The double-17

The double 2024-17

Үргэлжлэх хугацаа: 56мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Лай: эр, Лиа Биао жанжин

Тан: эр, байцаагч түшмэл

На: эр, Луяанаас ирсэн Жиан Лигийн нагац ах Миншуан

Нэ: эм, Миншуаны эхнэр

Чи: эм, Чионжи, Фанфейгийн дүү Жаогийн хайртай бүсгүй

Ву: эм, Вулан

Ми: эр, Жиан Лигийн 3-р нагац ах/ээжийнх нь дүү

 

Гарчиг:  Тавилан. 17-р анги.   

Ми: Юугаа харсан юм? Би... Еэ овогт оо?  Би дэн буудлын Мин Юү байна. Еэ овгийн Мин Юү биш.

Шүэ: Гуравдугаар нагац ах аа. Таныг тийшээ явахад хэн ч саад болоогүй. Наад... эхлээд наадахаа тавьчих, за юу?

Ми: Тавихгүй. Тэр миний, Еэ Мин Юүгийн эмэгтэй. Би аваад явна. Энд ганцааранг нь үлдээхгүй.

Шүэ: Наадах чинь... таны эмэгтэй биш.  итгэхгүй байвал... дуудаад үз. Хариу хэлэх нь үү?

Ми: Би яасан  ч орхиж явахгүй. Орхихгүй гэж байна.

Шүэ: Буцаад яв. Хурдан тавиач. Хурдан  буцаад яв. Буцаад яв гэж байна.

Ми: Надад битгий хүр. Өршөө. Өршөө... Би таны өмнө түмэн буруутай.  Би түмэн буруутай. Би таныг хамгаалж чадаагүй. Би таныг хамгаалж чадаагүй. Жэнжэн эгч ээ. Таныг санаад байна. Эргэж ирээд намайг ганц удаа ч болов хараач дээ. Би өдөр, шөнөгүй таныг боддог. Гуйж байна. Ганцхан удаа... ганцхан удаа... Жэнжэн эгч ээ.

Су: Лу Жи.

Шүэ: Чи...  Миний Гуравдугаар нагац ах.

Су: Гэр рүүгээ явчихлаа. 

Шүэ: Сайн байлаа. Сайхан өдөр байлаа. Чи... их буу. Пүн. Пүн.

Су:  Чи согтсон байна.

Шүэ: Хэн согтсон гэж? Би согтоогүй. Би согтож болохгүй. Согтож болохгүй. Би согтоогүй. Согтож болохгүй.

Су: Юу хийж  байгаагаа ч мэдэхгүй согтсон байна.

Шүэ: Шиао Хэн.

Су: А Ли.

Шүэ: Царайлаг юм аа.

Су: Ичгүүргүй гэдэг нь.

Шүэ: Чи царайлаг гэдэгээ мэдэх үү? Чи согтчихсон уу?

Су: Би согтоогүй.

Шүэ: Шиао Хэн, чи эр  хүн биш. Дарс уучихаад согтохгүй.  Ингэхэд чи үнэнээ хэлж үзсэн юм уу? 

Су: Тэгвэл чи? А Ли... Ингэж их уучихаад... чи ч гэсэн  үнэнээ хэлээгүй биз дээ?

Шүэ: Гялайлаа, Су гүнтэн. Гялайлаа, Су гүн. Гялайлаа, Су гүн. Гялайлаа, Су гүн. Гялайлаа, Су гүн.

Су: Эгцхэн зогс. Гэрт чинь хүргээд өгье.

Шүэ: Гэр ээ? Надад гэр байхгүй.

Лай: Оролцох хэрэггүй гэж зөвлөе. Үгүй бол, гэр бүл чинь эрт орой хэзээ нэгэн цагт үгүй болно.

Су: Ийм юм байх гэж. Надад ч гэсэн гэр байхгүй.

***************

Жиа: А Ли хааччихав аа? Орой болчихоод байхад. Чи мэдэхгүй гэж үү?

Тон: Авхай, гуравдугаар нагац ах дээр очсоныхоо дараа намайг буцаад яв гэсэн. Хаашаа явахаа надад хэлээгүй.

Жиа: Яадаг юм билээ дээ. Энэ усан  бороо шөнөжин орох шинжтэй байдаг.  Чи яагаад санаа зовохгүй байгаа юм? Чи тэрний шивэгчин мөн үү?

Тон: Санаа зовлоо гээд яах юм?

Жиа: Санаа зовсон чинь ирчихлээ. Хурдан хурдан хурдан.

Тон: Авхай.

Су: Согтчихсон байгаа.

Жиа: Яах гэж ийм их дарс уулгасан юм бэ? Яаж байгаа юм? Чи хэн юм?

Су: Тэрний аврагч байна.

Жиа: Аврагч аа?

*******************

Ву: Эзэнтэн.

Чу: Байдал ямар байн?

Ву: Бүх зүйл сайн. Эзэн таны талд ч гэсэн бүх зүйл сайн уу? Та энэ сар оройтож ирлээ. Вулан би танд санаа зовж байлаа.

Чу: Дай улсаас зугтахдаа чи халдлагад өртсөн. Би чамайг энд авчирчсан болохоор  хойшид чи эндхийг хариуц.

Ву: Намайг аврах гэж та өөрийгөө эрсдэлд оруулаагүй бол Вулан би одоо үхчихсэн байгаа.

Чу: Эндхийн асуудлыг цэгцэлэхээс  гадна би Луяан руу явж байна. Чамаар хийлгэх юм байна.

Ву: Эзэн та айлд.

Чу: Бидний дунд урвагч байна. Тэдний учрыг олох хэрэгтэй.

Ву: Хэн юм?

Чу: Мөн  л Дай улсын иргэд.

Бичиг: Чу Лан.  

Мэдэхгүй хэлээр ярилцана:

Чу: Дүү чинь миний гарт байгаа. Тэрний амь чамд хамаагүй болоо юу?

Ву: Таны юу хэлэх гэснийг ойлгосонгүй.

Чу: Чи надад олон жил ажилласан. Чамд сүүлчийн боломж олгоё. Миний талд орох уу, эсвэл Су гүнгийн талд уу?

Ву: Мэдээж, үргэлж таны талд.

Чу: Тэд хаана байгаа вэ?

Ву: Бидний дээр.

Су: Хэдүүлээ вэ?

Ву: Гурвуулаа.

Чу: Итгэлтэй байна уу?

Ву: Нийслэлээс хүн дагуулж ирээгүй. Эндхийн захирагчидтай дотно биш болохоор нэмэлт хүч байхгүй.

В: Ямар хэл вэ? Хаанахаар яриад байна?

Су: Дай улсын хэл.

В: Та яриаг нь ойлгож байна уу?

Чу: Цайгаа уу.

Эр: Хааччихав?

Чу: Су гүн ирсэн бол, гарч ирээд суухгүй юм уу? Уулзалгүй уджээ, Шиао Хэн.

Су: Тэр байна.

Чу: Нэгэнт ирсэн болохоор өнөө шөнө явна гэж саналтгүй.

Су: Намайг энд үлдээх чадвар байгаа эсэхийг харж л байя.

Лу: Болгоомжтой.

Су: Иймхэн чадвартай байж, дэн буудалд дууч эм хийсэн нь дээр.

Чу: Су гүн алж чадахгүй бол би тусалъя.

Ву: Яагаад?

Чу: Вулан. Чиний дүү та хоёр ялгаагүй хэрэггүй амьтад.

Ву: Миний дүү...

Чу: Чи надаас бас бүлгээс урвасан. Би тэрнийг яах гэж амьд үлдээх юм? Дүүтэйгээ тамд уулзаарай.

Су: Өрөвдөх сэтгэл алга. Өнөө шөнө юу болсныг Чен ван мэдэх л болно.

Чу: Чен ван дээдэс чамд анхаарал хандуулахгүй. Надтай уулзахаасаа өмнө их уужээ.

Су: Чамд ноцтой хандах хэрэг алга. Нэгийн эсрэг тав. Чен вангийн хүмүүс ч мөн дөө. Аргагүй л харгис байна.

Чу: Ялж л байвал.

В: Бид өнөөдөр энд үхэх үү?

Лу: Хараахаа боль.  

В: Чамтай хамт үхэх юм бол тамд очсон ч ханьтай байх нь.

Лу: Дайр.

Су: Таныг ирнэ гэж мэдсэн юм аа.

Лай: Амаа тат. Чиний төлөө ирээгүй.

В: Зугтана гэнэ ээ?

Лу: Яасан ч үгүй.

Лай: Бүгдийг нь хүл.

Су: Биао жанжинд гялайлаа.

Лай: Юун жанжин? Шиао Минханы өр цайрсан гэж бод. Явъя. Шиао Минханы нэрийг цагаатгасны дараа намайг дарсаар дайлаарай.

Су: Тэгнэ ээ.

В: Эзэнтэн, зугтчихлаа.

Су: Эднийг авч явж байцаа.

Лу: Мэдлээ.

****************

Эр: Захирагч аа. Хар зах дээр байдаг мэдээлэгч Лай Биао мэдээлэл задруулсан гэж хэллээ.

То: Аргагүй л  Жиан овогтын охин юм. Чадвартай юм аа. Лай  Биаогийн амыг нээлгэж чаддсан байна. Тэгвэл тийшээ ихийг санаж очоод...

Эр То:  урам хугарах байх даа...

**********************  

Тон: Эгч ээ, дахиад бөөлжих нь үү?

Шүэ: Босохоор л толгой эргээд байна.

Тон: Эгч ээ, би өтгөн цай бэлдээд ирье. Тэгвэл дотор чинь зүгээр болно.

Шүэ: Хөөе. Өнөөдөр хийх ажил их байгаа. Өтгөн цай ууж байх зав алга.

Жиа: А Ли. А Ли, дотор чинь зүгээр болж байна уу? Алив хараадахъя.

Шүэ: Дээрдэж байна.

Жиа: Хүчлэх хэрэггүй ээ. Чи өчигдөр их согтсон байсан. Өнөөдөр дотор чинь муу байгаа байх. Би гэдсэнд сайн улаан буурцагны шөл, гаатай ундаа хийлгээд ирсэн.  

Шүэ: Гялайлаа, үеэл эгч ээ. Үеэл эгч ээ, асуух юм байгаа юм уу?

Жиа: Өчигдөр гуравдугаар нагац ах та хоёр юу хийсэн юм?

Шүэ: Луяаны хар зах дээр очсон. Туолуо цэцэг авсан  хүнийг олох гэж. Өнөөдөр бүх зүйл санаснаар болох юм бол Сычуан торгоны хэргийг илчилж чадах байх.

Жиа: Аан. Тэгвэл... Энэ юу билээ?

Шүэ: Би согтож болохгүй. Би согстоогүй.

Жиа: Энэ юу билээ? Энэ   юу вэ?

Шүэ: Наадах чинь... танихгүй хүн.

Жиа: Танихгүй хүн? Тэр хүн чиний аврагч гэж хэлсэн  дээ.

Шүэ: Зүгээр  л дэмий юм ярьж байгаа юм. Үеэл эгч ээ, тэрнийг тоох хэрэггүй.

Жиа: Танихгүй хүн гээгүй билүү? Их л дотно харагдаад байсан даа?

Шүэ: Би явахад бэлдье. Туолуо цэцэг хаанаас ирснийг мэдэх ёстой.

Жиа: Байз. Би хамт  явъя л даа, тэгэх үү? А Ли, чи хаашаа ч явсан би хамт явна.     

Эр: Авхай, болохоо байлаа. Хоёрдугаар  эзэгтэй дахиад л яаман дээр очиж өөрийгөө дүүжилнэ гээд байна.

Шүэ: Үеэл эгч ээ, Еэ өргөөнд байж бай. Араа хамгаалж бай.

****************

Шүэ: Дарс чинь гараагүй байна.

Ми: Өчигдөр чи яаж ялсан юм? Би Лай Биаог зөндөө уусан гэж сонссон. Луяанд тэрнээс сайн уудаг хүн байхгүй.

Шүэ: Ярих ч хэрэггүй. Тэртэй тэргүй ялагдсан нь үнэн.  

Ми: Гайхуулж байгааг нь. Ээж чинь ч гэсэн багадаа ийм байсан. Ажил хэргээ ярья. Хөөе. Лай Биао худалдан авагч хэн гэдгийг хэлсэн үү?

Шүэ: Луяаны цорын ганц худалдан авагч Дафэн тан барих газар.

Эр: Хүн байна  уу? Үүдээ.

Эр: Хашгираад нэмэргүй ээ. өглөөнөөс хойш хүмүүс  нэг нэгээрээ ирээд нүдэж байгаад явсан. Хаалгаа тайлахгүй байна лээ. Гадагшаа явсан байх.

Ми: Хаашаа явсан юм? Хэзээ эргэж ирэхээ хэлсэн үү?

Эр: Хэн мэдлээ. Бичиг ч наагаагүй байсан. Өчигдөр уг нь байж  л байсан.

Ми: Алтан усны тоглоом тоглох үеэр хэтэрхий анхаарал татаад хэн нэг нь хэлчихсэн юм бол уу?

Шүэ: Лай Биао дээр дахиад очъё.

Ми: Хөөе. Хэрэггүй. Эзэн.

Эр: Аан?

Ми: Сандлаа түр  зээлүүлээч.

Эр: Ав ав.

Ми: Сайн шалгаарай.

Шүэ: Болгоомжтой.

Ми: Эзэн.

Шүэ: Хаачих нь вэ?

Ми: Өглөө эрт гарсан болохоор... надад идэх юм аваад өг.

Шүэ: Хүссэнээ ид. Би  дайлъя.

Ми: Эзэн. Хоёр бууз авъя.

Эр: Одоохон.

Эм: Хөөе.

Эр: Юу вэ?

Эр: Тэрийг хар даа.

Ми: Эд нар яагаад ирдэг билээ? Баларлаа. А Шун  дотор байгаа шд. Хөөе. Та нар...

То: Жиан арь авхай. Ингэж таарах гэж.

Шүэ: Өглөө эрт тан  барих газарт ийм олон хүн дагуулж ирдэг. Та хүндээр өвдөө юу?

То: Би сайн байгаа. Дафэн тан барих газарт хүн амины хэрэг гарсан гэж дуулаад ирлээ. Эндхийн захирагч болохоор сүйх тэргээ ч бэлдэж чадалгүй яарч ирлээ. Та хоёр ч гэсэн тэрийг сонсоод ирээ юу?

Шүэ: Бид мантуун бууз идэхээр ирсэн юм. Гуравдугаар нагац ах аа. Сууя. Занганд орчихлоо. Тон захирагч.

Тү: Тон захирагч аа. Тан барих газрын найман хүн хэрцгийгээралагдаж. Ганц ч амьд хүн алга. 

То: Найман хүн гэнэ ээ? Найман хүний амь.

Эр: Бурхан минь. Тан барих газрын хүмүүсийг бүгдийг нь хөнөөчихөж.

Эр:Одоо яадаг билээ?

Тү: Бид сэжигтнийг барьсан. Аваад ир.

Эр: Би тан авахаар ирсэн юм. Хаалганы завсраар цус үнэртэхээр нь би ханана дээгүүр нь давж орсон.

Тү: Арын хаалгаар тан авдаг хүн байдаг юм уу?

Шүэ: Суу.  Тайван бай. Тэгэхгүй бол  А Шуныг аварч чадахгүйгээс гадна бид ч бас буруутна.

То: Хамсаатан чинь хэн бэ?

Эр: Би зүгээр  л энүүгээр явж байсан юм. Итгэхгүй бол бууз зарж байгаа хүнээс асуу. Би хаалгыг  нь удаан нүдсэн. Тэгээд нээхгүй болохоор нь орсон юм.

Тү: Ав яваад байцаа.

То: Хэн нь миний газар дээр, гэгээн  цагаан өдрөөр ийм юм хийдэг байна? Хэрцгий, харгис, ухаангүй. Миний л буруу. Миний л буруу.      Ард иргэд ээ, би өөрийн албан тушаалаар энэ хэргийг заавал илчилж, Дацэн тан барих газарт шударга ёсыг авчирна гэж амалъя.

Бүгд: Шударга ёс. Шударга ёс.

То: Хорн суу санаатнуудтай эцсээ хүртэл тэмцэх болно.  

Шүэ: Байцаагч түшмэл ээ. Байцаагч түшмэл ээ. Байцаагч түшмэл ээ. Байцаагч түшмэл ээ.

Тан: Жиан арь авхай. Нэхэх, будах албаны мөрдөх ажил дууссан. Бид яаралтай нийслэлд очиж мэдэгдэхээр явж байна. Та ямар хэргээр...

Шүэ: Туолуо цэцэг хаанаас гарч ирсэнийг олоогүй байгаа. Бидний ганц сэжүүр болох Дацэн тан барих газрын хүмүүсийг хөнөөчихөж. Та хэргийг үнэхээр ингээд орхих гэж үү?

Тан: Жиан арь авхай, амаа мэд. Би Нэхэх, будах албаны хүн. Би Сычуан  торгоноос болж хүний амь эрсэдсэн  хэргийг шалгахаар Луяанд ирсэн. Сычуан торгонд маш хортой Туолуо хор байгааг олж илрүүлсэн. Харин хор хаанаас гарч ирсэнийг шалгах нь бидний ажил биш.

Шүэ: Гэвч Сычуан торго...

Тан: Жиан арь авхай. Би өөрийн ажлыг хийсэн. Та хордуулсан хэрэг яриад байна. Наадах чинь эндхийн захирагчийн хийх ёстой ажил. Жиан арь авхай, надад дахиад төвөг  удах хэрэггүй.

Шүэ: Би...

Тан: Тэрэгчин, хөдөл.

Ми: Тэр... ингээд явчихаж байгаа юм уу?

******************

Жиа: Ли арь зүгээр байгаа?

Тон: Авхай.

Нэ: А Ли. Юу болсон?

Шүэ:  Сэжүүрээ алдчихлаа.  Өршөөгөөрэй.     

Нэ: Зүгээр ээ. Чи сайн байсан. Чи байгаагүй бол. Манай Еэ овгийнхон энэ хүртэл явж чадахгүй байсан.

Жиа: Ли арь, чи чадах бүхнээ хийсэн. Одооноос бидэнд даатгачих.

Нэ: Мөнгөний төлөө ингэж байгаа гэсэн байх аа. Тон Жияан юу хүсч байгааг би мэдэх юм шиг байна.

То: Эзэгтэй. Еэ эрхэм хэр байна даа?

Нэ: Тон захирагч, хэлэх гэснээ л хэл.

То: Би удаан бодож үзлээ. Сычуан торгоны хэргийг шийдэх нэг арга байна.

Нэ: Юу гэсэн  үг вэ?

То: Нэг язгууртан Еэ Шижиэгийн авъяасыг  үнэлж, Еэ овогтой анд нөхөр бололцохыг хүсч байгаа. Даан ч тэр хэтэрхий бардам болохоор бусдын дор байхыг хүсэхгүй байгаа. Тийм  болохоор тэр хүн өчүүхэн  заль хэрэглэж,  үеэлд чинь дургүй байсан ч, буулгаж авч чадахаа харуулж байгаа юм.

Нэ: Ичгүүргүй амьтад.

То: Ингэж ярих хэрэггүй. Ингэж ярих хэрэггүй. Эзэгтэй, та ч мэдэж байгаа.  Еэ овог хэдэн  үеэрээ худалдаа наймаа хийж байгаа. Гэхдээ Еэ Шижиэг нийслэлд тусалж дэмжих хүн байхгүй. Тэрнийг гэх хүн гарч ирсэн  нь хариу ч сайн хэрэг. Тэр талархахгүй байж болно. Гэхдээ Еэ овог юу ч мэдэхгүй байна.

Нэ: Би жирийн нэг эмэгтэй. Таны хэлэхийг ойлгохгүй байна.

То: Өө. Эзэгтэй, тэгвэл би тойруулж ярихаа больё. Та нар яагаад гэнэтхэн Жиан арь авхайтай холбогдсоныг би мэдэхгүй. Бас тэрний оролцоотойгоор Нэхэх, будах албыг оролцуулсан. Гэхдээ та нар яаж ч хичээгээд, ямар ч нэмэргүй. Луяаны захирагч нь... Тон Жиаяан, би шүү дээ.

Нэ: Бид зөвхөн үнэнийг хүсч байна.

То: Эзэгтэй, толгой чинь эргэж. Үнэн анхнаасаа л байсаар ирсэн. Гараа нээвэл... тэгвэл үнэн  ирэх болно. Гараа атгавал... үнэнийг устгах болно.

Нэ: Хэдийг хүсээ вэ? Арван мянга уу? Зуун мянга уу?

То: Алт.

Нэ: Еэ овог алтны уурхай биш. Ийм их мөнгө бидэнд байхгүй.

То: Эзэгтэй, сайн л бодоорой. Энэ өнөөдрийн үнэ. Еэ овог цөхрөнгөө барах үед, үнэ нь өссөн байх вий.

Нэ: Эцсээ хүртэл бууж өгч болохгүй гэдэг байх аа. Амьд үлдэх боломж байгаа цагт, Еэ овог тэмцсээр байх болно. Цай чинь хэтэрхий үнэтэй юм, Еэ овог ууж дийлэхгүй нь.

Шүэ: Еэ овгийг хоосолж, үеэл ахыг буулгаж авах гэж байна. Тэрэнд хүссэнийг нь өгч болохгүй. Хоёрдугаар нагац эгч ээ, би өөр  арга бодож үзье.

Эн: Еэ овгийн хэргийг яаж чам шиг залуу охинд  даатгах билээ?        Тэгээд ч, хичнээн ч мөнгө байсан манай Еэ овогт юу  ч биш.

Шүэ: Гэхдээ Еэ овог...

Нэ:А Ли. Еэ овог олон жил худалдаа наймаа хийж байна. Бидэнд мөнгөнөөс их юм байхгүй. Бид мөнгөнөөс болж сүйрсэн олон айлыг харсан. Бусад хүн мөнгө юу ч биш гэж хэлэх нь хоосон үг. Манай Еэ овгийн хувьд тийм биш.     Эд хөрөнгөтэй байлаа гээд яах юм? Гэр бүл юунаас ч илүү чухал. Чи ч гэсэн бидний нэг. Яаж энэ бүгдийг чамд үүрүүлэх юм?

**********************

Жиа: Би багадаа энд нуугдаад, даамал хүмүүстэй яаж үнэ хаялцаж байгааг нууцаар хардаг байсан. Аав надад бага багаар яаж тооцоо гаргадгийг зааж өгсөн. Гэхдээ аавынхаа сайн байгааг мэдэж байхад хангалттай...  Дараа заавал буцааж явна аа. Явъя.

Нэ: Энэ өргөөний жимс хамгийн чихэрлэг. Миний дуртайг мэдээд ээж маань надад       инж болгож өгсөн юм.

Эм: Эзэгтэй. Энэ бүгд таны инж шүү дээ. Яагаад бүгдийг нь гаргаад ирээ вэ?

Нэ: Шижиэ, ноёнтон хоёр аюулгүй байгаа цагт юу ч хайран биш. Ли мөмө, зуучлагч дуудаад ир.

Эм: Мэдлээ.

****************

Эр: Бүсгүй, энэ дэвүүрийг хар даа.

Эр: Харахад хуучин харагдаж байж магадгүй, гэхдээ энэ хаалгыг  зандан модоор хийсэн юм шүү. Энэ тоосго... Гуан улсынх. Эзэнд нь мөнгө хэрэг болоод байгаа юм. Хар л даа. их сайн мод шүү. Сайн мод.

Эр: Тийм сайн харагдахгүй л байна.

Шүэ: Гуравдугаар нагац ах аа. Эндхийг зарж байгаа юм уу?

Ми: Ажил хэрэг байхгүй юм чинь. Хоосон асар хадгалаад яах билээ?

Шүэ: Еэ овгийн төлөө мөнгө бэлдэж байгаа юм уу?

Ми: Ёстой.

Шүэ: Хоёрдугаар нагац эгчийн хэлдэг зөв. Еэ овгийн хувьд гэр бүл юунаас ч илүү чухал.

Ми: Еэ овог асуудалд орсон, хэн ч зүгээр суухгүй. Чи хүртэл хаа байсан нийслэлээс ирчихээд зүгээр сууж чадахгүй байна. Би яаж зүгээр хараад суух юм? Бид нар анх Лижэн асрыг нээж байхад ямар байсныг санаж байна. Гэтэл том ах, эхнэртэйгээ гэнэтхэн нас барчихсан. Тэгээд би ганцаараа ажилладаг байсан. Тэр  үед би залуу, ойворгон байж. Ялагдахыг  хэн ч хүсэхгүй. Эцэст нь бардам зангаа давж гарч чадаагүй.

Шүэ: Гуравдугаар нагац ах аа. Одоо гэртээ харихад оройтойгүй.

Ми: Арав гаран жилийн гомдол, уур хилэн. Хэтэрхий том үл ойлголцол. Би буцаад очиж чадахгүй.

Шүэ: Буцаад очиж болно.

Ми: Чадахгүй ээ.

Шүэ: Чадна аа.

Ми: Энэ зуучлагчаас авсан урьдчилгаа. Эндхийг зарчихвал дахиад мөнгөтэй болно. Бэр эгчид өгчих.

Шүэ: Чадахгүй.

Ми: Зүгээр өгчих гэж байхад.

Шүэ: Өөрөө өг.

Ми: Бас энэ... Энэ... өнгөрсөн хугацаанд аялж байхдаа миний цуглуулсан юмнууд. Асар нээгээд үлдсэн нь энэ. Гэхдээ ховор эд зүйлс. Өндөр үнэд хүрнэ. Эдний  зарсны дараа мөнгийг нь Еэ овогт хүргээд өгчихөөрэй.

Шүэ: Үзүүртэй модны дээгүүр дуу хадаж, сарны гэрэлд бүжинэ.

Ми: Юу гэсэн үг вэ?

Шүэ: Юу ч биш. Гэнэтхэн... нэг санаа төрлөө.

*********************

Эр: Жигнүүрээс гаргасан шинэхэн мантуу байна шүү. Таны захиалсан бууз, амтархан идээрэй.

Су: Намайг хоолоор дайлна гэсэн чинь... энэ үү? Энэнээс дээр газар сонгож болсонгүй юу?

Шүэ: Су гүн, энэ буузыг дутуу үнэлэх хэрэггүй. Энэ Луяаны хамгийн амттай  бууз. Гурил нь хөвсгөр, цагаан, шанз нь зөөлөн, шүүслэг. Өдөрт хэдэн мянган ширхэг  зарагддаг юм. Ямар байна? Шүлс асгаруулам, сайхан үнэртэй байна уу?

Су: Давгүй л юм. Хэл л дээ. Юу болоо вэ?

Шүэ: Тэр шөнө тусалснд... гялайлаа.

Су: Тэгвэл тэр шөнө юу болсныг санаж байгаа гэсэн үг үү?

Шүэ: Би... энэ улаан нөмрөгийг эргүүлж өгсөнөө л санаж байна.

Су: Улаан нөмрөгөө зээлүүлсэн болохоор буузаар дайлж байгаа юм уу?

Шүэ: Бас Су гүнтэй ший үзэхээр урьсан юм.

Су: Ший үзмээргүй байна.  

Шүэ: Эргээд ир. Шиао Хэн.

Су: Нэг хүн цайны газарт  ший үзсэн гэж уурлаад намайг согтоох гэж оролдсон. Хэл. Ямар ший? Су гүн буузаа идчихлээ. Шийгээ эхэлбэл ямар вэ?

*******************

То: Еэ эзэгтэй, энэ юу болоод байна?

Нэ: Шуудхан хэлчихье. Энэ удаа манай Еэ овог ялагдлаа. Энэ Еэ овогт байгаа бүх зүйл. Өгөөмөр зан гаргаж, биднийг өршөө.

То: Еэ эзэгтэй, би танд анхааруулсан байх аа? Наймааг тэр дор нь тохиролцох ёстой гэж. Одоо энэ мөнгө Еэ овгийг аюулгүй байлгаж чадахгүй. Энэ Еэ овгийн эрдэнэсийн сангийн түлхүүр. Еэ овгийн үе дэмжин ирсэн үнэт зүйл. Биднийг хүнд үед аврахад зориулагдсан эд. Манай Еэ овгийг хамгаалж өгөөч.

*************

В: Эзэнтэн. Алуурчдыг бэлтгэдэг байсан газрыг хураасан. Гэхдээ тэр алуурчид Чу Ланы хаана байгааг мэдэхгүй байна. Өөр арга хэрэглэж үзэх үү?

Су: Хэрэггүй. Тэр хүмүүс Чуланы хаана байгааг мэдэхгүй.

В: Тэгвэл яах вэ? Вулан үхчихсэн. Чулан  зугтчихсан. Дахиад ямар ч сэжүүргүй болчихлоо.

Су: Тэр асрыг түрээсэлсэн байна уу, худалдаж авсан уу?

В: Түрээсэлсэн. Жил болгон байрлах газраа сольдог гэсэн. Нэг дороо байдаггүй.

Су: Тэгвэл эзнээс нь түрээсийн мөнгө хэн төлснийг асуу.

В: Мэдлээ.

Лу: Эзэнтэн.

Су: Юу юм?

Лу: Жиан арь авхайн шивэгчин танд бууз авчирч өгөөд явлаа. Жиан арь авхай танд явуулсан гэж байна. Ордны түшмэл хаана байгаа вэ? Жиан арь авхайн өмнөөс яаравчлуул.

Лу: Мэдлээ.

В: Эзэнтэн, тэр захирагч энэ урхинд орох бол уу? Ганц удаагийн оролдлогоор хийж чадахгүй бол бид элэг доог болох бус уу?

Су: Эндхийн захирагч шуналтай бас залхаг. Бас ший янгуунд донтсон. Албатуудтайаа байнга дэмий зүйл хийдэг. Жиан арь авхай сул талыг нь онилсон. Харж л байя. Амттай  юм аа.

******************  

Л: Еэ овгийн хөрөнгөний арван хувь нь таных болно.

Эр: Байцаагч түшмэлд мэдээ ирсэн. Луяаны Еэ овгийн ордонд өгөх ёстой алба гувчуур ирээгүй байна.

Ми: Еэ овгийн Мин Юү байна. Еэ овог ордонд өгөх ёстой алба гувчуурыг өгөөгүй бус Луяаны захирагч булаагаад явчихсан. Бас алба гувчуурыг хамгаалж байсан А Шуныг гянданд хорьчихсон.

Эр2: Захирагчийг гүтгэнэ гэдэг  хүнд гэмт хэрэг. Баттай биз?

Ми: Амь насаараа тангараглая.

Эр2: Замчил.  

Шүэ: Еэ овог хаантанд ордонд алба гувчуур хүргүүлдэг. Гэвч Луяаны Тон Жиаяан дундаас нь дээрэмдчихсэн. Хааны ордны байцаагч түшмэлүүд Луяаны ойролцоо эргүүл хийж байгаа гэж сонссон. Су гүн та түшмэлд хэл хүргэж өгнө үү.

Су: Түшмэл хүн өөрийн гэсэн үүрэгтэй. Ийм мэдээллээс болж Луяанд ирээд нэмэргүй. Энэ төлөвлөгөө чинь бүтэхгүй.

Шүэ: Намайг тэгэх юм бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Гэхдээ Су гүн туслах юм бол өөр хэрэг.

Ми: Хар даа. Энийг хар. Энэ бүгд Еэ овгийн алба гувчуур.

Эр2: Захирагч хаана байна?

Су: Ямар нүүдэл юм? бусдын нөлөөг ашиглан ялах уу?

Шүэ: Үгүй ээ. Алдагдалгүйгээр буцаан авах. Тон Жияан эрхэм дээдэст очиж ёстой алба гувчуурыг булаасан.

Дуурь дуулна.

Эр2: Ирсэн мэдээллийн дагуу Луяаны захирагч хахууль авсан хэргийг шалгахаар ирлээ. Тон захирагч, нөмрөгөө  нөмөр.

Су: Тон Жияан захирагч шүү дээ. Байцаагч түшмэлд эд зүйлсийг буцааж өгөөд, үйл ойлголцол гарсан гэж хэлэхэд болно. Энэ асуудлыг амархан шийдэж болно.

Шүэ: Тайлбарлахад хэцүү биш ч гэлээ, Еэ овгийн тэргүүн  Жон Жияан алба гувчуурыг өөртөө аваагүй, харин захирагч болон яамнаас алба гувчуурыг хадгалж өгөөч  гэж гуйснаа өөрийн биеэр хэлэх ёстой. Тийм болохоорТон Жияан амьдрахыг хүсч байгаа бол Еэ овгоос гуйхаас өөр аргагүй. Бүгд амархан шийдэгдэнэ.

Су: Илүүд шунах хэрэггүй. Цаг нь болсон бол зогс.

Шүэ: Су гүнээ сурсан  юм.

Су: Тон Жияаны хэрэг үл ойлголцол  болж таарах юм бол  байцаагц түшмэлийг энэ хүртэл ямар ч хэрэггүй ирүүлсэн нь хэний буруу болж таарах вэ?

Шүэ: Су гүн хойшид шүүслэг бууз идэхийг хүсэх юм бол надад даатгачихаж байгаарай.

*******************

Ми: Та нар Тон Жияаны царайг харсан бол ч... Хувхай цайчихсан байсан. А Ли. Надад хэзээ ч ийм сайхан мэдрэмж төрж байсангүй.

Шүэ: Тийм ээ. Эд хөрөнгөтэй байх сайхан. Гэхдээ эд хөрөнгөнөөс болж үхдэг гэдгийг мэдээгүй явж. Тэд нар мөнгө хүссэн байх аа? Тэгвэл бид эргэлзэхгүй өгнө. Алба гувчуурыг завшсан  болохоор амиа хорлосноос өөрцгүй.

Ми: Тийм болохоор л Еэ овгийнхон бид худалдаа хийхдээ авах ёсгүй мөнгөнд шунадаггүй юм.

Шүэ: Дарааийн хэргийг танд даатгая. Тон Жияан байцаагч түшмэлийн өмнө нэрээ цайруулахыг  хүсвэл манай Еэ овгийн нэрийг Сычуан торгоны хэргээс цагаатгаж, А Шуныг суллах ёстой.

Ми: Гэхдээ тэд нарыг ингээд өнгөрөөчихвөл дараа дахиад төвөг удахгүй гэж үү?

Шүэ: Тийм боломж гарахгүй. Өөр санаа төрсөн ч, Ли Жоннан тэрнийг Луяаны захирагч хэвээр үлдээхгүй.

Ми: Гайхалтай. Тэгвэл бид нар нэг сумаар хоёр туулай алах нь ээ?

Шүэ: Гуравдугаар нагац ах аа.

Ми: Аан?

Шүэ: Та Еэ овгийн төлөө асраа худалдчихсан. Энэ боломжийг  ашиглаад гэртээ харивал ямар вэ?

Ми: Би юу ч үгүй хоосон болсон. Тэнд очиж амьтдын элэг доог болох хэрэг үү?

Шүэ: Хоёрдугаар нагац ахад таны мөрдөх  ажилд тусалсныг хэлэхэд ах юу гэж хэлснийг та мэдэх үү?

Ми: Пүүсээ ажиллуулж чадахгүй, сохор зоосгүй болсон байлгүй гэж хэлснээс зайлахгүй.

Шүэ: Хоёрдугаар нагац ах тэгж хэлээгүй ээ. Хоёрдугаар нагац ах “А Ли. Гуравдугаар нагац ах чинь итгэл даахгүй ч гэсэн, зөв бурууг ялгадаг хүн шүү” гэж хэлсэн. Тэгээд намай тантай хамтарч ажилла гэсэн. Бас Еэ овог энэ хэргийг давж гарч чадахгүй бол жинтүүн дотроо нуусан мөнгөө танд нууцаар өгөөрэй гэсэн. Бас танд үг дамжуулсан. Еэ овог дампуурах юм бол таныг хол яв, эргэж ирээд хэрэггүй гэсэн.

Ми: Үнэхээр  тэгж хэлсэн юм уу?

Шүэ: Ах дүүс бол мах цусаар холбогдсон гэр бүл.  Ах дүүс үүрд дайсан байдаггүй  юм. Гэртээ харь.

Ми: Намайг тэгж их санаад байгаа юм бол, би сэтгэлийг нь амрааж тус болохоос яах вэ. Гэртээ харьж харадахаас даа.

*********************

Нэ: Яваад ноёнтны дуртай хүжийг солиод ир.

Эм: Мэдлээ.

Нэ: Наад ширээгээ сайн арчаарай.

Эм: За.

Нэ: Удахгүй цэцэгнүүд авчирна. Бийр, бэх яасан? Наадахаа хурдан  эмхэл л дээ. Ли мөмө, хоёр өөр болчихсон байна. Үгүй ээ, жаахан доошлуул.

Эм: За, эзэгтэй. Хэдэн удаа хэлдэг юм бэ?

Жиа: Манайх ийм хөл хөдөлгөөн бололгүй удсан байна.  

Нэ: Хөөе. Та хоёр. Наадахаа тэгшхэн  тавь л даа.  

Шүэ: Өнөөдөр хоёрдугаар нагац ах эргэж ирнэ. Гуравдугаар нагац ах ч гэсэн гэртээ ирчихлээ. Еэ овогтын өргөө хөл хөдөлгөөн ихтэй болно доо.

Жиа: Сайхан байна. Би өдөр тутмын амьдрал уйтгартай гэж боддог байсан. Энэ хэргээс хойш биш...

Нэ: Жиа арь. Зэс тогоо хаана байна? Ахиухан гал түлээдэх.

Жиа: Гайхалтай. Би гал түлдэг охин болох нь. Ойлголоо. Галч охин очиж байна.

Нэ: Сайн байна. Гуравдугаар дүү.

Ми: Аан? 

Нэ: Дэнлүү өлгөөд өг.

Ми: Тэр... А Ли ч гэсэн юу ч хийгээгүй л байна шд. Яагаад  юм хийлгэхгүй байгаа ю?

Нэ: А Ли өөр хүн. Манай Еэ овгийн  аврагч. Би яаж зарах юм бэ? За, хурдал хурдал. Битгий суугаад бай.

Ми: Очилоо. Очилоо.

Эр: Эзэгтэй. Эзэнтэн ирж байна. 

На: Эхнэр.

Нэ: Ноёнтон.

На: Би эргээд ирлээ.

Нэ: Хөөе. Зогс. Зогс зогс. Дахиад эхнээс нь. Эхнээс нь. Эхнээс нь. Зэс тогоо хаана байна аа? Аваад ир. Аваад ир. Энд тавьчих. Энд. Аав чинь дээгүүр нь гарах ёстой. Муу юм зайлуулна.

На: Аль түрүүний энд тавихгүй яасан юм? Дахиад сэтгэл хөдлөлөө гаргах хэрэгтэй  болох нь.

Жиа: Миний буруу юм уу?

Нэ: Юу хийгээд байгаа юм? Нааш ир.   Хүрээд ир.

На: Эхнэр...

Нэ: Ноёнтон.

На: Эхнэр. Чамайгаа зөндөө саналаа.

Нэ: Би илүү их санасан.

На: Би зөндөө зөндөө санасан.

Нэ: Би зөндөө зөндөө зөндөө санасан.

На: Би зөндөө зөндөө зөндөө зөндөө санасан.

Нэ: Би зөндөө зөндөө зөндөө зөндөө зөндөө санасан. 

Жиа: Одоо... одоо болно оо. Наана чинь хоёр хүн хараад байна.

На: Гуравдугаар дүү. Энэ удаа сайн байсан шүү.

Ми: Хоёрдугаар  ах аа. Иймхэн юмыг дурсах ч хэрэггүй.

На: Гуравдугаар дүү, ийм удаан гадуур явчихаад том болоогүй байх  шив.

Ми: Та хөгширчихсөн байна. Тэвчиж чадахгүй бол хурдан өршөөл гуй.

На: Өөрийгөө их юманд бодох хэрэггүй.

Нэ: Ноёнтон.

Жиа: Авга ах аа.

На: А Ли.

Шүэ: Хоёрдугаар  нагац ах аа. Еэ овог чамд том өртэй боллоо. Ах нь өмнө нь чамд итгэж чадахгүй байсан. Одоо бодох нь ээ, миний буруу байж. Хоёрдугаар нагац ах нь өршөөл эрье.

Шүэ: Хоёрдугаар нагац ах аа. Ингэх хэрэггүй. Миний ээж амьд байсан бол Еэ овог хүнд байдалд орчихоод байхад зүгээр хараад суухгүй. Энэ удаа асуудлыг шийдэж чадсан ч, Еэ овог их мөнгө, эрдэнэсээ алдлаа.

Нэ: Эрхэм дээдэс Шижиэг үнэлж түшмэл цол олгосон. Энэ эрдэнэсийг Еэ овгоос барьж байгаа өргөл гээд бодчихъё. Санаагаа чилээх хэрэггүй.

Шүэ: Ли арь бага залуу байсан болохоор бусдын үгэнд хууртсан. Эмээ, нагац ах хоёрын сэтгэлийг шархлуулсан. Одоо ч гэсэн ичиж байна. Нагац ах аа, нагац эгч ээ, Ли арь надад алдаагаа засах  боломж өгсөнд гялайлаа. 

На: Тэр үед  болсон зүйлд чамайг буруутгах аргагүй. Тэр үед чи бага байсан. Томчууд бид нар чиний байдлыг ойлгох ёстой байсан юм. Одоо бодох нь ээ, бид нар багаас чинь чамайг Жиан овогтынд үлдээсэн. Ялангуяа Жи Шуран. Би... Нагац ах нь буруу юм ярих дөхлөө.

Жиа: Би өнгөрсөн хэд хоног Ли арьтай хамт байсан. Зөөлөн сэтгэлтэй хайр татам охин. Ээж, дүү хоёроо хөнөөх хүн яасан ч биш. Тэр муу Жи Шуран урхи тавьснаас зайлахгүй.

Нэ: Жиа арь.   

Шүэ: Зүгээр ээ, нагац эгч ээ. Юу ч болсон бай, бүгд өнгөрсөн хэрэг. Хамгийн чухал нь одоо.

Ми: Хамгийн чухал нь А Лийг ээжтэй уулзуулах.

Жиа: Тийм, тийм. А Лийг эмээтэй уулзуулъя.

Шүэ: О...одоо юу? Эмээ... гэнэтхэн уулзахаар зүгээр үү?

Эмээ2: Би энэнээс илүү тэвчиж чадахгүй нь.

На: Ээж ээ.

Жиа: Эмээ. Эмээ, та яагаад хүрээд ирээ вэ?

Эмээ2: Сайн охин. Алив нэг хараадахъя.

Шүэ: Эмээ.

Эмээ2: Намайг амьд байгаа дээр ирсэн чинь үнэхээр сайн юм боллоо.

Шүэ: Эмээ, намайг буруутгахгүй юм уу? Ли арь буруу зүйл хийсэн.

Эмээ2: Чи, манай Еэ овгийн зээ охин, Жиан Ли.

Шүэ: А Ли, санаа бүү зов. Еэ овгийнхон чамайг өршөөсөн. Жиан арь авхайд хайртай хүн байдаггүй бус... Ээж, Еэ Жэнжэнээс чинь гадна... чамайг ийм олон хүн хайрлаж, санагалзаж байна. Чи ганцаараа биш.

Эмээ2: Бас чи... Гадуур тэнэж ханасан уу?  Эргээд ирсэн бол хоёрдугаар ахдаа тусал. Сая тусалсан шигээ. Ах дүү хоёр хамтдаа юу  ч байсан давж гарч чадна.

Ми: Ээж ээ.

Эмээ2:  Миний хүү ядарсан бол эргээд ир, за юу. Ээж нь гэртээ үргэлж хүлээж байдаг юм шүү.

Ми: Ээж ээ.  Энэ... Хоёрдугаар ахаас л болсон шд. Надад мөнгө зээлэхгүй гээд байсан юм чинь. Надад мөнгө зээлсэн бол би асуудлаа шийдчихээд эргээд ирэх л байсан шд.

На: Мин Юү. Ээж байгаа болохоор чамд гар хүрч чадахгүй  гэж бодоо юу? Тоосыг нь гөвөөд өгье л дөө. Олон жил ирээгүй юм байж. Их том болсон байх шив. Зогсож бай.  Чи...

Ми: Барьж чадахгүй дээ. Чадахгүй  дээ.

На: Зугтана гэнэ ээ?

Ми: Ээж ээ, туслаарай.

На: Зогс. Ээж ээ, битгий хамгаалаад бай.

Ми: Ээж ээ.

Шүэ: Аав, Жао арь хоёр амьд байсан бол миний буруу хүнд итгэснийг гэсэн өршөөх байсан бол уу? Намайг өршөөж чадах хүмүүс байхгүй нь харамсалтай.

Жиа: А Ли, уйлах хэрэггүй. Энэ чиний гэр.

Шүэ: Ли арийн гэр.

17-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home