The double-25

The double 2024-25

Үргэлжлэх хугацаа: 49мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Ээж: Юроны ээж

Дүү: эм,  Юроны дүү

Ш: эр, Су гүний өвөө

 

 

Гарчиг:  Тавилан. 25-р анги.   

С: Эзэгтэй.

Хо: Яасан? Ли арь хаана байна?

С: Хоёрдугаар  авхай Еэ овгийн өргөөнд Хуайшианы иргэдтэй зоог барьж байгаа. Ирэхгүй гэж байна.

Хо: Энэ...  Би өөрөө очиж дууддаг юм билүү?

Эмээ: Хэрэггүй.  Тэр хүмүүсийг А Ли өөрөө дагуулж ирсэн. Хэдийн энгийн иргэд ч гэсэн эрхэм дээдэст бараалхсан хүмүүс. Тийм чухал зүйл бож байгаа бол өөрөө байх хэрэгтэй.

Хо: Ахайтан. Энэ Ли арьт зориулж бэлдсэн зоог шүү дээ.    

2: Бэр эгч ээ, зүгээр ээ. Хүүхдүүд том болж байна. Гадуур гарахгүй бол яаж том болох юм? Би Ли арийг ах шиг их юм дуулгана гэж бодож байна.

: Тийм  ээ. А Ли байгаагүй бол тэр хэргийг хаантны өмнө хэн ч танилцуулж чадахгүй.

Хо: Тийм ээ. Үнэн.

Аав: Эхнэр. Хоолоо идье. Бид нар ийм сайхан зоог барилгүй удсан байна.    Алив. Идэцгээе.  Идэцгээе.

*******************

Эр: Алив.

Эр: Алив.

Шүэ: Бүгдээрээ.

Эр: Бүгдээрээ.

Шүэ: Нагац ах аа.

Гү: Амттай байна.

А: Алив.

Гү: Сайхан байна.

Эр: Энийг авах уу? 

Эм: алив, алив энийг.

Эр: Алив ээ. алив. Уучих.

Жан: За.

Эр: Энийг уучих.

Дай: Амттай байна уу?

Охин: Тийм.

Эр: Алив. Лиу ах аа, дахиад нэг тулгая.

Ө: За.

В: Жиан арь авхай.

Еэ: Чи хэн бэ?

В: Эзэнтэн таныг урьж байна.

Шүэ: Та нар хоолоо идэж байгаа. Би явчихаад ирье.

****************

Шүэ: Амттай болж. Ганцхан юм уу?

Су: Еэ овогтынх дутах зүйл үгүй. Хоол өгөхгүй байна уу?

Шүэ: Надад иэх боломж өгсөн билүү?

Су: Энд идсэний ялгаа юу байгаа юм?

Шүэ: Толгойноос чинь утаа гарч байна.

Су: Наргих хүсэл алга.

Шүэ: Тэгвэл намайг яах  гэж дуудсан юм? Уурлачихсан юм уу? Зоогонд уриагүй гээд надад уурлачихсан юм уу?

Су: Харин л дээ.

Шүэ: Та бол Су Гүн. Еэ Шижиэ өөрийгөө тийм хүндтэй хүн гэж бодохгүй байгаа.

Су: Энийг ярих гэж дуудаагүй. Хэл дээ. Энэ хэргийг ордонд оруулахад хамгийн их тусалсан хүн хэн бэ?

Шүэ: Мэдээж Су гүн.

Су: Сэтгэлдээ байхгүй үгийг хэлж байж их тайван байх чинь.

Шүэ: Чин сэтгэлээсээ талархаж байна. Уурхайд хамгаалагчдыг аварч, Динжоугийн дүрвэгсдэд  тусалж, өмнө нь Жэнюү сүмд байхад, бас Ваннин гүнжтэй нүүр тулахад надад тусалж. бас Чинчэн уулын булшны дэргэд ухаанаа алдахгүй байхад минь тусалсан. Та байгаагүй бол би энэ бүгдийг хийж чадахгүй байсан. Су гүнтэн, тусалсанд гялайлаа. Су гүн Ситу авхай хаана байгааг мэдэх үү?

Су: Муудалцаад... яваад өгсөн.

Шүэ: Яагаад муудалцсанаас болоод явчихдаг билээ?

Су: Энд ирэх болгондоо юм гуйж байх  юм аа. Яагаад тэр хүмүүсийг орхиод энд ирсэн юм бол гэж гайхаж байсан юм. Ийм шалтгаантай байсан байж.

Шүэ: Су гүн, танд үнэхээр талархаж байна. Гэхдээ Шүэ захирагчийн бие сайнгүй байгаа. Ордны оточ нар ямар ч арга байхгүй гэсэн болохоор Ситу авхай санаанд орсон юм.  

Су: Энэ дарсны амт хэрэг алга. Зочныг гаргаж өг.

В: Жиан арь авхай, морил.

Шүэ: Су гүн Ситу авхайн байгаа газрыг мэдвэл надад хэлээрэй. Сайхан сэтгэлийг тань яасан ч мартахгүй. Уурлахаараа царайлаг харагдаж байна.

****************

Шүэ: Аав аа, та надад “хүн чигч шударга байх хэрэгтэй... эелдэг байж... олон анд нөхөртэй байж... агуу зүйлийг бүтээх хэрэгтэй.  Муу санаатай бол бусдад ад үзэгдэнэ гэж хэлдэг байсан. Гэтэл та яагаад ийм болчихсон юм? Яагаад ийм сайн хүмүүсийг шагнадаггүй юм?

Хуай: А Ли.

Шүэ: Аав аа, би энд байна. Аав аа. Таныг ийм болгосон хүмүүс жаргалтай амьдарч байгаа. Би тэр хүмүүст ойртож чадсан. Их Ойрхон. Шударга ёс... заавал тогтох болно. Үеэл ах аа. Ямар хэргээр ирээ вэ?

Еэ: Юу  ч  биш ээ. Су гүн ямар хэргээр уулзах гэснийг асуух гэсэн юм.

Шүэ: Аар саар асуудал.

Еэ: Яагаад аар саар асуудал байдаг билээ? Су гүн та хоёрт аар саар асуудал байхгүй.

Шүэ: Үеэл ах аа. Аар саар асуудал гэсэн  бол аар саар асуудал.

Еэ: А Ли. Чамд өөрийн бодол байгааг би мэднэ. Бас би саад болохыг хүсэхгүй байна. Гэхдээ надад хэлээч, Су гүн чамайг дээрэлхээ юу? Би тэрнийг хааны ордонд хэн нэгэнтэй дотно байхыг харж байгаагүй. Гэтэл чамтай дотно байдаг. Тэр чамайг эрх мэдлээрээ сүрдүүлсэн үү?

Шүэ: Үгүй ээ. Су гүн надад тусалсан. Би сайн мэдэж байна. 

Еэ: За яах вэ. Мэдэж байвал боллоо.

Шүэ: Одоохондоо Шүэ захирагчийг сайн халамжилж байгаарай. Би завтай үедээ ирж байна аа.

Еэ: Санаа бүү зов. Ах чинь энд байгаа.

*********************  

Хо: Жиан Лийд бүгд л улам сайн болоод байна.  Бүгд л тэрнийг өмөөрөх болж. Үг ч хэлж болохгүй.

С: Эзэгтэй, санаа бүү зов. Тэрнийг Жиан овогтынд байгаа цагт бид нар нэг арга олж л таараа.

Хо: Хэн ч мэдэхгүй, бүгд дургүй байсан. Өмгөөлж хамгаалах хүн байхдаа ч амаргүй байсан. Гэтэл язгууртан авхай нарын дунд хамгийн алдартай нь болчихоод байна. Еэ овгийнхон хүртэл хамгаалж байна. Луяан руу явж ирсэнээс хойш шүүх хуралд хүртэл ялсан. Улам л алдартай болж байна. Би хүртэл айх боллоо. Жиан овгоос одоо л хөөхгүй бол  дахиад боломж олдохгүй.

С: Тэгээд яавал дээр вэ?

Хо: Ганц удаагийн оролдлогоор хийх арга ол.  

С:  Мартсанаас эзэгтэй, Гүнжийн өргөөнөөс Захиа ирсэн.

Хо: Ваннин гүнж ноёнтон яах гэж холбоо барьдаг билээ?

С: Энэ захиа... танд ирсэн.

******************  

Хо: Гүнжтэн намайг өнөөдөр ямар хэргээр урьсан юм бол?

Гүнж: Жиан эзэгтэй. Та Жиан Лийг жинхэнэ Жиан Ли гэж бодож байна уу?

Хо: Ахайтан, ноёнтон хоёр мөн гэсэн.

Гүнж: Жиан эзэгтэй ч бас энэ охиноо хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тэгвэл миний гэрийн  хорионд байгаа нь Жиан овогтын эзэгтэй таны буруу болж таарах нь.

Хо: Охин нь буруу хэрэг хийсэн бол мэдээж эцэг эхийн буруу. Гэхдээ Жиан Ли багаасаа миний дэргэд байгаагүй, бас миний төрсөн охин биш. Тийм болохоор тэрнийг сургах амар биш. Гүнж та намайг буруутгахыг хүсч байга бол намайг жаахан ч гэсэн харж үзнэ үү.

Гүнж: Жиан эзэгтэйд, хойд эх байх амаргүй байдаг байх. Миний тусламж хэрэгтэй юу? Жиан овгийн охин шүү дээ. Сайн сургахгүй бол хойшид гэр бүлдээ хор хүргэж мэднэ.

Хо: Гүнжтэн зөвлөгөө өгвөл би талархалгүй яах вэ.

Гүнж: Орднод нэг сүнс байсан. Ордны зарим хүмүүс сүнсэнд эзэмдүүлж, эмгэнэлтэйгээр амиа алдсан. Бүгд айж сандарч байсан.  Ордны бөөд тэр сүнсийг хөөхийг үүрэг болгосон.   Гэтэл нэгэн татвар хатан сүнсэнд эзэмдүүлсэн байсныг олж мэдсэн. Эрхэм дээдэс ордны эмх замбараагүй байдлы дарахаар тэрнийг цаазаар авахыг тушаасан. Жиан Ли ч  гэсэн сүнсэнд эзэмдүүлсэн гэж бодож байна уу?

Хо: Гүнжтэн таны хэлэхийг сонсоод  надад  бас хачин санагдаж байна. Ганц би ч биш, манай  гэрийн настнууд Жиан Лийг Жэнюү сүмээс эргэж ирсэнээсээ хойш өөр хүн шиг болсон гэж ярьж байсан. Одоо бодох нь ээ, гүнж таны хэлдэг үнэн байх. Бусад нь байг гэхэд Жиан Лийг эргэж ирсэнээс хойш... манай гуравдугаар охин ухаантай охин байсан. Сүүлийн үед ухаангүй юм шиг л болсон.

Гүнж: Эзэгтэй таны зовлонг сайн ойлгож байна. Жиан овог ийм байдалтай байж болохгүй. Би ордны бөөд Жиан овогтынд юу болсныг хэлсэн. Тэр Жиан  овогтынд очиж ёслол үйлдэж өгөхийг зөвшөөрсөн.  Гэхдээ өргөөндөө ёслол үйлдэнэ гэдэг маш том хэрэг. Жиан ноён, ахайтан хоёр зөвшөөрөх ёстой. Тэд нараар зөвшөөрүүлчихвэл эзэгтэй танд ч гэсэн амар байх бус уу? Жиан овогтын төлөө шүү дээ.

Хо: Зөвлөгөө өгсөнд гялайлаа, гүжтэн.

Гүнж: Цай уу.

*****************

Ли: Ордны зурхайч... таны ээлж ирж.

Бөө: Гүнжийг зарлигийг дагая.

Ли: Сайн мэдээ хүлээж байя.

Бөө: Эхэлцэгээе.

Бүгд: Мэдлээ.

*******************

Эр: Тэнгэрийг зарлигийг зөрчсөнөөс болж агуу шийтгэл хүртэх болно.

Эр: Тэнгэрийг зарлигийг зөрчсөнөөс болж агуу шийтгэл хүртэх болно.

Эр: Тэнгэрийг зарлигийг зөрчсөнөөс болж агуу шийтгэл хүртэх болно.

Лу: Хэзээ ийм юм болоо вэ?

Эр: Өнгөрсөн шөнө. Гал гарсан шалтгаан тодорхойгүй байна. Энүүгээр явж байсан хүмүүс нүдээрээ харсан. Бас их хачин байсан гэж хэлсэн.

Лу: Гурван хүнээс өөр хохирогч байгаа юу?

Эр: Байхгүй. Гурван хүн л байсан.

Эр: Тэнгэр хилэгнэсэн байх.

Лу: Хурдан  цэвэрлэж дуусга.

Эр: Мэдлээ.

Эм: Гүнжийг өргөөнд нь хорьсоноос болсон байх. Эрхэм дээдсийг Чен вангаас айдаг гэдэг юм байна лээ. Тэгээд л гүнжийг өргөөнд нь  хорих шалтаг гаргасан гэсэн.

Эм: Чэн ван хойд хилийг түвшитгөж байгаа. Дүүд нь сайн хандах ёстой бус уу.

Эр: Харин тийм. Тэгэх л ёстой доо.

Лу: Эзэнтэн. Цогцос шинжээч цогцоснуудыг аваад явсан. Энэ хэргийг дахиад шалгах хэрэгтэй байна.

Су: Хэн нэгний санаатай хийсэн хэрэг.  Үнэнийг хурдан олж мэдээд, цуу яриаг зогсоо.

Лу: Мэдлээ.

Су: Хэн нэг нь сандарч эхэлж. Нийслэл өөрчлөгдөх нь.

В: Эзэнтэн, Жиан арь авхайд гадуур гарах хэрэггүй гэж хэл хүргэх үү?

Су: Явъя.

В: Хөөе. Эзэн сая тэг гэсэн  үү? Үгүй  гэсэн үү?

Лу: Тэг гээгүй бол чамаар цэрэг удирдуулахаар явуулах байсан.

В: Нээрэн тийм. Жиан арь авхайд уурласан уур нь гараагүй юм байна. Тэрнийг бодож байгаа мөртлөө хэлэхийг хүсэхгүй байгаа юм.

*********************

Тон: Эгч ээ, шөл. Эгч ээ, Су гүн тайван бус байгаа учир аль болох гадуур гарахгүй байхыг сануулж хэл хүргүүлсэн байна.

Шүэ: Шүүх хурлын дараа бүгд тайван бус байна.

Тон: Эзэнтэн, ахайтан хоёр таны талд байгаа нь сайн хэрэг. Таныг зоогонд ирэхгүй гэсэн болохоор Жи Шуран тэр боломжийг ашиглаж, таныг муу хэлэх  гэж оролдсон. Эзэнтэн, ахайтан хоёр таныг өмөөрч үг хэлсэн.

Шүэ: Ордонд байхад... Ваннин гүнж ноёнтныг авсыг нээж ясыг нь шинжүүл гэж шаардсан. Ноёнтон татгалзаж, намайг хаацаалсайн. Одоохондоо миний хэн болохыг  шалгахгүй байх. Гэхдээ  надад эргэлзэж эхэлсэн байх ёстой. Жи Шураны хувьд надтай тооцоо бодоход хамгийн тохиромжтой үе.

Тон: Гэхдээ гүнжтэн хүртэл биднийг яаж ч чадахгүй байхад бид нар юунаас айх юм.

Шүэ: Гүнжтэн намайг алахыг хүссэн. Бид амьд гарч чадсан ч, тэр яасан ч зүгээр орхихгүй. Өргөөндөө хоригдож байгаа ч гэсэн, намайг алах арга олж  л таараа. Тон арь.  Байдал ийм аюултай, юу болох нь тодорхойгүй байгаа болохоор чи айж байна уу?

Тон: Эгч ээ, айхгүй байна. Би айхаа болиод удаж байна. Энэ хүртэл явсан нь бидний аз. Би айхгүй байгаагаас гадна юу болохыг харахыг хүс байна. Бид хоёр эцсийг нь  үзэж чадахгүй байсан ч, дахиад муу хүмүүсийн шийтгүүлэхийг харахын тулд урагш  алхахыг хүсч байна. Би харамсахгүй.

Шүэ: Бид нар заавал эцийг нь үзнэ.

Тон: За.

***********************

Эр: Эзэгтэй, энэ мөн үү?

Хо: Намайг хоёр цагийн  дараа ирж аваарай.

Эр: Мэдлээ.

Эр: Та энд түр хүлээж байгаарай. Ордны бөө удахгүй ирнэ.

Хо: Ингэж их удаж байхад  яагаад ирэхгүй байна аа?

Эр: цохь.

Хо: Битгий. Битгий. Боль л доо. Болохгүй ээ. Битгий. Битгий л дээ. Аав аа. Аав аа. Битгий зод. Битгий. Аав аа. Аав аа. Битгий зод л доо. битгий зод.

Бөө: Жиан эзэгтэй. Та ирэв үү.

Хо: Гүнжтэний заавраар тантай уулзахаар ирлээ.

Бөө: Тэр зураг эзэгтэй таны сонирхлыг татах шиг болсон.

Хо: Сонирхол татсан юм биш. Зүгээр л энэ зураг миний зурагаа зуруулж байсан хүнийхтэй төстэй юм.

Бөө: Эзэгтэй та тэр хүнтэй холбоотой байгаа юу?

Хо: Тэр хүн нас барсан. Ослоор...

Бөө: Осол байсан уу, эсвэл бусдын гарт үрэгдсэн үү?

Хо: Та юу хэлэх гээ вэ?

Бичиг: Лиу Вэнцай

Хо: Чи... Лиу Вэнцай байна. Ийм байх ёсгүй. Ийм байх ёсгүй.

Бөө: Тэр гал намайг энэ хорвоогоос аваад явна гэж бодсон уу?

Хо: Вэнцай. Намайг зурсаар л байгаа юм уу?

Бөө: Одоо зүүн гараараа зурдаг болсон.

Хо: Өнгөрсөн хугацаанд  сайн сууж байсан уу?

Бөө: Байсан бүх мөнгөөрөө төрсөн нутагтаа жижигхэн мухлаг нээсэн. Зурагаа зурж, бас худалддаг. Төрсөн нутагтаа очсон болохоор хүмүүс намайг өрөвдөнө гэж бодсон юм. Миний ийм болсныг хараад улам ихээр дээрэлхэнэ гэж хэн дэх билээ. Нэг хүн чиний зургийг урах гэхэд нь би эсэргүүцсэн. Уурандаа тэр хүнийг цохисоноос бол шүүхэд дуудагдсан. Тэгээд төрсөн нутагтаа байх  аргагүй болсон. Тэгээд л зурагнуудаа аваад чамтай уулзахаар нийслэлд ирсэн юм.

Хо: Жиан овогтын эзэгтэй болсныг минь мэдсээр байж, ирэх хэрэггүй байсан юм.

Бөө: Би чамайг ирэхгүй гэж бодсон. Гэвч чи ирчихлээ... Шуран. Шуран.  Намайг алах гээ юу?

Хо: Чи над дээр ирэх ёсгүй байсан юм. Би чамд өргүй.

Бөө: Шуран. Шуран. Шуран! Шуран. Шуран, эргээд ир! Жи Шуран, эргээд ир. Жи Шуран...

Хо: Тавь. Тавиач...

Бөө: Над руу хар. Над руу хар! Тэр гал дунд би нүүрээ гараараа хамгаалах гэж хичээсэн. Би амьд гардаг  л юм бол чамд танигдах ёстой гэж бодсон. Харин ч сайн хэрэг. Чи намайг алах гэж оролдоогүй бол өнөөдөр бид ингэж уулзахгүй байсан.

Хо: Чи Ваннин гүнж дээр очиж Жиан овогтынд сүнс байгаа тухай ярьсан. Надаас өшөө авахыг хүсч.

Бөө: Чамаас өшөө авахыг хүссэн бол өнөөдрийг хүртэл хүлээхгүй байсан.

Хо: Олон жил өнгөрч. Яагаад одоо  гарч ирж байгаа юм?

Бөө: Чиний амьдрал амар хялбар байсан. Чам дээр очсон байсан ч, дахиад намайг хорлох боломж олгож болохгүй. Гэтэл одоо... чи намайг гуйхаар ирж. Би Жиан Лигаас салахад чинь тусалж чадна. Харин чи хүсч байна уу?

******************

С: Эзэгтэй та хүрээд ирэв үү? Хөөе. Эзэгтэй. Юу болоо вэ?

Хо: Би зүгээр. Ганцаараа баймаар байна. Чи... чи чи явж амар.

С: Эзэгтэй.

Хо: Би зүгээр. Чи гар. Гараач...

С: Явцагаа.

*****************

Эм: Авхай.

Р: Жу ноёнтон ирээгүй юу?

Эм: Үгүй ээ.

Р: Больж. Нөхөр нь хадам ээжтэйгээ уулзахаар хамт ирээгүй гэхээр... Тэрнийг үнэлэхгүй байна гэсэн  үг. Нууцаар явуулсан юм байхгүй юу?

Эм: Жу ноёнтон нэг хэсэг бэлэг явуулдаг байсан. Гэвч Сун мөмө болиулчихсан. Авхай таныг хариу өгөхгүй болохоор ноёнтон ч гэсэн явуулахаа больчихсон. Мэдлээ.

********************

С: Энэ дөрөвдүгээр авхай  их  хачин байна. Эргэж ирээ л биз, сүржигнэх юу байна? Эзэгтэй.

Хо: Жу Яанбан Руяаод юм явуулсаар л байгаа юу?

С: Тийм ээ. Би сайн хянаж байгаа.

Хо: Чи ноёныг аль болох хурдан гэрлэх хүсэлт явуул гэж хэл. Руяао Жу Яанбантай орооцолдоод байвал эрт орой хэзээ нэгэн цагт муу юм болно.

С: Эзэгтэй, таны царай тааруу байна.

Хо: Зүгээр ээ, зүгээр.

С: Би оточ дуудаад өгье.

Хо: Хэрэггүй. Би зүгээр.

**********************

: Сайн охин шүү.

И: Тийш нь тавь. Ийм их юм авчирч байдаг.

3: Яасан ч их юм авчраа вэ? Тийш нь тавь.

И: Тийш нь.

: Бүгдийг нь нээ. Нээ.

И:Тийш нь тавь.

: Энэ чиний инжинд өгсөн бэлэг бус уу?

И: Эндүүрэл гарсан байх. Жу овогтынх надад зөндөө бэлэг өгсөн. Ээж ээ, наадахаа түр хадгалж бай. Би дараа  ирэхдээ аваад ирье.

: Юүэ арь. Жу овогтых чамд сайн байгаа юу? Чамд дээрэлхээгүй биз?

И: Ээж ээ, санаа бүү зов. Би сайн байгаа.

3: Миний зэрэг дэв доогуур болохоор...бас татвар эхнэрийн хүү болохоор...надаас л боллоо. Хадмууд чинь чамайг тоохгүй бол,  заавал...

: Яасан бэ?

И: Зүгээр ээ.

: Алив харъя. Харуулаадах аа. Юу болсон юм?

И: Зүгээр ээ. Би уначихсан юм.

: Энэ унасан шарх биш байна.

И: Ээж ээ. аяар л даа.

3: Жу Яанбан чамд гар хүрээ юу?

И: Ноёнтон, маргааш би төрсөн гэртээ очино. Та надтай...

Я: Амаа тат. чамайг харахыг хүсэхгүй байна гэж хэлсэн байх аа.  Жиан Ли. Жиан Ли эргэж ирсэн гэнэ ээ?

Эр: Тийм ээ.

Я: Жиан Ли эргээд ирж. Жиан  Ли эргээд ирж.

И: Жиан Ли эргэж ирлээ гээд чамд ямар хамаатай юм? Жиан Руяао байгаад хангалтгүй, Жиан Лийг хүртэл боддог болоо юу?

Я: Тавь! Чи миний оронд ороогүй бол Жиан Ли бид хоёр ингэж дуусахгүй байсан юм. Муу эм. Түй...

И: Жиан  Лигийн юу нь сайхан гэж? Жиан Лийд өгсөн захиаг чинь тэр өөрөө надад өгсөн юм. Тэрнийг чамд сайн гэж  бодоо юу? Битгий мөрөөд. Чиний хоосон мөрөөдөл.

Я: Юу гэнэ ээ? Яасан гэнэ ээ? Олигтойхон хэлээдэх.

И: Жиан Ли намайг чам руу явуулсан. Миний эгч болохоор нь би хэлээгүй юм. Тэрэнд чи огтхон ч хамаагүй. Тийм  болоод л намайг чам руу түлхэж байгаа юм.

Я: Сайн байна, Жиан Ли.

И: Тэрний хүүхдийг тээж, хүү төрүүлж чадах юм бол би Жу овгийн эзэгтэй болно. Бүх зүйл сайхан болно.

*****************

Эм: Авхай. Жу ноён Жиан  Юүэд сайн хандаггүй гэж байна. Жугийнхаас ирсэн тэр бэлэгнүүд Жиан Юүэд өгч явуулсан инж байсан байна.

Р: Мэдсэн юм аа. Тэр яасан ч Жиан Юүэд сайн болохгүй.

Эм: Жу ноён, хоёрдугаар авхай тухай ярьсан бололтой. Жиан Юүэ бас ордны цэнгүүний үеэр Жу ноён хоёрдугаар авхайг...

Р: Тийм байх ёсгүй. Намайг бодсон байх ёстой.

Эм: Эзэгтэй.

Хо: Гарцагаа.

Эм: Мэдлээ.

Хо: Яао арь. Ээж нь чамайг Чи овогтой гэрлүүлэхээр ярьчихсан. Чи овгийнхонтой хамт уулзъя. Чи залуу ноён их царайлаг. Та хоёр сайхан тохирно. Би чамтай ярьж байна. Сонсож байна уу?

Р: Аан. Сонссон.

Хо: Би хичнээн айлаас  чамайг асуусныг мэдэх үү? Чи сүйгээ цуцалж, нэр хүндээ алдаад удаагүй байна. Сайн хүн олох амаргүй байлаа. Чи овогтынх зэрэг дэв өндөр. Хүү нь ч гэсэн  сайн хүн. Анхааралтай байгаарай. Хуран явж хувцасаа соль.

Р: Өнөөдөр ядраад байна. Дараа болъё.

Хо:  Ингэхэд чи сүүлийн үед яагаа вэ? Хувцасаа ч цэгцлэхгүй. Хоолоо ч сайн идэхгүй. Үхэх гэж байгаа хүн шиг харагдаж байна.

Р: Өнөөдөр би явж чадахгүй. Ядраад байна.

Хо:  Өнөөдөр болохгүй бол хэд хоногоос явъя. Яаж ч байсан явах ёстой шүү.

Р: Явахгүй байсан ч ямар ялгаа байна?  Аль хэдийн шийдчихсэн юм чинь.

Хо:  Энэ юу юм?

Р: Ээж ээ. Ээж ээ, та яаж байна  аа? Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.

Я: Үүр  мөнх хугацаа  хэзээ нэгэн цагт дуусч мэднэ. Энэ үзэн  ядалт хэзээ ч дуусахгүй.

Хо:  Надаас нууцаар Жу Яанбайтай холбоотой байгаа байх нь ээ.

Р: Энэ танд хамаагүй.

Хо:  Сун мөмө.

С: Байна.

Хо: Яваад Руяаод шинэ хувцас бэлд. Хоёр хоногийн дараа Чи ноёнтой уулзана.

Р: Ээж ээ. Ээж ээ.

Хо:  Энэ удаа миний үгэнд орохгүй бол... би чамайг төрүүлээгүй гэж бодох болно.

*****************

И: Хоёрдугаар эгч ээ.  

Шүэ: Дөрөвдүгээр дүү. Уулзалгүй удсан байна.

И: Эртээд яарч байсан болохоор талархаж ч амжсангүй.

Шүэ: Талархах юу байх вэ. Гавъяа хийгээгүй бол шагнал байхгүй гэдэг байх аа.

И: Яагаад танд гавъяа байхгүй гэж? Та байгаагүй бол би Жу овогтын бэр болохгүй байсан. Ирээдүйд би Жу овогтын эзэгтэй болох юм бол би заавал хоёрдугаар эгч дээр ирж талархах болно.  

Руй: Би ирлээ. Дөрөвдүгээр дүү. Үл тоомсорлож байна.

Шүэ: Шиао Руй.

Руй: Би эргээд ирлээ. Нээрэн Динжоугийн  гамшиг дууссан. Лиу Шу аавтайгаа үлдсэн хэргийг цэгцэлж байгаа. Манайх өвөг дээдэстээ мөргөнө гэсэн болохоор би буцаад ирлээ. Нээрэн би чиний ордонд болсон хэрэг их сонирхолтой байсан гэж би сонссон. Би байгаагүй нь харамсалтай. Хайран юм.

Шүэ: Үнэхээр харахыг хүссэн бол чи Динжоу руу явахгүй л  байсан. 

Руй: Юу яриад байна аа? Юу гэж дээ?

Шүэ: Лиу Шуг уурлуудаад хөөгдсөн болохоор эргэж ирсэн биз дээ, тийм үү?

Руй: Юу яриад байгаа юм бэ? Юу гэж дээ? Би тийм хүн гэж үү? Яалаа гэж дээ.

Шүэ: Чи тийм л хүн шд.

Руй: Арай Лиу Шу чамд захиандаа юм бичсэн юм биш биз? Аан? Хэлээч дээ. Хэл л дээ, хэл хэл.

Шүэ: Жиан Жинруй. Чи мэдэхгүй юу? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамаагүй нэгэндээ хүрч болохгүй.

Руй: Надад хэл л дээ.

Шүэ: Хэлэхгүй. Хэлэхгүй ээ.

Руй: Сандраад байна шдээ. Хэлчих л дээ.

Шүэ: Хэлэхгүй ээ.

******************

Р: Би яагаад гэрлэх хүнээ ч сонгож болдоггүй юм бэ?

Эм: Авхай. Жу ноёноос захиа ирж.

Р: Тэр яагаад...

Я: Өнөөдөр 10цагт, арын гудамжинд уулзъя.

Эм: Авхай, бодлогогүй зүйл хийж болохгүй. Эзэгтэй таныг Чи ноёнтон танилцуулна гэсэн. Баригдах юм бол... Тэгээд ч, Жу ноён танд захиа бичээгүй удсан. Гэнэтхэн нууцаар уулзъя гэхээр... албан ёсоор ирэлгүй,  таныг нууцаар уулзъя гэсэн нь...

Р: Чи ойлгохгүй байна. Тэр үргэлж намайг боддог.

Эм: Авхай.

Р: Миний хайрцагт байсан юманд хүрсэн үү?

Эм: Үгүй ээ.

Р: Өнөөдөр энд өөр хүн орж ирсэн үү?

Эм: Сун мөмө танд шинэ хувцаснууд авчирч өгөөд явсан. Эзэгтэй таныг Чи ноёнтой уулзахад зориулж тусгайлан хийлгэсэн гэсэн. Тэгээд таныг гамтай өмсөөрэй гэсэн. Бас таныг уулзахдаа ухаантай байгаарай, өөр юм бодох хэрэггүй гэсэн.

Р: Ээж байх нь. Ээж миний хатгуурыг авчихаж.

Эм: Авхай.

Р: Ингэлээ гээд тэрнийг бодохоо болино гэж боддоо юу? Битгий мөрөөд.

******************

Эм: Эзэгтэй. Залуу ноёнтон Жиан Руяаотай уулзахаар явж байна. Эзэгтэй. Энэ асуудал баригдвал бүгдэд нь хэцүү юм болно. Тэгээд ч, залуу ноёнтон өнөөдөр номын өргөөндөө унтана гэж хэлүүлсэн.

И: Ойлголоо. Явж болно. Би амармаар байна.

Эм: Мэдлээ.

**************

Я: Яао арь.

И: Ноёнтон, би Руйшианы мухлагийн оёдолчинтой уулзахаар болсон. Танд хувцас хийлгэх гээд. Эсвэл... Тийшээ явмааргүй байгаа бол, оёдолчныг  ир гэх үү? Би энийг гал тогоонд хэлж  танд зориулж хийлгэсэн юм. Энэ. Дахиад ид...    

Я: Би гахай юу? Хичнээнийг идүүлэх гээ вэ?

И: Ноёнтон, таа хаачих нь вэ?

Я: Тоох хэрэггүй.

И: Өчигдөр орой  гадагшаа гарсныг чинь би мэдсэн.

Я: Юу гэнэ ээ?

И: Юу хийгээд байгааг чинь асууж болох уу? Бид хоёр ямар байдалтай байгааг тоохгүй байж, яагаад Жиан Руяаотай уулзахаар очиж байгааа юм? Надтай сайхан амьдарч болохгүй гэж үү?

Я: Намайг дагана гэнэ ээ? Чамд анхааруулчихъя. Өчигдөр юу болсныг хэнд ч бүү хэл. Үгүй  бол яасан ч өршөөхгүй гэж мэд.

И: Ноёнтон.

*****************

Руй: Шүэ захирагчийг эмчлэхийн тулд тан судалж байгаа юм уу?

Шүэ: Хүн эмчлээд сурчихвал хичнээн сайхан бэ.

Руй: Мартсанаас, би нэг юм хэлье. Жиан Руяао өчигдөр сохор болзоонд явсан. Тийшээ явчихаад ирэхдээ уруу царайлчихсан байсан. Чи овгийнхныг уурлуулсан байх аа. Жи Шуран тэрний өргөөнд очоод хэдэн цаг болж байгаа ч гарч ирээгүй байна гэсэн. Загнаж байгаагаас зайлахгүй. Би Жиан Руяаог үнэхээр гэж бодсонгүй... юу... юу...

Шүэ: Тэнэг...

Руй: Юу гэнэ ээ? Хайрандаа сохрох чинь байдаг л юм шд.

Шүэ: Хэрэггүй хүн бол тэнэг хэрэг.

Руй: Гэхдээ л Жиан Руяао үнэхээр өрөвдмөөр юм аа. Жи Шуран Чи овогтой сайнаар дуусахгүй байсан ч, Жан овог, Ван овог гээд л үргэлжлэх байх.

Шүэ: Өөрөө л татгалзаж сурахгүй бол хэнийг буруутгах юм?

Руй: Хүн болгон чамтай адилхан гэж бодоо юу? Дураараа аашилдаг. Харин ч сайн хэрэг. Тэд нар завгүй  байх тусам чамд төвөг удахгүй.

***************

В: Цогцос шинжээч шинжилж дууссан. Сэжигтэй зүйл олдоогүй. Сүнсний гал юунаас болж гарсныг мэдэхгүй.

Су: “Төрөл зүйлсийн сударт” дайны талбар, үхлийн голомтод хүн, адууны цус фосфор болж хувирдаг гэж бичсэн байдаг. фосфор газар, өвс, модон дээрх шүүдэр шиг эд. Нүдэнд бараг харагддаггүй. Энэнд хүрэх юм бол хүний бие гэрэлтдэг. Ялзарсан мод, цогцос гэнэтхэн галд автаж, сүнсний гал гардаг. Тэгэхээр хүмүүс ер бусын гэж нэрлэж байгаа ч үнэндээ заль мэх.  

В: Ийм байх нь ээ.

Су: Сүнсний гал хүний гараар бүтсэн байж таараа. Шатаж үхсэн хүмүүс даалгавар авсан байж таарна. Тийм биш бол тийм юм хэлэхгүй байсан. Тэд нарыг нас барахаасаа өмнө  хаана байсныг олж мэд. Ижил төстэй зүйл байна уу олж мэд.

В: Мэдлээ.

Су: Сүнсний гал дөнгөж эхлэл. Удахгүй илүү  том хэрэг болно.

25-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home