The double 2024-20
Үргэлжлэх хугацаа: 48мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Ф: эр, Хуайшианы шинэ захирагч
Гарчиг: Тавилан. 20-р анги.
Шүэ: Алтны уурхай?
Эр: Бушуул.
Шүэ: Шүэ овгийн гурван хүн... Шен Юрон. Ваннин гүнж. Бүгд холбоотой байж.
Эр: Бушуу хөдлөөч.
Су: Тийм болохоор... Юунд орооцолдсоноо мэдэж байна уу?
Шүэ: Юунд орооцолдсон гэнэ ээ?
Эр: Хурдлаач.
Шүэ: Тэд бүгдийг нь хороочихсон биз дээ?
Су: Тийм ээ. Сэжиг төрүүлэхгүйн тулд нэг газраа удах хэрэггүй.
Эр: Хурдан хөдлөөч. Бушуул. Юугаа хийгээд байгаа юм? Өглөө хоолоо идээ биз дээ? Хөдлөөч. Хөдөл гэж байна шүү. Хөдлөөч. Юугаа хийгээд байгаа юм? Юу хийгээд байгаа юм бэ? Ийм амархан юм ч хийж чадахгүй. Алаад хаячихна шүү.
Эр: Үгүй ээ.
Эр: Холдооч.
Эр: Битгий.
Эр: алаад хаячихъя л даа. Үхмээр байгаа юм уу? чамайг ч гэсэн алаад хаячихъя.
Эр: Боль. Ахыг минь ташуурдахаа боль.
Эр: Холдооч. Хамтад нь алаад өгье.
Эр. Боль л доо.
Эр: алчихъя даа.
Эр2: болно оо. Одоо болно. Ажиллах хүний тоо цөөрчихөөд байна. Тайвширч үз.
Эр: За яах вэ, ингээд өнгөрөөе. Явж шархаа цэвэрлэ. Буцаж ирээд ажлаа хйи. Бушуу яв.
Эр: Явъя.
Эр: Удах юм бол хохь чинь шүү. Юугаа харсан юм? Юугаа харсан юм гэж байна?
Су: Явъя.
Эр: Сайн харсан биз? Ажлаас хойш суух юм бол тэрэн шиг болно гэж мэд. Залхуурахаа боль. Юу хийгээд байгаа юм? Хурдлаач.
******************
Гү : Тэсдэг юм шүү.
А : Хэл дээ. Бид нар энд үхэх үү?
Гү : Дэмий юм ярихаа боль. Бүх зүйл сайхан болно.
А : Хэн бэ?
Гү : Хянагч бид хоёрыг шархаа цэвэрлэчихээд ир гэсэн. Битгий ойрт. Битгий ойрт гэсэн шүү.
Шүэ: Гү ах аа. Гү арь. Би байна.
А: Шүэ. Шүэ авхай.
Гү: Шүэ.
Шүэ: Би байна.
Гү: Үнэхээр Шүэ Ли мөн гэж үү?
Шүэ: Та нарыг аврахаар ирлээ. Биднээс л боллоо, өршөө.
А: Гэхдээ. Чамайг нутаг руугаа ирж яваад осолдсон гэж яриа гараад байсан. Яаж...
Шүэ: Энэ их урт түүх. Одоо би өөр хүн болсон. Намай Жиан Ли гэдэг.
Гү: Жиан Ли?
Шүэ: Одооноос намайг хүний дэргэд хуучин нэрээр маань дуудаж болохгүй. Эндээс гарсны дараа бусдыг нь тайлбарлаж өгье.
Гү: Энд хатуу хамгаалалттай. Эндээс оргох амар биш.
А: Тийм ээ. Шүэ Ли, чи хурдан яв. Бид нар оргосон ч, Фэн Ютан биднийг яасан ч зүгээр орхихгүй.
Гү: Хурдан яв.
Шүэ: Би явахгүй ээ.
А:Хуран яв.
Гү: Яв л даа.
А: Яваач.
Шүэ: Явахгүй ээ. Санаа бүү зов. Фэн Ютаныг дарах цаг нь болсон. Нэгэнт орж ирсэн болохоор би та нарыг заавал авч гарна.
Эр: Тийшээ очиж харъя. Залхуурч байгаа новш байна уу?
Эр: За.
Шүэ: Айх хэрэггүй. Манай хүн.
Су: Хүн ирж байна.
Эр: Мөргөж алах гээ юу? Үгэнд ороод ажлаа олигтой хий.
Эр2: Ах та хоёрыг олигтой ажилла гэж байна.
Эр: Өнөөдөр яачихаад байгаа юм бэ? Ажлаа сайн хийнэ шүү.
Эр2: Ах аа, хүлээ л дээ. Хүлээж бай л даа.
Эр: Хоолоо идэхгүй юм уу? намайг өлсгөж алах гээ юу?
Эр2: Үгүй ээ.
А: Хааччихав аа? Яах аргагүй ийшээ л орсон доо.
Гү: Шүэ... Ли. Бид нар бодож үзсэн. Зориг гаргаад биднийг аврахаар ирсэн болохоор... бид юунаас айна гэж? Гэхдээ... Хө Жүн, Пэн Шиао хоёр ч бас энд байгаа.
Шүэ: Хө Жүн, Пэн Шиао хоёр амьд юм уу?
Гү: Арь бид хоёр дуудаад ирье.
Шүэ: Болгоомжтой байгаарай. Баригдаж болохгүй шүү.
Гү: Санаа бүү зов. Явъя.
А: Явъя.
Эр: Яаваад бай.
Эр: Хурдал. Наашаа наашаа.
Эр: Гялайлаа.
Эр: За яв.
А: Хоолны дараа дараагийн ээлж ирнэ. Энэ боломжийг ашиглаад Пэн Шиао, Хө Жүн хоёрыг дуудъя.
Эр: За, болсон.
А: Ах аа. Пэн Шиао, Хө Жүн тэнд байна.
Эр: Хурдан яв.
А: Явъя.
Эр: Чинийх. Тайлбарлах цаг алга. Хурдан явъя. Явъя.
Су: Мөр чинь чичрээд байна.
Шүэ: Андуурч байна.
Су: Албан шахалтаар ирсэн хүний хувьд сануулчихъя. Энэ ажиллагаа хэтэрхий эрсдэлтэй. Ухаантай хүн байж намайг тэднийг устгахыг хүлээгээд сууж байж болох байсан. Тэгэхгүй яасан юм?
Шүэ: Таныг нотлох баримт цуглуулж, цэрэг авчирч, алтны уурхайг хяналтандаа авах гэсээр байтал Шүэ захирагчийг цаазаар авчихна.
Су: Наашаа.
Шүэ: Баларлаа. Тэд нар хянагчид ирж байгааг мэдэхгүй байгаа. Буцаад явъя.
Су: Дагаад яв.
Гү: Хурдан. Хурдан нуугд. Арь... Чимээгүй.
Эр: Тайвшир. Болохоо байлаа гэхэд тулалдана л биз.
Эр: Яг үнэн. Бид нар дөрвүүлээ. Тэд нар хоёулаа.
Эр2: Гэдэс цатгалан болохоор нойр хүрээд байх юм.
Эр: Идэж унтахаас өөр юм мэдэхгүй шүү.
Эр2:Туслаарай. Болохоо байлаа. Хүн байна уу? болохоо байлаа, хүн байна уу? Туслаарай. Туслаарай. Болохоо байлаа.
Су: Ухар.
Эр: Тэр байна. Бариад ав.
Лу: Эзэнтэн, түрүүлээд явж бай.
Су: Амьд эргэж ирээрэй.
Лу: Мэдлээ.
Эр: Явъя.
Гү: Хурдан.
****************
Ф: Хүн ч харж байж чадахгүй. Зугтаалгачихдаг. Та нар шиг хэрэггүй амьтдаар яах болж байна?
Эр: Фэн захирагч аа, санаа бүү зов. Бид нар хотоор Еэ Мин Юүг хайж байгаа. Хуайшианаас яасан ч зугтаж чадахгүй.
Ф: Санаа бүү зов. Санаа бүү зов оо? Яаж санаа зовохгүй байх юм? Аан?
Эр: Захирагч аа, уураа дарж хайрла. Бид нар нэгжлэг хийж байгаад яаманд тагнуул байгааг олж мэдсэн.
Ф: Тэр үед Шүэ Хуай Юан чамайг дэргэдээ авсан. Хариуд нь амиа өгөхөөс буцахгүй байдаг. Яаманд чам шиг зөв шударга, сайхан сэтгэлтэй хүн байдаг гэж бодсонгүй. Өөрсдийгөө харцагаа. Муусайн ноход. Нэг л өдөр та нар намайг мөнгөөр солих вий. Гэхдээ би нэг юм ойлгохгүй байна. Шүэ Хауй Юаныг унасны дараа би чамайг дэргэдээ авсан. Би ч гэсэн чиний ачтан. Яагаад надаас урваж байгаа юм?
Тэ: Түй. Өөдгүй новш. Чамд өөрийгөө Шүэ захирагчтай зүйрлэх эрх байхгүй.
Ф: Чамайг тэнэг юм байх гэж бодож байлаа. Тэнэг бишээс хойш надад хэл дээ. Жиан Ли Шүэ Фанфей мөн үү? Тэр хаана байна? Чи тэрэнд юу гэж хэлсэн бэ? Хэлэхгүй бол би уурлана шүү.
Тэ: За яах вэ. Хэлье. Тэр өдөр надад хэлэхдээ... Үх муу өөдгүй новш.
Ф: Гуайг авчир. Хэд хоног мах идээгүй. Тэрнийг хооллоход яг болно. Энэ муу эм амьдралдаа хэдхэн үг хэлсэн. Энэ удаа сайн хашгираад аваг.
****************
В: Эзэнтэн.
Су: Та нар сүйхэнд суу. Бусдыг нь надад даатга. Лу Жи ар үлдсэн. Очоод аваад ир.
В: Мэдлээ.
Эр: Ороорой.
Су: Араас дагаад яв.
Эр: За.
Эр: Мэдээ. Мэдээ. Захирагч аа, уурхайгаас мэдээ ирсэн байна. Уурхайд байсан хэдэн хүнийг очиж аварсан байна.
Ф: Тэгэхээр алтны уурхайн төлөө ирсэн байх нь. Нийслэлээс захиа ирсэн үү?
Эр: Ирээгүй байна.
Ф: Ирээгүй ээ? Ирээгүй гэнэ ээ?
Э: Захирагч аа.
Ф: Ирээгүй гэсэн үү?
Эр:Захирагч аа, амь өршөө.
Ф: Ирээгүй л гэх юм. Яагаад ирдэггүй юм? Зайл.
Эр: Захирагч аа, тагтаа мэдээ авчирч. Нийслэлээс ирсэн байна.
Ф: Тэнгэр нурж байсан ч намайг хамгаалах хүн байгаа болохоор санаа зовоод байх юм алга. Миний газар нутаг дээр надаар оролдох юм бол... эндээс яасан ч амьд гарахгүй гэж мэд.
*****************
Эр: Урхи байна. Сүйхнээс гар.
Шүэ: Шиао Хэн.
Су: Лу Жи. А Лийг хамгаал.
Лу: Мэдлээ.
Шүэ Су: Зүгээр үү?
В: Эзэнтэн, шархыг тань боочихлоо. Хөдөлгөөд үз дээ.
Су: Зогс. Тонгой.
Шүэ: Өвдөж байна уу?
Су: Сүртэй юм биш ээ. Чи яаж байна?
Шүэ: Намайг хамгаалж байсан болохоор... би зүгээр. Сая шархаа боочихсон.
Су: А Ли. Зоригтой харагдах гэж хичээх хэрэггүй.
Шүэ: Миний амь таных болсон. Миний хэлэхийг сонсож байна уу?
Су: Сонссон. Гэхдээ энэ тийм сүртэй зүйл биш. Чиний гол асуудал шийдэгдээгүй байна. Одоо амийг чинь авна гэвэл чи зөвшөөрөх үү?
Шүэ: Тэгвэл намайг алахаас тань төвөгт орооцолдохүй байхыг хичээе.
Су: Зүгээр ээ. Би өчигдөр төрөөгүй.
Шүэ: Су гүн. Миний амийг шатрын хүү болгож ашигласан ч болно. Жиан Ли, би... таны хүн болсон. Энэ юу юм?
Су: Алчуур урагдчихаж.
Шүэ: Тэгээд? Оёх юм уу?
Су: Яасан? Зүгээр үү?
Шүэ: Зүгээр ээ. Су гүнд үйлчлэхдээ таатай байна.
Лу: Эзэнтэн. Цогцоснуудыг цэвэрлэчихлээ.
Су: Захиргаа руу явъя.
Шүэ: Би хамт явъя.
Лу: Бид хүн барихаар явж байгаа болохоор та явах хэрэггүй.
Шүэ: Би дэргэд чинь байж байя, төвөг удахгүй. Шүэ захирагч Фэн Ютаны гарт байж магадгүй.
Су: Яваад тэрэнд таарах хувцас аваад ир.
Лу: Мэдлээ.
Су: Уулзаагүй удсан хүмүүс. Ийм царайтай очиж болохгүй.
*********************
Ф: Ид.
Эр: Захирагч аа. Тэднийг ялаад ирэхээр нь хамтдаа баярын зоог барихаар хүлээх үү?
Ф: Ял...ялалт уу? Ялсан бол аль хэдийн ирчих байсан юм. Ли Жиний хэлсэнд итгэх хэрэггүй байж. Су гүнийг яаж ч миний дор ажилладаг хэрэг амьтад алж чадах вэ дээ? Тэр хэрэггүй амьтдын цогцос буцаад ирж яваа байлгүй.
Эр: Тэгвэл хурдан сүйх тэргээ бэлдье.
Ф: Хаачих гээ вэ? Сүүлээ хавчаад зугтаах гээ юу? Хуучин шигээ хоол гуйх уу? Яасан ч үгүй. Би энд хүрэх гэж их урт зам туулсан. Үхсэн ч буцаад тийм байдал орохгүй. Юугаа хийсэн юм? Хөгжмөө тоглооч. Идэцгээ.
Ми: Хөөх. Бууж өгч байгаа юм бол уу? Хөгжим дуугарч байна.
В: Биднийг үхсэн гээд баяр тэмдэглэж байгаа юм бол уу?
Ми: Болгоомжтой байгаарай, яаж ч мэднэ шүү.
Ф: Та нар эргээд ирэв үү. Хол замд ядарсан байх. Наашаа суу. Та нарт хонины мах шарчихсан. Хурдан. Хоол ид.
В: Фэн захирагч аа. Хоолоо март. Дон уулын алтны уурхайн талаар ярилцъя.
Ф: Аан. Та нар ч гэсэн алтанд дуртай юм уу? Зүгээр ээ. Хэдийг юм хэлчих. Надад энийг өгч байгаа юм уу? Би уурхай өгч чадна шүү.
В: Бэлэг үгт. Хүн ир. Хааны уурхайгаас алт хулгайлсан хулгайчдыг бүгдийг нь барь.
Ф: Байз. Юунд яараа вэ? Намайг барих гэж байгаа бол Шүэ захирагчаас эхлээд асуух хэрэгтэй.
Хуай: А Ли.
Ф: Шүэ захирагч аа. Бид нар баян тансаг амьдралаар амьдарч байлаа.
Хуай: А Ли.
Ф: Би танд хичнээн сайн ханддаг билээ.
Хуай: А Ли.
Ф: Энэ хүмүүс намайг барихаар ирж. Би яавал дээр вэ?
Су: Жиан Ли.
Ми: Тонил. Фэн Ютан. Эр хүн шиг бай. Зөнөсөн өвгөнөөр хүмүүсийг сүрдүүлдэг нь яаж байгаа юм?
Ф: Шүэ захирагч аа. Би эндүүрсэн бололтой. Охин чинь байсан бол таныг ингээд орхихгүй л байсан байх. Тийм ээ? Миний сүйх тэрэг хаалганы дэргэд бэлэн байгаа.
Су: Тэгээд?
Ф: Су гүн, миний сүйхийг алтаар дүүргэ. Би дуугүй эндээс явна.
Хуай: А Ли.
Ф: Гэхдээ зам маань ямар нэг аюул тулгарах юм бол би гараа хянаж чадахгүй байж мэдэх юм.
Ми: Фэн Ютан. Чамд ухаан байна уу? Алтны уурхайн хэрэг хичнээн том хэрэг билээ дээ. Одоо хүн барьцаалж зугтах нь уу? Дээр нь мөнгө нэхэж байдаг.
Ф: Миний юу бодох чухал биш. Су гүний бодол чухал. Гэхдээ яаравчлаарай даа. Хугацаа бага байгаа шүү.
Су: Жиан Ли.
Хуай: А Ли. А Ли. А Ли. А Ли.
Су: Амалж байна. Лу Жи. Сүйхийг ачаал.
Хуай: А Ли.
Лу: Болчихлоо.
Су: Зам тавь.
Хуай: А Ли. А Ли.
Ф: Шүэ захирагч аа, та азтай юм аа.
Хуай: А Ли.
Су: Надад итгэж байна уу?
Шүэ: Итгэж байна.
Ф: Хурдан яв.
Хуай: Алчихлаа. Алчихлаа. Болохгүй.
Шүэ: Аав аа.
Хуай: Хүн алж болохгүй.
Шүэ: Аав аа.
Эр: Босоод ир чи.
Су: Сайн байна.
Эр: Гялайлаа эзэнтэн.
Ф: Чи муу урвагч байжээ.
Ми: Өөдгүй муу новш.
Шүэ: Хэлсэн үгээ буцаа. Хэлсэн үгээ буцаа гэж байна.
Ф: Би та нар шиг бусдын хайрыг татаж чаддаггүй. Та нарын төлөө амиа алдсан хүмүүс хөөрхий. Тэд л хөөрхийлөлтэй юм даа.
Шүэ: Тэнэг эзэгтэй. Тэнэг эзэгтэй яасан бэ?
Ф: Хаалган дээр байгаа нохойноос асуу. Гэдэс нь дүүрчихсэн байгаа.
Шүэ: Су гүн. Ерөндөгөө өгч болох уу? ингээд үхнэ гэхээр хэтэрхий өршөөнгүй байна.
Су: Үхэхгүй. Энэ их том хэрэг. Үхсэн хүн ам нээдэггүй.
Ф: Маргааш хуулийн яамнаас хүмүүс ирнэ. Та нар намайг алж зүрхлэхгүй. Чөтгөр аваг, чамайг гэж мэдсэн юм аа. Маргааш чиний аав Шүэ Хуай Юан үхэхээр... чамайг ч гэсэн хамт там руу явуулах болно.
Шүэ: Гуравдугаар нагац ах аа. Хутгаа.
Ми: Май.
Ф: Хүрээд ир.
Шүэ: Энийг... Шүэ захирагч, Шүэ Жао хоёрын төлөө.
Ф: Чи намайг ялж чадахгүй. Аавын чинь толгойг авахыг харж л байгаарай.
Шүэ: Энийг... Тэнэг эзэгтэйн төлөө...
Ф: Муу тэнэг эм... Чамайг ална даа.
Шүэ: Энийг... чиний хөнөөсөн албат бүрийн төлөө.
Ф: Галзуу эм.
Шүэ: Энийг... Хуайшианы ард иргэдийн төлөө.
Ф: Амь өршөө. Авхай, амь өршөө.
Ми: Тонил цаашаа.
Ф: Авхай, амь өршөө.
Шүэ: Энийг... Чионжигийн төлөө.
Су: Цусыг нь тогтоо. Үхүүлж болохгүй. Зүгээр орхи. Тэднийг гүйцэхгүй.
*********************
Хуай: Энэ...
Шүэ: Битгий ай. Битгий ай, би байна. Би байна.
Хуай: Аюултай.
Шүэ: Зүгээр ээ.
Хуай: Аюултай.
Шүэ: Зүгээр ээ. Аав аа, надааас өөр хэн ч алга.
Хуай: А Ли. А Ли. А Ли.
Шүэ: А Ли энд байна.
Хуай: А Ли.
Шүэ: Аав аа. А Ли энд байна.
Хуай: А Ли. А Ли.
Шүэ: А Ли энд байна.
Хуай: А Ли? А Ли. А Ли. А Ли. Аюултай.
Шүэ: Аав аа.
Хуай: А Ли.
Шүэ: Аав аа.
Хуай: А Ли.
Шүэ: Аав аа. Аав аа.
Хуай: А Ли.
Шүэ: Аав аа, ухаан орооч дээ.
Хуай: А Ли.
Шүэ: Аав аа.
Хуай: А Ли. А Ли, битгий уйл. А Ли, битгий уйл. А Ли. Битгий уйл. А Ли.
Шүэ: Аав аа, намайг өршөөгөөрэй.
Хуай: Битгий уйл.
Шүэ: Намайг өршөө.
Хуай: Битгий уйл.
Шүэ: А Ли оройтож ирлээ. Би заавал таныг аварна. Заавал таны хэргийг цагаатгана.
Хуай: А Ли.
Шүэ: Бидэнд муу юм хийсэн тэр хүмүүсийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Нэгийг нь ч зүгээр орхихгүй. За юу?
Хуай: Битгий уйл.
Шүэ: Зүгээр ээ. Зүгээр.
Хуай: А Ли.
****************
Шүэ: Су гүн. Яагаад энд байдаг билээ?
Су: Таныг хүлээж байна.
Шүэ: Яасан? Ямар нэг юм болоо юу?
Су: Юу ч болоогүй. Сандрах хэрэггүй.
Шүэ: Дахиад бусдад төвөг учруулахыг хүсэхгүй байна.
Су: Шүэ Хуай Юаны хэргийг хэрэгсэхгүй болгоход туслах гэрчүүдийг ол. Би хэрэг гарвал хэл хүргүүлнэ.
Шүэ: За...
Гү: Хулчгар амьтад. Шүэ захирагчаас тусламж авахдаа эргэлзээгүй юм байж.
А: Яг үнэн. Би явлаа. Өөрсдөө ирдэггүй юм бол би хүчээр авчирна.
Эр: Зогс. Чи тэр хүмүүс биш. Тэдэнд ямар асуудал байгааг чи мэдэхгүй шд.
А: Тэд нар Шүэ захирагчийн ямар байгааг мэдэж байгаа юм уу? Бид нар зүгээр суугаад хүлээх хэрэг үү? Шүэ захирагч...
Шүэ: Юу болоо вэ? Юу болоод байгаа юм?
Эм: Шүэ захирагчид юу болсныг бид нар мэдэхгүй. бид нар жирийн л иргэд. Бид ноёд түшмэлүүдийн хэлснээр л амьдарч байна.
Эр: Мэдэхгүй гэж үү? Шүэ захирагч туслаагүй бол одоо Пин ань эрүүл саруул ингээд байж байх уу? Захирагчийн төлөө хэдхэн үг хэлчихэж болохгүй гэж үү?
Эм: Хаврын баярын өдөр би гянданд Шүэ захирагчийг эргэхээр очсон. Хэдэн банш өгөх гэж очсон юм. Гэтэл нүд ирмэх зуур тэд Пин Анийг аваад явчихсан. Хар л даа. Пин Анийг ямар болгосныг хар. Надад Пин Аниас өөр хэн ч байхгүй.
Эр: Фэн Ютан үхсэн. Одоо айх юм байхгүй.
Эм: Хүн болгон амиа хичээж байна. Гуйж байна. Бид нар амар тайван амьдармаар байна.
Эр: Үгүй ээ.
Эм: Шүэ захирагчаас өршөөл эрье. Шүэ захирагчаас өршөөл эрье. Шүэ захирагчаас өршөөл эрье.
Эр2: Чадахгүй нь. Чадахгүй нь. Чадахгүй. Чадахгүй нь.
Гү: Хулчгар амьтан. Чи ийм хүн байсан юм гэж үү? Ээж чинь юу гэж хэллээ? Талархаж мэддэггүй амьтан.
Эр: Хангалттай. Би Шүэ захирагчийг нэрийг цагаатгахыг хүссэн. Шүэ захирагчийг барьж хорьсныг сонсоод б хамгийн түрүүнд өргөх бичиг барьсан. Гэтэл шинэ захирагч... ээжийг минь хэвтэрт ортол нь зодсон.
Гү: Фэн Юутан үхсэн. Тэрнээс юунаас нь айсан юм?
Эр: Бид байдаг л нэг жирийн хүмүүс. Өөрсдийнхөө амьдралаар амьдармаар байна. Шүэ захирагчийн сайхан сэтгэлийн хариуг хойд насандаа л төлье.
А: Жан ах аа. Таныг очихгүй бол хүмүүс очихгүй шүү дээ.
Ж: Тэд нарыг Шүэ овгийг өргөөг хурааж байха би очсон. Тэгээд яасан бэ? Тэд нар нүдийг минь сох хатгасан. Үлдсэн ганц нүдээ алдмааргүй байна.
Эр: Бид хэд тосгоны хэдэн айлаар очсон. Жан ах, Дай Юн, Мо Веншуан гээд... эд нар бүгд...
Шүэ: Ойлголоо. Та гурав явж амар. Гялайлаа.
Гү: Дахиад өөр хүмүүсээс асуугаад үзвэл ямар вэ?
А: Тийм ээ.
Шүэ: Шүэ захирагч сайхан сэтгэлтэй хүн. Бурхан тэрнийг мартаагүй нь лав.
Эр: Заавал. Сайн зүйл заавал хариутай байдаг.
Шүэ: Чунфан эгч ээ. Би байна. Таны багаас нь мэддэг байсан Фанфей.
Ч: Охин минь. Үнэхээр мөн байна. Чи... чи амьд байж.
Шүэ: Тийм ээ. Маргааш аавыг маань цаазална гэсэн. Аавыг минь авраач гэж гуйхаар ирлээ.
Эр: Хаалгаа хаа.
Шүэ: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна. Гуйж байна.
Ч: А Ли. Сайн охин. Хурдан бос. Битгий сөхөр.
Шүэ: Таны хуруу.
Ч: би..
Шүэ: Тэд нар ингээ юу? Тэд нар таны ингэсэн юм уу?
Эр: Бушуу ор.
Шүэ: Лиу ахын хөл.
Ч: А Ли, биднийг хулчгар гэж бод. Бид нарыг үхсэн гэж бод.
Шүэ: Сайн үйл хийх, үнэхээр сайн юм гэж үү?
20-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home