The double 2024-16
Үргэлжлэх хугацаа: 49мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
Лай: эр, Лиа Биао жанжин
На: эр, Луяанаас ирсэн Жиан Лигийн нагац ах Миншуан
Нэ: эм, Миншуаны эхнэр
Чи: эм, Чионжи, Фанфейгийн дүү Жаогийн хайртай бүсгүй
Ву: эм, Вулан
Ми: эр, Жиан Лигийн 3-р нагац ах/ээжийнх нь дүү
Гарчиг: Тавилан. 16-р анги.
Шүэ: Би Их Яан улсын тэргүүн сайд, хаантны тэргүүн захирагчийн охин Жиан Ли байна.
Л: Жиан арь авхайг Еэ овгийг хамгаалахын тулд өөрийнхөө хэн гэдгийг илчилнэ гэж бодсонгүй. Еэ овгийг хамгаалсан гэж буруутахаас айхгүй байгаа юм байх даа?
Су: Ли ноён. Сонирхолтой хэсэг нь одоо л эхэлж байна.
Эр: Хэн чамд итгэх юм? Тэрний худал үгэнд итгэх хэрэг үү?
Бүгд: Тийм ээ. Яг үнэн. Хэн итгэх юм? яг зөв.
Шүэ: Ордны сайд түшмэлүүдийн нэрийг зээлдэх нь ноцтой гэмт хэрэг. За яах вэ. Эндхийн байцаач түшмэл байж байна. Хууль сайн мэддэг нь гарцаагүй. Жу түшмэл ээ. Та хэлээд өгөөч, миний зөв үү?
Бүгд: Үнэн болж таарлаа. Үнэн байх нь. Тийм байна.
Эр: Жиангийн охин байлаа ч, эрх мэдлээ ашиглаж болохгүй шд.
Эр: Жиан овогтынх Еэгийн хэргийг нуун дарагдуулж байна. Эрх мэдэлтнүүд хуйвалдаж байна. Та нар хорон сануутнууд.
Бүгд: Яг зөв. Хуйвалдаж байна. Тийм ээ. Хуйвалдсан байж таараа.
Шүэ: Гайгүй байлгүй. Манай Жиан овогтынхон охиддо хүртэл хатуу ханддаг. Би багадаа алдаа гаргаснаас болоод Жэнюү сүмд арван жил цөлөгдөж шийтгүүлсэн. Шударга ёсны төлөө аав маань төрсөн охиноо ч хаяж чаддаг. Хуйвалдсан? Хэн тэгж байна? Дахиад хэлээдэх!
****************
Эр: Эзэнтэн. Еэ овогтын худ нь Тэргүүн сайд гэж байна. Бид Еэ овогтыг ингэхээр биднийг...
То: Тэдний охин Жиан овогтынд нас барсан. Тэдний зээ охин Жэнюү сүмд арван жил хоригдсон. Тэднийхэн холбоогоо таслаад удаж байна. Жиан овогтынх Еэ овогтын хэрэгт оролцож яах юм?
Эр: Ойлголоо.
Тү: Жиан арь авхай. Гэхдээ Еэ овогтын Сычуан торгонд асуудал байна. Еэ овгийг хамгаалах гэж байгаа бол хэлсэн үгээ батлах хэрэгтэй. Үгүй бол тэднийг хамгаалсан хэрэгт буруутгагдана.
Бүгд: Тийм ээ. Үнэн шүү. Яг үнэн.
Шүэ: Сычуаны торгыг өмссөн хүмүүс амиа алдсан гэж та нар хэллээ. Тэгвэл надад асуух юм байна. Сычуаны торгонд асуудал байгааг та нар яаж мэдэж байгаа юм?
Эр: Оёдлын газрууд бүгд тэгж хэлсэн. Луяаныхан бүгд мэдэж байгаа. Еэ ноёныг тэрнээс болж баривчлаагүй гэж үү?
Бүгд: Тийм ээ.
Шүэ: Жу түшмэл ээ. Захирагчийн албаныхан хэзээнээс цуу яриагаар ажлаа хийдэг болоо вэ?
Тү: Нотлох баримт олдсон. Хохирогчийн Сычуаны торгыг яаманд хадгалж байгаа. Тийм болохоор бид Еэ овгийн даамлыг байцаахаар авч явах гэж байна.
Шүэ: Хохирогчийн үхлийн шалтган нь юу юм? Еэ овогтын Сычуаны торгонд ямар асуудал байгаа юм?
Тү: Энийг шалгаж байгаа.
Шүэ: Мөрдөх ажил дуусаагүй бол танд нотлох баримт байхгүй гэсэн үг. Та нотлох баримтгүй хүн баривчилж байна. Луяаны ноёд, түшмэлүүд ингэж ажлаа хийдэг хэрэг үү?
Тү: Жиан авхай, амаа мэд. Луяанд хүн амины хэрэг гарчихаад байна. Захирагчид хэргийг шүүх эрх нь байгаа.
Шүэ: Еэ овогтын Сычуаны торго Жоняанд ч зарагдаж байгаа. Би нийслэлээс ирсэн. Нийслэлд байдаг олон ноёд түшмэл Сычуаны торго өмсөж байгаа. Та нарын хэлж байгаагаар Сычуаны торго өмссөн хүмүүс үхэж байгаа бол энэ тохиолдол байж таарахгүй. Хэрвээ тэр үнэн бол Луяанд байгаа Сычуаны торгоноос гадна бусад газарт зарагдаж байгаа торгонд ч асуудал байх ёстой. Нийслэлд байгаа ноёд, түшмэлүүд Сычуаны торго өмсөөд амиа алдсан бол эмх замбараагүй явдал болох нь аргагүй. Ийм ноцтой хэрэг. Их Яан улсын ард иргэдийн амь настай холбоотой хэрэг. Тийм бол Еэ овогтын Сычуаны торгоны асуудлыг зайлшгүй шалгах ёстой бус уу?
Тү: Жиан арь авхай, та баривчлах ажилд саад болж байна. Тэгвэл бид яаж хэргийг шалгах болж байна.
Шүэ: Би танд хүн баривчлахад саад болоогүй. Еэ овгийн тэргүүн одоо гянданд байгаа. Лижэнийхэн юу болоод байгааг мэдэхгүй байгаа. Дээр нь та нотлох баримт яаманд байгаа гэсэн. Хэрэв тийм бол задлан хийж, нотлох баримтаа Нэхэх, будах албанд ирүүлэх хэрэгтэй. Тэгж байж мөрдөн шалгах газар Луян дахь Сычуаны торгоны хэргийг шалгах хүн явуулна. Гэтэл Тон захирагч яасан бэ? Гэрт нь дайрч орж, хүнийг баривчлаад байцааж байна. Гэтэл Нэхэх, будах албанд та нар юу ч мэдэгдээгүй. Тэр л Еэ овогтыг далдалж байна.
Эм: Тон захирагч яагаад Нэхэх, будах албанд энэ хэргийг шалга гэж хэлээгүй юм?
Эр: Тийм ээ. Сычуаны торгонд ямар асуудал байгаа юм?
Л: Жиан арь авхайн ташаа мэдэгдэл үнэхээр гайхалтай байлаа.
Су: Төөрөгдлөөс ч дор. Ли ноёнтон, тэр эрх мэдлээ урвуулан ашиглахдаа гарамгай юм.
Шүэ: Жу түшмэл ээ. Миний хэлснийг Тон захирагчид дамжуулж өгнө үү. Би аавдаа захиа явуулсан. Аав маань Нэхэх, будах албанд хэлж энэ хэргийг шалгуулах болно. Хэд хоногийн дараа Нэхэх, будах албаны хүмүүс Луяанд ирнэ. Тэр үед Еэ овогтын Сычуаны торгонд ямар асуудал байгаа нь илчлэгдэнэ. Санаа бүү зов. Манай хоёрдугаар нагац ах хоригдож байгаа. Еэ овогтынх хариуцлагаас зугтаахгүй. Жу түшмэл ээ. Би хэлэх гэснээ хэллээ. Та биднийг баривчилна гэвэл хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
Тү: Ухар.
Бүгд: Яагаад явчихав аа? Буцаад явчихлаа шд. Явчихаж байгаа юм уу? Явчихлаа.
Шүэ: Надад нэг санаа байна. Гэхдээ мөнгө орох байх.
Жиа: Зүгээр.
Шүэ: Нөхөд өө. Еэ овгийнх та нарын авсан Сычуаны торгыг нотлох баримт болгож авъя. Мөнгийг чинь эргүүлж өгөхдөө, бэлэн мөнгөөр өгье.
Бүгд: Ашгүй дээ. Тийм юм байдаг аа? Сайн хэрэг байна. Тэгье.
Жиа: Чиан даамал аа. Чиан даамал аа.
Чиан: За за. Мухлагт байгаа мөнгөө аваад ир. Хүрэхгүй бол хүн явуулаад дахиад мөнгө авчруул. Энэ хүмүүсийн нэрийг нь бичиж аваарай.
Эр: За. Мэдлээ. Нөхөд өө. Даавуугаа буцаах гэж байгаа бол ийшээ дугаарлаарай.
Жиа: Тийшээ дугаарлаарай.
Эр: Наашаа наашаа.
Бүгд: Очъё.
Эр: Нэг нэгээрээ ирээрэй.
Су: Сайхан ший үзлээ. Үйл явдал нь энгийн байсан боловч төгсгөл нь сонирхолтой байлаа. Цайнд төлсөн мөнгөндөө харамсахгүй байх. Ли ноён та юу гэх вэ?
Л: Залуу авхай атал чадварлаг юм аа. Сонирхолтой л юм. Нийслэлд байгаа Жиан сайд энийг мэдвэл тэрнийг буруутгах бол уу?
Су: Жиан сайд Ли залуу ноён холбоотойг мэдэх юм бол өнөөдөр охиноо хорон санаатнуудыг ялаасай гээд дэмжих байсан биз.
В: Эзэнтэн. Сая Ли Жиний хэлдэг зөв. Жиан Ли Жиан Юанбайгийн нэрийг барьж байна. Айхгүй байгаа юм...
Су: Жиан Юнбайгийн нэрийг барихаас аргагүй.
Лу: Жиан Юанбай сайд юм чинь. Тон Жияан болгоомжлох болно. Гэхдээ Тон Жияаны ард Ли овог байгаа.
Су: Жиан, Ли овогтын маргааныг улам дэвэргэх гэж хичээж байна. Ямар ч өршөөлгүйгээр.
В: Яагаад?
Су: Энэ тэрний л мэдэх хэрэг.
Жиа: Алив. Ус уу. Цангасан байх.
Су: Биднийг харчихлаа. Жиан Ли авхайн уур гараагүй бололтой. Вэн Жи, уриад ир.
В: Жиан Ли авхай эзэн тантай уулзах хүсэлгүй байх шиг байна. Жиан арь авхайд намайг Ли ноёнтой хамт сайн цай уусан гэж хэл.
В: Мэдлээ.
Шүэ: Энэ газрыг Ли Жин ший үзэхээр сонгоо юу, эсвэл Су гүн сонгоо юу?
Су: Ялгаа байгаа гэж үү?
Шүэ: Тийм ээ. Ли Жин сонгосон бол надад энэ шийг тоглох сайхан байсан. Хэрвээ та сонгосон бол...
Су: Олны харцнаас айдаг хэрэг үү?
Шүэ: Үгүй ээ, айдаггүй. Ший бүрийг үзсэнийхээ дараа та намайг урих болно. Тан шиг хүмүүс хайхрамжгүй мэт харагдда ч байны голыг онож, асуудлын голыг олох дуртай. Тэрнээс болж би танд өртэй болсон. Гэсэн ч, цайны өргөөнд суучихаад, юу ч болоогүй сэт хөзрөө нуусаар л байна. Та үнэхээр ший үзэхээр ирсэн гэж үү?
Су: Надад уурлаад байгаа юм уу?
Шүэ: Болохгүй юу?
Су: Тэгвэл үг чинь чихэнд таатай байлаа.
Шүэ: Та..
Су: Мөрдөх ажлыг өндрөөс явуулсан нь дээр бхйдаг.
Шүэ: Эмсийн хүрээлэн өндөр биш.
Су: Надад ганц удаа ялах боломж өгч болохгүй юу? Буудалд чиний харсан хүнийг Вулан гэдэг.
Шүэ: Вулан. Сайхан нэр байна.
Су: Тэр хүн бас Таохоны хамсаатан.
Шүэ: Тийм үү? Энэ Еэ овогтой ямар хамаатай юм?
Су: Ямар ч холбоогүй. Зүгээр л танд хэлж байна.
Шүэ: За. Ойлголоо.
Су: Миний тайлбарласныг ойлгосон юм бол уу?
В: Эзэнтэн. Би ойлгосон. Та... тэрний үйлчлүүлэгч биш.
Лу: Эзэн яасан ч тэрний үйлчлүүлэгч биш.
****************
Жиа: Ли арь гайхалтай байсан. Хэдхэн үг хэлээд л хүмүүсийг бүгдийг нь гартаа оруулчихсан. Тэр өөдгүй амьтад айсандаа бүр амаа ч нээж чадахгүй болчихсон. Манай Лижэн асар Ли арийн ачаар л аврагдлаа.
Шүэ: Үеэл эгч ээ, бид чинь нэг гэр бүл. Миний хийх ёстой юм шүү дээ.
Нэ: А Ли, хэтэрхий даруу байна. Өнөөдөр чиний ачаар л зүгээр өнгөрлөө. Үнэхээр хачин байна. Өчигдөр түшмэлүүд бидэнд хатуурхаад байсан. Өнөөдөр, их эелдэг байсан. Бүр буруугаар ойлгосон байна лээ гэж хэлсэн шүү. Тэрэнтэй уулзах гэж зөндөө мөнгө өгөх байх гэж бодож байсан юм. Гэтэл өнөөдөр ганц ч зоос аваагүй.
Жиа: Тон захирагч Жиан сайдаас болгоомжилж байгаагаас зайлахгүй. Тэгээд л өөрчлөгдсөн байх.
Шүэ: Шуналтай ч гэсэн түшмэл суудлаа алдахаас айж байгаа. Тон Жияан сайн хүн биш. Тэрүүгээр оролдох хэрэггүй. Өнөөдрийн ялалт түр зуурынх. Сонор сэрэмжээ алдаж болохгүй.
Нэ: А Ли. Чи үнэхээр аавдаа захиа бичсэн юм уу? Аав чинь бидэнд туслах бол уу?
Шүэ: Аавд үгээр тайлбарлах тийм ч амар биш. Тийм болохоор захиаг Еэ ахад явуулсан. Еэ ах татварын яаманд шинээр томилогдсон түшмэл болохоор Нэхмэл, будгийн албанаас Луяанд шалгалт хийж өгөөч гэж тусламж хүсвэл Нэхмэл, будгийн алба зүгээр суухгүй байх. Харин манай аав... Тон Жияаныг айлгах гэж нэрийг нь ашигласан юм. Тэгэхгүй бол тэд нар ийм амархан өнгөрөөхгүй.
Жиа: Ли арь. Аавынхаа нэрийг ашиглахаар аав чинь уурлахгүй юу?
Шүэ: Манай аав бүх насаараа нэр хүндээ эрхэмлэсээр ирсэн. Гэр бүлээ, бас гэмгүй хүмүүсийг аврахад ашиглахгүй бол хэзээ ашиглах болж байна?
Нэ: Энэ хүүхдийг дээ. Хэтэрхий зоригтой юм. Дураараа шийдэж байдаг. Нийслэлд эргэж очсоныхоо дараа аав чинь чамайг зандрах вий.
Шүэ: Энэ хэрэг сайнаар шийдэгдвэл аавын нэр хүндэд сайн. Тэгвэл намайг зандрахгүй. Тон Жияаны хувьд... одоохондоо хөдөлж чадахгүй. Сычуаны торгоны хэргийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Миний өмсөж байгаа Сычуаны торго зүв зүгээр байна. Тэгэхээр асуудалтай Сычуаны торго саяхан гарч ирсэн гэсэн үг. Эсвэл...
Жиа: Зөвхөн Луяанд байгаа.
Нэ: Одоо Нэхэх, будах алба Сычуаны торго зүгээр гэдгийг баталж, манай Еэ овгийн нэрийг цэвэрлэж өгнө гэж найдах л үлдлээ.
Шүэ: Үеэл эгч ээ. Нагац эгч ээ. Бид энэ саадыг давж гарч чадна гэж итгэж байна.
Бичиг: Тон захирагч
Л: Аав Тон захирагч таны талаар надад хэлсэн. Таныг сэргэлэн, чадвартай хүн гэж хэлсэн. Өнөөдөр ингэж уулзсан нь таатай хэрэг.
То: Гялайлаа. Үнэхээр гялайлаа. Энэ хэрэгт Жиан сайдтай холбоогүй байса бол заавал бүтэх байсан юм.
Л: Аав танд үг дайлгасан. Жиан сайдад санаа зовох хэрэггүй. Аавын хэлснээр хийхэд л болно. Тэгвэл Еэ овогтын хөрөнгөний аравны нэг нь таных болно.
То: Гялайлаа, залуу ноёнтон. Ли сайдад талархая.
Л: Би нийслэлээс нууцаар гарч ирсэн. Тийм болохоор би маргааш нийслэл рүү буцна. Бусдыг нь танд даатгая.
То: Ли ноёнтон, Ли сайд та хоёр санаа амар бай. Еэ Миншуан миний гарт байгаа цагт Еэ овгийг бид өөрийн болгох л болно.
Л: Гялайлаа.
То: Би чадах бүхнээ хийх болно.
*****************
Эр: Байцаагч түшмэл ээ. Бид Луяан руу орох гэж байна.
Бичиг: Тан Фан.
Эр: Хотод орсны дараа Еэ овогт ...
Бичиг: Ли Юү
Эр: ... бас Луяаны захирагч бидний хайж ирэх байх. Бид хэнийх нь талд орвол дээр вэ?
Тан: Жиан овог гомдол гаргасан болохоор Жиан овгийн талд орох нь зүйн хэрэг. Гэхдээ захирагчийн эсрэг зогсож ч бас болохгүй. Тэргүүн сайдын худыг хэн буруутгаж зүрхлэх вэ? Энэ хэрэг харагдаж байгаа шигээ амар биш бололтой.
Эр: Гэхдээ, Жиар арь авхайд хариу өгөхгүй бол...
Тан: Томчууд зөрчилдөхөд, доодчуул хөлөө олохгүй. Нэхэх, будах алба тэдний ятгалганд автаж болохгүй. Ойлгосон уу?
Эр: Ойлголоо.
*******************
То: Нэхэх, будах албаны хүмүүс хаана байгаа вэ?
Эр: Дөнгөж саяхан ирсэн. Яам руу ирж байгаа.
То: Сайн хэрэг байна. Луяаныг хэн хариуцдагийг мэдрүүлээд өгнө өө.
Эр: Тэрнээс гадна Жиан арь авхай ч гэсэн яам руу ирж яваа.
То: Хэдэн хүнтэй ирж яваа вэ?
Эр: Хоёр хүн.
То: За за, Жиан арь авхай. Зоригтой юм аа, хүнээ авахаар ганцаараа ирж байдаг. Тэгвэл би өөрөө уулздаг хэрэг ээ.
Тү: Захирагч аа.
То: Өө. Угтаж аваагүйд өршөө. Өршөөж хайрла. Жиан арь авхай, урьдчилж хэлээгүй болохоор. Хэлсэн бол би цай бэлдчихгүй юу.
Шүэ: Тон захирагчид урьдчилаад мэдэгдчихвэл намайг оруулахгүй байх гэж айгаад.
То: Яалаа гэж дээ. Яалаа гэж. Луяаны захирагчийн хувьд Луяаны ард иргэдийг хотдоо сайхан амьдраасай гэж хүсдэг юм. Таныг яалаа гэж оруулахгүй байх вэ? Тэгээд ч, Жиан арь авхай язгууртан хүн. Би танаас зөрч зүрхлэхгүй.
Шүэ: Тон захирагч урагшлахын тулд ухарч байна. Тэгвэл би ч гэсэн оролдоод үзье. Тон захирагч шударга хүн. Мэдээж та хэн нэгнийг нь гомдоохоос айхгүй нь ойлгомжтой.
То: Жиан арь авхай над шиг доод түшмэлийг аавынхаа эрх мэдлээр далайлгах гэж оролдож байх шиг байна.
Шүэ: Луяаны захирагч өндөр албан тушаалтнуудаас айсандаа ард иргэдэд шударга ёсыг тогтоож чаддаггүй гэж та хэлэх гээ юу?
То: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Шүэ: Тон захирагч таныг ард иргэдэд шударга үнэнийг тогтоож өгөөч гэж хүсч байна. Сычуаны торгоны хэрэг шийдэгдээгүй цагт би тайван амьдарч чадахгүй. Нэхэх, будах албаны ноёд түшмэлүүд өнөөдөр ирнэ гэж сонссон. Хохирогчийн ар гэрийн хувиар нөхцөл байдлыг тайлбарлахын тулд би байх ёстой.
То: Жиан арь авхай, мэдээлэл сайтай юм аа. Та яг цагаа олж ирж.
Шүэ: Тон захирагчтай яаж харьцуулах билээ.
То: Нэхэх, будах албаны дарга байх.
Тан: Намайг Тан Фан гэдэг. Энэ хүн...
Шүэ: Би...
То: Жиан тэргүүн сайдын охин Жиан Ли. Жиан арь авхай.
Тан: Жиан арь авхай байж. Өршөө, өршөө. Манай албанд гомдол ирсэн. Луяаны Еэ овогтын Сычуаны торгоны талаар.
То: Байцаагч түшмэл ээ, Еэ овогтын Сычуаны торгоноос болж хүний амь үрэгдсэн. Нэхэх талаар та сайн мэдэх нь гарцаагүй. Гэхдээ Луяанд хүний амь үрэгдсэн болохоор би шалгахаас аргагүй. Хүний амины хэрэг шийдэгдээгүй байгаа. Байцаагч түшмэл та болгоож хайрлаарай.
Тан: Мөрдөн шалгах ажил хэр урагштай байгаа вэ?
То: Еэ овог хамтарч ажиллахаас татгалзсан. Жаахан хугацаа орох байх. Гэхдээ Жиан арь авхай энд хүлээж байна. Тэр Нэхэх, будах албаар далимдуулан тэрнийг суллуулахыг хүссэн байх.
Шүэ: Байцаагч түшмэл ээ. Тон захирагч байцаагт түшмэл таныг маш их эрх мэдэлтэй, хэн нэг нь үүнийг ашиглахыг оролдож байна аа гэж хэллээ.
Тан: Тонт захирагч аа. Үгээ мэдээрэй.
Шүэ: Еэ овог захирагчийн үгнээс ганц ч зөрөөгүй. Гэхдээ Тон захирагч нагац ахыг маань хэд хоногоор хорьж байна. Одоо Еэ овгийг үндэслэлгүй буруутгаж, талийгаач амгалан нойрсож чадахгүй байна. Гэсэн ч захирагч үнэн мөнийг тогтоож чадсангүй. Нэхэх, будах албаны дарга таныг шийдэмгий, чадварлаг хүн гэж ард иргэд магтдаг. Энэ удаа Луяанд жаахан удах хэрэг гарах вий гэж бодно.
Тан: Тийм бол... би захирагчдаа Тон захирагч мөрдөх ажлыг хойш татаж байна гэж хэлье.
То: Байцаагч түшмэл та энэ хэргийг шийдвэрлэх нь чухал ч, би тэрнийг суллаж чадахгүй. Еэ овгийнхон үнэхээр буруутан мөн бол намайг л буруутгах болно.
Шүэ: Захирагч Тон болгоомжлох үүднээс нагац ахыг маань суллаж чадахгүй гэж байгаа бол би байцаагч түшмэл таныг бусад газруудаар дагуулж явъя. Тон захирагч Нэхэх, будах албаны хэрэгт оролцохгүй юм байгаа биз дээ?
То: Тэгэлгүй яах вэ. Энэ хэргийг сайтар шалгаж, Луяаны хүмүүст шударга үнэнийг тогтоож өгнө үү.
Тан: Тэр миний үүрэг.
То. Сайн яваарай... Тэгэхээр тэрнийг авах гэж ирээгүй байх нь. Намайг оролцуулахыг хүсэхгүй байна.
Тү: Хүн явуулж тэднийг ажиглах уу?
То: Биднийг сэжиглэх боломж олгох хэрэггүй. Юу ч хийх хэрэггүй. Одоо мөрдөх ажлыг эхлүүлсэн ч, тэд нар тийм хурдан юм олж чадахгүй. Нийслэлээс тушаал ирэхийг хүлээе.
Тү: Мэдлээ.
Шүэ: Байцаагч түшмэл ээ. Та Луяан хүртэл удаан аялсан. Би таныг өргөөнд тань хүргэж өгье.
Тан: Жиан арь авхай намайг шийдэмгий, чадварлаг гэж магтсан. Би яаж амрах билээ?
Шүэ: Та миний бодлыг уншиж. Тэгвэл би танд саад болохоо больё. Харамсалтай нь манай гэр бүл хүндхэн байдалд орсон болохоор санаа зовниж байна. Танд төвөг удахаас өөр арга байсангүй.
Тан: Энэ миний хийх ёстой ажил. Төвөг удсан зүйл байхгүй. Жиан арь авхай энэ хугацаанд сэжүүр олсон байх. Надад хэлж өгөөч.
Шүэ: Хүмүүс өмсөхөд биеэр нь юм туурч байна гэсэн Сычуаны хатгамалтай торгыг Еэ овгийн нэхмэлийн үйлдвэрт авчирч өгсөн. Бид гар хүрэлгүй танд үзүүлэхээр хадгалж байгаа. Та мэргэжлийн хүн. Энэ хэргийн нууцыг тайлахад бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Хэрвээ танд хойшид бидний тусламж хэрэгтэй болбол бид чин сэтгэлээсээ туслахад бэлэн.
Тан: Жиан арь авхай аргагүй л бодолтой хүн юм. Намайг гайхшруулж чадлаа. Явъя. Нэхмэлийн үйлдвэр рүү явъя.
Шүэ: Морил... Байцаагч түшмэл ээ. Энэ Сычуан торгонд асуудал байна уу?
Тан: Энэ Сычуан торгыг хүжээр утсан байна. Тийм болохоор утаа үнэртэж байна. Бас үнэр нь хурц байна. Гэхдээ энэ Сычуан торгоноос хүжнээс гадна нэг тийм чихэрлэг үнэр гарч байна.
Жиа: Чихэрлэг ээ? Яагаад тэр билээ?
Шүэ: Нээрэн чихэрлэг үнэр байна.
Тан: Еэ авхай энэ юуны үнэр болохыг мэдэх үү?
Жих: Мэдэхгүй байна. Гэнэтхэн толгой эргээд байна.
Тан: Ли Юү. Унтраа.
Шүэ: Зүгээр үү?
Эр: Галын унтраасны дараа алга болчихлоо. Шатсан үс шиг үнэр гарч байна. Шатсан хэсэг нь саарал өнгөтэй байна. Дарахаар тасарч байна. Тэгэхээр энэ чихэрлэг үнэр дараа нь нийлсэн гэсэн үг. Хүж эсвэл эцсийн бүтээгдэхүүнд өөрчлөлт орсон гэсэн үг.
Тан: Шиюугийн Туолуо байна.
Жиа: Туолуо?
Тан: Еэ авхай энийг мэдэх үү?
Жиа: Аав маань аялж явахдаа харсан гэсэн. Тэгээд надад хэлж байсан юм. Туолуо Шиюуд ургадаг нэг төрлийн ургамал гэсэн. Шүүхийг нь шахаж аваад боловсруулсны дараа багаар хэрэглэвэл өвдөлт намдаахад тусалдаг. Би хий зүйл харахад хүргэдэг, донтуулдаг. Гэхдээ боловсруулаагүй Туолуо хортой. Хэдхэн дусал нь хүний аминд хүрдэг. Биен дээр нь шархлаа үүсгэдэг.
Тан: Еэ авхай сайн мэдэж байна. Гэхдээ Сычуаны торгоноос яагаад Туолуо үнэртдэг билээ?
Жиа: Сычуаны торгоны хүжийг аав маань өөрийн гараар хийдэг. Энэ олон жил болоход ийм зүйл болж байгаагүй. Ийм хороор гэмгүй хүмүүсийг хордуулж, өөрийн нэр төрийг унагаж яах билээ?
Тан: Еэ авхай. Үнэнийг олж мэдэхээс нааш Еэ овгийг сэжиглэхээс өөр арга алга.
Жиа: Туолуо цэцэг ховор байдаг. Бас ургадаг орчин нь эрс тэс. Шиюугийн өмнөд хэсгийн чийглэг газарт л ургадаг, өөр газарт ургадаггүй гэсэн. Тийм болохоор нэлээд хэдэн лиан, эсвэл хэдэн арван лианы үнэтэй. Хор ихтэй байх тусам өндөр үнэтэй. Сычуан торгыг ашиглаж хүний аминд хүрнэ гэдэг хэдэн зуун лиан мөнгө орно гэсэн үг. Сычуан торго нэг толгой нь хэдхэн арван мөнгөн лианы үнэтэй. Сычуан торгон дээр хэдэн зуун лианы үнэтэй Туолуо цэцэг нэмэхээр, үнэтэйгээс гадна, хүний аминд хүрсэн. Худалдаа хийдэг хүн яасан ч ийм юм хийхгүй.
Шүэ: Хэн нэг нь Сычуан торгыг Туолуогоор хордуулж Еэ овгийг хорлохыг хүссэн бололтой. Эх сурвалжийг нь олох хэрэгтэй. Хорны гарал үүслийг эхлээд олох хэрэгтэй.
Жиа: Туолуо энд ургадаггүй болохоор Луяан руу худалдаачдаар дамжиж орж ирсэн байх. Луяанд жил бүр ирдэг худалдаачдыг шалгаж үзэх юм бол хаанаас гарч ирснийг нь олж чадах байх.
Тан: Туолуо цэцгийг эх үүсвэрийг олохын тулд ноёд түшмэлүүдэд мэдэгдэх хэрэгтэй. Нэхэх, будах албанд энэ хэргийг мөрдөх эрх байхгүй.
Шүэ: Байцаагч түшмэл таны санаа зовниж байгааг ойлгож байна. Гэхдээ, Байцаагч түшмэл та хэрэгтэй мэдээлэл олж чадвал аав маань таныг өгөөмөр шагнах болно.
*************
Эр: Байцаагч түшмэл ээ. Энэ боломжийг ашиглаад Жиан сайдтай нөхөрлөсөн нь дээргүй юу?
Тан: Хамгийн аюултай зүйл юу болохыг мэдэх үү? Шунал. Жиан арь авхай зөвхөн аавынхаа эрх мэдлийг ашиглаж байгаа. Чи тэрэнд итгээд байгаа юм уу? Хэргийг хэн шалгах нь надад хамаагүй. Нэхэх, будах албан зүгээс бид Туолуо цэцэгний тухай олж мэдсэн. Ингээд бидний ажил дууссан. Хэрэгтэн нь Еэ овог уу, эсвэл өөр хэн нэгэн үү гэдэг надад ямра ч хамаагүй.
Эр: Тэгвэл яавал дээр вэ?
Тан: Дүрс эсгэхэд болно. Тэгээд Жиан арь авхайд чадах бүхнээ хийсэн боловч нэмэр болсонгүй гэж хэлнэ.
Эр: Суут. Тэгвэл хэнийг нь ч гомдоохгүй.
*************************
Жиа: Нэхэх, будах алба биднийг өөрөө энэ хэргийг мөрд гэж байх шиг байна. Бид нар олж чадахгүй бол, аавыг насаар нь хорих болж байна уу?
Шүэ: Тайван бай. Ядаж л бид шалгах сэжүүр оллоо.
Жиа: Аав байсан бол ч. Би тээвэрлэлтийн талаар юу ч мэдэхгүй. Би хэнээс асуух ёстойг ч мэдэхгүй байна.
Шүэ: Би нэг хүн мэднэ. Тэр хүн тус болж чадах байх.
*************
Тон: Эгч ээ. Хоёр хамгаалагч дагуулж явсан нь дээргүй юу?
Шүэ: Хэрэггүй. Явъя.
Ми: Бүү хөдөл.
Эр. Амь өршөө. Амь өршөөгөөч дээ.
Ми: Хөөе. Чичрэхээ боль. Би байгаа олигтой харахгүй байна.
Эр: Гуйж байна. Би дахиад тэгэхгүй ээ. Үгүй ээ. Битгий л дээ.
Ми: Сонирхолтой байна шүү. Сонирхолтой байна. Хөөе.
Эр: Битгий л дээ. Би юу сонсохгүй байна. Би байна. Би хулгайлсан.
Ми: Чи. Чи чи чи. Би чамд хичнээн сайн байлаа. Аан? Манайх хичнээн их мөнгө алдаж байна. Яаж миний дугуйг хулгайлж чадаж байна аа?
Эр: Эзэнтэн. Эзэнтэн. Эзэнтэн. Битгий. Битгий. Битгий.
Ми: Бүү хөдөл.
Эр: Бит...
Ми: А Шун. Тэрнийг чирээд гарга.
Эр: Мэдлээ.
Шүэ: Гуравдугаар ах аа.
Ми: Луяанд овоо хэд хоночихлоо. Одоо л намайг санаа юу?
Шүэ: Өнөөдөр би тантай том тохиролцоо хийхээр ирлээ.
Ми: Суу. Еэ овгийнхон миний тухай юу гэж ярихыг сонсоогүй юм уу? Яах гэж энд ирээ вэ?
Шүэ: Миний сонссоноор гуравдугаар нагац ахыг анд нөхөд нь хуурч, бас их мөнгө алдсан гэсэн. Тэгээд танд мөнгө хэрэгтэй байгаа гэсэн.
Ми: Намайг шалгаа юу?
Шүэ: Жиа арь эгч танд санаа зовоод, хүмүүсээс асуусан төдий.
Ми: Еэ овог асуудалд орчихоод байхад надад санаа тавьж яадаг юм?
Шүэ: Гэр бүл шүү дээ. Түрэмгий зан гаргах хэрэггүй.
Ми: Хэрвээ чи энд зуучлахаар ирсэн бол хурдан явж үз.
Шүэ: Өнөөдөр би гуравдугаар нагац ахаас тусламж гуйхаар ирлээ. Би танай пүүст хөрөнгө оруулна. Хэрвээ та намайг зүгээр л зугаа цэнгэл хөөж ирсэн гэж бодож байгаа бол би явъя даа.
Ми: Хөөе хөөе. Юу юм?
*************
Эр: Лууван. Шинэхэн лууван.
Эм: Би хараадахъя.
Эр: Хар хар.
Эр: Банш аваарай, эрхэм ээ.
Эр: За.
Ми: Хөөе. Заавал ийм хувцас өмсөх хэрэг байгаа юм уу?
Шүэ: Хар зах өөрийн гэсэн олон дүрэмтэй гэж нагац ах та хэлсэн биз дээ? Баян золиг буруу ярьсан ч, гуравдугаар нагац танд нөлөөлөхгүй гэсэн үг. Тийм биз дээ?
Ми: Чиний хэлдэг зөв.
Шүэ: Замчил.
Ми: Явъя. Мөр зэрэгцэх... хүн хайж байна /утга нь: Анд минь... би хүн хайж байна./
Эр: Аль өрөө юм? /утга: Хэнийг хайгаа вэ?/
Ми: Тэрэг өнгөрүүлээд л явж байна. / утга: Тэргүүн хайж байнө/
Эр: Хоёулханаа юу?
Ми: Уулзуулаад өгчих.
Эр: Ороод ир.
Эр: Алив ээ.
Шүэ: Хэнтэй уулзах гэж байгаа юм?
Ми: Луяаны хар захын толгойлогч Лай Биао. Тэрнийг цэрэг байсан гэж ярьдаг юм. Дайны үеэр олон сая хүн хөнөөсөн гэдэг. Одоо хар захыг хариуцдаг болсон. Яамныхны хийж чаддаггүй зүйлийг ч хийж чаддаг гэнэ лээ.
Эр: Хуурай өвч шиг л гал авалцаж байна.
Шүэ: Юу гэсэн үг вэ?
Ми: Бид хоёрын тэнэг бас баян гэж байна.
Шүэ: Хэн нь тэнэг болохыг харж л байя.
Ми: Дотор ороод чимээгүй байгаарай. Би ярина.
Шүэ: За.
Эр: Биао ах аа. Аваад ирлээ.
Лай: Суу.
Бичиг: Лай Биао.
Лай: Юу хүсээ вэ?
Ми: Манай эзэнтэн донтсон нэгэн. Шиюугийн Туолуо цэцгэнд донтсон. Гэвч Луяанаас олдохгүй байна. Бидэнд зам зааж өгнө үү.
Лай: Туолуо. Олох амаргүй.
Ми: Манай эзэн олоход туслах юм бол энийг Биао ах бүгдийг нь авч болно гэсэн.
Лай: Та өгөөмөр юм. Харамсалтай нь хэтэрхий оройтож. Ирсэн байсныг нь дөнгөж сая зарчихсан. Дараагийнх нь мөд ирэхгүй.
Ми: Эзэн маань маш их хүч байна.
Лай: Эзэн чинь хүний хэл ойлгодоггүй юм уу?
Шүэ: Өмнөх нь хаана байгааг хэлчих. Би тэр хүнээс худалдаад авчихна.
Лай: Чи юм авахаар ирээгүй байна. Тэрнийг хайхаар ирж.
Шүэ: Биао ах аа, Тэр хүний хэн болохыг хэллээ гээд хор болохгүй. Үнэнийг хэлэхэд нийслэлээс ирсэн албатууд тэрнийг хайж байгаа. Энэ хэрэгт орооцолдох юм бол... сайн юм болохгүй.
Лай: Намайг сүрдүүлж байна уу? Нийслэлээс ирсэн албатуудаас би айх болж байна уу? Лиу. Гаргаж өг. Хойшид хэн дуртайг нь оруулдагаа боль.
Эр: Явъя.
Ми: За яах вэ. Өөр арга бодож олъё.
Шүэ: Үнэхээр үү? Луяаны хар захын толгойлогч байж... үйлчлүүлэгч санал тавьж байхад... хөөж байгаа юм биз дээ? Хийж чадахгүй болоод л тэгж байгаа биз.
Эр: Юу гэнэ ээ?
Лай: Хар зах дээр хийж болох, бологүй зүйл гэж байдаг юм. Худалдан авагчийн мэдээлэл асууж байгаа бол, миний дүрмийг зөрчиж байна.
Шүэ: Энэ тэр дүрэм гэнэ шүү. Авч зүрхэлсэн юм бол, бусдад мэдэгдэхээс юунд нь айсан юм? Өнөөдөр би заавал хариулт авна гэвэл яах вэ? Та... үнээ хэл...
Лай: Зоригтой юм аа. Тэгвэл дүрмийн дагуу нэг боломж олгоё. Сорилтыг давж чадах юм уу?
Шүэ: Юу юм?
Лай: Анд чинь бидний нэг. Тэрнээс асуу.
Ми: Алтан усны сорилт.
Шүэ: Алтан усны сорилт оо?
*******************
Лу: Эзэнтэн. Вулан Чу Ланыг өнөө шөнө Луяанд ирнэ гэж хэллээ. Баруун дүүрэгт байдаг өргөөнд тантай уулзъя гэж хэлүүллээ.
Су: Бэлд. Аль болох хугацаа хожиж өг гэж хэл.
Лу: Мэдлээ.
В: Эзэнтэн. Дахиад нэг юм байна. Жиан арь авхай, нагац ахтайгаа дүрээ хувиргаж хар зах дээр очсон.
Су: Тэнд яах гэж очоо вэ?
В: Еэ овгийн Сычуаны торгоны хэргээс болоод Лай Биаотай уулзахаар очсон байх. Жиан арь авхайн байгаа байдлаас харахад бууж өгөхгүй бололтой. Лай Биаогийн журамд Алтан усны сорилт байдаг гэж сонссон. Юу...
Лу: Алтан усны сорилт? Тэр чинь юу юм?
В: Олуулаа дарс ууж тоглодог тоглоом гэж ойлгоход болно.
Эр: Алтан усны тоглоом эхэлж байна.
Ми: Алтан усны сорилт бол дарс уудаг тоглоом. Шоо хаяж хамгийн өндөр тоотой нь ялдаг. Ялагдсан нь дарс ууна. Дүрмийн дагуу түрүүлж согтсон нь ялсан хүний хүслийг биелүүлж өгнө.
Эр: Лиу яллаа.
Бүгд: Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу.
Ми: Би зүгээр ээ. Алтан усны тоглоом тоглож байгаа юм чинь гуравдугаар нагац чинь юу чаддагаа харуулна. Энэ дорой амьтдыг хар даа. Арав байсан ч би өлхөн ялна.
Бүгд: Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу.
Эр: Сайн байна.
Эр: сайн байна.
Эр: Дараагийн үе. Эзэн яллаа.
Бүгд: Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу.
Шүэ: Бид нар хоёрыг уух ёстой. Тэд нар олуулаа байж хоёрхоныг ууж байна. Ийм байж болох уу?
Ми: Алтан усны тоглоомын дүрэм ийм болохоор. Өрсөлдөгчөө гурав ялж байж, Лай Биаотай тулах эрхтэй болно.
Эр: Гуравдугаар үе.
Бүгд: Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу... Алив ээ, уугаарай. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу.
Ми: Босоод ир. Босоод ир ээ. Чадахгүй юу? Өөр хүн байна уу?
Эр: Сүүлчийн үе. Биао ах ирлээ.
Бүгд: Биао ах. Биао ах байна. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах.
Шүэ: Гуравдугаар нагац ах аа.Та зүгээр үү?
Бүгд: Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах.
Ми: Зүгээр ээ. санаа зоволтгүй.
Лай: Азтай юм аа.
Шүэ: Биднийг хэн ч ялж чадсангүй. Та л үлдлээ. Тооны олноор дээрэлхэхийг хүсэхгүй байна. Тэгэхээр зүгээр л хэлчих. Гуравдугаар нагац ах. Гуравдугаар нагац ах аа. Сэрээрэй. Энд ухаан алдаж болохгүй ээ. Энэ юу юм?
Ми: Хоёр үе тоглоод, энүүгээр намайг сэрээгээрэй. Халцага.
Шүэ: Гуравдугаар авга ах аа. Гуравдугаар авга ах аа. Байз. Дуусаагүй байна. Ялагдсан юм бол хэлсэн амандаа хүр.
Лай: Хэлсэн амандаа хүр ээ? Лай Биао, би... амнаасаа буцаж үзээгүй.
Эр: Эхэл. Биао ах яллаа.
Бүгд: Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах. Биао ах.
Лай: Үнэхээр зоригтой юм аа. Ганцхан хүнтэйгээр миний Алтан усны тоглоомонд оролцож байдаг. Энэ удаад би хамт уучихъя.
Эр: Биао ах аргагүй л хүндэтгэж байна.
Лай: Одооноос би харж үзэхгүй гэж мэд.
Бүгд: Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу.
Шүэ: Шоо чинь сэжигтэй байна.
Лай. Тэгвэл сольчихъё. Эртхэн хэлчихье. Би насаараа шоо тоглож байна. Би сонсоод л тоог нь мэддэг. Намайг ялах амаргүй.
Шүэ: Байз.
Лай: Дарс уугаад ч, шоо тоглоод ч намайг дийлахгүй. Ингэж цагаа үрэх ямар хэрэг байна?
Шүэ: Би согтох яагаа ч үгүй байна.
Лай: Согтохоор чинь хэн авч явах болж байна?
Шүэ: Би...
Лай: Манай энд хонох гээ юу?
Су: Би хүргээд өгчихнө.
Эр: Хэн бэ?
Бүгд: Хэн юм бол? Хэн гээч нь вэ? Хэн юм болоо?
Су:Хүссэнээрээ уу. Согтчихвол би хүргээд өгнө.
Шүэ: Ийм үед миний өмнөөс ууна гэж хэлэх ёстой юм биш үү?
Су: Надаас гуйх юм бол...
Шүэ: Гуйж байна.
Су: Үнэхээр ичих нүүр алга.
Шүэ: Энийг бас тоонд оруулах уу?
Су: Үгүй.
Шүэ: Сайн байна. Чи...
Лай: Би...
Шүэ: Айх хэрэггүй. Унатал нь уу.
Лай: Энэ хүн аврагч чинь уу, эсвэл дайсан чинь уу?
Шүэ: Чамд хамаагүй.
Лай: Би тэрэнтэй мөрийтэй тоглож байна. Чи хэн юм?
Су: Тэрэнтэй мөрийцөх сонирхолтой биш. Сайхан тоглоод үзье. Биао жанжин.
Шүэ: Та нар... танилууд юм уу?
Су: Миний аавын дайсан. Хэрэгт орооцолдож дээрэмчин болсон хүн. Эндхийн толгойлогч болсон гэж мэдээгүй юм байна.
Лай: Чиний гарт орсон нь миний азгүйнх. Хүссэнээ хий. Аав чинь Шиао Минхан уу?
Су: Тийм ээ.
Лай: Цагаан морьтой ханхүү шиг аюулд орсон эмэгтэйг авардаг нь адилхан юм аа. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг. Чамд анхааруулчихъя. Манай дүрмээр дундаас нь оролцох юм бол хоёр дахин ихийг уух ёстой.
Су: Сэгсэр. Өнөөдөр миний азтай өдөр.
Эр: Эхэл... Биао ах яллаа.
Бүгд: Биао ах. Биао ах. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу. Уу.
Шүэ: Энэ янзаараа, арван Шиао Хэн байсан ч ялахгүй. Яах вэ?
Лай: Сайн сонс. Би их олон жил шоо тоглож байна. Би зөвхөн сонсоод л тоог нь мэднэ.
Ми: Хоёр үе тоглоод, энүүгээр намайг сэрээгээрэй.
Шүэ: Хариуг нь барих цаг болж. Чи сэгсэр.
Су: Надад итгэж байна уу?
Шүэ: Надад азаа зээлүүлчих.
Лай: Юу хийгээд байгаа юм?
Шүэ: Нойр хүрээд байна. Нойроо сэргээж байна.
Лай: Чи...
Шүэ: Алтан усны тоглоом чинь галт тоглоомыг хориглоогүй биз дээ?
Эр: Шиао Хэн яллаа.
Су: Энийг яагаад одоо л хэрэглэж байгаа юм?
Шүэ: Юу гэнэ ээ?
Су: Намайг согтоох гээ юу?
Шүэ: Юу гэж дээ? Хэтрүүлж байна.
Су: Уурлачихсан уу?
Шүэ: Аан?
Лай: Юу бувтнаад байгаа юм? Дахиад.
Эр: Дараагийн үе.
Лай: Хангалттай. Чи. Яллаа.
Шүэ: Юу? Дахиад хэл дээ.
Лай: Хангалттай гэж байна. Энэ янзаараа энд байгаа хүмүүс бүгд дүлий болох нь.
Шүэ: Тэгвэл Туолуо цэцгийг хэн авсаныг хэлж өгч болох уу?
Су: Түр хүлээгээрэй. Би ялагдсан өрсөлдөгчтэй чинь ярилцмаар байна.
Лай: Надтай ярилцахаар ирээ юу, эсвэл тэр золигт туслахаар ирээ юу?
Су: Аль аль нь. Биао жанжнаас гуйх юм байна.
Лай: Би яагаад туслах ёстой юм?
Су: Манай аав амийг чинь аварсан болохоор. Та шулуун, шударга хүн. Маргалдагч талуудын нэгнийх нь талд ордоггүй. Та Ли Жоннаны дургүйг хүргэснээс болж гүтгүүлж гянданд орсон. Тэгээд Нанжиан руу цөлөгдсөн. Аав таны гэмгүй гэдгийг мэдэж байсан. Таныг хүндэлдэг болохоор таныг суллаж явуулсан. Энэ удаа миний өрсөлдөгч Ли Жоннан.
16-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home