The double-28

The double 2024-28

Үргэлжлэх хугацаа: 47мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Ээж: Юроны ээж

Дүү: эм,  Юроны дүү

Ш: эр, Су гүний өвөө

 

 

Гарчиг:  Тавилан. 28-р анги.   

В: Эзэнтэн, таны хэлдэг үнэн байж.  Жи Шуран  ордны зурхайчтай уулзсан.

Су: Эхлээд Ваннин гүнжийн ордны гадна сүнсний гал гарсан. Дараа нь Жиангийн өргөөнд очиж муу сүнсийг зайлуулна. Ордны зурхайч. Ордны зурхайч зөвхөн ордонд ажиллах ёстой бус уу?

В: Тэгвэл шууд очоод бариад авъя.

Лу: Энэ ордны зурхайчийн өргөөний зураг. Би хүмүүсээ явуулж шалгуулсан.

Эр: Эзэнтэн. Жиан арь авхай ирлээ. Эзэнтэн, Жиан арь авхай ирлээ.

Шүэ: Орой  болсон хойно саад болсонд өршөө. Су гүнийг ийм орой албаны хэрэг хэлэлцэнэ гэж төсөөлсөнгүй.

Су: Зүгээр ээ. Бид нар шатар тоглож байсан юм. А Ли хамт тоглох уу?

Шүэ: Би өнөөдөр тусламж гуйхаар  ирсэн болохоор удаан саатаж чадахгүй нь.

Су: Дахиад уу?

Шүэ: Танд ашигтай зүйл болохоор уурсах хэрэггүй.

Су: Хэл л дээ.

Шүэ: Су гүн, ордны зурхайчаас салмаар байна уу?

В: Бид нарын яриаг нууцаар сонсоо юу?

Шүэ: Би Су гүний хүнтэй орж ирсэн. Нууцаар сонсох боломж яаж гарах билээ. Гэхдээ би цагаа олж ирсэн бололтой.

Су: Жиангийн өргөө муу сүнс зайлуулах гэж байгаатай холбоотой юу?

Шүэ: Тийм ээ. Хойд ээж маань аавыг ятгаж ордны зурхайчийг өргөөндөө авчирч муу сүнсийг хөөхөөр болсон. Надад сэжигтэй санагдаад байна. Тэр хүн ганцаараа ордны зурхайчийг ятгаж чадахгүй. Бодоод байсан чинь, ордны зурхайчийг хөдөлгөж чадах, надад дургүй хүн Ваннин гүнжээс өөр хүн байхгүй. Ордны зурхайч зөвхөн ордонд, зөвхөн хааны гэр бүлд үйлчлэх ёстой. Гэтэл өөр хүнд үйлчилж байхад Су гүн яаж зүгээр хараад суух билээ?

Су: Гайхалтай.

Шүэ: Су гүн та санал нийлж байна уу?

Су: Юу хүсч байгаагаа хэл.

Шүэ: Надад хүний дуу хоолойг дуурайж,уруулаа хөдөлгөлгүй ярьж чаддаг хүн олж өгөөч.

Су: Тэгээд л болоо юу?

Шүэ: Тийм ээ.

Су: За.

Шүэ: Гялайлаа. Су гүнд саад болохоо больё. Би явлаа.

Су: А Ли. Сая юу гэж хэлсэн бэ?

Шүэ: Юу?

Су: Надад ашигтай зүйл болохоор уурсах хэрэггүй гэсэн үү?

Шүэ: Би Су гүнд их  өртэй гэдэгээ мэднэ. Жаахан сандарсан болохоор шалтаг гаргасан юм. Хэзээ нэгэн цагт танд төлөх ёстой өрөө төлнө гэж боддог байлаа. Одоо бодоод үзсэн  чинь төлж дийлэхгүй юм шиг байна.

Су: Төлөх хэрэггүй.

Шүэ: Тэгвэ таны л гарз.

Су: Хамаагүй ээ.

Шүэ: Тэгвэл би явлаа.

Су: Ордны зурхайн яаманд ажиллаж байгаа хүмүүсийг буцааж тат.

Лу: Мэдлээ.

В: Жиан арь авхай яаж ганцаараа ордны зурхайн яамтай тэмцэх болж байна?

Су: Зүгээр ээ. Би ялагдал хүлээж чадаж байхад, тэр ч гэсэн чадна.

В: Жиан арь авхай, хамгаалдаг хүнтэй болж. Сайн...

Су: Өнөөдөр ташуурдахаа болилоо. Сэтгэл санаа сайхан байна.

*********************

Хо: Маргаашийн бэлтгэлийг хийж дууссан уу?

С:Бүгд бэлэн. Ордны зурхайч орой 17цаг өнгөрөөгөөд ирнэ. Тэр үед... энэ танг Руяао авхайн аманд хйихэд болно.

Хо: Ху татварыг сайн харж бай. Миний төлөвлөгөөг сүйтгэж болохгүй.

С:Эзэгтэй, Ордны зурхайч сайн хүн шиг санагдахгүй байна. Дахиад ямар нэг алдаа гарвал яах вэ?

Хо: Юунд санаа зовсон юм?

С: Та өөрийгөө аюулд оруулж байна. Ингэх хэрэг байгаа гэж үү?

Хо: Жиндай, чи миний дэргэд хэдэн жил болж байна?

С: Таныг төрсөнөөс хойш гэхээр одоо гуч гаран жил болж байна.

Хо: Тэрнээс хойш би их өөрчлөгдсөн байх, тийм үү? Хэлж болно оо.

С: Бага байхын л та илүү сэргэлэн байсан. Аавынхаа үгнээс байнга зөрдөг байсан. Харин одоо... аавтайгаа улам адилхан болж байна.

Хо: Чи ч гэсэн намайг өөрчлөгдсөн гэж бодож байгаа биз дээ? Тийм үү?

С:Эзэгтэй. Та ямар ч боллоо гэсэн миний хувьд та л бол та. Юу ч болж байсан би таныг хамгаалах болно. Гэхдээ таны гунигтай байхыг хармааргүй байна. Одоо би Жи овгийн  нэгдүгээр авхайг үнэхээр их үгүйлж байна. Юунд ч санаа зовдоггүй, нүүрэнд нь үргэлж инээмсэглэл тодорч явдаг байсан.

Хо: Жиан Лигаас салсны дараа... бүх зүйл сайхан болно.

С: Өөрийгөө бодох хэрэгтэй шүү. Би явъя даа.

********************

Тон: Эгч ээ, Су гүний явуулсан хүн ирсэн. Би хувцасыг нь солиод шивэгчний хувцас өмсүүлчихлээ. Одоо Бай Шүэтэй байгаа.

Шүэ: Тэрэнд байнга миний ойр байгаарай гэж хэлээрэй. Хэтэрхий хол ч биш, хэт ойр ч биш.

Тон: За.

Шүэ: Өнөөдрийн хэрэг амаргүй байх болно. Би чамайг хамгаалж чадахгүй болохоор чи аюулгүй газар байж бай.

Тон: Эгч ээ, санаа бүү зов. Би болгоомжтой байна аа.

Шүэ: Нааш ир. Энэ хэрэг дууссаны дараа чамд төлөвлөсөн юм байгаа юу?

Тон: Үнэнийг хэлэхэд миний хүсэл их амархан. Дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдрахад л болно. Жэнюү сүмд хөгшин эмгэн шиг идэх хоол, өмсөх хувцасгүй амьдрахыг хүсэхгүй байна.

Шүэ: Май.

Тон: Энэ...

Шүэ: Нээгээд хар. Энэ хэрэг дууссаны дараа чамайг миний дэргэд байвал би их талархана. Одоо чи уншиж, бичиж чаддаг болсон болохоор хорвоо дэлхийтэй танилцахыг хүсвэл.... би чамд Луяанд байшин худалдаж авсан. Жижиг арилжаа хийгээд амьдарч болно. Нэг өдөр хуримаа хийхийг хүсвэл сайн хүн олдог юм шүү. Хүсэхгүй байсан ч дутах гачигдах зүйлгүй сайхан амьдарч болно.

Тон: Би яаж авах юм бэ?

Шүэ: Тон арь. Би чамайг дүүгээ гэж боддог болоод удаж байна. Дахиад тэгж ярьж болохгүй шүү.

Тон: Эгч ээ.

*******************

Бөө: Жиан сайдын амгаланг айлтгая.

Аав: Ордны ёслолоос өөр хүн үйлчилдэггүйг тань мэднэ. Манай Жиан овгийг тоож, туслахаар ирсэнд гялайлаа.

Бөө: Жиан сайд хэтрүүлж байна. Бүх зүйлд учир шалтгаан байдаг. Би Жиангийн өргөөнд ирсэн нь хувь тавилан юм.

Аав: Морил.

Бөө: Жиан сайд та морил. Энэ гуравдугаар авхай юу?

Хо: Тийм ээ.

Бөө: Муу ёрын сүнс сэтгэлээс  төрж, муу өс хонзонг төрүүлдэг. Мянган жил  сүүдэргүй бас үндэс үгүй тэнүүчилнэ. Чамайг эндээс тонилохыг тушааж байна. Муу ёрын сүнс чи  гараад ир...

Хо: Яао арь. Яао арь.

Аав: Яао арь.

Хо: Яао арь. Яао арь.

Аав: Яао арь.

Хо: Яао арь. Яао арь.

Аав: Яао арь. Яао арь.

Хо: Яао арь.

Аав: Миний охин яах нь энэ вэ?

Бөө: Гуравдугаар авхайд муу ёрын сүнс үүрлэсэн байна. Их хүчтэй сүнс. Тэрнийг хамаг амин чанарыг сорж байна.

Хо: Яао арь.

Бөө: Энэ сүнсийг үндсээр нь  зайлуулахгүй бол амь насанд нь аюултай.

Хо: Зурхайч ноёнтон. Тэр муу сүнс хаана байна аа?

Бөө: Сая намайг ирж байхад танай өргөөний хаалганы дээр хар сүүдэр харагдсан. Энэ өргөөнд муу ёрын сүнс байгааг илтгэж байна.

Аав: Энэ өргөөнд хэзээ ч элдэв зүйл болж байгаагүй. Яахаараа муу ёрын сүнс байдаг билээ? Зурхайч аа, та буруу хараагүй биз?

С: Эзэгтэй. Болохоо байлаа. Өвөг дээдэс... өвөг дээдсийн бунханд гал гарч байна. Хажуугийнх нь байшин ч гэсэн шатаж байна.

Бөө: Муу ёрын сүнсийг аль болох хурдан хөөх хэрэгтэй. Хэрвээ тэр сүнс биеийг олж хүнд нэвтэрвэл... сайд танай гэр бүл бүхэлдээ аюулд орно. Амиа ч  алдаж мэднэ.

Хо: Яао арь. Миний Яао арь ингэж болохгүй шүү. Яао арь. Яао арь. Яао арь.

Аав: Зурхайч аа. Энэ сүнсийг яаж зайлуулах вэ?

Бөө: Муу ёрын сүнс хүний биед орогнох ёстой. Жиан сайд аа, өргөөндөө байгаа хүмүүсийг яаралтай цуглуул. Хэнд шүглэснийг мэдэхийн тулд сүнснүүдээс асууж, ёслол үйлдэх хэрэгтэй.

*****************

Бөө: Тэнгэрийн хүсэл үргэлж зөв байдаг. Рашаан ариутгаж, сүнсний сахиус тэнгэрийн хүслийг агуулдаг... Муу ёрын сүнснүүдийг дарж, жинхэнэ төрхийг нь илчилнэ. Муу ёрын сүнс, буг чөтгөрт нуугдах газар үгүй.

Руй: Муу ёрын сүнс, буг чөтгөр... ший янгуу шиг харагдаж байна.

: Дуугүй бай.

Руй: Үнэнээ л хэлж байна шд.

2: Надад ч гэсэн тэгж санагдаад байна.

: Улаан модоор хийсэн илд муу ёрын сүнснээс хамгаалдаг гэсэн. Манай өргөөн муу ёрын сүнс байгаа бол устгах нь тодорхой.

Бөө: Булшаа орхисон тэнүүлч сүнс. Ариун сүмийн тайван байдлыг алдагдуулж. Тэнгэр, газрын үүд хаалга нээгдэж. Тэнүүлч сүнс чи гарч ир...

Б Тон: Авхай.

Руй: Жиан Ли.

Аав: Зурхайч аа. Яаж байгаа нь энэ вэ?

Бөө: Жиан сайд аа. Энэ авхайн биед сүнс нуугдаж байна. Энэ авхай муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн байна. Хурдан зайлуулахгүй бол энэ авхайгаас гадна... Жиан овог эмх замбараагаа алдана.

Тон: Худлаа ярихаа боль. Манай авхайд яахаараа муу ёрын сүнс байдаг юм. Хүн гүтгэхээ боль.

Руй: Юун дэмий юм яриад байгаа юм? Жиан Лийд яахаараа муу ёрын сүнс шингэдэг юм?

: Ли арь их зөөлөн, хэр баргийн дуугардаггүй хүүхэд. Яаж муу ёрын сүнс шингэсэн  байх юм? Энд эндүүрэл гарсан байх.

2: Зурхайч аа, та буруу харсан байна. Жиан Лийд муу ёрын сүнс шингэсэн байх боломжгүй.

Хо: Тийм ээ, зурхайч ээ. Ли арь Чинчэн уулын Жэнюү сүмд арван жил амьдарсан. Жэнюү сүм ариун  газар. Муу ёрын сүнс байх ёсгүй.

Бөө: Эзэгтэй та эндүүрч байна. Ууланд өндөр мод, ургамлын үндэснүүд байдаг болохоор их чийглэг байдаг. Тийм болохоор муу ёрын сүнснүүд өсч, хорон санаагаа хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Энэ авхай Жэнюү сүмд байсан бол муу ёрын  сүнс дагуулж ирсэнээс зайлахгүй. Эргэж ирсэнээсээ хойш ухаан бодол нь улам булингартаж байгаа. Шалтгаан нь Чинчэн уулнаас болсон байх ёстой.

Руй: Сайн муу олон л юм хэллээ. Бид нар яагаад танд итгэх ёстой юм? Бид яагаад хэлсэн үгэнд чинь итгэх ёстой гэж?

: Аятайхан яриач.

Руй: Үнэнийг л хэлж байна шд.

: Зурхайч та өршөөж хайрла. Бид нар нэг  л ойлгохгүй байна. Ли арь Жиан овгийн хөөрхөн ааштай, халамжтай, хүмүүжилтэй залуу авхай.  Тэрнийг буруутгахаасаа сайн  шалгасан нь дээр байх.

Бөө: Муу ёрын сүнсэнд автсан хүний зан ааш нь гэнэт өөрчлөгддөг. Энэ авхайн зан ааш эргэж ирсэнээсээ хойш өөрчлөгдсөн эсэхийг асууж болох уу?

С: Өөрчлөгдсөн. Хоёрдугаар авхай эргэж ирсэнээс хойш зан ааш нь өмнөхөөсөө огт өөр болсон. Өөр хүн шиг л болчихсон.

Бүгд: Тийм ээ. Тэр үнэн шүү.  Нээрэн  тэгсэн.

Гүнж: Жэнюү сүмд арван жил амьдарсан Жиан арь авхай, Жиангийн өргөөнд ирэхээсээ өмнө хэн нэгний гарт хэрцгийгээр алагдсан болохоор өрөвдөж байна. Жиан арь авхайн аав Жиан сайд энийг мэдээгүй байсан бололтой.

Шүэ: Зурхайчийн хэлдэг түмэн зөв. Хүний ааш зөн богино хугацааны дотор гэнэт өөрчлөгдөх боломжгүй. Гэвч Ли арь би Жэнюү сүмд ганц хоёр хоног байгаагүй. Ганц хоёр сар болоогүй. Арван жил болсон. Арван жил гэдэг богино хугацаа биш. Жэнюү сүмд Лиу эзэгтэйтэй таараагүй бол... Ли арь би  дусал ч ус уулгүй өдөр шөнөгүй сөхрөөд сууж байгаа. Энэ бол Жэнюү сүмд энгийн үзэгдэл. Идэх хоолгүй, өмсөх хувцасгүй. Боломж л гарвал занцуулж, өршөөл гуйх ч эрх байдаггүй. Ийм байхад хамгийн өгөмөөр, зөөлөн сэтгэлтэй хүн ч, ямар ч гэмгүй гэнэн хүүхэд байсан... зан ааш нь өмнөхөөсөө өөрчлөгдөх нь гарцаагүй. Түрүүн зүйлс... аав аа. Ли арь би махад дуртай байсан. Зөөлөн хөнжил, бас тод өнгийн хувцас өмсөх дуртай байсан. Гэвч Жэнюү сүмд олон жил болоход... аль ч улиралд ганц хөнжил хэрэглэж, удаан хэрэглэснээс болоод сэмэрч урагдсан байдаг байсан. Өнгө голох нь битгий хэл өмсөх хувцастайдаа талархдаг байлаа. Өмнөх шигээ эрх дураараа байж, өмнөх шигээ ихийг шаарддаг байсан бол би аль хэдийн үхчихсэн байгаа. Миний өөрчлөлт,  амьд үлдэхийн төлөө байсан.

2: Сонсов уу. Жиан Лийд өөр арга байгаагүй. Ямар юмных нь муу ёрын сүнс байдаг юм?

Бөө: Та нар юу мэдэх вэ? Муу ёрын сүнснүүд хорон санаатай боловч сүнс төдий. Хүний биед ороод удсан бол эзнийгээ дагах нь тодорхой. Эзнийхээ сүнсийг сорж, эзнийхээ чадварыг эзэмшиж, хэлбэр  дүрсийг нь дуурайдаг. Муу ёрын сүнс тийм амар эд биш. Бас хэлбэрээ олох хүртэл эзнээ байнга сольж байдаг. Тэгэх юм бол өмнөх эзнийхээ чадварыг өөртөө шингээсэн байдаг. Жиан арь авхайн ятга тоглох чадвар шалгалтын үеэр багш нарыг бүгдийг нь гайхшруулсан гэсэн. Энэ муу ёрын сүнсний олж ирсэн чадвар байж таараа. Тэрнээс гадна Жиан арь авхай Шүэ захирагчийн хэргийг өөрчлөхийн тулд амь насаа эрсдэлд оруулсан. Бас Шүэ захирагчийн нас барсан охин Шүэ Фанфейтэй адилхан гэж хүмүүс ярьдаг. Муу ёрын сүнсний өмнөх эзэн нь Нас барсан Шүэ Фанфей байснаас зайлахгүй. Тийм болохоор би Чинчэн уултай холбоотой гэж хэлсэн юм. Нөхөд өө, сайн бодоод үз.

Руй: Шүэ Фанфей?

Хо: Энэнээс өмнө Ли арь... Шүэ захирагчийн хэргийг ордонд хэлэлцсэний дараа... Шүэ захирагчийг Хуайшиан руу буцаагаагүй.  Оточ дуудаж, тан хүртэл бариулсан гэсэн. Тэрний өмнө Ли арь Шүэ Хуай Юантай ямар ч холбоогүй байсан. Гэнэтхэн яагаад гадны хүнд тэгж их  сэтгэл гаргасан байх вэ? Арай үнэхээр...

Бөө: Жиан арь авхай. Та Шүэ Фанфейттэй уулзаж байсан уу?

Шүэ: Уулзаж байсан. Би Шүэ Фанфейн ачаар амьд гарсан. Амийг минь аварсанд би талархаж явдаг.

Бөө: Тэгж л таараа. Муу ёрын сүнс Шүэ Фанфейн биед шингэж хорон муу юм хийсэн байж таарна. Шүэ Фанфейг үхсэний дараа Жиан арь авхайн биед шингэсэн байж таарна. Муу ёрын сүнснүүд хорон санаатай, зальтай. Хурдан тэрнийг үгүй хийхгүй бол Жиан овог тэр чигтээ сүйрэх болно.

Охин: Аав аа. Ээж ээ.

Эм эм: Авхай.

Хо: Яао. Руяао.

Охин: Ээж ээ.

Хо: Миний охин. Миний Яао арь.

Аав: Зурхайч аа. Миний охинд шингэсэн муу ёрын сүнсийг  яах гэж байна?

Бөө: Танай өргөө ариун бус газар болохоор сүнсийг дарахад тохиромжгүй. Жиан арь авхайг би сүм рүү авч явна. Хэдэн сарын турш ёслол үйлдэх болно. Тэгж байж л муу ёрын сүнсийг зайлуулж чадна. 

Охин: Аав аа. Ээж ээ.

Бөө: Жиан сайд аа. Та аль болох хурдан шийдэх хэрэгтэй. Муу ёрын сүнс биеийг нь хянадаг болчихвол оройтно гэсэн үг.

2: Ах аа. Та арай Жиан Лийд муу ёрынд сүнс шингэсэн гэж итгээд байгаа юм биш биз дээ?

Руй: Авга ах аа. Бусдын гүтгэлгэнд бүү итгэ. Жиан Ли Жэнюү сүмд хангалттай зовсон. Дахиад тэгж  зовоох юм бол тэр амьд үлдэхгүй.

2: Тийм ээ.

Тон: Эзэнтэн, авхай маань гэмгүй.

: Манай Жиангийн өргөөнд муу ёрын сүнс байх ёсгүй. Ах аа. Хурдан шийд л дээ.

: Тийм ээ, том ах аа. Шийдвэрээ хурдан гарга л даа.

: Тэгэхгүй бол яаж тайван амьдрах болж байна аа?

3: Тийм ээ, ах аа.

Руй: Авга эгч ээ, та чинь юу яриад байна аа? Ийм дэмий юм ярихаа боль л доо.

: Яахаараа дэмий юм байдаг юм.

Аав: Дуу! Дуугүй бол. Эхнэр. Чи юу гэж бодож байна?

Хо: Ёслол... тэрэнд муу юм хийхгүй гэвэл... ордны зурхайчид Ли арийг өгч явуулаад шалгуулбал ямар вэ?  Дараа нь буцаад ирэхээс л хойш. Руяао ийм байдалд орчихоод байна. Жиан Лийд бас муу юм болбол... би ч гэсэн амьдарч чадахгүй.

Руй: Авга ах аа.

Охин:  Аав аа.

Эм: Гуравдугаар авхай.

Охин:  Өвдөөд байна.

Хо: Яао арь. Миний  Яао арь.  

Охин: Өвдөөд байна.

Хо: Яао арь. Яао арь. Яао арь. Яао арь. Яао арь... Одоо яах вэ?

Аав: Зүгээр ээ. зүгээр.

Руй: Жиан Ли.

Аав: Ли арь.

Руй: Жиан Ли.

Аав: Ли арь.

Эм: Юу болоод байна аа?

Б: хоёрдугаар авхай.

2: Ли арь.

: Ли арь.

2: Яасан бэ?

Руй: Жиан Ли. Битгий айлгаад бай л даа. Чи зүгээр үү?

2: Жиан Ли.

Аав: Ли арь.

Охин: Аав аа.

Эм эм эм: Хоёрдугаар авхай.

Охин: Аав аа.

Эм эм эм: Өөр хүн шиг болчихож.

Охин:  Аав аа. Юүэ арь өвдөөд байна. Юүэ арь өвдөөд байна.

Аав: Юүэ арь?

Хо: Зурхайч аа.

Аав: Юүэ арь.

Хо: Жиан  Лийд муу ёрын сүнс шингэсэн байна. Хурдан аваад яв.

Бөө: аваад яв.

Охин: Аав аа. Аав аа, надад туслаач дээ. Аав аа, тусал л даа.

Ху: Миний охиныг тавь. Миний Юүэ арийг тавь. Миний Юүэ арийг тавь.

 Охин:  Аав аа.

Ху: Миний Юүэ арь.

Руй: Ху татвар.

Ху: Юүэ арь.

2: Яагаад энд байдаг билээ?

Ху: Юүэ арь.

Руй: Мэдэхүй ээ.

Ху: Эзэнтэн, эзэнтэн. Та санахгүй байна  уу? Юүэ арийн хоолой байна  шүү дээ. Юүэ арийн хоолой байна.

Аав: Юүэ арь.

Хо: Яв. Хурдан хүн дуудаад тэрнийг аваад яв. Хурдал.

С: Мэдлээ.

Ху: Юүэ арь.

С: Хүн ир. Ху татварыг аваад яв.

Ху: Үгүй ээ.

С: Хурдан аваад яв.

Ху: Үгүй ээ.

Су: Бушуу аваад яв.

Ху: Эзэнтэн.

С: Дэмий юм ярихаа боль.

Ху: Намайг тавь.

Охин: Аав аа.

Аав: Юүэ арь.

Ху: Манай Юүэ арь байна.

Охин: Аав аа.

Ху: Эзэнтэн.

Охин: Аав аа, намайг авраач дээ.

Эмээ: Юу хийгээд байгаа юм. боль. Боль гэж байна. Тэрнийг тавь. Энэ миний том ач охин Жиан Юүэ байна. Энэ хэргийг шийдэгдэх хүртэл хэн ч явж болохгүй.

Хо: Ахайтан. Энэ  галзуу эм дэмий юм яриад байна. Сун мөмө. Хурдан аваад яв.

С: Мэдлээ.

Ху: Ахайтан. Би галзуу биш. Би охиныхоо хоолойг танилгүй яах вэ дээ.

Охин: Аав аа.

Ху: Ахайтан.

Охин: Аав аа.

Ху: Манай Юүэ арь мөн байна.

Охин: Аав аа, надад туслаач дээ.

Ху: Эзэнтэн. Сонс л доо. Манай Юүэ арь таныг  дуудаж байна.

Охин: Аав аа.

Ху: Таныг дуудаад байна.

Охин: аав аа, надад туслаач дээ. Аав аа.

Аав: Юүэ арь.

Хо: Ноёнтон, Ху татварийн ухаан эрүүл бус байна.

Аав: Тэр өвдөөгүй. Энэ Юүэ арийн хоолой мөн байна.

Ху: Манай Юүэ арь мөн байна.

Аав: Юүэ арь.

Ху: Юүэ арь.

Аав: Юүэ арь. Миний Юүэ арь. Аавыгаа өршөөгөөрэй.

Охин: аав аа, өвдөөд байна.

Аав: Хаана нь өвдөж байна? Аавдаа хэлчих.

Охин: Толгой өвдөөд байна.

Ху: Юүэ арь.

Аав: Юүэ арь.

 Охин: Миний толгой цустай  байна.

Аав: За за.

Охин: Толгой өвдөөд байна.

Хо: Ноёнтон.

Аав: Битгий ай. Битгий... Юүэ арь... Юүэ арь.

Охин: Би дахиад Руяаог уйлуулахгүй. Ээж ээ, намайг битгий түлхээрэй. Толгой өвдөөд байна. Миний толгой зөндөө цус болчихсон байна. Намайг битгий ал.

Аав: Битгий ай.

Охин: Битгий ал л даа. битгий...

Аав: Битгий ай.

Охин: намайг битгий алаач дээ. Намайг битгий ал. Битгий алаач дээ.

Хо: Донгосохоо боль. Жиан Ли. Муу ёрын сүнсээр хүмүүсийг хуурах гэсэн арга чинь...

Ху: Чи Юүэ арийг алсан.

С: Үгүй ээ.

Охин: Аав аа...

Ху: Чи миний охиныг алсан байна.

Аав: Юүэ арь.

Ху: Чи миний охиныг алсан байна.

Охин: Намайг битгий алаач.

Хуй: Миний охин наймхан настай байсан. Яагаад алж байгаа юм?

С: Эзэгтэйд битгий хүр.

Ху: Яагаад? Яагаад?

Аав: Битгий ай. Битгий ай.

Ху: Намайг тавь. Намайг тавиач. Яагаад?

Тон: Авхай.

Шүэ: Аав аа. Эмээ. Ордны зурхайч үнэхээр чадварлаг юм. би үнэхээр үзээгүй зүйлээ үзлээ. Аав аа. Би нэг жаахан охин харсан. Тэр нэрээ Жиан Юүэ гэдэг  гэж хэлсэн. Намайг ээжээс өршөөл эрээрэй гэж хэлсэн.

Аав: Ингэхэд чи юу харсан юм?

Шүэ: Би Жиан Юүэ, Яао арь хоёр тоглож байгааг харсан. Руяао уйлаад байсан болохоор ээж Жиан Юүэд уураа гаргасан. Тэрнийг түлхээд унагачихсан. Хөөрхий Жиан Юүэ... толгойгоо хаданд цохиод нас барчихсан. Гэтэл тэрнийг хиймэл нуур руу шидэж ослоор үхсэн болгож харагдуулсан.

Ху: Жи Шуран. Чи үнэхээр хэрцгий юм. Миний хөөрхий охин... чиний гарт амиа алдсан байна. Миний Юүэ арь. Миний Юүэ арь.

Хо: Худлаа ярихаа боль. Жиан Лийд муу ёрын сүнс шүглэсэн байна. Зурхайч аа. Хийж чадах юм алга уу? Хуран энэ муу  ёрын сүнсийг аваад яв.  Жиан Лийг ээжийгээ, дүүгээ алсан гэж ярьдаг. Ээж нь би. Тэрний алсан хүүхэд... чиний хүүхэд байсан. Тэр үед би хөл хүнд байсан. Гэтэл заавал надтай тоглоно гээд асраас дагуулж гарсан. Тэр үед би унаад хүүхдээ алдчихсан. Тэр байгаагүй бол чи бид хоёр хүүтэй байх байсан. Тэгсэн бол чи ганцаардаж, цөхөрч амьдрахгүй байсан. Би хүүхдийнхээ өшөөг авахыг олон жил хүссэн. Чи хүсэхгүй байна уу? Надад Жиан Лигаас салахад туслахгүй юм уу?

Бөө: Жиан арь авхайн биеийг Шүэ Фанфейн сүнс эзэмдсэн байна. Нэн даруй устгах хэрэгтэй.

Тон: Эгч ээ, болгоомжтой.

Руй: Зурхайч. Ордны зурхайч хүн алчихлаа.

3: Явъя.

Эм эм эм. Хүн алчихлаа.

Шүэ: Тон арь.

Хо: Болохгүй ээ.  

Бөө: Өвөөд яв.

Эм: Ахайтан.

Аав: Ахайтныг өргөөнд нь аваачиж өг.

Руй: Би... би... Жиан Ли. Хурдан зугт.

2: Руй аюултай шүү дээ.

: Руй.

Руй: Жиан Ли хурдан зугт.

Аав: Ли арь. Хурдан зугт.

Шүэ: Бай Шүэ, хурдан оточ дууд.

Аав: Хурдан зугт.

Б: За.

Руй: Зугтаарай, Жиан Ли. Жиан Ли.

С: Энэ...

С: Яаж байна аа? Яах гээ вэ?

Бөө: Ухар. Ухар. Ойртох юм бол тэрнийг алчихна шүү. Явъя.

С: Зурхайч аа. Эзэгтэйг маань үлдээ л дээ... манай эзэгтэйг үлдээгээч.

Хо: Лиу Вэнцай.

Бөө: Жаргалтай байна. Үхэхээсээ өмнө... хамгийн сүүлд харсан хүн... чи байлаа... сайхан байна. Чи надад амь насаараа өртэй. Би хойд насандаа чамайг заавал олно.

Хо: Вэнцай.

*******************

Хүмүүс: Ямар олон хүн үхээ вэ? Дахиад гаргаж байна.  Ямар аймаар юм бэ? Юу болсон юм болоо? Ийм юм байх гэж. Яахараа ийм юм болдог байна аа?

С:  Би Шураны юмыг бэлдээгүй байна. Намайг тавь...

***************

Тон: Эгч ээ. Намайг өршөө. Эцсээ хүртэл хамт байж чадсангүй. Таны дэгэд байхад миний амьдралын хамгийн жаргалтай үе байсан. Хойд насандаа эгч дүүс болж дахин уулзахыг хүсч байна.

Шүэ: Үгүй ээ.

Тон: Эгч ээ. би авхай дээрээ очих болохоор баяртай байна.

Шүэ: Тон арь.

Тон: Эгч ээ, намайг авхайн маань дэргэд оршуулаарай... Эгч ээ, та үнэхээр үзэгслэнтэй. Та инээхээрээ хөөрхөн харагддаг. Эгч ээ, битгий уйл. Тон арь... таны инээхийг харах  дуртай.

Шүэ: Уйлахгүй ээ... Тон арь. Тон арь. Тон арь. Тон арь. Тон арь. Авч явж болохгүй. Тон арь. Тон арь. Тон арь. Тон арийг битгий авч яв л даа. Авч явж болохгүй ээ. Эргээд ир... Эргээд ир...

Шу: Жиан Ли.

Руй: Жиан Ли.

Еэ: Жиан Ли.

Шу: Жиан Ли.

Шүэ: Тон арь.

Руй. Жиан Ли.

Шүэ: Битгий яв л даа... авч явж болохгүй ээ. Тон арь.

Руй: Жиан Ли.

Шүэ: Тон арь.

Аав: Ли арь. Тэрнийг явуул. Эрт явж байж, эрт эргэж төрнө.

Шүэ: Тон арь. Үгүй ээ.

Шу: Жиан Ли. Жиан Ли.

Шүэ: Тон арь. Тон арь. Тон арь, битгий яв л даа. битгий яв. Намайг өршөө. Намайг өршөө.

Эм: Өнөөдөр эзэгтэйд шинэ давуугаа үзүүлье.

Эм: Эзэгтэйд сайхан зохих байх.

Ху: Юүэ арийн хэрэг илэрсэн болохоор би санаа зоволгүй тэрэн дээр очиж болохоор боллоо. Би олон жил нэг зүйлийг нууж явсан. Еэ Жэнжэнийг ч бас Жи Шуран хөнөөсөн. Жиан овгийн эхнэр болохын тулд.

***************

Хаан: Ордны зурхайн алба зурхай зурдаг болохоор ордонд харъяалагддаг. Ийм хорон санаатай хүний гарт орчихсон байдаг. Зурхайн яаманд би сүүлийн үед сэтгэл дундуур байсан юм. Ийм явдал болсон болохоор Зурхайн яаманд өөрчлөлт хийх цаг болж. Ваннин Жиан арь авхайг гэнэтхэн гарч ирээд шатрын хүүнүүдийг нь ална гэж бодоогүй байх. Энэ удаа бид бооцоогоо  зөв тавьсан бололтой.

Гүнж: Шүэ Фанфе. Харж л байгаарай. Юу болохыг харж бай.

28-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home