Hudson and Rex S4 E4

Хадсон, Рекс хоёр–4–4 /Сүргийн толгойлогч/

Үргэлжлэл:      43:35 мин.

Дүрүүд:

Эр:

Чарл Хадсон     Мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован      цагдаагийн дарга

+Дугуйчин

+Майкл       ижил хүйстэн

+Имран

+Жон

 

Эм:

Сара            цагдаагийн шинжээч

+Дина

+Олив

+Мирай

+Келли

+Мэделин

+Эмили

+Жастина

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дина: 35 минут. Сайн байлаа!

Олив:   Энэ өдийг хүртэл мөшгин хөөх үедтэсэж чадсан хамгийн урт хугацаа байлаа!

Мир:  Тийм чудаан биш.

Олив:   Чамаас ч удаан. Яасан? Би зүгээр л хэллээ.

Келл: Та хоёр зүгээр байгаач. Чи үнэхээр мундаг байлаа.

Сара: Аа, баярлалаа. Би энэ сургалтыг ийм шахуу байх юм гэж бодсонгүй.

Мэд:  Барьсан ч болно, чи намайг ийм мэргэн бууч гэж бодоогүй байх. Гэхдээ би чамайг ойлгож байна. Миний бие шүршүүр нэхэж байна.

Дина: Өөртөө санаа тавих нь сайн манлайлагч байхын бас нэг чухал хэсэг. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд биш, Мэделин. Би энд та нарын боломжийг тултал нь ашиглах гэж авчирсан. Тиймээс алив. Цугларцгаа. Харин одоо инээмсэглээд: “Алж чадахгүй тэр зүйл биднийг улам хүчтэй болгодог” гэж хэлээрэй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тиймээ, Сара энд байхгүй байгаа нь хачирхалтай, тийм ээ, найз минь? Орлогч даргамэргэжил дээшлүүлэх курст явахыг санал болговол чамд сонголт тийм ч их байдаггүй, тийм үү?Сара удахгүй буцаад ирнэ. Бидэнд юу байна?

Эм:    Имран Абас. Өнөө өглөө хөрш нь гаражаас гарч байгаа яндангийнутааг хараад түүнийг олсон гэсэн. Угаарын хийн тусламжтай амиа хорлосон бололтой.

Чар:   Шилэн хүзүүн дээр нь шинэхэн шарх байна. Чи юу олсон бэ, хамтрагч аа? Тээшийг нь нээ.

Эм:    Амиа хорлохоор төлөвлөсөн хэн байтлаа шинэ хүнс худалдаж авдаг юм?

Рич:   Хэн ч тэгэхгүй. Энэ аллага гэж би бодож байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР: 4–4

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Сайн уу, залуус аа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рожерс Медиа Инкорпорейтед

Бетта Фильмтэй хамтрав

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Энэ деталчлал нь үнэхээр янзтай юмаа.

Жесс: Тиймээ, энэ дор хаяж гурваас нэг харьцаатай макро линзээр авсан байх ёстой.

Дон:  Тиймээ, Имран сонирхогч зурагчин байсан юм.

Чар:   Хүлээ, чи хохирогчийг таньдаг юм уу? 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Шафтсбёри энд Поуп продакшны бүтээл

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Өө үгүй ээ, арай ч үгүй. Би түүнтэй нэг л удаа уулзсан. Тэр их сургуулийн биологийн тэнхимийн багш байсан юм.

Жесс: Би чамайг сургуульдаа буцаж очсоныг мэдээгүй.

Дон:  Үгүй дээ, үгүй, тийм биш. Байгалийн ухааны тэнхимд миний нэг найз байдаг юм.

Жесс: Найз аа? Тэр чинь эмэгтэй найз уу? Хэлээч! Ойлголоо. Гэхдээ би дараа нь тодорхой асууна шүү.

Дон:  Тэгэхээр, бидэнд өөр юу байна, Чарли?

Чар:   Тэмцэлдсэн ул мөр алга. Миний бодлоор, Имран алуурчныг мэддэг байж.

Жесс: Залуус аа. Залуус аа, би нэг юм олох шиг боллоо. Тусдаа амьдрах тухай зөвшилцөл. Өнгөрсөн жилийн сүүлчээр огноотой, тэгсэн ч гарын үсэг зурагдаагүй.

Чар:   Энэ чинь сэжүүр. Эксийг нь хэн гэдэг вэ?

Жесс: Майкл Раттан. Тэр уран зургийн галерей эзэмшдэг.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Энэ амиа хорлолт гэдэгт бид итгэхгүй байгаа.

Майк: Та нар Имраныг алсан гэж үзэж байна уу?

Чар:   Тийм гэхээс эмээж байна.

Майк: Бурхан минь. Би түүнд хайртай байсан. Бид сална гэдгийг ч мэдэж байсан, тэгсэн ч гэлээ би түүнд хайртай хэвээрээ. 

Чар:   Ноён Раттан, чи экс нөхрөө хамгийн сүүлд хэзээ харсан бэ?

Майк: Имрам бид хоёр сүүлийн үед ихэвчлэн өмгөөлөгчөөр дамжуулан харьцаж байсан.

Чар:   Хэцүү л сонсогдож байна.  Яагаад та хоёр салсан юм?

Майк: Имран ажлын хэнээтэн байсан. Тэр яг л намайг өөрийнхөө ноүтбүкээр сольчихсон юм шиг.

Чар:   Салалт дуусгавар болоогүй өөр шалтгаан бий юу?

Майк: Бид тэтгэмж дээр тохиролцож чадаагүй. Аан тийм, чамайг асуухаас өмнө хэлье, би түүнийг шүүхэд өгсөн.

Чар:   Чи урд шөнө хаана байсан бэ?

Майк: Энд.

Чар:   Үүнийг чинь нотлох хэн нэгэн байна уу?

Майк: Байхгүй. Үгүй ээ, энэ жил бүх ажилтнуудаа ажлаас нь халсан. Энэ новшийн эдийн засаг... Хамгийн түрүүнд урлагийн эд зүйлс худалдаж авах нь багасдаг. Гэхдээ... би түүнийг алаагүй, мөрдөгч өө.

Чар:   Тэгэхээр.... хэрэв чи ямар нэг юм санавал залгаарай. За? Чамд юу байна, хамтрагч аа?

Майк: Энэ Имрамын зурагнуудын нэг. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Келл: Өө, би мэдэхгүй байна!

Мир:  Алив ээ, Келли! Яваарай!  Чинададбүсгүйгээявуулаарай. Наашнь!

Келл: Энэ ёстой гоё байсан!

Дина: Сайнбайлаа, Келли!

Сара: Харинчибичадахгүйгээд л байсан!

Келл: Бимэднэ!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Келл: Бурхан минь, би эгч рүүгээ утсаар яримаар байна. Тэр сая миний хийсэн зүйлд хэзээ ч итгэхгүй дээ.

Дина: Эгчийгээ мартаж үз, Келли. Энэ амралтын өдрөөр надад та нарт хэлэх юм байна, та нар өөрсдийнхөө үнэ цэнийг нотлох цорын ганц хүн бол та нар өөрсдөө, ойлгосон уу?

Олив:   Тиймээ! Би үйлчлүүлэгчиддээ өөрийнхөө үнэ цэнийг нотлох ёстой гэхээс гэж бодохоос залхаж байна.

Келл: Би чамайг ойлгосон, охин минь. Хүмүүст таалагдах зуршлаас салахад хэцүү байдаг.

Олив:   Би хүмүүсийн хүссэнийг нь биелүүлэх гэж хамаг байдгаараа хичээдэг.

Келл: Тиймээ. Би ч гэсэн. Орлого, зарлагын тайлан болгоныг гаргана. Улирал болгонд. 

Мад:  Би улс төрийн карьераа эхлүүлж байхдаа хүмүүст тал засаж чадахгүй гэдгээ мэдэж авсан.

Дина: Энэ чухал сургамж. Харин чиний хувьд? Чи ажил дээрээ боломжоо ашиглахад юу саад болдог вэ?

Сара: Аа... би энэ талаар хэзээ ч нухацтай бодож байсангүй. Би Сент Жонсын цагдаагийн газарт саяхнаас шинэ албанд очсон.

Мир:  Чи цагдаа юм уу? Гэвч чи маш сэтгэл татам эмэгтэй.

Сара: Тиймээ, миний баг намайг их дэмждэг. Би сорилтонд хариу өгөх дуртай.

Келл: Би “гэвч” гэдгийг км-ийн цаанаас ч сонсож чадна.

Сара: Үгүй ээ, үгүй! Ямар ч “гэвч” байхгүй.

Келл: Тэгвэл чи манлайлагчийн сургалтад яаж хамрагдсан юм бэ?

Сара: Юу... Би ихэнх жилийг лабораторид ажиллаж, мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг байсан. Харин миний шинэ ажил практиктай илүү холбоотой. Тиймээс би жаахан ч гэсэн явуут дундаа бодож сурах ямар нэг зүйл хайж байсан байх. Ойлгож байна уу?Зөн совиндоо итгэх ёстой.

Дина: Аа! Тэгэхээр... Миний гуру багш нэг удаа хэлсэн юм: “Та нарын тархи та нарыг хуурч болно. Та нарын зүрх харалган байж болно. Гэвч та нарын зөн совин үргэлж зөв байдаг”.

Келл: Яг үнэн.

Дина: Хөөе!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: Сайн уу, найз минь. Чи өлсөж байна уу?

Чар:   Тэр Сараг л үгүйлээд байх шиг санагдсан.

Дон:  Тиймээ, гэхдээ ганцхан тэр ч үгүйлээгүй, криминалистууд Имраны задлангаас юу хүлээж болохыг ч надад хэлээгүй.

Жесс: Би та нартай байсаар байгаа нь аз. Энийг хар даа. Имраны гар утас. Мессежийг нь хар.

Дон:  Чи яагаад надад ингэж хандаж байгаа юм? Бид найзууд гэж би бодсон. Хэн нэгэн Имрамд дургүйцсэн бололтой.

Чар:   Хэн үүнийг явуулсан бэ?

Жесс: Жастина гэдэг нэртэй эмэгтэй. Тэр хоёр ямар нэг төсөл дээр ажиллаж байсан  бололтой. Гэвч хохирогч хэдэн 7 хоногийн өмнө түүнээс больсон байна.

Чар:   Чи түүний талаар өөр юу олж мэдэв?

Жесс: Хохирогч 10 жилийн өмнө оргонол хүсэхээр Пакистанаас Сент Жонст ирсэн байна. 

Чар:   Оргонол оо? Ямар үндэслэлээр?

Жесс: Түүний хувийн амьдралтай холбоотой мөрдлөгө мөшгилт. Ижил хүйстний харилцааг Пакистанд хориглодог. Тэр бүр Канадад ч гэр бүлтэй байгаагүй, гэхдээ тэр өөрийгөө нилээн сайхан амьдралаар хангасан. Тэр дөнгөж өнгөрсөн жил тушаал дэвшсэн.

Чар:   Тэр Жастинатай ямар төсөл дээр ажиллаж байсан бэ?

Жесс: Түүний утсанд тодорхой мэдээлэл алга.

Дон:  Түүний компьютер яасан?

Жесс: Гэрт хэн ч байгаагүй.

Чар:   Профессор гэхэд хачирхалтай л юм.

Жесс: Тийм ээ, тэр их сургуульд үлдээсэн юм болов уу?

Дон:  Ингэхэд байна аа? Би тийшээ очоод юу олж болохыг мэдэж яагаад болохгүй гэж?

Жесс: Найз охиндоо сайн уу гэж хэлээрэй.

Дон:  Би чамайг ингэж хэлээгүй гэж бодъё.

-------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эр:     Та нарыг айлгасанд уучлаарай, охид оо.

Дина: Үгүй ээ, дугуйчид ийм хол ой руу ордогт дасаагүй юм.

Эр:     Би ердийн замаас хол байх дуртай. Миний дугуй асуудалтай болчихлоо. Та нарт надад түр хэрэглүүлэх насос байхгүй биз?

Дина: Тэр хэрэглэлтэй үүргэвчний хажуугийн халаасанд нь байгаа. Өөртөө туслаарай.

Эр:     Маш их баярлалаа.

Мир:  Юу гээч, энэ амралтын өдрүүдэд би гар утасгүй уйтгартай байна даа гэж бодсон, гэвч миний хэлэх юм....

Келли: Энэ харах нүдний баясгаланд баярлаад байна уу?

Мир:  Яг үнэн.

Эр:     Охид оо, энд та нар л байгаа юм уу?

Олив:   Тиймээ. Бас эндээ ингээд үлдчих санаатай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Их сургуулиар юу байна?

Дон:  Имрамын ноүтбүкийн ямар ч ул мөр алга. Чамд гэж хэлэхэд, Чарли, тэнд хүмүүс үнэхээр сэтгэлээ унацгаасан.

Чар:   Тиймээ, ингээд гэнэт ажлынхаа хүнийг алдахаар цочирдоно.

Дон:  Үгүй ээ, учир нь ганцхан үүнд биш. Имран эдийн засгийн өсөлтийг дэмжихийн хажуугаар байгаль орчныг хэрхэн хамгаалах талаар судалгаа хийж олон улсын анхаарлыг татсан.

Чар:   Энэ маш чухал ажил. Магадгүй Жастина энэ талаар бидэнд юм хэлж магадгүй байх. Өөр юм байна уу?

Дон:  Тийм ээ.Имран салалтынхаа төлбөрийг төлөхөд дэм болох гэжажлаас гадуурхи төсөл дээр чимээгүйхэн ажиллаж байсан гэж миний найз хэлсэн.

Чар:   Яагаад чимээгүй гэж?

Дон:  Байнгын албан тушаалтай профессор хүнд ажлаас гадуур ажиллах зохисгүй байсан байх.

Чар:   Хэн мэдсэн бэ?

Дон:  Магадгүй энэ мэдэж байсан.

Чар:   Рекс. Зөн совингоо ашигла.

Жаст: Үхсэн? Энэ боломжгүй, би өчигдөрхөн түүнтэй уулзсан.

Чар:   Орой хэдэн цагт?

Жаст: 18.00 цагийн үед үү? Би нохойн асрамжийн газрын ээлжнээс бууж гэртээ харьсны дараа.  

Чар:   Чи надад энэ ямар учиртай хэлж өгөхгүй биз? Доктор Абаст илгээсэн энэ мессежээр чиньчамайг маш их уурласан байж гэж би ойлгосон.

Жаст: Тэр 3 долоо хоногийн өмнө намайг ажлаас халсан юм. Би яагаад гэдгийг нь мэдэхийг хүссэн.

Чар:   Тэгвэл та хоёр хамт ажиллаж байжээ.

Жаст: Тиймээ, би өгөгдөл оруулдаг байсан. Би магистрантурт суралцахаар өргөдлөө өгсөн юм. Түүний судалгаанд туслахаар ажиллах нь миний хувийн хэрэгт сайнаар нөлөөлөх байсан юм.

Чар:   Тэр юун дээр ажиллаж байсан бэ?

Жаст: Би мэдэхгүй.

Чар:   Чи мэдэхгүй ээ?

Жаст: Би ердөө л түүнд тоо шивж өгдөг байсан. Тэд ямар учиртайг ч би мэдэхгүй. Тэгж байжхариу нь найдвартай хоёрдмол утгагүйгээр гарна. Уучлаарай. Би түүнийг өнгөрсөнд үнэхээр итгэж чадахгүй байна. Уг нь миний аспирантурт элсэхээр шийдсэн цорын ганц шалтгаан нь доктор Абас байсан юм. 

Чар:   Сүүлийн ганц асуулт, Жастина.

Жаст: За?

Чар:   Өчигдөр түүнд ноүтбүк нь байсан уу? 

Жаст: Би түүнийг лаптоптойгүй байхыг хэзээ ч хараагүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Имран Жастинтай уулзахаар ирэхдээ лаптоптой байсан байна. Гэтэл түүний цогцосыг олох үед тэр нь байгаагүй.

Дон:  Тэгвэл алуурчин авсан байх нь.

Чар:   Тиймээ, тэнд тэдэнд хэрэгтэй ямар нэг зүйл байсан байх.

Жесс: Тиймээ. Чиний зөв байж мэднэ. Имраны утасны цэнэг дуусчихсан. Тиймээс би цэнэглээд дахиад асаасан чинь саяхан устгасан баахан аппууд татагдаж эхэлсэн. 

Чар:   Би тийм зүйл болоход үнэхээр дургүй.

Жесс: Би ч гэсэн. Ямартай ч тэдний нэг нь Имран экстэйгээ хуваалцдаг байсан үүлэн хадгалалт байсан. Мэднэ дээ, зурагнууд, хөгжим гээд л.

Дон:  Ер нь энд ирэх утгатай байсан уу, Жесси?

Жесс: Тиймээ. Маш том. Имран өөрийнхөө ноүтбүкийг 7 хоног бүр нөөц санах ой үүсгэж байхаар тохируулсан байж. 

Чар:   Энэ чинь сайн хэрэг. Зөв үү?

Жесс: Хэрэв бүх нөөц санах ойнууд нь устгагдаагүй бол энэ сайн байхсан.

Дон:  Тэр аппуудыг устгах үеэр тийм юм болоогүй гэж үү?

Жесс: Үгүй ээ, нууц үгийг нь мэддэг хэн нэгэн үүнийг гараар устгасан байх ёстой. 

Чар:   Жишээ нь, Майкл Рэттан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дина:   За, болж байна. Амьсгалаарай. Олс чамайг дэмжиж байгаа. Чиний хийх бүх зүйл бол түүнд л найдах хэрэгтэй.

Мэд:  Доошоо битгий хар.

Дина: Хөлөө өргөн тавь. Яг ингэж. Амьсгал.

Келл: Чи чадна аа,Мэделин! Чи чадна!

Мир:  Тэр юунаас айгаад байгааг би мэдэхгүй юм.

Сара: Яваарай, Мэделин!

Олив:   Тэгэхээр чи... чи нээрэн цагдаа юу? Энэ үнэхээр сайхан байх даа.

Сара: Өө, ТВ шоугаар л тийм харагддаг юм, гэвч ихэнхдээ протоколууд, бичиг цааснууд.

Олив:   Тэгсэн ч гэсэн, миний ажлаас хамаагүй сонирхолтой байх. Асуудлыг шийдэж, яршигтай үйлчлүүлэгчдэд зориулж хэвлэлийн мэдээ бичнэ. Дороо залхадаг.

Сара: “Дуулиан”-д тиймэрхүү зүйлс үргэлж сайхан санагддаг байсан.

Олив:   Чи л хэлсэн болохоос, ТВ шоугаар уйтгартай мөчүүдийг харуулдаггүй. Тэгээд чи юу хийдэг вэ? Чи мөрдөгч юм уу?

Дина: Келли! Дээшээ нь тат! Хамгаалалтын олсыг хяналтаа ав!

Мир:  Хөөх!

Келл: Надад үнэхээр харамсалтай байна!

Мир:  Тэр ийм юмнаас айгаад байж л дээ.

Дина: Мэделин! Чи зүгээр үү?

Мэд:  Би зөвхөн шагайгаа мултчихлаа. Би гэртээ харьж чадна.

Сара: Үгүй ээ, үгүй, алив, нааш нь. Ядаж л би үзээдэхье.

Мэд:  Тэг ээ, баярлалаа.

Дина: Чи хурдан сэтгэж байна, Сара. Чиний зөн чиний бодсоноос ч хурдан байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чамд ганц хором байна уу?

Майк: Надад саяар байна. Би хааж байгаа.

Чар:   Чи яагаад Имрамын лаптопын нөөц санах ойг нь устгасан бэ?

Майк: Чи юу яриад байна аа?

Чар:   Та хоёр нууц үгээ хуваалцдаг байсныг би мэднэ. Тиймээс чи түүний нөөц санах ойг устгасан шалтгаанаа надад хэлээч.

Майк: Ойлголоо, тэгье. Имрам бидний нууц үгийг солихоос өмнө би амжиж лаптопыг нь ухаж үзсэн юм. Би ердөө л миний тэтгэмжийг төлөхөд юу саад болсныг мэдэхийг хүссэн.

Чар:   Гэхдээ чи юу ч устгаагүй биз дээ?

Майк: Мэдээж үгүй. Имрам миний толгойг тасдах байсан.

Чар:   Чамаас өөр хэн нэгэнд та нарын онлайн хадгалалтын нууц үг байдаг уу?

Майк: Би эргэлзэж байна. Би хэнд ч хэзээ ч өгч байгаагүй. Ер нь Имран иймэрхүү юмыг надад итгэх хүртэл хэдэн жил болсон.

Чар:   Чи компьютерийг нь ухаж байгаад юу олсон бэ?

Майк: Түүний ажиллаж байсан эрчим хүчний компани нь түүнд мөнгө төлөөгүй байсан.

Чар:   Тэр эрчим хүчний компани нэртэй юу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Пенндейл Ойл энд Газ.Чи тэдний тухай сонсч байсан уу?

Дон:  Мэдээж би сонссон. Миний брокер намайг тэдэнтэй холбогдооч гэж гуйгаад байсан. Тэдгидравлик хагарал хийх асар том төслийг батлахыг хүлээж байгаа юм. Мөн Грос-Морне орчимд хагас тэрбум баррель түүхий газрын тос байгаа гэж үздэг.

Чар:   Засгийн газар олон жилийн өмнө гидравлик хагарал хийхийг болиулсан гэж би бодсон.

Жесс: Одоохон. Тиймээ. Үгүй ээ, одоогоор үгүй. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар илүү их судалгаа хийх шаардлагатай гэж тэд үзжээ.

Чар:   Бодвол Имран энэ судалгааг хийж байсан байх.

Дон:  Юу гээч, Чарли? Би Пенндейлээс хэн нэгнийг авчрах хэрэгтэй юм шиг байна.

Чар:   Болж байна. Бид 15 минутын дараа буцаж очно. Уг нь бид үүнийг хуваалцана гэж би бодсон.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Өнөөдөр ирсэнд баярлалаа, ноён Жонсон.

Жон:  Зүгээр ээ. Пенндейлийн гидравлик хагаралын төсөл үнэхээр онцгой. Зарим нь бүр хувьсгал хийсэн гэж хэлэх байх.

Дон:  Яагаад тэр вэ?

Жон:  Бид байгаль орчны эрсдэлийг бүрэн гаргуулахгүй байх олборлолтыншинэ үйл ажиллагааныпатент авсан.

Чар:   Имран Абасын үхэл төсөлд хэрхэн нөлөөлсөн бэ?

Жон:  Энэ мэдээж аймшигтай эмгэнэлт явдал.Гэхдээ тэр бидний төлөө өөрийнхөө ажлыг хийсэн. Тэр нь гидравлик хагаралынзориулалтаар бидний ашиглах гэж байгаа газрын байгаль орчны үнэлгээ.Зохиогч нь доктор Абас байсан юм.

Дон:  Би танайд иймэрхүү зүйлийг хийдэг боловсон хүчин байдаг гэж бодсон.

Жон:  Манайд байгаа. Гэхдээ гидравлик хагарал хийх ньмуу нэртэй. Тиймээс, Засгийн газар шийдвэр гаргахаас өмнө бие даасан судлаачийн саналыг сонсохыг хүссэн юм. Харин  бид үүнд хувь нэмрээ оруулахдаа баяртай байгаа.

Чар:   Имран та нарын саналыг зөвшөөрсөн.

Жон:  Тиймээ. Ньюфаундлендийнэхний талбайн газарт гидравлик хагарал хийхэд тохирно гэсэн манай эрдэмтдийн дүгнэлттэй түүний тайлантохирч байгаа.

Дон:  Тэгвэл та нарынтөсөл үргэлжилсээр байна уу?

Жон:  Аж үйлдвэрийн сайд л баттай хэлж чадна. Харин бидний хооронд бол, тийм ээ, би өөртөө итгэлтэй байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Би хэнийг ч айлгамааргүй байна. Гэхдээ Мэделины уналт золгүй явдал байсан гэж би бодохгүй байна. Энэ бэхэлгээг хар даа, энэ нэг л биш.

Олив:   Бидний хэн нь ч үүнийг ашиглаж болох байсан.

Келл: Өөрөөр, бидний хэн нь ч унаж болох байсан юм уу?

Мэд:  Бид явахаас өмнө бүх хэрэглэлүүдээ шалгасан. Бүгд л зүгээр байсан. Энд хэн тийм зүйлийг хийж чаддаг байна аа?

Келл: Өө, бурхан минь.

Мир:  Энэ одоо юу вэ, манлайлагч болохыг мэдэх гэнэтийн сорил юм уу?

Дина: Огтхон ч үгүй. Энэ сургалт та нарын тав тухгүй байдлыг дээд түвшинд хүргэхэд чиглэгдсэн. Гэхдээ хэн ч хохирох ёсгүй.

Олив:   Нөгөө уулын дугуйчин! 

Сара: Бидний харсан цорын ганц хүн тэр. Гэхдээ энэ хамгийн сайндаа дам нотолгоо.

Мир:  Дина түүнд бидний эд зүйлст хүрэхийг зөвшөөрсөн.

Олив:   Тэр юуг ч сольсон байж мэднэ. Бидэнд ямар нэг муу юм тохиолдоогүй нь аз.

Келл: Одоохондоо. Хэрэв үүргэвчинд дохио дамжуулагч хийсэн бол яана? Тэр яг одоо биднийг дагаж байж болно!

Сара: Сонс, сонс. Аюулхаанаасбасяагаадгарсныгбидмэдэхгүй. Гэвчбидазааүзэхгүй, иймявдалдавтуулахгүйбайхёстой.Битусламждуудаххэрэгтэйгэжбодожбайна.

Мир:  Юугээч, цагдаанарирвэлбаярланагэжбихэзээ ч бодожбайсангүй. Гэхдээ… чинийзөв.

Дина: Хачинюмаа. Сүлжээалга.

Мэд:  Моднуудхаагаадбайгаабайх.

Сара: Магадгүй. Оролдоодбай.

Олив:   Энэүнэхээрайлгажбайна, охидоо.

Келл: Бисаналнэгбайна. Битайванбайхыгхичээнэ. Гэхдээхэннэгэнбиднийгмөшгижбайвал… харинэнэбиднийггадаадертөнцтэйхолбохцорынганцхолбоо….гэтэлньажилладаггүй. 

Сара: Бидердөө л сэрэмжтэйбайххэрэгтэй.

Дина: Мөнбидмуумэдрэмжээцэвэрлэхийнтулдхэдхэдэнгүнзгийамьсгалавчболно, Дина.

Мэд: Ягодооүүндтохирохцаггэжбибодохгүйбайна, Дина.

Мир:  Тиймээ. Тэгээдбидунтажбайхдааяажсонорсэргэгбайхвэ?

Сара: Бисэрүүнбайжбүгдийгажиглажбайя.

Дина: Чишөнөжинунтахгүйбайжболохгүй. Маргаашбиднийхувьдчухалөдөр, биджимдээргарна.

Олив:   Ерньбүгдээрээээлжилвэляасанюм?

Мэд:  Энэчинь л шударгаболно.

Сара: Затэгье. Баярлалаа. Хүнбүр 2 цагуу? Ээлжлэхүү? Биэхлэе. Бүхюмсайханболно. Зүгээрээ. Бүхюмзүгээр. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Тэгэхээр, хэрэв Пенндейлийн саналыг Имран зөвшөөрсөн юм бол тэд яагаад түүнийг судалгааг устгах гэсэн юм?

Чар:   Бид дахиад л мухардалд орлоо.

Жесс: Мухардсан ч гэсэн муугүй юм биш үү? Би задлан шинжилгээний хариуг авсан.

Чар:   Рекс, чи хаалга нээж болох уу?

Жесс: Ингээд, Имран угаарын хийд хордож үхсэн, гэхдээ ингээд дуусахгүй. Цусны шинжилгээг нь харцгаа.

Чар:   Задлангийн эмч түүний биеэс кетамин илрүүлсэн юм уу?

Жесс: Тиймээ, түүний мөрний ард, даланд тарьсан ул мөр байсан. Хаана гэдгийг нь хар даа. Өөрөөр, хэрэв Имран нугараачин биш л бол тэр үнэхээр...

Дон:  Яг үнэн. Тэр өөрийгөө тарьж чадахгүй.

Чар:   Хэн нэгэн түүнд өвс өгч.

Дон:  Тэгвэл түүнийг машинд нь оруулахад алуурчинд амархан байсан. Энэ толгойны шарх ямар учиртай вэ?

Чар:   Алуурчин Имраны цогцсийг зөөж байхдаа учруулсан байх. Магадгүй тэр анзаараагүй биз.

Дон:  Хүлээ, Имраны экс эхнэрт нь кетамины зөвшөөрөл байсан уу?    

Чар:   Үгүй ээ, үгүй. Гэхдээ хэнд байдагийг би мэднэ. Рекс.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жаст: Кетамин? Байзаарай, чи бодохдоо арай...

Чар:   Чи ноходын асрамжинд ажилладаг. Энэ түгээмэл бэлдмэл.

Жаст: Тиймээ, гэхдээ надад авах зөвшөөрөл байдаггүй. Бүр байсан ч би Имранд хэзээ ч хор учруулахгүй байсан. Тэр миний багш байсан юм.

Чар:   Чи юу олсон бэ, хамтрагч аа?

Жаст: Би энийг урд нь хэзээ ч хараагүй. Нэг бол доктор Абрамс энд ирсэн өдрөө үлдээсэн байх.

Чар:   Болно биз дээ? Үүнийг найдвартай газарт нуугаарай. Энэ ямар утгатай байж болох вэ?

Жаст: Чиний таамаглал минийхээс хавьгүй дээр

Чар:   Та хоёр яг юун дээр ажиллаж байсан юм?

Жаст: Би чамд хэлсэн. Би өгөгдөл цуглуулж байсан. Би мэдэхгүй.

Чар:   Хэрэв Имран үүнийг чамд өгсөн бол энд юу бичсэнийг чи ойлгоно гэж бодсон байх. Гар утсаа өөртөө байлгаарай. Энэ түлхүүрт бичсэн зүйлсийг тайлахад бидэнд чиний тусламж хэрэг болно. Рекс. Явъя, найз минь. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Келл: Чи юу хийж байна аа?

Сара: Аа, ердөө л багахан криминалистикийн шинжилгээ. Хэрэв хэн нэгэн бидний отог руу нэвтрэх гэж оролдвол тэр ул мөрөө үлдээнэ.

Келл: Үнэхээр ухаалаг юм. Чи бидэнтэй байдаг нь ашгүй дээ.

Сара: Май. Дулаан байгаарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дина:   Сайхан амарсан уу?

Сара: Үгүй, сайнгүй. Утас чинь ажилд орсон уу? Магадгүй бид өндөрлөг газарт гарвал болох байх. Бид явах... Чи энийг сонсч байна уу?

Дина: Юу сонсох юм?

Сара: Мэдэхгүй ээ. Энэ яг... Маделин? Дина, надад тусламж хэрэгтэй!

Дина: Өө!

Сара: Түүнийг гаргаарай! Түүнд цэвэр агаар хэрэгтэй!

Олив:   Юу болоод байна аа?

Дина: Юу болсон юм бэ?

Сара: Пропан хий! Түүнийг унтраа!Мэделин. Мэделин. Хөөе, сэргээрэй! Алив л дээ.

Олив:   Тэр үхчихсэн үү?

Сара: Үгүй ээ, түүний судасны цохилт байна. Хөөе, сэрээрэй! Сэргэ л дээ. Алив!

Келл: Тэгвэл тэр яагаад сэргэхгүй байна?

Сара: Тэр пропанд хордсон. Алив л дээ. Мэделин? Хөөе, сэргээрэй!

Мир:  Бай хэн байсныг бид мэдсэн гэж бодож байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: Залуус аа, залуус аа! Би та нарыг огт ирэхгүй нь гэж бодлоо.

Дон:  Одоо дөнгөж 8 цаг шүү дээ.

Жесс: Тиймээ. Бид шөнийн турш унтсангүй.

Жаст: Тэдний Бостоны цөцгийтэй тос дуусчихаж. Тиймээс би ванилын амтлагчтайгаас нь авлаа. Өө, сайн уу.

Жесс: Баярлалаа.

Чар:   Сайн уу.

Жаст: Уучлаарай, би ердөө хоёрыг л авсан.

Жесс: Өө. Би эхний хэсэг файлыг тайлсны дараа Жастина руу залгасан юм.

Дон:  Чи юу авчихсан юм, Рекс?

Чар:   Тэр Сарагийн свитерийг өрөөнөөс нь авсан бололтой.

Жаст: Хэн нэг нь дурлачихсан юм уу?

Чар:   Аа? Тэгээд та нарын тэр файл юу болсон?

Жесс: Аа... чи асуусанд би баярлалаа. Имраны хүрээлэн буй орчны үнэлгээний бүх мэдээллүүд энд байна, бүгд дүн шинжилгээ хийгдсэн.

Дон:  Энэ дүн шинжилгээ чамд  юуг хэлээд байна, Жастина?

Жаст: Түүний судалж байсан экосистем нь маш эмзэг байж.

Дон:  Гэхдээ энэ Имраны өгсөн тайлантай тохирохгүй байна.

Жесс: Энэ та нарын харсан тайлантай тохирохгүй. Гэхдээ,ЮЭсБи дээр нэлээдөөр төсөл бий.

Жаст: Тийм ээ. Доктор Абас маш тодорхой хэлсэн.Түүний үнэлж байсан газар дээр буй газар дээр гидравлик хагаралгаргахыгзөвшөөрч болохгүй.

Дон:  Энэ Стюарт Жонсоны бидэнд өгсөн тайланг хуурамч хийсэн гэсэн үг.

Чар:   Тэгсэн ч Имран үнэнийг ил болгохыг хүссэн байх нь. ЖастиндЮЭсБи-тэй файлаа үлдээсэн нь тэр өөрийгөө эрсдэлд оруулж байгааг мэдэж байсан гэсэн үг.

Жаст: Тэгээд л тэр намайг хохироохгүй гэж халсан байх.

Дон:  Гэхдээ ямар нэг зүйл хийхээсээ өмнө бидэнд  нэмэлт нотлох баримт хэрэгтэй.Жесси.ЧиЮЭсБи доторхийг бүгдийг нь тайлсан уу?

Жесс: Хэд хэдэн аудио файлууд үлдсэн байгаа.

Дон:  Үргэлжлүүл.Мөн ямар нэгэн зүйл гарч ирвэл бидэнд мэдэгдээрэй.

Жесс: Сайхан санаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Олив:   Чи яаж байна?

Мэд:  Биеийн хувьд сайн.Сэтгэл зүйн хувьд? Энэ миний санаад нэг л бууж өгөхгүй байна.

Олив:   Тийм ээ, би төсөөлж байна. Болгоомжтой бай.

Мэд:  Чи сонгуульд өрсөлдөх үеэр ихээхэн анхааралд өртдөг. Чөтгөр гэж, бүр хүмүүс чамайг үзэн ядна гэсэн хүлээлттэй байдаг. Гэтэл хэн нэгэн намайг алах гэж ой дотор мөшгинө гэдэг? Энэ...

Сара: Үүний ард хэн байж болох вэ, чамд санах юм байна уу?

Мэд:  Үүнийг тоолвол чамд цаг хүрэлцэх үү?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс:   Залуус аа! Залуус аа!Та үүнийг сонсох ёстой. Энэ нь жаахан цуурайтах байх, гэхдээ Имран утасны яриаг бичиж байгаа юм шиг сонсогдлоо.

Чар:   Алив, сонсооцгооё.

Имр:  Тэгэхээр,чи намайг судалгааныхаа бодит үр дүнг нуу гэж байна уу?

Олив:   Чи нууцыг задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зурсан!

Имр:  Зарим юм илүү чухал байдаг! Би аль хэдийн сайдтай уулзахаар товлосон. Чи мэдэж байх ёстой!

Олив:   Чи үүндээ харамсах болно.

Чар:   Энэ мэдээж заналхийлэл байна.

Дон:  Жастина, чи энэ хоолойг таньж байна уу?

Жаст: Үгүй ээ, би мэдэхгүй. Доктор Абасын хамт ажилладаг хэнтэй ч уулзаж байгаагүй.

Чар:   Стюарт Жонсон хэлэхдээ Пенндейлийн саналын шийдвэрийг Аж үйлдвэрийн сайд гаргана гэсэн. Харин Имран тэдний тухай хэлэх гэж байгаагэнэ нууцлаг эмэгтэй мэджээ.

Дон:  Тэгвэл сайд ч бас аюулд орж мэднэ.

Чар:   Чи хаачих гэж байна?

Дон:  Явж сайдтай ярилцъя.

Чар:   Би чамтай хамт явъя. Рекс.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Хөөе. Энэ нь чамд замын эхлэл рүү буцахад тусална.

Мэд:  Баярлалаа.

Сара: За.Сайн уу, Дина. Би чиний камерыг түр авч болох уу?

Дина: Мэдээж. Энд байна.

Сара: Баярлалаа. Энд ямар ч хөлийн мөр алга, энэ чинь...

Олив:   Сайн уу, Сара.

Сара: Сайн уу, Олив. Юу болсон бэ?

Олив:   Энэ нь утгагүй байж мэднэ, гэхдээ...

Сара: Сим карт уу? Энийг эвдсэн байна.

Сара: Чи энийг хаанаас олов?

Олив:   Динагийн майхны дэргэдээс. Сонс, би чамайг цагдаа гэдгийг мэднэ. Магадгүй үүнээс болж хиймэл дагуулын утас ажиллахгүй байгаа байх.

Сара: Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Эмил: Сайд амралттай байгаа. Гэхдээ би чамдөөр юугаар тусалж чадах бол?

Дон:  “Пенндейл Ойл энд Газ” компаниас танай оффист тавьсан саналын талаар бид чамаас асуух хэдэн юм байна.

Эмил:  Энэ мужийн хувьд маш сонирхолтой боломж.

Чар:   Тэгэхээр, яам төслийг батлахаар төлөвлөж байгаа юм уу?

Эмил:  Хэрэв энэ надаас шалтгаалдаг бол мэдээж.

Чар:   Дарга чинь яах вэ?

Эмил:  Мэделин эргэлзээд л байгаа. Тийм ч учраас тэр бие даасан үнэлгээ хийхийг шаардсан.

Дон:  Аан тийм, энэ үнэлгээ гэснээс, танай дарга, сайд хоёр Имран Абастай ярилцсан уу?

Эмил:  Инээдтэй юм асуух гэж.

Чар:   Яагаад тэр вэ?

Эмил:  Мэделин амралтаараа явдаг өглөө нь надтай утсаар ярьсан. Тэгээд доктор Абас мэдэгдэлгүйгээр тэднийд ирэхэд нь дарга утсаа тасалсан.

Чар:   Бидэнд танай даргатай холбоо барих дугаар хэрэгтэй. Тэр аюулд өртөх магадлал өндөр байгаа.

Эмил:  Энэ боломжгүй. Тэр технологгүй орчинтой манлайлагч нарын сургалтанд явсан..

Дон:  Тэр сургалт ямар нэртэй вэ?

Эмил:  Ааа... Зэрлэг байгаль... Үгүй ээ, хүлээ.

Чар:   Арай “Зэрлэг байгаль дахь эмэгтэйчүүд” биш үү?

Эмил:  Тийм ээ, тийм!Өө, уучлаарай. Бүгд “Дабль ви” үсгээр эхэлдэг. Би үргэлж хольж хутгаад байдаг юм.

Чар:   Цаг гаргасанд баярлалаа.

Дон:  Тийм ээ, баярлалаа. Юу болсон бэ, Чарли?

Чар:   Сайд Саратай нэг сургалтанд хамт явсан байна.

Дон:  Ойлголоо, хоёулаа яаран дүгнэлт хийхгүй байцгаая. Имран аль хэдийн сайдтай уулзсаныг манай алуурчин мэдээгүй байж болно.

Чар:   Бид ингэж азаа үзэж болно гэж бодохгүй байна. Жесс, Сарагийн сургалт. Надад байршил нь хэрэгтэй.      

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара:   Мэделин. Ойд чиний араас гаж донтон хөөцөлдөөгүй.

Мэд:  Маделин: Юу?

Сара: Энэ манай группын хэн нэг нь.Би дараа тайлбарлая. Харин одоо бид чамайг группээс холдуулах хэрэгтэй байна. Чамдзовиуртай байгааг би мэднэ. Гэхдээ бид хурдан явах хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Хөөе, Жесси. Бид аль хэдийн замын эхэнд байна.

Жесс: Ойлголоо. Сарагийн групп урд чинь таван километрт байх ёстой.

Чар:   Мэдлээ, тэд төөрч будилаагүй гэж найдъя. Хэрэв Маделин гэдэг эмэгтэйн талаар ямар нэг юм олвол над руу залгаарай.За, найзаа. Явж түүнийг олцгооё.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Мэд:  Энэ бараг л жим шиг харагдахгүй байна. Чи итгэлтэй байна уу?

Сара: Хэрэв бид энд гол гаталж нөгөө талд гарвал үндсэн замтай яг зэрэгцээ зам бий. Бид хоёр цагийн дараа замын эхлэлд хүрч чадна.

Мэд:  Би чиглэл гэж яриагүй. Бид группыг орхисон нь зөв гэж бодож байна уу?

Сара: Өнөө өглөө отогийн эргэн тойронд шинэхэн гутлын хээ олдоогүй.Маделин. Тэр эмэгтэйчүүдийн нэг нь чамайг алах гэж оролдсон.

Мэд:  Би мэднэ.Гэхдээ ядаж л бид хоёулаа байгаагүй. Бидэнд дэмжлэг байсан. Өөрийгөө тусгаарлагдсан юм шиг санагдаад байна.

Сара: Тиймээ.Үгүй ээ, миний зөн совин надад ингэвэл аюулгүй гэж хэлээд байна. Би чамаас гуйя, зүгээр л надад итгэ.

Мэд:  За.

Сара: Харин шагай чинь хадан дээр хөндөгдөхгүй байгаа?

Мэд:  Би амьдарна. Найдаж байна.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Би энд байна. Чи зүгээр үү?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Мир:  Хойшоо болцгоо! Яв!

Келл: Биднээс холдоод өг!

Мир:  Зогс, за юу?Зогс! Биднээс холд!

Чар:   Зүгээр ээ! Айх хэрэггүй!Бид та нарт хор учруулахгүй. Бид цагдаа нар.Бүх юм зүгээр үү? Та нар манлайлагчдын сургалтанд оролцож байгаа юу?

Мир:  Тиймээ, хүмүүс алга болж эхлэх хүртэл бид оролцож байсан.

Чар:   Алга болно гэж юу гэсэн үг вэ?

Келл: Хэн нэгэн биднийг нэг нэгээр нь салгаж байна! Сара, Маделин хоёр эхлээд явчихсан. Дараа нь Дина явсан! Тэгээд Олив явсан!

Чар:   Сара, Маделин хоёр хэзээ салсан бэ?

Келл: Уг нь би цаг хугацааны маш сайн мэдрэмжтэй. Гэтэл энд, байгальд, миний дотоод цаг хугацаа үнэхээр... Ээ бурхан минь, би мэдэхгүй.

Чар:   Бид цагаар ярьж байна уу, эсвэл хоногоор уу?

Мир:  Энэ бараг хоёр цагийн өмнө.

Чар:   Баярлалаа.

Келл: Хүлээ, хүлээгээч.Хаашаа явж байгаа юм бэ?

Чар:   Үргэлжлүүлээдяваад бай.Би та нарыг тосч авах цагдаа явуулъя.

Мир:  Ойлголоо.За, явцгаая.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Хэрэв бид хурдан алхвал хоёр цагийн дараа зам руу хүрнэ.

Мэд:  Гайхалтай, мэдлээ. Би зүгээр л...Би ядарч байна.

Сара: Энэ түгшүүртэй хоёр хоног байсан. Явцгаая.  Чамайг маш их зүйл туулсаныг би мэднэ.

Мэд:  Би одоо ч бодсоор л байна, гэхдээ, тэр эмэгтэйчүүдийн нэг нь яагаад намайг алах гэснийг би мэдэхгүй.Үгүй бол...

Сара: Юу гэж?

Мэд:  Бид сургалтанд явдаг өглөө манай гэрт нэгэн эрдэмтэн ирсэн юм. Имран Абас.

Сара: Тэр юу хүссэн бэ?

Мэд:  Миний батлах ёстойтүүний бичсэн гидравлик хагаралын төсөлтэй холбоотой үнэнийг тэрнадад хэлэх гэсэн. Тэр өөрийг нь нэг эмэгтэй сүрдүүлсэн гэж хэлсэн.Сонирхолтой нь,арай тэдний нэг нь...

Сара: Чшш! Бид цаашаа явах хэрэгтэй байна.  Нааш ир. Би чамайг түшье.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи юу сонссон бэ, найз минь?

Сара: Наашаа, намайг түшээд яв.

Чар:   Энэ Сара мөн үү?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жон:  Би сайн ойлгохгүй байна.

Дон:  Бүгд маш амархан. Имран Абасын хийсэн судалгаа чиний ашиг сонирхолд нийцээгүй болохоор Пенндейлээс хэн нэгэн түүнийг заналхийлсэн үү?

Жон:  Доктор Абасын илтгэлд бид их баярласан. Чи түүнийг харсан. Чи мэднэ.

Дон:  Хэн нэгэн түүний тайланг хуурамчаар үйлдсэнийг бид мэднэ.Би чамайг тэр хэн нэгэн байсан гэж бодож байна.

Жон:  Би тэр тайланд хэзээ ч хүрч байгаагүй.

Дон:  Тэгвэл та үүнийг өөрчилсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу? Сонс, хэрэвбичамайг хүн амины хэргийн хамсаатнаар буруутгахыг хүсэхгүй байвал...

Жон:  Би доктор Абасын үхлийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ тангараглая.

Дон:  Тэгвэл чи юу мэдэх вэ?Чи яг одоо надад ярьж эхлэх хэрэгтэй.

Жон:  Долоо хоногийн өмнө доктор Абасын тайланд асуудал гарч болзошгүйг надад анхааруулсан. Энэ Пенндейлийн хувьд тийм ч сайн юм биш.

Дон:  Хэн чамд анхааруулсан бэ?

Жон:  Доктор Абастай харилцан ажиллахын тулд бидний хөлсөлсөн зөвлөх компанийн захирал.Пенндейл бүрмөсөн зайгаа барих хэрэгтэй байсан.

Дон:  Түүний тайлан тэрбум долларын төслийг сүйрүүлнэ гэдгийг мэдсэн тэр мөчид чи оролцохоор шийдсэн байна.

Жон:  Үгүй ээ, би түүнд хэзээ ч ойртож байгаагүй.

Дон:  Гэхдээ?

Жон:  Зөвлөх компани эерэг тайлан гаргаж, саналыг батлуулахын тулд боломжтой бүхнийг хийнэ гэж би хэлсэн байж мэднэ.

Дон:  Боломжтой бүхэн нь түүний амь нас байсан. Чи зөвлөх компанийн хэнтэй нь холбоо барьсан бэ?

Жон:  Олив Чемберстэй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Мэд:  Шагайгаа бооход ганц хором хэрэгтэй байна.

Сара: За, энэ. Алив...Бид зам дээх очингуутби чамд боож өгье, за юу?

Мэд:  Би чадахгүй нь. Би чадахгүй нь!

Сара: Алхаад бай. Тиймээ, би мэднэ, өвдөж байгааг чинь мэдэж байна, Маделин. Гэхдээ бид бараг л бариад хүрчихлээ, за юу?Бид бараг аюулгүй болсон.

Олив:   Энэ чиний аюулгүй гэж юуг тодорхойлохоос шалтгаална. Та хоёрыг гүйцэхэд хэцүү байлаа.

Сара: Чи биднийг олж чадах байх гэж бодсон.

Мэд:  Энэ мөн гэдгийг мэдэж байсан уу?

Сара: Чи Сим картаар өөрийгөө бариад өгчихсөн. Хэрэв энэ Дина байсан бол тэр биднийг Сент Жонсоос явахаас өмнө утсаа эвдэх байсан нь гарцаагүй.

Олив:   Энэ хараал идсэн амралтаар яагаад заавал хараал идсэн цагдаа байдаг юм?!

Мэд:  Чи Имран Абасыг заналхийлсэн эмэгтэй байх нь.

Олив:   Тэр зүгээр л амаа хамхиж байх нь надад хэрэгтэй байсан.Гэтэл үгүй шүү. Тэр танай гэрт хүрч ирээд бүгдийг баллах ёстой байж л дээ!

Мэд:  Чи хаанаас мэдсэн юм, түүнийг...? Чи тэнд байсан уу?Чи намайг тагнаж байсан юм уу?

Олив:   Ер нь энэ чамд огт хамаагүй юм байсан!

Сара: За, Олив. Олив, чи юу болоод байгаагбидэнд хэлж яагаад болохгүй гэж?

Олив:   Миний үйлчлүүлэгч тайлан эерэг гарахад санаа тавихгүй бол манай компанийг хална гэж хэлсэн. Дээр ньнадад хоёр саяын шагналаа алдах хүсэл байхгүй.

Сара: Энэ их хэцүү дарамт бололтой.

Олив:   Чи төсөөлөх ч үгүй!Би тайланг хянаж үзсэн. Хэрэв тэр эрдэмтэн энэ тухай ам алдаж эхлээгүй бол бүхюмзүгээр байх байсан!Одоо та хоёр мэдэж авлаа! Тэгэхээр...Ээ бурхан минь, ямар хэцүү юм бэ!

Мэд:  Бид үүнийг зохицуулж чадна гэдэгт би итгэж байна.

Олив:   Чигидравлик хагаралын тухай саналд гарын үсэг зурах уу? Тийм бол зохицуулах юу ч алга даа.

Сара: Олив, хэн ч хохирох ёсгүй.

Олив:   Одоо энэ хэтэрхий оройтсон.

Сара: Холд!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: Олив Чемберс Тэр Имраныг хөлсөлсөн зөвлөх компанийг удирддаг. Би чамд илгээх түүний ...Энэ юу байсан бэ?

Чар:   Бид тэднийг олсон юм шиг байна.

Жесс: Бүх юм зүгээр биз дээ? Сара аюулгүй биз?

Чар:   Жесси, зүгээр л нэмэлт хүч дууд. Түргэл.

Жесс: Мэдлээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Надад түүнийг хүлэх нэг юм хэрэгтэй! Майхныхаауяагнаашньаваадир! Чихүмүүсхохирохоосхамгаалахадхэтэрхийоройтсонгэжюугхэлсэнбэ?

Олив: НададПенндейлийнажилтаныхэлснийдагуубихэрэгтэйгэсэнбүхнийг л хийсэн.

Сара: Чихэннэгнийгалсануу? Олив! Чи Имран Абасыг хөнөөсөн үү?

Олив: Бисаналдэмжигдсэнгэдгийгшалгахёстойбайсан.

Сара: Олив, чиюухийчихэвээ?

Олив:   Ганцханюмүлдсэн.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Рекс! Бид замаа товчлох хэрэгтэй болох нь дээ.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Бүү хөдөл! Рекс, чиэндюухийжявааюм? Чияажмэдсэнюмбэ?

Чар:   Энэ их урт түүх. Бид гэртээ харих замдаа энэ тухай ярилцаж болно. Гэхдээ энэ Маделины хойноос хөөцөлдөж байсныг чи яаж мэдсэн бэ?

Сара: Би зөв совиндоо найдсан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дина:   Сүүлийн хэдэн өдөр өөрсдийгөө манлайлагч гэсэн ойлголт бидэнд хэрхэн нөлөөлсөн талаар ярилцах газрыг олцгооё.

Келл: Энэ тэнэг юмаа больчих, Дина. Би зүгээр л уумаар байна.

Мир:  Юу гээч, Келли, чи жинхэнэ өсөлтийг харууллаа ш дээ!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Хөөе, аа...Рекс. Тэр... аа... Тэр сүүлийн хоёр хоног чамайг их санасан. Чамайг энд алуурчинтай байсан болохоор их санаа нь зовсон байх.

Сара: Энэ хүндхэн хоёр өдөр байсан бололтой.

Чар:   Тиймээ, тийм байсан. Миний бодлоор, тэр чамайг алдана гэхээс айсан байх.

Сара: Тийм байж, би түүнд хаашаа ч явахгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй байх, тийм үү?

Чар:   Тэр үүнд баярлах байх даа. Явъя, найз минь

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home