The double-22

The double 2024-22

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Сайд: эр, Лиу сайд

Ш: эр, Су гүний өвөө

 

Жан: эр, махны худалдаачин

Дай: эм, хүүхэдтэй эмэгтэй 

Ө: эр, таягтай өвгөн

Мо: эр, 3 тоотод амьдардаг  залуу

 

Гарчиг:  Тавилан. 22-р анги.   

Сайд: Түлхэх хэрэггүй. Садрах хэрэггүй ээ.  Яарах хэрэггүй. Дайрах хэрэггүй гэсэн шүү. Нэг нэгээрээ дугаарла. Бүртгүүлсний дараа түр байрлах газарт  очиж болно. Түр байрлах газарт очиж байж л амьд үлдэх болно. Тэвчээртэй бай. Нэг  нэгээрээ дугаарла. Түлхэхээ боль. Сандрах хэрэггүй. Битгий түлх.

Руй: Хүн бүрт хангалттай хүрнэ.

Эм: Гялайлаа.

Эр: Гялайлаа.

Эр: Гялайлаа.

Эр: Би Шандугаас ирсэн.

***************

Ми: Өдөржин наадахаа харлаа. Ямар нэг арга бодож олоо юу?

Шүэ: Байрлал нь буруу байна.

Ми: Ямар байрлал?

Шүэ: Надаас болж ирж байгаа хохирогчдын ирж байгаа байрлал сэжигтэй байна.

Ми: Яаж тэр билээ?

Шүэ: Нагац ах аа, бид нар Хуайшианаас Динжоу хүртэл ямар ч саадгүй ирсэн. Бас бид сайн морьтой явж байгаа. Миний нэр ард иргэдийн дунд өвсөнд автсан гал шиг тархлаа ч, бид нараас удаан байх ёстой биш гэж үү? Тийм байсан бол Динжоугийн хүмүүс биднийг Динжоугаас явсны дараа л мэдэх байсан.

Ми: Хэвийн байсан бол тэгэх л байсан байх. Гэтэл энэ хүмүүс яах аргагүй чиний нэрийг бариад байна.

Шүэ: Гэхдээ намайг гэж ирж байгаа байрлал нь буруу байна. Нагац ах аа, та бодоод үз. Биднийг Динжоуд ирдэг шөнө хотын хаалганы гадна байсан иргэд намайг  аль хэдийн хайж байсан. Тэдний ихэнх нь өөр газраас ирсэн хүмүүс. Тэд нарт морь байхгүй. Тэд нар бүгдээрээ алхаж ирсэн байх ёстой. Бас, хамгийн холоос ирсэн нь Нинжоугийн хүмүүс байна.

Ми: Тийм байна.       Нинжоугаас Динжоу руу бид нартай нэгэн зэрэг гарч, амралтгүй явсан бол одоо л... одоо л Динжоугийн хил дээр ирж байх ёстой. Тэгэхээр хэн нэг нь санаатайгаар энэ хүмүүсийг цуглуулж Динжоу руу явуулсан байж таарлаа.

Шүэ: Бас урд талаараа Шанду, баруун талаараа Нинжоутай хиллэдэг бас гамшигт хамгийн их өртсөн ганц муж нь Вей муж. Нагац ах аа, би Лиу ноёнтой уулзахаар явлаа.

Ми: Хөөе. Энэ...

Сайд: Жиан арь авхай. Өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдийн бүртгэлээс харахад гурван газраас ирсэн байна.  Шанду. Нинжоу. Вей муж. Тэдний ихэнх нь Вей муж. Бараг тал хувийг нь эзэлж байна. Тэдний тал нь Динжоуд ирчихээд байна. Вей мужийн хүн ам гэнэтхэн эрс багассан. Тэнд илүү хүнс байгаа байх.

Шу: Аав бид хоёр Вей мужийн захиргаа яагаад хүн ам нь эрс багассан тухай мэдээлэхгүй байгааг гайхаж байна. Мужийн захирагч нь үр тариаг завшиж, ганд өртсөн иргэдийг өлсгөлөнд нэрвэгдүүлж байж магадгүй. Дээр нь чамайг аврагч гэсэн цуу яриа тарааж, Вэй мужийн иргэдийг Динжоу руу явуулаад байх шиг.

Сайд: Захирагч нар нь хүний үгэнд автсан  байж мэднэ. Эсвэл Вей мужид асуудал гарсан байж ч мэднэ.

Шүэ: Үнэнийг хэлэхэд Вэй муж ямар  нэг төлөвлөөд байх шиг байна. Хэн нэг нь тэндээс дүрвэгсдийг Динжоу руу явуулж байна.

Руй: Төвөг удаад байсан хүмүүсээс заримыг нь баривчлаад байцааж үзвэл ямарв вэ? Энэ хэргийн ард хэн байгааг мэдэж болох ч юм билүү.

Ми: Өнгөрсөн шөнө манай өргөөнд хүмүүс ирэхэд би ч гэсэн тэгж бодсон. Гэхдээ тэр хүмүүс их зальтай. Олон хүний дундаас тэднийг ялгаж барина гэдэг амаргүй.

Шүэ: Хайх хэрэггүй. Тэднийг занга тавьж барья.

Ми: Занга аа? Ямар занга тавих вэ?

Шүэ: Лиу ноён, би хотоос түр гарах хэрэгтэй байна.

Шу: Ийм байхад хотоос гарна аа?

Руй: Болохгүй ээ. болохгүй. Хэтэрхий аюултай. Явж болохгүй.

Шу: Харин тийм.

Сайд: Хэрэггүй байх.

Ми: Болохгүй ээ.

Руй: Тэгж болохгүй.

Шүэ: Барын  үүрэнд орохгүйгээр... бамбарыг яаж барих вэ?

***************

Эр: Зогс! Хүмүүс ээ, би энэ хүнийг мэднэ. Жиан арь авхайтай хамт явж байсан хүн байна. Жиан арь авхай та зугтах гээ юу? Хүмүүс ээ, явуулж болохгүй шүү. Явчихвэл бид нарт хэн туслах юм?

Ми: Жиан арь авхайг хэн гэж бодоо  вэ? Ийм хулчгар юм байж, хүмүүсийг уруу татна гэнэ ээ. Сайн сонсцогоо. Жиан арь авхай хоол хүнс авчрахаар явж байна. Саад болсон хэн боловч, надад гомдох хэрэггүй шүү.

Эр2: Энэ ноёд түшмэлүүд хүн хуурахдаа гарамгай. Тэртэй тэргүй өлсөж үхэхээс хойш боломжоо  ашиглах хэрэгтэй.  Тэргүүн сайдын охиныг барьцаалж хоолоор сольё.

Эр: Яг зөв. Эд нар бүгд худалч. Тэрнийг хоолоор сольё. Хоолоор сольё!

Бүгд: Хоолоор сольё! Хоолоор сольё! Хоолоор сольё! Хоолоор сольё! Хоолоор сольё! Хоолоор сольё! Хоолоор сольё!  Хоолоор сольё! Хоолоор сольё! Хоолоор сольё! Хоолоор сольё! Хоолоор сольё!

Ми: Хэн чинь зогсоож зүрхлэхийг харъя. Чи юу? Чи юу? Чи юу? Эсвэл чи юу?

Су: Үймээн дэгдээгчдийг барь!

В: Цуу яриа дэгдээж, гамшгийн тусламж үзүүлэхэд саад болсон бол  эх орноосоо урвасанд тооцно. Та нарыг баривчлахаар ирлээ. Энэ хэрэгт хамааралгүй ч хурдан яв.

Бүгд: Явъя. Хурдан яваарай. Болохоо байлаа. Явъя.

Ми: Битгий саад бол гэж хэлсэн байх аа. Хүний үг сонсохгүй байлуу.

********************

Шу: А Ли. Тэр хүмүүсийг Су гүн барьж чадах бол уу?

Шүэ: Тэрнийг мэддэг болсоноос хойш ганц ч удаа урам хугалж байгаагүй. Барын  үүрэнд орохгүйгээр... бамбарыг яаж барих вэ?

Су: Баранд бариулчихвал яах вэ?

Бүгд: Су гүн.

Су: Ачаа бараагаа бэлд. Шүа Хуай Юаныг аваад надтай яв. Би нийслэлд аюулгүй хүргэж өгье.

Шүэ: Явахыг хүссэн  бол би өчигдөр явчих байсан. Гэхдээ энэ миний... Шүэ захирагч явахыг хүсэхгүй байгаа.

Су: Тэр ухаан ороо юу?

Шүэ: Үгүй.

Су: Тэгвэл ухаанаа алдсан хүнийг үгэнд орж яах юм?

Шүэ: Су гүн. Үгээ мэд... Динжоу  надаас болоод ийм байдалд орсон. Би ингээд орхиод явчихаж чадахгүй. Тэгээд ч бид нар илүү холыг харах болсон. Энэ хэргийг илрүүлэх цаг болж. Энэ бүгдийг талаар болгохыг хүсэхгүй байна.

Су: Юу нь илүү чухал болохыг мартаа юу?

Шүэ: Хэн хүнээс илүү мэдэж байна. Динжоу, Хайшианы ард иргэд аль нь ч ялгаагүй. Дарамт шахалтаас болж ингэж зовж, зүдэрч байгаа. Шүэ захирагчийн гэрт тохиолдсон хэрэг ч бас эрх мэдлийн төлөө тэмцлээс болсон. Миний хувьд ганц Шүэ овгийн нэрийг цагаатгах хангалтгүй. Энэ бүхний ард хэн байгааг илчлэх нь чухал. Тэгж байж л... дараа дараагийн Шүэ овгуудыг аварч чадна.

Су: Эргэлт буцалтгүй шийдээ юу?

Шүэ: Тийм ээ.

Су: Тэгвэл би таны оронд хотоос гаръя.

Руй: Тэгвэл Су гүн өчигдөр яах гэж ирсэн байх вэ?

Шүэ: Очоод өөрөөс нь асуу.

Руй: Надад уурлачихвал яах юм? Хөөе. Гэхдээ та хоёр их дотно харагдсан. Чи яагаад мэддэггүй билээ?

Шүэ: Еэ Шижиэ яаманд томилогдож, чи хоосон хоцорсонд гайхах юм алга. Хамаг ухаанаа ийм хэрэггүй юманд зарцуулдаг байх нь.

 Руй: Би... Хн.

Шу: Хүн болгонд өөрийн гэсэн чадвар байдаг. Жиан Жинруй албат болохыг хүсч байгаагүй. Яагаад над руу ширтээд байгаа юм?  Март аа, март. Би явлаа. Аав дээр очиж хэрэгтнүүдийг олсон уу гэж асууя.

Руй: Лиу Шу. Намайг сайн мэдэж байна шүү.

***************

В: Батлагдсан. Динжоугийн энэ хэргийг Вэй мужийн  захирагч Лу Зиюн өдөөсөн байна. Ордноос өгсөн үр тариаг завшиж, ард иргэдийг Динжоу руу явуулсан байна.

Су: Лиу ноён, одоо яах ёстойг та мэдэж байгаа биз дээ? 

Сайд:  Су гүнд талархая. Яах ёстойг мэдлээ.

Су: Вэй мужийн хэргийг би хариуцна. Динжоугийн дүрвэгсдийн асуудлыг та шийд.

Сайд: Мэдлээ, Су гүнтэн.

Руй: Энэ хоёр зүгээргүй гэж хэлсэн байх аа.

Шу: Яасан ч зүгээр биш. Ёоёо.

Руй:  Азгүй гэдэг нь.

Ми: Үеэл дүүгийн минь талаар ярихаа боль.

Сайд: Хэлэх үгээ цэгнэ.

Шүэ: Хуайшианы асуудал шийдэгдчихсэн үү?

Су: Үгүй.

Шүэ: Тэгвэл яагаад ийм хурданд энд ирсэн юм?

Су: Та юу гэж бодож байна? Дахиад нэг сануулчихъя. Шүэ Хуай Юаныг олсоноос хойш сэтгэл санаа тань тогтворгүй болж. Тайван байх хэрэгтэй.

Шүэ: За.

Су: Би явлаа. Надад хэлэх юм алга уу?

Шүэ: Маргааш явахдаа болгоомжтой байгаарай.

Су: Дахиад хэлье. Тайван бай, Жиан арь авхай.

***************

Руй: Лиу Шу. Хүнсээ бүгдийг нь аваад ирлээ.

Шу: Энэ хэсгийг маргааш тараана. Бусдад нь хүрэх хэрэггүй. Энийг гурав хоног хүргэх ёстой.

Руй: Гурав хоногт хангалттай хүрнэ. Вэй мужийн асуудлыг шийдчихвэл хүнсний хомсдол байхгүй болно.

Шу: Ийм нухацтай царайг чинь анх удаа л харж байна. Арай өөр харагдаж байна шүү.

Руй: Тэгвэл би өмнө  нь ямар байсан гэж?

Шу: Өдөржин яст мэлхий барьж гүйдэг байсан чинь... цагаа тулахаар итгэл дааж чадаж байна.

Руй: Би угаасаа л итгэл дааж чаддаг хүн шүү. Би эндхийг бүгдийг нь цэгцэлчихнэ за юу.  

Шу: Хөөе.

Руй: Сэтгэлээ илчлэх гэж байгаа юм бол уу? Яасан?

Шу: Чамд ямар ч хүч чадал алга. Ингэж удахаар чинь хэзээ дуусах болж байна аа?

*************

Эр: Алив. Энэ. Эзэнтэн дахиад л идээгүй юу? 

Эр: Тийм ээ.

Хо:  Эзэнтэн сүүлийн үед хоолондоо тааруу байна уу?

Эр: Тийм ээ, ганц ч үмх юм идсэнгүй.

Хо: Ганц ч үмх үү?

Эр: Эзэнтэн туслахуудтайгаа хэрэг хэлэлцээд, саад болж болохгүй гэсэн.

Хо: Холоо идэхгүй байна гэдэг,сайн хэрэг биш. Жаахан ч гэсэн идчих. Юу ч болсон бай таны эрүүл мэнд чухал шүү дээ.

Аав: Хоолой давахгүй нь.

Хо:  Динжоугийн зам нэвтрэх боломжгүй хэвээр байгаа юу?

Аав: Эхнэр чи энэнд санаа тавьж байгаа нь сайн хэрэг. Дөнгөж сая Динжоуд очсон ард иргэд хотын хаалгыг хаачихаад байгаа гэсэн мэдээ ирсэн. Ганц ч хүн гаргахгүй байгаа гэнэ. Ли Жоннан  үр тариа өгөхөөс татгалзсан. Тэд нар Ли арийг үхэл рүү түлхэж байна.

Хо: Еэ овгийнхон Динжоу руу явсан гэсэн. Ли арьт муу юм болохгүй байлгүй дээ.

Аав: Санаа зовоож байгаа юм ганц наадах чинь биш. Тэд нар Динжоугаас гарч чадсан ч,  нийслэлд ирснийхээ дараа яах болж байна? Хэрэгтнийг оргуулна гэдэг хүнд гэмт хэрэг. Байцаан шийтгэх яам А Лийг зүгээр орхино гэж үү? Ли Жоннан намайг зүгээр орхих уу?  

Бичиг: Вей мужийн үр тарианы агуулах.

Эр: Зогс! Хэн бэ?

В: Эзэнтэн. Агуулахад яах аргагүй үр тариа үлдсэн байна. Ордноос явуулсан туламжийн будаа байна. Гэхдээ Лу Зиюун зугтчихаж.

Лу: Байгаа будааг тоолж үзлээ. Их биш ч гэсэн, нэг хэсэгтээ хангалттай хүрнэ.

В: Гэхдээ их л амархан байгаад байна. Агуулахыг шатаагаагүй байна. Наашаа ирэх замд ямар ч саад таараагүй. Бид нар зориулж бэлдсэн юм шиг  л байна. Би хэтрүүлж бодоод байна уу? Нууц хамгаалагч нар байхад амархан байх нь аргагүй ч юм уу?

Су: Биднийг холдуулах гэсэн заль байж.

***************

Еэ: Яагаад худадалдахгүй гэж? Би хоёр дахин өндөр үнээр авъя.

Эр: Еэ түшмэл ээ, би худалдахгүй гээд байгаа юм биш. Луяаны агуулахыг ард иргэдэд туслахаар битүүмжилчихсэн. Манайд байгаа бүр тариа будаа одоо ордны мэдэлд орсон. Бүгдийг нь битүүмжлээд одоо зөөхийг нь хүлээж байна. Танд зарчихвал төрийн будааг хувьдаа завшсан хэрэг болно. Цаазын ялтай.

Еэ: Гэхдээ...

Нэ: Шижиэ. Явъя. Бусад газруудаар очоод үзье.

Эр:Эрхэм ээ, бид энэ будааг өгч чадахгүй ээ.

Еэ: Үнээ хэлчих.

Эр: Мөнгөнөөс болсон юм биш ээ. Таньдаг хүмүүс зам дагуу харуул хамгаалалт гарчихсан, тариа будаа хувиараа худалдсан хүмүүсийг шалгаж байна гэсэн. Биднийг энэ хэрэгт буруутгавал бид яах болж байна?

Еэ: Манайх үргэлж танайхаас бараагаа авдаг. Ингэж худалдаа хийдэг хэрэг үү?

На: Шижиэ. Шижиэ. Явъя. Бүр болохгүй бол өөрт байгаа морь тэргүүдийг шалгаад үзье.

Еэ: За.

*****************

Ли: Жиан Юанбайгийн талаас хөдөлж байна уу?

Эр: Хөдөлгөөн алга. Миний сонссоноор... туслахуудтайгаа өдөр бүр зөвлөлдөж байгаа гэсэн.

Ли: Зөвлөлдөөд юу өөрчлөгдөх юм? Далавч ургаад Динжоу руу нисч очоод, Жиан Лийг авчирдаггүй юм бол. Энэ байдлаас яасан ч гарч чадахгүй. Шиао Хэн яаж байна?

Эр: Урхинд ороод Вэй муж руу явсан.

Ли: Еэ овог яаж байна?

Эр: Луяанд тариа будаа хайж байгаад тусыг олоогүй.

Ли: Тэгэхээр... Динжоуд байгаа Жиан Ли...

Эр: Үхлээ хүлээж байгаа хавханд орсон янзага л гэсэн үг. Ли сайд аа.

*************

Руй: Бүгдэд нь хүрнэ ээ. Дугаарлаад зогсчих.

Эм: Яагаад урдуур ороод байна аа?  Битгий урдуур ороод бай.

Эр: Урдуур дайраагүй ээ. Зүгээр  л харж байна.

Руй: Яагаад байна? Бүгдэд нь өгнө гэж хэлсэн биз дээ? Бүгдэд нь хүрэх болохоор тэвчээртэй байгаарай.

Эм: Гялайлаа.

Руй: Түлхэх хэрэггүй.

Эм: Гялайлаа.

Руй: Эндээс хоол авч болно. Бүдэд нь хүрнэ ээ. бүгдэд нь хүрэх болохоор тэвчээртэй байж бай. Наанаа дугаарла. Тараагаарай. Хангалттай байгаа. Яарах хэрэггүй.

Эр: Өлсөөд үхчихлээ. Хүн үхчихлээ. Өлсөөд үхчихлээ. Ирээд хар даа. өлсөөд үхчихлээ шд. Хурдан ирээд хар л даа.  Үхчихлээ шд. Хүмүүст өгч байгаа зутан нь ус шиг л юм байна. Энэ янзаараа бид нар бүгд өлсөж үхэх юм байна.

Эр2: Тийм ээ.

Эр: Хар  л даа.

Руй:  Алив, замаас холд.

Эр: Ийм юм яаж идэх юм?

Руй: Холдоорой.

Шу: Юу болсон бэ?

Эр: Энэ чинь ус юм уу, зутан юм уу? Дотор нь юу ч байхгүй, уснаас ялгаа алга.

Эр3: Тийм ээ. Энэнээс чинь болж хүн үхчихээд байна. Бид нарыг өлсгөж алах гээ юу? Та нар Динжоугийн тариа будааг хотын гадна байдаг хүмүүст өгчихсөн юм уу?

Шу: Тийм биш ээ. Дураараа ярихаа боль.

Эр3: Тэгээд хаана байгаа юм?

Эр: Жиан арь авхайг сайн сэтгэлтэй гээд байгаагүй билүү? Яагаад нуугдаад байгаа юм? Бид нарын амь нас хамаагүй хэрэг үү?

Эр2: Тийм ээ.

Бүгд: Тиймээ. Тийм шүү. Яг зөв хэллээ.

Руй: Бүгдээрээ тайван бай. Тийм юм болоогүй.

Шу: Тайван байцагаа.

Эр3: Бид нар Жиан арь авхайд итгэж Динжоуд ирсэн. Гэтэл энд ирсэн ч гэсэн өдөр  болгон өлссөөр л байна. Хүн үхчихээд байна. Жиан арь авхайг дууд.

Эр2: Жиан арь авхайг дууд!

Бүгд: Жиан арь авхайг дууд. Жиан арь авхайг дууд. Жиан арь авхайг дууд. Жиан арь авхайг дууд. Жиан арь авхайг дууд. Жиан арь авхайг дууд

Руй: Тайвширцагаа.

Шу: Тайвшир гэсэн  шүү.

Руй: Тайван бай.

Шу:  Тайван бай  л даа.

Руй: Тийм биш ээ.

Эр: Болохоо байлаа. Хаалгаа хаа.

Руй: Тайвширцагаа.

Шу: Тайван байгаач.

Руй: Лиу Шу хурдан яв. Хурдан яв.  Миний хэлэхийг сонс. Тайвшир. Тайвшир гэж байна.

Руй: Жиан Жинруй. Хаалгаа хурдан нээ. Гадаа үлдчихлээ. Гадаа үлдчихлээ шд.

Эр: Гадаа хэтэрхий олон хүн байна.

Шу: Хаалгаа нээгээч.

Эр: Бүгд дайрах юм бол бид нар тогтоож дийлэхгүй.

Шу: Нээ гэж байна.

Руй: Тийм биш ээ. Бүгдээрээ тайвширцагаа. Тайван бай гэж байна шүү. Миний хэлэхийг сонс. Та нарын бодож байгаа шиг юм биш ээ.

****************

Ми: А Ли.  Хурдан захиргааны байранд очиж нуугдъя. Хотын гадна  байгаа дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байна. Чамайг гарч ир гэж шаардаж байна. Хотод байгаа хүмүүс ч гэсэн төвөг удаж мэднэ.

Шүэ: Хэрэг өдөөгчдийг бүгдийг нь барьж чадаагүй юм шиг байна.  Тэд нар байхаас зайлахгүй. Лиу Шу, Жинруй хоёр өнөөдөр хаалганы дэргэд зутан тарааж байгаа. Тэд нар яаж байна?

Ми: Жиан Жинруй хотын гадна гараад орж чадахгүй байгаа гэсэн.

Шүэ: Юу? Нагац ах аа. Шүэ захирагчийг аваад хотын захиргаа руу оч. Би хотоос гарах хэрэгтэй байна.

Ми: Тэр хүмүүс чамайг албаар ингэж байгаа нь тодорхой байна.

Шүэ: Тийм болохоор  Жинруйд миний өмнөөс муу юм тохиолдож болохгүй.

Ми: Тон арь Шүэ захирагчийг аваад захиргаа руу яваг. Би чамтай явъя.

Шүэ: Нагац ах аа, аюултай байх болно.

Ми: Нагац ах чинь аюулаас айж үзээгүй юм шүү. Хичнээн аюултай байсан ч,        би чамтай явна.

Руй:  Бүгд тайвширцагаа.

Бүгд: Жиан арь авхай. Жиан арь авхай. Жиан арь авхай.

Эр: Жиан арь авхай гараад ирлээ. Бидэнд туслаач дээ. Ядарч зовсон бидэнд тусал л даа. бид өлбөрч үхэх нь. Тусал л даа.

Ми: Чимээгүй. Босцогоо. Хурдан бос.

Шүэ: Дээшээ босцогоо. Динжоу өлсөлөнд нэрвэгдээд байгааг би мэдэж байна. Тусламжийн будуу ирж яваа. Дээд тал нь хоёр хоногийн дараа Динжоугийн өлсгөлөнгийн асуудал шийдэгдэнэ.

Эр: Тэгээд бид нар өлсөж үхэх болж байна уу?

Эр2: Харин тийм. Бид нар хичнээн хоног хүлээж байна.

Шүэ:  Нэгэнд надад итгээд ирсэн бол надад итгэ. Миний хэлэхийг сонс. Динжоуд өлсөлөн байсан ч гэсэн, хотод байсан тариа будаа хангалттай хүрэх байсан. Гэтэл та нар өөрсдийгөө хар. Хотын дотор гадна хичнээн хүн байна? Динжоугийн  будааны агуулахыг бүгдийг нь хоосолсон ч хүрэхгүй байна. Та нарын дунд Вэй мужаас ирсэн хүн олон байгаа. Ордноос явуулсан тусламжийн будаа Вэй мужид хэдэн сарын өмнө  хүрсэн. Гэтэл Вэй хотод будаа алга. Тэр будаа хаачсан байх вэ? Хахуульд идэгдсэн ноёд түшмэлүүд авсанаас зайлахгүй. Дахиад сайн бодоод үз. Хэн та нарыг гэрээ орхиж Динжоу руу яв гэж хэлсэн бэ? ... Бид нар Вэй мужийг шалгасан. Та нар нэгэнт хууртсан болохоор өөр гарах гарц байхгүй. Динжоуд байгаа будаа биднийг дараагийн будаа ирэх хүртэл аргалж хүрнэ. Би хотоос ганцаараа явахгүй. Би Динжоуд үлдэж, та нартай хамт өлсөх болно. Тариа будаа удлаа гэхэд хоёр хоноод ирнэ.

Эр: Итгэхгүй байна. Өнөөдөр будаа өгөхгүй бол зүгээр суухгүй гэж мэд.

Эр: Тийм ээ.

Бүгд: Зүгээр суухгүй шүү. Будаа өг. Яасан ч зүгээр суухгүй.

Ми:  Харж байна уу? Энэ хүмүүс өлссөнөөс болоод ухаанаа алдчихаж. Хэлж байгаа үгийг чинь ойлгох ухаан алга.

Руй: Бас яасан бэ?

Шу: Хаалгаа хурдан нээ.

Ми: Лиу Шу ирж байх шиг байна.

Эр: Хаалгаа нээ. Хаалгаа нээ гэж байна.

Эр: Ухар. Ухраад.

Шу: Ухарцагаа. Дахиад хэрэг тарих  юм бол баривчилна гэж мэд.

Эр:  Цэргүүдээр сүрдүүлж байна.

Эр: Та нараас айхгүй байна.

Эр: бид нар илүү олуулаа.

Эр: Та нараас айхгүй шүү.

Бүгд: Та нараас айхгүй. Та нараас айхгүй. Айхгүй байна, за юу. Тэд нараас битгий ай.

Шүэ: Нагац ах аа. Тэр урд байгаа хоёрыг бариад ир.     

Эр: Яаж байна аа?

Ми: Дагаад яв. Яв гэж байна. Чи...

Эр: Алчихлаа.

Эр: Цэргүүд алчихлаа.

Эм: Ингэж болдог  юм уу?

Ми: Энэ.

Эр: Жиан арь авхайг барь. Жиан арь авхай том сайдын охин. Тэрнийг барьчихвал хоол өгч л таараа.

Шу:Тэргүүн сайдын охинд  хүрэх юм бол хүнд ялтай.

Эр: Бид нарыг бүгдийг нь барьж чадахгүй. Бид нарыг бүгдийг нь алж чадахгүй биз дээ? Хурдан очоод Жиан арь авхайг бариад ав. Бариад ав.

Ми: Яах гээ вэ?

Эр: Бариад ав. Тэрнийг барьчихвал бид нарт хоол өгнө.

Ми: Ухарцагаа.

Бүгд: Жиан арь авхай. Хоол өгөөч дээ. Жиан арь авхай.

Эр: Бариад ав.

Ми: Ухар гэж байна.  

Эр: Бариад ав.

Эр: Ухраад.

Еэ: Будаа ирлээ. Будаа авчирлаа. Будаа авчирлаа.  Будаа ирлээ.

Руй: Еэ Шижиэ байна.

Еэ: Будаа ирлээ. Будаа ирлээ.

На: Будаагаа буулга. Ачаагаа хурдан буулга.

Эм: Ашгүй нэг аврагдах нь.

Эр: Будаа ирчихлээ.

Эр: Бид нар аврагдлаа.

Ми: Босоод ир. Босоод ир ээ.

Эр: Яаж байна аа? Яагаад намайг барьж байгаа юм?

Ми: Бос гэж байна.

Эр: Зөөлөн л дөө. Зөөлөн зөөлөн.

Ми: Зугтах гэж байна  уу?

Эр: Үгүй ээ, үгүй үгүй үгүй үгүй. Зугтахгүй. Зугтахгүй. 

На: Хүмүүс ээ, тайвширцагаа. Дугаарлаад зогсчих. Бүгдэд нь өгнө өө.

Нэ: Санаа бүү зов. Бүгдэд нь хоол өгнө.

Эр: Гялайлаа. Гялайлаа.

Нэ: Тэнд очиж харъя.

Жиа: А Ли. Би оройтчихлоо.

Шүэ: Оройтоогүй ээ. Таны л ач. Тэгээгүй бол  хэцүүдэх байлаа.

Жиа: Тэгж ярих хэрэггүй. Манай Еэ овог өртэй. Бид нар ингэх ёстой. Үеэл ах аа, гялайлаа.

Руй: Сайн байна, Еэ Шижиэ. Ийм богино хугацаанд яаж ийм их будаа авчирсан юм?

Еэ: Итгэлгүй байсан бол би тийм амар явахгүй байсан.

Жиа: Шижиэ ирэхээсээ өмнө надад захиа бичсэн. Чамайг Динжоугаар дайрч өнгөрнө гэсэн. Өлслөгөн нүүрэлэсэн болохоор энэ байдлыг ашиглаж зарим хүмүүс чамд төвөг удаж магадгүй гэсэн. Тэгээд бид нар эртнээс бэлдэж эхэлсэн. А Ли Динжоуд бүсэгдэж магадгүй болохоор Шижиэ туслах арга бодож байгаарай  гэсэн байна.

Эр: Эзэнтэн, уг нь бэлэн мөнгө байсан боловч ... бүгдийг нь түүхий эд авах, хүмүүсийн цалинг тавихад ашиглачихсан.

На: Лижэн асрыг барьцаанд тавиад мөнгө зээлчих.

Эр: Аан?

Нэ: Миний үнэт эдлэлүүдийг ч гэсэн. Хүний амь илүү чухал.

Эр: Аан? Жиа арь авхай, Ганжоу руу явж тариа будаа цуглуулах хэрэг байна уу? Тэнд Луяанаас хамаагүй үнэтэй байдаг шд.

Жиа: Би хамгаалалтынхнаас асуусан. Луяанаас Динжоу хүрэх замд олон шалгалт байгаа гэсэн. Еэ овог будаа тээвэрлэвэл хууль бусаар тээвэрлэсэн гээд хураагаад авчихна. Луяанаас будаа олсон ч гэсэн гадагшаа гаргаж чадахгүй. Бас Шижиэ Еэ овог будаа цуглуулж байгааг мэдэгдэж болохгүй гэсэн байсан. Миний Ганжоу руу явж байгааг нууцлах хэрэгтэй.

Эр: Мэдлээ.

Шүэ: Үеэл ах аа. Та ийм юм болно гэж яаж тааварласан юм?

Еэ: Надад нууц захидал ирсэн.

Шүэ: Тий зүйлд итгэлээ гэж үү? Хуурамч мэдээлэл байсан бол яах вэ?

Еэ: Өөр хүн байсан бол би итгэхгүй байсан. Гэхдээ...

Бичиг: Су гүн.

В: Еэ овгийнхон ч сайн юм аа. Хаа сайгүй хяналт шалгалт гарчихсан байхад. Ганжоугаас будаа аваад ирж байдаг.

Лу: Аз биш ээ. Эзэнтний төлөвлөсөн зүйл.

В: Энэ бүгдийг урьдчилж мэдэж  байдаг мундаг байна шүү.

Лу: Нууц захиаг ганц Еэ Шижиэд явуулаагүй. Жиан овогт ч бас явуулсан.

Аав: Еэ овгийн Ганжоугаас авсан будааг хүргэх нууц төлөвлөгөө. Энэ юу гэсэн үг болохыг эдэх үү?

Эр: Ли Жоннан Динжоу хүрэх замд олон хяналт шалгалт тавьсан байгаа. Динжоу руу тусламжийн будааг оруулахгүй, Жиан арь авхайг тэндээс явуулахгүйн тулд.

Эр2: Гэхдээ, бидний талд байгаа нь ганц Ганжоугийн захирагч. Еэ овог үнэхээр Ганжоугаас будаа аваачихын тулд ийм том эрсдэл гаргана гэж үү?

Аав:  Одоогоор өөр арга алга. Тэднийг хүргэж өгнө гэж найдахаас өөр арга алга. Ганжоу руу хурдан морь илгээ. Еэ овгийн бэлдсэн будааг Динжоу руу аюулгүй хүргэх ёстой шүү.

Эр: Гэхдээ, энэ нууц захиаг яах вэ?

Аав: Яах вэ гэнэ ээ? Ли Жоннанд, Жиан Юанбай намайг яахаа мэдэхгүй, гарах гарцгүй болсон гэж ойлгуулахад болно.

В: Тэгвэл эзэн анхаарлыг нь сарниулах арга хэрэглэж. Бид нар Вэй муж руу явсан нь  ч гэсэн ийм учиртай байжээ?

Лу: Тэд бид нарыг Динжоугаас гаргахыг хүссэн. Гэхдээ бид Вэй мужид тавьсан занганд нь орохгүй бол  эзэнтэн өөр  зүйл төлөвлөсөн  гэдгийг мэдчихнэ. Тэгвэл тад анхаарлаа Еэ овогт хандуулна. Энэ асуудлыг Еэ овгийнхон л шийдэж чадна. Тэднийг сэжиглэх юм бол Динжоу хотод будаа хүргэж чадахгүй.

В: Эзэнтэн тэгвэл чамайг  л дагуулаад явахгүй дээ. Намайг хүртэл ийм юманд оролцуулах хэрэг байсан юм уу? Надад ч хэлэхгүй.

Лу: Бид нарыг тэнд байвал болгоожмлоод, төвөг удахаар тэр хүмүүсийг явуулахгүй. Динжоуд яагаад ийм юм болов? Энэний хариултыг тэднээс авах ёстой.

В: Еэ овгийнхон ирж амжихгүй бол яах байсан юм? Эзэнтэнд нөөц төлөвлөгөө байгаа юм уу?

Лу: Эзэнтэн Жиан арь авхай Еэ овгийнхныг иртэл тэсч чадна гэж мэдэж байгаа.

В: Эзэнтэн энийг Жиан арь авхайтай ярилцаж тохирсон юм уу?

Лу: Үгүй. Гэхдээ, хэлэхгүйгээр ойлголцсоноос зайлахгүй.

В: Лу Жи, чи зальтай болж.

Лу: Хүнийг нөхрөөр нь шинж гэдэг юм.

*********************

Ю: Гүнж та намайг дуудаа юу?

Гүнж: Чи сонссон уу? Жиан Ли Хуайшианы хүмүүстэй нийслэлд өргөх бичиг  барихаар ирж байгаа.

Ю: Сонссон.

Гүнж: Бас нэг хүнийг авчирч байгаа гэсэн. Хуайшиан мужийн захирагч Шүэ Хуай Юан. Энийг мэдэж байсан байх нь ээ. Тийм болоод л гайхахгүй байна.

Ю: Түшмэлүүдийн ярилцаж байхыг сонссон. Дээдэс та яая гэж бодож байна даа?

Гүнж: Шүэ Хуай Юан яагаад амьд байгааг эсвэл алтны уурхайгаа хамгаалж яадсан уу гэж асуухгүй юм уу? Тэрнийг яах бол гэдэг тийм чухал юм гэж үү? Тэр хоригдлыг оргуулж авчирсан. Байцаан шийтгэх яамныхан тэрнийг нийслэлийн  хаалгаар орж ирэхийг хүлээж байгаа. Хотын хаалгаар орж ирмэгц, тэрнийг гянданд хорино. Тэрнийг зовох вий гэж санаа чинь зовоо юу?

Ю: Дээдэс ээ, намайг ингэх хэрэг байгаа юм уу?

Гүнж: Тэрнийг ярих бүрт, чи Шүэ Фанфейг ярьж байгаа мэт санагдах  юм.

Ю: Би эндүүрээд байна уу, эсвэл дээдэс та эндүүрээд байна уу? Шүэ Фанфейг би хөнөөсөн. Шүэ Хуай Юаныг таны хүмүүс хороосон.  Шүэ Фанфей газар доор булаатай байгаа. Хэзээ  ч эргэж ирэхгүй. Гэтэл Шүэ Хуай Юан нийслэлд рүү ирж явна. Дээдэс та надад тайлбарлах ёстой юм биш үү?

Гүнж: Юу гэнэ ээ?

Ю: Хуайшианы хэргийг хүчингүй болговол Чен Ван, та хоёрын хэрэг илчлэгдэж мэднэ. Ийм юм болчихоод байхад... дээдэс та алсыг харахын оронд намайг үхсэн хүнээр сүрдүүлж байдаг.

Гүнж: Над руу дуугаа өндөргөнө гэнэ ээ.

Ю: Өршөө. Сэтгэл хөдлөлдөө автаж, дээдсийг хилэгнүүлчихлээ. Дээдэс та  өршөөж хайрла.

Гүнж: Жаахан нүүр өглөө гээд миний өмнө хүссэнээ хийж болно гэж эндүүрэх хэрэггүй. Би юу хийхээ чамаар заалгахгүй.

Ю: Мэдлээ.

Гүнж: Жиан Ли хурдан ирэх хэрэгтэй байна. Тэрэнтэй дахиад уулзахыг хүсч байна. 

**********************

Хаан: Байцаан шийтгэх яамнаас ирсэн өргөх бичиг. Энийг хар.

Су: Ли Жоннаны бичсэнтэй адилхан байна уу?

Хаан: Төстэй. Гэхдээ илүү дэлгэрэнгүй байсан. Хотод болсон олон хэргийг бичсэн байна  лээ. Жиан арь авхайг шийтгэхийг шаардаж байна. Ли Жоннаных илүү хэрцгий байсан.

Су: Энэ хэргээр  далимдуулж Жиан Юанбайг ч бас шийтгэ гэж байна уу?

Хаан: Чи юу гэж бодож байна?  

Су:  Хэцүү л юм.

Хаан: Чамд ч гэсэн хэцүү санагдаж байна уу? Ли Жоннаны өргөх бичгийг амархан үл тоомсорлож болно. Жиан Ли, Шүэ Хуай Юан нийслэлд ирж байгаа. Одоохондоо тэрэнд ял тулгаагүй байгаа. Тэгэхээр шийтгэлийн талаар ярихад эрт байна. Гэхдээ байцаан шийтгэх яамны гаргасан өргөх бичгийг хойшлуулах аргагүй болоод байна. Өнөөдөр зөвшөөрөх ёстой.

Су: Тэгвэл зөвшөөр.

Хаан: Тайван байх чинь? Энийг зөвшөөрөх юм бол чиний шатрын хүү хашигдах болно.

Су: Хаан та “Ард иргэдийг эрхэмлэх” гэдгийг юу гэж ойлгодог вэ?

Хаан: Мэргэдийн хэлсэн үг болохоор дагахаас аргагүй.

*****************

В: Эзэнтэн. Бид нар хичнээн шийг дээрээс үзсэн билээ? Эзэн яагаа вэ?

Лу: Шийтгүүлмээргүй байгаа бол дуугүй бай.

Эр: Жиан овогтын хоёрдугаар охин Жиан Ли цаазын ялтай хоригдлыг Хуайшианаас оргуулсан нь батлагдсан. Шүүх хурал болтол таныг хорих болно.

Бичиг: Жоу Дэжао

Эр: Жиан арь авхай, өнөөдөр би Шүэ Хуай Юан та хоёрыг баривчлах боло.

Шүэ: Ноёнтон. Надад  байцаан шийтгэх яамтай тэрсэлдэх хүсэл огтхон ч байхгүй.

Эр: Хүн ир. Аваад яв.

Бүгд: Юу болоод байна аа? Тэрнийг хамгаалж байна. Тэрийг хар даа.

Шүэ: Нөхөд өө. Миний хэлэхийг сонс. Би хоригдлыг аварсан нь үнэн. Хуулийн дагуу би хоригдох ёстой. Гэвч Жиан Ли надад харамсах зүйл алга. Та нарыг өнөөдөр нийслэлд авчирсан нь өөрийгөө аврах гэсэндээ биш. Та бүхний зовлонг, зүдгүүрийг хаантанд гэсэн юм. Эзэн хаан үнэнч шударга, сайн удирдагч. Шүэ захирагчийг гүтгэсэн хэрэг, та нарт тохиолдсон шударга бус явдлыг хүн бүрт мэдэгдэх болно.

Бүгд: Тийм ээ. Тийм шүү. Яг үнэн...

Шүэ: Ноёнтон, танаас ганц л зүйл хүсвье.

Эр: Хэл.

Шүэ: Миний бие нийслэлд даяар Дэнвэн бөмбөрийг цуурайтуулахыг  хүсч байна.

Эр2: Нийслэл хүрээнд Дэнвэн бөмбөр дуугаралгүй удсан байна.

Эр: Хамгийн сүүлд арав гаруй жилийн өмнө дуугарсан санагдана.

Эр2: Тэр үед юу боллоо?

Эр: Шиао жанжин нас барсны дараа.

Эр2: Аан.

Шүэ: Чан Ань хаалганы, Дэнвэн бөмбөрийн индэр дээрээс... Хуайшиан мужийн захирагч Шүэ Хуай Юан ард иргэдийг өөрийн үр хүүхэд мэт хайрлаж, эд хөрөнгөө тэдэнд зориулж ирсэн. Гэтэл тэрнийг хорон санаат нэгэн гүтгэж, хийгээгүй хэргийг хүлээлгэж, гянданд хорьж, цаазаар авах гэж байна. Жиан Ли, миний  бие... хэдий эмэгтэй хүн ч гэлээ энэ шударга бус явдлыг тэвчиж, үнэнч албатыг гүтгэж, сайн хүнийг цаазаар авахыг харж тэвчихгүй нь. Өнөөдөр, энэ бөмбөрийг дэлдэж, Шүэ Хуай Юаны төлөө шударга ёсыг шаардаж байна... Бөмбөрийн дуу хүн бүрийн чихэнд хүрэг... Тэнгэр бурхан худал үнэнийг тогтоож хайрла.

Су: Аав аа.

Ш: Боль.

Су: Аав аа.

Ш: Муу золиг. Наашаа буугаад ир.     Яаж байгаа чинь энэ вэ?

Су: Миний аав шударга бусаар амиа алдсан. Шударга үнэнийг шаардаж байна. Аав аа.

Ш: Аав чинь тулаанд амиа алдсан. Их Яан улсын баатар.

Су: Аав аа. Үгүй ээ. Худлаа.

Ш: Явъя.

Су: Үнэнийг шаардаж байна. Намайг тавь. Намайг тавь. Худлаа хэлж байна. Намайг тавь. Аав аа.     

Шүэ: Намайг өршөө. Шүэ захирагчийн өлөө Дэнвэн бөмбөрийг нүдэхээс өөр надад хийж чадах юм алга. Явъя.

Жан: Байз. Жиан арь авхай, өршөөл эрэх хэрэггүй. Бид нар энд байна... Би бичиг үсэг мэдэхгүй. Тийм болохоор Жиан арь авхайн хэлснийг давтан хэлье. Бид нар Шүэ захирагчийн төлөө үнэнийг шаардаж байна. Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.

Бүгд: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.

Жан: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.

Бүгд: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.

Жан: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.

Бүгд: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

Жан: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.

Бүгд: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.

Жан: Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

Бүгд: Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

Гү А: Шүэ захирагчийн өмнөөс үнэнийг шаардаж байна. Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.

Бүгд: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг.       

Гү А: Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

Бүгд: Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

Гү А: Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

Дай Охин: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

Бүгд: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла. Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла. Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла. Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла. Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла. Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

*****************

Тат: Хаантан. Энийг танд зориулж хийсэн юм. Алив. Өмсөөд үз.

Хаан: Эхнэр, надад ийм юм олон шүү дээ.

Эр эр: Бөмбөрийн дуу хүн бүрт хүрэг. Тэнгэр бурхан үнэн, худлыг ялгаж хайрла.

Эр: Хаантан.

Хаан: Су тайган, гадаа юу болоод байна?

Эр: Чан Ань хаалган дээр Дэнвэн бөмбөрийг цохиж байна.

Хаан: Хэн тэр вэ? 

Эр: Жиан арь авхай. Жиан арь авхай Дэнвэн бөмбөрийг гурвантаа цохиж, олон хүний анхаарал татсан.

Хаан: Байцаан шийтгэх яамны сайд хаана байна?

Эр: Байцаан шийтгэх яамны сайд Жиан арь авхайг аваад явсан. Одоо Жиан арь авхайн Хуайшианаас дагуулж ирсэн иргэд бөмбөр цохиж байна.

Тат: Хаантан, өршөөж хайрла. Энэ бүгд миний буруу. Үеэл дүү маань хэрээс хэтэрч байна.

Хаан: Чамтай хамаагүй хэрэг. Өргөөндөө очиж амар. Би харчихаад ирье. Хурдан ирээ шив. Хэлээдэх. Чан Ань хаалган дээр юу болоод байна?

Эр: Хаантан. Тэргүүн сайд хаан танд бараалхахыг хүсч байна.

Хаан: Яах вэ?

Су: Одоо уулзахгүй байсан нь дээр.

Хаан: Завгүй байгаа тул, буц  гэж хэл.

Эр: Мэдлээ.

Хаан: Багш маань эргэж ирээд цухалдах байх даа. За хэлээдэх. Чан Ань хаалган  дээрх бөмбөрийг цохисон гэж байна. Байцаан шийтгэх яамны сайд дагуулаад явсан гэсэн. Шатрын хүүг чинь эргүүлж тоглоомонд оролцуулахын тулд яах вэ?

Су: Жиан Ли тэнэг биш. Нөөц төлөвлөгөө бэлдсэн байгаа. Тэрний хэргийг Шүэ Хуай Юаны хэрэгтэй цуг шүүх нь гарцаагүй. Шүэ Хуай Юаний хэргийг дахин хэлэлцвэл Шүэ Хуай Юан гэмгүй болж таарна. Тэгвэл гяндангаас оргуулсан хэрэг ч хүчингүй болно. Яасан?

Хаан: Сонирхолтой санагдаад. Чи энэ шатрын хүүг хаанаас олсон юм?

Су: Би олсон юм биш. Өөрөө над дээр ирсэн юм.

Хаан: Сайн байна. Сайн хүү  байна. Өнөөдөр Чан Ан хаалганы Дэнвэн бөмбөр дуугарахыг сонсоод сэтгэл чинь хөдөлсөн байх.

Су: Хаан таны сэтгэл хөдөлсөн үү?

Хаан: Хөдөлсөн. Энэ өдрийг би их удаан хүлээсэн. Энэ шатрын хүүг ашиглан Их Яан гүрний ордныг  цэвэрлэж авъя. Зарлиг гарга.

22-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home