The double-35

The double 2024-35

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Ж: эр, Шүэ Фанфегийн дүү Шүэ Жао

 

Гарчиг:  Тавилан. 35-р анги.    

Шүэ:Болгоомжтой. Дахиад нэг алхам.

Су: Болгоомжтой.

Ж: Гялайлаа, хүргэн ах аа.

Шүэ: Яагаад тэгж дуудаад байгаа юм?

Ж: Сүүлийн үед миний хувцас, хоол, миний эмчилгээг хүртэл Су гүн хариуцаж байгаа. Хүргэн ах биш бол өөр хэн байх юм?

Су: Ухаалаг. Эгчээсээ хамаагүй дээр байна.

Шүэ: Су гүн. Өнөөдөр надтай уулзахаар ирээ юу?

Су: Тэрнийг дараа ярилцъя. Эхлээд хадам дүүтэйгээ хэд алхаадахъя. Санаа бүү зов. Би зөөлөн байна аа.

Ж: Хүргэн ах аа. Зөөлөн л дөө...

********************

Гүнж:  Мейшиан.

Эм: Дээдэс ээ.

Гүнж:  Энэ юун хүж вэ?

Эм: Дээдэс ээ, таны дуртай мэлрэг цэцэгний хүж.

Гүнж: Яагаад ийм муухай үнэртээд байнаа аа?

Эм: Дээдэс ээ, ордны Жан оточ удахгүй ирнэ. Тэр ирээд танд тан бичиж өгөх байх. Намайг буцалгасны дараа та уучихвал дээрдэх нь гарцаагүй.

Гүнж: Миний ийм байгааг  Шен Юронд хэлсэн үү?

Эм: Хэлсэн.

Гүнж: Юу гэж байна? 

Эм: Мөхөс намайг таныг сайн халамжлаарай гэсэн.

Гүнж:  Яасан? Яагаад хөдлөхгүй байгаа юм? 

Эр: Гүнжтэн, мөхөс би  алдаа гаргасан байх. Гүнж та илүү сайн  оточ дуудвал ямар вэ?

Гүнж:  Ордны отчийн газраас миний итгэдэг хүн  нь чи. Хурдан хэлээдэх. Юу болоод байгаа  юм? Үгүй бол намайг хуурсан гэж шийтгэнэ.

Эр: Гүнжтэн, амь өршөө. Гүнжтэн, амь өршөө.

Гүнж:  Толгойгоо өргө.

Эр: Гүнж таны саран тэмдэг энэ сард  ирсэн  үү? Гүнж та хөл хүнд болсон байна.

Эм: Яаж зүрхэлж байна аа? Дээдсийн өмнө ийм юм ярьж зүрхэлнэ гэнэ ээ?

Эр: Би яаж зүрхлэх билээ. Гүнжтэн, амь өршөө. Гүнжтэн, амь өршөө. Гүнжтэн, амь өршөөж хайрла.

Гүнж: Жан оточ. Чиний хэлдэг үнэн үү?

Эр: Би яаж худал хэлж зүрхлэх билээ?

Гүнж: Намайг Дай улсаас ирсэний дараа юу гэж оношилсоноо мэдэж байна уу?

Эр: Гүнж та хэтэрхий олон гэмтсэн байна. Ялдангуяа олон удаа зулбасан болохоор цусны эргэлт тань муудсан байна. Энэ эргэж сэргэхгүй л болов уу? Гүнж та хүүхэдтэй болж чадахгүй л болов уу. Тийм болохоор л би ингэж сандраад байгаа юм. Энэ үнэхээр ховор боломж. Энэ үнэхээр тэнгэрийн бэлэг байж таарна. Ид шид.

Гүнж:  Энэ хүүхдийг гаргахгүй гэвэл би дахиад хөл хүнд болж чадах уу?

Эр: Энэ... Дахиад ийм аз тохиох эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Гүнж:  Би хөл хүнд болоод хэр удсан байна?

Эр: Сар арай хүрээгүй байх.

Гүнж:  Жан оточ чамд гялайлаа. Жан тайганыг явахаас өмнө цайгаар дайл.

Эр: Үгүй ээ. Дээдэс ээ, тэгж төвөг удаад юу гэх вэ. Мөхөс би гэр рүүгээ явъя.

Гүнж: Аяга цай төдий. Эхнэр,  хүү  хоёр чинь татгалзахгүй.

Эр: Гүнжтэн, амь өршөө. Гүнжтэн. Гүнжтэн, амь өршөө. Гүнжтэн.  Гүнжтэн, амь өршөө. Гүнжтэн. Гүнжтэн, амь өршөө. Гүнжтэн.

**************

Су: Би өнөө шөнө Их Жао улс руу хөдөлнө.

Шүэ: Ийм  хурдан уу?

Су: Чиний шийг үзэхийн тулд би нэг хоногоор хойшлуулсан.

Шүэ: Ваннин гүнжийн өргөөнд ямар нэг юм болоо юу?

Су: Ваннин гүнж ордны отчийн амыг нууцаар барьсан. Тэрнийг хөл хүнд гэж оношилсон гэсэн. Яаж тэгсэн юм?

Шүэ: Та судас барьж чаддаг байх аа?

Су: Удаан өвчтэй байсан болохоор анагаах эрдмийн талаар бага сага мэднэ ээ.

Шүэ: Тэгвэл миний судсыг бариад үз.

Су: Хэнийх юм? Хурдан хэлэхгүй юу?

Шүэ: Жуюүэгийнх.

Су: Тэрнийг хорны мэргэжилтэн гэж хэлсэн байх аа?

Шүэ: Хор ашигладгийг нь би мэднэ ээ. Би өөрөө туршиж үзэхгүй бол бүтэх эсэхийг яаж мэдэх юм?

Су: Судасны цохилтыг өөрчлөхөөс гадна, өөр ямар хортой вэ?

Шүэ: Өөр хор байхгүй. Жуюүэ өөр дээрээ туршилт хийж байгаад энийг олж мэдсэн гэсэн.

Су: Наадахаа боль.

Шүэ: Наадаагүй ээ. Ваннин намайг Шен Юронтой гэрлүүлэхийг хүсэхгүй байх. Тэрнийг хөл хүнд гэсэн яриа тархвал... надад зугтах боломж гарна. Яагаад ингэж хараад байгаа юм?

Су: Шен Юрон чамайг Ваннинаас хамгаалж чадахгүй, би чадна.

Шүэ: Мэднэ ээ.

Су: Ваннин гүнжийг яаж хордуулаа вэ?

Шүэ: Ваннин надаас болгоомжилж байгаа. Гэхдээ Ли татвар танаас одоохондоо болгоомжлохгүй. Тэрнийг таны төрсөн өдрөөр хордуулъя гэж бодож байна.

Тат: Ямар хор?

Шүэ: Биед хортой эд биш. Зүгээр л хөл хүнд болсон мэт шинж тэмдэг илэрнэ. Хэсэг хугацааны дараа тангийн нөлөө өөрөө алга болчихно.

Тат: Чи үнэхээр хэрцгий  юм.

Шүэ: Су гүн Ли татварын сул талыг мэдсэний ачаар би тэрнийг ятгаж чадсан.

Су: Хааны зарлигаар гэрлэх асуудал шийдэгдсэн ч гэсэн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх  юм уу?

Шүэ: Тэгэлгүй яах вэ. Ваннин, Шен Юрон хоёрыг олны өмнө илчлэгдэхийг хармаар байна. Бас танд Чэн вангийн хүмүүсийг барихад тусалмаар байна.

Су: Шен Юрон тийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй.

Шүэ: Энэ тэрний мэдэх хэрэг биш.

Су: Тэгвэл намайг эргэж ирэхээс өмнө маш болгоомжтой байх ёстой шүү. Асуух зүйл гарвал Жао Көгөөс надад захиа явуулаарай. Эсвэл намайг ирэх хүртэл шийдвэр гаргах хэрэггүй.

Шүэ: Ойлголоо, Су гүн. Би тийм сул дорой биш.

Су: Чиний хүчийг би мэднэ ээ.

Шүэ: Явахаас тань өмнө талархахыг хүсч байна. Намайг нийслэлд буцааж авчирсанд гялайлаа. Эхнээсээ эцсээ хүртэл намайг орхиогүйд гялайлаа. Би зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Одоо хариуг нь төлөх цаг болсон.

Су: Элсэлтийн шалгалт өгч байхад чинь юу гэж хэлснийг санаж байна уу? Санасан бүхэн чинь саадгүй бүтэж, өшөөгөө амжилттай авахыг хүсье. Одоо нэг зүйл нэмж хэлье. Чамайг өөрийн хүссэнээр амьдраасай гэж хүсч байна.

********************

Хаан: Удахгүй замд гарах нь уу?

Су:  Тийм ээ.

Хаан: Чадах чинээгээрээ л хий. Аавынхаа оршуулгыг санаж байна уу?

Эр: Багш аа, үүнээс хойш би хойд хил дээр байрлаж, таны үйл хэргийг үргэлжлүүлж, эх орноо хамгаалах болно. Хэзээ нэг өдөр би өөрийн биеэр армиа удирдаж алдсан газар нутагаа эргүүлэн авч, таны өшөөг авах болно.

Хаан: Тэрний уйлж байгаа нь ганц надад л хуурамч харагдаад байна уу?

Су:  Надад ч бас.

Хаан: Аав чинь нас барчихаад байхад чи яагаад уйлахгүй байгаа юм?

Су:  Аав надад тулааны үеэр амиа алдвал инээж байгаад эцсийн замд нь здээрэй гэж захисан.

Хаан: Гэхдээ чи инээхгүй байна шд.

Су:  Тэр тулааны үед үхээгүй байх.

Хаан: Энэ хэргийг шалгах уу?

Су:  Надад шалгахыг зөвшөөрөх үү?

Хаан: Энэ хэдэн хүнийг надад шалгаад өг.

Су:  Эхлээд намайг шалгахгүй юм уу?

Хаан: Гараа... Нөгөө гараа... Нүдээ ань. Би чамайг  нэвт харж байна.

Су:   Хүүхэд шиг.

Хаан: Би чамд найман жил итгэсэн. Үүрд итгэх болно. Эрт яваад, эрт ир. Эргэж ирэхийг чинь хүлээж байя.

******************

Бичиг: Дай улсын цэргийн хуаран

Эм: Дээдэс ээ,   жимс зоогло.

Дай: Тэгье ээ. Чи бүжиглэх  дуртай байх аа? Бүжиглэ.

Эм: Бүжиглэ.

Бичиг: Дай улсын хаан

Дай: Надтай хамт бүжихийг хүссэн  юм биз дээ. Бүжиглэ. Бүжиглэ  гэж байна... Ийм ч хэрэггүй гүнж байх гэж. Барьцааны хүн болж ирчихээд, хэн гэдэгээ ч мэдэхгүй. Өнөөдрөөс чи,  миний асар дахь хамгийн дор татвар байх болно. Хүн ир, тэрнийг хонины саравч руу аваад яв. Хойшид тэнд амьдарна биз...

Эр: Энэ үнэхээр ховор боломж. Энэ үнэхээр тэнгэрийн бэлэг байж таарна. Ид шид.

Гүнж:  Энэ хүүхдийг гаргахгүй гэвэл би дахиад  хөл хүнд болж чадах  уу?  

Эр: Дахиад ийм том аз таарах эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Эм: Дээдэс ээ, Жан  отчийг гэр бүл төвөг удахааргүй болсон. Та одоо яая гэж бодож байна?

Гүнж:  Юу тэр вэ?

Эм: Та энэ... хүүхдийг гаргах хэрэг үү?

Гүнж: Ичгүүргүй боол. Миний гэдсэнд байгаа хүүхдийг ярих эрх чамд байхгүй.

Эм: Дээдэс ээ,  гэдэс тань өдрөөс өдөрт томрох болно. Үүрд нуух боломжгүй шүү дээ. Эрхэм дээдэс болоод  бусад нь мэдчихвэл юу гэж тайлбарлах болж байна? Дээдэс ээ, та тэр хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг. Энийг мэдчихвэл хаантан зүгээр өнгөрөөхгүй нь лав. Хэрвээ энэ хүүхэд тэр хүний хүүхэд бол тэр  хүний ирээдүй үгүй болно. Тэгвэл дээдэс та л зовж шанална шүү дээ.

Гүнж:Гэхдээ энэ бид хоёрын хүүхэд. Гаргахыг хүсч байна. Дараагийн алхмыг хийхээр яарахгүй байна. Хэвлийд минь байгаа хүүхэд нэг сар ч хүрээгүй байгаа. Одоохондоо хэн ч анзаарахгүй. Одоо хамгийн чухал нь хэвлийдээ байгаа хүүхдийг сайн халамжлах. Сүүлийн үед хүмүүст итгэхэд бэрх болсон. Хэвлийд маань байгаа хүүхдийг хорлох  гэсэн хүн олон. Сайн хамгаалах хэрэгтэй.

Эм: Мөхөс би,  хүүхдийг сайн хамгаална аа.

Гүнж:  Хурдан Шен Юроныг дуудаад ир. Яаралтай.

Эм: Мэдлээ.

**********************  

Эр: Зэвсэгээ буулга.

**********************

Ю: Шавьж хүртэл дээшээ авчирч чадаж байхад. Хүн юугаараа дутах вэ. Зарим хүн оргил дээр төрдөг. Удаан, хичээнгүйлэн төлөвлөсөн ч, самамсаргүй байдлаар өөр  зүйл  нэмж, өөрчилж болно. Тэнгэр минь. Үнэхээр шударга биш  юм. Над шиг харц  гаралтай хүн дорд амьдрах ёстой юм гэж үү?

Эм: Шен ноёнтон, гүнжтэн таныг өргөөндөө хэмээн дуудуулж байна.

Ю: Яагаад чамайг явуулж дуудуулдаг билээ? ... Хөл хүнд болсон? Алдаа гарсан юм биш үү?

Гүнж:  Жан оточ намайг үзсэн... алдаа гарах ёсгүй. Хөөрч баясахгүй байгаа юм уу? Эсвэл уур чинь гараагүй байна уу?

Ю: Дээдэс та ийм болсон байхад би яаж уурлаж зүрхлэх билээ?

Гүнж:  Энэ хүүхэд амар олдоогүй. Эрт орой хэзээ нэгэн цагт чи миний нөхөр болно. Төлөвлөснөөс жаахан түрүүлсэн төдий.  Би хаантанд хэлж гэрлэх зарлиг гаргуулна.

Ю: Дээдэс ээ, хаантнаас гэрлэх зөвшөөрөл хүсвэл хүмүүс таныг надтай нууц харилцаатай гэж ярихаас айхгүй байна уу?

Гүнж: Тэгсэн ч хамаагүй.

Ю: Гэвч би дээдэс таны нэр хүндийг  үлд тоомсорлож чадахгүй.

Гүнж: Нэр хүнд ээ? Надад нэр хүнд чухал гэж бодно уу? Өмнө нь тийм байсан. Дай улсаас эргэж ирсэний дараа...

Ю: Дээдэс ээ.

Гүнж: За яах вэ. Ярихаа больё. Би хэвлий дэх хүүхдээ эцэгтэй байгаасай гэж хүсч байна.

Ю: Энэ миний анхны хүүхэд. Би ч гэсэн аав нь байхыг хүсч байна. Гэвч энэ хэргийг яаравчилж болохгүй. Үгүй бол амар байх аргагүй болно.

Гүнж: Тэгээд яавал дээр вэ? Надтай хуримлахыг хүсэхгүй байгаа юм уу?

Ю: Дээдэс та хэтрүүлж байна.

Гүнж: Шен Юрон, би Их Яан улсын тэргүүн гүнж. Надад өөр юу ч хэрэггүй. Би үлдсэн  амьдралаа хайртай хүнтэйгээ өнгөрүүлэхийг хүсч байна. Би хүссэнээ заавал авна.

Ю: Тэгвэл дээдэс та надаар яалгамаар байна?

Гүнж: Хүүхдээ Шен овогтынд баяртайгаар угтан ав.

***************

К: Авхай.

Шүэ:  Ваннин гүнжийн ордонд юу болж байна?

К: Шен Юрон сая Ваннин гүнжийн ордонд ирсэн.

Шүэ:  Нумаа татсан ч,... сумаа тавиагүй байх шив.

К: Одоо би юу хийх вэ?

Шүэ:  Галыг нь өрдөөд өг.

***********************

Бичиг: Их Жао улсын хааны ордон

Ситу: Энийг уу. Яагаад ийм болгоомжгүй юм?

Су:  Их Жао улсын хамгаалалт үнэхээр сайн юм. Давхар арьсаа хуулж байж орж ирлээ.

Ситу: Миний өгсөн хонхыг хэрэглэхгүй яасан юм?

Су:  Цэргүүд яаж чиний хонхыг таних болж байна?

Ситу: Их Яан улсын Су гүн байна гэж хэлэхгүй яасан юм? Хэн чамайг зогсоож зүрхлэх юм?

Су:  Би нууцаар ирсэн.

Ситу: Нууцаар аа? Тэгэхээр надтай нууцаар уулзахаар ирсэн байх нь ээ?

Су:  Ахтай чинь уулзахаар ирлээ.

Ситу: Яах гэж ирсэн чинь надад хамаагүй. Яв яв, энд битгий байгаад бай.

Су:  Их Жао улсын хамгаалагчдыг ийм чадварлаг гэж бодсонгүй. Жуюүэгийн өгсөн хонх байгаагүй бол би өдийд үхчихсэн байх байлаа.

Жан: Су гүн, наргих хэрэггүй. Таны чадвараар бол та л баригдахыг хүсээгүй бол манай Их Жао улсын хамгаалагч нар таныг барьж чадахгүй.

Су:  Эртхэн гэмтэж, эртхэн баригдвал төвөг удахгүй бас үл ойлголцол үүсэхээс сэргийлнэ.

Жан: Хэл л дээ. Ямар хэргээр ирээ вэ?

Су:  Их Яан улсад гарч болзошгүй бослогыг таслан зогсоох цэрэг хэрэгтэй байна.

Жан: Таныг ирэхээс өмнө Чэн вангийн хүн над дээр ирсэн.

Чу:  Чэн ванг умардад бослого гаргахад хаантан та тэднийг Их Жао улсын хил дээр саатуулж, Яан улсын цэргийг хянаха л болно. Жао Еэ бүслэгдэж, амархан бууж өгөх нь гарцаагүй. Чэн ван хаан болчихвол  манай Их Жао улсад сайн байх нь лав. Хаан сая өөрийн улсыг босогчдыг саяхан хөөн  зайлуулсан. Их Яан улсын  дэмжлэг хэрэгтэй байх нь гарцаагүй. Хаан та хамтрахаас татгалзаад зогсохгүй, Жао Еэд бослого гаргахад нь тусалбал Чэн ван хаан болсныхоо дараа тантай тооцоо бодох нь гарцаагүй.

Жан: Чи намайг сүрдүүлж байна уу?

Чу: Яалаа гэж. Чэн ван Жао Еэгээс хамаагүй хүчирхэг. Хаан таныг буруу шийдвэр гаргаж,  өөрийн тавьсан  суурийг бүү нураагаасай гэсэндээ л хэлж байна.   

Жан: Их Яан улсын хаан, Чэн ван хоёрын асуудлыг сайд нар маань хэлэлцэж, дүгнэсэн байгаа. Хаантныг ялна гэсэн хүмүүс талаас бага хувийг эзэлж  байна. Су гүн, та ойлгож байгаа байх. Та нарт тусалбал, би өөрийн амь, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас гадна, Их Жао улсыг эрсдэлд оруулна. Хэн ч ялсан бай, ялсан хүн нь Их Жао улстай найрсаг харилцаатай байх юм бол би зөвшөөрөхөд бэлэн.

Су:  Хаан та надаас хариу хүлээж байна уу? Хэрвээ та Чэн ван ялна гэж бодсон бол, аль хэдийн холбоотон болохоор тохирсон байх ёстой. Үгүй гэж үү?

Жан: Энэ Их Яан улсын дотоод хэрэг. Манай Их Жао улс энэ асуудалд нөлөөлж чадахгүй, жижиг улс. Чэн ван ялах юм бол мэдээж манай Их Жао улс бэлэг сэлт зэхэж,  Чэн ванд баяр хүргэх болно.

Чу: Тэр үед бэлэг өгөх, одоо өгөх хоёр их хол зөрүүтэй.

Жан: Чэн ван тэгээд надаас юу хүсээ вэ?

Чу: Хаан та саяхан Их Яан улстай холбоотон болсон байх аа? Жао Еэ мэдээж таныг өөрийн тал гэж бодож байгаа. Чэн ван их зүйл  хүсээгүй. Тэрнийг энэ хоосон үгээр хуурч байгаад, Чэн ванг цэрэгтэйгээ босох үед хаантан таныг тусална гэж найдаж байна.

Жан: Тийм ээ. Би Чэн вангийн саналыг  зөвшөөрөөгүй. Тэглээ гээд танд зөвшөөрөх ёстой гэсэн үг биш.

Су:  Эрхэм дээдэс таныг туслна гэвэл болзол тавьж болно гэсэн. Чэн вангийн хувьд та тийм чухал биш. Тэр ялсан ч, танд талархах нь юу л бол. Харин эрхэм  дээдсийн хувьд ядарч явахад тусалсан ачтан. Хариуг нь барих нь лав.

Жан: Их Яан улсын хаан ялсан байсан ч, тэрнийг амалсандаа хүрнэ гэж би яаж мэдэх билээ?

Су:  Хаантан та өөрийн биеэр манай улсад зочилж, эрхэм дээдэст бараалхсан. Эрхэм дээдэс таны итгэлийг олж чадаагүй хэрэг үү?

Жан: Тэрэнд итгэж чадахгүй боловч... танд итгэж байна. Миний болзлыг зөвшөөрөхөд бэлэн үү?

********************

Эм: Хөөе, чи сонссон уу? Ваннин гүнж хөл хүнд  болсон гэсэн.

Эм2: Үгүй байлгүй дээ. Ваннин гүнж нөхөрт гараагүй байж яаж хөл хүнд болох болж байна?

Эм: Дуугүй бай. Миний хэлсэн үнэн, Ваннин гүнж нөхөр сонгох гэж байгаа гэсэн.

Эр2: Тэгвэл ямар хүн нөхөр нь болох бол?

Эр: Би Шен ноёыг Ваннин гүнжийн өргөөгөөр байнга орж гардаг гэж сонссон. Тэрний хүүхэд юм бол уу?

Эр2: Харж л байя. Гэнэтхэн эцэггүй хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөхгүй нь лав.

Эр: Тийм  дээ.

*****************

Дүү: Ээж ээ. ээж ээ. ах хаана байна?

Ээж: Өглөө эрт Ханлин сургууль руу явсан. Юунд ингэж ахыгаа хайгаа вэ?

Дүү: Би сонссон... Ваннин гүнж хөл хүнд болсон гэж сонслоо. Ах танд юм хэлээгүй юу?

Ээж: Хэн тэгж байна?

Дүү: Гудамжинд хүмүүс бүгд тэгж ярьж байна.

Ээж: Тийм  үү? Үнэн байсан бол ах чинь бид нарт хэлэх байсан.

Дүү: Ах хэзээ Ваннин гүнжийн тухай бид нар өөрөө ярьж байсан  юм?

Ээж: Үгүй ээ. Би Ханлин сургууль руу явж, юу болоод байгааг өөрийн биеэр асууя.

*************

Тат: Хаантан. Би Су тайганаас таныг тангаа угаагүй гэж сонслоо.

 Хаан:  Улам л гашуун болоод байна. Би нэг тагшийг уусан. Наадахыг чинь аяар ууя.

Тат: Хаантан, та ханиад хүрчихсэн байгаа. Энэ таныг  ханиадыг эдгээж, таны биед тэжээл өгнө. Тэгэхээр нэг уухдаа хоёр тагшийг уух хэрэгтэй. Би халаалгаад аваад ирлээ. Хаантан, энийг уучих. Тэгэхгүй бол миний сэтгэл чилэх болно.

 Хаан:  Чи... Намайг ятгаж тан уулгахдаа сайн гэдэг нь.

Тат: Хаантан би саяхан нэг цуу яриа сонслоо.

 Хаан:  Ямар цуу яриа?

Тат: Ваннин гүнжийг хөл хүнд болсон гэлцэж байна.  Энэ яриа ордонд хүртэл ороод ирчихэж. Ваннин нөхөрт ч гараагүй байхад яагаад ийм цуу яриа гардаг билээ?

 Хаан:  Ийм байж боломгүй цуу яриа байж болох уу?

Тат: Тийм ээ. энэ хэрэг хааны гэр бүлийн нэр хүндтэй холбоотой. Энэ цуу яриаг гаргасан хүмүүс хааны гэр бүлийг хорлох гэсэн юм бол уу?

 Хаан:  Тийм  бол яавал дээр гэж бодож байна?

Тат: Оточ явуулж Ваннины судсыг бариулж үзье. Тэгвэл цуу яриа зогсох нь дамжиггүй.

 Хаан:  Сайхан санаа байна. Гэхдээ, ордны оточ ганцаараа очвол, Ваннин хөөгөөд явуулах нь дамжиггүй.

Тат: Тэгвэл би ордны оточтой хамт Ваннины өргөөнд очоод ирье. Ийм цуу яриа гарсан болохоор тэр өргөөнөөсөө гарахаа  больсон. Би царайг нь ч харалгүй удаж байна.

 Хаан:  За, тэгвэл чамд даатгая.

Тат: Миний үүрэг шүү дээ.

********************

Эр: Хөөе. Ваннин гүнж хөл хүндтэй болсон гэж байна лээ.

Эр2: Аан? Нээрэн үү?

Эр: Мэдэхгүй ээ. Би ч гэсэн хүнээс сонссон.

Эр2: Энэ үнэхээр үнэн юм бол уу?

Эр: Хэн мэдэх вэ дээ.

Эр: Үгүй байлгүй дээ.

Эр: Гал түлээгүй бол утаа гардаггүй гэдэг байх аа? /Овоо босгоогүй бол шаазгүй суудаггүй гэдэг байх аа?/

Ю: Ол гэсэн номнуудыг бүгдийг нь олчихоо юу?

Эр: Хайж байна аа.

Эр: хайж байна.

Ээж: Юрон. Гараад ир. Нааш ир.

Ю:  Ээж ээ, юу болоод ингээд байгаа юм?

Ээж: Ваннин гүнж та хоёр яагаа вэ? Хаа сайгүй цуу яриа тархчихаад байна. Ваннин гүнжийг хөл хүнд болсон гэж байна.

Ю: Хаа сайгүй ээ? Юу гэсэн үг  вэ?

Ээж: Гудамж талбайд хүмүүс ярьж байна. Байз л даа. Надад хэлээдэх. Ваннин гүнж та хоёрын дунд юу болсон юм?

Ю: Ээж та харахгүй байна  уу? Хүн болгон ярьж байгаа бол хэн нэгний өдөөсөн хэрэг байхаас зайлахгүй. Энэ хуйвалдаан байж магадгүй. Би явж энэ хэргийг шийдье. Ээж та хүртэл нэмж төвөг удах хэрэггүй.

*******************

Гүнж:  Ли татварын амгаланг айлтгая.

Тат: Гүнжтэн.

Гүнж:  Татвар та ямар хэргээр ирээ вэ? 

Тат: Сүүлийн үед элдэв цуу яриа сонсогдоод би харахаар ирлээ.

Гүнж:  Өө? Ямар цуу яриа билээ?

Тат: Хүмүүс Ваннин гүнжийг хөл хүнд гэлцэх болж.

Гүнж:  Ли татвар та тэгээд итгэчихээ   юу?

Тат: Би итгээгүй, хаантан ч бас итгэхгүй байгаа. Тэгээд судсыг чинь бариулахаар ордны оточ дагуулаад ирлээ.

Гүнж:  Ичгүүргүй. Цуу ярианаас болж таны хүссэнийг хийх хэрэг үү?

Тат: Цуу яриа гарсан болохоор энийг шалгахгүй бол болохгүй. Энэ цуу яриаг анх  гаргасан хүн нь гүнж танд үйлчилдэг Жан ордны оточ гэж ярьцагааж байна. Гэтэл тэрний хаачсаныг хэн  ч мэдэхгүй байна. Ордны отчийн газар хариуцлагаа хүлээх ёстой. Тйимээс, оточ явуулсан хэрэг. Миний бодлоор өвдсөн ч бай, үгүй ч бай үзүүлэхэд  муу юм байхгүй. Ордны хатагтай нар сэтгэлээ амраах гэж байнга судсаа бариулдаг бус уу? Гүнж  та ордны гадна  амьдардаг ч гэсэн биеэ бодож байх хэрэгтэй.

Гүнж:  Тэр хөгшин зөнөг цуу яриа тарааж зүрхэлнэ гэнэ ээ? Тэрнийг олохоороо амыг нь ураад өгнө өө.

Тат: Ордны отчийн газар ч гэсэн тэрнийг хайж байгаа. Харамсалтай нь гэр нь хоосон байна лээ. Тэрнийг олдохгүй бол тантай холбох нь гарцаагүй. Тэр хөгшин зөнөг гэрийнхэнтэйгээ оргон зайлсанаас зайлахгүй. Ли татвар та тэрнийг тэвчих хэрэггүй.

Тат: Би ч гэсэн тэгж бодож байлаа. Гэтэл өөр нэг цуу яриа чих дэлссэн. Жан ордны отчийг том нууц олж мэдсэнээс болоод...

Гүнж:  Хэн тэгж байна? Би тэр хүнтэй чинь нүүрэлдье.

Тат: Би ч гэсэн цуу яриа тараасан хүнийг баримаар л байна. Гэхдээ бодоод үзсэн  чинь, тэрнийг барьчихвал  манай хааны гэр бүл буруутай болж харагдана.  Сайн бодож үзсэний эцэст нээлттэй байж цуу яриаг дарсан нь дээр гэж шийдсэн. Тийм биш гэж үү, Ваннин? Чу оточ, гүнжийг судсыг бариадах.

Эр: Мэдлээ, Ли татвараа. Гүнжтэн, зөвшөөрнө үү.

Тат: Гүнж та юу хүлээгээ вэ?

Гүнж:  Би бол энэ улсын гүнж, миний бие алтнаас  үнэтэй. Нэг муу цуу ярианаас болж би гэмгүй  гэдгээ нотлох хэрэгтэй болж байна уу? Намайг доромжилж байгаа хэрэг бус уу?

Тат: Тийм бол, бид ордон руу буцаж, хаантанд айлгахаас. Гүнжтэн, хааны зарлиг ирэхийг хүлээж бай.

Гүнж:  Та нар гарцагаа. Надад Ли татвартай ярих юм байна. Ли татвар. Та ийм амархан умартаа юу? Шиан татварт юу тохиолдсоныг мартаа юу?

Тат: Гүнж та бусдыг  сүрдүүлэхээсээ өмнө гартаа байгаа хүн хэн болохыг шалгавал ямар вэ?

Гүнж: Юу хэлэх гээ вэ?

Тат: Гүнж та ухаантай хүн. Надаар хэлүүлэх хэрэг байна уу?  

Гүнж: Шүэ Фанфейгийн талд орох гээ юу?

Тат: Би хэний ч талд орох гээгүй. Хэнийх нь ч талд орохгүй. Эгч маань өвдсөнөөс хойш би өмнөх шигээ байхаа больсон. Чи... чи л намайг хүчилсэн. Миний хамгийн дургүй зүйл бол бусдын сүрдүүлэгт автах. За яах вэ, өнөөдөртөө ингээд больё. Эргэж очоод хаантанд болсон явдлыг хэлэх болно. Ваннин гүнж, биеэ бодоорой.  Завтай үедээ хэвлийдээ байгаа хүүхдийг юу гэж тайлбарлах  талаар сайн  л бодоорой доо.

Эм: Дээдэс ээ. Шен ноён ирээ.

Гүнж: Ашгүй чи ирчихэв үү. Хамтдаа хаантанд бараалхъя.

Ю: Хаантанд бараалхана аа? Тэгж яасан ч болохгүй.

Гүнж: Яагаад болохгүй гэж? Ли татвар сая над дээр ирсэнийг чи  мэдэх үү? Намайг юу гэж сүрдүүлснийг мэдэх үү?

Ю: Ли татвар.

Гүнж: Одоо хаан  намайг хөл хүнд гэдгийг мэдчихсэн байх. Чи миний нөхөр болохгүй бол би энэ хүүхдийг хэнийх гэж хэлэх болж байна? Эцэг нь хэн гэж хэлэх болж байна?

Ю: Ли татвар. Тэр гүнж таны хүн биш билүү?

Гүнж: Ли татвар чухал биш ээ. Зүгээр л нэг нохой. Хэн ч бай яс өгсөн хүний талд орно. Ийм болчихоод байхад чи... юунд эргэлзээд байгаа юм бэ? Юу хүсээд байгаа юм?

Ю: Дээдэс ээ, танд сэжигтэй санагдахгүй байна уу? Сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, хэн нэг нь далдаас удирдаад байх шиг байна.

Гүнж: Юу гэсэн үг вэ?

Ю: Дээдэс таны хөл хүнд болсон тухай цуу яриа тарсан. Гудамж талбайд тархаж ордонд хүртэл яригдаж байна. Ли татвар хүртэл цуу яриаг дарах нэрийдлээр ордны оточ дагуулж ирсэн. Хэрвээ энэ хэн нэгний төлөвлөсөн зүйл биш бол яаж ийм хурдан өрнөх вэ?

Гүнж: Хэн бэ? Ли татвар? Шүэ Фанфей? Шиао Хэн уу? Эсвэл бүгд хуйвалдаа юу? Тэд нар юу хүсээд байгаа юм? 

Ю: Дээдэс та тайвшир. Тэр хүн хэн ч байлаа гэсэн, тэдний хяналтаас гарахын тулд юу хүсч байгааг нь мэдэх хэрэгтэй.

Гүнж: Тэднийг юу хүсч байгаа гэж бодож байна?

Ю: Та бид хоёрын харилцааг илчлэх гэсэн бололтой. Та бид хоёрыг зүй бус харилцаатай гэж буруутгахыг хүсч байгаа байх. Биднийг ёс суртахуунгүй гэж гүтгэх гэж байна. Тэгж байж л Шүэ овгийн аллагын хэргийг дахин шалгах боломжтой болно.

Гүнж: Шүэ овгийн хэргийг шалгах тийм  ч амар биш. Бид нар яагаад айх ёстой гэж?

Ю: Шүэ овог ч яах вэ, тэгвэл Чэн ван? Чэн ван удахгүй нийслэлд ирнэ. Ийм чухал мөчид дээдэс танд ямар нэг юм болох юм бол Чэн ван аюулд орно.

Гүнж: Ах.

Ю: Чэн ванг хаан болсны дараа бидний харилцааны тухай хэн ч ярьж зүрхлэхгүй.  Бид хоёр дахиад олон хүүхэдтэй болж болно.

Гүнж: Шен Юрон. Энэ хүүхдийг олоход... надад ямар хэцүү байсныг чи мэдэх үү? чи бид хоёр үхэх байсан ч би энэ хүүхдийг гаргах болно.

Ю: Тийм бол та бусдад доромжлуулахыг тэвчиж чадах уу?

Гүнж: Хүүхдээ аврах арга байгаа юм уу? Надад амал.

Ю: Нэг арга байна. Гэхдээ Ваннин, танаар ийм юм хийлгэхийг хүсэхгүй байна.

Гүнж: Намайг ямар гутамшгийг туул  гэж байгаа юм?

Ю: Энэ хүүхдийн эцэг зөвхөн Ли Жин байж болно.

Гүнж: Юу гэнэ ээ?

Ю: Энэ хүүхдийг аварч үлдэх цорын ганц арга.

Гүнж: Шен Юрон, энэ чиний хүүхэд.

Ю: Мэднэ ээ, гэхдээ энэ хүүхдийг аврахын тулд тэрэнд тохирох эцэг байгаа гэж хүмүүст итгүүлэх ёстой. Ордны түшмэлүүдийг ажиглаад үзвэл дээдэс тантай хэргэм цол тохирч, таны ятгалганд автаж болох ганц хүн бол Ли сайд. Ли сайд хоёр хүүтэй. Ли Лиан лам болсон. Ли Жин эхнэр аваагүй. Тэр хамгийн сайн тохирох хүн. Тэнд байвал та хүүхдээ аюулгүй өсгөж чадна.  Хүүхдийнхээ төлөө, хоёулаа дахиад жаахан тэвчье. Хүүдийг төрсний дараа Чэн Ван хаан болчихсон байх байх. Тэр үед шалтаг олоод тэрнээс сал. Тэгээд бид хамт байх болно. Тэгж байж л  биднийг сүйтгэхийг хүсч байгаа хүмүүст боломж гарахгүй.

Гүнж: Шен Юрон. Ийм юм хэлж байдаг. Чи  зүгээр  л миний нөхөр болохыг хүсэхгүй байгаа. Тийм биз дээ?

Ю: Таны төлөө амиа өгөхөөс ч буцахгүй. Дээдэс та ямар ч шийдвэр гаргасан бай, би тантай хамт эцсээ хүртэл явна.

Гүнж: Надад бүү хүр. Надад бүү хүр! Намайг тэгж байгаа бол... чи мэдэж байгаа... Чи бүгдийг  нь  мэдэж байгаа...

*******************

Л: Аав та намайг... Ваннин гүнжийн нөхөр бол гэж байгаа юм уу?

Ли: Асуудал байгаа гэж үү?

Л: Та Ваннин гүнжийн тухай цуу яриаг сонссон уу?

Ли: Бага сага.

Л: Манай Ли овог дорд гаралтай биш шүү дээ. Хэнийх нь мэдэгдэхгүй хүүхдийг яаж Ли овгийн ууган ач болгож болох юм бэ?

Ли: Чиний дургүйцэж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ чиний хувьд алдаагаа засах боломж. Ваннин гүнжийн ард Чэн ван  байгаа.

Л: Аав аа, та энийг бодож үзсэн үү? Хүүхэд төрчихвөл  ч яах вэ. Гэвч ямар нэг асуудал гарвал манай Ли овог хомрогонд нь өртөхгүй гэх баталгаа байхгүй.

Ли: Мэдээж энэ чухал гэдгийг би мэдэж байна. Гэтэл энэ Ваннин гүнжийн хүсэл. Манай Ли овог татгалзах эрх байхгүй. Жин арь, Ваннин гүнж манай хүн болчихвол бид Чэн вантай холбоо тогтоож, бидэнд илүү ашигтай байх болно. Чи ухаантай хүн. Энэ хэрэг ямар чухал болохыг чи мэдэж байгаа.

********************

Б: Авхай.  Би сая нэг зарцаас Ваннин гүнж Ли овогттой хуримлана гэж сонслоо.

Шүэ: Ли овог оо?

Б: Тийм.

Шүэ: Үнэн үү?

Б: Би зах дээр очоод сураг тавиад ирэх үү?

Шүэ: Тэг. Шен Юрон, чи ч сайн юм аа. Чиний арга залийг би дутуу үнэлж.

35-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home