The double-24

The double 2024-24

Үргэлжлэх хугацаа: 49мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Чэ: эр, Чэн ван, хааны ах

Ээж: Юроны ээж

Дүү: эм,  Юроны дүү

Ш: эр, Су гүний өвөө

 

 

Гарчиг:  Тавилан. 24-р анги.   

Гүнж: Шен ноёны эхнэр Хуайшиан даяар алдартай нэгэн гэж сонссон юм. Тэгээд би сониуч зандаа хөтлөгдөж, харахаар очсон. Аргагүй л... Шен эзэгтэй аргагүй л үзэгслэнтэй нэгэн байсан. Тийм болохоор би Жиан арь авхайн царайг хараад үнэхээр цочирдсон. Учир нь тэр Шүэ Фанфейтай усны дусал мэт адилхан. Хаантан. Ямар ч хамааралгүй хоёр хүн усны дусал мэт адилхан гэж та сонсож байсан уу?

Су: Нэг гэр бүлийн гурван хүн нэгэн зэрэг алуулсан гэхээр... хоёр хүн байсан ч тохиолдол гэж хэлэх амаргүй.

Гүнж: Жэнюү сүмд арван жил амьдарсан Жиан арь авхай, гэртээ ирэхийн даваан дээр хэн нэгний гарт амь үрэгдсэнд харамсаж байна. Жиан арь авхайн аав, Жиан сайд энийг мэдээгүй байж мэдэх юм.

Аав: Ваннин гүнж та юу хэлэх гээ вэ?  Тодруулж хайрла.

Гүнж: Найман настайгаасаа авахуулаад Жэнюү сүмд арван жил амьдарсан эмэгтэй яаж хэнээр ч заалгалгүй нийслэлд байдаг язгууртнуудыг авъяас чадвараараа давж гарсан байх вэ? Хорвоо  дээр өрөвдөлтэй хүн хичнээн олон билээ. Яагаад Жиан арь авхай Шүэ Хуай Юаныг аврах  гэж улайран тэмцэнэ вэ? Энийг тайлбарлах цорын ганц зүйл бол... Тэр бол Жиан Ли биш. Шүэ Фанфей.

Бүгд: Юу? Юу гэнэ вэ? Үнэн гэж үү? Тийм юм байж болох уу?

Вэй: Энэ бол хаантныг хуурсан хэрэг.

Бүгд: Эзэн  хааныг мэхэлсэн хэрэг. Тийм ээ.Энэ ноцтой гэмт хэрэг. Тийм ээ, яаж хааныг хуурч зүрхэлж байна аа?

Шүэ: Дээдэс ээ. Хэрвээ би таны хэлсэнээр Шүэ Фанфей байсан бол Хуайшианаас намайг дагаж ирсэн иргэд танихгүй байна гэж байх уу? Шүэ Фанфей Хуайшианд өссөн болохоор Хуайшианы иргэд таних ёстой. Гүнжтэн та хүн явуулж би Шүэ Фанфей уу, Жиан Ли юу  гэдгийг шалгуулж болно.

Гүнж:  Нийслэлд ирж гомдол гаргахаар дагаж ирсэн хүмүүс бүгд хуйвалдсан байж таарна. Тэднийг тамлуулахаас айхгүй бол би оролдоод үзэж болох  юм.

Шүэ: Гомдол гаргахаар нийслэлд ирсэн хүмүүс амиа алдахаас наахнуур зовсон хүмүүс. Гүнж та тэднийг дахиад зовоох гээ юу?

Гүнж: та нар харав уу? Хуайшианы хүмүүсийг  өмөөрсөөр л байна.

Шүэ: Хаантан. Хуашианы иргэд надтай хамт шударга түшмэлийг аврахын тулд олон зовлонг хамт туулсан. Миний царай гүнжтэний дургүйг яаж хүргэснийг мэдэхгүй болохоор  яагаад үхсэн хүн ашиглаж намайг хорлох гээд байгааг ойлгохгүй байна.

Гүнж: Жиан арь авхай үг сөрөхдөө сайн юм аа. Гэвч надад чиний үхэл, амьдрал хамаагүй. Сангийн яамны Еэ түшмэл болоод чамд хууртсан бусад хүмүүсийг өрөвдсөндөө ингэж байна.  Ялангуяа эрхэм дээдэс. Сайн түшмэлийн төлөө санаа зовниж байгааг хараад сэтгэл хөдөлж байна. Гэвч эцэст нь бусдад ашиглагдаж байгаа нь харамсалтай.

Шүэ: Шүэ Хуай Юаны хэрэг шийдэгдсэн. Миний хэлсэн бүхэн үнэн. Эрхэм гүнжтэн яагаад түшмэлийг ашиглаж байна гэж хэлснийг ойлгохгүй байна. Эсвэл... Гүнж та намайг Шүэ Фанфей гэсэн утгагүй яриаг хаанаас сонсоо вэ?

Гүнж: Яарах хэрэггүй. Удахгүй би хуусны танилтай чинь уулзуулна. Жоу ноён, миний гэрчийг оруул.

Ж: Гэрчийг оруул.

Э: Хаантны амгаланг айлтгая.

Ж: Хэн билээ? 

Гүнж: Энэ бол Жиан арь авхайн арван жил амьдарсан Жэнюү сүмийн эзэгтэй, Шоужэний завхайрсан хэргийг хаантан хатуу шийтгэсэн. Гэвч Жиан арь авхай ингэж мэхэлж байгаа нь ноцтой хэрэг. Тийм болохоор би Шоужэнийг гяндангаас авчруулсан юм. Тэгээд би их сонирхолтой зүйл олж мэдсэн. Шоужэнийг мянган бээрийн цаана хэн нуусан нь сонирхолтой байна. Тэрнийг олох үнэхээр амаргүй байсан. Гэхдээ энийг мэдэх гэж яарах хэрэггүй. Дараа мэдэж болно. Одоо хамгийн чухал нь хэн бэ гэдгийг тогтоох. Шоужэн. Сайн хар. Энэ хүн Жиан Ли мөн үү?

Э: Хаантан. Энэ хүн Жиан Ли биш.

Гүнж: Дахиад сайн хар. Худлаа хэлэх юм хэлийг чинь тасдана гэж мэд.

Э: Би Жиан Лийг 8 настайгаас  нь хойш 18 хүртэл өсгөсөн. Үнс болсон байсан  би хараад  л мэднэ. Тэр... Жиан Ли биш.

Аав: Таны хэлж байгаа үнэн бол Жиан Ли хаана байна?

Гүнж: Тэрийг Шүэ эзэгтэйгээс асуусан нь дээр байх.

Шүэ: Эзэгтэй, та намайг Жиан Ли биш гэж хэллээ. Тэгвэл жинхэнэ Жиан Ли хаана байна?

Э: Чиний гарт амь үрэгдсэн.

Бүгд: Юу гэнэ вэ? Үнэн  гэж үү?

Шүэ: За яах вэ. Намайг Жиан Лийг алсан гэж байгаа бол би яаж алсан байх вэ? Бас цогцос нь хаана байна?

Э: Чи тэрнийг алчихаад цогцосыг нь зайлуулсан болохоор... би яаж мэдэх юм.

Шүэ: Лиу эзэгтэйг Жэнюү сүмд ирэхэд нь би уулзсан. Намайг яагаад илчлээгүй юм?

Э: Жиан овгийн хоёрдугаар авхай болоод миний нэрийг цагаатгаж өгнө  гэсэн хоосон үгэнд чинь итгэсэн болохоор би худлаа ярихад чинь тусалсан.

Шүэ: Тэгээд л намайг гүтгэх гэж ирсэн байх нь ээ?

Э: Юу гэнэ ээ? Гүтгэсэн? Худал хэлэхдээ үнэхээр сайн юм аа.

Шүэ: Хаантан. Жэнюү сүмийн  эзэгтэй ёс суртахуунгүй, дүрэм журам зөрчиж шалигласан. Ийм хүний үгэнд итгэх боломжгүй. Хийсэн хэргээсээ мултрахын тулд намайг гүтгэх гэж хахууль авсанаас зайлахгүй. Хаантан, энэ хэргийг шалгаж өгнө үү.

Э: Тийм биш ээ. Миний хэлдэг бүгд үнэн. Чи биш...

Шүэ: Нэгд. Би Жиан Лийг яаж алсаныг хэлж чадахгүй байна. Хоёрт. Жинхэнэ Жиан Лигийн хаана байгааг мэдэхгүй. Ямар нүүрээр намайг  гүтгэж байгаа юм?  Тэгээд ч, Жэнюүсүм хатуу дүрэм журамтай. Амьд хүнийг яаж солих болж байна? Бас, миний шивэчин Тон арь, хар багаасаа надтай өссөн. Тэрнийг ч гэсэн сольсон гэх гээ юу?

Э: Та нар хуйвалдсан.

Шүэ: Аав маань Тон арь надад хичнээн үнэнч болохыг мэднэ. Тэр Жиан овогтынд амьдрахын оронд намайг дагаж Жэнюү сүм рүү явсан. Би хуурамч байсан бол тэр намайг танихгүй гэж үү? Шоужэн, чамд сануулчихъя. Намайг гүтгэхийг хэн ч даалгасан бай... энэ даалгаврыг биелүүлж чадахаас үл хамааран... сайнаар  дуусахгүй гэдэгээ сайн сана. Чи эзэн хааны өмнө байна. Чадвал чи шатрын хүү... чадахгүй байсан ч шатрын хүү. Чамаас салах амархан. Тийм  болохоор ухаан цэлмэг байж, буруу зөвийг ялгаж байж л амьд үлдэнэ.

Гүнж: Шүэ авхай үнэхээр үг хэл хурц юм. Худал үгийг үнэн мэт ярьж байна. 

Шүэ: Өнөөдөр би юу ч гэж хэлсэн  гүнж та итгэхгүй бололтой. Үнэнийг хэлэхэд Жэнюү  сүмд Шоужэнээс гадна намайг Жиан Ли гэдгийг батлах өөр хүн байгаа.

 Гүнж: Хэн юм?

Шүэ: Тэр хүний энд ирж гэрчлүүлбэл ямар вэ?

Су: Манай хүмүүс Хуйчэнд хоригдож байгаа Жэнюү  сүмийн  эзэгтэйг хэн нэг нь нийслэлд авчирсан гэж хэлсэн. Өнөөдөр амаргүй өдөр болох нь.

Шүэ: Су гүнтэн, сануулсанд гялайлаа.

Су: Яая гэж бодож байна?

Шүэ: Надад ашиглах хүн байхгүй. Су гүн та нэг хүн олж өгч тусална уу.

Су: Хэн?

Шүэ: Жэнюү сүмд байсан эмэгтэй.

Су: Нэр нь хэн юм? Лу Жийд хэлээд  авчруулъя.

Шүэ: Тэрэнд миний хэлснийг дамжуулаад өг.

Эм: Мөхөс би эрхэм дээдсийн амгаланг  айлтгая.

Э: Чи байх нь ээ. Тэрнийг Жиан Ли биш гэдгийг хэлээд өг.

Лу: Энэ удаа чамд ямар ч боломж байхгүй. Чамд үг дайлгасан.

Эм: Юу юм?

Лу: Тэр хүн... хахууль хамгийн буруу зүйл гэж хэлүүлсэн. Тийм  болохоор чамд юу ч амлаагүй. Гэхдээ, энэ бол чиний хийсэн хэргээ цагаатгах цорын ганц боломж.

Эм: Намайг өршөө. Би хийсэн бүхэндээ харамсаж байна. Жиан арь авхай, намайг өршөө.

Э: Чи чинь юугаа яриад байгаа юм? Юугаа яриад байгаа юм? Тэр Жаин Ли биш шүү дээ.

Эм: Тэр Жиан Ли мөн. Тэр Жиан Ли мөн.

Э: Худлаа. Тэр Жиан Ли биш. Яасан ч Жиан Ли биш.

Эм: Жиан Ли мөн. Жиан Ли  мөн шдээ.

Э: Чи яачихаад байгаа юм?

Эм: Жиан арь авхай. Жиан арь авхай, намайг өргөө.

Э: Тэр Жиан Ли биш.

Эм: Хийсэн бүхнийг минь өршөө.

Э:Худлаа ярихаа боль.

Эм: Жиан арь авхай.

Э: Худлаа ярхаа боль.

Эм: Жиан арь авхай.

Э: Тэр  Жиан Ли биш.

Ж: Энэ хоёр эмийг гарга.

Эм: Жиан Ли авхай мөн.

Э: Тэр Жиан Ли биш. Эрхэм дээдсийн өмнө худлаа ярьж болохгүй. Болохгүй. Тэр Жиан Ли биш.

Гүнж: Хүмүүсийг өөрийнхөө өмнөөс худал яриулахдаа сайн  юм аа. Сайн байна. Шен ноён. Эхнэртэйгээ олон жил хамт амьдарсан болохоор... та худлаа хэлэхгүй  биз дээ? Энэ таны бодолд байнга байдаг эхнэр чинь мөн үү?  

Хаан: Ваннин. Дэмий юм ярихаа боль.

Гүнж: Тэр... эхнэр чинь мөн үү?

Ю: Биш.

Гүнж: Шен Юрон, чи юу гэсэн бэ? Тэр яахаараа Шүэ Фанфей биш байдаг юм? Худлаа ярьж байна. Яах аргагүй Шүэ Фанфей байхад.

Ю: Дээдэс ээ. Миний эхнэр нас барсан. Тэрэнтэй усны дусал мэт адилхан хүн байдаг байсан ч, энэ хүн биш.

Гүнж: Шен Юрон чи сохор  юму уу?    Өөрийнхөө эхнэрийг танихгүй байна уу?

Ю: Гүнж та амаа мэд. Эрхэм дээдсийн өмнө ёс алдах хэрэггүй. Би одоохондоо эхнэрээ танихтайгаа байна.

Гүнж: Тэгвэл авсыг нь нээж, цогцосыг нь шалгая. 

Ю: Эхнэр маань ууланд амиа алдсан болохоор би цогцосыг нь олж чадаагүй. Тиймээс би хоосон авс булш оршуулсан. Гүнж та, юу шалгах гээ вэ?

Гүнж: Шүэ Фанфейгийн цогцосыг шалгана гэж хэн хэлээ вэ? Шүэ Фанфей энд зогсож байна. Жинэхэн Жиан Ли аль хэдийн алуулсан. Тэрний цогцосыг Чинчэнд ууланд булчихсан байгаа.

Хо: Ноён та Ли арь багаасаа Жэнюү сүмд амьдарсан гэдгийг мартаа юу?

Аав: Зурлаганууд нь шулуун, сайхан бичиж. Эрт дээр үеэс хэрэгтнүүдийг хамгаалах нь төрд тэрсэлсэн хэрэгт тооцогдсоор ирсэн. Юу хийж байгаага ч мэдэхгүй байж.

Гүнж: Хорвоо дээр өрөвдөлтэй хүн хичнээн олон билээ. Жиан арь авхай яагаад заавал Шүэ Хуай Юаныг аврах  гээд байгаа юм бол? Жиан сайд аа, чиний төрсөн охин Жиан Ли Чинчэн ууланд булаатай байгаа. Би булшийг нь олсон. Авсыг нээж, ясыг нь шинжээчид шинжүүлбэл хэн нь төрсөн охин чинь болохыг мэдэж болно.

Шүэ: Аав аа. Гүнжтэн намайг өнөөдөр тавьж  явуулахгүй бололтой.

Гүнж: Хүн ир. Чинчэн уул руу явж ясыг нь авчир.

Шүэ: Гүнжтэн ингэж хэлж байгаа бол би өнөөдөр аавдаа тайлбар өгөх ёстой. Бид хоёр эцэг охин хоёр... охин тань болсон би аав танд  төвөг удаж, Жиан овгийг хүнд  байдалд оруулчихлаа. Ли арь намайг өршөө.

Гүнж: Сүржин үгээр хуурах хэрэггүй. Би Жиан овгийн удмыг аврах гэж байна.

Шүэ: Гүнжтэн, Жиан овгийн төлөө сэтгэл гаргасанд тань гялайлаа.

Гүнж: Тийм бол... Шинжээчийг дууд.

Аав:      Хэрэггүй ээ. Мөхөс би Ваннин гүнжтэй ховорхон уулзсан. Манай Жиан овогт ингэж санаа тавьж байгааг хараад өөрийн  эрхгүй талархаж байна. Гэвч би одохоондоо ухаанаа алдчихаагүй байна. Өөрийн охиныг танихтайгаа байна. 

Гүнж: Үнэхээр төрсөн охин чинь хэн болохыг мэдмээргүй байна  гэж үү? Энэ бол хааныг хуурсан хэрэг.

Аав: Гүнжтэн, охин маань түшмэлийн хэргээс болоод олон хүний дургүйг хүргэсэн гэдгийг би мэднэ. Гэхээ, охин маань тулгарсан бүх саадыг давахын тулд чадах бүхнээ хийсэн. Тийм болохоор би хойш сууж болохгүй. Төрсөн охиноо танихгүй бол би яаж хүний нүүр харах билээ? Яаж хойд насандаа өвөг дээдсийнхээ царайг харах болж байна? Эрхэм дээдсийн цаг  завыг Жиан овогтын асуудлээр үрэх хэрэггүй. Шүэ Хуай Юаны хахууль авсан хэрэг шийдэгдсэн болохоор мөхөс би охиноо гэрт нь хүргэж өгье.

Гүнж: Жиан сайд аа. Өнөөдөр би ясыг нь заавал шалгана.

Хаан: Амаа тат.

Гүнж: Хаантан. Та бол эзэн хаан. Ийм хүмүүст хууртаж болно гэж үү? Таны нэр хүнд яах болж байна?

Хаан: Ваннин. Чамайг хангалттай тэвчлээ. Дахиад ингэх юм бол урвасан  гэж үзнэ. Үнэнч шударга түшмэлийн хэргийг шийдвэрлэх байсан атал чи бусниулчихлаа. Ордны дүрэм журмыг үл тоомсорлож, увайгүй аашилж байна. Энэ чиний гэм. Хүн ир! Ваннин гүнжийг өргөөнд нь хүргэж өг.

Гүнж: Тавь. Тавь гэж байна. Тавиач... Тавь гэж байна. Би  Их Яан улсын гүнж. Надад хүрнэ гэнэ ээ?

Хаан: Аваад яв.

Гүнж: Жао Еэ. Намайг хорих гээ юу?

Хаан: Өнөөдийн  хуралдааныг үүгээр дуусгая. Ваннин эсэргүүцвэл, зарлиг зөрчсөнд тооцно.

Эр: Дээдэс  ээ.

Гүнж: Шүэ Фанфей.

Бүгд: Яах нь энэ вэ? Болохгүй ээ. Юу болоод байна аа?

Гүнж: Шиао Хэн. Чи яаж?

Хаан: Өнөөдрөөс... миний зөвшөөрөлгүйгээр... Ваннин гүнжийг өргөөнөөс нь бүү гарга.

Эр: Хуралдаан дууслаа. Тарж болно.

Гүнж: Шүэ Фанфей харж л байгаарай.  

Бүгд: Юу болоод байна аа? Ийм юм болох гэж? Гүнжтэн яаж байгаа нь энэ вэ?

*****************

Шүэ: Аав аа. Танаас гуйх зүйл байна.

Аав: Хэл.

Шүэ: Надад итгэж нийслэлд ирсэн Шүэ захирагчийн хамгаалагч байсан хүмүүс, бас Хуайшианы ард иргэд Еэ Шижиэгийн өргөөнд байгаа.  Тэднийг би дагуулж ирсэн болохоор эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй байна. Нутагт нь буцаахаасаа өмнө дайлах гэсэн юм. Еэ овогтын өргөө рүү явахыг зөвшөөрнө үү.

Аав: Ийм том хэрэг тарьсан болохоор эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Ажлаа дуусчихаад ирээрэй. Чи бид хоёрт ярих зүйл их байна.

Шүэ: Мэдлээ. Аав аа.

 Аав: Жиан овогтын охин гэдэгээ бүү март.

****************

Су: Бяцхан бар уу? Үнэхээр сонирхолтой хүн юм аа. Буруу хэргийг илчилж, шударга ёсыг тогтоосон гээд нийслэл  даяар таныг магтаж байна. Тэнд очиж магтаал сонсохгүй яагаад энд байдаг билээ? Яасан?

Шүэ: Танаас гуйх зүйл байна.

Су: Юу тэр вэ?

Шүэ: Чинчэн ууланд байгаа булшийг ухаж, ясыг нь аваад өөр газарт оршуулж өгөөч.

Су: Тэнд хэн булаатай байгаа юм? Өөрөө хийхгүй яагаа вэ?

Шүэ: Су гүн. Намайг байцааж байгаа юм уу?

Су: Тэгж хэлж болно.

Шүэ: Март. Юу ч хэлээгүй гэж бод. 

Су:  Хүлээ. Булшийг ухаж болох ч, Чинчэн хүртэл хол зам туулна. Уйтгартай.  Ганцаараа явах хүсэл алга.

Шүэ: Юу гэсэн  үг вэ?

Су: Хамт явъя.

*******************

Шүэ: Намайг  яах гэж энд авчраа вэ?

Су: Салах ёс хийхийг хүсч байгаа гэж бодсон юм.

Шүэ: Энэ газрыг мартахыг хүсч байна.

Су: Энэ газрыг мартахыг  хүсч байгаа бол нүүлгэж яах гэсэн юм?

Шүэ:  Мэдсээр байж асуугаад.

Су: Энд булаатай байгаа хүн Шүэ Фанфей биш гэж үү? 

Шүэ: Шүэ Фанфей... бусдын  нүдэнд ёс суртахуунгүй эмэгтэй. Их ч зовлон үзсэн. Ваннин гүнж булшийг нь ухахыг хүсч байгаа болохоор ясыг нь нүүлгэхээс өөр арга алга. Тэрнийг үймүүлэхийг хүсэхгүй байна.

Су: Тэгвэл та?

Шүэ: Би ч гэсэн тэгэхийг хүсэхгүй байна. Тэр цэвэр ариун бүсгүй байсан. Үнэхээр сайн хүн байсан. Хайртай хүнээ сайн хүн гэж боддог байсан. Тэрэнтэй хамт сайхан амьдралыг хүссэн. Тэрний төлөө бүх зүйлээ золиосолсон. Өөрийгөө... гэр бүлээ... Эцэст нь  хүйтэн газарт ганцаараа хэвтэж байна.

Су: Өөр?

Шүэ: Тэр язгууртан  гаралтай эмэгтэй байсан. Сайн эмэгтэй байсан. Ээжийгээ, бас дүүгээ алаагүй. Зүгээр  л гэртээ харихыг хүссэн. Энийг... Чинчэн ууланд арван жил хүлээсэн. Арван жил. Эцэст нь бас энэ газарт хэвтэж байна. Би тэрнийг  хамгаалж чадаагүй.

Су: Чи сайн байсан. Тэр чамайг буруутгахгүй. Шүэ захирагчийг цагаатгаж, Жиан Юанбайг охиноо хүлээн зөвшөөрөхөд нь тусалсан. Хуайшианы иргэдийн  зовлон зүдгүүрийг арилгаж өгсөн. Шатрын хүү  гэхэд... бодсоноос хамаагүй дээр байлаа. Өөр тэрэнд хэлэх үг байна уу?

Шүэ: Бүгдийг нь хэлчихлээ.

Су: Тэгвэл би цогцосыг нь солиулъя.

Шүэ: Су гүн. Гялайлаа. А Лийг хамгаалахад тусалсанд.

Су: Тэгэхээр А Ли, энэ өдрөөс хойш хэнээс ч айх хэрэггүй.

*****************

Эр: Энэ байна.

Ю: Гялайлаа.

Шүэ: Эзэн.

Эр: За.

Шүэ: Хоёрыг өгчих.

Эр: За.

Шүэ: Энийг. Энэ  гоё байна уу? Эсвэл энэ нь үү?

Тон: Энэ нь гоё байна.

Шүэ: Энэ үү?

Ю: Жиан арь авхай.

Шүэ: Шен ноёнтон.

Ю: Жиан арь авхай, өнөөдөр сайхан харагдаж байна.

Шүэ: Нэг зүйлийг ойлгосон болохоор тэр.

Ю: Мэдэхийг хүсч байна.

Шүэ: Шен ноёнтны эхнэр миний амийг ... үхлээс аварсан. Тэр хүн өөрийгөө ч хамгаалж чадахгүй байж... яаж намайг аварсан юм бол гэж би гайхдаг байсан  Би үзэн ядалтаас болсон гэж боддог байсан. Энэ хорвоог үзэн ядаж... эр нөхрөө үзэн ядаж... өрөвддөг байсан. Гэвч одоо би ойлгосон. Хорвоо дэлхий уудам... төрсөн нутаг сайхан... хүмүүс тоо томшгүй олон. Тэр сайн хүн болохоор л намайг аварсан. Тэр энэ хорвоотой танилцаж чадаагүй. Өөдгүй, өрөвдөлтэй эр хүнд сайн байлаа гээд яах юм?

Ю: Энэ үнэхээр тэрний бодол гэж үү?

Шүэ: Та удахгүй мэдэх болно.

********************

Ли: Энэ бүхэн миний буруу. Мөхөс би шийтгүүлэхэд бэлэн.

Гүнж: Ли сайд аа. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Ли сайд харин ч сайн байсан. Гүнж би сайн төлөвлөөгүйгээс болж сайд та хохирлоо.

Ли: Гүнжтэн.

Гүнж:    Би өргөөндөө хоригдсон болохоор хойшид танд найдах болно.

Ли: Ли Жоннан миний бие эрхэм гүнж болоод Чен ванд үнэнчээр зүтгэх болно.

Гүнж: Ли сайд аа. Хурдан бос.

Ли: Гялайлаа, гүнжтэн.

Гүнж: Энэ нууц захиаг Ордны зурхайчид хүргэж өг. Шен ноёныг ор гэж хэл.

Ли: Шен ноён. Шөнөжин сөхөрлөө. Таны ээлж ирж.

Гүнж: Шен Юрон. Намайг тэнэг гэж бодоо  юу?

Ю: Эрхэм дээдэс та язгууртан эмэгтэй. Шүэ Фанфейгийн хэрэг өнөөдөр ордонд задарсан бол би үхсэн ч хамаагүй. Гэвч надаас болж ээж, дүү хоёр маань энэ хэрэгт буруутгагдаж, таны нэр хүнд унахэд хүрнэ. Тиймээс тэр хүн Жиан Ли байхаас аргагүй.

Гүнж: Тэрний хэн байх хамаагүй. Одоо тэр үхэх ёстой.

Ю: Тэрнийг алах амархан. Дээдэс та гараа бузарлах хэрэггүй. Өнөөдрийнх шиг ийм зүйл болгохгүйн  тулд би дээдэс таныг оролцох хэрэггүй гэж анхааруулсан боловч дээдэс та надад итгэлгүй, яаран хөдөлсний улмаас ийм зүйл боллоо.

Гүнж: Тэгвэл яах ёстойг хэлээдэх.

Ю: Жиан Лийд олон дайсан байгаа. Дээдэс та өөр хүн ашиглаж болно.

Гүнж: Чи тэрнийг  алж чадах уу?

Ю: Таны төлөө бол... хэнийг ч алахад бэлэн.

Гүнж: Хөөх. Ингэж хэлэхийг чинь сонсоод сэтгэл өвдчихлөө.  Сүүлийн үед чи надад таалагдахгүй байгаа нь харамсалтай.

****************

В: Эзэнтэн. Эрхэм дээдэс энэ хэргийг сайн шалга гэсэн. Ли Жоннаныг зүгээр орхиж яаж болох юм?

Су: Бүслэгдсэн дайсанд гарах  гарц үлдээж бай, цөхөрсөн дайсныг дарамтлах хэрэггүй. 

В: Аан? Юу гэнэ ээ?

Су: Лу Жи. Тайлбарла.

Лу: Өмнө нь шийтгүүлж үзээгүй Ваннин гүнжийг хаантан шийтгэсэн болохоор, одоо бид нар Ли Жоннанаар оролдвол хэрэг мандаж мэднэ.

Су: Илд хуйнаасаа гарсан бол хүний аминд хүрнэ. Вэй Чиан,  Жан Күн гээд Ли Жоннаны хүмүүсийг дарсан болохоор Ли Жоннан нэг хэсэгтээ дахиад хөдөлж чадахгүй. Хуайшианы хэрэг үүгээр дуусна. Ваннинд дахиад нууц хөзөр байх ёстой. Одоо  яавал дээр вэ? Вэн Жи. Хэлээдэх.

В: Юу... би би би...

Лу: Ээрэхээ боль. Ярихаасаа өмнө сайн бод. Шийтгүүлмээргүй байгаа бол...

В: Эзэнтэн. Жаахан бодоодохъё.

Су:  Бодох хэрэг байна уу? Шийтгэлээ хүлээ.

Лу: Юу болохыг чимээгүй харж бай. Тэнэг гэдэг нь.

В: Хөөе. Хөөе. Нэг  л биш байна даа. Эзэнтэн яах вэ гэж асуусан шд. Юу болохыг харж бай гэдэг чинь юу ч битгий хий гэсэн үг биз дээ? Эзэнтэн, шударша биш байна. Яагаад ийм хамаагүй юм асууж байгаа юм бэ?

*********************

Бичиг: Умард.

Бичиг: Чэн ван.

Эм: Эрхэм дээдэс ээ, амь өршөө.

Чэ: Яаж дуулаад байгаа юм? Дуулж чаддаг хүн алга уу?

Эм: Эрхэм дээдэс ээ, амь өршөө. Амь өршөө.

Эр: Хойд хил дээрээс Таохон шиг хүн олдохгүй байна. Жонюанаас олдож магадгүй.

Чэ: Нөхөд өө... та нар надтай олон жил мөр зэрэгцэн тулалдаж байна. Сайн  ший үзэж чадахгүй бол та нар тэсч чадах ч, би тэсч чадахгүй. Агуу ялалт байгуулах мөч ойртож байна. Жонюаныг эзэлсний дараа бид хүссэн ший янгуугаа үзэж, хүссэн эмээ өөрийн болгох болно.

Бүгд: Чэн ван.  Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван. Чэн ван.

Эр: Эрхэм дээдэс ээ. Гүнжтэнийг өргөөнд нь хорьсон байна.

Чэ: Миний галзуу дүү... өөрийгөө чадвартай гэж боддог ч... урам хугалахаас өөр чадах юм алга.

Эр: Умардад хүйтний улирал ирж байна. Алтны уурхайнууд хаагдсан болохоор жил ирэх тусам Цэргийн яамнаас өгдөг хангамж улам багасч байна. Энэ янзаараа бид  хэцүүдэх нь.

Чэ: Бид ялах юм бол Ордонд байгаа дүү маань бидэнд хүнс, хангамж хангалттай өгнө.

Эр: Гэхдээ Дай улс  сүүлийн үед огтхон ч хөдөлсөнгүй.

Чэ: Хөдлөхгүй бол хөдөлөх хэрэгтэй. Дай улс довтолж байгаа мэт харагдуулж чадвал, бид умардад дайсны эсрэг бүх чадлаараа тулалдах болно.

Эр: Би хил рүү явж бослого гаргая. Чэн ванд харийн довтлогчдыг дарж, ялахыг ерөөе.

****************

Ээж:  Рон аа, яагаад өрөөнөөсөө гарахгүй байгаа юм бэ? Ваннин гүнж юу гэж хэлсэн бэ? Хэлээдэх  л дээ.

Дүү: Тийм ээ, ах аа. Бид хоёрыг айлгахаа боль л доо. Гүнжтэн өргөөндөө хоригдсон нь таны буруу биш биз дээ?

Ээж:  Ордонд дээдсийн үгнээс зөрөх хэрэггүй байсан юм. Гүнжийг боддоггүй юмаа гэхэд бид хоёрыг бодох хэрэгтэй шд. Би ч яах вэ, хөгширсэн бэлэвсэн эмэгтэй. Дүүг чинь л өрөвдөх юм. Нөхөрт ч гарч амжаагүй байна. Гүнжээр дүүд чинь сайн нөхөр олуулах хэрэгтэй биз дээ.

Ю: Тонил!

Дүү: Ээж ээ, март. Ах ядарсан юм шиг байна. Саад болохоо больё. Ах юу хийхээ мэдэж байгаа.

Шүэ: Өөрийгөө ч хамгаалж чадахгүй хүн яаж намайг аварсан юм бол гэж би боддог байсан. Үзэн ядалтаас болсон гэж боддог байлаа. Энэ хорвоог үзэн ядаж... эр нөхрөө үзэн ядсанаас. Өөдгүй, өрөвдөлтэй эр хүнд сайн байлаа гээд яах юм?

*******************

Эм: Жиан овогтын өргөө одоо  л тайвширч байна. Ахайтан таны сэтгэл амарч байна  уу?

Эмээ: Чи Ли арийг хэнтэй адилхан гэж бодож байна?

Эм: Мэдээж ноёнтон адилхан.

Эмээ: Эмэгтэй  хүн байж шударга ёсны төлөө тэмцэх зоригтой. Минийхээр бол хөгшин эзэнтэй адилхан.

Эм: Хоёрдугаар авхайн биер Жиан овогтын цус урсаж байгаа. Өвөг эцгээсээ өвлөж авсан юм байлгүй яах вэ.

Эмээ: Би тэрнийг олон жил буруугаар бодож явж. Тэрний өмнө түмэн буруутай.

Эм: Хоёрдугаар авхай ухаантай хүүхэд. Гомдохгүй ээ.    

Эмээ: Тэгж ярьж болохгүй ээ. Сэтгэл нь уужуу ч гэсэн нас нь бага байна. Энэ олон жил гэрээсээ  хол байсан болохоор халуун дулаан гэрээ санасан л байж таараа. Эргээд ирэхээр нь сайхан дайлна аа. Хоёрдугаар авхайн эргэж ирсэн болохоор зоог барина гэж гал тогоонд хэл.

Эм: Мэдлээ. 

С: Эзэгтэй.  Ахайтанд Жиан Лийг буруутгах бодол алга. Харин ч бүр зоог барина гэж байна.

Хо: Сүүлийн үед Жиан Лийг мэдэхгүй хүн үгүй болсон. Жиан овгийн нэр хүнд ч өсч байна. Ахайтан тэрэнд тал засахаас яах вэ.

С: Жиан Лийд ямар нэг юм тохиолдохыг хүлээж арга алга. Байцаан шийтгэх газарт хүрсэн орсон. Та яагаад тэрнийг гаргаж авсан юм?

Хо: Үүр тогтохгүй бол өндөг хагарна. Тэр ухаантай хүүхэд. Одоохондоо Жиан овгоос салж чадахгүйгээ мэдэж байгаа. Надад ч бас өөр арга байгаагүй.

С: Тэгвэл бид нарт дахиад боломж олдохгүй гэсэн үг үү?

Хо: Жидай, суу.

С: За.

Хо: Би тусалсан болохоор ноёнтон, ахайтан хоёр зоог барих боломжтой болж байгаа бус уу? Жиан Ли Жиан овогтын сайхан сэтгэлд талархаж байгаа бол уу? Тэрнийг хүссэнээрээ эрхлүүлж л байг. Цаг нь болохоор аяндаа өвдөхийг мэдрэх болно. Харин бид нар... ахайтанд тэрнээс өмнө Жиан Ли хэнийг гэр  бүлээ гэж боддогий хэлж,  анхааруулахад болно. Тэгээд л болно.

С: Эзэгтэйн хэлснийг сайн ойлголоо.

Хо: Шүэ захирагч, Хуайшианы иргэд Еэ овогтын өргөөнд байрлаж байгаа гэж сонссон.

С: Тийм ээ. Еэ овогтынх хөрөнгө мөнгөтэй болохоор Жиан Ли, Хуайшианаас ирсэн хүмүүст зориулж цэнгүүн бэлдэж байгаа гэж сонссон.

Хо: Сайн байна. Хэзээ болохыг нь олж мэд. Ахайтны барих оройн  зоог тэрө өдөртэй давхцах ёстой шүү. Жиан Ли Хуайшианы хүмүүсийг орхих нь уу, эсвэл Жиан ноён, ахайтан хоёрыг үл тоомсорлох нь уу, харж л байя.

С: Ойлголоо.

********************

Шүэ: Оточ танд гялайлаа. Шүэ захирагчийн бие ямар байна?

Эр: Шүэ захирагчийн биед олон шарх байгаа ч хэсэг хугацааны дараа эдгэчихнэ ээ. Гэвч толгойн төөрөгдөл нь арилахгүй л болов уу.

Шүэ: Төөрөгдөл гэж юу юм бол?

Эр: Тайван байж чадахгүй, сүнс нь биеэ орхисон мэт санагдах, хар дарж зүүдлэх, гэрийнхнийгээ танихгүй болох, болсон зүйлийг мөн өөрийгөө ч мартдаг. Шүэ захирагч хүүхдүүдээ алдаж, худал хэрэгт гүтгэгдэн, удаан хугацаагаар тамлуулсанаас болж сэтгэл нь ихэд бачуурсанаас болоод ийм өвчин туссан нь гарцаагүй.

Шүэ: Энийг яаж анагаах вэ?

Эр: Сэтгэлийн өвчин бол мянган бээрийн мөстэй адил. Амархан хайлахгүй.

Еэ: Жинхэнэ суутнууд ард иргэдийн дунд байдаг гэдэг. Ордны оточ анагааж чадахгүй бол, өөр хүн анагааж чадахгүй гэсэн үг биш. Хичнээн их хөрөнгө орох байсан ч, би Шүэ захирагчийг заавал эрүүл болгоно.

Шүэ: Энэ миний Шүэ овгийнд төлөх ёстой өр. Таных биш. Өнгөрсөн хугацаанд та надад хангалттай тусалсан.

Еэ: Жиан Ли. Энийг үргэлж санаж яв. Хойшид Еэ овог үргэлж чиний ард зогсох болно. Би ч ялгаагүй.

Шүэ: Мартахгүй  ээ.

****************

Су: Тэр ямар байна?

В: Эртээд та намайг дэмий зүйлд хүн хүч гарздах хэрэггүй гэсэн. Тийм болохоор Жиан арь авхай ямар байгааг би мэдэхгүй байна.

Су: 30ташуур.

В: Еэ овогтын өргөөнд цэнгүүн хийж байгаа. Хуайшианаас гомдол мэдүүлэхээр ирсэн хүмүүст талархаж байгаа.

Су: Талархах аа? Еэ овгийн өргөө.

В: Тийм ээ. Еэ овогтын царайлаг, авъяаслаг залуу ноён болох Еэ Шижиэгийн өргөө.

Су: Дуудаад ир.

В: Тэгж болохгүй ээ. Одоо Жиан арь авхайн цэнгүүн эхэлчихсэн байх ёстой.

Су: Авчирч чадахгүй  бол 30удаа ташуурдуул.

В: Би...

****************

Жан: Алив, тагшаа бариарай. Тагшаа барьчих.

Эм: Энийг ав.

Эр: за.

Жан: Алив бүгдээрээ бариарай.

Эр: Энийг идээд үз.

Жан: Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болгосны төлөө. Ууцагаая.

Бүгд: Тийм ээ. тулгая. Алив, тулгая.

Жан: Нэг, хоёр, гурав. Уугаарай.

Бүгд: уугааррай. Та нар хойшид юу хийх гэж байна?

Эр: Би Хуайшиан руу буцаж очино. Шинэ захирагч ирэхээр захирагчийг хамгаалж, Хуайшианы төлөө ажиллана аа.

Гү: Тийм ээ. бид төрсөн нутагтаа, хуучин ажлаа хийгээд амар тайван амьдрахыг хүсч байна.

Эм: Жиан арь авхай, ах бид хоёр нь сайхан амьдрахыг л хүсч байна.

Ми: А ли. Би ч гэсэн  нутаг буцна аа.

Шүэ: Та ч гэсэн явах юм уу? Ээж чинь эмэгтэй хүн болж төрөөд, эр хүн шиг хорвоо дэлхийгээ аялаж чадаагүйдээ харамсдаг байсан. Чи сайн байгаа болохоор миний сэтгэл амарлаа. Шижиэ нийслэлд байгаа болохоор чамайг харж хандана. Тийм болохоор би ээжийн чинь өмнөөс хорвоо дэлхийгээр аялна аа. Гэхдээ санаа бүү зов.Би үргэлж чиний гуравдугаар нагац байх болно. Еэ овогтын өргөө чиний гэр байх болно. Би үргэлж чиний талд байх болно.

Эр: Жиан арь авхай, би ч гэсэн.

А: Жиан арь авхай, намайг битгий мартаарай.

А: Авхай, ах дүү бид хоёр ч ялгаагүй.

Эр: Тийм ээ.

Ө: Бид нар ч гэсэн.

Эм: Тийм ээ. би ч гэсэн.  

Шүэ: Та бүхний сайхан сэтгэлд А Ли талархаж байна. Шүэ захирагчийг хэргийг цагаатгахын тулд амь насаараа дэнчин тавьсан та нартаа талархаж байна. Учрах тавилантай хүмүүс зам нь салсан ч эргэн уулздаг. Энэ хундагыг та нарын төлөө өргөе. Дахин уулзах болтугай.

Эр: За.

Эр: Тийм ээ.

Бүгд: Дахин уулзахын төлөө.

Шүэ: Дахин уулзахын төлөө.

Бүгд: Дахин уулзахын төлөө.

Эр: Алив, хурдан сууцагаа. Алив. Миний хундагыг дүүргээд өг. Алив.

Эр: Алив, наашаа.

Эм: Суу.

Эр эр эр: Алив... Наашаа.

Эм: Жиан арь авхай. Энийг уу.

Эр: Эрхэм  ээ. Жиангийн өргөөнөөс Жиан арь авхайтай уулзахаар хүн ирлээ.

Шүэ: Би оччихоод ирье.

Эр: Алив уугаарай. Дахиад нэг уучих.

Эр: Худал аа.

С: Хоёрдугаар авхай. Зоог барьж байгаа юм уу? Гэрээ мартаа юу? Ахайтан өнөөдөр таныг эргэж ирсэн болохоор танд зоог барина гээд хүлээгээд байна.

Шүэ: Надад хэзээ хэлсэн билээ?

С: Би өдөр Бай Шүэд хэлсэн шд. Бай Шүэ авхай танд хэлээгүй юм уу?

Шүэ: Би өдөржин өргөөндөө байгаагүй. Сун мөмө тэрэнд намайг хайж олоод хэл гэж хэлсэн юм уу?

С: Би өөр яалтай билээ? Авхай таныг өдөржин эзэнгүй байна  гэж би яаж мэдэх билээ?

Шүэ: Гэрт зоог барьж байгаа ч, та надад эрт хэлээгүй болохоор надад өөр арга алга. Ийм  орой  болсон хойно ирж байдаг. Ээж намайг гэр бүл гэж бодохгүй байгаа хэрэг үү? эсвэл... намайг Хуайшианы хүмүүстэй салах ёс хийж байгааг мэдээд санаатайгаар энэ өдрийг сонгосон хэрэг үү?

С: Хоёрдугаар авхай. Эзэгтэйн сайхан сэтгэлийг ингэж буруугаар яривал зэгтэй гомдоно шүү.  Таны эргэж ирсэнийг тэмдэглэх энэ зоогийн хөл хөөр болж бэлдсэн.

Шүэ: Энд зоог бариад эхэлчихсэн. Ээж надад оройтож мэдэгдсэн болохоор... одоо яваад өгвөл Жиан овогтынхон ёс мэдэхгүй гээд аавын нэр л гарна.

С: Тийм бол би буцаж очоод ахайтанд танд зориулж дараа зоог барь гэж хэлье.

Шүэ: Гялайлаа, Сун мөмө.

24-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home