The double-24

The double 2024-23

Үргэлжлэх хугацаа: 48мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Сайд: эр, Лиу сайд

Ш: эр, Су гүний өвөө

 

Жан: эр, махны худалдаачин

Дай: эм, хүүхэдтэй эмэгтэй 

Ө: эр, таягтай өвгөн

Мо: эр, 3 тоотод амьдардаг  залуу

 

Гарчиг:  Тавилан. 23-р анги.   

Эр: Хааны зарлиг. Сөхөрцөгөө. Хааны зарлигыг танилцуулна. Жиан Лигийн хоригдол оргуулсан болон Хуайшианы хахуулийн хэргийг Байцаан шийтгэх яаманд байцаан шалгах болно. Су гүн эрхэм дээдсийн оронд байцаан шүүх ажлыг удирдан явуулна. Арав хоногийн дараа эрхэм дээдэст танилцуулж, хэргийг шийдэх болно.

Бүгд: Эрхэм дээдэм түм бус наслах болтугай.

***************

Хо: Ахайтан. Санаа бүү зов. Лийрний шөл уу. Ноёнтон. Эрхэм дээдэстэй уулзсан уу? Эрхэм дээдэс юу гэж байна?

Аав: Хаантан надтай уулзахаас татгалзсан.

Хо: Тэр... Тэр чинь юу гэсэн үг вэ?

Аав: Эрхэм дээдэс сэжиг ажиг төрүүлэхгүйг хичээж байна.

Хо: Ноёнтон, санаа бүү зов. Би маргааш ордонд очоод Ли татвараас сураг  сонсоод ирье.

Аав: Эхнэр чамд энэ хэргээс болж төвөг удах нь.

Хо: Ноёнтон, юу гэсэн үг вэ? Таны эхнэр шүү дээ. Ийм үед туслахгүй хэзээ туслэх вэ. Энэ ганц Ли арийн амь төдийгүй, Жиан овогтын нэр хүндтэй холбоотой хэрэг. Би яасан ч зүгээр хараад суухгүй.

Эмээ: Тэгж бодож байгаа бол сайн байна. Ли арь байцаах яаманд хоригдсон нь харамсалтай. Манай Жиан овгийн нэр хүндэд муу. Би эндээс гараагүй атал цуу яриа чих дэлсэх юм. Жиан овгийн хүүхдүүд цэвэр ариун бус, Жиан овгийнхныг хүртэл муугаар хэлж байна.

Аав: Ээж ээ. Ли арийг аврахыг хүсэхгүй байгаа юм биш. Тэр хүүхэд үнэхээр...

Хо: Үнэнийг хэлэхэд энийг шийдэх арга байгаа.

Аав: Юу гэсэн үг вэ? 

Хо: Өмнө нь нийслэлд яамны журам байдаг байсан. Эмэгтэй хүн гэмт хэрэг үйлдсэн байсан ч, нөхөр хүүхдээ хороогоогүй бол гэртээ нөхө, гэр бүлийнхээ хараа хяналтанд байж, шийдвэр гарахыг хүлээж болно.  Байцаах яам хэдий хатуу ч гэсэн гэлээ нийслэлд байдаг яам шүү дээ. Ли арь гэрлээгүй болохоор манай Жиан овог тэрнийг авч болно гэсэн үг.

Аав: Сайн байна. Би маргааш байцаах яаманд өргөх бичиг барья.

Хо: Ноён та өргөх бичиг бичих хэрэггүй. Динжоугийн асуудлыг шийдэхээр удаан ажилласан. Энэ хэргийг Жиан овгийн эмэгтэйчүүдэд даатгасан нь дээр.

Аав: Эхнэр чиний хэлж байгаагаар...

Хо: Санаа бүү зов. Би Жиан Лийг заавал буцааж авчирна.

*****************

Шүэ: Су гүн надад тайван байхыг байн байн сануулаад байсан. Гэтэл би бүтэлгүйтчихлээ.

Су:  Ингэж гэж мэдсэн. Гэхдээ ийм өрөвдөлтэй байх юм гэж бодсонгүй.

Шүэ: Та сэжигч биш билүү? Энд бохир санагдахгүй байна уу?

Су:  Ядарч байна. Жаахан амраадахъя.

Шүэ: Байцаах ажлыг танд даатгасан гэсэн. Энд ирчихээд юу ч асуухгүй бол... Эрхэм дээдэс шийтгэнэ гэж айхгүй байна уу?

Су:  Орж ирсэнээс хойш олон зүйл асуулаа. Ядрахгүй байна уу?

Шүэ: Тийм ээ. Их ядарч байна.

Су:  Дэнвэн бөмбөр хааны өмнө шүүгдэхийг билэгддэг. Тэднийг албадаж байгаад гарах гарцгүй болохгүй юу?  Өөрийгөө дэмий ядрааж байна.

Шүэ: Анх удаа биш болохоор...

Су:  Үнэндээ ингэх шаардлагагүй.

Шүэ: Су гүн. Гүтгүүлж амиа алдсан хүн мэдэх үү?

Су:  Аав аа. Аав аа. Аав аа. Сэр л дээ. Аав аа.

Шүэ: Боломж гарсан бол та Чан Ань хаалганы Дэнвэн бөмбөрийг тэр хүний төлөө цохих байсан уу?  Таныг тэгэх байсан гэж бодож байна.

Су:  Боллоо. Байцаалт дууссан.

Шүэ: Ингээд болчихож байгаа юм уу?

Су:  Тийм. Хүссэнээ хэлчихсэн биз дээ? Би явлаа. Сайн амраад ав.

**************

Эр: Энэ таны ирж болдог газар биш. Тэргүүн сайдын эхнэр байж ийм газар ирэх нь зохимжгүй хэрэг.

Хо: Хоосон үгээр сүрдүүлэх хэрэггүй. Би Жиангийн өргөөг хариуцаад арав гаруй жил болж байна. Яаманд болж байгаа ихэнх зүйлийг харж чадахгүй ч, олон зүйл сонсож байсан. Охиныг маань хорьчихоод байхад  асууж сураглах ч эрхгүй гэх гээ юу?

Эр: Эзэгтэй та хэрэгтэнтэй уулзахыг хүсч байгаа бол би эзэгтэй танд тусалж болох юм. Гэхдээ эзэгтэй та авч явахыг шаардаж байна. Энийг би зөвшөөрч чадахгүй.

Хо: Надад хоёр асуулт байна. Эхнийх нь. Түшмэл хүний хувьд та Их Яан улсын хуулийг  дагаж мөрдөх ёстой юу?

Эр: Мэдээж.

Хо: Тэгвэл дараагийнх нь. Эмэгтэй хүн хэрэг хийсэн бол, нөхөр хүүхдээ алаагүй тохиолдолд нөхөр болон гэр бүлийнхэн нь гэртээ аваачин асарч, шүүх хурал болтол асрах  эрхтэй гэдэг. Энэ Их Яан улсын хууль мөн үү?

Эр: Энэ... Тийм ээ.

Хо: Тийм бол... би яагаад энд байж болохгүй гэж?  Өнөөдөр би охиноо авч явахаар ирсэн. Хэн намайг зогсоож чадахыг харж  л байя.

Эр: Хүн ир.

Эр2: Байна.

Эр: Жиан арь авхайг аваад ир.

Эр2: Мэдлээ.

Хо: Би эндээ хүлээж байя.

Эр эр: Су гүн.

Су: Яасан?

Эр: Байцаагч түшмэл хэрэгтнийг ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэсэн. Бид нар хэрэгтнийг авахаар ирлээ.

Эр: Жоу ноёнтон. Аваад ирлээ.

Эр: Жиан эзэгтэй. Их Яан улсын хуулийн дагуу хэрэгтнийг  Жиан овогт хүлээлгэн өгч байна. Оргох,  эсвэл тэрнийг нуун  дарагдуулсан тохиолдолд таныг шийтгэх болно.

Хо: Жоу ноёнд гялайлаа. Зөрүүдлэхээ боль. Дуугүй дагаад яв.

Шүэ: Ээж та яагаад энд байдаг билээ?

Хо: Яах гэж Луяанд очиж, Шүэ захирагчийн хэргийг дахин сөхсөнийг чинь мэдэхгүй. Гэхдээ аав чинь чамаас  болоод толгой дээрх цагаан  үс нь нэмэгдсэн. Чи аавынхаа Жиан овгийн өөдөөс эгцэлж харж чадах уу? Ээж чинь болсон би аавыг чинь, бас Жиан овгийн нэр хүндийг үл тоомсорлож чадахгүй. Жиан овогтынд буцаж очоод аав, эмээ хоёртоо тайлбарлаад үз.

Шүэ: Ээж  таны хэлдэг түмэн зөв.

**********************

Шүэ: Эмээ. Ли арь эргээд ирлээ.

Эмээ: Ирсэн бол боллоо. Суу.  Аав чинь чамтай яагаад уулзахгүй байгааг мэдэх үү?

Шүэ: Динжоугийн асуудлаас  болоод надад санаа их зовсон байх. Ли арь их том хэрэг тарьсан. Аав надад хилэгнэснээс зайлахгүй.

Эмээ: Чи Шүэ захирагчтай ямар ч холбоогүй. Яагаад ийм хэрэгт холбогддог билээ? Тосгоны тэр олон хүнийг нийслэлд дагуулж ирээд, өөрийнхөө амь насыг, Жиан овогтын ирээдүйг аюулд оруулж байдаг.

Шүэ: Шүэ захирагчийн охин Шүэ Фанфей... Миний амийг аварсан ачтан. Жэнюү сүмд байхдаа би эзэгтэйд нь занчуулж амиа алдах дөхсөн. Тэгэхэд Шүэ Фанфей намайг аварсан.

Эмээ: Тийм зүйл болсон хэрэг үү?

Шүэ: Би Луяан руу хамаатнуудтайгаа уулзахаас гадна амийг минь аварсан хүнтэй уулзахыг хүссэн юм. Гэтэл тэр хүн залуугаараа нас барчихсан байсан. Аав нь аюулд орсныг хараад би тоохгүй өнгөрч чадсангүй.

Эмээ: Ли арь. Хүний ачийг хариулах бол эмээ нь яасан ч эсэргүүцэхгүй.  Гэхдээ ингэх хэрэг байсан  гэж үү?

Шүэ: Би мэднэ ээ. Би Жиан овгийн хүн.  Миний хийж байгаа алхам бүрт Жиан овогт нөлөөлнө. Тийм болохоор би бодлогогүй үйлдэл гаргахыг хүсээгүй. Эхлээд Хуайшианд очиж амийг минь аварсан хүнтэй уулзахыг хүссэн. эвч Хуайшианд очсоны дараа шинэ захирагч түшмэл нь хууль зөрчиж, ар иргэдийг мөлжиж, дарамталж байгаа олж мэдсэн. Эмээ та хараагүй болохоор мэдэхгүй байх. Хуайшианы амар амгалан хот байсан атал ард иргэд нь гэгээн цагаан өдрөөр ч гэрээсээ гарахаас ч айдаг болсон байсан. Үнэхээр өрөвдмөөр. Эмээ. Та надад өвөөгийн тогтоосон Жиан овогтын дүрмийг хэлж өгсөн. Түр зуурын алдар нэрэнд шунахын оронд шударга ёс, зөв зүйлийг хамгаал. Ли арь би Жиан овогтын хүн болохоор зовж зүдэрч байгаа хүмүүсийг хараад зүгээр өнгөрч чадсгүй.

Эмээ: Шулуун шударга зан чинь таашаалтай. Гэхдээ аавдаа хэлээд энэ хэргийг шийдүүлж болох  байсан шд. Ингэж өөрийгөө ахин дахин аюулд оруулах хэрэггүй байсан юм.

Шүэ: Ли арьт өөр ямар ч арга байсангүй. Миний сая ярьсан Хуайшианы шинэ захирагч, Ли овгийн хүн.

Эмээ: Юу?

Шүэ: Луяаны Еэ овгийн Сычуаны торгоны хэрэг  Еэ овгийг үгүй хийх гэсэн санаатай үйлдэл байсан. Би энэ талаар аавд захиа бичиж мэдэгдсэн. Би бас Луяанд байхдаа энэ хэргийн ард Ли овог байж магадгүй гэсэн сэжүүр олсон.

Эмээ: Аан. Тэгвэл чи тэр хэргийг хүчингүй болгуулах гэж байна уу?

Шүэ: Тийм.

Эмээ: Эрт дээр үеэс ийм шударга бус хэрэг байсаар ирсэн. Хэдхэн хэргийг л цагаатгаж байсан. Цаазын ялтай хэрэгтнийг оргуулаад, хэргийг хэрэгсэхгүй болгож чадахгүй бол чамайг цаазаар авна шүү дээ.

Шүэ: Эмээ. Шүэ Хауй Юаны хахуулийн хавтаст хэргийг би уншсан. Энэ хэрэгт маш олон алдаа, дутагдал байгаа. Тэгээд ч Шүэ захирагч буруутай бол тийм  олон хүн намайг дагаж нийслэлд ирээд хаанд өргөх бичиг гаргахгүй байсан. Бас Ли овгийн гар хөл болсон шинэ захирагч хүмүүсийг дээрэлхдэг  зартай нэгэн. Хүмүүс бүгд тэрнийг үзэн яддаг.

Эмээ: Энэ хэргийг... би аавд чинь хэлье.

Шүэ: Гялайлаа эмээ.

**************

Аав: Юу гэнэ ээ? Хуайшианы захирагч Ли овгийн  хүн гэнэ ээ?

Эмээ: Маргах аргагүй үнэн. Ли овог манай Жиан овогтой дайсагналцаад олон жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Ли овгийнхон улам хүчирхэг болж байна. Манай Жиан овог өмнөх шигээ хүчтэй байхаа больсон. Энийг чи хэнээс ч илүү мэдэж байх ёстой. Ли овгийнхон хөдөлж эхэлсэн байна. Бид нар хараагүй царайлаад суух хэрэг үү?

Аав: Ли Жоннан өөрийн гараар өргөх бичиг барьсанд гайхах юм алга. Жиан Лийг цаазлуулахыг хүсч.

Эмээ:     Одоо ойлгож байна уу?

Аав: Шүу Хуай Юаны хэргийг цагаатгаж чадвал Ли овогт том цохилт болох нь гарцаагүй. Гэхдээ Ли Жоннан бидэнд өс санах нь гарцаагүй. Хойшид боломж гарах л юм бол Жиан овгоос өшөөгөө авахыг хичээх болно.

Эмээ: Чи юу ч хийхгүй байлаа гээд Ли  овог биднийг үзэн ядахаа болих уу? Энэ хэргийг тэд нар эхлүүлсэн, Еэ овогт хүртэл гараа дүрж байна. Еэ овог хэн билээ? Манай худ ураг. Бид нар юу ч хийхгүй бол хүмүүс манай Жиан овгийг юу гэх бол? Ли арь хэдийгээр сэтгэлийн хөдлөлдөө автаж, ЧанАнь хаалганы Дэнвэн бөмбөрийг цохисон ч гэсэн... эрхэм  дээдэс энэ хэргийг өөрөө шүүнэ гэсэн. Тэгэхээр Шүэ Хуай Юаний хэрэг сэжигтэй гэдгийг анзаарсан болоод л тэр. Энэ бид нарын хувьд сайхан боломж биш гэж үү? Шуран Ли арийг аваад ирсэн. Бидэнд айх юм юу байна? Нэгэнт ийм болсон болохоор Ли арьт Ли овгийг ялахад нь тусалъя.

****************

Гүнж: Хоцорчихоо юу?

Ю:  Дээдэс ээ, юу гэсэн үг вэ?

Гүнж:  Ирэхгүй удаад байхаар чинь нас барсан эхнэртэй чинь адилхан харагддаг Жиан Лийг харахаар байцаан  шийтгэх газар руу явсан юм байх гэж бодож байлаа. Зогс! Уйтгартай гэдэг нь. Тоглоом наадам ч мэдэхгүй. Надад хараад өг. Аль даашинз надад илүү зохих нь вэ? Хараад өг л дөө. Аль нь надад илүү зохих вэ?   

Ю:  Танд тод өнгө зохидог.

Гүнж: Чи даруу өнгөнд дуртай байх аа?

Ю:  Би дорд гаралтай болохоор тэр.

Гүнж: За  яах вэ. Тэгвэл би улааныг сонголоо. Маргааш Жиан арь авхайтай уулзахдаа өмсөнө.

Ю:  Маргааш болох шүүх хуралд дээдэс  та очиж яах гээ вэ?

Гүнж: Гал дээр тос нэмдэг юм билүү.

Ю:  Таныг өөрийн тавьсан галд шатахгүй гэж найдъя.

Гүнж: Шен Юрон. Би чамайг удаан тэвчиж байна.

Ю:  Дээдэс та цаашаа харна уу. Ханцуйг тань засаад өгье.

Гүнж: Дахиад боломж олдвол чи Шүэ Фанфейг дахиад булах уу, эсвэл намайг алах бол уу гэдгийг мэдмээр байна.

Ю:  Таны гарт амь үрэгдсэн нь хамаагүй дээр.

*************************

Ли: Жиан арь авхай. Жиан Юанбай яагаад хамт ирээгүй байдаг билээ? Байцаан шийтгэх газарт одоо дассан байх. Их зоригтой болж.

Шүэ: Та Ли сайд байх. Санаа тавьсанд гялайлаа. Гяндангаас суллагдаад хэд хонож байна.

Ли: Тэргүүн сайд буурь суурьтай хүн. Тэрний охиныг ийм  зоригтой гэж бодсонгүй. Үнэхээр чадварлаг болсныг  тань хараад гайхаж байна.

Шүэ: Ли сайдын магтаалд талархая.

Ли: Жиан арь авхай өөртөө итгэлтэй байгаа бололтой. Өнөөдрийн хэрэгт намайг оролцуулж чадна гэж  бодоод айхгүй байгаа юм биш биз? Юу гэж бодож байна? Намайг яаж мэдсэн юм болоо гэж гайхаж байна уу? Жиан арь авхай, сайн сонс. Энэ хорвоод миний мэдэхгүй зүйл гэж байхгүй. Надаас  нууцаар арга заль хэрэглэнэ гэж бодож байгаа бол та хэтэрхий гэнэн байна. Аав чинь ч тэгж чаддаггүй юм. Гэтэл нэг муу жаахан охин... ийм зүйлд зориглож байда. Эцэст нь харгис хэрцгий үхлээр үнэ гэж айхгүй байна уу?

Шүэ: Ли сайд өөрийгөө буланд шахах хэрэггүй, гарах гарц үйлдээ гэж сануулж байна уу?

Ли:  Жиан арь авхай зоригтой  юм аа. Миний юу ч чаддаггүй хоёр хүүгээс хамаагүй дээр юм. Гэхдээ хэр удаан ийм байх бол? Өнөөдөр эрхэм дээдсийг шийдвэрээ гаргасны дараа Жиан Юанбай таныг хаяхаас аргагүй болох байх даа.

Су: Ли сайд.

Ли: Су гүн эрт ирсэн байх  чинь.

Су: Хол зогсож байсан болохоор таны яриаг сонсож чадсангүй. Ли сайд Жиан арь авхайг сургаж байгаа бололтой.  Жиан арь авхай  гарах гарц үлдээнэ гэж хэлэх шиг боллоо.

Шүэ:  Би ёс алдсан хэрэг.

Су: Жиан арь авхай. Таны хэлдэг дайтах урлаг. Түрэмгий байж болохгүй. Хойшид Ли сайд шиг  өндөр настай хүнтэй таарвал үгээ цэгнэж бай.

Шүэ: Мөхөс би ойлголоо.

Ли: Су гүн, их санаа тавьж байх чинь.

Су: Яалаа гэж. Би Ли сайдыг бодвол бусдыг сургахдаа илүү гэхүү дээ.

Ли: Өнөөдрийн хэрэг юу болохыг хэн ч мэдэхгүй. Жан арь авхай өөртөө их итгэлтэй байна. Шүүх хурлын дараа ч гэсэн инээмсэглэлээ алдахгүй гэж найдъя. Явлаа.

Шүэ: Өнөөдөр хүнд байдлаас гарахад тусалсанд гялайлаа, Су гүнтэн.

Су: Энийг хүнд байдал гэж хэлэх хэрэггүй.

Шүэ: Тэгж ярих хэрэггүй. Ли Жоннан бэлтгэлтэй ирсэн гэдгийг ойлголоо.

Су: Тийм бол... надад урьдчилаад хэлэх юм байна.... Тайвшир. Одоохондоо таныг дайсандаа өгөх бодол алга.

Шүэ: Су гүн намайг талархалаа илэрхийлэх хэрэгтэй гэх гээ юу? Сүүлийн үед өргөөнөөсөө гараагүй болохоор... Таны хүссэнээр алчуур хатгасан.

Су: Хатгамал нь сайхан болж.

Шүэ: Таны алчууран дээрх хатгамалтай яаж эн тэнцэх билээ. Нас барсан хүнийг үл хүндэтгэсэн болох вий гээд эхэндээ би оёж зүрхлэхгүй байлаа.

Су: Намайг судлаа юу?

Шүэ:     Су гүний аав... Шиао жанжин манай улсын хүчирхэг жанжин. Бүх насаараа цэрэг байсан гэдгийг... мэдэхгүй хүн үгүй. Юу эзэгтэй тэрэнд хайртай байсан. Тэр ч гэсэн олны хүндэтэлийг хүлээсэн эмэгтэй байсан.

Су: Тэгвэл таны  аав?

Аав: Би яасан гэж?

Су: Жиан сайд. Жиан сайд хичээнгүйлэн ажиллаж, ард иргэдийг хүндэлдэг гэж итгэнэ.

Аав: Надад охиндоо хэлэх юм байна.

Шүэ: Аав аа.

Аав: Их  зовлоо.

Шүэ:  Охин нь таныг яасан ч өршөөхгүй нь гэж айж байлаа.

Аав: Чи миний охин. Эмээ чинь надад чиний бодлыг хэлсэн. Дотор ороод айх хэрэггүй. Хэлэхийг хүссэнээ бүгдийг нь хэл. Аав нь тусална.

Шүэ: Мэдлээ, аав аа.

Эр: Эрхэм дээдэс заларч байна.

Бүгд: Эрхэм дээдсийн амгаланг айлтгая.

Хаан: Босцогоо.

Бүгд: Эрхэм дээдэст талархая.

Эр: Хуайшианы Шүэ Хуай Юан захирагчийн хахуулийн хэргийг мөрдөн шалгаж, шийдвэрлүүлэхээр хуулийн яаманд даалгасан байсан. Хуайшианы иргэд мөрдөн байцаалтын  үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж  өргөх бичиг барьсан. Эрхэм дээдэс ард түмний хүсэлтийг хүлээн авч уг хэргийг байцаан шийтгэх газарт шилжүүлэхээр зарлиг буулгасан. Энэхүү шүүх хурлыг байцаан шийтгэх газар, хуулийн яам хоёр хамтарч явуулна. Өнөөдрийн шүүх хурлыг эрхэм дээдэс хянах болно.

Хаан: Жоу түшмэл. Эхэлж болно.

Эр: Зарлиг дагая. Жиан арь авхайг оруул.

Эр: Жиан арь авхайг орууул

Эр: Жиан арь авхайг оруул.

Шүэ: Жиан Ли би хаантны амгаланг айлтгая.

Хаан: Босоод ярь.

Шүэ: Мэдлээ, хаантан.

Ж : Жиан арь  авхай, та Хуайшианы иргэдийг Хуайшианы захирагч Шүэ Хуай Юаны хахуулийн хэргээс болж нийслэлд дагуулж ирсэн үү?

Шүэ: Байцаагч түшмэл ээ, хагас жилийн өмнө Хуайшаны захирагч Шүэ Хуай Юаныг захирагчийн албаны хамгаалагч Фэн Ютан мөнгө завшсан хэрэгт буруутгасан. Шүүх хурлын дараа тэрэнд ял оноож шийтгэлийг нь оноосноор тэр цаазлуулахаа хүлээж байсан. Би Хуайшианд байдаг анд нөхөртэйгөө уулзахаар очоод  энэ хэрэг сэжигтэй байгааг анзаарсан.

Ж : Миний ойлгосноор Шүэ Хуай Юаныг  оргуулахын тулд та нар цаазын ял гүйцэтгэх ёстой байсан өдөр  Хуайшиан мужийн захирагчийн газар руу дайрч орсон гэсэн. Энэ үнэн үү?

Шүэ: Үнэн.

Ж : Энэ хэрэг ноцтой гэмт хэрэг  гэдгийг мэдэх үү?

Шүэ: Мэднэ ээ. Өөр ямар ч арга байгаагүй. Тэгээгүй бол Шүэ Хуай Юаны гомдол, Хуайшианы ард түмний зовлон зүдгүүр хэзээ ч дуусахгүй. Би хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх болно. Гэхдээ мөхөс би хаантан болон ноёд, түшмэлүүдийг намайг шийтгэхээсээ өмнө Шүэ захирагчид тохиолдсон шударга бус явдлыг засахад тусална гэж найдаж байна.

Ж : Шүэ Хуай Юаны хэргийг хуулийн яамнаас хэн  хариуцаж байсан бэ? 

Вэй: Би хариуцаж байсан.  Энэ хэргийн талаарх тайлбарыг уншаад ямар ч төвөгтэй зүйл олж хараагүй. Шүэ Хуай Юаны өргөөнөөс арван авдар өнгө олдсон нь, 5000 лиан байсан. Бас хувийн дансны дэвтэр байсан. Мужийн захирагч Фэн Ютаны гэрчийн мэдүүлэгтэй нийлээд нотлох баримт, гэрч ч байсан. Жиан арь авхайн хэлсэн шиг сэжигтэй зүйл огтхон ч байгаагүй.

Ж: Жиан арь авхай Хуайшиан руу өөрөө очсон. Бусдын мэдээгүй зүйлийг олж мэдсэн байж болно. Хэрэгтний хэргийг хүчингүй болгох гэж байгаа болохоор Жиан арь авхай хаантанд шинэ нотлох баримтыг үзүүлж, бидэнд хэргийг шийдэхэд тусална уу.

Шүэ: Надад нотлох баримт байхгүй.

Ли: Эрээ цээргүй. Нотлох баримт байхгүй гэж хэрэгтнийг хүмүүсийг хуурч нийслэлд авчраад, Дэнвэн бөмбөр цохиж, хаантны өмнө хэргий танилцуулж яаж зүрхэлж байна аа? Жиан арь авхай,  та хаантныг дутуу үнэлээд байгаа бус уу?

Аав: Миний охин ярьж дуусаагүй байна. Юунд сандраа вэ?

Шүэ: Нотлох баримт гаргаж чадахгүй болохоор би хүсэлтээ өөрчилье. Хаантан. Би Хуайшианы иргэдийг дагуулан алс хол газраас ирж Дэнвэн бөмбөрийг цохисон нь Шүэ Хуай Юаны хэргийг цагаатгахын төлөө бус, хаан танаас  тэрнийг шийтгэхийг хүсэхийн тулд юм.

Бүгд: Юу болоод байна аа? Үнэнээсээ хэлж байна уу? Ийм юм байж болох уу? Яагаад өөрчилчихөв өө?

Эр2: Чимээгүй.

Хаан: Шийтгэх ээ? Юу гэсэн үг вэ?

Шүэ: Та  бүхний мэдэж байгаачлан Хуайшианы захирагч Шүэ Хуай Юан хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэсэн хөдөлшгүй нотлох баримт байгаа. Тэр бол ичгүүргүй албат. Эрхэм дээдэс шударга занг эрхэмлэдэг. Хуайшианы нэг муу захирагч ийм зоригтой байдаг? Хорьж, цаазаар авсан ч хүмүүсийн уур хилэнг дарж чадахгүй. Минийхээр бол тэрнийг мянган удаа цавчиж шийтгэх хэрэгтэй.

Бүгд: Юу болоод байна аа? Хэргийг нь цагаатгана гээгүй билүү?

Эр: Нотлох баримт байхгүй болохоор ялагдлаа хүлээж байгаа юм шиг байна.

Шүэ: Хуайшианы захирагч Шүэ Хуай Юан доод албан тушаалтан ч гэсэн Их Ян улсын албат билээ. Хуайшианы захирагчаар арван жил ажилласан. Гэтэл өнгөрсөн жил хахууль авдаг нь баригдаж 5000мөнгөн лиан олдсон. Арван жил. 5000 лиан. Энэ тоо тохирохгүй байна.

Ж: Юу нь тохирохгүй байна?

Шүэ: Тэр арван жил шулуун шударга захирагч байсан уу, эсвэл хахуулийн хэргээ төгс хийдэг байсан гэх үү? Эсвэл хэн нэгэнтэй хамтарч мөнгөө нуудаг байсан уу? Олдсон 5000 лиан нь үлдэгдэл мөнгө байсан юм бол уу? Бусад мөнгө нь хаана байгаа вэ? Хуулийн яам энийг шалгаагүй, бас хэргийн тайлбарт энэ талаар бичээгүй байсан. Эсвэл тэр мөнгөөрөө морь, цэрэг худалдаж авсан ч юм билүү? Тийм бол тэрнийг урвасан хэрэгт сэжиглэж болно. Байцаан шийтгэх газар энэ хэргийг шалгалгүйгээр цаазаар авах гэж байсан. Энэ талаас нь  бодоод үзвэл аймшигтай биш гэж үү?

Хаан:    Сайтар шалгах хэрэгтэй. Гэхдээ хэргийн баримтанд шинэ нотлох баримт байгаагүй. Одоо яавал дээр вэ?

Шүэ: Тийм  болохоор би Хуайшианы иргэдийг нийслэлд дагуулж ирсэн юм. Гэрчүүдийг дуудахыг хүсч байна.

Хаан: Оруул.

Эр: Сөхөр.

Ж: Хуайшианы захирагч Шүэ Хуай Юаны хахуулийн хэргийн талаар та нарт хэлэх юм байна уу?

Дай: Хаантан, би Шүэ захирагчийг хахууль авсныг мэдэхгүй. Миний мэдэж байгаа юм бол...

Хаан: Дээшээ болоод ярь...

Дай: Миний мэдэж байгаа юм  бол... Шүэ захирагч байгаагүй бол охин бид хоёр бусдад дээрэлхүүлж, амиа алдах  байсан. Нөхрөө нас барсны дараа би охиноо ганцаараа өсгөж байгаа.

Охин: Ээж ээ.

Дай: Яах учраа олохгүй байхад Шүэ захирагч ирээд, өөрийнхөө цалинг бидэнд өгдөг байсан.

Хуай: Хө Жүн. Энэ газрыг цэвэрлэхэд нь тусал. Дахиад хэн нэг нь ирж тэднийг дээрэлхэх  гэвэл  хуулийн дагуу шийтгэ.

Эр: Мэдлээ.

Дай: Пин Ань. Шүэ захирагчид хурдан гялайлаа гэж хэл.  Хурдан.

Охин: Шүэ захирагч аа, гялайлаа.

Хуай: Болно оо, болно. Зүгээр. Дахиад чамайг хэн ч дээрэлхэхгүй.

Охин: За.

Эр: Шүэ захирагч надад мөнгө өгөөгүй  бол би одоо ч бичиг үсэггүй байх  байсан. Манайх ядуу болохоор би сургуульд сурч чадахгүй байсан. Шүэ захирагч өгөөмөр сэтгэл гаргаж мөнгө өгсөн болохоор би сургуульдаа үргэлжлүүлсэн  сурч чадсан.

Хуай: Сургуулийн төлбөрийг нь өг. Миний цалингаас өгөөрэй.

Эр: Мэдлээ.

Эм: Хүү минь.

Эр: Би сургуульдаа явах нь.

Эм: Тийм ээ, тийм. Ашгүй дээ.

Жан: Тэд нар миний зарж байсан гахайн  махыг хортой гэсэн. Шүэ захирагч байгаагүй  бол өвөг дээдсээс маань үлдсэн жаахан зүйлийг тэд нар хулгайлах байсан.

Хуай: Больцогоо.

Жан: Би Шүэ захирагчид мөнгө өгөх гэсэн боловч аваагүй.

Эм: Хаантан. Энэ хэргийг  шалгаж өгөөч. Шүэ захирагч яав ч хахууль авах хүн биш.

Охин: Шүэ захирагч сайн хүн.

Дай: Тийм ээ.

Эм: Тийм ээ.

Жан: Тийм тийм.

Бүгд: Шүэ захирагч сайн  хүн. Шүэ захирагч муу юм хийх хүн биш. Шүэ захирагч сайн хүн. Яасан ч  тийм юм хийхгүй.

Жан: Тийм ээ.

Вэй: Энэ хэдхэн  хүний хэлсэн үг. Хахуульд автсан түшмэлийг хамгаалах гэж тэднийг  худалдах авах тийм ч хэцүү биш. Жоу ноён, болгоомжтой л  байгаарай.

Шүэ: Байцаагч түшмэлийн хэлдэг зөв. Хахуульд идэгдсэн түшмэл ийм их сайн үйл хийхгүй. Энэ хүмүүс худалдагдсан болохоор худал ярьж байгаа байх. Дараагийн гэрчүүдийг оруулна уу.

Хаан: Оруул.

Эр: Сөхөр.

Эр: Шүэ захирагч манай урд талын замыг засч өгсөн.

Эм: Үер болдог жил Шүэ захирагч гурав хоног гэртээ ч хариагүй.

Эм: Шүэ захирагч надад өвчнөө эмчлүүлэх мөнгө өгсөн.

Эр: Шүэ захирагчийн ачаар...

Эр: Шүэ захирагч сайхан сэтгэлтэй.

Эм: Шүэ захирагч байгаагүй бол...

Эр: Хаантан,  энэ хэргийг шалгаж өгөөч...

Бүгд: Хаантан, энэ хэргийг шалгаж өгөөч.

Ли: Хүн бүрийн хэлж байгаа үг сэтгэл хөдлөм байлаа. Гурван жилийн өмнө гарсан Чинжоугийн хахуулийн хэргийг санагдуулж байна. Захирагч ноён нь их хэмжээний хөрөнгө шамшигдуулж, багахан хэмжээний  мөнгөөр ард иргэдэд тусалсан  байсан. Хөрөнгийг нь хураахад олон хүн сөхөрч суугаад тэрнийг өршөөгөөч гэж гуйж байсан. Байцаан шийтгэх газрын түшмэл та тэр  хэргийг хариуцаж байсан. Мартаа юу?

Ж: Яалаа гэж мартах вэ.

Шүэ: Ли сайдын  хэлдэ түмэн зөв. Багахан мөнгийн ард иргэдэд зарцуулж, үлдсэнээр нь газар авсан байсан байх аа? Их Яан улсад шуналтай ноёд түшмэлүүд байгаа. Фэн Ютан тэдний нэг. Фэн Ютан Хуайшианы захирагч болоод хагас жил болсон. Өөртөө эд хөрөнгө авч, ар гэрийнхэн нь үнэтэй чимэг гоёл зүүдэг. Шүэ Хуай Юан захирагч Хуайшианы захирагчаар арван жил ажилласан. Тэрнээс илүү хөрөнгөтэй байх ёстой. Хагас жилийн өмнө Шүэ Хуай Юаныг барьж хориход, тэрний  хөрөнгийг хурааж авсан. Түшмэлээс Шүэ овогт болоод Фэн овогтоос хураасан хөрөнгийг хэлж өгөхийг хүсье. Энд байгаа хүмүүст Шүэ Хуай Юантай харьцуулахад Фэн Ютан ямар хүн байсныг хэлээд өг.

Ж: Хянагч ноён тэдний хөрөнгийн жагсаалтыг танилцуул.

Эр: Хуайшианы захирагч асан Шүэ Хуай Юан захирагч байхдаа газар болон байшинтай байгаагүй. Тэрний амьдарч байсан өргөөнөөс нийт 5000мөнгөн  лиан.

Эр2: Тавхан мянга уу?

Эр: Хуайшианы одоогийн захирагч Фэн Ютан захирагч байхдаа 40гаруй байшин худалдаж авсан. Тэрний нэр дээр байдаг газрын жагсаалтыг бүртгэж амжаагүй байгаа. Мөрдөн шалгалтын үеэр тэрний байшингууд, газрууд, өд хөрөнгө нийлээд 200мянган ембүүнээс хол давсан.

Бүгд: 200мянга аа? 200мянган  ембүү гэж байна. 200мянгаас давсан гэж байна. Ийм байж болох уу?   

Шүэ: Хаанаас авсан нь мэдэхгүй 200мянган ембүү. Хөдөлмөрлөж олсон 5000лиан. Тийм бол Хуайшианы захирагч Шүэ өөрөө толгой хоргодох гэр ч үгүй байж. 5000-хан лиан шамшигдуулж. Тэгээд ч зогсохгүй мөнгөө ембүү болгон авдарт хийж, өөрийн гэрт нууж, хуулийн яамнаас ирж шалгахыг хүлээж байж. Хахуульд идэгдсэн түшмэлийн  зан мөн байна.

Вэй: Уран  үгээр мунхруулахаа боль. Хичнээн мөнгийг, яаж авсан байсан ч хахуульд идэгдсэн бол идэгдсэн.

Шүэ: Байцааг түшмэл ээ, гэрчүүдийг дуудаж байна.

Ж: Гэрчүүдийг оруул.

Эр: Хаантан.  Бид нар Шүэ Хуай Юаныг Хуайшианы захирагч байхад арван жил тэрний хамгаалагчаар ажилласан  хүмүүс. Тэр хэнээс ч хахууль авч байгаагүй. Тэрнийг барьж хорьсоны дараа үнэнийг мэдэх бидний хэдэн хүнийг уурхайд хорьсон.

Эр: Хаантан. Бид амь насаараа тангараглая. Бид худал ярьж байгаа бол манай овгийг тэнгэр ниргэг.

Гү: Бид амь насаараа тангараглаж байна. Худлаа ярьж байгаа бол манай овгийг тэнгэр ниргэг.

А: Бид амь насаараа тангараглаж байна. Худлаа ярьж байгаа бол манай овгийг тэнгэр ниргэг.

Бүгд: Бид амь насаараа тангараглаж байна. Худлаа ярьж байгаа бол манай овгийг тэнгэр ниргэг.

Вэй: Юу ч болсон бай Шүэ Хуай Юан хахууль авсан гэдэг нь үнэн. Жиан арь авхайн  хэлсэнээр мянган удаа цавчиж шийтгэх хэрэгтэй.

Хаан: Байз. Жиан  Ли. Үргэлжлүүл.

Шүэ: Хуайшианы захирагч Шүэ Хуай Юан гэмт хэрэг үйлдсэн. Арван жил  захирагч байхдаа гамшигийн тусламжийн мөнгийг хувьдаа завшсанаас гадна ямар ч шуналгүй, тайван, хариуцлагатай, шулуун шударга байсан гэмтэй. Тэрэн  шиг хахуульд автсан түмэлийг олох амаргүй. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тэр илүү олон юм төлөвөж, хортой үйлдэл үйлдсэнээс зайлахгүй. Гэтэл тэрний мөнгө хаачсан байх вэ? Зам тавьж, далан босгож, хүмүүст хахууль  өгч. Нийслэлд амьдардаг баян тансаг амьдралтай, олон сая га газар эзэмшдэг сайн түшмэлүүдийг гутаан  доромжилж байна. Ичгүүргүй бас их зантай. Шүэ Хуай Юаны  хийсэн хэргийг яасан ч өршөөж болохгүй. Эрхэм дээдэс ээ, Шүэ Хуай Юаныг мянгантаа цавчиж шийтгэхийг хүсч байна.

Хаан: Тийм бол Шүэ Хуай Юан гэмт хэрэг үйлдээгүй, харин ч сайн үйл хийж.

Шүэ: Хауйшианы захирагч Шүа Хуай Юанийг ордонд оруулахыг зөвшөөрнө шүү. Шүэ Хуай Юан бол гэрч. Хаантан, Шүэ Хуай Юаны ямар болсныг танд харуулахыг зөвшөөрнө үү

Хаан: Оруул.

Эр: Шүэ Хуай Юаныг оруул.

Шүэ: Хаантан. Энэ бол Хуайшианы захирагч байсан Шүэ Хауй Юан. Фэн Ютаны тэрнийг хорьж, тамалж байсан. Одоо ухаанаа алдсанаас болж хүүхэд шиг болсон. Шударга, үнэнч түшмэл ийм болсон нь үнэхээр харамсалтай. Энэ тухай мэдээ тархвал үнэнч шударга түшмэлүүд айхгүй гэж үү? Хичнээн хүн хаантанд үнэнчээр зүтгэх бол?

Эр: Амаа  тат, Жиан Ли. Хаантанд эргэлзэж зүрхэлнэ гэнэ ээ?

Су: Жиан арь авхайн хэлсэн үг миний бодолтой таарч байна. Үнэн үг сэтгэлд хортой. Жиан арь авхайн  хэлсэн  үг хэтрүүлэг бус, үндэслэлтэй сонсогдож байна. Шударга үнэнч түшмэлүүдийг хаяж, хахуульд идэгдсэн түшмэлүүдийг ажиллуулбал улс орон сүйрнэ.

Хаан: Су гүний хэлдэг зөв. Би үнэн үгнээс айдаг хүн биш. Жиан сайд аа, охиноо сайн өсгөж. Ард иргэдийг хайрладаг ийм түшмэлийг гүтгэж, гянданд хорьж байдаг. Дээр нь ийм өрөвдөлтэй байдалд хүргэж. Энэ  миний буруу, Их Яан гүрний хохь.

Бүгд: Мөхөс бидний алдаа билээ.

Хаан: Босцогоо. Вэй Чиан. Чи хэргийг буруу шүүсэн. Ямар гэм хийснээ мэдэж байна уу?

Вэй: Мөхөс би үхэх ялтай.

Хаан: Фэн Ютан шиг увайгүй түшмэл байдаг гэж анх удаа сонсож байна. Жоу Дэжау. Шүэ Хуай Юаны хэргийг дахин шалга. Шүэ Хуай Юаныг хорлосон хэрэгтнүүдийг хатуу шийтгэ.

Ж: Зарлиг дагая.

Хаан: Жиан Ли. Чи зоригтой, ухаалаг бүсгүй  юм. Чиний хичээл зүтгэлд талархая.

Шүэ: Гялайлаа хаантан.

Хаан: Бос.

Су: Шүэ Хуай Юаны хэрэг тодорхой боллоо. Жиан арь авхайн хэрэгтнийг оргуулсан асуудлыг Жоу ноён шийдэх хэрэгтэй.

Аав: Хаантан. Охин маань бодлогогүй, буруу үйлдэл хийсэн боловч  Шүэ Хуай Юаны хэргийн үнэнийг сонсоод, мөхөс би тэр өдөр гаргасан үйлдлийг  шийтгэхийг хүсэхгүй байна. Сайн түшмэлийн үхэл ганц тэр хүний бус түшмэл хүн бүрийн сэтгэлийг зовоодог хэрэг. Мөхөс миний охин маш том алдаа гаргасан. Гэвч миний аварч чадаагүй сайн түшмэлийг аварч. Энд зогсож байгаа мөхөс би... нүүр хийх газар алга.

Эр: Нүүр хийх газар алга.

Эр: Нүүр хийх  газар алга.

Эр: Нүүр хийх  газар алга.

Эр: Нүүр хийх  газар алга.

Эр: Нүүр хийх  газар алга.

Эр: Нүүр хийх  газар алга.

Бүгд: Нүүр хийх  газар алга.  Нүүр хийх  газар алга. Нүүр хийх  газар алга. Нүүр хийх  газар алга.

Хаан: Жоу Дэжау, юу гэж бодож байна?

Ж: Хаантан.  Шүэ Хуай Юан гүтгүүлсэн болохоор хэрэгтэн биш гэсэн  үг. Тэгэхээр, Жиан арь авхай гэмт хэрэгтнийг оргуулаагүй гэсэн үг.

Хаан: Сайн байна. Жиан Ли. Хийсэн хэргийг чинь өршөөе. Хуулийн яам энэ хэргиийг хаах болохоор чи гэртээ харьж болно.

Аав: Хаантанд талархая.

Хаан: Босцогоо.

Бүгд: Хаантанд  талархая. 

Хаан: Шүэ Хуай Юанд үр хүүхэд,  гэр бүл байгаа юу? Нөхөн төлбөр өгье.

Ж: Шүэ Хуай Юан нэг хүү,  нэг охинтой. Миний мэдэхээр хүү Шүэ Жао нь нийслэлд дээрэмчдийн гарт амиа алдсан. Охин Шүэ Фанфей нь... Шен ноёны өөд болсон эхнэр.

Бүгд: Юу? Ийм хэрцгий байх гэж. Үнэн гэж үү? Ийм юм байж болох уу? Хадам аав нь байна шд... Ийм хүйтэн сэтгэлтэй байх гэж. Арай ч дээ.

Ю: Хадам аав маань хахууль авсан гэдгийг мэдээд би маш их цочирдсон. Бусдад гүтгүүлснийг нь өнөөдөр  л мэдлээ. Сэтгэл минь ихээр өвдөж байна. Хадам аав аа. Хадам аав аа. Та их зовлоо.

Шүэ: Еэ Шижиэ.

Еэ: Шүэ захирагч аа. Зүгээр ээ. Зүгээр. Шүэ захирагч аа. Зүгээр. Зүгээр ээ. Шен ноён та өршөө. Шүэ захирагчтай удаан уулзаагүй болохоор таныг танихгүй байх шиг байна. Жоу ноёнтон, Шүэ захирагч айж цочирдсон байна. Авч яваад амруулсан нь дээр байх.

Ж: Аваад яв.

Су: Энэ хэний зохиол билээ? Хэтэрхий харгис юм.

Хаан: Юу гэсэн  үг вэ?

Су: Аав нь хахуульд автаж, охин нь нөхрөө хуурч, хүү нь ослоор амиа алддаг. Гэр бүлээрээ бүгд үгүй болж. Алдартай зохиол бус уу?

Хаан: Ямар түүх?

Су: Гүтгэж, гэрчийг хороох.

Бүгд: Юу вэ? Юу гэсэн бэ? Тийм юм бол уу?

Эр: Гүтгэх ээ? Шен ноёны эхнэр тэгэхээр нөхрөө хуурсан гэж гүтгүүлсэн хэрэг үү?

Эр: Үгүй байлгүй дээ. Су гүн зоригтой юм аа.  Ийм зүйл ярьж байдаг.

Хаан: Су гүн, энэ хэргийг чамд даатгая.  Шүэ овгийнхны үхлийн хэргийг шалгаж, Шүэ түшмэлийн гэм буруугүйг нотолж. Тэгж байж л Шен түшмэлийн сэтгэл амрах болно.

Му: Зарлиг дагая.

Гүнж: Сонирхолтой л юм. Үнэхээр сонирхолтой  байлаа. Үнэхээр сонирхолтой үйл явдал болж байна. Хаантан, намайг дуудахгүй яагаа вэ?

Хаан: Энэ хэрэг хүүхдийн тоглоом биш. Ямар хэргээр ирээ вэ?

Гүнж: Танд айлтгах айлтгал байна. Жиан арь авхай үг хэл хурц юм. Шүэ овогтын хэргийг орвонгоор нь эргүүлчихлээ. Хаан та сайн түшмэлээ алдлаа гэж  эгдүүцэж байхдаа, илжиг шиг хууртаж байна аа гэж бодож үзсэн үү?

Хаан: Ван Нин. Дураараа ярих хэрэггүй.

Гүнж: Ийм юм болох гэж. Шен ноёны эхнэр Хуайшиан даяар алдартай гэж сонссон юм. Тэгээд би сониуч зандаа хөтлөгдөж, харахаар очсон. Аргагүй л... Шен эзэгтэй аргагүй л үзэгслэнтэй нэгэн байсан. Тийм болохоор би Жиан арь авхайн царайг хараад үнэхээр цочирдсон. Учир нь тэр Шүэ Фанфейтай усны дусал мэт адилхан.

Бүгд: Юу гэнэ вэ? Үнэн гэж үү? Эхнэр нь үхчихээгүй юм уу?

23-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home