The double 2024-32
Үргэлжлэх хугацаа: 51мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Чэ: эр, Чэн ван, хааны ах
Хуай: эр, Шүэ Фанфейгийн аав
Ха: эм, Хайтан Шүэ Фанфейгийн шивэгчин байсан
Ли: эр Ли сайд
Л: Ли сайдын том хүү
Юа: эр, Нийслэлийг хамгаалах албан Юан жанжин
Жа: эр, Лонву армийн жанжин
Жан: эр, Жао улсын хаан
Гарчиг: Тавилан. 32-р анги.
Су: Энэ нас, өмнөх насандаа ч харамсах зүйлгүй амьдар. Бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Миний дэргэд байхдаа ч тэр.
Шүэ: Жуюүэ авхай.
Ситу: Шүэ захирагчийн бие дээрдэж байгаа. Би тан бичиж үлдээсэн. Хэсэг хугацааны дараа Шүэ захирагч эрүүл болно.
Шүэ: Энэ хугацаанд надтай уулзахаас татгалзаад байсан. Өнөөдөр ашгүй талархах боломж олдлоо. Гялайлаа.
Ситу: Хэрэггүй ээ. Шиао Хэн өрийг чинь төлчихсөн.
Шүэ: Хойшид миний тусламж хэрэгтэй болбол би чадлаараа туслах болно.
Ситу: Надад тусалмаар байгаа бол дэргэдээ байгаа хүнийг эрхэмлэж яваарай. Миний өгсөн хонх хаана байна?
Су: Вэн Жи хадгалж байгаа.
Ситу: Миний чамд өгсөн юм шдээ. Өөртөө авч явах хэрэгтэй шд.
Су: Би яаж эмэгтэй хүний юм авч явах юм?
Ситу: Би үнэхээр харалган байж. Яах гэж чамд өгөв өө? Хн...
Жан: Жуюүэ, ахдаа үнэнээр нь хэлээдэх. Чи Су гүнд дурлачихаа юу?
Ситу: Ах аа, яагаад гэнэтхэн ийм юм асуугаа вэ?
Жан: Чамайг тэрэнд хонх өгсөн гэж би сонссон. Тэр хонхыг ээж чамд өгсөн. Чамайг хайртай хүндээ өгөөрэй гэж захисан. Чамайг хүсвэл би Их Яан улсын хаанд эрлэх санал тавьж өье.
Ситу: Ах аа, зарим зүйлийг хүчилж болдоггүй юм. Тэр хүн надад сайн байсан бол таныг гэрлэх санал тавих хүртэл хүлээхгүй байсан.
***************
Бичиг : Шен өргөө.
Ээж: Хурдал! Сайн цэвэрлээрэй!
Эр: Мэдлээ эзэгтэй.
Ээж: Хөөе наад ваараа болгоомжтой. Эртний эд шүү. Болоомжтой. Ёстой нээрээ. Хурдан хий л дээ.
Эм: Мэдлээ эзэгтэй.
Ээж: Хурдал аа, хурдал.
Эр: Эзэгтэй, энэ өнөө орой ирэх зочдын нэрсийн жагсаалт.
Ээж: Тэрнийг энд ирүүлэхгүй. Ваннин гүнжийн хөл хорио удахгүй дуусна. Надад нэг л муу совин татаад байна. Жиан Лийг урих хэрэггүй. Дахиад алдаа гаргаж болохгүй.
Ю: За. Би тэрнийг энд ирүүлэхгүй. Ам тань хатчихсан байна. Би танд ус хийгээд өгье.
Ээж: Одоо л ээжийгээ халамжилж сурах нь.
Ю: Ээж ээ.
Ээж: Явж ажлаа хий дээ.
Дүү: Ах аа. Ээж хаачаа вэ? Би хаа сайгүй хайгаад олсонгүй.
Ю: Ээж өдөржин ажиллаад ханиад хүрчихэж. Би тан өгөөд унтуулчихсан.
Дүү: Тэгвэл би оччихоод ирье.
Ю: Хөөе. Саад болох хэрэггүй. Аль хэдийн унтчихсан. Хувцасаа солид надтай хамт зочдыг угт.
Дүү: тэгвэл би нүүрээ будчихаад ирье.
Руй: Шен ноёныг амгаланг айлтгая.
Бүгд: Шен ноёныг амгаланг айлтгая.
Шүэ: Шен ноёнтон.
Ю: Дотогш морил.
Эр: Алив.
Эр: Тулгая.
Эм: За.
Эр: Шен ноён хоёр улсын холбоотон болох хэргийг удирдаж хаантныг баярлуулсан. Шен ноёнтон, таны ирээдүй гэрэлтэж байна.
Руй: Цаг нь болохоор мэднэ ээ.
Эр: Шен ноён эрхэм дээдэст танигдсан хүн. Ирээдүйд тусалж дэмжиж байгаарай.
Эр: Шен ноёнтон, танд хундага өргөе.
Эр: Алив тулгая.
Эр: Алив алив.
Эр: Хоёулаа тулгая.
Эр: Алив уу лдаа.
Шу: Ялагдсан нь ууна шүү.
Эр: Ёсорхох хэрэггүй.
Шу: Чи өөрөө хэлсэн шүү.
Руй:. Тэгье. Яагаад дахиад ялагдчихав аа?
Шу: Хурдан уу.
Эр: Сайхан байна.
Эр: Тийм ээ.
Су: Тиймээс А Ли, өнөөдрөөс хойш хэнээс ч айх хэрэггүй.
Шүэ: Чи хэн бэ? Эндээс зайл.
Эр: Авхай.
Шүэ: Намайг тавь.
Эр: Авхай минь.
Шүэ: Тавиач. Шен ноён, намайг дагахаа хэзээ болих вэ?
Ю: Жиан арь авхай, та анх удаа Шен өргөөнд ирж байна. Гэтэл энэ газрыг сайн мэдэж байна. Ормоор байвал би хаалгыг нь нээгээд өгье.
Шүэ: Сайхан газарт л хүмүүс дахин очих дуртай байдаг. Намайг ийшээ орохыг хүсч байгаа гэж бодож байна уу?
Ю: Дүр эсгэхээ болио юу? Би өөртөө чамайг Жиан Ли гэж итгүүлэхийг хичээсэн. Чи худлаа хэлж, дүр эсгэсэн ч болно. Тэгсэн ч би итгэх болно.
Шүэ: Одоо тэгэх шаардлагагүй.
Ю: Ингэж үнэнээ хэлэхээр... хэн болохыг чинь илчлэх вий гэхээс айхгүй байна уу?
Шүэ: Миний хэн болохыг чи аль хэдийн мэдэж байгаа. Хүссэн бол намайг аль хэдийн илчлэх байсан. Гэвч тэгээгүй. Яагаад? Миний хэргийг ээж чинь зохион байгуулсан биз дээ? Ээж чинь амиа хорлоно гэж сүрдүүлсэн болохоор чи намайг алахаар шийдсэн.
Ю: Надад өөр арга байгаагүй.
Шүэ: Чи үргэлж буруугаа бусдад тохох дуртай байсан.
Ю: А Ли.
Шүэ: Шен Юрон. Чи төгс номын хүн байж дассан. Чиний хийсэн бүхэн бусдын тулган шаардлага. Чи ганц ч буруу юм хийгээгүй. Чи өрөвдөлтэй хүн. Энэнд чи өөрөө ч итгэдэг. Тийм болохоор надад хайртай гэж хэлэхэд чинь, намайг илднээс хамгаалахад чинь миний дотор муухайрсан. Хайртай гэж хэлж чадаж байгаа бол яагаад гэм буруугаа хүлээж болохгүй гэж? Ордонд байхад миний хэн болохыг нууцалсан. Хурц илднээс намайг хамгаалж өөрийгөө аюулд оруулсан. Чи бүрмөсөн сүйрэх болоогүй байна.
Ю: А Ли, би чамайг гомдоосон.
Шүэ: Чи бид хоёр өөр замаар явах ёстой.
Ю: Ямар зам?
Шүэ: Ордонд очиж хаантанд үнэнийг хэлнэ. Хаантны өмнө зогсож байгаад Ваннин Шүэ овогтыг яасан талаар бүх үнэнийг хэл. Энэ чиний нүглээ наманчлах цорын ганц арга. Чамд хүн чанар байдгийг би мэднэ. Энэ миний чамд өгч байгаа сүүлчийн боломж.
Ю: Надаар үнэнийг хэлүүлэхийн тулд нь үнэнээ хэлж.
Шүэ: Энэ чиний хийх ёстой зүйл. Шен Юрон, чи эрдэм ном удаан үзсэн. Алдаагаа засахад хэзээ ч оройтдоггүйг чи мэднэ.
Ю: А Ли, би чамайг хөнөөсөн. Би үргэлж харамсаж ирсэн. Ээж дүү хоёр маань надаас болж амиа алдвал би хэзээ ч нүглээ наманчилж чадахгүй. Би чиний төлөө өөрийнхөө амийг хайрлахгүй юу ч хийж өгч чадна, гэвч Шен овгийг хамгаалах ёстой.
Шүэ: Тэгвэл, чиний бодлоор... ээж дүү хоёр чинь хийсэн нүглийнхээ гэмийг хүлээх ёсгүй байх нь. Миний зовлон шаналал, гомдлыг барагдуулах шаардлагагүй юм байна. Тийм үү?
Ю: Намайг өршөө.
Шүэ: За яах вэ. Шен Юрон, чи энэ аргыг сонгохгүй юм байна. Чи дахиад миний урмыг хугаллаа. Энэ хэвээрээ амьдар. Нэг л өдөр би Ваннин та хоёрын нүглийн төлөөсийг барих болно.
Ю: Ваннины эсрэг юм хийж болохгүй. Тэрний ард Чэн ван байгаа.
Шүэ: Би чи биш. Хулчгар амьтан.
Ю: Би чамд сануулж байна.
Шүэ: Хэрэггүй.
Ю: А Ли. А Ли, миний хэлэхийг сонс.
Шүэ: Шен Юрон, тавь. Шен Юрон, намайг тавь! Намайг тавиач! Намайг тавь, Шен Юрон!
Еэ: Чи зүгээр үү?
Шүэ: Зүгээр ээ.
Еэ: Ирэхгүй удаад байхаар чинь санаа зовоод хайж байсан юм. Энэ хүнийг ийм юм хийнэ гэж... Амьсгалж байна. Зүгээр байх... Би яваад оточ дуудаад ирье.
Шүэ: Үеэл ах аа. Энэ хэрэгт оролцох хэрэггүй. Би өөрөө хийнэ.
Еэ: Яагаад? Сая чамд муу юм хийх гэж байхыг нь би харсан.
Шүэ: Тэр надад муу юм хийх гэж байсан нь үнэн. Тийм болохоор би тэрнийг цохиж унагаасан.
Еэ: Би цохисон.
Шүэ: Шен Юроныг Ваннин гүнж хамгаалж байдаг. Энэнээс болж Ваннин гүнж өс хонзон санавал чи, Еэ овог бүгд том асуудалд орно. Үгэнд ор. Ваннин бид хоёр угаасаа өстэй. Энэ ямар ч ялгаа гарахгүй.
Еэ: Гэхдээ би яаж буруугаа чамд үүрүүлэх юм?
Шүэ: Үнэнийг хэлэхэд би тэрнийг цохих гэж байсан. Та миний хийх гэж байсныг л хийсэн. Тэгээд ч та энэ хэрэгт орооцолдолгүй өнгөрвөн, надад далдуур тусалж болно.
Еэ: Би ил байсан ч чамд тусалж чадна.
Шүэ: Энэ миний хувийн өс хонзон.
Еэ: Мэднэ ээ.
Шүэ: Та мэдэхгүй. Гэм хийгээгүй байж гүтгүүлж үзсэн үү? Нэр хүндээ доромжлуулж үзсэн үү? Түлээний мод хйидэг пинд хоригдож үзсэн үү? Энэнээс болж хичнээн хүн амиа алдсаныг мэдэх үү?
Еэ: Шүэ Фанфей. Би чин сэтгэлээсээ туслахыг хүсч байна.
Шүэ: Энийг мэдэж байгах бол миний үгэнд ороод эндээс яв. Үгүй бол нэрмээс л болно. Гуйж байна, Еэ Шижиэ.
Ю: Ээж ээ.
Ээж: Явж ажлаа хий дээ. Яадаг билээ. Юрон. Юрон.
Эр: алив алив.
Ээж: Юрон. Юрон. Чи хаана байна аа? Юрон. Юрон. Чи хаана байна аа? Намайг битгий айлгаад бай л даа.
Жао: Юу болоод байна аа?
Руй: Мэдэхгүй ээ.
Ээж: Юрон, чи хаана байна аа?
Дүү: Юу болоод байна аа?
Ээж: Юрон, чи хааччихав аа?
Шу: Юу болсон юм бол?
Дүү: Ээж ээ.
Эр эм: Очиж харъя. Юу болсон юм бол? Очъё.
Дүү: Ээж ээ.
Ээж: Юрон. Юрон.
Дүү: Ээж ээ.
Эр: Юу болсон бэ?
Шүэ: Шен ноён миний биед халдсан.
Руй: Юу?
Эр эр: Юу?
**************
Ээж: Хүү минь. Миний хүүг тавь. Миний хүү ээ. Хүүг маань өгөөдөх. Юрон, эргээд ир. Юрон.
Хүмүүс: Юу болоод байна аа?
Ээж: Юрон. Миний хүү. Миний хүүг өгөөдөх. Тэрнийг тавь. Чи... Чи явж болохгүй.
Дүү: Ээж ээ.
Ээж: Тэрнийг бариад ав. Чи миний хүүг сүйтгэсэн. Чи миний хүүг гэмтээсэн.
Дүү: Ээж ээ.
Ээж: Яаж байгаа чинь энэ вэ?
Еэ: Шен Юрон Жанлийг хорлох гэж оролдсон. Тэрнийг хуулийн яам руу явуулсан. Дахиад төвөг удах юм бол хүү чинь хэзээ ч эргэж ирэхгүй.
Ээж: Чи... Чи...
Дүү: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ, сэргэ л дээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ, сэргэ л дээ. Ээж ээ. Ээж ээ, ухаан орооч дээ.
Эр эм: Эзэгтэй юу болов оо? Эзэгтэй, яачихав аа?
Дүү: Ээж ээ, ээж ээ. Та зүгээр үү?
Эм: Эзэгтэй зүгээр үү?
Эм: Эзэгтэй.
Эр: Эзэгтэй.
Эм: Эзэгтэй.
Эм: Эзэгтэй.
*******************
Эмээ: Охин минь, их айж цочирдсон байх.
Шүэ: Эмээ. Энэ муухай мэдээ гадуур тархчихсан байна уу? Манай Жиан овгийн нэр төрд нөлөөлөх үү?
Эмээ: Жиан овгийн хүүхэд тийм өөдгүй амьтантай таарах гэж. Аав чинь энийг мэдсэн бол шөнө ч хамаагүй нийслэлд эргэж ирэх болно. Сайн амар, энэ тухай бодох хэрэггүй. Энийг бид нарт даатга. Бид нар чамайг дахиад яасан ч гомдоохгүй. Алив, хэвтээд амарч бай... Энэ хэргийг яах гэж байна? Ли арь манай Жиан овгийн хууль ёсны хүүхэд. Манай Жиан овог шударга ёс нэхдэггүй байж болно. Гэтэл Шен овог манай гэр бүлийг дээрэлхэж байна. Энэ хэргийг хүмүүс ам дамжин ярьж байна. Чи бүх насаараа нэр хүндээ хичээсээр ирсэн. Нэр хүнд чинь Шен овгоос болоод байхгүй болчихлоо. Энийг зүгээр өнгөрөөх гэж үү? Ли арь хар багадаа Жэнюү сүмд хаягдсан. Чи олон жил эцгийнхээ үүргийг гүйцэтгээгүй. Өнгөрсөн жил тэрнийг эргэж ирсэнээс хойш олон хэрэг мандсан. Чи тэрнийг өвдөж, энэрдэггүй. Энэ удаа сайн бодож үзээрэй дээ.
Аав: Ээж таны хэлдэг зөв. Би тэр үед сэжиглэж байсан. Ли арь бид хоёрын харилцаанд муугаар нөлөөлнө гэж би бодоогүй. Энэ удаа, би эцгийн үүргээ гүйцэтгэж, охиныхоо өмнөөс шударга ёс шаардах болно. Бэх зуур. Ли арийн өмнөөс өргөх бичиг барина.
*************
Хаан: Уулзалгүй удан байна. Царай чинь цонхигор харагдаж байна.
Гүнж: Хаантан танаас л болсон. Би их зүйл сурсан.
Хаан: Миний бодлыг ойлгосон бол сайн л байна. Маргааш хөл хорио чинь дуусна. Хойшид дураараа загнах хэрэггүй. Мартсанаас саяхан нэг юм болсон. Би завгүй байсан болохоор чамд санаа тавьж чадсангүй.
Гүнж: Хаантны санааг юу зовоогоо вэ?
Хаан: Их Жао улсын хаан Их Яан улсад айлчилж, дүүгээ авахаар ирсэн. Гэтэл дүү нь яагаад ч юм алуурчинтай таарсан.
Гүнж: Тийм юм байх гэж. Алуурчныг барьсан уу?
Хаан: Зугтчихсан.
Гүнж: Хэрээс хэтэрч байна.
Хаан: Алуурчныг нийслэлд дураар орж, гарахыг зөвшөөрсөн. Намайг ууртай байгаа гэж бодож байна уу?
Гүнж: Хаантан уурлах ч муу шүү.
Хаан: Тийм болохоор би Нийслэлийг хамгаалах албыг алуурчныг нуусан хэргээр татан буулгасан.
Гүнж: Нийслэлийг хамгаалах алба аа?
Хаан: Тийм ээ. Би ч гэсэн мэдмээр байна. Яагаад Их Яан улсын Нийслэлийг хамгаалах албаны дарга яагаад нууцаар солигдчихдог билээ? Ваннин чи бодоод хэлээд өг дөө. Их Жао, Их Яан улсуудыг нөхөрсөг харилцаатай байхыг хүсэхгүй хэн байдаг билээ?
Гүнж: Том ах хойд хил дээр том гавъяа байгуулж, хаан та Их Жао улстай гэрээ байгуулж. Умард, Өмнөд тайван байвал Их Яан улсын хувь том аз завшаан. Амар амгаланг хэн эвдэхийг хүсдэг билээ?
Хаан: Чиний хэлдэг зөв. Хэн нэг нь төвөг удаж байгаа бол тэнэг хэрэг. Холбоотон болох уулзалт дууссан. Бүх зүйл шийдэгдсэн. Харамсалтай нь чи цэнгүүнд оролцоогүй болохоор Жиан Ли, Шен ноён хоёрын тоглолтыг үзэж чадаагүй. Чи Жиан Лий Шен Юроны нас барсан эхнэр гээд байсан. Бодоод байсан чинь өрөвдмөөр юм.
Гүнж: Хаан таныг тэгж хэлэхээр би ч гэсэн харамсаж байна.
Хаан: Үнэхээр харамсалтай. Шен Юрон Хуулийн яаманд шийтгэлээ хүлээж байгаа. Тэр Жиан Ли авхайг хүчирхийлэх гэж оролдсон. Цэнгүүн дээр тэд сүүлчийн удаа тоглосон.
Гүнж: Шен ноён тийм бузар үйл хийлээ гэж үү?
Хаан: Тийм ээ. Би ч гэсэн гайхаж, цочирдсон. Орой болж байна. Эртхэн өргөөндөө очиж амар даа.
Гүнж: Мэдлээ, хаантан. Хуулийн яам руу явъя.
Эм: Мэдлээ.
Бичиг: Хуулийн яам.
Гүнж: Шен Юрон. Чиний хэлээд байсан чиний хэлээд байсан чинь энэ үү? Тэрэнтэй нэг оронд орохыг хүсээ юу? Үхэхээс айхгүй байна уу? Толгойгоо өргө. Юунд инээгээ вэ?
Ю: Намайг ал.
Гүнж: Юу хэлэх гээ вэ?
Ю: Та үргэлж намайг дорд үздэг байсан. Намайг хийсэн хэргээ нууж байгааг мэдэж байсан ч намайг хянахыг хүсдэг байсан. Залхаж байна. Гүнж та ч гэсэн залхахгүй байна уу? Би ээж, дүү хоёрынхоо төлөө эхнэрээ алсан. Эрх мэдлийн төлөө өдөр шөнөгүй ном шагайж байж олж авсан нэр төрөө гээсэн. Миний л хохь.
Гүнж: Намайг буруутгаж байна уу?
Ю: Дээдэс таныг буруутгаагүй. Би хэнийг ч буруутгаагүй. Дээдэс таныг сайхан амьдарч, ээж дүү хоёрыг минь зүгээр орхиосой гэж хүсч байна. Харин би, дээдэс та намайг алахгүй бол, надад ял оноох хүртэл хүлээх болох нь. Шийтгэл, цаазаар авах эсвэл бүх насаар минь гянданд хорих байх. Би эсэргүүцэхгүй.
Гүнж: Ямар гээч галзуу яриа вэ? Аан? Өрөвдүүлэхийг хүсээ юу? Өрөвдүүлмээр байна уу? Авруулахыг хүсээ юу?
Ю: Дээдэс та намайг аврах хэрэггүй. Та намайг хангалтта удаан хуурсан. Та ч гэсэн залхаж байгаа байлгүй.
Гүнж: Би залхаагүй. Хувь тавиландаа бууж өгөө юу? Шен Врон. Энэ хорвоод чиний яаж үхэхийг ганцхан би л шийднэ. Ордон юу ч биш. Чиний амь миний гарт.
Ю: Яах гээ вэ?
Гүнж: Мэдээж, аварна.
*******************
Су: Орой болчихоод байхад амраагүй л байна уу?
Шүэ: Их Жаогаас нисээд ирээ юу? Ийм орой болсон хойно над дээр ирж байдаг. Хүнд харагдахаас айхгүй байна уу?
Су: Цай. Одоо яах гэж байна?
Шүэ: Нийслэлд Ваннин гүнж, Шен Юрон хоёр аль чулуун дээр гишгэж байгааг асуусныг санаж байна уу? Би Шен Юроныг хийсэн хэрэгтээ гэмшинэ гэж бодсон боловч ингэж зөрүүдлэх юм гэж бодсонгүй. Одоо би Шен Юроныг ашиглаж тэр чулууг олохыг хүсч байна. Би тэдний ичгүүргүй харилцааг илчлэх болно.
Су: Ваннин Шен Юроныг аварна гэж бодож байна уу?
Шүэ: Аврахгүй бол тэр ялагдана. Ваннин гүнж шиг их зантай хүн энэ урхинд заавал орно.
Су: Чи өөрийгөө мундаг гэж бодож байна уу?
Шүэ: Юу болоо вэ?
Су: Өөрийнхөө нэр хүндийг, тэрний ирээдүйг золиослох... чиний хувьд ялалт гэж үү?
Шүэ: Шиао Хэн. Би хэлж байгаа шиг чинь хуумгай хүн биш. Би Шен Юрон өөр боломж олгож байна. Намайг ийм байдалд орчихоод байхад хүн чанараа хадгалж, хийсэн хэргээ хүлээх нь үү харах гэсэн юм. Гэвч тэрнийг татгалзана гэж би бодоогүй. Би дэмий цаг үрж байаагаа ойлгоод явахгы хүссэн ч тэр намайг явуулаагүй. Еэ Шижиэ буруугаар ойлгоод тэрнийг цохичихсон. Еэ овог Жиан Лигийн гэр бүл. Бас миний гэр бүл. Тэднийг надаас болж энэ хэрэгт оролцуулахыг хүсэхгүй байна. Тийм болохоор би тэрнийг цохисон гэж хэрэг хүлээсэн.
Су: Тийм болохоор тэр чамд халдахыг завдсан. Тийм биш бол чи гянданд хоригдож байгаа.
Шүэ: Тийм ээ.
Су: Чи надад өөрийгөө өгөөш болгохгүй гэж хоёр удаа амалсан. Чи амлалтаа хоёр удаа зөрчлөө.
Шүэ: Энэ удаа санаатай байгаагүй. Нөхцөл байдлаас болоод өөр арга байгаагүй.
Су: А Ли. Би чамайг яавал дээр вэ?
Шүэ: Юу ч болсон бай би чамаас өршөөл гуйх ёстой. Чи надад бидний төгсгөл адил байх болно гэж хэлсэн. Нэг талаас хаант улсын төлөө хариуцлага хүлээж, нөлөө талаас ндад санаа тавьж байгааг чинь би ойлгож байна. Одоо би энийг зөвшөөрөхөд бэлэн байна. Би хариуцлага биш. Би чамд туслахыг хүсч байна.
К: Авхай. Вэн Жифей танд эзэнтэн юу болсныг сонсоод Их Жао улсын төлөөлөгчдий орхиод, хил дээрээс наашаа яарч ирсэн гэж хэлүүлж байна.
Шүэ: Мэднэ ээ. Эндээс явахдаа өмсөж байсан хувцастайгаа байна лээ.
******************
Ли: Эрхэм гүнжтэн. Чэн ван надаар танд хэл хүргүүлсэн. Шен Юрон нэр хүндгүй болсон. Одоо тэрнийг аварвал таныг гараа бузарлана гэж айж байна. Тэрнийг хурдан хороосон нь дээр. Амиа хорлосон болгож харагдуулсан нь дээр.
Гүнж: Иймхэн юмнаас болж сандарч байдаг. Ах тэвчээргүй хэвээр байх шив. Цэргээ сайн бэлтгэ гэж хэл. Ордны хэргийг би шийднэ.
Ли: Мэдлээ.
Гүнж: Шүэ Фанфей, чамтай уулзах цаг болж.
*****************
Су: Шен Юроныг яая гэж бодож байна?
Хаан: Жиан овгоос шалтгаална.
Су: Жиан овог яасан ч өршөөхгүй.
Хаан: Сайн л байна. Ваннины яахыг хармаар байна. Жиан арь авхай үнэхээр чадварлаг хүн юм. Эр хүн биш нь харамсалтай. Тийм биш бол ордонд ажиллуулахгүй юу.
Су: Хаан та энэ янзаараа тэрний амь нас аюулд орно гэж бодохгүй байна уу? Тэрнийг Шен Юронд ойртуулах ч яах вэ. Дээр нь Ваннин гүнжээргал дээр тос нэмүүлж байдаг. Ваннин гүнжийн дайралтыг даахгүй байж магадгүй гэж бодож үзсэн үү?
Хаан: Зүгээр л нэг шатрын хүү. Юунд сандраа вэ?
Су: Шатрын хүү байхаа больсон.
Хаан: Шиао Хэн. Чи дурлачихаж.
Су:Тийм ээ.
Хаан: Би чамд анхааруулсан байх аа. Дотносож болохгүй гэж. Бид ямар замаар ялхаж явааг мартаа юу? Би зорилгодоо хүрэхийн тулд тэрнийг золиосолно гэвэл яах болж байна?
Су: Хаан та анх удаа ордны хуралд сууснаа санаж байна уу?
Эр: Хаантан яагаад ирэхгүй байна аа? Анхны хуралдаа ч ирэхгүй. Сайн хаан болж чадах уу?
Эр: Харин тийм ээ.
Эр: тэр үнэн шүү.
Эр: Хаантан. Хаантан.
Эр: Хаантан.
Эр: Хаантан.
Эр: Хаантан, та хаана байна аа? Хаантан.
Эр: Энд алга.
Эр: Хаантан.
Эр: Тийшээ очиж хайцагаая.
Су: Таныг хайгаад байна.
Бичиг: Залуу хаан
Хаан: Намайг явчихвал энэ шувуу амьдарч чадахгүй.
Су: Анхны хурал шүү дээ. Очихгүй бол тэд нар хөл толгойгоо олохгүй. Адив. Би наадахыг чинь буцаагаад модон дээр тавьчихъя.
Хаан: Мэднэ ээ. Тад нар надад итгэхгүй байгаа. Би хуурч мэхлэхийг үзэн яддаг. Чаддаг хүн нь хийсэн нь дээр.
Су: Хийж үзээүй байж, чадахгүй гэж яаж мэдэж байгаа юм?
Хаан: Хэл дээ. Аав надаас юу олж харсан юм бол?
Су: Өмнөх хаан үнэнч зан, амьд бүхнийг хайрладгийг чинь харсан байх. Энэ сайхан сэтгэлээ алдалгүй, сайн хаан болж чадах юм бол Тэнггэр бурхан сайн хааныг адислана гэдэгт итгэж байна. Харин би... би үргэлж дэргэд чиь байна.
Хаан: Тийм зүйл санахыг хүсэхгүй байна.
Су: Сүүлийн үед хаан та маш их дарамт шахалтыг мэдэрч байгаа. Чэн ван дайрахад бэлдэж, Ваннин дэргэдээс чинь гэтэж байгаа. Хаан та сандарч, хүсч байсан зүйлээ мартаж болохгүй. Юу ч болсон бай би үргэлж дэргэд чинь байх болно. Хаан сайн байсан цагт Шиао овог ч, би ч танд үнэнчээр зүтгэх болно.
Хаан: Шатрын хүүгээ сайн хамгаалаарай. Шатрын хүүгээ сайн хамгаал.
******************
Еэ: Хоёр хоногийн дараа Хуулийн яам Үен Юроны хэргийг шүүнэ. Намайг тэрнийг цохисоноо хүлээх хэрэггүй гэж бодсон хэвээр байна уу?
Шүэ: Гэрчийн мэдүүлэг өөрчлөгдвөл төвөг удахаас цаашгүй. Энэ хэрэгт Шен Юроныг хэн цохисон нь чухал биш. Шен Юрон надад зохисгүй үйлдэл гаргасан хэрэ.
Еэ: Гэхдээ яаж ч бодсон би хэтэхий бодлогогүй алхам хийсэн.
Шүэ: Миний төлөө тэгсэн шүү дээ. Надад тусалсан. Би талархалаа илэрхийлье гэж бодож байлаа.
Еэ: Би өчигдөр Хуулийн яамны бичээчээс асуусан. Энэ хэрэгт гэрч, хохирогч байгаа болохоор Шен Юрон хичнээн чадвартай байгаад ч, хүн бүрийн амыг хорьж дийлэхгүй гэсэн. Тэр сайн түшмэл болохыг хүсэхгүй байгаа бол нэр хүндгүй болго.
Шүэ: Аймаар санагдахгүй байна уу? Би Жиан Ли биш. Би үеэл дүү чинь биш. Би нэр хүндгүй болсон эмэгтэй. Би Шен Юроны нас барсан эхнэр. Би Жиан Лигийн оронд амьдарч байгаа. Одоо би Жиангийнд эргэж ирээд төвөг удаж сууна.
Еэ: Би айхгүй байна. Чи хэн ч байлаа гэсэн, надад бас манай Еэ овогт тусалсан. Энэ хугацаанд бидний тогтоосон харилцаа хуурамч байх учиргүй. Бас чиний юу үзэж туулсныг мэдсэний дараа... би чамайг огтхон ч ойлгодоггүй байж гэдэгээ ухаарсан. Тиймээс, хойшид хийхийг хүссэн бүхнээ хий.
Шүэ: Надаас юу хийх гэж байгааг асуухгүй юм уу?
Еэ: Юу ч хийсэн бай, хичнээн ч хол явсан бай би үргэлж дэргэд чинь байх болно.
Б: Авхай, Ваннин гүнжийн өргөө урилга явуулсан байна.
**********************
Эмээ: Энэ-энэ урилга ямар нэг далд утгатай юм бол уу? Шүэ Хуай Юаны шүүх хурлын үеэр Ваннин гүнж А Лигийн эсрэг боссон. Ийм үед яагаад А Лийг өргөөндөө урьдаг билээ?
Аав: Ли арь юу гэж байна?
Эмээ: Очихгүй бол болохгүй гэж байна лээ. Ваннин гүнж амар бууж өгөх хүн биш гэсэн. Энэ удаа очихгүй байсан ч Ваннин гүнж ямар нэг аргаар очуулж л таараа. Бас Ваннин гүнж тэрэнд муу юм хийх гэсэн бол биднээс нуулгүй ил тодоор урихгүй байсан гэсэн.
Аав: Ли арь нэгэнт шийдсэн бол би хамт очино оо. Ваннин гүнжийг миний өмнө Ли арьт муу юм хийж зүрхэлнэ гэж би бодохгүй байна.
******************
Аав: Ли арь. Битгий ай. Аав нь энд байна.
Шүэ: Энэ хүртэл явуулаад танд төвөг удчихлаа.
Эм: Жиан арь авхай, морил. Жиан арь авхай, Ваннин гүнж зөвхөн таныг урьсан.
Аав: Та нар урилга явуулахдаа ганцаараа ирж гэж хэлээгүй байх аа?
Эм: Тэргүүн сайд аа, мөхөс намайг өрөвдөж хайрла.
Шүэ: Зүгээр ээ, аав аа. Та эндээ хүлээж бай. Таныг энд байгаа болохоор намайг яаж ч чадахгүй.
Гүнж: Жиан арь авхайгаас ятгын чадварыг нь асуух гэж байлаа. Харамсалтай нь би өргөөндөө хоригдчихсон. Өнөөдөр энэ боломжийг ашиглаад Жиан арь авхай надад зааж өгвөл ямар вэ?
Шүэ: Дээдэс та аавыг маань гадаа үлдээгээд надаас ятга сурах гэж өнөөдөр дуудаагүй л байлтай.
Гүнж: Насан туршийн итгэлт хүн олох амаргүй. Би Жиан арь авхайтай хамт сайхан аялгуу тоглож чадах эсэхээ харах гэсэн юм.
Шүэ: Дээдэс та хэтрүүлж байна. Би таны итгэлт хүн болоход тохирохгүй. Таны тоглосон аялгуунаас ноёрхол, харгислал, хүйтэн хөндий сэтгэл мэдрэгдэж байна. Эцэс төгсгөлгүй үзэн ядалт мэдрэгдэж байна. Dominance
Гүнж: Би тэгж бодохгүй байна. “Цагаан лийр цэцэглэсэн хавар” аялгуу ийм байх ёстой бус уу? Элсэлтийн шалгалтын үеэр хүмүүсийг цочирдуулахын тулд чи ч гэсэн үзэн ядсан аялгуу тоглоогүй гэж үү?
Шүэ: Дээдэс таны үзэн ядалт тэгвэл юу юм? Та бол Их Яан улсын ууган гүнж, хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн. Торгон хувцасаар гоёж, бусдын хүссэн ч идэж чаддаггүй цагаан будаагаар хооллодог. Дээдэс ээ, үзэн ядалт ярих нь танд зохихгүй байна.
Гүнж: Сайхан хувцас, сайн хоол. Бусдын хайрыг хүлээсэн. Чи юу мэдэх юм? Намайг Их Яан улсыг тайван байлгах гэж Дао улс руу ганцаараа явж, хүйтэн ордонд хоригдож, хэцүү амьдралаас амьдрах ёстой гэх гээ юу?
Шүэ: Тэгээд? Хэцүү амьдралаар амьдарсан гээд бусдыг зовоодог хэрэг үү? Би ч гэсэн үхээд сэхсэн. Үзэн ядалтын ачаар би босч ирсэн. Гэвч би хэзээ ч гэмгүй хүмүүст муу юм хийж, хувиа хичээсэн зангаасаа болж бусдын эхнэрийг, гэр бүлийг нь хороодоггүй.
Гүнж: Жиан арь авхай их олон юм мэддэг юм байна. Миний ухсан нүхэнд унасан туулай гэхэд чи хэтэрхий их юм мэдэж байна. Чамайг зүгээр л алаад, бүх нотлох баримтыг үгүй хийчихдэг юм билүү?
Шүэ: Та намайг алж чадахгүй.
Гүнж: Яасан итгэлтэй байх юм?
Шүэ: Намайг алчихвал Шен Юроныг яаж аврах юм?
Гүнж: Шен Юроныг яагаад аврах гээд байгааг мэдэх үү?
Шүэ: Шен Юрон нэр хүнд, эд хөрөнгөний төлөө танд наалдсан. Өөрийг нь аврахгүйг мэдвэл тэр таныг хамт чирэх болно.
Гүнж: Намай хамт чирэхээс би айхгүй ээ. Хааны ордонд надад маш том өртэй. Хаан ширээнд сууж байгаа хүн юу ч болж байсан намайг алж чадахүй.
Шүэ: Дээдэс та хэтэрхий хэтэрхий бардамнаж байна.
Гүнж: Энийг өөртөө итгэх гэдэг юм. Шен Юрон ч ялгаагүй. Тэр өөртөө итгэлтэй, надаас айдаггүй. Би тэрэнд сайн.
Эр: Гүнжтэн та зогсоно уу.
Гүнж: Хаантан хаана байна?е
Эр: Хаантан номын хүмүүстэй уулзаж байна. Одоо завгүй байгаа.
Гүнж: Ойлголоо. Энэ хэн бэ?
Эр: Энэ жилийн шилдэг төгсөгч, Шен Юрон. Хаантан тэрнийг Ханлин сургуулийн даргаар томилсон. Тэр удахгүй ажилдаа орно.
Гүнж: Шен ноёнтон. миний алчуур яагаад Шен ноёнд байдаг билээ? Тэр үед тэр миний сонирхлыг татсан. Хүн бүр намайг нууцхан үзэн ядаж, надаас зугтдаг байсан. Гэвч тэр надад эелдэг ханддаг байсан.
Ю: Гүнжтэн, алчуураа авна уу.
Гүнж: Миний алчуурыг авсан болохоор бид учрах тавилантай хүмүүс гэсэн үг үү?
Ю: Би эхнэр, гэр бүлтэй хүн. Гүнж танд яаж ойртож зүрхлэх билээ.
Гүнж: Тэр үед тэр зөвхөн сайн түшмэл болохыг хүсдэг байсан. Гэнэн бас гэм зэмгүй байсан. Надаас тэс өөр хүн байсан. Цэвэр ариун. Заримдаа би тэрний дэргэд ямар цэвэр ариун бүсгүй байдаг бол гэж төсөөлдөг байсан. Намайг Дай улс руу явуулаагүй бол би ч гэсэн сайн хүнтэй хуримлаж, чам шиг жирийн амьдралаар амьдрах байсан байх гэж боддог. Бид хоёрт ялгаа байхгүй гэж би бодож байна. Над шиг хүн тийм аз жаргалыг өөрийн болгож чадахгүй бол яагаад та нарт байх ёстой юм? Хувь тавилан надад шударга бус хандсаныг би үзэн яддаг. Би Шен Юронтой хамт байхыг тулд тэрнийг буруу зүйлд уруу татсан.
Шүэ: Шалтгаан нь юу юм? Хүний аминд хүрсэн Шен Юрон алчуурыг тань нандигнадаг байсан залуу хэвээрээ байна уу?
Гүнж: Тэр миний дэргэд байгааа цагт... бас чи...
Шүэ: Тэр надад ямар ч хамаагүй. Та хоёр харгис хэрцгий хэрэг олныг үйлдсэн. Тэгж байхдаа таарсан хүмүүс. Ваннин, чи тэрнийг аварч чадахгүй. Өөрийнхөө хүссэн амьдралаар ч амьдарч чадахгүй.
Гүнж: Хэн аварч чадахгүй гэж байна?
Шүэ: Хүн бүрийг мэдүүлгээ өөрчил гэх гээ юу? Их Яан улс чиний мэдэлд байдаг гэдэгт би итгэхгүй.
Гүнж: Тийм ээ, надад тийм чадвар байхгүй. Шен Юроныг аврахад олон хүн хэрэг болохгүй. Ганц хүн л мэдүүлгээ өөрчлөхөд болно. Чи Хууль яаманд очиж бүх зүйл үйл ойлголцол байсан, Шен Юроныг хилсээр буруутгасан гэж хэлэхэд хангалттай бус уу?
Шүэ: За яах вэ. Би тэгж хэлье. Хүссэнээр чинь болог. Дараа уулзъя. Аав маань гадаа хаалган дээр чинь хүлээж байгаа.
Гүнж: Юунд яараа вэ? Нэгэнт ирсэнийх... чамайг нэг хүнтэй уулзуулъя. Чиний хуучны танил...
32-р анги төгсөв.
Орчуулсан Жамба лын Тамир
Back to episodes Go home