Hudson and Rex S4 E1

Зал- Ашгүй, тэнгэр онгойчихлоо шүү, тийм ээ?

Хол- Би хэлсэн биз дээ?

Зал- Суугаад цайлахад сайхан газар байна.

Мол- Ёстой сайхан даа.

Зал- Молли?

Мол- Хөөе ээ. Оргилуун дарсаа аваад ирсэн юм уу?

Зал- Тэгсэн.

Мол- Баяр ёслолд хадгалж байна гэж бодсон ш дээ.

Зал- Молли, сүүлийн хоёр жил үнэхээр жаргалтай өнгөрлөө. Тэгээд... үлдсэн амьдралаа тийм сайхан жаргалтай туумаар байна. Надтай гэрлээч?

Мол- Тэгье.

Вэс- Хөөе. Энд хамаагүй хүн байж болохгүй. Нохой чинь хэргийн газар бусниулчихлаа.

Чар- Бусниулаагүй, шалгаж байгаа юм. Мөрдөгч Хадсон, онц хүндийнх. Тэр нохой бол миний хамтрагч Рекс.

Вэс- Өө, нөгөө лут хоёр уу. Та хоёрыг их сонссон. Хэлтсийн дарга Вес Уолкер. Цагдаа Рон Лайл.

Рон- Таатай байна.

Вэс- Хэн таныг дуудсан юм бэ?

Чар- Ерөнхий прокуророос тушаал ирсэн. СХЦГ Сид, Нэнсигийн хэрэг дээр ажиллаж байгаа.

Сар- Ашгүй минь.

Жэс-       Яаж ч яарсан хурд хэтрүүлж болохгүй ш дээ, Сара минь. Бид хууль хэрэгжүүлэгч байх тусмаа дүрэм мөрдөх ёстой.

Дон- Үгүй шүү. Яаралтай дуудлагаар явж байгаа цагдаамөрдөх албагүй. Нээрэн чи яаж жолооч болсон юм бэ?

Сар- Чарли, Рекс хоёр түрүүлж ирсэн.

Жэс-       Үнэн, би энэ амбаарыг чинь дөнгөж барьж сурч байгаа. Спорт машин байсан бол гишгэж өгөхгүй юү.

Сар- Хүн хэлээд байхад, би жолоо барья гээд.

Жэс-       Ухраагаар нь явуулдаг байж уу? Яах байсан бол?

Сар- Харин тийм ээ. Хөөх.

Чар- Харин тийм ээ, харалтгүй байгаа биз?

Сар- Дагзанд нь ганц буудсан байна. Аан, энд хоёр бууджээ.Нэг нь гаранд, нөгөөх нь цээжинд. Хоёр дахьсум аминд нь хүрсэн байх.

Чар- Газар дээрээ амиа алдсан байна.

Сар- Тэгж л бодож байна. Чи өөрөө хараад мэдэж байгаа биз дээ?

Чар- Тийм. Сид, Нэнси хоёр энд ирсэн бололтой.

Сар- Тэгж л дээ.

Чар- Тэгээд чинийхээр Сид, Нэнси хоёр Ньюфаундландад ирсэн нь баттай юу?

Дон- Зүүн зүгт явж харагдсан гэсэн.

Жэс-       Үнэн. Гэрчүүд тэднийг энэ арал дээр харсан гэж мэдүүлсэн. Гэхдээ баталгаа байхгүй.

Чар- Гол нь гэрчийн дүрсэлсэн нь таарч байгаа. Эрэгтэй, эмэгтэй хоёр. Хорь гаруй настай. Энэ хоёрыг хар л даа. Хүнгүй газар зугаалж яваад алагдсан байна.

Жэс-       Сид, Нэнси хоёрын хийсэн хэрэг мөн бол энэ хоёр хохирогч тав, зургаадах нь болно.

Сар- Хосууд хоёулхнаа явсан, бүгдийг нь ойроос тулгаж буудсан.

Жэс-       Тийм, эхний хоёр нь Албертад. Хоёр дахь нь Тандер булан орчимд.

Чар- Гурав дахь энд.

Дон- Тийм ээ, бид азтай байна. Нутгийнхан юу ярина вэ?

Чар- Олигтой юм яриагүй.

Дон- Хэн анх мэдэгдсэн юм бэ?

Чар- Квинн Картер гэдэг залуу. Анх цогцоснуудыг олсон.

Дон- Тэр яг юу гэв?

Чар- Хохирогчдын найз гэсэн.

Дон- Очиж хэдэн үг солиодох уу?

Жэм-      Дэндүү харамсмаар юм.

Сар- Өвдөлт ч мэдэрч амжаагүй үхсэн.

Дон- Хэлтсийн дарга Уолкер. Дургүйцэхгүй бол бид хэргийг эндээс цааш мөрдье.

Вэс- Дургүйцлээ гээд ч яах билээ?

Дон- Өршөөж үзээрэй, энэ хэргийн газар манайх ч бас танайх ч мөн шүү дээ.

Вэс- Бид дуртайяа тусалцаа үзүүлнэ.

Рон- Хэрэг гарвал хэлээрэй. Бид юугаар ч хамаагүй тусална.

Чар- Хохирогчдыг таних уу?

Вэс- Танина. Пол Кастилло, Молли МакГуайр. Доор байдаг Ийстпортынх.

Чар- Эндээс ч холгүй байдаг юм.

Рон- Жилдээ нэг удаа энд зугаалдаг байсан юм билээ. Жил бүр тогтсон уламжлал гэх үү дээ.

Чар- Бичигнээс өөр юм үлдээж үү?

Вэс- Үгүй.

Чар- Гэртэй уулзаж үзмээр байна.

Вэс- Тэг ээ, өөрсдөө мэд. Хэрэг гарвал бидэнд хэлээрэй. Явъя, Лайл. Лайл.

Дон- Би уулзаадахъя.

Чар- За, тэг. За, тэгээд?

Сар- Хоёр минут хүлээж бай.

Жэс-       Бичиг баримт алга.

Чар- Нутгийн цагдаа нар таньдаг юм байна. Хөөе, аан гээ. Сид, Нэнси хоёряг мөн байна аа. Хөнөөгөөд хэтэвчийг нь авдаг. Нэг тус бол. Эндхийн бүртгэлийг ухаад үз. Баттай мэдэж авах хэрэгтэй шүү. – Рэкс нэг юм олсон байна. Чи юм олбол хэлээрэй.

Жэс-       Тэгнэ ээ.

Кв-   Би хэлсэн ш дээ, би өчигдөр орой ирэх ёстой байсан юм. Халифакс манан татаад нислэг хойшилсон. Өнөө өглөө намайг ирэхэд, яах вэ, нислэг хойшилсонд баярлаагүй шүү. Гэхдээ л тэгж таарлаа.

Дон- Ирээд юу хийсэн бэ?

Кв-   Амьд байна уу гэж үзсэн. Цагдаа дуудчихаад ирэхийг нь хүлээсэн.

Дон- Хохирогчдыг сайн таньдаг байсан уу?

Кв-   Цагтаа хамгийн сайн найзууд байсан л даа. Аймшигтай юм.

Дон- Харин тийм.

Кв-   Би өөр яаж тус болох вэ?

Дон- Тэгвэл тэднийг өөр хэн алсан байж болохыг бод доо.

Кв-   Өөр хэн? Нөгөө Сид, Нэнси хоёрыг гээгүй билүү?

Дон- Одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ чи эндээс битгий нэг их холдоорой.

Кв-   Болно оо.Намайг сэжиглээд байгаа юм уу, яагаад байгаа юм?

Дон- Үгүй, сэжиглээгүй. Зүгээр л ойрхон байж байвал л гэсэн юм.

Чар- Юм олоо юу? Харлаа, харлаа. Сайн байна. Магтууштай нохой минь. Алив, явцгаая. Нааш ир.

Сар- Одоогоор гар буу л гэж чадахаар байна. Гурав буудсан. Одоогийн байдлаар хонгио олдоогүй.

Дон- Тэр хоёр мөн биз?

Сар- Магадгүй. Сид, Нэнси хоёр хэдийн дөрвөн хүн хөнөөсөн нь батлагдсан.

Эмм-      Хаана байна? Бурхан минь. Үгүй ээ. Ээ, чааваас даа. Арай ч дээ.

Дон- Хатагтай. Хатагтай. Хатагтай.

Эмм-      Охин минь дээ. Ингээд үхчихлээ гэж үү дээ.

Дон- Хатагтай.

Эмм-      Бурхан минь дээ. Хайран сайхан охин минь. Үр минь дээ.

Эрхо-      Үүрийн гурван цаг болж байлаа. Унтаж чаддаггүй. Тэгсэн чинь гэрийн гаднаас чимээ гарахаар нь гараад хартал тэр хоёр явж байдаг юм.

Эмхо-     Сид, Нэнси хоёр яг мөн байсан уу?

Эрхо-      Харахад мөн л юм шиг байсан. Хоёр хүүхэдхарагдсан. Хорь гараад нэг их холдоогүй. Зурагтаар харж байсан болохоор би шууд таньсан.

Эмм-      Тэр хоёр яг мөн байх ёстой. Харваас гаж донтой. Нүд нь эргэлдээд галзуу солиотой гэмээр.

Эрр- Тэд долоо хоногийн өмнө Квебек байсан гэсэн. Гэтэл одоо энд ирчихжээ. Ингээд бодохоор наашаа ирж байсан нь гарцаагүй л дээ.

Эмхо-     Наадах чинь юу гэсэн үг вэ?

Эрр- Хэрэг хийсэн оргодлууд ертөнцийн зах руу л зугтана ш дээ.

Жэс-       Би бол ийм хүнийг солиотой л гэнэ.

Эмхо-     Сид, Нэнси хоёр ингээд нутгийн иргэн Пол Кастилло, Молли МакГуайр нарыг хөнөөсөн гол сэжигтэн болж байна.

Сар- Хөөе, би нэг юм олсон. Найз нь хохирогчдын цогцсыг олсон гэсэн дээ. Тэр Квинн хэдэн цагт энд ирсэн гэлээ?

Дон- Нэлээд эрт. Долоо болж байхад.

Жэс-       Яасан, сэжигтэй байна уу?

Сар- Харин л дээ. Гэхдээ миний таамгаар тэрний ирсэн нь үхлийн цагтай давхцаж байна, их, багадаа л нэг цаг.

Жэс-       Тэгвэл ямар нэгэн байдлаар холбоотой байх нь.

Сар- Магадгүй.

Дон- Тийм байх нь. Хохирогчдын араас огт харамсахгүй байсан шүү.

Жэс-       За, би ойлголоо.

Чар- Энд удаан саатаагүй юм байна. Юм олоо юу, найз минь? За, мэдлээ. Зөв өө, хоёулаа явжээ. Сайн байна. Тэднийг олъё.

Дон- Энэ Квин Картер гэгч үлгэр жишээ иргэн биш юм байна.

Жэс-       Сэжигтнээр татагдсан ч ял сонсож байгаагүй.

Сар- Хамгийн сүүлд арван жилийн өмнө байна ш дээ. Тэрнээс хойш хэрэг төвөгт холбогдоогүй. Компьютерийн донтон шиг нам гүм амьдралтай.

Жэс-       Хөөе, байз даа.

Сар- Уучлаарай, даатгалын пүүсийн систем шинжээч ээ. Арай дээр юм алга уу?

Жэс-       Баярлалаа.

Дон- Яг гэмт хэрэг үйлдэгдэх үеэр энд иржээ?

Жэс-       Яг тийм.

Дон- Тэгвэл дахиад нэг уулзахаас. Квинн. Квинн Картер. Квинн Картер, одоо сонирхол татаж байна шүү.

Жэс-       Хамар дороосоо алдчих шив дээ.

Дон- Тэглээ. Сануулсанд баярлалаа, Жэсси. Нөгөө Квинн Картер хаана байна, одоо? Хорьхон минутийн өмнө л энд байсан даа.

Вэс- Та нар өөрсдөө явуулчихаа юу?

Дон- Надад тэрнийг саатуулах үндэслэл байхгүй.

Вэс- Зохиочихгүй яасан юм?

Дон- Бид хуулийн дагуу ажилладаг. Эргүүлийн машин араас нь явуулчих уу? Явган яваа болохоор тэр холдоогүй байх ёстой.

Вэс- Дуртайяа тусалъя. Явъя, Лайл.

Рон- Мэдлээ, дарга аа.

Дон- Чөтгөр аваг, миний хамгийн дургүй юм.

Сар- Хөдөөгийн цагдаагийн урд байдалд орох уу?

Дон- Тийм ээ, дасаж өгөхгүй юм.

Жэс-       Залуус аа. Квинн Картер чинь муу хүн биш байна аа.

Дон- Юу гэсэн үг вэ?

Жэс-       Би ч олж болох бүгдийг олж харлаа л даа. Нэгдүгээрт, Квинн хоёр хохирогчтой нэг сургуулийнх. Далхаузид нэг байранд амьдарч байсан. Сайн найзууд байсан байна аа.

Сар- Тийм, гэхдээ байсан.

Дон- Жэсси, хэзээ сургуульд сурч байв...

Жэс-       Бараг саяхан дөө.

Дон- Тэгвэл одоо хариугаа авчихмаар санагддаг хүн байхгүй юу?

Жэс-       Байгаа, нэг залуу байгаа юм байна. Тэгвэл энэ хэргийн эзэн нь Сид, Нэнси хоёр биш болов уу?

Дон- Үгүй, би тэгж хэлээгүй. Ердөө л Квинн энэ хэрэгт хамааралгүй эсэхийг л мэдэх гэсэн юм.

Чар- Тэгсэн, гал түлсэн ул мөр олсон. Тэднийх байж ч магадагүй, үгүй ч байж магадгүй. Хэлэхэд хэцүү. За. Тэгье, удахгүй яваад очъё. Уулын зам гэхээр л алуурчидтай холбогдчихоод байдаг нь харамсалтай юм даа, тийм үү, найз аа?

Дон- Донован байна. Сайхан мэдээ байна. Квинн Картерийг олсон гэнэ. Үгүй ээ, үгүй. Би өөрөө тэрнийг байцаана. За. Жэсси, Чарли руу яриад явах гэж байна гэж хэл.

Жэс-       Хаашаа?

Дон- Уолкер залгасан юм. Лайл, тэр хоёрын ээлж дууссан гэж байна. Квинн Картерийг олж авъя гэвэл өөрсдөө очиж авахаас.

Жэс-       За.

Дон- Чи биш шүү. Би өөрөө.

Вэс- Наадхаа гаргаад ир.

Рон- Буу.

Вэс- Эндээс гурван бээрийн зайтай онгоцны буудал руу явж байхад нь барьж авлаа.

Дон- Гүнээ талархъя.

Вэс- Довероос ирсэн мэргэжилтнүүдэд туслах нэр төрийн хэрэг шүү. Нөгөө супер нохой чинь энэнийг харж байгаа гэж бодсон юм сан.

Сар- Бас ч гэж нэмэртэй л хоёр юм.

Дон- Хэн чамайг яв гэсэн юм?

Кв-   Миний хэрэг байхгүй юм шиг санагдаад.

Сар- Ядаж салах ёс хийж болсонгүй юү?

Кв-   Тэгэх ётой гэж мэдсэнгүй.

Сар- Найзууд чинь өнгөрчихөөд байхад жаахан ч гэсэн гашуудмаар л юм даа.

Кв-   Нэгэнт үхчихсэн юм чинь, би яаж ч чадах билээ дээ?

Дон- Чамайг ирэхээс өмнө тэд үхсэн байсныг бид яаж мэдэх вэ?

Кв-   Тэгээд. Энүүгээрээ юу гэх гээд байна?

Дон- Чи цөөнгүй удаа баривчлагдаж байсан байна лээ. Жаахан түрэмгий зантай юм шиг байна.

Кв-   За, больж үз. Аль дээр үед ш дээ. Хүүхэд байхад хэрэг тарьж л байдаг ш дээ?

Сар- Үгүй шүү. Тэглээ гээд гурван удаа баривчлагддаггүй юм.

Кв-   Эртний явдал ш дээ. Тэгээд ч Пол, Молли хоёр миний найз байсан. Надад тэр хоёр санасан өс байхгүй.

Сар- Чи тэдний нас барсан цагтай ойрхон ирсэн байна лээ.

Кв-   Тийм, би хэдхэн минутийн өмнө ирсэн бол тэр хоёр биш би өөрөө чалуулах байсан юм билүү.

Сар- Та хоёр юм олов уу?

Чар- Олсон, нэг мөр олоод жаал маөшгиж үзлээ. Даанч тасарчихсан. Чи буруугүй ээ, найз минь. Гэхдээ л өөр хүмүүс байсан байна. Рекс хэргийн газраас эхлээд мөрдсөн юм.

Кв-   За, дуулав уу?

Дон- Тийм ээ, сонсож байна.

Кв-   Би одоо явчих уу, тэгвэл?

Дон- Чарли. Энэ найзуудыгаа алаад цагдаа дуудсан бол буу хаана байна?

Чар- Гараа нааш нь.

Кв-   Гавлах гээд байгаа юм уу?Тоглоод байгаа юм уу? Би яагаа ч үгүй шүү, хөөе.

Чар- Гавлах гээгүй байна. Гараа. Рекс? – Дарины үлдэгдэл алга. Алуурчин галт зэвсгээ хэргийн газартай ойр хаясан бол Рекс үнэрлээд олчихно.

Дон- Арлаас явж болохгүй шүү.

Сар- Агаараас ашиглах аа?

Дон- Ой нь их шигүү юм билээ, дээрээс ч харагдахгүй байх даа.

Сар- Квиннийг өшөө сайн судлах юм уу?

Чар- Тэр тал дээр би Рекст итгэнэ.

Жэс-       Өдийд хэр хол явсан байх вэ? Хиймэл дагуулын зурагт анчны отог харагдана лээ.

Чар- Хаана? Рекс үнэралдсаны тэнд юм байна.

Сар- За. Би хамт явъя.

Чар- Рекс бид хоёр явчихъя.

Сар- Үгүй шүү. Хар. Сид, Нэнси хоёрын хурууны хээ. Эдмонтоны хэргийн газраас авсан юм. Ядаж л хэнийг хөөгөөд байгаагаа мэдэж авъя.

Чар- За за. Рекс, бид хоёроос залхахгүй байгаа юм уу? Зэвсэг авчих уу?

Сар- Тэг ээ. Өнгөрсөн долоо хоногт зэвсэг авч гарсан ш дээ.

Чар- Тэгээд хэр байв?

Сар- Дахиад нэг удаагийн захиалга өгсөн гээд л бод.

Чар- Зэвсэг ашиглах хэрэг гарахгүй л байгаасай. Тийм үү, найз аа? Явцгаая.

Дон- За за.

Жэс-       Тэгээд, хоёулаа юу хийх вэ? Хөөе ээ?

Дон- Сид, Нэнси хоёр биш бол яах вэ?

Жэс-       Харин тийм ээ, магадгүй. Сара ч хэлсэн л дээ.

Дон- Хохирогчид нутгийн хүмүүс. Шал өөр хэрэг болоод нутгийн цагдаа нар нуугаад байвал яах вэ?

Жэс-       Тэгвэл олж мэдэх үү?

Дон- Гараа унжуулаад гансарч сууснаас л дээр биз дээ?

Жэс-       Яг зөв. Жижигхэн нууц ажиллагаа явуулъя. Гоё доо.

Дон- Угаасаа биднийг таних ч үгүй юм чинь нууц ажиллагаа гэхгүй ээ, Жэсси.

Жэс-       Тиийм л дээ. Гэхдээ биднийг санааг мэдэхгүй ш дээ. Тэгэхээр зарчмын хувьд нууц ажиллагаа мөн.

Дон- За за, чи өөрийнхөө дураар нэрлэ ээ. Дураараа бол.

Сар- ЖПС-ээр эндээс холгүй байна. Харав уу, Рэкс? Чамд чинь бас чаддаггүй юм байдаг л юм байна. – За, тоглосон юм аа. Уучлаарай.

Чар- Тайвшир аа, найз минь. Тэрнийг битгий тоо, атаархансандаа л тэгж байгаа юм.

Вэс- Хөөе, хараач ээ. Нохойт эргүүл явж байна.

Пол- Нохойт эргүүл гэнэ шүү.

Бар- Цангаа тайлахаар ирэв үү?

Дон- Үгүй дээ. Харин ч худалдаа хийхээр ирлээ. Хамт суувал болох юм уу? Хөөе. Бид хэдэд нэг, нэг хундага юм өгчих. Тэдний ууж байгаагаас л өгчих дөө.

Сар- Хүн байгаа болов уу?

Чар- Очоод л харчихъя. Рэкс.Эхлээд Рэкс нэг тойроодхог.

Сар- За. Урагшаа.

Вэс- Би юм хум нуух гээгүй шүү. Зүгээр л… Тэр Сид, Нэнси хоёр чинь өнгөрсөн долоо хоногт бараг бүхмужид үзэгдсэн байна лээ.

Дон- Тэр ч бараг үнэн байх аа даа.

Вэс- Гэхдээ тогтож харсан хүн байхгүй. Тайван суух дургүй хэн байх вэ?

Дон- Тэр ямар хүн бэ? Мэдээгээр харсан юм.

Вэс- Хөгшин Вилф. Сүүлийн зургаан сарын дотор далайн мангас хоёр удаа харсан хүн дээ. Жилийн өмнө алмас харсан.

Дон- Алмас аа? Алмас чинь баруун эрэгт амьдардаг биз дээ.

Вэс- Сайхан хэллээ. Сайхан хэллээ.

Дон- Харамсалтай л юм, бид буруу хөл дээрээ босчихсон бололтой дог оо. Эхэндээ би жаахан ширүүлсэн байж магадгүй шүү.

Вэс- Гомдоогүй ээ. Миний л дуулснаар өнгөрсөн хоёр сайн хүүхдүүд байсан юм билээ.

Дон- Бид хэргийн эзнийг заавал олно.

Вэс- Олдоосой л билээ.

Рон- Уолкер жаахан хуучинсаг л даа.

Жэс-       Тэгээд?

Рон- Юу ч гээгүй ээ. Сайн хүн шүү. Харин… энэ ажлаа хэтэрхий удаан хийгээд уйдчихсан л хүн.

Жэс-       Юу гэсэн үг вэ?

Рон- 25 жилээ дуусгаад тэтгэвэртээ гарахыг л хүлээж байгаа. Ойлгож байна уу? Элдэв хэрэг авахгүй санаатай.

Вэс- Эхнэр ирж авна.

Дон- Эхнэр ээ? Азтай юм аа.

Вэс- Тийм ээ. Би азтай даа.

Дон- Юу яая. Энийг би төлчихье. Дайлж байгаа юм.

Вэс- За, баярлалаа.

Дон- Жэсси, би явлаа шүү. Гарч агаар амьсгалъя.

Жэс-       Нээрэн үү? Би сая нэгийг авчихлаа ш дээ.

Дон- Тэг ээ, тайван уухгүй юу даа. Өнөө оройдоо буцна шүү.

Жэс-       Мэдлээ.

Ээж- Одоо би яах вэ?

Дон- Энэ хэргийн эзнийг олохоос нааш бид эндээс явахгүй гэж амлая.

Ээж- Гэвч миний охин босож ирэхгүй.

Дон- Ойлгож байна.

Ээж- Охин минь энэ газарт хайртай байсан. Би охиноо эндээс явж, хорвоо дэлхийтэй танилцаж, над шиг хүн битгий бол гэж олон удаа ятгасан. Харамсалтай нь үгэнд минь оролгүй, эндээ үлдсэн юм.

Дон- Яах вэ дээ, залуус юмыг ойлгоход, хугацаа ордог шүү дээ.

Ээж- Тийм ээ, би тэрнээс л айж байна. Надад тэр бүх хугацаа хоосон санагдаж байна. Би охинтой байсан шүү дээ. Одоо алга.

Рон- Дарга чинь сайн хүн шиг санагдлаа.

Жэс-       Тийм ээ, үнэн, сайн хүү л дээ, сайн хүн.

Рон- Манайхаас өөр юм.

Жэс-       Ингэхэд... чи нэг юм хэлэх гээд чадахгүй л байна аа даа?

Рон- Би чамд итгэж болох уу?

Жэс-       Мэдээж, чи надад итгэж болно шүү. Адилхан цагдаа хүн шүү дээ.

Рон- Тэр энд хамаагүй.

Жэс-       За, чи надад итгэж болно, мэдэв үү? Би чинь бас... заримдаа дарга миний үгийг тоохгүй бол ямар байх бол гэж бодогддог л юм.

Рон- Та нар буруу бодоод байна аа. Тэр Квинн чинь энэ хэрэгт огтын хамаагүй. Сид, Нэнси хоёр ч бас хамаагүй.

Жэс-       Тэгээд хэн гэж? Дараа нь намайг ялаас чөлөөлнө гэвэл би шууд тэр хүнийг зааж өгье.

Чар- Цонхыг хэдийн эвдээд тавьчихжээ. Чи юм олов уу?

Сар- Сид, Нэнси хоёрыг гэх ямар ч сэжүүр алга даа.

Чар- Ямартай ч ийшээ хүн орж ирсэн байна.

Сар- Тийм ч гэлээ хурууны хээ нь тэднийг гэхгүй л байна даа. Эзгүй хээр байгаа отогийн байрыг хэн дуртай нь эвддэг байлгүй.

Чар- Өнөөдөр би харихгүй.

Сар- Яагаад тэр билээ?

Чар- Юмыг яаж мэдэх вэ, эргээд ирэх ч юм билүү. Маргааш өглөө өөр мөр байна уу хайхад ч тохиромжтой. Тийм үү, найз аа?

Сар- Хариултаа өгчих шиг л боллоо.

Чар- Сайн уу, Жо. Өнөө шөнөдөө эндээ хоночихъё, тэгээд өглөө босоод дахиад мөр хайя гэж бодлоо.

Сар- Чарли? Тонуулчид энүүгээр дайраад гарахдаа байсан тал вискийг нь уугаад явсан байж болох талтай юу?

Чар- Би бол тийм л гэнэ.

Рон- Би яг зуун хувь баттай мэдэхгүй л дээ. Гэхдээ байна аа, Сид, Нэнси хоёр байж ч мэднэ, гол нь энд ирсэн бол шүү. Гэхдээ минийхээр өөр хүн байгаа.

Жэс-       Чи мэдэх юм уу?

Рон- Мэднэ ээ. Тэд Байсон. Нутгийн залуу бий. Пол Кастиллотой нэлээд хэдэн жил тоосоо гөвөлцөж яваа юм.

Жэс-       Үгүй тэгээд тоосоо гөвөлцөнө гэдэг чинь аллага биш шүү дээ.

Рон- Тийм л дээ, гэхдээ чи Байсоныг мэддэг байсан бол ийм юманд хүрээд дууссанд нь гайхахгүй шүү.

Жэс-       Тэгээд яагаад тэрнийг шалгахгүй байгаа юм?

Роб- Вэс шалгуулахгүй ээ.

Жэс-       Хэлтсийн дарга Уолкэр үү?

Рон- Тийм. Байсон хамаатан нь байхгүй юу. Пол, Моли хоёр үхсэн бол Байсан холбоотой л байж таарна. Би барьсан ч алдахгүй.

Жэс-       За за. Манайхан багаараа нэг шалгаж үзье.

Рон- Цаад Уолкэр чинь дуулчихвал шууд Байсонд хэлнэ шүү. Барааг нь ч харж амжаагүй байхад тэр арилаад өгнө. Хэсэгтээ энэ мэдээлийг нууцалж бай.

Жэс-       За. Тэгвэл Байсон хаа байгааг хэлээдэх.

Рон- Ойд байгаа. Би чамайг хүргээд өгье. Тэгвэл яаж байна? Чи, би хоёр, хоёулаа гэмт хэрэгтэнг барья. Тэгвэл гоё биз дээ.

Жэс-       Тийм ээ.

Чар- Модоор ч гал түлж чадахаа байж дээ.

Сар- Азгүй скаут жаал минь.

Чар- Би скаутад байгаагүй. Ямаршуу юм бэ дээ?

Сар- Миний ууж үзсэн вискинүүдээс хамгийн сайн нь биш л юм.

Чар- Виски яриагүй ээ, хээрийн ажлыг асуусан юм.

Сар- Аан, тийм үү. Яах вэ, хань болж яваа хүндээ гомдоллохгүй ээ.

Чар- Хөөх тийм үү? Лондон явахынхаа оронд энд үлдсэндээ баярлаад байгаа юм байна. Хөөе, найз минь.

Сар- Тийм ээ, Лондон хүн ихтэй. Өөр яах гэж? Би явсан нь дээр байсан гэж үү?

Чар- Мэдэхгүй л дээ. Гэхдээ байна аа, Рэксийг харахад чамтай хамт байгаадаа баярлаад байна. Тийм биз дээ, найз аа?

Сар- Тийм дээ. Би зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Ингээд хөдөө хээрээр явсан чиньширээгээ санахгүй сайхан л байна.

Чар- Тийм ээ, лабораториос гараад явсаныг чинь харах сайхан байна.

Сар- Баярлалаа.

Чар- Нээрэн, жаахан давчуу ч гэсэн энд дажгүй юм, уг нь Рекс бид хоёр хоёулхнаа ажилладаг ч энэ удаад ханьтай явах таалагдаж байна шүү. Бас чин үнэнээ хэлэхэд байна ш дээ. Ханьтай яваадаа баярлаж байгаа нь ганц Рэкс биш шүү. Чамайг Лондон яваагүйд би хувьдаа баярладаг юм. Чамайг бол ийш тийш явна гэж бодохгүй байгаа шүү. Тийм биз дээ, Рэкс? Тийм ээ, явахгүй байсан нь ч дээр. - Болиоч, Рэкс.

Сар- Чи шөнөжингөө суугаа хоносон юм уу?

Чар- Харин тэглээ.

Сар- Хөөх. Нам унтчихжээ. Ойд алхвал ядарсандаа л ингэж унтах байх.

Чар- Вискинийх шүү.

Сар- Ямартай ч би сайхан амарлаа.

Чар- Тэгсэн бол болж дээ. За, найз минь. Одоохон... Байзаарай. Энэ юу вэ? Чи юу зуугаад ирэв? Энийг гаднаас олсон юм уу? Зогсоо зайгүй ажиллах юм аа, залуу минь. Оргодлууд маань ардаа нэг юм үлдээжээ.

Сар- Тэгвэл хийх ажилтай боллоо гэсэн үг.

Чар- Тийм ээ, би хэлдэг дээ, талбайд гүйж яваад мухардвал, Рэксийг дуудаж гарц заалга аа гэж. Сайн байна, хамтрагч аа. Одоо ойн гүн рүү явцгаана аа.

Жэс-       Энэ цагдаа надад итгэж байгаа. Нутгийн нэг сахилгагүй залуу энэ хэрэгт холбоотой байж магадгүй гэсэн.

Дон- Жэсси, сахилгагүй,сахилгагүй гэхэд хоёр хүн ална гэдэг ч юу л бол. Би хамт явмаар юм байна даа.

Жэс-       Битгий, битгий. Хэрэггүй. Би өөрөө чадна, за юу? Надад итгэчих.

Дон- Тэр өөр юу ярьсан бэ?

Жэс-       Уолкэр ч бас хамааралтай байж магадгүй гэсэн.

Дон- Яагаад тэр билээ?

Жэс-       Сэжигтэнтэй хамаатан. Хамаатан болохоор хаацайлдаг ч юм уу.

Дон- За, би шалгаж үзье. Чи харин байнга холбоотой яваарай, мэдэв үү?

Жэс-       За, тэгнэ ээ.

Рон- Замдаа гарах уу?

Жэс-       Тийм ээ, хэзээд бэлхэн.

Рон- Өөр гутал өмсөхгүй дээ. Ямар хотын төвөөр зугаалах гэж байгаа биш.

Жэс-       Чи тийшээ очиж үзсэн юм уу?

Рон- Үзэлгүй яадаг юм. Хэдэн жилийн өмнө тэнд наадам болоход Кисс ирж байлаа ш дээ. Янзтай байсан даа.

Жэс-       Догь юм аа. За за, гутлаа солиодохъё.

Чар- Хөөе. Жаахан амрах юм уу?

Сар- Үгүй, чи?

Чар- Үгүй ээ, зүгээр л боловсон загнасан юм.

Сар- Аан, баярлалаа. Намайг энхрийлэх гэсний хэрэггүй дээ. Рэкс, явцгаая.

Чар- Баярлалаа, найз минь.

Вэс- За, тэгээд. Оргодлуудаас сураг гардаггүй юү?

Дон- Одоогоор таг чиг. Харагдсан гэх сураг ч алга.

Вэс- Ойн гүн рүү орчихсон бол ч баригдахаасаа өнгөрсөн дөө. Хөөе. Би энэ хавийг сайн мэддэг хэдэн хүн танина шүү. Тэдэнтэй очиж уулзаж үзэх юм уу?

Дон- Сид, Нэнси хоёр л биш бол хэрэггүй. Тэр хоёр зэвсэгтэй, аюултай хүмүүс шүү. Ажлын хажуугаар нутгийн хүмүүс буудалцаанд оролцох л дутаж гэнэ.

Вэс- Тэгвэл нөгөө нохойтой залуу чинь дөнгөнө гэж үү?

Дон- Аан гээ, би нэг юм асууя.

Вэс- Асуу л даа.

Дон- Арай нутгийн хүмүүс оролцсон юм биш биз дээ?

Вэс- Хоёрын хоёр хүнийг үү? Тэр ч худлаа даа.

Дон- Сахилгагүй нөхөд биш үү?

Вэс- Тэдэнд санаа байв ч сачий нь хүрэхгүй. Юу л даа, буруу хөл дээрээ боссоныг чинь ойлгож байна. Гэхдээ... би туслахад бэлэн.

Дон- Мэдлээ. Баярлалаа.

Рон- Гутал чинь холгоогүй биз дээ, айн?

Жэс-       Үгүй ээ, зүгээр.

Рон- Нөгөө пүүзээ өмссөн нь ч дээр байж уу даа? Аан гээ, тэнд очоод байдлыг би гартаа авна шүү. Тэдди Байсон сахилгагүй этгээд ч гэлээ ядаж би таних юм даа. Би тэрнийг хоёр гурван удаа шоронгоос гаргаж өгч байлаа.

Жэс-       Яагаад?

Рон- Уолкэрийн тушаал.

Жэс-       Аан тийм, чи тэрийгээ илтгэх байсан юм даа.

Рон- Адилхан цагдаагаа матах гэж үү? Үгүй дээ, би тийм хуншгүй этгээд биш. Тэгсэн бол уу, би өдийд эндэхээс ч долоон дор газар цөлөгдчихсөн байгаа. Юу хийж байгаа юм?

Жэс-       Айн? Аан, Донован руу юу байна гээд л бичиж байна.

Рон- Тэгээд юу гэж байна?

Жэс-       Юмгүй.

Рон- Чи тэрэнд юмгүй гэж тайлагнах гэж байгаа юм уу? Хурдан явцгаая.

Чар- Сайн байна, хамтрагч минь.

Сар- Одоо юу хийх вэ?

Чар- Айлгаж, цочоолгүйгээр түр хүлээзнэе. Тэгээд чимээгүйхэн шиг алгуурхан дөхөж очно доо. Мэдэв үү, Рэкс? Рэкс?

Фр-  Харав уу, тэр?

Жэй-       Хаанаас ирчихээд, яах гэж хүн шиншилж яваа юм? Чи нааш ир дээ.

Чар- Буугаа буулгачих аа.

Жэй-       Яагаад биднийг дагаад байгаа юм?

Чар- бид цадаа.

Фр-  Аа, чөтгөр аваг.

Сар- Хэдэн юм асуух хэрэгтэй байна. Буугаа буулгчих, тэгээд ярилцъя.

Жэй-       Яв. Яв.

Фр-  Тэгээд эднийг яах вэ?

Жэй-       Цагдаа юм чинь яах ч үгүй. Олс аваад ир.

Фр-  Аан, олс.

Жэй-       Энэ хоёрыг энд нь хүлж орхичихоод арилцгаая.

Фр-  Ойлголоо.

Жэй-       Түргэлээч. Түргэл. Наанаа зогс.

Сар- Биднийг энд орхиод явах гэж үү?

Жэй-       Цагдаа юм бол араас чинь хүмүүс хайж ирнэ.

Сар- Өвдөг дээрээ. Доошоо хараад хэвт.

Рон- Хүрээд ирлээ. Дотор орж харъя.

Жэс-       Хамаагүй орж болохгүй байх аа. Үндэслэл хэрэгтэй ш дээ. Таамаглах төдийхнийг үндэслэл гэж үзэхгүй.

Рон- Хот руу явж, зөвшөөрөл аваад ирэх юм уу?

Жэс-       Одоо нотлох баримт олсон ч шүүх дээр хэрэгсэхгүй ш дээ.

Рон- Би хэлсэн ш дээ. Үндэслэл хэрэгтэй. Энэ хар даа. Пол Кастиллогийнх хэтэвч. Цааш нь хайвал Моллигийнх бас гарч ирнэ дээ. Байсонд ийм юм байх ч үгүй.

Ээж- Та нар юм олов уу?

Дон- Хатагтай МакГуайр. Гадаа ярилцъя. Та хамаагүй оролцож болохгүй шүү.

Ээж- Үгүй, би чадахгүй.

Дон- Орон нутгийн цагдаатай хамтраад бид маш сайн ажиллаж байгаа.

Ээж- Орон нутгийн цагдаа? Элэг хөшлөө. Тэд чинь юу ч хийхгүй.

Дон- Яагаад тэр билээ?

Ээж- Нэг нь манай охиныг араандаа зуучихсан юм. Дандаа л тэгдэг юм.

Дон- Байж бай даа... Хэн?

Сар- Нөгөө хуруугаа өгөөдөх дөө? Нөгөө отогт байсан хоёр чинь.

Чар- Тэгээд?

Сар- Сид, Нэнси хоёр биш байна.

Чар- Үнэн үү? За за, чи ч үнэн хэлнэ л дээ. Аан гээ. Та хоёр хэн бэ?

Фр-  Намайг Фрэнки Жэймс гэдэг. Энэ Жэйси Синклэйр.

Чар- Та хоёр Сид, Нэнси хоётой их адилхан байгаагаа мэдэх үү?

Жэй-       Тийм ээ. Мэдэж байгаа. Гэхдээ бид биш шүү.

Сар- Та хоёр хоёулхнаа эзгүй ойд юу хийж яваа юм?

Жэй-       Хүний ертөнцөөс зугтааж явна.

Чар- Наадхаа жаахан дэлгэрэнгүй яариадахгүй юу.

Фр-  Олны хөлөөс дайжиж яваа юм аа. Хүний ертөнц бол бузар газар. Ньюфаундланд бол бидний мөрөөдлийн газар.

Сар- Хаанахын хүмүүс вэ?

Фр-  Оранжвилл, Онтарио. Эрүүл мэндийн хуудсан дээр хаяг байгаа, өөрсдөө харахгүй юү.

Чар- Анчдын отгийг эвдэж орсон байна лээ.

Жэй-       Жаал, жуул юм хэрэг болсон юм.

Чар- Хулгай шүү.

Фр-  Үгүй ээ, өөрсдөө эргэж очоод хараарай, за юу? Гал тогооны лангуун дээр 25 ногоон үлдээсэн. Бидний авсан юмны тооцоо.

Сар- Таарч байна.

Жэй-       Яагаад биднийг мөшгөөд байгаа юм бэ? Орон нутгийн цагдаад мэдэгдсэн ш дээ, тэгээд л энд явна.

Чар- Юу?

Дон- Утсаа ав л даа, Чарли, утсаа ав, утсаа ав.

Чар- Хэнд нь мэдэгдсэн гэж?

Сар- Хэлтсийн дарга Уолкэр үү?

Жэй-       Биш ээ, Лайл гэдэг цагдаад нь.

Дон- Би нэг юм олж мэдлээ. Цагдаа Лайл хэрэгтэн юм шиг байна. Тэр хоёр хохирогчтой холбоотой. Хоёр жилийн өмнө тэр амиа алдсан эмэгтэй Молли МакГуайртай гэрлэх гэж байжээ. Тэгтэл Пол Кастилло гарч ирээд хаячихаж.

Чар- Мэдлээ. Тэр одоо хаана байна?

Дон- Жэсситэй хамт яваа. Би одоохон дуудаадахъя.

Чар- Бид одоо шууд очлоо. – За, бос. Явна аа. Бос.

Жэй-       Ухаантай нохой.

Чар- Ухаантай гэхэд ч багадна. Явъя, найз аа.

Рон- Битгий чимээ гаргаарай.

Бай- Хөөе.

Жэс-       Яагаад буудаж байгаа юм бэ?

Рон- Зэвсэгтэй байгаа биз дээ? Хоёр хүн алсан алуурчин ш дээ.

Жэс-       Чи тэрийг баттай мэдэхгүй ш дээ.

Рон- Чи өөрөө харсан, гэгээн цагаан өдөр. Үгүй бол энэ биднийг алах байсан юм.

Жэс-       Биш ээ, чи энийг алуурчин гэж мэдэхгүй ш дээ, Лайл.

Рон- Мэдэлгүй дээ. Чамайг ч гэсэн алсан. Миний харснаар тэгсэн л юм даа. Гэрийг нь нэгжиж байтал энэ орж ирээд, чамайг буудсан.

Жэс-       Юу?

Рон- Би аргагүйдэж, хариу гал нээсэн. Би хоёр хүн, нэг цагдаа алсан алуурчинг алсан. Уучлаарай.

Сар- Та тэрнийг хохирогчидтой холбоотой гэж мэдээгүй юм уу?

Вэс- Роналд Лайл хоёрхон жилийн өмнө цагдаад орсон. Тэгээд би хэлээд байна шүү дээ, ийм юм болно гэж би яаж мэдэх юм бэ.

Чар- Жэссийг хаашаа аваачсан байх вэ?

Дон- Лайл Жэссид нутгийн нэг сахилгагүй нөхрийг хэрэгтэн гэсэн байна лээ, танай хамаатан гэсэн шүү.

Вэс- Тэдди.

Дон- Тэр хэн бэ?

Вэс- Тэд Байсон. Хамаатны дүү маань байгаа юм. Гэхдээ тэр хүн алах хүн биш.

Дон- Мөн дөө, эндхийнхэн чинь бүгдээрээ хэрэг хийхээр хүмүүс биш юм гээч.

Сар- Нэг хүн хийсэн нь мэдээж.

Чар- Тэр Байсоныг хаанаас олж болох вэ?

Вэс- Гэр нь эндээс таван бээр.

Чар- Жэссигийн үнэрийг авахуулчихаар юм байна уу?

Дон- Байгаа.

Вэс- Чиргүүл нь ойн гүнд байдаг. Шороон замаар явдаг юм л даа, гэхдээ би та нарыг хүргээд өгье.

Сар- Нөгөө хоёрыг чинь яах билээ?

Чар- Ярьсаныг нь сайтар шалга. Зүгээр бол явуулчих аа. Нээрэн, нөгөө вискинийхээ мөнгийг өгөх юм байна шүү.

Сар- Ойлголоо.

Дон- Чарли, май.

Чар- Баярлалаа, Жо. – Явъя, найз аа.

Вэс- Тийшээ бээр орчим яваад Тэддигийн гэр байгаа.

Чар- За, эндээ үлд. Юм харагдвал над руу залгаарай.

Вэс- Мэдлээ.

Рон- Байгааг чинь мэдэж байна шүү.

Чар- Юм олов уу, найз аа?

Рон- Хөл чинь ч хорсож байгаа даа.

Чар- Рэкс, туу. – Зүгээр дээ. Гайгүй юү?

Жэс-       Гайгүй ээ. Сургамж авлаа. Дараагийн удаа нэмэлт хүч дуудна аа. Харин тийм ээ. Адилхан цагдаа болохоор нь л би тэрэнд итгэчихсэн юм.

Чар- Үгүй шүү, бид тав бол, нэг баг гэж энэ.

Жэс-       Ойлголоо.

Сар- Эсэнд мэнд байгаад чинь энд нэг амьтан баярлаж байна.

Жэс-       Тийм ээ, тэр ганцаараа биш. Рэкс, ачийг чинь хариулна аа.

Дон- Залуус аа. Цагдаа Роналд Лайл хэргээ хүлээсэн. Пол, Молли хоёртой тааралдаад, алах бодолгүй байж л дээ, санамсаргүй буу алдчихсан.

Сар- Тэрэнд нь итгэж байна уу?

Дон- Одоо бол тэр хамаагүй. Хэрэг үйлдчихээд нэлээд төлөвлөсөн байна. Нөгөө хоёр хүүхдийн бичиг баримтыг авчихаад өгөхөгүй зовоосон байна. Хамгийн гол нь, хэргээ Тэд Байсонд тохох гэж оролдлоо шүү дээ.

Жэс-       Хохирогчдын хэтэвчийг гэрт нь нуучихаад өчиггүй хороосон.

Дон- Нэг сайн мэдээтэй шүү, Жэсси, Тэд үхээгүй. Сум нэвт гарсан байна. Тийм болохоор бүрэн эдгэрчихнэ. Харин Лайл л шоронд нэлээд удаан суух нь дээ.

Жэс-       Тэнгэр минь.

Сар- Барьчихсан гэнэ ээ.

Чар- Квебек хотын цагдаа нар Сид, Нэнси нарыг Хавр Сэйнт Пиэррийн гаднаас баривчилжээ. Баривчилгааны үеэр буудалцаан гараагүй.

Дон- Бурханыг магтъя. За, аан гээ. Би явлаа, орой эргээд уулзацгаая. Одоо явж амжуулах ажил байна.

Чар- Яв яв.

Ээж- Охин маань эндээс явах ч үгүй байсан.

Дон- Та өөрөө эндээс явах дургүй гэсэн ш дээ.  Энэ охиных чинь.

Ээж- Хөөрхий ямар их хүслээ дээ.

Дон- Амьдрал богинохон ч сайхан байж болно шүү дээ.

Ээж- Тийм ээ. Гэхдээ дэндүү богинохон амьдарлаа даа.

Back to episodes Go home