The double-27

The double 2024-27

Үргэлжлэх хугацаа: 50мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Ээж: Юроны ээж

Дүү: эм,  Юроны дүү

Ш: эр, Су гүний өвөө

 

 

Гарчиг:  Тавилан. 27-р анги.   

3э: Юүэ арь. Явъя. Бид хоёр чамайг буцаагаад авч явна гээд Жу овгийнхонд хэлчихсэн.

3: Юүэ арь. Хамт явъя л даа.

И: Би явахгүй. Эндээс явбал би хэн ч биш болно. Тэрнийг сайн асрах юм бол хурдан  босох болно. Бид хоёр хүүхэдтэй болчихвол би Жу овгийн эзэгтэй болно. Би Жу овгийн эзэгтэй болмоор байна.  

: Юүэ арь.

3: Явъя.

И: Жу Яанбан. Жу Яанбан. Чи намайг зоддог байсан ч гэсэн, одооноос би хаашаа ч явахгүй. Би чиний эхнэр байж, чамайг жаргалтай байлгахын тулд сайн халамжилна.

*****************

Хо: Ямар их бэлэгтэй ирээ вэ. Үнэхээр их гялайлаа.

Эм: Манайх Руяаог өөрийн хүн болгохыг тэсэн ядан хүлээж байна.

Хо: Яао арь, бэлэн болоогүй л байна уу? Ичээд байгаа юм байлгүй.

Эм:  Яарах хэрэггүй ээ. Яарах хэрэггүй.

Хо: Яао арь. Чи эзэгтэйтэй мэндэл.

Р: Чи эзэгтэйн амгаланг айлтгая.

Ч: гурвдугаар Жиан авхай.

Эм: Өчигдөр Нинюан тайжийн эхнэр танайд ирсэн гэж сонссон. Руяао айсан уу?

Хо: Жаахан айсан байх.

Эм: Өдий насны эмэгтэй хүүхдэд санаа зовохгүй байх аргаггүй. Сүй тавьж байж л санаа амардаг юм. Хоёр гэрээрээ хуримаа аль болох хурдан хийсэн нь дээр байх.

Хо: Таны хэлдэг  зөв.

Эм: Би хүнээр сайн өдөр харуулсан. Гурав хоногийн дараа сайн өдөр байна  лээ. Тэр өдөр гэж тохирвол ямар вэ?

Р: Тэгж их яарах шаардлагагүй.

Хо: Таны хэлснээр болъё. Зочдын жагсаалтаа надад харуулаач, би нэмэх хүн байна уу, хараадахъя.

Эм: Зочдын нэрсийн жагсаалтыг аль хэдийн гаргачихсан. Манай Чи болон Жиан овгийн хурим өргөн дэлгэр болох ёстой.

Ч: Тийм ээ.

Эм: Нийслэлд байгаа хүн бүхэн мэдэх ёстой. Руяао, чи юу гэж бодож байна?

Р: Тэгж хэтрүүлэх хэрэггүй.

Хо: Яао арь. Чи эзэгтэй урилгаа хурдан тараавал бид талархах байна.

Эм: Тэгье ээ, тэгье. Гадна дотно амжуулах ажил их байна.

Шүэ: Жиан Руяао. Өөрийнхөө хэн бэ гэдгийг сайн бодоод үз.

Эм: Эртхэн буцаж ажлаа амжуулахыг бодъё.

Ч: Бид ингээд явъя даа.

Р: Чи эзэгтэй, түр хүлээ. Энэ хуримыг би зөвшөөрөхгүй.

Аав: Чи залуу ноёнтой хуримлахыг хүсэхгүй байгаа бол надад эртхэн хэлэхгүй яасан юм? Яах гэж хурим хийхгүй гэдэгээ нүүрэн дээр нь хэлж доромжилж байгаа юм? Ээж чинь энийг бэлдэх  гэж хичнээн хичээснийг мэдэх үү? Ээжийнхээ нэрийг ч бодохгүй.

Р: Ээж ичиж байгаа бол би ичээгүй гэж үү?

Аав: Чи...

Р: Ээж анхнаасаа миний хэлэхийг сонссон бол ийм юм болох байсан уу?

Хо: Сонс доо. Намайг буруутгаж байна. Жу Яанбантай тавьсан сүйг цуцалснаас хойш би хаа сайгүй хайж байж ийм сайн айл олсон.

Аав: Би Чи залуу ноёныг Жу Яанбанаас дутахгүй гэж бодож байна. Чи яагаад... чамд юу нь таалагдахгүй байгаа юм?

Р: Таалагдахгүй зүйл алга.

Аав: Тэгээд, яагаад тэгж байгаа юм?

Р: Би ээжид гомдолтой байна.

Хо: Юу гэнэ ээ?

Р: Ээж ээ. Миний төлөө зөндөө юм хийснийг чинь мэднэ. Намайг бага байхаас авахуулаад миний төлөө хийж байгаа зүйлс чинь надад таалагдаж байгаа бол уу гэж та бодож байсан уу? Намайг найман настай байхад аав намайг аялалд авч явна гэсэн. Та эмэгтэй хүүхэд ийм эрт олон хүний нүдэнд өртөх хэрэггүй гээд явуулаагүй. Арван настай байхад намайг ятга сур гэсэн. Хуруунууд маань шалбарч, цус гарч, эвэр тогтсон ч намайг амрахыг зөвшөөрдөггүй байсан. Намайг 12 настай байхад намайг тан уу гэсэн. Уухгүй гэхээр Су мөмөгөөр надад хүчээр уулгуулсан. Жиан Лигийн сүйг цуцалж намайг оронд сүй тавихдаа надаас асуусан уу?

Хо: Тэгсэн ч чи одоо ч тэрэнд сайн биз дээ?

Р: Тийм ээ. Та нададт хүчээр тулгасанч гэсэн, би тэрэнд сайн. Би таныг буруутгагүй. Гэхдээ би хангалттай зовсон. Тиймээс хойшид би өөрийнхөө хүссэнийг хийх болно. Ээж та, миний гэрлэлтэнд оролцох хэрэггүй.

Хо: Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Жу Яанбантай гэрлэнэ гээд зөрүүдлээд байсан, одоо намайг буруутгаж байдаг. Чи ухаанаа алдчихаа юу?

Р: Би ухаанаа алдаагүй. Хэдий үнэнч, сайн хүн биш гэдгийг нь мэдэж байсан ч би Жу Яанбанд сайн байсан. Гэхдээ одоо би ойлгосон. Би тэрэнд сайн байгаагүй. Зүгээр л, Жиан овогтоос зугтахыг хүссэн. Хүнтэй гэрлээд ч хамаагүй танаас зугтахыг хүссэн. Ээж ээ, би юу ч мэддэггүй байж. Одоо би бүгдийг нь ойлгодог болсон. Миний ийм болсон нь танаас л болсон.

Хо: Чи... Чи... ноёнтон, та хар даа.

Аав: Руяао. Чи...

Эмээ: Болно оо. Энэ тийм сүртэй хэрэг биш. Би ч гэсэн  залуудаа тэрэн  шиг байсан. Би ээж аав хоёрын тавьсан байсан сүйг цуцлаад өөрөө зөрүүдэлж байж аавтай чинь гэрлэсэн юм. Тэгээд сайхан л амьдарч байна. Би Руяаог өөрийн гэсэн бодолгүй гэж боддог байлаа. Шураны хэлсэн болгоныг хийхээс өөр юмгүй. Ийм бодолтой байсныг нь мэдсэнгүй. Сайн юм боллоо. Тэрний хүссэнээр болж, өөрөө шийдэхийг нь харж байя.

Хо: Гэхдээ Чи овог...

Эмээ: Чи овгийн залуу ноён эр хүн. Яасан гомдол тавиад  байна уу?

Хо: Ахайтан...

Аав: Эхнэр... эхнэр. Руяао өөрөө шийдэхийг  хүсч байгаа бол... чи өрөө мэдээд хий. Тэгвэл чи санаа зовохгүй байж болно гэсэн үг. Тэрнийг зүгээр орхи. Алив... Алив, суу. Суу л даа... Суу...

*****************

Хо: Жиан Ли тэгж байна уу? Жиан Ли тэгж хэл гэж заагаа юу?

Р: Хэн ч надад заагаагүй. Миний хэдэн жилийн өмнөөс хэлэх  гээд хэлж чадахгүй байсан үг.

Хо: Хэдэн жил ээ? Энэ гэрт чамайг гэх хүн надаас өөр байхгүй. Жиан  Лигийн  үгэнд хууртаж байгаагаа мэдэж байна уу? Чиний толгойг эргүүлэх гэж тийм үг зааж өгч байгаа юм. Өөрт нь ашигтай болохоор тэгж байгаа юм? чамайг хорлож байгаа юм.

Р: Жиан Ли надад муу юм хийж байгаагүй. Тэр өдөр эхнээсээ эцсээ хүртэл намайг Жу Яанбантай зугтах гэж байсныг тэр хэлээгүй. Та л надаар тэрний тухай яриулах гэж оролдсон.

Хо: Чи юугаа мэддэг юм? Тэр чамайг буруутгасан бол харин ч чамайг гүтгэж байгааг нотолж, тэр амархан мултарч чадахгүй байсан. 

Р: Тэгвэл би... Миний нэр хүнд яах вэ? Миний сэтгэл яах вэ? Та Жиан Лийг л хорлохыг бодож байна. Миний тухай бодож үзсэн юм уу? Та дандаа хүмүүс намайг хорлож байна гэж ярьдаг. Үнэндээ тнамайг хүмүүст итгүүлэхгүй гэж, өөрийнхөө хүссэнийг  надаар хийлгэх гэсэндээ л тэр.

С: Эзэгтэй.

Хо: Чиний төлөө би хичнээн хичээснийг мэдэх үү?

Р: Жиан Ли, Жиан Юүэ хоёрыг миний төлөө хөөхийг хүссэн гэх гээ юу?

Хо: Юу хэлэх гээ вэ?

Р: Юу ч биш. Танд хэлчихье. Миний төлөө ийм юм хийх хэрэггүй. Жиан Руяао би, дээр нь гарахын тулд хүмүүсийн цогцсон дээр гишгэхгүй. Тэгээд ч хүний цогцсон дээр гишгэж байж дээшээ гарах ёстой юм бол гарахгүй байсан нь дээр. Би аавд хүнтэй гэрлэхгүй, аялалаар явж эрдэм ном сурна гэж хэлнэ.

С: Эзэгтэй, болохгүй ээ. Гуравдугаар авхай, хурдан ээжээсээ өршөөл эр. Таныг өршөөнө өө.

Р: Хүсэхгүй байна.

Хо: Өнөөдрөөс хэнтэй  ч битгий уулзуул.

С: Юу...

*****************

Тат: Руяаогаас болоод уурласаар л байна уу? Чи овогтой хуримлаж чадаагүй байсан ч зүгээр ээ. Тэднийх тийм ч нэр хүндтэй айл биш. Би дараа эрхэм дээдсээс Руяаод тохирох хүн олж  өгөөч гэж гуйя.

Хо: Хуримнаас болоогүй ээ. Руяао л. Жиан Ли тэрний толгойг эргүүлчихэж. Өөр хүн шиг болчихоод байна. Би тэрнийг хянаж чадахаа больсон.

Тат: Энэ Жиан Ли Руяаогаар оролдож зүрхэлнэ гэнэ ээ?

Хо: Энэ янзаараа тэрний учрыг  олох амаргүй болох нь. Энэ удаа тэрнийг  заавал үгүй хйих хэрэгтэй.

Тат: Тэр үед байцаан шийтгэх газраас эгч та өөрөө очиж тэрнийг  гаргаж авсан. Тэрнийг танд жаахан ч гэсэн талархах байх гэж бодож байлаа. Гэтэл хараад байх нь ээ, миний буруу байж.

Хо: Тэрнийг гаргаж авсандаа би харамсахгүй байна. Би Жиан Юанбайг бодсондоо л тэгсэн.

Тат: Эгч танд бодож, төлөвлөсөн юм байгаа юм уу? Та яахаараа Ваннин гүнжтэй орооцолдчихдог билээ? Яах гэж таныг дуудсан юм? Тэрэнд ашиглуулж болохгүй.

Хо: Дайсны маань дайсан миний нөхөр гэдэг байх аа. Тэр Жиан  Лийг үхээсэй гэж надаас ч илүү хүсч байгаа.

Тат: Эгч та шийдсэн бололтой.

Хо: Дүү санаа бүү зов. Энэ удаа би тэрнээс заавал сална.

*******************

Б: Авхай. Манай гэрээс захиа ирсэн. Хайтан авхайн  талаар мэдээ ирсэн байна.

Шүэ: Хурдан суу.

Б: За. Таны хайж байгаа Хайтан авхай манай тосгоны будааны мухлагт байдаг гэж байна. Тэрнийг олон жил язгууртан айлын авхайн шивэгчин байсан гэсэн. Хэдэн сарын өмнө гэнэтхэн  эргэж ирсэн гэсэн. Гэхдээ зүүн хацран дээрээ их урт зүсүүлчихсэн байсан гэсэн. Мах нь гарчихсан, аймаар байсан гэсэн. Авхай таны хайж байгаа хүн мөн эсэхийг мэдэхгүй байна.

Шүэ: Миний чамаас гуйсан зүйлийг өөр хүн мэдэж байгаа юу?

Б: Авхай,  санаа бүү зов. Би бэр эгчдээ таны хэлснийг л хэлсэн. Тэр хүнд юу ч мэдэгдээгүй байгаа.

Шүэ: За.

Б: Би цай аваад ирье.

Шүэ: За.

Ха: Авхай.

Шүэ: Хайтан. Чи энд юу хийж байгаа юм?

Ха: Би таныг гаргана аа.

Шүэ: Тэд нар чамайг яасан бэ?

Ха: Шен овогтын өргөө там. Би таныг эндээс заавал гаргана.

Шүэ: Намайг зүгээр орхи. Шүэ Жаод хурдан хэл хүргэ. Ирж намайг ав гэж хэл.

Ха: Авхай.

Шүэ: Хурдан яв.

Ха: Тэгвэл та тэдэнтэй битгий муудалцаарай. Залуу ноёнтныг  иртэл хүлээж бай.

Шүэ: Залуу ноёнтныг иртэл хүлээж байгаарай.

Ха: Санаа бүү зов. Хурдан яв...

Б: Гэхдээ зүүн хацран дээрээ их урт зүсүүлчихсэн байсан гэсэн. Мах нь гарчихсан, аймаар байсан гэсэн. Авхай таны хайж байгаа хүн мөн эсэхийг мэдэхгүй байна. Тэрэнд юу тохиолдсоныг мэдэхгүй.

Су: Хэрэг гарвал энэ шүглийг  үлээгээрэй. Манай хүмүүс очиж таныг хамгаалах болно.

Шүэ: Хэрэггүй эд байж.

К: Хоёрдугаар авхай, надад юу даалгахсан бол?

Эм: Алив, наашаа наашаа. Наанаа буулгачих. Нааш нь аваад ир. Наадахаа тийш нь тавьчих. Ойлгосон уу?

Шүэ: Чи цэцэрлэгч биш билүү? Чамайг хэн гэдэг вэ?

К: Жао Кө гэдэг.

Шүэ: Жао Кө. Жиан овогтынд ирээд хэр удаж байгаа вэ? Эзэн чинь надад чиний тухай хэлсэн болохоор намайг энийг асууна гэдгийг мэдэж байгаа. Надад зүгээр л хэлчих. Тэр чамайг зандрахгүй гэж амалъя.

К: 7жилийн өмнө ирсэн.

Шүэ: 7жил ээ? Тэгэхээр миний хийж байгаа хөдөлгөөн бүрийг мэддэг байх нь ээ?

К: Авхай, надаар хийлгэх юм байна уу?

Шүэ: Жи Шуран хаашаа явж, хэнтэй уулзаж байгааг надад мэдэгдэж байгаарай.

К: Мэдлээ.

Шүэ: Бас... Нэг хүнийг хөдөөнөөс дагуулж ирэх хэрэгтэй байна.

К: Гэхдээ эзэнтэн надад таныг хамгаал гэж даалгасан.

Шүэ: Миний олж ирсэн гэсэн хүн өөр хүний гарт орох юм бол надад аюул учруулж магадгүй хүн.

 К: Мэдлээ.

*******************

Р: Жиан Ли, Юүэ арь хоёроос миний төлөө салах гэсэн гэж үү?

Эм: Жи Шуран, би чамайг сайнаар төгсөхгүй гэж хэлсэн байх аа. Ли арь чиний хийсэн нүгэл бүрийг илчлэх нь цаг хугацааны л асуудал.

Бөө: Би Жиан Лигаас салахад чинь тусалж чадна. Чамаас л шалтгаална.

С: Эзэгтэй. Сүйх тэрэг, бэлэг бэлэн болсон. Эзэгтэй. Хэцүү байвал хүчлэх хэрэггүй.

Хо: Нэгэнт шийдсэн бол дуустал нь хийх хэрэгтэй.

Эр: Чи овогтой ураг барилдах гээд чадаагүй болохоор надтай уулзахаар ирээ юу? Би тэтгэвэртээ гарахаараа Чи Вэнбинийг өөрийн оронд томилох гэж байгаа. Манай хоёр уран садан  болсон бол ашигтай байсан юм. Даанч, хурим хийхээ больсон болохоор, Чи овог ууртай байгаа. Ийм сайхан төлөвлөгөөг нураачихдаг.

Хо: Аав та бусдаас алдаа хайдаг хэвээрээ байх шив.

Эр: бусдаас алдаа хайх аа? Манай Жи овогт чи л төвөг удаж байна. Чи тэр ядуу зураачтай зугтаагүй бол... миний төлөвлөсөн байснаар бүгдийг хийсэн бол... би чамайг буцааж авчраагүй бол чи одоо ийм байх байсан уу? Талархаж мэдэхгүй, олон юм ярьж байдаг.... Дахиад миний охинд ойртох юм бол... чамайг булшны чулуугүй оршуулна гэж мэд.

Хо: Бүгд миний буруу. Тэрнийг өршөөчих л дөө.

Эр: Дахиад миний үгнээс зөрөх юм бол тэрнийг яахыг сайн санаж яв. Чиний хайртай хүн болгоныг би үгүй хийх болно... Би тэгээгүй бол чи  өдийд тэргүүн сайдын эхнэр болж чадахгүй байсан.

Хо: Аав та, миний яаж тэргүүн сайдын эхнэр болсныг умартаа юу? Тэр үед... та намайг ухаангүй хүнд зарах гэж байсан. Надад тэвчээртэй бай... тэнэг амьтантай гэрлээд... хэдэн жилийн дараа намайг хүүхэдтэй болчихвол  тайжийн өргөөний эзэн болно гэж хэлсэн. Тэгвэл би эд хөрөнгө,  нэр хүндтэй болно гэсэн. Юу ч үгүй зураачтай гэрлэснээс хамаагүй дээр гэсэн байх аа. Би сөхөрч суугаад тэрэнтэй гэрлэхгүй гэж танаас гуйсан. Намайг илүү дээр хүн олж чадахгүй бол тэр хүнтэй гэрлүүлнэ гэж та хэлсэн.

Эр: Тэгээд чи дээр  хүн олоо биз дээ?

М: Шуран, их ядарсан байх. Өдөр болгон энд ирж, өвчтэй надад хань болоод.

Хо: Бид нар эгч дүүс шүү дээ. Би таныг эдгэх хүртэл дэргэд чинь байна. Би явлаа. Маргааш дахиад ирнэ ээ.

Эр2: Жиан сайд та санаа бүү зов. Эзэгтэйн бие сайжирч байна.

Эр: Миний хэлсэн хүнтэй гэрлэхгүй. Жиан овгийн хүн ч болж чадахгүй. Чамд чаддаг юм байна уу?  

Хо: Жэнжэн эгчийн бие сайжирч байгаа. Би ийм юм болохыг яаж тааварлах билээ.

Эр: Өвчин дахидаг  юм. Тэрний өвчнийг сэдрээж чадах юм бол чи Жиан овгийн бэр болж чадна.

Хо: Яаж тэгэх юм?

Эр: Одоо чамд хоёр сонголт байна. Нэг бол тэр ухаан муутай хүнтэй гэрлэх. Эсвэл ямар нэгэн аргаар Жиан Юанбайгийн эхнэр болох. Алийг нь сонгохоо өөрөө мэд.

Хо: Та л намайг алхам алхмаар ийм болгосон. Аав аа, би танд талархах ёстой. Хэрцгий занг надад өвлүүлсэнд чинь. Ямар нэг юм болбол үргэлж бусдыг хорлохыг хүсдэг болгосонд. Намайг үргэлж дайснуудаар хүрээлүүлдэгт.

Эр: чи хангалттай хэрцгий биш болоод л тэгж байгаа юм. Жиан Юанбайгийн эхнэрийг хороогоод чамайг дээрдсэн юм байх  гэж бодсон юм. Тэр Ху гэгчийг хороо гэж байхад чи зүгээр гэж хэлсэн. Жиан Лийг хороо гэж хэлж байхад чи тэрнийг яаж ч  чадахгүй гэсэн. Одоо тэр чамаар оролдож эхэлж. Сайхан байна уу?

Хо: Таны хэлдэг зөв. Би хангалттай хэрцгий биш. Тэгээд л би илүү хэрцгий байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Яагаад бүх зүйлд би зовж байх ёстой юм.

Эр: Чи юу хэлэх гээ вэ?

Хо: Аав аа. Энэ цайг уугаад нойр чинь хүрэхгүй байна уу?

Эр: Аан?

Хо: Аав аа. Энэ их сайн цай. Та уугаад үз.

Эр: Чи... чи яах гээ вэ?

Хо: Лиу Вэнцай эргээд ирсэн. Танд тусалж, надад хэрцгий байхыг заахаар ирсэн.

Эр: Юу?

Хо: Тэр  надад Жиан Лигаас салахад тусалж чадна аа гэсэн. Гэхдээ... эхлээд намайг өшөөгөө авахад нь тусал гэсэн.

Бөө: Аав чинь намайг зодож алахаа дөхсөн. Миний хуруунуудыг хугалсан. Дахиад бийр барьж чадахааргүй болгосон. Одоо би тэрнийг гарыг хугалж, миний өмнө сөхөрч суугаад өршөөл эрэхийг хүсч байна.  Хийсэн зүйлийнхээ төлөө...

Эр: Юу? Гарыг минь хугалж... Чи тэгэх гэж ирээ юу?

Хо: Та намайг хэрцгий байж чадахгүй байна гэсэн байх аа? Одоо би хэрцгий байж чадна. Аав таны ганц гар байхад бас, та сөхөрч өршөөл эрвэл болчихно.

Эр: Тэр миний гарыг хугалдаг хэн юм? бас сөхөр гэнэ ээ? Тэрэнд тийм эрх байгаа юу?

Хо: Тийм  эрх байгаа. Тэр ордны зурхайн яамны тэргүүн зурхайч болсон.

Эр: Наймдугаар зэргийн зурхайч төдий. Би тэрнээс айх уу?

Хо: Тэрний ард Ваннин гүнж байгаа. Ордны зурхайг бүгдийг нь хариуцдаг. Хэдий өндөр албан тушаал биш ч гэсэн, ордонд дураараа орж болно.

Эр: Тэгээд юу гэж?Миний охин хааны хамгийн хайртай татвар.

Хо: Тэгэхээр та хоёр охиныхоо ачаар өдий зэрэгтэй яваа байх нь ээ. Бид нарыг хэрцгий биш гэж яаж хэлж чадаж байна аа? Өнөөдөр би хэр хэрцгий болохоо танд харуулъя. Таны гарыг хугалаад, Лиу Вэнцайгийн хаалган дээр чирч аваачина.

Эр: Лиу Вэнцай олон жилийнө өмнө алга болсон. Гэнэтхэн ордны зурхайч болж чам дээр ирсэн гэлээ... тэрний юу төлөвлөж байгааг хэн мэдэх юм? Тэрэнд хууртах хэрэггүй. Би чиний аав. Чамайг төрүүлж, өсгөсөн төрсөн  эцэг чинь байна. Шуран. Шуран. Шуран. Шуран. Намайг сонс. Шуран. Ээжийг чинь нас барахад чамайг дүүтэй чинь өсгөхийн тулд би дахиад эхнэр ч авч зүрхлээгүй. Та хоёрыг хойд эхийн гарт зовоохгүй гэж. Нэг жаахан охины учрыг олох гэж аавынхаа гарыг хугалж яаж болдог юм? Миний сайн охин. Ингэж ухаанаа алдаж болохгүй ээ. Шуран. Шуран аа.

Хо: Дахиад л чиний урмыг хугалах нь. Би дахиад л таны хүссэн шиг хэрцгий байж чадахгүй.

Эр: Хүн ир. Хүн байна уу?

****************

Тон: Бараг ирчихлээ.

Эм: Муу галзуу эм. Ингээд байх юм бол...

Ху: Надад өг.

Эм: Би энийг чинь хаячихна шүү.

Ху: Болохгүй ээ.

Эм: Өгөөдөх.

Ху: Миний Юүэ арь. Өг гэж байна.

Эм: Тавь гэж байна. Тавиач.

Ху: Өг. Надад өг.

Эм: Энүүгээр яах гэсэн юм?

Х: Юүэ арь.

Эм: Энийг хая.

Ху: Өгөөч.

Эм: Үхсэн хүний юманд битгий хүрээд бай. Муу ёр.

Ху: Үгүй ээ.

Эм: Өг  гэж байна.

Ху: Миний Юэү арийнх.

Эм: Байнга үхсэн хүний юм авч байх юм.

Шүэ: Чи эзэнтэйгээ ингэж харьцдаг юм уу?

Эм: Хоёрдугаар авхай.

Шүэ: Чи Жиан өргөөний дүрэм мэдэх үү?

Эм: Хоёрдугаар авхай, та буруу ойлгож. Ху авхай ухаанаа алдчихаад, би болиулах гэж оролдож байлаа.

Шүэ: Дахиад эзэгтэйгээ ингэж байгаад баригдах юм бол, Жиангийн өргөө рүү буцаана гэж мэд. Ахайтанд энийг чинь хэлнэ гэж мэд.

Эм: хоёрдугаар авхай, өршөө. Мөхөс миний буруу.

Тон: Авхайгаа хурдан өргөөнд нь оруул.

Эм: Мэдлээ. Ху авхай. Ху авхай. Ху авхай, явъя...

Ху: Юүэ арь. Миний Юүэ арь. Юүэ арь, битгий ай.

Шүэ: Өвгөдийн бунханыг ингэж хардаг юм уу? Сар болгон мөнгө явуулж байхад. Өвлийн хүйтэн болчихоод байхад нүүрс түлж өрөөг дулаацуулах ч үгүй, цонхны урагдсан цаасыг ч сольж мэдэхгүй юу? Надад дансны дэвтрээ аваад ир.

Эм: Энд... бүгд байгаа. Ху авхайн бие тавгүйрхдэг болохоор нүүрс түлэхгүй байгаа.

Шүэ: Би Ху авхайд тан авчирсан. Тон арь. Эзэндээ яаж үйлчлэх ёстойг заагаад өг.

Тон: Мэдлээ. Явъя.

Ху: Юүэ арь битгий ай. Юүэ арь. Битгий ай. Юүэ арь.

Шүэ: Ху авхай. Тэд нар явчихлаа. Тантай ярилцаж болох уу?

Ху: Манай Юүэ арь даарчихсан байна. Даарчихаж. Даарчихаж. Даарчихаж. Юүэ арь.

Шүэ: Би дахиад энд ирэхгүй. Ингээд л жүжиглээд байх  уу?

Ху: Ямар хэргээр ирээ вэ? Надтай ярилцахаар ирээгүй л байлгүй.

Шүэ: Юүэ арь эгч та хоёрын түүхийг сонсмоор байна.

Ху: Чи юу мэдэх вэ?

Шүэ: Ингэж асууж байхыг бодоход Юүэ арь эгчийн үхлийн ард өөр юм байгаа байх нь.

Ху: Хоёрдугаар авхай энэ талаар ярих гэж ирсэн бол... надад хэлэх юм алга.

Шүэ: Танд саад болохыг хүссэнгүй. Ээж та хоёр сайн нөхөд байсан болохоор ирсэн юм. Намайг бага байхад та байнга тэвэрдэг байсныг санаж байна. Юүэ арь эгч ч гэсэн надад сайн байдаг байсан. Тийм болохоор Жиан овгийн өргөөнөөс яваад олон жил болсон болохоор бараг юу ч санадаггүй ч гэсэн... Ху авхай та их дотно санагдаж байна. Ху авхай түүхээ ярихыг хүсэхгүй байгаа бол... би танд өөрийнхөө түүхийг ярья. Би багадаа гүтгүүлж, гэр бүлдээ хаягдсан. Чинчэн ууланд байдаг Жэнюү сүмд арван жил  амьдарсан. Чинчэн ууланд эндэхээс хамаагүй хүйтэн. Би тэнд арван жил болсон. Хүмүүс ямар харгис, хэрцгий болохыг мэдэрсэн. Ямар итгэл найдвар байгаагүй ч, би бууж өгөхийг хүсээгүй. Энэ хувь тавилан юм бол би сөрөхийг хүссэн. Миний буруу биш болохоор би толгой гудайхыг хүсээгүй. Яагаад тэр хорон санаатнууд өргөмжлөгдөж, бид нар зовж шаналаж, өөрсдийг нь алсанд талархах ёстой юм? Тийм болохоор би уулнаас бууж нийслэлд ирж, тэр хүмүүсийн өмнө зогсохыг  хүссэн. Ху авхай. Та галзуурсан дүр эсгэж, амьдарч байна. Гэхдээ охиноо алдсандаа өдөр бүр шаналж байгаа. Ийм байхад үхсэнээс ямар ялгаа байгаа юм? Та ч гэсэн над шиг гомдолтой байгаа бол, тэмцэх хэрэгтэй. Би танд тусалъя. Би танд тусалж чадна. Би хэлэх гэснээ хэлчихлээ. Дахиад саад болохоо больё.

Ху: Миний Юүэ арийг алсан. Миний... миний Юүэ арийг алчихсан.

Шүэ: Болгоомжтой.

Ху: Хоёрдугаар авхай. Юүэ арийг алчихсан. Тэрнийг алчихсан. Хоёрдугаар авхай, Юүэ арьт шударга ёс хэрэгтэй байна.

*****************

Бөө:  Чамайг удаан хүлээлээ. Яагаад ганцаараа ирээ вэ? Яаж байгаа чинь энэ вэ?

Хо: Аавыг маань сөхөрч суугаад өршөөл эр гэсэн байхаа? Би сөхөрье.

Бөө:  Чи эндүүрсэн бололтой. Би тэрний гарыг хугалж, өмнөө сөхрүүлж, өршөөл эр гэсэн.

Хо: Би оронд нь хийе. Эхэл.

Бөө:  Чи өрөө яах гээ вэ?  Гал тавьж намайг шатааснаа мартаа юу?

Хо:Намайг амиа өг гэх гээ  юу?

Бөө:  Чи надад өртэй. Ганц амиар ч зогсохгүй. Дао лам байгаль ин энергитэй байдаг гэсэн. Тэрнийг дагах юм бол хойшид намайг өндөрт гарч чадна гэсэн. Надад хар сүнс дуудахыг зааж, намайг асарч, намайг хооллож, ундалж, Тэнгэр бурхан надад хариу барьсан нь тэр байх. Гэхдээ би тэрнээс илүү тамлал хүлээж байгааг мэдээгүй.

Эр: Энэ бэлтгэлийн дөнгөж эхлэл. Тэсч чадахгүй бол эндээс тонилно биз.

Бөө: Амьдаараа шатаж үзсэн болохоор энэ юу ч биш байсан. Бусад хүний ёслол биеэс нь хар муу сүнсийг зайлуулдаг гэсэн. Тэрний ёслол... хар санат сүнсийг галаас дахин төрсөн миний биед оруулж, бүрмөсөн үгүй хийх байсан. Цус минь асгарч, мах минь ил гарах тусам язгууртнууд бидэнд итгэдэг. Яагаад гэвэл өөр хэн ч өөрийгөө над шиг тэгж  тамалж чадахгүй. Тий болохоор язгууртнууд илүү их мөнгө өгдөг байсан. Энэ тухай яриа тархах тусам... бид нар нийслэлд алдартай болсон. Ваннин гүнжтэй хүртэл уулзсан.

Гүнж: Та нар шиг бүхнээ зориулдаг хүмүүс надад таалагддаг. Ордны зурхайн яаманд хүн дутуу байгаа. Энэ суудлыг би нэг л хүнд өгнө. Та хоёр өөрсдөө ярилц. Надад хэрцгий хүмүүс таалагддаг.

Эр: Чи аль эрт үхмээр байна гэсэн байх аа? Тэгвэл би там руу явуулаад өгье. хойшид  би өдөр бүр чиний төлөө залбирах  болно.

Бөө: Би нэгэнт амьдрахаар шийдсэн болохоор... яасан ч тийм амархан үхэхгүй. Гүнжтэний ивээл дор би ордны зурхайч болсон. Чиний амь миний туулсан зовлонгийн төлөөс болж чадна гэж бодож байна уу?

Хо: Надад өөр арга байгаагүй. Би гэрлэчихсэн байсан. Бас Руяаог олчихсон байсан. Аав чиний тухай мэдэх үед, би гуйсан. Чамтай сүүлчийн удаа уулзуулж өгөөч гэж гуйсан.

Бөө:  Өнгөрснийг дурсах хэрэггүй. Чамаас яаж нөхөн төлбөр авахаа би бодох болно.

Хо: Би яагаад Жиан Лийг хөнөөх гээд байгааг мэдэх үү?

Бөө:  Мэдэх хүсэл алга.

************

Ху: Юүэ арь хиймэл нуур руу унасан нь осол байгаагүй. Жи Шуран Жиан овогтынд орж ирсэнээс хойш надад сэжигтэй санагдах болсон. Хөөрхөн гэдэг нь.

Хо: Жиан овогтын залуу авхай, Жиан Юүэ байх нь ээ. Хөөрхөн юм аа.

Ху: Шуран эелдэг, өгөөмөр мэт харагддаг байсан. Юүэ арьт ч сайн байсан. Гэхдээ харагдаж байгаа шигээ энгийн биш санагддаг байсан. Би Юүэ арийг тэрнээс хол байлгахыг хүссэн. Тэгсэн ч гэсэн тийм зүйл болно гэж төсөөлөөгүй.

Р: Эгч ээ, надаа л даа. Би тоглоё л доо.

Охин: Үгүй ээ, өгөхгүй. Өгөхгүй дээ. Өгөхгүй дээ.

Р: Би тоглоё л доо.

Бичиг: Руяаогийн бага нас

Р: Эгч ээ, би жаахан тоглоё л доо.

Бичиг: Жиан Юүэ.

Охин: Чамд өгөхгүй ээ.

Р: Эгч ээ, надад өгчих  л дөө.

Хо: Босоод ир. Уйлахаа боль. Авмаар байвал очоод ав. Өг.

Охин:Энийг манай ээж хийж өгсөн.

С: Битгий уйл.

Охин: Өгөхгүй.

Ху: Жи Шуран, Сун мөмөг Юүэ арийг хиймэл нууранд аваачиж хий гэж даалгасан. Юүэ арийг хадан дээрээс унаж, амиа алдсан болгож харагдуулах гэж. Жи Шуран өөрийнхөө нүглийг нуух гэсэн хэрэг. Миний Юүэ арь... Жи Шураны гарт амиа алдсан.

Шүэ: Та өөрөө тэнд байгаагүй. Энийг яаж мэдсэн юм?

Ху: Миний шивэгчин байсан Баочин... тэр өдөр Юүэ арьтай хамт явж байсан. Гал тогооноос хүүхдүүдэд амттан авчрах гээд явчихсан байсан. Эргэж ирэхдээ Жи Шураныг Сун мөмөд хэлж байхыг нь сонссон байсан. Тэгээд над дээр ирж хэлсэн.

Шүэ: Баочин хаана байгаа вэ?

Ху: Юүэ арийг  үхсэний дараа тэрэнд хэргийг тохсон. Жи Шуран тэрнийг Юүэ арийг сайн хараагүй гэж Жиангийн өргөөнөөс хөөсөн. Тэрнээс хойш Баочинаас ямар ч сураг гараагүй.

Шүэ: Тэр үед мэдэж байсан байж, яагаад Жу Шураны эсрэг гэрчлээгүй юм?

Ху: Тэрний эсрэг гэрчлэх ээ? Хоёрдугаар авхай  Жиангийн өргөөнд ирээд удаж байж, яаж ийм юм асууж чадаж байна аа? Жиан овгийнхон ямар хүмүүс болохыг надаас илүү мэдэж байгаа биз дээ. Чамайг Жэнюү сүм рүү явуулахад чи өөрийгөө хамгаалаагүй гэж үү? Жи Шураны эсрэг гэрчлээгүй гэж үү? хэлсэн үгэнд чинь итгэсэн хүн байна уу? Жи Шуран намайг Юүэ арийг алдсанаас болоод галзуурсан гэсэн. Намайг өөрийг нь гүтгэж, худал хэлж байна гэсэн. Өөрийгөө хамгаалахдаа гаргууд хүн. Ядарч зүдэрсэн хүмүүсийг өрөвдөж, хайрладаг, өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн мэт аашилдаг. Тэгээд л би галзуу амьтан  болж хувирсан. Ахайтан өнгөрснийг бодож намайг хамгаалаагүй бол... намайг ч гэсэн Жэнюү сүмд цөлөх байсан. Дараа нь би Жи Шураны үгэнд орж, галзуу хүн шиг аашилдаг болсон. Жиангийнхан намайг өргөөндөө байлгахыг хүсээгүй. Тэгээд намайг энд авчирсан. Би тэгж л амьд гарсан юм.

Шүэ: Жиан овгийн ганц ч хүн тэрнийг сэжиглээгүй хэрэг үү?

Ху: Тэр Жи овгийн охин. Жиан ноёны эхнэр. Номхон дөлгөөн, өгөөмөр сайхан сэтгэлтэй. Өөртэй нь юм булаацалддаггүй татвар эмийн хүүхдийг алсан гэвэл хэн итгэх болж байна? Хэн нэгэнд хачин санагдсан  ч, тэр үед Жи овог хүчээ авч байсан. Бас хааны хайртай Ли татвар тэднийг хамгаалж байсан. Үхсэн хүний төлөө хэн Жи овгийн эсрэг зогсох юм? Хоёрдугаар авхай, чи ч гэсэн Жиан овгийн хүн. Тэд нар юуг илүү үнэлдэгийг чи сайн мэдэж байгаа.

Шүэ: Муу хүмүүс шангаа хүртэнэ. Би заавал Юүэ арийн хариуг авна.

***************

Шүэ: Ээжийн амгаланг айлтгая.

Хо: Ийм бороотойд гаднаас ирэхийг бодоход чухал ажил байсан бололтой.

Шүэ: Ээж та ч гэсэн чухал ажлаар гарсан байх.

Хо: Надад чухал юу байх вэ? Хүүхдүүд та нарын төлөө л явж байна.

Шүэ: Ээж танд төвөг удсанд өршөө. Ээж ээ. Зав гарвал та өөртөө сайн санаа тавьж байгаарай.

Хо: Ээж  болохоор хүүхдүүдээ л өмнөө тавьдаг юм. Ли арь, хурдан ор. Хүйтэн салхинд цохилж болохгүй.

Шүэ: Ээж ээ. морил...  

*******************

С: Эзэгтэй.

Хо: Юу болоо вэ?

С: Зарц Жиан Лийг Ху татвар дээр очсон гэж хэлүүлж байна. Тэр хоёр хаалгаа хаагаад их удаан ярилцсан гэж байна. Ху татвар эрүүл юм шиг байсан гэж байна.

Хо: Энэ удаа надтай хуучны тооцоо бодох гэж байгаа бололтой. Ху татвар. Энэ олон жил галзуу болж жүжиглээд... хэцүү байсан байх даа.

С: Тэгвэл эхлээд Ху татварыг...

Хо: Жиан Ли тэрнийг олсон болохоор... тэрнийг ажиглаж байгаа. Ээж, дүү хоёроо алсан хүн... галзуу татвар эм... тэр хоёр нийлэх юм бол... тэр хоёр л зовох болно...

****************

С: Гуравдугаар авхай. Босч ирээд хоолоо ид. Эзэгтэй танд тайвшруулдаг тан бэлдсэн. Энийг уучих...

Р: Сун мөмө. Та...

С: гуравдугаар авхай... энэ таны л төлөө юм шүү... таныг сэрэхэд бүх зүйл сайхан болно. За юу?

Р: Та юу хийчихэв ээ? Намайг яасан бэ гэж байна. Намайг яасан бэ? Хэлээч.

Эм: гуравдугаар авхай галзуурчихаж. Гуравдугаар авхай галзуурчихаж.

С: Энэ бүгд таны төлөө... гуравдугаар авхай... гуравдугаар авхай, би таны л төлөө ингэж байна.

****************

Аав: Оточ юу гэж байна?

Хо: Хэд хэдэн отчид үзүүлсэн. Бүгд л судас нь хэвийн байна гэсэн. Өвчний шинж тэмдэг алга гэсэн. Эрүүл саруул байсан хүн яагаад ийм болчихсоныг хэлэхгүй байна.

С: Эзэнтэн, ингэж хэлж байгааг минь өршөөгөөрэй. Гуравдугаар авхай  ийм болсон нь... тэр... манай тосгонд байсан сүнсэнд эзэмдүүлсэн хүн шиг харагдаад байна.

Хо: Сун мөмө, юу ярид байгаа юм?

С: Би гуравдугаар авхайг би өсгөлцсөн. Ийм байдалд орчихоод байхад би яалаа гэж худал зүйл ярих билээ. Энэ миний хоосон яриа биш. Эрт дээр үеэс олон хүн ийм байдалтай нас бардаг байсан.  Эзэнтэн, гуравдугаар авхайг хүнд үзүүлэх хэрэгтэй.

Хо: Гэхдээ нийслэлд ийм юм мэддэг хүн хаанаас олох юм?

Аав: Дэмий юм ярихаа боль. Руяаод ямар ч шинж тэмдэг илрээгүй. Бөө авчирч дэмий цуу яриа тараах хэрэггүй.

Хо: Яао арийг яах вэ?

************

Эмээ: Эзэмдүүлсэн?

Аав: Руяаогийн байдал их хачин байна. Оролдоод үздэг юм билүү.

Эмээ: Чи тэгж шийдсэн бол, тэрний хэлснээр хий.

Аав:  би ордны зурхайчид захиа бичье. Ээж ээ, та биеэ сайн боддог юм шүү. Хэд хоногтоо өргөөнөөсөө гарах хэрэггүй байх.

Эмээ: Санаа бүү зов.

Эм: Ахайтан. Гуравдугаар авхайд тохиолдсон зүйлд та итгэж байна уу?

Эмээ: Үр бусын үзэгдэл тэнгэр бурхны мэдэх хэрэг. Би харж чадахгүй. Гэхдээ хүний хийсэн хэрэг бол... яваандаа юу болох нь мэдэгдэнэ.

*****************

Бөө: Жиан сайдад... намайг маргааш очино гэж хэл.

Эр: Мэдлээ.  

Руй: Сүнс. Сүнс. Сүнс сүнс. Жиан Ли. Сүнс сүнс сүнс. Сүнс сүнс сүнс.

Тон: Яасан  бэ?

Шүэ: Сүнс хаана байна?

Руй: Том хэрэг мандсаныг мэдээгүй юм уу? Жиан Руяаогийн биед сүнс орсон гэж байна. Ордны зурхайчийг урьж ёслол хийлгэнэ гэж байна.

Шүэ: Ордны зурхайч аа?

Руй:Тэр ордны зурхайч их сэжигтэй.

2: хааны гэр бүл өршөөлгүй гэдэг үнэн юм аа.

: Сүүлийн үед хааны ордонд юу болоо вэ?

2: Арын  ордонд олон хүн амиа алдсан  гэж байна.

: Аан?

2: Нэг өдөр шивэгчин үхэж, маргааш нь тайган  үхээд. Энэ талаар ордноор нэг яриа болж байна. Ордонд хар муу сүнс шүглэсэн гэж байна. Тэгээд...

Руй: муу сүнс.

2: ордны зурхайч ёслол үйлдээд муу сүнс татвар хатант шүглэсэн гэж хэлсэн гэсэн. Хаантан татвар хатныг өрөвдөлгүй шууд хор уулгасан  гэнэ.

: аан?

Руй: Тэр хөөрхий татвар хатанд өөрийгөө өмгөөлөх боломж л өгөөгүй гэсэн. Тэгээд л... Ордны зурхайч манай өргөөнд байгаа муу сүнснийг барьж чадна гэж бодож байна уу?

Шүэ: Нэгэнт ирсэн бол тэд нар хоосон буцахгүй байлгүй.

Руй: Тэд нар аа.

Шүэ: Чи Жиан Руяаог үнэхээр сүнсэнд эзэмдүүлсэн гэж бодож байна уу?

Руй: Аан. Одоо л ойлголоо. Чиний хэлж байгаагаар Жи Шуран өөрийнхөө охиныг хүртэл ашигладаг хэрцгий хүн байх нь. Жиангийн өргөөнд чамаас өөр муу сүнс байх хүн байхгүй.

Шүэ: Энэ удаа би муу сүнс болоход бэлэн байна.

27-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home