The double-19

The double 2024-19

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Ф: эр, Хуайшианы шинэ захирагч

 

Гарчиг:  Тавилан. 19-р анги.   

Ми: Муу шаар. Уур хүрчихлээ. Чи намайг зогсоогоогүй байсан бол би тэр захирагчид үзүүлээд өгөх байсан юм.

Тон: Чшш...

Ми: Дургүй хүрчихлээ. Алхаж байгаад ирье.

Тон: Эгч ээ.

Шүэ: Тон арь. Би тэр захирагчийг мэднэ.

Хуай: Үр тарианы агуулах дайн тулааны үед ард иргэдэд туслах ёстой. Би чамд үр тарианы агуулахыг даалгасан. Гэтэл чи худал хэлж, ард иргэдээс хулгай хийж байдаг.    Наад дүрэмт хувцасаа тайл. Чамд түшмэл байх эрх байхгүй.

Шүэ: Фен Ютан гуйлгачин байсан. Аав маань тэрнийг өрөвдөж, ажилд авсан. Ухаан сийрэг хүн байсан. Гэхдээ тэрнийг ийм ялзарсан хүн гэж мэдээгүй.

Тон: Ухаантай хүн гэхээр... амаргүй хүн байж таараа. Эгч ээ, танд төлөвлөсөн юм байгаа юу?

Шүэ: Тэр Фен Ютан. Аавын маань дор ажилладаг байсан хүмүүсийг бүгдийг нь сольчихож.

Ми: Хаашаа явж байгаагаа хараач.

Шүэ: Эмээ, та зүгээр үү?

Бичиг: Лихуа гудамжны 5 дахь байшин.

Тон: Шүэ ноёны хүн юм уу?

Шүэ: Бид тэр тэрнийг Тэнэг эзэгтэй гэж дууддаг байсан. Фен Ютан тэрнийг тэнэг, ярьж чадахгүй гэж бодоод үлдээсэн байх.

Тон: Гэхдээ тэр хүн бидэнд тусалж чадах бол уу?

Шүэ: Намайг урьсан болохоор хэлэх юм байгаа байх... Нагац ах аа. Та Тон арьтай яв. Би тэр эгчтэй өөрөө очиж уулзана.

Ми: Болохгүй ээ. Хамт явъя.

Шүэ: Болохгүй ээ. Фен Ютаны хүмүүс биднийг ажиглаж байгаа. Салж явах хэрэгтэй.

Ми: Үгэнд ор. Бид нар хамт...

Шүэ: Үгэнд ор. Тон арь бид хоёр хувцасаа сольчихсон. Тэд нар намайг ажиглаж байгаа. Тон арийг яах ч үгүй.

Ми: За яах вэ. Тэгвэл ингэж тохиръё. Энд хоёр цагийн дараа уулзана. Чамайг  ирээгүй байвал Тон арь бид хоёр араас чинь  очино.

Шүэ: За.

Ми: Явъя.

Шүэ: Жиан арь авхай. Хурдан яв.

Ми: Явъя. Хууртчихлаа.

Эр2: Нэг нь тэднийг дага. Бусад нь хүлээж бай. Хуурч байж мэднэ.

Эр эр:Мэдлээ.

Эр2: Миний ухааныг уу. Та хоёр тийшээ.

Эр эр: Мэдлээ.

Эр2: Чи надтай яв.  

Эр: Ийшээ явъя.

Эр3: Хөөрхөн бүсгүй, ганцаараа яваа юм уу?

Эр4: Хөөрхөн бүсгүй.

Эр5: Хөөрхөн юм аа.

Эр3 эр4 эр5: Таалагдаж байна.

Эр5: Өнөөдөр тэр минийх. Булаацалдах  хэрэггүй. Би ирлээ. Хөөрхөн бүсгүй  ууртай юм аа. Намайг дахиад цохь доо.

Эр3: Холдож үз. Хөөрхөн бүсгүй, ахад нь таалагдаж байна.

Эр4: Намайг. Намайг.

Эр3 эр4 эр5: Хөөрхөн бүсгүй. Ахыгаа чангахан цохиод өг.

Шүэ: Тавь. Тавь гэж байна. Тавь. Тавь. Тавиач.

Су: Өршөөгөөрэй. Дэвүүр маань уначихлаа. Хөөрхөн бүсгүй та аваад өгөхгүй юу.

Лу: Эзэнтэн та өөрөө хийх үү, би хийх үү?

Су: Бохир ажил. Чи хий.

Лу: Жиан арь авхай, гүүрэн дээр оч.

Эр3: Та нар. Хүний хэрэгт хошуу дүрнэ гэнэ ээ?

Шүэ: Су гүн. Өнөөдөр яагаад гэнэтхэн өөрчлөгдчихөө вэ?

Су: Таалагдаж байна уу, хөөрхөн бүсүй?

В: Иииий...

Су: Хөөрхөн бүсгүй намайг Хуайшианд ирнэ гэж дуулаад энд ирээ юу?

Шүэ: Наад асуултыг чинь би л асуумаар байна. Би Хуайшианд чухал ажлаар ирсэн.

В: Элч хоцорсон байх.

Шүэ: Юун элч вэ?

Су: Тэр чухал биш. Таны хэлсэн чухал зүйл юу билээ?

Шүэ: Дараа тайлбарлаж өгье.

Су: Араас чинь дагаж байхад, яах болж байна.

Эр2: Тийшээ явж хай.

Су: Юу хийгээд байгаа юм?

Шүэ: Гялайлаа, Су гүн.

Су: Хэдүүлээ вэ?

Шүэ: Мэдэхгүй.

Су: Тэгвэл тэр хоёр шалгаг. Явж цай ууя.

Охин: Авхай, цэцэг авах уу?

Шүэ: Орохгүй юм уу?

Охин: Энийг хар даа. Авхайд бэлэг сонгож өгөөрэй. Би хямдхан өгнө шүү.  

Су: Энэ зохиж байна.

Шүэ: Муухай байна.

Су: Жүжиглэ. Нууцаар амрагтайгаа уулзаж байна  гэж бодог. Тэгвэл анхаарал нь суларна.

Шүэ: Тэргүүн сайдын хоёрдугаар охин... Хуайшианд амрагтайгаа уулзана гэж үү. Итгэх юм уу?

Су: Яагаад итгэхгүй гэж? Эрт дээр үеэс энэ арга хамгийн найдвартай байсан. Үнэн худал нь чухал биш. Хамгийн чухал нь... Хэн нэгний нэр хүнд унахыг харах. Битгий хөдөл. Дээрдсэн үү?

Шүэ: Яагаад ийм зохисгүй зүйл хэлдэг юм?

Су: Хэтрүүлж бодох хэрэггүй.

Шүэ: Амраг гэдэг үг чинь таалагдахгүй байна.

Су: Хайртай хүн гэвэл ямар байна?

Шүэ: Таныг алж чадахгүй ч, намайг ална.

Су: Илүү нээлттэй байвал, алж чадахгүй.

Охин: Ииий...

Су: Одоо дээрдсэн үү, хөөрхөн бүсгүй?

Шүэ: Дээрдлээ. Дургүй хүрчихлээ.

Охин: Авхай. Энэ цэцэг ч гэсэн гоё.

В: Дөрөв байна. Одоо дайрахад болно.

Су: Үнэнээ хэлсэн. Фен Ютаны хүмүүс. Очоод эзэндээ хэлээрэй. Су гүн, Жиан арь авхай хоёр хамт байгаа болохоор ажиглах шаардлагагүй.

Лу: Дахиад дагаж байгаад баригдах юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Тонил.

Эр эр эр: Бид явлаа. Явлаа.

В: Тонил.

Шүэ: Өнөөдөр яагаад надтай жүжиглэсэн юм?

Су: Намайг цайны газраас ший үзэхэд дургүй гэсэн байх аа? Хэлэх үггүй болчихсон уу.

Шүэ: Су гүн, Жиан арь авхай хоёр хамт байгаа болохоор ажиглах шаардлагагүй. Намайг нэр хүндээрээ хамгаалж байгаа юм уу?

Су: Аан? Жиан арь авхайг хүссэн газар нь хүргэж өг. Шалтгааныг нь асуух хэрэггүй. Ажлаа дуусах хүртэл нь үүдэнд нь хүлээж байгаад, дараа нь өргөөнд нь хүргэж өг.

Лу: Мэдлээ.

Шүэ: Гялайлаа.

Су: Яв даа, хөөрхөн бүсгүй.

Тэ: Шүэ овогтын охин мөн байна. Яах аргагүй мөн байна.

Шүэ: Тэнэг эзэгтэй.

Тэ: Энд байж болохгүй, охин минь. Хурдан эндээс яв. Өнөө шөнө хурдан яв. Хуайшианд дахиад ирэх хэрэггүй.

Шүэ: Яагаад?

Тэ: Фэн Ютан Хуайшианыг сүйтгэсэн. Тэрнийг хамгаалдаг хүн байж л таараа. Тэр айх гэдгийг мэдэхгүй. Чи тэрнийг дийлэхгүй.

Шүэ: Би одоо тэргүүн сайн Жиан Юанбайгийн хоёрдугаар охин болсон. Жиан овгийнхон хүчтэй. Надад хүрч зүрхлэхгүй.

Тэ: Хэргэм зэрэг чинь өндөр байх тусам Шүэ захирагчид аюултай. Фэн Ютан Шүэ захирагчийг аюултай гэж бодох юм бол тэрнийг алчихаж мэднэ.

Шүэ: Би энд аавыгаа авахаар ирсэн гэдэгээ мэдэгдүүлэхгүй. Надад аавын хэргийг цагаатгаж, Фэн Ютан аавыг гүтгэсэн гэдгийг илчлэх хүн хэрэгтэй байна. Тэгвэл аавыг цаазаар авахаас өмнө цагаатгаж болно.

Тэ: Гэхдээ, тэр хүмүүс тэрнийг аварч чадахгүй. Гү Да, Гү арь, Пэн Шиао, Хө Жүн гээд Шүэ захирагчид үнэнч байсан хүмүүсийг бүгдийг нь Дон ууланд байдаг уурхай руу явуулчихсан. Тэндхийн хүмүүс бүгд Фэн Ютаны хүмүүс.

Шүэ: Юу ч болсон бай, би оролдоод үзнэ ээ.

Тэ: Дайсандаа мэдэгдэж болохгүй. Тэгэхгүй бол Шүэ захирагч улам их зовно.

Шүэ: Мэднэ ээ. Та өдөр бүр Фэн Ютантай  байдаг. Та ч гэсэн аюулд  орж магадгүй. Сайн сонс. Би таныг гаргах арга олъё за юу?

Тэ: Намайг гэнэтхэн алга болчихвол, чи баригдчихна шүү дээ. Миний амь үнэ цэнэгүй. Шүэ захирагч намайг авраагүй бол би өлсөөд үхчихсэн байгаа. Тэр миний амийг аварсан хүн. Би явахгүй. Тэр муу өөдгүй Фэн Ютан намайг ч хэрэггүй тэнэг амьтан гэж бодож байгаа. Тэгээд намайг хөөгөөгүй. Гэхдээ намайг Шүэ захирагчийн дэргэд яах гэж байгааг мэдэхгүй. Хэд хоногийн дараа, тэд нар үнэхээр Шүэ захирагчийг цаазалбал... би үхтэлээ тэмцэнэ.

Шүэ: Болохгүй ээ. Өшөө авахын тулд өөрийгөө золиосолж болохгүй. Өнөөдөр би эргээд ирсэн болохоор би тэд нарт заавал шийтгэлийг нь онооно.

Тэ: Охин минь.

****************

Ф: Та нар их зовлоо. Хүн орхоодойтой тахианы шөл. Ууцагаа. Юу хийгээд суугаад байгаа юм? Уу.  Их удаан буцалгасан. Алив... Нэрэлхэх хэрэггүй. Халуун дээр нь уу. Халуунаараа байна.

Эр: За-захирагч аа...

Ф: Алив... Уу. Алив, амаа ангай. Уу.

Бүгд: Фэн захирагч аа. Өршөөж хайрла. Өршөө. Фэн захирагч аа, өршөө. Өршөөгөөч дээ.

Ф: Тахианы шөл өдөржин чанаж байхад. Та нар уухгүй бол миний хичээл зүтгэл талаар болох бус уу? Тэр хэнтэй  уулзсан бэ?

Эр2: Су гүн. Су гүнтэн.

Ф: Су гүн Хуайшианд яах гэж ирсэн бэ?

Эр2: Босоод ир. Су гүн Жиан Лийд их сайн харагдсан. Өөрийн биеэр хүргэж өгсөн. Энэ удаа... хөдлөхөд хэцүү байх юм шиг байна.

Ф: Одооноос, ухаантай бай. Дахиад баригдах юм бол... шөл биш, үхэл байх болно. Явцагаа.

Эр2: Мэдлээ.

Ф: Байз.

*******************

Тон: Эгч ээ.

Ми:  Юунд ингэж удав? Ямар нэг юм болоо юу?  

Шүэ: Фэн Ютаны хүмүүс  намайг дагасан. Азаар Шиао Хэнтэй таарсан.

Ми: Ши-Шиао Хэн гэж хэн юм?

Шүэ: Су гүн.

Тон: Тэр яагаад энд байгаа юм? Тантай уулзахаар ирээ юу?

Шүэ: Тэрний тухай дараа ярилцъя. Чухал юмаа ярья. Би Шүэ овгийнхны хэргийг мэдэх хүмүүсийн талаар мэдэж авсан.

Ми: Хаана байгаа гэнэ?

Шүэ: Дон уулын уурхайд. Гэхдээ одоо тэр уурхай Фэн Ютаны хүмүүсээр дүүрэн байгаа. Гуравдугаар нагац ах аа. Та туслах хүн олж чадах уу?

Ми: Луяанд байдаг ах дүүсээ дуудаж болох юм. Гэхдэ Фэн Ютан хүмүүсийг нүд салгалгүй ажиглаж байгаа. Бидний алхам бүрийг ажиглаж байгаа.

Тон: Өөр арга байхгүй гэж үү?

Ми: Юу...

Шүэ: Нэг арга байна.

********************

Лу: Эзэнтэн. Уурхайн байрлалыг би судалсан.

В: Хоёр уулын дунд гол байгаа. Энэ голын нэг хэсэг нь уурхайд харъяалагддаг. Гол өгсөөд явахаар ... энд алтны уурхай байгаа. Энэ алтны уурхайыг хааны ордноос хаачихсан. Хуайшианы захиргаа энэ газрыг хамгаалах ёстой. Зөвшөөрөлгүйгээр хэн ч орж болохгүй. Үлдсэнийг нь... мэдэж чадаагүй.

Лу: Энэ уурхай хагас  жилийн өмнө нээгдсэн. Гэхдээ жинхэнэ алтны уурхай олон жил ашиглагдаж байсан. Уурхайн хонгилуудыг мэдэх амаргүй. Хөрсний эвдрэлээс болоод хонгилууд их өөрчлөгдсөн байх. Газрын зураг байхгүй бол ороход  хэцүү.

В: Зөв тэнэг юм ярихдаа гаргууд гэдэг нь.

Лу: Тэгвэл чи хэл л дээ.

В: Хүчээр дайръя.

Су: Хүчээр дайрах аа?

В: Тийм. Ах  дүүсээ дайр гэж хэлье.

Су: Тэгээд?

В: Нэгжинэ.

Су: Хэний зөвшөөрлөөр?

В: Өөрсдийнхөө нэр, цолоор. Бид нар ичгүүргүй царай, их зан гаргаж болохгүй гэж үү? Өөр арга байхгүй.

Су: Чи юу гэж бодож байна?

Лу: Яасан ч бүтэхгүй эд.

В: Тэгвэл чи өөрийнхөө санааг хэл л дээ.

Су: Ирчихсэн үү. 

Шүэ: Намайг ирэхийг мэдэж байсан юм уу?

Су: Өөр явах газаргүй байх аа?

Шүэ: Дон уулын уурхай руу орох хүн хүч зээлэхээр ирлээ.

Су: Сонирхолтой л юм. Адилхан зүйл бодож байдаг.

Шүэ: Энэ их чухал хэрэг.

Су: Хүн авч болно. Гэхдээ би эхлээд өөрийн хэргийг шийдвэрлэх хэрэгтэй байна.

Шүэ: Яаралтай хэрэг. Хүлээж чадахгүй нь.

Су: Жиан арь авхай. Надад тушаах хэрэггүй.

Шүэ: Тэгвэл хэл дээ. Та нар яах гэж байгаа юм?

Лу: Гол дагаад өгсөхөөр хуучны хаагдсан алтны уурхай байгаа.

Шүэ: Алтны уурхай? Тийшээ очих юм уу?

Лу: Одоохондоо орох боломж байхгүй. Бидэнд газрын зураг байхгүй.

Шүэ: Газрыг зураг аа? Түр хүлээгээрэй.

Су: Миний дүрэм... энэ газрын зургийг хаанаас авсныг мэдэх.

Шүэ: Хэлж чадахгүй. Гэхдээ энэ газрын зураг жинхэнэ гэдгийг амиараа баталж чадна.

Су: Ийм яриаг бүх насаараа сонссон.

Шүэ: Шиао Хэн. Энэ газрын зураг хүний аминд хүрсэн. Хүсч байвал энийг ав.

В: Жиан арь авхай, манай эзэнтэн үргэлж болгоомжилсоор ирсэн. Та хэтрүүлж байна.

Су: Болно оо. Газрыг зургийг авъя. Төлөвлөгөөгөө хэл.

Шүэ: Су гүн намайг уурхайд ороход тусалж, Шүэ захирагчийн дор ажилладаг байсан хүмүүсийг хүмүүсийг аврахад туслах хэрэгтэй байна.

Су: Амь золиосолж амь аврах гэснээс өөрцгүй сонсогдож байна. Би ийм алдаатай тохиролцоо хиймээргүй байна.

Шүэ: Та бид хоёр хэзээ ч шударгаар тохиролцож байгаагүй. Таны хувьд би зүгээр л нэг шатрын хүү. Инэж хэлсэнээр би өөрийгөө хэтрүүлэн үнэлж байж ч мэднэ. Анхнаасаа... би шатрын хүү ч байгаагүй байх. Би Жиан овогтынд эргэж очихын тулд таныг ашигласан. Тэрнээс хойш та намайг ажиглаж байгаа. Эхэндээ эргэлзсэнээс болсон. Ли ноёнтой мөрий тавьсанаас хойш... та гал дээр тос нэмж байгаа.  Еэ Шижиэг Ли овгийн хүн болгохыг хүсэхгүй байгаа болохоор намайг ашиглаж Ли овог, Еэ овгийг холдуулахын тулд тэднийг өдөөн хатгасан. Тийм болохоор намайг шалгалтанд тэнцүүлэхийн тулд миний гарыг хоёр удаа эмчлүүлж өгсөн. Намайг шатрын хүү болж чадах эсэхийг ажиглаж байсан. Намай Луяанд рж, Еэ овгийг хамгаалахаар Ли овогтой тэмцэж эхэлсний дараа л намайг шатрын хүүгээ гэж үзэх болсон. Тийм биз дээ?

Су: Би Ли овогтой зөрчилдөж яах юм?

Шүэ: Чинчэн уулын хууль бус давсны хулгайн мөнгийг хайхаас эхлээд, алтны хуучин уурхайд орох хүртэл... юуг мөрдөж байгаа чинь хэлэхгүй байсан ч илт байна. Сүүлийн жилүүдэд нийслэлд хээл хахуулийн хэрэг гаарсан. Амиа алдсан хүмүүс ач холбогдолгүй боловч, тэр хүмүүсийн ард хэн нэг нь мөнгө олж байгаа.

Су: Тэр хүмүүс хэн болохыг мэдэх үү?

Шүэ: Надад  яаж тийм яадвар байх билээ? Гэхдээ би харцнаас чинь харж байна. Нийслэлээс Луяан хүртэл та Ли овгийг хараанаасаа салгаагүй. Ямар холбоотой юм бол гэж өөрийн эрхгүй бодогдоно. Тийм ээ. Нийслэл дэх мөнгөний урсгал зогссон. Тэгээд л Ли Жин Луяанд ирсэн. Луяанд юу байдаг вэ? Эд хөрөнгө ихтэй Еэ овог. Мөнгө улс орны гол хэрэгсэл. Эрхэм дээдэс санаа зовж байгаагаас зайлахгүй. Су гүн та умардаас өмнийг зорьж, хааны зарлигаар Ли овгийг буулгаж авах гэж байгаа.

Су: Жиан Ли. Амьдрахыг хүсэхгүй байгаа юм уу?

Шүэ: Жиан Ли амьдрахыг хүсч байгаа ч, би чадахгүй. Миний хувьд та намайг тоглоомондоо оролцуулахгүй  бол би удаан амьд явахгүй.  

Су: Чам шиг шатрын хүүг хаях ёстой байж.

Шүэ: Намайг ялж чадахгүй гэж яаж мэдэж байгаа юм?

Су: Өөрийгөө хэтэрхий өндөр  үнэлж байна.

Шүэ: Би амиа өгье.

Су: Чи юу гэсэн бэ?

Шүэ: Би амиа өгье гэлээ. Намайг шатрын хүү болгож ашигла.

Су: Өршөөгөөрэй, Жиан Ли авхай. Энэ шатрыг өрөг сонирхолгүй болчихлоо.     

Шүэ: Шиао Хэн. Бидний явах зам өөр ч, очих газар нэг. Таны хэлсэн үг. Явах  зам өөр, очих газар нэг. Таны хэлсэн үг. Айгаа юу? 

Су: Би юунаас айх гэж?

Шүэ: Энэ улсын төлөө миний амийг ашиглахаас.

Су: Алтны уурхайгаас хүмүүсийг аварч, шороон уурхайд орохыг нэгэн зэрэг хийж болно. Дон уул руу явах хэрэггүй.

Шүэ:  Би заавал явна. Дон уул руу явахаас өмнө Фэн Ютаны тагнуулуудаас яаж салах гээ вэ?  

******************

Ф: Гэнэтхэн охинтой чинь усны дусал мэт адилхан Жиан арь авхай гараад ирсэн. Бас Су гүн. Энэ жижигхэн Хуайшианд хэзээнээс ийм  их хүн ирдэг болоо вэ? Тэд яах гэж ирсэн бэ? Тэд нар эрт ч биш, орой ч биш. Хуулийн яамнаас цаазаар авах шийдвэр гармагц тэд ирсэн. Ийм тохиолдол байж болох уу? 

Хуай: А Ли.

Ф: Чамайг аврахаар ирсэн юм  бол уу?

Хуай: А Ли.

Ф: Хэрвээ тийм бол, харамсалтай л юм. Чи эрт  үхэх болох нь дээ.

Хуай: А Ли. А Ли... А Ли...

Эр: Захирагч аа, тэдний тухай  мэдээ ирлээ. Бид хэдэн хэсэгт хуваагдаад тэднийг дагасан. Жиан арь хүмүүстэйгээ будааны мухлаг руу явсан. Су гүн хар зах руу явсан. Бас нэг нь тариачны гэрт очсон.

Ф: Яах гэж тэр газрууд руу явсан юм?

Эр: Хүнс худалдаж авахаар явсан.

Ф: Өөр  өөр газраас хүнс худалдаж аваад, үнэ, чанарыг нь харьцуулж харна. Сайн байна. Тарианы агуулахын талаар мэдээлэл хайж байна.

Эр: Аа?   

Ф: Тарианы агуулахыг хэн хамгаалж байгаа вэ? 

Эр: Сармагчин.

Ф: Хэдүүлээ байгаа вэ?

Эр: Дөрвүүлээ.

Ф: Дөрөв... Хэд ээ?

Эр: Дө-дөрөв.

Ф: Дөрөв өө? Дөрөв өө? Дөрөв өө? Дөрөв өө?

Эр: Үгүй ээ.

Ф: Агуулахаа зүгээр л нээгээд харуулчихгүй яагаа вэ?

Эр: Захирагч аа, тайвшир. Тарианы агуулах манаж байгаа хүмүүс хамгийн шилдэг нь. Тэднийг олон хүн дагаж байгаа болохоор хүн хүч дутагдаад байна.

Ф: Хүмүүсийг буцааж явуулаад, надтай  агуулах руу яв. Тарианы агуулахад ямар нэг юм хийх гээгүй бол, би өтгөнөө идэх болно.

Эр: Мэдлээ.

Ф: Явъя.

Эр: Явъя... Чи, тийшээ. Чи тийшээ. Түргэл.

Ми: Зөөлөн л дөө. Зөөлөн зөөлөн.

Эр: Томоотой бай.

Ми: Өвдөж байна. Өвдөж байна. Тавь л даа. тавь.

Эр: Бушуул. Хөдлөөч.

Ф: Энэ хэдээс өөр хүн алга уу? Бусад нь хаана байна?

Эр: Тавь.

Эр: Өөр хүн алга.

Ф: За яах вэ. Намайг сатааруулах арга хэрэглэж байна уу?  Тэрнийг хорь. Бусад нь намайг дагаад яв.

Эр: Мэдлээ.

Ми: Хөөе.

Эр: Бүү хөдөл.

Ми: За за.

*******************

Су: Жиан арь авхай, сайхан санаа гаргаж. Яаж ийм төлөвлөгөө гаргаа вэ?

Хуай: Тарианы агуулах ард иргэдийн сэтгэлийг тайвшруулж, дайны үед тусалдаг. Би чамд агуулахыг хамгаал гэж  даалгасан. Гэтэл чи худал хэлж, ард иргэдээс хулгайлж байж.  Наад дүрэмт хувцасаа тайл. Чамд албат байх эрх байхгүй.

Шүэ: Зүгээр л аз  таарсан хэрэг. Тариа будаа хамгийн чухал болохоор. Агуулах руу дайрвал тэрнийг сандрах байх гэж бодсон.

Су: Би ч гэсэн зөв бодож. Жиан арь авхайг арга бодож олно гэж мэдэж байсан юм.

*****************

Лу: Найман хүн.

Шүэ: элсний уурхайд орж үзье.

Су: Хайж байгаа хүмүүс чинь элсний уурхайд байхгүй. Тэр  зүгээр л өнгөлөн далдлалт. Тэд энэ уурхайд байх ёстой.

Шүэ: Уулыг тойроод явбал урд талд нь хаалга байгаа.

Лу: Эзэнтэн. Би чадна.

Су: Тэрний хэлснээр хийе. Явъя.

Шүэ: Ийшээ байх ёстой.

Су: Итгэлтэй байна уу?

Шүэ: Тийм ээ. Энэ хонгил  нарийн. Юм зөөхөд тохиромжгүй болохоор хэрэглэдэггүй байх. Би эхлээд хараадахъя.

Лу: Тийшээ яв.

Шүэ: Газрын зураг дээр энэ хонгил байгаагүй дээ. Хааша явахаа би ч гэсэн мэдэхгүй байна.

Су: Тэгвэл хуваагдъя. Надтай тийшээ яв.

Лу: Тэгвэл би ийшээ явъя.

Шүэ: Тэр  зам газрын зураг дээр байсантай илүү адилхан байна. Тийшээ явъя.

Су: Тэгвэл солигдъё. Явъя.

Шүэ: Су гүн, наана чинь ямар байна? Зам байна уу?

Су: Буугаад ир... Болгоомжтой яваарай.  Явъя...

Эр: Юу хийгээд байгаа юм? Анхааралтай байгаач.

Эр2: Юунаас  айсан юм бэ? Одоо бүгд ажлаа хийж байгаа. Юу л болов гэж?

Эр: Хэлээд байна шүү,  болгоомжтой бай гэж. Сонсож байна уу? 

Су: Яагаад над руу хараад байгаа юм?  

Шүэ: Яваач.

Су: Чи л энд ирье гэж гуйсан шд. Биеийн хүчний ажлыг өөрөө хийх хэрэгтэй шд.

Эр: Нойр хүрээд байна  шд.

Эр2: Тэгээд би чамд үйлчлэх ёстой юм уу?

Эр: Яах вэ дээ, ганц удаа.

Эр2: Чамд хэлчихье.  Ямар нэг юм болох юм бол чи бид хоёр баларна гэж мэд.

Эр: Айлгаж гэнэ. Мөр жаахан бариад өгчих  л дөө.

Эр2: За за. ямар ч хэрэггүй юм хийж байх юм. чамд хэлчихье. Надта дэмий юм ярих хэрэггүй шүү.

Эр: Чи...

Эр2: Авхай, надтай бүжиглэхийг хүсээ юу?

Эр: Бүжиглэх гээ юу?

Эр2: Авхай, төөрчихөө юу? Битгий ай. Ах нартайгаа дарс ууя.

Эр: Ах нар нь гарах хаалга заагаад өгнө өө.

Эр2: Алив ээ,... Авхай, ч хүчтэй юм аа.

Шүэ: Су гүн. Болчихлоо.

Су: Сайн байлаа.

Шүэ: Хэрэггүй ээ. Биеийн хүчний ажил би хийчихнэ.

Су: Хол бай. Хоёр алхам ухар. Энийг өмс. Хурдан соль. Энийг өмс.

***************

Л: Шаг.

Ли: Энэ нүүдэл чиний нүүдэгээс эрс өөр байна.

Л: Эрсдэл бага, ашиг өндөр. Даруу байх шаардлагагүй.

Ли: Заримда эрсдэл бага  мэт харагдана. Тэр үед илүү болгоомжлох хэрэгтэй байдаг юм.

Л: Дахиад шаг.

Эр: Ноёнтон.

Бичиг: Су гүн Хуайшианд ирсэн. Тушаал хүлээж байна.

Ли: Юу болоо вэ?

Л: Жиан Ли, Шиао Хэн хоёр Хуайшианд байна. Алтны уурхайг мэдчихэж.

Ли: Энэний хариуд яаж нүүх гэж байна?

Л: Би бэлтгэлтэй байгаа.

***************

Эр: Бушуул бушуул. Хурдан хөдлөөч. Битгий залхуураад бай.  Бушуул. Хурдал... бушуулаач.

Шүэ: Гурван жилийн өмнө Хуайшианд газар хөдлөлт болсон.

Эр: Хурдан хөдөл гэж байна.   

Шүэ: Эндээс олборловол уул нурах  аюултай гэж байсан. Тэгээд хааны ордноос энэ уурхайг хаасан. Гэтэл яагаад...

Эр: Юугаа хийгээд байгаа юм?    Бос.

Шүэ: Энийг мэдэж байсан юм уу? Энэ алтны уурхайг шалгах гэж Хуайшианд ирсэн байх  нь ээ.   Гэхдээ энэ чинь эзэн хааны уурхай. Зөвшөөрөлгүй уурхай ажиллуулах чинь эх орноосоо урвасан хэрэг. Захирагч ноён яаж зүрхэлж байна аа?  Алтны уурхай.

Эр: Бушуул. Шүэ овгийн  гурван хүн... Шен Юрон. Ваннин гүнж. Бүгд холбоотой байсан байх нь.

Эр: Юугаа хийгээд байгаа юм?

Су: Тийм болохоор юутай холбогдсоноо мэдэж байна уу?

19-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home