The double-18

The double 2024-18

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Ф: эр, Хуайшианы шинэ захирагч

Лай: эр, Лиа Биао жанжин

Тан: эр, байцаагч түшмэл

На: эр, Луяанаас ирсэн Жиан Лигийн нагац ах Миншуан

Нэ: эм, Миншуаны эхнэр

Чи: эм, Чионжи, Фанфейгийн дүү Жаогийн хайртай бүсгүй

Ву: эм, Вулан

Ми: эр, Жиан Лигийн 3-р нагац ах/ээжийнх нь дүү

 

Гарчиг:  Тавилан. 18-р анги.   

Су: Сүүлийн үед Еэ өргөөнд хөл хөөр ихтэй байгаа. Яагаад ганцаараа явж байдаг билэээ?

Шүэ: Тэд хөөр баяртай байгаа ч, надад хамаагүй хэрэг.

Су: Дарс уух уу?

Шүэ: Юу гэсэн үг вэ?

Су: Надтай ярих зориг орж магадгүй. Өгүүлбэрээ дуусалгүй босоод явчих вий гэж айж байна.

Шүэ: Босоод явсан байсан ч, миний өгүүлбэрийг та дуусгаж чадахгүй гэж үү? Су гүн, та хэргээ яаж шүүдэг байсан бэ?

Су: Хэргээ хүлээхээс өмнө надаар ший тавиулах гэдэгээ боль.

Шүэ: Гүнийн өргөөний байцаах өрөөнд байхад та намайг байцааж дуусаагүй. Өнөөдөр үргэлжлүүлж болно.

Су: Ой санамж сайтай юм аа.

Шүэ: Хүссэнээ асуу. Жаахан ч гэсэн дарамт байхгүй бол хэн ч үнэнээ хэлэхгүй.

Су: Тийм бол, хэзээ нэгэн цагт язгууртан  авхайг сүрдүүлсэн гэж намайг буруутгах уу?

Шүэ: Хүссэн  үедээ үг сөргөөцөлдөж болох ч, өнөөдөр надад даатгачих.

Су: Овог чинь хэн бэ?

Шүэ: Өөр асуулт асуу.

Су: Үгүй ээ. энэ миний дүрэм.

Шүэ: Тэгвэл надад овог байхгүй.

Су: Тэгвэл нэр чинь?

Шүэ: Надад нэр байхгүй.

Су: Хаанаас ирсэн бэ?

Шүэ: Чинчэн уулын тэнэмэл сүнс. Би Жиан Ли биш.

Су: Мэднэ ээ. Чи бол бяцхан алаг муур.

Шүэ: Таныг мэддэг болоод удаж байгаа ч, эрээ цээргүй хэвээрээ байх шив.

Су: Зэвүү чинь хүрч байна уу?

Шүэ: Су гүн... үнэхээр... этгээд нэгэн.

Су: Бусад хүн намайг юу гэж бодох, бас юу гэж шүүмжлэх хамаагүй. Зэвүүн хүмүүс урт насалдаг юм. Инээ. Тон Жияаныг ялсан болохоор инээх хэрэгтэй. Өнөөдөр би буузаар дайлъя. Хөвсгөр, цагаан, шанз нь шүүслэг, зөөлөн.  

Шүэ: Шүлс амгарам амттай үнэртэй. Су гүн. Хүмүүс зөвхөн алдсан зүйлээ л нандигнадаг гэж бодож байна уу?

Су: Тэнэг хүмүүс л тэгдэг.

Шүэ: Тэгвэл би тэнэг юм байна. Өнөөдөр сар үнэхээр үзэгслэнтэй байна.

Су: Та тэнэг хүн биш. Чи хэзээ ч хүний уландаа гишгэж байгаагүй. Одоо харамсах  зүйл хичнээн олон байвч, та өнгөрсөнд ч, ирээдүйд ч өргүй. Тийм болохоор л энд эргэж ирээд, юу болсныг олж мэдээд, урагш харж, шударга үнэний төлөө тэмцэж чадаж байгаа.

Шүэ: Ийм байхыг чинь хараад дүр эсгэж буй мэт санагдлаа.

Су: Зүгээр ээ. Хойшид хүмүүс  намайг дахиад үзэн ядах болно.  

Шүэ: Луяан хот сайхан юм аа. Орой  болсон байна. Шөнийн эргүүл ирэх болж.

Су: Тэгвэл гэртээ харь даа.

Шүэ: Тэр миний гэр биш.

Су: А Ли. Хоригдол хүн хэн гэдэгээ батлах нь чухал. Гэвч хүмүүс бүх зүйл тодорхой байгаасай гэж хүсдэггүй. Одоо Луяан хот олны анхаарлыг татаж байгаа. Чи тэнэмэл сүнс байсан бол аль хэдийн үнс болчихсон байгаа.

Шүэ: Би сайхан амьдарна аа... Царайлаг юм аа... Су гүн. Хүмүүс зөвхөн алдсан зүйлээ л нандигнадаг гэж бодож байна уу?  

Су: Хоригдол хүн хэн гэдэгээ батлах нь чухал. Гэвч хүмүүс бүх зүйл тодорхой байгаасай гэж хүсдэггүй. Одоо Луяан хот олны анхаарлыг татаж байгаа. Чи тэнэмэл сүнс байсан бол аль хэдийн үнс болчихсон байгаа.

Шүэ: Гэр ээ? Надад гэр байхгүй.

********************

Тон: Эгч ээ, сая хүн мэдээ хүргэж ирлээ. Нэг авхай таны өргөөндөө урьсан байна.

Шүэ: Хэн юм?

Тон: Чионжи.

Шүэ: Чионжи?

Эм: Хотын өмнөд хэсэгт байдаг  энгэсэгний мухлаг.

Эм2: Тийм үү? Сайхан харагдаж байна.

Эм3: Өнгө нь гоё юмаа.  Өнгө нь үнэхээр гоё болж.

Эм: Тэгвэл би өмсөөд үзье. Бараг хатчихсан биз дээ?

Эр: Чионжи авхайтай уулзахаар  ирээ юу?

Шүэ: Тийм ээ.

Эр: Тан нь буцалчихсан. Жаахан хөргөөж байгаад уулгаарай.

Шүэ: Чионжи ямар өвчин туссаныг асууж болох уу?

Эр: Тон арь, эндээ хүлээж бай.

Тон: За.

Шүэ: Чионжи. Чионжи.

Чи: Жиан арь авхай. Тэнд ус  байгаа. Хийгээд уугаарай.

Шүэ: Юу болоо вэ? 

Чи: Тантай аль болох хурдан уулзахыг хүссэн юм. Гэвч... босч чадахгүй байна.

Шүэ: Юм мэдэж чадаа юу?   

Чи: Жиан арь авхай, язгууртан хүн. Гэхдээ Шүэ овгийнх биш. Ихийг мэдэх тусам таны хувьд зугаа төдий.

Шүэ: Язгууртан гэдэг үгийг март. Таны хэлсэнээр хүний амь миний хувьд зугаа төдий байсан бол би хүн биш.

Чи: Яах гэж? Энэ хүн амины хэрэг аль эрт болсон хэрэг. Илд буух үед үхэх ёстой болоод үхэх ёсгүй нь бүгд үхсэн. Энэ хэргийг дахин дэлгэвэл бузар булай бүхэн дахин гарч ирнэ. Таны дэгжин хувцас, бохирдохын нэмэр.

Шүэ: Энэ хорвоод эргэн эргэж, юу болсныг олж мэдэх зоригтой  бас шударга үнэнийг тогтоодог нэгэн байх ёстой.

Чи: Шүэ захирагч... үхээгүй...

Шүэ: Үнэн үү?

Чи: Хэд хоногийн өмнө... Хуайшианы хэдэн түшмэл Шихуа хүрээлэнд ирсэн.

Ф: Цуйжу? Цуйжу хаана байна?

Эм: Өө. Фен түшмэл.

Ф: Цуйжу.

Эм: Фен түшмэл ээ, яасан орой ирдэг юм. Та...

Ф: Цуйжуг  дуудаад ир.

Эм: Цуйжу. Цуйжу. Цуйжу өнөөдөр бие нь тааруу байгаа. Манайх гурван шинэ хүнтэй болсон. Бүгдээрээ их хөөрхөн. Шин Лиан. Юэ арь, хурдал хурдал, хурдал.

Эм: Очилоо.

Эм: Фен захирагч ирсэн.  Нааш ир.

Эр: Тонил. Бид нар өнөөдөр Цуйжуг  л авна.

Чи: Тэр хүмүүс өмнө нь нэг удаа ирж байна.

Эр: Цуйжу, гараад ир.

Эр2: Хурдал.

Чи: Миний дотны дүү Цуйжу тэдэнд үйлчилсэн юм. Тэд их  мөнгө өгсөн. Гэхдээ... Цуйжугийн хэлсэнээр тэр  гурав гурвуулаа согтчихсон байсан.  Тэд нар...

Эм: Яаж байна аа? Та нар яах гээ вэ? Намайг тавь. Намай тавь.

Ф: Цуйжу дүү минь. Ахыгаа санасан уу?

Эм: Фен захирагч аа, битгий л дээ... Намайг тавь. Фен захирагч аа, болохгүй ээ. Гуйж байна. Намайг тавь. Намайг тавь. Тавь гэж байна.

Эр: Дуугүй бай.

Эм: Гуйж байна. Намайг тавь. Үгүй ээ.

Чи: Цуйжу. Цуйжу...

Эм: Надад битгий хүр. Надад битгий хүр.

Чи: Би байна. Цуйжу. Муу араатнууд. Би очиж мэдэгдэнэ.

Эм: Болохгүй ээ. Эгч ээ, хэрэггүй. Ээжийгээ эмчлүүлэхэд надад мөнгө хэрэгтэй. Хэрэггүй.

Чи: Хоёр хоногийн  өмнө тэр гурав дахиад ирсэн.

Эм: Амттай шүү.

Чи: Тэдэн дээр очих хүн байгаагүй. Эзэгтэй бид нарыг сугалаа сугал гэсэн.

Эм: Сугал л даа. Гэрийнхэндээ энэ мөнгийг өгнө гэж бод.

Чи: Би явъя.

Эр: Хөөх.

Чи: Шүэ захирагчид цаазын ял өгсний дараа тэрнийг шууд цаазлаагүй. Зургаан сарын дараа цаазлахаар болсон. Одоо, тэрнийг цаазлах хугацаа ойртож байгаа. Би тэднээс өөр зүйл мэдэж чадаагүй. Зүгээр ээ. Миний үнэ цэнэгүй амь... шударга ёс ирэх өдрийг хүлээж тэсэхгүй нь.

Шүэ: Шударга ёс ирэх болно. Харж л байгаарай. Өөрийнхөө нүдээр хар. Тэд нар яаж дуусахыг өөрийнхөө нүдээр хар. Чионжи. Би заавал Хуайшианд очиж Шүэ овгийн  хэргийг сөхөж, чиний өшөөг авах болно. Тэр өөдгүй араатнуудыг өөрийн гараар баривчилж, арьсыг нь хуулж, цусыг нь уух болно. Тангараглая. Харж  л байгаарай. Заавал амьдрах ёстой шүү.

Чи: Тан шиг анд нөхөртэй Шүэ овог азтай юм. Жиан арь авхай. Энэ хайрцагт байсан зургийг санаж байна уу? Шүэ Жао тэнэг хүн биш. Энэ зураг зүгээр нэг зугаа биш. Би ухаан муутай болохоор л юу үлдээснийг нь мэдэхгүй байна. Шүэ Жаогийн сүүлчийн зураг. Танд үлдээе. Учгийг нь тайлаарай.

Шүэ: Чионжи. Тэсээрэй. Би оточ дуудаад ирье.

Чи: Эгч ээ. Би өөрийнхөө биеийг сайн мэдэж байна. Шихуа хүрээлэнд анх ирээд, олон удаа амиа таслах гэж оролдсон ч бүтээгүй. Одоо л ойлгож байна. Тэнгэр бурхан  намайг... тантай уулзуулахыг хүссэн байж. Эгч ээ. Амалсанаа яасан ч мартаж болохгүй шүү. Бидэн шиг хүмүүсийн өмнөөс шударга ёсыг тогтоогоорой.

Шүэ: Одоо болно оо. Би тан аваад ирье.

Чи: А Жао. Би очиж байна...

Шүэ: Чионжи. Чион- Чионжи.

********************

Лу: Эзэнтэн. Асрын  эзнээс асуусан. Чулан төлбөрөө бүтэн жилээр хийж. Алтаар.

Су: Алтан гулдмай юу?

Лу: Тийм бол  шалгахад амар байлаа. Ордноос  гаргасан алтан гулдмай биш байсан. Жижиг алт.

Су: Жижиг алтаар төлбөрөө хийсэн.  Ойр хавьд алтны уурхай байдаг бололтой.

В: Тийм байх боломжгүй. Хоёр жилийн өмнө өмнөдөд газар хөдлөлт болсон. Ордноос бүх уурхайг хаахыг  тушаасан. Луяаны уурхайн хоригийг цуцлаагүй байгаа. Энэ хавьд алтны уурхай байх ёсгүй. Төрийн уурхайг хааж болох ч ...

В: Хувийнх уу? Тэнгэр минь гэж. Хааны уурхайгаас нууцаар алт олборлоно гэдэг... урвасан хэрэг. Бид нар тэр уурхай хаана байгааг мэдэхгүй.

Су: Удаан нууж чадахгүй. Ажиллах хүн ховор, бас шууд нэвтэрч болох уурхайнууд ихэвчлэн ил, элсэн алтны уурхай байгаа. Вэн Жи, хаагдсан уурхайнуудын дагуу шалгааад үз.

В: Мэдлээ.

****************

На: А Ли. Хоёрдугаар нагац ах нь чамд торго сонгосон. А Ли.

Нэ: Ли арь. Самар ид. Ли арь.

Жиа: Ли арь. Энэ цэцэг чам шиг хөөрхөн байгаа биз. Би чиний өргөөнд аваачиж тавина аа. Таалагдаж байна аа?

На Нэ Жиа: Яасан?

Нэ: Муу юм болоогүй байгаа?

На: Хөөе. Арай олон юм бодсоор байгаад чам шиг... өөрийгөө дүүжилж, хана мөргөж, нуур  руу үсэрчихгүй байгаа? Аймаар юм аа. Үгүй байлгүй дээ. Тэрнийг шалгах хүн олох хэрэгтэй байх.

Жиа: Хүлээгээрэй, яагаад над руу хараад байгаа юм бэ? Би болхи, үг хэлэндээ хурц биш, бас хүн аргадаж мэдэхгүй шд.

На: Тэгвэл сугалъя.

Жиа: Ли арь. Богц аваад хаачих нь вэ?

Шүэ: Хийх чухал юм байна.

Жиа: Юу болоод байгааг хэлчих л дээ. Хэл л дээ, юу болоод байгаа юм?

Шүэ: Намайг явуул.

Жиа: Ли арь, хүлээ. Өнөөдөр байгаа байдлыг чинь хараад ямар нэг юм болсныг би мэдэж байна. Надад хэлчих. Олуулаа байх тусам хүчтэй.

Шүэ: Жэнюү сүмд байхдаа... би нэг эгчтэй болсон. Тэр байгаагүй бол би өдийд амьд байхгүй байсан. Тэр өвчнөөс болж нас барсан. Нас барахаасаа өмнө тэр надад аав нь Хуайшианы захирагч түшмэл хийдэг гэж хэлсэн. Бусдад гүтгүүлж, гэнэт амиа алдсан гэсэн. Жэнюү сүмд хоригдож байсан болохоор аавыгаа оршуулж чадаагүй. Намайг тэндээс явахаараа аавынхаа булшин дээр очиж тэрний өмнөөс цэцэг өргөөрэй надаас гуйсан. Тэгвэл хойд насандаа аавтайгаа дахин уулзана гэсэн. Би хүнээс асууж сураглаад өнөөдөр аав нь үхээгүй гэдгийг мэдсэн. Тэрнийг Хуайшианы гянданд хорьж байгаа гэнэ.

Жиа: Тэрний аавын хэргийг сөхөх гээ юу?

Шүэ: Үеэл эгч ээ. Та намайг энэ хэрэгт оролцох хэрэггүй гэж бодож байна уу?

Жиа: Миний мэдэх А Ли надаас ийм юм суух хүн биш. Шударга ёсны төлөө бол яаж ч байсан тэмцэнэ. Хэлээдэх, хаашаа явж байгаа юм? Би хамт явъя. Би ч гэсэн юмаа баглая.

Шүэ: Үеэл эгч ээ. Хоёрдугаар  нагац ах саяхан гэртээ ирсэн. Та худалдаа наймааг хариуцаж байгаа. Та эндээ үлдсэн нь дээр. Хуайшиан руу... би өөрөө явъя.

Жиа: Намайг гадны хүн шиг үзэхээ боль. Өөр газар бол яая гэх вэ. Гэхдээ Хуайшиан. Санаа зовоод байна.

Шүэ: Юу гэсэн үг вэ?

Жиа: Манай Еэ овог Хуайшианд мухлагтай байсан. Захирагч түшмэлийг солигдсоны дараа...

Эр: Татварын  шалгалт. Танай мухлаг өнгөрсөн сар  түрээсийн татвар төлөөгүй байна. Яасан? Танай Еэ овог Хуайшианы газар нутаг дээр бослого гаргах гээ юу?

Эр2: Эрхэм ээ. Бид түрээсийн татвар, зөвшөөрлийн татвараа бүгдийг нь төлчихсөн. Таны өгсөн татвар төлсөн  гэсэн баримт байгаа. Түр хүлээгээрэй, эрхэм ээ.   Би аваад ирье.

Эр: Татварын баримт хуурамчаар үйлдэнэ гэнэ ээ? Өнөөдөр баригдахыг хүссэн юм биз дээ? Тэрнийг хүл, аваад яв.

Эр2: Эрхэм ээ. Эрхэм ээ. Эрхэм ээ. Эрхэм ээ. Эрхэм ээ. Эрхэм ээ. Би татвараа төлье.

Жиа: Их тайван сайхан газар байсан. Одоо ялзарч, хахуульд идэгдсэн. Тэгээд тэнд худалдаа явуулах аргагүй болоод мухлагаа хаачихсан. Чи тийшээ явах гэж байгаа бол би яаж ч байсан хамт явна.

Ми: Жиа арь ч гэсэн явж болохгүй. Би явъя.

Жиа: Хоёрдугаар авга ах аа. Хүний яриа нууцаар сонсож байна уу?

Ми: Би нууцаар сонсоогүй бол та хоёрын, нэг нь ганцаараа явах гэж байгааг... нөгөө нь дагаж явж төвөг удах гэж байгааг яаж мэдэх юм?

Жиа: Намайг дутуу үнэлэх хэрэггүй шүү, би явна.

Ми: Чи гэртээ л байж бай. Миний хамгаалалтын пүүс бүтэлгүйтсэн ч гэсэн миний чадвар хэвээрээ байгаа шүү. А Лийг хамгаалж чадна. Чи хэрэгт дурлаж явах юм бол, ямар нэг юм болбол би хэнийг нь аврах вэ?

Жиа: Та...

Шүэ: Үеэл эгч ээ. Та гэртээ байж бай. Би хоёрдугаар нагац ах, хоёрдугаар нагац эгчид энэ талаар яаж хэлэхээ мэдэхгүй байна. Та надад тусал л даа.

Жиа: За яах вэ. Гэрийнхнийг надад даатгачих. Ямар нэг юм болбол надад шууд хэлээрэй. Хуайшиан ойрхон болохоор би шууд туслахаар очино.

Шүэ: За. Тэгвэл үеэл эгчид гялайлаа.

*****************

В: Эзэнтэн, олчихсон. Яах аргагүй элсэн уурхай байна лээ. Дон уул уруудаад алхаж явтал гурван бээрийн дотор байсан.

Лу: Далдлаагүй байна уу?

В: Далдлаагүй байсан. Элс, шороо олборлож байгаа нэрийдлээр ажиллаж байна  лээ. Өдөр нь элч ухаж байгаа юм шиг харагдсан. Ажиллах газруудаа ухаалаг сонгосон байна лээ. Голын дагуу байрлуулсан байсан. Эхнийх нь хаагдсан уурхайн яг дэргэд байсан. Таа л даа. Уурхай онгорхой байсан.

Лу:  Тэгэхээр нунтаг алт олборлож байгаа юм байна. Дээр нь хааны уурхайгаас шүү.  Тийм байх ёсгүй. Алтны шороон ордыг ил аргаар олборлож, шинэ уурхай нээнэ гэдэг... Тийм олон ажилтан байгаа гэж үү?

Су: Хааны уурхай хаана байдаг юм?

В: Хуайшианд.

Су: Хауйшиан?

В: Та гайхсан уу? Шуналаасаа болж хоригдсон Шүэ Хуай Юан тэндхийн захирагч түшмэл байсан.

Су: Ийм юм байх гэж. Тэр шороон ордыг хэзээ нээсэн бэ?

В: Тэр... Хагас жил орчмын өмнө.

Су: 6сарын өмнө, Шүэ Хуай Юаныг барьж хорьсон. Алтны ордыг барьсан.

В: Та энэ хэрэг Шүэ овогтой холбоотой гэх  гээ юу?

Су: Тэд өөрсдөө шороон ордын алтыг олборлож чадна. Гэхдээ Хуйшианы хилийн ойролцоо байдаг эзэн хааны битүүмжилсэн алтны уурхайл олборлорыг хүсэх юм бол нийслэлд хичнээн том ар талтай байсан ч, орон нутгийн  захиргаанд хүрч чадахгүй.

В: Юу нь хэцүү  байдаг юм? Хүрч чадахгүй бол худалдаад л авчихна шд. Луяаны тэр дорд захирагч ч гэсэн дээдчүүлд долигонож байсан шд.

Су: Худалдаж авч чадахгүй бол яах вэ?

В: Тэгвэл зүгээр л... эзэн таны хэлж байгаагаар... Ли Жоннан эзэн хааны уурхайгаас мөнгө завшаад зогсохгүй, Шүэ Хуай Юаныг гүтгэсэн байх нь ээ?

Су: Шүэ Фанфей, Шүэ Жао хоёрын үхэл ганц Ваннины дургүйг хүргэснээс болоогүй юм шиг байна. Тэд нар Шүэ Хуай Юан энийг  хүүхдүүддээ хэлчихэж магадгүй гэж айсан байх, тэгээд тэдний амыг барьсан байна. Хуайшиан руу явах хэрэгтэй болох нь.

В: Эзэнтэн, Хуайшиан руу гэнэт явахаар шийдсэн гэдэгээ Жиан арь авхайд хэлэхгүй юм уу?

Су: Би хаашаа явахаа мэдэгдэх хэрэгтэй гэж үү? Хэллээ гээд буруудах биш.

Бичиг: Хуайшиан.

Эр эр: Өрөвдөж хайрлаач. Сайн үйл үйлдэж өглө хайрлаач. Өглөг хайрла.

Шүэ: Аав аа. Аав аа, энийг идмээр байна.

Эр: Хатаасан жимс аваарай.

Хуай: За.

Эр: Үнэрт энгэсэн аваарай.

Хуай: Алив, нэгийг сонгоод ав.

Эр: Эрхэм ээ, хар даа. Аль нь таалагдаж байна?

Хуай: Аль нь гоё байна?

Шүэ: Энийг идье.

Хуай: Энийг авъя. За...

Шүэ: Аав аа.

Хүүхдүүд: Би авъя. Надаа. Надаа. Надаа л даа.

Эр: Хүүхдүүд ээ, эргээд ир. Хичээлдээ ор гэж байна.

Хуай: Хүүхдүүд ээ. Багшийнхаа үгэнд ор. Хурлан хичээлдээ ор. Хичээл чинь тарахаар Шүэ ах нь амтатнаар дайлна,  за юу?

Хүүхдүүд: За.

Шүэ: За.

Хүүхдүүд: Шүэ ах аа, гялайлаа.

Хуай: За яв.

Хүүхдүүд: Хичээл орлоо.

Хуай: Хичээлээ тарахаар амттан идээрэй. За яв. Алив. Хичээлдээ ор. Хурдан...

Эр: Хойшоо хойшоо. Холуур яв.

Шүэ: Өнгөрсөн зургаан сар... Хуайшианд юу болсон юм бол?

Ми: Энд орж жаахан амаръя.

Шүэ: За.

Хүмүүс: Сүүлчийн бооцоо. Өөрчлөхгүй шүү.

Эр: Алив ээ, нэг хоёр гурав. Зургаан жижиг.

Ми: Эзэн.

Эр: Очилоо.

Ми: Эзэн. Энэ дэн буудал биш юм уу? Юун мөрийтэй тоглоомчид вэ?

Эр: Гадны хүн байж хамаагүй ярих хэрэггүй. Энэ хүмүүс бүгд мужийн захиргаанд ажилладаг хүмүүс.

Эр: Сүүлчийн бооцоо. 11, том.

Эр: Би тоглохоо болилоо. Болилоо.

Эр: Хөөе. Битгий яв. Хаачих гээ вэ? Үргэлжлүүлээд тогло.

Эр: Мөнгөө дуусчихсан... Мөнггө байхгүй.

Эр: өргөөний хөрөнгийн бичиг чинь байгаа биз дээ. Барьцаанд тавьж болно шд.

Эр: Мөнө байхгүй ээ? Тэгээд яах гэж ирсэн юм?

Эр: Мөнгөгүй гэсэн үү?

Эр: Оролцох хэрэггүй. Ийм юм байнга болдог юм. тоох хэрэггүй.

Ми: За яах вэ. Хоёр өрөө авъя.

Эр: Арван  лиан.

Ми: Арван  лиан? Энэ чинь дээрэм биш үү?

Эр: 70%-ийг нь мужид татварт өгдөг юм. Тэгэхгүй бол дэн буудлаа ажиллуулж чадахгүй.

Ми: Хөөх.  Би...

Шүэ: Явъя. Би нэг газар мэднэ.

Ми: Дуу чимээ багатай газар олохоос.

Эм: Энэ хүүхдүүдийн гүйлдэж байгааг хар даа.

Эм: Шинэхэн байна. Гэртээ жаахныг аваад яв.

Ми: Энд... дэн  буудал байдаг юм уу?

Шүэ: Гуравдугаар нагац ах аа. Тэр гүүрний дэргэдэх өргөө хоосон байх ёстой. Та очоод асуугаад ирээч. Нэг хэсэг байрлаж болох байх.

Ми: Чи яаж мэдэж байгаа юм?

Шүэ: Би тааж байн. А Шун. Явъя.

Эр: Шүэ авхай, энэ бэлгийг танд авсан юм. Миний сэтгэлийн бэлэг болохоор авчих л даа. За яах вэ.

Эр: Нууцаар харж байна уу?

Ч : Хөөе. Дуугүй гэм. Манай А Лийд ямар хүү таалагддагийг харах гэсэн юм. Би А Лийг багаас нь харсан. Сүүлийн  үед хүмүүс сүй тавихаар ирдэг болсон. А Ли бүгдэд нь татгалзсан. Ингэхэд ямар хүн таалагддаг юм бол оо?

Эр: Чамд ямар хамаатай юм?

Шүэ: Чунфан эгч ээ.

Ч: А Ли. Гялайлаа, А Ли.

Шүэ: Эзэгтэй, энэ өргөөг яагаад битүүмжилсэн юм бол? Надад буруу бодол байхгүй. Би зүгээр л Шүэ захирагч, тэрний гэр бүлийн талаар асуух гэсэн юм.

Эр: Хурдан ор.

Ми: Чиний хэлдэг яг  зөв байж. Тэнд хүн байрлах өрөөнүүд байгаа  гэж байна.

Шүэ: А Шун. Очоод өрөөнүүдээ цэвэрлэж бай.

Ш: За, авхай.

Ми: Хөөе. Завин дээрээс ачаануудаа аваад оруулчих.

Ш: За.

Ми: Яв яв.

Шүэ:  Мужийн  захиргаанд очъё.

Ми: Тийшээ очиж яах юм?

Шүэ: Одоогийн Хуайшиан... миний... тэр дүүгийн хэлсэнээс их  өөр байна. Яагаад ийм болсныг мэдэх хэрэгтэй. Энэ мужийг ямар хүн захирдагийг хармаар байна.

Ми: Дөнгөж ирчихаад шууд захирагчийн газар очих юм уу? Тэгвэл сэжиг авахуулахгүй гэж үү?

Шүэ: Гуравдугаар нагац ахаас гуйх юм байна.

Эр: Бооцоогоо тавь. Бооцоогоо тавиарай.

Ми: Холд холд холд холд.

Эр: Энэ одоо хэн бэ?

Ми: Нүд хорсчихлоо байна.

Эр: Хөөе. Хүссэн хүн нь бооцоо тавьж болно. Яагаад хүний хэрэгт оролцоод байгаа юм?

Ми: Би тэрнээс их бооцоо тавимз.

Эр: Өө. Алив, бооцоогоо тавь.

Ми: Чимээгүй! Хараад сурч ав.

Эр: Чи... хэрэг тарих гээ юу? 

Ми: Тэгвэл хүрээд ир л дээ.

Эр: Тэрнийг барь. Энийг хар. Хамаг юм эвдээд хаячихлаа. Бас манай хүмүүсийг гэмтээчихлээ. Авч яваад шийтгэ. Сайн шийтгээрэй.

*******************

Ф: тэр хуучин бөмбөрнөөс дуу гардаг байх нь ээ. Хэн бэ? Тасралтгүй нүдээд.

Бичиг: Фен Ютан.

Ф: Зүүдийг маань тасалдуулаад. Тэр хүнийг доош нь харуулж хэвтүүлээд, 20удаа банзад. Энэ... чинь... нөгөө Шүэ...

Шүэ: Фен захирагч аа. Би бол ордны тэргүүн сайд, хааны зөвлөх Жиан овогтын охин Жиан Ли байна.

Ф: Гэмт хэрэгт холбогдсон түшмэлийн охин байж, ордны түшмэлийн охин болж жүжиглэнэ гэнэ ээ? Хүн ир, тэрнийг аваад яв.

Шүэ: Цадиггүй. Надад хүрэх юм бол,толгойгүй болно гэж мэд. Фен захирагч аа, сайн л бодоорой доо. Өнөөдөр та надтай  өөрийн амиар дэнчин тавьж байна. Жирийн, эрх мэдэлгүй эмэгтэйчүүдийг тамлах чинь багадаад... Тэргүүн сайдын охиныг гүтгэх юм бол нэрээ бичих булшгүй үхнэ гэж мэд.

Ф: Та... та үнэхээр...

Шүэ: Фен захирагч намайг хэнтэй андуурсныг мэдэхгүй. Гэхдээ манай аав ордны тэргүүн сайд. Надад ямар нэг муу юм тохиолдвол Хуайшиан муж хариуг нь төлөх болно.Тэгвэл та ч гэсэн 7-р зэргийн түшмэл цолоо алдах болно.

Ф: Хүмүүс ийм адилхан байдаг гэж мэдсэнгүй. Мунхаг намайг өршөө. Жиан арь авхай, өршөө. Жиан арь авхай, манай мужид ямар хэргээр ирээ вэ? Надаар туслуулах юм байна  уу?

Шүэ: Та нар миний хүнийг хорьсон.

Ф: Юу болсон юм?

Эр: Мөрийтэй тоглоомын газарт хэрэг тарьсан нөгөө залуу.

Ф: Мөрийтэй тоглоомын газар аа? Мөрийтэй тоглоомын  газар гэнэ шүү.  

Эр: Өршөө.

Ф: Мөрийтэй тоглоомын  газар аа? Мөрийтэй тоглоомын  газар аа? Эмсийн хүрээлэн, Мөрийтэй тоглоомын  газар гэж байхгүй. Манай Хуайшиан цэвэр ариун  гэм зэмгүй хүмүүсийн нутаг.  

Эр: Дэн буудалд үймээн тарьсан хүн.

Ф: Тэр хүнийг би мэднэ. Даварсан нөхөр байгаа юм. Дэн буудлын газрыг сүйтгэчихсэн. Гэхдээ, Жиан арь авхай өөрөө авахаар ирсэн болохоор тэрнийг өгчих.

Эр: Тийм ээ. Тийм тийм.

Ф: Гэхдээ дэн буудлыг сүйтгэсэн болохоор нөхөн төлбөр авахгүй бол болохгүй. Тэгэхээр...

Шүэ: Тон арь... Фен захирагчий ард иргэддээ ингэж санаа тавьдаг гэж мэдсэнгүй. Аргагүй л хариуцлагатай захирагч юм.

Ф:Энийг  ав. Яалтай билээ? Мужийн захирагч болохоор өдөр бүр ард иргэдийнхээ төлөө санаа чилээх юм даа. Яваад аваад ирээч.

Эр: За за за.

Ф: Жиан арь авхай, Хуайшианд ирэх байсан юм бол урьдчилж хэлэхгүй яагаа вэ? Манай муж жижигхэн газар. Хүлээж авч чадсангүй. Ингэвэл ямар вэ? Та ямар төлөвлөгөөтэй байна? Би таны зардлыг даая.

Шүэ: Хэрэггүй ээ. Би нагац ахаасаа худалдаа наймаанд суралцахаар ирсэн. Ааваасаа тусламж гуйгаагүй болохоор Фен захирагч төвөг удах хэрэггүй.

Ф: Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Жиан арь авхай, язгууртан гаралтай атал өөрийгөө хөгжүүлсээр л явна. Бидэн шиг хүмүүст үлгэр дууриал болж байна. Та нар... нааш ир... Яаж мөнгө олж байна?  Яаж мөнгө олж байна? Шинэ хүмүүс болохоор сайн сургахгүй бол болохгүй.

Эр: Захирагч аа.

Ф: Өө. Жиан арь авхай, өршөөгөөрэй. Манай яаманд ажилладаг хүмүүс түргэн ууртай, тэнэг хүмүүс байдаг юм. Дандаа бодохгүй хөдөлж байдаг юм.  Би шинэ хүн болохоор эд нарыг яаж хянахаа сайн мэдэхгүй л байна. Тэгээд л...

Шүэ: Нагац ах аа. Одоо зүгээр ээ. Хэдүүлээ явъя. Фен захирагчид талархая.

Ф: Байз. Жиан арь авхай, ямар нэг юм болбол над дээр аль болох хурдан ирээрэй. Би Жиан арь авхай танд дор нь шийдээд өгнө.

Шүэ: Гялайлаа. Тэднийг нүд салгахгүй ажигла.

Ф: Манай яаманд ажилладаг хүмүүс түргэн ууртай, тэнэг хүмүүс байдаг юм. Дандаа бодохгүй хөдөлж байдаг юм. 

Чи: Зургаан сар... Шүэ захирагчийг тамалж зугаагаа гаргадаг байсан гэсэн.

Ми: Хаашаа явж байгаагаа хараач гэм.

Шүэ: Эзэгтэй, та зүгээр үү?

18-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home