хорьсон. Тэрнийг аррмийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж цаазаар авсан. Үнэнийг мэдэж байсан ганц хүн тэгж амиа алдсан.
Су: Яагаад энэ хэргийг шалгахгүй байгаа юм? Миний аавыг тулааны талбайд үхүүлчихээд. Нэр хүнд, эд хөрөнгөнөөсө өр юм мэддэггүй өөдгүй амьтан.
В: Хөгшин жанжин Шиао... Лонву арми бол хааны шилдэг хамгаалагчдаас бүтсэн арми. Тэгээд л тэтгэвэртээ гарсан байсан хөгшин жанжин хааны армийг удирддаг хүн болсон. Тэрний нэр хүнд ч өссөн. Тэрнээс хойш эзэнтэн хөгшин жанжин хоёрын харилцаа муудсан. Эзэнтэн дэд жанжны адилаар энэ хэргийг шалгаж, шударга ёс тогтоохыг хүсссэн. Гэвч хөгшин жанжны эсэргүүцэлтэй тулгарч, гүнгийн өргөөнд таван жил хоригдсон. Тэр таван жилийн хугацаанд эзэнтэнд цэцэг тарьж, хөгжим сонсохоос өөр хийх зүйл байгаагүй. Гэвч зан нь гэнэтхэн өөрчлөгдсөн.
Шүэ: Тийм байж. Би хөгшин жанжинтай уулзмаар байна.
*******************
Өв: Шиао Хэний тухай ярих гэж ирээ юу?
Шүэ: Жанжин, тэр Су гүн мөн үү? Тэр... Шиао Минхан жанжин уу? Тэгвэл тэр хүн...
Өв: Тэр Шиао Хэний ээж. Юу Хонеэ. Сургуульд хөгжмчин байсан юм. Минханыг дагаад өмнөд хил рүү явсан. Тэр их сайн дуулдаг байсан. Гэр бүлээрээ өмнөд хилийг хамгаалдаг байсан. Тэд нартай зарим жил ганц удаа ч уулзаж чаддаггүй байсан. Тэгээд би зураач хөлсөлж, энэ зургийг зуруулсан юм. Харж байх гэж.
Шүэ: Тэгвэл эд нар...
Өв: Энэ хүүгийн маань өмсдөг байсан хуяг дуулга. Бас энэ... ээжийнх нь хэрэглэдэг байсан дэвүүр. Бас энэ... Шиао Хэний хайртай тоглоом. Анх авсанаасаа хойш өөрөөсөө салгадаггүй байсан. Бас энэ дарс... А Хэний аваын дуртай дарс. Исгээд бэлэн болохоор нь би хуаран руу нь явуулдаг байсан юм. Харин одоо...
Шүэ: Жанжин, та өдөр бүр эд нарыг хардаг юм уу?
Өв: Тэднийг дурсах гэж хардаг юм.
Шүэ: Жанжин та Су гүнд хичнээн хайртай болох нь эндээс харагдаж байна. Тэр үед юу болсныг би сонссон. Тэр талаар жанжин та надад ярьж өгч болохсон бол уу?
Өв: Чи хэний хувиар энийг асууж байгаа билээ?
Шүэ: Шиао Хэний... дурлалт бүсгүй. Би ч гэсэн тэрэнд сайн.
Өв: Яст мэлхий Жианыг бодвол шулуухан ярьчихдаг юм байна.
Шүэ: Тэгвэл жанжин та надад болсон явдлын талаар ярьж өгч болох уу?
Өв: Өнгөрснийг ярихгүй байсан нь дээр. Гэхдээ, нэг хүнээс асууж болно. Хүнд хэлж болохгүй. Шиао Хэнд хэлж болохгүй. Мэдчихвэл муу юм болно.
Шүэ: Жанжин... сайн,муу эсэхийг Су гүн өөрөө шийдсэн нь дээр гэж би бодож байна.
*****************
Гүнж: Би сэрүүн хоол идэж болохгүй. Хэтэрхий тостой байна. Дотор муухайрч байна. Миний сам хорхой иддэггүйг мэддэггүй юм уу? Яагаад энийг өгч байгаа юм? Алив. Ид. Хөөх. Гар маань чилчихлээ. Би сам хорхой өгч байхад, ингээд шаалан дээр хаячих юм уу? Аваад ид...
Л: Юу?
Гүнж: Аваад ид.
Л: Гүнжтэн. Арай хэтэрч байгаа юм биш үү.
Гүнж: Юу хэтэрсэн гэж? Арай... хөл хүндтэй эмэгтэй хүний гар ямар ч хүчгүй байдгийг мэддэггүй юм уу? Энэ их амархан. Газар унасан сам хорхойг идмээргүй байгаа бол, сөхөрч суугаад өршөөл эр. Миний хэлсэн болгоныг хийнэ гэж амла, тэгвэл сам хорхойг хаясан ч би тоохгүй.
Л: Гүнжтэн. Зэрэг дэвийг чинь хүндэлье. Гэхдээ энэ бүгдийг тэвчинэ гэсэн үг биш гэдгийг санаарай. Би сөхөрч өршөөл гуйсан ч, өмнө чинь сүүлээ шарвалзуулж өршөөл эрдэг Шен Юрон биш.
Гүнж: Ичгүүргүй.
Л: Шен Юрон таны нохой байж болох ч, би биш шүү. Миний аав ордны сайд, төрийн түшмэл хүн. Өөрийнхөө байх суурийг мэдэж ав.
Гүнж: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Чамд... чамд Юроны тухай ярих эрх байгаа юу? Сайн сонс. Тэрний дэргэд чи юу ч биш. За юу?
Л: Тийм бол... Ли Жин, би... гүнж таны нүдийг хорсгоод юу гэх вэ. Тэр Юрон дээрээ оч.
******************
Шүэ: Нөхөд өө. Су гүнд хоол өгөхөөр авчирлаа. Аан, энэ Су гүний холын хамаатан. Уулзалгүй удсан болохоор тэднийг уулзахыг зөвшөөрөөч дээ. Бид нар төвөг удахгүй ээ.
Эр: Хурдан уулзаарай. Удах юм бол хөөгөөд гаргачихна шүү.
Шүэ: Гялайлаа.
Эм: Гялайлаа. Ийм том болчих гэж. Залуу ноёнтон.
Су: Ван мөмө. Та ямар хэргээр ирээ вэ?
Эм: Энэ олон жилийн дараа намайг танина гэж санасангүй.
Су: Танилгүй яах вэ. Аав, ээж хоёрыг маань нас барсны дараа та намайг асардаг байсан шд. Гэхдээ таныг яагаад гэнэтхэн яваад өгснийг би мэдэхгүй.
Эм: Би... Залуу ноёнтон.
Су: Та яаж байна аа? Хурдан бос.
Эм: Залуу ноёнтон. Та багадаа хүндээр өвчилж, халуурсанаа санаж байна уу? Бөөлжиж, бас гэдэс чинь гүйлгэдэг байсан.
Су: Санаж байна. Хөгшин жанжин завгүй байсан болохоор намайг өргөөндөө хорьчихсон байсан. Та намайг асардаг байсан шд.
Эм: Үнэндээ... тэр үед би таныг хордуулсан.
Су: Юу?
Эм: Ашгүй эрт олж мэдлээ. Отчийн өгсөн тан байгаа юм. Залуу ноёнтон одоо унтаж байгаа.
Өв: Хүүхэд бага болохоор чамд их төвөг удаж байгаа байх.
Эм: Үгүй ээ. Залуу ноён их сайн хүүхэд.
Өв: Яагаад тэрэнд хор өгч байгаа юм? Би энэ хорыг чиний өрөөнөөс олсон. Чи тэрнийг алах гээгүй. Хэлээдэх. Би чамд тусалъя.
Эм: Жанжин минь. Залуу ноёнд хор өгснийг минь. Өршөө. Гэвч надад өөр арга байсангүй. Тэд нар хүүхдийг маань барьцаалчихсан. Жанжин минь. Би... Хөгшин жанжин надад өөр арга байхгүйг мэдээд, намайг буруутгаагүй. Харин ч намайг хамгаалж нийслэлээс гаргаж, мөнгө өгсөн. Хөгшин жанжин хэргийг илчлэх үеэр намайг Шиао жанжны хэргийн гэрч болж өгөөрэй гэсэн. Гэвч... би удаан хүлээсэн ч тэр ирээгүй. Өчигдөр энэ авхай над дээр ирсэн.
Су: Үнэхээр аавын хэргийг илчилнэ гэж хэлсэн үү?
Эм: Тийм ээ. Хөгшин жанжин өнгөрсөн хугацаанд надад тусалж байсан. Надад Шиао жанжин тэр хоёрын тухай олон түүх ярьж өгсөн. Хөгшин жанжин Шиао жанжныг маш их санагалздаг.
Шүэ: Чэн ван таныг хордуулж хөгшин жанжныг сүрдүүлсэн байх гэж бодож байна. Хөгшин жанжин таныг хамгаалахыг хүссэн байх.
Су: Энэ ший биш гэж чи яаж мэдэж байгаа юм?
Шүэ: Ший эсэхийг мэдэхийн тулд та өөрөө харвал болох бус уу. Энэ олон жилийн болоход хөгшин жанжны өргөөнд очиж үзээгүй л биз дээ. Маргааш хориог тань дуусахаар хамт явъя. Юу ч болсон бай, миний төлөө явж байна гээд бодчих. Тэгэх үү?
************************
Гүнж: Чу оточ оо. Хүүхэд зүгээр байна уу?
Эр: Гүнжтэн, та тайвшир. Судсыг тань барьж дуусчихаад хэлье.
Гүнж: Юу ч болох ёсгүй.
Л: Аав аа.
Ли: Юу болоо вэ?
Л: Хүү-хүү-хүү...
Эр: Хүүхэд мэдэгдэхгүй байна. Их ноцтой хэрэг. Баттай байхын тулд өөр ордны оточ авчирч үзүүлэх хэрэгтэй.
Ли: Чи ордны отчийн газрын оточ байх аа. Би өөр хэнийг авчрах болж байна? Хурдан ямар нэг арга бодож ол.
Эр: Би тайвшруулдаг тан бичиж өгсөн. Гүнжийн сэтгэл санааг тайван байлгах хэрэгтэй.
*****************
Шүэ: Та хоёр тайван ярилц.
Хэрэээ: А Хэн ирлээ. А Хэн ирлээ.
Өв: чшш... Дуугүй бай.
Су: Энэ...
Өв: Тэр үед зураач хөлсөлж зуруулсан зураг байгаа юм.
Су: Одоо болтол байгаа гэж бодсонгүй.
Өв: Миний хувьд та нар хамгийн чухал хүмүүс.
Су: Чухал хүмүүс ээ? Тэгээд Пэн ахыг аавын үхлийн талаар үнэнийг хэлэхэд, та тэр чухал хүмүүстээ яаж хандсан бэ? Чан вантай хуйвалдаж хааны цэргийг гартаа оруулаагүй гэж үү?
Өв: Дэмий донгос. Би яаж хүүгээ алсан алуурчинтай хуйвалдаж болж байна? Чи Чэн ван аавыг чинь хорлосон гэдгийг л мэднэ. Яаж алсныг нь мэдэх үү?
Бичиг: Их Яан улсын хил, Ван хот.
Эр: Яагаад? Яагаад бид ухарч байгаа юм? Бид хүнд байдалд ороогүй байсан. Дахиад хэдхэн хоног тэссэн бол нэмэлт хүч ирэхэд Ван хотыг хамгаалж чадах байсан.
Чэ: Хад нурж зам тагласан. Нэмэлт хүч ирж амжихгүй. Хоол хүнсний нөөц бага байна. Энэ хот биднийг хоолоор хангаж чадахгүй бол энэ хотыг хамгаалах шаардлагагүй. Одоо бид Мао хот руу ухарч, нэмэлт хүчтэй нэгдсэний дараа эргэж ирэх хэрэгтэй. Ван хотыг эргүүлж авна.
Эр: Үхэхээс айгаа юу?
Чэ: Би үхлээс айгаагүй. Хэрэггүй золиос гаргахыг хүсэхгүй байна.
Эр: Ван хотын иргэдийг яах вэ? Тэдний амь амь биш гэж үү? Бид ухрах юм бол дайснууд хоосон хотод нэвтэрч орно. Нэгэнт орвол бүгдийг нь хядаж, дээрэмдэж, тононо. Хотын иргэд бүгд амиа алдаж цусан гол урсана. Цэргүүд бид энэ хотыг хамгаалах ёстой бус уу? Тулаанд үхэх байсан ч энэ хотыг орхиж болохгүй.
Чэ: Багш аа, одоо болно. Би цэргийг захирч байгаа. Би шийдвэрээ гаргасан. Өнөөдөр бүх цэргүүд Ван хотыг орхин гарна.
Эр: Манай Лонву арми явахгүй.
Чэ: Цэргийн тушаал. Багш та цэргүүдээ цэргийн хуулиар шийтгүүлэхийг хармаар байна уу?
Эр2: Жанжин, таны тушаалаар Лонву арми, Чэн вантай Мао хот руу хөдөлсөн. Одоо бидний 200хүрэхгүй цэрэг л үлдсэн. Манай тагуулууд дайснууд 30бээр хүрэхгүй газарт байна гэж мэдэгдлээ. Жанжин.
Эр: Зуун цэрэг үлдээгээд, ард иргэдийг хамгаалж, эндээс гарга.
Эр2: Хэтэрхий оройтсон жанжин.
Эр: Өмнө зүгт хавцал байгаа. Аман дээр нь хамгаалалт гаргавал хэн ч нэвтэрч орж чадахгүй. Үлдсэн зуун цэрэг надтай хамт үүр цайх хүртэл тэр амыг хамгаална. Тэгвэл хүмүүсийг аюулгүй нүүлгэж болно.
Эр2: Тэгээд та яах юм? Таныг аврах нэмэлт хүч ирэхгүй шүү дээ.
Эр: Зүгээр ээ. Миний хувь тавилан.
Эр2: Жанжин. Жанжин. Жанжин. Ван хотын иргэдийг бүгдийг нь нүүлгэсэн. Одоо ухарч болно. Жанжин. Дайснууд ирж байна.
Эр4: Жанжин. Голын хойд эргээд явбал Ван хот руу ухарч болно.
Эр2: Ван хотын хаалга хаалттай. Буцах боломж байхгүй.
Эр4: Юу? Яагаад хаалгаа хаачихсан юм?
Эр2: Чэн вангийн тушаал.
Эр4: Чэн ван биднийг үх гэж байна.
Эр: Мэдсэн бол тэрнийг амьд үлдээхгүй байсан юм.
Эр2: Жанжин.
Эр: Ахан дүүс ээ. Энэ... үхлийн төлөөх тэмцэл. Тиймээс амьд үлдэнэ гэж найдаад хэрэггүй. Пэн Фей.
Эр2: Байна.
Эр: Энд байгаа Лонву армийн бүх хүний нэрийг цээжил. Буцаж очоод хөгшин жанжинд очоод биднийг Ван хотын ард иргэд, эзэн хаан итгэлийг алдаагүй гэж хэл.
Эр2: Үгүй ээ, жанжин. Би явахгүй. Би тантай мөр зэрэгцэн тулалдана.
Эр: Одоо чамаас өөр буцах хүн байхгүй. Яв!
Эр2: Жанжин, би явахгүй. Жанжин. Явахгүй ээ.
Эр5: Пэн хурдан яв.
Эр2: Би явахгүй.
Эр5: Хурдан яв.
Эр2: Жанжин. Би явахгүй. Жанжин.
Эр: Лонву арми. Зарлиг сонс.
Бүгд: Мэдлээ.
Эр: Энэ тулаанаас хэн ч амьд үлдэхгүй.
Бүгд: Мэдлээ. Дайраад...
Эр8: Харваад.
Су: Хэнд ч мэдэгдэхгүйн тулд тэр Ван хотын ард иргэдийг орхиж, аавын буцах замыг хаасан. Тэрнээс болж аав үхсэн. Аав тулаанд амь үрэгдээгүй. Тэр хаягдаж, алагдсан. Та энийг мэдэж байсан. Яагаад энэ хэргийг шалгаагүй юм?
Өв: Чэн ван чамайг ашиглаж намайг хяналтандаа авсан. Би жаахан л алдаа гаргасан бол Ван мөмө мэтийн хүмүүс чамайг хороох байсан. Тэд нар надаар Минханыг тулаанд амь үрэгдсэн гэж хэлүүлж, өөрсдийгөө халхлахыг хүссэн. Тийм болохоор л тэд Шиао овгийг устгаагүй юм. Тэр үед чи жаахан байсан болохоор намайг хааны армийг удирдаж байгааг л харсан. Нүднээс далдуур юу болж байгааг мэдэхгүй байсан. Одоо ч гэсэн өдий том болчихоод ялгаа алга. Хн...
Су: Тэгвэл яагаад Хааны хамгаалалтын албыг хамгаалаад байгаа юм? Өөрийнхөө томилсон хүнийг хамгаалахыг хүссэн бус уу? Тэр Чэн вантай хуйвалдсаныг та мэдэх үү?
Өв: Яаж мэдэхгүй байх юм? Яагаад Шу Жийг сулла гэж хэлсэн гэж бодоо вэ? Тэр надад жилийн өмнө Жан Вей хойд хилтэй холбоотой байгааг хэлсэн. Би тэрэнд хэнд ч хэлэлгүй, чимээгүй ажигла гэж хэлсэн. Тэр миний Хааны хамгаалалтын албанд тавьсан тагнуул. Хамгаалахгүй яах юм?
Су: Яагаад надад хэлээгүй юм?
Өв: Чи надад хэлэх боломж өгсөн үү? Пэнг цаазлуулсны дараа би чамайг гүнгийн өргөөнд хорьсон. Юу ч гэж хэлсэн чи сонсохгүй байсан. Нас чинь бага байсан болохоор би чамд тийм зүйл үзүүлэхийг хүсээгүй. Том болохоор чинь учрыг нь тайлбарлана гэж бодож байлаа. Даанч, энэ өс хонзонг тайлах боломж олдсонгүй. Хэцүү байлаа.
Су: Мэдэж байгаа бол боллоо.
Өв: Намайг ойлгож өршөөгөөсэй гэсэндээ чамд энэ бүгдийг хэлж байгаа юм биш. Шу Жи Чэн ваны хүн биш гэдгийг л хэлэх гэсэн юм.
Су: Ойлгох оо? Би ойлгохгүй байна. Хэдэн өгүүлбэрээр энэ бүгдийг тайлбарлаж болох атал энэ олон жил сужруулж байдаг. Та тэр зуун цэргийн нэрийг санаж байна уу?
Өв: Ганцыг ч марталгүй... бүгдийг нь санаж байгаа.
Су: За яах вэ.
Өв: Яах гээ вэ?
Су: Тэдний төлөө шударга ёсыг тогтоо.
Өв: Тэр тийм амар биш.
Су: Жиан Ли Шүэ Хуай Юаны төлөө чадаж байхад... би яагаад аавынхаа буруугүйг нотолж болохгүй гэж? Шиао Хэн би эмэгтэй хүнээс дор юм гэж үү?
Өв: Миний ач хүү сайн байна. Тэр охин сайн охин байна лээ. Чамд яг тохирно. Чи...
Су: Гэртээ харьцагаая. Чэн ван удахгүй нийслэлд ирнэ. Энэ хугацаанд надтай гүнгийн өргөөнд бай. Буруу ойлгох хэрэггүй. Таны цогцосыг харах хүсэл алга.
Өв: Миний ач хүү ч мөн дөө.
Хэрээ: гэртээ харь. Гэртээ харь.
Өв: юу гэнэ ээ?Дахиад хэлээдэх.
Хэрээ: Гэртээ харь. Гэртээ харь.
Өв: Тийм ээ. Гэртээ харь. Гэртээ харья. Гэртээ харья.
*********************
Эр: Шен ноёнтон. Таны ол гэсэн ургамлыг олчихлоо.
Ю: Миний хэлсэн ургамал мөн үү?
Эр: Тийм ээ. Энэ ургамал зөвхөн Их Жао улсад л байдаг. Өмнө нь ханиадыг эдгээхэд хэрэглэдэг байсан. Гэхдээ, тунг нь хэтрүүлбэл энэ тан гэдсэнд хуримтлагддаг.
Ю: Хуримтлагддаг аа? Хэвлий хөөж, дотор муухайруулдаг уу?
Эр: Тийм ээ. Энэ танг уусан хүний судсыг баривал хөл хүнд хүнтэй адил мэдрэгддэг. Эцэст нь зулбаж байгаатай адил шинж тэмдэг илэрдэг. Би хотод байдаг хөдөөгөөс ирсэн олон отчоос асуусан. Дээр үед энэ тан тосгодод олон үл ойлголцол үүсгэсэн гэсэн. Тийм болохоор тус болохоосоо илүү хортой гэсэн үг. Тийм болохоор хүмүүс ашиглахаа байсан болохоор мэддэг хүн ч цөөрсөн. Би хүн явуулж Их Жао улсаас энэ ургамлыг авчруулсан болохоор багагүй хугацаа алдчихлаа.
Ю: Шинж тэмдэг нь хэр удаж байж арилдаг вэ?
Эр: Сар орчим болно.
*****************
Ли: Би чамд гүнжид сайн хандаж, харж асарч бай гэсэн байх аа? Яагаад хүний үг мэддэггүй юм?
Л: Аав аа. Би-би гүнжийн хэлсэн бүгдийг хийж байгаа. Та хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэр албаар...
Ли: Тэвч. Тэвч гэж хэлсэн байх аа?
Л: Яаж тэвчих болж байна? Тэрний их занг би хангалттай тэвчсэн. Би тэрний нохой болоод хуцах ёстой байсан юм уу? хов хов хов хов хов. Намайг газар хэвтээд ингэж байвал таны санаа ханах уу? Манай Ли овог язгууртан гаралтай. Намайг доромжлох ч яах вэ, аав таныг хүртэл доромжилж болох уу?
Ли: Хэрэггүй амьтан. Одоо яавал дээр вэ? Яавал дээр вэ? Хүүхэд нь байхгүй... болчихсон. Чамтай муудалцсаны дараа хүүхэд нь байхгүй болчихсон. Биднийг хэн ч аврахгүй. Бүгд үхэх болно.
Л: Аав аа. Тийм бол... би гүнж дээр очиж өршөөл эрье.
Ли: Тэг ээ.
Л: Намайг цаазаар ав гэж хэлье. Аав та санаа бүү зов. Би яасан ч таныг оролцуулахгүй.
Ли: Юу гэнэ ээ? Ли Жин.
*******************
Гүнж: Сайн байна. Ганцаараа ирж зүрхэлж байдаг. Амийг амиар гэдэг байх аа. Танай Ли овог миний хүүхдийг хөнөөсөн. Чи тэрэнд хань бол.
Ли: Гүнжтэн. Түр хүлээ. Гүнжтэн. Бид бүгд ийм зүйл болохыг хүсээгүй, тийм биз дээ? Энэ бүгд үл ойлголцол.
Гүнж: Үл ойлголцол оо? Энүүгээр миний хүүхдийн амийг аргалчихна гэж бодоо юу?
Ли: Энэ золиг тан уурыг хүргэсэн болохоор би шийтгэнэ ээ. 20удаа ташуурдана. Ямар вэ?
Гүнж: Ли Жоннан. Би заавал тэрний амийг авна гэвэл... та нар яах вэ?
Ли: Гүнжтэн. Бага хүү маань сүмд байгаа. Одоо.. үлдсэн ганц хүү маань энэ. Гүнжтэн, өршөөж хайрла. Өршөөлдөө багтааж хайрла.
Л: Аав аа.
Гүнж: Хүүгээ өрөвдөө юу? Миний төрөөгүй хүүхдийг яах болж байна? Эцэг хүү та хоёр... өнөөдөр хоёуланг чинь ална.
Ли: Гүнжтэн. Гүнжтэн. Чэн ван дээр очих байсан ч хамаагүй... хүүг маань алахыг хараад би зүгээр сууж чадахгүй. Хүн ир...
Эр: Бүү хөдөл.
Гүнж: Ли Жоннан. Эсэргүүцнэ гэнэ ээ?
Ю: Байз.
Гүнж: Чи энд юу хийж байгаа юм?
Ли: Шен Юрон.
Л: Шен Юрон. Манай өргөөнд ирж зүрхэлнэ гэнэ ээ? Яасан их зориг зүрх вэ?
Ю: Бид бүгд урхинд орж.
Ли: Урхи аа?
Гүнж: Юун урхи?
Ю: Хамгаалагч нарыг гар гэж хэл.
Ли: Гарцагаа. Гараач...
Ю: Энэ Их Жаод ургадаг ургамал. Их Яан улсад хэрэглэхээ больсон эд. Би отчоор хайлгасан боловч удаан хугацаанд хайж байж арай гэж олсон. Энүүгээр ан чанаж уусан хүнд сарын турш хөл хүнд болсонтой адил шинж тэмдэг илэрдэг гэсэн. Дээдэс та итгэхгүй байвал турших хүн олж болно.
Гүнж: Тийм байх ёсгүй. Миний хоолыг үргэлж түрүүлж амсдаг. Яасан ч тийм байх ёсгүй.
Ю: Ли татварын төрсөн өдрөөр яасан бэ?
Тат: Алив, ууцагаая. Ваннин гүнж ордонд ховорхон ирдэг. Энэ дарсыг танд тусгайлан бэлдсэн юм.
Ю: Энэ ургамал зөвхөн Их Жао улсад ургадаг. Дээдэс та санаж байгаа байх. Их Жао улсын гүнж Ситу Жуюүэ тан барихдаа гарамгайгаас гадна, Шиао Хэн, Шүэ Фанфей хоёртой сайн харилцаатай.
Гүнж: Ли татвар. Ситу Жуюүэ. Шүэ Фанфейд тусалж намайг урхинд оруулна гэнэ ээ?
Ли: Бид бүгд тэрэнд хууртсан байна. Гүнжтэн. Хэрээс хэтэрсэн үйлдэлд гаргасныг минь өршөө.
Гүнж: Тонил. Тонил гэж байна.
Ли: Мэдлээ. Явъя.
Гүнж: Мейшиан.
Эм: Байна.
Гүнж: Чэн ванд хэл хүргэ. Цэргээ бэлд гэж хэл.
Эм: Мэдлээ.
Ю: Юу ч болсон бай... таны эрүүл мэндэд муу болохоор... уцаарлах хэрэггүй. ямар нэг юм хэрэгтэй бол надаар хийлгэж болно.
Гүнж: Энэ хүүхэд... тэнгэрээс өгсөн бэлэг. Миний хүүхэд байхгүй болчихлоо. Байхгүй. Бидний хүүхэд байхгүй болчихлоо.
Ю: Зүгээр ээ. бид хоёр хамт байгаа цагт... хөл хүнд болж л таараа.
Гүнж: Дахиад хүүхэдтэй болохгүй.
******************
Эр: Сөхөр. Сөхөр.
Бүгд: Тэднийг ал. Ал. Тэднийг ал.
Эр:Сөхрөөч.
Эр: бүү хөдөл.
Бүгд: Тэднийг ал. Бүгдийг нь ал. Ал.
Бичиг: Ван хот.
Бүгд: Тэднийг ал. Бүгдийг нь ал. Ал. Алаад өг. Бүгдийг нь ал.
Чэ: Энэ бол бидний амьдаар нь барьсан Дай мужийн жанжин. Их Яан улсын эсрэг боссон хэнийг боловч бид хороох болно.
Бүгд: Тийм ээ. Сайн байна. Сай байна.
Чэ: Энэ бол тэдний та нараас дээрэмдсэн эд хөрөнгө. Би та нарт буцааж өгөхөөр авчирлаа. Тэд дахиад дайрах юм бол би... бүгдийг нь алах болно.
Бүгд: Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван.
Чу: Дээдэс ээ, Дай мужаас хураасан бүх эд хөрөнгийг та ард иргэдэд өгчихсөн. Одоогоор цэргүүдийн хүнсийг тараагаагүй байгаа. Ли сайдын алтны уурхай хаагдсанаас хойш өөр хэл чимээ ирсэнгүй. Цэргүүдийн хүнс удахгүй дуусах нь.
Чэ: Юунаас айгаа вэ?
Чу: Гүнжтэн... Шиао Хэнээс Лонву армийг захирах загаан сахиусыг авсан гэнэ ээ?
Чэ: Лонву арми. Ваннин сайн байна. Тэр үед Шиао Минхан Лонву армийг захираагүй бол би хойд хил дээр энэ олон жил зовохгүй байсан.
*********************
Эр: Ирэх эрэггүй байсан юм.
Чэ: Багш аа. Аавыг хаан ширээг Жао Еэд өгөхийг хараад сууж бай гэх гээ юу? Би аавын төлөө олон жил тулалдаж, олон удаа шархадсан. Тэр жаахан хүүхэд хаан ширээнд сууж чадна гэж үү?
Эр: Одоо Жао Еэг хөнөөх юм бол бид хааныг хөнөөсөн хэрэгт орно. Төр эмх замбараагаа алдаж, энэ улс орон сүйдэж, ард иргэд зовох болно.
Чэ: Та Жао Еэ бид хоёрын хэнийг сонгох вэ?
Эр: Лонву арми гадаа байгаа. Та ялж чадахгүй. Одоо бууж өгвөл би зүгээр явуулъя.
Чэ: Ийм өдөр ингэж ирэх гэж. Лонву арми байхгүй бол Шиао овог намайг яаж зогсоохыг харъя.
Чу: Дээдэс та өвгөдөд хүндлэл үзүүлэхээр нийслэлд очих ёстой. Цэрэг дагуулж очиж болохгүй, бас нийслэлийн гадна цэрэг байрлуулж болохгүй.
Чэ: Бидний өмнөөс аль хэдийн төлөвлөчихсөн байна.
Чу: Дээдэс ээ, баяр хүргэе. Хүсэл тань биелэх нь.
Чэ: Нөхөд өө. Бид энэ газрын мухарт олон жил хашигдлаа. Тулаанд олон мянган цэрэг амиа алдаж байхад хааны ордноос бидэнд юу өгсөн бэ? Газар уу? мөнгө, эрдэнэс үү? Хичнээн олон удаа хүсэлт явуулсан ч бидэнд өгдөг зүйл нь бага. Гэвч... Жао Шэн би та нарт амалъя. Цаг нь болохоор би та нарт түшмэлийн суудал, өндөр пүнлүү, баян тансаг амьдралыг өгөх болно. Өнөөдөр хүсэн хүлээсэн өдөр болж байна. Нийслэлд очиж өвөг дээдэст хүндэтгэл илэрхийлэх өдөр нийслэл хотод гэнэтийн дайралт хийж, бүх зүйлийг өөрчлөгдөх хамгийн тохиромжтой өдөр байх болно. Жанжид, тушаал сонс.
Бүгд: Байна.
Чэ: Цэргээ бэлд. Нийслэлийг өөрийн болгосны дараа цэргүүдийг дайрахад бэлэн байлга.
Бүгд: Чэн вантай хамт тулалдах болно.
*********************
В:Эзэнтэн. Шен Юрон Ли овгийн өргөөнд очсоны дараа дахиад хэл чимээ ирсэнгүй. Дараа нь гүнжийн өргөөнөөс хойд хил рүү мэдээ илгээсэн. Жиан арь авхайн төлөвлөгөөг илчлэгдсэн бололтой.
Су: Тийм бол... нүүр тулж тулалдахад бэлдэх цаг болж.
В: Мэдлээ. Би явж бэлдье.
Су: Дахиад дураараа тан уугаад үз л дээ.
Шүэ: Жуюүэ гаж нөлөө байхгүй гэсэн шд.
Су: Тэрний хэлсэнд яаж итгэж болдог юм?
Шүэ:. Тэдний хоорондоо муудалцаж байхыг харж чадаагүй нь харамсалтай.
Су: Цус асгаруулахгүй байхыг хичээх хэрэгтэй ч, заримдаа тулалдахаас өөр арга байдаггүй.
Шүэ: Шархдах уу?
Су: Үхэх үү үгүй юу гэж асуусан нь дээр. Санаа бүү зов. Энэ удаа... би чиний шатрын хүү болъё. Суудалдаа суугаад чиний өмнөөс энэ тулаанд ялахыг харж бай.
Шүэ: Юу ч болсон бай, үхэж болохгүй.
Су: Байдал тавгүй байна. Шалтгаангүйгээр Жиангийн өргөөнөөс гарах хэрэггүй. Аав, дүү хоёрыг чинь би харж хандана.
Шүэ: Тэгвэл та...
Су: Чи л зүгээр байвал би зүгээр.
37-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home