The double-30

The double 2024-30

Үргэлжлэх хугацаа: 49мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Хуай: эр, Шүэ Фанфейгийн аав

Ха: эм, Хайтан Шүэ Фанфейгийн шивэгчин байсан

 

Гарчиг:  Тавилан. 30-р анги.   

 

Руй: Жиан Ли. Жиан Ли. Чиний урилга ирсэн байна. Шен ноён чамайг хаана хуваарилсныг хар даа. Энэ удаа, шүүхээс хүмүүсийг хуваарилсан Лиу Шу, Еэ ах бид гурвыг Ёслолын яаман томилж, угтан хүлээн авах, буудалд байрлуулах ажлыг хариуцахыг үүрэг болгосон.

Шүэ: Хөгжмийн алба?

Руй: Хөгжмийн алба аа? Ингэж яаж болдог юм? Ятга хичнээн сайн тоглодог билээ дээ. Гэтэл жирийн хөгжимчидтэй энгийн ая тогло гэж байдаг. Юу болоод байна аа?

Шүэ: Шен ноён ямар ажлыг хариуцаж байгаа вэ?

Руй: Шен ноён бүгдийг нь хариуцаж байгаа. Тэр Ханлин сургуулийнхантай хамт Их Жаод танилцуулах бичгийг бэлдэж, эмхэлж байгаа. Энэ холбоотон болох хамгийн чухал ажил.

Шүэ: Шен Юрон, Шен Юрон. Намайг өөртөө ойртуулахаас юунд айгаа вэ? Намайг ямар нэг юм олчихож магадгүй гэж байгаа юу? Эсвэл чамаас болоод Ваннин бодлогогүй үйлдэл хийж, ямар нэг юм илчилнэ гэж айгаа юу? Эхэлж алдаа гаргах хүн нь чи болж таарах нь.

****************

Эм: Үнэн юм уу?

Эм: Элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноо авсан хүн биш үү? Хөгжмийн албанд юу хийж байдаг билээ? Гоцлон тоглох ёстой бус уу?

Эм: Жиан арь авхай. Ятганд хүрч болохгүй. Наадах чинь Шиао багшийн ятга.

Шүэ: Тэгвэл минийх хаана  байна?

Эм: Бусадтай адилхан. Тэнд байна.

Шүэ: Шиао багштай уулзмаар байна.

Ш: Хэн надтай уулзах гээ вэ?

Шүэ: Шиао багш аа. Би  Шен ноёноос хаантан миний гоцлон тоглохыг сонсмоор байна гэж хэлсэн гэж сонссон. Гэтэл намайг таны доор хуваарилсан байна. Ийм байдлыг харахад... хааны хүслийг үл тоомсорлосон хэрэг бус  уу?

Ш: Жиан  арь авхай, шалгалтын үеэр хамгийн өндөр оноо авч, хааны магтаалыг хүртсэн болохоор өөртөө итгэж, бардамнаж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ энд цугларсан хүмүүсийг хар. Тэд ч бас өөртөө итгэлтэй, бардам хүмүүс. Чадвараа харуулж чадахгүй бол энэ хүмүүсийг ятгах амаргүй Шен ноён чиний ятгын чадварыг сайн мэдэж байгаа. Тийм болохоор энд ирж, тэдэнд үлгэр бишээ бол гэж явуулсан юм. Жиан арь авхай язгууртан гэдэгээ мартаж чадахгүй байна уу?  ... Их Яан улсын төлөөлөлд хувь нэмрээ оруулж чадахүй хүнийг бид энд байлгаж чадахгүй. Гэвч Жиан арь авхайн хэргэм зэрэг онцгой. Өнөөдөр, энд байгаа хүмүүс Жиан арь авхайг бидэнтэй эн зэрэгцэх хүртэл тэвчих хэрэгтэй болох нь.

Шүэ: Энэ та нарын байнга тоглодог аялгуу. Би нотыг нь анх удаа л харж байна. Тийм болохоор та бүхний хэмжээнд хүрч яахин чадах билээ. Гэхдээ сайдын  охин гээд та бүхний хичээл зүтгэлийг үрэхийг  хүсэхгүй байна. Шиао багш аа, би ганцаараа бэлдэж, бусдынхаа зэрэгт хүрье гэж бодож байна.

Ш: Тийм бол, дурааа бол. Ганцаараа бэлд.

Бүгд: Юу болоод байна аа? Ингэж болдог юм уу? Ийм юм байж болох уу? Сайдын охин гээд тэгж байгаа юм уу?  Хэрээс хэтэрч байна. Тийм ээ.

Ш: Жиан арь авхай хичээнгүйлэн бэлдээрэй. Хурдан сурч чадахгүй бол би Шен ноёнд зандруулахыг хүсэхгүй байна.

Шүэ: Шиао багш та санаа бүү зов. Би  таны урмыг хугалахгүй.

Ш: Тэгвэл сайн байна.

*******************

В: Туслаарай. Би... намайг хазчихлаа.

Су: Юу болоо вэ?

В: Би... Жиюүэг олсон.

Су: Жиюүэ хаана байна?

Ситу: Би могойн агуйд орж могой барих гэж байсан юм. Заавал  дагаж явна гээд үглээд салахгүй байсан. Тэгээд могойд хазуулчихсан.

В: Намайг цохиж зүрхэлнэ гэнэ ээ?

Су: Ерөндөг хаана байна?

Ситу: Арван жил дарсан дарсаар чинь сольё.

Су: Тэгье.

Ситу: Вэнжи намайг хайж байгаа гэж хэлсэн.

Су: Ах чинь Их Жао улсын төлөөлөгчидтэй хамт Их Яан улстай холбоотон болохоор ирж байгаа. Тэр үед ахтайгаа уулзаж болно.

Ситу: Ашгүй дээ.

Су: Чэн ван Их Жао, Их Яан улсыг холбоотон  болгохыг хүсэхгүй байгаа. Холбоотон болоход саад болох гэж оролдох нь дамжиггүй. Чамд муу юм хийж мэднэ. Энэ хугацаанд Гүнгийн өргөөнд байж бай. Тэгвэл аюулгүй.

Ситу: Намайг энэнээс болж дуудсан байх нь ээ? Надад тэгж их санаа зовоо юу?

Су: Өөр нэг юм байна.

Ситу: Юу юм?

Су: Хоёр хүнд туслах хэрэгтэй байна. Нэг нь ой санамжаа алдсан. Нөгөө нь хутганаас болж сорвитой болсон.

Ситу: Шиао Хэн. Шиао Хэн. Хүн болгоныг шатрын  хүү гэж боддог юм уу?

Су:  Энийг хийсний дараа дарс хүссэнээрээ авч болно.

Ситу: Дарс аа? Хоёр хүний амь яригдаж байна. Тийм хямдхан байж болохгүй.

Су: Тэгээд ямар санал байгаа юм?

Ситу: Хэл дээ, тэр хоёрыг хэний төлөө аварч байгаа юм? Хариулахаас эргэлзэж байна. Нөгөө Жиан арь авхайн төлөө юу?

Су: Аврах юм уу, үгүй юу?

Ситу: Ингэж тусламж гуйдаг юм уу?

Су: Надаар яалгах гээ вэ?

Ситу: Миний хүсэл... надтай хамт явж аалз барихад тусал. Чиний чин сэтгэлийг харж байж шийднэ. 

Су: Аалз барина гээгүй билүү? Эндээс барих хэрэг үү?

Ситу: Тийм ээ.

Су: Би энд усанд сэлэхээр ирээгүй.

Ситу: Усны аалз барих гэж байгаа бол уснаас барихаас аргагүй. Наанаа хүлээж бай.

Су: Тэрнийг харж бай.

Лу: Мэдлээ.

Су: Яагаад эргээд ирээ вэ?

Лу: Ярингаа хувцасаа тайлаад байхаар  нь... Тэнд байвал Их Жао улсын хаанд зохисгүй үйлдэл гаргасан  гэж хэлж мэднэ.

Ситу: Шиао Хэн.  Надад санаа тавьдаг л юм байна.

Су: Тэднийг аврахыг хүсэхгүй бол байгаа надаар ингэж даажигнах хэрэггүй.

Ситу: Би... Шиао Хэн... чи надаар даажигнаагүй гэж үү? Хортой сум байсан байна. Чамайг ганцхан би л аварч чадна. Аврагдахыг хүсч байгаа бол өөрийгөө өг.

Су:  Надад хайр дурлал хамаагүй. Намайг аврах үгүй чинь хамаагүй.

Ситу: Хайрлаж дурлахгүй гэсэн чинь зөвхөн надад хамаатай гэж үү?

Су: Тийм болохоор тэр хоёр хүнийг аврахгүй юм биз  дээ.

Ситу: Аварч бололгүй яах вэ. Хариуд нь  чи амиа өг.

Су: Жиюүэ энэ наадам биш.

Ситу: За яах вэ. Наадахаа больё. Тэр хоёр  хүн  яах нь надад хамаагүй.

Су: Жиюүэ. Лу Жи. Тэрнийг хамгаал.

Лу: Мэдлээ.

*****************

Еэ: Шен ноёнтон. Ордны хэрэг эрхлэх газрын ирүүлсэн зоог барихад гарах зардал. Та шалгана уу.

Ш: Шен ноёнтон. Энэ хөгжмийн албаны тоглох бүтээлүүдийн нэрс. Энийг ч бас харна уу.

Ю: Гялайлаа. Их Яао улс холбоотонтой болно гэдэг маш чухад хэрэг. Тийм болохоор илүү хариуцлагтай байгаарай. Асуудал гарвал шууд мэдэгдээрэй.

Еэ: Мэдлээ.

Ю: Шиао багш аа, хэлэх юм байгаа юм уу?

Ш: Энэ... сүртэй хэрэг биш. Гэвч Жиан арь авхай бэлтгэлд ирэлгүй хоёр хонож байна. Бие нь тавгүй байгаа болохоор хэд хоног амрах хэрэгтэй байна  гэж хэлүүлсэн. Амралгүй яах вэ. Гэхдээ, шинээр тоглох бүтээлүүдийг сайн мэдэхгүй болохоор... тэрний эдгэрэхийг хүлээвэл... Хөгжмийн албаны тоглолтыг хойш нь татаж мэднэ.

Ю: Бие нь дийлэхгүй байгаа бол сайн амарсан нь дээр.

****************

Шүэ: Үеэл ах ямар хэргээр ирээ вэ?

Еэ: Шиао Дэ Инээс чамайг өвдсөн гэж сонслоо. Тэгээд тан  аваад  ирлээ.

Шүэ: Гялайлаа, үеэл ах аа.

Еэ: Ятга дарж бэлтгэл хийж байж, яагаад өвдчихдөг билээ?

Шүэ: Үеэл ах аа. Та надад хаантан “Цагаан лийр цэцэглэсэн хавар” аялгууг сонсохыг хүсч байгаа гэж хэлсэн байх аа.

Еэ: Тийм ээ.

Шүэ: Гэтэл Шен ноён яагаад намайг Хөгжмийн албанд хуваарилсан юм бол?

Еэ: Чамайг Хөгжмийн албанд урам өгч, илүү их хичээхэд нь тусална гэж хэлсэн.

Шүэ: Гэхдээ Шен ноёны заавраар Шиао багш надад хөгжмийн нот өгсөн. Миний чадварыг харуулахын оронд миний сул талыг илчилж байна.

Еэ: Сүүлийн үед би хэтэрхий завгүй байсан болохоор энэ хэргийг анхаарч чадсангүй.  Би Шен ноёнтой очиж уулзана аа.

Шүэ: Би хөгжмийн албанд үлдэхийг хүсэхгүй байна. Надад  үнэхээр туслахыг хүсч байгаа бол надад өөр нэг арга байна.

*****************

Хаан: Шен ноёны төлөвлөгөөг хараад сэтгэл амарчихлаа.

Ю: Хаан таны сэтгэлийг зовоох ёсгүй нэгэн хэрэг байна. Гэхдээ энэ хэрэг Жиан сайдын охин Жиан Литай холбоотой болохоор би шийдвэр гаргаж зүрхлэхгүй байна.

Хаан: Хэл.

Ю: Хаантан Жиан арь авхайг Их Яан улсыг төлөөлж, хөгжмийн чадвараа гайхуулахыг хүсч байгаа. Гэвч холбоотон болно гэдэг элсэлтийн шалгалтаас өөр. Тэрний тоглолт ганц хүнийг төлөөлөхгүй. Жиан арь авхай шалгалт дууссанаас хойш хэдэн сар бэлтгэл хийгээгүй, бас олон үйл явдалтай тулгарч, ятга тоглох чадварт нь нөлөөлсөн. Уг нь би тэрнийг Хөгжмийн албанд хуваарилж бэлтгэлээ хийж, сайжрах боломж олгоё гэж бодсон юм. Гэтэл гэнэтхэн өвдчихөөд байна. Тэрнийг хүчлэх нь холбоотон болоход сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, тэргүүн сайд намайг буруу хуваарилалт хийсэн  байна гэж буруутгаж мэднэ.

Хаан: Шен ноён тэгээд  юу санал болгох вэ?

Ю: Жиан арь авхайд эдгэрэх боломж олгосон нь дээр.

Еэ: Хаантан. Шен ноёнтон. Үеэл дүүгээ өвдсөн гэж сонсоод би тэрэн дээр очсон. Шиао багш тэрэнд хөгжмчдийн сайн мэддэг аялгууны нотыг өгсөн байна лээ. Гэхдээ тэр анх удаа тоглож байгаа. Жиан Ли Хөгжмийн албыг хойш татахгүйн тулд өдөр шөнөгүй бэлтгэл хийгээд өвдсөн байсан. Хэдий өвдсөн ч гэсэн бэлтэлээ үргэлжлүүлсээр байгаа нь тэрний чин сэтгэлийг харуулж байна.

Ю: Энэ айлчлал маш чухал. Жиан Лигийн одоогийн байдлаар шинэ аялгууг бэлдэхгүй байсан ч, өөрийн сайн мэдэх “Цагаан лийр цэцэглэсэн хавар” аялгууг тоглосон ч гэсэн, өвчин нь эдгэсэн ч, шалгалтын үеэр тоглосон шигээ сайн байж чадахгүй. Хаантан, үүнийг бодолцож үзнэ үү.

Еэ: Жиан Лийд өвчнөө эдгээхэд хэдхэн хоног л шаардагдана. Бие нь шалгалтын үеийнх шиг сайн байж чадахгүй байсан ч Жиан Лийд авъяас бас чин сэтгэл бий. Заавал шалгалтын үеэр тоглосон аялгууг тоглох шаардлагагүй гэвэл Ханлины суралцагчидтай хамтарч шинэ бүтээл дээр ажиллаж, нэг нэгнийхээ чадварыг өргөж, сул талыг нууж, Их Жао улсын төлөөлөгчдийн сэтгэлийг хөдөлгөж болно гэж бодож байна.

Ю: Ийм төлөвлөгөө байдаг юм уу?

Хаан: Шен ноён, тайвшир.  Еэ түшмэлийн санал сонирхол татаж байна. Шинэ зүйл хэрэгжүүлэх нь чиний сайн чаддаг зүйл. Шен ноён чи оролдоод үз.

Еэ Ю: Мэдлээ.

Хаан: Чиний шатрын хүү. Үргэлж намайг ийм ялихгүй зүйлд оролцуулж байх юм.

Су:  Тэрний авъяас байгаа юм.

Хаан: Тэгвэл хэлээдэх. Тэр юу хүсч байгаа вэ?

Су:  Хаан та Жиан арь авхайгаас өөрөөс нь асуувал ямар вэ?

Хаан:  Шиао Хэн чамд ч гэсэн мэдэхгүй зүйл байдаг байх  нь ээ. Сонирхолтой л юм.

******************

Жао: Хөөх. Энэ чинь Жиан арь авхай байх чинь.  Ханлинь сургуульд дахиад залуу ноёдын ханаанд өртөхөөр ирээ юу? Надаас илүү дээр хүн олдохгүй ээ гэж би чамд хэлсэн байх аа.

Шүэ: Өнөөдөр хувцас чинь давгүй харагдаж байна. Хэн нэгний харааг татахыг хүсээ юу?

Жао: Би-би Ханлинь сургууль зохиолуудыг эмхэтгэх ажилд оролцохоор ирсэн юм. Ингэхэд чи... юу хийж яваа юм?

Шүэ: Шен ноён дуудсан юм.

Жао: Шен ноён уу? Хөөе. Та хоёр хааны өмнө сүр дуулиан тарьсан. Одоо уулзаж зүрхэлнэ гэж үү? Цуу яриа гарахаас айхгүй байна  уу?

Шүэ: Хийсэн гэмгүй бол юунаас айх вэ.

Жао: Гайхалтай. Гайхалтай.

Шүэ: Шен ноён та ямар хэргээр дуудаа вэ?

Ю: Үеэл ах чинь хэлээгүй юм уу?

Шүэ: Энэ ажлыг Шен ноён хариуцаж байгаа болохоор таны амнаас сонсох нь зүйн хэрэг бус уу.

Ю: Эрхэм дээдэс Еэ Шижиэгийн тавьсан саналыг зөвшөөрсөн. Ханлинь сургуулиас  хэнтэй хамт үзүүлбэр үзүүлэх вэ?

Шүэ: Мэдээж Шен ноён та... шийдэх  ёстой.

Ю: Тийм бол... Жао Читай хамтар. Сая харах нь ээ, дотно харагдсан. Тийм болохоор хамтрахад асуудал гарахгүй байх.

Шүэ: Өөр хүн сонгож болохгүй юу?

Ю: Намайг шийд гээгүй билүү? Та тэгж хүсч байгаа бол таны шийдвэрийг дагая. Би Жао Читай ярилцаад, маргаашнаас бэлтгэлээ эхэлье.

Шүэ: Бай Шүэ.

Б: Аан.

Шүэ: Жиа арь үеэл эгч надад хэдэн торгон алчуур өгснийг санаж байна. Гараар нэхсэн Юнжиний алчуур байх ёстой. Надад аваад ирээрэй.

Б: Авхай. Аль эртнээс хэрэглэхгүй. Тийм сайн зүйл тан шиг үзэгслэнтэй хүнд сайхан зохино.

Шүэ: Би хэрэглэхгүй ээ.

Б: Тэгвэл яах гэж байгаа юм?

Шүэ: Бусдад тал засах гэж.

**************

Жао: Чиний тоглолтыг үзэх нь гэж баярлаж байсан юм. Гэтэл намайг энэ хэрэгт оролцуулчих юм.

Шүэ: Надтай тоглохыг хүсэхгүй байгааг чинь мэднэ ээ. Би ч гэсэн хүсэхгүй байна. Тийм болохоор Шен ноён дээр очоод тоглохгүй гээд хэлчих.

Жао: Би юу?

Шүэ: Тийм ээ.

Жао: Мартаж үз. Шен ноёныг уурлуулчихвал би Ханлинь сургуульд үлдэж чадна гэж бодоо юу?   Тэгээд ч энэ хаантны нүдэнд өртөх боломж. Татгалзаж яах юм?

Шүэ: Заавал оч. Тэгэхгүй бол Жао ноён, Жао эзэгтэй хоёр чиний сэтгэлтай бү...

Жао: Хөөе...

Шүэ: Явах уу, үгүй юу?

Жао: Сүрдүүлж байна уу?

Шүэ: Үгүй ээ. Урамшуулал байгаа. Чамайг Юнжиний гарын алчуур хайж байгаа гэж сонссон. Өнөөдөр би хамгийн сайнаас нь авчирсан. Хар даа. Хайртай бүсгүйд чинь таалагдах нь уу?

Жао: Хараадахъя. Хөөх. Юнжиний энэ алчуурыг Луяанд хийдэг.  Нийслэлд олох их хэцүү. Чи... чи яаж олж аваа вэ?

Шүэ: Манай элэнц эмээгийнх Луяанд байдаг юм.

Жао: Тэгвэл... би энэ удаа дуртай дургүй зөвшөөрье.

****************

Жао: Намайг Жиан арь авхайгаас өөр хүнтэй томилж өгөөч? Бидний дунд сүй тавих талаар яригдаж байсан болохоор хамт хөгжим тогловол хүмүүс шүүмжлэх нь гарцаагүй.

Ю: Нуух юм байхгүй бол хоосон яриаг тоох хэрэг байна уу?

Жао: Нуух юм үгүй байсан ч, цуу яриа аюултай.

Ю: Энэ бол Их Жао улсад зориулсан хүндэтгэл. Хувийн шалтгаанаа хойш тавиад, алсыг харахыг зөвлөе.

Жао: Шен ноёнтон. Хөөе. Хөөе... Шен ноён...

Шүэ: Хугацаа бага байна. Хурдан орж бэлтгэлээ хийе.

******************

Дүү:  Ах аа. Тэд нар бэлтгэлээ хийхгүй байна. Юу хийж байгаа юм бол?

Жао: Хөөе. Би чиний хэлсэнээр татгалзсан. Даанч бүтсэнгүй.

Шүэ: Дахиад нэг оролдоод үзье.

Жао: Юу? Дахиад уу?

Шүэ: Хайртай бүсгүйд чинь алчуур таалагдсан уу? Надад илүү гоё байгаа. Маргааш аваад ирье. Тэр бүсгүйгээрээ сонгуулж болно.

Жао: Ганцхан удаа шүү. Дахиад гэж байхгүй.

Шүэ: Заа.

Ю: Гэртээ харь.

Дүү: Аан? За.

Жао: Жиан Ли, албаар ингээд байгаа юм уу? Анхнаасаа ийм заль гаргах гэж ирээ юу?

Шүэ: Заль аа? Би ямар заль гаргасан гэж? Шен ноён л намайг ир гэж дуудсан. Намайг чамтай хуваарилна гэж би яаж мэдэх юм?

Жао: Мэдээгүй гэнэ ээ? Дүр эсгэхээ боль. Би түрүүн хэлсэн байх аа. Бид хоёр тохирохгүй. Чамайг ингээд байхаар мэдэхгүй хүмүүс бид хоёрыг буцаад нийлэх нь гээд бодчихно. Тэгвэл би яаж эхнэр авах болж байна?

Шүэ: Ганц чамд тийм байгаа юм уу? Би ч гэсэн хүсэхгүй байна. Тэглээ гээд өөр яах ч арга алга.

Жао: Надад өөр хэлэх үг алга.

Шүэ: Надад ч гэсэн хэлэх үг алга.

Жао: Шен ноёнтон, өршөөгөөрэй.

Ю: Гэртээ харь.

Дүү: Ах аа.

Ю: Харь. Жиан арь авхай. Юу болоо вэ? Түрүүн зүв зүгээр бэлтгэлээ хйиж байсан бус уу?

Шүэ: Шен ноён санаатайгаар ингэж байна уу?

Ю: Санаатай?

Шүэ: Өдөр би Жао Чи та хоёрын ярилцахыг сонссон. Шен ноён санаатайгаар надтай сүй тавих гэж байсан  хүнийг оролцуулж, ийм байдалд хүргэж, намайг нэрээ татахад хүргэхийг хүсч байх шиг байна.

Ю: Жиан арь авхай эндүүрч байна. Жао чинь эндхийн сайн сурагчдын нэг. Ингэхгүй Еэ түшмэлээр хаантны өмнө санаатайгаар хэлүүлсэн саналтай тань яаж эн тэнцэх билээ?  

Шүэ: Шен ноён хэлэх үгээ бодсон нь дээр шүү. Хаантны өмнө надаас салах гэж эхэлж оролдсон хүн нь та.

Ю: Өвчнөөс болж бэлтгэлд ирэхгүй байсан хүн нь та.

Шүэ: Шен ноёныг би яаж уурлуулсанаа мэдэхгүй юм.  Шен намайг харсан цагаасаа хойш л сэжиглэж, хардаж байгаа.  Энэ бол Их Яан улсад төлөөлөчдийг хүлээн авахад ашигтайгаас гадна, Жиан овгийн нэр төрд ч сайн хэрэг. Тйм болохоор би яасан ч бууж өгөхгүй. Та надад ингэж саад болоод байвал Их Яан улсын нэр төрд л халтай.

Ю: Маргааш... өөр хүн олж өгье.

***************

Ду: Жао ноёнтон.

Жао: Ду ноёнтон.

Ду: Ярилцаж болох уу?

Жао: Юу болоо вэ?

Ду: Шен ноён намайг Жиан арь авхайтай бэлтгэл хийхийг даалгасан.

Жао: Баяр хүргэе, Ду ноёнтон. Энэ удаагийн цэнгүүн нэр хүнд авчирна. Хаантанд таалагдах юм бол  таны ирээдүйд ч хэрэгтэй.

Ду: Гаднаас нь харахад ч яах вэ тийм. Гэхдээ... Жао ноён та яагаад Шен ноёнд татгалзсан юм?

Жао: Миний анд болохоор чинь хэлж байгаа юм шүү. Гаднаас нь харахад тайван харагдаж зүйл, үнэндээ түгшүүртэй байдлыг илтгэдэг юм.

Ду: Яагаад тэр билээ?

Жао: Чамд л хэлж байгаа юм шүү. Жиан Ли үнэхээр хорон санаатай. Хүн иддэг юм?

Ду: Аан? Хүн иддэг гэнэ ээ?  

Жао: Зүгээр л зүйрлүүлж байхад даа. Зарим зүйл адислал мэт харагдавч, үнэн хэрэгтээ ёроолгүй ангал байдаг юм.

Ду: Тэгвэл яадаг юм билээ? Жиан Ли өнөө орой надтай бэлтгэл хийхээр ирнэ гэсэн. Жао ноёнтон, надад зөвлөгөө өгч болох уу?

Жао: Шен ноён сайхан сэтгэлтэй, хүнийг сайн ойлгодог. Миний төлөө бодлоо өөрчилсөн. Танд хэцүү байгаа бол Ханлиний энэ олон сурагч байхад тохирох хүн олдож л таараа, тийм биз дээ?

Ду: Ойлголоо. Ойлголоо. Гялайлаа, Жао ноёнтон.

Жао: Явъя. Очиж Жиан Лигийн амалсан сувдан зүүлтийг авъя.

Эр: Мэдлээ.

**************

Эр: Чэн ноёнтон, ийшээ.

Эр: За.

Эр: Наадуулаа энд тавьчих.

Эм: Тэгвэл би маргааш очиж уулзъя.

Эм: Тэгвэл би хүлээж байя.

Эм: За.

Эр: Чен ноёнтон.

Эр: Явцагаая.

Ю: Юу болоо вэ? 

Ду: Өчигдөр хүйтэн юм уумаар санагдаад цайндаа мөс хийгээд уучихсан чинь... Гэдэс маань аймшигтай өвдөж байна. 

Ю: Алив, би отчид хүргээд өгье.

Ду: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Удаан тэвчих арга алга. Өмд маань... бохирдчихож.

Ю: Чи... Чи чинь...

Ду: Шен ноёнтон... би хурдан гэртээ харьж хувцасаа сольж усанд орохгүй бол болохгүй нь. Дараа нь отчид үзүүлье. Өнөө орой бэлтгэлдээ ирж чадахгүй байж магадгүй. Шен ноёнтон миний нэр төрийг бодоод энийг хүнд хэлэхгүй байвал сайн байна. Би явлаа.

*****************

Ю: Жиан арь авхай. Юу болоо вэ?

Шүэ: Наашаа ирж явтал сүйх тэрэг эвдэрчихлээ. Наашаа алхаж ирлээ. Эхэлцэгээе.

Ю: Би Ханлиний авъяастай сурагчдын нэг болох Ду ноёныг чамтай бэлтгэл хийлгэхээр томилсон. Харамсалтай  нь, тэр...

Шүэ: Хэрэггүй ээ. Надтай хэн ч тоглохыг хүсэхгүй байгааг ойлгож байна. Ингэж норчихоод ямар ч үр дүнд хүрсэнгүй. Шен ноёнд инээдтэй харагдаж байгаа байх.

Ю: Жиан  Ли. Түрүүн миний хэлдэг бүгд үнэн. Ямар ч заль мэх байхгүй. Тэрний бие өнөөдөр тааруу байгаа.

Шүэ: Би таныг бурутгаагүй. Зөвхөн өөрийгөө буруутаж байна. Энэ олон жил би ээжийгээ, дүүгээ алсан  гэсэн нэр зүүсэн. Ваннин гүнж миний хэн болохыг байцаасан... Ээж маань галзуурч... Аав маань эзгүй байгаа. Надаас зайгаа барьж байсанд тань гайхах зүйл алга. Энэ удаад би зөвхөн өөрийгөө харуулахыг хүссэн ч... та нар бүгд намайг хараал мэт үзнэ гэж төсөөлсөнгүй...

Ю: Эндээ түр  байж бай. Бороо зогсохоор яв. Энийг түр нөмөрчих. Бороо зогсохоор явж болно.

Шүэ: Энэ Хан гүрний Лиу Шаны бичсэн “Шуо Юан” байна.

Ю: Тийм ээ.

Шүэ: Ноёнтон Шуо Юаныг бас биччих. Аав “Шуо Юан”-ийг их сонирхдог гэж хэлж байсан юм. Гэвч тэрний бүтээлүүд ихэнх нь устаж алга болсон. Хэн нэг нь тэрний бүтээлүүдийг цуглуулж, гүйцээж чадвал их том гавъяа болно гэж хэлж байсан. Миний мэдэхээр хорин бадаг байдаг санагдана. Гэхдээ ихэнх нь алга болчихсон. Таныг ийм олныг цуглуулсан гэж мэдсэнгүй.

Ю: Энэ бадгуудыг цуглуулах гэж маш их хичээл зүтгэл шаардсан. Бүгдийг нь цуглуулаад ном гаргах санаатай байгаа. Тэгвэл үе үеийнхэнд өвлүүлэн үлдээж, тэдэнд үр ашигаа өгнө. 

Шүэ: Шен ноён гайхалтай юм аа.  

Ю: Жиан арь авхай, хэтрүүлж байна. Гэхдээ гуравхан мөрийг нь хараад Шуо Юанийг таньж байгааг тань хараад гайхаж байна.

Шүэ: Шен ноён миний төсөөлж байснаас өөр хүн юм.

Ю: Юугаараа тэр  вэ?

Шүэ: Би эзэн хааны  нөмөрт байдаг хүмүүс хүнтэй харьцахдаа  сайн байдаг гэж боддог байлаа. Шен ноёныг өөрийн мэдлэгээр зөвшөөрөгдсөн гэж бодсонгүй. Үнэхээр гайхалтай чанар байна.

Ю: Би сургааль номд бичсэн зарчмыг дагадаг. Би үнэнч сайдын зургаан сургаалийг дагадаг.  Даруу төлөв хичээнгүй бай. Өдөр бүр хууль ёсыг дээдэлж, хэн нэгэнд тусалж, урагш алх.

Шүэ: Энэ сургаальд зургаан зөв, зургаан буруу сургаалийг бичсэн байдаг. Сайныг дагавал нэр хүндийг авчирна, мууг дагавал нэр хүндээ алдана. Үнэнч түшмэл зөв замаар явж, буруугаас зайлсхийнэ. Тэгж байж тогтвортой байдал болоод ард иргэдийг сайн удирдах боломжтой. Шен ноёнтон, хэн нэгэн зөв  зүйтэй мэт харагдавч, буруу үйл хийдэг бол тэр хүнийг зөв хүн гэх үү, эсвэл үгүй юу?

Ю: Бүх зүйл тэнгэр, газрын хуулийг дагадаг. Хүн чанараа алдвал хичнээн сайн үйл хийсэн  тэнгэрийн гэсгээлийг амсах болно.

Шүэ: Би Шен ноёныг зөв шударга хүн гэж итгэдэг.

Ю: Жиан Ли авхай, бороо зогсчихож.

Шүэ: Би явлаа.

Ю: Цаг гаргаж надтай ярилцсан Шен ноёнд талархая. Дараа уулзъя.  Таны хувцасыг угаачихаад эргүүлж өгье.

Су: Ямар таагүй зүйлтэй учирсан болоод ийм болчихдог билээ?

Шүэ: Су гүн. Ямар хэргээр ирээ вэ?  

Су: Хувцас чинь аймшигтай харагдаж байна. Дагаад яв. Таарч байна уу?

Шүэ: Танай өргөөнд яагаад эмэгтэй хүний хувцас байдаггүй юм?

Су: Миний удам судрыг мэднэ гэчихээд... яагаад гэдгийг мэдэхгүй гэж үү?

Шүэ: Таныг эмэгтэй хүнд дургүй гэж байсан. Гэхдээ яагаад? Эмэгтэй хүмүүс гайхалтай. Халамжтай... бас анхаарал тавьдаг.

Су: Тэгвэл та? Буцаад залуу болохгүй.

Шүэ: Та өөрөө хөгшин. Сүүлийн үед надад ганцаараа амьдрах таалагдаад байгаа.

Су: Санаа зовох зүйлгүй байж, хүссэнээ хийх.

Шүэ: Яг танд тохирсон хэлц байна.

Су: Магтаалд талархая. Гэхдээ нэг юм сануулчихъя. Шен Юронд ойртох нь  эрсдэлтэй алхам.

Шүэ: Заавал хийх ёстой алхам. Шүн Фанфейг булж байхдаа нүүр рүү нь харж байсан шиг, би ч гэсэн нүүр рүү нь хармаар байна. Тэрний сул талыг олж Шүэ Фанфейгийн нэрийг цагаатгах ёстой.

Су: Ямар сул тал?

Шүэ: Одоохондоо мэдэхгүй. Цаг хугацаа өнгөрвөл алдаа гаргаж л таараа.

Су: Үр дагаварыг нь бодож үзсэн үү?

Шүэ: Шиао Хэн. Хэлэх гэснээ шууд хэлж болно. Ваннин гүнж миний эсрэг хөдөлбөл би амиа ч алдаж мэднэ. Миний энэ тоглоом өөрийгөө сүйрэлд хүргэх зам ч байж мэднэ.

Су: Үнэнээ хэлж байгаа чинь айж байна гэсэн үг. Айна гэдэг сайн зүйл.

Шүэ: Танд хэлчихсэн болохоор дотор онгойчихлоо.

Су: Би бас тийм нөлөө үзүүллээ гэж үү?

Шүэ: Надад алдах юм байхгүй юм чинь.

Су: Тахиа ид.

Шүэ: Жиюүэ ирээ юу?

Су: Ирсэн. Гэхдээ яваад өгсөн.  Шүэ захирагч, тэр бүсгүй хоёрт санаа зовох хэрэггүй. Би мартаагүй. Гэхдээ чи тэрний занг мэднэ. Тэр ааш амаргүй.

Шүэ: Төвөг  удаж байгааг минь өршөөгөөрэй.

Су: Надад нэг юм амал. Ямар ч төлөвлөгөө гаргалаа гэсэн, өөртөө заавал гарах гарц үлдээ. Танд зүйл үгүй байлаа ч, би алдахыг хүсэхгүй байна.

Шүэ: За.

Су: Хүүе.

Шүэ: Түлэгдчихлээ.

***************

Ээж: Юрон, чи хаанаас ирэв?

Ю: Ханлин сургууль. Сүүлийн үед сонгодог бүтээлүүдийг өөрчилж бичих ажил их байна.

Ээж: Худлаа ярих хэрэггүй. Дүү чинь ирээд надад бүгдийг нь хэлсэн. Өнөө шөнө... чи тэр Жиан Литай цуг байсан уу?

Ю: Үгүй.

Ээж: Энэ хэрэг ямар ноцтой болохыг чи ойлгохгүй байна. Манай гэр бүл хичнээн их зовсоныг мартаа юу?

Ю: Аав аа, би өшөөг чинь авна аа.

Эр:  Чи  хахуульд идэгдсэн энэ түшмэлээс өшөө авч болно. Гэвч бусад нь ч гэсэн биднийг  дарамтлах болно. Ордны түшмэл болдоггүй л  юм бол өшөөгөө авч чадахгүйгээс гадна гэр бүлдээ гамшиг дагуулах болно.

Ю: Санаа бүү зов. Би сайн сураад, заавал шилдэг төгсөгч болно. Тэгээд би сайн түшмэл болж, хүмүүсийг дээрэлхдэг хахуульд идэгдсэн түшмэлүүдийг үгүй хийх болно.

Ээж: Аавыгаа нас барахын өмнө өгсөн  амлалтаа умартаа юу? Одоо байгаа энэ суудалд хүрэх ямар хэцүү байсныг умартаа юу? Ваннин гүнж чамайг Шүэ Фанфейтэй адил царайтай Жиан арь авхайтай дотно болсныг чинь мэдээд дуртай байна аа гэж бодож байна уу?

Ю: Тэр хоёр нэг хүн биш. Ээж та эндүүрэх хэрэггүй.

Ээж: Би тэгж хэлээ юу? Миний үгийг бүр тооцоо байж ээ? Ваннин гүнж тэрнийг Шүэ Фанфей гэж бодож байгаа нь чухал. Өөрийнхөө зорилгыг бод. Бид нар яаж ийм амьдралд хүрсэнийг сайн бод. Юрон, галаар тоглох хэрэггүй.  

Ю: Ээж ээ, надад сануулах хэрэггүй. Би ямар замаар явахаа хэнээс ч илүү мэдэж байна.

*********************

В: Эзэнтэн. Та ясан ч итгэхгүй дээ.  Гэхдээ хоронд хордох сонирхолтой юм байна лээ. Миний эргэн тойронд үзэгслэнтэй бүсгүйчүүд байсан. Би бүгдийг нь тэвэрсэн. Бүгдийг нь тэвэрсэн. Тэгээд би...

Су:  Тэгвэл Жиюүэгээр дахиад могой бариулаад хатгуулаад үз.

В: Болохгүй ээ. Наргиж байхад чинь. Согтчихсон юм уу? Хэр их уусан юм бэ?

Лу: Хилэнцэт хорхойн хор хольсон дарс. Маш хүчтэй.

Су:  Сайн байна. Их Жао улсын төлөөлөгчдийг ирэх хүртэл өргөөнөөс гаргах хэрэггүй. Вэн Жи. Тэрнийг өргөөнд нь хүргэж өг. Лу Жи... Надтай дарсны мухлаг яв.

Лу: Мэдлээ.

В: Лу Жи тэрнийг түшиж байна шд. Лу Жи тэрнийг хүргэж өгөг.

Су:  Хор биеэс чинь гадагшилсан болохоор чи тэрнийг хар.

В: Аан? Аан? Та. Та. Та. Та. Та. Болохгүй ээ, болохгүй болохгүй болохгүй.

*****************

Ситу:  Намайг гарга! Хүн ир! Хүн ир!

В: Би хүн биш үү? Хүлээж бай. Их Жао улсын төлөөлөгчид ирэх хүртэл... хаашаа ч явж болохгүй.

Ситу: Тэгээд үзээрэй. Би багаасаа ганц ч удаа ингэж хоригдож үзээгүй.  Намайг яг одоо сулла... тэгэхгүй бол...

В: Тэгэхгүй бол... Тэгэхгүй бол юу гэж?

Ситу: Вэн Жи, юу хийгээд байгаа юм?

В: Би аль хэдийн бэлдчихсэн. Дахиад намайг хордуулна гэж санах ч хэрэггүй. Ямар ч байсан өнөөдөр гүнгийн өргөөнөөс ганц ч алхам холдохгүй гэж мэд.

Ситу: Вэнжи, яаж чадаж байна аа?

В: Томоотой  сууж бай. Явна гэж санах ч хэрэггүй.

Ситу: Би Еэ өргөө рүү явах ёстой. Шиао Хэн намайг Шүэ захирагчийг эмчил гэсэн байх аа? Тэрнийг эмчлэх хэрэгтэй. Одоо ямар хэрэгтэй.

В: Намайг хууртана гэж бодоо юу? 

Ситу: Сайн бодсон чинь дээр шүү. Шүэ захирагчийг эмчил гэж ятгахын тулд Шиао Хэн надтай аалз барихаар явсан. Тэрэнд Жиан Ли ямар чухал болохыг мэдэж байгаа биз дээ? Шүэ захирагчийг цагийг нь олж эмчлэхгүй бол, чиний буруу гэж мэд. Тэр үед зүгээр ч нэг занчуулаад өнгөрөхгүй гэж мэд.

*****************

Еэ: Хэн билээ?

Ситу: Шүэ захирагчийг эмчлэхээр ирлээ.

Еэ: Хөөе. Орж болохгүй. Хүний эдлэнд нэвтрэхийг оролдож байна. Би гомдол гаргаж мэднэ шүү.

В: Еэ түшмэл ээ. Бид нар Су гүний тушаалаар Шүэ захирагчийг эмчлэхээр ирлээ. Жиан арь авхай ч  мэдэж байгаа.

Еэ:  Су гүний хүн шив.

Ситу: Тэрнийг таньж байгаа биз дээ?  Одоо орж болох уу?

Еэ: Орж болохгүй.  Жиан Ли надад энэ тухай хэлээгүй. Эхлээд тэрэнд хэлээдэхье. Санаа зовох хэрэггүй.

Ситу: Аан. Ойлгочихлоо. Шиао Хэнд дургүй юм байна, тийм үү?

В: Амаа мэд. Даруухан бай  л даа. Манай эзэн тэрэнтэй нүүр тулахыг хүсэхгүй байгаа.

Еэ: Өршөөгөөрэй... амаа мэд.

Ситу: Энэ тэр гэж тойруулж ярихаа боль. Оруулах юмуу, үгүй юу?

Еэ: Оруулахгүй.

Ситу: Оруулахгүй юм биз дээ?

В: Еэ Шижиэ тэрнийг уурлуулах хэрэггүй. Тэр..

Ситу: Наадахаа сайн харж бай. Би эмчилчихээд ирье.

Ситу: Наанаа зогс.

В: Үгэнд нь орсон нь дээр.

Еэ: Чи... Чи... Тэрэнд битгий хүр.

В: Талархах хэрэггүй.

Ситу: Тэрний өвчнийг эмчлэх амар биш.

Еэ: Хүлээ. Энэ хуурамч амьтан хаанаа гарч ирсэн юм? Шүэ захирагчид хүрэхийг хэн зөвшөөрсөн юм?

Хуай: Би хаана байна  аа?

Ситу: Тэрнийг надаас өөр хэн ч эмчилж чадахгүй. Гэхдээ ганц өдрийн дотор эдгэчихгүй. Хэрвээ хор... Хэтэрхий хүчтэй тан хэрэглэвэл амь насанд нь аюултай. Тийм болохоор би өдөрт нэг удаа ирнэ. Асуух юм байгаа бол Жиан Лигаас асуугаарай. Вэн Жи... наадахаа аваад гар. Одоо хэрэглэх хор хэтэрхий аюултай. Хол  байсан нь дээр.

Еэ: Гарахгүй ээ.

В: Өрөвдөлтэй байдал чинь хангалтгүй гэж бодоо  юу?

Еэ: Ерөндөг өгөөдөх. Би өөрөө явна. Ерөндөгөө өгчихөж болохгүй юм уу?

В: Юунд яарсан юм? Эмчилгээгээ дуусахаар өгөмз.

Ситу: Вэн Жи...

Еэ: Хөөе. Ерөндөгөө өгөөч.

Ситу: Шиао Хэнийг ол. Бариад ав л даа.

В: Битгий зогсоод байгаач. Хурдан эзэнтийг  дууд.

Еэ: Ерөндөг.

В: Амаа ангай. Эзэнтэн дарсны мухлагт байгаа.

Эр: Зүгээр л бууж өг. Та нар намайг дийлэхгүй.

Ситу: Шиао Хэнийг иртэл тэсч чадна гэж бодож байна уу?

В: Тэр үү? Миний хаана ч хүрэхгүй...

Ситу: Боломжоо ашиглаад үзье.

В: Яах гээ вэ?  Энэ эд ч хүчтэй юм аа. Гэхдээ яагаад... би ч гэсэн... би...

30-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

 

Back to episodes Go home