The double 2024-14
Үргэлжлэх хугацаа: 54мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
На: эр, Луяанаас ирсэн Фанфейгийн нагац ах Миншуан
Нэ: эм, Миншуаны эхнэр
Чи: эм, Чионжи, Фанфейгийн дүү Жаогийн хайртай бүсгүй
Ву: эм, Вулан
Гарчиг: Тавилан. 14-р анги.
Хаан: Ваннины эсэргүүцэх хэрэггүй байсан юм. Эхлээд надад мэдэгдэхгүй яасан юм.
Су: Тэгсэн бол аль хэдийн оройтох байсан. Шен Юрон хүн болгоны мэдэх цэнгүүний үеэр амиа алдаж болохгүй шд.
Хаан: Ваннин энийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Тэр чамайг яаж ч чадахгүй гэж бодож байна уу?
Су: Тэгвэл сайн л байна. Миний эсрэг юу хийхийг нь би ч гэсэн хармаар байна.
Хаан:Амийг чинь ч авч магадгүй.
Су: Болгоомжтой байна аа.
Хаан: Шиао Хэн. Чи байхгүй бол миний дэргэд итгэл даах хүн байхгүй гэсэн үг.
Су: Хаантан, бохир ажлыг хийж, хэцүү асуудлыг шийдвэрлэх нь миний үүрэг. Энэнээс зайлсхийх боломжгүй. Санаа бүү зов. Би үхэхгүй.
************************
Эр: Гүнжтэн. Өнгөрсөн шөнө Жэнюү сүмийн эзэгтэйг олон мянган бээрийн зайд орших Хүй хотод хорихоор авч явсан байна. Одоохондоо хэл чимээ алга.
Гү: Гарч бай.
Эр: Мэдлээ.
Гү: Мейшиан. Ли овогтын өргөөнд хүргэ.
Эм: Мэдлээ.
Гү: Шен Юрон. Яагаад зөрүүдлээд байгаа юм? Чи их зоригтой болж. Намайг бусдын нүдэн дээр ичгүүртэй байдалд оруулж байдаг.
Ю: Гүнж та заримдаа дэмий зүйл хийдэгээ мэдэх үү? Тэр бол эзэн хааны цэнгүүн. Би биш сурагчдын хэн нэг нь шархадсан бол хаантан таныг шийтгэх байсан. Та Жиан Лийд хичнээн дургүй байсан ч, өөрийнхөө нэр нүүрийг алдаж болохгүй.
Гү: Миний өөдөөс эсэргүүцнэ гэнэ ээ? Хүн ир.
Ю: Орхи. Энэ таны хүсч байгаа зүйл биш гэж үү?
Гү: Юу гэсэн үг вэ?
Ю: Намайг үхүүлэхийг хүсч байгаа.
Гү: Дэмий ярихаа боль.
Ю: Ваннин. Жиан Лийг шалгах гэж өөрийгөө эрсдэлд оруулахаа боль. Би таныг байнга хамгаалж чадахгүй. Би тэрнийг алсан. Би Чинчэн ууланд тэрнийг булсан газраа очиж шалгасан. Цогцос нь булаатай байхыг хоёр нүдээрээ харсан.
Гү: Гэхдээ Жэнюү сүмийн хүмүүс гэнэтхэн алга болсон нь сэжигтэй санагдахгүй байна уу? Сэжигтэй байна.
Ю: Тэгээд юу гэж? Би таны дэргэд байна. Намайг яавал сэтгэл чинь тайвшрахыг надад хэлээд өг л дөө.
Гү: За за. Чи өрөвдөлтэй харагдаж байна. Өнөөдөр чамайг сөрөрч суулгаж шийтгэхгүй. Шархаа цэвэрлээд хурдан боо. Өнөөдөр би усанд оруулж өгье.
*****************
Тат: Хаантан. Энэ орой болтол төрийн хэрэг хэлэлцээ юу?
Хаан: Тийм ээ. Тэгээд л амарч, алжаалаа тайлахаар ирлээ.
Тат: Нааш ир. Би таныг бариад өгье. Хаантан. Би Тианшиан сүмд очиж хэд хоног залбирал үйлдэх бодолтой байна.
Хаан: Яагаад гэнэтхэн тэгж шийдээ вэ?
Тат: Би Шиао хатан эхийг бодсон хэрэг. Өмнөх жилийн өдий үед Шиа хатан эх Тианшиан сүмд очиж мөргөл үйлддэг байсан. Би ч гэсэн очиж харангаа, ачийг нь хариулахыг хүсч байна.
Хаан: Бодолд чинь гялайлаа. Ээжийг нас барснаас хойш хатан та л намайг халамжилж байна. Та байгаагүй бол ээжийн дарстай баншны амтыг би дахин мэдрэхгүй байсан байх.
Тат: Хаан та санаж байна уу? Би хүүхдэд хичнээн хайртай байсныг. Тэр үед хаан та надтай ойр байдаг байсан болохоор сэтгэл маань сайхан байдаг байсан.
*********************
Шүэ: Зам. Зам гэсэн ханз.
Тон: Зам.
Шүэ: Энэ бол “Гэрэл”.
Руй: Жиан Ли.
Тон: Гэрэл.
Руй: Чамайг сэтгэлээр унасан гэж мэдсэн юм аа. Тэгээд би өөрийнхөө хамгийн дуртай амтатнуудыг аваад ирлээ.
Шүэ: Хэн намайг сэтгэлээр унасан гэж байна?
Руй: Жүжиглэхээ боль. Ванфэн асарт том хэрэг болсон гэсэн. Би яагаад мэдээгүй байдаг билээ? Одоо чамд хэцүүхэн байх байх.
Тон: Залуу ноёнтон, та яагаад ингэж ярьдаг юм?
Руй:. Аан?
Шүэ: Тэр буруу юм хэлээгүй. Өмнө нь яаж ч муудалцсан бай ядаж л гаднаас нь харахад тэсч болохоор байдаг байсан. Гэтэл өнгөрсөн шөнө бүх зүйл өөрчлөгдсөн.
Руй: Жиан Ли. Чи тэгээд одоо яах гэж байна?
Шүэ: Луяан руу явна. Еэ овогтынх руу.
Руй: Яг зөв. Би яагаад мартчихдаг байна аа? Чамд ээжийн чинь талын, хөрөнгө мөнгөөр яаж ч байсан дутахааргүй, мөнгөтэй баян гэр бүл байгаа шд. Тэгээд ч Еэ Шижиэг хаантан Татварын яамны дэд сайдаар томилсон. Еэ овгийнхон одоо төрд ч, худалдааны салбарт ч байдаг болсон. Чи Еэ овогтой харилцаагаа сэргээчихвэл авга ах байтугай, эмээ хүртэл чамайг өөрөөр харах болно. Ингэхэд яагаад гэнэтхэн Еэ овогтынх руу явах болчихов? Нийслэлд чиний нэр хүнд өсч байгаа. Одоо явахаар хайран юм биш үү?
*****************
Шүэ: Су гүн. Би ирчихлээ. Таны захианд үхэл амьдрал шийдэх чухад хэрэг гэсэн байсан. Юу болоо вэ?
Су: Ли татвар таныг сүм рүү авч явах гэж байна.
Шүэ: Гялайлаа.
Су: Таны үзүүлбэр тоглоомонд илүү олон хүнийг татаж оруулсан. Өдөр ирэх тусам улам сонирхолтой болж байна. Тоглоомыг муугаар дуусгахгүйн тулд би сануулж байгаа юм. Ли татвар хаантны хайртай татвар.
Шүэ: Тэгж сонссон.
Су: Одоо яая гэж бодож байна?
Шүэ: Мөргөлдөөнөөс зайлсхийх. Яарч хөдлөхгүй байх.
Руй: Чи Еэ Шижиэ чамд сайн байдаг гэж бодоод байх шиг байна, тийм үү? Тэгээгүй бол чи Еэ овогтой харилцаагаа сэргээхгүй биз дээ. Еэ ах ч давгүй л хүн л дээ. Бас царайлаг. Гэхдээ л би тэрнээс иймэрхүү илүү л дээ. Тэр чамайг хамгаалж чадвал сайн хэрэг. Тэгээд ч миний бодлоор тэр хоёр байнга хамт байх юм бол...
Шүэ: Чи Луи Шуд ойртоход амар болно.
Руй: Жиан Ли. Чи юу яриад байна аа? Юун дэмий юм яриад байгаа юм? Бид хоёр насаараа сайн найзууд байна. Би яасан ч тэрнийг тэгж харж чадахгүй. Яагаад ингээд байгаа юм?
Шүэ: Жиан Жинруй.
Руй: Би яасан ч тэрэнд сайн болохгүй. Та хоёр яагаад байгаа юм бэ? Хүнийг ичээгээд байх юм. Яагаад ингээд байгаа юм бэ?
***************
Тон: Эгч ээ. Манай авхай Еэ овогттой холбоого тасалчихсан. Одоо та ганцаараа очино гэхээр танд сайн хандахгүй байх гэж айж байна.
Шүэ: Тийм болохоор л явах хэрэгтэй. Энэ Жиан Лигийн хүсэл. Би Еэ овогтой харилцааг нь сэргээж өгч тусалмаар байна.
Тон: Эгч ээ. та манай авхайд их сайн хандах юм.
Шүэ: Үнэндээ, надад ч гэсэн шалтгаан байна. Миний мэдэхээр Луяан Хуайшиантай ойр байдаг. Сүүлийн үед Жиан Ли нийслэлд олонд танигдаж байгаа. Би жаахан амьсгаа авч, Хуайшианд очих гэсэн юм. Тэр үед Шен... Тэр хүн... манай аавыг гэмт хэрэг үйлдэж, цаазаар авахуулсан гэж хэлсэн. Тэр үед хэн ч оршуулаагүй ч байж мэднэ. Удаан хугацаа өнгөрч. Тийм болохоор очиж харах гэсэн юм.
*****************
Руй: Хурдан. Лиу Шу, Еэ Шижиэ хоёр ирчихсэн байгаа байх. Хурдлаарай.
Шүэ: За.
Руй: Лиу Шу.
Шүэ: Лиу Шу.
Руй: Чи ганцаараа идээд эхэлчихсэн юм уу?
Шу: Би аль эрт ирсэн. Та нарыг зөндөө удаан хүлээж байна. Хэн нь ч ирдэггүй. Тэгээд би энэ хавиар ганцаараа баахан явлаа. Еэ Шижиэ хаана байна?
Руй: Еэ Шижиэ? Еэ Шижиэ хамгийн сүүлд ирэх юм шиг байна.
Эм: Хэрэгүй ээ.
Руй: Би нэг юм хэлье. Өнөөдөр хэдүүлээ идэж, ууж хөгжилдөнө шүү. Бүх төлбөрийг Еэ Шижиэ хийнэ.
Шу: Зөвшөөрлөө. Тэрнийг ирэхээр хэдүүлээ дахиад энүүгээр явъя.
Шүэ: За.
Руй: Ирж байна. Ирж байна. Еэ ах аа. Бидний ачаар та албан ёсны хэргэмтэй боллоо.
Шу: Тийм ээ. Еэ эрхэм ээ, өнөөдөр та биднийг даах болж дээ.
Еэ: Өршөөгөөрэй. Би нэг юм хэлэхээ мартчихаж. Хоёрдугаар авга маань энд ажлаар ирсэн. Хэд хоногоос Луяан руу буцах гэж байгаа. Тийм болохоор... би та нартай хамт баяр тэмдэглэж чадахгүй нь.
Руй: Тэгж болдог юм уу. Бид нар тохиролцсон. Хамгийн сүүлд ирсэн хүн бүх төлбөрийг хийнэ. Дайлах нь байтугай хамт ч явахгүй гэж байдаг.
Шу: Яг үнэн. Ямар ч сонирхол алга.
Руй: Сонирхол алга.
На: Амгаланг айлтгая. Би Еэ Шижиэгийн хоёрдугаар авга ах. Би өнөөдөр тохиромжгүй үеэр ирж таараад, та нарын төлөвлөгөөг тасалдуулчихлаа. Намайг өршөөгөөрэй. Ингэе. Би хоолны газарт ширээ захиалчихсан. Та нар татгалзахгүй бол хэдүүлээ хамт хооллоё.
Руй: Хэрэггүй ээ, хэрэггүй. Хоолны газраас сонирхолтой юм харагдахгүй. Тэгээд ч, бид хэд та хоёрын ярианд саад болохыг хүсэхгүй байна.
На: За. Явъя.
Шүэ: Нагац ах аа. Биднийг чин сэтгэлээсээ урьсан болохоор би ч гэсэн хамт хоол идье.
На: Тэг тэг.
Шүэ: Жиан Жинруй, Лиу Шу та хоёр хөгжилдөж бай. Би аяар та хоёртой уулзъя.
Руй: Хөөе.
Шу: Ингээд явчихаж байгаа юм уу?
Руй: Харин тийм. Өөдгүй гэдэг нь.
Шу: Өөдгүй. Найзлахаа болилоо. Харилаа.
Руй: Хөөе хөөе.
Шу: Яах гээ вэ?
Руй: Лиу Шу. Энд хоёр хүн тоглодог нэг тоглоом байгаа. Бас шагналтай.
Шу: Хэн чамтай тоглох гэсэн юм?
Руй: Нэгэнт ирчихсэн юм чинь тоглоё л доо. Тангараглая. Ёстой хөгжилтэй тоглоом. Тэг л дээ.
Шу: За яах вэ. Ганц удаа тоглоно шүү. Сонирхолгүй байвал би гэртээ харина.
Руй: За. явъя.
***************
На: Шижиэ чиний тухай ярьж байсан. Чамайг энэ олон жилийн дараа ийм хөөрхөн болно гэж бодсонгүй. Намайг дуудахад чинь би гайхсан шүү. Танихгүй өнгөрөх шахлаа.
Эр: Эрхэм зочид оо, ийшээ суу.
Шүэ: Нагаж ах надтай уузалгүй удсан Танихгүй байх нь аргагүй шүү дээ. Тийм болохоор эргэж уулзсаны баяраа тэмдэглэх хэрэгтэй.
На: Тийм ээ. За алив. Суу суу. А Ли. Шижиэ хаантанд үнэлэгдэж, төрийн албанд томилогдсон нь чиний л ач. Өчигдөр би нийслэлд орж ирмэгц хүмүүс чамайг магтаж байхыг сонссон. Алив. Энэ хундагыг чамд талархахаас гадна уулзсаны төлөө барья. Нагац ах нь гялайлаа.
Шүэ: Нагац ах хэтрүүлж байна. Энэ магтаал надад ахадна. Харин би л танд хундага өргөх ёстой. Гэр бүлтэйгээ дахин уулзсан нь баярт үйл явдал. Та яагаад Жиан овогтынд очоогүй юм?
На: Би нийслэлд ажил хэргээр ирсэн. Шижиэ сайн мэдэж байгаа. Яаруу яваа болохоор Жиан овогтынд хэлж чадаагүй. Гэнэтхэн очвол төвөг удаж мэднэ.
Шүэ: Ажил хэргээр ирсэн бол сайдын тусламж бүр ч хэрэгтэй бус уу?
На: Тэр ч тийм. Гэхдээ бид нар Жиан овгийнхонтой уулзалгүй олон жил болж байна. Тэр үед зарим нэг үл ойлголцол гарсан. Тийм болохоор... тохиромжгүй байх.
Шүэ: Ойлгож байна аа. Нагац ах аа. Тэр үед миний буруу байсан. Юу ч мэдэхгүй бас жаахан байж. Одоо бол би том болсон. Өнгөрсөн явдалд харамсаж байна. Нагац ах зөвшөөрвөл би Жиан овогтой холбох гүүр болж өгье.
На: Тэгвэл сайн л байна. Тэгвэл... Маргааш... маргааш би очъё. Болох уу?
Шүэ: Бололгүй яах вэ. Нагац ах Жиан овогтынд очих юм чинь бид нар ч гэсэн хариу барих хэрэгтэй.
На: Хариу?
Шүэ: Нөгөөдөр би нагац ахыг Луяан руу явахад нь хамт Еэ овогтынх руу явбал ямар вэ? Тэгвэл хоёр гэрийнхэн маань нэг нэгнээ сайн мэддэг болно.
Еэ: Чи... Луяан руу явах юм уу?
Шүэ: Тийм.
На: Юу... А Ли. Жиан сайдаас зөвшөөрөл авсан нь дээр байх.
Шүэ: Нагац ахыг хэлэх юм бол аав надад татгалзахгүй байх.
На: Эхлээд хоолоо идэцгээе. Хоол хөрөх нь.
Шүэ: Нагац ах хоёр гэр бүлийг холбоход туслуулсан ч, намайг очуулах дургүй байгаа юм уу?
На: А Ли. Юу гэж тэгэх вэ дээ. Нагац ах нь чамайг Еэ овогтынд очино гэвэл мэдээж баярлана.
Шүэ: Тэгвэл нагац ах та Жиан овгтынд очихоороо аавд хэлээд өгөөрэй. Тэгж тохирлоо шүү.
На: Тэ-гье ээ. За. Хоолоо ид. За алив.
Шүэ: Намайг найзууд маань хүлээж байгаа. Би зүгээр ээ. Нагац ах аа. Ах аа. Сайхан хооллоорой.
Еэ: Би гаргаж өгчихөөд ирье.
На: Энэ Жиан Ли... жирийн биш юм аа.
Еэ: Луяан руу эрт явахаар шийдээ юу?
Шүэ: Еэ овог ээжийн минь гэр шүү дээ. Олон жил өнгөрсөн болохоор зарим нэг зүйлийг тодруулах хэрэгтэй.
Еэ: Гэнэтхэн юу болоо вэ?
Шүэ: Ордонд биднийг урхинд оруулах гэж байсныг санаж байна уу?
Еэ: Санаж байна.
Шүэ: Манай дүү, үеэл хоёр тэр хэрэгтэй холбоотой.
Еэ: Тэр хоёр уу? Яаж тэр вэ?
Шүэ: Та Жиан овогтынд ямар байгааг мэдэж авлаа. Намайг яагаад гэнэтхэн Луяан руу явах гээд байгааг ойлгож байна уу?
Еэ: Чи намайг үеэл ахаа гэдэг болохоор би хойшид чамайг нийслэлд хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ.
Шүэ: Гялайлаа.
Еэ: Би хүргээд өгье.
Шүэ: Нагац ах таныг хүлээж байгаа. Та хурдан оч. Би өөрөө явчихна.
Еэ: За.
***************
В: Эзэнтэн. Шийний газарт орох тасалбар авчихлаа. Өнөө орой Таохон “Мөнх бус ертөнц” тоглоно гэж байна. Та өнөө орой Таохон үзэх юм уу? Тэд мэдээд араас чинь ирнэ гэж айхгүй байна уу? Миний бодлоор бид цагаа дэмий үрэх хэрэггүй. Ший янгууны газрыг шууд хаагаад дараа нь шалгасан нь амар. Тэгвэл аюулгүй.
Су: Аюулгүй ч гэлээ... ший үзэж чадахгүй.
В: Эзэнтэн, таны амь насанд аюултай. Тэгсэн ч үзэх юм уу?
Лу: Тэгвэл дайсандаа сэжиг авахуулна.
В: Чи... надад юу хийхийг зааж байгаа юм уу?
Су: Лу Жигийн хэлдэг зөв. Том загасыг барихын тулд болгоомжтой байх хэрэгтэй. Ший үзэх хэрэгтэй. Гэхдээ хамт үзэх хүн олох хэрэгтэй. Тэгж байж л үнэмшилтэй болно.
Ю: Хүн олно оо? Хэн юм? Тэгж төвөг удах хэрэг байна уу? Би хамт үзье л дээ.
Лу: Тэнэг.
В: Хөөе Лу. Өнөөдөр чи яасан яриа болчихоо вэ? Аан, ойлгочихлоо. Чи ч гэсэн ший үзмээр байгаа юм уу? Тэг ээ тэг. Яв яв.
Су: Үзэгслэнтэй бүсгүй олох хэрэгтэй.
В: Үгүй байлгүй дээ. Нууц хамгаалагчид бүгд эрэгтэй. Бүсгүй? Жи Юүэ? Гудамжинд таарсан хүмүүсээс сонгож болох юм байна.
Су: Тэгвэл гудамжнаас сонгоё.
В: Аан? Жиан арь авхай, манай эзэнтэн таныг ший үзэхээр урьж байна. Татгалзах юм бол...
Шүэ: Явъя.
*******************
Су: Вэн Жи яасан?
Шүэ: Су гүнтэн, намайг дуудаа юу?
Су: Өөр үг хэлж болдоггүй юм уу?
Шүэ: Су гүн дахиад л хийх юмгүй болоо юу?
Су: Тийм ээ, завнаас их юм алга. Тэгээд ший үзье гэж урьсан юм.
Шүэ: Энийг тусаламж гэж үзэж болох уу?
Су: Ший үзэх тусалж байгаа хэрэг гэж үү? Хэтэрч байгаа юм биш үү.
Шүэ: Су гүн хүсэхгүй байгаа бол би явлаа.
Су: За яах вэ, тийм гээд бодчихъё.
Шүэ: Хоёр өртэй үлдлээ.
Су: Их сайн тооцоолж байх шив.
Шүэ: Таны хохироож болохгүй биз дээ. Би угаасаа л ийм хүн.
Су: Энэ гурван цайнаас дуртайгаа сонго.
Шүэ: Би цай сайн мэдэхгүй. Алийг нь ч хамаагүй сонгоё. Су гүний сайхан сэтгэлийг үнэлж чадаагүйд өршөө.
Су: Төвөгтэй зүйл байхгүй. Гашуун, исгэлэн эсвэл чихэрлэг. Хүн бүр өөр өөр цайнд дуртай байдаг.
Шүэ: Гашууныг сонгоё.
Су: Хоёрдугаар авхай хамгийн чихэрлэгийг нь сонголоо. Тэгсэн атал гашуун гэж хэлж байдаг. Жиан авхайн сэтгэл гашуун байгааг илтгэж байна.
Шүэ: Су гүн хэтрүүлж байна. Миний амтлах мэдрэмж бусдаас өөр байж мэдэх юм. бусдад гашуун санагдсан зүйл, надад чихэрлэг санагдаж болно.
Су: Тэгвэл Жиан арь авхайн хувьд юуг гашуун гэх вэ?
Шүэ: Амьдралын зовлон, хайр энэрэл, үзэн ядалт. Энэ бол хорвоо дээрх гашуун зүйлс.
Су: Хайр энэрэл... Жиан арь авхайн хувьд гашуун гэж үү?
Шүэ: Су гүнтэн, хайр сэтгэл, сэтгэл хөдлөл ярих гэж намайг шийнд уриа юу?
Су: Болохгүй гэж үү?
Шүэ: Болохгүй.
Су: Шийгээ үзье.
Бүгд: Сайн байна. Гайхалтай. Сайн байна.
Су: А Ли ший сайн ойлгодог бололтой. Үнэхээр шимтэн үзэж байна.
Шүэ: Энэ ший үнэхээр сайн юм.
Су: Удахгүй илүү сонирхолтой болно.
Бүгд: Сайн байна. Сайн байлаа. Гайхалтай.
Су: Шагна.
Т: Су гүнд талархая. Таохон би ингээд явъя. Су гүн, өнөөдрийн шийг юу гэж бодож байна?
Су: Надаас бус, миний дэргэд байгаа энэ авхайгаас асуу.
Шүэ: Эрч хүчтэй бас сонирхолтой байлаа. Сэтгэл хөдөлгөм, таатай байлаа.
Т: Авхай ший сайн мэддэг бололтой. Су гүний хүндэт зочин байхаас аргагүй юм байна. Энэ авхай ший сайн мэдэхээс гадна өөрөө ч тоглож чаддаг юм.
Су: Амьд үлдээ. Ард нь хэн байгааг заавал олж мэд. Аваад яв.
Лу В: Мэдлээ.
Шүэ: Су гүнд гялайлаа. Шархыг минь та өөрөө цэвэрлэж өгсөн болохоор... энийг өр гэж тооцохгүй биз дээ? Энийг надад тусалсанд тооцно гэвэл би өөр хүнээр туслуулъя.
Су: Надад өртэй байхаас тэгтлээ айгаа юу?
Шүэ: Тусламж ч гэсэн өр. Эцэст нь хариуг нь төлөх л болно. Хүмүүс хүнд ачаа үүрч явдаг, олон олон өр байнга саад болдог. Гэтэл та ятгын тэмцээний үеэр миний ирээдүйг гэрэлтэй байг гэж ерөөсөн байх аа? Мартаа юу?
Су: Намайг буруутгаж байна уу?
Шүэ: Намайг энэ шийн газарт урьсан болохоор... би хүндэт зочин мэт харагдсан байх. Үнэндээ зүгээр л намайг ашигласан. Эргэн тойрондоо тавьсан зангануудыг нууж, жүжигчид сонор сэрэмжээ алдсан. Намайг буруутгаж байна уу гэж асуусан. Үгүй. Су гүнд хэрэг болж чадсандаа баяртай байна.
**********************
Су: Шийн жүжигчид болж дүрээ хувирган та нар нийслэлээс хууль бус мөнгө цуглуулж, бас жүжигчин нэрээ ашиглан хойд хил рүү тээвэрлэдэг байсан. Тэгэхээр та нарын төлөвлөгөө бол Чен ванд зориулж мөнгө цуглуулж, цэрэг элсүүлж, морь худалдаж авах. Тийм үү? Өнөөдөр чамтай маргах хүсэл алга. Урвалт цаазаар авах ялтай. Чен вангийн төлөө амиа эсрдэлд оруулдагаас чинь гурав дахин ихийг өгье. Чам шиг хэрмэл жүжигчин хааны татвар болж чадна гэж бодно уу? Дургүй хүрчихлээ. Лу Жи, нүүрэн дээр нь “ший” гэсэн үг шивээд, тан уулгаж, гар хөлнүүдийг нь хугалаад гаргаж хая. Тэгсэн ч Чен ван чамайг авна гэвэл би замын зардалд чинь хоёр эсвэл гурван лиан өгч болох юм.
В: Эзэнтэн өнөөдөр яасан юм бол? Уг нь байцааж байна гэж өдөржин болдогсон.
Су: Юу хүлээсэн юм?
Т: Тэнэглэхээ боль. За яах вэ. Би хэлье.
***************
Хаан: Барьчихсан гээгүй билүү? Яагаад ууртай байгаа юм? Надад ч бас хэлэхгүй юм уу? За яах вэ, хэлмээргүй байвал хэрэггүй. Тэд нар чамайг алахыг завдсан. Чи том саад байсан бололтой.
Су: Хойд хил дээр амьдрал тарчиг. Чен ван олон жил цэрэг цуглуулж, хамаг нөөцөө шавхсан. Жоняанаас олдог мөнгөний урсгалыг тасалсан нь хоолойг нь боосноос өөрцгүй. Энэ алхам, аль хэдийн оройтсон.
Хаан: Тэгвэл одоо яая гэж бодож байна?
Су: Хууль бус давсны наймаа мөнгө олох гэсэн аргуудын нэг нь байх. Энэнээс ч том арга байх ёстой.
Хаан: Алуурчныг олох юу болж байна?
Су: Надад хэдэн мэдээлэл өгсөн. Чен ванг Луяанд алуурчдыг бэлтгэдэг нууц баазтай гэсэн. Тэр тэдний нэг нь. Тэр газрыг үгүй хийхгүй бол танд үнэнч ноёд,түшмэлүүд Чен ванг хөдлөхөөс өмнө нэг нэгээрээ алуулж дуусна.
Хаан: Тийм болохоор чи өөрөө Луяан руу явна.
Су: Тийм ээ.
********************
Еэ: Жиан сайд аа. Албанд томилогдсондоо талархахаар ирлээ.
Аав: Хаантны үзүүлсэн хайр хишиг. Надтай ямар ч хамаагүй шүү дээ. Шижиэ энд өөр шалтгаантай ирсэн гэж бодож байна.
Еэ: Жиан сайдаас юм нуух аргагүй бололтой. Энэ миний хоёрдугаар авга ах. Еэ Миншуан. Луяанаас өчүүхэн бэлэгтэй ирж. Та болгоож хайрла.
На: Жиан сайд аа. Уулзалгүй удсан байна.
Аав: Хадам дүү байна. Ирнэ гэж урьдчилж хэлэхгүй яагаа вэ?
На: Юу...
Шүэ: Аав аа. Аав аа. Бид хэд дэнлүүний баярын үеэр таараад жаахан ярилцсан. Би удаан ярилцаж чадаагүй. Тэгээд би үеэл ахыг, бас хоёрдугаар нагац ахыг урьсан юм.
Аав: Ийшээ суу. Нийслэлд ирээгүй их удсан байх аа?
На: Тийм ээ. Энэ удаа ажил хэрэг амжуулангаа, үеэл дүүтэйгээ уулзахаар ирсэн юм. Гэрээсээ хол удсан болохоор бид хэд санаа зовоод байх юм. Хойшид ордонд байх болохоор та боломж гарвал зааж, зааварлаж байгаарай.
Аав: Еэ Шижиэ авъяаслаг нэгэн. Надаар хэлүүлэлтгүй өөрөө амжилтанд хүрч чадна аа. Еэ ахайтны эрүүл мэнд сайн уу?
На: Гайгүй дээ. Гэхдээ жил ирэх тусам л тамир тэнхээ нь муудаж байна. Хөгширч байгаа болоод ч тэр үү үр хүүхдүүдээ санагалздаг болсон. Тэгээд энэ удаа, танаас нэг зүйл гуйхаар ирлээ.
Аав: Өө?
На: А Ли... А Ли төрсөнөөсөө хойш Луяанд очиж байгаагүй. Жиан сайд та надад Жиан Лийг авч яваад ахайтантай уулзахыг зөвшөөрөх бол уу?
Аав: Луяан руу юу?
На: Тийм ээ. А Ли багадаа явмааргүй байна гэсэн. Одоо том болсон болохоор би тэрний бодлыг асуусан. Тэр өөрөө ч гэсэн явмаар байна гэсэн.
Аав: Луяан их хол газар. Ли арь эргэж ирээд удаагүй байна. Одоо өмнөд рү явах тохиромжгүй байх.
На: Аан.
Шүэ: Аав аа, Ли арь би Луяанд очиж үзээгүй. Аав таныг зөвшөөрвөл, бас хоёрдугаар нагац ах намайг аваад явна гэвэл... шалгалт дуусчихсан, хичээлгүй байгаа энэ үед яваад ирвэл тохиромжтой байх гэж бодож байна. Би Луяанд очиж үзмээр байна.
Аав: Луяан руу урт зам туулна. Чи Луяан руу явж байгаагүй, тэндхийн хоол, унданд дасаагүй.
Шүэ: Аав аа, санаа бүү зов. Ли арь би... Чинчэн уулын Жэнюү ууланд дассан шүү дээ. Луяан Жэнюү сүмээс хамаагүй дээр гэж бодож байна.
Аав: Ээж чинь Ли татвар чамайг сүм рүү авч явж, залбирал үйлдэнэ гэж хэлсэн. Хааны зарлиг удахгүй ирэх байх. Энэ хугацаанд нийслэлээс гарахгүй байсан нь дээр.
Эмээ: Ли арь Луяан руу явмаар байгаа бол явуулж орхи.
Аав: Ээж ээ.
Эмээ: Ли татвар тэрнийг ирэхээр нь аваад явж болно. Шураныг тэрэнтэй ярилц гэж хэлье. Ли татвар сайхан сэтгэлтэй хүн. Ойлгох нь гарцаагүй. Элсэлтийн шалгалт өгөх гээд Ли арь их зовсон. Яваад сайхан амраад ирэг. Тэгээд ч, Еэ ахайтан Ли арьт хичнээн сайн байлаа даа. Одоо том болсон болохоор очиж уулзалгүй яах вэ.
******************
Эмээ: Ли арь надтай энэ талаар өмнө нь ярьж байсан. Ли татвар яагаад Ли арийг дагуулж сүм рүү явах гэж байгааг чи үнэхээр мэдэхгүй гэж үү? Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг. Ли арь алдаа гаргасан ч бай Руяао, Ру Юүэ хоёрыг гэмгүй гэж хэлж чадах уу? Энэ гэрийн эзэн байж нэгнийх нь талд орж болохгүй. Ли арь Жэнюү сүмээс ирээд удаагүй байна. Гэтэл чи дахиад уул руу явуулж зовоох гэж байна. Шуран Ли татвартай байнга холбоотой байдаг нь сайн хэрэг. Гэхдээ тэрний нөхрийн хувьд тэрэнд юу хэлж болох, болохгүйг шийдэхэд нь чи туслах ёстой. Шуран... амиа бодсон хүн. Буруу зүйл яриад хааны чихэнд ч хүрч мэднэ. Чи сайд хүн атал, гэрийн чинь хэргийг хаа сайгүй хэлэлцээд байвал сайн хэрэг биш. Чи сайн бодож үзнэ биз.
*****************
Хо: Ли арь сүм рүү явахгүйн тулд Луяан руу явахаар болсон. Луяанаас туслах хүн хайж байгаа биз. Жиан овогтынд өөрийн гэсэн байр суурьгүй гэдэгээ мэдэж байгаа. Тэр хооронд аавыгаа аргадаж, язгууртан эзэгтэй нарын дунд нэр хүндээ эргүүлж олж ав. Тэрнийг эргээд ирэхэд нийслэлд байх газаргүй болгох хэрэгтэй. Миний хэлэхийг сонсов уу?
Р: Жу Яанбан бид хоёрын сүйг үнэхээр цуцалчихсан уу?
Хо: Илүү сайн хүн олдоно оо.
Р: Гэхдээ... би тэрэнд үнэхээр сайн.
Хо: Яао арь. Чи залуу байна. Том болоод хайр сэтгэл энэ хорвоод хамгийн хэрэггүй зүйл гэдгийг мэддэг болно.
Р: Би Жу ноёнтой л гэрлэнэ.
Хо: Би чамд өөр хүн бодож байгаа. Дахиад тэрнийг ярих хэрэггүй.
*****************
Шүэ: Еэ ах аа.
Шу Руй: Жиан Ли.
Шу: Энийг ав. Чиний дуртай амттангууд. Энэ халуун үед сэрүүцэхэд хэрэг болно.
Шүэ: Тон арь.
Шу: Замд авя явахад амархан муудахгүй. Аваад яв.
Руй: Дахиад ч байна. Энэ... миний дуртай амттанууд. Энэ... манай ээжийн дуртай амттанууд. Энэ... аавын дуртай амттанууд. Бүгдийг нь идээрэй.
Еэ: Замдаа болгоомжтой яваарай.
Шүэ: Тон арь. Надад ийм их амттан өгсөн өглөө. Өөрийнхөө дуртай амттанг. Ээж, аавынхаа дуртай амттанг. Та нар намайг таргалуулах болгох гээ юу? Тон арь.
Шу: Хол явна шд. Замдаа юм дутагдвал яах юм?
Руй: Юугаар ч дутахгүй ээ. Еэ овгийнхон худалдаачны гэр бүл. Юу дутна гэж?
Шу: Жиан Ли.
Еэ: Би хоёрдугаар авгад хэлчихсэн.
Шүэ: Зүгээр ээ.
Еэ: Замдаа Ли арийг сайн харж хандана аа.
На: Ли арь. Цаг болчихлоо. Хэдүүлээ явъя.
Шу: Ийм эрт үү?
Шүэ: Би явлаа.
Шу: Жиан Ли. Саяхан найзууд болчихоод хоол ч идэж амжаагүй байтал чи явах гээд байх юм.
Еэ: Дэнлүүний баяраар миний буруу байсан. Жиан Лийг эргээд ирэхээр би бүгдийг нь дайлъя. Ямар вэ?
Руй: Еэ ах ч сайн юм аа. Мартаагүй байна.
Шу: Хэн тэгсэн юм? Би Жиан Лигаар дайлуулмаар байна. Чи надад өртэй.
Шүэ: За. Удахгүй эргэж ирээд хоолоор дайлъя... Эргэж ирснийхээ дараа... та нараас заавал хариугаа авна даа.
****************
В: Эзэнтэн, Таохоны өгсөн мэдээллээс харахад Чен вангийн Луяанд байдаг итгэлт хүн нь Чу Лан. Гэхдээ Чу Лан Луяанд байнга байдаггүй. Их зальтай, олоход амаргүй хүн. Луяанд байдаг мэдээлэгчдээсээ асуугаад тэрний амраг байдаг гэдгийг мэдсэн. Шихуа эмсийн хүрээлэнд байдаг Вулан.
Су: Ли овог яаж байна?
Лу: Еэ Шижиэг үл тоож, Еэ овогтын эсрэг хөдөлж эхэлсэн.
Су: Еэ овгийнхон яаж байна?
Лу: Удаан. Урхинд орсоноо мэдээгүй байгаа.
Су: Еэ овгийг амархан хяналтандаа оруулж чадвал өмнө нь амар амьдарч байсан гэсэн үг.
Лу: Тэгвэл хөдөлж эхлэх үү?
Су: Бид... Луяан руу явах хэрэг гарах нь.
В: Эзэнтэн, ийм юм байх гэж. Жиан арь авхай ч бас өнөөдөр Луяан руу хөдөлсөн гэж сонссон. Ээжийнхээ гэр бүл дээр зочлох юм гэсэн.
Су: 15удаа банздуул.
В: Энэ удаа яасан гэж?
Су: Хэрэггүй мэдээлэлд тагнуулуудыг явуулсан.
В: Эзэнтэн, та л намайг Жиан авхайг ажигла гэсэн шдээ.
Су: Дахиад тавыг нэм. Өөдөөс үг сөрсөн.
******************
Бичиг: Нийслэл. Луяан.
Эр: За, эзэнтэн.
На: Өргөө рүү түрүүлээд яв. Ахайтан, эзэгтэй хоёртоо мэдэгд. Юу... Март. Очиж байгаад болъё. Намайг эргээд ирсэн гэж хэл.
Эр: Мэдлээ.
На: Эхнэр, би ирлээ. Эхнэр. А Ли нааш ир. Эхнэр. Эхнэр. Би ирлээ. Эхнэр. Эхнэр. Юу болоод байна? Бүгдээрээ хаачаа вэ?
Эр: Эзэнтэн, нэг хүн мухлаг дээр ирээд Сичуаны хатгамал буцаая гэсэн байна. Эзэгтэй энэ асуудлыг шийдэхээр явчихаж.
На: А Ли. Хоёрдугаар нагац эгч чинь мухлаг руу явчихсан байна. Ирэхээр нь чамайг танилцуулж өгье.
Шүэ: За.
На: Явъя.
Шүэ: За.
На: Энэ байна. Замд удаан явж ирсэн. А Ли, ороод сайн амраад ав. Надад жаахан хийх ажил байна. Гэхдээ жаахан удаж магадгүй.
Шүэ: Нагац ах аа, та явж ажлаа хий. Бид нар өөрсдөдөө болгочихно оо.
На: За. Хоёрдугаар нагац эгчийг чинь ирэхээр би амттай хоол хий гэж хэлнэ ээ. Чи мэдэхгүй байх нагац эгч чинь их сайн хүн.
Тон: Эгч ээ. Яагаад ганц ч хүн байдаггүй байна аа? Таныг албаар ингэж байгаа юм бол уу?
Шүэ: Еэ овгийнхонд асуудал гарсан юм бол уу?
Бичиг: Жу эзэгтэй.
Нэ: Сүүлийн үед хүйтэрч байна. Миншуанд гар дулаацуулагч бэлдэж өгсөн үү? Улаан зэсээр хийснийг бэлдэж өгөөрэй. Миншуаны гарыг түлчихэж магадгүй.
Эм: Мэдлээ.
Нэ: Улаан чавга бэлд гэж хэлээрэй. Миншуаныг ирэхээр би өөрөө биед сайн тахианы шөл хийж өгнө. Миний өрөөнд байгаа Лонфен цайны навчийг нунтаглаад сайхан шигшчихээрэй. Ноёнтныг ирэхээр нь сайхан цай хийж өгье.
Эм: Мэдлээ. Эзэгтэй. Та мэдэх үү? Жан овогтынд бөөн юм болсон гэсэн.
Нэ: Тийм үү? Юу болоо вэ?
Эм: Жан эзэгтэй гэртээ сүйд болж байна гэсэн.
Нэ: Тэгэх гээд байсан юм.
Эм: Яагаад гэдгийг нь мэдэх үү? Өчигдөр Жан овогтынд бяцхан амраг нь зочилсон гэсэн.
Нэ: Үзэх юмтай болох нь дээ. Хөөе. Тэр амрагийнх нь царай ямар юм?
Эм: Царай нь...
Эм2: Эзэгтэй. Манай өргөөнд бяцхан амраг ирчихэж.
Нэ: Юу?
Эм: Том хэрэг гарах нь. Том хэрэг гарлаа.
Нэ: Еэ Миншуан. Еэ Миншуан, муу өөдгүй амьтан. Гараад ир. Ноёнтон хаана байна?
Эр: Сая гадагшаа явсан.
Нэ: Тэр муу эмийг дээ. Еэ овогтын хаалгаар орж зүрхэлнэ гэнэ ээ? Харж байгаарай.
Эм: Эзэгтэй.
Нэ: Гараад ир!
Эм: Эзэгтэй. Эзэгтэй, та ингэж болохгүй. Та дээд гаралтай атал яаж өөрөө очиж нэг муу нууц амрагтай маргалдаж болдог юм? Болгоомжтой байхгүй бол занганд орно.
Нэ: Ямар занга?
Эм: Хүн уурласан үедээ бодлогогүй алхам хийдэг. Тэрнийг яаж ч зодож, хараалаа гэсэн тэр эм эзэнтний өмнө юу зохиож ярихыг хэн мэдлээ. Эзэгтэй, гараа бузарлах хэрэггүй. Би очоод мэдээд ирье.
Нэ: Чиний зөв. Би өргөөндөө хүлээж байя. Очоод тэрнийг хэдэн хэсэг тасчаад ир.
Эм: Харж л байгаарай. Хаалгаа нээ. Хаалгаа нээгээч!
Тон: Хэн бэ?
Эм: Хаалгаа нээ!
Тон: Очилоо.
Эм: Нээгээч! Хаалгаа нээ гэж байна! Чи нөгөө зальтай нууц амрагийн дүү нь үү?
Тон: Та хэн билээ?
Эм: Эзнийгээ гараад ир гэж хэл!
Тон: Хэн бэ гэж байна?
Эм: Миний хэн гэдгийг асуудаг чи хэн юм? Хурдан гараад ир гэж хэл! Еэ овогтын өргөөг битгий бузарлаад бай.
Тон: Яасан бүдүүлэг юм? Танай эзэн өөрөө биднийг энд байх гэсэн юм шүү.
Эм: Муу эм гараад ир!
Тон: Цаашаа гар!
М: Гараад ир гэж байна! Царайгаа харуулаадах!
Тон: Гар! Бид нарыг явуулмаар байгаа бол эзнээ ирээд өөрөө хэл гэж хэлээрэй.
Эм: Муу гэр бүл үймүүлэгчид. Гараад ир гэж байхад гарч ирэхгүй байна гэнэ ээ? За яах вэ, харж л байгаарай.
Шүэ: Тон арь. Сая хэн байсан бэ? Яагаад маргаад байсан юм?
Тон: Эгч ээ. Еэ овогтынд байж болохгүй юм байна. Сая зарц нь ирээд бид нарыг хөөж байна. Бас таныг гэр бүл үймүүлсэн муу эм гэсэн. Намайг муу эмийн дүү нь гэсэн. Еэ овогтынхон таныг доромжлох гэж байх шиг байна.
Шүэ: Тийм бол эхлээд гадуур жаахан явъя. Хоёрдугаар нагац ахыг ирэхээр юу болохыг харъя.
*****************
Нэ:Яасан зоригтой юм? Тэр эм Миншуан өөрт нь сайн гэдгээр далимдуулаад намайг энэ гэрийн эзэгтэй гэдгийг ч тоохгүй байна.
Эм: Тийм ээ. Тэр муу эм арай л хэтэрч байна. Эзэгтэй, та очиж тэр муу эмийг учрыг нь олох хэрэгтэй.
Нэ:Төвөг удахаас айхгүй байгаа бол тэр муу эмийг яахыг харж л байгаарай.
Эм: Эзэгтэй. Тэр муу эм буруу юм хийснээ мэдээд эзэнтэнд гомдоллохоор явчихсан юм бол уу?
Нэ: Энэ муу эмийг дээ. Еэ Миншуан. Зүгээр өнгөрөөхгүй дээ.
*****************
Тон: Эгч ээ. Бид нар хаашаа явж байгаа юм?
Шүэ: Хуучны танил дээрээ очих гэж байна?
Тон: Хуучны танил аа?
Эм: Байз. Чионжитой уулзахаар ирээ юу? Чионжи өдийд гэртээ байхгүй ээ.
Шүэ: Тэр хаана байгаа бол?
Эм: Та нар яарч байгаа бол Шихуа дэн буудалд оч.
Тон: Шихуа дэн буудал?
Шүэ: Луяаны алдартай эмсийн хүрээлэн.
Тон: Аан?
*****************
Эм эм: Наашаа ороорой. Тавтай морил.
Эм: Та орохгүй юм уу?
Эр: Үгүй ээ.
Эр: Ах аа, ор л доо.
В: Эзэнтэн. Вулан сонор сэрэмжтэй нэгэн. Тэрийг ажиглах юм бол сэжиг авчихаж магадгүй. Сэжиг авчихвал Чу Лан яасан ч гарч ирэхгүй.
Су: Тэгээд?
В: Зочин болж дүрээ хувиргацагаая. Дотносож байгаад, хяналтандаа оруулаад, Чу Ланд занга тавья.
Су: Юу хүлээсэн юм? Эхэлье.
В: Эзэнтэн. Бид гурваас хэн нь илүү зочин шиг харагдах бол?
Эм: Залуу ноёнтон. Яагаад одоо ирж байгаа юм?
Су: Вулантай уулзана.
Эм: Хөөх. За за за. Хүлээж байгаарай. Вулан удахгүй хүрээд ирнэ. Ийшээ суугаад хүлээж байгаарай.
Эм2: Эзэгтэй. Нэг авхай ирсэн.
Эм: Авхай. Энэ таны байх газар биш.
Шүэ: Чионжи авхайтай уулзахаар ирлээ.
Эм: Манай хамгийн сайн “Шилдэг авхай” эмэгтэй хүнд үйлчилдэггүй.
Шүэ: Шилдэг авхай?
Шүэ: Би төвөг удахаар ирсэн хэн нэгний эхнэр биш ээ. Би Чионжи авхайгаас юм асуухаар ирсэн юм. Надад туслаач дээ.
Эм: Авхай. Энэ Чионжи авхайн өрөө.
***************
Су:Чи хэн бэ?
Ву: Эр хүн энд өөр яах гэж ирэх билээ?
Бичиг: Вулан.
Ву: Залуу ноёнтон улаан хувцасаар гоёсон болохоор Вуланаас ч лиүү дур булаам харагдаж байна. Вулан ирээгүй байгаа болохоор надтай цай уувал ямар вэ? Намайг яаж мэдээ вэ?
Су: Би олон жил мөрдөгч хийж байна. Дүрээ яаж ч хувиргасан бай би хууртахгүй.
Шүэ: Чионжи авхай.
Бичиг: Чионжи
Чи: Авхай та өрөө андуурсан байх. Авхай та хөгжим сонсох уу, эсвэл дарс уух уу? Зарим зочид ингэж тоглох дуртай байдаг юм.
Ву: Су гүн. Таохон үнэхээр зөв мэдээлэл өгнө гэж бодоо юу?
Су: Таохоныг мэдэж байгааг харахад энд ирсэн маань талаар болсонгүй.
Шүэ: Чионжи авхайгаас асуух юм гараад ирлээ.
Чи: Юу тэр вэ? Хайртай хүнээ асуухаар ирээ юу?
Шүэ: Үгүй ээ, таны хайртай хүнийг асуухаар ирлээ.
Чи: Надад хайртай хүн байдгийг мэдээгүй юм байна.
Шүэ: Хауйшаны захирагч түшмэлийн хүү Шүэ Жао.
14-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home