The double 2024-33
Үргэлжлэх хугацаа: 50мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Чэ: эр, Чэн ван, хааны ах
Ж: эр, Шүэ Фанфегийн дүү Шүэ Жао
Гарчиг: Тавилан. 33-р анги.
Гүнж: Айгаа юу? Санаа бүү зов. Би чамайг алахгүй. Жиан сайд гадаа байгаа шүү дээ. Тэргүүн сайдын охинд муу юм хийсэн гэж баривчлагдах хүсэл алга.
Шүэ: Намайг хааш нь авч яваа юм?
Гүнж: Сандах хэрэггүй. Тайвшир. Очоод ойроос хар.
Шүэ: А Жао?
Гүнж: Яасан? Шүэ Жао амьд болохоор гайхаж байна уу? Би сайн хөзрөө үргэлж нуудаг. Шүэ овгийг өшөө авахаас сэргийлж, би тэрнийг энд хорьж байсан юм. Ийм юм болсон болохоор нэгмөсөн ярих юмаа ярьчихъя. Шүэ Фанфей, дүүгээ аврамаар байна уу?
Ж: Би танихгүй.
Гүнж: Таних үгүйг чинь мэдэх амархан.
Шүэ: Ваннин. Ваннин. Ваннин. Ваннин. Боль! Боль! Боль! Боль! Хэл. Чи юу хүсээд байгаа юм?
Гүнж: Шен Юроныг Шүэ Жаогаар солино. Байцаалтын үеэр мэдүүлгээ буцаах юм бол би тэрнийг суллана.
Шүэ: Суллахгүй бол яах вэ?
Гүнж: Би тэрнийг хорьж яах юм? Шиао Хэн намайг шалгахгүй гэж үү? Надтай хэлэлцэх чи хэн билээ?
Шүэ: Чи болзол тавьж байгаа бол надад ч бас байна. Энэ мөчөөс хойш тэрэнд гарч хүрч болохгүй. Үгүй бол, хамтдаа үхэх болно.
Гүнж: Чи хийх ёстойгоо л хий, мэдээж би ч гэсэн хийх ёстойгоо хийнэ.
Шүэ: А Жао. А Жао.
Аав: Ли арь.
Гүнж: Жиан сайд аа. Хүлээлгэсэнд өршөөгөөрэй. Бид хоёр охидын яриа яриад цаг орой болсныг ч анзаарсангүй. Тийм ээ?
Шүэ: Тийм ээ.
Гүнж: Жиан арь авхай, дараа дахиад ирж цай уугаарай.
Аав: Ли арь. Ваннин гүнж юу гэж байна?
Шүэ: Зүгээр ээ, аав аа. Өмнө нь Ваннин гүнжтэй жаахан асуудалтай байсан юм. Гэхдээ үйл ойлголцол байсныг сүүлд ойлгосон. Тайлбарлах боломж гарахгүй байсан юм. Надад юу тохиолдсоныг сонсоод намайг аргадаж, өршөөл эрж байна...
***********************
Шүэ: Боль!
Ж: Амь авраач.
Шүэ: Боль!
Ж: Эгч ээ. Эгч ээ, амь авар. Амь авраач.
Шүэ: А Жао.
Б: Авхай.
Шүэ: А Жао.
Б: Авхай. Юу болоо вэ? ы
Шүэ: Бэх зэхээдэх.
Б: Мэдлээ.
Шүэ: Энэ захиаг Жуюүэд яаралтай хүргэж өг. Уншиж дуустал нь хүлээж байгаад ирээрэй.
К: Авхай. Ваннин гүнжийн өргөөнд ямар нэг юм болоо юу? Би Су гүнд хэлэх үү?
Шүэ: Энэ талаар хэлэх хэрэггүй.
К: Мэдлээ.
*******************
В: Эзэнтэн. Жао Көгээс мэдээ ирж. Жиан арь авхай Жуюүэд захиа хүргүүлсэн байна.
Су: Жуюүэгээр яах гэсэн юм бол?
В: Би захиаг нь аваад ирэх үү?
Су: Хэрэггүй. Тэгвэл би хүн тагнах дуртай өөдгүй амьтан шиг харагдана.
В: Жао Кө Жиан арь авхайг Ваннин гүнжийн өргөөнөөс гарч ирэхдээ сэтгэл нь зовсон харагдсан гэсэн. Гүнжтэн ямар нэг юм хэлсэнээс зайлахгүй. Хүн нэмж явуулаад, Ванниныг сайн ажигла. Жиангийн өргөөнөөс сураг гарвал надад шууд хэлж бай.
В: Мэдлээ.
*******************
Аав: Жиан Юанбай би, төрд олон жил зүтгэсэн. Миний охинд ийм юм тохиох юм гэж төсөөлж байсангүй. Шен өргөөнд болсон цэнгүүний үеэр, тэр олон хүний нүдэн дээр, Шен Юрон ёс алдаж, миний охинд зүй бусаар хүрэхийг завдсан байна. Хаантны өгсөн түшмэлийн нөмрөгийг нөмрөхөд тохирохгүй хүн байна. Шен Юронд ичих нүүр алга.
Эр: Сайд аа, таны уурсаж байгааг ойлгож байна. Төрийн түшмэл хүн ийм хэрэгт холбогдсон болохоор бид ч гэсэн ууртай байна. Гэвч, Жиансайд та санаа бүү зов. Өнгөрсөн хэд хоног би тэр үед тэнд байсан гэрчүүдтай уулзсан. Тэд бүгд болсон явдлыг үнэнээр нь өчсөн. Гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримт байхад Жиан арь авхайн мэдүүлгийг авсны дараа Шен Юронд ялыг нь тохох болно.
Аав: Сайн байна. Ли арь. Алив...
Гүнж: Шен Юроныг чи өөрөө өдсөн гэж бүгдэд нь хэл. Шен ноёнд сайн гэж хэл. Шенгийн өргөөнд болсон цэнгүүнийг далимдуулаад тэрэнд сэтгэлээ илчилсэн гэж хэл. Татгалзсан хариу авсан болохоор ичиж, уурссан гэж хэлнэ биз. Тэгээд тэрнийг цохиж гэмтээсэн гэж хэлээрэй.
Аав: Ли арь.
Шүэ: Энэ баримтад гарын үсэг зурж чадахгүй нь.
Аав: Чи...
Эр: Яагаад тэр билээ?
Шүэ: Учир нь... би үргэлж... Шен ноёнд сайн байсан. Цэнгүүний үеэр...
Аав: Жиан Ли.. Байцаан шийтгэх газрын даргын өмнө юу хэлэхээ бодож л үзээрэй дээ.
Шүэ: Цэнгүүний үеэр би Шен ноёнд сайн гэдэгээ хэлэхийг хүссэн. Надад татгалзсан болохоор үл ойлголцол үүссэн.
Эр: Тэгвэл тэр үед яагаад тайлбарлаагүй юм?
Шүэ: Гэнэт болсон болохоор... сандраад тайлбарлах боломж олдоогүй. Өнгөрсөн хэд хоног би их гэмшсэн. Шен ноёныг надаас болж зовоосой гэж хүсэхгүй байна. Тийм болохоор өнөөдөр би Шен ноёны нэрийг цагаатгахаар ирсэн юм. Миний санамсаргүй алдааг өршөөнө үү. Энэ миний хийсэн хэрэг.
Эр: Жиан арь авхай. Ямар шалтгаанаар энэ үгийг хэлснийг тань мэдэхгүй ч, би дахиад нэг боломж олгоё. Ярихаасаа өмнө сайн бод. Үл ойлголцол байсан гэж хэллээ ч энэ амархан шийдэгдэх хэрэг биш. Та өмнө нь Шен Юрон зүй бусаар халдсан учраас өөрийгөө хамгаалах зорилгоор тэрнийг гэмтээсэн гэж хэлсэн. Энийг баталсан гэрчүүдийн мэдүүлэг ч байгаа. Одоо мэдүүлгээ өөрчилбөл Шен Юрон гэмгүй болно. Гэвч төрийн түшмэлийг үндэслэлгүй гүтгэнэ гэдэг ноцтой гэмт хэрэг. Тийм болохоор сайн бодоод үз.
Шүэ: Би сайн бодсон. Энэ үнэн.
Эр: Жиан сайд аа, өршөө. Тэрний хэлж байгаа үнэн бол энэ хэрэг өөрөөр эргэх нь. Өнөөдөр Жиан арь авхай мэдүүлгээ өөрөө өөрчилж, өөрийн бурууг хүлээсэн. Энэ хэргийг цаашид шалгах хэрэг алга. Байцаан шийтгэх яам ял шийтгэлийг тогтоож, шийдвэрээ Хуулийн яаманд хүргэх ёстой. Тиймээс, Жиан овог тэрнийг өмнөх шигээ авч явж болохгүй.
Аав: Ли арь, Ваннин гүнж чамайг сүрдүүлсэн үү? Хэлээдэх. Эсвэл... санааг чинь зовоосон зүйл байгаа юм уу?
Шүэ: Би өөрийн буруу үйлдлийг үнэнээр нь хэлж, Шен ноёны нэрийг цагаатгасан төдий.
Эр: Хүн ир.
Эр эр: байна.
Эр: Аваад яв.
Эр эр: Мэдлээ.
******************
В: Эзэнтэн. Жиан Юанбай Жиан арь авхайг байцаан шийтгэх газарт дагуулж очсон. Гэтэл Жиан арь авхай гэнэтхэн мэдүүлгээ өөрчилсөнөөс болоод тэрнийг бариад хорьчихлоо.
Су: Юу гэнэ ээ?
Ю: Эрхэмүүд ээ. Жиан арь авхайтай ярилцаж болох уу?
Шүэ: Чи өөртөө их том хамгаалагч олж. Ямар ч хамаагүй аргаар чамайг аварна гэж байна лээ.
Ю: Намайг авраач гэж би гуйгаагүй.
Шүэ: Миний дүүг барьж, нууц гяндандаа хорьж, өдөр бүр тамлан зовоож байгааг нь мэдээгүй гэж үү?
Ю: Шүэ Жао? Тэр амьд байна уу?
Шүэ: Дүр эсгэхээ боль, Шен Юрон. Та хоёр дотно харилцаатай. Энийг чамаас нууна гэж үү?
Ю: Би үнэхээр мэдээгүй.
Шүэ: Миний дүүг чамаар сольсон. Шен Юрон, эндээс гараад хэтэрхий баярлах хэрэггүй. Чиний амьдарч байгаа мөч бүр Шүэ овгийн зовлонгийн төлөөс гэдгийг бүү март.
Ю: Намайг тийм хүн гэж бодож байна уу?
Шүэ: Чамайг хүн чанартай гэж итгэж, би чамд боломж олгосон. Гэвч, чи Ванниныг сонгосон. Чамд аз жаргал хүсье.
Ю: Би тэрнийг сонгоогүй. Би ээж, дүү хоёрыгоо орхиж чадаагүй.
Шүэ: Мэдэлгүй яах вэ. Намайг хаясан шигээ, миний аав, миний дүү, тийм биз дээ? Одоо чамаас өөр зүйл хүлээхгүй. Чиний хийсэн жигшүүрт хэргийг би хэзээ нэгэн цагт илчлэх л болно.
Ю: А Ли.
Шүэ: Дахиад... тэгж дуудах хэрэггүй. Сонсоод дотор муухайрч байна.
Су: Нөхцөл байдалд захирагдсан гэх гэж байна уу?
Шүэ: Надад гуйх юм байна.
Су: Одоо л надаас гуйж байгаа юм уу?
Шүэ: Энийг өөр хэн ч хийж чадахгүй.
Су: Юу юм?
Шүэ: Ваннин гүнжийн өргөөнөөс дүүг маань гаргаад өг.
Су: Шүэ Жао амьд гэж үү?
Шүэ: Одоохондоо амьтайгаа байгаа.
Су: Тэрнийг гаргасны дараа яах вэ? Чи яах вэ?
Шүэ: Би Жуюүэгийн хариуг хүлээж байна. Боломжтой бол яаравчил гэж хэлээрэй.
Су: Айхгүй байна уу?
Шүэ: Анх удаа биш шүү дээ. Су гүн, дүү минь заавал авраарай.
Су: Бяцхан бар уйлаад эгдүүтэй харагдахгүй байна.
******************
Гүнж: Су гүн, тэр хүнийг өөрийн биеэр авахаар ирээ юу?
Су: Хаана байна?
Гүнж: Танай өргөө рүү явуулчихсан. Су гүн, би яаж танд бас танай хүмүүст Шүэ Жаогийн эндээс гарч байгааг харуулах билээ?
Су: Ваннин гүнж таныг энэ хөзрөө гаргахгүй нь гэж бодож байлаа.
Гүнж: Су гүн, та намайг сайн мэддэггүй юм байна. Би амалсандаа хүрдэг хүн. Тэгээд ч, ший дөнгөж эхэлж байна. Тэрнийг алж энийг дуусгавал... тэр хүссэнэээ хийхгүй гэж үү? Дүү нь алхаж ч чадахгүй, эрэмдэг зэрэмдэг болохыг харах хэрэгтэй шд. Тэгвэл тэрнийг алснаас хамаагүй дээр байх болно.
Су: Урам тань хугарах байх даа.
Гүнж: Юу гэсэн үг вэ?
Су: Тэр тань шиг шуналтай хүн биш. Дүү нь амьд байгаа цагт хангалттай.
********************
Шүэ: Дахиад тэгж дуудах хэрэггүй. Сонсоод дотор муухайрч байна.
Дүү: Ах аа. Ээж таны хоолыг хүргэж өг гэж байна.
Ю: Миний хуучин өрөөг зарц нараар цэвэрлүүл.
Дүү: Та буцаад өрөөндөө орох нь уу?
Ю: Тийм ээ, буцаад орно.
Дүү: Ашгүй дээ. Өөр надаар хийлгэх юм байна уу?
Ю: Яарах хэрэггүй.
***************
Гүнж: Турчихсан байна. Сайхан харагдаж байна.
Ю: Дээдэс та ч гэсэн турчихаж.
Гүнж: Сайн бодсон уу?
Ю: Сайн бодсон. Гянданд байхдаа би таны урмыг хугалсан. Хийсэн хэргийнхээ төлөө мянгантаа үхэх ялтай.
Гүнж: Хэл. Тэгээд яая гэж бодож байна?
Ю: Шүэ Фанфейг цаазаар авахгүй. Жиан овог, Шиао Хэн хоёр тэрнийг аврах арга олно. Гянданд удаан хоригдохгүй.
Гүнж: Тэгээд?
Ю: Жиан овгийнд Шүэ Фанфейд хэн ч хүрч чадахгүй. Тэрнийг гаргаж аваад, Шен овгийн мэдэлд байлгасан нь дээр.
Гүнж: Юу гэсэн үг вэ?
Ю: Би эрхэм дээдсээс Шүэ Фанфей бид хоёрыг гэрлүүлж өгөөч гэж гуйна.
Гүнж: Юу гэнэ ээ?
Ю: Хаантнаас Шүэ Фанфейг надтай гэрлүүлээч гэж гуйна.
Гүнж: Анхнааса ийм төлөвлөгөөтэй байсан юм уу? Шен эзэгтэйтэйгээ эргэн нэгдэх гэж үү?
Ю: Тэр намайг сүйтгэж, юу ч үгүй болгосон. Дээдэс та намайг аварсан. Миний нэр хүнд, ирээдүйг сэргээсэн. Би тэнэг биш. Би яалаа гэж тэрэнтэй эргэн нийлэх билээ?
Гүнж: Шен эзэгтэйтэй нийлчихвэл яаж миний нөхөр болох болж байна?
Ю: Дээдэс ээ, та бол гүнж. Надтай гэрлэх юм бол тэрнийг миний эхнэр биш шивэгчин болгоход болно. Тэгвэл тэр дээдэс танд үүрд үйлчлэх болно. Дээдэс та тэрний хөл доор чинь мөлхөхийг хармааргүй байна гэж үү?
Гүнж: Тэрнийг тэгж их үзэн яддаг хэрэг үү?
Ю: Одоо надад танаас өөр хэн ч байхгүй.
Гүнж: Тэгээд? Босоод ярь.
Ю: Хонгор минь, таныг чимж, үсний хатгуур зүүж өгье.
Гүнж: Хонгор минь ээ? Чи надад анх удаа бэлэг өгч байна.
Ю: Дээдэс танд дутагдах гачигдах зүйл үгүй, надаас авахуулаах бүх зүйл байдаг болохоор тэр. Үсэндээ удвал цэцэг зүүгээд, энэ ховорхон аз жаргалыг сайн мэдрээд ав.
Гүнж: Гэрлэлтээ зөвшөөрүүлэхийн тулд их хичээж байх шив.
Ю: Гэрлэх зарлиг ший төдий, дээдэс таныг баярлуулах гэж.
Гүнж: Жиан овог эсэргүүцвэл хаан тэднийг хүчилж чадахгүй.
Ю: Тийм болохоор л энийг хаантанд хэлэх хүн олох хэрэгтэй.
Гүнж: Хэн юм?
Ю: Ли татвар.
Гүнж: Тийм шатрын хүү байгаа юм байна.
********************
Су: Бие нь ямар байна?
Лу: Хэдий хүнд гэмтсэн боловч амь насанд нь аюулгүй. Одоо тайвшруулдаг тан уугаад унтаж байгаа.
Су: Оточ хэлийг нь юу гэж байна? Эдгэнэ гэнэ үү?
Лу: Оточ тэрнийг бүх насаараа таяг тулах байх гэж хэлсэн.
Су: Жоу Дэжаог шалгасан уу? Ямар нэг юм олсон уу?
Лу: Үгүй ээ. Угаасаа хэн нэгэний талд орох дургүй. Жиан арь авхай төрийн түшмэлийг хилсээр буруутгасан хэрэг шийдэгдсэн. Байцаан шийтгэх газар ямар ял өгөхөө хэлэлцэж байгаа.
Су: Жиан овог яаж байна?
Лу: Тагнуулч Жиан сайд хаантанд бараалхаж, хаантан Жоу Дэжаог санал болгосон гэж хэлсэн. Тиймээс Жиан сайд өдөр бүр Байцаан шийтгэх газарт очих болсон.
Су: Хаантан ажиглахаар шийдсэн байж. Сүйх тэрэг бэлд.
********************
Эм: Хатантан. Ваннин гүнж ирсэн.
Гүнж: Ли татвар.
Тат: Ваннин гүнж, миний өргөөнд зочилдог ховорхон тохиол байх чинь.
Гүнж: Би оройтож ирлээ. Жиан эзэгтэйг хүнд байдалд орсон үед ирэх ёстой байсан юм.
Тат: Ваннин гүнж, шалтгаантай л ирсэн байлгүй. Марсанаас эгчийг маань та шатрын хүү болгож ашиглаагүй бол ийм зүйл болохгүй л байсан.
Гүнж: Би тэрний талд ороогүй байсан ч, Жиан Ли тэр хоёрын асуудал амар шийдэгдэхгүй. Тэр Жиан Лийг яаж ч чадахгүй. Жиан эзэгтэйг хорлосон хүн нь Жиан Ли.
Тат: Одоо энийг ярих ямар хэрэг байдаг билээ?
Гүнж: Надад эгчийн тань өшөөг авах санаа байна. Мэдээж таны хүслээс бүх зүйл шалтгаална.
Тат: Хэл.
Гүнж: Хаантнаар гэрлэх зарлиг гаргууд. Жиан Ли, Шен Юрон хоёрыг.
Тат: Гэрлэлт гэнэ ээ? Энэ чинь ямар учиртай юм?
Гүнж: Жиан сайд охиндоо их хайртай, Жиан овгийнхон ч гэсэн тэрнийг их хамгаалдаг. Бид нар тэрэнд хүрч чадахгүй. Гэхдээ Шен Юрон миний хүн. Жиан Ли Шен овгийнд ирчихвэл бид нар тэрнийг хянаж чадна.
Тат: Сонсоход сайхан л санаа байна. Гэвч, надад эгч шигээ гүнж таны шатрын хүү болох хүсэл алга.
Гүнж: Би яалаа гэж таныг шатрын хүү болгох билээ? Би таныг сүрдүүлэхээс өөр юм чадах биш.
Тат: Юу гэнэ ээ?
Гүнж: Ордны арын өргөөнд муу ёрын сүнс байгаа болохоор ордны зурхайч ёслол үйлдэхээр очсон гэж сонссон. Хачирхалтай нь Шиан татвар нас барсан гэсэн. Ордны зурхайчаас бусад Ордны зурхайн албанаас энэ хэрэгтэй холбоотой хүмүүс бүгд ажлаасаа гарч, төрсөн нутагтаа буцсан гэсэн. Хачин юм шүү. Хаачсан байж таарах вэ?Ли татвар та мэдэж байгаа. Би ч гэсэн мэдэж байгаа. Мартсанаас танд гялайлаа. Та байгаагүй бол надад ийм ёслол үйлдэх санаа төрөхгүй байлаа. Тэрнээс болж эгч чинь ингэж зовж байдаг.
Тат: Намайг чамаас айна гэж бодоо юу?
Гүнж: Тэр үед асуудлыг нэгмөсөн шийдэж чадаагүй болохоор одоо хэрцгий байгаад ч нэмэргүй. Энэ хэргийг мэдэж байсан ордны шивэгчнийг та гэр рүү нь явуулсан. Дараа нь би тэрнийг олсон. Жаахан сүрдүүлбэл хаантны өмнө үнэнийг илчлэх нь гарцаагүй. Хаантныг ятгаж, хурим хийлгэх нь Шиан татварыг яах гэж алсныг тайлбарлахаас л амархан байх даа. Энэ хэрэг шийдэгдсэний дараа ордны шивэгчнийг би танд өгч, та өөрөө учрыг нь олж болно. Ли татвар, юунд наанаа зогсоо вэ? Наашаа ирж цай уу.
****************
Су: Хаантан, Жиан Лигээс хэргээс гараа татахаар шийдээ юу?
Хаан: Надад ийм шалихгүй хэрэгт оролцохоос өөр чухал хэрэг байхгүй гэж бодоо юу?
Су: Энэ хэрэгт Ваннин холбоотой бол яах вэ?
Хаан: Шатрын хүүгээ сайн харж бай гэж би анхааруулсан байх аа.
Су: Танд үхсэн шатрын хүү хэрэг болох уу?
Хаан: Юунд яараа вэ? Тэдний тал аль хэдийн хөдөлж эхэлсэн байх аа? Шиао Хэн, санаа зовбол айдас төрнө.
Эр: Хаантан. Ли татвар таныг ордны цэцэрлэгээр зугаалахаар урьж байна.
Хаан: Амаръя даа. Чи түрүүлээд яв. Чиний шатрын хүү чамаас илүү тайван байх шиг.
Лу: Шен Юрон ордонд орж ирсэн.
Су: Сайн ажигла. Ямар нэг юм мэдэгдвэл надад шууд мэдэгд.
Лу: Мэдлээ.
*******************
Тат: Хаантан. Тантай ингэж алхалгүй их удсан байна.
Хаан: Тийм ээ. Сүүлийн үед завгүй байлаа. Их Жао улстай холбоотон болчихлоо гэсэн чинь дахиад л төрийн хэрэгт дарагдчихлаа.
Тат: Хаан та Жиан арь авхай, Шен ноёр хоёрын тухай ярьж байна уу? Тэдний хэрэг ам дамжин яригдаж байна. Шен, Жиан хоёр овгийн харилцаа таагүй байх шиг.
Хаан: Шен ноён, Жиан сайд хоёр хоёул ордны түшмэлүүд. Аль аль нь надад чухал хүмүүс. Би ч бас яахаа мэдэхгүй байна.
Тат: Надад нэг санаа байна. Хаан таны санааг тайвшруулж, Жиан, Шен овгийн аль алиных нь сэтгэлд нийцнэ.
Хаан: Аан?
Тат: Ли арийг миний эгчийн охин гэж хэлж болно. Тэдний дунд үл ойлголцол байсан ч гэсэн, Жиан Лийг би үеэл дүүгээ гэж бодож явдаг. Тийм залуу бүсгүй гянданд байгаа гэхээр... Нэр хүндгүй болсон гэсэн үг. Энийг харах надад ч бас амаргүй байна. Би хүн явуулж Шен ноёноос юу болсныг асуулгасан. Гэтэл бүгд үл ойлголцол байсан байна лээ. Яасан, хаантан?
Хаан: Ямар үл ойлголцол байсан юм бол гэж бодож байлаа.
Тат: Би хүн явуулж Шен ноёныг урьсан. Тэрний тайлбарыг өөрөөс нь асуувал ямар вэ?
Хаан: Сайн байна.
Ю: Эрхэм дээдсийн амгаланг айлтгая. Ли татварын амгаланг айлтгая.
Хаан: Ли татвар Жиан Ли та хоёрын дунд үл ойлголцол гарсан гэж хэллээ.
Ю: Бүгд надаас болсон хэрэг. Ийм үед эмэгтэй хүний нэр хүнд илүү чухал шүү дээ. Жиан арь авхай муу зүйл хийх гэсэндээ бус сандарсандаа тийм үйлдэл хийсэн байх. Хаан танаас тэрнийг өршөөж, энэ хэргийг дахин хэлэлцэхгүй байвал сайн байна.
Хаан: Чи үнэхээр тэр нь дээр гэж бодож байна уу?
Ю: Би мэдээж Жиан арь авхайтай сөргөөцөлдөхгүй.
Тат: Шен ноён үнэхээр боловсон бас өгөөмөр хүн юм. Яар аргагүй төгс хосууд байна. Энэ хэргээс болоод Ли арийн нэр хүнд унах нь гарцаагүй. Ийм алдаа гаргасан болохоор сайн хүнтэй гэрлэхэд хэцүү болно. Тэр өмнө нь Шен ноёнд сайн гэдэгээ хэлж байсан. Шен ноён зөвшөөрч байгаа бол хаан та тэднийг гэрлүүлэх зарлиг гаргавал ямар вэ? Би энэ хэргийг хариуцаж, Ли арийн нэр хүндийг хамгаалах болно.
Хаан: Тийм бол... Шен ноёнд шударга бус хандсан хэрэг болно.
Ю: Жиан арь авхайн нэр хүндийг аварч чадна гэвэл. Би Ли татварын хэлснийг дагахад бэлэн байна.
Хаан: Хурим гэдэг чухал зүйл. Мэдээж би Жиан сайдын саналыг асуух ёстой. Гэвч Шен ноён энэ эргийг орхихоор шийдсэн болохоор би байцаан шийтгэх газарт энэ хэргийг орхиж, Жиан Лийг суллаж, Жиан овогт хүлээлгэж өг гэж зарлиг буулгая.
Эр: Мэдлээ.
Тат: Жиансайдтай би ярилцъя. Хоёр гэр бүл хоёулаа зөвшөөрөх юм бол надад ч гэсэн буян болно.
Хаан: Болж байна. Чинийхээр болог.
Ю: Хорих газарт өөрийн биеэр очиж Жиан Ли авхайг суллах зарлигийг дамжуулах хүсэлтэй байна.
Хаан: Тэг ээ.
*******************
Лу: Тэд хаантнаар хуримын зарлиг гаргуулах гэж байна.
Су: Ийм төлөвлөгөөтэй байсан байх нь ээ.
Лу: Эзэнтэн. Ордон руу буцах уу, хорих газар руу явах уу?
Су: Хорих газар руу шууд яв.
Лу: Мэдлээ.
Эр: Жиан арь авхай. Та гарч болно.
Ю: Би дагуулаад явъя.
Эр: Мэдлээ, Шен ноёнтон. Хэд хоног их зовлоо. Надтай гэрлэх үү?
Шүэ: Галзуураа юу?
Ю: Чамайг яагаад сулласныг мэдмээргүй байнат уу? Хаантан биднийг гэрлүүлэх зарлиг гаргах гэж байгаа. Бид нэг нэгэндээ хайртай, тийм болохоор чиний хийсэн зүйл буруу биш.
Шүэ: Энэ анхнаасаа чиний төлөвлөгөө байсан байх нь ээ?
Ю: Тийм ээ.
Шүэ: Чи надтай нэг удаа гэрлэж, нэг удаа алсан. Одоо хоёр дахиа гэрлэж, хоёр дахиад алах уу?
Ю: Энэ удаа чамайг хамгаалахын тулд гэвэл?
Шүэ: Чи байсан бол итгэх үү?и
Ю: Итгэнэ.
Шүэ: Чиний үгийг сонсоод дотор муухайрч байна.
Ю: А Ли. Надад итгэхгүй байсан ч болно. Тэгсэн ч гэсэн хааны зарлигийг зөрчиж болохгүй. Би гэрт чинь хүргэж өгье. Миний хэлснийг бодоод үз.
Шүэ: Чиний сүйх тэрэг там руу явдаг. Би дахиад сууж зүрхлэхгүй.
Ю: Тэгээд Жиангийн өргөөнд яаж хүрэх гээ вэ?
Шүэ: Намайг хүргэж өгөх хүн байгаа. Гар өвдөөд байна. Жаахан зөөлөн барь. Би хөдлөхгүй ээ. Сая, Шен Юрон хаантан намайг тэрэнтэй гэрлүүлэх гэж байгаа гэж хэлсэн.
Су: Би сонссон. Ли татварын санаачилсан хэрэг.
Шүэ: Тэр яахаараа оролцдог билээ? Ли татвар Ваннинтай нэг тал гэж үү?
Су: Өмнө нь тийм байгаагүй, одоо сайн мэдэхгүй байна. Би шалгуулахаар хүн явуулсан.
Шүэ: Ли татвар Ваннин гүнж аюултай гэдгийг мэдэх ёстой. Жи Шуран ийм болсонд Ваннин гүнж ч бас буруутай. Ли татвар Ваннинд тусалж байгаа бол ямар нэг шалтгаан байж л таараа.
Су: Энийг бодох хэрэггүй. тагнуулчийн эргэж ирэхийг хүлээе. Эхлээд манай өргөөнд очиж дүүтэйгээ уулз. Тэгэхээр Жиангийн өргөө рүү явахаас өмнө хэлэх үгээ бэлдэх хэрэгтэй.
**********************
Ж: Эгч ээ.
Шүэ: Жао.
Ж: Эгч ээ. Хүмүүс бүгд таныг үхсэн гэж байсан. Би ч гэсэ таныг хүсэн гэж бодсон. Бас аав. Та аавтай уулзсан уу? Бид хоёрын талаар мэдэж байгаа юу?
Шүэ: Мэдэж байгаа. Аав сайн байгаа.
Ж: Дон уулын алтны уурхай юу болсон бэ? Тэд нар ажиллуулж л байгаа юу?
Шүэ: Үгүй ээ. Ажиллуулаагүй, А Жао. Чи сайн байсан. Чиний зурсан зураг олон хүний амийг аварсан.
Ж: Ашгүй дээ. Эгч ээ, надад асуух юм байна.
Шүэ: Тэг ээ. Эхлээд сайн эдгэхийг бод. Би чамд бага багаар бүгдийг нь ярьж өгнө. За юу? А Жао. Би одоо Шүэ Фанфей байхаа больсон. Би өөр нэртэй болсон. Би Жиан Юанбайн охин, Жиан Ли.
Ж: Жиан Ли? Эгч ээ, таныг ингэж их зовсныг мэдсэнгүй.
Шүэ: Бүгд өгөрсөн хэрэг. Чи бас аав амьд байна. Би үнэхээр жаргалтай байна. Ингэхэд чамайг яагаад дээрэмчдэд алуулсан гээд байсан юм?
Ж: Тэр өдөх захиа аваад аавын санааг зовоохыг хүсээгүй. Тэгээд би үнэнийг мэдэхээр нийслэл рүү ганцаараа давхисан. Нэг л сэжигтэй санагдаад байсан. Тэгээд би нийслэлд байдаг түшмэлд хүнээр захиа бичүүлсэн. Замд явж байтал гэнэтхэн... хэдэн дээрэмчинтэй таарсан... Энд хэн байна? Гараад ир... Сэрээд хартал... Ваннин гүнжийн хувийн гянданд байж байсан. Сүүлд нь энэ бүхэн Ваннин гүнжийн хийсэн хэрэг гэдгийг мэдсэн. Тэр миний өмнө гарч ирдэггүй байсан, намайг тэнд зүгээр л хорьж байсан... Би хэнд ч мэдэгдэлгүй тэнд үхэх нь л гэж бодсон. Намайг аврахаар хүн ирнэ гэж төсөөлөөгүй. Би эгч тантай дахиад уулзлаа. Аав ч гэсэн нийслэлд байгаа. Тэнгэр бурхан биднийг харж үзсэн бололтой. Эгч ээ, зовлонгийн дараа жаргал ирдэг гэдэг. Бид зовлонг давж гарсан болохоор биднйг жаргалтай өдрүүд хүлээж байгаа.
Шүэ: Хурдан эдгэхийг хичээ. Ямар нэг юм хэрэг болбол Жиангийн өргөө рүү хүн явуулаарай. Надад очиж хийх ёстой хэдэн ажил байна.
Ж: За.
******************
Шүэ: Аав аа, би эргээд ирлээ.
Аав: Эргэж ирэхийг чинь мэдээд, чамайг очиж авъя гэж бодож байлаа. Гэтэл чи байгаагүй.
Шүэ: Су гүн намайг авахаар очсон. Надаас болсон хэргийн талаар асуусан болохоор жаахан удчихлаа.
Аав: Су гүн яахаараа энэ хэрэгт оролцдог билээ?
Шүэ: Ваннин гүнжтэй холбоотой хэрэг болохоор надаас асуухаар ирсэн гэсэн.
Аав: Су гүн та хоёр байнга холбоотой байдгийг би мэднэ. Чи тэрэнд итгэдэг болохоор би олон юм хэлэхгүй. Гэхдээ чиний нэр хүнд, Ваннинд чиний эсрэг ашиглах юм байгаа юм уу? Өмнө нь болсон зүйлээс болоод надад итгэхгүй гэдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ бид хоёр эцэг, охин хоёр. Ямар нэг юм хэрэгтэй бол надад хэлж болно. Тэнгэр нурах байсан ч, би чамайг хамгаалах болно.
Шүэ: Мэдүүлгээ гэнэт өөрчилсөнөөс болоод та нэр нүүрээ алдсан байх. Таныг намайг буруутгана гэж бодож байлаа.
Аав: Би чиний занг сайн мэднэ. Хийж байгаа үйлдэл чинь бодлогогүй мэт харагдавч, үргэлж шалтгаантай байдаг. Би энэ удаа чамд туслахаар эргэж ирсэн болохоор чамд итгэхээр шийдсэн. Тайлбарламаар байвал, тайлбарлаж болно. Тайлбарламааргүй байвал, би юугаар тусалж болохыг хэлээдэх.
Шүэ: Аав аа. Одоо Ваннин гүнжийн асуудал шийдэгдсэн. Аав та санаа зовох хэрэггүй. Гэхдээ, өөр нэг яаралтай хэрэг байна.
Аав: Ямар хэрэг?
Шүэ: Шен ноён. Хаантан намайг Шен Юронд богтолж өгөх гэж байна.
Аав: Юу болох нь тэр вэ?
Шүэ: Түрүүн би хорих газраас гарахын өмнө Шен Юроноос сонссон.
Аав: Чи юу гэж бодож байна?
Шүэ: Хүсэхгүй байна. Гэвч хаантан энэ хуримыг зөвшөөрсөн. Одоохондоо албан ёсоор зарлиг гараагүй байгаа. Энэ хэргийг Ли татварт даатгасан гэсэн. Ли татвар хуримын асуудлыг хариуцахаар болсон гэсэн.
Аав: Гэнэтхэн энэ хэрэгт оролцох болсон нь... ямар нэг шалтгаан байгаа гэсэн үг.
Шүэ: Хаантан гэрлэх зарлиг гаргах нь өвөг дээдэст хүндэтгэл үзүүлж байгаа гэсэн үг. Өмнөх гүрнүүдийн үеэс өнөөг хүртэл ийм зүйлийг эсэргүүцэж байсан удаа үгүй. Сүйт залуу Шен Юрон, би тэрэнд сайн гэж хэлсэн. Хэрвээ аав та гэрлэхээс татгалзвал Ли татвар амар орхихгүй нь лав. Хааны зарлигийг эсэргүүцвэл... та л хүнд байдалд орно. Ээж сайн байгаа юу?
Аав: Ухаанаа алдсанаас бусдаар зүгээр байгаа.
Шүэ: Ээжийг Ли татвартай уулзуулах хэрэгтэй.
Аав: Жи Шураны байгаа байдлаар Ли татварыг ятгаж чадахгүй л болов уу.
Шүэ: Оролдоод үзье. Энэ хэргийг аав танд даатгая.
Аав: За. Тэрэнд санаа зовох хэрэггүй.
**********************
В: Эзэнтэн. Таны хүссэн мэдээллийг олсон. Тагнуул Ли татвар, Ваннин гүнж хоёрын яриаг сонссон гэсэн. Тэд хэдэн жилийн өмнө ордонд болсон ер бусын зүйлийн талаар ярьсан гэж байна.
Су:Шиан татварын нас барсан хэрэг үү?
В: Тийм ээ, тагнуул энэ хэргийг шалгаад, энэ хэрэг илүү сонирхолтой болохыг мэдсэн байна.
Су:Нотлох баримт?
В: Тэр үед юу болсныг мэдэх, чөлөөлөгдсөн ордны шивэгчин байгаа эсэхийг бид шалгаж байгаа.
Су: Ваннин Ли татварт ойртсон бол нотлох баримт тэрэнд байгаа гэсэн үг. Тэрнийг шалгаж эхэл.
В: Энэ талаар эрхэм дээдэст хэлэх үү?
Су: Хэрэггүй. Эрхэм дээдэс мэдэж байгаа байх.
В: Тэгвэл... энэ хэргийг нууцаар шалгая. Гэхдээ хугацаа орох байх. Бид нар үнэнийг олж мэдэх үед Ли татвар хуримыг товлочихсон байх байх даа. Би хурдан явж энэ хэргийг шалгая.
Су: Энэ тухай А Лийд очиж хэл.
Лу: Мэдлээ.
33-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home