The double 2024-13
Үргэлжлэх хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
3: эр, Шүэгийн 3-р авга ах
3э: эм, 3-р авга ахын эхнэр
Шу: эм, Лиу Шу, Лиу эзэгтэйн охин
Си: эм, Ситу оточ
Жао: эр, Шүэ Фанфейгийн төрсөн дүү
Хуай: эр, Шүэ Фанфегийн төрсөн эцэг
Гарчиг: Тавилан. 13-р анги.
Эр: Шен ноёнтон.
Су: Ваннин гүнжийг ийм хөгжилтэй байгаа гэж бодсонгүй. Мэдсэн бол эртхэн ирдэг байж.
Гү: Су гүн. Эрхэм дээдэс намайг зочдод хань бол гэж явуулсан. Энэ танд ямар хамаатай билээ?
Су: Гүнжтэн зэвгүй сум ашигласан бол надад хамаагүй байх байлаа. Харамсалтай нь гүнжтэн зэвтэй сум ашиглаж, таны тайганууд үг хэлэхээс эмээсэн тул надад мэдэгдсэн юм.
Гү: Надад саад болохоор шийдсэн бололтой.
Су: Яалаа гэж? Надад цэнгүүний аюулгүй байдлыг хангахыг даалгасан. Ууж хөгжилдөх бол яая гэх вэ. Шен ноён үнэхээр зоригтой аж. “Миний амь насыг тоох хэрэггүй”гэж хэлж байдаг. Хэн нэг нь амиа алдвал би хаантанд юу гэж тайлбарлах болж байна?
Гү: Надад заавал саад болно гэсэн үг байх нь.
Су: Энэ миний үүрэг. Дээдэс та зугаацмаар байгаа бол хаантнаас зөвшөөрөл ав. Хаантан зөвшөөрвөл би зэвсгийн агуулахыг нээж, гүнж танд хүн алахад хэрэглэх сум авчирч өгье.
Гү: Су гүн, албандаа үнэхээр үнэнч хүн юм. Би хаантанд энэ талаар хэлнэ ээ. Хаантанд Су гүнгийн зэрэг дэвийг нэм гэж хэлье.
Су: Хаантны санааг зовоосон зүйлийг хуваалцахад бэлэн байна.
Ю: Су гүнтэнд талархая.
Су: Сайн харвадаг болсон гэж бодоо юу?
Шүэ: Би... өршөөгөөрэй.
Су: Хаантан та бүгдийг цагийг сайхан өнгөрөөгөөрэй гэж хэлүүлсэн.
Шүэ: Өршөөгөөрэй. Шен ноёнтон.
Ю: Зүгээр ээ... Али... Надад өөр арга алга.
Гү: Тэрнийг ал. Шүэ Фанфей. Би чамайг шоргоолж шиг бяцалж чадна.
Еэ: Жиан Ли. Өршөө. Чамайг унах нь гэж сандраад.
Шүэ: Би зүгээр ээ. Зүгээр л жаахан агаар амьсгалах гэсэн юм.
Еэ: Гомдох хэрэггүй. Гүнжтэн арай л хэтрүүлчихлээ. Чи Жиан сайдын охин чамд муу зүйл хийж зүрхлэхгүй. Би чамайг хүргээд өгье.
Шүэ: Буцаад орсон нь дээр байх. Хүмүүс бидний хоёулхнаа байгааг харчихвал сайн юм болохгүй.
Еэ: Би бодлогогүй байж.
Эр: Еэ эрхэм ээ, та хааччихав аа?
Эр: Нааш ир ээ. нааш ир. Дарс ууя.
Эр: Дарс ууя.
Эр: Дарс ууцагаая. Хурдал аа. Алив.
И: Эгч ээ. Та түрүүн гүнжийн өмнө их зоригтой байлаа. Дүү нь танд хундага өргөе.
Шүэ: Дөрөвдүгээр дүү, би дарс сайн ууж чаддаггүй. Дөрөвдүгээр дүү миний дүү болохоор бид дотно харилцаатай. Дарсны оронд цай тулгая.
И: Хоёрдугаар эгч ээ. цайгаар орлуулбал эгч тантай дотно болох гэсэн миний сэтгэлийг тоохгүй байгаагаас өөрцгүй бус уу.
Шүэ: Тийм бол би дарс барья.
И: Хоёрдугаар эгч ээ.
Шүэ: Дөрөвдүгээр дүү. Миний толгой... эргээд байна.
И: Тэгвэл жаахан суучих.
Бичиг: Цэцэрлэгийн ард байдаг зүүн хаалганы дэргэдэх Юшиу асарт уулзъя. Жу Яанбан.
И: Нууцаар уулзана гэнэ ээ? Чамайг илчилнэ дээ... Энэ бичиг юуг нотолж чадах вэ?
Эр: Энэ хавьд байдаг хэд хэдэн цайны өргөөг Ли татвар зочдыг амрахад зориулж бэлдсэн байгаа. Еэ эрхэм ээ, та эндээ түр амарч бай. Би яваад цай аваад ирье.
Шүэ: Еэ Шижиэ, ухаан орж үз. Согтоогүй юмуу?
Еэ: Манай Еэ овогт худалдаа наймаа хийдэг. Дарс уух хэрэг байнга гарна. Өнөөдөр ирсэн хүмүүсийн зарим нь хундага тулгаж, зарим нь ууж байгаа дүр эсгэж байсан. Би дарс уухдаа муугүй. Тэгээд ч өнөөдөр бараг уугаагүй. Согтсон дүр эсгэж яахыг нь харах гэж байсан юм. Гэтэл намайг энд аваад ирлээ.
Шүэ: Тэвэл сая...
Еэ: Унтаж байхаар чинь сэрээх гэж байсан юм. Биднийг яах гэж энд авчирсан юм бол?
Шүэ: Таныг ухаантай гэх үү, тэнэг гэх үү? Өрөөнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулхнаа юу хийх вэ? Биднийг дарсанд хөлчүүрт хамт унтахыг хүсч байгаа.
Еэ: Дэмий юм ярихаа боль.
Шүэ: Би зөвхөн тэд нарын хүсч байгааг л хэлж байна.
Еэ: Тэгэхээр бид хоёрыг нийлүүлэх гэж ингэж байгаа юм уу?
Шүэ: Ойлгохгүй байна уу? Таныг согтоож, биднийг зүй бус үйлдэл хийсний дараа би нэр хүндээ алдаж, Еэ овгийн ирээдүй үгүй болно. Эрхэм дээдэс таныг өнөөдөр татварын яамны түшмэлээр томилсон.
Еэ: Нэг сумаар хоёр туулай буудах гэж байж.
Шүэ: Тийм ээ. Та тэдний урхинд орсонгүй. Би ч ялгаагүй.
Еэ: Өнөөдөр би үнэхээр согтчихсон байсан бол чи яах байсан бэ?
Шүэ: Юу ч болохгүй. Тийм зүйл болбол би таныг хатгаад, эндээс гарах байсан. Хүмүүс ордонд алуурчин байна гэж бодно.
Еэ: Чи үнэхээр тэгж чадна гэж үү?
Шүэ: Ингэж хэлэх, хувиа бодсо хэрэг байж болох ч... Тийм зүйлтэй өөрөө тулгарахаас ааш ойлгох хэцүү. Ариун биеэ алдвал бүгд намайг л буруутгана. Бүгд, хорон санаатнууд хүртэл чамайг доромжилж, нулимах болно. Хичнээн их гомдсон ч хэлж, тайлбарлаж чадахгүй. Та миний үеэл ах, би таныг гэмтээсэн хэрэгтэн болно. Гэхдээ би яасан ч тийм тамд орохгүй.
Еэ: Хаачих нь вэ?
Шүэ: Гадаа байгаа хүмүүс явчихсан. Явахгүй бол үйлдэл дээрээ баригдахаа хүлээгээд суух гэж үү?
Еэ: Гэхдээ одоо тэдэнд харагдвал төлөвлөгөө нь бүтээгүй гэдгийг мэдчихнэ.
Шүэ: Би нэг газар олж нуугдана. Та ч гэсэн нуугдах газар ол.
*******************
Я: Чамайг ирэхгүй нь гэж бодож байлаа. Үнэхээр намайг бодож явдагийг чинь мэдсэнгүй. Ли арь, би чамтай гэрлэхийг хүсч байна. Өргөстэй цэцэг гэж чамайг л хэлэх байх.
*****************
Шүэ: Су гүн. Та энд юу хийж байгаа юм?
Су: Энд байхгүй, чамайг дагаж, Еэ эрхэм та хоёрыг дарсанд хөлчүүрхэж хамт унтахыг харах болж байна уу?
Шүэ: Дахиад намайг тагнаа юу?
Су: Надад ордныг хамгаалахыг тушаасан. Та нарын хаана гишгэж байгаг би бүгдийг нь мэднэ. Яагаад Шен Юроныг алахыг хүссэн юм?
Шүэ: Би тэгээгүй.
Су: Мартаа юу, би танд харвахыг зааж өгсөн. Өнөөдөр олон хүн байсан. Таны хэн болоход эргэлзэж байгаа хүн ганцаар тогтохгүй. Тэрнээс болж маргаан ч үүссэн. Яаж гарч ирсэн юм?
Шүэ: Намайг тавьж болохгүй юу?
Су: Үгүй.
Шүэ: Та...
Су: Хуулийн яаманд өөр нэг хүн хоригдож байгаа. Та хоёрын амь нэг нэгнээсээ хамааралтай. Өөр хүн гараа сунгавал юу болохыг мэдэж байна уу?
Шүэ: Та юу мэдэх юм?
Су: Намайг ганцхан та хуурч чадна гэж бодоо юу?
Шүэ: Та юу мэдэж байгаа юм?
Су: Би юу ч мэдэхгүй. Би олон жил хуулийн яаманд ажилласан. Олон гянданд орж, олон шийтгэл харсан. Хэн ч хатуу шийтгэлийг тэвчиж чаддаггүй. А Ли, өнөөдөр та хэтэрхий хуумгай байлаа Шен Юроныг биширдэг гэж яаж хэлж чаддаг байна аа? Сум тавьсан бол барих боломжгүй. Байгаа онохгүй бол яах вэ айгаагүй гэж үү?
Шүэ: Та болиулаагүй гэж үү?
Су: Намайг ашиглах тийм амархан байна уу?
Шүэ: Хариуг нь яаж барих вэ?
Су: Одоохондоо мэдэхгүй байна. Гэхдээ та надад гурван өртэй боллоо. Би том хариу авна. Төлж чадахтай болохоор чинь хэлэмз.
Шүэ: Су гүн. Ордонд хүмүүс хаана гишгэж байгааг та үнэхээр мэдэх үү?
Су: Юу мэдэхийг хүсээ вэ?
Шүэ: Шен Юрон, Ваннин гүнж хоёр хаана гишгэж байгааг мэдмээр байна.
Су: Аль хэдийн таачихаагүй гэж үү. Надаас асуух хэрэг юун?
Шүэ: Өнөөдөр яагаад намайг хуумгай зан гаргасныг та асуусан байх аа? Би та биш. Надад тагнуул байхгүй. Үнэнийг мэдэхийн тулд амиараа дэнчин тавихаас аргагүй.
Су: Тэр үнэн тийм чухал юм уу?
Шүэ: Миний аминаас илүү чухал.
**********************
Р: Охид оо, зөндөө хоол идсэн болохоор гадаа жаахан алхаж, сар харвал ямар вэ?
Эм эм: Тэгье. Тэгье. Тэгье. Тэгье.
Эм: Сайн юм боллоо. Тэгвэл одоо гарцагаая.
Р: Явъя.
Эм: Явъя.
Р: Ам цангаж байна. Хэдүүлээ цай ууя.
Эм: Тэгье.
Эм: Би ч гэсэн цангаад байна.
Эм: Би ч гэсэн хамт явъя.
Р: Явъя. Хааччихав? Тийм ээ, тан уулгачихсан. Эндээс холдоогүй байх ёстой. Өөр тийшээ явсанаас зайлахгүй.
Эм: Тийшээ очиж сууя.
Р: Ширээ нь жижигхэн байна. Бид хэд суувал шахцалдах байх. Энэ хавиар явж бусад цайны өргөөнүүдийг харах уу?
Эм: За.
Эм: Хар даа. Энд зөндөө цэцэг цэцэглэчихсэн байна.
Эм: Үзэгслэнтэй юм аа. Буцаж явахдаа энэ хавийг сайн харна шүү.
Эм: Тэгье.
Эм: За.
Р: Ийшээ орж харъя. Хоёрдугаар эгч ээ. Хоёрдугаар эгч ээ.
Эм: Бурхан минь.
Эм: Энэ... энэ чинь... Жиан Руяогийн сүйт залуу биш үү? Жинхэнэ авхайтай биш, Жиан овогтын татвар эмээс төрсөн хүүгийн охинтой...
Я: Яагаад чи байгаа юм? Руяао. Би согтчихож.
И: Гуравдугаар эгч ээ. Би ч гэсэн согтчихсон байсан.
Я: Хол бай...
Р: Муу эм. Миний сүйт залууг уруу татна гэнэ ээ!
И: Жу ноёнтон, туслаарай!
Р: Наанаасаа буу! Буу гэж байна! Буугаач! Муу эм.
И: Эгч ээ.
Р: Ичгүүргүй амьтан. Бузар эм...
*********************
И: Өвдөж байна.
3: За за. удахгүй дууслаа.
3э: Тосыг нь өглөө, өдөр, орой түрхээд л байх юм. Байнга түрхээстэй. Тос түрхэхээс өөр хийх юм алга уу? Юу ч болж байсан юу ч хийж чадахгүй, байнга л гадуурхагдаж байх юм. Жиан овогтынд ингэж ч зовох гэж. Охины чинь царай ямар болсныг хар. Чи энэ гэрийн эзэн. Тос түрхэхээс өөр хийж чадах юм алга уу? Бид нар ч дээрэлхүүлж байхдаа таарсан амьтад юм даа. Охин биеэ алдаад, царай нь эрэмдэг болчихлоо. Амаа хамхиад тэвчээд суухаас өөр арга алга. Нохой хазуулсан бол ядаж хуцаж байгаа даа.
И: Болно оо. Гарцагаа.
3э: Миний охин. Бидний амьдрал хэцүү юм даа.
И: Ээж ээ, хэцүү биш байна. Би Жу ноёнтон гэрлэмээр байна.
3э: Чи чинь юу яриад байна аа? Жу ноён Гуравдугаар эгчийн чинь сүйт залуу. Аавын чинь байр суурийг бодсон ч гэсэн, яаж гуравдугаар эгчтэйгээ эн зэрэгцэх юм? Одоо Жу овогтын бэр болмоор байгаа бол Руяаогийн аав ээж хоёр яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Тэгвэл бид нар бүгдээрээ том хэрэгт орно.
И: Миний нүүрийг Жиан Руяао зэрэмдэг болгосон. Миний ариун биеийг Жу Яанбан булаасан. Одоо намайг ямар эр хүн хүсэх вэ? Бүх насаараа гэртээ суух гэж үү? Эсвэл аав та намайг Жэнюү сүм рүү явуулах уу?
3э: Чи...
3: Юу ярьж байгаа чинь энэ вэ?
И: Нэгэнт ийм юм болохоор та нар бүгд намайг буруутгах нь гарцаагүй. Жиан Руяао том авгын охин. Та нар намайг тэрэнд үргэлж бууж өгч бай гэж сургасан. Тэр байнга намайг доромжилдог. Өдий болтол би тэссээр ирсэн. Би Жиан Лийг 3-р зэргийн түшмэлтэй сүй тавих гэж байхыг харсан. Та нар миний төлөө юу хийсэн юм? Би Жиан Руяаогаас нэг алхмаар түрүүлж байна. Тэр надаар хоцорсон. Тэрний ээж, аавыг уурлаж ч амжаагүй байхад аав миний дээрээс гишгэлж байна. Би яагаад Жу ноёнтой гэрлэж болдоггүй юм?
3: Юүэ арь. Чи... чи... нэр нүүрээ алдана шүү дээ. Өөрийнхөө амьдралыг баллаад зогсохгүй гэр бүлийнхээ нэр хүндийг ч сүйтгэчихлээ. Яагаад ээж бид хоёрыгоо чиний төлөө юу ч хийдэггүй гэж байгаа юм?
И: Би өөр яах ёстой юм? Би татвар эмээс төрсөн хүүгийн охин. Аав маань тэргүүн сайд байсан ч болоосой.
3: Чи...
3э: Хүүхдээ бусад үед тоодоггүй юм байж. Өнөөдөр гар далайна гэнэ ээ. Миний охиноо хэлдэг зөв. Чи татварын эхнэрийн хүү болохоор бид үргэлж бусдад дээрэлхүүлж байна. Танай ах чинь... Юугаараа тийм мундаг юм?
3: Татварын хүү. Татварын хүү. Би татварын эмийн хүү, за юу? Бүгд миний буруу.
3э: Ухаан орж үз. Одоо уйлж байх цаг биш. Энэ байдлаас гарах арга хайж олох хэрэгтэй.
3: Ямар ч зугтах арга байхгүй. Жиан Руяаогийн хурим бүтэлгүйтсэн. Энэ сүйг тавих гэж ах, бэр эгч хоёр хичнээн юм болсныг чи мэдэх үү? Тэд хариугаа авах гэж ирээгүй болохоор л бид нар энд эрүүл саруул сууж байна.
3э: Тэгж бодохгүй байна. Юугаа харсан юм? Эр эмийг харилцаа юу болж дуусахыг хэн ч мэдэхгүй Тайжийн хүү, залуу ноёнтон охиныг маань хүчирхийлчихээд байна. Манай охин хохирчихоод байна. Жиан Руяао охины маань нүүрийг ийм болчихоод байхад Жи Шуран бидний өөдөөс юу ч хэлж чадахгүй. Би яасан ч зүгээр суухгүй.
3: Эхнэр, Тайвшир л даа. хэрэг тарих хэрэггүй. Энэ удаа зүгээр өнөрдөг байлаа ч, Ах Руяао, Юүэ арь хоёрыг нэг хүний эхнэр болгохыг зөвшөөрөх үү? Бэр эгч ч гэсэн яасан ч зөвшөөрөхгүй.
3э: Цагийн юм цагтаа. Одоохондоо Жиан Руяао, Юүэ арь хоёрыг асуудлыг шийдэх нь чухал. Нэг дайсантай байгаа цагт амархан байх болно.
3: Чиний хэлж байгаа...
3э: Жиан Ли.
********************
Хо: Сун мөмө.
С: Байна.
Хо: Яваад... энийг цэвэрлэх хүн олоод ир. Бүх юмыг нь шинээр соль.
С: Мэдлээ.
Хо: Уур чинь гарсан уу?
Р: Хүний хоолыг булаахгүй үнэнч нохой гэж бодоод дэргэдээ байлгаж байсан юм. Нөхөр болох хүнийг маань булаачихна гэж санасангүй. Ээж ээ, би яаж уурлахгүй байх юм бэ?
Хо: Чиний буруу гэж бодохгүй байна уу?
Р: Би юу буруу хийсэн юм?
Хо: Жу ноёныг өвөртөө оруулсан гэж Жиан Юүэд уурласан ч гэсэн олон хүний өмнө нүүрийг нь зэрэмдэглэх ёсгүй байсан юм. Гэртээ ирээд хаалгаа түгжиж байгаад тэрнийг хэдэн мянган аргаар тамалж болох байсан. Жиан Юүэгийн нүүр тийм болчихсон болохоор... аав чинь гэртээ гэрийн эзэн... ордонд өгөөмөр, сайхан сэтгэлтэй сайд хүн... Юүэ арь нэр нүүргүй болсон. Аавын чинь өмнө үхтэлээ уйлж, гуйж гувшсан ч, бид нар тэрнийг аврахаас өөр аргагүй. Чи уураа гаргасан ч, тэрэнд гарах гарц олоод өгчихлөө. Тэр үхсэн загас байж болох ч, жаахан л түлхэхэд тэр эргэх болно.
Р: Тэр миний сүйт залууг урхидсан.
Хо: Нотлох баримт байна уу? Хэрвээ тэр Жу Яанбан хүчээр эзэмдсэн гэж хэлбэл чи яах вэ?
Р: Тэгээд ийм юм болсон нь миний буруу гэж байгаа юм уу? Миний гэрэлтийг сүйтгэхийг нь зүгээр хараад зогсож байх хэрэг үү?
Хо: Чиний Жу овогттой тавьсан сүй одоо өөрчлөх аргагүй болсон. Аав чинь чамайг Жу овогтын бэр болохыг яасан ч зөвшөөрөхгүй. Чи заавал гэрлэнэ гэж зөрүүдэлсэн ч, Жу овогтынхон чамайг авч зүрхлэхгүй. Чи зөвшөөрсөн ч бай, үгүй ч бай энэ бодит байдал.
Р: Шийтгэл. Шийтгэл байхаас зайлахгүй. Таны үгэнд орж Жиан Ли, Еэ Шижиэ хоёрт занга тавиагүй бол ийм юм болохгүй байсан.
Хо: Хийх ёстой юмаа олигтой хийж чадаагүйгээ юу гэж бодоо вэ? Жиан Юүэ өөрийнхөө чадвараар Жу Яанбаныг урхидаж чадна гэж бодоо юу? Чи Жу ноёнтой сүй тавиад удаж байгаа. Тэрнийг урхидахыг хүссэн бол өмнө нь яагаад урхидаагүй юм?
Р: Таны хэлж байгаагаар тэрнийг ашигласан гэж үү?
Хо: Жиан Юүэ та хоёрыг ийм байдалд орчихоод байхад энэ гэрт хамгийн жаргалтай хүн хэн байж таарах вэ?
Р: Жиан Ли.
Хо: Сүй цуцалсан бол тэр л биз. Ээж нь илүү дээр хүн олоод өгнө. Гэхдээ ийм юм хийсэн хүнээс заавал хариугаа авах хэрэгтэй.
******************
Эмээ: Юанбай ирчихлээ. Та нарт хэлэх үг байгаа бол одоо хэлж болно.
3: Ах аа. На... намайг шийтгэ.
Аав: Босч байгаад ярь. Юу хийгээд байгаа юм?
3: Руяаогийн Жу овогттой хийх хуримыг балласан нь миний л буруу. Би охиноо сайн сургаж чадсангүй. Намайг өршөөгөөрэй. Би шийтгүүлэх ёстой.
Аав: Өчигдөр ямар хэрэг тарьсанаа мэдэж байна уу? Тэр чинь хааны ордон. Арын хашаа биш.
Хо: Ноён таны уурлаж байгааг ойлгож байна. Энэ хэргийг шалгана гэвэл манай хоёр гэр бүл хүнд байдалд орно. Үнэхээр хэлэх ч үг алга. Гэхдээ хаантан юу ч хэлээгүй.
Аав: Эд нарын аз таарсан хэрэг.
Хо: Би Нинюан тайжийн эзэгтэйтэй ярилцаад тохирчихсон. Манай Жиан овогтын нэр хүндтэй холбоотой хэрэг. Тэд нар ч гэсэн нуух гэж оролдож байгаа. Цуу яриаг зогсоож чадахгүй ч, өөр муу юм болохгүй.
Аав: Өнөөдөр ноёд түшмэлүүд намайг зэвүүрхсэн харцаар харж байна лээ.
Эмээ: Юаншин. Чи Жу ноёныг сонирхож байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Ийм ичмээр юм хийдэг нь яаж байгаа юм?
3: Хүүхдээ сайн сургаагүй миний л буруу. Ээж ээ, намайг шийтгэ.
Эмээ: Бас чиний тэр сайн охин үеэлийнхээ царайг ийм болгож л байдаг. Энийг хүмүүс мэдэх юм бол хэн манайд ирж гэрлэх санал тавих юм?
Аав: Ээж ээ. Энэ үнэхээр Руяаогийн буруу. Гэхдээ тэр Жу ноёнд хар багаасаа л сайн байсан. Уурандаа ухаанаа алдсан гэдгийг ойлгох хэрэгтэй байх.
3: Юүэ арь эхлээд алдаа гаргаагүй бол Руяао яасан ч тэгэх хүүхэд биш. Энэ бүгд Юүэ арийн л буруу. Би Юүэ арийг авчирсан нь ах та хүссэнээрээ шийтгэж болно.
Хо: Руяао, Юүэ арь хоёр их дотно байдаг. Манайх Жу овогтой сайн харилцаатай болоод ганц хоёр хонож байгаа биш. Руяао гэрлээгүй байгаа, хүүхдүүд ч хоорондоо сайн ойлголцдог. Юүэ арь яагаад гэнэтхэн ийм алдаа гаргадаг билээ? Руяао өөрийн нүдээр хараагүй бол, би итгэж чадахгүй байлаа.
3э: Хүний урхинд ороогүй бол, манай Юүэ арь юу гэж ийм юм хийж зүрхлэх билээ?
Аав: Урхи аа? Хэн тэрнийг урхинд оруулаа вэ?
3э: Юүэ арь чи өөрөө хэл.
И: Авга ах аа, авга эгч ээ. Би дарс ууж чаддаггүй. Гэхдээ ордны цэнгүүн болдог орой хоёрдугаар эгч намайг шахаж уулгасан. Миний толгой эргээд амаръя гэхэд хоёрдугаар эгч надад тусалж, цайны өргөөнд оруулж өгье гэсэн. Миний санаж байгаагаар бид хоёр их удаан алхсан. Одоо бодох нь ээ, тэр хол байдаг цайны өргөөнд очсон байх. Тэр өргөөний хаалган дээр очоод хоёрдугаар эгч яваад өгсөн. Миний толгой эргээд, дотор муу байсан болохоор юу ч бодоогүй. Хурдан амаръя гэж бодоод дотогшоо орсон. Гэтэл Жу ноён тэнд байсан. Согтуу байсан болохоор намайг Руяаотой андуурчихсан. Тэгээд...
3э: Юүэ арь.
И: Би айсандаа эсэргүүцэх гэж чадлаараа хичээсэн. Даанч дарс уучихсан болохоор эрэгтэй хүнийг яаж хүчээр дийлэх билээ. Гэтэл гуравдугаар эгч ирсэн.
Хо: Тийм хол байдаг юм бол Руяао яагаад тэнд очсон байх вэ?
И: Би... таамаг болохоор хэлж чадахгүй нь.
3э: Юүэ арь. Хэл л дээ, Юүэ арь.
Аав: Хурдан хэлээдэх.
И: Би нэг хүний ярихыг сонссон. Хоёрдугаар эгч намайг цайны өргөөнд хүргэж өгчихөөд, гуравдугаар эгчид намайг олохгүй байна гэж хэлсэн гэсэн. Гуравдугаар эгч санаа нь зовоод цайны өргөөнд намайг хайж ирсэн гэсэн. Тэгээд... Тэгээд...
Аав: Ийм юм байж болох уу?
И: Бүгд миний буруу. Бүгд миний л буруу. Хэмжээгээ мэддэг байсан бол би хоёрдугаар эгчийн өгсөн хундагатай дарсыг уудаггүй л байж. Тэгсэн бол ийм алдаа гаргахгүй байсан.
Аав: Жиан Руяаоа, Жиан Ли хоёрыг дуудаад ир. Манай хоёр гэр бүл нэгмөсөн учрыг нь олчихъё. Хэнийх нь буруу гэдгийг мэдэх л болно.
******************
Тон: Цэнгүүн үнэхээр аюултай байж. Азаар та болгоомжтой байж, мөрдөх ажил ч амжилттай болж.
Шүэ: Санаанд багтамгүй амжилттай байсан.
Тон: Эгч ээ. Гэхдээ тэр хүн... Гүнжтэн гэхээр... Хойшид улам л хэцүү болох байх.
Шүэ: Хаантанд бараалсаны дараа манан арилж, тэр хүнийг над дээр ирэх боломж олдоно гэж бодож байлаа. Гэвч гүнжтэн байх юм гэж бодсонгүй. Тэрний тушаал болохоор хэн ч эсэрүүцэж зүрхлээгүй байж.
Тон: Эгч ээ. Та Шен Юроныг өрөвдөөгүй биз дээ? Эхнэрээ хөнөөх нь маш том нүгэл.
Шүэ: Өрөвдөх өө? Тийм эрх байхгүй.
Тон: Эгч ээ, одоо бид яах вэ? Хойшид яавал дээр вэ?
Б: Авхай. Эзэнтэн таныг Ванфэн асарт дуудаж байна. Асуух юм байгаа гэнэ.
Тон: Эгч ээ, өдийд тэнд дуудсан бол сайны ёр биш.
Шүэ: Гүжирдэхээр төлөвлөж.
Аав: Ли арь, өчигдөр ордонд юу болсон бэ?
Шүэ: Аав аа, Ли арь би согтчихсон байсан. Та юу мэдэхийг хүсээ вэ?
Р: Худал дүр эсгэхээ боль. Жиан Юүэ, Жу Яанбан хоёрт юу тохиолдсоныг тайлбарлаадах.
Шүэ: Гуравдугаар дүү энийг асуух гээ юу? Өчигдөр, дөрөвдүгээр дүү надтай хундага тулгасны дараа би согтчихсон. Дөрөвдүгээр дүү намайг ойролцоо байсан цайны өргөөнд хүргэж өгсөн. Би өнөөдөр сэрээд л Жу ноён, дөрөвдүгээр дүү хоёрын тухай сонссон.
Р: Худлаа. Чи яахаараа мэддэггүй юм? Чи байгаагүй бол дөрвдүгээр дүү яаж Жу Яанбаны өрөөнд очих юм? Юүэ арийг чи л санаатай аваачсанаас зайлахгүй.
И: Тийм ээ. Би тийшээ орохоосоо өмнө Жу ноён байгаа гэдгийг мэдээгүй.
Шүэ: Тийм гэж үү? Дөрөвдүгээр дүү намайг өргөөнд оруулж өгсний дараахан, миний байсан өргөөнд нэг тайган эрэгтэй хүн дагуулж ирсэн. Гуравдугаар дүү чи хэн гэдгийг нь мэдэх үү?
Р: Би яаж мэддэг юм?
Шүэ: Еэ Шижиэ. Тэр ч гэсэн согтоод амрах газар хайж байсан. Яагаад ч юм тэрнийг миний өргөөнд аваад ирсэн байна лээ. Азаар бид нар согтсон байсан ч нэг өрөөнд эр, эм хоёр цуг байж болохгүй гэдгийг мэдэж байсан. Тэгээд тэндээс гарч явсан. Нээрэн, би нэг сонирхолтой юм сонссон. Гуравдугаар дүү Жу ноёны байсан өргөөний хаалгыг нээгээд, хүн олж хараагүй мөртлөө, хоёрдугаар эгч ээ гэж дуудсан гэсэн. Яагаад тэгсэн юм бол?
Р: Худлаа ярь. Би тэгээгүй.
Шүэ: Тэр үед чамтай байсан хүмүүс бүгд сонссон байна лээ. Гуравдугаар дүү яагаад эсэргүүцээд байгаа юм? Сандарсан үед буруу нэр хэлэх тохиолдол байдаг болохоор, сандрах хэрэггүй. Аав аа. Намайг цайны өргөөнд орсны дараа тун удалгүй Еэ Шижиэ орж ирээд, бид хоёр тэндээс гарч явсан. Еэ Шижиэ надад дөрөвдүгээр дүүг Жу ноён өргөөнд хүргэх зав байгаагүйг батална.
И: Еэ Шижиэ таны үеэл ах. Таны талд орох нь гарцаагүй. Та нар хуйвалдсан ч юм билүү хэн мэдлээ.
Шүэ: Өө, би чамайг мартах шахлаа. Чи намайг Жу ноёны өргөөнд хүргэж өгсөн гэж хэлсэн. Чамд муу юм хийх гэж байхад чи яагаад тусламж дуудаагүй юм? Ордонд олон хүн байнга холхиж байдаг. Чи тусламж дуудсан бол Ийм юм болохгүй байсан бус уу.
И: Тэр бол... чанга хашгирвал, хүн мэдчихвэл... гуравдугаар эгч, Жу ноён хоёрын нэр хүндэд муу гэж бодсон юм.
Шүэ: Гуравдугаар дүү, сэтгэл чинь хөдөлж байна уу? Дөрөвдүгээр дүү Жу ноён та хоёрыг хамгаалахын тулд өөрийнхөө нэр хүндийг золиосолсон байна шд. Та хоёр үнэхээр сайн эгч дүүс юм.
Хо: Ли арь. Дүү нараа уурлуулахаа боль. Ийм юм болсон болохоор сэтгэл нь тайван биш байгаа.
Шүэ: Би ч гэсэн дүүг өрөвдөж байна. Гэхдээ энэ хэрэгт намайг буруутгана гэж бодсонгүй. Би өөрийгөө хамгаалж болохгүй гэж үү?
И: Худлаа ярихаа боль. Та бид хоёрыг гүтгэж байна. Еэ Шижиэ элсэлтийн шалгалтын үеэр аль хэдийн холбоотой байсан ч юм билүү. Тэгээд тэрнийг ашиглаж байгаа биз.
Шүэ: Еэ Шижиэд итгэхгүй байгаа бол, Су гүний үгэнд итгэх үү?
Аав: Тэр энэ хэрэгт ямар холбоотой юм?
Шүэ: Аав аа. Дөрөвдүгээр дүү намайг өргөөнд хүргэж өгсний дараа, тэндээс гараад би хаашаа явж байгаагаа мэдэхгүй байсан. Тэгж яваад Су гүнтэй таарсан. Су гүн намайг цэнгүүн болж байсан танхимд хүргэж өгсөн. Аав аа, гуравдугаар дүүгийн төлөө шударга ёс тогтоохыг хүсч байгааг би ойлгож байна. Намайг буруутгах том асуудал биш. Гэхдээ хүмүүс эгч дүү гурав нотлох баримтгүйгээр нэг нэгнээ гүтгэж байгааг хүмүүс мэдвэл юу гэх бол? Аав аа, та бодож болгоо.
Р: Жиан Ли, дүр эсгэхээ боль.
Хо: Руяао.
И: Авга ах аа, ингээд зүгээр өнгөрөөж болохгүй ээ. Би яаж амьдрах болж байна аа? Авга ах аа,
3э: Миний охин яах болж байна аа?
Эмээ: Хангалттай. Ийм юмнаас болж хоорондоо муудалцаж болдог юм уу? Эгч дүү гурав нэг нэгнээ гүтгэж байгааг хүмүүс сонсвол амьтны элэг доог болно. Нэгэнт ийм болсон болохоор зөв бурууг оллоо гээд юу өөрчлөгдөх юм? Нүүр нь эрэмдэг болсон Юүэ арийг яах гэж байна? Руяаогийн сүйт залуу ийм юм хийчихээд байхад одоо яах вэ?
Аав: Ээж ээ, таны түмэн зөв. Би ухаангүй байж. Би гуравдугаар дүү, бэр дүү хоёртой ярилцаж энэ асуудлыг шийдье.
Эмээ: Яваад ярилцацгаа, надад битгий төвөг удаад бай.
Аав 3: Мэдлээ.
Эмээ: Ли арь, чи үлд. Юүэ арь, Жу ноён хоёрын дунд юу болоод байна?
Шүэ: Эмээ, та намайг хайрлаж халамжилдаг. Ли арь би танд худал хэлж зүрхлэхгүй. Өнгөрсөн шөнө, Жу Яанбан надад захиа өгүүлсэн. Би тоогоогүй, гэхдээ өөр хүн мэдчих вий гээд тэр захиаг биедээ нуучихсан. Цэнгүүн дууссаны дараа устгая гэж бодсон юм. Дөрөвдүгээр дүү, Жу ноён хоёрын тухай сонсоод л тэр захиа алга болсныг мэдсэн.
Эмээ: Ийм жаахан охин байж ичих нэргүй байх гэж. Босоод ир. Алдаагаа ухаж байна уу?
Шүэ: Тэр захиаг сайн нуух ёстой байж.
Эмээ: Энэ чамд хамааралгүй. Би чиний алдааг хэлж байна.
Шүэ: Эмээ...
Эмээ: Миний юу гэж хэлснийг санаж байна уу?
Шүэ: Та надад ордонд өөрийгөө, дүү нараа сайн харж байгаарай гэсэн. Ямар нэг юм болбол дотроо нуугаад байлгүй танд ирж хэлээрэй гэсэн.
Эмээ: Тэгээд чи яасан бэ? Яагаад надад хэлээгүй юм? Бусдад гүтгүүлж байж л өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж үү? Тэгвэл чамайг гүтгэсэн хүнтэй нүүр тулна гэсэн үг. Бид чинь нэг гэр бүл. Баяр жаргал, зовлон гуниг бүгд хамт. Эцэст нь чи л хохироод үлдэнэ.
Шүэ: Эмээ.
Эмээ: Одоо болтол эмээдээ итгэхгүй байгаа юм уу?
Шүэ: Тийм биш ээ.
Эмээ: Хойшид юу ч тохиолдсон бай, эмээдээ хэлж бай. Би буруу зөвийг ялгаж чаддаггүй хүн биш. Гэхдээ шийтгэхгүй өнгөрч болохгүй. Судар арван удаа хуулж бичихээр шийтгэе. Гурав, дөрөвдүгээр авхай нарыг “эмэгтэй хүний сургааль”-ийг 20 удаа хуулж бичнэ.
Шүэ: Ли арь ойлголоо.
******************
Я: Аав аа. Яагаад намайг Юүэ арьтай гэрлүүлэх гээд байгаа юм бэ? Тэр хэн билээ дээ? Миний эхнэр байх эрхгүй.
Жу: Яасан? Одоо болтол Жиан Руяаотой гэрлэмээр байна уу?
Я: Аав аа, гуйж байна. Миний буруу гэдгийг мэдэж байна. Би Руяаогаас өршөөл эрнэ. Намайг өршөөх нь гарцаагүй. Аав аа.
Жу: Өршөөнө өө?
Я: Аав аа.
Жу: Ийм алдаа гаргасанд чинь итгэх арга алга. Ийм том хэрэг тарьчихаад, ухаан ороогүй л байна уу? Жиан Руяаотой гэрлэж чадна гэж бодож байна уу? Энийг сайн хар. Жиан овогтынх сүйгээ цуцалсан захиа явуулчихсан байна. Жиан Ру Юүэ татвар эмээс төрсөн хүүгийн охин ч гэсэн ийм захиа явуулсан байна. Тэрэнтэй гэрлэх хүн олдохгүйгээс болоод амиа хорлоно гэвэл... хаантан хилэгнэнэ. Жиан тэргүүн сайд ч биднийг зүгээр өнгөрөөхгүй. Тэгвэл бид нар өвөг дээдсийнхээ нэр хүндийг алдах болно. Ойлгож байна уу, чи?
Я: Аав аа, гэхдээ би...
Жу: Сайн сонс. Жиан Юүэг яах чинь чиний хэрэг. Гэхдээ тэр хүүхэд чамаас болж охин биеэ алдсан. Манай Жу овог тэрэнд хариуцлага хүлээх ёстой.
*******************
Тат: Бүгдийг нь сайхан бэлдээд өгч байхад, бүгдийг нь буруугаар эргүүлчихлээ. Дээр нь бусдын аманд орчихлоо.
Хо: Дүүгийн хэлдэг зөв. Хойшид би Руяаод сайн зааж сургая. Жиан Ли Жиан овогтынд байгаа цагт тэрний учрыг олох боломж гарч л таараа.
Тат: Хаантны өмнө таныг хамгаалж үг хэлээгүй бол, энэ хэрэг ийм амар дуусахгүй байлаа.
Хо: Дүүдээ гялайлаа. Мэдээ ирсэн үү? Ордны оточ дахиад хэдэн жил өнгөрвөл оройтно гэхийг би сонссон.
Тат: Аав асуу гэж байна уу?
Хо: Үгүй ээ. Би ухаангүй байж байгаад гэнэт санаад асууж байна.
Тат: Ухаангүй байсан юм биш, яаралтай хэрэг биш болоод л тэр. Миний нас явж байна. Залуу үеийнхтэй адилгүй. Тианшин сүмийн бурхны талаар сайн зүйл сонссон. Би тэнд очиж хэсэг хугацаанд амрангаа, үр хайрлаач гэж залбирах санаатай байна.
Хо: Дүү мөргөл үйлдэхээр явж байгаа бол надад гуйх юм байна. Дүү юу гэж бодохыг мэдэхгүй байна.
Тат: Хэл л дээ. Тийм бол, би сайн сургаад өгье.
13-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home