The double-21

The double 2024-21

Үргэлжлэх хугацаа: 48мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Ф: эр, Хуайшианы шинэ захирагч

Жан: эр, махны худалдаачин

Вей: эр, байцаагч түшмэл

Дай: эм, хүүхэдтэй эмэгтэй 

Ө: эр, таягтай өвгөн

Мо: эр, 3 тоотод амьдардаг  залуу

 

Гарчиг:  Тавилан. 21-р анги.   

Шүэ: Гуравдугаар нагац ах аа.

Ми: За. Наашаа. Болгоомжтой.

Шүэ: Болгоомжтой.

Ми: Болгоомжтой. Болгоомжтой.

Гү: Авхай. Ингээд л явчих юм уу? Дахиад жаахан хүлээвэл ямар вэ? Тосгоны иргэдийн хаалгыг дахиад тогшоод үзье.

Эр: Тийм ээ. Өчигдөр бид сайн ойлгуулж чадаагүй байж магадгүй. Дахиад очвол зарим нь бид нарт туслах ч юм билүү.

Шүэ: Төвөг  удахаа больё. Явцагаая.

Эр: Зогс. Хэн зам таглав? Хуулийн яамны дэд сайдын замыг хааж зүрхэлнэ гэнэ ээ?

Вей: Юу болоо вэ?

Эр: Вей ноёнтон. Шоронгийн оргодлууд юм шиг байна.

Бичиг: Вей Чиан.

Вей: Цуу яриа сонссон ч, итгэхгүй байсан юм. Гэгээн цагаан өдрөөр цаазын ялтай хоригдлыг оргуулж байдаг.

Шүэ: Ноёнтон, Би бол тэргүүн сайд Жианы охин, намайг Жиан Ли  гэдэг. Шүэ Хуай Юан захирагчийн хахуулийн хэрэгт тодорхой бус зүйлс олон байна. Би Шүэ захирагчийг нийслэл рүү авч явахыг хүсч байна. Үүний хариуцлагыг Жиан овогт хүлээх болно. Танаас  зөвшөөрөл хүсч байна.

Вей: Цаазын ялтанг баривчил.

Эр эр эр эр: Мэдлээ.

Шүэ: Ноёнтон. Хэлэх үгээ дуусгахыг минь зөвшөөрнө үү.

Вей: Надад Шүэ Хуай Юаныг цаазларыг тушаасан. Өнөөдөр Хуайшианд, би зөвхөн захирагчийн албаныхантай ярилцах болно. Жиан арь авхай зам тавьж, миний ажилд саад болохгүй байхыг хүсье.

Шүэ: Эрт дээр үеэс эрдэм номд шамдаж, ард иргэдэд үйлчлэх нь түшмэл хүний үүрэг байсан. Гэтэл та зөвхөн ноёд түшмэлүүдтэй ярилцана гэлээ. Хэлэх үг тань дээд боловч ард түмнийг үл хүндэтгэж байна. Шуайшианы иргэд хаанаас шударга ёсыг эрэх болж байна?

Вей: Эрээ цээргүй.

Шүэ: Хоригдлыг сулласан буруугаа би хүлээж байна. Тэгвэл ноён та? Хэргийг шалгахгүй, үнэнийг сонсохоос татгалзаж, гэмгүй хүмүүсийг цаазлах гэж байна. Энэ гэмт хэрэг биш үү?

Вей: Жиан сайдын нэрийг бодоод, залуу нас, хүсэл тэмүүллийг тань бодоод таныг өршөөж болох байлаа. Гэтэл ингэж их зан  гаргаж байдаг. Эрх мэдлийг  эсэргүүцэж зүрхэлнэ гэнэ ээ? Бүх зүйлд хязгаар байдаг юм шүү.

Шүэ: Шуайшианд өөр асуудал байсан бол би ийм зүйл хийж, таны өмнө өөрийгөө ийм байдалд оруулахгүй байлаа. Надад үнэхээр өөр арга алга. Тэргүүн сайд Жиангийн охин Жиан Ли, Шүэ Хуай Юаныг гяндангаас оргуулсан. Энэ бол хөдөлшгүй үнэн. Намайг шүүх рүү авч явахыг хүсч байна. Хэрэгтэн Шүэ Хуай Юаныг гяндангаас оргуулсан хэргийг түүний хээл хахуулийн хэрэгтэй хамт шүүхээр шүүж өгнө үү.

Бүгд: Хоёр хэргийг хамтад нь шүүж өгнө үү.

Вей:  Гайхалтай. Цаазын ялтай хоригдлын төлөө та  нар амиа золиослохоор шийдээ юу? Ингэх хэрэг байна уу?  

Шүэ: Байна. Надад өөр сонголт алга. Шүэ Хуай Юаныг би заавал нийслэл рүү авч явах ёстой. Намайг гавлаж дөнгөлсөн ч, энэ шударга бус явдлыг зүгээр орхиж  чадахгүй.

Вей: Энэ ноцтой  хэрэг, хэн ч өөрчилж чадахгүй. Жиан тэргүүн сайд энд ирсэн ч хуулийг үл тоомсорлож чадахгүй. Тийм болохоошр Жиан арь авхай танд Жиан сайдын нэр хүндийг уландаа гишгэлэхээ боль гэж зөвлөх байна. Хүн ир. Цаазын ялтанг аваад яв.

Гү: Ноёнтон, Шүэ захирагч үнэхээр гэмгүй.  Бид Шүэ захирагчийн дор ажилладаг байсан хүмүүс. Бид Шүэ түшмэл буруугүйг гэрчилж чадна.

Эр: Бидний өргөх бичигт байгаа. Бид Шүэ захирагчийн буруугүйг гэрчлэхэд бэлэн байна.

Бүгд: Бид Шүэ захирагчийн буруугүйг гэрчлэхэд бэлэн байна.

Вей:  Хангалттай. Барь.

Эр эр  эр эр. Мэдлээ.      

Шүэ: Ноёнтон.

Эр: Бос. Босооч.

Эр: Хурдан бос.

Гү: Намайг тавь. Тавиач.

Эр: Бүү хөдөл.

Хуай: А Ли. А Ли.  

Вей:  Шүэ Хуай Юаныг цаазын талбайд аваач.

Эр эр: Мэдлээ.

Эр: Ноёнтон.

Шүэ: Үгүй ээ.

Эр: Ноёнтон, Шүэ захирагчийг гүтгэсэн.

Эр: Эрхэм ээ. Шүа захирагчийг гүтгэж байна.

Шүэ: Намайг тавь.

А: Тэрнийг тавь.

Гү: Ноёнтон, Шүх захирагчийг тавь.

А: Тэрнийг тавь.

Шүэ: Ноёнтон. Шүэ захирагчийг гүтгэж байна.

Эр: Ноёнтон, Шүэ захирагч хахууль аваагүй.

Жан:Шүэ захирагчийг тавь. Шүэ захирагчийг  сулла гэж байна.

Хуай: А Ли.

Жан:  Би Хуайшианы махны худалдаачин байна.

Эр: Жан,  хөл минь хазгар болсон. Шударга үнэний төлөө энэ замаар  алхаж чадахгүй. Шүэ захирагч тосгоны хүмүүсийн төлөө олон сайн үйл хийсэн. Чамайг хүмүүст дээрэлхүүлж байхад Шүэ захирагч л чамд тусалсан. Би чамайг тосгоныхныг удирдаж, Шүэ захирагчийн төлөө үг хэлээч гэж хэлэхээр ирлээ.  Бид хүн чанартай байх хэрэгтэй.

Жан: Өчигдөр хулчгар зан гаргасныг минь өршөө. Луай ах өчигдөр ирж, үглэсний хүчинд би ухаан орсон. Би жирийн нэг махны худалдаачин. Надад өөр хийж чадах зүйл байхгүй. Гэхдээ миний гар, хөл хүчтэй. Өнөөдөр би эндээс яасан ч хөдлөхгүй. Шүэ захирагч байгаагүй бол бид өнөөдөр энд байхгүй байсан. Жан Шен, би өнөөдөр яасан ч бууж өгөхгүй. Надад тэртэй тэргүй гэр бүл, үр хүүхэд байхгүй. Надад байгаа нь л энэ мах эвддэг хутга. Энэ хутгануудаа бариад би Шүэ захирагч, Хуайшианы иргэдийн өмнөөс шударга ёсыг шаардаж байна.

Вей: Төрийн хэрэгт саад болж зүрхэлж байдаг. Тэрнийг барь.

Эм: Тэрнийг барих юм бол намайг ч гэсэн барь.

Ө: Тийм ээ, биднийг бүгдийг нь барь.

Эм: Шүэ захирагч аа, биднийг өршөөгөөрэй. Бид Фэн Ютаны хэрцгий авираас байсан. Тэгээд л бид оролцохыг хүсээгүй юм. Гэвч тэнгэр биднийг харж байгаа. Таны шударга бусаар зовохыг хараад суувал бид үүрд гэмшиж амьдрах болно.... Юу... Юу хийж байгаа юм?

Ө: Өлсгөлөнгөөс зугтаж чадсан нь Шүэ захирагчийн  л ач. Тэгээгүй бол бид өдийд үхчихсэн байгаа. Тэрнийг аврах хэрэгтэй.

Эм: Тэгвэл та яагаад намайг болиулсан юм?

Ө: Чи гэртээ байж бай. Чамайг үхүүлэхийг хүсэхгүй байна.

Эм: Шүэ захирагчийг гүтгэсэн. Үнэнийг тогтоож хайрла.

Вей: За яах вэ. Өнөөдөр би энд ирсэн хүн бүрийг баривчлах болно. Барь.

Дай: Байз. Бид нарыг ч гэсэн барь.

Эм: Тийм ээ, биднийг бүгдийг нь барь.

Жан: Биднийг бүгдийг нь барь.

Шүэ: Дай Юн.

Дай: Намайг өршөө. Би хулчгар зан гаргасан.

Охин: Ээж ээ. Бид нар яагаад Шүэ авгыг  аврахгүй байгаа юм?

Дай: Бидэнд эрх мэдэл байхгүй.

Охин: Шүэ авга танд тэр хүмүүсээс салахад тусалсан. Бас надад амттан авчирч өгдөг. Та явахгй бол би явна.

Дай: Байз. Пин Ань. Шүэ захирагчийг аврах гэж байтал чамайг аваад явчихвал яах юм?

Охин: Би айхгүй байна. Ээж ээ, та ч гэсэн битгий ай.

Дай: Би Чинши гудамжны 15 тоотод амьдардаг. Намайг Дай Юн гэдэг. Би ч гэсэн Шүа захирагч хахууль аваагүйг баталж байна. Фэн Ютан хоол хүнс тараахгүй, хүмүүсийг дээрэлхэж байсан.

Вей: Та нар... үгэнд орохгүй юу? Өнөөдөр, ирсэн хүн болгоныг би баривчилна. Хэдүүлээ ч ирсэн бай бүгдийг чинь барина.

Мо: Энд байна. Ээж ээ. яваарай... Би Чинши гудамжны 3 тоотод амьдардаг. Намайг Мо Вэншуан гэдэг.  Шүэ захирагчийг хахуулийн хэрэгт гүтгэж байна. Би өргөх бичиг барьж шударга ёсыг шаардах хүсэлтэй байна.

Бүгд:Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла. Шүх захирагчид буруу байхгүй. Шүэ захирагч буруугүй. Шүэ захирагч буруугүй. Шүэ захирагчийг  гүтгэж байна. Шүэ захирагчийг сулла. Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла. Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла. Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла. Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла. Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла. Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла. Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла. Шударга ёсыг шаардаж байна. Шүэ захирагчийг сулла.

Вей: Та нар үгэнд орохгүй юм биз дээ?

Эм: Ноёнтон, бид Хуайшианд хэдэн үеэрээ амьдарч байна. Ноёнтон, Шүэ ноёнтны хэргийг шударгаар шийдэж өгөөч.

Эр: Жиан авхайг явуул.

Бүгд: Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул.

Вей: Жиан арь авхай, анхааруулаагүй гэж битгий хэлээрэй дээ. Гурван удаа шүүхээр хянасны дараа энэ хэргийг хүчингүй болгож чадахгүй бол та ч гэсэн цаазаар авахуулах болно. Явъя.

Бүгд: Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул.... Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул. Жиан авхайг явуул.

Шүэ: Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.

Эм: Авхай, юу ч хэлэх хэрэггүй. Та хангалттай ихийг хийсэн. Бид таныг хуулийн яаманд  очихыг хараад сууж чадахгүй. Та эрхэм  дээд язгууртан хүн. Бид таныг сайхан сэтгэлтэй, гэнэн цайлган, аюулгүй, эрүүл саруулж байгаасай гэж хүсч байна.

Шүэ: Сайхан сэтгэлтэй, гэнэн цайлган, аюулгүй, эрүүл саруул.

Эм: Авхай, санаа бүү зов. Бид нар Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болгохын тулд чадах бүхнээ хийх болно.

Эр: Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго. Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго. Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго. Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго. Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго. Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго. Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго. Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго. Шүэ захирагчийн хэргийг хүчингүй болго.

*****************

В: Эзэнтэн. Та очиж гаргаж өгөхгүй юм уу?

Су: Тэр хийх юмаа хийсэн болохоор надад очих шаардлага алга.

В: Надад хэлэх юм байна.  Жиан арь авхай ёстой мундаг.

Су: Надаар занчуулмаар байна уу? Тийм амар байхгүй л болов уу. Зарим хүн тосгоны хүмүүсийг нийслэлд аваачихыг тийм ч амархан зөвшөөрөхгүй.

В:Тэгвэл, бид нар хүргэж өгөхгүй юм уу?

Су: Энэ бидний шийдвэрлэж чадах хэрэг биш.

В: Бидэнд шийдвэрлэж чадахгүй хэрэг байдаг юм уу?

Су: Лу Жи, муутуу, бийр бэлдээдэх. Хоёр нууц захиа бичнэ.

Лу: Мэдлээ.

********************

Шүэ: Хуайшианы хэрэг хэрэг нарийн төвөгтэй бас их урт хэрэг.  Аав энэ талаар сонсоод санаа нь зовниж байгаагаас зайлахгүй. Энэ захиаг аавд өгөөд, гуравдугаар нагац ах намайг хамгаалж байгаа гэдгийг хэлээрэй. Санаа битгий зов.

Эр: Эрхэм ээ, Хуайшианаас нууц захиа ирж.

Еэ: Наанаа тавьчих.

Эр: Мэдлээ.

*********************

Шүэ: Хуайшиан тосгоны 23 иргэн Шүа захирагчийг хамгаалахаар өөрсдийн хүслээр ирсэн. Тэд хатуу шийдсэн нь тодорхой байна. Миний бие хөндлөнгөөс харж тэссэнгүй энэ хэрэгт оролцохоос өөр арга байсангүй. Одоохондоо бүх зүйл сайн байгаа. Аав аа, санаа зовох хэрэггүй.

Аав: Дураараа гэдэг нь. Эрт дээр үеэс хахуульд идэгдсэн ноёд түшмэлүүдийн хэргийг ард иргэд хэрэгсэхгүй болгохыг оролдсоор ирсэн. Хэдэн удаа бүтэлгүйтэж, цус асгаруулж дууссан бэ? Ямар аюултай болохыг ойлгохгүй байна.

Еэ: Жиан сайд аа. Энэ талаар нийслэлд сонсоод би санаа зовниж байлаа. Гэвч азаар гуравдугаар авга  ах А Литай цуг байгаа гэсэн. Гуравдугаар авга ах захиандаа А Лигийн эр зориг, ухааныг магтсан байна лээ. Хуайшианы иргэд бүгд дүү болон Жиан овгийг магтаж байна гэсэн.

Хо: Еэ түшмэл. Та залуу болохоор энэ  хэрэг ямар ноцтой болохыг мэдэхгүй байх шиг байна. Жиан овгийг магтсан магтаал бүр  хуулийн яамыг алгадаж байгаагаас өөрцгүй. Энэ ноёнтныг хүнд байдалд оруулж байна. Ли арийн энэ үйлдэл санаа зовоож байна. Эцэг эхдээ ч урьдчилж мэдэгдэхгүй.

Аав: Эхнэр, дэмий зүйлд санаа зовох хэрэггүй. Тэр анх удаа ингэж байгаа хэрэг бус. Эцэг, эхээ хэзээ бодож байлаа? Хуулийн яамны түшмэлийн замд хүртэ хөндөлдөж,  гянданд хоригдож байсан хүнийг суллаж байдаг. Харж л байгаарай. Нийслэлд байдаг заль мэх нь дэндсэн хүмүүс Жиан овгийг урвасан гэж гүтгэх болно.

Хо: Тэгвэл, Ли арьт хурдан захиа явуулъя.

Аав: Оройтсон. Захиа нь аль хэдийн ирчихсэн. Ордонд энэ хэрэг аль хэдийн тархсан. Эзэн хаан удахгүй энэ хэргийн талаар асуух байх.

Хо: Ноён, та энэ хэргийг яая гэж бодож байна?

Аав: Сун мөмө.

С: За.

Аав: Хурдан хүн явуулж Жиан Лийг авчир.

Еэ: Жиан сайд аа. Үеэл дүү шударга ёсны төлөө хүмүүсийг төлөөлж яваа. Тэрнийг хүчээр авчирвал энэ хэргийг хүмүүст тайлбарлах хэцүү болно. Би өмнө зүгт гамшгийг арилгах хэргээр явах гэж байгаа. Жиан сайд та надад итгэл хүлээлгэвэл би үеэл дүүд учрыг тайлбарлаж, ятгах гээд үзье. А Лийг ятгаж ирүүлж чадна гэж бодож байна.

Аав: Шижиэ, энэ их ноцтой хэрэг. Та нар үе тэнгийн ах дүүс. Жиан Лийд бодлогогүй  үйлдэл хийх хэрэггүй гэж ойлгуул.

Хо: Ноён таны хэлсэн үг санааг минь зовоож байна.Тэр Ли арийг ятгаж дийлнэ гэж үү? Жиан овог аюулд орохгүй юу?

Аав: Хүлээхээс өөр арга алга. Энэ хүүхэд нийслэлд мөд ирэхгүй гэж найдъя. Эргээд ирвэл  их том хэрэг мандах  болно.

Руй: Еэ ах аа. Яагаад намайг тоохгүй байгаа юм?

Еэ:Жиан Лийг бодож байна.

Руй: Еэ ах аа,  намайг аваад явчих. Ах дүү бид хамт байх юм бол юуг ч давж гарч чадна. Еэ ах аа. Энийг  замдаа идээрэй.

Еэ:Уйдаад байгаа бол  яст мэлхий дээрээ оч. Би гамшгийн хэргээр төрийн хэрэгтэй явна. Төвөг удах хэрэггүй.

Руй: Хөөе. Еэ ах аа, намайг аваад явбал хэрэг болно шүү. Бас би тусалж чадна.

Еэ:Хэрэггүй ээ.

Руй: Алив ээ, аваад явчих л даа.  Намайг авч явахгүй бол би явуулахгүй гэж мэд.

Еэ: Тоглож наадаж байх зав алга. Хурдан буу.

Руй:Буухгүй.

Еэ: Буухгүй юу?

Руй: Буухгүй.

Еэ: За яах вэ.

Руй: Яаж байна аа? Надтай наадаж байгаа юм уу? Ёоёоёо... Дүүгээ санаад байхад чинь... Яагаад ийм сэтгэлгүй  байдаг байна аа? Миний өдөр бүр уйлахыг хармаар байна уу? За яах вэ. Ийм хатуу сэтгэл гаргаж байгаа бол би ч гэсэн  адилхан хатуу  сэтгэл гаргана. Хүмүүс ээ, энийг  хар даа. Еэ Шижиэ талархаж мэддэггүй, хатуу сэтгэлтэй амьтан. Надаас нүүр буруулсан ачлалгүй амьтан.

Еэ: Жиан Жинруй, чи өвчтэй юм уу?

Руй: Еэ ах аа. Миний өвдсөнийг мэдчихэв үү? Миний энэ өвчинд ясанд маань шингэчихээд байна. Эдгэршгүй өвчин. Намайг авч явахгүй бол намайг дахиад хэзээ ч харахгүй гэж мэд.

Еэ: Тэгвэл харин ч сайн байна.

Руй: Хөөе. Еэ Шижиэ, хэрцгий амьтан. Хатуу сэтгэлтэй гэдэг нь. Еэ Шижиэ. Сэтгэлгүй гэдэг нь. Таныг хэлж байна. Еэ Шижиэ.

Еэ: Хурдан ачаагаа аваад сүйхэнд суу.

Руй: Би одоохон. Би одоохон хүрээд ирнэ.

Еэ: Явъя.

Руй: Хүлээ. Намайг хүлээхгүй юм уу? Еэ Шижиэ.

*********************

Ли: Хаантан. Хэд хэдэн мужид ган гачиг үргэлжилж олон мянган хүний амьдралд нөлөөлж байна. Гэхдээ, хаан та санаа амар бай. Ойролцоох мужуудад үр тариа хангалттай байгаа. Гол нь үр тариа тээвэрлэх хүн хүч дутагдалтай байна. Ган гачигаас болж өлсгөлөнд нэрвэгдэхгүйн тулд би нэмж хүмүүс цуглуулж байгаа.  

Хаан: Ли сайдын чадварт итгэж байна. Хоёр жилийн өмнө баруун өмнө зүгт болсон үерийн үеэр олон хүний амийг аварч, ард иргэдийг зовлон зүдгүүрээс аварсан. Аргагүй л энэ улсын тулгуур баганы нэг.  Ард иргэдийг дахин танд даатгая.

Ли: Зарлиг дагая.

Хаан: Жиан сайд.  Надад хэлэх юм алга уу? 

Аав: Мөхөс би санаа амар байж дийлэхгүй нь. Охин маань Хуайшианы хоригдлыг суллаж, бодлогогүй үйлдэл гаргасан байна. Охиноо хүмүүжүүлж чадаагүй болохоор би шийтгүүлэх ёстой.

Хаан: Ли сайд.

Ли: Байна.

Хаан: Хоригдол сулласны шийтгэл юу  вэ?

Ли: Эрхэм дээдэс ээ, хуулийн дагуу цаазаар авах ялтай билээ.

Хаан: Жиан сайд, чамайг зэмлэсэн олон өргөх бичгийг би уншлаа. Чамайг өршөөх аргагүй гэмт хэрэгт буруутгаж, хэлэх аргагүй хатуу муу үгсийг бичсэн байсан. Уншихад ч хэцүү байна.

Аав: Мөхөс би... санаа зовниж байна.

Хаан: Жиан сайд аа, та бол өмнөх хаанаас надад итгэмжлэгдэн ирсэн түшмэл. Нөхцөд байдлыг сайн ойлгоогүй болохоор одоохондоо чамайг цаазлах бодол алга. Тийм  болохоор шийдвэр гаргахаасаа өмнө охинтой чинь уулзахаар шийдлээ. 

Аав: Мэдлээ.

*******************

Ли:  Буруугаа ойлгосон уу? буруугаа ойлгож  байна уу? Юу буруу хийснээ мэдэж байна уу? Мэдэж байна уу, чи? Үхтэл чинь занчаад өгье. Дээдэс чамайг үнэлж, Хуайшианы хэргийг даалгасан. Юу хийснээ хар. Дээдэсийн болоод миний хүлээлгэсэн итгэлийг яаж байгаа юм? алдаагаа ухаарч байна уу? ойлгож байна уу? Босоод ир! Босоод ир!  Зодоод алчихъя. Зодоод алчихъя.

Гүнж: Сайд аа, занчихаа зогсоо. Хөөрхийг яах нь вэ.

Ли: Дээдэс ээ. Энэ хэрэгт миний буруу ч  байгаа. Дээдэс ээ, намайг шийтгэж хайрла.

Гүнж: Сайд та хурдан наашаа ойрт.

Ли: Мэдлээ. Дээдэс ээ. Наана сөхрөөд алдаагаа ухамсарла. Гүнжтэн, тэрний амийг танд даатгая. Тэрнийг яахаа та өөрөө шийд.

Гүнж: Хүн ир. Хурдан хувцасыг нь өмсүүлээд аваад яв.

Л: Гялайлаа, гүнжтэн.

Ли: Гүнжтэн танд гялайлаа.

Гүнж: Мейшиан. Цай бэлд.

Эм: Мэдлээ.

Гүнж: Сайд аа, суу.

Ли: Би яаж... зүрхлэх билээ.

Гүнж: Суу гэж байна.

Ли: За.

Гүнж: Алив, би хийе.

Ли: Яаж зүрхлэх билээ.

Гүнж: Ли сайд аа, энэ их сайн цай.

Ли: Үнэр нь сайхан юм аа, гүнжтэн.

Гүнж: амтлаад үз.

Ли:Гүнжтэн, асгараад байна.

Гүнж: Хуайшины алтны уурхай байхгүй болчихлоо.  Чен ван энд байсан бол чи өдийд үхчихсэн байгаа. Надад  олон жил үнэнч зүтгээгүй  бол би чамайг хамгаалахгүй байсан. Гэтэл чи намайг ийм том хэрэгт хутгачихлаа. Ли сайд аа, чамайг яавал дээр  вэ?

Ли: Гүнжтэн, Жиан Ли одоохондоо амьд байгаа. Гэхдээ тэр хоригдлыг суллаж том хэрэг үйлдсэн. Энэ боломжийг ашиглаад Жиан овогтыг буулгаж авъя гэж бодож байна. Хаантны нэг гарыг тасалж байгаагаас өөрцгүй.

Гүнж: Буулгаж авч чадахгүй бол яах  вэ? Жиан Лийг нийслэлд ирсэний дараа алтны уурхайн хэрэг илчлэгдвэл, би чамайг хамгаалж чадахгүй.

Ли: Таны хэлж байгаагаар...

Гүнж: Мэйшиан, цай хөрчихөж.

Ли: Хөрөөгүй ээ. Хөрөөгүй байна. Эзэн хаан энэ талаар өнөөдөр ордонд асууж байсан. Одоохондоо өөр зүйл хийх хэрэггүй байх.

Гүнж: Ли сайд, хүндэтгэлийн цайг халуун дээр уух хэрэгтэй.

Ли: Гүнжтэн та санаа бүү зов. Энэ удаа би өөрөө арга хэмжээ авна. Жиан Ли яасан ч эргэж ирэхгүй. Бас би Жиан овогтыг хангалттай  зовоох болно. 

Гүнж: Хөөе. Уух хэрэггүй. Дахиад урам хугалах хэрэггүй шүү. Шен Юрон сүүлийн үед надтай уулзахаар ирсэн үү?

Эм: Дээдэс ээ, ирээгүй.

Гүнж: Их тайван байх шив. Хэр удаж байж ирэхийг нь харж л байя.

*****************

Эр: Жиан арь авхай гайхалтай юм аа. Өөрөө ч мэдэхгүй  байж тэр захирагчийг хамгаалахаар ордонд гомдол гаргана гэж байдаг.

Эр2: Тийм ээ. Сайн мэдэхгүй байгаа ч ...

Эр эр2: Шен ноёнтон.

Ю: Сүйх бэлд.

Эр: Мэдлээ.

Ю: Байз. Хэрэггүй.

*************

Эр: Энийг ид.

Эр эм: Гялайлаа.

Эм: Гялайлаа.

Ми: Эзэн. Энд амрахыг зөвшөөрсөнд гялайлаа. Хар даа, бид нар ийм олуулаа. Бид амттай хоол нэхэхгүй. Гэдэс л цатгаж байвал юу ч байсан хамаагүй. Би үнийг нь хоёр дахин төлье.  Тэгэх үү?

Эр: Би зарахыг хүсэхгүй байгаа бус. Бид нарт хангалттай идэх хүнс алга. Энэ өлсгөлөн хэзээ дуусахыг мэдэхгүй. Та нарт  байгаагаа өгчихвөл бид нар дараа нь юу идэх болж байна?

Ми: Гуйж байна. Нэг арга бодож өгөөч дээ.

Эр: Тэгвэл би тосгоны хүмүүсээс асуугаад ирье.

Ми: За.

Эр: За.

Эр: Энэ ус уу.

Ми: А Ли. Сүйхнээсээ буугаад...

Шүэ: За. Зүгээр ээ. Зүгээр, зүгээр. Зүгээр ээ.

Ми: Юу...

Шүэ: Одоо зүгээр. За. За.  /дуулна/   

Ми: Чи Шүэ түшмэлд арай  л сайн хандаад байх шиг. Хичнээн ачийг нь хариулж байгаа ч гэсэн ингэх хэрэг байна уу? Нийслэлд очсоны дараа Жиан овогтынх харвал төвөг болж мэднэ шүү.

Шүэ: Гуравдугаар нагац ах аа, Та мэднэ. Аав намайг Жэнюү сүмд арван жил цөлж, үл тоомсорлосон. Шүэ түшмэлийн охин намайг аврах гэж байгаад амиа алдсан. Тийм болохоор би тэрнийг ааваа гэж боддог.

Ми: Хүний ачийг мартдаггүйг чинь мэднэ ээ. Гэхдээ надад нэг зөвлөгөө хэрэгтэй байна.

Шүэ: Юу юм?

Ми: Динжоуд орж ирсэнээс хойш таарсан айл болгон хоол хүнс байхгүй гээд байна. Би тосгоны захирагчаас асуусан. Явах тусам өлсгөлөн улам их байгаа гэж байна.

Шүэ: Ордноос үр тариа тараагаагүй гэж үү?

Ми: Тэгсэн. Гэхдээ тэр нь өдөрт нэг хүнд ганц аяга усан зутан уухад л хүрнэ.

Шүэ: Өөр зам байхгүй юм уу?

Ми: Лиужоугаар тойрч болно л доо. Гэхдээ  нийслэл хойд зүгт байгаа. Баруун зүгээр тойрвол явах хугацаа дахиад нэг сараар нэмэгдэнэ.

Шүэ: Тэд биднийг тойруу замаар явуулж, төлөвлөгөөгөө нууцаар хэрэгжүүлэхийг хүсч байна. Элдэв хэрэгт  хутгалдахгүйн тулд Динжоугаараа явъя. Олуулаа яваа болохоор хоол хүнс олох амаргүй байна. Тиймээс хуваагдъя. Аав бид хоёр та бүхэнд итгэдэг. Өнөөдөр энийг битгий мартаарай гэж хэлэх гэсэн юм. Би одооноос Жиан овгийн хоёрдугаар охин. Нийслэлд очсон хойно намайг буруу нэрээр дуудвал бид аавыг аварч чадахгүйгээс гадна, өөрсдийнхөө амь насыг аюулд оруулна.

Эр эм: Мэдлээ. Бид нар санаж явъя.

Шүэ: Хуайшианы бусад хүмүүст энэ талаар сайн захиарай. Гү Да.

Гү: За.

Шүэ: Та нар тулалдаж чаддаг болохоор бусдыгаа халамжилж, сайн хамгаалаарай.

Гү: Санаа бүү зов. Та ч гэсэн болгоомжтой яваарай. Динжоугаас гараад уулзъя.

Шүэ: Замдаа сайн яваарай.

Эр: Болгоомжтой яваарай.

Эм: Болгоомжтой.

Шүэ: Болгоомжтой яваарай.

Эр: Хөдлөхөд бэлдэцгээе.

Эр: Яаралгүй явахад болно.

Эр: Болгоомжтой.

******************

Эр: Бүгд дугаарлаад зогс. Яарах хэрэггүй.

Бичиг: Динжоу.

Эр эм: Гялайлаа. Гялайлаа.

Эр: Дараагийнх нь. Бүгдэд нь хүрнэ ээ. Түлхэх хэрэггүй. Энийг ав.

Эм: Гялайлаа.

Эр: Хоолоо авсан нь цаашаа яваад байгаарай. Энэ чинийх.

Эм: Гялайлаа.

Эр эм: Гялайлаа. Гялайлаа.

Эр: Гялайлаа.

Эр: Энийг ав.

Эм эр: Гялайлаа. Гялайлаа.

Эр: Тэр арын  хүмүүс дугаарлаад зогс.

Эр: Хөөе, яаж байна аа?

Эм: Минийх.

Эр: Болиоч...

Шүэ: Гуравдугаар нагац ах аа. Замдаа идэх юм худалдаж авъя. Үнэ нь хамаагүй. Юу ч болж байсан... маргааш өглөө гэхэд  эндээс явах хэрэгтэй.

Ми: За.

Шу: Тэр арынх битгий хоцроорой. А Ли.

Шүэ: Лиу Шу? Лиу Шу.

Шу: Аан?

Шүэ: Ийм үед чи яагаад Динжоуд байдаг билээ?

Шу: Аавд ордноос өгсөн үр тариаг Динжоуд хүргэж өгөхийг даалгасан. Тэгээд би хамт ирсэн юм. Үр тариа хүргэж өгөөд л болчих байх гэж бодсон юм. Гэтэл Динжоугийн өлсгөлөн хэтэхий газар авч. Хотын үр тарианы агуулахууд нь хоосон, хотын гадна гамшигаас болж олон хүн цугларч байна. Динжоугийн ноёд түшмэлүүд яахаа мэдэхгүй, үр тариа тараах хүн хүч хүрэлцэхгүй байна. Тэгээд аав энд үлдэж, үр тариа тараахад туслахаар шийдсэн.

Шүэ: Байдал тийм муу байгаа гэж үү?

Шу: Тийм  ээ, ноцтой байна. Түрүүн үр тариа ирж байгаа гэж байсан. Гэтэл одоо болтол ирээгүй л байна. Хоол хүнс байхгүй бол эмх замбараагүй байдал гарна. Чи ч гэсэн болгоомжтой байгаарай. Хүмүүс амьд үлдвэхийн тулд юу ч хийж мэднэ. 

Шүэ: Наашаа ирж явахдаа гамшигт өртсөн  хүмүүсийг хараад ингэх бол уу гэж бодож байлаа.Тэгээд би Хуайшианы хүмүүсийг тойруу замаар явуулчихсан. Бид хэд цөөхүүлээ яваа. Бид нар маргааш өглөө явна.

Шу:  Ингэж уулзсан болохоор сайхан ярилцъя гэж бодож байсан юм. Дахиад л явах гээд байх юм. Нийслэлд ямар уйтгартай байсныг чи мэдэх үү?

Шүэ: Еэ Шижиэ, Жиан Жинруй хоёр нийслэлд байгаа.

Шу: Жиан Жинруйг дурсах ч хэрэггүй. Уур хүргэхээс өөр юу ч мэдэхгүй. Харах болгонд зодчихмоор санагдаад байх юм. Еэ Шижиэ ном шагайхаас өөр юу ч мэдэхгүй. Төрийн алба гээд үргэлж завгүй. Уулзах ч  зав гардаггүй.

Шүэ: Яаманд шинээр орсон шүү дээ.

Шу: Номонд дуртайдаа биш байх. Намайг сонирхдоггүй байх л даа.

Шүэ: Чи... болихоор шийдээ юу?

Шу: Би... надад сайн хүмүүст л сайн байдаг. Намайг сонирхохгүй бол би яасан гэж цаг заваа гарздах юм?

*******************

Эр: Хаалгаа нээ. Жиан арь авхайтай уулзъя.

Эм: Хаалгаа нээ.

Эр: Жиан арь авхай.

Шун: Эзэнтэн, одоо яах вэ?

Ми:  А Ли энд байгааг яаж мэддэг билээ?

Шун: Мэдэхгүй ээ. Бидэнд энэ газрыг олж өгсөн эмэгтэй хэлсэн юм бол уу? Эсвэл тосгоныхон хэлсэн байх.

Ми: Тийм байх ёсгүй.

Шун: Эзэнтэн. Жиан арь авхайг дуудаж тэднийг тайвшруулбал ямар вэ?

Ми: Болохгүй. А Ли гарч ирж  болохгүй. Энийг би зохицуулна. Хаалгаа нээ.

Эр: Ирж байна. Ирж байна. Хүмүүс ээ, явж Жиан арь авхайтай уулзъя.

Ми: Хөөе. Ямар олон хүн бэ? Дээрэмдэхээр ирээ  юу?

Эр: Үгүй ээ. Тийм биш ээ, эрхэм ээ. Бид нар... бид нар Жиан арь авхайтай уулзах гэсэн юм.

Ми: Тэрнийг энд байгаа гэж хэн хэлээ вэ?

Эр: Би... хүнээс сонссон юм.

Ми: Хэнээс сонссон юм?

Эр: Би үнэхээр гуйлга гуйж байсан хүнээс сонссон. Тэд нар Жиан арь авхай зоригтой, Хуайшианы Шүэ захирагчид шударга үнэнийг тогтооход тусалж байгаа гэсэн. Тийм болохоор бидэнд тусалж чадна гэж байсан.  Тэгээд бид нар бүгд тэрэнтэй уулзахаар ирлээ. Жиан арь авхайгаас идэх юм өгөөч гэж гуйх гэсэн юм.

Эр эм: Тийм ээ. Бид  нарт туслаач дээ. Жиан арь авхай. Жиан арь авхай. Жиан арь авхай. Жиан арь авхай. Туслаач дээ.

Ми: Амаа тат! Та нар хүнд хууртсанаа мэдэж байна уу? Явцагаа. Бид нарт идэх юм алга.

Эм: Жиан арь авхай. Эрхэм ээ, биднийг өрөвдөөч дээ. Идэх хоол хайрла. Хүүхэд маань ганц ой л хүрч байна. Надад хэлэн дээрээ тавих юу ч алга. Хүүхдийг маань авраач дээ. Би хоолгүй байсан ч хамаагүй. Хүүхдэд маань туслаач дээ.

Эм эм эм: Бидэнд туслаач дээ. Гуйж байна. Гуйж байна. Хоол хайрлаач дээ. Гуйж байна. Гуйж байна.

Ми: Яваад мантуу авчраад өг.

Шун: Мэдлээ.

Эм: Эрхэм ээ, хүүхдэд маань туслаач дээ.

Ми: Хурдан бос. Алив.

Эм эм: Гуйж байна, бид нарт тусал л даа.

Эм: Гуйж байна.

Эм: Эрхэм ээ, туслаач дээ.

Ми: Бид  нар ч гэсэн идэх юмгүй байна. Хүүхдүүдэд чинь л идэх юм өгье. Ажил хийх чадвартай хүмүүс эртхэн явж учраа олсон нь дээр. Үгүй бол бүдүүлэг зан гаргасан гэж битгий гомдоорой.  

Эм эм: Жиан арь авхайд гялайлаа. Гялайла Жиан арь авхай. Гялайлаа. Жиан арь авхайд гялайлаа. Гялайлаа эрхэм ээ.

Ми: А Ли, юу хийж байгаа юм?

Шүэ: Нагац ах аа, та хүмүүст хоол өгөө  юу?

Ми: Хүүхдүүдэд нь мантуу өгөөд, бусдыг нь хөөгөөд явуулсан.

Шүэ: Хоол өгөх хэрэггүй байсан юм.

Ми: Хүнс дуусч байгааг би  мэднэ ээ. Өөрсдийнхөө идэхийг үлдээсэн. Тэгээд ч, аялалын үеэр би бага идэхэд болно.

Шүэ: Тийм утгаар хэлээгүй ээ. Хичнээн их хоол байсан ч, хүмүүст өгөх хэрэггүй байсан юм. Хоол өгөх л юм бол ар араасаа ирсээр байх болно. Тэднийг хянах боломжгүй. Хүмүүс гамшгаас болоод удаан өлсөж, цангасан байгаа. Нэг л юм авсан бол, дахиад л ирнэ. Бид нар явж чадахгүй.  

Ми: Санаа зовох хэрэггүй. Би энд байна.  Төвөг удсан хэнийг боловч өршөөхгүй.  

Шүэ: Хотын хүмүүс бүгд ирвэл яах вэ? Та ганцаараа яах юм?

Ми: Би...

Шүэ: Энэ тухай яриа тархахаас өмнө одоо хөдлөх хэрэгтэй. Лиу Шуг биднийг хотоос гаргаад өг гэж хэлье.

Ми: Саяны хоол гуйсан хүмүүс Хуайшианаас ирсэн бол  чи ингэх байсан уу?

Шүэ: Нагац ах та юу хэлэх гээ вэ?

Ми: Би чамайг сайхан сэтгэлтэй гэж бодсон. Хуайшианы хүмүүст талархсандаа чи том эрсдэл гаргаж тэднийг аварсан. Гэтэл одоо ийм зан гаргаж байдаг. Хэнээс нь шалтгаалж ингэж хандаж байгаа юм уу?

Шүэ: Юу чухал гэдгийг мартаж болохгүй. Одоо нийслэлд эргэж очих хамгийн чухал. Энэ хорвоог орхисон хүмүүсийг удаан хүлээлгэж болохгүй.

Ми: Тийм болог. Чи өөрөө мэд... Чиний хэлснээг болог.

Шүэ:Тон арь. Явъя.

Эр: Тэднийг гарга.

Шу: А Ли. Хотоос гараад болгоомжтой яваарай. Яаралтай хэрэг гарвал надад захиа бичээрэй.

Шүэ: Болгоомжтой байгаарай. Нийслэлд очихоороо уулзъя.

Шу: Хурдан яв.

Шүэ: Нагац ах аа, яваарай.

Ми: За...

Эр эм: Жиан арь авхайн сүйх мөн үү? Тийм байна. Мөн байна. Жиан арь авхайн сүйх тэрэг байна. Жиан арь авхай. Жиан арь авхай.

Ми. Яадаг билээ. Баларлаа.

Эр: Жиан арь авхай.  Жиан арь авхай авхайн сүйх байна.

Эр эм: Жиан арь авхай  байна. Жиан арь авхайн сүйх байна. Жиан арь авхай. Жиан арь авхай.

Ми: Та нар яах гээ вэ? Та нар яах гээ вэ? Босцогоо. Миний хэлэхийг сонс. Энд Жиан арь авхай байхгүй. Жиан арь авхай гэж хэн болохыг би мэдэхгүй.

Эр: Худлаа ярь. Жиан арь авхай наана чинь байгаа.

Эр: Тийм ээ. тэр сүйхэнд хоол байж л таараа. Бүгдээрээ очиж авъя. Хоол байж л таараа.

Ми: Хөөе.

Эр: Очиж хурдан явъя. Хоол байгаа.

Шун: Цаашаа.

Ми: Чи яах гээ вэ?

Эр: Жиан арь авхай.

Эр эм: Энэ дотор хоол байгаа.

Ми: Замаас холд.  Сүйхэнд хүрэх юм бол би зүгээр өнгөрөөхгүй шүү. Хөөе. Уналаа шдээ.

Шүэ: Нагац ах аа. Зүгээр үү?

Эр: Жиан арь авхай байна. Мөн байна.

Ми: Дахиад ойртоод үзээрэй.

Эр: Хүмүүс ээ, тэрэнд битгий итгэ. Бид нар өлсөж үхэж болохгүй биз дээ. Тэр сүйхэнд хоол байж л таараа. Очиж авъя л даа. Очоод авчихъя... Очиж авъя гээд байна  шд. Өлсөж үхсэнээс л дээр шдээ. Юугаа хүлээсэн юм бэ? Авъя л даа.

Руй: Хоол тарааж байна. Хүмүүс ээ, хар даа. Хоол авчирлаа.

Эр эм: Юу гэсэн бэ? Хаана вэ?

Руй: Шинэхэн хийсэн халуун мантуу байна. Мантуу аваарай. Хурдан хүрээд ир. Мантуун бууз байгаа шүү.

Бүгд: Үнэн юм уу? Үнэгүй өгөх юм уу?

Эр: Хаана вэ?

Эр: Мантуун бууз.

Руй: Ирээд хар.

Эр: Үнэн гэж үү? 

Руй: Халуун мантуун бууз байна.

Эр эм: Үнэн юм уу? Үнэхээр үнэгүй өгөх юм уу?

Руй: Амттай  шүү. Дуусахаас нь өмнө хурдан ирээд аваарай.

Бүгд: Мантуун бууз. Үнэхээр мантуун бууз байна. Хурдан очъё.

Руй: Мантуун бууз аваарай.

Эм: Надаа.

Руй: Хурдан ирэхгүй бол дуусчихна шүү. Хурдан ирээд аваарай.

Бүгд: Хоол өгнө гэж байна. Мантуун бууз өгч байна. Надаа. Хоол тарааж байна. Надаа. Мантуун бууз.

Эр: Бүдэд нь хүрнэ ээ.

Эр: Надаа нэгийг.

Эр: Булаах хэрэгүй.  Май. Энийг ав.

Руй: Нагац ах аа, зүгээр үү?

Ми: Шижиэ.

Руй: Жиан Ли, та нар хурдан яв. Бид нар саатуулж байя.

Шүэ: Гялайлаа.

Руй: Зүгээр ээ.

Еэ: Замдаа болгоомжтой яваарай.

Шүэ: За.

Эр: Минийх. Миний мантуун бууз. Өгөөдөх.

Хуай: Болохгүй ээ.

Эр: Муу хөгшин тэнэг.

Хуай: Болохгүй ээ. болохгүй. Боль боль.

Эр: Тавь. Зайл.

Хуай: Болохгүй ээ. болохгүй.

Ми: Шүа захирагч яагаад буугаад ирэв ээ?

Хуай: Болохгүй ээ. болохгүй.

Шүэ: Шүэ захирагч аа.

Хуай: Болохгүй. Болохгүй.

Руй: Болгоомжтой. Болгоомжтой.

Ми: Болоомжтой л доо.

Эр: Чи тавь.

Хуай: Болохгүй ээ.

Ми: Болгоомжтой.

Шүэ: Шүэ захирагч аа.

Хуай: Болохгүй.

Шүэ: Хурдан явъя аа.

Хуай: Болохгүй.

Шүэ: Тийшээ явж болохгүй.  Болохгүй ээ. явъя.

Хуай: Болохгүй.

Шүэ: Нааш ир.

Ми: Явъя. Явъя аа.

Хуай: Болохгүй. Болохгүй. Битгий яв...  битгий яв.

Эр: Надад өгөөдөх.

Хүү: Минийх.

Эр: Өг гэж байна. Минийх.

Шүэ: Аав аа. Энэ олон өргөх бичиг уншаад залхахгүй байна уу? Жаахан амрахгүй юм уу?

Хуай: Ард иргэд, ноёд түшмэл  ямар харилцаатайг  мэдэх үү?

Шүэ: Ард иргэд бол ноёд түшмэлүүдийн үндэс.

Хуай: Номонд тэгж бичсэн байдаг  юм.

Шүэ: Аав аа, тэгвэл та юу гэж бодож байна?

Хуай: Ард иргэд миний хувьд чамтай адил. Би хүмүүсийн дуртай юманд дуртай. Хүмүүсийн дургүй юманд дургүй. Тэгж байж  ард  түмний эцэг эх байж чадна. Түшмэл хүний хувьд тэд миний үр хүүхэд. Болохгүй ээ.

Эм: Минийх.  Өгөхгүй. 

Хуай: Битгий.

Эр: Бууз дуусчихлаа. Дуусчихлаа.

Руй:Жиан Ли одоо оройтсон. Хоолой тараагаад дуусчихлаа. Хурдан явцагаа. Тэгэхгүй бол явж чадахгүй шүү.

Ми: Тийм ээ.

Хуай: Болохгүй.

Шүэ: Тэгвэл үлдье.

Руй: Явахгүй юм уу?

Шүэ: Хот руу буцъя.

Руй: Аан?

Эм: Өгөхгүй ээ. битгий булаагаад бай.

Эр: Өг гэж байна. Хохь чинь шүү.

Эм: Минийх гэж байна.

Шүэ: Аав аа. Ухаанаа алдсан ч гэсэн ард түмний төлөө гэсэн сэтэл тань хэвээрээ байна. Тан шиг хүнийг яаж хорлож чаддаг байна аа? Би тэр хүмүүсийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Ми: А Ли. Би хүмүүст хоол өгөх  ёсгүй байж. Надаас болж чи аюулд орох дөхлөө.

Шүэ: Таны буруу биш ээ. Өнөөдрийн хэрэг сэжигтэй байсан. Хэрэв тэр  жирийн иргэд байсан бол бидний хаана байгааг яаж мэдсэн байх вэ? Хэн нэг нь тэднийг явуулснаас зайлахгүй. Намайг Динжоугаас явуулахыг хүсэхгүй байна.

Ми: Динжоугаас гарах олон жижиг зам байдгийг би олж мэдсэн. Ойгоор дамжаад гарч болно.

Шүэ: Би явахгүй ээ.

Ми: Чи юу бодоод байна?

Шүэ: Нагац ах таны хэлдэг зөв. Тэд ч бас  хүн. Хуайшиан, Динжоу гэж ялгах ямар хэрэг байна?      

Тон: Авхай. Еэ түшмэл   тэр хэд ирлээ.

Шүэ: За. Өнөөдөр та нар ирж тус боллоо. Та хоёр яагаад Динжоуд байда билээ?

Еэ: Ли Жоннан энд гамшгийн тусламж үзүүлэхээр ирсэн. Эзэн хаан намайг тусал гэж зарлигдсан. А Ли. Жиан сайд чиний захиаг аваад их уурссан. Чамайг буцааж аваачихыг хүссэн. Гэхдээ чамайг Динжоугаар дайрна гэдгийг сонсоод чамайг харуулахаар намайг явуулсан.

Шүэ: Аав мэдээд их уурласан  нь гарцаагүй.

Руй: Авга ахад хэлсэн нь сайн болж. Ийм олон хохирогчид, ийм олон хүнийг хооллох хэрэгтэй байхад, тэрний тусламжийг авахгүй бол өөр хэн туслах юм? Тийм биз дээ?

Шүэ: Энэ суудлыг яаж шийдэх гэж байна? Ли Жоннан гамшгийн тусламж үзүүлж байгаа, хоол хүнс тэрний гарт орсон. Аав туслахыг хүссэн ч, Ли Жоннаныг яаж ч чадахгүй. Тэрнээс гадна гамшигийн тусламжид саад учруулсан хэрэгт орж мэднэ.

Еэ:  Тийм бол, чи эндээс явах хэрэгтэй.

Шүэ: Одоо хэтэрхий оройтсон. Миний байгаа газрыг бүгд мэдчихсэн. Динжоу гамшигийн асуудал шийдэгдэхгүй, хотын гадна байгаа хүмүүс тараагүй цагт Шүэ захирагчтай хамт эндээс явж чадахгүй.

Еэ: А Ли. Луяан эндэс ойрхон. Би Еэ овгийнд очиж арга бодож олъё.

Шүэ: Еэ овогт саяхан том хэрэгт холбогдож, одоохондоо сэргэж амжаагүй байгаа. Тэгээд ч хүнс цуглуулж,  энд богино хугацаанд авчирна  гэдэг боломжгүй хэрэг.

Еэ: Манай Еэ овог  худалда наймаа хийгээд хэдэн арван жил болж байна. Тиймээс ийм хэргийг даваад гарчихна аа. Санаа бүү зов. Би буцаад явлаа.

Шүэ: Болгоомжтой яваарай.

Еэ: За. Явлаа.

Руй: Гялайлаа.

Шу: Еэ овог тусалж чадахгүй бол гарах гарцгүй болно.

Шүэ: Гарах гарцгүй болсон ч, шалтгааныг нь мэдэх хэрэгтэй. Энэ хэн нэгний хийсэн хэрэг гэдгийг бид мэдэж байгаа. Тийм болохоор энэ бүхний цаана хэн байгааг олж мэдэх хэрэгтэй.

********************

Хаан: Жиан арь авхай Динжоуд байгаа болохоор гангийн хохирогчид бүгд тийшээ явж байна. Динжоугийн байдал хүнд  байна. Ли сайд, арга чарга байна уу?

Ли: Ган их том газар нутгийг хамарч, хэд хэдэн хот нэрвэгдсэн. Одоогоор хохирогчдын ихэнх нь Динжоуд цуглаад байна. Миний гаргасан туслах төлөвлөгөөний дагуу ажиллах боломжгүй болсон. Өөрчлөх хэрэгтэй. Хурлын дараа би Жиан сайдтай ярилцаад, гаргасан шийдвэрээ хаан танд айлтгая.

Хаан: Хурдан шийд. Өдөр хойшлох тусам ард иргэд зовох болно.

Ли Аав: Мэдлээ.      

Аав: Ли сайд. Ли сайд.

Ли: Чи чинь яаж байна аа?

Аав: Чи бид хоёр энэ албыг бараг насаараа хашиж байна. Хүн тараах төлөвлөгөө аль хэдийн эхэлчихсэн байгаа. Одоогийн нөхцөл байдалд тохируулахад л болно. Ингэж төвөг удах хэрэг байгаа юм уу?

Ли: Яарч сандарч байгаа хүн нь би биш. Танай хоёрдугаар охины тарьсан балаг шүү дээ.

Аав: Шударга биш байна. Динжоуд тусламж хүргэх нь чиний үүрэг. Хүмүүс өлсөж үхвэл, хааны хилэнгээс айхгүй байна уу?

Ли: Айлгүй яах вэ. Би айдаг байсан. Жиан арь авхай тэнд байгаа. Энэ тэрнээс болж үүссэн хэрэг. Хаантан хэн нэгнийг шийтгэх байсан ч танай Жиан овгоос эхлэх болно. Надад ямар хамаа байна?

Аав: Тэгвэл  ард иргэд өлбөрч үхсэн ч хамаагүй юм биз дээ?

Ли: Тийм биш ээ. Үнэнийг хэлэхэд Динжоугаас холгүй байдаг Юншианд үр тариа очсон байгаа. Гэхдээ уулын зам бартаа ихтэй. Тэрүүгээр ачаа тээвэрлэнэ гэдэг амаргүй.  

Аав: Зүгээр л юу хүсч байгаагаа хэлээдэх.  

Ли: Жиан арь авхай нийслэлд ганцаар эргэж ирнэ гэвэл татгалзах зүйл алга. Гэхдээ өөр хүнийг авчрахыг хүсч байгаа бол би төвөг удахаас татгалзахгүй. Замд ийм олон хүн байгаа болохоор үр тариа тээвэрлэх амаргүй.

Аав: Өөрөөр хэлбэл хаантанд өргөх бичиг барих хүмүүсийг авчрахаа болихгүй бол өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслахгүй юм биз дээ?

Ли: Би хэзээ тэгж хэлсэн юм. Энэ Жиан сайдын шийдэх хэрэг. Гэвч энэ хэрэг удаан үргэлжлэх тусам Динжоуд ирэх хохирогчдын тоо улам нэмэгдэх болно. Тэгвэл улам л аюултай болно. Жиан сайд хурдан явж охиноо сайн ятгасан нь дээр байх.

*****************

Эр: Жиан арь авхай айхыг ч мэдэхгүй байна лээ. Миний өмнө аймшиггүйгээр зогсоод шударга ёс ялах ёстой. Шударга ёс гэж алга уу гэж байна лээ. Хуайшианд тулгарсан асуудлыг Луяан шийдвэрлэж чадахгүй бол намайг дага. Өмнөх зам саад бартаатай, аюултай байсан ч, би та нарыг нийслэлд дагуулж очоод шударга ёсыг тогтооно гэсэн.

Ли: Сайн байна. Дээдэс ээ.

Гүнж: Сайхан хэллээ. Шагна.

Ли: Шагна.

Гүнж: Ли сайд.

Ли: Дээдэс ээ.

Гүнж: Цуу ярих ашиглах аргыг сайн эзэмшсэн байна. Ард иргэдийн хэрэгт дуртай байдлыг яаж ашиглахаа сайн мэдэж байна.

Ли: Таны магтаалд талархая. Би тэдний аргыг өөрсдөд нь хэрэглэсэн төдий. Жиан Ли Жиан овогтын хоёрдугаар охин гэдэг нэрээ ашиглах дуртай байх аа? Энэ удаа хүссэнээрээ ашиглах боломж өгч байгаа юм.  

Гүнж: Дайснаа дарахын тулд... эхлээд зоргоор нь тавь.

21-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home