Хадсон, Рекс хоёр–4–6 /Үхсэн хүний гүүр/
Үргэлжлэл: 43:35 мин.
Дүрүүд:
Эр:
Чарл Хадсон Мөрдөгч
Жесс цагдаагийн АйТи
Донован цагдаагийн дарга
Жон алсын тээврийн жолооч
Кай хэрэгтэн
Эм:
Сара цагдаагийн шинжээч
+Эйнжел хэрэгтэн
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Энж: Эйнжелээс Шидтэнд, холбогдоорой.
Жон: Шидтэн байна, урдын адил, чиний дуу миний өдрийг үргэлж гийгүүлэх юм даа.
Энж: Тогтож үз, хамтрагч аа. Зам ямар байна?
Жон: Зам шулуухан бас саадгүй. Хэрэв энэ чигээрээ явбал би хувиараасаа түрүүлэх байх.
Энж: Хурд хэтрүүлэх хэрэггүй, Жон. Чамайг хэд хэдэн эргэлт хүлээж байгаа.
Жон: Надад санаа зоволтгүй, Эйнжел. Би бүгдийг хянана.
Энж: Ойлголоо. Би тэгж байгаад дараа чамтай холбогдоно.
Жон: Чи намайг хаанаас олохоо мэднэ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жон: Эйнжел, Шидтэн байна. Холбогдоорой. Би миний арын хаалгын нүдсэн жинхэнэ асуудалтай тулгарчихлаа. Эйнжел, чи байна уу? Надтай эргээд холбогдооч.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жон: Та нарт юугаар туслах вэ, ардууд аа?
Чар: Жон Карлин уу?
Жон: Энэ миний нэр. Гэхдээ ихэнх хүмүүс намайг Шидтэн хочоор нь мэддэг.
Сара: Бид чамайг замаас гаргасан байхад чи нилээн тайван харагдах юм.
Жон: Би бодсон юм, хэрэв та нар ачаа дээрэмдэгчид байсан бол хэдийн буугаа гаргасан байгаа. Цагдаа нар гэж бодлоо.
Чар: Сайхан таалаа.
Дон: Бүгд цэвэр. Одоохондоо бүх юм зүгээр.
Жон: Сонсооч, би хурд хэтрүүлсэнээ мэднэ. Гэхдээ надад 40 поддонтой хөлдөөсөн сам хорхой байгаа, би шөнө болохоос өмнө Буржед хүргэх ёстой.
Сара: Энэ чиргүүлд маш их мөнгөн ус байгаа, харин далайн бүтээгдэхүүн биш.
Чар: Тиймээ, жинхэнэ ачаа нь зам нураах шингэн тэсрэх бодис эрэг рүү авч явааг бид мэднэ.
Жон: Би зүгээр л та нарыг сорьсон. Та нарын хэн болохыг сайтар мэдэх гэсэн юм.
Чар: Тиймээ, бид чиний болгоомжлолыг үнэлж байна. Хэрэв энэ буруу гараар орсон бол энэ маш их хохирол учруулах байсан.
Жон: Зөвшөөрч байна. Тийм болоод л би энэ нэг тодорхой ажилд сонгогдсон юм. Хамгийн сайн нь гэж бий, бас бусад үлдсэн нь гэж бий. Тэгээд, энэ сайхан өдөр та нар энэ нохойтойгоо хамт энд юу хийж яваа билээ?
Дон: Нэргүй мэдээлэл авсан холбооны төлөөлөгч бидэнтэй холбогдсон.
Жесс: Би түүн дээр үндэслэн, “Арнольд Тракин” компани саяхан хакердуулсан гэдгийг хэлье. Тэгээд бүх тээврийн машинуудын ачааны падаанууд, тээвэрлэх хуваарьт нэвтэрсэн байна.
Жон: Та нар юу хэлэх гээд байна?
Дон: Бидний үзсэнээр, таны энэ тэсрэх аюултай ачааг дээрэмдэх гэж байгаа гэж хэлж байна.
Жон: Нээрэн үү?
Чар: Үнэн. Харин бид үүнийг таслан зогсооно.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
ХАДСОН, РЕКС ХОЁР: 4–6
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Рожерс Медиа Инкорпорейтед
Бетта Фильмтэй хамтрав
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Тэгэхээр, савнуудыг лацдаж, тэмдэглэж, тоолсон байна.
Чар: Харин Рекс нитроглицерин байгааг баталсан.
Жон: Би үүнтэй ямар ч хамаагүй гэдгийг та нар мэднэ, тийм үү?
Чар: Хэрэв чи сэжигтэн байсан бол чамд хэдийн гав зүүчих байсан.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Шафтсбёри энд Поуп продакшн
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Үнэн хэрэгтээ, бидэнд чиний туслалцаа хэрэгтэй.
Жон: Би сонсч байна.
Дон: Чи энд барьцаанд байгаа юм биш. Бид тэр новшнуудыг барихаар энд ирсэн. Тиймээс, дээрэмчдийн бодсон шиг чи энд ганцаараа юм шиг харагдах ёстой.
Чар: Тиймээ, бид чиний урд хойно чинь нэг км-ийн зайтай дагаж явна.
Жесс: За... хянах төхөөрөмж ажиллахад бэлэн.
Чар: Аан тийм, хэрэв хэн нэгэн хөдөлж эхэлбэл бид дороо ирнэ.
Жон: Би өгөөш юм шиг яагаад надад санагдаад байна?
Дон: Хөөе. Чи энд хэний ч өмнө өргүй, ойлгосон уу?
Сара: Тиймээ, бид Шидтэн хочит алсын тээврийн жолооч жаахан азаа үзэхээс татгалзахгүй гэж бодсон юм.
Жон: За яахав, би энэ рейсээс гурав нугалсан хөлс авна, тийм болохоор...
Чар: Тийм үү, чамайг бидэнтэй хамтрана гэж найдаж болох юм шиг байна.
Жон: Яагаад үгүй гэж?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
ПЕТЕРА ХАЙЕК, ПЕТЕРА МОЗЕР НАРЫН
“КОМИССАР РЕКС” ЦУВРАЛААР БҮТЭЭВ
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жон: Ядаж л энэ надад чамтай сайтар танилцах хугацаа өгнө гэж би бодлоо, ээж баавгай минь.
Сара: Би чамд ээж баавгай шиг байна уу?
Жон: Аан, алсын тээврийн жолооч нар бид эмэгтэй цагдаа нарыг тэгж хэлдэг. Алив би тавилцаад өгье.
Сара: Тийм үү, чи намайг зүгээр л Сара гэсэн нь дээр.
Жон: За яахав... Сара. Чи эрчүүдийн ачааны машины бүхээгний хэмжээг юу гэдгийг мэдэх үү?
Сара: Тэр хэр том байна, тэр хэрээр юунд ч юм нөхөгддөг гэж үү?
Жон: Тэр шударга юмаа. Надад таалагдаж байна.
Дон: Хөөе. Болгоомжтой.
Чар: Тиймээ, бид өдрийг дэмий алдаж байна. Зам дээр гарцгаая.
Жесс: За, бид хамгаалагдсан сувагт шилжсэн байгаа. Ердийн ажлын сувгаа ашиглаж болохгүй, ойлгосон уу? Бид тэдний яриаг нь чагнах ёстой.
Дон: Бид зөвшөөрөх хүртэл ямар ч дуудлага хийхгүй, дуудлага авахгүй гэсэн үг. Чи ойлгосон биз?
Жон: Арваас аравт, сайн найз аа.
Чар: Боллоо. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Өө, хөөе.
Чар: Яасан бэ, найз минь.
Сара: Чи түр гармаар байна уу?
Чар: Хөөе.
Сара: Чиний хүссэн юм энэ үү? Чи түүнд урд хайрцаг нээхийг заасан юм уу?
Чар: Чи мэднэ, энэ хоолтой холбоотой бол Рекс яахаас буцахгүй болдог. Хөөе, найз минь. Бид явж байна. Чи миний урд хайрцагт тэмдэглэлийн дэвтэр байгааг анзаарсан уу?
Сара: Би харахгүй байна, яах юм?
Чар: Би хүүхнүүдтэй танилцахын тулд түүнээс хэдэн өгүүлбэр тэмдэглэж авах гэсэн юм.
Сара: Чи тэр өгүүлбэрүүд түүний хүчтэй тал гэж бодсон уу?
Чар: Аан тийм, чи бас нэг юм анзаарсан уу?
Сара: Мэднэ, миний хувьд тэр байдаг л саравчит малгайт байсан.
Чар: Тийм үү? Шүүмжлэх хэрэггүй. Чи ганц бие. Түр хүлээгээрэй. Эсвэл үгүй юу? Труонг! Нууцаасаа хуваалцаач.
Сара: Би саяхнаас нэг хүнтэй танилцсан.
Чар: О! М-м-м! М-м-м!
Сара: Гэхдээ бид ердөө хоёрхон удаа уулзсан. Энэ юунд хүргэхийг хэлэхэд бас арай л эрт байна.
Чар: Сайн залуу юу?
Сара: Тиймээ, би тэгж бодсон.
Чар: Тийм байж.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Бид тав тавын уулзвар өнгөрч байна. Тэнгэр цэлмэг байна.
Эр: 10-Рожер байна. Улааныг сайн харж байна. Хүлээе.
Дон: Дараагийн асаагч дээр дахиад нэг дар. Ямар нэг юм ойлгосон уу?
Жесс: Аа? Өө тиймээ. Морин цагдаа нар замын дагууд хамгаалалт хийж байгаа. Сайхан код байна. Гэхдээ байна аа, бидэнд илүү найдвартай код байдаг, тиймээс энэ... илүү найдвартай.
Дон: Амьдралаараа дэнчин тавихыг хүсч байна уу?
Жесс: 10-Рожер.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Яасан бэ?
Чар: Рекс өглөөнөөс хойш нэг л хачин байгаад байгаа. Бодвол юу ч биш байж мэднэ.
Сара: Чи итгэлтэй харагдахгүй л байна даа.
Чар: Би Рексийн зөн совинд итгээд сурчихсан. Хэрэв тэр болгоомжилж байвал...
Сара: Чи ч гэсэн.
Чар: Тиймээ. Холбогдоорой, Шидтэн ээ.
Жон: Чамд ямар бодол байна, Резин галуу?
Чар: Аа.. Айн?
Жон: Дэмий зүйлийг эмзэглэж хүлээж авах хэрэггүй. “Резин галуу” гэж цувааны эхэнд яваа машиныг хэлдэг юм.
Чар: Би зүгээр л чамаар юу болж байгааг шалгаж байна.
Жон: Өө, миний энд бүх юм дажгүй. Гэхдээ Сара, хэрэв чи бодлоо өөрчилж, надтай ханьсвал би их баярлахсан.
Сара: Аа... би эндээ л байж байхад болно. Баярлалаа.
Жон: Хүн гуйж байхад татгалзах хэрэггүй.
Чар: Резин галуу.
Сара: Өө, Ээж баавгайд гомдол мэдүүлэх хэрэггүй.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Би ачааны машиныг дахиад л хараанаасаа алдчихлаа.
Жесс: Миний бодлоор, зам цаашдаа хэд хэдэн км-т мушгиралдаж таарах байх. Гэхдээ санаа зоволтгүй. Ийм учраас л бидэнд хянагч байгаа юм.
Дон: Тиймээ, би түүнийг өөрийн нүдээр харвал илүү санаа амар байж мэднэ.
Жесс: Мэдлээ. Ингэхэд, чи энэ жолоочийн Шидтэн хочийн тухай юу гэж бодож байна? Догь биш гэж үү, аа? Чи үүнийг “Газар доорхи хонгилууд болон луунууд”-аас санаа авсан гэж бодож байна уу?
Дон: Чи тоглоогүй биз? Надад хэл дээ, чи “Шидтэн” киног үзсэн үү? Жинхэнэ сонгодог.
Жесс: Тэр хэдэн онд гарсан бэ?
Дон: Их олон жилийн өмнө биш. 70-аад оны сүүлчээр байх.
Жесс: Тэгвэл намайг төрөхөөс өмнө байх нь.
Дон: Магадгүй бид зам дээрээ төвлөрсөн нь дээр байх.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Шидтэн Рексийг тавгүйтүүлсэн гэж чи бодож байна уу?
Чар: Магадгүй. Эсвэл ер бусын даалгавараас болсон байх. Эсвэл бид машинд чихэлдэж яваагаас болсон байх.
Сара: Тиймээ, үүний дараа хэдүүлээ далайн эргээр гүйсэн ч болно. Тийм үү, Рекс?
Чар: Ингэхэд Шидтэн бидний төлөвлөгөөг тийм хурдан зөвшөөрсөн нь хачирхалтай санагдсан.
Сара: Түүний азаа үзэх дуртай нь төрөлхийн зан нь гэдгийг Жессигийн төхөөрөмж бидэнд хэлсэн. Энэ бидний найдаж байсан тэр зүйл, тийм үү?
Чар: Тиймээ.
Сара: Тэр гэмт хэрэгт холбогдоогүй. Урд нь хар тамхи татаж, эсвэл хүчирхийлж байгаагүй. Хэдэн удаа хурд хэтрүүлсэн гэж торгуулсныг эс тооцвол энэ залуу цэвэр.
Чар: Зөв, зөв.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Юу болсон бэ?
Жесс: Би ЖиПиЭс-ийн дохиог алдчихлаа.
Дон: Сүлжээ унагаагч уу?
Жесс: Үгүй ээ, үгүй! Энэ зам дээр ямар ч тийм юм байх ёсгүй. Би шалгасан.
Дон: Хөөх!
Жесс: Хөөе, хөөе! Чи зүгээр биз?
Эйнж: Өө, бурхан минь! Юу болсон бэ?
Жесс: Чи ухаангүй байсан. Чи машиныхаа удирдлагыг алдсан.
Эйнж: Гэнэт миний толгой эргээд, би замын хажуу руу гарах гэж оролдсон юм. Надад шингэн дутагдсан байх.
Жесс: Машинд надад ус байгаа. Чи уумаар байна уу?
Эйнж: Тэгвэл сайн байхсан, баярлалаа.
Дон: Жесси! Тэр зүгээр үү?
Жесс: Тиймээ, тэр ердөө л балмагдчихаж!
Дон: За, за, ашгүй дээ, сонс, бид замын эргүүлийн тусламж ирүүлнэ, харин одоо бид явах хэрэгтэй.
Жесс: Энэ тус болох ёстой.
Эйнж: Ашгүй дээ.
Дон: Түргэл!
Жесс: Чи дажгүй байж чадна биз дээ?
Эйнж: Тиймээ, яв, яв.
Жесс: Тийм үү?
Эйнж: Бас баярлалаа. Баярлалаа.
Жесс: За. За.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Тэд хаана байна аа? Энэ нэг л биш байна даа. Бид саяны эмэгтэйн бичиг баримтыг шалгах ёстой байж.
Жесс: Ингэхэд, чи л бушуухан явахын түүс болоод байсан. Гэхдээ би түүний машины дугаарыг тогтоож авсан.
Дон: Тэр чамд сэжигтэй санагдсан юм уу?
Жесс: Би сайн мэдэхгүй байна. Үгүй ээ, үгүй. Би ердөө л түүний бүх юм зүгээр, гэртээ харьсан үгүйг нь шалгая гэсэн юм. Яасан? Тэр чамд сэжигтэй юм шиг санагдсан уу?
Дон: Миний утас сүлжээгүй болчихлоо. Надад хугацаа таалагддаггүй.
Жесс: Хачин юм даа.
Дон: Оо!
Жесс: Хөөе, хөөе! Чи зүгээр үү? Хүлээгээрэй.
Дон: Хөөе, сэргээрэй! Алив, суучих.
Жон: Юу вэ?!
Дон: Хөөе, хөөе!
Жесс: Чи чамархайдаа хүчтэй цохиулсан байна.
Дон: Юу болсон юм? Чиний машин хаана байна?
Жон: Би мэдэхгүй ээ.
Дон: Миний бодлоор, тэр эмэгтэй анхаарал татаж байжээ.
Жесс: Юу? Бид ердөө ганцхан минут л зогссон. Хоёр байж мэднэ.
Дон: Тиймээ, тэр хугацаа хангалттай. Биднийг энд байгааг тэр хүүхэн мэдэж байсан.
Чар: Бид холбоо тасарсан. Юу болсон юм бэ? Чөтгөр гэж, ачааны машин хаана байна?
Жесс: Би мэдэхгүй. Тэр зүгээр л алга болчихлоо.
Дон: Бүтэн хороолол дэлбэлж хүрэлцэх хэмжээний тэсрэх бодисыг авч зугтахад энэ зэргийн хугацаа хангалттай.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: За энэ талаар дахиад нэг ярилцаад үзье. Магадгүй ямар нэг юм эргээд санаанд чинь бууж мэднэ.
Жон: Би түрүүн хэлсэн, намайг нэг пикап замаас шахаж гаргасан. Түүний ард нь зэвсэгтэй хоёр хүн сууж байсан.
Дон: Ямар төрлийн зэвсэг вэ?
Жон: Хагас автомат. Үнэхээр сүрхий зэвсэг. Би тусламж хүсэж дуудах гэсэн чинь миний радио ажиллахгүй байсан. Миний гар утас ч гэсэн.
Дон: Тэд аль зүгт явсан бэ?
Жон: Би мэдэхгүй. Би машинаасаа буух гэж оролдсон. Тэгсэн тэдний нэг нь намайг цохьсон. Чи тоглоод байна уу? Найз минь, та нар бүгдээрээ мэргэжлийнх, эсвэл нэг тиймэрхүү байдаг гэж би боддог. Миний ачаа алга болчихлоо. Миний нэр хүнд жорлон дотор. Баярлалаа!
Дон: Бидэнд чиний имижээс ч чухал санаа тавих юм байна.
Чар: Чи юу олсон бэ, хамтрагч аа?
Жон: Ёо-оё! Аа! Аяар л даа! Наана чинь жаахан өвчтэй хэвээр!
Сара: Гүнзгий шарх байна. Чамд оёдол тавих хэрэгтэй. Мөн чамд тархины доргилтын шинж тэмдэг байна.
Жон: Чи яагаад хоёр харагдаад байгаа нь үүнээс байж мэднэ. Гэхдээ би гомдоллохгүй ээ.
Сара: Чи үнэхээр ярьж болихгүй юм аа, тиймээ?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Сайхан олдвор байна, хамтрагч аа.
Жесс: Энэ машинд тавьсан миний хянагч байна.
Чар: Тиймээ, тэд үүнийг яг хаанаас олохыг мэдэж байж, тэгвэл биднийг ажиглаж байсан гэсэн үг.
Дон: Спорт машинтай манай найз үүнтэй ямар нэг байдлаар холбоотой. Та нар наашаа ирэх замдаа тэр хүүхэнтэй таараагүй юу?
Чар: Үгүй ээ, бид баруун зүгт явж байгаа нэг ч машин хараагүй, ядаж л 5 км-ийн тойрогт.
Жесс: Миний бодлоор, тэр хүүхэн замын хажууд зогсоод биднийг хүлээсэн байх.
Дон: Тиймээ, бид отолт хийх гэж байж өөрсдөө түүндээ орчихлоо. Бидэнд нэмэлт хүч хэрэгтэй.
Чар: Сүлжээ байхгүй хэвээр. Морин цагдаа нар холбоо тасарсныг ойлгох хүртэл хэр хугацаа өнгөрөх бол?
Жесс: Дараагийн шалгалтын пост хүртэл нэг цаг явна.
Чар: Тэр хүртэл бид ямар ч найдваргүй гэсэн үг, хэрэв чи биднийг холбоотой болгохгүй л бол. Хагас чиргүүл зүгээр л ингэж алга болохгүй.
Жесс: Энд тийм хэмжээтэй машинд зориулсан хангалттай өргөн нэг зам байна. Эндээс хагас км-ийн зайд, замын төгсгөлд.
Чар: Тиймээ, бид эргэхээс өмнө тэр замыг харсан.
Дон: Чи энэ замаар явна гэж бодож байна уу?
Жесс: Тиймээ, миний бодлоор, хэрэв бид хангалттай хурдан явбал бид...
Дон: Явцгаая.
Чар: Сара. Рекс тэр дээр нэг юм олж. Би очиж шалгаад ирье.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Наадах чинь юу вэ? Хөөе. Хойшоо бол. Би зайлуулъя. Би одоохон. Тайван, хамтрагч аа. Зам байна. Хэн нэгэн нуух гэж оролджээ. Сайн ажиллаа, хамтрагч аа. Тэд чамайг олно гэж бодоогүй байх, тийм үү? Ачааны машинаар явахад хангалттай өргөн. Явцгаая. Сараг хайцгаая.
Сара: Хүлээ.
Чар: Рекс энэ чигт зам дээрээс үнэр авсан. Бид явах хэрэгтэй.
Сара: Өө, түүнийг хөдөөний замаар авч давхих сайхан санаа гэж бодохгүй байна.
Чар: Би чамайг энд орхимооргүй байна.
Сара: Би яах ч үгүй. Тэр ийм байдалтай үед би танилцах хэдэн шинэ өгүүлбэртэй болох биз. Үгүй ээ, тоглоомгүй, би зүгээр. Би чамд л их санаа зовж байна. Тэр эргэлтийн цаана юу байгааг чи мэдэхгүй.
Чар: Надад ямар нэг муу тохиолдохгүй байхад Рекс анхаарна.
Сара: За яахав, харин болгоомжтой байгаарай.
Чар: Мэдлээ. Бид аль болох хурдан буцаж ирнэ. Явцгаая, найз минь.
Сара: Чи зүгээр биз?
Жо: Тиймээ. Ашгүй ганцаараа үлдлээ.
Сара: Нэг их удахгүй. Найдаж байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Яасан бэ?
Жесс: Бидний одоогийн хурд, бас ачааны машины хурдаар бол бид түүнийг гүйцсэн байх ёстой.
Дон: Эсвэл чи буруу тооцсон байх. Ойлголоо. За, за, би ойлгосон. Бариарай.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Тайван бай. Би саяхан цусыг чинь тогтоосон.
Жон: Өө, намайг тогтоохын тулд ердийн галууны өндөгөөс ч том юм хэрэг болно.
Эйнж: Гараа надад харагдахаар байлга. Өө, сайн уу, хонгор оо. Чиний машин энд байгаа.
Жон: Чи яг цагаа олж ирлээ, Эйнжел.
Сара: Чи тоглож байгаа байлгүй дээ.
Жон: Намайг тэгтлээ хатуу зэмлэх хэрэггүй. Чи, бас чиний баг газрын гаваас юм шиг гарч ирэх хүртэл бүх юм өөгүй байсан юм.
Эйнж: За, за, чалчихаа боль. Түүнд зэвсэг байна уу, шалгаадах. Бас гар утсыг нь ав.
Сара: Би утсаа машинд орхичихсон.
Жон: Уучлаарай. Тэр цэвэр.
Эйнж: Суу. Бид нисэх хэрэгтэй. За, бидний зам ингээд салж байх шиг байна.
Эйнж: Тэр бидэнтэй хамт явна.
Жон: Ингэх үнэхээр хэрэгтэй юу?
Эйнж: Тэр намайг чамтай холбосон, тиймээс, тийм. Энэ үнэхээр хэрэгтэй.
Жон: Чи хатагтайн үгийг сонссон. Бид хамт явах юм шиг байна.
Сара: Чи зүйл ангидаа хүн барьцаалсан гэж нэмүүлэхийг хүсч байна уу?
Эйнж: Зүгээр л машинд суу.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Тиймээ, би чамайг сонссон, найз минь. Надад ч гэсэн муу совин татаад байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Магадгүй зам дэндүү бартаатай байсан байх. Дээрэмчид өөрсдийнхөө алдагдлыг багасгасан байх.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Бусад маань хаачсан бэ?
Дон: Хэн нэгэн энд ирж.
Жесс: Юу гээч, энэ дугуйны хээ ердийн машиных бодвол арай өргөн байна. Зөвхөн спорт машинаас л үүнийг харж болно.
Дон: Цэнхэр спорт машин.
Жесс: За мэдэхгүй юм, өнгө хамаатай юу үгүй... Яг үнэн.
Дон: Чарлигийн машин энэ замаар явсан байна.
Жесс: Тэнд мод зөөдөг хэдэн хуучин замууд байгаа.
Дон: Ойлгомжтой, манай ачааны машин хаашаа алга болсныг энэ хэлж байна.
Жесс: Үгүй ээ, би тэгж бодохгүй байна.
Дон: Яагаад үгүй гэж? Миний бодлоор, хэрэв үүгээр мод зөөгч явж байсан бол 18 дугуйтай ачааны машин явах л ёстой.
Жесс: Тиймээ, гэхдээ энэ зам ашиглагдахгүй байгаа. Энэ замыг олон жил засаагүй гэж мөрийцсөн ч болно. Тэсрэх бодис ачсан ачааны машинтай ийм замаар явах осолтой байж мэднэ.
Дон: Жесси, манай дээрэмчид бартаатай зам, нитроглицерины хольцыг мэддэг гэж чи яагаад бодсон юм?
Жесс: Тэд мэдэх ёстой!
Дон: Алив! Явцгаая!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Зэвсгээ хая!
Эр: Чи эхлээд хая!
Чар: Кай Данн. Рекс. Хүлээ.
Кай: Мөрдөгч Хадсон, ямар гэнэтийн учрал вэ?
Чар: Хүмүүстээ ухар гэж хэл.
Кай: Би тэгж хэлж яах юм? Чи мартаж, би чиний сул талыг мэднэ. Тиймээс би ямар ч асуудалгүй энэ нохойг буудчихна.
Чар: Рекс!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Хөөе, тайван. Тайван, найз минь, зүгээр. Зүгээр.
Кай: Чи энэ нохойгоо хянаж байсан нь дээр.
Чар: Рекс! Хүлээ, найз минь. Хүлээ. Миний бодлоор, чи зүгээр л түүнд таалагдахгүй байгаа байх, Кай. Чи өнгөрсөн жил Руперт Манкевичтай хамт манай цагдаагийн хэсгийг дайрсны дараа тэд чамайг ямар нэг гүнзгий нүхэнд булшилсан гэж би бодсон.
Кай: Тиймээ, би холбооныхонд Манкийн тухай тэдний мэдэхийг хүссэн бүхнийг хэлсэн. Тэгээд л тэд миний хугацааг 6 сар хүртэл хассан юм. Чамд шударга шүүхийн тогтолцоо таалагддаггүй гэж үү?
Чар: Тиймээ. Энэ бүхэн ямар учиртай юм?
Кай: Сент Жонсын хамгийн нөлөө бүхий хүн шоронд ялзарч байна. Би ердөө л хоосон зайг бөглөх гэж хичээж байна.
Чар: Чи хуучин толгойлогчийнхоо эзэмшил газруудыг авчээ. Энэ үнэн үү? Чи энэ машин дүүрэн шингэн тэсрэх бодисоор юу хийх санаатай байгаа юм
Кай: Чи өөртөө гэнэтийн бэлэг үлдээмээргүй байна уу? Түүнийг бүхээгтэй хамт гавла.
Чар: Энэ тэслэгч байна.
Кай: Тиймээ.
Чар: Чи өрөмдлөгийн цамхагийг бүхэлд нь дэлбэлэхээр төлөвлөсөн юм уу?
Кай: Маш том, сайхан сануулга илгээх гэж байна.
Чар: Руперт Манкевич “Арнольд тракинг” компанитай огт холбоогүй байсан. Бид хэдийн шалгасан.
Кай: Тиймээ, тэр үнэн, гэхдээ, чи үүгээр юу дамжин өнгөрдөгийг мэднэ, тийм үү? Шууд утгаар нь, яг чиний хөл доогуур? “Эймбер Даймонд” нэртэй уулын баяжуулах үйлдвэрийн нэг хэсэг. Миний нэг найз энэ компанид маш их хөрөнгө оруулалт хийсэн. Харин энэ газрыг сайтар төлөвлөж дэлбэлвэл түүний бүх үйл ажиллагааг үгүй хийнэ.
Чар: Сонс, энэ уурхай одоо ч ажиллаж байгаа. Чи хэдэн арван гэмгүй хүмүүсийг алах гэж байна. Кай. Чамайг ямар буруу юм нь хатгачихав?
Кай: Аа, би чамтай энэ талаар дуртайя ярилцмаар л байна. Гэвч энд бидэнд цаг бага байна. Юу гээч, чи энэ нохойгоо хянаж байх хэрэгтэй, үгүй бол би түүнийг ална.
Чар: Хөөе, үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Түүнд хор хүргэх хэрэггүй.
Кай: Чи найздаа маш их хайртай юм, тиймээс... та хоёр эцсийн мөчийг яагаад хамт өнгөрүүлж болохгүй гэж? Надад тэр хоосон хайрцгийг авчир.
Чар: Рекс. Тайвшир. Тайвшир, найз минь. Хэвт, за юу? Бүх юм сайхан болно. Байрандаа!
Кай: Боллоо! Ажилдаа орцгооё!
Чар: Зүгээр ээ, найз минь! Би энд байна!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Чөтгөр гэж! Аль зам бэ?
Жесс: Чи надаас ч илүү сайн таамагладаг. Миний бодлоор, энэ хоёр чиглэл хоёулаа хэд хэдэн цэг дээр салаалж байна. Бидэнд одоо мод бэлтгэлийн, уулын баяжуулахын баахан замууд байна.
Дон: Жесси, зүгээр л нэг замыг сонго.
Жесс: За. Баруунаар нь.
Дон: Ойлголоо.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Сара: Бид яагаад.... Бид яагаад зогссон юм? Бид яагаад зогссон юм бэ?
Эйнж: Энэ чиний хэрэг биш.
Сара: Бид нэг газраасаа ч сайн холдоогүй, энд хэн нэгэнтэй уулзах юм уу?
Жон: Эйнжелийн ажил бол бүх харилцаа холбоог таслах. Бид энэ цэгээс 13 хавтгай дөрвөлжин километрт дохиог унтрааж чадна.
Эйнж: Чи дэндүү их ярьж байна. Чи ойлгож байна уу?
Сара: Чи юу хийж байгааг хэн нэгэн олж харна гэж бодохгүй байна уу?
Жон: Би тэгж бодохгүй байна. Энэ чиний олж чадах хамгийн мбөглүү газар.
Эйнж: Жон, би тоглоогүй шүү. Амаа тат.
Жон: Уучлаарай.
Сара: Чиний шарх чамайг зовоосоор л байна уу?
Жон: Ихэнхдээ толгой хагартал өвдөх юм. Тэд намайг үнэхээр чанга цохьсон.
Эйнж: Тэд үүнийг үнэмшилтэй харагдуулах ёстой байсан, хонгор оо. Бид арайхийж л амжуулсан, цагдаа нарын ачаар.
Жон: Тэгэхэд чи биднийг үнэхээр аварсан шүү, Эйнжел. Хэрэв чи тэр машиныг саатуулах төлөвлөгөө сэдээгүй бол бүгд өнгөрөх байлаа. Бид бүгдээрээ холбооны шоронд илжирнэ.
Эйнж: Чи тийшээ орж амжина. Би бие засахаар явлаа. Намайг байхгүй үед бидний амьдралын түүхийг барьцааны хүнд ярихгүй байхыг хичээ.
Сара: Чи намайг явуулах хэрэгтэй.
Жон: Би тэгж чадахгүй.
Сара: Жон. Би чиний хувийн хэргийг уншсан. Чи амьдралдаа хэзээ ч таагүй юманд орж байгаагүй. Чи яаж байгаа юм?
Жон: Яахав... энэ байдаг л зүйл. Гэвч хайр хүнийг өөр болгодог юм. Эйнжелд санхүүгийн хямралаас гарах тусламж хэрэгтэй байсан.
Сара: Гэхдээ ямар үнээр. Томоохон дээрэм үү? Хүний хулгай юу? Дотоодын терроризм уу?
Жон: Хөөе. Сонс, би хараал идсэн террорист биш. Миний хийсэн бүх юм, машинаа хулгайд алдсан болж жүжиглээд л жаахан мөнгө авсан.
Сара: Тэгж жүжиглэх тэдэнд ямар хэрэгтэй байсан юм? Зүгээр л отож байгаад машиныг нь хулгайлж болоогүй юм уу?
Жон: Би энэ тухай бодоогүй.
Сара: Учир нь чи өөрөө юм бодож чадахгүй байна. Сонс, би тусалж чадна. Тэг л дээ, ойлго, Жон. Чи намайг буудах гээгүй. Надад буугаа өгчих. Хамтаа энэ асуудлыг шийдье.
Эйнж: Тэр чамд төвөг учруулсан уу?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Хэрэв чамд ямар нэг санаа байвал одоо хуваалцах цаг нь болсон. Хөөе, хөөе, тиймээ, тийм. Сайн байна, найз минь. Сайн байна. Ухаад бай! Алив!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жон: Тэр бидэнд ямар хэрэгтэйг би ер ойлгохгүй юм.
Эйнж: Тэр юу хийж байгааг чи харахгүй байна уу? Тэр биднийг хагаралдуулах гэж оролдож байна. Энэ бол цагдаагийн ов.
Жон: За яахав. Тэгээд ямар төлөвлөгөө байна, Эйнжел?
Эйнж: Бид түүнээс ангижирах хэрэгтэй.
Жон: Үгүй ээ, үгүй, үгүй. Тэгж битгий ярь. Бид алуурчид биш.
Эйнж: Намайг үүнтэй холбоотойг нотолж чадах ганц хүн бол тэр. Би шоронд ормооргүй байна.
Жон: Гэхдээ чи оронд нь намайг шургуулахад бэлэн гэж үү?
Эйнж: Үгүй ээ, би тэгж хэлээгүй. Сонс, бидэнд үүнээс цэвэрхэн гарах дахиад нэг боломж байна. Гэхдээ чи өөрийгөө сонсох хэрэгтэй. Чи миний төлөө үүнийг хийж чадах уу?
Сара: Чи ингэлээ гээд зүгээр өнгөрөхгүй гэдгийг мэдэж байгаа, тийм биз дээ?
Эйнж: Миний юу хэлснийг санаарай. Байнаас хараа бүү салга. За юу?
Жон: За.
Эйнж: Үлдсэн мөнгөө авангуутаа бид гэртээ харихад чөлөөтэй болно.
Сара: Аа... Та нар мөнгөө бүтэн аваагүй юм уу?
Жон: Юу нь инээдтэй байна?
Сара: Би ийм зүйл урд нь харж байсан. Хоёр дахь төлөлт гэж байхгүй. Та нарыг хөлсөлсөн хүмүүс хэдийн явчихсан.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Яваарай, найз минь. Гараарай, гараарай, гараарай. Чи бараг гарчихлаа! Сайн байна, найз минь! Нааш ир! Рекс! Сайн байна! Өө, би чамайг харах сайхан байна, найз минь! Сайн уу, сайн уу. Одоо намайг сонс. Чи надад туслах хэрэгтэй, ойлгосон уу? Надад гавны түлхүүр хэрэгтэй. Тэр машинд байгаа, за юу? Тэр урд хайрцагт, чиний хоолны дэргэд байгаа, за? Яваарай! Сайн байна, найз минь! Нааш ир, хамтрагч аа. Унагааж болохгүй. Тайван, найз минь. Нааш ир. Хүлээ. Сайн байна! Сайн байна! Сайн байна, хамтрагч аа. Би энэ тэслэгчийг аюулгүй болгож чадахгүй. Энэ дэндүү аюултай. Бас энэ бэхлэгдсэн. Тиймээс энэ хаашаа ч алга болохгүй. Миний бодлоор, бидний хамгийн сайн боломж бол бид үлдсэн хугацаанд нь энэ ачааны машиныг аваад аль болох хурданаар эндээс холдох хэрэгтэй. Нааш ир, хамтрагч аа. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Дахиад нэг мухар. Хэрэв бид ингэж яваад байвал, Жесси, удахгүй бидний шатахуун дуусна.
Жесс: Ингэхэд, бид нөгөө эргэлт дээр буцаж очвол тэнд биднийг “Эймбер Даймонд” нэртэй нэг юманд хүргэх зам байх ёстой.
Дон: Хүлээ. “Эймбер Даймонд”? Энэ уулын баяжуулах үйлдвэр. Тиймээ, бид тэндээс шатахуун авч болно.
Жесс: Бас бид сүлжээ унасан бүсээс гарвал ашгүй нэг нэмэлт хүч дуудаж чадна.
Дон: За, за, энэ бидэнд байгаа хамгийн сайн төлөвлөгөө.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: 9 минут үлдлээ. Бид магадгүй, уурхайгаас дахиад холдож амжих байх. Намайг сонсч байна уу? Холбогдоорой. Намайг сонсч байна уу?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Бид үүнд маш их цаг алдаж байна, гэвч би хурдан явж болохгүй байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жон: Түүний зөв байвал яахав?
Эйнж: Эхлэх хэрэггүй.
Жон: Тэр мөнгийг авч, чамайг өрнөөсөө гарахад чинь туслана, би энд байгаа бүх шалтгаан энэ. Би, бас миний шархалсан зүрх. Гэхдээ, чи бүр анхнаасаа намайг ашигласан байх гэж би бодож эхэлсэн.
Эйнж: Дэмий ярихаа боль л доо, хонгор минь. Чи түүнд л боломж гаргаж өгч байна.
Сара: Миний зөв үгүйг мэдэх энгийн арга бий.
Эйнж: Хөөш! Би чиний чалчаа ярианаас залхаж байна.
Жон: Бид түүнийг сонсох ёстой гэж би бодох юм. За, ярь. Бид сонсъё.
Сара: Та нарт хулгайлагч нартай холбогдох арга байгаа, тийм үү? Дугаар луу нь залга. Барьсан ч болно, нэг удаагийн утас байгаа. Өдийд тэд хэдийн хаясан биз.
Жон: Чи юу гэж бодож байна?
Эйнж: Чи залгасан дээр байх. Тэгээд хэрэв тэр хариулбал энэ чалчаа цагдаа ямар үнэ хүрэхийг асуу.
Сара: Залга.
Жон: Би залгахын тулд чи төхөөрөмжөө унтрах болох нь дээ.
Эйнж: Товчхон яриарай. Хэрэв түүний багаас нэг нь дохио орсныг мэдвэл энд бөөн цагдаа нар ирнэ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Надаао тоглож байна уу? Тиймээ, би мэднэ, мэднэ. Надад ч гэсэн энэ онцгүй санагдаж байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Эр: Байна.
Жо: Хөөе, би Шидтэн байна. Би Кайтай яримаар байна.
Эйнж: Чиний буруу байсан бололтой.
Кай: Яасан?
Жон: Бид ярилцах хэрэгтэй.
Кай: Чамайг дараагийн төлбөр болтол залгана гэж би бодсонгүй.
Жон: Тиймээ, хуваараа урагшлуулбал муугүй байх гэж бид бодлоо. Бидэнд хэр хурдан төлнө, тэр хэрээр бид хурдан сална.
Кай: Тиймээ, за, би энэ тухай бодъё.
Жон: Бас нэг юм байна. Бид барьцааны хүн авсан.
Кай: Чи юун тухай яриад байна? Цагдаа та нартай хамт байгаа юм уу?
Жон: Түүнийг Сара гэдэг.
Кай: Одоо та нар түүнийг яахаа мэдэхгүй байх нь.
Жон: Тиймээ. Нэг тиймэрхүү.
Кай: Ойлголоо. Тэрийг надад авчир. Би түүнд санаа тавина.
Жон: Хүлээ, чи түүнд яаж санаа тавих юм?
Кай: Үүнд санаа зовох хэрэггүй. Та нар зүгээр л 9-р шугамын нүхэн гарц руу хүрээд ир.
Жон: 9-р шугамын нүхэн гарц. За, ойлголоо.
Кай: Сайн байна, тэгвэл удахгүй уулзъя.
Жон: Бас бэлэн мөнгө.
Эйнж: Бүгд зүгээр үү?
Жон: Тиймээ, бүгд зүгээр.
Эйнж: Сайн байна.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Энд хэн ч алга.
Жесс: Саяхан үүгээр машинууд явсан бололтой. Дугуйны мөрөөр нь амархан мэдэгдэж байна. Тэд замаасаа гарчээ.
Дон: Энд ямар юм нь болсон юм бэ?
Жесс: Хөөе, хөөе! Сарагаас мессеж ирлээ.
Дон: Сүлжээ орчихсон уу?
Жесс: Үгүй ээ, үгүй. Гэхдээ тэр мессеж бичихээр хангалттай удаан сүлжээтэй байсан байх. Энэ хаяг нь.
Дон: Жесси, энийг бидэнд, бас Чарлид бичиж. Тэд хуваагдсан бололтой.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Яваарай, яваарай. Дахиад жаахан. Энэ муу шүү. Тиймээ!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Тэнгэр минь. Тэсрэх бодис тэсэрсэн бололтой.
Жесс: Чарли, Рекс хоёр? Чиний бодож байгаагаар...
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Хөөе. Алив, чамайг шалгаж үзье. Нааш ир. Энэ маш ойрхон байлаа, найз минь. Бид амьдрах юм шиг байна. Бид ийм дэлбэрэлтийн дараа амьд үлдэхээргүй тийм их нитроглицерин байлаа. Бид зүгээр ээ!
Жесс: Чарли! Рекс! Би та нарыг хараад баярлаж байна! Бид хэсэгхэн үхтлээ айлаа, найз минь!
Дон: Залуус аа, та нар яаж гарч ирэхээ үнэхээр сайн мэдэх юмаа.
Чар: Энэ замын төгсгөл байгаагүйд л би баярлаж байна. Явцгаая.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Кай: Хөөе! Болгоомжтой! Тэд бидний үлдэгдэлийг олон км-ийн газраас хайх болно шүү.
Эйнж: За, тооцоогоо хийчихээд эндээс явцгаая.
Сара: Намайг сонсооч. Би тэр залуутай урд нь таарч байсан. Хэрэв та нар эндээ үлдвэл та нарт амьд үлдэх ямар ч боломж байхгүй.
Жон: Хэрэв түүний зөв байвал яана, Эйнжел? Нэг бол бид эндээ ялагдлаа хүлээсэн нь дээр.
Эйнж: Тэр аргаа барьж байгаа. Өөрийнхөө арьсыг аврахын тулд юу ч ч хэлж мэднэ. Яасан бэ? Өндөр эрсдэл үргэлж шагнал байдаг. Энэ үргэлж чиний философи байсан.
Эро: Наад буу, машины түлхүүрээ өг.
Эйнж: Эхлээд Кайд хэл, бид ердөө л...
Эр: Одоохон буу, машины түлхүүрээ өгөөдөх! Бас таблет аа. Машиндаа байж бай.
Сара: Чи хяналтанд байгаа гэж бодсоор байна уу?
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Бид Кайн тухай дахиад сонсох юм гэж би огт бодсонгүй.
Чар: Муухан зоосны тухай юу гэж хэлдэгийг чи мэдэх байх.
Дон: Тиймээ, гэхдээ тэр муухан зоос чинь маш их галын хүчтэй.
Чар: Гэхдээ гүүрийг дэлбэлсэн тэр дэлбэрэлтийн хүч байх ёстойгоосоо тийм ч хүчтэй байгаагүй. Кай бодвол тэсрэх бодиснуудын хагасыг нь авсан байх.
Жесс: Ямар зорилгоор?
Чар: За, за, бид үүнийг өөрсдийн туршлага дээр мэдэхээс өмнө түүнийг барьж авъя. Сара, Шидтэн хоёр та нарын машинд байсаар байгаа юу? Яасан? Юу болсон юм?
Дон: Тэд бидэнтэй хамт биш, Чарли. Спорт машинтай нэг нууцлаг эмэгтэй тэднийг авсан гэж бид бодоод байгаа.
Чар: Би тэднийг тэнд нь үлдээх ёсгүй байж.
Дон: Энэ чиний буруу биш. Сара өөртөө санаа тавих илүү чадвартайг бид бүгдээрээ мэднэ.
Жесс: Тийм шүү, тэр чамайг олохын өмнө тэр бидэнд мессеж явуулсан. Хаана байгаагаа бичсэн байна лээ.
Чар: Хэр хол вэ?
Дон: Сара тэр мессежийг явуулсан үгүйг бид сайн мэдэхгүй. Энэ урхи ч байж мэднэ.
Чар: Тийм байж, бид тийшээ очоод мэдье. Хоёулаа өөр машинд шилжиж сууцгаая. Жесс, чи машинаа аваад сүлжээ унагаагчийн хүрээнээс гарах хүртлээ яв.
Жесс: Тэр хооронд та хоёр юу хийх юм?
Чар: Чи нэмэлт хүчтэй хамт ирэх хүртэл бид хоёр тэднийг тогтоон барина.
Дон: Бид тоогоор давуу гэдгийг чи мэдэж байгаа биз дээ, тийм үү?
Чар: Тиймээ, гэхдээ бидэнд нууц зэвсэг байгаа. Тийм үү, хамтрагч аа? Тиймээ.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Эйнж: Би итгэлтэй байна, хэрэв бид зүгээр л түүнтэй ярилцвал... Тэр бизнесмэн.
Сара: Үгүй ээ, тэр гэмт хэрэгтэн. Алуурчин. Харин бид гурав зүгээр л амны алчуурнууд.
Эйнж: Хангалттай. За яахав. Хэрэв чамд үүнийг зохицуулах зүрх байхгүй бол би өөрөө зохицуулна.
Жон: Хэрэггүй ээ, хэрэггүй, хэрэггүй. Хүлээ! Хүлээгээч!
Эйнж: Хөөе, Кайл! Сонсооч, бид зүгээр л энэ тухай ярилцаж болох уу? Хөөе! Хөөе, надаас гараа аваач!
Кай: Яваад тэднийг машинаас нь гаргаад ир. Бүгдийг нь.
Жон: Өө, энэ ч муу шүү. Энэ дэндүү муу.
Сара: Дахиад жаахан тэсч бай. Тусламж ирж яваа.
Жон: Чи хаанаас мэддэг юм? О... Эй, сайн уу, сайн уу. Сонсооч. Хэрэв энэ цагдаа нар гарч ирснээс болсон бол, бид тэдэнд хэлээгүй.
Кай: Хэлээгүй гэдгийг чинь би мэднэ. Би хэлсэн юм.
Эйнж: Байз. Чи яах гэж тэгсэн юм?
Сара: Яагаад гэхээр, Та хоёр үүний төлөө хэргийг нь хүлээнэ гэж тэр үргэлж төлөвлөж байсан хэрэг.
Кай: Түүний зөв. Надад тэсрэх бодис байна. Та нарт хугацаа байна. Мэдээж, Хадсон, бас түүний золбин нохой гарч ирээд жаахан сонирхолтой болсон л доо. Харин тэр тасар татуулан дэлбэрсэн нь нэмэл бонус болсон. Өө. Яг тэгсэн, Док. Тэд... дэлбэрээд... алга болсон. Санаа зоволтгүй. Чи удахгүй тэдэнтэй нэгдэнэ. Намайг ачааны машинтай явангуут эднээс салаарай. Бүгдээс нь!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Чар: Зэвсэгээ хаяцгаа! Газар хэвтээд!
Сара: Наашаа! Яваарай! Машины ардуур ор! Яваад! Яваад! Толгойгоо доош нь!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Дон: Бууж өг, Кай! Бид хоёр удаа давтаж хэлэхгүй!
Кай: Буугаа битгий буулга! Чи ч 9 амьтай юмаа, Хадсон!
Чар: Чи муур л бодож байдаг. Харин би нохойнд илүү дуртай.
Дон: Бүх юм дууссан, Кай! Чи энэ тэсрэх бодистой эндээс гарахгүй!
Кай: Тийм гэж үү? Магадгүй, хэн ч эндээс гарахгүй байж мэднэ!
Дон: Яасан, чи өөрийнхөө үзэл бодлыг нотлохын тулд өөрийнхөө хүмүүсийг зүгээр л алах уу?
Кай: Би сүржигнэж байж мэднэ. Чи азаа үзэхэд бэлэн үү, Донован? Дахиад л биш шүү.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Кай: Түүнийг холдуулаач! Түүнийг надаас холдуул!
Дон: Зэвсгээ хаяцгаа!
Цаг: Гараа дээш нь өргөцгөө! Та нар түүнийг сонссон! Буугаа хая! Буугаа хая!
Сара: Бүү хөдөл!
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жон: Чамайг,бас багыг чинь үүнд хутгалдуулсанд уучлаарай.
Сара: Би тэр мессежийг явуулсан нь бодвол бидний амийг аварсан бололтой. Би тэр мэдээллийг чиний өмгөөлөгчид өгнө.
Жон: Баярлалаа, Ээж баавгай. Уучлаарай. Зуршил хүчтэй гэж.
Сара: Надад таалагдсан.
Эйнж: Хүлээ, тэр сая юу гэсэн бэ? Чи миний араар тавьж байна уу?
Жон: Эйнжел, амаа тат.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Жесс: Тэр уг нь их хөөрхөн юм. Эсвэл би гэмт хэрэгтэн эмэгтэйчүүдийг өрөвддөг юм болов уу?
Дон: Чи яг тэгсэн.
Чар: Чи яах гэж уурхайг онилсоныг би мэднэ. Чи ачааны талыг хулгайлсныг хэн ч тааварлахгүйн тулд дэлбэрэлтээр дээд зэргийн хохирол учруулах нь чамд хэрэгтэй байсан.
Кай: Чи намайг мэдчихлээ. Чи юу хүсч байна, Сүүн яс аа?
Чар: Та нар хоёрдогч зорилгоо нуухын тулд хэдэн арван уурхайчдыг алахад бэлэн байсан.
Кай: Чи энийг ч гэсэн ойлгосон бололтой.
Чар: Тэгээд байна аа, би чамаас нэг юм сонсмоор байна. Чамд алдах юм байхгүй. Тэсрэх бодис юунд хэрэгтэй байсан юм?
Кай: Магадгүй би хуучин толгойлогчийнхоо импорт, экспортын голлох үйл ажиллагаануудад цохилт өгөх гэсэн байх.
Чар: Би таах гээд үзье. Чиний дэлбэлээгүй тэр хэсэг нь чамд ажиллахын тулд юу ч хийхэд бэлэн байсан. Хуучин толгойлогчийнхоо газар нутагт санаархсан анхны хүн нь чи биш. Түүний төлөө миний суулгасан анхны хүн нь чи биш.
Кай: Шорон намайг айлгана гэж бодсон уу?
Чар: Уг нь тэгэх ёстой. Яагаад гэхээр, чи өөрийнхөө толгойлогчийн шоронд очно. Чи бодвол нөгөө л камераа орох байх. Сонирхолтой нь тэр чамайг хараад яах бол?
Кай: За тэгвэл ингэж... Чи юу мэдмээр байна? Дахиад нэг тохиролцоо хийе.
Чар: Үгүй ээ, би зүгээр. Рекс? Тэр тохиролцохыг хүснэ гэж би бодохгүй байна. Сайхан санагдчихлаа. Бид гэртээ хариад би хамгийн түрүүнд шүршүүрт орно.
--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------
Төгсөв!
Back to episodes Go home