The double-26

The double 2024-26

Үргэлжлэх хугацаа: 47мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Ээж: Юроны ээж

Дүү: эм,  Юроны дүү

Ш: эр, Су гүний өвөө

 

 

Гарчиг:  Тавилан. 26-р анги.   

Су: Сүнсний галыг хэн нэг нь асаасан. Шатсан хүмүүсийг  хэн нэг нь ятгасан байж таараа. Тэгээгүй бол бүгд адилхан  юм хэлэхгүй байсан. Тэр хүмүүс нас барахынхаа өмнө хаана байсныг олж мэд. Хоорондоо холбоотой байна уу мэдээрэй.

В: Мэдлээ.

Су: Сүнсний гал дөнгөж эхлэл. Удахгүй том юм болох байх. Жиан овгийнхоос сураг байна уу?

В: Маргааш Жиан овгийнхон өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлнэ. Тэрнээс өөр юм байхгүй. Эзэнтэн, та Жиан арь авхайд нөлөөлөх вий гэж айгаа юу? Би очиж хамгаалах уу?

Су: Эргээд ир. Хэн яв гэсэн юм? Ажлаа сайн хий.

В: Хөөе. Эзэнтэн яагаад шийдэмгий биш болчихов оо? Нэг бол хэл хүргэ гээд, тэгснээ боль гээд л.

Лу:Сүүлд чамаар хэл хүргүүлэхэд Жиан арь авхай талархал илэрхийлээгүй. Эзэнтэн ууртай байхаас аргагүй.

В: Аан. Хачин юм даа. Чи яагаад гэнэтхэн бүгдийг нь ойлгодог болчихоо вэ?

Лу: Би угаасаа л ийм байсан шд. Харин чи... Шийтгүүлсээр байгаад тэнэг бочихсон юм шиг байна.

В: Аан?

*****************

Аав: Жиан овогты өвөг дээдэс минь, ирэх жилийн турш гэр бүлийг минь харж, хамгаалж хайрлаарай. Ли арь.

Руй: Жиан Ли.

2: Тэр тэр тэр яаж байна аа?

3: Том ах аа, энэ дүрэм зөрчиж байгаа хэрэг.

Шүэ: Еэ эзэгтэй. Та Жиан Литай уулзсан байх. Та санаа бүү зов. Би тэрэнд өртэй. Би тэрэнд заавал туслах болно.

: Ли арь, эмэгтэйчүүд мөргөж болдоггүй юм. Чи дүрэм зөрчиж байна. Хурдан хүрээд ир.

Эр: Тийм ээ.

Хо: Ноёнтон. Тэрэнд урьдчилж хэлээгүй миний буруу.

Шүэ: Аав аа. Ли арь ээжтэйгээ уулзалүй их удсан байна. Бүдүүлэг зан гаргасныг минь өргөө.

Хо: Ли арь, настнудын хэлэхийг сонсохгүй байна уу? Гэртээ дураараа загнах чинь нэг хэрэг. Одоо чи Жиан овогтын өвөг дээдсүүдийн өмнө байна. Биеэ барих хэрэгтэй.

Шүэ: Би ээжийнхээ өмнө мөргөмөөр байна. Ээж та зөвшөөрөөч.

Хо: Өнөөдөр дүрэм журам зөрчихөөр  шийдсэн болж таарлаа.

Шүэ: Би зөвхөн хүндэтгэл үзүүлэх гэсэн юм.

Хо: Жиан Ли.

Аав: Тоох хэрэггүй. Ганц удаа ээждээ мөргөгч.

: Энэ чинь өвөг дээдсийн тогтоосон дүрэм. Энэ дүрмийг зөрчвөл манай гэр бүлд муу юм тохиолдож мэднэ.

Хо: Ноёнтон. Хэн нэг нь тэрэнд дүрэм журам зааж өгөх хэрэгтэй. Та нар муу хүн байхыг хүсэхгүй байгаа бол, би хийе.

Аав: Эхнэр.

Хо: Жиан Ли, бос. Бос... Бос.

Аав: Нэр нүүрээ бодооч.

Хо: Бос. Бос гэж байна. Мөргөхөө боль.

Шүэ: Тавь.

Хо: Бос.

Ху: Миний Юүэ арийг зүгээр байлга. Юүэ арьт битгий  саад болоод бай. Юүэ арийг зүгээр байлга. Тонил. Тонил. Тонил.

Аав: Хөөе.  Яагаад гараад ирдэг билээ? Хүн ир.

Ху: Юүэ арь.

Аав: Хурдан аваад яв.

Ху: Юүэ арь.

Аав: Хурдал.

Ху: Юүэ арь.

Эр: Явъя.

Ху: Миний Юүэ арь...

Аав: Хурдан өргөөнд нь аваач.

Ху: Юүэ арь. Миний Юүэ арь. Юүэ арь. Миний Юүэ арь.

Эр: Явъя.    

Аав: Хурдал.

Ху: Миний Юүэ арь. Миний  Юүэ арь. Юүэ арь, миний охин.

Бичиг: Ху нагац

Ху: Миний Юүэ арь. Юүэ арь. Миний охин.

Аав: Эхнэр. Чи зүгээр үү?  Явъя.

: Явъя.       Ийм ч юм болох гэж.

Руй: Жиан Ли. Чи зоригтой юм аа. Би ч гэсэн эмэгтэй хүмүүс яагаад хүндлэл үзүүлж болдоггүй юм бол гэж гайхдаг юм.

Шүэ: Саяны эмэгтэй хэн бэ?

Руй: Ху авга эгч. Санахгүй байна уу? Чи багадаа Жиан Юүэтэй их дотно байдаг байсан шд. Тэрний охин байхгүй юу.

Ху: Ахайтан. Хүүхдийг маань авраач дээ. Энэ хүүхдийг авраач дээ

Руй: Ху эгч уг нь арын өргөөний шивэгчин байсан. Даанч хууль ёсны эхнэр байсан ээжээс чинь түрүүлээд жирэмсэн болчихсон. Тийм зүйлийг манай улсад зөвшөөрдөггүй. Тэгээд эмээ хүүхдээ авч үлдэхийг нь зөвшөөрөөгүй. Хэрвээ хүү төрөх юм бол Жиан овогтын том хүү шивэгчний хүү болж таарна. Гэхдээ ээж чинь сайхан сэтгэлтэй хүн байсан. Ху эгчийг төрөөгүй хүүхэдтэй нь аварсан.

Эм: Ээж ээ, Хүүхдийг нь бодоод тэрнийг өрөвдөөч дээ.

Руй: Ху эгч ээжид чинь их талархдаг байсан. Тийм болохоор өрсөлдөж, хэл ам гаргадаггүй, хүн бүрт сайн ханддаг байсан. Хоёр жилийн дараа ээж чинь чамайг олсон. Жиан овогтын эхнэр болоод татварууд сайн харилцаатай байдаг тухай яриа язгууртнуудын дунд тархсан.

Шүэ: Тэгээд яасан бэ?

Руй: Ээж чинь нас барсны дараа бүх юм өөрчлөгдсөн... Жиан Юүэ хиймэл нуурын дэргэд тоглож байгаад санамсаргүй ус  руу унаад живчихсэн. Хэдэн цагийн дараа дэргэдүүр нь өнгөрч явсан шивэгчин цогцосыг нь олсон.

Эм эм: туслаарай.  Хүн үхчихсэн байна. Хүн байна уу? Туслаарай.

Ху: Юүэ, сэрээрэй. Сэр л дээ. Нүдээ нээгээд ээжийгээ хар л даа. Ээжийгээ хар даа. Ээжтэйгээ гэртээ харья л даа, тэгэх үү? Ээжтэйгээ гэртээ харья. Юүэ арь. Юүэ арь.

Руй: Тэрнээс хойш Ху эгч өдөр шөнөгүй сэтгэлээр унаж, яваандаа галзуурсан. Өргөөний энд тэнд явах болсон. Тэрнийг арын хашаанд байдаг модны пинд хорихоос аргагүй болсон.

Ху: Юүэ арь.

Шүэ: Модны пинд хорьсон юм бол яагаад өнөөдөр энд ирдэг билээ?

Руй: Наадах чинь хачин байна. Чамайг Жэнюү сүм рүү явуулсаны дараа Ху эгч модны пингээс алга болчихсон.

Бүгд: Ху авхай. Ху авхай.

Руй: Жи Шуран тэрнийг их удаан хайсан. Гэхдээ л олж чадаагүй.

Бүгд: Ху авхай. Ху авхай. Ху авхай.

 Руй: Тэр хаашаа явсан байсныг мэдэх үү? Тэрэн шиг галзуу бас сүйх тэрэг ч  байхгүй хүн... яаж тэнд очсоныг хэн ч мэдэхгүй. Эмээгийн хэлсэнээр тэр үргэлж Жиан овогтынд төвөг  уддаг байсан гэсэн.   Эмээ тэрнийг гэртээ байлгах аюултай гэж бодсон. Тэгээд хүнээр энэ өрөөг цэвэрлүүлээд Ху эгчээр өвөг дээдсийн бунхныг мануулдаг болсон.

Шүэ: Ху эгч их өрөвдөлтэй хүн байх нь ээ. Ээжтэй маань тийм дотно байсан бол би ирж байх хэрэгтэй юм байна.

Руй: Болохгүй ээ. Тэр чинь галзуу хүн. Бас их түрэмгий. Тэгээд ч чамайг энд ирээд байвал, хүмүүс тэрнийг мэдчихвэл яах   юм? Цуу яриа гарна шд.

Шүэ: Хамаагүй. Тэрэн дээр ирэх боломж гарч л таараа.

Руй: За яах вэ.

**************

Шүэ: Тон арь.

Тон: Аан?

Шүэ: Ху эгч чамд хачин санагдахгүй байна уу?

Тон: Хачин? Юу нь хачин байна?

Шүэ: Түрүүн намайг нууцаар ажиглаад байх шиг байсан. Ялангуяа намайг Жи Шураныг болиулсны дараа... надаас харцаа салгахгүй байсан. Хачин байна.

Тон: Тэрнийг жинхнээсээ галзуураагүй гэж бодож байна уу? Гэхдээ зүгээр хүн яаж галзуу болж жүжиглэж, бунхан сахиж чадна гэж?

Шүэ: Явъя.

Тон: За. Эгч ээ, зүгээр үү?

Шүэ: Би зүгээр. Юу болоо вэ?

Эр: Хоёрдугаар авхай, намайг өршөө. Сур гэнэтхэн тасарчихлаа. Морь зугтаад явчихлаа.

Шүэ: Сур яагаад гэнэтхэн тасарихдаг билээ?

Эр: Хуучирсан байсан байх. би яваад морио олоод ирье.

Шүэ: Хурдан яв даа.

Р: Юу болоо вэ?

Шүэ: Гуравдугаар дүү. Манай морь зугтаад явчихлаа.

Р: Азгүй юм. Жинхуа, чи энд шивэгчинтэй нь үлд. Та миний сүйхээр түрүүлээд яв.

Эм: Мэдлээ.

Р: Яасан? Оройтож очоод эмээ, аав хоёрын өмнө өрөвдөлтэй царай гаргах гэж байна уу? Түүх зохиохдоо сайн байх аа? Гэртээ хариад ээжийг маань тэргийг чинь санаатай эвдэлж, чамайг хорлосон гэж буруутгахыг чинь сонсмооргүй байна.

Шүэ: Тийм бол, гуравдугаар дүүд гялайлаа.

Р: Намайг Чи овогттой гэрлэх гэж байгааг мэдсэн байлгүй.

Шүэ: Сонссон.

Р: Жу Яанбан бид хоёрын сүйг танаас болж цуцалсан. Одоо их баяртай байгаа байлгүй.

Шүэ: Тэр сайн нөхөр болж чадах хүн биш.

Р: Та яаж мэдэж байгаа юм. Ийм юм болчихоод байхад. Гэмшихгүй байна уу?

Шүэ: Би андуураагүй бол анх Жи Шуран та хоёр намайг урхинд оруулах гэсэн байх аа?

Р: Та л эргэж ирсэнээсээ хойш бид хоёрыг хорлосон биз дээ? Жэнюү сүмдээ дуугүй байж байсан бол ийм юм надад тохиолдохгүй л байсан. Би Жиан овогтын  цорын ганц хууль ёсны охин байх байсан. Миний хамаг юмыг булаасан. Танаас болсон.

Шүэ: Намайг чиний бүх зүйлийг булаасан гэж байгаа бол... чи тэр юмнуудыг хаанаас авсанаа бодож үзсэн үү? Жэнюү сүмд би яаж амьдарч байсныг чи мэдэх үү?

Р: Жэнюү сүмд яаж амьдарч байсан чинь надад ямар хамаатай юм?

Шүэ: Гараа өг дөө.  Өвдөж байна уу? Өвдөж байна уу гэж байна? Миний Жэнюү сүмд мэдэрдэг байсан өвдөлт энэнээс мянга дахин илүү байсан. Намайг настай байхдаа би үнэхээр ээжийг чинь хорлосон гэж үү? Тэд нар намайг гүтгэж, Жэнюү сүм рүү цөлсөн. Яагаад? Би эргэж ирээд нэрээ цэвэрлэж болохгүй юу?  Надад чамтай ямар ч өс хонзон байхгүй. Тэр үед чи бид хоёр хоёулаа жаахан байсан. Намайг Жэнюү сүмд тийм удаан байлгах чиний санаа байгаагүйг би мэдэж байна. Одоо эргээд ирсэн болохоор би Жиан Лигийнх байх ёстой юмыг  л авахыг хүссэн. Илүү зүйл хүсээгүй. Хэрвээ намайг чиний бүх зүйлийг булаасан гэж байгаа бол, намайг дарамтлахыг хүсч багаа бол... чамд нэг юм хэлчихье. Чи тэнэг байна.

Р: Юу гэнэ ээ? Дахиад хэлээдэх.

Шүэ: Айх юм юу байгаа юм?

Р: Би...

Шүэ: Жиан Руяао, өргөөнөөсөө гарахгүй байсаар байгаад галзуурчихаа юу? Жиан овогтын залуу авхай байж Жу овогты хэрэггүй амьтнаас болж эгч дүүсийн холбоогоо тасалж байдаг. Сайн бодоод үз. Харамсахгүй байна уу? Чамайг тэнэг гэж хэлсэн нь харин ч зөөлөн байна.

Р: Миний өмнө уран үг урсгахыг чинь сонсоно гэж бодоо юу? Юу ч байлаа гэсэн, та надад өртэй. Надад хийсэн зүйлийнхээ хариуг төл.

Шүэ: Юу юм?

Эр: Бүү хөдөл. Үгэнд ороод буугаад ир.

******************

Р: Тэрнийг яагаад ухаан алдуулж байгаа юм? Мөнгөний төлөө ингэж байгаа гэсэн биз дээ? Тэрнээс мөнгийг нь аваад явахад болно шд. Ингээд цаг алдаж байгаад баригдах юм бол...

Я: Тэр бид хоёрын дунд саад болж байна. Тэр байгаагүй бол бид хоёр аль хэдийн хамт байх байсан. Бодоод үз. Жиан Лийг эргэн ирэхээс өмнө чи хотын хамгийн үзэгслэнтэй бүсгүй, хөгжмийн авъяасаараа гайхагддаг байсан. Би ч гэсэн авъяастай залуу ноён гэж хэлэгддэг байсан.  Бид нар ийм болчихоод байна. Жиан Ли үхэх ёстой юм биш үү? Үхэх ёстой.

Р: Тэрнийг  алах гэж байгаа юм уу?

Я: Эзгүй ойд биднийг хийсэн гэж хэн мэдэх юм? Биднийг барьсан ч гэсэн гэр бүлийн нууцыг задруулж болохгүй. Жиан овогт, Жу овогтынхон биднийг яаж ч байсан хамгаалах болно.

Р: Чи галзуураа юу? Хүний амь шдээ.

Я: Тэр дандаа гай болдог. Тэрнийг үхэхээс нааш бид нар амар байж чадахгүй. Руяао. Би чамтай  хамт байхын төлөө ингэж байна.

Р: Өнгөрсөн шөнө... надад юу гэж хэлсэнээ мартаа юу?

Я: Руяао. Ингэж чамтай уулзах гэж.

Р:Чи дөрөвдүгээр дүүтэй гэрлэчихсэн биз дээ? Ийм хэрэггүй юм ярьж яах гээ вэ?

Я: Руяао.  Чи намайг занганд орсныг мэдэж байгаа шд. Тэгээд ч энэ хугацаанд би  чамд байнга захиа бичдэг байсан. Би Жиан Юүэд хүрээгүй. Надад чамаас өөр хэн ч байхгүй.

Р: Одоо ингэж хэллээ гээд юу өөрчлөгдөх юм? Чи мэдэх... Ээж намайг Чи овогтын бэр болгох гэж байгааг мэдэх үү?

Я: Хоёулаа... зугтах уу?

Р: Юу гэнэ ээ?

Я: Хоёулаа хол газар руу зугтъя. Ногоог толгод, цэнгэг усаар хүрээлсэн газар руу. Мөнгө олоод, тийм газар очиж тайван амьдаръя. Яан нийслэлээс хол, чиний дургүй хүн бүрээс хол. Зөвхөн бид хоёр.

Р: Гэхдээ ээж намайг нүд салгахгүй ажиглаж байгаа. Гэрээс мөнгө авч чадахгүй байх.

Я: Би чиний зовохыг харж чадахгүй. Би өөрөө мөнгө олъё. Шаардлагатай бол би хар бор ажил хийнэ. Яаж ч байсан би чамайг  зовоохгүй.

Р: Чи язгууртан, номын гэр бүлээс гаралтай. Яаж...

Я: Тэгээд юу гэж? Би чамтай  байхыг л хүсч байна. Руяао. Би гэнэтхэн нэг хүнийг саналаа. Тэр хүнд зөндөө мөнгө байгаа.

Р: Хэн?

Я: Жиан Ли. Тэрний ард Еэ овог байгаа. Тэрнийг барьж чадвал, бид хоёр зөндөө мөнгөтэй болно. Зовох зүйлгүй амьдарч болно.

Р: Чи анхнаасаа тэрнийг алах гэж байж. Тийм үү? Надад худлаа хэлсэн байна.

Я: Руяао. Надад итгэ. Би чамд муу юм хийхгүй. Руяао, надад итгэ. Руяао. Руяао, явж болохгүй. Явах юм бол бид хоёрын хооронд бүх зүйл дуусна. Руяао.

Р: Намайг тавь.

Я: Руяао, миний хэлэхийг сонс.

Р:  Намайг тавь! Тавь гэж байна. Тавиач.

Я: Руяао. Руяао. Руяао. Та нар яагаад намайг ингэдэг юм бэ? Жиан Ли, чи хариугаа төлөх ёстой. Ордонд цэнгүүн болдог өдөр би чамтай уулзахыг хүссэн. Чи ирэхгүй байсан ч болох байсан. Яагаад намайг занганд оруулсан юм?

Шүэ: Би чамайг занганд оруулахыг хүсээгүй. Тэр өдөр... чамтай адил... би ч гэсэн занганд орсон.

Я: Худалч. Жиан Юүэ надад бүгдийг нь хэлсэн. Чи миний араар бүгдийг нь зохион байгуулсан.

Шүэ: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Я: Чи надаас урвасан. Чамаас болж би ийм байдалд орсон. Чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Жиан Ли. Чи нэр хүндээ эрхэмлэдэг биз дээ? Сайн байна. Тэр өдөр хийж чадаагүй зүйлийг хийвэл ямар вэ?

Шүэ: Жу Яанбан. Чи Нинюуан тайжийн хүү. Чи ухаанаа алдаа юу? Хэн чамайг хорлоод байгааг ойлгохгүй байна уу?

Я:  Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Над руу хашгичдаг чи хэн юм?  

Шүэ: Өнөөдөр надад ямар нэг муу юм тохиолддог юм бол... чи зүгээр өнгөрнө гэж бодож байна уу? Жу овог, Жиан овог энэ хэргийг зүгээр орхилоо ч, миний ард Еэ овог байгаа. Чам шиг язгууртан ноён гянданд хоригдох юм бол нэр хүндээ алдаж, танай Жу овог гутамшиг болно.

Я: Жиан Ли минь дээ. Жиан Ли минь. Дахиад чамд хууртах шахлаа. Гэхдээ чи надад нэг юм санууллаа. Чиний учрыг олсныхоо дараа... би шөрмөсүүдийг чинь таслаад... дараа нь гарыг чинь тасалж,  хэлийг чинь огтолно. Дараа нь нүдийг чинь ухна. Тэгвэл чи ярьж ч, бичиж  бас харж ч чадахгүй. Тэгээд яаж намайг зааж өгөх юм? Аан?

Шүэ: Байз. Жу Яанбан. Ингэж байгаад Руяаог гомдоохоос айхгүй байна уу? Жиан овогтын эгч дүүс бид нар өөр өөрийн гэсэн  хүсэл, зовлонтой. Руяаогаас бусад нь. Тэр ганц л зүйлийг хүсдэг. Тэрний сэтгэлд ганцхан чи л байдаг.

Я: Би юу ч хийсэн байлаа... тэр намайг өршөөнө. Жаахан аргадах л болно. Багаасаа л ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байсан. Өөрийн гэсэн бодол байхгүй. Жаахан  аргадахад л миний хэлсэн болгоныг хийх болно. Харин чи... зэрлэг адуу шиг  дураараа хүн. Хүмүүс чамайг буулгаж авахыг хүсдэг.

Шүэ: Ичгүүргүй. Руяао чамд сайн болохоороо л өршөөж байгаа юм. Чи тэрний сэтгэлийг  ашиглаж байна. Тэрэнд сайн гэдэг чинь үнэн юм уу?

Я:  Жиан Юанбайгийн охин байгаагүй бол би тэрэнтэй сүй тавина гэж үү? Асуулт чинь дууссан уу? Эхэлцэгээе.

Шүэ: Цаашаа. Намайг тавь. Жу Яанбан... Чи өөрөөсөө болсон шүү.

Р: Хүн алчихлаа. Би хүн алчихлаа. Би хүн алчихлаа. Би хүн алчихлаа.

Шүэ: Айх хэрэггүй. Үхээгүй байна. Жиан Руяао. Ийм  хүний төлөө чи ямар их зүйл золиосолсон байна? Уйлж дуусахаар чинь хурдан гэртээ харьцагаая. Энэ хэрэг тийм ч амархан шийдэгдэхгүй байх. Чи Жу Яанбаныг яг цагаа олж цохисон болохоор... намайг энд авчирсныг чинь би өршөөе. Харин энэ явдлыг Жу овгийнхонд юу гэж тайлбарлахаа өөрөө мэд.

***************

С: Эзэгтэй. Эзэгтэй.

Хо: Руяао ирчихсэн үү?  Ийм орой болчихоод байхад яагаад ирдэггүй байна аа? Бид нараас ирэх ёстой байсан биз дээ?

С: Надад ч гэсэн сэжигтэй санагдаад байна. Жиан Ли ч гэсэн ирээгүй байна.  

Хо: Юу?

Эм: Сун мөмө. Сун мөмө. Мэдлээ.

Хо: Яасан?

С: Жиан Ли, гуравдугаар авхай хоёр хамт ирсэн гэж байна. Гэхдээ хоёулаа цус болчихсон байна  гэж байна.

Хо: Юу? Тэргүүн сайдын охин байж хүн дагаж, гэрээсээ оргох гэж байдаг. Чамд нэр нүүр алга уу? Хүнд ашиглуулж байгаагаа ч мэдэхгүй юу? Миний охин яахаараа ийм тэнэг байдаг байна аа?

Р: Ээж ээ. Одоо би яах вэ? Одоо яах вэ?

Хо: Ийм хэрэг хийхээсээ өмнө бодоогүй юм уу?

Р: Ээж ээ,  би айгаад байна.

Хо: Өөрийн чинь хийсэн хэрэг.

Р: Ээж ээ.

Хо: Намайг дуудахаа боль. Үүнээс хойш... өргөөнөөсөө гарах хэрэггүй. Миний зөвшөөрөлгүйгээр ганц  ч алхам холдож болохгүй.

Р: Ээж ээ.

С: Эзэгтэй. Гуравдугаар авхай айчихсан байна. Ийм үед аргадсан нь...

Хо: Аргадах аа? Ямар тэнэг юм хийснээ ч мэдэхгүй байна. Би хэтэрхий их эрхлүүлчихэж. Тэгээд л ийм болчимгүй байгаа юм. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байг.

С: За.

Хо: Яваад Жиан Юүэд хэл хүргэ. Хүнд харагдаж болохгүй шүү. Ингэж хэл...

С: Мэдлээ.

***************

Ө : Миний хүү. Яанбан. Миний хүү. Би яах болж байна аа?

И: Би тэнд очоод Жиан Ли явж байхыг араас нь харсан. Нөхөр маань цусанд будагдчихсан... газар хэвтэж байсан.

Ө : Хөөрхий хүү минь... Жиан Ли. Гараад ир.

Эр: Эзэгтэй. Орж болохгүй.

Ө : Битгий зам хаагаад бай.

Эр: Та яах нь вэ?

Ө : Битгий саад болоод бай.

Эр:Эзэгтэй. Эзэгтэй. Юу болоод байна аа?

Ө: Жиан сайд аа. Жиан сайд аа. Миний хүү үхэж байна.п

Эм:Эзэгтэй.

Ө: Танай Жиан Лигаас болоод. Тэрнийг гарч ирээд надад тайлбарла гэж хэл. Жиан Ли.

Эм: Эзэгтэй, тайвшир л даа.

Ө: Жиан Ли, гараад ир!

Эм: Эзэгтэй тайвшир.

Ө: Үгүй бол би эндээс явахгүй гэж мэд. Жиан Ли, гараад ир! Гараад ир!

****************

Су: Жи Юүэг  олоо  юу?

В: Эзэнтэн. Та өөрөө мэдэж байгаа шд. Тэр өөрөө л бид нар дээр ирдэг шд. Бид нар тэрний байгаа газрыг хэзээ ч олж  чадахгүй.

Су: Чи юунд ингэтэл сандраа вэ?

В: Жиан арь авхай асуудалд орчихлоо.

С: Хоёрдугаар авхай. Эзэнтэн таныг их танхимд дуудаж байна.

Ө: Танай Жиан овог надад тайлбарлаадах. Миний хүү, эрүүл саруул байсан хүнийг тийм болтол нь зодсон байна. Би амжиж очоогүй бол... өдийд үхчихсэн байгаа.

Аав:Жиан Ли. Хэлээдэх. Юу болоод байгаа юм?

Шүэ: Аав аа, өчигдөр ёслол дууссаны дараа тэрэгчин намайг эзгүй хээр газар аваачсан. Гэнэтхэн харсан чинь алга болчихсон байсан. Тэгээд... Жу Яанбан намайг  цохиж, ухаан алдуулаад хүлчихсэн байсан. Тэгээд намайг эзэнгүй агуулахад аваачсан. Тэр намайг... зүй бус зүйл хийхийг оролдсон. Азаар гуравдугаар дүү ирж тэрнийг зогсоосон.

Хо: Би Руяаог  зээлээс  юм авахуулахаар явуулсан. Тэгээд оройтож ирсэн. Чамтай таарсан гэж надад хэлээгүй дээ.  

Ө: Харав уу? Муу худалч эм. Худалч хог. Яанбаныг чи л уруу татах гээд чадаагүй байлгүй. Тэгээд л амыг нь хамхих гэж тэгсэн байж таараа.

Шүэ: Таны хэлж байгаа үнэн бол... энийг юу гэх вэ? Би өөрийгөө хүлсэн болж байна уу?

Ө: Хэргээ хүлээсэн чинь дээр шүү.

Шүэ: Аав аа. Руяао өчигдөр тэнд байсан. Руяаог дуудаж асуувал ямар вэ?

Хо: Тэгье. Би Руяаог дуудаад ирье. Миний хэлсэнийг санаж байна уу? Юу ч мэдэхгүй гэж хэлэхэд болно. Бусдыг нь би зохицуулчихсан.

Р: Ээж ээ. Би очмооргүй байна.

Хо: Өчигдөрхөн  надаас яах вэ гээд асуугаад байсан. Одоо айгаа юу? Жиан Лийг хамаг хэргээ чамд тохог гэж хүсээ юу? Өөрийгөө хамгаалахыг хүсэхгүй байгаа юм уу? Жаахан зоригтой байгаач. Дандаа Жиан Лигийн ард орохоо боль. Явъя. Хурдан нүүрээ угаа.

Р: Ээж ээ. Та өчигдрөөс хойш  намайг загналаа. Би таны охин мөн юм уу? 

Хо: Юугаа яриад байгаа юм? Би хэний төлөө ингэж байгаа  юм?  Яао арь. Ээжийхээ үгэнд ор...  Би чиний төлөө л ингэж байна. Би Чи овгийнхонтой яриад тохирчихсон. Жиан Лигийн учрыг олсны дараа чиний хуримыг хийнэ. Тэдий бэр болчихвол бүх асуудал мартагдана.

Ө: Руяао, хэлээдэх. Чи өчигдөр Яанбан,  Жиан Ли хоёртой цуг байсан уу?

Р: Хоёрдугаар эгч, юу гэж хэлээ вэ?

Шүэ: Өчигдөр тэрэгчин намайг эзгүй газар аваачсан. Жу ноён ёс бус зүйл хийхийг оролдсон. Чи азаар цагаа олж ирсэн болохоор намайг аварсан.

Аав: Руяао. Хэлээдэх. Өчигдөр ингэхэд юу болсо бэ?

Хо: Ли арь, Жу Яанбаны хэргээс болж шийтгүүлэх  байсан ч гэсэн  дүүгээ буруутгаж болохгүй биз дээ. Жу Яанбан үнэхээр чиний хэлсэнээр ёс бус аашилсан ч байсан, Руяао яагаад тэнд байсан юм? Яанбан чамайг хорлохоор Руяаог авчирсан гэх гээ юу?

Р: Ээж ээ.

Шүэ: Аав аа. Ээж ээ. Гуравдугаар дүү миний ирээгүй байгааг мэдээд, надад санаа нь зовоод намайг хайсан гэсэн. Намайг аюулд орсон байж магадгүй гээд намайг хайж очсон. Руяао байгаагүй бол, би балрах байсан.

Ө: Би Руяаог хар багаас нь мэднэ. Тэр яаж манай Яанбаныг цохиж чадах юм? Чи л шийтгүүлэхгүй гэж худлаа ярьж байгаагаас зайлахгүй. Хангалттай. Сонсохыг ч  хүсэхгүй байна.

Хо: Нинюан эзэгтэй, тайвширч хайрла.

Ө: Жиан эзэгтэй, би танайхыг хүндэлсэндээ тайлбар сонсохоор ирсэн юм. Тэгээгүй бол би аль  хэдийн мэдэгдэх байсан. Та хоёр эцэг эх нь байж, энэ хүүхдийн худал үгэнд итгэж байгаа юм уу? Тийм бол... яаманд очъё. Бүгдээрээ хамтдаа элэг доог болъё. Тэгж байж л танайх тайлбар өгөх юм шиг байна.

Аав: Ли арь. Дахиад нэг асууя. Жу Яанбан та хоёрын хооронд юу болсон юм?

Шүэ: Аав аа. Миний хэлсэн бүхэн... үнэн.

Ө: За яах вэ. Худлаа ярьж л бай. Миний хүү хөдөлж ч чадахгүй байна. Амьд гарахгүй ч байж магадгүй. Тийм бол би та нарыг өрөвдөөд яах юм? Хүн ир. Энийг яам руу аваад яв.

Эр эр: Мэдлээ. 

Шүэ: Байз.

Ө: Чи юу хэлэх гээ вэ?

Шүэ: Би өрөвдөлтэй хүний нэр хүнд яаманд очиж унахыг хармааргүй байна.

Ө: Юугаа яриад байгаа юм?

Шүэ: Би хэлэх ёстойгоо бүгдийг нь хэлсэн. Гуравдугаар дүүгийн хэлэх үгийг сонсмоор байна. Гуравдугаар дүү... Чи яагаад дуугаа хураачихаа вэ? Бид нар эгч дүүс. Ямар ч шалтгаантай байлаа гэсэн чи өчигдөр миний нэр төрийг аварсан. Чиний сайхан сэтгэлийг би мартахгүй. Чи үргэлж зоригтой байсан. Хүнд итгэж алдаа гаргасан байсан ч, сүртэй юм биш. Харин чамайг айлгаж, сүрдүүлдэг хүнийг хамгаалах нь том алдаа.

Хо: Ли арь. Дүүгээ айлгахаа боль. Чиний төлөө худлаа ярьж болохгүй шд.

Шүэ: Би айлгаагүй. Би тэрний юу хэлэхийг хүлээж байна. Тэр хангалттай том болсон. Байнга ээжээсээ хараат байж болохгүй. Өөрөө зөв бурууг  ялгах чадвартай хүн. Бүх насаараа хүнээс хараат байж болохгүй шд.

Хо: Чи чинь юу яриад байна аа? Бид хоёрыг дунд яс хаяж, муудалцуулах гээ юу?

Шүэ: Чи их удаан өөрөө ч анзааралгүй хүний хэлсэнээр амьдарч ирсэн. Хэцүү зүйлтэй тулгарах бүрт өргөөндөө нуугдаж, хэн нэг нь ирж аргадахыг хүлээдэг. Хэдхэн аятайхан үг хэлэхэд л тэр үгэнд итгэж,  хууртдаг. Чи өөрийнхөөрөө амьдарч үзсэн үү? Өөрийн гэсэн бодолгүй, үргэлж бусдын хяналтанд байдаг. Гуравдугаар дүү, миний хэлж байгааг ойлгож байна уу?

Я: Багаасаа л ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байсан. Өөрийн гэсэн бодол байхгүй. Жаахан  аргадахад л миний хэлсэн болгоныг хийх болно.

Хо: Руяао бие нь таагүй байх шиг байна. Сун мөмө.

С: Байна.

Хо: Өрөөнд нь аваачих амраа.

С: Мэдлээ. Гуравдугаар авхай, явъя. Өргөөндөө очиж амаръя. Амрах хэрэгтэй.

Шүэ: Жиан Руяао. Дахиад өргөөндөө очиж нуугдах гэж байна уу? бүх насаараа ингэж амьдрахыг хүсээ юу?

Ө: Ятгаж байх шив. Хүн ир. Хүлээд яаманд аваачиж өг.

Эр эр: Мэдлээ.

Эр: Явъя.

Р: Аав аа. Хоёрдугаар эгчийн  хэлдэг бүгд үнэн. Би өчигдөр тэнд байсан. Жу Яанбаныг цохисон хүн нь би.

Хо: Чи чинь юу яриад байгаа юм? 

Р: Би худлаа хэлээгүй.

Хо: Жиан  Руяао. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?

Р: Мэдэж байна. Жу Яанбан хоёрдугаар эгчийг дээрэлхэж, муу юм хийх гэж байсан. Би зүгээр хараад зогсож чадаагүй. Тэгээд арга ядахдаа Жу Чанбаны толгой руу чулуугаар чанга цохичихсон. Миний хэлсэн бүхэн үнэн. Хариуцлагаа хүлээхэд бэлэн.

Ө: Руяао, чи...Жиан сайд аа. Манай Яанбаны төлөө шударга ёс тогтоож өгнө үү?

Аав: Шударга ёс оо? Харин ч  би Нинюан овгийнхоос охиныхоо төлөө шударга ёс нэхэх ёстой бус уу?  Яаманд мэдэгдэнэ гэсэн байх аа? Хамт очиж энэ хэргийн учрыг олъё.

Ө: Та... Та та нар... Танай Жиан овгийнхон... Та нар...

Эм эм : Эзэгтэй. Эзэгтэй.

Хо: Оточ дууд. Эзэгтэй.

Эм: Эзэгтэй. Эзэгтэй. Эзэгтэй. Эзэгтэй.

Аав: Та хоёр өргөө рүүгээ явцагаа.

Эм: Эзэгтэй. Эзэгтэй.

Р: Хүлээ. Намайг Жу Чанбан дээр хүргэж өгсөн гэдгийг яагаад хэлээгүй юм?

Шүэ: Тэрийг хэлсэн бол чи юу ч мэдэхгүй гэж хэлэх байсан.

Р: Намайг занганд оруулсан байх нь ээ.

Шүэ: Би чамаар үнэнийг хэлүүлсэн. Жу Яанбны хэн болохыг илчлэх гэж. Чамайг үнэнийг харж, худал үйлд итгэхээ болиосой гэсэндээ. Энийг чамайг занганд оруулсан гэх үү?

Р: Сайхан үгээр хуурахаа боль. Одоо сэтгэл чинь ханаж байгаа биз дээ? Юу ч болоогүй юм шиг яваад л... Нинюан эзэгтэй одоо  намайг үзэн ядаж байгаа. Жиан Ли, миний хатгуурын ёслолоос хойш... чи надаас бүх зүйлийг маань булаасан. Миний хайртай  хүнийг... надаас бүх зүйлийг маань булаасан. Ийм болчихоод байхад сэтгэл чинь ханахгүй байна уу?  Чи эргэж ирээгүй бол би ийм байдалд орохгүй байсан. Ийм хувиа бодсон, өрөвдөлтэй, хүйтэн хөндий, чадваргүй.

Шүэ: Би эргэж ирээгүй бол чи ийм болохгүй байсан гэж үү? Чи энийг надад ахин дахин  хэлж байна. Тэгээд юу өөрчлөгдөж байна? Чи үнэхээр надаас болж ийм болсон гэдэгтээ итгэлтэй байна уу? Чиний хүссэнээр бүх зүйл болж, Жу Яанбантай гэрлэсэн бол... тийм өөдгүй амьтантай гэрлэчихсэн бол яанаа гэж айхгүй байна уу? Дахиад нуугдах нь уу? Алдаагаа хүлээхээс зайлсхийж, айх болгондоо нуугддаг. Хүмүүс их хэрцгий, хэнийг ч хайрлаж өрөвдөхгүй. Тэр өрөө чинь чамайг хэр удаан хамгаалах юм?

Р: Дураараа ярихаа боль.

Шүэ: Өнөөдөр би нэрээ цэвэрлэхийн тулд чамаар үнэнийг хэлүүлсэн. Гэхдээ миний хэлсэн зарим үг чин сэтгэлийнх байсан юм шүү. Би чамайг зоригтой гэж хэлсэн. Жу Яанбан тийм болсон. Чи овог Жу овгоос илүү хүчирхэг. Гэтэл чи хайртай  хүндээ үнэнч байсан. Энэ чамайг хүйтэн сэтгэлтэй хүн биш гэдгийг баталж байна. Жу Яанбан хөгийн амьтан байсан. Чиний хаана ч хүрэхгүй. Жиан Руяао. Чи сайн бодож үзээрэй. Өөрийнхөө ямар хүн гэдгийг.

Р: Жинхэнэ Жиан Руяао ямар хүн байх нь хэнд ч чухал биш.

Шүэ: Тэр охиныхоо төлөө чадах бүхнээ хийсэн. Даанч тэрнийг хавцлын ирмэг рүү түлхэж байгаагаа ойлгохгүй юм. Үнэхээр харамсалтай.

Эр: Хоёрдугаар авхай. Тантай уулзахаар зочин ирж.

Еэ: Жиан Ли яасан?

Тон: Еэ түшмэл ээ. авхай маань түр гадагшаа гарсан.

Еэ: Гадагшаа гарсан? Нинюан тайжийн  гэрт тохиолдсон зүйлийг сонсоод би шууд ирлээ. Нинюан эзэгтэй тэрнийг аваад явсан уу?

Тон: Энэ асуудал шийдэгдсэн. Нинюан эзэгтэй яваад өгсөн.

Еэ: Тэгвэл Жиан Ли хаашаа явсан  юм? Хэлэх хэрэггүй. Би мэдэх юм шиг байна.

********************

Шүэ: Су гүн хамгийн сүүлд Луяанд байхад мантуун бууз идэхээр урьсныг санаж байна. Энэ удаа өгөөмөр байх чинь.

Су: Тэр өдөр Та Тон Жияаныг  ялсан. Тэгсэн мөртлөө ууртай байсан. Өнөөдөр яагаа вэ? Тэмдэглэх үү?

Шүэ: Энэ удаа намайг ялсан гэж бодож байна уу?

Су: Ялах, ялагдах чухал биш. Гэхдээ, хоолоо идэхгүй байж болохгүй.

Шүэ: Миний хийх нүүдэл бүрийг  Су гүн мэддэг үү?

Су: Тоглож байгаа хүн шатар бүр хаана байгааг мэдэж байх ёстой.

Шүэ: Бид хоёр дүрээ солих боломж гарах бол уу? Би ч гэсэн шатар тогломоор байна.  Яан улсын нийслэлд байгаа хүмүүстэй тоглож үзмээр байна.

Су: Шатар чинь хэн юм?  Би юу?

Шүэ:  Су гүн тэгж хэлж болох ч би яаж зүрхлэх билээ? Гэхдээ над шиг эмэгтэй хүнд хорвоо  дэлхий хэр уудам болохыг арах боломж олдох бол уу? Яриа олдлоо. Су гүнтэн, зоогонд урьсанд гялайлаа. Өнөдөөр сэтгэл сайхан байна. Гэхдээ  сайн ууж чаддаггүй гэдэгээ урьдчилаад хэлчихье. Энийг л ууя. Су гүний уурыг хүргэх юм бол өнөөдөр намайг битгий хөөгөөрэй.

Су: Яалаа гэж. Мартснаас... Ситу Жиюүэ нийслэлд байхгүй байгаа. Тэрнийг олоход хугацаа орох юм шиг байна.

Шүэ: Шүэ захирагчийн өмнөөс Су гүнд талархая.

Су: Ганц хундага уугаад согтчихоо юу?

Шүэ: Үгүй ээ. Өглөөний хэргээс болоод ядраад байна. Унтмаар байна.

Су: Тэгвэл унтаад ав.

Шүэ: Бусад газар тухгүй байдаг. Су гүний сонгосон газар тухтай юм аа.

Су: Тийм бол яамай. Чамд өгөх юм байна.

Шүэ: Юу юм? Тусламж хэрэг болбол энэ шүгэлийг  үлээгээрэй. Миний хүмүүс очиж чамайг хамгаална.

Су: Тэгэхээр Су гүний хүмүүс намайг байнга ажиглаж байгаа гэсэн үг  үү?

Шүэ: Тэгж хэлж болно. Ав. Шатрын хүүгээ өөр хүнд алдсанаас болоод... тоглоомоо эрт дуусгахыг хүсэхгүй байна...

26-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home