The double-29

The double 2024-29

Үргэлжлэх хугацаа: 52мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Хуай: эр, Шүэ Фанфейгийн аав

Ха: эм, Хайтан Шүэ Фанфейгийн шивэгчин байсан

 

Гарчиг:  Тавилан. 29-р анги.   

А:  Ямар ч хэрэггүй тэнэг амьтан. Тэр олон жил хичээнгүйлэн өсгөж байхад жаахан охинд ялагдаж байдаг. Бүр миний гарыг хугалж, Лиу Вэнцайгийн өмнө сөхөрч өршөөл эр гэж байгаа юм даа.  Галзуурсанаас зайлахгүй.

Тат: Та биднийг өсгөсөн гэж байгаа юм уу? Биднийг бага байхын л та эгч бид хоёрыг эрх мэдэлд хүрэх хэрэгсэл гэж үздэг байсан. Таны хичээнгүйлэн өсгөөгүй бол эгч галзуурахгүй байсан юм.

А: Чи аавыгаа гэж боддоггүй юм уу?

Тат: Та аав гэдэгээ мэддэг юм уу? Тэгвэл та аав хүний хийх ёстойг хий л дээ.

А: Тэр чинь юу гэсэн үг вэ?

Тат: Хаантанд өргөх бичиг барьж албан туушаалаа хүлээлгэж өг. Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээгүй буруугаа хүлээж, лам болж хийсэн нүглээ наманчлахын тулд үргэлж залбирах болно гэж бич.

А: Чи галзуураа юу? Би яасан гэж тэгэх юм?

Тат: Эгчийг аврахын тулд.

А: Эгчийгээ аврахын тулд чи аавыгаа хаях гэж байгаа юм уу? Сүмд нэг хэсэг байхад л болно. Чимээ шуугиан намдсаны дараа би таныг эргүүлж авчрах арга бодож олно. Тэгээд та дутагдах гачигдах юмгүй амьдарч болно.

Тат: Хэлэх ч амархан л даа. Энэ хэргийн тухай мэдэхгүй хүн байхгүй. Чимээ шуугиан намдах  хүртэл хэр урт хугацаа өнгөрөхийг хэн мэдэх юм?

А: Та эгчид туслахгүй бол ганцаар тогтохгүй охиноо алдана гэж мэд.

Тат: Чи... чи чи чи...

********************

Эм: Ахайтан. Тан бэлэн болчихлоо. Өнөө орой нохой цагт хүргэнэ гэсэн.

Эмээ:  Бүх зүйл... миний буруу. Би Жиан овгийн өргөөг сайн авч яваа гэж бодож байлаа. Гэтэл би Жиан овгийг Жи овгийн занганд оруулж. Хөөрхий Жэнжэн эрт нас барсан. Хөөрхий Ли арь өнчирч үлдсэн. Тийм ээ, би тэрэнд итгээгүй. Тэрнийг ээжийгээ, дүүгээ алсан гэсэн аймшигт хэрэгт буруутгасан. Урам нь хугарч, хичнээн их цөхөрсөн бол. Одоо бодох нь ээ... ямар ч утга алга...

Эм:Ахайтан. Өөрийгөө хэтэрхий их буруутгах хэрэггүй. Тэр  үед Еэ эзэгтэйг амьд байхад Жи эзэгтэй гадны хүн байсан. Ахайтан та хичнээн болгоомжилсон ч, гадны хүнээс яаж хамгаалж чадах билээ.

Эмээ:  Намайг аргадах хэрэггүй. Алдаа бол алдаа.

Эм: Ахайтан, хоёрдугаар авхай ирлээ.

Эмээ: Ли арь. Жаахан амрахгүй яасан юм?

Шүэ: Эмээ. Би Жи эзэгтэйг яахыг мэдмээр байна.

Эмээ:  Аав бид хоёр чинь ярилцсан. Тэрэнд тан бэлдсэн. Өнөө орой тэрэнд өгнө.

Шүэ: За. би очиж гаргаж өгье. Тэрэнд сүүлчийн удаа хэлэх хэдэн үг байна.

Эмээ:  Өнөө орой нохой цагт, очиж болно.  

Шүэ: Гялайлаа, эмээ.

Эмээ:  Ли арь. Ли арь. Эмээгээ өршөөгөөрэй. Чамайг энэ олон жил зовж зүдэрч байсныг эмээ нь мэднэ. Бид нар жинхэнэ хэрэгтнийг олсон ч, чиний нэрийг цэвэрлэж чадахгүй нь. Гэхдээ санаа бүү зов. Хэзээ нэгэн цагт, юу ч хамаагүй хэрэг болбол бидний чадахаар зүйл бол бид нар чамд туслахын тулд чадах бүхнээ хийх болно.

Шүэ: Одоо хамаагүй ээ.

Эм: Ахайтан, Ли татвар мэдээ ирүүлж.

Эр: Өнөөдөр Ли түшмэл өршөөл эрч, өөрийн суудлаас огцорсон. Жи Шуран тэдгээр хэргийг өөрийн хүслээр хийгээгүй, бусдын ятгалгаар хийсэн гэж мэдэгдсэн. Ли түшмэл тэрний хийсэн хэрэг ноцтой гэдгийг бодолцон өршөөл эрэхээр сүмд очиж лам болохоор шийдсэн. Ли татвар Жи Шураныг бусдын ялгалганд өртсөнийг бодолцож, хэдий хүнд гэмт хэрэг үйлдсэн  ч гэсэн шалтгаан байсныг харгалзан үзсэн. Тиймээс, Жиан сайдыг Жиан эзэгтэйн амийг өршөөхийг хүсч байна. Жиан сайд аа, миний хэлснийг ойлгов уу?

Аав: Сайтар ойлголоо.

Эмээ: Ли арь.

Аав: Чи хаачих нь вэ?

Шүэ: Сайхан мэдээ байна. Хурдан ээжид очиж хэлье.

Эмээ: Зүгээр орхи. Бид тэрний өмнө буруутай. Бид тэрний өмнө буруутай.

*****************

Эр: Ли татвар аа, таны хэлснийг дамжуулсан. Жиан сайд зөвшөөрсөн.

Тат: Явж болно.

Эр: Мэдлээ.

Тат: Жиан Ли.

*****************

Эм: Жи Шуран. Нүглийнхээ төлөөсийг төлөх цаг чинь болсон.

Ху: Жи Шуран, чи хүртэх ёстойгоо хүртэх болно. Юүэ  арийн амийг төлөх цаг чинь болсон

Бөө: Шуран эсэргүүцэх хэрэггүй. Над дээр хүрээд ир. Над дээр хүрээд ир. Эсэргүүцэх хэрэггүй.

Эм: Жи Шуран. Нүглийнхээ төлөөсийг төлөх цаг чинь болсон.

Ху: Юүэ арийн амийг төл.

Бөө: Над дээр хүрээд ир.

Хо: Үгүй ээ.

Бөө. Би чамайг хангалттай удаан хүлээсэн.

Ху: Юүэ арийн амийг төл.Миний охиныг надад өг. 

Эм: Ингэж байхдаа таарна.

Бөө: Хүрээд ир.

Ху: Миний Юүэ арийн амийг өг.  

Хо: Чи яах гэж ирээ вэ?

Шүэ: Сүүлчийн замд чинь үдэхээр ирлээ.

Хо: Намайг айлгах хэрэггүй. Би Жиан овгийн эзэгтэй. Миний хүү Жиан Бинжи, Жиан сайдын ууган хүү. Миний дүү хааны хайртай татвар. Миний ард Жи овог байгаа. Чи надад хүрч чадахгүй.

Шүэ: Жиан овгийн эзэгтэй? Анх яаж энэ  суудалд суусанаа мартаа юу?

Хо: Юу хэлэх гээ вэ?

Шүэ: Ху авхай надад бүгдийг нь хэлсэн.

Ху: Жи Шураныг тэр үед Еэ эзэгтэйг хариуцаж байгаад нийслэл рүү буцсан отчийн амыг барих хэрэгтэй гэж Сун мөмөд  хэлэхийг сонссон.

Шүэ: Амыг нь барина аа? Таны хэлж байгаагаар ээж маань намайг төрүүлсний дараа бие нь муудаж нас бараагүй гэж үү?

Ху: Бие нь сул байсан ч гэсэн бага багаар сайжирч болох байсан. Төрсний дараах хорио дууссаны дараа эзэгтэй бие сайжирч байсан. Гэтэл гэнэтхэн бие нь буцаад муудаж эхэлсэн. Зургаан сар ч болоогүй. Одоо бодох нь ээ, Жи Шуран Еэ эзэгтэйг хариуцаж байсан отчийг хахуульдаж, танг нь сольсон байж магадгүй.

Хо: Тэр муу өөдгүй эм. Галзуу юм байж намайг илчилж байдаг. Ноёнтон яасан ч тэрний үгэнд итгэхгүй. Эндээс гарсныхаа дараа тэрнийг яасан ч зүгээр орхихгүй дээ.

Шүэ: Хүсвэл би тэрэнтэй уулзуулаад өгье.

Хо: Юу?

Шүэ: Ху авхай, охинтойгоо уулзахаар явсан. Явахаасаа өмнө надад үлдээсэн захиандаа таныг миний ээжийг хордуулсан гэж бичсэн байсан. Тамд очиж тэрэнтэй тооцоо бодмоор байна уу?

Хо: Хүн ир. Жиан сайдтай уулзуулаадах. Хаалгаа нээ!

Шүэ: Хичнээн хашгичсан ч нэмэргүй. Жи Шуран. Эмээ, аав хоёр чамайг хүүхдээ алдсан болохоор энэрч хайрладаг байсан. Гэтэл одоо тэр бүхэн чиний тавьсан ший янгуу байсныг ойлгосон. Хүний амийг золиослох нь бусдын итгэлийг олох арга гэдгийг чи сайн мэдэж байгаа. Нүглээ наманчлах цаг чинь болсон. Шударга бусаар амиа алдагсад тайван амарч чадахгүй байна. Хариугаа авахыг хүсч байгаа. Үхсэн байсан ч чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Жи Шуран, одоо чи тэднийг дийлэхгүй. Бүү март. Өнөөдрөөс хойш Жиан овогтынд хэн ч чамд итгэхгүй.

Хо: Жиан Ли... би сүнс болсон чамайг зүгээр өнгөрөөхгүй. Сүнс болсон чамайг би зүгээр өнгөрөөхгүй.

Шүэ: Болж байна. Тэгвэл тэрний араас яв. Гадар доор очоод Жиан Литай уулзах юм бол, тэр чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Хо: Юу... Юу гэнэ ээ? Чи... Чи Жиан Ли биш байна.

Шүэ: Өнгөрсөн арван жил Жиан Ли Жэнюү сүмд яаж зовсныг чи мэдэх үү? Тэр аавдаа хайрлуулж, язгууртан айлын эрх дураараа охин болж өсөх ёстой байсан. Гэтэл юу яасан бэ? Чи ээжийг нь  алаад зогсохгүй, тэрний нэр хүндийг баллаж, гэрээс нь цөлсөн. Чиний өгсөн тэр хүмүүс тэрнийг тамлан зовоож, амьдаар нь тамлан зовоож алсан. Жи Шуран. Тэр зовлонг чи мэдэх үү? Мэдэх үү? Чамд өршөөл хүртэх эрх байна уу?

Хо: Би... надад өөр арга байгаагүй. Надад өөр арга байгаагүй. Өөр арга байгаагүй.

Шүэ: Арван жил өнгөрч, Жи Шуран. Тэрнийг бас өөрийгөө аврах  олон боломж чамд  байсан. Гэтэл чи юу ч хийгээгүй. Одоо байгаа байдал чинь... чиний өөрийн хийсэн хэрэг. Хойшид өдөр бүр өөрийн хийсэн хорон муу үйлд гэмшиж амьдар.

Хо: Надад өөр арга байгаагүй. Надад өөр арга байгаагүй. Ли арь. Ли арь, надад өөр арга байгааүй. Ли арь. Ли арь. Надад өөр арга байгаагүй. Өөр арга байгаагүй.

********************

Эм: Гуравдугаар авхай, болгоомжтой. Гуравдугаар авхай. Гуравдугаар авхай, бие тань тааруу байна.

Р: Ээжтэйгээ уулзмаар байна.

Эм: Гуравдугаар авхай. Эхлээд сайн амрах хэрэгтэй.

Р: Ээжтэйгээ уулзмаар байна.

Эм: Гуравдугаар авхай. Эзэгтэй зүгээр ээ. Ли татвар хэл хүргүүлсэн болохоор тэрэнд хэн ч хүрч чадахгүй.

Р: Би мэдмээр байна... надад хор өгөхдөө... намайг жаахан ч гэсэн эргэлзэж, өрөвдсөн бол уу?

***************

Аав: Тэр ямар байна?

Шүэ: Галзуурсан. Аав та гуниглаа юу?

Аав: Тэрнийг яах гэж байна?

Шүэ: Галзуурсан болохоор өвгөдийн бунханыг сахиул. Ху авхайд ямар байсныг өөрөө мэдрэг.

Аав: Ли арь. Намайг үзэн ядаж байна уу? Тэрнийг ийм аймшигтай хорон санаатай гэж би мэдээгүй. Тэр үед ээжийн чинь бие  өдрөөс өдөрт муудаж байхад би тэрний бие муу байна л гэж бодсон. Хэн нэгэнд хорлогдсон гэж төсөөлөөгүй. Хэрэв мэдсэн бол, би Жи Шураныг яасан ч Жиан овгийн босгоор алхуулахгүй байсан. Чамайг ээжийгээ, дүүгээ хөнөөсөн гэж буруутгаж, арван жил үл тоомсорлох ёсгүй байсан юм. Чи амиа алдахыг шахсан. Ли арь, муу ёрын сүнсний асуудлаас болж намайг буруутгаж байна уу?

Шүэ: Таныг үзэн ядахгүй байна. Би таныг өршөөсөн.

Аав: Ли арь.

Шүэ: Аав аа. Ийм үг сонсохыг хүсч байгаа бол би танд хичнээн ч удаа хэлж чадна. Гэхдээ та боломжтой гэж бодож байна уу? Та Ли арийг Жэнюү сүмд яаж амьдарч байсныг төсөөлөх ч үгүй. Арван жил Ли усанд зөөж, хоол хийж, юм угааж, урагдсан хувцас оёдог байсан. Өлсөж, даарч, унаж... байнга бусдын хяналтанд амьдарч байсан. Би өдөр бүр гэрийнхэн минь ирж намайг аваасай гэж хүсдэг байсан. Захиа ч болов ирээсэй гэж. Гэтэл юу ч байгаагүй. Ганц ч удаа ирээгүй... яваандаа би итгэл найдвараа алдсан. Бүрмөсөн хаягдсанаа ойлгосон. Жиан овогтынд буцаж ирэхийн тулд би маш их хичээсэн. Гэтэл тэр хүсэл минь ч биелээгүй.

Жиан: Эгч ээ.

Шүэ: Аав аа. Та  хэлээд өгөөч? Ли арьт хэлээд өг. Арван жилийн шарх яавал арилах бол?  Шарх эдгэдэг ч... сорви үүрд үлдэх болно. Үйл хөдлөл бүр өөрийн гэсэн үр дагавартай, гэр бүлд зөрчилдөөн үүсгдэг. Таны Ли арь эргэж ирэхээсээ өнгөрсөн.  

********************

Эмээ: Чи... дахиад ордны хуралд очихгүй гэнэ ээ?

Аав: Сүүлийн үед Руяао  ээжтэйгээ уулзана гэж зөрүүдлэх болсон. Тэрнийг аваад байдал тайвшрах хүртэл нийслэлээс  хэд хоног гарах санаатай.

Эмээ: Тэгвэл... Ли арь яах болж байна?

Аав: Тэрний хүссэнээр болог. Жи Шуранаар өвгөдийн бунханыг мануул.   

Эмээ: Нийслэлд баймааргүй байна уу? Одоо Ли арь та хоёрт харилцаагаа сайжруулах боломж гарч...

Аав: Ээж ээ. Ли арь намайг өөрөөс нь жаахан холдож, өөрийнх нь хэрэгт битгий оролцоосой гэж хүсч байгаа байх.

Эмээ: За яах вэ.

****************

Цэргүүд: Агуу ялалт байгуулсанд баяр хүргэе, дээдэс ээ.

Чэ: Энэ тулаанаар манай цэргүүд том гавъяа байгуулсан. Өнөөдөр сайхан наргицгаая.

Цэргүүд: Вантан мандтугай. Вантан мандтугай.

Чэ: Уу! За. Одоо явж болно.

Цэргүүд: Мэдлээ.

Чэ: Миний охин дүү... ямар ч шиг алга.

Эр: Бид ордны зурхайн яамыг алдсан боловч санаанд оромгүй олзтой. Жи овог үгүй болж, Жиан овог том төлөөс төлсөн. Жиан Юанбай энэнээс болж хүнд байдалд орсон. Ордны хуралдаанд оролцохгүй байгаа.

Чэ: Тэгвэл дүүгийн удирддаг хуралдаанд манай хүмүүс олонхи болсон гэсэн үг.

**********************

Хаан: Өөр хэлэлцэх хэрэг байхгүй  бол тарцагаая.

Ли: Хаантан. Чан ван хойд нутагт том ялалт байгуулсан. Дай гүрний хаан арван бээр газар ухарж, хилийн цаана гарсан. Умард хилийн орчимд амьдардаг хүмүүс тайвширсан. Ийм сайсан мэдээг тэмдэглэх хэрэгтэй. Чэн ванг шагнаж, улс орон, цэргүүдийн сэтгэл санааг өргөвөл ямар вэ?

Хаан: Ли сайд аа, тэрнийг юугаар шагнавал дээр вэ?

Ли: Дай улс ухарч байгаа ч гэсэн, Их Яан улсад хар буруу санаж байгаагаас зайлахгүй. Цэргүүдийн тоог нэмж, Чэн ваны хүчийг зузаатгавал хойд хилийн хамгаалалт сайжирч, Дай улсыг зогсоож чадна.

Хаан: Та нар юу гэж бодож байна?

Эр: Мөхөс би зөвшөөрч байна.

Эр: Мөхөс би зөвшөөрч байна.

Эр: Мөхөс би зөвшөөрч байна.

Эр эр эр: Мөхөс би зөвшөөрч байна. Мөхөс би зөвшөөрч байна. Мөхөс би зөвшөөрч байна.

Эр: Мөхөс би зөвшөөрч байна.

Хаан: Дургүй хүрээд байна.  Тэд бүгд Чэн ванг дэмждэг болж. Жиан Юанбай байхгүй болохоор Ли Жоннаны хүмүүс л үлдэж.

Су: Хаантан, та тайвшир. Чэн вангийн гаргасан гавъяа их болохоор ордноос болгоомжлох нь аргагүй. Хаан та одоо тайван  айдлаа алдаж болохгүй. Эс тэгвээс ард иргэдийн дунд үймээн самуун гарна.

Хаан: Энийг сайн мэдэж байгаа ч уураа барьж дийлэхгүй  байна.

Су: Чэн ванд өөрийн гэсэн төлөвлөгөө байгаа.  Яагаад бид ч гэсэн төлөвлөгөө гаргаж болохгүй гэж? Надад Их Жао улсын дотоодын үймээн дуусч байгаа гэсэн мэдээ ирсэн.

Хаан: Их Жао улсын хунтайж эрх мэдлийг гартаа аваа юу?

Су: Тийм ээ. Их Жао улсад байдал тогтворжиж байна. Их Жао улсын хунтайж, хаан ширээнд суусан. Босогчдын бүлгийг дахин босохоос сэргийлэхийн тулд тэрэнд итгэл даах холбоотон хэрэгтэй. Өмнө зүгт бид тийм холбоотонтой болбол Чэн ван  нэмэлт цэрэгтэй болсон ч ямар ч нэмэр болохгүй.

Хаан: Тэрнийг бидэнтэй холбоотон болно гэж яаж мэдэж байгаа юм?

Су: Их Жао улсын шинэ хаанд угсаа залгамжлагч байхгүй, ганц охин дүүтэй. Дүү нь үймээний үеэр Их Яан улс руу зугтсан. Тэрнийг бид өмнө зүгт аварсан. Тэрнээс хойш Их Яан улсад амьдарч байгаа.

Хаан: Урьдчилан сэргийлэх арга. За яах вэ. Их Жао улсын хаанд хаан ширээнд заларсанд баяр хүргэж, Их Жао улсын төлөөлөгчдийг Их Яан улсад айлчилж, холбоотон болох талаар хэлэлцэхийг урь. Их Жао улстай сайн холбоотой гэдэгээ харуулахын тулд сүр дуулиантай хийх ёстой шүү.

Су: Мэдлээ. Надад даатгачих.

Хаан: Мартсанаас... Ийм чухал хэргийг Жиан Юанбай сайд хариуцаж, Ёслолын яам, ордны дотоод хэргий яамтай хамт зохион байгуулдаг байсан. Жиан сайд эзгүй, Ёслолын яамны сайдыг Ли Жоннан халчихсан, тэдэнд итгэл хүлээлгэвэл холбоотон болоход саад учруулж мэднэ. Энэ албанд тохирох хүн байна уу?

Су: Хаантан асуусан болохоор бодсон хүн байгаа байх.

Хаан: Шен Юроныг юу гэж бодож байна?

Су: Чадвартай нь үнэн. Гэхдээ гарал үүслээс нь болгоомжлох хэрэгтэй.  

Хаан: Шатрын хүү чинь Шен Юронд ойртох боломжоос татгалзана гэж бодож байна уу?

Су: Хаан та тэр шатрын хүүг аюулд оруулах гээ юу?

Хаан: Тэрнийг аюулд орно гэхээс айгаа юу?

Су: Шатрын хүү хүнд байдалд орвол, бидэнд хэрэггүй болно.

Хаан: Өмнө нь чи шатар тоглохдоо өрөвдөж мэддэггүй байсан. Тоглоомоо аврахын тулд хүүг золиослохыг надад зааж өгсөн. Яасан... эргэлзээд байгаа юм уу?

Су: Байгаа нөөцөө бүрэн ашиглах гэсэн төдий.

Хаан: Шиао Хэн. Сэтгөл хөдлөлдөө автаа юу?

Су: Тийм биш ээ.

Хаан: Тэгж л найдъя.

*******************

Су: Ситу Жиюүэг олсон уу?

В: Эзэнтэн, яагаад тэрнийг олох гээд байгаа юу? Сүүлд ямар ч шалтгаангүй танд уурлаад, гүнгийн өргөөнд байсан бүх дарсыг уучихсан. Эзэнтэн, Ситу Жиюүэ ууланд, ойн гүн рүү зугтах дуртай шүү дээ. Арав хоног заримдаа хагас сар гарч ирдэггүй.  Хайж байгаа эмийн ургамлаа олохоос нааш...

Су: Нэмж хүн явуул. Их Жао улсын төлөөлөгчид ирэхээс өмнө олох хэрэгтэй.

В: Мэдлээ.

*******************

Эр: Чэн вантан, манай тагнуулууд Их Жао улсын төлөөлөгчид Их Яан улсад ирэх гэж байгаа гэж мэдэгдсэн. Их Жао улс манай урилгыг зөвшөөрсөн. Хоёр улс холбоотон болбол Их Жао улсын хаан төлөөлөгчдийг өөрөө удирдан ирнэ гэсэн.

Чэ: Их Жао, Их Яан улсууд холбоотон болбол сайн, муу хоёр талтай. Төлөвлөсөн зүйл байна уу?

Эр: Холбоотон болох талаар таамаг байсан. Гэхдээ хэтэрхий эрт байна.

Чэ: Юу гэсэн үг вэ?

Эр: Их Жао улсад дотоодын үймээн болох үеэр Их Жао улсын гүнж Их Яан улс руу зугтсан. Хаантан өөрийн биеэр ирж байгаа шалтгаан нь, гүнжийг буцааж авч явах зорилготой. Жао Еэ гүнжийг олсоноос зайлахгүй. Тийм болохоор Их Жао улсын хаан төлөөлөгчдийн хамтаар өөрөө ирэхийг хүсч байгаа. 

Чэ: Тэгэхээр сайн муу хоёрын аль нь ч байж мэднэ. Их Жао улсын гүнж Их Яан улсад амиа алдах юм бол миний дүү хүнд байдалд орно. Яваад, Шиао Хэнийг сайн ажигла. Тэрэнтэй уулзсан хүн бүрийг шалга.

Эр: Мэдлээ.

*************

Эр: Шен ноён үүргээ биелүүлсэн. Энэ удаа төлөөлөгчдийг угтаж авах багт орсон нь хаантан танд маш их итгэдгийг харуулж байна. Таны ирээдүй гэрэлтэй байх нь. Тэмдэглэх хэрэгтэй шүү.

Эр2: Манай хүү мэдлэгээр гавихгүй ч, хөгжим жаахан мэддэг юм. Цэнгүүний үеэр лимбэ, бас ятга тоглуулж хоёр улсын холбоотон болсонд баяр хүргэвэл ямар вэ?

Ю: Би эх орныхоо төлөө үүргээ биелүүлж байгаа төдий. Та бүхэнтэй яаж эн тэнцэх билээ. Төлөөлөгчдийг хүлээн авах цэнгүүнд оролцох хүмүүсийг Ёслолын яамны журмын дагуу нэрсийн жагсаалт гаргаж сонгоно. Журмын дагуу бүгдийг хийнэ. Оролцохыг хүссэн хүн бүр нэрээ бүртгүүлж болно.

Эр2: Шен ноён танд зөвлөгөө өгсөнд талархая.

Эр3: Бид явъя даа. Дараа уулзъя.

Еэ: Шен ноён, ийм том цэнгүүн зохион байгуулах амаргүй. Биеэ бодоорой. Тусламж хэрэгтэй бол Шижиэ миний бие туслахад бэлэн шүү.

Ю: Гялайлаа.

*********************

Руй: Сайн ид. Энэ... Сайн идээрэй.

Шу: Идэхээс өөр юм мэдэхгүй. Өөр хийж чаддаг юм байна уу? А Ли туршчихаад байна. Ах нь байж тэрэнд тусалдаггүй юм уу?

Руй: Ли арийн занг мэдэж байгаа биз дээ. Тэгээд ч, би ямар тэрний ганц ах уу?  яагаад Еэ Шижиэд хэлэхгүй байгаа юм?

Еэ: Ордон Их Жао улсын төлөөлөгчдийг хүлээн авах цэнгүүнд оролцож, авъяасаа үзүүлэх хүмүүсийг сонгохоор болсон. Ли арийн чадвараар бол заавал сонгогдоно. Хийх юм өгвөл сэтгэл санаа нь дээрдэж мэдэх юм. Гэхдээ тэрний зөвшөөрөх үгүйг мэдэхгүй байна. Тэрнийг ятгахыг та хоёрт даатгая.

*****************

Хуай: Алив. Хамт идье.

Шүэ: Та-та сая юу гэсэн бэ?

Еэ: Хамт хоолоо идье гэж хэллээ. Май, хурдан ид.

Шүэ: За.

Еэ: Бүх зүйл сайхан болно. Ли арь. Их Жао улсын төлөөлөгчид хэд хоногийн дараа ирнэ. Ордноос тэднийг хүлээн авах хүмүүсийг сонгож байгаа. Чи оролцох уу? Жинхуй, Лиу Шу хоёр оролцоно гэж байна лээ. Чи сонгогдчихвол манай баг дахиад нийлнэ гэсэн үг.

Шүэ: Үгүй ээ. Би зүгээр  л амармаар байна. Дараа нь та... Лиу Шу, Жиан Жируй хоёрыг над дээр ирэх хэрэггүй гэж хэл. Би уулзахгүй.

*****************

Шүэ: А Жао. Аав одоо өөрөө хоолоо идэж чаддаг болсон. Бид хоёрыг санахгүй байгаа ч гэсэн, аав амьд байгаа цагт найдвар байгаа гэсэн үг. Би анх нийслэлд ирээд ганцаараа байсан. Одоо... миний дэргэд аав байгаа. Бас надтай жаргал, зовлонгоо хуваалцах нөхөд байна. А Жао. Би азтай байгаа биз? Гэхдээ... ганцаараа байхыг хүсч байна. Тэгвэл... надаас болж хэн ч хохирохгүй. Тон арь...

Су: Жао Кө чиний ол гэсэн хүнийг  авчирсан. Тэр хүн хүнд итгэхгүй байгаа. Тэрэнтэй уулзахдаа болгоомжтой байгаарай.

Шүэ: Хайтан. Хайтан. Хайтан. Би байна. Хайтан, би байна. Битгий ай.

Ха: Надад бүү хүр. Бүү хүр. Надад битгий хүр.

Шүэ: Би байна аа, Хайтан. Би байна. Шүэ Фанфей байна. Хайтан.

Ха: Авхай.

Шүэ: Би байна.

Ха: Та амьд байна.

Шүэ: Би амьд байна. Алив, чамайг харъя. Нүүр чинь яагаад вэ?

Ха: Юу-юу ч биш.

Шүэ: Тантай дахиад уулзахгүй  нь гэж бодож байлаа. Намайг өршөө.

Ха: Бүгд миний буруу. Тэгэхэд би таныг-таныг аваад явах ёстой байсан юм. Намайг өршөө.

Шүэ: Тэндээс явсаны дараа юу болсон юм?

Ха: Эзэнтэнд таны хэлсэн үгийг  дамжуулсны дараа хэн нэг нь миний толгойд таар углаж, намайг цохиж ухаан алдуулсан.

Эр: Алив. Ийш нь шидчих.

Эр: Явъя.

Ха: Ухаан ороод хартал олон хүн булдаг булшинд байсан. Намайг үхсэн гэж бодоод хаяад явсан байх. Үхлээс мултарсны дараа би буцаж очиж, бас гэртээ ч харьж зүрхлээгүй. Баригдахаас айсан. Тэгээд би ойролцоо байдаг мужаар хэдэн сар хэрэн тэнүүчилж, хүмүүсийн идээгүй орхисон хоолоор хооллож байсан. Хэдэн сарын дараа дүүтэй харахаар гэртээ очсон. Хүмүүсээс асууж сурагласаар Шүн овогт юу болсныг олж мэдсэн.

Шүэ: Хайтан. Их зовжээ. Бүгд миний буруу.

Ха: Авхай, таны буруу биш ээ. Биднийг хорлосон хүмүүсийн буруу. Тэр үед Шен овгийн эсрэг хөдлөх ёстой байж.

Шүэ: Чамайг сайхан амьдраасай гэж хүсч байна. Чамайг амьд байгаасай гэж хүсч байна. Энд сайн амраад ав. Чамайг сайн харж хандаарай гээд би хэлчихье.

*************

Шүэ: Су гүн. Нэг гуйлт байна.

Су: Нүүрэн дээрх  шархыг нь хэлж байна уу?

Шүэ: Тийм ээ. Жиюүэг эргээд ирвэл надад хэл дуулгаарай. Жиюүэгээс Шүэ захирагч, Хайтан хоёрыг эмнэж өгөөч гэж гуйх гэсэн юм.

Су: Тэрний хор хэрэглэдгийг чи сайн мэднэ. Амьд үлдэхийн тулд тэдний амийг эрсдэлд оруулж байна.

Шүэ: Тэрэнд итгэж байна.

Су: Тэрнийг олохоороо хүн явуулж хэл хүргэнэ ээ.

Шүэ: Су гүн... морил.

Су: Хүнийг хамгаалахын тулд яах ёстойг мэдэх үү? Хамгаалахыг хүссэн хүнээ өөрөөсөө түлхэж болдоггүй юм. Өөрийн нүдний өмнө, ойр байлгах хэрэгтэй. 

Шүэ: Та ч гэсэн  тэгдэг үү?

Су:  Надад тэгэх хэрэг байхгүй.

Шүэ: Су гүн бусдын яриаг нууцаар сонсдог муу зуршлаа гээхгүй юм аа?

Су:  Та нар чанга ярьдаг болохоор л тэр.

Шүэ: Тэгвэл миний буруу гэх гээ юу?

Су:  Алдаа мэдэж байвал боллоо. Их Жао улсын төлөөлөгчдийн хүлээн авах цэнгүүнд оролцох уу?

Шүэ: Яагаад энийг асуудаг билээ?

Су:  Энэ хэргийг Шен Юрон хариуцаж байгаа.

Шүэ: Су гүн. Та надад нэг удаа “Зүүн тэнгисийн Хуан гүн”-ий түүхийг ярьж өгсөн. Өнөөдөр би танд “Үзэгслэнт бүсгүй эргэн ирсэн” тухай түүх ярьж өгье. Нэн язгууртан залуу ноён аялж яваад үзэгслэнтэй бүсгүйд сэтгэл алдарчээ. Бүх насаа тэрэнд зориулна гэж амалж. Гэвч дараа нь тэр бүсгүйг орхиж, нийслэл рүү буцжээ. Эцэг эхийнхаа заавраар баян тансаг айлын язгууртан бүсгүйтэй дэр нэгтгэж. Гэвч тэр язгууртан бүсгүйг өөрийнх нь хаясан бүсгүйтэй царай зүснээс гадна биеэ авч явах байдал нь хүртэл адилхан гэж төсөөлөөгүй байжээ. Залуу ноёнтон язгууртан айлыг төрсөн охиноо өөртэй нь гэрлүүлэхээс дургүйцэж... оронд нь өөр хүн явуулсан  гэж ойлгосон байна. Гэвч тэр бүсгүй өөрийнх нь хаяад явсан  бүсгүй  байсан юм. Гэрлэснийхээ дараа залуу ноёнтон  өөрийг сэжгийг батлахаар оролдсоор байж. Эцэст нь, юу болсныг мэдэх үү?

Су:  Язгууртан бүсгүйг хөнөөсөн.

Шүэ: Су гүн яахаараа цус асгаруулах дуртай байдаг байна аа?

Су:  Тэд нэг нэгэндээ дурласан юм биш биз?

Шүэ: Харж л байя. Би танд энэ шийг тоглож үзүүлье. Су гүн харж байгаарай.

**************

Руй:  Жиан Ли яагаад оролцохгүй байгаа юм бол? Шен Юроноос суралцмаар байна  гээд байгаагүй билүү? Яасан бэ?

Шу: Тэнэг амьтан. Яагаад гэнэ шүү.  Сэтгэлээр унаснаас зайлахгүй. Танай өргөөнд олон үйл явдал болсон. Тон арь нас барчихаад байхад... хэн эрдэм номонд шамдаж, юм заалгахыг хүсэх юм?

Руй:  Тэрэн шиг юм сурах дуртай хүмүүст энэ эмчилгээ болдог юм. Надад итгэхгүй байвал Еэ Шижиэгээс асуу.

Еэ: Жиан Ли оролцохыг хүсэхгүй байгаа бол энэ талаар дахиад ярих хэрэггүй. Тэрнийг тайван байлгая.  Бид нар ч гэсэн саад болоод хэрэггүй.

Шу: Яаж тэгж болдог юм? Тэрнийг ганцааранг нь орхиж болохгүй.

Шүэ: Төлөөлөгчийн асуудлыг хэлэлцэж байна уу?

Руй:  Чи чинь яаж байна аа? Чимээ гаргадаггүй юм уу?

Шу: А Ли.

Руй:  Хаачих гэж байгаа юм?

Шүэ: Үеэл ах аа. Хаантан төлөөлөгчдийг хүлээн авах ажлыг Шен Юронд даатгаа юу?

Еэ: Тийм ээ.

Шүэ: Би оролцмоор байна.

******************

Дүү: Ах аа. Жао улсын төлөөлөгчдийг хүлээн авахад би тусалж болох уу?

Ю: Наадахаа наанаа үлдээчих.

Дүү: За.

Ээж: Юрон, Их Жао улсын төлөөлөгчдийг хүлээн авах цэнгүүн юу болж байна?

Ю: Зүгээр ээ.

Ээж: Дүү чинь шударга ёс сургуулийн олон шавь нар оролцох хүсэлтээ захирдлаар ирүүлсэн гэж хэлсэн. Жиан арь авхай хүсэлт гаргаа юу? Ээжийнхээ хэлэхийг сонс. Манай Шен овгийнхон амттай хоол идэж, тав тухтай амьдарч байгаа нь Ваннин гүнжийн ач. Ямар нэг юм хийхээсээ өмнө Ваннин гүнжийг уурлуулж болохгүй  гэдгийг битгий мартаарай.

Ю: Ваннин гүнж. Ваннин гүнж. Юу ч болсон бай Ваннин гүнж. Шен овог Ваннин гүнжийн нохой болоо юу?

 Ээж: Чи-чи чинь юу ярьж байна аа?

Ю: Бидэнд байгаа бүхнийг Ваннин гүнж өгсөн гэж бодож байна уу? Тэгвэл миний олон жил улс оронд, хаантан зүтгэснийг юу гэх вэ? Манай Шен овгийн өдөр бүр эдэлж хэрэглэж байгаа бүхэн миний хичээл зүтгэл болохоос Ваннин гүнжийн  шагнал биш.

Дүү: Ээж танд санаа зовоод л тэгж байна. Таныг буруу шийдвэр гаргаж, алдаа гаргах вий гэсэндээ л...

Ю: Та нар надад энийг өдөр шөнөгүй сануулж байдхад... би яаж алдаа гаргаж зүрхлэх билээ?

Дүү: Ах таны хэлснийг сайн ойлгож байгаа.

*******************

Руй: Төлөөлөгчдийн цэнгүүд оролцох хүмүүсийн нэрс гарчихаж. Щэ Шижиэ. Лиу Шу бид хоёр зөвшөөрсөн захидал хүлээн авсан. Бид дөрөв дахиад нэгдэх нь.

Шу: Яасан? А Лийд захидал ирээгүй.

Руй: Захиа ирээгүй гэнэ ээ? Биднээс хамгийн мундаг нь шд.  Захиа ирэх л ёстой доо.

Шу: Тэнэг. Тэрэнд захиа ирээгүй гэж хэлээд байна.

Руй: Зөвшөөрөөгүй байсан ч, хүсэлт гаргасан  захиаг нь буцааж өгөх ёстой. А Лигийн захиа алга болчихоогүй байгаа?

Шүэ: Алга болох ёсгүй. Шен ноён шийдэж чадахгүй байгаа байх.

Еэ: Юу гэсэн үг вэ?

Шүэ: Надад гуйх юм байна.

Еэ: Юу юм?  

Шүэ: Тэрнийг Жиангийн өргөөнд ирж, намайг өөрийн биеэр урихыг хүсч байна.

******************

Ю: Хаантан, Их Жао улсын төлөөлөгчдийг хүлээн авах баг бэлэн болсон.   Энэ жагсаалтыг татварын албаны түшмэл Еэ Шижиэгээр бичүүлсэн байгаа. Эрхэм дээдэс та харна уу. Би ингээд явъя даа.

Хаан:  За.

Еэ: Хаантан.   Надад нэг хүсэлт байна. Жиан арь авхайн “Цагаан лийр цэцэглэсэн хавар” аялгуу манай улс даяар тархсан. Жиан арь авхай төлөөлөгчдийг хүлээн авахад оролцож, холбоотон болох цэнгүүний үеэр Их Жао улссын төлөөлөгчдийн өмнө энэ аялгууг тогловол тэдний сэтгэлд хүрч, манай улсад ирсэндээ талархах буй за.

Хаан:  Энийг Мианжу хэд хэдэн удаа надад дурсаж байсан. Жиан Лигийн “Цагаан лийр цэцэглэсэн хавар” аялгууг байнга магтдаг юм. Өмнө болсон ордны цэнгүүний үеэр тоглохыг нь сонсохыг хүсч байлаа. Гэвч төрийн хэрэгтэй байсан учраас эрт явахаас аргагүй болсон. Шалгалтын үеэр Шен ноён байсан байх аа. Юу гэж бодож байна?

Ю: Хаантан, яах аргагүй гайхалтай бүтээл.

Хаан:  Жиан арь авхай нэр жагсаалтанд алга байна. Оролцох хүсэлтээ ирүүлээгүй хэрэг үү?

Ю: Жиан арь авхай  хүсэлт гаргасан. Гэвч саяхан Жиангийн өргөөнд болсон хэргийг бодож үзээд зөвшөөрөхгүй байхаар шийдсэн.

Хаан:  Шен ноён чи ч гэсэн Жиан арь авхайд муу ёрын сүнс шүглэсэн гэж бодож байна уу? Жиангийн өргөөний асуудлыг би сайн мэдэж байгаа. Гэхдээ ер бусын  үзэгдлийн талаар нээлттэй ярилцах нь тохиромжгүй. Шен түшмэл, явцуу бодолтой байна.

Ю: Мөхөс намайг өршөө. Еэ түшмэл ээ, би Жиан арь авхайн хүсэлтийг зөвшөөрөх болно. Үеэл нь болохоор та захиаг нь дамжуулаад өгчих.

Еэ: Шен ноёнтон, энэ албаны хэрэг.  Би хөндөнгөөс оролцох тохиромжгүй хэрэг. Хүсэлтийг нь та зөвшөөрөөгүй болохоор, Жиан арь авхай буруугаар ойлгож мэднэ. Шен ноён очихгүй бол би юу гэж тайлбарлах билээ?

****************

Б: Авхай. Та үнэхээр зөв бодсон байна. Шен ноён тантай уулзахаар ирсэн. Манай өргөөний гадна байгаа.

Шүэ: Төлөөлөгч ирэх гэж байхад Шен ноён ямар  хэргээр над дээр ирдэг билээ?

Ю: Танаас хүсэх зүйлтэй ирлээ. Төлөөлөгчдийг хүлээн авах  цэнгүүний тухай ордонд ярилцаж байх үеэр хаантан Жиан арь авхайн “Цагаан лийр цэцэглэсэн хавар” аялгууг сонсох хүсэлтэй  гэдэгээ хэлсэн.

Шүэ: Миний “Шударга ёс”  сургуулийн  элсэлтийн шалгалтын үеэр тоглосон аялгуу. Хаантанг ийм өндрөөр үнэлнэ гэж бодсонгүй.

Ю: Жиан арь авхайн хөгжмийн чадварыг нийслэл хүрээнд мэдэхгүй хүн үгүй.  Тийм болохоор ам дамжин хэлэлцэх нь аргагүй. Жиан арь авхай даруу байсан нь дээр байх. “Цагаан лийр цэцэглэсэн хавар” гунигтай аялгуу. Их Жао улс холбоотон болохоор ирж байгаа болохоор энэ аялгууг тоглох тохиромжгүй юм. Тийм болохоор Жиан арь авхайг энэ дууг тоглохгүй байхыг хаантнаас хүсэхыг санал болгоё.

Шүэ: Сэтгэл хөдлөлөөр хөдөлж, шалтаглан ятгах. Мэдэхгүй хүн бол Шен ноёныг надад санаа зовниж, алсыг харж байна гэж хэлэх байх.

Ю: Жиан арь авхайг нөхцөл байдлыг ойлгоно хэмээн найдаж ирсэн минь энэ. Жиан арь авхай хүсэхгүй байгаа бол би хаантанд өөрийн биеэр хэлж, энэ ажлаас татгалзах болно. Өнөөдөр төвөг удчихлаа. Дараа уулзъя.

Шүэ: Шен ноёнтон. Юунаас  айгаа вэ?

Ю: Жиан арь  авхай, юу хэлэх  гээ вэ?

Шүэ: Шен ноён намайг цэнгүүнд оролцуулахыг хүсэхгүй байгаа бол миний хүсэлтээс татгалзахад болох байсан. Гэтэл та татгалзаагүйгээс  гадна зөвшөөрөөгүй. Та эрэгэлзэж байна.

Ю:  Миний яагаад эргэлзээд байгааг та мэдэж байгаа. Таны зорилго илэрхий байна.

Шүэ: Миний зорилго оо? Шен ноён та эндүүрээгүй биз?

Ю: Та бусдыг  хуурч чадах ч,  намайг  хуурч чадахгүй.

Шүэ: Шен ноён минь дээ, Шен ноён минь. Таныг тэнэг гэх үү эсвэл биеэ тоосон гэх үү? Шен ноён намайг нас барсан эхнэрээ гэж бодоод байх шиг байна. Тийм итгэлтэй байгаа бол Ваннин гүнж, эрхэм дээдэс хоёрын өмнө яах гэж худал хэлсэн юм? Та намайг таны нэр хүнгүй талийгаач эхнэр биш, тэргүүн сайд, ордны их түшмэл Жиан Юанбайгийн охин Жиан Ли гэдгийг сайн мэдэж байгаа. Би тэрэнтэй адилхан харагддаг байлаа гээд юу гэж?

Ю: Тийм бол... миний хариуцаж байгаа хэрэгт яагаад оролцох гээд байгаа юм?

Шүэ: Миний шивэгчин намайг хамгаалж амиа алдсан. Миний дүү төрсөн дүүгээс өөрцгүй хүн байсан. Би сэтгэлээр унаж, шаналж байна. Яахаа мэдэхгүй цөхөрч байна. Зүгээр л цэнгүүнд оролцож, баяр хөөр мэдэхийг хүсч байна. Энэ буруу юу? Миний захианд татгалзахыг хүсч байгаа бол талийгаач эхнэрийнхээ нэрээр шалтаглах хэрэггүй. Тэрний оронд хүн итгэхээр  шалтаг ол. Үгүй бол хүмүүс таныг гэмшиж байна гэж бодох вий. Сайн яваарай, Шен  ноёнтон.

******************

Ээж: Хүү минь. Миний хэлэхийг сонс. Бид нар тансаг хоол идэж, тав тухтай амьдарч байгаа нь Ваннин гүнжийн л ач.

Гүнж: Ярьж байгааг чинь сонсоод сэтгэл өвдчихлөө. Харамсалтай нь чамайг аргадаж чадахгүй нь.

Шүэ: Миний шивэгчин намайг хамгаалж амиа алдсан. Миний дүү төрсөн дүүгээс өөрцгүй хүн байсан. Зүгээр л цэнгүүнд оролцож, баяр хөөр мэдэхийг хүсч байна.

29-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home