The double-15

The double 2024-15

Үргэлжлэх хугацаа: 47мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

На: эр, Луяанаас ирсэн Жиан Лигийн нагац ах Миншуан

Нэ: эм, Миншуаны эхнэр

Чи: эм, Чионжи, Фанфейгийн дүү Жаогийн хайртай бүсгүй

Ву: эм, Вулан

Ми: эр, Жиан Лигийн 3-р нагац ах/ээжийнх нь дүү

 

Гарчиг:  Тавилан. 15-р анги.     

Шүэ: Чионжи авхайгаас асуух юм гараад ирлээ.

Чи: Юу тэр вэ? Хайртай хүнээ асуухаар ирээ юу?

Шүэ: Үгүй ээ, таны хайртай хүнийг асуухаар ирлээ.

Чи: Надад хайртай хүн байдгийг мэдээгүй юм байна.

Шүэ: Хауйшаны захирагч түшмэлийн хүү Шүэ Жао.

Ву: Су гүнийг ийм боловсон гэж мэдсэнгүй.

Су: Яах гээ вэ?

Ву: Та миний биеийг харсан. Би таныхыг харж болохгүй гэж үү? Ширүүн бас хурдан. Таалагдаж байна. Надад юу идүүлчихэв?

Су: Нанжианы хортой шавьж. Ерөндөг байхгүй бол толгой дахь 7нүхнээс чинь цус алдаж, сарын дотор үхэх болно.

Чи: Чи хэн бэ?

Шүэ: Би Жаогийн анд нөхөр. Жиан Ли.

Эр: Наадахаа барьж аваад эмсийн хүрээлэнд аваачих өрийг нь төлүүл.

Чи: Туслаарай.

Эм: Дуугүй яв.

Чи: Туслаарай.

Эр: Дуугүй яв.

Чи: Туслаарай. Туслаарай.

Эр: Яв.

Чи: Намайг тавь.

Жао: Гэгээн цагаан өдрөөр эмэгтэй хүн барьцаалж байдаг. Хууль дүрэм байна уу?

Эр: Аан? Ингэхэд чи хэн юм? Өөрийгөө л хичээ. Тэр надад өртэй.

Чи: Би сар болгон таван мөнгөн лиан өгье гэж хэлсэн шд. Би зугтахгүй.

Эр: Таван  лиан? Аав чинь тавин лианы өртэй. Нэг өдөр чи ч гэсэн тэрэн шиг алга болчихвол яах юм? Би хэнээс мөнгөө олж авах юм?

Жао: Зүгээр байгаа хүнийг хүчээр биеэ үнэлүүлэх чинь хууль зөрчсөн хэрэг. Тэгээд ч энэ авхай мөнгийг чинь төлнө гэж байна. Та нар яагаад хүн хүчлээд байгаа юм?  

Эр: Хэрэгт дуртай амьтан. Дайраад.

Жао: Буруугаа хүлээх үү?

Эр: Тийм ээ. Ойлголоо. Ойлголоо.

Жао: Хойшид сард нэг удаа төлбөрөө хийнэ. Дахиад ирж төвөг удах юм бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй шүү.

Эр: Мэдлээ, мэдлээ. Таны хэлснээр болог. Таны хэлснээр болог. Мөнгөө цагтаа өгөөрэй. Явъя явъя.

Чи: Хөөе. Чи зүгээр үү? Надад тусалсан сайхан сэтгэлийг чинь хэзээ ч мартахгүй.

Жао: Тэр хүмүүс амархан бууж өгөхгүй. Би Луяанд тав хоноод ирж байя. Дахиад ирж төвөг удвал би хөөж өгье.

Чи: Би зүгээр  л хоосон амалж байна гэж бодсон. Гэтэл.. үнэхээр тав хоноод ирдэг болсон.

Шүэ: Тэр үед Луяанд ирэхээсээ өмнө, олон хувцас сольж өмсөж байгаад хувцасаа сонгож өмсөөд явдаг байссан.

Чи: Тэрнийг сайн мэддэг бололтой.

Шүэ: Жаогийн эгч нь миний анд нөхөр. Жаогийн эгч нь надад хэлсэн юм. Юу сийлж байгаа юм? яасан ч муухай юм.

Жао: Мартаж үз. Дахиад сийлье.

Шүэ: Ямар  олон юм? Ингэтэл хичээгээд хэнд өгөх гэж байгаа юм?

Жао: Миний сэтгэлтэй бүсгүй.

Шүэ: Хүмүүс өгөх хүнийхээ нэрийг сийлдэг шд. Яагаад өөрийнхөө нэрийг сийлээд байгаа юм?

Жао: Өөрийнхөө нэрийг сийлчихвэл энийг харах болгондоо намайг бодох болно.

Чи: биднийг анх уулзахад би жирийн нэг эмэгтэй байсан. Гэтэл одоо... Надад урам нь хугарсан байна. Дахиад ганц ч ирээгүй.

Шүэ: Амьдралыг урьдчилж харах аргагүй. Хүссэндээ ирэхгүй байгаа юм биш, тэр... нас барсан. Шүэ Жао нийслэл рүү явж байгаад замдаа дээрэмчдэд алуулсан. Цогцосыг нь гол руу шидсэн. Тэгээд ч зогсохгүй, Шүэ овогтын гурван хүн, тэрний аав, эгч бүгд нас барсан.

Чи: Жао.

Шүэ: Хагас жилийн дотор Шүэ овогтын гурван хүнд муу зүйл тохиолдсон. Энэ энгийн хэрэг биш байх. Миний ирсэн шалтгаан, үнэнийг олж мэдэх. Танаас юу мэдэх вэ гэж асуухаар ирлээ.

Чи: Энийг... надтай уулзахаар сүүлчийн удаа ирэхдээ өгсөн. Дотор нь арван мөнгөн лиан хийчихсэн байсан. Зээлдүүлэгчдийг дахиад ирвэл... тэр мөнгөөр өрөө төлөөрэй гэсэн. Гэтэл тэр хүмүүс... Жаог ирэхээ больсныг мэдээд... улам зэрлэг болсон. Мөнгө өгсөн ч тоохгүй... Та энийг харсан уу? Та харвал мэдэж магадгүй. Энийг Жаогийн өгсөн мөнгөн дотор нуучихсан байсан. Би зургийг нь мэдэхгүй. Гэхдээ бичиг нь Жаогийн бичиг мөн байсан. Би энийг хэнд ч үзүүлэлгүй хадгалж байсан юм.

Шүэ: Танд үлдээснийг болохоор... сайн хадгалаарай.

Чи: Авхай. Надад тусалж чадах юм байна уу?

Шүэ: Энэ Шихуа дэн буудал Луяаны хамгийн том эмсийн хүрээлэн. Луяаны талаар олж мэдэхэд надаас илүү хурдан байж магадгүй. Хауйшианы захирагч Шү Хуай Юан 6сарын өмнө яаж нас барсныг, тэрнийг хэн оршуулсныг, бас хаана оршуулсныг мэдэж өгөөч гэж хүсч байна. Тэгвэл би Шүэ овогтын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадна. 

Чи: Энийг... би Жаогийн төлөө хийх ёстой.  Би тусална аа.

Шүэ: Тэгвэл би танаас сайн мэдээ хүлээж байя.

Чи: Авхай. Жаог хаана оршуулсан бол?

Шүэ: Шүэ овогтын бунханд. Нийслэлд. Тэр, эгчтэйгээ төрсөн нутагтаа ирнэ ээ. би Тэд нар заавал дахиад уулзах болно.

**************

Су: Хоёр сонголт өгье. Нэг. Чуланд очиж хэл. Хоёр. Надтай хүчээ нэгтгэ.

Ву:  Хүчээ нэтгэх ээ?

Су: Чуланыг авчирч өгвөл би ерөндөгийг өгнө. 

Ву:  Чуланаас илүү сонирхолтой юм аа. Тэрнийг барихад чинь тусалбал... над дээр ирж байх уу?

Су: Чамаас  шалтгаална.

Шүэ: Су гүн. Яагаад энд байдаг билээ?

Су: Хэрэг мөрдөж байна.

Шүэ: Сонирхолтой л юм. Луяанд иртэл, та ч бас хэрэг мөрдөхөөр Луяанд ирчихсэн байдаг.

Су: Яасан? Дахиад өөрийг чинь дагаж байна гэх гээ юу?

Ву:  Яараад, юмаа мартчихаж. Үнэхээр ховор байдаг хаш унжлага. Надад өгчих.

Шүэ: Би эндүүрсэн бололтой. Үнэхээр хэрэг мөрдөхөөр ирж. Саад болохоо больё. Би явлаа.

Су: А Ли.  А Ли.  Хамтарч ажиллах хүсэлгүй бололтой.

Ву:  Залуу авхай хартай байх нь аргагүй. Сайн тайлбарлаад өгчих.

Су: Хардах аа? Энэ удаад зүгээр өнгөрөөе. Дахиад ингэвэл... хамтарч ажиллах өөр хүн олохоос татгалзахгүй. 

Тон: Эгч ээ. Би хаалганы дэргэд хүлээж байгаад Су гүн энд байхыг харсан.

Шүэ: Тэрний юу хийх, надад хамаагүй.

Тон: Аан?

******************

Эм: Авхай, энэ сарын тооцоо.  

Жиа:  Тооцоолох хэрэггүй. Бүгд миний толгойд байгаа. Лижэн асар энэ сард 921толгой торго худалдсан.

Бичиг: Еэ Жиа арь

Жиа:  нийт 1353мөнгөн лиан. Ашиг нь өнгөрсөн сарынхаас арван хувиар нэмэгдсэн. Тооцоог дангаар харвал сайхан л даа. Гэхдээ хүйтэн намар эхэлж байгаа болохоор хүмүүс шинэ хувцас авч эхэлнэ. Намрын хувцас зуныхтай харьцуулахад илүү үнэтэй.  Тэгэхээр нийтэд нь тооцоолоод үзвэл энэ сар алдагдалтай ажилласан гэсэн үг.

Эм: Авхай, тооцоолох хэрэггүй. Таныг өргөөндөө хүлээж байгаа.

Жиа:  Явъя. Ээж ээ, би эргээд ирлээ.

Эм: Эзэгтэй.

Нэ: Би үхээд өгье.

Жиа:  Ээж ээ. Ээж ээ. Юу болоо вэ? Ли мөмө.

Эм: Авхай. Эзэнтэн нийслэлээс эргэж ирэхдээ зальт үнэг дагуулаад ирсэн.

Нэ: Амьдрах хүсэл алга.

На: Эхнэр, би эргээд ирлээ.

Жиа:  Ли мөмө. Ээжийг сайн харж бай. Би ааваас асуугаад ирье. Зальт үнэг.

Нэ: Одоо яах вэ?

Жиа:  Гайгүй дээ.

Эм: Эзэгтэй.

На: Аан?

Эм: Эзэгтэй.

Жиа:  Аав аа. Та яаж байгаа юм?

На: Юу яасан гэж?

Жиа:  Зальт үнэг.

На: Юун зальт үнэг вэ?

Жиа:  Өөрөө дагуулж ирчихээд надаас асуугаад байх юм.

На: Би юу? Дагуулж ирсэн?  Зальт үнэг ээ?  Аан. А Лийг хэлж байна уу?

Жиа:  Тэр хараад байгаарай. Тэр нэрээр нь дуудаж байгааг нь. Тэгээд зальт үнэг биш гэх нь үү?

На: Чи зальт үнэг гээд байгаа тэр хүн чинь манай хамаатан. Нийслэлд байдаг Жиан овогтын А Ли.

Жиа:  Аан, Еэ овогтыг  худалдаачин гэж дорд үздэг үү? Аав аа, манай гэр өрсдийнхөө асуудлыг яая гэж байхад. Та яах гэж тийм том төвөг авчирч байгаа юм?

На: Наад амаа мэд. Амаа мэд. Тэр чинь тэргүүн сайдын охин юм  шүү. Бас чиний үеэл дүү.

Нэ: Тэр зальт үнэг манай Еэ овогтын хаалгаар орчихлоо. Хэлээд өгөөч...

Жиа:  Аав аа. Энэ асуудлыг эхлээд шийдсэн нь дээр байх.

Нэ: Би үхээд өгье. Тэр зальт үнэг Еэ овогтын босгоор ороод ирсэн болохоор манай Еэ овогтынх амар тайван байх аргагүй боллоо.

Эм:Эзэгтэй. Битгий үх л дээ. Би таны өмнөөс үхье. Эзэгтэй.

Нэ: Тэр  зальт үнэгийг энд байгаа цагт би энд байж чадахгүй. Намайг байгаа цагт тэр  зальт үнэг энд байх ёсгүй.

Эм: Тэгвэл би тантай хамт там руу явъя. Ёоёо...

Нэ: Юугаа яриад байгаа юм?  Амьдрах хүсэл алга.

На: Эхнэр. Үхэх байсан ч эхлээд асуудлаа шийдэх хэрэгтэй шд.

Нэ: Ли мөмө, надад амьдрах хүсэл алга.

На: Амаа тат! Та нарын яриад байгаа хүн зальт үнэг биш ээ. Манай үеэл дүү, Жиан Ли.

Нэ: Аан? Туслаарай.

На: Эхнэр. Эхнэр.

Жиа: Ээж ээ. Ээж ээ.

***************

Жиа: Шижиэ татварын яамны дэд сайд болонгуут манайд ирсэн байх нь. Аав аа, та ч гэсэн. Яах гэж тэрнийг авчирсан юм.

На: Дандаа дэмий юм ярьж байх  юм. Шижиэ түшмэл болсон ч бай, Жиан овогтынх манай Еэ овогтын царайг харах хүмүүс биш. Тэгэээд ч, үеэл чинь өөрөө надтай явмаар байна гэсэн. Би яаж болиулах юм?

Жиа:   Надад лав тийм үеэл байхгүй.

На: Юу болохыг харж л байя.

Нэ: Сүүлийн үед гэрт тайван биш байна. Пүүс ч гэсэн тайван биш байгаа. Ахайтан ажил хэргээс болоод толгой өндийх завгүй байгаа. А Лийг ирсэнийг мэдэх юм бол сүйд болох нь гарцаагүй.

На: Эхлээд ажил хэргээ цэгцэлье. Ахайтанд бага багаар хэлэхэд болно. Гэнэтхэн хэлбэл цочирдож мэднэ.

Нэ: Гэхдээ л хэлэхгүй байж болохгүй шүү дээ. Манайхны нэг нь маргааш Жиан Лийд үйлчлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол манай Еэ овогтыг муу хэлнэ. Жиан овгтын элэг доог болно. Хэн явах вэ?

Нэ: Яагаад над руу хараад байгаа юм? Би өнөөдөр тэрэнтэй маргачихсан. Хэн ч яван бай, би явж болохгүй.

Жиа:   Над руу харах хэрэггүй ээ. Би маргааш мухлаг руу авна. Надад зав байхгүй.

На: Яагаад над руу хараад байгаа юм бэ? Би өдий болтол Жиан Лийд хань болсон. Та нар харагдахгүй бол манай Еэ овогтыг үл тоомсорлож байна гэж бодно шд. Хөөе. Гэрийн уламжлалын дагуу шийдвэл ямар вэ? Гурван цаасны нэг дээр... тийм гэж бичсэн байгаа. Тэрийг сонгосон хүн нь явна шүү.

Жиа: Би л лав биш.

На: Эхнэр, чамаас эхэлье.   

Нэ: Жиа арь бага нь болохоор Жиа ариас эхэлье.

Жиа:  Би сугалахгүй гэж хэлсэн шүү.

На: За сонго оо. Сонго. Сонго.

На Нэ: Жиа арь гялайлаа. Маргааш ажиллах хэрэггүй.

*****************

Жиа:  Тэрэгчинд хурдан сүйх тэрэг бэлд гэж хэл.

Эр: Мэдлээ.

Жиа:  Гал тогоонд авч явах амттан бэлд гэж хэлээрэй.

Эм: Мэдлээ.

Жиа:  Бас үүр угаах бүлээн ус бэлдээд ир.

Эм: За.

Жиа:  Хувцас, чимэглэл юу болж байна?

Эм: Бэлдчихсэн.

Жиа:  Энгэсэг.

Шүэ: Тон арь. Тон арь.

Тон: Эгч ээ, та сэрчихэв үү.

Шүэ: Ийм эрт гадаа хэн яриад байна?

Тон: Эгч ээ, Жиа арь авхай. Жиа арь авхай өглөө эрт босоод бид нарыг хамт явахыг урьсан.

Шүэ: Хамт явахыг урьсан? Ийм эрт үү?

Тон: Эгч ээ, өчигдөр тийм зүйл болоод,  та сайн амарч чадаагүй. Би очоод явахгүй гээд хэлчих үү? дахиад жаахан амраад ав.

Шүэ: Сэтгэл гаргаад урьж байхад яаж татгалзах билээ? Хөгжилдөхөөс хойш. Явъя. Хурдан бэлдье.

Жиа: Сэрээгүй л байна уу? За яах вэ. Аль түрүүнээс хойш сэрээх гэж оролдлоо. Та нар оройтож байна. Олон хүн тусалбар илүү хурдан.

Шүэ: Жиа арь эгч ээ.

Жиа:  Өнөөдөр. Эхлээд Байжан уул руу явна. Дараа нь Сижин нуур руу. Үдэд Жүэвэй зоогийн газарт хооллоно. Үдийн  хойно Бай асарт ид шидийн үзүүлбэртэй. Бас Миао асарт сармагчны тоглолт үзнэ. Орой Лианшуй голоор аялна.

Шүэ: Үеэл эгч ээ. Нэг дор ийм олон газраар орох хэрэг байна уу? Хугацаа хангалттай байгаа шд.

Жиа: Энэ Луяаны заавал үзэх ёстой газрууд. Цагаа сайн барих юм бол бүгдийг нь үзэж амжина. Надад чамтай хоёр өдөр явах зав байхгүй.

Шүэ: Үеэл эгч ээ, гэрийнхэн чинь танд даалгасныг ойлгож байна. Намайг ганцаардах байх гээд надад олон юм үзүүлэхийг хүссэн байх. Үнэндээ, би хол газар аялж ирсэн болохоор ядраад гадуур гармааргүй байна.

Жиа: Юу гэж байгаа юм? Миний төлөвлөгөө таалагдахгүй байгаа бол, тийм бол өөрчилж болно.

Шүэ: Тэгвэл ингэе. Би хоёрдугаар нагац ах, нагац эгч хоёрт таныг надад Луяаны үзэгслэнт газруудыг үзүүлж, амттай хоолнуудыг идүүлсэн гээд хэлчихье.  Тэгвэл танд ядрах хэрэг гарахгүй, бас бид цагаа үрэхгүй. Ямар вэ?

Жиа: Чи өөрөө тэгж байгаа бол, би ч гэсэн шуудхан хэлчихье.  Чи өөрөө л явахгүй гэсэн шүү. Би дургүйдээ биш.

Шүэ: Та маш их хичээл зүтгэл гаргасан. Сайн гэрийн эзэн.

Жиа: Эртхэн тэгээд хэлчихгүй дээ. Мухлагт миний шийдвэрлэх ёстой олон асуудал байхад. Сүйх тэрэг бэлдчихсэн байгаа. Өдөр хүссэн газраараа яваарай. Орой эргээд ирэхэд болно.

Шүэ: Үеэл эгч ээ. Би мухлагт чинь очиж үзмээр байна. Би солих хувцас олныг авчирч чадаагүй. Хэдэн шинэ хувцас хийх гэсэн юм.

Жиа: Гадаа харанхуй байгааг мэдэхгүй юу? Мухлаг онгоогоогүй байгааг мэдэхгүй байна уу? Хоёр цагийн дараа явна шүү.

Шүэ: За.

Жиа: Явъя.

***************** 

Эр: Гуравдугаар ноёнтон, энэ мөнгийг яаж танд өгч болохгүй ээ? Гуравдугаар ноёнтон. Мухлагт орсон орлогыг тооцоонд оруулах ёстой. Та авч явах гэж байгаа бол эзэнтний тамгатай бичиг авчир л даа. Тийм дүрэмтэй.

Ми: Өмнө нь тийм дүрэм байгаагү байх аа?

Бичиг: Еэ Мин Юү

Ми: Чи надад зориулж дүрэм зохиогоод байгаа юм уу?

Жиа: Гуравдугаар авга.

Шүэ: Гуравдугаар авга аа?

Эр: Гуравдугаар ноёнтон, ингэж болохгүй ээ. Гуравдугаар ноёнтон, ингэж болохгүй шүү дээ.

Шүэ: Жиа арь эгч ээ. Тэр яагаа вэ?

Жиа: Ажил хэрэг нь бүтэлгүйтээд дахиад л мөнгө зээлэхээр ирсэн биз. Чи эндээ хүлээж бай. Би очоод асуудлыг шийдчихээд ирье.

Шүэ: За.

Эр: Гуравдугаар ноёнтон.

Жиа: Гуравдугаар авга ах аа. Луяанд ирсэн мөртлөө гэртээ ч очихгүй. Энд юу хийж байгаа юм?

Эр: Авхай, ашгүй та ирлээ.

Ми: Өө. Жиа арь. Ашгүй чи хүрээд ирлээ. Хурдан, авга ахдаа мөнгө өгөөдөх. Ах нь худалдаа хийж байгаа. Сүүлчийн төлөлт үлдчихээд байна.

Жиа: Авга ахад хэд хэрэгтэй вэ?

Ми: Мянган мөнгөн лиан байхад болно.

Жиа: Аан. Ямар ажил хэрэг билээ?

Ми: Чамд хэлсэн ч чи  мэдэхгүй ээ. Зүгээр  л мөнгө өгчих. Би мөнгөтэй болохоороо буцаагаад өгчихнө.

Жиа: Гуравдугаар ах аа, би ч гэсэн өрөнд ормооргүй байна.

Ми: Чи ч зоригтой болжээ. Золиг чинь. Ажил хийгээд мөнгөтэй болоод намайг танихаа больчихож. Олон юм ярихаа болиод хурдан мөнгө өг.

Жиа: Өгөхгүй. Гуравдугаар ах аа. Өмнөх өрөө төлчихвөл мөнгө зээлж болно. Өмнөх өрөө төлчих юм бол би дахиад зээлүүлье. Үгүй бол аав дээр очино биз.

Ми: Чи үнэхээр зоригтой болжээ. Ааваараа намайг айлгаж байдаг. Тэгвэл өнөөдөр би эелдэг байхгүй шүү. Өнөөдөр надад мөнгө өгөхгүй бол би явахгүй. 

Эр: Тийм ээ, явахгүй.

Эр: Гуравдугаар ноёнтон.     

Ми: Хөөе. Намайг зодох нь уу? Цохь л доо.

Эр: Яалаа гэж дээ. Яалаа гэж.

Ми: Тонил. Би гуравдугаар авга чинь байна. Эмээ дээр чинь очоод чамайг зовоож чадахгүй гэж бодоо юу?

Шүэ: Гуравдугаар нагац ах аа. Лижэн асрыг үеэл эгч хариуцаж байгаа. Төвөг удах хэрэггүй.

Ми: Гурувдугаар нагац аа? Би яахаараа чиний нагац байдаг юм? Яв яв яв.

Шүэ: Нагац ах аа, би Жиан Ли байна. Миний ээж Еэ Жэнжэн.

Бичиг: Залуу Еэ Мин Юү

Ми: Та гэрээсээ хол явж байгаагүй шд. Өөрийгөө сайн хамгаалж байгаарай.

Жэ: Гуравдугаар дүү үргэлж миний баатар байх болно. Үргэлж намайг хамгаалж байдаг.

Ми: Эгч ээ, жаргалтай амьдардаг юм шүү.

Жэ: Би жаргалтай байна.

Ми: Ээж ээ, гуйж байна. Намайг Жиан овогтынх руу явуулчих. Би эгч, А Ли хоёрыг аваад ирье. Эгч амьд байхдаа ганцаараа байхаас айдаг байсан. Би ганцааранг нь явуулж чадахгүй. Ээж ээ.

Эм: Жиан овогтын хүн болсон. Амьд байхдаа Жиан овогтын хүн байсан. Үхсэнийхээ дараа Жиан овогтын  сүнс  болно.

Ми: Ээж ээ... Чи... Чи... А Ли юу?

Шүэ: Тийм ээ.

Ми: Чи хэзээ Луяанд ирсэн юм?

Шүэ: Хоёр хоногийн өмнө хоёрдугаар нагацтай хамт ирсэн. Өнөөдөр завтай байсан болохоор мухлаг харахаар ирлээ.

Ми: Энэ олон жил сайн сууж байсан уу?

Шүэ: Их урт түүх Нагац ах аа, гэртээ хариад тухтай ярилцвал ямар вэ?

Ми: Хэрэггүй ээ.

Эр: Хэрэггүй ээ?

Ми: Хэрэггүй. Өнөөдөр, ээжийг чинь бодоод би мөнгө авахаа болилоо. А Шун. Явъя.

Эр: Ингээд явчих юм уу?

Ми: Явъя аа, явъя явъя.

Жиа: А Ли. Чи хувцас хийлгэнэ гэсэн байх аа? Алив, сайн үз. Таалагдах юм байна уу?

Эр: Жиан авхай, энэ манай шинээр ирсэн даавуунууд. Их чанартай шүү. Өнгө нь ч гэсэн яг энэ жилийнх.

Эр: Чиан худалдагч аа. Чиан даамал аа. Би мөнгөө  буцааж авъя.

Жиа: Жао ах аа. Та сая юу гэсэн бэ? Мөнгөө авна аа?

Эр: Энэ хэргийг хойшлуулах арга алга. Аав чинь энд байхгүй болохоор эхлээд чамтай ярилцъя.

Жиа: А Ли, надад Жао ахтай ярих юм байна. Худалдагчид хэлээд таалагдсан даавуугаа аваарай. Тооцоог нь над дээр биччих.

Шүэ: Эгч ээ, та яв яв.

Жиа: За. Ийшээ.

Эр: За.

****************

Тон: Эгч ээ. Та юу бодоо вэ?

Шүэ: Яагаад ч юм Еэ овогтынх асуудалд оржээ гэж бодогдоод байна. Энэ хэрэг тийм ч жижиг хэрэг биш.

На: Еэ Мин Юү тэр муу золиг. Гадуур хэдэн жил яваад ямар болсныг нь хар. Дээрэмчин. Хэлээдэх. Аль мухлагт очсон байна?

Эр: Би... би мэдэхгүй ээ.

На: Чи... тэр муу золигийг дээ. А Ли эргээд ирэв үү?

Шүэ: Нагац ах аа.

На: А Ли, яагаад ганцаараа ирээ вэ? Жиа арь хамт яваагүй юм уу?

Шүэ: Жиа арь эгч их сайн төлөвлөсөн байна лээ. Ли арь өнөөдөр сайн хөгжилдсөн. Мухлаг руу ажил амжуулахаар явсан. Тэгээд би  ганцаараа ирлээ.

На: Аан. Сайн байна. Сайн байна.

Шүэ: Нагац ах аа.

На: Аан?

Шүэ: Ажил хэрэгт чинь ямар нэг асуудал гараа юу?

На: Тэр...

Нэ: Ноёнтон.

На: Эхнэр. Тон захираг хүмүүс явуулж.

На: Тон захирагч аа?

Нэ: Тийм.

На:  Яах гэж хүн явуулдаг билээ?

Нэ: Мэдэх юм алга.

На: Жу түшмэл. Та ямар хэргээр ирдэг билээ?

Бичиг: Жу түшмэл.

Тү: Еэ эрхэм ээ, Тон захирагч таныг дуудаж байна.

Нэ: Дуудсан? Хаана тэр  вэ? Ямар хэрэг үйлдсэн гэж? Яагаад тэрнийг дуудаж байгаа юм? Та нар яах гэсэн юм?

Тү: Эзэгтэй ч түргэн зантай юм аа. Би ажлаа л хийж байна. Энэ хэргийг Еэ эрхэм, Тон захирагч хоёр ярилцана биз.

Нэ: Ч...

На: Хөөе. Манай ажил хэрэгт буруу юм байхгүй. Цэвэр гарыг угаах шаардлагагүй. Би явчихаад ирье. Жу түшмэл ээ, та түр хүлээхгүй юу? Гэрийнхэндээ хэдэн юм хэлээдэхье. А Ли. Чамайг хэд хоногоос эмээтэй чинь аваачиж уулзуулъя гэж бодож байсан юм. Ийм юм болно гэж бодсонгүй. Жаахан хүлээх болох нь.

Шүэ: Нагац ах аа, эхлээд ажлаа бод.

На: Эхнэр, намайг эзгүй хойгуур гэрээ сайн харж байгаарай. Лижэн асарт ямар нэг юм болбол Жиа арьт даатгаарай. Тэрэнд туршлага суух сайхан боломж. Ээжид, намайг Тон захирагч дуудад явсан гэж хэлэх хэрэггүй. Битгий март.

Нэ: Жу түшмэл ээ. Нөхөр маань хэзээ эргэж ирэх вэ?

Тү: Тон захирагчаас асуугаарай. Еэ эрхэм ээ, болсон бол явцагаая.

На: За.

********************

Ву: Чу Лан долоо хоногийн дараа Луяанд ирнэ. Бэлэн байгаарай. Уулгаад өг.

Су: Хүсэхгүй байвал... хая...

Ву: Завтай үедээ Шихуа буудалд ирээрэй. Би зав гаргана аа.

В: Эзэнтэн, та ажлаа хийхээс гадна бас сээтэгнэж амжих юм аа. Хайр сэтгэлийн өрийг төлөх амаргүй шүү.

Су: Амаа тат.

Лу: Эзэнтэн. Тон Жияан хөдөлж эхэлсэн.

Су: Ийм эрт үү?

Лу: Еэ овогтынх руу хүн явуулаад Еэ овогтыг баривчилсан. Шуугиан дэгдээд байна. Еэ овгийнхон хүссэн ч энэ хэргийг нууж чадахгүй. Луяан тэр чигээрээ мэдчихсэн байгаа.

Су: Ли овгийнхонд харуулах гэж тэр. Мэдээж дуулиан шуугиан дэгдээхгүй бол болохгүй.

В: Миний сонссоноор тэр үед Жиан арь авхай тэнд байсан  гэсэн юу ч хийгээгүй гэсэн. Энэ удаа... Ли овгийнхон амжилтанд хүрэх юм биш байгаа?

Су: Сургамж авахгүй хүн юм аа. Яагаад одоо болтол дутуу  үнэлдэг билээ?

В: Яалаа гэж тэгж зүрхлэх юм. Сычуан торго асуудалтай гэсэн яриа гарвал Лижэн мухлаг хүнд байдалд орно. Еэ Миншуаныг аваад явчихсан болохоор Еэ овогтынд хэдэн эмэгтэй л үлдсэн. Ли овогтынх бүтнээр нь залгих байлгүй. Эзэнтэн, хэдүүлээ одоо оролцвол ямар вэ?

Су: Хүнийг тэнэг гэж бодох хэрэггүй. Энэ ший дуусах болоогүй байна. Юу болохыг хэлэхэд эрт байна. Еэ овгийг ажиглаж бай.

В Лу: Мэдлээ.

*****************

Шүэ: Тон арь, надад өтгөн цай хийгээд өг.

Тон: Эгч ээ. орой болчихлоо. Өтгөн цай уух биед муу. Та өглөө их эрт боссон шд.

Жиа: Ли арь. Өрөөндөө очоод хурдан амар. Энд бид нартай хүлээх хэрэггүй.

Шүэ: Өнөө шөнийн дотор сураг гарахгүй бол би ч гэсэн унтаж чадахгүй.

Нэ: Эцэст нь  бүх зүйл муугаар эргэх байх гэж айж байна.

Эр: Эзэгтэй.

Нэ: Юу гэж байна?

Эр: Тон захирагчийн царайг ч харж чадсангүй. Би түшмэлүүдэд мөнгө өгөх гэж оролдсон боловч  хэн ч авч зүрхэлсэнгүй.

Нэ: Ийм байж болох уу. Алуурчныг хүртэл гурван удаа шүүхээр оруулдаг. Манай Еэ овгийн  хүн баригдчихаад байхад ямар ч тайлбар алга. Би... би...

Жиа: Ээж ээ, ээж ээ, ээж ээ. Ээж ээ, ээж ээ. Ээж ээ. яах нь вэ?

Нэ: Захирагчийн үүдэн дээр очиж өөрийгөө дүүжилье.

Жиа: Хэрэггүй ээ.

Нэ: Намайг тавь. Тавь.

Жиа: Хэрэггүй ээ.

Нэ: Тэгээд яахыг нь харъя л даа.

Шүэ: Нагац эгч ээ, уурлах хэрэггүй. Нагац ах одоохондоо аюулгүй байгаа байх. Өнөөдөр олон хүн дагуулж ирээд, бариад явахыг нь олон хүн харсан. Нагац ахыг авч явсныхаа дараа шүүхээр оруулаагүй. Бас ард иргэдэд албан ёсоор мэдэгдэл хийгээгүй. Миний таамаглаж байгаагаар, Тон Жияан хэн нь их мөнгө өгөхийг хүлээж байгаа байх?

Нэ: Мөнгө гэнэ ээ? Гэхдээ мөнгө аваагүй гэсэн шд.

Шүэ: Энэ худалдаа хийдэгтэй адил. Хоёр талаас үнээ хэлнэ. Тэгээд дараа нь үнээ хэлэлцэж тохиролцоно. Энэ удаа бараа нь хүн. Одоо тэд үнийн санал ирэхийг хүлээж байгаа. Гэхдээ тэд нар үнээ хэлэхгүй байгаа болохоор бидний ямар үнэ хэлэхийг хүлээж байгаа юм. 

Нэ: Яаж зүрхэлж байна аа? Тэр...

Жиа: Ээж ээ. Эхлээд Жиан Лигийн хэлэхийг сонсъё. 

Шүэ: Нагац эгч таны хэлдэг зөв. Тон Жияан захирагч ч гэлээ, манай Еэ овогтыг Луяанд мэдэхгүй хүн үгүй. Нэг, нотлох баримт байхгүй. Хоёр, албаны баримт байхгүй. Еэ овгийн тэргүүнийг зүгээр л бариад явчихсан. Тон Жияан нийслэлд мэдэгдчих вий гэхээс айхгүй гэж үү?

Жиа: Ли арь. Чиний хэлж байгаагаар...

Шүэ: Би тэрнийг  зүгээр л гар үзүүрт зарагдаж байгаа гэж бодож байна. Тэрний цаана өөр хүн байгаа.

Жиа: Луяаны захирагч гар хөл нь болсон гэхээр...

Нэ: Яадаг билээ? Манай Еэ овог үнэнч шударгаар худалдаа хийдэг шүү дээ. Ямар хүнийг уурлуулсан болоод...

Шүэ: Худалдаа хийснээс болж хүн уурлуулсан юм биш. Гэхдээ өөр зүйлээс болсон байх.

Нэ: Чи юу хэлэх гээ вэ?

Шүэ: Үнэнийг хэлэхэд нийслэл Еэ ах нэг хүнтэй хамтрахаас татгалзсан.

Нэ: Татгалзсан?

Шүэ: Тийм ээ. Ли Жоннан сайд, тэрний хоёрдугаар хүү Ли Лиан. Тэр Еэ ах хоёр хамт сургуульд сурч байсан. Тэр хүссэндээ хүрэхийн тулд Еэ ахад занга тавьсан. Еэ ах тэрийг нь мэдээд, зайгаа барьсан.

Нэ: Үгүй байлгүй дээ. Иймхэн юмнаас болоод. Ийм юм байж...

Шүэ: улс төрд жижиг хэрэг гэж байхгүй.

Жиа: Тэгээд чиний хэлж байгаагаар... Тэд нар манай Еэ овгийг ашиглаж, ахыг сүрдүүлж байгаа гэж үү?

Шүэ: Энэ одоохондоо миний таамаг төдий. Гэхдээ, цаана нь байгаа хүмүүс юу хүсч байгагаа илчлэхээс нааш хоёрдугаар нагац ахад муу юм болохгүй.

Нэ: Тэгвэл... Тэгвэл Шижиэ аюулд орсон гэсэн үг үү?

Шүэ: Еэ ахыг хаан албан тушаалд томилж, түшмэл болсон. Манай Жиан овогтой худ ургийн холбоотой болохоор тэрэнд амархан хүрч зүрхлэхгүй. Тийм болохоор яарч хөдлөх хэрэггүй. Та нарын сандарсандаа алдаа гаргахыг ч хүлээж байж магадгүй.

Нэ: Тэрний хэлэхийг сонсоод сэтгэл жаахан тайвширлаа. Тэгвэл хэдүүлээ хүлээж байя. Тон Жияаны яахыг харъя.

Шүэ: Нагац эгч ээ, Сычуан торгоны асуудал гэж юу юм бол? Би бодож үзсэн. Энэ хэрэгтэй холбоотой байх гэж бодож байна.

Жиа: Сычуан торгыг манай Еэ овогтын нэхмэлийн үйлдвэрт хийдэг. Эд бүгд өнгөрсөн 3сар манай үйлдвэрт хийсэн даавуунууд. Би хэд хэдэн удаа шалгасан, ямар ч алдаа олоогүй. Гэнэтхэн Сычуан хатгамалтай торго хүний аминд хүрсэн гэсэн цуу яриа гарсан. Цуу яриа ганц шөнийн дотор тархсан. Луяаны хувцасны мухлагууд манайхаас даавуу авахаа больсон. Бараагаа буцаахыг шаардаж байгаа. Одоо бодоод байх нь ээ, цуу яриа тарсанаас эхлээд занга байсан байх.

Шүэ: Тэгвэл шалгаж үзсэн үү? Сычуаны хатгамлаас болж хүн үхсэн үгүйг .

Жиа: Цуу яриа тараах амархан ч, дарах амаргүй. Цуу яриа гарсанаас хойш аав олон хүн явуулж энэ хэргийг шалгуулсан. Бид нар үхсэн хүн олоогүй. Гэхдээ асуудалтай Сычуан торго олсон. Тэр даавуунд хүрсэн хүмүүсийн биеэр улаан юм туурдаг. Одоо бид нар өөрсдөө ч энэ цуу яриа үнэн худлыг мэдэхээ байчихаад байна.

Шүэ: Маргааш өглөө хамт явъя. Тэр асуудалтай торгыг хамт явж шалгая.

******************

Жия: Ли арь. Өнөөдөр чи байж туслаагүй бол манай Еэ овог балрах байлаа. Би худалдаа наймаанд сайн ч гэлээ, улс төрийн төвөгтэй хэргийг мэдэхгүй. Чиний ачаар ээж ч гэсэн тайвширлаа. 

Шүэ: Би Еэ овгийн  зээ охин шүү дээ. Энэ миний хийх ёстой л юм.

Жиа: Хэтэрхий эелдэг зан гаргаад, дүр эсгэж байгаа юм шиг санагдаж байгаа байх. Гэхдээ, санаа зовоод байна.

Шүэ: Юунд тэр вэ?

Жиа: Энэ зөвхөн эхлэл байх гэж айж байна. Тэр хүмүүс энэ удаа санасандаа хүрч чадахгүй бол манай Еэ овог хойшид тайван байж болохгүй гэсэн үг үү?

Шүэ: Бид нар яагаад тэдний хүссэнийг хийх ёстой юм.

Жиа: Чи л улс төр...

Шүэ:  Тэд нар ард иргэдийг дарлах гэж олон жил сурч, албан тушаалд  суусан гэж үү? Та нар бууж өглөө гээд тэр хүмүүс зогсохгүй. Ямар ч өршөөлгүйгээр улам ихийг шаардана. Еэ овгийн өвөг дээдэс хатуу хөтүүг давж, зовж зүдэрч байж Луяанд өдий зэрэгт хүрсэн. Энэ удаа бууж өгсөн ч, хойшид ганц Еэ овогт ч биш, өөр олон айл зовно.

Жиа: Чиний хэлдэг зөв.

Шүэ: Тэр үед би Жэнюү сүмд амиа алдах дөхсөн. Гэхдээ би амьд гарсан. Амь эргэж ирсэн болохоор, Еэ овогт яасан ч муу юм болохгүй.

Жиа: Ли арь...

********************

Шүэ: Нагац эгч яагаад харагдахгүй байна?

Жиа: Ээж, эмээг асрахаар явсан. Юу болсныг эмээгээс бүгд нууж байгаа. Хэр удаан нууж чадахыг хэлж мэдэхгүй л байна.

Шүэ: Санаа бүү зов. Өнөөдөр Сычуан торгоны учрыг заавал тайлна.

Жиа: За.

Эр: Авхай. Баларлаа. Лижэн мухлагийг сүйтгэж байна.

Жиа: Сүйтгэсэн?

Эр: Хүмүүс орж ирээд харсан болгоноо эвдээд байсан. Лижэн мухлагийн самбарыг  хүртэл аваад хаячихсан. Миний хамрыг цохиод муруйлгачихлаа. Би яаж эхнэр авах болж байна аа? Авхай, та очиж харахгүй юу.

Шүэ: Хэдэн хүн ирсэн бэ?

Эр: Хэдэн арван хүн байсан. Лижэн мухлагийг бүсэлчихсэн. Тэгээд бас манай зарсан Сычуан торго хүмүүсийг хорлосоор байгаа гэсэн.

Жиа: А Ли. Гэртээ хүлээж бай. Би оччихоод ирье. 

Шүэ: Хамт явъя. Арга бодож олъё.

****************

В: Эзэнтэн ч гайхалтай юм аа.

Су: Ли Жин дотор байгаа юу? Цайны газарт суучихаад өөрийн зохиосон шийг үзэж байх гэж.

В: Тэгвэл бид нар...

Эр: Та Су гүн мөн үү? Тусгай өрөөнд байгаа Ли ноёнтон таныг уулзъя гэж байна. Таныг уулзахыг хүсч байгаа бол нуух хэрэггүй. Нууцаар гэтэж хүн явуулж тагнах хэрэггүй гэж хэлүүллээ.

В: Хэн нууцаар гэтсэн юм?

Лу: Замчил.

Эр: За. Ийшээ.

Су: Ли ноён. Луяанд таарна чинээ бодсонгүй. Ийм юм байх гэж.

Л: Өө. Би тантай Луяанд уулзана гэж итгэж байлаа.

Су: Сайн цай, сайн ший. Гялайлаа Ли ноён.   Ли ноён намайг Лижэн мухлагийг сүйтгэж байгааг харуулахаар урьсан байх нь.

Л: Та хэтрүүлж байна. Бид ар зүгээр л цай ууж байна.

Эр: Манайд ийм юм огтхон ч болж байгаагүй.

Жиа: Больцогоо.

Эр: Би тэрнийг мэднэ. Еэ овогтын залуу авхай байна.

Жиа: Чиан даамал аа.

Эр: Авхай, та ирчихэв үү.

Жиа: Таныг зовоочихлоо. Орж шархаа цэвэрлэ.

Эр: Гэхдээ, ийм олох хүн...

Жиа: Зүгээр ээ. Надад даатгачих. А Фу.

Эр: Чиан  даамал аа, явъя.

Эр: Хариуцсан хүн нь ирчихлээ.

Бүгд: Хөөе хаачих нь вэ? Битгий яв. Байж бай. Хаачих гээд байгаа юм?

Жиа: Би Лижэнийг хариуцдаг Еэ Жиа арь байна. Хэлэх юм байгаа бол сууж байгаад сайтар ярилцъя. Еэ овог заавал тайлбар өгнө өө.

Бүгд: Түй. Юуны чинь тайлбар. Ямар тайлбар өгөх гээ вэ?

Эр: Еэ овогтын даавуунууд үмхэрч байна. 

Эм: Яг үнэн. Та нар хүний аминд хүрчихээд. Луяаны хүмүүсээс мөнгийг авч яаж чадаж байна аа? Та нар хүний цус нулимсаар мөнгө олж байна. Хатуу сэтгэлтэй амьтад.

Бүгд: Тийм ээ. Яг зөв. Үнэн шүү. Хатуу сэтгэлтэй.

Жиа: Нөхөд өө. Нөхөд өө. Сычуан торго хүний аминд хүрсэн гэсэн яриа хаанаас  гарсныг мэдэхгүй. Гэхдээ манай Еэ овогтынх Луяанд олон жил худалдаа хийж байгаа. Биднийг мэдэхгүй хүн байхгүй. Бид ийм гүтгэлгийг зөвшөөрч чадахгүй. Мөнгө олох гэж хүний аминд хүрсэн гэлээ. Энэ хэргийг  шалгах хугацаа өг л дөө.

Эр: Худалч. Еэ овгийнхон худалч. Амиараа төл.

Бүгд: Амиараа төл. Амиараа төл. Алуурчид. Худалч. Алуурчид. Амиараа төл.

Эм: Ашгүй дээ. Тусламж ирж байна. 

Жиа: Үгүй л болов уу.

Эр: Цагдаа байна.

Тү: Аваад яв.

Жиа: Намайг яасан гэж барьж байгаа юм? Яагаад хэрэг тариад байгаа хүмүүсийг барихгүй байгаа юм?

Тү: Бид нарт Лижэн мухлагт хуурамч торго зарж, хүний аминд хүрсэн гэсэн мэдээ ирсэн. Хариуцаж байгаа хүн нь чи байх  аа. Хурдан дагаад яв.

Эр: Тийм ээ. хурдан барь.

Эр: Лижэний торго хүний аминд хүрсэн. Барих хэрэгтэй биз дээ?  Барь.

Бүгд: Тэрнийг барь. Баривчил. Барь барь. Барь.

Шүэ: Еэ овогтын торго асуудалтай гэж та нарт хэн хэлээ вэ?

Эр: Ярьж байгааг нь хараад байгаарай. Лижэний Сычуан торго асуудалтай гэдгийг мэдэхгүй хэн байсан юм? Энийг хар. Хар. Сайн хар. Миний бүх биеэр юм туурчихаад байна. Сайн харцагаа.

Жиа: Чи...

Эр: Чи яах нь вэ?

Шүэ: Барьж бай. Тон арь. Энийг хар. Миний өмсөж байга хувцас, Лижэнээс авсан. Энийг өчигдөр надад Еэ авхай бэлэглэсэн. Энийг ч бас Сычуан хатгамалтай торгоор хийсэн. Би өдөржин өмссөн. Гэхдээ миний биеэр та нарынх шиг юм туураагүй. Итгэхгүй байна уу? За яах вэ. Надад итгэхгүй байгаа бол энийг дамжуулаад сайн хар.

Эм: Энийг хар даа.

Эр: Мөн үү?

Эм: Энэ үү?

Эм: Энэ чинь...

Эм: Яах аргагүй эдний Сычуан торго мөн байна.

Шүэ: Хэрвээ Сычуан торго үнэхээр асуудалтай байсан бол би өөрийгөө эрсдэлд оруулж энийг өмсөнө гэж үү?

Эр: Тийм байх ёсгүй. Чи Еэ овгийн хүн. Еэгийнхнээс мөнгө авсанаас зайлахгүй. Чиний амь ямар ч үнэ цэнэгүй.

Шүэ: Та том эндүүрч байна. Миний амь Лижэнээс хавьгүй илүү үнэтэй юм шүү.

Эр: Ичгүүргүй гайхуулж байгааг нь.

Бүгд: Харин тийм. Юу вэ? Юу гэв ээ?

Эр: Чи хэн юм?

Шүэ: Би Их Яан улсын тэргүүн сайд, хаантны тэргүүн захирагчийн охин Жиан Ли байна.

Бүгд: Аан?  Жиан Ли? Жиан Ли гэсэн үү? Юу болоод байна аа?

Л: Жиан арь авхайг Еэ овгийг хамгаалахын тулд өөрийнхөө хэн гэдгийг илчилнэ гэж бодсонгүй. Еэ овгийг хамгаалсан гэж буруутахаас айхгүй байгаа юм байх даа?

Су: Ли ноён. Шийний сонирхолтой хэсэг одоо л эхэлж байна.

15-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home