Hudson and Rex S4 E3

Хадсон, Рекс хоёр–4–3 /Рекс өөрийнхөө газрыг тэмдэглэсэн нь/

Үргэлжлэл:      43:35 мин.

Дүрүүд:

Эр:

Чарл Хадсон     Мөрдөгч

Жесс           цагдаагийн АйТи

Донован      цагдаагийн дарга

+Режи   Донованы багын найз

+Гриффин  эрдэнэсийн хайгуулч

+Бак            эрдэнэсийн хайгуулчин

+Баррет      эртний эд зүйлс цуглуулагч

 

Эм:

Сара            цагдаагийн шинжээч

+Фрэнсис   хайгуулч, Гриффийн дүү

+Рита   бармен

+Жулия       Чарлигийн экс эхнэр

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Реж:   Яваарай! Битгий хоцроорой!

Дон:  Режи, юундаа ингэтлээ яарсан юм, а? Энэ эрдэнэсийг зуу гаруй жилийн тэртээ булсан. Тэр хаашаа ч алга болохгүй.

Реж:   Чи намайг энэ жил түүнийг олно гэж байх шиг байна. Сүрхий байгаач. Чи наадахаараа дублоноос ч олон лонхны бөглөөнүүд олох байх.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Реж:   ПитерИстоны тэмдэглэлийн дагуу бид үргэлжилсэн урт довцог хайж байгаа.

Дон:  Энд зөвхөн чи бид хоёр биш бололтой.

Реж:   Аа, үгүй ээ. Хөөе, хөөе! Үгүйээ, үгүй, үгүй, үгүй! Үгүй, зогс! Зогс!

Бак:   Эрт босвол нэгийг дуулна гэдэг.

Реж:   Харин тэр чинь бид байна. Өөр газар хайцгаа!

Бак:   Тэгж таарахгүй! Бидэндхэдийнцаггаруйболсон!

Дон:  Одоо болно, залуус аа. Энэ эрэг дээр бидэнд хангалтай их газар байна. Тэмцэлдэх хэрэггүй. Би нэг юм олчих шиг боллоо. Реж, энд нэг том юм байна!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

ХАДСОН, РЕКС ХОЁР:4–3

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рожерс Медиа Инкорпорейтед

Бетта Фильмтэй хамтрав

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Шафтсбёри энд Поуп продакшны бүтээл

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сар:   Өө, ашгүй дээ, та нар ирлээ!

Жесс: Бөглүүгазариххүмүүсцуглажээ.

Чар:   Чисонсоогүйюу? Эндээсдалайндээрэмчдийнэрдэнэсийголжболно.

Сара: Тэнгисийнбулантэднийдээрмийнолзоордүүрэнбайх.

Жесс: БиИстоныгердөө л домоггэжбодсон.

Чар:   Өө, үгүйээ, тэржинхэнэ. ПитерИстон, далайндээрэмчдийнадмирал, Ньюфаундлендыг өөрийнхөө бааз болгон ашиглаж байсан юм.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Сайн уу, Жо. Чи яаж ийм хурдан энд хүрээд ирэв?

Дон:  Үнэндээ би тэр цогцосыг олсон, Чарли, яг эндээс.

Жесс: Хүлээ, хүлээ. Түр байз. Чи эрдэнэсийн ангууч юм уу?

Дон:  Тийм ээ, миний найз бид хоёр жил болгон эрэлд гардаг.

Жесс: Тэгээд та хоёр энэ юмаар олно гэж боддогуу? Бараг бүх дэлхий хиймэл дагуулын газрын зураг дээр тэмдэглэгдсэн байхад.

Дон:  Бид ямар нэг юм олно гэж боддоггүй, Жесси. Энэ зүгээр л цэвэр агаараар амьсгалах шалтгаан.

Режи: Энэ жил бүх зүйл өөрчлөгдөх ёстой байлаа. Би энэ газрыг сайтар нягталж байж сонгосон юм.

Дон:  Залуус аа, энэ хүн Режи Филмор, миний багын найз.

Чар:   Та нар яг зөв газраа ирж. Миний бодлоор, Истоны хуаран далайн эргээсдээш 2 км орчимд байгаа.

Реж:   Яг үнэн. Чи ч гэсэн намтрыг нь уншсан байна.

Чар:   Үгүй ээ. Би ердөө л хаа нэгтэйгээс сонссон. Уучлаарай. Бидэнд юу байна, Сара?

Сара: Өө, сайн уу. Аа.... Одоогоор бүх юм зөвхөн таамаг төдий. Гэхдээ, хохирогч эрэгтэй хүн, тэр гуч орчим настай байж. Түүнийг гаргаж авах хэцүү байлаа. Тухайн газар ихээхэн усанд автсан байсан.

Чар:   Цогцос эрэгтшидэгдэж, далайн түрлэгээр элсэнд булагдсан байх магадлал байна уу?

Сара: Тэнд дэндүү гүнзгий. Зориуд оршуулсан нь илт байна лээ. Цогцос маш их хөөсөн байсан. Магадгүй дөрвөн өдөр болсон уу? 

Чар:   Рекс.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Тэгэхээр, манай залуус метал хайгчтай байсан. Энэ ч гэсэн ангууч байсан бололтой.

Сара: Чиний экс эхнэрийн ном сүүлийн үед хаа сайгүй болжээ, а?

Чар:   Тиймээ, энэ жинхэнэ бестселлер. Кофе шоп, хүлээлгийн танхим болгонд Жулия намайг ширтэж байдаг.

Сара: Тэр шуугиан яваандаа намдана гэдэгт би итгэдэг. Би янз бүрийн л сэтгэгдэлүүд уншсан. 

Чар:   Энэ юу вэ? Рекс алтны судлыг олсон бололтой.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Тэгэхээр, манай ЖонДоу нэртэй юм байна. АйраКёрш гэдэг.ТэрТоронтоСентинел”-ынсэтгүүлч.

Чар:   Гэрээсээ их хол явжээ.   

Дон:  Эхнэр нь их сандарсан байсан. Бид түүнтэй холбогдох үед тэр нөхрөө алга болсон өргөдөл өгөх гэж байсан.

Жесс: Тиймээ. Кёрш өнгөрсөн 7 хоногт эрдэнэсийн ангуучдын тухай нийтлэл бичсэн байсан. Энэ, сонс доо, гэнэн аз хайгчид зүгээр л сургаар хоосон амлалтанд мөнгө цацаж, тэнгисийн булан руу хошуурцгаадаг.

Сара: Хэрэв тэр үүнийг хуурамч гэж боддог бол далайн эргээр метал хайгчтай юу хийж явсан байхав?

Чар:   Магадгүй, түүнийг бодлоо өөрчлөхөд нь хүргэсэн тийм зүйл олсон байх. Чи тэр зоосыг шинжилж үзсэн үү?

Сара: Би түүнийг шалгах хэрэгтэй байгаа. Гэхдээ хэлбэр,өнгөрөөс нь харвал жинхэнэ бололтой.

Дон:  Тэгвэл манай алуурчны гарт бүр их зооснууд байж мэднэ.

Чар:   Хайгуулынгол оролцогчид нь хэн бэ, Жо?

Дон:  Өө, тэд тийм ч олон биш. Гэхдээ,ПитерИстоны намтар гарснаас хойш одоо тэд бүр ихэссэн байх. Үүний төлөө уучлаарай. Гэхдээ би чиний оронд бол ах дүү Бёрчээс эхлэх байлаа. Тэдний гэр бүл хэдэн үе дамжин малтлага хийж ирсэн туршлагтай.

Жесс: Тиймээ, хүлээ. Тэд энэ байна. Фрэнсис, ГриффинБёрч хоёр.Кёрштэднийгнийтлэлдээбичижбайсан. Жуулчдыгардынүлгэрээрхуурчтэнгисийнбуландаваачдаглуйварчидгэсэнбайна.

Чар:   Сайхан эхлэл юм шиг байна. Явцгаая, хамтрагч аа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Гриф:   Инкүүдийн алтыг дүүртэл ачиж баярлаж хөөрсөн адмирал тэнгисийн буланд буцаж ирээд цайз нь отолтонд орж шатсаныг мэдсэн юм. Тиймээс, аргаа барсан тэр баруун хойд зүгийг чиглэн...  Та нар намайг түрхэн зуур орхиж болох уу? Фрэнсис, чи үргэлжлүүлж байхгүй юу?

Фрэнс: Тэр эрдэнэсээ нуухын тулд баруун хойд зүгийг чиглэн хөвжээ. Одоо ч гэсэн олдоно гэж хүлээсээр байгаа тэр эрдэнэс. 

Гриф:   Уучлаарай, өнөөдрийн танилцах аялал болохгүй.

Чар:   Мэдлээ. Бид ажлаар явна. Би мөрдөгч Хадсон. Онц хүнд гэмт хэргийн тасаг. Энэ 7 хоногт тэнгисийн буланд эрдэнэс хайж явсан нэг хүн алагдсан.

Гриф:   Таснууд. Жуулчдын шинэ групп болгон өмнөхөөсөө дор байдаг.

Чар:   Чиний яриад байгаа чинь та нарын үйлчлүүлэгчид биш үү?

Гриф:   Бёрчи бид гурван үеэр үүнийг хийж байна. Энэ хүмүүс амралтынхаа өдрөөр л ухаад гаргачихна гэж боддог.

Чар:   Тэр хүний нэрийг Айра Кёрш гэдэг. Тэр та нарын аялалд оролцож байсан уу?

Фрэнс: Үгүй ээ. Гэхдээ би өнгөрсөн 7 хоногт түүний нийтлэлд зориулж ярилцлага өгсөн. Түүнээс хойш би түүнийг энд хараагүй.

Гриф:   Тэр зүрхлэхгүй байсан. Тэр биднийг луйварчид юм шигээр бичсэн байна лээ.

Чар:   Үүнийг хүлээж авах хүнд байх даа.

Фрэнс: Би түүнд талархах гэж байсан юм. Тэр нийтлэлээ хэвлүүлсний дараа бидний бүх аялалууд дүүрсэн байсан.

Чар:   Та нар аялал зохион байгуулдаг байж яагаад өөрсдөө ухдаггүй юм?

Гриф:   Бид зүгээр л боломжийг ашиглаж байна. Дараа нь жинхэнэ малтлагийг санхүүжүүлэхийн тулд одооноос мөнгө олох хэрэгтэй.

Фрэнс: Тиймээ, үнэндээ, нэг талаас Кёршийн зөв байсан. Сүүлийн үед эндээс олж болох цорын ганц эрдэнэс бол жуулчдын халаасан дахь мөнгө.

Чар:   Энэ үнэн гэж би бодохгүй байна. Бид үүнийг цогцосноос олсон юм.

Фрэнс: Надад хуурамч юм шиг харагдлаа.

Гриф:   Ингэхэд, Кёрш биднийг шүүмжилсний дараа өөрөө эрдэнэс хайхаар явсан юм уу?

Чар:   Тиймээ, тийм л бололтой. Хэрэв энэ Истоны зооснуудын нэг мөн бол та нарт яагаад ийм ойрхон байж болох вэ?

Гриф:   Би мэдэхгүй. Бид түүнд бидний нэг ч нууцыг задлаагүй.

Чар:   Тийм байж, Цэнхэр сахалт аа. Явах болчихлоо. Бидэнд хийх ажил байна. Явъя аа. Та нар цаг гаргасанд баярлалаа. Бид эргээд холбогдоно. Санаа зоволтгүй. Би удахгүй чамд амралтын чөлөө өгнө, хамтрагч аа.  

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Сайн уу, Сара, шинэ юм байна уу?

Сара: Задлан шинжилгээний хариу гарсан. Үхлийн шалтгаан нь живж үхсэн. Гэхдээ биед нь, хөлийн өсгийнд тод харагдах шалбархайнуудтай.

Чар:   Түүнийг чирсэн юм шиг үү?

Сара: Миний бодсон зүйл энэ, тиймээ.

Чар:   Тэгвэл далайн эрэг хэргийн газар биш байх нь.

Сара: Яг үнэн, гэхдээ тэр хаанаас гэдэгт бидэнд нэг таамаг байгаа.

Жесс: Чарли, чи далайн түрлэгийн усан санг мэдэх үү?

Чар:   Би юу мэдэх ёстой гэж?

Жесс: Тэгэхээр, энэ онцгой эко систем. Далайн татралтын дараа усан сан бүрт өвөрмөц ургамал, амьтны аймгууд үлддэг.

Сара: Эсвэл энэ тохиолдолд, манай хохирогчийн уушиг нь.

Чар:   Хүлээ, энэ бидний эрлийн хүрээг хумих уу?

Жесс: Тиймээ. Тийм, эргээс ойролцоогоор 20-км-т байгаа усан сангууд хэлсэнтэй яг тохирч байна. Би яг одоо чамд солбилцолыг нь явуулъя.

Сара: Би чамтай нэгдэхээр тийшээ явлаа, Чарли.

Чар:   Ойлголоо. Би одоо явлаа. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Юу гээчийн оромж вэ, Режи? Чи ер нь яаж энэ газрыг олсон юм бэ?

Режи: Бүх эрдэнэсийн ангуучид энд ирж амардаг юм. 

Дон:  Чи ч гэсэн үү?

Режи: Үе үе ирдэг. Хэрэв чиний алуурчин ангууч бол тэр энд ирсэн л байгаа.

Рита: Дараа хүрч ирээрэй. Би онгойгоогүй байна.

Дон:  Өө, сайн уу, Рита. Уулзалгүй удсан байна.

Рита: Цагдаагийн дарга. Би чамтай энд уулзана гэж хэзээ ч бодож байсангүй.

Дон:  Би ч гэсэн чамд тэгж хэлж чадна. Ингэхэд, Рита. Тэнсэнгийн хугацаа чамд бааранд ажиллахыг хориглодоггүй гэж үү?

Реж:   Хөөе, Жо. Ингэж хатуурхах хэрэггүй. Рита зүгээр.

Рита: Үнэндээ тэнсэнгийн хугацаа дууссан.

Дон:  Өө, сайн байна. Би чамд баярлаж байна.

Рита: Баярлалаа.

Дон:  Аан гээч, Рита. Би энд ирсэн энэ хүний тухай мэдээлэл хайж байна. Айра Кёрш.

Рита: Түүнийг санахгүй байна. Тэр далайн дээрэмчдээр өвчилсөн бас нэг мэдрэл үү?

Реж:   Кёрш улайрсан эрдэнэсийн хайгуулын тухай нийтлэл бичсэн юм.

Рита: Өө, тиймээ. Би тэр тухай сонссон. Хүмүүс маш их дургүйцэж байсан.

Дон:  Тийм үү?

Рита: Тиймээ. Яахав, согтуу хүмүүсийн байдаг л чалчаа яриа. Тэр сурвалжлагчийг малтлага руу аваачна, нэг сайн сургаж өгнө, энэ тэр гээд л.

Режи: Гэхдээ, тэр үхчихсэн. Магадгүй хэн нэгэн алсан байх.

Рита: Өө! Бурхан минь, энэ аймшигтай!

Дон:  Рита, чи тэр чалчаануудаас аль нэгийг нь таних уу?      

Рита: Үгүй ээ. Энэ бэлэн мөнгөний бизнес. Бид нэрсийг нь тогтоодоггүй. Гэхдээ тэд байнгын үйлчлүүлэгчид. Тэдөнөөоройбуцажирцгээнэ.

Режи: Бид ч гэсэнирнэ.

Рита: Тэгээ. Бичамдсуудалбэлдсэнбайна, Реж.

Реж:   Бичамдхайртайгчимэднэ, Рита.

Рита: Биеэбодоорой, залуусаа. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Одоо энэ эрдэнэсийн хайгуул шиг харагдах чинь.

Сара: Тэгж тоглох хэрэггүй. Энэ газрыг хэн ч санхүүжүүлсэн бай, тоглоход зориулагдаагүй юм.

Чар:   Энд хэн удирдаж байгааг чи хэлэхгүй биз?   

Жули:  Хөөе, Чарли.

Чар:   Жулия.

Жули:  Сайн уу.

Чар:   Сайн уу.

Жули:  Чи биднийг танилцуулна биз дээ, Чарли?

Сара: СараТруонг.Сайнуу. Криминалистикийнлабораторийн дарга.

Жул:  Танилцсандаа баяртай байна.

Чар:   Тиймээ. Сара, энэ хүн ЖулияТиллман.Миний… эксэхнэр.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жул:  Харин энэ залуу хэн бэ? Сайн уу. Сайн уу.

Чар:   Энэ Рекс.

Жул:  Чарли Хадсон нохой тэжээдэг юм уу? Би аварсан нохойгоо үрчилж авах гэтэл чи эсэргүүцдэг байсан.

Сара: Өө, чи надад энэ түүхийг ярьж өгөх байх.

Чар:   Рекс минийх биш. Тэр миний хамтрагч. Чи энд юу хийж байгаа юм?

Жул:  Ухаж байна. Би Питер Истоны талаарх судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд их сургуулиас санхүүжилт авсан. Чи миний номыг авсан уу? Би чамд нэг хувийг явуулсан.

Чар:   Би нүүсэн.

Сара: Чиний номноос болоод хүн болгон баруун хойд зүгт очиж ухацгааж байна. Чи энд, зүүн өмнөд хэсэгт юу хийж байгаа юм?

Жули:  Манай ажилтан энэ нууцыг тайлж мэдэх нэг эртний олдворыг надад авчирсан өгсөн юм. Би эд мөрийн баримтыг буруу тайлсан байна лээ.

Чар:   Энэ тухай өөр хэн нэгэн мэдэх үү?

Жули:  Уучлаарай. Цагдаа гэнэт яагаад сонирходог билээ? Бидэнд малтлага хийх зөвшөөрөл байгаа.

Чар:   Энд хэн нэгнийг алсан байж магадгүй.

Жули:  Энд үү? Чи тоглож байна уу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Сара: Чамаас, эсвэл танай багаас өөр хэн нэгэн энэ газар байсан уу?

Жули:  Үгүй ээ, зөвхөн миний ажил гүйцэтгэгчид.

Чар:   Ээлжинд ямар ч хамгаалалт байхгүй юу?

Жули:  Тэр хэрэггүй. Бид энэ газрыг нууцалж байсан юм.

Чар:   Нээрэн үү? Бүр Торонтогийн сурвалжлагчаас хүртэл үү?

Жули:  Би энэ хүнийг урд нь огт хараагүй.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Сайн байлаа, хамтрагч аа. Бид криминалистикийн шинжилгээ хийхээр танай газрыг хаахаас араггүй.      

Жули:  Чарли, би хуваарьтай.

Чар:   Уучлаарай, Рекс эндээс хохирогчийг мэдрээд байна. Одоо энэ хэргийн газар.

Жули:  Танай баг ямар нэг чухал юм олж мэдэх учраас би энд үлдмээр байна.

Сара: Энэ асуудал болох ёсгүй.

Чар:   Чи, танай ажилчид сүүлийн долоо хоногт хаана байснаа хэлэх хэрэгтэй байна.

Жули:  Тэг ээ. Надад нуух юу ч байхгүй.

Чар:   Сайн байна. Сара, би чамтай дараа уулзъя.

Сара: За.

Жули:  Танилцсандаа баяртай байна, сайхан залуу. Баяртай.

Чар:   Рекс. Явъя. Хэтэрхий дасах хэрэггүй, найз минь.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: О!Бичамдмашхурданнэгюмхаруулжболохуу?

Дон:  Өө, Жесси, би чиний оронд бол Чарлиг ийшээ ирэхээс өмнө энэ номноос салах байсан.

Жесс: Нээрэн үү? Юу болсон юм бэ? Бид яагаад өлмий дээрээ яваад байгааг би ойлгосонгүй.

Дон:  Наадахаа эргүүл, ард нь байгаа зургийг хар, Жесси. Энэ Чарлигийн экс эхнэр нь. Тэднийг салахад би дэргэд нь байсан. Их муухай юм болсон. Эхнэр нь түүний араар тавьсан юм.

Жесс: Өө... Сонс доо. Чамд нэг юм хэлэх үү?Би энэ номыг нилээн судаллаа, дотор нь нэг хэвлэмэл газрын зураг байсан. Би түүн дээр орчин үеийн хиймэл дагуулын зурагнууд, мөн Истоны явсан байж болох бүх замуудын тухай номны өгөгдлүүдийг оруулсан.

Дон:  Мөөн,хэрэв Кёрш Истоны алтнаас жаахныг ухаж авсан бол тэднээс нэг нь бидний хэргийн газарт байж мэднэ гэсэн үг.

Жесс: Тиймээ, яг үнэн. Мөн, хамгийн чухал нь, Режи та хоёр энэ газрыг хайгуулдаа ашиглах хэрэгтэй.

Дон:  Яг одоо энэ цагдаагийн ажил уу, Жесси? Эсвэл чи ямар нэг юм нотлох гэж оролдсон хэвээрээ юу?

Жесс: Хоёул аа, аль аль нь. Би зэрэг олон ажил хийдэг. Чиний эрдэнэсийн эрлийг 21-р зуунд шилжүүлэх цаг нь болсон.

Дон:  Тиймээ. Надтай яриач, Чарли.

Чар:   Сайн уу, Кёршийн орж үхсэн далайн түрлэгийн усан санг Рекс үнэрлэж олсон. Тэрэрдэнэс хайж байгаа малтлагын хажууханд байна.

Дон:  Чухам хаана?

Чар:   Би чам руу солбилцолыг нь явуулъя. Жулия малтлагын талаар юу ч мэдэхгүй гэж ам өчгөө өгсөн. Тиймээс энэ сэжигтнүүдийн хүрээг багасгаж байна.

Жесс: Хүлээ, чи Жулия гэсэн үү?

Чар:   Тийм ээ, энэ түүний малтлага хийж байгаа газар нь.

Жесс: Чи түүний тухай юу бодож байна, Чарли? Бидэнд хэргийн газраас олдох ганцхан хүн тэр.

Чар:   Юу гээч, миний мэдэх Жулия аллага хийх хүн биш. Би түүнийг хараагүй их удаж. Жесс, би чамд Жулиягийн тухай мэдээллийг явуулъя. Тэр өөрт нь, бас ажилчдад нь нотолгоо байгаа гэсэн.

Дон:  Ойлголоо. Тэр хооронд бид түүний малтлага хийж байгаа газрыг шиншилсэн хэнийг ч бай ажиглаж байя. Харин Режи бид хоёр өнөө орой тагнуулд гарна.

Чар:   Тиймээ, чи ойлгож.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Рита: За, май, хонгор минь. Зөвхөн өнөө орой тэдний нэг нь энд байгаа. Та нарын чалчаа нарын нэг.

Дон:  Байз. Өглөө далайн эрэг дээр байсан залуу юу даа?  Чи тэрийг таньдаг юм уу?

Реж:   Нэр нь Бак. Амралтын өдрүүдээр хайгуул хийдэг. Ямар нэг удирдах ажил хийдэг гэсэн. Автомат тоглоомонд их дуртай.

Дон:  Хөөе, Бак! Хамт ууцгаая. Бид даана. Болно биз? Бид бодлоо л доо, өглөөний явдлын дараа чи уух эрхтэй гэж. Чиний нөгөө хэн...?Чиний хамтрагч хаачсан бэ?

Бак:   Би чам шиг ажилдаа үнэнч биш.

Дон:  Чи хайсаар л байна уу, а? Бүр тэр азгүй нөхрийг ухаж гаргасан ч гэсэн үү?

Бак:   Бид яг одоо больж болохгүй. Тэр үхдэл үнэхээр алт олсон гэж би сонссон.

Режи: Хэн чамд тэгж хэлсэн?

Бак:   Өнөө өглөө би нэг цагдаад хэдэн ногоон өгсөн юм.

Режи: Чи надад тэгж хэлээгүй дээ.

Дон:  Чи үүнийг заавал мэдэх албаггүй.

Бак:   Би хэдийн мэдүүлэг өгсөн.

Дон:  Мэднэ, гэхдээ чи Кёршийг таньдаг гэдгээ бидэнд хэлээгүй. Чи түүний нийтлэлийг уншсан гэж би сонссон.

Бак:   Биднийг тэнэг болгож харагдуулжээ. Магадгүй тэр хүртэх ёстойгоо хүртсэн биз.

Дон:  Тэгвэл чи олны өмнө тэр хүнийг сүрдүүлж, харин дараа нь түүний булагдсан газар ирсэн байх нь. Энэ нилээн хачирхалтай тохиолдол байна, Бак.

Бак:   Тэгэхэд би согтуу байсан. Би тэр залуутай ер танил байгаагүй. Өнөөдөр чиний найз яг тэр далайн эрэг дээр хүрч ирсэн. Чи түүнийг байцаасан уу?

Дон:  Би түүний тухай яриагүй байна. Чи яах гэж энэ газрыг сонгосон бэ?

Бак:   Би өөрөө судалсан, үгүй гэж үү? Том гаруудаас нэг алхам түрүүлэх ёстой байдаг юм.

Дон:  Хүлээ, Чи юун тухай яриад байна?

Бак:   Сарын өмнө нэг баян залуу надтай, бас энд байгаа нөхдүүдийн тэн хагастай нь уулзсан. Малталт хийхээр хөлслөх гэж.

Реж:   Тэр надаас асуугаагүй ш дээ.

Дон:  Чи санаандгүй түүний нэрийг тогтоогоогүй биз?

Бак:   ЛеонБарретт.

Дон:  ЛеонБарретт.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: За, май. Тэгэхээр, Кёрш пүрэв гарагт өдөр нь амьд байсан байна. Тэр редактор луугаа залгаад нэг том юм олсон гэж хэлж.

Чар:   Нийтлэл хэвлэгдсэнээс хойш тэр яагаад хотод байгаад байсныг энэ хэлж байна.

Жесс: Тиймээ, гэхдээ нэг ийм юм байна. Би зочид буудлын менежертэй утсаар ярьсан. Кёрш баасан гарагийн өглөө сэрээх дуудлыг огт аваагүй гэсэн. 

Чар:   Тэгвэл тэр нэг бол оройтож унтсан, эсвэл маш эрт явсан байх. Чи тэр нотлох мэдүүлгийг нь шалгасан уу?

Жесс: Тиймээ, тийм. Жулиягийн ажилчид ямар ч хамаагүй.

Чар:   Харин Жулия?

Жесс: Би түүний эх үүсвэрээс нь хариу хүлээж байгаа.

Чар:   Ямар?

Жесс: Түүний буруугүй нь нотлогдсоны дараа би чамд хэлье.

Жули:  Хөөе! Сайнуу.

Жесс: Тэд найзууд болсон бололтой.

Чар:   Тиймээ. Аа... Хэргийн газраас ямар нэг юм олсон уу?

Сара: Тиймээ, Кёрштэй хамт булшилсан гуталтай нь энэ гутлын мөр таарч байгааг юу гэхэв? Энэ яах араггүй хэргийг газар мөн байна.

Жули:  Мөн илүү чухал нь, та нар 17-р зууны испанийн жинхэнэ дублоныг харж байна.

Жесс: Өө, хөөх. Үнэхээр гайхалтай!

Чар:   Чи итгэлтэй байна уу?

Жули:  Бүр их сургуулийн найзтайгаа хамт давтан шалгасан.

Чар:   Тиймээ, хэрэв бид үүнийг үхсэн хүнээс олоогүй бол жинхэнэ дуулиан болох байлаа.

Жесс: Жулия, би чиний номыг уншсан. Чи энэ ахмадын тэмдэглэлийг яаж олж авснаа надад ярьж өгөхгүй юу?

Жул:  Аа, энэ үнэндээ маш сонирхолтой түүх.

Чар:   Сара, чи юу хийж байна аа? Энэ чинь маш чухал нотлох баримт. Тэр магадлалтай сэжигтнүүдийн нэг хэвээрээ.

Сара: Үүнийг батлаж чадах цорын ганц хүн бол тэр. Бас хэргийн газраас олдсон хурууны хээнүүдийн нэг нь ч Жулия, эсвэл түүний ажилчдынхтай таараагүй. Тиймээс бид Жулияг хасаж болно.

Чар:   Чиний зөв. Намайг уучлаарай. Энэ чинь сайхан мэдээ.

Сара: Сонс, би чиний эргэлзээг ойлгож байна. Жулия чамтай тэр бүр үнэнч байгаагүйг би мэднэ. 

Чар:   Би зүгээр л ухаан бодлоо цэгцэлж, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байна.

Сара: Би чамайг ойлгож байна. Зүгээр л миний мэдэж байгаа, хийж байгаа зүйлд итгэ.

Чар:   Чиний зөв. Уучлаарай.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жесс: Сайн уу. Чи нилээн шартсан харагдаж байх чинь.

Чар:   Кола хольсон ром надад зохихгүй болсон бололтой.

Жесс. Өө. Би чамайг бааранд зөвхөн кола уусан гэж бодсон.

Чар:   Тиймээ, дараа нь ром нэмэгдсэн. Эцэст нь энэ бүгд коктейль болж холигдсон.

Жесс: Ингэхэд байна аа? Чамд зориулсан эм надад байгаа шүү.

Чар:   Цөмийн пуужин хөөргөх код уу?

Жесс: Энэ Кёршийн метал хайгчаас олсон цувралын дугаар.

Чар:   Худалдаж авсан газрыг нь мэдэхийн тулд.

Жесс. Яг тийм. Кёрш хэзээнээс үл итгэгчээс эрдэнэсийн хайгуулч болохоор шийдсэнийг бид мэдэх ёстой гэж би бодлоо. Учир нь тэр энэ аялалыг худалдаж аваагүй.

Чар:   Хэн авсан бэ?

-------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Хэрэв Кёрш та нарын нэг ч аялалд оролцоогүй юм бол яагаад та нарын метал хайгчтай хамт оршуулагдсан байдаг юм?

Гриф:   Манайд Фрэнсис аялалын бүх эд зүйлсийг хариуцдаг.

Фрэнс: Өнгөрсөн 7 хоногт манай нэг илрүүлэгч алга болсон. Бид зөвхөн дэлүүрээ хааж байх үед би мэдсэн юм.

Чар:   Тэр мэдээж.

Гриф:   Гэхдээ үнэн гэвэл энэ. Бид та нарт өөрөөр тусалж чадна гэж бодохгүй байна.

Дон:  Чи сүүлийн хоёр 7 хоногийн аялалын мэдээллийг өгсөнөөр эхлүүлж болно.

Гриф:   Тэр болно.

Дон:  Баярлалаа. Хүлээгээрэй, ЛеонБарретт та нараас аялал авсан юм уу?

Чар:   Технологийн хөрөнгө оруулалт.

Гриф:   Мэргэжлийн хулгайч гэж болно.

Чар:   Юу гэсэн үг юм?

Гриф:   Тэр дэлхий даяар эрдэнэс хайж, өөрийнхөө тансаг цуглуулганд зориулан малтлагын ажлыг санхүүжүүлдэг.

Фрэнс: Би аялалын төгсгөлд тэр ямар хүн болохыг мэдсэн. Тэр төлөвлөсөн ямар нэг малтлагдаа зөвлөгөө авах гэж асар их мөнгө амласан.

Чар:   Миний ойлгосноор, чи зөвшөөрөөгүй юу?

Гриф:   Бид худалдагддагүй. Нэг баян тэнэг өөрөө эрдэнэс олохын төлөө бид хөлсөгдсөн бол би гэр бүлийнхээ түүхийг хөсөр хаях байсан. 

Дон:  Ойлголоо. За, за, та нар бидэнд цаг гаргасанд баярлалаа. Бид үүнийг аваад явлаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   За, Жесс, би энэ залуутай уулзахаас өмнө түүний тухай юу мэдэх ёстой вэ?

Жес: ЛеонБарретт.Цахиурынхөндийнтехнологийнсалбартхөрөнгөоруулагч, эртнийэдзүйлсцуглуулагч. Энэтүүнийанхныродеобиш.

Чар:   Чи энэ түүний цорын ганц далайн дээрэмчдийн эрдэнэс биш гэж байна уу? 

Жесс: Тиймээ. Мезозойн чулуужсан зүйлс, Перугийн сахиуснууд гээд чи хүссэнээ хэлж болно. 

Чар:   Манай хохирогч Кёрштэй ямар нэг холбоотой юу?

Жесс: Кёрш түүний шүтэн бишрэгч байгаагүй. Тэр Барретийн тухай их бичдэг байсан. 2015 оны нэг нийтлэлдээ түүнийг “зураач-конформист” гэж хэлсэн байдаг.

Чар:   Өө, би үүн дээр ажиллаж чадна. Баярлалаа, Жесси. За, найз минь. Энийг чамд өмсгөе.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   ЛеонБарретт?СентЖонсынцагдаа. Биддарвуултзавиндээрчиньгарахгэжбайгааучраас…Битавцандээргарчихлаа.

Бар:   Тавцандээр тавтай морил.

Чар:   Мөрдөгч Хадсон. Энэ миний хамтрагч Рекс.

Бар:   Чамтай танилцсандаа баяртай байна.

Чар:   Би эрт орой нэг л өдөр уулзана гэж бодож байлаа. Чи аллагын тухай сонссон уу?

Бар:   Тиймээ, харамсалтай нь би гайхахгүй байна. Далайн дээрэмчдийн эрдэнэс  далайн дээрэмчдийг л татдаг. Шунаг зан биднийг амьтан болгодог юм.

Чар:   Чамайг ч гэсэн үү? Чамайг хайгуул хийдэг гэж би сонссон.

Бар:   Энэ үнэн. Үнэндээ би эрдэнэсгүйгээр эндээс явахгүй.  

Чар:   Хэрэв чи энд хөвж яваа бол үүнд тэгтлээ татагдахгүй байх байсан.

Бар:   Би гараа хутгахыг хүсэх л байсан, гэхдээ энд хийх ажил байна. Бид эрдэнэсийг олохоос нааш бид эндээс явахгүй.

Чар:   Бид ээ?

Жул:  Би үргэлж л чамтай хаа нэгтэй таарах юм, тийм үү, Чарли?

Бар:   Би Рекс та хоёрыг үдийн хоолонд үлдэхийг урьж байна. Хэрэв намайг байцаах гэж байгаа бол үүнийг соёлтой хийцгээе. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Режи.

Реж:   Найз минь, энэ үнэхээр гайхалтай байсныг хэлмээр байна. Бид дахиад халхавчин дор ажиллах уу?

Дон:  Чи Бёрчийн аялалын үеэр юу хийж байсан бэ?

Реж:   Хулгайч намайг мулзалсан.

Дон:  Өөр юу байна?

Реж:   Тэд хаана ухаж байхыг би хармаар санагдсан.

Дон:  Режи, чи надтай илэн далангүй байх хэрэгтэй байна, за юу? Би уг нь үүнийг бид хоёрын жил бүр хийдэг хөгжилтэй аялал гэж боддог байлаа. Гэтэл чи үнэхээр... жинхэнэ утгаараа үүнд автсан бололтой. 

Реж:   Энэ солиотой юм шиг сонсогдох байх, гэвч энэ хайгуул надад байгаа бүх юм.

Дон:  Тэгвэл, Кёрш дэлхий нийтийн өмнө хайгуулын талаар даажигнасны дараа хамгийн түрүүнд тэнд очсон нь чамд гомдолтой байсан байх.

Реж:   Надтай ингэж тоглох хэрэггүй, Жо. Би Кёршийг алаагүй. Чи намайг сайн мэднэ.

Дон:  Режи, Кёршээс олсон метал хайгч “Бёрч тур”-ынх байсан.

Режи: Тийм үү?

Дон:  Тийм болоод бид тэр метал хайгчийг хэн хулгайлсныг олохын тулд аялалд оролцогчдын нэрсийг шалгасан юм. Режи, чиний нэр тэр жагсаалтанд байсан. Тиймээс, хэрэв чамд надад хэлэх юм байгаа бол яг одоо хэл. 

Реж:   Би тэдний хэрэгслээр оролдоогүй. Тэр нь гэж хог. Яг тэдний аялалтай адилхан. Тэд биднийг далайн булангийн нэг хүнгүй газарт аваачсан юм, бүгдийн мэддэг эрдэнэс булсан газраас аль болох холхон.

Дон:  Хүлээ. Бёрчи чухам хаана аялал зохион байгуулсан бэ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Бар:   Сайхан хооллоорой.

Чар:   Тэгэхээр, чам шиг хүн далайн дээрэмчдийн эрдэнэсмэтийн шалихгүй юмыг яагаад сонирхдог юм бэ? Битгий гомдоорой.

Жул:  Зарим нь гомдсон.

Чар:   Та нар энэ малтлагад хэдийн овоо их мөнгө зарцуулсан бололтой.

Бар:   Их, багаар дөрвөн сая гаруй.

Чар:   Үнэхээр тийм үнэтэй юу?

Бар:   Тэнд хорь дахин их байж мэднэ. Гэхдээ учир нь мөнгөндөө биш. Чи түүхийг гартаа барьж байна.

Чар:   Аа, гэхдээ мөнгө бас илүүдэхгүй.

Бар:   Хайгуул хавьгүй чухал байдаг. Тиймээс би Жулиягийн намтрыг уншаад өөрийнхөө төгс хамтрагчийг олсон. Түүнээс хойш болсон бүх зүйлшагнал байсан юм.

Чар:   Тэгвэл, чамд Жулия байхад чи хотын бусад эрдэнэсийн хайгуулчдыг хөлслөх гэж оролдсон чинь ямар учиртай юм?

Бар:   Зүгээр л хүмүүс юу мэдэж байгааг мэдэхийг хүссэн. Тэгээд бүгд зөвхөн элс ухдаг сонирхогчид байсныг би мэдсэн.

Чар:   Та нарын энэ ажиллагаа, юунд ч юм зарцуулсан нилээн том хөрөнгө оруулалт ямар ч үр дүнд хүрэхгүй байж мэднэ.

Жул:  Үр дүнд хүрнэ. Бүр бид одоохондоо эхлээгүй байсан ч гэсэн.

Чар:   Та урд нь Кёрштэй уулзаж байсан уу?

Бар:   Зохиолч уу? Яах гэж?

Чар:   Тэр чамайг их сонирхдог байсан. Тэр бүр чиний бизнесийн тухай хоёр ч нийтлэл бичсэн.

Бар:   Би хэвлэл нэг их анхаарал хандуулдаггүй. Миний мэдэхийн тэр миний томоохон шүтэн бишрэгч байгаагүй байх аа?

Чар:   Тиймээ, яг ч тийм биш. Тэр чамайг “Сили-КонЖүжигчин” гэж хэлж байсан.

Бар:   Тэрөөрөөбодожолсонуу? Яахав, тэрсайнюмаа. Энэхочолонжилнамайгдагажбайна. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Реж:   Энэ бол “Бёрч Сайблингз” өөрсдийн аялалыг хийдэг газар. Миний хэлж байснаар, энд юу ч байхгүй.

Жесс: Тиймээ, эндээс баруун өмнө зүгт ойролцоогоор 3 км-т байгаа хэргийн газраас бусдаар.

Дон:  Энэ нилээн бартаа ихтэй газар. Тэд ийшээ ирж чадна гэж бодож байна уу?

Жесс: Өө, та нар асуусанд би үнэхээр баяртай байна. Харин одоо би та нарт эрдэнэс хайх орчин үеийн технологийг танилцуулахыг зөвшөөрнө үү.

Дон:  Жесси, чи наадахаа зүгээр байлгаж болохгүй юу? Гуйя.

Жесс: За зүгээр дээ. Энэ бидэнд хурдан баримжаалахад туслана. Тэгэхээр, бид Жулия, Баррет хоёрын малтлага хийж байгаа газрыг ингээд харж болно. Та нар харав уу?

Сод:  Тиймээ, энд байна. Тэнд модон дунд ойн цоорхой байдаг. Ойрхон очиж чадах нь уу, хар даа.

Жесс: За. Хүлээ, хүлээ. Тэр хэн бэ? Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй. Юу болчихов оо? Үгүй ээ!

Дон:  Бурхан минь!

Жесс: Өө, үгүй ээ!Заарай ч дээ!Юувэ?

Дон:  Чи эндээс үнэхээр сайн хардаг уу, Режи?

Эр:     Ямар чөтгөр нь вэ? Анх удаа нисгэж байна уу?

Жесс: Аа, уучлаарай. Би үүнийг төлж чадна.

Эр:     Чи миний өнгөрүүлсэн цагийг төлж чадахгүй. Би нар жаргахыг хүлээж гурван цаг удаашруулсан зураг авч байсан юм.

Жесс: Нээрэн үү?

Реж:   Ядаж л сайн мэдээ байгаа, энэ маргааш дахиад давтагдана. 

Дон:  Сонс, Жесси. Бид чамайг үүнтэй чинь үлдээе. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Сент Жонсын цагдаа! Зогсож бай!  Та нар энд юу хийж яваа юм? Та нар туузнууд хараагүй юу?

Фрэнс: Бид аялалын шинэ маршрутууд судалж байсан юм.

Реж:   Гэмт хэргийн газарт уу?

Дон:  Та нар шоронгийн камерыг дотроос нь судлахад ойрхон байна. Намайг дагаад яв.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жул:  Энэ жинхэнэ жүжиг байлаа, Хадсон.

Чар:   Би ажлаа л хийж байна. Чиний тэр шинэ найз энэ малтлагад маш их азаа үзэж байгаа.

Жул:  Үүнд зарцуулсан түүний мөнгө түүний хувьд амралттай л адилхан. Чөтгөр гэж түүнийхээс илүү минийх илүү эрсдэлтэй. Чи намайг ч гэсэн сэжиглэж байна уу? Өө бурхан минь. Чи тэгсэн байна.

Чар:   Чи надтай ер илэн далангүй байдаггүй. Баррет чиний малтлагыг санхүүжүүлж байгааг чи яагаад надад хэлээгүй юм?

Жул:  Техникийн хувьд тэрэнэ буцалтгүй тусламжийг их сургуулиар дамжуулан санхүүжүүлдэг.

Чар:   Үгүй байлгүй дээ.

Жули:  Яахав, би одоо энэ асуудлыг хөндөх цаг нь болоогүй гэж бодсон юм.

Чар:   Чиний өгсөн танай багын нэрсийн жагсаалтанд тэр байх ёстой байсан. Хэрэв би үүнийг мэдэж байсан бол би чамайг өөрийнхөө мөрдөх ажилд хэзээ ч ойртуулахгүй байх байсан.

Жули:  Энэ ч гэсэн миний эхний сонголт биш. Надад энэ миний бүх амьдралд хүрэлцэнэ. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жул:  Чарли, бид анх удаа өмгөөлөгчгүй ярилцаж байна, нөгөө...

Чар:   6 жил.

Жул:  Хэн нэгэн тоолж байсанд би баярлаж байна.

Чар:   Аан гээч, би чамаас нэг юм асууя. Хэрэв чи үүнд ингэтлээ татагдаагүй байсан бол чи хотод байгаагаа надад мэдэгдэх байсан уу?

Жул:  Үнэнээ хэлэхэд... Би мэдэхгүй. Гэхдээ би чиний нагац эгчтэй хамт хоол идсэн.

Чар:   Миранда юу?

Жул:  Түүнтэй илүү хөгжилтэй байдаг. Бид хоёр шерри ууж, шөнийн 2 цаг хүртэл ярьж суусан. Чи тэгэхгүй байсан даа.  

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чамд юу байна, найз минь? Сайхан олдвор, найз минь. Би чамд итгэхийг чи хүсч байгаа биз дээ?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чиний малтлагаар миний бодож байснаас ч их юм олсон бололтой.

Жул:  Дахиад нэг хар. Энэ эрдэнэс биш. Ердөө л хог төдий. Би малтлагын үеэр олсон янз бүрийн юмнууд. Би Истонтой холбож үзэхээр юу ч байхгүй.

Чар:   Тэгвэл Рексийн хамар чухам яагаад эндээс алтыг үнэрлэж мэдэв?

Жул:  Би мэдэхгүй ээ. Чи л надад хэл. Тэр чиний нохой. Хүлээ. Энэ чинь Кёршийн алт миний газарт байгаа гэсэн үг. Би зөв газар ухаж байгаа байх нь.

Чар:   Хүлээ дээ. Энэ хогтой адилхан биш байна.

Жул:  Энэ тусдаа зүйл, энэ бүхний түлхүүр нь. Энэ Истоны хувийн луужин гэж таамаглах үндэслэл надад байгаа.

Чар:   Энэ эвдэрчихэж. Бас хойд биш баруун зүгт зааж байна.

Жул:  Яг тийм. Хэрэв Истоны эрдэнэс тэнд хаа нэгтэй байсан бол хэн нэгэн хэдийн олчих байсан гэж би боддог.

Чар:   Хэрэв тэр эвдэрхий луужинтайгаар эрдэнэсээ булсан бол бүгд буруу газар хайж байгаа гэсэн үг.

Жул:  Маш ухаалаг байна, Чарли.

Чар:   Би заримдаа гэгээрдэг юм.

Жул:  Тийм дээ. Истон өөрийнх нь эрдэнэсийг өөрөөс нь өөр хэн ч олохгүй байхад санаа тавьсан. Би үүнийг олонгуутаа надад түлхүүр байгааг ойлгосон.

Чар:   Хэрэв чи энийг ухаж гаргаагүй бол энэ хаанаас гарч ирсэн юм?

Барр: Би түүнд авчирч өгсөн юм.

Чар:   Чи энийг хаанаас олсон бэ?

Барр: Түр хүлээгээрэй. Фрэнсис Бёрчийн ах нь Барретын багтай нэгдэхээс татгалзсаны дараа тэр надад зарсан юм.

Жул:  Намайг уучлаарай. Барретын баг аа? Чи бүр малтлага дээр ч байгаагүй.

Чар:   Чи Фрэнсисийг яаж ятгаж үүнээс татгалзахад хүргэсэн бэ?

Барр: Хөөрхий охин өөрт нь юу байгааг ч сайн мэдээгүй. Би бараг үнэгүй авсан. Намайг уучлаарай. Уучлаарай. Би дахиад ярьж байна. Бүр эхнээс нь надад дахиад хэлээч.

Чар:   Би үүнийг түр авч болох уу?

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи хаачих гэж байна?

Жул:  Бм зүгээр л эргээр жаахан зугаалъя. Толгойгоо сэргээнэ.

Чар:   Тэнд давчуу байх даа?

Жул:  Сэжиглэхээ больчих, Чарли. Ядаргаатай байна.

Чар:   Намайг уучлаарай. Энэ ажилтай холбоотой. Сонс, маргааш чиний газрыг цэвэрлэж магадгүй байх. Тиймээс, амжилт хүсье. Нээрэн шүү.

Жул:  Баярлалаа, Чарли.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Та нар Бёрч нарыг хэргийн газраас холгүйхэн саатуулчихаад тэднийг нааш нь авчраагүй юм уу? 

Жесс: Тиймээ, тэд зөвхөн хууль бусаар нэвтэрсэн гэж манайд саатуулагдсан гэж би хэлээд байна. Бас бидэнд буруутгах жинтэй үндэслэл байгаа үгүйг Донован шалгахын хүссэн.

Чар:   Харин одоо?

Жесс: Би тэдний маршрутуудыг анхааралтай судалж үзлээ. Кёрш алагдсан байж мэдэх газарт тэд өдөр болгон аялал зохиодог юм байна.

Чар:   Тэгвэл сэдэл, боломж, нэмээд илүү магадлалтай шалтгаан болсон Кёршээс олдсонметал хайгч.

Жесс: Тооцоо чинь зөв.

Чар:   За, найз минь. Явж тэдэнтэй уулзъя .

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Гриф:   Энэ үнэн. Би дүүгээ харалгүй хэдэн цаг болж байна.

Чар:   Чи дүүтэйгээ хамт үнэн хэрэгтээ баруун өмнөд малтлага дээр юу хийж байсан юм?

Гриф:   Фрэнсис хэдэн өдөр нэг л хачин байгаад байгаа. Тэр намайг хамт нэг газарт очооч гэж шалсан, тэгээд тэр газарточих хүртэл яагаад гэдгээ хэлээгүй.

Чар:   Энэ юмтай ямар нэг байдлаар холбоотой юу?

Гриф:   Чи наадахаа хаанаас авсан бэ?

Чар:   Энэ тийм чухал уу?

Гриф:   Миний өвөө ухаж олсон юм. Энэ гэр бүлийн хуучны домог, энэ Питер Истонд өөрт нь байсан зүйл.

Чар:   Тэгвэл дүү чинь яагаад үүнийг ЛеонБарреттад зарсан бэ?

Гриф:   Хэн чамд тэгж хэлсэн?

Чар:   Баррет.

Гриф:   Магадгүй тэр Барретад тал засах гэж оролдсон байх. Фрэнсис тэр эмэгтэй Баррет хоёр ямар нэг юм сэдэж байна гэж бодсон. Тэгээд тэднийг ажиглаад байсан.

Чар:   Баррет, юу болсон бэ?

Барр: Чарли, Жулия чамтай хамт байна уу?

Чар:   Үгүй ээ, бид түүнийг эрэг дээр буулгасан.

Барр: Нээрэн үү?

Чар:   Тэр завиндаа буцаж ирээгүй юм уу?

Барр: Үгүй ээ. Тэр ер буцаж ирээгүй.

Чар:   Түр хүлээгээрэй. Тэр хаана байгааг би мэдэх юм шиг байна. Рекс. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Фрэнс: Миний тэвчээрийг барах хэрэггүй. Тэр одоо хаана байгааг надад зааж өг, үгүй бол би гохоо дарна.

Чар:   Фрэнсис!Буугаахая.

Фрэнс: Би эндээс хоосон гартай буцахгүй.

Чар:   Жулия. Чи зүгээр биз?

Жул:  Энд надад жаахан асуудал гарчихлаа, Чарли. Би түүнд хэллээ, хэрэв эрдэнэсийг олох тийм амархан байсан бол би хэдийн олох байсан.

Фрэнс: Энд байгаа. Тэр энд байх ёстой. Тэрийг олоодох.

Чар:   Миний хамтрагч чиний хүссэн юмыг олж өгнө. Харин тэр үүнийг хийсний дараа чи Жулияг тавьж явуулна.

Фрэнс: Тохирлоо. Буугаа буулгаад энэ нохойгоо надаас холхон байлга, тэгвэл хэн ч хохирохгүй.

Чар:   Хөөе, хамтрагч аа. Алив. Түүнийг ол.

Жул:  За, за, миний амь нас немц овчаркны хамраас шалтгаалах нь ээ.

Чар:   Энэ яаж нөхөгддөгийг чи мэдээд гайхна.

Жул:  Фрэнсис, хэрэв энэ чамд тийм чухал юм бол чиний гэр бүл эрдэнэсийг өөрсөддөө үлдээж болно. Надад тэр судалгаанд хэрэгтэй.

Фрэнс: Учир нь үүнд биш. Учир нь зарчимд байгаа юм. Үүний төлөө миний гэр бүл бүх насаараа хөдөлмөрлөсөн юм.

Жул:  Тэгвэл чи луужин Истоных гэдгийг мэдээгүй байжээ?

Фрэнс: Миний өвөө зүгээр л намайг хуурч байна гэж би үргэлж боддог байсан. Гэвч та нар энд ухаж эхлэнгүүт би хэтрүүлж байснаа ойлгосон.

Жул:  Чи биднийг ажиглаж байсан.

Фрэнс: 7 хоногийн турш, шөнө болгон. Харин дараа нь нэг удаа шөнөөр нэг зоос ухаж гаргасан.

Чар:   Дараа нь танайд нэг зочин ирсэн.

Фрэнс: Тиймээ, нөгөө сурвалжлагч.

Чар:   Кёрш чамайг хараад юу гэж хэлсэн бэ?

Фрэнс: Юу ч хэлээгүй. Бүр түүнд эрдэнэс ч сонин биш байсан. Тэр тэр Баррет гэдэг залууг ангуучилж байсан.

Чар:   Тийм бол чи яах гэж түүнийг алсан юм?

Фрэнс: Би алаагүй.

Чар:   Больж үз, Фрэнсис.

Фрэнс: Би түүнийг алаагүй. Яв. Яваач!Яв!

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жул:  Өө, бурхан минь!Энэүнэнбайж. Энэүнэхээржинхэнэюмбайна.

Фрэнс: Алив, залуу!Наадахаааваадир. Алив!Наашнь, залуу. Тавиач!

Чар:   Хайгуул дууссан гэж бодож байна, Фрэнсис.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Тэгээд?

Жесс: Тэгэхээр миний мөргөсөн тэр дронд 5000-ыг өгсөн.

Чар:   Жесси. Видео бичлэг.

Жесс: Видео бичлэг. Яг үнэн, тэр яг одоо илгээх ёстой. За ингээд... видео оператор энэ удаашруулсан бичлэгийг шөнө болгон хийдэг байж. Одоо Фрэнсисийн мэдүүлгийн ачаар Кёрш пүрэв гарагт хэргийн газарт байсныг бид мэднэ. Тэгвэл бид боломж...

Чар:   Түр хүлээ. Би энэ завийг мэднэ. Энэ Барретын завь. Тэр түүний завин дээр байж.

Дон:  Тэгвэл түүнийг нааш нь аваад ир.

Чар:   Баррет жолооны ард байна гэж хэн мэдэх билээ? Жулия, чи ч гэсэн тэр завинд нэвтрэх эрхтэй байсан.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Чар:   Чи зөв газраа ухаж байсан бололтой.

Барр: Би үүнд итгэхгүй байна. Жулия хаана байна?

Чар:   Энэ чинь муу мэдээ. Жулияг аллагын хэргээр сэжиглэж баривчилсан.

Барр: Би одоохон өмгөөлөгч нартайгаа яръя.

Чар:   Эхлээд чамаас хэдэн асуулт асууж болох уу? Зөвхөн цагдаа гэдгээрээ биш. Би мэдэх хэрэгтэй байна. Бид пүрэв гарагийн үхлийн цагийг шөнийн 1 цагт хүртэл багасгасан. Жулия тэр шөнө завин дээр байсан уу?

Барр: Үгүй ээ. Тэр эрэг дээр байсан. Жулия малтлага хийх зарим багаж авах хэрэгтэй болсон. Тэгээд тэр нилээн их удсан. Би үүнд итгэж чадахгүй нь.

Чар:   Би ч гэсэн ялгаагүй. Учир нь энэ худлаа.

Барр: Би ойлгосонгүй?

Чар:   Жулия тэр орой эрэг дээр байсан. Тэр миний нагац эгчтэй хамт хооллосон. Би өөрөө түүний буруугүйг шалгасан. Бүр түүнийг тийш нь хүргээд буцааж авчирсан усан таксийг хүртэл.

Барр: Тэгвэл тэр хаашаа явах гэж байснаа надад худлаа хэлжээ. Энэ юуг нотлох юм?

Чар:   Энэ миний онол зөв байсныг нотлоно. Далайн дээрэмчдийн эрдэнэс далайн дээрэмчдийг л татдаг. Танд Жулия ердөө ч хамаагүй.

Барр: Мөрдөгч өө, чи хэтрүүлээд байна.

Чар:   Би тэгсэн үү? Учир нь тэр шөнө чи өөртөө эрдэнэс хайхаар явсан. Эрдэнэсийг Жулиягийн хамар дороос булааж, академээс бултуулаад өөрийнхөө хувийн цуглуулганд хийх байсан. Гэвч үүний оронд чи Кёршийг олсон.

Барр: Би Кёршийг танихгүй гэж хэдийн чамд хэлсэн.

Чар:   Үгүй ээ, харин Кёрш чамайг таньдаг. Чиний хүссэнээс ч илүүгээр. Тэр сүүлийн хэдэн сар нэг түүх дээр ажиллаж байсан. Чи Индиана Жонс маягийн уран зөгнөлөө санхүүжүүлэх гэжхандивын сангуудаас мөнгө цуглуулсан бололтой.

Барр: Чи эднээс нэгийг  ч нотолж чадахгүй. Энэ чи, биш гэж үү? Чиний завин дээр, Кёршийн алуулсан газраас түүнийг булсан газар руу явж байгаа юм биш үү?

Барр: Жулия чамайг ажлаа маш сайн хийдэг гэж үргэлж хэлдэг байсан. Амаа хамхиж яв, Рекс та хоёр хугацаанаасаа өмнө таатай тэтгэвэртээ гарч жаргаж болно. Юу гэмээр байна?

Чар:   Рекс. Чиний эрдэнэс энэ дээ, Баррет. 

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Жул:  Би хүйтэн цуст алуурчинтай ажлаа, бас амьдралаа холбож байсанд итгэхгүй нь.

Чар:   Тиймээ, чи тэднийг яаж сонгохоо сайн мэддэг.

Жул:  Нөхцөл байдлыгхаргалзахгүй бол энэ явалтаар чамтай таарсандаа би баяртай байна..

Чар:   Тиймээ, би ч гэсэн. Чи тэр олдворыг олох үед би дэргэд чинь байсандаа баяртай байсан.

Жул:  Үнэндээ, жинхэнэ гавъяа нь энэ залуугийнх. Түүний энэ хамаргүйгээр би эрдэнэсийг олох гэж хичнээн хугацаа зарцуулах байсан бол? Ингэхэд эрдэнэс хаачсан бэ? Үлдсэн хэсэгт юу тохиолдсоныг би мэдмээр байна.

Чар:   Ингэж хэлье, Рексийн ачаар чиний найз Истон ихэнх хэсгийг нь буцааж авсан.

Жул:  Дараа уулзъя, Чарли.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Дон:  Тэгээд би хичнээн удаа уучлаарай гэж хэлэх болж байна?

Режи: Би чамд хэлж өгье. Дор хаяж хоёр удаа.

Жесс: Залуус аа, залуус аа. Энийг хар даа. Хэрэв эрдэнэс живсэн тухайд Чарлигийн зөв бол тэр ердөө 18 метрийн гүнд байна.

Режи: Бид тэднийг гаргаж чадах уу?

Дон:  Чи яаж шумбадагийг мэдэх үү? 

Режи: Би сурна.

Жесс: Эсвэл бид шумбагч завь хөлсөлж болно.

Дон:  Бид гэж юу гэсэн үг юм?

Жесс: Залуус та нарт шинэхэн цус илүүдэхгүй байх гэж би хэлж байна. Ямартай ч миний тархи, та нарын... Ямар ч байсан миний тархи хэрэгтэй.

Сара: Чи зүгээр биз дээ?

Чар:   Тиймээ. Гайхалтай нь, маш сайн байна.

Сара: Гэхдээ учрал болгон чамаас бүтэн жилийн эмчилгээ шаардахгүй байх гэж би бодож байна.

Чар:   Ер нь бол зургаан жил. Би өөрийнхөө гэрлэлтийн тухай ярианаас их удаан зайлсхийсэн.

Сара: Тийм шүү. Чи юу олж мэдсэн бэ?

Чар:   Хэрэв та хоёр нэг замаар явахгүй бол эцэст нь та нар зүгээр л өөр өөр зам сонгодог. Магадгүй, энд хэний ч буруу байхгүй байх.

Сара: Чи зүгээр биз дээ?

Чар:   Тиймээ. Би амьдралынхаа энэ хэсгийн хуудсыг эргүүлж, цаашид юу болох дээр төвлөрсөн нь дээр гэж бодож байгаа.

Сара: Өө. Тэр чинь юу вэ?

Чар:   Чи яг над шиг таачихлаа.

--------------------------------------------------------------------------------- -----------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home