The double-31

The double 2024-31

Үргэлжлэх хугацаа: 47мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Хуай: эр, Шүэ Фанфейгийн аав

Ха: эм, Хайтан Шүэ Фанфейгийн шивэгчин байсан

Ли: эр Ли сайд

Л: Ли сайдын том хүү

Юа: эр, Нийслэлийг хамгаалах албан Юан жанжин

Жа: эр, Лонву армийн жанжин

Жан: эр, Жао улсын хаан

 

Гарчиг:  Тавилан. 31-р анги.   

Эр: Би өөрийнхөө исгэсэн...

Эр2: Болгоомжтой яваач...

Эр: дарсыг зарж байгаа. Энийг хар  л дааа.

Су: Аль нь тан хийхэд тохирох вэ?

Эр: Тийм дарсыг тан барьдаг газраас авах хэрэгтэй.     

Еэ: Хор хэрэглэдэг авхай манай өргөөнд халдлагад өртсөн.       

Су: Нууц хамгаалагчдад мэдэгд.

Лу: Мэдлээ.

Еэ: Хурдан явъя.

Су: Гарч ирж зүрхэлнэ  гэнэ ээ?

Шүэ: Үеэл ах аа. Та нар яаж байна? Юу болсон юм бэ?

Еэ: Би ч гэсэн юу болсныг мэдэхгүй байна. Жуюүэ гэдэг авхай, Су өргөөний хамгаалагч хоёр гэнэт манай өргөөнд ирсэн. Шүэ захирагчийг эмчлэхээр ирсэн гэж хэлсэн. Дараа нь хаанаас ч юм алуурчин гараад ирсэн. Тэр авхайг алах гээд байсан. Бүгд гэнэтхэн болоод өнгөрсөн.

Шүэ: Шүэ захирагч ямар байна?

Еэ: Тэрнийг энд аваад ирсэн. Су гүн сүүлийн үед байдал аюултай байгаа, тэгээд энд байрлуулна гэсэн.

Шүэ: Тэд нар гэмтсэн үү? Та яасан? Зүгээр үү?

Еэ: Би зүгээр ээ. Гэхдээ тэр Жипүэ гэдэг авхай... хүнд гэмтсэн бололтой.

Шүэ: Би очиж хараадахъя. Су гүн. Та гэмтээ юу?

Су: Би зүгээр ээ.

Шүэ Су: Жуюүэ ямар байна?

Эм: Авхай аюулгүй болсон. Одоо ухаангүй байгаа. Хэд хоног амарчихвал зүгээр болчихно оо.  

Су: Жуюүэ Их Жао улсын гүнж. Их Жао улсын цуваа удахгүй ирнэ. Их Жао улстай холбоотон болоход чухал хүн. Тийм болохоор бүгд тэрнийг сонирхоод байгаа юм. Тийм болохоор би...  

Шүэ: Аан.

Су: тэрнийг хамгаалах ёстой.

Шүэ: Хэн нэг нь Их Жао, Их Яан улсуудыг холбоотон болгохыг хүсэхгүй байгаа юм байна.

Су: Тийм ээ.

Шүэ: Жуюүэ Шүэ захирагчийг эмнэж байх хооронд тэдэнд дайрах боломж олдсон байна. Тэр зүгээр болохгүй бол миний сэтгэл амрахгүй. Тэрнийг зүгээр болох хүртэл  би өдөр болгон ирж байна аа.

Су: Нээрэн  үү?

Шүэ: Юу?

Су: Сая манайд өдөр болгон ирнэ гэж хэлсэн.

****************

Эр: Хүлээж бай. Энэ юу юм?

Эм: Хувцас.

Эр: Нааш ир. Дараагийнх нь. Яв. Яв. 

Эр: Сэжигтэй хүн харсан уу?

Эр2: Үгүй ээ.

Эр эр: Үгүй ээ. үгүй үгүй.

Эр: Итгэлтэй байна уу? Наашаа хараадах. Сэжигтэй хүн харсан уу?

Эр3: Үгүй ээ, үгүй.

Эр: Чи.

Эр4: Хараагүй ээ.

Эр: Иймэрхүү өндөртэй хүн харсан уу?

Эр: Үгүй.

Эр: Сайн бод.

В: Эзэнтэн. Бүх газарт хүмүүс гаргачихлаа. Чуланыг олоогүй байна.

Су: Эргүүлээ үргэлжлүүл.

В: Хотыг хамгаалалтандаа авсан болохоор тэр зугтаж чадахгүй ээ. Ваннин гүнж гэрийн хорионд байгаа болохоор Ли овгийн өргөөнд  нуугдаж байж магадгүй.

Су: Өөрийн гэрт хүн нуух  тэнэг хүн биш.  Зориудаар сэрэмжлүүлэг болгох хэрэгтэй.

В: мэдлээ.

****************

Ю: Ду Ши яасан? Ирээгүй байна уу?

Эр: Шен ноёнтон, Ду ноёны Ужоу хотод байдаг ээж нь өвдсөн. Тэгээд тийшээ явчихсан. Явахааса өмнө нөхцөл байдлыг тайлбарлаж, чөлөө хүссэн захиа бичсэн байна.

Ю: Миний томилсон хүмүүс боломжгүй байгаа учраас сайн дураараа хамтрах хүн хайж байна. Жиан арь авхайтай хамт тоглож, хаантнаас магтаал хүртэх хүсэлтэй хүн байна уу?

Бүгд: Хэн зөвшөөрөх вэ дээ. Тийм хүнтэй тоглох хүн олдохгүй ээ. Чи тоглохгүй юм уу? Үгүй ээ.

Ю: Өнөөдөр ажил дуусахаас өмнө сайн дурын хүн гарч ирэхгүй болт би авъяас, мэдлэгийг нь харж байгаад хүн томилно.

Эр: Авъяас мэдлэг гэхээр..

Эм: Бид нарыг сонгочихгүй байгаа?

Жао: Та нар юу харсан юм? Хүссэн  нь очмоор байвал оч. Би л лав очихгүй.

Эр: Ду ноён айсандаа нийслэлээс зугтаад явчихсан байна. Жао ноёноос өөр бид нарын  авъяас мэдлэг яаж эн дүйцэх вэ дээ.

Жао: Эрдэм мэдлэг ярих юм бол би ч гэсэн тохирохгүй. Жиан Ли гэж хэн билээ дээ? Элсэлтийн шалгалтын шилдэг оролцогч. Хүмүүсийг уриалан  дагуул хаанд гомдол гаргадаг зориг баатар. Авъяас, мэдлэг, зоригийг нь бодвол Ханлин сургууль даяар Шен ноёноос өөр эн дүйцэх хүн байхгүй.

Эр: Тийм ээ. Шен ноён яагаад оролцохгүй байгаа юм бол? Бид нарыг Жиан  Литай тоглож зүрхлэхгүйг мэдсээр байж. Арай...?

Бүгд: Арай...

Жао: Хөөе. Сонсоогүй юм уу? Жиан Ли Шен ноёны нас барсан эхнэртэй их адилхан  гэсэн.

Эр: Шен ноён Жиан Лийд дурлачихсан юм бол уу?

Эр: Хайртай болсон ч байж таарна. Нуух юм байхгүй байсан бол яах гэж тэгж зайгаа барих болж байна?

Бүгд: Тийм байна. Тэгж таарлаа. Тийм байх нь ээ. Тийм байж.

Дүү: Та нар юу ярьж байгаа юм?

Эр: Хоол үнэхээр амттай байна.

Жао:  Тийм ээ, тийм.  Хурдан ид ид  ид.

Эм: Алив идээрэй.

Эр: Амттай байна.

Эр: Амттай болжээ.

Эр: Сайхан байна.

Эр: Тийм ээ, амттай болж.

Эр: Энийг идээд үз дээ.

Дүү: Сэжигтэй л байна даа.

*******************

Шүэ: Энэ бүгд миний дуртай юмнууд.

Руй: Хахуульдаж байна уу? Ийм их юм бэлдчихээд... Надаар ямар гээч, хүнд хэцүү ажил хийлгэх гэсэн юм?

Шүэ: Хэцүү  хүнд биш ээ. Дүр эсгэхэд л болно.

Руй: Юу юм?

Шүэ: Холбоотон болох цэнгүүн дээр тоглож, Жиан овгийн нэрийг гаргахын тулд, би маш их хичээж байгаа. Маргааш бүгдийг нь дуусгах ёстой.

Руй: Дуусгах аа?

Шүэ: Ноён Шен бид хоёр хөтлөгч, цэнгүүн хоёроос татгалзаж гарах болно.

Руй: Нэг бол тоглоно гээд, нэг бол гарна гээд. Бүр толгой эргэчихлээ.

Шүэ: Урагшлахаас өмнө ухрахыг хэлж байгаа юм. Намайг болилоо гэвэл Шен ноён манай Жиан овгийн хэн нэгнээс асууж таараа. Бүр зуучлагч ч болж магадгүй.

Руй: Жиан овгийн тэр  хүн нь би юм уу? Тэгээд яах вэ?

Шүэ: Авъяасаа ашиглаад тэрнийг Жиангийн өргөөнд ирж надтай уулзуулахад болно.

Руй: Тэгээд болоо юу?

Шүэ: Тэгээд болоо.

Руй: Тэгвэл... би... өөрийнхөө дүрд тоглох болж байна уу?

Шүэ: Чамайг хэллээ гээд Шен ноён Жиангийн өргөөнд ирнэ гэж бодох хэрэггүй.

Руй: Жиан Ли. Жиан Ли. Чиний мэргэн ухааныг биширч байна. Лиу Шу эсвэл Еэ Шижиэгээс тусламж гуйсан бол тэд нар яасан ч чадахгүй. Гэтэл чи надад хэлсэн болохоор хувь тавилан чамд шинэ зам нээсэн л гэсэн үг.

Шүэ: Хувь тавилан  чамд ч гэсэн их эелдэг хандаад байх шиг. Яаж тэгж хэлж чадаж байна аа? Аянганд цохиулахаас айхгүй байна уу?

Руй: Гэхдээ би  сайн бодож үзсэн. Су гүн яагаад чиний жүжиглэхийг харах дуртай байдаг юм? Чи дорно зүгт явах гэж байж хүмүүст өрнө  зүгт явна гэж хэлдэг. Зохиол чинь тааруухан бичигдсэн ч гэсэн, хүмүүс үзэх хүсэл төрүүлдэг. Дорно зүгт яагаад явах гээд байгааг чинь мэдмээр байна. Хүмүүс энийг... хүлээлт гэдэг.

Шүэ: Олж харсан ч гэсэн, чанга хэлэх хэрэггүй. Хойшид амттай  хоол ихийг бэлдэж өгнө өө.

Руй: Тулгая.

**********************

Руй:  Үнэхээр хүрээд ирлээ.

Бүгд: Шен ноёнтон.

Руй:  Шен ноёнтон, та ямар хэргээр ирээ вэ?

Ю: Та нарын бэлтгэл ямар байгааг харахаар ирлээ. Одоо хамгийн чухал үе. Бүгд маш анхааралтай байх хэрэгтэй. Хойш сууж болохгүй. Тохиромжгүй зүйл байвал надад эртхэн хэлээрэй.

Бүгд: Мэдлээ. Өнөөдөр ирээгүй хүн байна уу?

Руй:  Шижиэ ирээгүй байна. Ордон руу албаны хэргээр явсан.

Ю: Шижиэ надад хэлсэн. Бүгд амрах завгүй, өглөө эрт ирж, орой орой явж байгаа. Ийм хичээл зүтгэлийг магтахаас аргагүй.

Бүгд: Гялайлаа, Шен ноёнтон.

Ю: Ажилдаа орцогоо.

Руй:  Яах вэ? Би...

Ю: Жинруй.

Руй:  За.

Ю: Чи Лиу Шу, Жиан Ли хоёртой дотно байдаг. Тэр яагаад гарах болсныг мэдэх үү?

Руй:  Мэднэ ээ.

Ю: Юу болсон юм?

Руй:  Тусдаа ярилцвал ямар вэ? Ханлиний сурагчидтай хамтарч тоглох асуудлаас болоод. Тэрэнтэй хамтарч тоглох хүн олдохгүй байгаа. Тэгээд өвдчихсөн.

Ю: Маргаантай л юм. Энэнээс болж өвдөө юу?

Руй:  Жиан Лигийн тухай хүмүүс юу гэж ярьж байгааг мэдэх үү? Тэд... Жиан Лийг таны нас барсан эхнэр шиг царай болохоор тантай дотно болох гэж хичээж байна  гэж ярь байна. Сэжиг төрүүлэхгүйн тулд Шен ноён зайгаа барьж байгаа гэсэн.

Ю: Хэн тэгж байна? Худал яриа.

Шу: Шен таны та нар хүнд сайтай болохоор айхгүй байна. Гэвч нөхөрт гараагүй залуу авхайд ийм цуу яриа иртэй хутганаас өөрцгүй. Би Жиан Ли байсан бол ийм юм тэвчиж байхаар аль хэдийн үхчихсэн.

Ю: Тэрний ах, анд байж ийм бохир цуу яриаг тоох хэрэггүй гэж сайн ятгаарай.

Руй:  Намайг хэтрүүлэн үнэлж байна. Би эмэгтэй хүнд яаж зөвлөх болж байна.

Шу: Би ч гэсэн яахаа мэдэхгүй байна.  Тийм биш бол ингэж санаа зовохгүй л байсан.

Ю: Төлөөлөгчдөд зориулсан цэнгүүнийг хойшлуулах юм бол Жиан овгийг л буруутгах болно.

Руй:  Тэгвэл яах вэ? Авга ах аялалаар яваад ирээгүй байгаа. Авга эгч ухаанаа алдчихсан. Эмээ өндөр настай байдаг. Манай өргөөнд тэрний ятгаж чадах хүн алга. Гэхдээ... Жиан Ли таныг өндрөөр үнэлж ярихыг би олон удаа сонссон. Та тэрнийг ятгаж чадахгүй биз?

Шу: Нээрэн тийм.

Руй:  Шен ноёнтон. Эхлүүлсэн хүн нь дуусгах хэрэгтэй. 

*****************

Б: Авхай сэтгэл нь тавгүй байна. Хүнтэй уулзахгүй гэж байна.

Руй:  Надад уурласныг нь би мэдэж байна. Би орохгүй ээ. Орохгүй. Бай Шүэ, Шен ноёныг  оруулчих.

Ю: Юу... зохисгүй юм биш үү?

Руй:  Шен ноёнтон, хүний амь аварна гэдэг сайн үйл. Тэрний үеэлийн хувиар би  үнэхээр... тусламж гуйж байна.

Бичиг: Фанфей өргөө.

Шүэ: Шен ноён. Суугаач...

Ю: Би үеэлээс чинь цуу ярианы тухай сонссон. Энэ хэргийг шалгаж хэн эхлүүлснийг олох болно. Их Жао улсын төлөөлөгчид юу юугүй ирэх болчихоод байна. Их Жао улстай холбоотон болох нь эрхэм  дээдэст маш чухал. Цуу ярианаас болж бодлоо өөрчлөхгүй гэж найдъя. Тэгэхүй бол дараа энэ хэргийг шалгавал Жиан овогт л муу.

Шүэ: Шен ноёнтон, хоосон үг хэлэх хэрэггүй. Цуу яриа хаанаас гарсныг та үнэхээр мэдэхгүй гэж үү? Эхлээд та надад зөвшөөрөл өгөөүй. Дарааа нь та намайг Хөгжмийн алба руу явуулсан. Дараа нь хаантны өмнө намайг хассан. Ханлины сурагчидтай хамтарч тоглох боломж надад гарч ирсэн боловч та тэдэнд намайг тоох хэрэггүй гэж хэлж намайг доромжилсон. Би таны нас барсан эхнэртэй адилгүй байсан бол та надад ингэж хандах байсан уу?  

Ю: Жиан арь авхай. Энэ таны царайтай хамаагүй.

Шүэ: Тийм бол, бид хоёр хамтарч тогловол ямар вэ?

Ю: Юу гэнэ ээ?

Шүэ: Цуу яриаг дарах хамгийн тохиромжтой арга шууд нүүр тулах. Хэрвээ таны хэлж байгаагаар энэ миний царайтай хамааралгүй бол бид хоёрын тоглолт хамгийн том баталгаа болно. Таныг Жиан Ли, талийгаач эхнэр хоёроо ялгаж чаддаг гэдгийг нотолж, надаас санаатай  зугтаагүй гэдгийг харуулж, бидний дунд юу ч байхгүй гэдгийг батална. Шен ноён их айсан харагдаж байна. Шен таныг эхнэрээ хайрладаг байсан уу, үзэн яддаг байсан бол уу гэж гайхаж байна.  Үзэн ядалт байсан байх. би тэрэнтэй төстэй болохоор эхнэртээ гаргадаг дургүйцлээ надад гаргаж, намайг онилж, надаас зайлсхийсэн. Та хоёр хүмүүсийн ярьдаг шиг хайртай хосууд байгаагүй. Та үзэн яддаг.

Ю: Амаа тат.

Шүэ: Өршөө... Шен ноёнтон. Цуу ярианаас болж би ухаанаа алдсан бололтой. Ийм юм асууж байдаг. Арай л хэтрүүлчихлээ. Би түрүүлээд явлаа.

Ю: Би тэрэнд хайртай.

Шүэ: Шен ноён та юу гэсэн бэ?

Ю: Тэрэнд хайртай.

Шүэ: Нас барсан эхнэр тань энийг сонсоод баярлах нь гарцаагүй.

Ю: Ханлин сургуульд өдөр бүр 3цагт ирээрэй. Би хамт бэлдье.

******************

Ли: Чуланыг сайн нуусан уу?

Л: Аав та санаа бүү зов. Тэрнийг би нийслэлийг хамаалах албанд байрлуулчихсан. Тэнд хатуу хамгаалалттай болохоор Шиао Хэний хүмүүс ч орж чадахгүй.

Ли: Нийслэлийг хамгаалах албаны дарга  Юан Жианийг өөрийн талд оруулах гэж их удаан хичээсэн. Битгий л баллачихаарай даа.

Л: Аав та санаа бүү зов. Юан Жиан саяхан бидний нэг болсон. Энэ удаад тэрнийг танд хэр үнэнч болохыг турших боломж гарч байна.  

Ли: Жин арь. Болгоомжтой байдаг юм шүү.

Л: Мэдлээ.

**************

Су: Зүгээр үү?

Ситу: Тэрэн рүү харж байгаа харц нь их зөөлөн байна.  

Шүэ: Тэр миний сайн хүн биш.

Су: Би хайр дурлалаас хол хүн. Намайг аварна уу, байна уу өөрөө мэд.

Ситу: Хоёр худалч...

Су: Хоёр худалч аа?

Шүэ: Юу гэсэн үг вэ?

Су: Тоох хэрэггүй. Наадах чинь юу юм?

Шүэ: Энэ миний бэлдсэн удвал цэцгийн цай. Дотор халуун буруулна.

Су: Вэн Жи. Энэнээс чанаас Жувуүэд аваачиж өг.

В: Энэ уурлаж байгаа юм биш ээ. Хардаж байгаа юм.

Шүэ: Лу Жийг дуудаад ир.

В: 20 удаа саваадуулах уу? 200 байсан ч энэ хардалтыг арилгаж чадахгүй.

Шүэ: Жуюүэг алах гэсэн хоёр хүнийг барьчихсан уу?

Су: Хайж л байна. Юу болж байна? Төлөвлөгөө чинь сайн явж байна уу?

Шүэ: Тороо татах цаг дөхөж байна.

Су: Шен Юронтой хамт ятга тоглохоор болсон гэж сонссон.

Шүэ: Су гүнийг цуу ярианд дургүй гэж бодсон юмсан. Яагаад миний алхам бүрийг хянаад байдаг юм?

Су: Асууж явах ч шаардлага алга. Сонсчихоор санаа зовоод байх юм.

Шүэ: Тэгвэл дараа жүржний хальс авчирч өгье.

Су: Юу гэсэн үг вэ?

Шүэ: Хардалт арилгана.

******************

Ээж: Чи Жиан Литай хамт тоглох гэж байгаа юм уу? Юу бодож байгаа чинь энэ вэ? Галзуучихаа юу? Ваннин гүнж мэдчихвэл яах болж байна? Гэр бүлээ үгүй хийхийг хүсээ у?

Ю: Аюултай хүнийг ойр өөрт байлгах нь хамгийн аюулгүй.

Ээж: Юрон... Чи Шүэ Фанфейд хайртай хэвээрээ юм уу? Жиан Ли, Шүэ Фанфей хоёр Ваннин гүнжийн дайснууд гэдгийг  битгий март. Тэрнээс зайгаа барихгүй улам ойртоод байвал Ваннин гүнж яах болж байна?

Ю: Ээж та санаа  зовох хэрэггүй. Би юу хийж байгаагаа мэдэж байна.

*************************

Эм: Гүнжтэн.  

Гүнж: Үнэхээр хамтдаа бэлтгэл хйиж байгаа юм уу?

Эм: Сүүлийн хэд хоног Ханлин сургуульд бэлтгэлээ хийж байгаа. Шен ноёныг дуудах уу?

Гүнж: Хэрэггүй. Зарим үгийг хэлээгүй нь дээр байдаг. Юу хийх ёсгүйгээ өөрийн нүдээр хараг.

***********************

Ю: Тэр хүн хэн бэ?

Шүэ: Жиангийн өргөөний зарц.

Ю: Тэр байсан нь сайн боллоо.

Шүэ: Намайг хэн алах гэснийг эхлээд асуух байх гэж бодож байлаа.

Ю: Холбогдох хүмүүсээр энэ хэргийг шалгуулна.

Шүэ: Гүн ороогүй болохоор хүнд шарх биш. Надтай яв. Ханлин сургуульд гадны хүн орсон. Би хүнээр гэрт чинь хүргүүлье.

*************

К: Их сайн тулалддаг хүн байсан. Хэдэн гудамж дагасан боловч гүйцсэнгүй.

Шүэ: Өнөөдрийн алуурчныг Шен Юрон явуулсан гэж бодож байна  уу?

К: Алуурчин Шен Юроны үхлийн газарт хатгах байсан. Цагаа олж хүчээ бууруулаагүй бол аминд нь аюултай байх байсан.

Шүэ: Тэгвэл Ваннины хүмүүс байх. Харамсалтай л юм. Сайхан нотлох баримт байх байлаа.

Су: Ийм төлөвлөгөөтэй байсан байх нь ээ.

Шүэ: Та... Нисч ирээ юу?

Су: Үгүй бол? Шен Юроны сул талыг олох гэж дотносож байгаа гээд байсан чинь. Өөр далд санаа  ч байсан байж. Ванниныг өдөр зорилготой байж.

Шүэ: Ваннин Шен Юроны ард байдаг хүн.

Су: Энэ хэрэгт оролцох хэрэггүй гэж би хэлсэн байх аа. Миний хэлсэн үгийг мартаа юу?

Шүэ: Жао Кө намайг нууцаар хамгаалж байгаа. Би Су гүний явуулсан хүн намайг хамгаалж чадна гэж итгэж байна.

Су: Хоосон үгээр тал засах хэрэггүй. Жао Кө өнөөдрийн алуурчныг зогсоож чадаагүй бол... хэрвээ чи... чи яах байсан юм?

Шүэ: Өөрөө оролцсон нь сайн төлөвлөгөө биш байж болох ч, одоогийн байдлаас харахад... ингэхээс өөр арга алга. Гэхдээ би Ванниныг алуурчин явуулна гэж бодсонгүй. Тэр хүнээс болж ийм юм хийж байдаг.

Су: Өөр юм ярихаа боль. Надад Ваннин хамаагүй.

Шүэ: Мэднэ ээ. Надад санаа зовж байгаа. Санаа битгий зов. Энэ удаа өөрийн биеэр оролцох нь амжилт авчирна. Дахиад ийм зүйл хийхгүй гэж амалъя.

Су: Бэлэн үгтэй гэдэг нь. Тэгвэл маргааш Шен Юронтой хамт тоглохгүй гэж хэл.

Шүэ: Шен Юрон өнөөдөр миний өмнөөс шархадсан.

Су: Жүжиглэж байсан уу?

Шүэ: Үнэнээсээ.

Су: Тэгээд?

Шүэ: Тийм болохоор өөр арга хэрэглээд үзье гэж бодож байна.

Су: Энэ арганд чи бас л өөрөө оролцох уу?

Шүэ: Энэ удаа тийм биш ээ. Су гүнтэн, би танд итгэдэг шиг, надад итгэ.

****************

Гүнж: Шен минь дээ, Шен минь. Чи их зоригтой болж. Тэрий өмнөөс шархдаад зогсохгүй, миний хүн гэдгийг мэдсэн мөртлөө тэрнийг хамгаалж зүрхэлж байдаг.

Ю:  Дээдэс ээ, Ханлин сургуулийн үүдэнд хүний аминд хүрвэл маргааш хариуцаж байгаа хүний хувиар намайг авч явж байцаах болно.

Гүнж: Тэгвэл миний буруу болж таарлаа.

Ю:  Хойшид тэрнийг хөнөөхөөр бол намайг оролцуулах хэрэггүй гэж дээдэс танд анхааруулах гэсэн юм.

Гүнж: Тэнэг болж жүжиглэж байна уу? Шиао Хэн тэрний дэргэд байгаа. Тэрнийг бүрмөсөн дуусгах төлөвлөгөө энэ удаа бүтээгүй болохоор дахиад боломж олдохгүй. Үнэнийг хэлэхэд чамд уур хүрч байна. Тэрэнтэй тоглохоор шийдэхээсээ өмнө яагаад надад хэлээгүй юм?

Ю:  Ханлин сургуульд тэрэнтэй тоглох хүн алга. Энэ ажлыг хаантан надад даалгасан. Сайн хийхгүй бол би шийтгүүлнэ.

Гүнж: Намайг байхад хэн чамайг шийтгэж зүрхлэх юм?

Ю:  Энэ төрийн хэрэг. Танаас хараат байхыг хүсэхгүй байна. Тэгвэл дээдэс та ч намайг үнэлэхээ болино. Тэгээд ч, би өнгөрсөн бүхнийг мартаж, бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн. Тийм болохоор би Жиан Литай хамтрахаар  шийдсэн юм. Зугтаах нь гэмшиж байгаа шинж.  

Гүнж: Үг хэлэндээ хурц ч гэлээ үнэнээ хэлсэн чинь дээр шүү. Үгүй бол миний юу хийж чадахыг  чи мэдэж байгаа.

Ю:  Дээдэс танд яаж худал хэлж зүрхлэх билээ.

Гүнж: Тийм бол... төрийн хэрэгт анхаарлаа хандуул. Чиний хүн чанарыг  харж л байя. Өргөөндөө хоригдож дууссаны дараа би тэрэнтэй өөрөө очиж уулзана.

***************

Ю:  Хэд хоногийн өмнө Ханлин сургуульд хулгайч нар нэвтэрч орсон. Тэр хүмүүс оргодлууд байсан. Бүгд болгоомжтой байгаарай. Марааш Их Жао улсын төлөөлөгчид нийслэлд орж ирнэ. Маш чухал болохоор бүгд хойш сууж болохгүй. Чадлаараа хичээгээрэй. Бүх зүйл сайн болж өнгөрвөл хааны шагнал хүртэхээс гадна би ч гэсэн та нарын хичээл зүтгэлийг үнэлж, та нарт зориулж цэнгүүн хийх болно.

Бүгд: Шен ноёнд талархая. 

Ю:  Сайн бэлдээрэй.

Эм: Хэд хоног завгүй байх нь дээ.

Эм: Тийм ээ. явъя.

Эр: Хамт  явъя.

Руй: Жиан  Ли. Энийг дууссаны дараа явж юм ууцагаая.

Шу: Тийм ээ. Хэдүүлээ уулзалгүй удсан байна.

Шүэ: Тэгье.

Руй: Тэгвэл бид хоёр явлаа. Хийх ажил их байна.

Шүэ: За. Яв яв.

Руй: За, явъя.

Шу: За.

Жао: Жиан  Ли. Жиан Ли. Сонс доо. энэ хэдэн өдөр их хурдан өнгөрчихлөө. Одоо л дөнгөж дасч эхэлж байтал...

Шүэ: Яасан? Бэлэг аваад дасч байна уу?

Жао: Чиний өгсөн юмнууд тэрэнд их таалагдсан. Сүүлийн үед намайг харахаараа л инээдэг болсон. Гэхдээ намайг өгөөмөр шагнана гэх юм бол би цаашид ч гэсэн тусалж болно шүү.

Шүэ: За.

Еэ: Жиан Ли.

Жао: Би явлаа.

Шүэ: За. Үеэл ах аа.

Еэ: Ханлин суруулийнхан чамтай тоглохыг хүсээгүй болохоор Шен ноёнтой хамт тоглох байгаа гэж сонссон. Гэтэл Жао ноён та хоёрын харилцаа зүгээр бололтой.

Шүэ: Ханлин сургуульд Шен ноёныг авъяасаараа гүйцэх хүн байхгүй. Тэрэнтэй хамт тоглох нь мэдээж хамаагүй дээр. Би явж бэлтгэлээ хийлээ.

************

Ю: Хаантан. Ёслолын  яам Их Жао улсын төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлээ хйиж дууссан. Өнөөдөр ордны хэрэг эрхлэх газрын дарга төлөөлөгчдийг ниймлэлд орж ирэхэд нь өөрийн биеэр угтан авна. Тэд дэн буудалд байрлана. Дэн буудалд байрлаж, амарсаныхаа дараа ордонд болох цэнгүүнд ирж оролцоно. 

Хаан: Шен ноёнд гялайлаа. Чуланыг барьсан уу?

Су: Нийслэлийг хамгаалах албанд байгаа нь тогтоогдсон.

Хаан:  Нийслэлийг хамгаалах алба аа?

Су: Тийм.

Хаан:  Тэд ч гэсэн Ли Жоннаны талд ороо юу? Их Жао улсын гүнж яаж байна?

Су: Миний өргөөнд амарч байгаа.

Хаан:  Энэ янзаараа бид хохирол амсах нь.

Су: Би ч гэсэн тэгж санаа зовж байна. Холбоотон болох гэж байхад Жуюүэ дайралтад өртсөн. Алуурчныг бариагүй байгаа болохоор Их Жао улс бидний чин сэтгэлд эргэлзэх болно. Хэзээ нэг өдөр Чэн ван бослого гаргавал, дахиад нэг асуудал нэмэгдэнэ.

Хаан:  Энэ боломжийг ашиглаад нийслэлийг хамгаалах албыг буулгаж авъя. Өөрийн амьдарч байгаа нийслэлийн хаалгыг яаж Чэн вангаар мануулах болж байна?

Су: Манай нууц хамгаалагчид Нийслэлийг хамгаалах албыг буулгаж авч дийлэхгүй.

Хаан:  Чамд юу хэрэгтэй вэ?

Су: Лонву арми хэрэгтэй байна.

Хаан:  Лонву арми аа? Олон жил бэлтгэсний эцэст тэднийг гаргаж ирэхээр шийдээ юу?

Су: Тэд тайзыг зассан болохоор, тэдэнд анхааруулахын тулд бид яагаад сайн ший тоглож болохгүй гэж.

*****************

Ли: Нийслэлийн хаалгыг сайн хамгаалах нь нийслэлийн тогтвортой байдлыг хамгаалж байгаа гэдгийг мартаж болохгүй. Даалгавраа яасан ч мартаж болохгүй. Ойлгосон уу?

Юа:  Мэдлээ. Даалгавраа амжилттай биелүүлнэ ээ.

Ли: Сайн байна.

Су: Ли сайд аа.

Ли: Су гүн. Су гүн яаж зав гаргаж нийслэлийг хамгаалах газарт ирээ вэ?

Су:  Би Умард хилээс ирсэн алуурчин энд нуугдаж байгаа гэсэн мэдээлэл авсан юм.

Ли: Су гүн, танд нотлох баримт байна уу?

Су: Ли сайд аа, тагнуулын мэдээлэл цуглуулах нь миний үүрэг. Нотлох баримт нийслэлийн хамгаалах албанд байгаа.

Бичиг: Юан Жиан...

Су: Шалгаад үзвэл олдох болно.

Юа: Хүн ир. Су гүн. Нийслэлийг хамгаалах газар тийм  амар газар биш юм шүү. Бусад газарт гаргадаг эрх мэдэл чинь энд нөлөөлөхгүй.

Жа: Эрхэм дээдсийн тушаалаар Лонву арми Нийслэлийг хамгаалах газарт нэгжлэг хийхээр ирлээ. Юан жанжин хаалгаа нээ.

Юа: Хааны тушаал юм бол зарлиг чинь хаана байна?

Су: Юан жанжны толгой эргэсэн бололтой. Лонву арми хөдөлснийхөө дараа мэдэгддэг давуу эрхтэй.

Эр: Шиао Хэн. Нийслэлийг хамгаалах алба нийслэлийн хаалгыг хамгаалдаг.  Зарлигаа авчир, Су гүнтэн.

Су: Нэгж. Саад болсон хэнийг боловч хороо.

Жа: Нэгж.

Бүгд: Мэдлээ.

Су: Ли гүн та хол байсан нь дээр байх. Зэвсэг нүдгүй байдаг юм. Санамсаргүй таныг алчихаад, дараа нь мэдэгдэх хэрэг гарч мэднэ.

Ли: Су гүн, юу болохыг бодож үзсэн үү?

Су: Үер болоход хархыг зугтаалгаж болохгүй.

Лу В: Мэдлээ.

Лу: Эргэж ирж зүрхэлнэ гэнэ ээ.

В: Энэ удаа зугтаж чадахүй. Энэ удаа би дагуулуудаа авчирсан. Тэд бэлтгэл сайн хангасан, дайснаа барихдаа маш сайн.

Чул: Дайраад.   

*****************

Су: Чэн Вангийн хүн дахиад зугтчихлаа.

Хаан: Чулан, Чэн ван хоёрын харилцаа чи бид хоёртой адилхан. Тэрнийг барих амаргүй.  

Су: Энэ боломжийг ашиглаад Нийслэлийг хамгаалах албаны хүмүүсийг сольё. Өчигдөр би хүчээ гамнаагүй. Олон хүн гэртээ удаан амрах байх.

Хаан: Энэ хэргээс болоод олон ноёд түшмэл чамайг буруутгаж байна.

Су: Ван Жиан оргодлыг нууж байсан, өөрийн албатуудыг ашиглаж Чуланыг тавьж явуулсан. Энэ байхад тэдний амыг барихад хангалттай.

Хаан: Тэр ухаантай юм. Хэргийг нь үүрэх албат олоод албан тушаалаасаа огцорсон.

Су:  Тэрнийг байцаах уу?

Хаан: Нийслэлд гадны төлөөлөгчид ирж байхад дотоодын хэрэгт анхаарах цаг биш. Нийслэлийн хамгаалах албыг хяналтандаа авсанаар Чэн вангийн нэг боломжийг тасалсан гэсэн үг. Юан Жиан, Ли Жоннан хоёрын хэргийг цаг нь болтол хүлээе.

********************

Л: Аав аа.

Ли: Чулан Нийслэлийг хамгаалах албанд байгаа тухай мэдээллийг хэн задруулсаны бэ?

Л: Сайн мэдэхгүй байна.

Ли: Нийслэлийг хамгаалах алба хатуу хамгаалалттай. Тэднээс гадна Чулан тэнд байгааг бид гурав л мэдэж байсан. Чулан өөрөө задруулна гэж бодоогүй биз?

Л: Аав аа.

Ли: Тэр өөрөө биш бол бидний нэг байхаас зайлахгүй. Нэг бол би, эсвэл чи...

Л: Аав аа. Шиао Хэн. Шиао Хэн манай чухал төлөвлөгөөнүүдийг ахин дахин нурааж байгааг тэвчих арга алга. Нийслэлийг хамгаалах албаны хүмүүсийг дутуу үнэлж болохгүй. Шиао Хэнд хичнээн нууц хамаалагч байв гэж? Тэр яасан ч Юан Жиантай яасан ч эн тэнцэхгүй. Тэгээд би Чуланыг өгөөш болгож ашиглаж тэрнийг барихыг хүссэн юм. Ингэж Нийслэлийг хамгаалах алба хэр үнэнч болохыг давхар  шалгасан юм. Гэвч би Шиао  Хэн Лонву армийг авчирна гэж төсөөлсөнгүй. Аав аа, энэ миний алдаа, энэ миний буруу. Аав аа, намайг шийтгэж хайрла.

Ли: Тэнэг хог.

Л: Аав аа.

Ли: Тэнэгээ мэдэхгүй дураараа хөдөлж байдаг. Миний арай гэж байрлуулсан шатрын хүүнүүд ашиглаж ч амжаагүй байхад чамаас болоод алга болчихлоо. Одоо Нийслэлийн хамгаалах газар бидний хяналтанд байхаа больсон. Яавал энийг өөрчлөх вэ?

Л: Аав аа, надад дахиад нэг боломж олгооч дээ. Энэ удаа би яасан ч алдахгүй.   

Ли:  Ямар ч чадваргүй тэнэг хог. Чамд дахиад боломж байхгүй.

Л: Аав аа. Аав аа.

****************

Бүгд:  Их Жао улсын хаан та тавтай морил.

Бичиг: Их Жао улсын хаан.

Еэ: Их Жао улсын хаан та манай улсад тавтай морил.  Их Яан улсын хаан Су гүнийг бидний ноёд түшмэл болоод мэргэдийг толгойлуулан таныг тосуулахаар явуулсан билээ.

Су: Би бол Их Яан улсын  Су гүн, Шиа Хэн. Хаантны амгаланг айлтгая. Хаан та өнөөдөр дэн буудал алжаалаа тайлаад маргааш ордонд зочилно уу.

Жан: Их Яан улсын хаан найрсаг зочломтгой байдлыг гүнээ хүндэлж байна. Су гүн, дүү маань дотор  байгаа юу?

Су: Жуюүэ.

Ситу: Ах аа.

Жан: Ах нь энд байна. Чамайг шархадсан гэж сонссон. Бие чинь зүгээр үү? Хэрэгтнийг барьсан уу? Хэний хийсэн хэрэг вэ? 

Ситу:   Су гүн тусалсны ачаар би зүгээр ээ. Су гүн энэ хэргийг шалгаж байгаа. Ах аа, тэрнийг буруутгах хэрэггүй.

Жан: Дүү чинь Су гүнд итгэж байгаа бол би энэ хэргийн араас хөөцөлдөхгүй. Гэвч Су гүнээс тайлбар өгөхийг хүсч байна.

Су: Тэгэлгүй яах вэ. Хаан та морил.

*******************

Жан: Хаантан. Эртний сонгодог бүртээлүүдийг толилуулж, энэхүү гайхалтай цэнгүүнийг нямбайлан бэлтгэсэн Их Яан улсад талархая. Бидэнд Их Яан улсын сайхан сэтгэлийг ойлгуулж чадлаа. Алдаад олон жил болсон охин дүүгээ олоход минь тусалсан хаан танд талархая. Их Яан, Их Жао улсууд мөнхийн нөхөрлөлийг тогтоож, үүрд холбоотнууд байх болно.  

Хаан: Та гүнжтэй дахин уулзсан нь хоёр улсын хувьд ерөөлтэй хэрэг.

Ю: Пэнлайд мөнх хүмүүс гэнэт ирсэнийг сонсоод тэнгэрээс бууж ирсэн хуучны анд минь байж мэднэ  хэмээн сэтгэв. Нар мандахад завьтай хөвж явсан  надад залуу насны дурсамжууд  эргэн санагдав. Бүхэл шөнийн турш хүсэл сэтгэл минь сэргэв. Хааны ордон зочдыг урьж байна. Салхинд тархах инээд баяслыг тоо томшгүй олон цэцэгч дагалдана. Сайн дарсны тухай ярилцаж, бид дахин халамцав. Одод тэнгэрт түгэж, нулимс горхи мэт урсана. Үхэгсдийн ертөнц ганцаардлаар дүүрэн гэж хэн хэлэв? Тагш хоосорч, уул болон гол эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.

*****************

Су: Өнөөдөр би Их Жао улсын хаан болоод Жуюүэ гүнжийг хил рүү хүргэж өгнө.

Шүэ: Хэзээ эргэж ирэх вэ?

Су: Мэдэхгүй.

Шүэ: Өчигдөр миний тоглосон аялгуу ямар байсан бэ?

Су: Сонсоход таагүй байсан.

Шүэ:  Надад ч бас миний амьдралдаа тоглож байсан аялгуунуудаас хамгийн хамгийн хамгийн таагүй нь байсан гэж бодож байна. Дараа би өөр аялгуу тоглож өгнө өө, за юу?

Су: Тэгвэл би тэгж ойлголоо. Амалснаасаа битгий буцаарай.

Шүэ: Буцахгүй ээ. Су гүн, яваад хурдан эргэж ирээрэй. Тэгж байж л би өрөө хурдан төлнө шд.

Су: Явахаасаа өмнө чамд өгөх зөвлөгөө байна.

Шүэ: Ямар зөвлөгөө?

Су: Энэ нас, өмнөх насанд ч харамсах зүйлгүй амьдар. Бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Миний дэргэд байхдаа ч тэр.

31-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home