The double 2024-36
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Чэ: эр, Чэн ван, хааны ах
Ж: эр, Шүэ Фанфегийн дүү Шүэ Жао
Өв: эр, Су гүнийн өвөө
Гарчиг: Тавилан. 36-р анги.
Эр: Ваннин гүнжийн хурим сүр дуулиантай болох ёстой атал яагаад ийм жижиг цуваагаар ирдэг билээ?
Эр: Дижоуд гамшиг болсон. Ваннин гүнж даруухан хурим хийхийг хүссэн. Хааны гэр бүл ард иргэдтэй хамт гэдгийг илэрхийлж байгаа юм.
Эр: Хааны гэр бүлд итгэж болно гэж үү? Ваннин гүнжийн хэвлийд байгаа хүүхэд бутач хүүхэд байх гэж хүмүүс ярьж байна лээ. Ли залуу ноёных биш гэсэн. Ли овог зүгээр л халхавч төдий.
Эр: Ваннин гүнж хөл хүнд гэдэг нь үнэн бололтой. Хааны гэр бүл цуу яриа тархахаас сэргийлж, хуримыг яаравчлуулсанаас зайлахгүй.
Гүнж: Хөөе... Толгой эргээд байна. Толгой эргээд байх чинь...
Эм: Дээдэс ээ, нөхөртэйгөө хуримын дарс зоогло.
Гүнж: Ноёнтон. Сонирхолтой. Яана гэнэ ээ! Миний дарсыг асгаж зүрхэлнэ гэнэ ээ? Мейшиан, би ядраад байна.
Бүгд: Мэдлээ. Ноёнтон, гүнж миний хэлэхийг сонссонгүй юу?
****************
Ээж: Ах чинь яах нь энэ вэ?
Дүү: Гүнжтэй холбоотой асуудал дарагдсан бололтой. Тайвширсан харагдаж байна.
Ю: Хоолоо ид. Яагаад мэлрээд байгаа юм?
Ээж: Тийм ээ. Тийм. Хоолоо ид. Хоолоо ид. Юрон. Эрхэм дээдэс Ваннин гүнж, Ли сайдын хүү хоёрыг гэрлүүлэх зарлиг гаргасан гэж сонслоо. Чи яая гэж бодож байна? Угсаа залгамжлагч болж чадах нь уу?
Ю: Угсаа залгамжлагч гэдэг нэр төдий. Тэр тийм чухал гэж үү?
Ээж: Юу гэсэн үг вэ?
Ю: Хоол ид ээ.
***************
Шүэ: Яаж байна? Дээрдэж байна уу?
Ж: Эгч ээ, ингэж байнга ирдэгээ болих хэрэгтэй. Би амьд байна. Тантай бас аавтайгаа уулзсан болохоор сэтгэл минь ч ханасан.
Шүэ: Чамайг аврахаас гадна, чамайг сайхан амьдраасай гэж хүсч байна.
Ж: Эгч ээ. Хүмүүс Ваннин гүнж хуримласан гэж ярьж байна лээ. Үнэн юм уу?
Шүэ: Үнэн.
Ж: Шен Юрон биш юм уу?
Шүэ: Энэ миний төлөвлөгөөний нэг хэсэг. Одоохондоо бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна.
Ж: Тэгвэл сайн байна. Таны төлөвлөгөө амжилттай болохоор тантай Хуайшиан руу буцахыг хүсч байна. Хуайшианд очоод Чионзитой уулзмаар байна. Өрөө төлж чадсан байгаа.
Шүэ: Чионзийг санаж байна уу?
Ж: Тэгэлгүй дээ. Тэр намайг мартсан ч байж мэднэ.
Шүэ: Чамайг мартаагүй ээ. Намайг Луяанд очиход тэр надад аавыг амьд гэдгийг мэдэж өгсөн.
Ж: Та тэрнийг яаж олоо вэ?
Шүэ: Луяанд анх очоод би хаашаа явахаа мэдэхгүй байсан. Тэгээд тэрнийг санасан юм. Чиний тусламжид их талархаж байсан. Чи тэрэнд аавынх нь байгаа газрыг олоход тусалсан шүү дээ.
Ж: Тэрнээс хойш яагаад намайг ирээгүйг танаас асуусан уу?
Шүэ: Чамайг нас барсан гэж сонсоод зөндөө уйлсан.
Ж: Одоо ямар байгаа вэ?
Шүэ: Сайн хүний эхнэр болоод, алс нутгийг зорьсон. Дахиад хэн ч тэрнийг дээрэлхэж чадахгүй.
Ж: Сайн байна. Сайн юм болж. Сайхан амьдарч байгаа бол боллоо. Бас намайг санаж байгаа бол өөр хүсэх зүйл алга.
Шүэ: Тан... тан буцалж байгаа байх. А Жао, энийг хэнд хийж байгаа юм? Ингэж их хичээгээд.
Ж: Хайртай бүсгүйдээ.
Ч: Биднийг анх уулзахад би нэр төртэй эмэгтэй байсан. Надад урам нь хугарах байх. Тэгээд л над дээр ирэхээ больсон биз.
Шүэ: Сайн хүний эхнэр болоод, алс нутгийг зорьсон. Дахиад хэн ч тэрнийг дээрэлхэж чадахгүй.
******************
Ситу: Өнөөдөр азтай байна. Томыг олчихлоо. Шиао Хэн, чиний л ач.
Су: Хэн удаан ингэх юм? Энд халуун байна.
Ситу: Явъя. Бараг дуусчихлаа. Өнөөдөр надтай хамт ирсэнд гялайлаа.
Су: Хүнд гялайлаа гэж хэлдэг хүн биш дээ.
Ситу: Яасан? А Ли гялайлаа гэж хэлж болдог, би болдоггүй юм уу?
Су: Уур чинь гараагүй л байна уу?
Ситу: Би яасан гэж тэрэнд уурлах юм? Тэрнээс болж уурласан биш. Тэгээд ч, намайг уурлавал чи намайг хамгаалах уу?
Су: Үгүй.
Ситу: Тээр... Чи... хэзээ явах вэ?
Су: Маргааш.
Ситу: Хэлцээр чинь амжилтгүй болоо юу? Манай ах төвөг удаа юу?
Су: Тийм биш ээ. Хэдэн болзол тавьсан төдий.
Жан: Их Яан улсаас эргэж ирсэнээс хойш Жуюүэ хоолондоо муу байгаа. Өөр хүн болчихсон юм шиг л байна. Таныг ирсэнээс хойш дахиад амь орох шиг болсон. Би хичнээн харалган байлаа ч, тэр хүүхдийг анзаарахгүй байх арга алга. Шиао Хэн, та мэднэ. Надад Жуюүэгээс өөр гэр бүл байхгүй. Тэрнийг сайхан амьдраасай гэж хүсч байна.
Су: Хаан та юу хэлэхийг хүсээ вэ?
Жан: Хурим. Таныг Их Жао улсын хүргэн болоосой гэж хүсч байна. Та бол Их Яан улсын хааны итгэлт хүн. Жуюүэ миний төрсөн дүү. Та хоёр ураг барилдвал бид нэг гэр бүл болно. Энэнээс илүү баттай амлалт гэж үгүй. Жуюүэ, гэрлэх насан дээрээ ирчихээд байна. Миний мэдэхээр Су гүн ч гэсэн сүй тавиагүй байгаа. Их Жао, Их Яан улсын байдлыг аваад үзсэн ч, энэ хамгийн тохиромжтой гэж бодож байна.
Ситу: Чи... юу гэж хариулсан бэ?
Су: Мэдээж, чамаас бүх зүйл шалтгаална гэж хэлсэн.
Ситу: Тэгвэл би...
Су: Жуюүэ...
Ситу: Би...
Су: Хаантан амар амгаланг хүсч байгаа, Чэн ван өөр бодолтой байгаа. Чэн ван шуналтай бас дайн хийх сонирхолтой. Их Яан улсын эзэн хаан болсон ч тэр амархан зогсох хүн биш. Их Яан, Их Жао улсууд дайтвал...
Ситу: Хэрэггүй ээ, хэрэггүй. Миний ийм юм ойлгодоггүйг мэдсээр байж. Чи миний юу сонсохыг хүсч байгааг мэдэж байгаа.
Су: За яах вэ. Тэгвэл би шударгаар хэлье. Нэг. Би цэрэг зээлэхээр ирсэн. Хоёр. Би ураг барилдахыг зөвшөөрөхгүй. Гурав. Эхний хоёрыг зөвшөөрөхгүй бол би Яан улсад үхлээ хүлээхээс аргагүй.
Ситу: Надаас бүх юм шалтгаална гээ биз дээ?
Су: Чи ах дээрээ татгалзахад болно.
Ситу: Үгүй ээ. Өнөөдөр энд дагаж ирсэнд гайхах юм алга. Далд санаа агуулж байж. Бүр урам хугарчихлаа. Яахаараа чам шиг өөдгүй амьтанд сайн болчихдог байна аа?
Су: Өөдгүй амьтад хүнд тал засахдаа сайн байдаг. Шударгаар хэлсэн нь дээр биш гэж үү? Аврахгүй бол тэр л биш. Би буцаж очоод үхлээ хүлээе...
Ситу: Эргээд ир... Сүүлчийн удаа шүү. Хойшид... үхнэ үү, сэхнэ үү надад хамаагүй.
******************
Гүнж: Зайл. Зайл. Зайлцагаа.
Эм эм : Ноёнтон.
Эм эм: Ноёнтон.
Л: Юу болоо вэ?
Эм: Гүнжтэн бэлдсэн өглөөний цай таалагдахгүй байна гэсэн.
Л: Явцагаа.
Бүгд: Мэдлээ.
Л: Гүнжтэн, хоол таны хүсэлд нийцээгүй гэж сонслоо.
Гүнж: Бөөлжис цутгаж байна.
Л: Энэ хоолыг ээж маань отчоос асууж, өөрийн гараар танд зориулж тусгайлан бэлдсэн. Олон хоол байна. Зарим нь таалагдахгүй байж мэдэх ч, бүгд таалагдахгүй байж болох уу?
Гүнж: Хүн бүр өөр зүйлд дуртай байдаг. Надад талагдахгүй байна. Намайг хүчээр идүүлэх үү?
Л: Яалаа гэж. Гал тогоонд хэлж олон төрлийн амттай өөр зоог бэлдүүлж, дээдэс танд авчруулъя.
********************
Шүэ: Хайтан. Юу болж байна?
Ха: Авхай.
Ж: Эгч ээ.
Шүэ: А Жао. Суу. Чи яагаад гараад ирээ вэ?
Ж: Су гүн ирж байгаа. Би ч гэсэн тосч авах гээд. Ийм удаан Су гүнгийн өргөөнд байгаа болохоор жаахан санаа зовоод.
Шүэ: Өнөөдөр аав ямар байна?
Ха: Унтаж байгаа.
Ж: Аавын бие улам сайжирч байгаа. Над руу харж байгаа А Жао гэж дуудсан. Би бүр уйлах дөхсөн.
Ха: Шүэ захирагч удахгүй ухаан орох байх.
Шүэ: Яасан? Чи яах нь вэ?
Ж: Махаа шараад болгочихлоо. Одоо зүсээд идэхэд болно. Бид нар хүргэн ах та хоёрт саад болоод юу гэх вэ.
Эр: Ирлээ, ирлээ.
Шүэ: Та...
Өв: Чи-чи хэн билээ?
Шүэ: Та хэн юм?
Өв: Би чамаас хэн бэ гэж асууж байна.
Шүэ: Би бол Жиан овогтын хоёрдугаара авхай, Жиан Ли.
Өв: Аан, Жиан овогт. Яс мэлхий Жиан байх аа?
Шүэ: Яст мэлхий?
Өв: Тийм ээ. Хулчгар амьтан шиг аашилж явдаг яст мэлхий Жиангийнх биш үү? Охин гэж гэхэд чи хамаагүй дээр юм.
В: Жанжин, би таныг очиж авах гэж байхад даа. Яагаад намайг хүлээгээгүй юм?
Өв: Намайг гүнгийн өргөөнд ирүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Би ач хүүгийнхээ гэрт ирж болохгүй юу?
В: Жанжин та эндүүрч байна. Эзэн маань эргэж ирээгүй байна. Би танд ирэхээр нь хэлэх гэж байсан юм.
Өв: Юуг нь хэлдэг юм? Хүлээсээр байтал үс маань цайчихаад байна. Ирсэн юм уу? Надтай уулзахгүй гэж байна уу? Би ч гэсэн уулзмааргүй байна. Би хоёр ваар илүү хийсэн. Та нар авцагаа. Явлаа.
Шүэ: Та өмнөх хааны үед улс орныг төвхнүүлэхэд тусалсан Шиао Дачуан их жанжин мөн үү? Шиа жанжин?
Өв: Сонсов уу? Сонсов уу? Энэ хүүхэд... сайхан хэллээ. Сайн байна. Таалагдаж байна. Явлаа, гэртээ харья.
В: Би хүргээд өгье. Эзэнтэн, та эргээд ирэв үү?
Су: Вэн Жи явж арван удаа банздуул. Өргөөнд хэнийг ч оруулж болохгүй гэж би хэлсэн байх аа.
В: Энэ...
Шүэ: Та хоёр яг цагаа олж ирлээ.
Су: Наадахаа тоох хэрэггүй. Аяар хүнд хэлээд хаяулчихна.
Шүэ: Энэ Шиао жанжны...
Су: Мэднэ ээ. Жил болгон авчирч өгч, би жил болгон хаядаг юм.
Шүэ: Яагаад?
Су: Уулзалгүй удсан байж дарс хүргэж ирсэн хүний тухай надтай ярихыг тэгж их хүсээд байгаа юм уу?
В: Хөөх. Хашаанаас ямар гоё үнэр гараад байна аа?
Шүэ: Шүэ Жао, Хайтан хоёр мах шарчихсан байна лээ. Су гүнд эргэж ирж байгаад зориулаад. Их Жао улс цэрэг явуулахгүй гэнэ үү?
Су: Хүсэл байгаа ч... гэхдээ... намайг Их Жао улсын хүргэн болохыг хүсч байгаа.
Шүэ: Тийм үү? Тэгвэл тэг тэг.
Су: Тийм ээ. Тэгвэл... Одоо зөвшөөрөхд хэтэрхий оройтоогүй байх.
Шүэ: Зөвшөөрөөгүй юм уу? Тэгвэл би хурдан морь олоод өгье.
Су: А Ли... намайг өөр хүний нөхөр болгохыг тэгж их хүсээ юу?
Шүэ: Су гүн наргиж байгаа байлгүй дээ. Би яаж таны шийдвэрт нөлөөлөх билээ.
Су: Би зөвшөөрсөн бол чи намайг өршөөхгүй байсан.
Шүэ: Яагаад тэр вэ?
Су: Би зүгээр л мэдэж байна.
Шүэ: Тэгвэл та Ваннин Ли Жинтэй хуримласныг мэдэх үү?
Су: Чиний төлөвлөснөөс өөр зүйл болоо юу?
Шүэ: Зарим нэг зүйл төлөвлөснөөс өөрөөр эргэсэн ч, бас санамсаргүй олзтой. Ли Жин их зантай хүн. Ванниныг өдөр бүр харах тэрэнд сайхан санагдахгүй. Ли овгийнхон тайван харагдаж байгаа ч, үнэндээ шуурга болоход ойрхон байгаа. Тангийн нөлөө гарахад хэн бурууг нь хүлээхийг харж л байя.
Су: Сайн нүүдэл байна.
Шүэ: Су гүнээс сурсан юм. Их Жао улсыг яах вэ? Та итгэлтэй байна уу?
Су: Цэрэг зээлэхийн тулд би өө арга ашигласан. Одоохондоо санаа зовох зүйл үгүй. Цаг нь болохоор загас өөрөө өгөөшөө үмхэнэ.
***********************
Эр: Шен ноёнтон, таны хүссэн эртний ургамлуудын тухай бичсэн номыг олоод ирлээ. Би зарим дээр нь тэмдэг тавьчихсан.
Ю: За, ойлголоо.
Эр: Хэрэг гарвал намайг дуудаарай.
В: Эзэнтэн. Нийслэлийг хамгаалах албанаас үлдсэн цэргүүдийг таны тушааснаар хил рүү цөлчихлөө. Гэвч нэг нь амьдрах хүсэлтэй гээд, бидэнд мэдээлэл өгсөн. Тэр нийслэлийн зэвсгийн агуулахыг хамгаалдаг байсан гэнэ. Нийслэлийг хамгаалах алба гурван сарын өмнө тогтсон хэмжээнээс илүү зэвсэг авч, илүү зэвсэгтэй болсон гэж ярихыг сонссон байна. Гэхдээ тэр илүү зэвсэг тэрний гараар ороогүй гэж байна.
Лу: Зэвсэгийг цэргийн тоогоор өгдөг. Алба бүр мэдээллээ Зэвсгийн албанд мэдэгдэж, зөвшөөрлийг нь зэвсгийн агуулахад өгдөг. Зөвшөөрлийн бичигт дурдсан тоогоор зэвсгийг өгөх ёстой.
В: Хэрвээ илүү зэвсэг аваад буцааж өгөөгүй бол тэр илүү зэвсгийг...
Су: Чэн ван авсан гэсэн үг...
В: Чэн ван сүүлийн үед цэрэг элсүүлж байгаа. Зэвсэг хяналтанд байх ёстой. Тийм бол нийслэлийг хамгаалах алба зэвсэгийн тараалтыг хянаагүйгээс гадна, Чэн ванд зэвсэг өгсөн гэсэн үг.
Су: Тэгэхээр зэвсгийн агуулахад урвагч байгаа гэсэн үг.
В: Би шалгасан. Нийслэлийг хамгаалах албаны ашигладаг зэвсгийг хариуцдаг агуулахын ажилтан Цао Бин гэж хүн байгаа. Эзэнтэн, Би зэвсгийн агуулах руу яваад ирэх үү?
Су: Цао Биний гэр очиж тэрнийг баривчилъя
В: Мэдлээ.
Эм: Ноёнтон. Сэрээч дээ. Ноёнтон. Ноёнтон. Ноёнтон, сэрээч дээ. Ноёнтон...
В: Дахиад л хоцорчихлоо. Дахиад л амиа хорлосон болгож ул мөрөө баллаж байх шив.
Эм: Ноёнтон...
В: Цаас шатаасан ул мөр байна. Цао Бин амиа хорлохоосоо өмнө юу шатаасан байж таарах вэ?
Лу: Цао Биний гэрээслэл. Нийслэлийг хамгаалах албатай хуйвалдаж, хууль зөрчиж, илүү зэвсэг авсан гэдэгээ хүлээсэн байна. Гэхдээ зэвсэг хаана байгааг бичээгүй байна.
Су: Худал хуурмагийг маш сайн бэлдэж.
Эр: Су гүн.
В: Эзэнтэн. Энэ зэвсгийн албаны Хуан түшмэл.
Су: Хуан түшмэл. Яасан хурдан мэдээ вэ? Өөрийн ажилтныг өмгөөлөхөөр ирээ юу?
Бичиг: Хуан Шиан Сон
Эр: Су гүн, тэг ярьж яах болох билээ. Би дөнгөж сая мэдээд яаран ирлээ.
Су: Танай ажилтан Нийслэлийг хамгаалах албатай хуйвалдаж, хувиараа зэвсэг худалдаалсан байна. Та мэдэж байсан уу?
Эр: Би яахин мэдэх билээ. Зэвсгийн тоо хэмжээг дэд түшмэл хариуцдаг. Нийслэлийг хамгаалах албаны зэвсэгийг хянадаг хүн нь Цао Бин. Тэрнийг Нийслэлийг хамгаалах албанд худалдагдсан гэж санаанд ч орсонгүй.
Су: Цао Бин нийслэлийг хамгаалах албанаас гадна ойрын үед өөр ямар зэвсэг олгосон бэ?
Эр: Хааны хамгаалалтын алба байх ёстой.
Су: Өө. Тийм бол Хааны хамгаалалтын албаны зэвсэгт ч асуудал байгаа гэсэн үг.
Эр: Цао Бин нийслэлийг хамгаалах алба, Хааны хамгаалалтын албаны газрын бүх зөвшөөрлийг авсан гэдгийг би сая л олж мэдлээ. Тэр асуудал байгаа болохоор нэг нэгээр нь шалгана гэж авсан гэсэн.
В: Тэгэхээр тэрний шатаасан зүйл мөн болж таарлаа.
Су: Хааны хамгаалалтын алба зэвсгийн агуулахаас зэвсэг авахаар очсон тухай баримт байгаа юу?
Эр: Байгаа. Зэвсэг олгох бүрт агуулахад бүртгэж авдаг.
Су: Вэн Жин, Хуан түшмэлтэй яваад Хааны хамгаалалтын албаны баримтуудыг аваад ир.
В: Мэдлээ. Хуан түшмэлээ, явъя.
Лу: Эзэнтэн, та Хааны хамгаалалтын албыг ч бас...
Су: Цао Бинд асуудал байгаа бол дахиад асуудал гаргахгүйн тулд холбоотой бүх газруудыг шалгах хэрэгтэй.
Лу: Тэгвэл хөгшин жанжинд мэдэгдэх үү? Хааны хамгаалалтын албаны захирагч Жан Вейг хөгшин жанжин томилж байсан болохоор...
Су: Би хэрэг шалгахдаа хаантанд ч мэдэгддэггүй. Тэрэнд мэдэгдэж яах юм?
Лу: Мэдлээ.
********************
Л: Гүнжтэн, та хаачих нь вэ?
Гүнж: Би хаашаа явахаа чамд хэлэх ёстой гэж үү?
Л: Би хань болъё.
Гүнж: Намайг ажиглах гээ юу?
Л: Яалаа гэж. Гүнж таныг гадуур явж байтал хүүхдэд тань ямар нэг зүйл тохиолдвол бид хариуцлагыг нь үүрч дийлнэ гэж үү?
Гүнж: Намайг хараана гэнэ ээ?
Л: Гүнж та надтай явахаас татгалзаж байгаа бол би хүчлэхээ больё. Гүнж таныг эрт ирнэ гэж найдъя.
Ю: Эртний номнуудаас хайж үзсэн боловч би юу ч олсонгүй. Нийслэлд Ван оточ тан шиг мэдлэгтэй хүн үгүй гэж сонссон. Тийм болохоор танаас ийм ургамал байдаг эсэхийг судалж өгөөч гэж гуйж байгаа юм. Олж чадвал би таныг харамгүй шагнах болно.
Эр: Шен ноён та санаа бүү зов. Би чадах бүхнээ хийх болно.
Дүү: Ах аа. Ваннин гүнж ирлээ.
Ээж: Дээдэс ээ, ямар нэг юм хэрэг болбол Юронд хэлэхэд болно. Та ямар хэргээр ирээ вэ? Манай Шен овгийн хувьд нэр төрийн хэрэг байна. Гялайлаа, дээдэс ээ.
Гүнж: Шен эзэгтэй, надад Шен ноёнтой ярилцах зүйл байна. Саад болохгүй бол сайн байна.
Ээж: Мэдлээ.
Гүнж: Бас миний Шен өргөөнд ирсэнийг хэн ч мэдэх ёсгүй.
Ээж: Гүнж та манай өргөөнд ирээгүй билээ.
Гүнж: Шен ноёнтон, явъя.
Ю: Морил. Дөнгөж хуримлачихаад энд ирж байдаг. Дахиад л хүмүүсийн амны зугаа болох вий.
Гүнж: Амны зугаа? Би чиний хэлснээр л хийж байна. Цуу яриа гарахаас айгаа юу?
Ю: Ли залуу ноён мэдчихвэл надад өс санах вий гэж болгоомжилж байна.
Гүнж: Тэгж зүрхлэх эсэхийг харж л байя.
Ю: Тэр ч яах вэ. Харин та, хөл хүнд байж ингэж явж болдог хэрэг үү? Ямар нэг юм болбол би яах болж байна?
Гүнж: Санаа бүү зов. Би сайн л байна шүү дээ. Харин ч Ли өргөөнд удах юм бол аюултай байж магадгүй.
Ю: Лигийн өргөөнд таныг дээрэлхээ юу?
Гүнж: Хэн тэгж чадах юм? Гэхдээ тэнд юу ч хийх арга алга. Дургүй хүрээд байна.
Ю: Дахиад ч муухай ааш гаргаж байна уу?
Гүнж: Хэдэн тагш шидсэн төдий. Тэр Ли Жин байдгаараа хөмсөгөө зангидчихаад над руу хараад байсан. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Ю: Хэцүү байгаа байх.
Гүнж: Мэдэж байгаа бол яагаад намайг авахгүй байгаа юм?
Ю: Чэн ван амжилтанд хүрсэн өдөр бид сүй тавих болно. Гэхдээ танд сануулчихъя. Хэн ч танд над шиг сайн хандахгүй. Тийм болохоор аашаа хянаж байгаарай. Ли Жинийг зандарч, захирах хэрэггүй. Тэр жирийн биш язгууртан айлд төрсөн хүн. Өмнө нь тийм зүйл үзэж байгаагүй. Хүүхдийнхээ төлөө, алсын хараатай байх хэрэгтэй. Энэ хугацаанд тайван байх нь хамгийн чухал.
Гүнж: За за, ойлголоо. Үглээд л... Намайг тэвэр. Шен. Хүүхдэдээ хэн гэж нэр өгөх вэ?
Ю: Таны нэрний хэсгийг оруулсан нь дээр. Тэрний амьдрал тайван, амгалан байгаасай гэж хүсч байна. Бас цас шиг ариун.
Гүнж: Шен Нин Шүэ. Тэгвэл би дуудаг нэр өгье. Шүэ арь.
Ю: Сайн байна. Үгэнд сайн орвол... манай Шүэ арь... эрүүл саруул өсөх болно.
*********************
Бичиг: Жан Вей
Жа:Су гүн ямар хэргээр ирээ вэ?
Су: Зүгээр л зочлохоор ирж болохгүй гэж үү?
Жа: Бололгүй яах вэ. Гэхдээ таныг Нийслэлийг хамгаалах албаны хэргээр завгүй байгаа гэж сонссон. Энд ирэхээр зав байхгүй байлтай.
Су: Жан захирагчийг нийслэлийг хамгаалах албаны хэргийг сонирхоно гэж бодсонгүй.
Жа: Их Жао улсын гүнжийг хороохыг завдсан хэрэг шүү дээ. Нийслэл даяараа мэдэж байгаа. Яаж сонирхохгүй байх билээ. Энэ хэргийг хаах гэж байгаа гэж сонссон.
Су: Хаасан. Хаагаагүй ч гэж хэлж болно.
Жа:Өө?
Су: Нийслэлийг хамгаалах алба зэвсгийн агуулахыг хариуцдаг байсан Цао Бинийг хахуульдсан байсныг бид олж мэдсэн. Тэр агуулахаас илүү зэвсэг авч, хувиараа худалдсан байна лээ.
Жа:Тийм юм болсон хэрэг үү?
Су: Цао Бин нийслэлийг хамгаалах газраас гадна өөр ямар албаны зэвсгийг хариуцдаг байсныг Жан захирагч та мэдэх үү?
Жа: Су гүн, санаа бүү зов. Бид зэвсэгээ журмын дагуу авсан. Бид зэвсэгээ авсан хэмжээгээрээ л хадгалдаг. Яасан ч хууль зөрчихгүй.
Су: Би хааны хамгаалалтын албаны зөвшөөрлийн бичгийг зэвсгийн агуулахын түшмэлээс авсан. Ямар нэг алдаа байхгүй бол би шударга байх үүднээс шалгах санаатай.
Жа: Тэгэлгүй яах вэ. Шу Жи...
Эр: Байна.
Бичиг: Шу Жи.
Жа: Энэ бол манай зэвсэг хариуцсан хүн, Шу Жи.
Эр: Су гүний амгаланг айлтгая.
Жа: Зэвсгийн албанд асуудал гарсан гэнэ. Манай албаны зэвсгийг шалгахаар ирж. Сайн туслаарай.
Эр: Мэдлээ. Су гүн, морил...
Жа: Хүн ир. Шиао жанжинд хэл хүргэ. Намайг уулзъя гэж байна гэж хэл.
Эр2: Мэдлээ.
Эр: Су гүн, энийг хар даа. Энэ зэвсгийн агуулахаас зэвсэг гаргахдаа манай бичиж өгдөг жагсаалт. Энэ зэвсэгээ авсны дараа бичсэн баримт.
Су: Лу Жи.
Лу: Мэдлээ.
Эр: Баримт бүрийг хоёр хувь үйлддэг. Нэгийг нь Зэвсгийн албанд өгч, нэг нь манайд үлддэг.
Лу: Тоо нь зэвсгийн агуулахын баримттай таарч байна.
Жа: Энэ бичгийг би авч болох уу?
Эр: Авч болно оо. Гэхдээ шалгаж дуусчихаад эргүүлж өгөхийг хүсье.
Лу: Эзэнтэн. Харахад бүх зүйл хэвийн боловч, урьдчилж бэлтгэсэн мэт байна. Цао Бин бичиг баримтуудыг яаран шатаасан байсан. Хааныг хамгаалах албыг илүү зэвсэг аваагүй гэж итгэх арга алга. Гэхдээ бичиг нь тохирч байн. Тэгэхээр...
Су: Илүү зэвсэг авсан боловч бичигийг нь өөрчилсөн гэсэн үг.
В: Эзэнтэн. Зэвсгийн албаны Хуан түшмэл Зэвсэг хийдэг пүүсийн үйлдвэрлэсэн зэвсгийн тоо агуулахас тараасан зэвсгээс давсан байна гэж байна. Тэгэхээр Цао Бин хааны харуулын албатай хуйвалдаж бүртгэлийгхуурамчээр бичиж, нэмэлт зэвсэг гаргасан гэсэн үг.
Су: Бүсэл. Шу Жийг баривчил.
В: Мэдлээ.
******************
Өв: Шиао Хэн яагаад хааны хамгаалалтын албыг шалгадаг билээ?
Жа: Нийслэлийг хамгаалах албаны хэрэг бус уу? Зэвсгийн алба зэвсэг нууцаар гаргасан гэдэг нь илэрсэн. Тэгээд л манай албыг сэжиглээд байна. Жанжин. Су гүний занг та сайн мэднэ. Зөв гэж бодох л юм бол үнэнийг олохын тулд үнэнийг мэдэхийн тулд юу ч байсан хийнэ. Байцаах чадвар нь гарамгай. Тийм болохоор би...
Өв: Энэ хэргийг шалгуулахыг хүсэхгүй болоод над дээр ирээ юу?
Жа: Үгүй ээ, үгүй. Манай алба шалгуулахаас айхгүй. Гэхдээ шалгахын тулд нотлох баримт хэрэгтэй шүү дээ. Нотлох баримтгүйгээр манай хүнийг барьж, шийтгэх юм бол би ч гэсэн зүгээр суухгүй. Жанжин та намайг энэ албанд томилсон. Тэгээд л би тад хэлэх нь зүйтэй гэж бодоод ирлээ. Үл ойлголцол гарах вий л гэж.
Өв: Ор үндэслэлгүй зүйл хийхийг би зөвшөөрөхгүй.
Жа: Жанжин таны ингэж хэлэхийг сонсоод санаа амарлаа.
******************
Л: Гүнжтэн, ийм орой заларч байдаг. Та хаачаад ирээ вэ?
Гүнж: Би...
Ю: Хэн ч танд над шиг хандахгүй. Тийм болохоор аашаа хянаж байгаарай. Ли Жинийг зандарч, захирах хэрэггүй. Тэр жирийн биш язгууртан айлд төрсөн хүн. Өмнө нь тийм зүйл үзэж байгаагүй. Хүүхдийнхээ төлөө, алсын хараатай байх хэрэгтэй.
Гүнж: Өөрийнхөө өргөөнд юм авахаар очоод ирлээ.
Л: Гүнжийн өргөө, Шен Юроны өргөө хоёр хоёр өөр зүгт байдаг санагдана.
Гүнж: Чи намайг дагаа юу?
Л: Гүнж та нэр төдий боловч миний эхнэр. Гэтэл өөр эрийн гэрт очиж байдаг. Өөр хүн хараад надаас асуувал... би яаж тайлбарлах ёстойг та хэлээд өгөөч?
Гүнж: Ли Жин. Үгний цаана үг нуух хэрэггүй. Би чамтай гэрлэсэн нь Ли овгийн хувьд том адислал. Энэ зүгээр л хамтарч байгаа хэрэг. Чи надад чин сэтгэлээсээ тусалбал дараа би чамайг өгөөмөр шагнах болно. Надад төвөг удаад байвал... Өршөө... Би Ли овгоос хэзээ ч өшөөгөө авч магадгүй...
Л: Би яалаа гэж төвөг удаж зүрхлэх билээ? Би зөвхөн гүнж таныг болоод таны хүүхдийг хамгаалах гэж хичээж байна. Шен Юрон та хоёрын тухай яриа тархвал бид бүгд нүүр хийх газаргүй болох бус уу.
Гүнж: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Хүүхдийнхээ төлөө биш байсан бол амыг чинь урах байсан юм.
Эм: Гүнжтэн, та тайвшир. Хүүхдээ бод.
Гүнж: Тэрнийг учрыг олохгүй бол намайг дээрэлхэж мэдэх нь.
*******************
В: Юу байна даа, Шу Жи?
Эр: Чи юу? Та нар юу хүсээ вэ? Би бичигнүүдийг бүгдийг нь өгсөн шүү дээ. Манайд байгаа зэвсгийг, бичигтэй нь тулгаж үзсэн ч болно.
В: Цао Бин амиа хорлож, бичигнүүдийг шатаасан болохоор биднийг бичигнүүдийг хуурамчаар ахиж үйлдсэнийг мэдэж чадахгүй гэж бодоо юу?
Эр: Би ганц ч зэвсэг аваагүй. Би зэвсэг цуглуулаагүй.
В: Бид нар зэвсгийн агуулахыг шалгасан. Хааны хамгаалагч илүү зэвсэг авсан байна лээ.
Эр: Хувиараа худалдсан гэж үү?
В: Сайн байна. Зөрүүдэлж байна уу? Тэгвэл чамайг харж үзэхгүй гэж мэд.
Эр: Битгий. Битгий... битгий. Битгий.
В: Эзэнтэн.
Су: Байцаалт юу болж байна?
В: Зөрүүдэлсээр байна. Өнөө шөнөдөө хорьчихъё. Маргааш заавал хэргийг нь хүлээлгэнэ ээ.
Су: Үргэлжлүүл. Маргааш болтол хүлээж чадахгүй.
В: Мэдлээ.
Эр: Мэдээ. Хааны хамгаалалтын албана захирагч Жан Вей хүмүүсээ аван гүнгийн өргөөг бүслэхээр ирж байна.
Су: Жан захирагч аа, энэ юу болоод байна? Зочлохоор ирсэн бол яагаад тийм олон хүн дагуулаа вэ?
Жа: Зочлохоо? Би Су гүнтэй тийм дотно биш санагдана. Та ямар ч тайлбар өгөлгүй миний хүнийг бариад явсан. Цагийн дотор манай хүнийг гаргаж өг.
Су: Өгөхгүй гэвэл яана гэж?
Жа: Тэгээд үз л дээ.
Өв: Бүү хөдөл. Юу болоод байна, Жан Вей?
Жа: Жанжин. Би танд хэлсэн шүү дээ. Намайг хүндлэхгүй бол надад ч бас өөр арга алга. Өнөөдөр манай хүнийг буцааж өг.
Су: Жан захирагч юунд сандраа вэ? Шу Жийг хэргийг чинь илчилнэ гэж айгаа юу?
Жа: Чи...
Өв: Байз. Бүү хөдөл. Жан Вей, надад нүүр өг. Нэг хоногийн дотор хүнийг чинь өгөмз.
Жа: Жанжин. Танд талархая. Ухар.
Өв: Хүнийг нь хурдан сулла. Хааны хамгаалалтын албаны хүнийг хорьж, тамалж байдаг. Эх захаа мэдэхээ байж.
Су: Эзэн хааны тушаалыг гүйцэтгэж байна.
Өв: Чи хэтрүүлээд байна. Хааны хамгаалалтын алба гурван яаманд харъяалагддаг. Би Шу Жийг гурван яамны мэдэлд өгнө. Тэрнийг бусад албатай байцааж болох ч, хувиаараа байцаан шүүж болохгүй.
Су: Энэ хэрэг... тантай холбоотой юу?
Өв: Нааш ир, ороод ярилцъя.
Су: Энд зогсож байгаад хэл.
Өв: Хөөе. Миний дэргэдээс яваад бүр эх захаа мэдэхээ байжээ.
Су: Найман жилийн өмнө аав маань учир битүүлгээр амиа алдсан. Гэтэл та хэргийг нь шалгаагүй. Өнөөдөр таны тушаал дэвшүүлсэн хүнийг шалгах гэтэл та ирж суллахыг шаардлаа. Яагаад ингээд байгаа юм?
Өв: Аавын чинь үхэл золгүй явдал байсан. Тэрнийг сулла. Гэртээ хариад ярилцъя.
Су: Надад гэр байхгүй. Хаалгаа хаа.
**********************
Хаан: Зөвшөөрөлгүй баривчилж хорьсон, дураараа шийтгэсэн. Аргаа өөрчилж болдоггүй юм уу? Хааны хамгаалалтын алба бол хааны арми. Чамаас айдаг ноёд түшмэлүүд биш. Хийсэн үйлийн чинь хариу нь энэ.
Су: Хаантан, миний араар намайг муулж зүрхэлж байна гэж хэлэх гээ юу?
Хаан: Дэмий юм ярихаа боль. Бүгд тодорхой байна. Зэвсгийн агуулах, хааны хамгаалалтын албанд асуудал байж болно. Яагаад хялбар арга сонголгүй, ингэж зөрүүдэлж байдаг юм? Шиао жанжнаас суралцаж болдоггүй юм уу?
Су: Тэр ч гэсэн өргөх бичиг барьсан болж таарлаа.
Хаан: Тийм ээ, барьсан. Чамайг өмөөрсөн ганц өргөх бичиг. Нийслэл даяар Жан Вей танай өргөөг бүсэлсэн талаар ярьж байна. Хүмүүс чамайг нотлох баримтгүйгээр, тамалж хэрэг хүлээлгэдэг гэж ярьцагааж байна. Бүгд хааны хамгаалалтын албыг ашиглаж, чиний эсрэг хөдөлж байна. Бүгд чиний нэр дээр ирсэн гомдол. Би яаж чамайг хамгаалах болж байна?
Су: Сайн хэрэг бус уу? Ордны ноёд түшмэлүүд яаж хуваагддагийг та харж байна.
Хаан: Ард түмний бодол. Тэрнийг хурдан сулла. Хариад хэд хоног амар.
Су: Ийм байхад би яаж амрах болж байна?
Хаан: Одоо л чиний нэг алхам ухарч, амрах цаг. Бүх зүйлд хязгаар байдаг юм. Бодох цаг болж. Чамайг гэрт чинь хоёр хоног хорих зарлиг гаргасан.
36-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home