Хагас баатрууд 1-150
Аз харьдаг, тийм л байдаг
----------------------------------------------------
Брик: Хүүхдүүд ээ! Та нарын хичээл надад ямар чухал болохыг бүгд мэддэг гэж бодож байна. Тийм ч учраас, би та нарын сурах чадварыг улам сайжруулах шинэ протоколыг танилцуулж байна.
Мо: Пффф. янзтай, бүр их сургалт уу? Сургууль залхааж байна. Хичээл хэтэрхий эрт эхэлж, хэтэрхий удаан үргэлжлэх юм.
Брик: Үргэлжилсэн амттайхан зүүд... хичээлийн үеэр! Сүүлийн үеийн судалгаагаар сайн унтах нь анхаарал төвлөрлийг сайжруулж, сайн дүн авахад тусалдаг болохыг харуулсан! Мөн ийм шалтгаанаар би “амрах, зүүдлэх өрөө”-г байгуулах гэж байгаа. Сайн дураар туршигдах хүсэлтэй нь байвал хичээлийн дараа надтай уулзаарай!
Мо: Хөөе!
Сэм: Надад цаг алга, би Уанда эмээгийн илгээмжийг авах ёстой! Дараа уулзацгаая!
----------------------------------------------------
Мо: Хөөх. Маш олон хүн унтаж амрахыг хүсдэг бололтой.
Эмб: Намайг нүдээ анихад жинхэнэ сюрпризэнд бэлэн байгаарай!
Жей: Миний адонис шиг бие залуужихын тулд 8 цаг унтах ёстой! "ЖейСи, Шөнөөс шөнийн хооронд"
Дэн: Намайг аваач! Би бусдаас илүү удаан унтаж чадна гэдэгт итгэлтэй байна!
Брик: За, за... Энэ ийм эрэлттэй болно гэж бодсонгүй. Үнэнийг хэлэхэд надад... ганцхан сурагч хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, би хэнд нь аз таарахыг харахын тулд сугалаа сугалуулах болно!
Мо: Хмм, хэрэв тэр нь би байсан бол үнэхээр азтай байхсан. Өө, надад яг хэрэгтэй юм нь байгаа!
----------------------------------------------------
Мо: Скептр очирт таягийн хүчээр би азтан болох хүчийг гуйж байна!
----------------------------------------------------
Брик: Азтан хэн болохыг мэдэх цаг нь болсон байна, тэр бол... Тэгэхээр... Азтай сурагч бол... Мо!
Ют: Ямар их аз вэ!!
Брик: Би чамайг яаралтай орондоо ор гэж хэлмээр байна!
Мо: Санаа зоволтгүй, ноён Брик!
----------------------------------------------------
Татт: Аа, одоо би сүүлчийн боолтыг хаана шургуулахаа мэдлээ. Бүгдийг нь засахад надад хэдэн өдөр шаардлагатай.
Брик: Гэхдээ Академи туршилтын үр дүнг хүлээж байна! Мо, юу гэмээр байна, чи өөр газар унтаж чадах уу? Жишээлбэл, танай гэрт?
Мо: Тийм ээ, мэдээж, хэрэв энэ нь танд туслах юм бол би чадах бүхнээ хийнэ!
----------------------------------------------------
Мо: За, гэрийн даалгавар хийх цаг боллоо! Аа, би үнэхээр дэлхийн хамгийн жаргалтай залуу.
Брик: Залуу! Чиний нойр тогтоосон дүрмийн дагуу явагдаж байгааг хянаж байхыг протокол шаарддаг. Дэрийг шалгасан. Чиний гудсанд сул тал байна уу? Одоо би чиний унтдаг буйдангийн гадаргууны ширхэг бүрийг шалгана. Энэ харшил өгдөг үү? Хмм, зүгээр. Одоо би агаарын чанарыг шалгах хэрэгтэй байна.
Мо: Ноён Брик, танд санаа зовох зүйл байхгүй. Бүх юм зүгээр, та явж болно.
Брик: Аан, миний нуруу! Би... би... би хөдөлж чадахгүй юм шиг байна! Би хөдөлж чаддаг болтлоо энд байх болох нь.
Мо: Өө үгүй ээ. Ийм хүчтэй надад аз таарчээ. Тиймээ, надад аз таарсангүй.
----------------------------------------------------
Сэм: Энэ аль хуучны тоглоом мөн үү? Энэ нь түүнд зориулагдсанд би жаахан гайхаж байна. Бас эдгээр гялалзсан ягаан юмнууд... яав ч түүний хэв маяг биш.
Майя: Тэгвэл, чи түүнд дургүй гэж хэлж байх шив. Харин чамд хэрэггүй бол эднийг авахын тулд баруун гараа өгөхөд ч бэлэн цуглуулагчид байдаг юм!
Сэм: Үгүй ээ, үгүй , эмээ үүнийг маш удаан хүлээсэн. Би авъя! Баярлалаа! Ялааны асар том сүрэг! Хөөх, би үнэхээр азтай юм! Тэднийг бодит амьдрал дээр харах нь маш ховор! Юу вэ? Хөөе! Миний хайрцаг! Хөөе, хүлээ... Би үүнд итгэхгүй байна... ямар азгүй юм бэ!
----------------------------------------------------
Вик: Сайн байна уу, хатагтай Сэм. Би чамайг хаа нэгэй хүргээд өгөх үү?
Сэм: Тийм ээ! Энэ бол зүгээр л аз! Пиццаны машиныг дага, Виктор!
Вик. Одоохон, хатагтай!
----------------------------------------------------
Брик: Mo, 1-ээс 10 хүртэлх оноогоор, чи энэ "Сэргээх ус" хөгжмийг сонсоод хэр их тайвширдаг вэ?
Мо: Үнэндээ би явж шээх хэрэгтэй болох нь. Бид түүнийг сольж болох уу?
Брик: Харин энэ миний бага насыг санагдуулдаг юм! Ээж минь намайг унтуулахын тулд орой болгон надад энэ дууг тоглодог байсан. Өө, үүнийг сонсох болгондоо би...
Мо: Ашгүй дээ! Би одоо л унтаж чадна!
----------------------------------------------------
Сэм: Тэр энд байна! Би түүнийг харж байна! Тийм үү?
Вик: Нэг эвэрт ховорхон тагтаа. Уучлаарай, гэвч би үүнийг өнгөрүүлж чадахгүй!
Сэм: Өө бурхан минь, ямар галзуурмаар юм! Ихэвчлэн эднийг ийм ойрхнллм харах боломжгүй байдаг! Ачааны машин! Бид түүнийг алдах нь!
Вик: Асуудалгүй! Аан, ердөө л дугуй хагарчихаж, энэ юу ч биш!
----------------------------------------------------
Сэм: Энэ бүхэн дэндүү хачин. Надад ялзарсан хүч үнэртэж байна!
----------------------------------------------------
Эм: 4x5, 20, 4x6, 24, 4x7, 28...
Мо: Хурдлаарай, Сэм, утсаа аваач! Бид энэ хүчийг зогсоох ёстой!
Сэм: Мо, энэ чи мөн үү?
Мо: Үгүй нн... Хөөе!
Эм: Утасны шугам завгүй байна. Та утсаа салгана уу. Сард 50 цаг мөн... ӨДРИЙН
Сэм: Тэнд байна! Хар даа, тэр дээвэр дээр! Ай?! Тайван, муужгай минь. Үгүй ээ!
Рози: Өө, баярлалаа! Зайлцгаа, бөөстэй балиар амьтад аа! Та нар барахгүй!
Сэм: Үгүй ээ!
Вик: Би үүнд итгэж чадахгүй байна! Ганц эвэрт дайчин! Энэ надад байдаггүй цорын ганц зүйл! Би... түүнтэй хамт селфи хийж болох уу?
Сэм: Аа, тиймээ, мэдээж... зүгээр... асуудалгүй.
Вик: Өө! Би ямар шүүлтүүр хэрэглэх вэ... Дэггүй туулай? Солонгон гүнж? Хуучны дурсамжын сепиа?
Мо: Сэм! Үнэхээр аймшигтай! Би азтай байх гэж хүч гуйсан, гэвч хүний хагас нь...
Сэм: Mo? Чи юунд ноён Брикийн утаснаас залгасан юм? Хамаагүй... Би сургуулиас холгүй байна, тэнд уулзаап, бүх юмыг цэгцлэх үү?
Мо: Тэгье, би хэдийн очиж явна!
Татт: Хөөе, найз минь! Чамд скейтборд хэрэгтэй юу? Би андуураад хоёрыг авчихаж!
Мо: Сэм! Би энд байна!
Татт: Энэ жинхэнэ сүйрэл! Би энэ бүгдийг хэзээ ч цэвэрлэж чадахгүй!
Мо: Сэм! Би очиж байна!
Эр: Ноён Таттл! Баяр хүргэе! Таны "Би бүгдийг цэвэрлэдэг" аккаунтын бонус карт бөглөгдсөн байна! Та саяхан Уотер Шоп супер хүчирхэг тоос сорогч хожлоо!
Татт: Өө... Явцгаая! Үер зогслоо!
Мо: Тийм ээ! Ямар их аз вэ!
Сэм: Тийм ээ! Хүлээгээрэй... Чи яах гэж аз хүссэн юм?
Мо: Тэгж байж би сургуульдаа унтаж амарч болох байлаа. Гэхдээ, би хувь заяагаа дахиж сорихыг хүсэхгүй байна, дүү минь! Энэ дэндүү аймшигтай!
Сэм: Би чамаар маш их бахархаж байна, ах аа!
Мо. Тийм ээ. Одоо би зүгээр л хичээл дээр унтаж байя, энэ хавьгүй эрсдэл багатай.
Уанда: Сайн уу, хүүхдүүд ээ! Бүх зүйл зүгээр үү?
Сэм: Эмээ! Хараач! Бид таны барималыг олсон!
Уанда: Энэ юу вэ! Тэд эндүүрсэн байх, энэ миний захиалсан зүйл биш байна! Би энэ утгагүй зүйлийг яах ёстой вэ?
Сэм: Хмм... Би үүнийг авахдаа маш их баярлах хэн нэгнийг мэднэ!
Брик: Өө... Мо? Хүн байна уу?
----------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home