The double-34

The double 2024-34

Үргэлжлэх хугацаа: 48мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Ж: эр, Шүэ Фанфегийн дүү Шүэ Жао

 

Гарчиг:  Тавилан. 34-р анги.   

Эм: Хатантан, энэ захиаг Жиан сайд явуулсан байна.

Тат:  Захиаг нь буцаагаад явуул. Миний эгчид гар хүрсэнийг  хэзээ ч өршөөхгүй гэж хэл.

Эм: Энэ захиа Жиан эзэгтэйн тухай гэж хэлүүлсэн байна.

Тат:  Нааш нь өгөөдөх... Эгч ээ. Эгч ээ.

Хо: Эгч ээ?

Тат:   Эгч ээ.

Хо: Эгч хөөрхөн юм аа.

Тат: Эгч ээ, би байна. Намайг танихгүй байгаа юм уу?

Хо: Цэцэг хатгаад өгье. Хөөрхөн юм аа.

Тат: Эгч ээ.

Хо: Тэр хэн бэ? Аав аа. Надтай уулзахаар ирээ юу,  аав аа? Надтай уулзахаар ирж. Би... би танд цэцэг өгье. Толгойд тань зүүгээд өгье.

Тат: Жиан сайд аа. Юу болоод байна? Лууван тарааж өгчихөөд саваагаар цохиж байна уу?

Аав: Энэ өргөө сүмд байснаас хамаагүй дээр. Тэгээд ч энд тэрний дуртай ургамал, цэцэгнүүдийг тарьсан. Шивэгчид ч гэсэн тэрэнд үнэнчээр үйлчлэх болно. Хойшид энд санаа зовох зүйлсгүй насаа өнгөрүүлэхэд болно.

Хо: Ууртай эгч.

Аав: Ли арь ч гэсэн энд ирсэн. Дээдэс тантай уулзах хүсэлтэй гэсэн. Ли арь.

****************

Шүэ: Ли татвар аа. Цай уу.

Тат: Өнөөдөр, эгчээр далимдуулж намайг сүрдүүлж байна уу?

Шүэ: Та эндүүрч байна. Энэ бол сайн санааны илэрхийлэл. Ээжийн юу хийснийг татвар та сайн мэдэж байгаа. Одоо ээж амар жимэр амьдарч байгаа нь татвар таны л ач.

Тат: Тэгээд чи надаас юу хүсээ вэ?

Шүэ: Би Жиан Ли, Шен Юрон хоёрыг гэрлүүлэх санааг таныг гаргасан гэж сонссон.

Тат: Чи өөрөө тэрэнд сайн  гэж хэлсэн байх аа. Би сайн үйл хийж байгаа төдий.

Шүэ: Татвар  та миний гэрлэлтэнд санаа тавьж байгааг хараад би талархалгүй яах вэ. Гэвч татвар аныг миний ээж шиг, Ваннин гүнжийн шатхын хүү болох вий гэж би санаа зовж байна.

Тат: Юу гэнэ ээ?

Шүэ: Жиан Руяао Жу Яанөбайг цохиж ухаан алдуулахад би Руяаог өмөөрч мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш Руяао ээжийн ятгалганд орохоо больсон. Ээж намайг Руяаог ятгасан гэж бодсон. Тэгээд намайг алахыг завдсан. Энийг Ваннин гүнж мэдчихсэн. Намайг ордонд гомдол гаргахаар нийслэлд ирсэнээс хойш Ваннин гүнж намайг алахыг оролдож байгаа. Ээжийн намайг хөнөөх гэсэн санаа Ваннин гүнжид бохир ажлаа бусдаар хийлгэх боломж олгосон. Амьд үлдэхийн тулд чадлаараа эсэргүүцэхээс өөр арга надад байгаагүй. Тэгээд л ийм байдалд орчихоод байна.

Тат: Өөрийгөө гэмгүй болгож байх шив.

Шүэ: Би гэмтэй байна уу, гэмгүй байна уу хамаагүй. Хамгийн чухал нь Ваннин гүнжийн бай татвар та  болчихоод байна. Миний мэдэхээр... Шен Юрон бид хоёрын хурим татвар таны гаргасан санаа биш. Та ч гэ эн сүрдүүлэгт автсан.

Тат: Чи... Чи юу мэдэж байгаа вэ?

Шүэ: Татвар та тэр үеийн надтай  адил Ваннин гүнжийн сүрдүүлэгт автсан гэдгийг би мэднэ. Энэ асуудлын учрыг олохгүй бол тэр таныг ахин дахин сүрдүүлсээр байх болно. Татвар  та бодоод үзээрэй. Татвар та надтай хамтрахыг зөвшөөрвөл би таны асуудлыг шийдэхэд тусалж болох юм. Ээж ч гэсэн энэ жижиг өргөөн тайван амьдрах болно.  Бид ч нэгэндээ өргүй болно. Ямар вэ?

Хо: Цэцэг. Цэцэг.

Аав: Ли татвар. Охин маань таныг уурлуулаагүй биз дээ?

Тат: Жиан Лийг алах гэсэн хүмүүс яагаад бүгд бүтэлгүйтсэнийг би одоо л мэдлээ. Жиан сайд аа, таны охин энгийн хүн биш юм.

Аав: Татвар танд талархая.

Тат: Эгч ээ. Жиан сайд аа. Эгч миний хувьд энэ хорвоогийн хамгийн чухал хүн. Эгч дүү бид хоёр өнөөдрийг хүртэл нэг нэгнээ түшиж амьдарсан. Эгчтэй эргээд дотно байгааг чинь хараад Жиан овогт хойшид өс санахаа больё. Гэхдээ, эгчийг ухаанаа алдахад хүргэснийг чинь би өршөөхгүй. Хэдий эгчийн буруу байсан ч, Жиан  Ли хариуг нь төлөх ёстой. Тиймээс тэрний хуримыг өөрчлөхгүй. Эгчид сайн байдгийг чинь бодоод би Жиан овогт муу юм хийхгүй. Жиан сайд  ноёныг аврахын тулд хүүг золиосонд гаргах гэж юу байдгийг мэдэх буй за.

Аав: Эцэг хүн бүр үр хүүхдээ хамгаалах ёстой. Өөрийгөө хамгаалахын тулд хүүхдээ хаях ёсгүй.

Тат: Талархаж мэдэхгүй.

******************

Эм: Гүнжтэн. Жиан Юанбай Жи Шураныг өөр өргөөнд аваачсан. Гэвч Ли татвар амалсанаасаа буцсангүй.

Ю: Дээдэс та үнэхээр ухаалаг юм. Тэд нар одоо Ли татвараас гуйвал өөрсдийгөө доромжлохоос цаашгүй.

Гүнж: Ли татвар итгэл даах найдвартай шатрын хүү биш. Энийг  хойшлуулах тусам дордоно. Дахиад хүлээх шаардлагагүй.

Ю:  Би очиж хаантнаас зарлиг гаргахыг хүсэх үү?

Гүнж: Яагаад ч юм чи гэрлэх гэж яараад байх шиг санагдаж байна.

Ю:  Мэдээж таны хүслийг аль болох хурдан биелүүлэхийг хүсч байна.

Гүнж: Шен. Шүэ Фанфей чамд ятга тоглохыг зааж өгсөн үү?

Ю:  Тэр надад зааж чадахгүй.

Гүнж: Тэр их сайн тоглодог. Та хоёр хамтдаа  аялгуу тоглосон гэсэн. Та хоёр хаантан, Ли татвар, бид гурвын өмнө дахиад тогловол ямар вэ?

Ю:  Тэгж яах юм?

Гүнж: Тэгж байж л Ли татвар энэ боломжийг ашиглаж, та хоёрыг гэрлүүлэх зарлиг гаргахыг хаантнаас гуйна биз дээ?

Ю:  Тэрийг зөвшөөрүүлэх олон арга байгаа.

Гүнж: Нэг нэгнээ үзэн яддаг хоёр хүн, яаж нийцтэй тоглодгийг би хармаар байна.

Ю:  Дээдэс та гуниглахгүй гэж үү?

Гүнж: Чи гэмшээд асууж байна уу?

Ю:  Дээдэс та хармаар байгаа бол би тоглож үзүүлье.

******************

К: Энийг Жуюүэ авхай өөрийн биеэр өгсөн. Би замдаа нээгээгүй.

Тат: Хаантан.

Хаан: Яагаад гэнэтхэн номын өргөөнд надтай уулзахаар ирдэг билээ? Юу болоо вэ?

Тат: Хаан таныг өдөржин дурсгалын бичиг уншиж байгаа гэж сонссон. Тэгээд би танд зориулж амттан авчирлаа.

Хаан: Үргэлж надад санаа тавьж байх юм. Төрсөн өдөр чинь хоёр хоногийн дараа болно. Ямар бэлэг авахаа шийдсэн үү?

Тат: мартаагүйд гялайлаа, хаантан. Гэхдээ надад бэлэг хэрэггүй. Би Их Жао улсын элч нар ирсэнийг санаж байна. Тэр өдөр би ханиад хүрээд цэнгүүнд оролцож чадаагүй. Тэр өдөр Жиан арь авхай, Шен ноён хоёр мартахын аргагүй үзүүлбэр үзүүлсэн гэж сонссон. Тэрийг үзэж чадахгүй нь харамсалтай.

Хаан: Тэр юу нь хэцүү гэж? Су тайган.

Эр: Мөхөс би байна.

Хаан: Миний тушаалыг дамжуул. Ли татварын төрсөн өдөрт Жиан арь авхай, Шен ноён хоёрыг урь.

Эр: Мэдлээ.

Тат: Надад өөр урих хүн байна.

Хаан: Хэн?

Тат: Тэр үед Ваннин ч гэсэн өргөөндөө хоригдож байсан болохоор үзэж чадаагүй. Тэрнийг ч гэсэн уривал ямар вэ?

Хаан: Тэгье. Би ч гэсэн тэгж бодож байлаа.

**************************

Руй: А Ли.

Шу: А  Ли.

Шу Руй: А Ли. Чи  зүгээр үү?

Шүэ: Би зүгээр ээ.

Руй: Бид нарын дэргэд дүр эсгэх хэрэггүй. Ли татвар Шен Юрон та хоёрыг гэрлүүлнэ гэж байгааг бид нар мэдэж байгаа. Яагаад гэнэтхэн мэдүүлгээ өөрчилчихсөн юм?

Шу: Тэнэг. Хэлж болохгүй нууц байсан болоод л А Ли мэдүүлгээ өөрчилсөн байж таараа шд.

Шүэ: Одоохондоо байдал жаахан эрсдэлтэй байна. Би гарах арга бодож байгаа.

Руй: Еэ Шижиэ ч гэсэн ирсэн. Авга ахтай ярилцаж байгаа.

Шүэ: Юу ярьж байгаа юм?

Шу: Мэдээж чиний хуримыг ярьж байгаа.

Руй: А Ли.

*******************

В: Эзэнтэн, би мундаг байна уу? Тийм сайн нуугдсан хүнийг олчихдог.

Лу: Эзэнтэн. Жиангийн өргөөнд нэг юм болоод байна. Ли татвар Жиан Ли, Шен Юрон хоёрыг төрсөн өдрийн цэнгүүндээ урьсан. Тэдний гэрлэх зарлигийг танилцуулах гэж байгаа байх.

Су: Хэзээ юм?

Лу: Хоёр хоногийн  дараа. Бас сая манай тагнуулч Жиан сайд Еэ Шижиэг урьсан  гэж хэллээ.

Су: Тэрнийг яагаад дууддаг билээ? Юу? Урьсан гэнэ ээ?

Лу: Тийм ээ.

*****************

Еэ:  Жиан авга та санаа бүү зов. Энэ хэрэгт би заавал тусална.

Аав: Сайн байна.

Еэ:  Би ингээд явъя даа.

Аав: Сайн юм боллоо. Ли арь хүрээд ирлээ. Ли арь. Бид нар чиний турхай ярьж байлаа.

Шүэ: Би яасан гэж? 

Аав: Шижиэ, чи хэл.

Еэ: Шен Юроны гэрлэхийг хүссэн гэдгийг бид мэдсэн. Чи тэрэнтэй гэрлэхийг хүсэхгүй байгаа. Тийм болохоор би хаан дээр очиж бид хоёрыг төрөөгүй гэдсэнд байгаа манай хоёр гэр бүл сүй тавьсан гэж хэлье. Хаантан уламжлалыг дагах дуртай. Тийм болохоор энэ гэрлэх хүсэлтийг зөвшөөрөхгүй нь лав.

Шүэ: Хаантны мэдэх хэрэг.

Еэ: Еэ овог энэ шийдвэрийг зөвшөөрсөн. Бид нар айхгүй байна. Жиан авга ч гэсэн сая зөвшөөрсөн.

Аав: Би Шижиэд итгэж байна. Одоохондоо энэнээс илүү арга байхгүй.

Шүэ: Хэрэггүй ээ.

Еэ: Энэнд санаа зовох хэрэггүй. Чамд тулгарсан асуудлыг хурдан шийдэх гэсэн төдий. Надтай гэрлэхийг хүсэхгүй бол... дараа нь сүйгээ цуцалж болно.

Шүэ: Хурим гэдэг маш чухал үйл явдал. Тэгээд ч миний нэр хүнд аль хэдийн байхгүй болсон. Төвөг удахыг хүсэхгүй байна.

Еэ: Би тэгж хүсч байна гэвэл яах вэ?

Шүэ: Би хүсэхгүй байна.

Аав: Одоохондоо бидэнд өөр арга бодож олох цаг хугацаа алга. Сая ордноос хэл ирсэн. Ли татвар төрсөн өдөртөө Шен Юрон та хоёрыг ир гэж урьсан байна. Гэвч Жиан овгоос өөр хүн уриагүй. Та хоёрыг гэрлүүлэх зарлигийг хаантнаар гаргуулах гэж байгаагаас зайлахгүй. Тэгээд л би Шижиэг дуудуулсан юм.

Еэ: Чи сайн бодоод үз. Би хэзээд..

В: Жиан арь авхай. Эзэнтэн таныг хаалганы дэргэд хүлээж байна.

Аав: Су гүн ирээ юу? Яагаад орж ирдэггүй билээ?

В: Жиан арь авхайтай уулзахаар ирлээ. Жиан арь авхай, хаалга руу явъя.

Аав: Ингэхэд юу болоод байна?

Шүэ: Аав аа, би гарчихаад ирье.

*****************

Шүэ: Хаашаа явж байгаа юм?

Су: Ордон руу.

Шүэ: Ордон руу явж яах юм?

Су: Хаантнаас чамайг надтай гэрлүүлэхийг хүсье.

Шүэ: Су гүнтэн. Юу болоод байгааг хар л даа. Наргихаа боль тэгэх үү? Энэ юу юм?

Су: Шиан татварын хэрэгтэй холбоотой ордны шивэгчний хэрэг хүлээсэн мэдүүлэг.

Шүэ: Ийм хурдан олчихсон юм уу?

Су: Миний хүмүүс Ваннины хүмүүс шиг чадваргүй амьтад биш.

Шүэ: Тэгвэл тэр шивэгчин хаана байгаа вэ?

Су: Хүн олохгүй газар нуучихсан. Өөрийнхөө зарим хүнд ордны шивэгчний хувцас өмсүүлчихсэн. Одоохондоо энийг хэн ч мэдэхгүй байгаа.

Шүэ: Тэгэхээр, бид нар одоо Ли татвартай уулзахаар ордон руу явж байгаа байх нь.  

Су: Ли татвартай чи уулз. Би хаантай уулзана.

Шүэ: Хаантай уулзах ямар хэрэг байгаа юм?

Су: Хуримын зөвшөөрөл.

*******************

Тат: Ордонд хүссэн үедээ ирж болдог гэж бодоо юу? Хэн чамайг оруулж ирээ вэ?

Шүэ: Тэр чухал биш. Таны санаа зовох ёстой зүйл энэ байна.

Тат: Хаанаас аваа вэ?

Шүэ: Би танд хэлж байсан. Би таны асуудлыг шийдэхэд тусалж чадна. Одоо та надад итгэж байна уу?

Тат: Би чамайг үнэхээр дутуу үнэлж. Чиний ард хэн байгаа юм?

Шүэ: Татвар та одоохондоо тэрийг тоох хэрэггүй.

Тат: Чи юу хүсээ вэ?

Шүэ: Би Ваннинаас өөр хүн. Энүүгээр далимдуулж таныг сүрдүүлэхгүй. Би зөвхөн татвар танаас Ваннины утсан хүүхэлдэй байхаа болихыг, бас миний хуримыг зарлигийг гаргуулахаа болиоч гэж хүсч байн. Хариуд нь би танд ордны шивэгчинг өгөх болно.

Тат: Намайг хэлэхгүй байсан ч Ваннин зүгээр өнгөрөөнө гэж бодож байна уу? Ш?н ноён та хоёрын хэрэг... хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Би оролцохгүй байсан ч, Ваннин энэ хэргийг яасан ч зүгээр орхихгүй.

Шүэ: Би энийг их удаан төлөвлөсөн. Одоо надад ганц алхам л үлдсэн. Ли татвар таныг төрсөн өдрөөрөө надад туслаач гэж гуйж байна.

Тат: Юу юм?

*****************

Хаан: Шиао Хэн, чи хэрээс хэтэрч байна.

Су:  Хэтэрсэн? Шен Юроны гэрлэх хүсэлтийг хаан та яагаад татгалзаагүй юм?

Хаан: Зарлигийн дагуу гэрлэх гэж байна. Чи юунд сандраа вэ?

Су:  Хаан та намайг Жиан арь авхайд сэтгэлтэй гэдгийг мэднэ. Би яах болж байна?

Хаан:Тэр хоёрын  асуудлыг ордон даяар мэдэж байгаа. Жиан, Шен овгуудыг яах болж байна? Энэ хамгийн сайн тохиромжтой арга.

Су:  Хаан та шийдсэн юм биз дээ?

Хаан: Шиао Хэн... энэ хэргийг орхи.

Су:  Би явлаа.

**********************

Шүэ: Сая юу хийсэн юм? Яагаад ингэтэл ядраа вэ?

Су: Юу ч биш ээ. Маргалдсан  төдий.

Шүэ: Эрхэм дээдэстэй маргаа юу? Өөр тэгж чадах хүн үгүй байх.

Су: Чи их тайван харагдаж байна. Тохиролцож чадаа  юу?  

Шүэ: Ли татвар тусална гэж амалсан.

Су: Юунд туслах гэж?

Шүэ: Хэлэхгүй ээ.

Су: Ли татварыг зөөвшөөрүүлж чадсан ч гэсэн, тэрний төрсөн өдөр Ваннин гүнж та хоёрын хуримын зарлигийг гаргуулбал чи яах болж байна?

Шүэ: Гэрлэх зарлиг гарсан ч гэсэн, хуриманд бэлдэхэд доод тал нь нэг сар болно. Тэр сарын хугацаанд тэд нарыг сүйгээ цуцлахаас аргагүй байдалд хүргэнэ.

Су: Тэгж болохгүй.

Шүэ: Нэр төдий зүйл.

Су: Нэр төдий байсан ч болохгүй.

*******************

Гүнж: Хэл дээ,хойшид чи надад үйлчлэхгүй гэсэн үг үү? 

Ю:  Би дээдэс тань үйлчилсэр байх болно.

Гүнж: Өнөөдөр сэтгэл нэг л тавгүй байна. Дэргэд чи байгаа ч, тайван биш байна.

Ю:  Тийм бол, би явъя даа.

Эм: Гүнжтэн, Су гүн ирлээ. 

Гүнж: Ховор зочин байх чинь. Тэрнийг хорих газарт Шүэ Фанфейг авахаар өөрийн биеэр ирсэн гэсэн байх аа?

Ю:  Тийм ээ.

Гүнж: Нуугдаж бай. Хөөх. Су гүн шалтгаангүй ирнэ гэж байхгүй дээ. Өнөөдөр ямар хэргээр ирээ вэ?

Су:  Шен Юрон таны нөхөр болж чадахгүй бол, дээдэс та харамсахгүй гэж үү?

Гүнж: Би хүссэн зүйлээ хүссэн үедээ өөрийн болгож чадна.

Су:  Дээдэс таны өгөөмөр занг хүн бүр магтдаг. Би үргэлж атаархдаг байлаа. Мэдээж, би өөрийн хүнийг бусдад өгөхгүй.

Гүнж: Өө? Таны хэлж байгаагаар...

Су:  Жиан Лийд хуримлах зарлиг гаргуулахгүйн тулд би яах ёстой вэ?

Гүнж: Су гүн сэтгэл хөдөлгөчихлөө байна. Гэхдээ Би Жиан Лигийн төлөө олон  зүйлээ золиосолсон. Та хариуг нь яаж барих юм?

Су:  Та юу золиослоо вэ? Би бүгдийг нь төлье.

Гүнж: Би их олон зүйл хүсч байгаа. Та өгч чадахгүй.

Су:  Энэ байхад болох уу?

*****************

Гүнж: Ингэж таарах гэж. Жиан арь авхай цэнгүүнд уригдаа шив.

Шүэ: Ли татварын ивээл билээ.

Гүнж: Жиан арь авхай, үнэхээр азтай юм. Би хүртэл атаархаж байна.

Эр: Хаантан заларч байна. Ли татвар заларч байна.

Бүгд: Хаантны амгаланг айлтгая. Ли татварын амгаланга айлтгая.

Хаан: Суудалдаа заларцагаа.

Бүгд: Мэдлээ, хаантан.

Хаан: Өнөөдөр Ли татварын төрсөн өдөр. Том цэнгүүн хүсээгүй болохоор би та нарыг урьсан юм. Ли татвар миний чихэнд Жиан арь авхай, Шен ноён хоёрын үзүүлбэрийг сонсмоор байна гэж шивнэсэн. Өнөөдөр та хоёр гайхамшгийг бүтээж чадах уу?

Ю: Мөхөс би зарлиг дагая.

Шүэ: Мөхөс би Ли татварын хүслийг болгооё.

Хаан: Сайн байна. Би өнөөдөр Ванниныг урьсан. Ордонд маргаснаас болж удаан хугацаанд өргөөндөө хоригдсон. Өнөөдөр бүгд эвтэй найртай байна гэж найдъя.

Гүнж: Хаантан, тэгэлгүй яах вэ. Тэдний бүдүүлэг занг би тоохгүй.

Хаан: Сайн байна. Эхлээд зоогоо барьчихаад,  дараа нь хөгжмөө сонсъё.

Эр: Шен ноён, Жиан арь авхай. Энд түр хүлээнэ үү.  

Ю: Над руу харахаар нүдэнд чинь шигшлээс гадна үзэн ядалт, хайр харагдаж байна.

Шүэ: Өөрийгөө ч мэддэггүй хүн байдаг байх нь ээ.

Ю: Өөрийгөө мэдэх ээ? Би юу мэдэх ёстой гэж? Ваннин гүнжтэй сөргөөцөлдөөд байвал сайнаар дуусахгүй гэдгийг мэдэж байна уу?

Шүэ: Надтай гэрлэмээр байна уу? Ваннин гүнжид таалагдахын тулд дахиад намайг ашиглах гээ юу?

Ю: Надад итгэхгүй хэвээр байх шив.

Шүэ: Нэг удаа итгэж үзсэн. Тэгээд юу болсон билээ?

Ю: Чиний итгэл Шиао Хэн шиг нэр хүндэй хүнд зориулагдсан юм гэж үү? Би ч гэсэн тэрэн шиг удам судартай байсан бол би ингэхгүй байсан. Би ч гэсэн чамайг Лонву их цэргийн сахиусаар сольж чадна гэвэл чи надад итгэх үү?

Су: Энэ байхад болох уу?

Гүнж: Энэ Лонву цэргийн сахиус биш үү?

Су: Мэдэж байгаа болохоор тайлбарлах шаардлагагүй биз.

Гүнж: Энийг надад өгөх юм бол энэ хорвоогийн эзэн өөрчлөгдөнө.

Су: Хорвоог хэн захирах нь надад хамаагүй. Тэр байхад л болно.

Ю: Чи мэдээгүй байсан байж. Чамд хэлчихсэн болохоор санаа зовохгүй байж болно. Маргаашнаас, энэ хуримын талаар дахиад хэн ч ярихгүй. Хаантан энэ талаар дурдах юм бол би татгалзах болно. Лонву их цэргийн сахиус шүү дээ. Хаантан Шиан Хэнийг Лонвугийн армийн сахиусыг эмэгтэй хүнээр сольсныг мэдвэл эд хөрөнгийг нь хураах бол уу, эсвэл гэр бүлээр нь цаазаар авах бол уу?

Эр: Хаантан. Шен ноён, Жиан арь авхай хоёр бэлэн болсон.

Хаан: Тэгвэл эхэлье.

Ю: Хаантан Шиан Хэнийг Лонвугийн армийн сахиусыг эмэгтэй хүнээр сольсныг мэдвэл эд хөрөнгийг нь хураах бол уу, эсвэл гэр бүлээр нь цаазаар авах бол уу?

Гүнж: Ийм ч юм байх  гэж. Би хэдий хөгжмийн талаар сайн мэдэхгүй ч, олон сайхан аялгуу сонсож байлаа. Жиан арь авхай, Ли татвар бид хоёр чиний аялгууг сонсох эрхгүй гэж бодож байна уу?

Тат: Март даа. Тэр үед Жиан арь авхай, Шен ноён хоёр өдөр бүр бэлтгэж байсан болохоор үзүүлбэр нь төгс байхаас аргагүй. Өнөөдөр би гэнэтхэн дуудсан болохоор... Юу ч байлаа гэсэн... өнөөдөр цэнгүүнд оролцож чадаагүй харууслаа тайлж чадсан гэж бодъё. Алив. Ууцагаая. Ваннин гүнж ордонд ховор ирдэг болохоор... Нью арь дарсыг чамд зориулж тусгайлан бэлдсэн юм. Уугаад үз, таалагдах нь уу.

Гүнж: Шен ноён, Жиан арь авхайг сургуулийн шалгалтанд...

Тат: Алив...

Гүнж:  дээд оноо авахыг чи харсан. Өнөөдрийн үзүүлбэр тэр өдрийнхтэй адилхан байна уу?  

Ю: Миний мэдэхээр Жиан арь авхай, энэнээс хавьгүй илүү тоглож чадна. Магадгүй Жиан арь авхайн бодол хол төөрсөн бололтой.

Гүнж: Тийм үү? Тэгвэл Жиан арь авхай хэнийг бодсон юм бол?  Эрхэм дээдэс, Ли татвар хоёроос илүү чухал  хүн гэж байх уу?

Шүэ: Хаантан, Ли татвар,  гүнжтэн, өршөөж хайрла. Өнөөдөр яах аргагүй сэтгэл тогтсонгүй. Хэн нэгний талаар бодож байгаа маань үнэн билээ.

Тат: Тэгвэл хэл л дээ.

Шүэ: Хуайшианы Шүэ түшмэлийн хүү Шүэ Жаогийн аврагдсан тухай бодож байна. Тэрнийг олдсон гэж би сонссон.

Хаан: Аан?

Шүэ: Энэ талаар Ваннин гүнж надад хэлсэн  юм. Ваннин гүнж намайг үргэлж Шүэ Фанфейтэй эндүүрч, Шүэ Фанфей үхээгүй гэдэг  байсан. Тэрнээс надад нэг санаа төрсөн юм. Шүэ түшмэлийн хүү ч гэсэн амьд биш байгаа гэсэн бодол. Тэгээд чи Су гүнээс туслахыг хүссэн юм. Өнөөдөр энд ирэхээс өмнө Су гүн надад тэр хүнийг олсон гэж хэлсэн. Миний бодлоор Шүэ Жаог сэрэхээр тэрнээс асууж байгаад, Шен түшмэлд хадам аав, хадам дүүг  нь хөнөөсөн хүнийг олоход тусалж болох байх.

Хаан: Сайн байна. Тийм бол энэ хэргийг Су гүнд даатгая. Энэ хэргийн учгийг тайлахад тус болбол чиний оруулсан хувь нэмрийг үнэлж шагнах болно.

Шүэ: Хаантанд талархая. Гэвч өнөөдөр би алдаа гаргасан нь үнэн. Би Шен ноёнтой хамт өөр нэгэн аялгуу тоглож сонирхуулъя. Хуайшианы богино дуу.

Ю: Удаан тоглоогүй аялгуу болохоор хаантанд сонирхуулахад тохирохгүй буй за.

Шүэ: Хуайшианы богино дууг Шен ноён сайн мэддэг байж таарна. Гэрээсээ яваад удсан болохоор мартсан бол санаж байгаагаараа тогловол ямар вэ?

Тат: Сайхан санаа байна. Хөдөө нутгийн богино дуу, олны хүртээл болсон аялгуунаас өөр, илүү сонирхолтой байж таарна.

Хаан: Тэгвэл эхэлцэгээ.

Шүэ: Мэдлээ.

Ю: Хуайшианы богино дуу. Эхнэр, гэрээ санаж.  

Шүэ: Ноён тантай анх уулзаж байснаа саначихлаа. Та санаж байна уу?

Ю: Яаж мартах билээ?

********************

Шүэ: Лонву их цэргийн сахиусыг Ваннин гүнжид өгсөн гэдэг үнэн үү?

Су: Мэдчихсэн үү.

Шүэ: Ингэж ярьж болдог юм уу?

Су: Тийм ээ. Бидний хүслээр болсон. Өнөөдөр хэн ч хуримын талаар яриагүй биз дээ?

Шүэ: Загасан сахиус ямар чухал гэдгийг мэдэж байна уу? Яаж тэгж хамаагүй өгч болдог юм? Би хэлсэн шдээ. Арга бодож олно гэж.

Су: Жуюүэгээс гуйсан зүйлийг хэлж байна уу?

Шүэ: Мэдэж байсан юм уу? Тэгвэл яах гэж загасан сахиусыг өгсөн юм?

Су: Таасан юм. Гэхдээ чиний юу төлөвлөж байгааг би мэдээгүй.

Шүэ: Тэр загасан сахиусыг буцааж авах арга олох хэрэгтэй.

Су: Ингэж сандрахыг чинь хараагүй юм байна.

Шүэ: Энэ миний хэрэг биш. Таны хэрэг.

Су: Би чиний хувьд чухал хүн гэх гээ юу?

Шүэ: Шиао Хэн.

Су: За за. Үнэнийг хэлэхэд Загасан сахиусыг өгсөн нь бидний төлөвлөгөөний нэг хэсэг.

Шүэ: Бид ээ?

Су: Тийм.

Шүэ: Хэн юм?

Су: Хаан бид хоёр.

Шүэ: Юу болоод байгаа юм?

Су: Ваннины ард Чан ван байгаа. Чэн ван аль эртнээс хаан ширээнд суухыг хүсдэг байсан. Чэн ван байгаа цагт хаантан тайван унтаж чадахгүй. Өнгөрсөн найман жил Чэн ван умардад ялалт байгуулж, ард иргэдийн дунд нэр хүндэй болсон. Одоо умард хилийн орчимд хаантныг мэддэг хүүхэд үгүй, Чэн ванг л мэддэг болсон. Чэн ван өөрийн нэрийг олонд цуурайтуулж байна. Зоригтой, сайхан сэтгэлтэй сайн удирдагч гэж иргэдэд өөрийгөө таниулж байгаа. Тэгж байж нуух зүйлгүй цэрэг татаж болно.

Шүэ: Чэн ван? Эзэн хаанаас дээр гарахаас айхгүй гэж үү?

Су: Наадах чинь тэрний хүсэл ч байхыг үгүйсгэх арга алга. Энэнээс болж хаантан Чэн ванд дарамт үзүүлбэл хаантныг олны хүндэтгэл хүлээсэн албатыг шударга бусаар шийдгэдэг, атаархуу нэгэн гэх болно. Тийм зүйл болбол Чэн ванд умардад бослого гаргах шалтаг болно. Өнгөрсөн найман жилийн хугацаанд, Чэн ван умардад цэрэг элсүүлсээр байгаа. Ваннн ордны ноёд түшмэлүүдийг өөрийн талд оруулж, хөрөнгө цуглуулж байгаа. Ордонд Ли Жоннаны бүлэг тэр хоёрт үйлчилдэг. Хээл хахууль, хууль зөрчсөн хэргүүд. Энэ хүмүүс хантны хоолойд тээглэсэн яснаас өөрцгүй. Сугалаад хаячихаж ч болохгүй, залгичихаж ч болохгүй. Энэ хэвээр нь орхивол хэзээ нэгэн өдөр умардын цэргүүд хорвоог донсолгох нь гарцаагүй. Ноёд түшмэлүүд бүгд тэднээс айна. Тэр үед Чэн ван бослого гаргавал цэргүүд ар гэрээ хамгаалахын тулд жадаа хааны ордны эсрэг өргөх болно. Хаантан бид хоёрт өнгөрсөн хугацаанд боломж гарахгүй байсан юм. Чамайг гарч ирэх хүртэл.

Шүэ: Би юу? Би яасан гэж?

Су: Өнгөрсөн хугацаанд чиний хийхийг хүссэн зүйлс минийхтэй адил байсан. Еэ овгийг Ли овогт идүүлэхээс зайлсхийх. Хуайшиан дахь хувийн алтны уурхайнуудыг хаах. Шүэ Хай Юаны хэрэг ч тэр, хаантанд Ли Жоннаны хүчийг сулруулах боломж олгосон. Шен Юроноос болж Ваннин ухаанаа алдсан. Гэдээ би Ванниныг Шүэ Жаог ашиглаж, чамайг хуримлуулахыг завдана гэж би төсөөлөөгүй. Тэгээд би ч гэсэн хаантай хамт шатар тоглохоор шийдсэн.

Хаан: Чи галзуураа юу? Лонву армийн загасан сахиусыг Ваннинд өгнө гэнэ ээ?

Су: Хуайшианы хувийн алтны уурхайнууд байхгүй болсон. Өмнө зүгт байсан Ли Жоннаны давс, төмрийн худалдааг бид зогсоож чадсан. Ли Жоннан эрх мэдлээ бага багаар  алдаж байна. Тэр одоо Чэн ванд мөнгө олж өгөх шинэ арга олж чадахгүй. Хаан та Чэн ванг хэр удаан хүлээнэ гэж бодож байна? Тэр бослого гаргахгүй бол, ордноос хоол хүнс нэхэж, улсын санг хоосолсоор байх болно. Хаантан та татгалзах юм бол бослого гаргах шалтгаан болно. Тэр  үед хойд хил хөл толгойгоо алдана. Ард иргэд ч шоргоолж мэт бужигнна. Их Яан улсын сан тулааны үеэр хоосорно.

Хаан: Тэгээд?

Су: Ирэх сард болон өвөг дээдэст хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Чэн ван нийслэлд ирнэ. Энэ тэрний ч, бидний ч хувьд том боломж.

Хаан: Тодорхой хэл.

Су: Лонву армийн сахиусыг өгчихвөл тэр бослого гаргахгүй байж чадахгүй. Умардад армиа томруулах боломж олгож байснаас, ордон руу дайрахад хүргэнэ. Лонву арми бидний гарт байгаа цагт Чэн ван болгоомжлох болно. Лонву армийн загасан  сахиусыг өгчихвөл... тэрний өмнө сул талаа харуулж байгаагаа өөрцгүй. Тэгвэл тэр энэ боломжийг ашиглахаас аргагүй болно.

Хаан: Өгөөш тавина. Өшөө авахын тулд, эмэгтэй хүний төлөө... намайг шатрын хүү болгож ашиглах гээ юу?

Су: Хаантан, хэрвээ би зөвхөн  өшөө авахыг хүссэн бол, ард түмний төлөө сэтгэлээ чилээдэггүй байсан бол, өнөөдрийг хүртэл тэсч яах билээ?

Хаан: Тэгээд юу гэж? Лонву армийг өгсний дараа яах болж байна? Намайг хэн хамгаалах болж байна?

Су: Их Жао. Их Жао бол миний том хөзөр.

Хаан: Чи тэгж бодож байгаа бол Ваннин ч гэсэн тэгж бодохгүй гэж үү?  Лонву армийн сахиусыг өгөхөөр өгөөш гэдгийг мэдэхгүй гэж үү?

Су: Тийм болохоор л хайр дурлалаас болж мэт харагдах ёстой. Тэгж байж л Ваннин Лонву армид эргэлзэхгүй.

Хаан: Үнэнээ хэлээдэх. Хайр дурлалаас болоогүй гэж үү?

Су: Миний ухаан цэлмэг байна. Чэн ван өөрийн байр суурийг олсон. Бид юу ч төлөвлөсөн бай, хүчтэй цохилт өгвөл аль аль тал хүнд хохирол амсана. Хаан та надад найман жил итгэсэн. Сүүлчийн удаа итгээч дээ. Би хамгийн бага золиос гаргаж, агуу ялалтыг авчрах болно.

Хаан: Би юу хийх ёстой вэ?

Су: Ший тогло.

Хаан: Ямар ший?  

Хаан: Шиао Хэн, чи хэрээс хэтэрч байна.

Су:  Хэтэрсэн? Шен Юроны гэрлэх хүсэлтийг хаан та яагаад татгалзаагүй юм?

Хаан: Зарлигийн дагуу гэрлэх гэж байна. Чи юунд сандраа вэ?

Су:  Хаан та намайг Жиан арь авхайд сэтгэлтэй гэдгийг мэднэ. Би яах болж байна?

Хаан:Тэр хоёрын  асуудлыг ордон даяар мэдэж байгаа. Жиан, Шен овгуудыг яах болж байна? Энэ хамгийн сайн тохиромжтой арга.

Су:  Хаан та шийдсэн юм биз дээ?

Хаан: Шиао Хэн... энэ хэргийг орхи.

Су:  Би явлаа... Сайн байлаа.

Хаан: Эвдэлсэн эдийг цалингаас чинь суутгана.

Шүэ: Тийм байж. Тэгвэл Загасан  сахиусыг хуурамчаар хийгээд Ваннинд өгч болох байсан шд. Жинхэнийг нь өгөх эрсдэлтэй бус уу?

Су: Ванниныг дутуу үнэлж болохгүй. Их гярхай болохоор загасан сахиус хуурамч эсэхийг  мэдчихнэ. Тэгвэл Чэн ванг үүрнээс нь гаргаж чадахгүйгээс гадна, төлөвлөгөөгөө мэдэгдчихэж магадгүй.  

Шүэ: Их Жао улс цэрэг илгээх бол уу?

 Су: Энэ миний чамд хэлэх гэсэн хоёр дахь зүйл. Би хэд хоногоос Их Жао улс руу явна.

Шүэ:  Хэзээ явах юм?

Су: Хэд хоногийн дараа.

Шүэ: Явахаас чинь өмнө би ший үзүүлнэ ээ. Ваннин гүнжийг ажиглуулахаар хүмүүс явуулаархай.

Су: Би чамд нууцаа хэлсэн. Чинийх?

Шүэ: Надад танаас нуух зүйл байхгүй.

Су: Надад сайн гэдгийг чинь мэдэж байсан юм аа. Миний чамд сайн гэдгийг чи мэдэх үү?

*****************

Гүнж: Шен Юрон, Шен Юрон. Шүэ Фанфейг үзэн яддаг гэж байнга хэлдэг мөртлөө, ордны цэнгүүний үеэр би яагаад огт өөр юм хардаг билээ?

Ю: Дээдэс та эндүүрч. Би загасан сахиус  луйвар байх вий гэж бодож байсан юм. Шиао Хэн их зальтай хүн. Загасан сахиусын одоо өгсөн нь сэжигтэй байна.

Гүнж: Энэ Шиао Хэн та хоёрын ялгаа. Чи амьдрахын тулд Шүэ Фанфейг хөнөөж чадна. Харин Шиао Хэн Шүэ Фанфэйгий төлөө амиа өгөхөд бэлэн. Чиний хайр тэрнийхийг гүйцэхгүй. Өдийд надтай загасан сахиусны тухай яриад зогсож байдаг. Тэрнтэй гэрлэхийг хүссэн хэвээрээ байна уу? Эсвэл загасан сахиуснаас болж төлөвлөгөө чинь өөрчлөгдсөн болохоор надад уур чинь хүрч байна уу?

Ю: Би дээдэс таны  шийдвэрийг дагадаг. Яаж зүрхлэх билээ?

Гүнж: Зүрхлэхгүй болоод тэр үү? эсвэл хүсэхгүй байна уу? Хэл л дээ.

Ю: Миний чин сэтгэлийг дээдэс та харахгүй байна гэж үү?

Гүнж: Шен Юрон. Яагаад тэрнийг орхихоос татгалзаад байгаа юм? Би ойлгохгүй байна. Тэрний юу нь тийм сайн гэж? Тэр өдөр цэнгүүний үеэр тэр чамайг харваж алахыг хүссэн. Одоо чиний амьдралыг сүйтгэхээр хуйвалдаж байна. Чи үнэхээр ичгүүргүй юм. Одоо болтол тэрнийг мартаж чадахгүй.

Ю: Тэрнийг алсан өдрөөс хойш би ичих нүүргүй хүн болсон бус уу? Дээдэс та намайг ийм хүн болгосон. Одоо харамсаа юу?   

Гүнж: Яагаад миний асуултад хариулахгүй байгаа юм? Надад худал хэлж байсан хэрэг үү?

Ю: Би дээдэс таныг хуурна гэж бодож байгаагүй. Гэвч миний амнаас гарч байгаа үгсийн  аль нь үнэн, аль нь хуурамч болохыг би өөрөө ч мэдэхгүй байна. Ядарч байна. Дээдэс та ч гэсэн  ядарсан байх. Би дараа ирье.

Гүнж: Шен Юрон, зүрхлээд үз л дээ. Танай Шен овгийн толгойг авна гэж мэд.

Ю: Дээдэс та тэгж хүсч байгаа бол дураараа л бол.

34-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

 

Back to episodes Go home