Хагас баатрууд 1-140
Хаан ширээний төлөөх тулаан
----------------------------------------------------
Мо: Чамайг би мэдэхгүй юм, харин надад өнөөдөр янзтай өдөр болно гэж мэдрэгдээд байна.
Сэм: Чи дэндүү яараад байх шиг. Юу болсон бэ?
Эмб: Үнэхээр галзуурмаар! Та нар ЖейСи-г Тимоти Блумын үеэл гэдгийг мэдэх үү? Голливудын кино од!
Жей: Энэ, Тимоти бид хоёр далайн эрэг дээр, энд Тимо бид хоёр цанаар гулгаж байна, бас зун амарч байна.
Дэн: Чи бидэнд яагаад огт хэлдэггүй байсан юм?
Жей: Өө, даруухан зангаасаа болоод.. Хар даа. Тимоти Блум бол ээжийн талаас үеэл ахын эгчийн хүү нь, манай гэр бүлийн австрийн удмын талынх.
Бүгд: Хөөх!
Мо: Ай? ЖейСи ялзарсан хясаа, одой пудель хоёрын хольцтой төстэй биш гэж үү?!
Стел: Би Тимоти Блумын том фен нь, үнэнээ хэлэхэд, ЖейСи тэр хоёр нэг гэр бүлийнх гэдэгт би итгэхгүй байна.
Жей: Энэ Тимотийн “Хайр, үхэл, гоо үзэсгэлэн”-д өмсөж байсан хувцас нь. Тэр надад бэлэглэсэн юм. “Тимо, ЖейСи хоёр үүрдийн сайн найзууд”.
Гик: Чи миний жүжигт...
Эмб: Би чиний гэрийн даалгаврыг хийж өгч болно.
Дэн: Чи миний сузийг ууж болно шүү.
Эр: Би чамд “Карате Догги”-ийн чит кодыг өгье. Тэгвэл чи бүгдийг нь ялж чадна.
Сэм: Энэ жинхэнэ солиорол!
Мо: Санаа зоволтгүй, найзууд аа. ЖейСи ээлжит жүжгүүдийнхээ нэгийг тоглож байна, энэ удахгүй ээ...
----------------------------------------------------
Сэм: Та нарт энэ арай хэтэрхий гэж санагдахгүй байна уу? Чи “би үеэл нь” гэж хэлснээс энэ бүгд болсон уу?
Жей: Тэд энэ бүхнийг миний төлөө хийхийг хүсч байгаа нь миний буруу биш. Энэ бол миний “Ер бусын харизм”, “Хаан ЖейСи мандатугай”.
Дэн: Тийм шүү, бид түүнийг өргөж явахаас араггүй, учир нь тэр маш зөөлөн өгзөгтэй.
Сэм: Бид энд зүгээр суугаад түүнийг ингэж авирлахыг тэвчиж болохгүй!!
Мо: Чи үүнд хэтэрхий эмзэглээд байна, эгч минь. За, за, дараа уулзъя. Миний явах цаг болчихож.
----------------------------------------------------
Дэн: Орж болохгүй! Энэ 00 Жон Седрикийн хааны өгзгөнд зориулагдсан!
Мо: Юу?! Арай ч дээ! Би бусад зүйлсийн талаар юу ч яриагүй... гэхдээ 00-ын өрөө бол ариун зүйл!
Дуу: Ариун 00.
Жей: Яасан бэ, азгүй жаалаа? Чи атаархаж байна уу? Би ойлгож байна, чиний хийдэг бүх юм, тэр доголон эгчтэйгээ, бас тэнэг Леннитэй л нийлдэг, чамайг зарц нар дагалддаггүйд гайхах юм алга.
Мо: Зарц нар аа? Өө, тийм үү? Энэ ямар учиртайг би мэдсэн даруйдаа... Амлачихъя, би аймшигтай хилэгнэх болно!
----------------------------------------------------
Мо: Би маш хилэнтэй байна. Тэгэхээр, надад зарц нар байхгүй гэлүү, а? Чи шангаа хүртэх болно, хаан ЖейСи!
----------------------------------------------------
Мо: Би хүссэн хүнээ өөрийнхөө зарц болгохын тулд спектр очирт таягийн тусламжтайгаар хүчийг дуудаж байна.
Нес: Чи цүнхээ надаар бариулмаар байна уу? Ёстой уучлаарай.
Мо: Гайхалтай. Би зарц нартай боллоо, гэхдээ тэд яав ч эрүүл ухаантай биш байна.
Нес: Хөөе, хүлээгээч.
----------------------------------------------------
Юнис: Чи ядрахгүйн тулд миний хөл дээр хөлөө тавихгүй юм уу?
Мо: Үү.. энэ чинь...
----------------------------------------------------
Эмб: Орж болохгүй!
/Дуу/:
Би таны төлөө юу хийх вэ, шинэ хаантан минь?
Би дуулж байхдаа таны төлөө юуг ч хийнэ.
Мо: Ёо-оо!
----------------------------------------------------
Жей: Чи энд юу хийж байгаа юм? Азгүй юмнуудыг оруулахгүй!
Мо: ЖейСи, чи надад тус бол, тэгээд өөрийнхөө хаан өгзөгийг өөр хаана ч юм аваач.
Жей: Чи тоглоод байна уу? Энэ залуу өөрийгөө хэн гэж бодсон юм бол?
Мо: Энэ нарны шилэнд үйлчлэхгүй байна.
Жей: За... чи энэ Мо-д энд байх газар нь биш гэдгийг хэлээдэх.
Гик: Би чиний төлөө юу хийх вэ?
----------------------------------------------------
Жей: Та нар юу гэж бодоов? Яг одоо намайг буулга!
Мо: Чи зарц нартаа баяртай гэж хэлж болно, хуурамч 28-р Луи минь! Чамайг дахиаж 00-ын өрөөнд хүлээж авахгүй!
Эмб: Тиймээ! Учир нь энэ газар Моо-оогийнх!
Жей: Чи дайтмаар байна уу, Мо? Чи тэрийгээ авна! Би өөр зарц нар олж чадна!
----------------------------------------------------
Жей: Тимотийн балны зажлагдсан толгойг хэн авах вэ? Зажлагдсан балны толгойг хэн хүсч байна? Энэ алдартай шүү.
----------------------------------------------------
Сэм: Чи миний дараагийн танилцуулгын од болно!
Нуми: Хөөх! Энэ бяцхан террорист чинь хэн бэ? Би чамд яаж туслах вэ? Би чамд уухад чинь туслах уу?
Сэм: Хөөе-ее!
Оу: Хүүе ээ! Миний уух юм! Би чамд юугаар туслах вэ?
Нуми: Би үсийг чинь самнаж өгөх үү?
Сэм: Та нар яачихсан юм бэ, хүүхдүүд ээ? Мо дахиад л бас нэг балай хүч дууджээ!
Нү/Оу: Сэмийн төлөө, өргөөд, өргөөд, өргөөд. Яваарай!
Сэм: Намайг буулгаач! Женнала, чи Мо-г санаандгүй хараагүй биз?
Жен: Тэгсээн! Тэр 00-ийн өрөөнд.
Сэм: Айн?
----------------------------------------------------
Дэн: Намайг уучлаарай, Мо, би толгойг чинь арчиж өгөх үү?
Мо: Үгүй ээ, хэрэггүй.
Сэм: Чамд ярих зав байна уу?
Мо: Үгүй ээ...
Сэм: Нөгөө бяцхан хаант засаглалд юу тохиолдсон юм?
Мо: Би ердөө л ЖейСи-г сургая гэж бодсон, яасан юм?
Сэм: Тэр зарц нараа боль! Чи яг түүн шиг аашилж байна!
Мо: За, за, бид анги руу буцсан нь дээр байх.
Сэм: Өө, үгүй ээ, Брик багш! Бид яаж түүний нүд рүү харахгүй байх вэ?
Мо: Би мэднэ.
----------------------------------------------------
Мо: Би ЖейСи-ээс санаа авсан юм.
Брик: Ангид дэндүү нартай байна уу даа?
Сэм: Үгүй ээ, бид нүдний салст бүрхүүлийн үрэвсэлтэй /энд конъюнктивит, хэрэв орчуулга нь урт санагдвал энэ үгээр хэлж болно/, багш аа!
Мо: Тийм ээ, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл... тэр маш халдвартай!
Брик: Хичээлээ үргэлжлүүлцгээе. Жон Седрик, би чиний ер бусын ургийн бичгийн тухай сонссон. Өдрийн хагаст сурвалжлагч чамтай уулзахаар ирнэ.
----------------------------------------------------
Жей: За, харав уу, тэнэг ээ. Чи намайн алдартай байхад хэзээ ч саад болж чадахгүй! Өнөөдөр миний өдөр.
----------------------------------------------------
Мо: Бид энэ тэнэгийн хааны ордныг нэгмөсөн устгахын тулд бүх хүчээ ашиглахыг чи юу гэмээр байна?
Сэм: Үгүй ээ. Энэ тухай ярих ч хэрэггүй! Энэ хүч гамшгаас өөр юуг ч бүтээдэггүй!
Стел: Тэгвэл бид ЖейСи-ийн ургийн бичиг худлаа гэдгийг нотлох арга олбол яасан юм?
Сэм: Яг үнэн! Би түүний гэрээс нь нотолгоо олно гэж итгэж байна! Явцгаая!
Мо: Аа... харин бид тэднийг яах вэ?
Ленн: Бид тэднийг эндээ үлдээд мянга хүртэл тоол гэж болохгүй юу? Би тайвшрах гэж үргэлж тэгдэг.
----------------------------------------------------
Стел: Алив, түргэлцгээе! Түүний ургийн бичиг компьютерт нь байгаад би итгэлтэй байна! Өө, чөтгөр гэж! Надад нууц үг хэрэгтэй!
Сэм: Хүмүүс ихэвчлэн өөртөө таалагдсаныг сонгодог. Аа...
Бүгд: Жон Седрик!
Стел: Болчихлоо! Бинго! Би мэдээд байсан юм! Түүний ээжид Тимоти Блум байхгүй байх нь. Тэр энэ бүгдийг зохиосон байжээ!
Ленн: Тийм л дээ, гэхдээ энд агуу Жон-Жерар Флэтбам байна ш дээ!
----------------------------------------------------
Ленн: Найзууд аа, тэр дотоож эргүүлж арван дарааллан үсэрсэн анхных хүн! Та нар түүнийг огт мэдэхгүй юу?
Мо: Бид бүгдэд бүх үнэнийг хэлэхээр тэр галзуурна даа. Чи балрана, ЖейСи.
Жей: Өдрийн тэмдэглэл минь, маргааш 4-р сарын 23. Урдын адил хэн ч миний төрсөн өдөрт ирэхгүй. Би найзуудгүйгээр ганцаараа лаагаа үлээнэ.
Сэм: Ээ... Байзаарай! Өнөөдөр 4 сарын 23!
Стел: Тэгвэл тэр өнөөдөр найзуудтай байх гэж энэ бүх Тимоти Блумтэй холбоотой юмыг бодож олсон байх нь ээ?
Мо: Ёо... одоо би түүнийг өрөвдчихлөө. Бид ЖейСитэй, бас түүний бараа бологсодтой хамт эцсээ хүртэл хамт байх болох нь.
----------------------------------------------------
Эмб: Бид энд юу хийж байна аа?
----------------------------------------------------
Мо: Түүний ялсан царайг харах одоо ч гэсэн жаахан тийм байна.
Эм: Бүгд бэлэн боллоо. Бид ярилцлагаа эхэлж болно. Чи бэлэн үү?
Жей: Ээ, надад ердөө хэдхэн секунд өгчих, би явах хэрэгтэй байна.
----------------------------------------------------
Жей: Би өөрийнхөө ургийн бичгийг өөрчлөөд од болох юм гэж мэдсэнгүй! Сайн байна, ЖейСи! Төрсөн өдрийн мэнд! Гэтэл тэд надад итгэж л байдаг! Яасан ч тэнэг малнууд вэ? Алив ээ, сайхан залуу! Тэнэгүүдэд буцаж очъё.
----------------------------------------------------
Жей: Хөөе, юу болоод байна аа?
Эм 3: Бид бүгдийг сонссон! Чи бол мулгуу, том худалч!
----------------------------------------------------
Ленн: Миний эмээ хэлдэг юм: “Үнэн гэдэг үргэлж батгана шиг ил болдог” гэж.
Сэм: Та нарт ямар байгааг би мэдэхгүй, надад лав түүнийг ийм байхыг харах гунигтай санагдчихлаа.
----------------------------------------------------
Бүгд: Сюрпри-ии-из!!!!!!
----------------------------------------------------
Мо: Юу гээч, би ингэж хэлсэндээ ч итгэхгүй, гэхдээ ЖейСи-ийн үдэшлэг үнэхээр хөгжилтэй байлаа.
Жей: Хүрээд ир, азгүй амьтан! Би “Каратэ Догги III” дээр чиний амжилтыг эвдэх болно.
Сэм: ЖейСи үргэлж ЖейСи-ээр байх болно.
----------------------------------------------------
Төгсөв
Хагас баатрууд 1-141
Миний найз Интернет
----------------------------------------------------
Брик: Дахин давтагдашгүй, ер бусын, гайхалтай, мөнхийн... Алтан оймсны эрэл! Ойд маш том эрдэнэсийн эрэлд гарцгаах болно!
Жей: Заваан юм! Би энэ сэжгийн оймсонд сайхан хөлөө углана гэж санах ч хэрэггүй! “ЖейСи шавар хөлтэй”.
Брик: Та нар маш их оньсгуудыг таах хэрэгтэй болно, тиймээс та нар хичээлээ шинэчилж байх ёстой. Тэгээд мэдээж, ямар ч гар утасгүйгээр.
----------------------------------------------------
Брик: Ялагч манай дараагийн танилцахаар аялах газрыг сонгох эрхтэй болно!
Оу: Тоглоомын өрөө!
Сэм: ПиДиАрЭй спа!
Жей: “Наггетс” дэлгүүр!
Мо: Чи миний бодож байгааг бодож байна уу?
Ленн: 00-ийн өрөө юу?
Мо: Хариуцлагтай ахмадын мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн!
----------------------------------------------------
Мо: Би үдийн цайнаар маш их хичээвэл заалттай ялна, тэгвэл бид яваад...
----------------------------------------------------
Сэм: Мо!... Хөөе, Мо, сэрээч... Бараг явах боллоо!
Мо: Хэдийн үү? Гэхдээ... Би юу ч сураагүй!
Сэм: Өө, чи юунд ч санаа зоволтгүй. Би түрүүлээд явлаа, ойд очиж стресст орсон шувуудад зориулсан бяцхан үүр, жакузийг шалгана. Ойд уулзъя.
Мо: Би тэр шивэртэй хуучин оймсыг хэзээ ч олохгүй нь! Ядаж бидэнд гар утас авахыг зөвшөөрөөгүй! Хөөе, магадгүй надад тэр хэрэгүй ч байх.
----------------------------------------------------
Мо: Би интернетийн бүх мэдлэгийг эзэмшихийн тулд спектр очирт таягийн хүчийг дуудаж байна! Ха-ха! Энэ хүчээр би нүдээ аниад ямар ч оньсгыг тааж чадна.
Боб: Сайн уу. Намайг .... гэдэг. Би бүгдийн тухай бүгдийг мэднэ. Тиймээс, санаа зоволтгүй, надаас асуулт асууж болно.
Мо: Янзтай!
----------------------------------------------------
Сэм: Уау! Сайн уу, чи хаанаас гараад ирэв? Чи хэн бэ?
Дей: Намайг ..... гэдэг. Би бүхний тухай бүгдийг мэднэ. Тиймээс, санаа зоволтгүй, надаас асуулт асууж болно, Сэм.
Сэм: Ойлгомжтой.... Миний ах очир таягаар нэг юм сэдсэн юм шиг надад санагдлаа. За, дүүрч. Чиний жинхэнэ нэрийг хэлэхэд их хэцүү юм байна. Чамайг Дейзи гэж дуудвал яахав?
Дей: Өө, энэ надад таалагдлаа. Би үүнийг одоохон өөрийнхөө мэдээллийн санд оруулъя.
Сэм: Тэг ээ. Намайг дагаад яв, Дейзи, бид шувуудыг ажиглахаар явцгаана.
----------------------------------------------------
Боб: Миний мэдээллийн сангаар бол энэ нохой дэлхийн хамгийн болхи таван нохойн нэгд багтдаг.
Роз: Хөөе! Чи өөрийгөө толинд нэг хар даа. Чи... чи бол ухаантай Алек! Энэ Олив чихуахуа, пудель, бас Чарльз хааны гентэй. Энэ маш ховор!
Мо: Гуйя, түүнийг уучлаарай. Энэ миний найз... Боб. Тэр эндэхийнх биш.
Боб: Чиний найз Боб гэнэ ээ? Энэ хоч уу? Зугаатай юмаа. Чиний ертөнц гайхалтай юм.
Мо: Яг үнэн. Чи ойг яаж судлахыг хүсч байна? Жинхэнэ моднуудтай, тайлах ёстой оньсого, таавруудтай нь хамт уу?
----------------------------------------------------
Дейз: Мартсанаас, урд нь олдож байгаагүй хамгийн том хүнсний мөөг 45 кг жинтэй байсныг чи мэдэх үү?
Сэм: Үгүй ээ, гэхдээ... би мэдэж авсандаа үнэхээр баяртай байна. Тэр! Шувууны үүр!
Дейз: Пикус Виридис Линнеаус! Миний мэдээллийн сангаар бол энэ шувуу маш их стресстдэг учраас өөрийнхөө 1-2%...
Сэм: ...өдийг алддаг. Би мэднэ.
----------------------------------------------------
Сэм: Халуун ванн шиг сайхан юм байхгүй.
Дейз: Миний мэдээллийн сангаар бол тэдний дуртай дуу нь зумба.
----------------------------------------------------
Дейз: Тусламж хэрэгтэй юу? Миний бодлоор, бид шүүсэнд наалджээ.
----------------------------------------------------
Брик: За, энэ эхний оньсого, энэ удаахад нь хүргэнэ. Та нар Алтан оймсыг олох хүртэл ийм байдлаар үргэлжилнэ. Мэдээж, бүгдэд нь асуулт болгон өөр. Дүү чинь хаана байна?
Мо: Тэр зовлонд учирсан ямар нэг амьтанд тусалж байгаа гэж би бодож байна. Тэр удахгүй ирнэ.
Брик: Харин одоо Алтан оймсны эрэлд! Эхэлцгээ!
----------------------------------------------------
Мо: Боб! Чи газар зүйг сайн мэдэх үү? Боб?
Боб: Тийм учраас чи дараагийн оньсогийг хойд зүгт 45 метр яваад худгийн урдаас олно.
Женн: Чи шилдэг нь шүү! Баярлалаа!
Мо: Боб, чи яаж байна аа? Чи бусад хүмүүст зүгээр л ингэж тусалж болохгүй!
Боб: Өө, ойлголоо. Тэгвэл би чамд туслахгүй!
Мо: Ээ, үгүй ээ, үгүй, үгүй, чи надад туслах ёстой, яагаад гэхээр бид найзууд.
Боб: Өө, нээрэн тийм! Би чиний найз, Боб! Энэ амархан. Намайг дагаад яв.
Мо: Тиймээ! Ура!
----------------------------------------------------
Мо: Тиймээ!
----------------------------------------------------
Женн: Оллоо!
Эмб: Олсон!
Ленн: Оллоо!
----------------------------------------------------
Дейз: Шилдэг 100 шийдлийн 85 дахь нь: чи модыг чадлынхаа хэрээр сэгсэр.
Сэм: Бид зүгээр л эхний шийдэлд шилжиж болох уу?
Дэйз: Модны шүүсийг цэвэрлүүлэхийн тулд хэв авианы тусламжтайгаар шоргоолжнуудыг дуудах. Үүнд ердөө 3 сар, нэг 7 хоног, 10 өдөр, 8 цаг хэрэгтэй.
Сэм: Туслаарай!
----------------------------------------------------
Дейз: Пүү! Мэдээж ш дээ, тэр миний сүүлчийн оньсогыг өмхий цэцгийн хүлэмжинд нуусан байж таарна.
Боб: Энэ арум макулатумс. Тэр чиний хөлний шивэр, хатагтай Розийн амьсгалын хольцны үнэртэй.
Жей: Мо! Азгүй Ленни хуруугаа модны завсар хавчуулчихлаа. Түүнд чиний тусламж хэрэгтэй. “Онцгой нөхцөл байдал”, “ЖейСи түгшүүр зарлалаа”.
Мо: Ленни, миний найз! Май, энийг ав, намайг хүлээж бай! Би очлоо, Ленни!
----------------------------------------------------
Мо: Хөөе! Ямар балай юм... ЖейСи намайг хуурчээ!
----------------------------------------------------
Боб: Үгүй ээ, би Мо-д тусалж байгаа нь Мо миний найз учраас. Харин би түүний найз Боб.
Жей: Гэхдээ би чинь.... чиний хамгийн сайн найз! Чиний гэрлийн гэрэл.
Боб: Өө, Хамгийн сайн найз. Миний мэдээллийн сангаар бол энэ бүр ч илүү.
Жей: Хавьгүй илүү.
----------------------------------------------------
Жей: Оймсыг олохын тулд мянгаас квадрат язгуурыг ол. Энэ юу болохыг би өөрөө ч мэдэхгүй.
Сэм: Хөөе! Энэ юм яагаад ийм наалдамхай юм бэ.
Дейз: Модны шүүс нь эрдэс давс, элсэн чихэрээс бүрддэг, халуунд маш мэдрэмтгий...
Сэм: Миний жакузи. Хэрэв ус нь бүлээн хэвээрээ бол биднийг салахад тус болж мэднэ. Баярлалаа, Дейзи!
Мо: Боб! Сэм? Чи зүгээр үү? Өө, ойлгомжтой. Чамд ч гэсэн Боб байгаа байх нь.
Дейз: Сайн уу.
Сэм: Энэ хүч яачихсан юм бэ? Бас Боб гэж хэн юм? Урд нь ЖейСи-д тусалж байсан жаал мөн үү?
Мо: Боб, ЖейСи хоёр оо? Өө, үгүй ээ... Хэтэрхий оройтож. ЖейСи надаас түрүүлж оймсийг олно. Би бүгдийг баллачихлаа. Надад ядаж тэр оймсыг олох сүүлчийн оньсого ч байхгүй.
Сэм: ЖейСи мянгаас квадрат язгуурыг олох ёстой гэж хэлэх шиг болсон.
Дейз: 1000-ын квадрат язгуур нь ойролцоогоор 31,623 байна.
Мо: Би тоог ердөө ч ойлгодоггүй. Миний хувьд бол үндэс бид модны доороос олдог зүйл. Хөөе! Намайг жаахан байхад аав намайг ийш нь байнга авчирч, аварга том царсны тухай ярьдаг байсан. Магадгүй, энэ бидний хайж байгаа тэр үндэс мөн байх! Явцгаая!
----------------------------------------------------
Жей: Ашгүй дээ! Ёо-уми! Өмхий оймс минь, чиний ачаар бусад нь миний үгийг дагахаас араггүй болно, хэрэв тэд аймшигтай аялалд явмааргүй байгаа л бол. “ЖейСи хүчирхэг”.
Боб: Айн? Чи жинхэнэ найз шиг байхгүй байна.
Жей: Чи үнэхээр гэнэн. Надад энэ байхад найз нөхөд надад хэрэггүй.
Боб: Энэ сквиреллус рекупатус. Миний мэдээллийн сангаар бол бид тэдний самрын нөөцийг хулгайлахад тэд тун дургүй.
----------------------------------------------------
Жей: Аа! Үгүй ээ! Оймс минийх!
----------------------------------------------------
Мо: Хөөх!
Сэм: Энэ чинь сквиреллус рекупатус! Тэд хөөрхөн шигээ бас догшин. Бидэнд сонголт алга. Бид ЖейСи-д туслах ёстой!
----------------------------------------------------
Сэм: Наашаа, наашаа, хүрч ирээд тайвширцгаа, миний бяцхан хөөрхөнүүд ээ... Энэ гайхалтай гэдгийг та нар ойлгоно.
Мо: Оймс оо тавь, ЖейСи!
Жей: Хэзээ ч үгүй! Би үүнийг авах гэж сайхан хуурсан!
Боб: Сайн уу, намайг Боб гэдэг.
Дейз: Намайг Дейзи гэдэг.
2: Би бүхний талаар бүгдийг мэддэг.
----------------------------------------------------
Мо: Би авчихлаа!
Жей: Үгүй ээ!
----------------------------------------------------
Жей: Би андгайлъя, оймс миний гарт байсан! Ерөнхийдөө, би ялсан!
Мо: Би өөртөө итгэх ёстой байсан юм, би өөрөө олж болох байсан! Дараагийн удаа би хичээлдээ анхааралтай байя, тэгвэл илүү амар... Намайг уучлаарай, Боб. Чамтай танилцах үнэхээр сайхан байлаа.
Сэм: Бид ийм хачирхалтай өдрийг хамт өнгөрүүлсэнд би ч гэсэн баяртай байна, Дейзи.
Б/Д: Би ч гэсэн, хүмүүс та нар хачирхалтай байсан ч гэсэн.
Брик: За болно, Жон Седрик, хангалттай! Энэ бүх адал явдал бүтэлгүй боллоо. Тийм учраас, та нараас уучлалт гуйхын тулд би та нарыг Хиймэл үсний үндэсний музейд аваачих бодолтой байна.
Бүгд: Ооо!
----------------------------------------------------
Төгсөв
Хагас баатрууд 1-142
Даршилсан өргөст хэмхний хүч
----------------------------------------------------
Мо: Сайн уу, найзууд аа. Өнөөдрийн хичээл, сэндвичийг хэрхэн хийх тухай. Үүнийг хийхэд бидэнд хэрэгтэй зүйлс...
----------------------------------------------------
Мо: Талх, салатны навч, мөн... юуны түрүүнд кетчуп!
Сэм: Үгүй ээ, үгүй, үгүй!
Мо: Эцэст нь үүнийгээ дахиад нэг кетчупээр дуусгана!
Сэм: Түргэлээрэй!
Мо: Ааааааааа!
Сэм: Хурдан. Энэ чинь аймшиг!
Мо: Аан, Сэм, сайхан цаг...
Сэм: Одоо биш, Мо! Спектрийн очирт таягийн би дуудаж байна...
Мо: Чи сэндвичдээ юу хүсч байна?
Сэм: Даршилсан өргөст хэмх.
Мо: Чи биелүүлчихлээ, дүү минь.
Сэм: Үгүй ээ, үгүй, үгүй. Энэ миний хэлэх гэсэн тэр зүйл биш ш дээ.
Мо: Төгсгөлийн хэсэг, даршилсан өргөст хэмх... тэгээд мэдээж кетчуп!
Сэм: Мо, одоо тэнэглэхээ боль!
Мо: За боль доо, Сэм, чамд энэ тэнэг хүч ямар хэрэгтэй юм?
Сэм: Би үүнийг асуух гэж хүсээгүй. Намайг даршилсан өргөст хэмх гэж хэлүүлсэн хүн нь чи.
Мо: Юу? Би юу ч хийгээгүй. Би чамд сэндвич хийж өгдөг мундаг ах байсанд намайг уучлаарай. Чи яах гэж энэ хүчийг дуудсан юм бэ?
Сэм: Хэммигээс болоод. Би түүнийг сургуульд авч очсон нь алдаа болсон. Тэр миний цүнхэн дотор унтаж байсныг би харсангүй. Тэр агааржуулалтын хоолой руу орчихсон. Одоо тэр тэндээ гацчихсан. Надад түүнийг гаргаж чадах сунадаг гар хэрэгтэй байна.
Мо: Чи ердөө л надаас туслахыг гуйх байж, би мундаг овсгоотой...
Сэм: Зөв. Бид даршилсан өргөст хэмхээр болгочих байх гэж би бодлоо. Алив, явцгаая!
----------------------------------------------------
Мо: Сонирхолтой нь түүний бүрэн хүчин чадал ямар бол?
----------------------------------------------------
Мо: Юу гээч, би даршилсан өргөст хэмхний өмнө айдсаа дарж чадсан нь чамд аз боллоо. Үүнийг хийцгээе! Даршилсан өргөст хэмх!
Мо/Сэм: Өө, үгүй ээ!
----------------------------------------------------
Уит: Даршилсан өргөст хэмхний тусгайлсан худалдаа! 6 шилийг авбал нэгийг үнэгүй!
Мо: Чи тэрийг харав уу?
----------------------------------------------------
Сэм: Алив л дээ, Хэммикинс, өөрийнхөө Сэммид хүрээд ир!
Мо: Мэргэжилтэнд жаахан зай гаргаад өг, дүү минь.
----------------------------------------------------
Мо: Тэр хоолойноос гарчихлаа, энэ бидний хүссэн тэр зүйл, тийм үү?
Сэм: Тэр цайны газарт байх ёстой, явцгаая.
Мо: Ийшээ илүү хурдан.
Сэм: Үгүй ээ, ийшээ.
----------------------------------------------------
Брик: Сайн уу, хүүхдүүд ээ.
Сэм: Явцгаая!
----------------------------------------------------
Брик: Өө, хонгор Жаклин, надаас чамд нэг сюрприз байгаа. Чи өөрийгөө дахин залуу гэж мэдрэхэд туслах зүйл. Тийм учраас л би хиймэл үс угладаг энэ гайхамшигтай төхөөрөмжийг авсан юм, Тупидур 3000! О, Жаклин, о-о-о!
----------------------------------------------------
Жей: Харин энэ миний сүүлийн үеийн бүтээл, “ЖейСи Лабораториз”-ийн бурханлиг, байгалийн гаралтай “ЖейСи-төгс арьс, мөнхийн гоо үзэсгэлэн” нэртэй нүүрний тос. ”Нууцлаг найрлагтай”.
Сэм: Үгүй ээ, хөөрхий Хэмми!
Мо: Санаа зоволтгүй, дүү минь. Хэмми давсалсан юманд дуртай, тэр энийг харангуутаа л гүйгээд ирнэ.
Жей: Над руу дайрч байна!
Сэм: Мо, болиоч! Хэммикинс!
----------------------------------------------------
Мо: Сайн байлаа, дүү минь.
----------------------------------------------------
Мо: За яахав, бид тойроод очъё!
----------------------------------------------------
Брик: Жаклин, энэ чамаас уксус үнэртээд байна уу? Энэ яагаад энд байдаг билээ? Жаклин?! Жаклин!
----------------------------------------------------
Брик: Тэр хаана байна? Энд алга, энд ч алга, энд бас алга, хаана ч алга. Энэ бүх сурагчдад хамаатай! Хувийн шалтгаанаар бүх хичээл хойшлогдож байна.
Мо: Янзтай. Одоо бидэнд Хэммиг олох цаг гарлаа.
Брик: Би энэ даршилсан өргөст хэмхний ард байгаа тэр бяцхан шогчийг олвол томоохон асуудал үүснэ шүү!
Сэм: Одоо бид Бриктэй учраа олох болох нь, гэтэл бид Хэммиг хараахан олоогүй байдаг. Бүх юм чамаас л боллоо!
Мо: Чи юу гэнэ ээ? Юу нь миний буруу гэж? Хэрэв чи тэрийг алдаагүй бол чамд миний тусламж хэрэггүй байх байсан, даршилсан өргөст хэмх ээ!
Сэм: Надад чиний тусламж хэрэггүй!
Мо: Бид энийг чинь харна аа!
Сэм: Би энэ талаар мэднэ!
----------------------------------------------------
Жей: Хөөх! Чи гэж тэнэг хаа сайгүй даршилсан өргөст хэмхнүүд цацсан байжээ? “Оны дуулиан”.
Мо: Уау! Чи юу яриад байна аа? Би даршилсан өргөст хэмхийн тухай юу ч мэдэхгүй.
Жей: Үгүйсгэх гэсний хэрэггүй, би чамайг Брикст хэлнэ. Чиний даршилсан өргөст хэмхнүүдийн нэг миний нүүрний тосонд орсон.
Мо: Тэгээд?
Жей: Гайхамшигтай үйлчлэлтэй найрлага! Чиний даршилсан өргөст хэмх миний суут ухаантай хосолж ЖейСи нүүрний тосыг зүгээр л бурханлиг болгоно!
Мо: Пүү!
----------------------------------------------------
Сэм: Хэмми? Хэмми? Хэмми? Хэмми-и-и? Шинэхэн хэвээрээ...Зурамны үс... А?! Энэ хиймэл үс байна. Хэмми! Чи юу хийчихэв ээ?!
Брик: Жаклин! Чи хаана байна аа? Надад хариулаач! Энэ давсалсан өргөст хэмхнүүд яачихаа вэ? Жаклин! Хөөе, буцаад ир!
----------------------------------------------------
Жей: ЖейСи-ийн тосны ачаар хамгийн үзэмжгүй хүүхэд хүртэл үзэмжгүй биш болно.
Нуми: Оо! Ёстой гайхалтай!
Мо: Ингэхэд, ЖейСи, надад уйтгартай ч юм уу, эсвэл тиймэрхүү санагдсанд биш, гэхдээ, чиний суут тархинд орж ирээгүй нэг зүйл байна.
Жей: Байгаа гэнэ ээ? “Магадлал тун бага”.
Мо: ЖейСи-ийн даршилсан өргөст хэмхтэй хөлний лосьон. Чи бөөн мөнгөтэй болно, харин би чиний анхны үйлчлүүлэгч!
----------------------------------------------------
Жей: За яахав. Үүний тулд надад асар их хэмжээний даршилсан өргөст хэмх хэрэгтэй. “Тамаас ирсэн хөл”, “ЖейСи лабораториз-ийн шинэ сорилт”.
----------------------------------------------------
Брик: Хөөе! Энэ хиймэл үс миний... найзынх! Хэрэв чи энийг буцааж өгвөл би чамайг шийтгэхгүй! Хөөе, хөөе! Хэн гэрэл унтраачихав аа?
Мо: Сэм! Чи юу хийж байгаа юм?
Сэм: Түргэлээрэй! Брикийг мултрахаас өмнө түүнээс салахад надад туслаач!
Мо: Хэдийн бэлэн!
----------------------------------------------------
Брик: Энэ даршилсан өргөс хэмхүүд юу хүсээв?
----------------------------------------------------
Брик: Хээх! Хүйтэн байна! Намайг гаргаадах!
Мо: Энэ түүнийг удаан барихгүй. Хэммигээс сураг байна уу?
Сэм: Би түүнийг олсон, гэвч тэр Бриксийн хиймэл үсийг сүйтгэчихсэн! Хэмми! Тэр хаана байна? Өө, үгүй ээ!
Мо: Өө, тиймээ.
Сэм: Хэмми!
Мо: Энэ одоо юу вэ?
2: Болгоомжтой!
----------------------------------------------------
Мо/Сэм:Даршилсан өргөст хэмх!
----------------------------------------------------
Брик: Одоо энэ хангалттай! Аа!
----------------------------------------------------
Сэм: Би чамгүйгээр хэзээ ч чадахгүй байх байлаа, ах минь! Би чамайг энэ хүчээр буруутгаж байсанд уучлаарай, энэ огтхон ч чиний буруу биш!
Мо: Юу гээч, чи бид хоёр хамтдаа гайхалтай баг, дүү минь.
----------------------------------------------------
Брик: Өө, Жаклин!
----------------------------------------------------
Жей: Өчнөөн хугацааны хүнд ажил, гэтэл бүгд талаар боллоо. “Бүр цуцлаа”, “Бүр арга барагдлаа”.
Дэн: ЖейСи, чиний соус үнэхээр амттай юм! Чамд дахиад үлдсэн үү?
Жей: Би та нарт ЖейСи-ийн “Амт мэддэггүй хүүхдүүдэд амт” нэртэй даршлах соусыг танилцуулъя. “Бизнестээ буцаж оръё”.
----------------------------------------------------
Жей: Мо, тэр даршилсан өргөст хэмхнүүдээ өгчих. Алдар нэр хүлээхгүй.
Мо: Намайг уучлаарай, Сэм бид хоёр даршилсан өргөст хэмх үйлдвэрлэхээ зогсоохоор шийдсэн.
Сэм: Гэхдээ одоо “Уизерспунз”-д даршилсан өргөст хэмхийн өргөн худалдаа болж байгаа, чи үүнийг ашиглах хэрэгтэй.
Жей: Ай? Надад зам тавь! Яаралтай, даршилсан өргөст хэмх!
----------------------------------------------------
Төсгөв
Хагас баатрууд 1-143
Эвгүй нөхцөл байдал
----------------------------------------------------
Брик: Сурагчдын анхааралд, лхагва гарагт мастер ангид бүртгүүлэхэд та нарт ердөө хоёрхон минут байна. Хөгжим, спорт, мэдээллийн технологи, энэ зөвхөн та нарын төсөөллийн хязгаар.
Мо: Тиймээ. Роботехникийн клубт хоёр орон тоо байна, чи орох уу?
Ленн: Үгүй ээ, надад хөзөр тоглох дээр байж мэднэ.
Мо: Тэгье л дээ, энэ чинь Роботехникийн клуб! Тэнд бодвол хэдэн галзуу роботууд байдаг байх.
Ленн: Сайхан л байна, гэвч би яг одоо зүгээр л дайтаж тогломоор байна. Өө, уучлаарай. Чи эхлээд тийшээ оч, дараа нь чи надад бүгдийг ярьж өгөөрэй.
Мо: Чи юунаас хоцорч байгаагаа мэдэхгүй байна, найз аа!
----------------------------------------------------
Мо: Сайн уу, найзууд аа, та нар намайг өөрсдийнхөө Роботехникийн клубт албан ёсоор элсүүлж болно.
Оуэн: Түр хүлээ! Хэрэв чи элсэхийг хүсч байвал бүх эд ангиудыг угсрах ёстой.
Юн: Мөн бүх эд ангиудыг угсрах зөвхөн ганцхан арга бий.
Мо: Би үүнийг хийж чадна!
----------------------------------------------------
Мо: Энэ болохгүй байна! Тэднийг нийлүүлэхийн тулд надад цавуу хэрэгтэй!
Оуэн: Дэлхий дээрх ямар ч цавуу тэднийг нааж чадахгүй!
Юн: Гэхдээ супер цавуу байж магадгүй юм.
Оуэн: Чшшш!
----------------------------------------------------
Мо: Спектр очирт таягийн хүчээр би супер цавууны хүчийг дуудаж байна! Уау! Айн? Хөөе, ямар гэгч нь...? Тал хүч нь намайг цавуу болгосон гэж үү? За яахав.
----------------------------------------------------
Эхнэр, нөхөр Уизерспун:
Эхнэр: 23 дахь жилдээ зохиогдож байгаа “Нарцисс” уралдаанд тавтай морил! Дүрэм нь гэвэл: оролцогч бүр саад бүрийн дараа нэг нарцисс тарих ёстой.
Нөхөр: Барианы шугамыг давсан хамгийн хурдан оролцогч уралдаанд түрүүлнэ!
Эхнэр: Гэхдээ ялагдагч гэж байхгүй. Зөвхөн нэг л ялагч байгаа.
2: Бидний гариг! Эх дэлхий!
Эхнэр: Эмбер бидэнд “Манай гараг” гэж хэл гэсэн!
Нөхөр: Тэр “Эх дэлхий” гэсэн!
Эхнэр: Та нар Нарциссын гүйлтийг яагаад хөгжмийн параглайдингийн шалгалттай нэг өдөр зохион байгуулахаар шийддэг юм бэ?
Нөхөр: Яагаад гэвэл, чи өнөөдөр шалгалттай гэж хэлээгүй!
Стел: Би яах гэж үүнд бүртгүүлснийг надад сануулж өгөөч.
Сэм: Надад тэд их харамсалтай байна...
Э/Н хоёр: Бид манай бяцхан Эмберийг баллаж болохгүй!
Эхнэр: Маш их баярлалаа, энэхүү ер бусын... Эргээд харцгаа. Гараад бэлдээрэй.
Сэм: Чи чадна аа, Стелла, чиний бүх юм болно.
Стел: Чи энийг надад өгөх юм уу, үгүй юу?
Эхнэр: Бэлдээрэй.
Сэм: Энэ наалдчихаж! Өө, энэ гарцаагүй дахиад л өнөөх балай хүч!
Эхнэр: Гүйгээ-ээ-ээд!
Стел: Энэ хамаагүй, бид үүнийг хамтдаа хийнэ!
Сэм: Юу?
----------------------------------------------------
Стел: Явцгаая!
----------------------------------------------------
Мо: Сайн уу, найзууд аа, энэ дэндүү амархан байлаа.
----------------------------------------------------
Мо: Хөөх! Чи робот уу?
Мит: Үгүй ээ, би Митчел.
Гик: Арван төрлийн хүмүүс байдаг, программчлалын хэлийг ойлгодог хэсэг, бас ойлгодоггүй хэсэг.
Мо: Би юу хийчихэв ээ? Роботехникийн клуб хамгийн дор байх нь!
Оуэн: Ноёд хатагтай нар аа, за энэ, бидний технологийн гайхамшиг!
Юн: Скрэтчиз ИксБи-3!
Нох: Хав-хав. Үнэрийн шинжилгээ, үнэртэй ус, Мэдрэл Гик №5.
Юн: Чи үнэртэй ус түрхсэн үү?
Мо: Зөвхөн шүршүүрт орохгүй гэсэндээ л... За, за... Сайн нохой.
Эр: Сайн уу, жаалаа! Би Хариуцлагтай ахмад.
Юн: Наалдуулдаг супер свитер! Хөөх!
Мо: Ёстой гоё, а?
Оуэн: Үнэхээр сайхан. Гэхдээ бид өөрсдийнхөө юмыг буцааж авч болох уу?
Мо: Би одоохон буцаад ирнэ! Амлая!
Юн: Сүлжмэл свитертэй хулгайч!
Оуэн: Скрэтчиз ! Мо-г ол!
Нох: Хав, хав!
----------------------------------------------------
Стел: Тэсээрэй, Сэм! Чи чадна аа!
----------------------------------------------------
Стел: Хүлээгээч, битгий хөдөл!
Сэм: Айн?
----------------------------------------------------
Нох: Хав, хав! Хав, хав!
Мо: Ёо-оо! Баярлалаа, найз минь. Бид энд аюулгүй байх болно.
Эр: Сайн уу, жаалаа! Би Хариуцлагтай ахмад.
----------------------------------------------------
Эр: Би чамд хөлөө угаа гэж хэлэхээр энд ирлээ. Учир нь мөөгнүүд чиний оймсонд биш, харин тавганд байх ёстой.
Татт: Та нар энд юу хийж байна?
Мо: Ээ... бид хоёр танай цэвэрлэгээний өрөөнд цэвэрлэгээ хийхээр ирлээ. Учир нь цэвэрлгээний өрөөг сургуульд цэвэрлэгээ хийхэд ашигладаг, харин цэвэрлэгээний өрөөг хэн цэвэрлэдэг вэ?
Татт: Боддог л бодол. Гэхдээ араасаа шалны модтой алчуурыг салгачих, тэгэх үү? Миний Фридаг буцааж өг!
----------------------------------------------------
Стел: Болгоомжтой, Сэм!
Нөхөр: Үүнээс дор юу байж болохыг би мэдэхгүй!
Эр: Бид энэ жилийн “Нарцис”-ын уралдааныг шууд дамжуулж байна. Ноён Уизерспун, энэ жил Эмбер байхгүйгээр энэ уралдаан жинхэнэ бүтэлгүйтсэнийг та батлаж чадах уу?
----------------------------------------------------
Сэм: Би дахиад ингэж чадахгүй нь! Би Мо-г олох ёстой! Пронто!
Стел: Босоорой, би чамайг халхалъя.
----------------------------------------------------
Стел: Зугаацаж дууссан. Харин одоо би та нарт нарцисс яаж суулгадагийг харуулна.
----------------------------------------------------
Ленн: Би зүгээр.
Мо: Бид тэр юмнаас хурдхан салах хэрэгтэй!
----------------------------------------------------
Мо: Сайн байлаа, найз минь.
----------------------------------------------------
Сэм: Мо, ноён Брикийн өрөөнд одоохонд хүрч ир! Өөрөөр хэлбэл, миний өрөөнд! Бас... Сэм ч энд байна.
----------------------------------------------------
Мо: Уучлаарай! Уучлаарай! Уучлаарай!
Мит: Түүнийг бариад ав!
----------------------------------------------------
Брик: Яг наанаа зогс!
----------------------------------------------------
Сэм: Үнэнээ хэлэхэд, чи яах гэж энэ балай хүчийг дуудсаныг би мэдэхийг хүсэхгүй! Надад гараа өгөөдөх!
Брик: Энд юу болоод байна?
Сэм: Юу... Та нарт энэ бяцхан үзүүлбэр таалагдсан гэж бид найдаж байна. Бид өөрсдийн эд зүйлс, гар утсанд хэтэрхий автаад бидний үзэсгэлэнт байгаль эхийг мартдаг.
Брик: Тэр чинь энэ бүхэнтэй ямар хамаатай юм?
Сэм: Өнөөдөр үнэхээр “Нарцисс”-ын томоохон уралдаан болсон гэж чи надад хэлэх гэсэн үү? Хэрэв Эибер энд байсан бол юу гэх байсан бол?
Мо: Миний бодлоор тэр ингэж хэлэх байсан: “Бид нарыг толгод дээр мандаасай хүсвэл Бид нарцисуудыг хүндлэх хэрэгтэй”.
Бүгд: Тиймээ.
Брик: Цэцэрлэг рүү явцгаая!
----------------------------------------------------
Сэм: Алив, Стелла! Чи чадна!
Эр: Үйл явдал ер бусын байдлаар эргэсний үр дүнд “Нарцисс”-ын уралдаан жинхэнэ амжилттай боллоо!
Юн: Мо, бид нэг юм хэлмээр байна...юу... чи Роботехникийн клубт орох чинь хэвээрээ байгаа шүү.
Мо: Баярлалаа. Гэхдээ би энэ хорвоод Леннитэй хөзөр тоглохыг хамгаас их хүсч байна.
Ленн: Бриж тогловол яаж байна?
Эхнэр: Чин сэтгэлээсээ чамд талархаж байна! Ямар гайхалтай хамт олон бэ! Бүр Эмбер энд байхгүй байгаа ч тэр маш их бахархах байсныг би мэднэ.
Эмб: Тада! Ээжээ, ааваа, ямар болсон бэ?
2: Аа, энэ бидний найдаж болохоор тийм зүйл байгаагүй.
----------------------------------------------------
Төгсөв
Хагас баатрууд 1-144
Бүхнийг чадагч Мо
----------------------------------------------------
Брик: Би үргэлж хэлдэг: онцгой сурагч онцгой харилцаатай байх эрхтэй. Сурагчид аа, та нар 10 минутанд гал унтраагчаар уралдаан зохиож, бүх жорлонгуудыг бөглөрүүлж, хууль бус муурын зодоон зохион байгуулсан. Та нарын гэмт хэргийн шийтгэлийг шударга шүүхийн супер хүрдээр тогтооно! Ширээн доорхи хуучирсан бохинуудыг цэвэрлэх үү? Коридорыг шүдний сойзоор цэвэрлэх үү?
Мо: Гуйя, ганцхан бохь л биш шүү. Зөвхөн бохь л биш. Буруугүй!
Брик: 100 цагийн баривчилгаа!
Мо: Үгүй э-э-э!
Сэм: 100 цаг аа? Нээрэн үү? Гэхдээ...
Мо: За яахав.. Зугаацацгаа. Бас над руу залгахаа бүү мартаарай.
----------------------------------------------------
Мо: Би энд яасан ч 100 цагийг өнгөрүүлэхгүй.
Эмб: Энэ амархан, шийтгэлийн цагийг өөрчлөхийн тулд ердөө л сургуульдаа ямар нэг сайн зүйл хийх хэрэгтэй.
Мо: Чи юу яриад байна аа?
Эмб: Энэ өөдрөг сэтгэлд зориулсан миний тэмдэглэл, би үүн дээр сургуульдаа хийсэн бүх сайн үйлсүүдээ бичдэг. Би бүр Номхон далайд далайн хав аварч байсан, гэхдээ үүнийг сургууль тооцоогүй.
Мо: Би ганцхан далайлтаар 100 цагийг өөрчлөх ямар нэг супер мега сайн үйлс хийж чадахгүй гэж үү?
----------------------------------------------------
Эмб: Тэгэхээр, домогт өгүүлснээр, /дуулна/ Арван хоёр хэцүү даалгаварыг ердөө ганцхан өдөрт биелүүлсэн баатрын бүх шийтгэлийг өөрчилж, тэр гэртээ харьдаг. Чи компьютерийн олон тооны кабелуудын орооцолдооныг гаргаж, биеийн тамирын заалны ханан дээр хотын сүлдийг дүрсэлсэн ханын зураг зурж, урд нь хэн ч нээж чадаагүй хуучны шүүгээг нээнэ, Тэттлийн мянга гаруй цэвэрлэгээний порлоны цуглуулганы учрыг олоход нь туслана.
Мо: Гэхдээ би энэ бүхнийг нэг өдөрт хийж чадахгүй! Хэрэв тэр нэг... Миний хийх ёстой тэр бүхэнд надад хүч хэрэг болно, учир нь... учир нь... Яг үнэн! Мэдээж ш дээ! Спектр очирт таягны хүчээр би бүх хүчийг эзэмших хүчийг дуудаж байна! Одоо би юу хийж чадахаа харахыг тэсэлгүй хүсч байна. Ханаар нэвт гар! Ой! Үл үзэгд!
Сел: Хүү минь, хувцсаа өмс.
Мо: Супер хүч!
----------------------------------------------------
Мо: Энэ ямар гэгч балай юм бэ!
----------------------------------------------------
Сэм: Экологийн урлангийн ангид тавтай морилцгоо! Орох оронгүй дүрвэгч хэрэмд зориулсан миний үүрний загвар өмнөхөөсөө дээрдсэн!
Стел: Та-даа! Би үүнд жакузи, мини гольфийн талбай, мөн мэдээж та нар амтархан идэх “буфет” нэмсэн.
Сэм: Гэхдээ чи энийг яаж хийв ээ?
Стел: Энэ хамгаас амархан! Хөөе, чи өлсөж байна уу? Пицца ямар вэ?
Сэм: Мо... Энэ удаа чи ямар хэрэг тарьчихав аа?
----------------------------------------------------
Мо: За, за, Гераклын 12 гавъяаг давтах цаг нь боллоо.
Эр: Намайг аваач!
Эм: Намайг аваач!
Эр: Намайг аваач!
Эм: Намайг аваач!
Эр: Намайг аваач!
Эм: Намайг аваач!
----------------------------------------------------
Мо: Ай? Юу...?
Нохой: Баярлалаа, ээжээ.
Жей: ЖейСи-ээс 10 дахин олон, 10 дахин олон гоо сайхан!
Мо: Надаас бусад нь супер чадвартай болсон гэж үү?
Брик: Мо, шийтгэлийн цаг бол миний хонгорхон Шифумийн бэлэг шиг, тэр үнэлж баршгүй! Харин одоо шийтгэлдээ буцаж оч!
Эмб: Мо! Лабораторын 12 ажилд бэлэн үү?
Мо: Тиймээ, тийм! Би тэсэн ядаж байна.
----------------------------------------------------
Мо: Оо! Нуми, чи надад тусалмаар байна уу? Би аварга том хананы зураг зурах...
Нуми: Тиймээ, Мо. Би тусалмаар байна. Би чиний бийр болъё, чиний гуаштай сав болъё, чиний зургийн хавтан болъё!
----------------------------------------------------
Мо: Хотын сүлд маш том байх ёстой, бидэнд хэрэгтэй юм бол хэрэмний шүд харагдаж байх. Үгүй ээ! Биш ээ, биш, биш! Энэ хотын сүлдтэй огт адилгүй байна.
Эмб: Миний харж байгаагаар, бид сайн үйлс хийгээгүй л байна. Чи бууж өгч байна уу, Мо?
Мо: Үгүй! Би жаахан биеэ халаах хэрэгтэй байна, өөр юмгүй! Би дахиад нэг сайн үйлс хийх гэж байгаа, хурдхан буцаад ирнэ.
----------------------------------------------------
Оуэн: Хөөе!
Брик: Мо! Чи эн юу хийж байна?
----------------------------------------------------
Брик: Миний бэлэг! Нэг л алдвал бүх насаараа шийтгүүлнэ!
----------------------------------------------------
Стел: Өө, чи ирчихлээ. Би чамайг хүлээж байх зуураа Тимоти Блумын дурсамжийн эхний 6 ботийг уншчихлаа.
Мо: Энэ ингэж болохгүй! Би сургууль руу очиж Мо-г олох хэрэгтэй.
Стел: За тэгье. Мордоорой, би чамайг тийш нь хүргээд өгье!
----------------------------------------------------
Сэм: Стелла! Хурдаа хасаач!
----------------------------------------------------
Сэм: Гайхалтай. Сайн муужгай. Сайн муужгай. Туслаарай!
----------------------------------------------------
Мо: Сэм уг нь тусалж чадна, хэрэв бид нэг нэгэнтэйгээ холбогдвол ч... Гэвч хаа сайгүй гэнэт гарч ирэх Брикээс зугтах боломжгүй. Би амьдралынхаа сүүлч хүртэл камерт хоригдох нь.
Ленн: Ямар их гамшиг вэ?
Мо: Гамшиг аа? Яг үнэн! Би эхлээд ноцтой гамшиг үүсгэх ёстой! Дараа нь би Брикийн нүдэн дээр байдлыг аврана. Өө, чиний хүч юу вэ?
Ленн: Би эд юмсыг арилгаж чадна. Хар даа!
Жаал: Сайн уу.
Ленн: Ингэлээ... тэр алга боллоо!
Мо: Чи сургуулийг бүхэлд нь арилгаж чадах уу?
Ленн: Тиймээ!
----------------------------------------------------
Мо: За, өөрийнхөө хийх юмыг хий, Ленни!
Ленн: Бада-бинг! Бада-бум!
Мо: Янзтай!
Брик: Миний сургууль? Миний сургууль! Миний сургууль хаана байна?
Мо: Санаа бүү зов, Брик багш аа. Би танд сургуулийг чинь буцааж авчирна!
Брик: Миний сургуулийг буцааж авчирсан хүнд би санаанд багтамгүй шагнал өгнө!
Мо: Одоо чиний ээлж! Чи нуугдаж бай, үүнийг намайг хийсэн гэж Брик бодно.
Ленн: Өнгөрлөө. Юу л даа... ээ... миний хүч эд юмсыг арилгадаг, би тэднийг дахин гаргаж ирж чадахгүй.
Мо: Юу? Тэгвэл нөгөө жаал хаана байгаа юм?
----------------------------------------------------
Стел: Хүүе ээ, сургууль хаачив аа?
Эмб: Миний сургуулийг буцааж өг, үгүй бол би жинхэнээсээ сургуулиа алдах нь.
Стел: Сэм, энэ... Айн?
----------------------------------------------------
Сэм: Хэмми, миний баатар! Стелла!
Стел: Шуурхай хүргэлт!
Сэм: Баярлалаа!
----------------------------------------------------
Мо: Би юу хийчихэв ээ?
Ленн: Энэ чинь амжилт, Мо! Энэ бол мега, аварга, асар их гамшиг! Битгий уйл, найз аа.
Стел: Дүүг чинь шуурхай авчирлаа.
Сэм: Мо, дараагийн удаа ямар нэг тэнэг юм хийхээр бол надад хэлээрэй, за юу?
Мо: Өө, Сэм!
----------------------------------------------------
Мо: Хөөх! Бүх хүчийг агуулна гэдэг гайхалтай! Алив, энэ бүгдийг залруулъя, тэгэх үү?
----------------------------------------------------
Мо: Аз болоход, энэ бүхнийг хэн ч санахгүй!
Сэм: Ингэхэд чи яах гэж энэ хүчийг дуудсан юм?
Мо: Би маш төвөгтэй хэдэн сайн үйлс хийхийг хүссэн юм... Гэвч би зүгээр л онцгой супер чадваргүйгээр хийх гэж оролдох ёстой байж! Би үүнийг хийж чадна!
Эр: Ёстой догь, Мо! Чи чадна!
Брик: Чиний үлгэр жишээ байдлыг харгалзаж чамайг өршөөлөө. Шийтгэл чинь цуцлагдсан!
----------------------------------------------------
Төгсөв
Хагас баатрууд 1-145
Хэтрүүлэгтэй үнэн
----------------------------------------------------
Эмб: Сайн уу.
Сел: Өө, хонгор минь, хар даа. Чамайг жаахан байхад бидэнд энд ямар хөгжилтэй байсныг чи санаж байна уу? Бид ямар-ямар доогуур шургаж чаддагийг та нарт харуулна, “Фамилилимбо”-д уулзацгаая! Бид ямар-ямар доогуур шургаж чаддагийг та нарт харуулна, “Фамилилимбо”-д уулзацгаая!
Бүгд: Урагшаа! Урагшаа! Урагшаа! Урагшаа! Урагшаа! Урагшаа! Урагшаа!
Уиз: Ороорой!
Сел: Хэрэв хүсвэл чинь бид үүнийг дахин хийж болно! Яг хуучны сайхан цаг шиг.
Сэм: Үнэхээр хөгжилтэй байсан шүү. Тэгье, ээжээ.
Сел: Чамд таалагдахыг би мэдээд байсан юм! Алив, биеэ халаая.
Сэм: Тэгье ээ, ээжээ. Гэхдээ... би биеийн тамирын өмд өмсөх хэрэгтэй байна, би одоохон буцаад ирнэ!
----------------------------------------------------
Сэм: Спектр очирт таягийн хүчээр би уян хатан байх хүчийг дуудаж байна! Над руу битгий ингэж харцгаа. Энэ мэхлэлт гэдгийг би мэднэ, гэхдээ би үүнийг ээжийн төлөө хийж байна! Бас би тийм ч уян хатан биш. Хар даа! Дахиад чадахгүй нь. За яахав, энэ зүгээр, би үүн дээр ажиллаж чадна. Ойлголоо, би үүн дээр ажиллаж чадахгүй. Би Мо-г олох хэрэгтэй.
----------------------------------------------------
Мо: Хэл дээ, энэ маш гайхалтай санаа байсан, тийм үү?
Ленн: Зөвшөөрч байна! Түүнээс гадна, энд номын санд байдагаас ч олон моднууд байна.
----------------------------------------------------
Мо: Орчин үеийн эрин эхлэхээс өмнөх манай өвөг дээдсийн амьдрал... Бид энэ сэдвээр яаж танилцуулга бэлдэх юм? Хүлээ. Надад нэг сайхан санаа байна! Хоёулаа нээрэн манай өвөг дээдсүүд шиг амьдарвал яахав? Жишээ нь, ой дотор хэдэн цагийн туршид?
Ленн: Сайхан санаа!
Жей: Энийг та нарт, миний “Тэнэгүүд үүр цайлгасан нь” ээлжит судалгааны төслийн анхны хэлэлцүүлэг.
----------------------------------------------------
Ленн: Баавгайнд зориулсан урхи бэлэн! Харин одоо нэг сайхан хооллох цаг!
Мо: Нэгд, бид баавгайг энэ нүхэнд барина.
Ленн: Хоёрт, баавгай баланд дуртай.
Мо: Гуравт, тэр биднийг шууд зөгийн үүрэнд аваачина.
2: Ингээд бид амттай зөгийн балтай болно!
Мо: За хө, энэ чинь ямар хагас хүч байж болох вэ?
Ленн: Итгэмээргүй юм! Чинийхээр, бид чиний гарыг хэр урт сунгаж болох вэ?
Мо: Үүнийг тодруулах ганцхан арга бий.
----------------------------------------------------
Жей: Жон Седрик энд ирлээ. Бид хамтдаа өнгөрсөн үе рүү аялаж, хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн анхны азгүй юмнуудын тухай олж мэднэ.
----------------------------------------------------
Сэм: Алив, Сэм, чи үүнийг чадна. Сайн уу, ээжээ.
Сел: Бүх юм зүгээр үү, охин минь? Чи ирж байна уу? Энд маш олон хүмүүс дугаарлаж байна.
Сэм: Тиймээ, би очиж байна. Бас би сайхан мэдээтэй, Мо ч гэсэн оролцохыг хүссэн. Би түүнийг замаараа аваад очно.
Сел: Гайхалтай! Би та хоёрыг хүлээж байя!
Сэм: Явцгаая!
----------------------------------------------------
Жей: Бид хүн төрөлхтний анхны азгүйчүүдийг тэдний амьдардаг орчинд нь харахад маш ойрхон байна. Мо-о-о-гой! Анаконда аюултай могой. Хэрэв түүнийг харвал бушуухан зугтаарай! Итгэмээргүй юм! Хүн төрөлхтний анхны азгүй хүн аварга шилүүсийг боомилж байна. Өө, яана аа! Түүнийг залгичихлаа!
Ленн: Ха! Би чамайг барьчихлаа!
Жей: Үгүй бололтой. Анаконда муухай царайнаас айдаг гэж үү? Хэрэв энэ үнэн бол би ёстой...
----------------------------------------------------
Уанда: Очлоо!
Сэм: Сайн уу, эмээ. Надад тусламж хэрэгтэй бололтой. Би зүгээр л ээжид туслахыг маш их хүссэн юм. Тэр Фамилимб... түүнд маш чухал!
Уанда: Энэ нь дээр!
Сел: Охин минь? Чи хаана байна аа?
Сэм: Энэ ээж! Тэр биднийг хүлээж байгаа.
Уанда: Бид очиж явна гэж түүнд хэл.
Сэм: Бид очиж байна, ээжээ!
Уанда: Бид эхлээд ахыг чинь очиж авна. Явцгаая, найз минь.
----------------------------------------------------
Жей: Би занганд орчихлоо! Айн? Энэ бол би, өөрөө нүцгэн гараараа ухсан анакондагийн занганы ёроолд нь байна. Надтай тулалд, анаконда, ЖейСи хүлээж байна.
----------------------------------------------------
Уанда: Чи түүнийг олж харсан уу?
Сэм: Үгүй ээ, баахан моднуудаас өөр юу ч алга. Оо, тэр байна! Энэ хөлийг дагаад яваарай, эмээ!
----------------------------------------------------
Сэм /дуут шуудан/: Сайн уу, та Сэмийн дуут шуудантай холбогдлоо. Мэдээллээ үлдээнэ үү.
Сел: Тэднийг юу тэгтэл нь саатуулдаг байна аа?
Эмб: Би жаахан мартчихаж, гэхдээ энэ болох л ёстой.
----------------------------------------------------
Сэм: Мо?
Мо: Сэм, түргэлээрэй, тэсэхийн арга алга!
Сэм: Юу? Юу болсон юм?
Мо: Гуйя, миний хамрыг маажаад өгөөч!
Ленн: За, за, би одоо л бүгдийг ойлголоо. Өө, сайн уу, Сэм.
Сэм: Ленни!
----------------------------------------------------
Мо: Фүү-ү! Хэрэв бид наймаалжны тухай танилцуулга хийсэн бол би илүү ихийг хэлж чадах байсан.
Сэм: Намайг уучлаарай. Энэ хүч Фамилимбод хэрэгтэй байсан юм, би бүр чамайг ч гэсэн оролцоно гэж ээжид хэлчихсэн. Энэ зүгээр үү?
Мо: Санаа зоволтгүй, энэ үнэхээр хөгжилтэй байлаа. Бидэнд ийм бие байхад бид эргэлзээгүй ялна!
Уанда: Түргэл ээ, түргэл! Та нарыг ээж чинь хүлээж байна.
----------------------------------------------------
Жей: Би аварга том фюринкстэй нүүр тулснаа шууд ойлгосон.
Сэм: Мо, явъя аа!
Мо: Чшшш!
Жей: Би түүний хүрэн улаан нүдийг хараад ойлгосон юм, би.... алив, дахиад нэг... 1. 2, эхэл!
Мо: ЖейСи? Чи наанаа юу хийж байгаа юм?
Жей: Намайг эндээс гаргаадах, тэнэгүүд ээ! Гэвч, аварга хөх анаконда... тэр явчихсан уу?
Мо: Ана...? Өө, тийм! Тэр энд байсаар л байна, гэхдээ чи санаа зоволтгүй. Чи зөвхөн нүдээ аних хэрэгтэй. Тэр нүд рүү нь харсан нэгнийг л дайрдаг юм! Чи над шиг бодолтой байна уу?
Сэм: Тиймээ.
----------------------------------------------------
Сэм: Би энэ тухай бодож байсангүй. Чи одоо нүдээ нээж болно.
Жей: Ингээд анаконда явчихлаа! Хэний ачаар вэ? ЖейСи-ийн ачаар. Бүр хамгийн аюултай могойнууд ЖейСи-ээс зугтдаг юм. Маш инээдтэй байна.
Уанда: Баяртай!
Сэм: Өө, үгүй ээ. Ээж Фамилимбогоос явах гэж байна. Бүр машинаар явсан ч бид амжиж очиж ээжийг зогсоож чадахгүй.
Ленн: Хүн чавх ямар вэ?
Уанда: Явцгаая, амиго!
----------------------------------------------------
Сэм: За, машинаа зогсоолд тавьчих. Тэнд уулзацгаая.
----------------------------------------------------
Морис: Харин одоо аваргуудад зам тавьж өгнө үү!
----------------------------------------------------
Сэм: Ээж! Бид ирлээ!
Сел: Аа! Би та нарыг амжина гэж бодоогүй. Явцгаая!
----------------------------------------------------
Пат: Харин одоо бид та нарт Уизерспуныхан ямар доогуур шургаж гардагийг харуулна. Аа! Ирэх жил уулзацгаая.
Морис: Хүндэт нөхөд өө, “Фамилимбо” эмнэлэгийн шалтгаанаар өөрийнхөө үйл ажиллагааг зогсоож байна. Тун удахгүй бид бүгд дахин уулзаж, гэр бүлийн олон адал явдлуудтай учрах болно. Өөрсдийгөө бодоорой.
Сел/Сэм: Чи/та бодвол сэтгэлээр унасан байх.
Сел: Өө, санаа зоволтгүй, хонгор минь, би үүнийг чиний төлөө л хийсэн. Чи мэднэ, би ямар ч өдөр Фамилимбог өнгөрүүлж чадах л байсан!
Сэм: Юу? Гэхдээ... Би ч гэсэн. Зүгээр л энэ танд таалагддаг гэж би бодсон юм.
Сел: Энэ бүх чармайлтын дараа хэн амтат зайрмаг идмээр байна?
Сэм/Мо: Тэгье! Ёстой гоё!
Мо: Зүгээр л бод доо, чи энэ бүхнээс зайлсхийж болох байсан.
Сэм: Тийм бололтой. Дараагийн удаа би ээжид юу бодож байгаагаа бүр эхнээс нь хэлнэ ээ!
Мо: Ингэхэд, эмээ, Ленни хоёр хаана байна?
----------------------------------------------------
Төгсөв
Хагас баатрууд 1-146
Муу Бззз
----------------------------------------------------
Мо: Би Брик багшийн балай тэгшитгэлийг бодох гэж оролдсоор залхаж байна.
Нуми: Туслаарай, туслаач! Та нар тэрийг харсан уу? Үнэхээр аймшигтай!
Сэм: Юу?
Нуми: Тэнд байгаа! Дээвэр дээр! Ханан дээгүүр явж, хачин дуу авиа гаргадаг.
Мо: Чи юун тухай яриад байна аа?
Нуми: Үхэр хэдгэнэ! Аварга Үхэр хэдгэнэ! Үнэхээр аймаар!
Жей: Чшш! Түүний зөв! Би бүгдийг бичиж авсан!
----------------------------------------------------
Жей: "ЖейСи Ньюз аймшигт үнэнийг илчиллээ!"
----------------------------------------------------
Жей: Би яг одоо тэрхүү аймшигт дуу хаанаас гарч байгааг мэдэхээр сургуулийн дээвэр лүү гарч байна! Та нар сая харсан уу?! Би эрдэнэт амь насаа эрсдэлд оруулан үүнийг авсан юм!
Сэм: Чи яг надтай адилхан бодож байна уу?
Мо: Дэмий яриа юу?
Сэм: Үгүй ээ! Хэрэв энэ... супер муу санаатан бол яана?!
Мо: Чи юу гэнэ ээ... супер муу санаатан?!
Сэм: Супер хорон санаатан!
Мо: Супер хорон санаатан?!
Сэм: Өө... Тийм ээ?
Мо: Супер хорон санаатан уу!!
Сэм: Тийм ээ.
Мо: Супер хорон санаатан?!
Сэм: Мо, болиоч!
----------------------------------------------------
Уанда: Ямар айхтар эд вэ! Тиймээ! Энэ яах аргагүй супер хорон санаатан! Бас жирийн нэг биш... Муу Бззз! Хагас хүн, хагас үхэр хэдгэнэ. Түүний зорилго? Хүний тархиар хооллож, "нектар"-ыг ашиглан боолуудаар асар том үүр байгуулах!
Сэм: Хөөх! Тэр манай сургуульд зөгийн үүр байгуулахаар оролдож байна гэж үү?
Мо: Үнэхээр догь! Хэрэв бид сургуулиа авравал Брик багш биднийг насан туршид математикийн хичээлээс чөлөөлнө! Тэр бидэнд өртэй болно, тийм үү?
Уанда: Өө, би чамайг зогсоох ёстой, Мо. Дүрэм №1: Болгоомжлол. Чи юу хийж байгаагаа хэнд ч хэлэхгүй, хариуд нь юу ч нэхэхгүй!
Сэм: Эмээ, бид үүнтэй заавал тэмцэх ёстой юу? Учир нь үхэр хэдгэнэ гэм хоргүй бас...
Уанда: Дүрэм №2: Супер хорон санаатан л бол супер муу санаатан. Чамд хорон санаатныг өрөвдөх, хайрлах сэтгэл байж болохгүй!
Мо: Гэхдээ... бид очирт таягнаас ямар хүчийг гуйх вэ? Шавьж устгах бодисыг бидний чихнээс цацах хүчийг үү?
Уанда: Тэрнээс ч дээр юм бий! Үүнийг хар даа: Муу Бзз-ийг ялсан цорын ганц хүн бол ... Мөсөн жаал!
Мо: Өө, тийм л дээ, жишээ нь, бид шалбааг хөлдөөгөөд түүнийг хальтирч унахад хүргэх үү?
Уанда: Үгүй. Та нар түүнийг аварга том дөрвөлжин мөсөн занганд оруулна, дараа нь бид түүнийг бутарсан мөс, нэлийсэн ус болгоно!
2: Тийм ээ! Спектр очирт таягны хүчээр бид мөсний хүчийг дуудаж байна!
Мо: Янзтай! Тэгээд энэ яадаг юм бол? Хөөе, Сэм, хар даа!
Сэм: Өө, уучлаарай!
Мо: Үгүй ээ-ээ!
Сэм: Хөөе... тэгэхээр хагас хүч гэдэг нь мөсөөр биш хөлдүүсээр буудаж байна гэсэн үг байх нь.
Мо: Гадил жимсний амттай! Би дуртай! За тэгээд, явцгаах уу?
Уанда: Өө, түр хүлээгээрэй хүүхдүүд ээ, явахаасаа өмнө та нарт дахиад нэг зүйл хэрэгтэй.
2: Хөөх!
Сэм: Та итгэлтэй байна уу, эмээ? Надад энэ өмсгөл таалагдахгүй байна.
Уанда: Надад итгэ, Сэмми, охин минь, чи одоо болох зүйлд тохируулан хувцасласан байна. Энэ чинь супер баатар байхын нэг давуу тал. Чи ийм өмсгөлтэй байхад хэн ч чамайг танихгүй!
----------------------------------------------------
Жей: Нотолгоонууд улам ихэссээр. Эхлээд Үхэр зөгийн хувцастай нэг залуу, дараа нь спандексийн багтай хүмүүс... Сургуульд театрчилсан хувцастай үдэшлэг болох нь ойлгомжтой боллоо.. гэтэл намайг урьсангүй! "Үндэсний дуулиан", "ЖейСигүй ямар ч үдэшлэг болохгүй!"
----------------------------------------------------
Уанда: Тэнд байна! Муу Бзз! Хаа сайгүй дүнгэнэх юм, хаана байгааг нь мэдэх аргагүй. Бидэнд Аракно охин шиг хаа сайгүй хардаг нүд байхгүй нь харамсалтай!
Мо: Хөөе... Бидэнд юу хэрэгтэйг би мэднэ. Намайг дагаад явцгаа!
----------------------------------------------------
Уанда: Аа! Бидэнд хэрэгтэй зүйл энэ!
Сэм: Тэр, хар даа!
Уанда: Тэр дээвэр дээр, хаа сайгүй муу хороо цацаж байна! Энэ юу вэ?
Сэм: Өө үгүй ээ... энэ чинь Жон Седрик.
Мо: Бидний аврах ёстой хүмүүсээс яагаад хамгийн түрүүнд ЖонСедрик байх ёстой гэж?
Уанда: Тэр дээвэр лүү явж байна, тийм үү?
Сэм: Алив, явцгаая!
Уанда: Та нар юу ч мартаагүй биз? Та нарын супер баатрын уриа юу билээ?
Сэм: Өө... Би мэднэ! “”Дагжин чичир, Муу Бзз, Бүтэлгүйтлийн мөсөн салхийг мэдэр”.
Уанда: Ингэхэд, та нар илүү сайхнаар хэлж болно, тийм үү? Харин ингэж хэлбэл ямар санагдах..
Сэм: Эмээ минь, та эндээ үлдээд, дэлгэцийг ажиглаж байвал яасан юм бэ?
Мо: Мөсөн жаалын нөмрөгөөс эмээ нь зууралдаад байвал тэр явж чадахгүй байх байсан даа, тийм ээ?
Сэм: Хэрэв та жинхэнэ гайхамшигт уриа бодож олвол бидэн рүү залгаж болно шүү! Ийм туранхай биед яаж ийм их хоол багтдаг байна аа?
Мо: Аан, энэ миний төрөлхийн супер хүчний нэг хэсэг, дүү минь!
Сэм: Мөөн, чамд зөв хооллох чадал ч алга. Чи ардаа ямар их хог үлдээж байгааг хараач!
----------------------------------------------------
Уанда: Болгоомжтой, хүүхдүүд ээ! Муу Бзз дээвэр дээр байсаар л байна!
Сэм: Надад гараа өгөөч, Мо, надад нэг санаа байна! Дагжин чичир, Муу Бзз, Хүйтнийг мэдэр... Дагжин чичир, Муу Бзз, мэдэр... Дагжин чичир, Муу... чичир... Чич... Чич... Чич... Чич... Чич... Чич... Чич...
Сэм: Тийм байж, бид янзтай супер баатрууд шиг гарч ирсэн, гэтэл тэр биднийг тоохгүй байна!
Мо: Сайн байна! Ингэвэл түүнийг ялахад хялбар болно! Миний ээлж! Муу ялаа, том ялааны цохиур!
Сэм: Өө үгүй ээ... Хөөрхий тагтаанууд! Тэд аюулд орох нь!
Мо: Урагшаа, дайраад! Сэм? Пөөх!
----------------------------------------------------
Жей: Жон Седрикийн мэдээ! Би маш эвгүй царайтай нэг хүний дэргэд зогсож байна, бодвол тэр үдэшлэгийнх бололтой. Чи хэн бэ?
Мо: Би бол... супер баатар! Чи харахгүй байна уу?
Жей: Ха-ха-ха, мэдээж чи Падлемэн! Падлемэн! Падлемэн! Чи бол овоолсон маш том хог!
----------------------------------------------------
Сэм: Тийм ээ, бид үүнийг чадлаа! Муу Бзз! Холдож үз, учир нь би өөрийнхөө Шударга ёсны хөлдөөгчид дуртай! Өө үгүй ээ, тэр явчихлаа!
Жей: Хэхэ... Итгэмээргүй юм... Бүр шал дордлоо... “Инээд хүрэм үдэшлэг”. "Өрөвдөлтэй өмсгөл" “Мөнгийг буцааж өг!”
Мо: Тоглоом дууссан, Муу Бзз! Би чамайг зогсоох болно!
Жей: Ямар өрөвдмөөр жүжиг вэ!
Мор: Болгоомжтой!
Сэм: Та нар харсан уу? Тэр гадилтай зайрмагт ухаангүй дуртай байх нь... яг л бид байхгүй юм шиг.
Жей: Өө бурхан минь, би үнэхээр... урам хугарч байна, үнэндээ... урам хугарлаа... Авъяасгүй сонирхогчдын найруулсан аймшигт үзүүлбэр...
Мо: Бид түүнийг зайлуулах хэрэгтэй.
Жей: Ямар хөгийн үдэшлэг болж байна аа.
Мо: ЖейСи, үдэшлэгт зориулсан чиний хөшөө бидэнд байна!
Жей: Хөөх...
Сэм: Үхэр хэдгэнийг хөлдөөх цаг нь болсон!
----------------------------------------------------
Мо: Муу Бзз шалан дээрх зайрмагуудыг бүгдийг нь соруулчихсан!
Сэм: Хэрэв тэр чиний шалан дээр асгасан зайрмагны араас явсан бол тэр цаашаа явсаар байгаад... Өө!
2: Брикийн ажлын өрөөнд очсон! Эмээ аюулд оржээ!
----------------------------------------------------
2: Эмээ? Өө, үгүй ээ! Тэмцэлдээн болсон юм шиг байна!
Татт: Туслаач... надад туслаач!
2: Ноён Таттл?
Татт: Би шинэ цэвэрлэх төхөөрөмжөө туршиж байтал нэг галзуу эмгэн над руу дайрлаа! Ингэхэд... та нар хэн бэ?
Мо: Бүү сандар, бид супер баатрууд, бид энх тайвныг сахиулахаар ирсэн!
Татт: Өө үгүй, би итгэхгүй байна. Би энэ коридорыг саяхан угаасан ш дээ!
Мо: Энэ их урт түүх л дээ. Хөөх, тэр энэ бүхэнд нэлээд бухимдсан юм шиг ээ... тийм биш гэж үү?
Уанда: За, та нар ажлаа дуусгасан уу?
2: Эмээ!
Уанда: Би кофе ууж байлаа, зодооны үеэр нөмрөг минь урагдчихлаа!
2: Бид маш их санаа зовлоо!
Мо: Бид таныг ганцааранг нь орхих ёсгүй байж! Жинхэнэ супер баатрууд эмээгээ хэзээ ч хамгаалалтгүй орхихгүй байсан!
Сэм: Бид танаас суралцах зүйл маш их байна!
Уанда: Өө-өө-өө, энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм, гэхдээ та нар мэднэ, би одоо ч өөрийгөө хамгаалахтайгаа, хүүхдүүд минь. Та нар Муу Бзз-ыг аюулгүй болгосныг би харлаа.
Сэм: Үгүй дээ. Муу Бзз гэж байхгүй. Тэр бол зүгээр л сургуулийн цэвэрлэгч ноён Таттл, шинэ дэвшилтэт технологийн цэвэрлэгээний төхөөрөмж туршиж байж.
Уанда: Өө! Хөөрхий минь. Сайн тал нь гэвэл... ямартай ч муу санаатан гэж байхгүй!
Жей: ЖейСи Ньюз Арктикаас. Энэ үдэшлэг дээр гарцаагүй 0-ээс доош хэмтэй...
----------------------------------------------------
Төгсөв
Хагас баатрууд 1-147
Хуучны хөгшин Мо
----------------------------------------------------
Мо: "Галзуу хулуунууд"... Ашгүй бид тэднийг үзэхээр боллоо!
Ленн: Би сүүлийн арав хоног хөлийнхөө хумсыг мэрсэн, би ямар их догдолсон гээч!
2: Ёстой сайхан байх болно!
----------------------------------------------------
Мо: Сайн уу! Хоёр тасалбар өгөөч.
Касс: Уучлаарай, хүүхдүүд ээ. Та нар насанд хүрсэн хүн дагуулах ёстой!
2: Юу?
Касс: Ийм л учиртай. Насанд хүрэгчидгүй бол тасалбар байхгүй! Яг энд бичсэнээр.
----------------------------------------------------
Мо: Жинхэнэ насанд хүрэгчдэд зориулсан хоёр тасалбар!
Касс: Үгүй.
Мо: Бид эмээгээ кинонд авчирлаа. Гурван тасалбар авъя!
Касс: Үгүй!
Мо: Насанд хүрсэн!
Касс: Насанд хүрсэн хүн!
----------------------------------------------------
Ленн: За, за, бид хөгшрөх хүртлээ хүлээх хэрэгтэй байх гэж бодож байна...
Мо: Эсвэл... Би хөгшрөх чадварыг хүсч болно! Тэгвэл би чамтай хамт кино үзэж болно!
Ленн: Чи суут ухаантан! Би чамайг хөгшрөөд ямар харагдахыг чинь хармаар байна!
Мо: Тийм ээ!.
----------------------------------------------------
Мо: Спектр очирт таягны хүчээр би хөгшрүүлэх хүчийг дуудаж байна! За яахав, би том болмоор байна, хөгширмөөр байна. Насанд хүрмээр байна. Ёо. Болдоггүй ээ. Тийм байж, үүний тулд Сэм хэрэгтэй гэж бодож байна.
----------------------------------------------------
Майя: Чи хотын захирагчаас болоод хичээлдээ суухгүй юу? Чи үнэхээр азтай юмаа.
Сэм: Тийм ээ! Морис бордоо бэлтгэх энэ төслийг ноён Лукаст танилцуулахад намайг туслаач гэсэн юм.
Майя: Чиний яриад байсан үргэлж муухай ааштай яамны залуу мөн үү? Хөөх, дажгүй л юм байна.
Сэм: Хүмүүс бордооны хорхойг шинэлэг байдлаар харж эхэлнэ гэж би найдаж байна.
----------------------------------------------------
Мо: Сэм хаачдаг байна аа? Өө! Уучлаарай! За..
Нуми: Тиймээ! Чи багтсан.
Брик: Коридороор битгий гүй, хэрвээ би чамайг дахиж харвал чамд өдрийн хоолонд амттан өгөхгүй! Мартсанаас, өнөөдөр манайх жимсний бялуутай!
Мо: Сайн уу, найзууд аа! Өнөө орой хэн гоё кино үзэхийг таа даа?
Брик: Алив, чимээгүй гарна шүү.
----------------------------------------------------
Брик: Хөөе, чи муу, миний гараас маркерыг минь алдуулчихлаа! Чи өөдгүй амьтан, Мо!
Мо: Юу... Уучлаарай, ноён Брик, би тэгэхийг хүсээгүй.
----------------------------------------------------
Ленн: Өнөөдөр тэд яачихсан юм бэ, тэд яг л жаахан хүүхдүүд шиг аашилцгааж байна...
Жей: Азгүй юмнууд аа, эндээс зайлцгаа!
Мо: Энэ хөгжилтэй болох юм шиг надад санагдчихлаа!
Сэм: Баярлалаа, Майя!
Майя: Зүгээр ээ. Би хаана нуугдсаныг хар даа.
Сэм: Майя, чи зүгээр үү?
Морис: Өө! Хонгорхон Сэм! “Бордооны найзууд” төслийг танилцуулахад бэлэн үү?
Сэм: Тийм ээ! Би маш их баяртай байна!
Майя. Намайг хамгийн сүүлд унгас олсон юм!
Морис: Би түүнийг олсон хамгийн сүүлийн хүн биш биз дээ?
Сэм: Ямар хөөрхөн хошигнол вэ, Майя! Тэр надад... илүү олон өтнүүд олоход.. тусалдаг юм.
Морис: Би түүний урам зоригийг үнэхээр үнэлж байна! Эцсийн эцэст би өөрийнхөө урам зоригоор хотын даргаар сонгогдсон! Ноён Лукас ч гэсэн урам зоригтой байгаасай гэж найдахаас.
Нуми: Би ямар өндөрт авирсныг хараач! Би өндөрт байна!
Эмб: Ноён Брик, ямар нэг юм хэлээч!
Брик: "Ямар нэг юм!"
Эмб: За яахав.
Мо: Энэ бол миний амьдралд хамгийн сайхан сургуулийн өдөр!
Ленн: Тийм ээ! Тэгвэл бидний кино үзэх төлөвлөгөө биелэх болов уу? “Хөөе, Ленни... Би үсэрхэг өгзөгтэй болчихлоо!” Хөөе, чи яах гэж надад үүнийг бичсэн юм бэ?
Мо: Би чамд юу ч явуулаагүй. Хүлээгээрэй, миний утас хаана байна?
Брик: Хөөх! Яасан бэ, үсэрхэг өгзөг өө?
Мо: Өө үгүй ээ, миний утас! Миний амьдрал! Ноён Брик! Буцаад ир!
----------------------------------------------------
Морис: Сонин шүү, бага байхад эдгээр бяцхан өтнүүд надад зэвүүн санагддаг байсан.
Сэм: Тэгсэн ч тэдний э эгдүүтэй нүдэнд нь маш их хайр байдаг.
Морис: Өтнүүд үнэхээр жигшүүртэй!
Сэм: Юу вэ? Энэ өтнүүд таны бодсоноос хамаагүй цэвэрхэн байдаг. Хараач!
Морис: Үгүй ээ!
Вик: Уучлаарай, хатагтай Сэм. Фүү! Байрандаа зогс, үгүй бол би чамайг устгана! Би бол ганц эвэрт хүлэг баатар!
Сэм: Тийм байж. Энэ бас ямар хөгийн хагас хүч нь вэ?
----------------------------------------------------
Мо: Ноён Брик! Та бусдын юмыг хулгайлж болохгүй! Миний утсыг буцааж өг!
Ленн: Хөөх... Сайхан биш байна.
Мо: Тэр ингээд зүгээр өнгөрөхгүй! Би түүнд насанд хүрсэн хүн шиг юу болохыг хэлээд өгье!
Ленн: Тэгж үз.
Мо: Ноён Брик, би тантай Фоззо Поззогоор өөрийнхөө гар утсыг сольж авъя.
Брик: Фоззо Поззо, үсэрхэг боззо!
Ленн: Хөөх... энэ надад нэг юм хэлээд байна!
----------------------------------------------------
Тетт: Тэр дөнгөж сая: “Теттл, чи үсэрхэг вафль” гэж хэлээд миний бичилфибрийн цаасын гартаа эргэлдүүлэн зумбу бүжиглэсэн.
Ленн: Одооны хүүхдүүдэд хүндлэх юм гэж огт алга.
Брик: Чухал мэдэгдэл, би одоо академийн захиралтай ярих гэж байна.
----------------------------------------------------
Сэм: Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй! Хөөе, хүүхдүүд ээ, надад нэг сайхан санаа байна! Нуугдах супер тоглоом! Та нар бэлэн үү? Явж нуугдацгаа!
3. Тиймээ!
Лукас: Хөөх, ноён хотын захирагчийн сарын турш яриад байгаа гайхамшигтай санаа нь юу юм?
Сэм: Намайг дагаад яваарай! Энэ бол хотын оршин суугчид хог хаягдлыг дахин боловсруулж сурахад туслах асар их бордоо!
Лукас: Гайхалтай, энэ үнэн чанартаа асар том хогийн цэг.
Сэм: Тэр тийм ээ, гэхдээ өхөөрдөм бяцхан ховдог өтнүүдийн ачаар энэ маш өхөөрдөм, хөгжилтэй байх болно.
Сэм: Өө... тэр жаахан асуудалтай байгаа, тэр маш их харамсаж байна гэсэн.
----------------------------------------------------
Мо: Сүүлчийн удаа: надад утсыг минь буцааж өг!
Брик: Миний утсыг өг л дөө!
Мо: За яахав. Хэрэв энэ чигээрээ байвал чинь... Тэгвэл... Өдрийн хоолонд амттан өгөхгүй дээ!
Ленн: Өө... ёстой янзтай!
Брик: Юу? Гэхдээ...
Мо: Тэгэхээр, чи муухай авирлачихаад жимсний бялуу хүртэх эрхтэй эсэхийг би мэдэхгүй байна.
Брик: Энэ.
Мо: Би чамаар бахархаж байна! Одоо тайвшраад, юу хийснээ бод.
Брик: За.
Мо: Хурдлая. Бид Сэмийг олж, бүх юмыг хэвэнд нь оруулах ёстой.
----------------------------------------------------
Сэм: Тэд 20 секундын дотор алимны хальсыг бүхэлд нь идэх чадвартай. Энэ гайхалтай биш гэж үү?
Лукас: "Тийм ч сонирхолтой биш" би ийм үг хэрэглэх байсан. Үргэлжлүүл.
Сэм: Өө үгүй ээ, энэ байж болохгүй...
Мо: Сэ-ээм! Надад чиний тусламж хэрэгтэй байна, дүү минь!
Сэм: Mo! Чи яг цагтаа ирлээ!
Брик: Юу вэ?
----------------------------------------------------
Морис: Өө, Мо! Чи биднийг дэмжихээр иржээ, сайхан л санаа. Бид ноён Лукаст нэг бяцхан юм үзүүлж яагаад болохгүй гэж?
----------------------------------------------------
Морис: Эдгээр бяцхан ховдогууд нэг өдрийн дотор өөрийнхөө жингийн хэмжээтэй идэж чаддагийг чи нар мэдэх үү?
Сэм: Өө, бурхан минь, бурхан минь, ноён Хотын захирагч, энэ сонирхолтой юмаа! Аан, тэд бас өндөгний хальс, картон цаас иддэг гэдгийг та мэдэх үү!!!
Лукас: Үгүй ээ.
Морис: Бас хэд хэдэн давуу талууд...
Лукас: За, ноён Хотын дарга, надад бусад ажлууд байгаа учраас би таны хог... бордоо боловсруулах төслийг чинь шалгаж үзнэ. За, баяртай.
С/М: Тиймээ!
Сэм: Энэ бүхэн чиний кино үзэх гэснээс болсон уу?
Мо: Тиймээ... Бид "Галзуу хулуунуудыг" үзэхийг үнэхээр их хүссэн юм.
Сэм: Би уг нь хөгширсөн хойноо бид ямар харагдахыг хармаар л байна... оролдоод үзмээр байна уу? Чамд үрчлээтсэн хөгшин толгой ямар байна?
Мо: Тиймээ. Би өдөржин хөгширсөн дүр эсгэсэн, энэ надад үнэхээр таалагдахгүй байна. Хүүхэд байх нь дээр юм. Би киногоо хүлээх нь дээр гэж бодож байна.
Ленн: Тийм ээ, би ч гэсэн. Яг одоо үзэх боломжтой үүнээс ч гайхалтай аймшгийн кино байна! Тэд хот руу дайрч буй аварга өтнүүд шиг харагдахгүй байна уу?!
Мо: Яг тийм! Энэ нөхрийг хараач! Тэр хотын захиргаа руу дайрч байна!
----------------------------------------------------
Төгсөв:
Хагас баатрууд 1-148
Ялааны цохиур хэн авсан бэ?
----------------------------------------------------
Эмб: Хэдийн дуусчихсан уу? Чи томоохон төгсгөлийн шатанд хангалттай бэлтэгсэндээ итгэлтэй байна уу?
Сэм: Санаа зоволтгүй, би зүгээр, би асуулт хариултын төгсгөлийн шатанд бэлэн байгаа. Тэгээд ч номын сан бараг хааж байна.
Эмб: Та-да-а-а-а! Номын санч завсарлагааны үеэр надад түлхүүрээ өгсөн. Тиймээс санаа зовнисон энэ нүдээ ань, бидэнд тэмцээнд бэлтгэх цаг байна.
Сэм: Үгүй ээ, би явах ёстой!
----------------------------------------------------
Жей: Миний ялааны цохиур алга болчихож! Би түүнийг үргэлж гарын дор байлгадаг. "Улаан дохио"! Та нарын нэг нь буруутай! Яг одоо буруугаа хүлээ. “ЖейСи-д шударга ёс” “Тэвчихийн аргагүй хурцадмал байдал”.
Сэм: За, за ЖейСи... Хөөе! Чи яагаад ингэж байгаа юм бэ?
Эмб: Шударга ёс тогтох хүртэл хэн ч явахгүй! ЖейСи бид хоёр албан ёсны мөрдлөгийг эхлүүлж байна!
Сэм: Гэвч би 14 цагт асуулт хариултын төгсгөлийн шатанд оролцох ёстой!
Жей: Миний дедукцийн авьяасыг бодолцвол энэ бүхэн хурдан дуусна.
----------------------------------------------------
Мо: Сайн уу, дүү? Хүч ээ? Юуны төлөө? Чи надаар юу дамжуулмаар байна?
Сэм: Би эндээс явах ёстой, ямар нэг зүйл хийх хэрэгтэй..
Эмб: Уучлаарай, гэхдээ би хулгайчийг хамсаатнуудтайгаа холбоо барихыг зөвшөөрч чадахгүй.
Жен: Би утсаа буцааж авмаар байна.
Эмб: Мөрдлөгө дууссаны дараа.
Жей: Нэг нэгээрээ ирээрэй, хулгайчууд аа.
Сэм: Mo... ямар нэг зүйл хийгээч...
----------------------------------------------------
Ленн: Сэм номын сангаас огт анзаарагдахгүй гарч чадахаар өргөст хэмх болж хувирах чадвартай болбол яахав?!
Мо: Янзтай, гэхдээ хэцүү. Би мэдлээ! Хонгил ухах чадвар!
Ленн: Өө тийм! Полиморфизмын хүч!
По: Полли.. юу гэнэ ээ?
Ленн: Энэ бол грек-латин хэлллэг. Энэ бол "нүх гаргангаа хөдлөх чадвар" гэсэн утгатай.
Мо: Сайн байна! Спектр очирт таягийн хүчээр би Полиморфизмын хүчийг дуудаж байна! За боллоо, энэ яадаг эд вэ? Би өрөөнөөсөө хөргөгч хүртэл хонгил гаргамаар байна! Полиморфизм! Полиморфизм! Уучлаарай, анд аа...
Ленн: Бүх зүйл хэвийн, би зүгээр! Хөөе! Энэ ямар гэгч шинэ үс засалт вэ?
Мо: Надад яагаад чиний царай... бас чиний хоолой байдаг билээ?! Хүлээгээрэй... "Полиморфизм: гадаад төрхийг өөрчлөх чадвар аа"?
Ленн: А-а-а. Тиймээ. Би эндүүрсэн бололтой.
Мо: Өө үгүй ээ... би яаж толгойгоо яаж буцааж авах вэ?
Ленн: Тэгээд, чамд миний царай байгаа болохоор би чамайг Ленни гэж дуудах уу?
Мо: Ёо, ядаж л энэ удаан үргэлжлэхгүй. Би номын сан руу явлаа, би Сэмд туслах ёстой!
Ленн: Брэд гэх үү? Надад Брэд таалагддаг...
----------------------------------------------------
Жей: 13:30-д ялааны цохиур ширээн дээр байсан 13:35-д тэр алга болсон. Чи атаархалаас болж түүнийг хулгайлсан гэж би дүгнэж байна!
Сэм: Гэхдээ би 13:30-13:35 хүртэл Женналагийн хажууд сууж байсан. Хэрвээ би ялаагы цохиур авсан бол тэр намайг анзаарах байсан. Тэгээд, түүнээс асуугаач!
Жей: Харъя л даа.
Сэм: Тэг ээ, харцгаая.
Жей: Сэжигтэн дугаар 2!
Эмб: За, чи явж болно.
Сэм: Мо, чи юу хийчихэв ээ?
----------------------------------------------------
Сэм: Хм, чи хаалгыг онгойлгох нь дээ, учир нь миний сүрлэг бяцхан биед жаахан хэрэгцээ гарчихлаа, "ЖейСи бие засах хэрэгтэй."
Эмб: За яахав, гэхдээ хурдлаарай, статистикийн мэдээгээр хулгайлагдсан зүйл ихэвчлэн conartist.com вэб сайтад хоёр цагийн дотор зарагддаг.
Жей: Женналагийн мэдүүлснээр, ялааны цохиур ширээн дээр хэвтэж байсан.
Эмб: Юу вэ? Чи яаж энд байж чаддаг байна? Айн! Байж боломгүй юм! Энд хоёр ЖейСи байна уу?!
Жей: Юу? Хэн нэгэн эхлээд миний ялааны цохиурыг хулгайлсан, харин одоо тэр хэн нэгэн миний хувь хүнийг хулгайлсан уу? "Онц байдал"
Эмб: О! Тэр зугтаж чадаагүй, бид түүнийг олох л болно!
Жей: Тийм ээ, мэдээж, бид олно!
Эмб: Хөөе!
Жей: Чи бүслэгдсэн! Эцэст нь үнэний мөч ирлээ! Сэм?
Сэм: Ямар нэг юм болсон уу?
Мо: Хөөе! Намайг оруулаач... Би номм унших хэрэгтэй байна, яг одоо, яаралтай!
Эмб: Бид хаалттай байна! Дараа нь буцаж ир!
Мо: За яахав, би арын хаалгаар орно.
----------------------------------------------------
Сэм: Хөөе... Мо-г гудамжинд үлдээх тийм ч сайхан биш!
Жей: “Сайхан биш ээ?” Бид мундаг болох гэж энд ирээгүй!
Эмб: Сэм яг ЖейСи 2-той ижил ноосон цамц өмссөн байна!
Жей: Бид түүнийг дахин байцаах ёстой!
----------------------------------------------------
Татт: Тэгэхээр хэн амттай шорооноос жаахан амталмаар байна? Чамд таалагдах болно, хонгор минь. Гэхдээ эхлээд би чамайг мушгих хэрэгтэй...
Мо: Хаалттай. Бүгд цоожтой...
----------------------------------------------------
Эмб: Бидэнд маш их асуулт байна, Сэм!
Жей: 1.Миний клон хаана байна? 2.Чи миний ялааны цохиурыг яасан бэ? 3.Чиний цамц яагаад ийм бохир байна?
Сэм: 1.Миний цамц бохир биш. 2.Нотлох баримтгүйгээр хүмүүсийг буруутгаж болохгүй. 3.Ширээн дээр хурууны хээ байна уу?
Жей: Энийг томруул, бүр томруул, томруул. Зогс.
Эр: Айн?
Сэм: Чшшш!
Жей: Би тэгж ч бодсон юм, би юу ч олж харахгүй байна. Хулгайч надтай тоглож байх шив.
----------------------------------------------------
Мо: Сэм... Сэм... Энэ би байна! Би агааржуулалтыг нээж чадахгүй байна. Хөөх! Майонез, салат чиний нүүрэнд зохихгүй байна!
Сэм: Өөрийгөө л хичээ!
Мо: Цахилгааны асуудалд уучлаарай... Би яаж туслах вэ?
Сэм: Би тэмцээнд очихгүй бол намайг хасна. Чи тийшээ очоод намайг орлож, цаг авч бай, би эндээс гарахыг хичээе!
Мо: Ойлголоо!
----------------------------------------------------
Лукас: Томоохон асуулт хариултын төгсгөлийн шатанд тавтай морилцгоо. Хэн ялагч болох вэ? Сэм үү? Эсвэл түүний ялагдашгүй өрсөлдөгч болох Хиймэл оюун ухааны магистр КАР-Л уу? Эхний асуулт...
----------------------------------------------------
Эмб: Тэвчээр, найз нар аа, шударга ёсны машин удахгүй та нарын нэгийг няц дарна.
Жей: Энэ ойлгомжтой байна! Үүнийг хэн хийснийг би мэднэ!
----------------------------------------------------
Карл: Нугасан хошуут.
Лукас: Зөв.
Мо: Хүлээгээрэй! Норвегийн эсвэл Италийн нугасан хошуут уу? Бас чи үүний өмнө "1789" гэж хариулсан, тийм байг, гэхдээ хэдэн онд? Мөн үүнээс өмнө чи нийслэл Лондон гэж хэлсэн, гэхдээ аль хотынх вэ?
Карл: Системийн алдаа... Өгөгдлийн санг дахин эхлүүлж байна
Морис: Завсарлагын цаг болсон бололтой!
----------------------------------------------------
Жей: Тэгэхээр энэ маш энгийн: ялааны цохиур 13:35 цагт алга болсон, тэгвэл сүүлчийн круассан талх нарийн боовны дэлгүүрт 11:45 цагт зарагдсан, тэр ногоон өнгө надад Сэмээс хамаагүй илүү зохиж байсан... Би дүгнэлт хийгээд буруутан нь... Эмбер гэж байна!
Дэмб: Юу?! "Гэмгүй гэж ийм цохилт өглөө, би чиний ялаа биш, үгүй, үгүй, үгүй шүү, үгүй".
Жей: Хэрэв тийм бол.... Би Холбооны мөрдөх товчоо, ТТГ, НАСА-тай холбоо барих болно. Эцсийн эцэст та нар бүгд гэм буруугаа хүлээх болно! Хм!
----------------------------------------------------
Мо: Сэм! Хурдлаарай, цахилгаан тасарсан.
Жей: Би ялааны цохиургүй бол зөвхөн өөрийнхөө сүүдэр нь. Амьдрал ямар ч утгагүй "шархалсан зүрх".
Сэм: Өө... Бид түүнийг ингээд зүгээр орхиж болохгүй.
Жей: Би алдар цуутай өвөг дээдэсүүд шигээ гэр бүлийн сүлдэнд нэрээ хэзээ ч сийлж чадахгүй. Жон-Седрик 1-р, ялааны цохиурыг бүтээгч гэдгээрээ алдартай, Жон-Седрик 2-р, Залхуу гэдгээрээ алдартай, юу ч зохион бүтээгээгүй, Жон-Седрик 3-р Бүтээгч гэдгээр алдартай, Жон-Седрик 4-р, Гайхамшигт, ялааны цохиурыг дэлхий даяар зарсан! Харин би, ЖейСи 5-р. …Тиймээ, би өөрийнхөө юмыг алдчихсан! Яа-аа-аан-аа!
Сэм: Түүний ялааны цохиурт ийм чухал гэдгийг би мэдээгүй. Асуултыг мартъя... бид түүнийг нь олох ёстой! Хамгийн сүүлд, би явах гэж цүнхээ авч байхдаа харсан. Би энэ бүх хугацаанд буруутай байсан гэж үү?
Мо: Чи дээр нь нууцыг тайлсан!
----------------------------------------------------
Сэм: Намайг үнэхээр уучлаарай, би илүү болгоомжтой байх ёстой байж.
Жейк: Агуу өгөөмөр сэтгэлээр Агуу ЖейСи чамайг уучилж байна.
Мо: Сэм, төгсгөлийн шат... магадгүй чамд одоо ч цаг байж мэднэ.
----------------------------------------------------
Сэм: Пастернак, нүүрсустөрөгч, Ангараг гараг, хиамтай блинчик.
Морис: Одоо хамгийн сүүлчийн асуулт. "Ялааны цохиурыг анх хэн зохион бүтээсэн бэ?"
Сэм: Би мэднэ! Энэ бол Үүсгэн байгуулагч гэгддэг 1-р Жон-Седрик байсан! ЖейСигийн ачаар би анх удаа ямар нэгэн зүйл хожлоо!
----------------------------------------------------
Төгсөв
Хагас баатрууд 1-149
Хэцүүхэн цаг хугацаанууд
----------------------------------------------------
Өгүүлэгч: “Барни 6” сүүлт од нь 636 жил тутамд дэлхий дээгүүр өнгөрдөг. Түүний дараагийн өнгөрөх хугацаа тун ойрхон байна. Перси Бударин болон түүний охин Сэм энэ ер бусын мөчийг гэрчлэх гэж байна. Гэхдээ энэ одон орны үзэгдэл ердөө арван гурван секунд үргэлжлэх тул бүх зүйл төгс байх ёстой! Төгс!
Сэм: Төгс! Төгс! Төгс!...
Мо: Чи зүгээр үү?
Сэм: Ээ? Өө... Тиймээ!... Харин чи?
Мо: Би юу? Зүгээрээс ч бүр дээр! Чи байхгүй байсан болхоор Стелла өнөөдөр үдээс хойш өөртэйгээ ширээний теннис тоглуулахаар хэнийг урьсаныг таа даа?
Сэм: Ммм... бодвол чи юу?
Мо: Би ширээний теннисний бичлэгийг зөндөө үзсэн... Би түүний төсөөллийг өөрчлөх болно! Энэ төгс байх болно! Төгс! Төгс...
Сэм: Би бүх зүйлийг бэлдсэн! Би сүүлт одыг 13.003 секундын турш үзэх төгс газрыг олсон! Тэгээд бид бие засахгүйн тулд яг ямар хэмжээний ус уух ёстойг тооцоолсон. Бүх зүйл төгс болно! Төгс! Төг... Өө, үгүй дээ!
Пер: Санаа зоволтгүй Сэммикинс. Энэ ердөө л өдлөг үүлнүүд ... тэд удахгүй сарних байх.
Сэм: Байх аа? Би ямар тэнэг юм бэ! Би манай телескопын хөлрөлтөөс хамгаалах хэрэгсэлийг мартсан байна. Би одоохон ирнэ!
----------------------------------------------------
Сэм: Спектр очир таягийн хүчээр би Цаг агаарын хүчийг дуудаж байна!
----------------------------------------------------
Мо: Сайн уу, Стелл. /Хөөе!/ Юу байна? /Дажгүй юу?/ Чи амарч байна уу?
Стел: Сайн уу Мо! Чи удаан хүлээсэн үү?
Мо: Тийм ээ, э-э-э... үгүй ээ, яахав энэ шалтгаалах... Чи... Чи юу гэж бодож байна?
Стел: Мэдэхгүй, гэхдээ би тоглохыг маш ихээр хүлээж байна! Хар даа, аав маань эднийг ааваасаа авсан, тэр аав нь ээжээсээ авсан. Тэгээд одоо энэ минийх болсон. Энэ бол манай гэр бүлийн хамгийн нандин эрдэнэ. Чи эдгээрийг туршиж үзмээр байна уу? Болгоомжтой!
----------------------------------------------------
Пер: Ингээд боллоо! Одоо зөвхөн өдрийн цайнд жимс түүх л үлдлээ. Би удахгүй буцаж ирнэ, хонгор минь!
Сэм: Би ойлголоо! Хагас хүч зөвхөн миний эргэн тойронд үйлчилж байгаа бололтой. Энэ зүгээр! Үгүй-үгүй-үгүй-үгүй! Өө... Сайн уу ЖейСи, чи юу хайж байна вэ?
Жей: Миний хуучин металл илрүүлэгч. Өнгөрсөн өдөр би үүнийг гээчихсэн, хаана байгааг нь санадаггүй! "Бодох зүйл хэтэрхий их байна."
Сэм: Тийм үү, чи эндээс олохгүй, цагаа дэмий үрж байна.
Жей: Миний шинэ металл илрүүлэгч тэгж хэлэхгүй. “ЖейCи, чи халсан байна!” Би үүнийг шалгасан нь дээр!
Сэм: Чи надаар тоглож байна уу, ЖейСи? Зайл!
Жей: Сэм, чи намайг явуулахыг яагаад ингэтлээ хүссэн юм?
Пер: Өө, энэ хүү чиний сургуулийн найзуудын нэг үү, Сэм? Чи бас сүүлт одыг харахаар ирсэн үү?
Жей: Сүүлт од оо? Үнэндээ тийм ээ! Хэрэв та дургүйцэхгүй бол шүү дээ, Саммикинс? Урьсанд маш их баярлалаа, ноён Бударин! Чиний амьдралыг тэвчихийн аргагүй болгох нь миний хамгийн том хүсэл!
----------------------------------------------------
Мо: Хоёулаа завсарлаж, зайрмаг идье гэвэл чи юу гэх вэ?
Стел: Өө... Би хайлсан зайрмагт дургүй. Өнөөдөр цаг агаар сонин байна. Чи ямар нэгэн хачирхалтай хүч гуйсан уу?
Мо: Би юу? Үгүй ээ.
----------------------------------------------------
Сэм: Өө, үгүй ээ! Хүч яагаад үйлчлэхгүй байна вэ?
Жей: Ноён Бударин тантай хамт энд онцгой цагийг өнгөрөөж байгаадаа маш их баяртай байна! "Надад аз таарлаа". Та үнэхээр гайхалтай аав юм, Сэм танд ингэж хэлж байсан уу? Би таныг үнэхээр гайхалтай хүн гэдгээ мэдээсэй гэж хүсэж байна.
Сэм: Өө, би одоо л ойлголоо! Миний сэтгэл санаанаас шалтгаалж цаг агаар өөрчлөгддөг байх нь
Жей: Чи жаргалгүй харагдаж байна. Чи гэртээ харимаар байна уу, Саммикинс?
----------------------------------------------------
Сэм: Үгүй ээ. Намайг ааш муутай байгаа цагт бид сүүлт одыг хэзээ ч харахгүй! Бай... Бай... Аз жаргалтай бай.
Пе: Хүүхдүүд ээ, сүүлт одны гол хэсэг нь уснаас бүрддэгийг та нар мэдэх үү?
Жей: Та маш их юм мэдэх юмаа!
Сэм: Тийм ээ! Тэр супер аав. Би энд та хоёртой хамт байгаадаа үнэхээр азтай байна!
Пер: Өө, гайхалтай, цаг агаар сайхан болж байна!
Жей: О! Ноён Бударин, бид хүлээх зуураа одон орон судлалын асуулт хариулт зохиож болох уу?
Пер: Чи ямар гайхалтай бяцхан найзтай юм бэ!
----------------------------------------------------
Стел: Бороонд пинг-понг тоглох бас хөгжилтэй байдгийг чи мэдэх үү? алив, тоглоомоо үргэлжлүүлье. Алив, хоёулаа үргэлжлүүлтье. Ёстой гоё! Бороо зогслоо!
----------------------------------------------------
Мо: Нууц зэвсгээ ашиглах цаг нь болсон, Мо.
Стел: Үгүй ээээ! Грэммийн цохиурыг биш!
Мо: Стелла! Хүлээгээч! Чиний зөв байсан юм, цаг агаар ийм хачин байгаа нь миний буруу гэж бодож байна. Бодвол Сэм нэг ухаангүй хүч хүссэн байх.
Стел: Би энэ цохиурыг миний эцэг өвгөдийн нутагт нь аваачиж, сүүлчээ хүртэл хамгаалах ёстой.
Мо: Тэгвэл энэ чинь юу.. энэ өдөр...
Стел: Тиймээ, Мо. Энэ өдөр дууссан. Чиний хүч хэтэрхий аюултай, өнөөдөр бид нэг нэгнээсээ хол байсан нь дээр.
----------------------------------------------------
Пер: Манай нарны аймагт хэдэн гараг байдаг вэ?
Жей: 9!
Сэм: Энэ буруу! Зөв хариулт нь 8! Плутоныг 2006 оноос хойш гараг гэж тооцдоггүй!
Жей: Тийм ээ, гэхдээ шинжлэх ухааны нийгэмлэг Далай вангаас дээш ес дэх гариг байдаг гэдэгтэй санал нэгдсэн!
Пер: Аа, түүний зөв! ЖейСи зөв хэллээ!
Жей: Би үүнийг интернетээс үзсэн болохоор мэднэ "ЖейСи бүгдийг мэддэг"
Сэм: За, за, бид тэмцээнийг дуусгаж яагаад болохгүй гэж?
Жей: Ноён Бударин, та дурангаа хэрхэн ажилладагийг надад үзүүлж болох уу?
Сэм: Чөтгөр гэж, би энэ хүчийг дахиж тэвчихгүй! Хэрэв би үлдвэл бид сүүлт одыг харж чадахгүй. Харин би явбал ЖейСи түүнийг аавтай хамт харна.
Жей: Баярлалаа, аав аа! Ооооооо... Ноён Бударин гэж хэлэх гэсэн юм. “Ялааны цохиурын зүрхтэй”
Сэм: Би Мо-г олох ёстой!
----------------------------------------------------
Стел: Туслаарай.
Мо: Миний Стелла!
Стел: Mо! Би нүхэнд уначихлаа! Би юу ч харахгүй байна. Туслаач!
Мо: Би очиж байна! Санаа зоволтгүй.... Ээ.. Би очиж байна! Стелла! Би очиж байна! Би очиж байна!
Стел: Mо, би чамайг харж байна!
Мо: Хархнууд! Би чамайг энэ хогийн савтай андуурчихлаа!
Стел: Мөн дөө.
----------------------------------------------------
Сэм: Мо тэнд л байх ёстой!
Стел: Туслаач!
Стел: Сэм?
Мо: Сэм? Бяцхан дүү минь, чи хаана байна? Би чамайг харахгүй байна!
Сэм: Мо! Чи жаргалтай болох ёстой! Энэ мананг арилгахад тусална!
Мо: Жаргалтай? Тийм ээ, мэдээж! Би яаж тийм болох вэ?
Сэм: Стелла! Чамд Мо-ийн таалагддаг бүх юмыг хэлээрэй, түүний хамгийн сайхан зан чанаруудыг!стел:
Стел: Юу, хм... чи намайг барьц алдуулчихлаа.
Сэм: Мо! Би чамд хайртай, ах минь! Чи миний ах байдаг нь надад үнэхээр аз!
Стел: Бас би чамайг пинг-понгийн гайхалтай тоглогч гэж бодож байна!
Мо: A? Оо! Стелла!
Стел: Хөөх! Баярлалаа, Мо! Чи жинхэнэ баатар!
Мо: Надад чиний цохиур харамсалтай байна.
Стел: Өө, зүгээр ээ, энэ эвдэрээгүй. Бас энэ миний хүүхдүүддээ ярих сайхан түүх болно!
Сэм: Намайг уучлаарай. Чамд хэлэлгүй энэ хүчийг гуйх нь тийм ч ухаалаг зүйл биш байсан. Тиймээс ахин уучлалт гуйж байна, ахаа, надад яг одоо чиний тусламж үнэхээр хэрэгтэй байна!
Мо: Санаа зоволтгүй, би ЖейСи-г зохицуулна, чи сүүлт од оо л хар!
Сэм: Баярлалаа!
----------------------------------------------------
Жей: Сэм, чи хаана байсан бэ? Одон орон тоодоггүй ч юм шиг... Хөөрхий аавыгаа ингээд...
Пер: Өө!
Жей: Би чамд сэтгэл дундуур байна.
Мо: “Галактикийн өшөө авагчид” киноны протон задлагчийн төгс хуулбар! Өшөө авагчдын дайралт! Марглоргийн довтолгооноос болгоомжил!
Жей: Миний метал илрүүлэгч! Миний илрүүлэгчээс бохир савраа холдуулл!
Мо: Пшүү, пшүү, пшүү!
Пер: Тэнгэр цэлмэг байна! Бидний хүсэн хүлээсэн мөч ирлээ! Чи бэлэн үү?
Сэм: Айн, ингээд л болоо юу?
Пер: Мэдээж! Бид үүнийг хамтдаа хуваалцаж байгаа нь үнэхээр гайхалтай!
Сэм: Таны зөв. Би өнөөдөр ийм олон элдэв юм бодож олох хэрэггүй байж. Учир нь сүүлт одгүй байсан ч бид энэ цагийг хамтдаа өнгөрөөсөндөө баяртай байна!
Мо: Новш! Новш!
Жей: Нааш нь буцааж өг! Миний металл илрүүлэгчийг буцааж өгөөч!
----------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home