The double-12

The double 2024-12

Үргэлжлэх хугацаа: 49мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

И: эм, Жиан Лигийн үеэл Жиан Юү И

Шу: эм, Лиу Шу, Лиу эзэгтэйн охин

2: эр, Хоёрдугаар авга ах

2э: хоёрдугаар авга ахын эхнэр

Си: эм, Ситу оточ

Жао: эр, Шүэ Фанфейгийн төрсөн дүү

Хуай: эр, Шүэ Фанфегийн төрсөн эцэг

 

Гарчиг:  Тавилан. 12-р анги.   

2э: Наанаа тавь. Чи. Тийш нь тавьчих. Тэр өндрийн хажууд. Болгоомжтой. Болгоомжтой. Наадахаа энд авчраад тавьчих.

Руй: Аав аа. Би ялчихлаа.

2: Ли арийн удирдлаган дор чамайг ийм хурдан сайжирна гэж бодсонгүй.

Руй: “Удирдлаган дор” гэж юу гэж байгаа юм? Би авъяастай байхгүй юу.

2: Чиний хэлдэг зөв. Чамд авъяас байна.

Шүэ: Авга эгч ээ.

: Ли арь.

Шүэ: Ямар олон цэцэг вэ?

: Тийм ээ. Бүгд цэцэглэчихсэн байгаа. Танай өргөөнд яг тохирно.

2: А Ли.

Шүэ: Хоёрдугаар авга ах аа. Алив, цай уу.

Руй: Миний дуртай юм байна.

: Идэхээс өөр юм мэдэхгүй.

2: Энэ...

: Ли арь. Манай Руйд сайжрахад нь тусалсанд гялайлаа. Энэ юу ч чаддаггүй золиг ордонд орж, шагнал авна гэж зүүдэлж ч байсангүй. Миний сайн үеэл. Чамд яаж талархахаа ч мэдэхгүй байна.

2: Тийм шүү, Ли арь. Энэ бүгд чиний л ач.

Шүэ: Бид чинь нэг  гэр бүл. Тэгж ярих хэрэггүй.

Руй: Та гурав... ийм хуурамч царай гаргах хэрэг байна уу?

2э 2: Жиан Жинруй!

Руй: Яасан?

: Чамд үзүүлээд өгье.

2: Эхнэр. Чи минь яачихав аа?

: Миний нуруу.

2: Чиний минь хөгшин нуруу яах нь энэ  вэ?

: Чиний нуруу хөгшин, чиний нуруу хөгшин гэж байна.

2: Эхнэр, нааш ир. Би иллэг хийгээд өгье.

: Битгий хүр.

2: Алив... Эхнэр.

Шүэ: Тон арь.

Руй: Хөөе. Нааш ир.

Шүэ: Аан?

Руй: Нааш ир ээ. Хурдан.

2: Хаана өвдөж байна, би нэг хараадахъя. Хаана байна?

: Доошоо.

Шүэ: Яасан бэ?

Руй: Жу Яанбан чамаас сүйгээ өөрчлөхийг гуйх гэж байгаа гэж би сонссон.

Шүэ: Жу Яанбан багаахаа эрхэлж өссөн. Хүссэн болгоноо хийж сурсан. Тоох хэрэггүй.

Руй: Нинюуаны тайж тэрнийг гэрийн хорионд хийсэн гэсэн. Тэднийхэн энэ хэргийг дарах гэж хэд хоног хичээж байгаа гэнэ лээ.

Шүэ: Тийм үү?

Руй: Гэхдээ, энийг л үйлийн үр гэх байх. Чамайг Жэнюү сүм рүү явсанаас хэдхэн хонгийн дараа Шуран авга эгч Руяаогаар чамайг яарч орлуулснааас болж байгаа юм.

: Ёоёо. Ёоёо.

Аав: Гэгээн цагаан өдрөөр, эрхэлж нялууралдаад, ичих нүүргүй гэдэг нь. Ингэж болдог юм уу?

2 2э: Том ах аа. Та ямар хэргээр ирээ вэ?

Аав: Та нараас асуух юм байна. Та нар яахаараа гэгээн цагаан өдрөөр, ичиж зовохыг ч мэдэхгүй,  миний өргөөнд сээтэгнээд байдаг билээ?

: Ах аа, нуруугаа эвгүй болгочихоод л. Юанпин надад тусалж байсан юм.

2: Хөгшин нуруу нь татчихаад.

Аав: Та нар...

2: Ах аа.

: Ах аа.

2: Та яав аа?

Аав: Өнгөрсөн шөнө... муу хөгшин нуруугаа хэтрүүлчихэж.

: Ах аа.

Аав: Хурдан иллэг хийгээдэх.

: Хурдан оч.

2: Ах аа. Би илээд өгье. Жинруй шалгалтанд тэргүүн байранд орсон. Ли арийн удирдлаган дор. Бид нар талархал илэрхийлэх гэж ирсэн юм.

Аав: Намайг алах гээ юу?

: Зөөлөн л дөө.

Аав: Өргөөндөө очоод эхнэрийнхээ нурууг илж өг.

2: Эхнэр. Өргөөндөө очоод нурууг чинь илээд өгье.

: Руй арь.

Руй: За, очилоо.

2: Эхнэр, наашаа. Болгоомжтой. Нааш ир.

Руй: Ээж ээ.

2: Хар даа. Жинруй өргөөд явъя.

Руй: За.

2: Ээж чинь үхэр шиг хүнд  юм аа. Ичмээр юм аа.

Шүэ: Аав аа.

: Зөөлөн л дөө.

Аав: Өнгөрсөн хэд хоног ажилтай завгүй байлаа. Элсэлтийн шалгалтанд тэргүүн байранд орсныг чинь хаантнаас  л сонслоо. Баярыг чинь тэмдэглэх гэж цэнгүүн ч хийж чадсангүй. Шударга ёс сургуульд сурч байхад чинь ч анхаарал тавьж чадсангүй.

Шүэ: Аав аа, өөрийгөө буруутгах хэрэггүй. Ли арь Жэнюү сүмд арван жил болохдоо бүр дасчихаж. Сургууль дээрх явдлаас болоод танд саад болохыг хүсэхгүй байна.

Аав: Шударга ёс сургуулийн нөхцөлд дасахгүй бол уу гэж бодож байлаа. Ахин дахин асуувал санааг чинь улам зовоох байх гэж бодсон юм. Чамайг уран бичвэрээс гадна, ятга тоглохдоо тийм сайн гэж бодсонгүй. Сэтгэл сайхан байна.

Шүэ: Жэнюү сүмд ятга тоглодог нэг эгч байсан юм. Би тэр эгчээс жаахан суралцсан. Тэр эгч явахдаа надад ятга, хөгжмийн нотоо үлдээгээд явсан болохоор Ли арь тоглодог байсан. Эзэгтэйдээ хэдэн удаа ятга тоглоод цэвэрлэгээ хийсэнгүй гэж загнуулж байсан.

Аав: Ли арь их зовжээ.

Шүэ: Аав, охин хоёрын дунд нуух юу байх вэ. Надад нуух юм байхгүй. Аав танд асуух юм байгаа бол асуухад л болно.

Аав: Чиний Жу Яанбантай тавьсан  сүйг, Руяаогаар сольсныг би мэднэ. Энэ талаар би чиний бодлыг асууж байгаагүй.

Шүэ: Аав та хэтрүүлж байна. Ли арь би Жу Янбанд сайн байсан удаагүй. Тэр үед ч, одоо ч тэр. Хойшид ч сайн болохгүй.

Аав: Тэр ирээд сүйт бүсгүйгээ чамаар солино гэвэл...

Шүэ: Та хэлсэн шүү дээ. Тэрний хүсссэн  зүйл, би тийм зүйл санаачлаагүй. Бас би аль хэдийн татгалзсан. Аав та надад итгэхгүй болоод асууж байна уу?

Аав: Тийм биш ээ. За яах вэ, энэ тухай ярихаа больё. Тэгж байгаад чамд баяр хүргэж цэнгүүн хийнэ ээ. Жиан овгийн нэрийг өндөрт өргөсөн болохоор шагнах хэрэгтэй.

Шүэ: Гялайлаа, аав аа.

Аав: За, би явлаа.

Шүэ: За.

Тон: Эгч ээ.

Шүэ: Хар даа. Өөртөө л итгэх хэрэгтэй. Хэрвээ энэ элсэлтийн  шалгалтаар бусдад танигдаж чадаагүй бол бас энийг тайлбарлаж чадаагүй бол намайг буруутгах байсан.

Тон: Эгч ээ, та тэргүүн байранд орсон болохоор хаантан өөрийн биеэр шагнаж, Яан хотод та нэр хүндтэй болсон. Хойшид аливаа зүйлийг хийхэд хялбар байх болно. Авхай мань диваажинд баяртай байгаагаас зайлахгүй.

Шүэ: Амар тайван үед гарч болзошгүй аюулыг анхаарч, бэлэн байх хэрэгтэй. Одоо амгалан байх цаг биш. Жинхэнэ аюул хүлээж байгаа гэж айж байна.  

*******************

Ли: Тэнэг амьтан.

Лиан: Аав аа. Би зүгээр л лам болно гээд  хамаагүй хэлчихсэн. Тэд нар л жинхэнэ гээд ойлгочихсон. Та яагаад ингээд байгаа юм бэ? Тэгээд ч би үнэхээр лам болчихвол манай Ли овогтын  нэр хүнд унах болно.

Ли: Нэр хүнд ээ? Одоо л Ли овогтын нэр  хүндийг бодож байна уу? Энэ олон жил ордонд байхдаа би юугаараа олонд танигдсан бэ? Хэлсэн амандаа хүрдэгээрээ. Нэгэнт ам алдсан бол хийсэн хэргийнхээ үйлийг үүр.

Лиан: Гэхдээ аав аа. Та намайг лам болгож болохгүй биз дээ?

Ли: Яагаад боллохгүй гэж?

Лиан: Жиан Ли Жэнюү сүмд арван жил хоригдож байгаад ирсэн мөртлөө тэргүүн байранд орчихлоо. Өөрийнхөө байгааг хар. Би чамд арав гаруй жил хамгийн сайн багш нарыг хөлсөлж өгсний хариу нь ямар байна? Юу ч алга.

Лиан: Тийм ээ. Аав аа. Миний түмэн буруу. Би хоёр дахин хичээнгүйлэн сурна. Би яасан ч  хоцрохгүй.

Ли: Оройтсон. Нийслэлд чиний бооцооны тухай мэдэхгүй хүн байхгүй. Би чамайг хамгаалж чадахгүй. Сүмд томоотой байж бай. Сайн байх юм бол чинь хүмүүсийн хэл чимээ намжихаар чамайг эндээс гаргах авах боломж гарч магадгүй. Тэгвэл их зан чинь дарагдах байлгүй. Аваад яв.

Лиан: Аав аа. Аав аа. Хүлээ хүлээ хүлээ. Аав аа. Ах аа. Ах аа. Та гуйгаад өг л дөө. Ах аа. Та хэлээд өг  л дөө. Ах аа. Ах аа. Аав аа. Аав аа. Аав аа, би лам болмооргүй байна. Би эхнэр ч авч амжаагүй байгаа. Аав аа, би танд ач хүү гаргаж өгч чадаагүй байгаа. Аав аа, намайг битгий лам болго л доо.

Ли: Юунд инээгээ вэ?

Л: Хоёрдугаар дүү таны санааг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Та Ван Нин гүнжид анхаарулахын тулд л ингэж байгаа. Ван Нин гүнж, Чен хааны хүсэл тэмүүллийн төлөө манай Ли овог хүүгээ золиосолж байна. Ирээдүйд амжилт гаргавал манай гэр бүл хамгийн  их гавъяа байгуулсанд тооцогдоно.

Ли: Чи энийг хэзээнээс мэдээ вэ?

Л: Нэр хүндтай айлын залуу ноён эмэгтэй хүнтэй гудамжинд мөрий тавина гэдэг утгагүй, болчимгүй хэрэг. Гэхдээ аав та болиулаагүй. Тэр мөчөөс би танд өөр шалтгаан  байгаа гэж бодож байсан юм.

Ли: Надад хэл дээ. Хэрвээ чи байсан бол яах байсан бэ?

Л: Еэ Шижиэгийн хэргээр бид яагаад ингэж төвөг удах ёстой гэж? Хэрвээ бид Луяан руу шууд очиж асуудлыг үндсээр нь өөрчилбөл Еэ овогт удахгүй таны хяналтанд орно.

Ли: Нэмж төвөг удах хэрэггүй.

********************

Тат: Яахаараа жаахан охины учрыг олчихож чадаггүй байна аа?

Хо: Ли овгийн ах дүүс учрыг нь олчихно гэж бодож байлаа. Жу Яанбаныг тэрэнд татагдана гэж бодсонгүй. Ли арь Жиан Юанбайг өөртөө татаж чадвал бүх зүйл оройтно.

Тат: Чинчэн ууланд 10жил амьдарсан нь хэн нь мэдэгдэхгүй охин Жиан овогтынд буцаж ирэнгүүтээ таныг хуурчихлаа. Одоо Жиан овогтоос хэтрээд элсэлтийн шалгалтанд тэргүүн байранд орж, Шударга ёс сургуулийг орвонгоор нь эргүүлж байна. Тэрнийг өсгөсөн хойд эх нь байж хачин санагдахгүй байна уу?

Хо: Дүү чиний  юу хэлэх гэснийг ойлгож байна. Тэр Жиан Ли биш байх. Би тийм тэнэг хүн биш. Би Жиан Лийг алахыг хүсч байгаа хүнийг хайж олсон.

С: Чи Чинчэн уулын Жэнюү сүмийн эзэгтэй мөн үү? Суллагдахыг хүсч байна уу?

Э: Чи хэн бэ?

С: Намайг тэргүүн сайдын эхнэр явууллаа.

Э: Надаас юу хүсээ вэ?

С: Чамаас асуух юм байна. Хариулт чинь надад таалагдвал манай эзэгтэй чамайг эндээс гаргана.

Э: Ямар асуулт?

С: Энийг хар, энэ хэн бэ?

Э: Танай Жиан овгийн хоёрдугаар авхай биш үү?

С: Сайн хар.

Э: Надтай арван жил болсон хүүхэд. Үнс болсон байсан ч би таних болно.

Хо: Лиу Юанфен Жэнюү сүмийн хэргийг хааны өмнө дэлгэхэд, Жиан Ли тэрний гэрч болсон. Жэнюү сүмийн эзэгтэй тэрнийг үзэн яддаг. Тэр хуурамч байсан бол Жэнюү сүмийн эзэгтэй яасан ч туслахгүй. Тэр Жиан Ли мөн гэдэг нь баттай. Гэхдээ тэр их зальтай, бусдын өмнө өөрийгөө далдалж чаддаг.

Тат: Тийм бол тэрнийг үлдээж болохгүй.

Хо: Би өөр яалтай билээ?

Тат: Шен овогтын хэргийг санаж байна уу?

Хо: Шүэ овогтыг хэлж байна уу?

Тат: Шүэ овогт нөхрөө хуурч, уул руу зугтааж яваад амиа алдсан. Эмэгтэй хүний хамгийн том айдас ариун биеэ алдах. Хэд хоногийн дараа тэд нар ордонд ирэх байх аа? Охин биеэ ордонд алдах юм бол тэргүүн сайд Жиан байгаад ч хаантны нүднээс зугтаж чадахгүй. Одоо Жиан сайд тэрэнд сайн байгаад эгч та дургүйцэх хэрэггүй. Нэр хүнд нь өндөрт гарах тусам чанга унах болно.

Хо: Энэ бол ордон. Бүх зүйл хяналтаас гарвал цэвэрлэх амар биш гэж айж байна.

Тат: Та дүүгээ юу гэж бодоо вэ? Би нөхөрт чинь муу юм хийхгүй. Намайг ордонд байгаа цагт эгч та санаа амар байж болно.

******************

Шүэ: Ли арь эмээгийн амгаланг айлтгая.

Эмээ: Чамайг шалгалтанд тэргүүн байр эзэлсэн болохоор хаантан биднийг ордны цэнгүүнд урьсан байна. Тэгэхээр бид тохирсон хувцас өмсөх хэрэгтэй, ялангуяа чи. Анх удаа ордонд орох гэж байгаа болохоор хувцасаа болгоомжтой сонгох хэрэгтэй. Би нийслэлд байдаг алдартай мухлагуудыг дуудсан. Эднээс сонгоод ав.

Шүэ: Эмээ. Ли арь би ордонд Жиан овогтын нэрээр шагнуулахаар очино. Миний өмсөх хувцасыг эмээ та сонгоход болно.

Эмээ: Энэ хүүхдийг дээ. Над руу чихэж байх шив. За яах вэ. Эмээ нь сонгоод өгье.

Шүэ: За.

Эмээ: Тэргүүн байранд орсон болохоор дэгжин, хээнцэр хувцаслах хэрэгтэй. Энэ торгоны өнгө нь хээнцэр, бас их зөөлөн юм. Энүүгээр даашинз хийвэл чиний зан аашинд сайхан тохирно. Чи юу гэж бодож байна?

Шүэ: Надад таалагдаж байна. Гялайлаа эмээ.

Эмээ: Жан асрагч аа. Бусдыг нь гаргаад өг.

Эм: Мэдлээ.

Эмээ: Чи эмэгтэйчүүдийн сүмд өссөн. Байгаа байдал чинь ээжтэйгээ их адилхан. Язгууртан авхай шиг харагддаг.

Шүэ: Эмээгийн магтаалд талархая.

Эмээ: Гадуур бүгд чамайг магтаж байна. Жиан овгийн бид нар дутаж болохгүй биз дээ. Эмээ нь өнөөдөр чиний ийм байгааг хараад баяртай байна. Арван жил уулзаагүй ч, чамайг ийм зөв, сайн хүн болж хүмүүжинэ гэж бодсонгүй.

Шүэ: Ли арь аав та хоёрын урмыг хугалж яаж зүрхлэх билээ.

Эмээ: Сайн байна. Жиан овогтын сайн охин шүү дээ. Эмээд нь чамд хэлэх хэдэн үг байна. Жиан овгийн хүүхэд болж төрснийх Жиан овгийн сайн, муу бүхнийг хуваалцах болно. Ордон гэртэй чинь адилгүй. Юу ч хийсэн болгоомжтой байж, өөрийгөө бас дүү нараа харж хандаарай. Хорвоод муу хүн олон. Ямар нэг юм болбол дотроо хадгалах хэрэггүй. Ирээд эмээдээ хэлээрэй.

Шүэ: Мэдлээ. Ли арь ойлголоо.

********************

Хо: Юу хийж байгаа юм?

Р: Ээж ээ. Би ордны цэнгүүнд очихгүй.

Хо: Эрхэм дээдсийн хийж байгаа цэнгүүн. Очихгүй гэж хэлээд болчихдог юм биш.

Р: Хаантан тэргүүн байранд орсон хүнийг л харах гэж байгаа. Намайг тоох харахгүй. Би очино уу, байна уу хэнд хамаатай юм?

Хо: Руяао. Зүгээр л энэ жилийн шалгалтанд ялагдсан шүү дээ. Сүртэй юм биш.

Р: Би олон жил өдөр шөнөгүй ятга тоглож бэлдсэн. Тэглээ гээд ямар хэрэг байна? Эцэст нь уулнаас ирсэн тэр охинд ялагдчихлаа. Нэг бол би чадваргүй байх. Нэг бол надад энийг сургасан ээж таны буруу.

Хо: Ганц удаа ялагдлаа гээд яадаг юм? Чамайг би хэтэрхий эрхлүүлсэн байж. Тийм болоод л ялагдаж сураагүй байна. Хүсэхгүй байсан ч цэнгүүнд яв. Элсэлтийн шалгалтаас болоод би аль хэдийн нэр нүүрээ алдчихаад байна. Дахиад намайг нүүр хийх газаргүй болговол чам шиг охин надад байхгүй гэж бодох болно. Хувцасыг нь сольж өг.

С: Мэдлээ.

*****************

Тон: Эгч ээ. Шалгалтанд тэргүүн байранд орсон болохоор та эзэн хаанд бараалхана. Та ордонд орж Шен Юроны ард байгаа хүнийг урхидаж гаргана гэж хэлсэн. Яаж тэгэх болж байна?

Шүэ: Мэдээж Шен Юроны тусламжтайгаар. Тэр  хүний хэн гэдгийг мэдэхгүй ч, Шен Юроныг өндрөөр үнэлдэг нь илт байна. Тэрийг нь ашиглаж би тэр хүнийг олж мэдэх болно.

Тон: Гэхдээ та тэр хүний эмэгтэй юу, эрэгтэй юу гэдгийг ч мэдэхгүй. Яаж гаргаж ирэх болж байна?

Шүэ: Эмэгтэй хүн.

Тон: Эмэгтэй?

Шүэ: Шен Юрон намайг олохдоо өөр арга алга гэж хэлсэн. Би жирийн нэг түшмэлийн охин байсан. Аав, дүү хоёрт маань дайсан байгаагүй. Шен Юроныг ашиглаж намайг алсан хүн сургуулийн захирагч ноёны эзэгтэйн байр суурийг хүссэнээс зайлахгүй. Тэр хүн Шен Юроныг өндөр үнэлж, миний амийг шоргоолжноос дор үздэг байх ёстой.

Тон: Юу ч болсон бай жирийн нэгэн биш байх. Эгч ээ, болгоомжтой байгаарай.

Шүэ: Санаа бүү зов. Би болгоомжтой байна аа.

Тон: За.

*********************

Шүэ: Ах аа. Ах аа.

Еэ: Ажил амжуулж яваад Жиангийн өргөөний үүдээр өнгөрч явна. Ордон руу явах гэж байна  уу?

Шүэ: Тийм ээ.

Еэ: Сайн боллоо. Би ч гэсэн ордны цэнгүүнд оролцохоор явж байна. Надтай хамт явах уу?

Шүэ: Танд төвөг удмааргүй байна Гэрийнхэн маань сүйх бэлдчихсэн байгаа.

Еэ: Тийм дээ. Тэгвэл ордны үүдэнд уулзъя.

Руй: Шижиэ ах аа, намайг авахаар ирээ юу? Сайн хэрэг боллоо. Хөөе. Жан Ли бас байна. Хамт явъя.

Шүэ: Аав бид нар сүйх тэрэг бэлдчихсэн байгаа.

Руй: Жишиэ ах  сүйх бэлдчихсэн байхад. Хамт суугаад ярилцъя. Хурдал хурдал. Явъя аа.

Шүэ: Жиан Жинруй.

Руй: Зүгээр ээ. явъя.... Еэ Шижиэ.

Еэ: Яасан бэ?

Руй: Яагаад Жиан Лийг тэгж ширтээд байгаа юм?  Мэдчихлээ. Тэрэнд сайн юм байна.

Еэ: Би...

Руй: Тэрний хувцас өд шиг зөөлөн, утаа шиг хөнгөн.

Еэ: Би... тийм биш ээ.

Руй:  Юу тийм биш гэж. Хар л даа, хар.  Наад хар царай чинь улаан болчихлоо. Та энэ өд мэт зөөлөн, утаа мэт хөнгөн даавуугаар яг тэрнийх шиг хувцас хийхийг хүссэн нь гарцаагүй.

Еэ: Тийм биш ээ. Би жаахан сандраад байна.

Руй:   Зүгээр ээ. Би сайн ойлгож байна. Анх удаа ордонд орж байгаа юм шиг сандрах нь аргагүй шд. Би л ганцаараа сандраад унтаж чадаагүй байх гэж бодож  байсан юм. ... Ирчихлээ.

Ю: А Ли, би орлоо шүү.

Шүэ: Санаа зоволгүй ор. Би ордны гадна хүлээж байя.

Ю: Чи надтай хамт  ордонд орж болох л байсан.  

Шүэ: Та шилдэг төгсөгч болохоро шагнал авахаар ордонд орж байгаа. Би яах гэж хамт орох юм? Таныг гаргаж өгөхөөр хамт явсан гээд ээж ууртай байгаа.

Ю: Чи миний эхнэр шүү дээ. Чи хамт явахгүй бол өөр хэн хамт явах юм?

Шүэ: Ойлголоо. Гэхдээ би ордны дүрэм журам мэдэхгүй. Бүдүүлэг зан гаргавал танд л муугаар нөлөөлнө.

Ю: А Ли. Чи бид хоёр нэг хүн.

Шүэ: Мэднэ ээ. Цаг орой болчихлоо. Орой эрт хариарай. Би гэртээ хүлээж байя. Миний шилдэг төгсөгч нөхөр.

Шу: А Ли, ирчихсэн үү. Та нар хамт ирэхээр төлөвлөө юу?

Ю: Жиан Жинруй бид хоёр хамт ирсэн. Үеэл ах бид хоёрыг авчирсан.

Шу: Тийм үү. Еэ Шижиэ эсрэг талд амьдардаг биз дээ? Яагаад та хоёрыг авчирдаг билээ?

Шүэ: Чи Еэ эрхэмийн талаар сайн мэдэж байх чинь. Дараа би Жиан Жинруйгаар чамайг Еэ ахынд хүргүүлээд өгөх үү?

Шу: Юу яриад байгаа юм бэ? Явъя аа. Хурдан оръё.

**********************

Эр: Хөөе. Руяао авхай ирж байна.

Я: Аан? Руяао. Өнөөдөр чи сайхан харагдаж байна.

Р: Жу ноён тэргүүн байранд орсон хүнийг л сонирхдог гэж бодож байлаа. Миний юу өмссөнийг анзаарна чинээ санасангүй.

Я: Тэгж ярих хэрэггүй. Би байнга чамд анхаарал тавьдаг шд. Би суудалдаа суулаа.

И: Гуравдугаар эгч ээ. хоёулаа ч гэсэн суудалдаа сууя. Жу ноёныг уурлуулах хэрэггүй.  

Р: Тэр уурлаад яадаг юм? Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Бид хоёрын дунд юу болж байгааг чи мэдэх юм уу?

Эм: Юүн. Чи яагаа вэ? Сүүлийн үед чи нэг л хачин байна.

Дүү: Юу ч биш ээ.

Эм: Юу хараад байгаа юм? Жиан Ли, Лиу Шу хоёрын суудал байна. Тэр хоёр ирээгүй байна. Тэргүүн байранд орсон гээд их зан гаргаж байгаагаас зайлахгүй.

Эм: Тэгж л таараа.

Дүү: Ирэхгүй бол сайн л байна.

Эм: Юу гэнэ ээ?

Дүү: Юу ч биш ээ.

Эр: Хаантан заларч байна. Ли татвар  заларч байна.

Эр: Ли татварыг би анх удаа л харж байна. Манай ээжээс хамаагүй залуу харагдаж байна.

Эр2: Өргагүй шүү дээ. Өмнөх хааны татвар эхнэр байсан хүн үзэгслэнтэй. Тийм биш бол хаантан юу гэж тэр их эсэргүүцлийг сөрж татвар эхнэрээ болгох юм.

Эр: Чшш... Аяар гэм. Үхэхийг хүсээ юу?

Бүгд: Эзэн хаан, Ли татварын амгаланг айлтгая.

Хаан: Босцогоо.

Бүгд: Хаантанд талархая.

Эр: Эрт дээр үеэс эрдэмтэн мэргэд зургаан урлагийг дээдэлсээр ирсэн. Та нар хамгийн шилдэг нь. Эрхэм дээдэс өнөөдөр хичээл зүтгэл гаргасан эрдэмтэд болон элсэлтийн шалгалтанд тэргүүн байр эзэлсэн шилдэг сурагчдад хүндэтгэл үзүүлэхээр энэхүү цэнгүүнийг хийж байна.

Хаан: Чи Еэ Шижиэ мөн үү?

Еэ: Хаантанд хариулах нь, мөхөс би байна.

Хаан: Сайн байн. Луяаны Еэ овгоос чам шиг авъяаслаг нэгэн төрсөн нь чамайг хичээл сурлагадаа хичээнгүй гэдэг нь илт байна.

Еэ: Эрхэм дээдэс ээ, та хэтрүүлж байна. Эрхэм дээдсийн ивээлд нийцэхийн тулд ард түмний амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бид шаргуу ажиллах ёстой.

Хаан: Сайхан хэллээ. Ард түмний амьжиргааг хамгаалахын тулд татварын яам шинэ хүн томилохоор хэлэлцэж байгаа. Өнөөдөр би чамайг Татварын яамны түшмэлээр томилж байна. Маргааш бичгийн яаманд зарлиг хүргүүлж, яаманд томилох тушаалыг чинь гаргуулна.

Еэ: Зарлиг дагая. Эрхэм дээдэст талархая.

Хаан: Жиан овгийн хоёрдугаар залуу авхай Жэнюү сүмд арван жил амьдарсан ч энэ жилийн шалгалтын тэргүүн байранд орж, нийслэлд нэрээ түгээсэн гэж сонссон. Тэр хүн чи байх аа?

Шүэ: Жиан Ли би хаантны амгаланг айлтгая.

Хаан: Үг хэл хурц, тайван амгалан. Жэнюү сүмд арван жил болсон гэж дуулсан. Яаж амьдарч байсан чинь сонирхол татаж байна.

Шүэ: Жэнюү сүм ууланд байдаг боловч сэтгэл тэтгэх увидастай. Ууланд амьдрагсад олон. Жирийн хүмүүс ертөнцийн өнгөнд хараа унагадаг болохоор олж хардаггүй төдий. Би багадаа гэрээ орхин гарсан. Гэвч надад сатаарах зүйл байгаагүй. Энгийн байдал маань багш нарын анхаарлыг татаж, тэднээс бага сага сурсан төдий.

Хаан: Зэлүүд газр амьдарсан ч бууж өгөлгүй, өөрийгөө хөгжүүлэхийг мартахгүй байна гэдэг ховор хэрэг. Алив, бэлэг барь. Та дөрөв бол энэ улсын тулгуур багана. Энэ миний шагнал. Энэ эрдэнэс болоод хаш чулууг хаан миний зүгээс бэлэглэ байна.

Шүэ: Хаантан. Хаантан, энэ бол маш ховор эрдэнийн болоод хаш чулуунууд. Гэвч миний сонирхлыг үл татна. Эрхэм дээдэс танаас өөр зүйлээр солихыг хүсч байна.

Хаан: Миний өгсөн бэлэгнээс анх удаа л татгалзаж байна.

Шүэ: Мөхөс би татгалзаж үл зүрхэлнэ. Гэвч үнэ цэнийг нь мөхөс би сайн мэдэхгүй тул үнэт чулуу, хаш чулуу надад хичнээн байгаад ч тоосонд дарагдахаас өөр нэмэргүй. Тиймээс би зориг гарган хэлж байна.

Хаан: Тэгвэл чи юу хүсээ вэ?

Шүэ: Мөхөс би эрдэм мэдлэгт шунана. Би Шен ноёны “Эрчүүдийн боолчлолын тухай зохиол”-ыг уншсан. Түүний өнөөгийн тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийсэн илтгэлүүд бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн дунд өргөн тархсан. Би хэдий чадвар дутмаг боловч Шен ноёны уран зохиолын чадварыг бишрэн хүндэлдэг. Гэвч би хүйсийн ялгаанаас болоод шавь нь болохыг хүсч байгаагаа хэлж зүрхлээгүй. Өнөөдөр би эрхэм дээдэс танаас Шен багшид шавь орохыг минь зөвшөөрнө үү хэмээн хүсч байна. Сайн багштай болбол хойшид би илүү  их эрдэм мэдлэгтэй болно гэж итгэнэ.

Эм: Жиан овгийн хоёрдугаар авхай зоригтой юм аа. Арай... Шен ноёнд сэтгэлтэй юм бол уу?

Эм: Хэлэх ч хэрэггүй. Хамтдаа сайхан харагдах байх.

Дүү: Дэмий ярихаа боль.

Ю: Эхнэр, яагаа вэ?

Шүэ: Өнөөдөр би хүнс авахаар  зах орсон. Нар, бороо ялгалгүй байж байдаг ногоо зардаг худалдаачин байхгүй байна лээ. Хүнээс асуусан чинь ам бүл цөөхүүлээ, ганц хүү нь цэрэгт авсан гэсэн. Тийм болохоор тэр хүн хэдий нас өндөр гарсан ч гэсэн өөрийгөө тэжээхийн тулд худалдаа  хийхээс аргагүй болсон. Тэгээд ядарч туйлдсанаас болоод нас барчихсан гэж байна.

Ю: Ийм эмгэнэлтэй юм байх гэж. Ард иргэдийн амьдрал хүнд байна. Гялайлаа, эхнэр.

Шүэ: Яасан бэ?

Ю: Ордны шалгалтанд “эрчүүдийн боолчлол”-ын тухай асуулт байгаа. Надад ямар ч санаа орж ирэхгүй байсан юм. Эхнэр чиний ачаар юу бичихээ мэдчихлээ.

Хаан: Өөрийгөө жирийн нэгэн гэж хэлсэнд чинь гайхах зүйл алга. Өөр хэн ч ийм зүйл хүсч зүрхлэхгүй. Хүйс нь хэдий ялгаатай ч, мэдлэг хөөх нь буруу биш.  “Эрчүүдийн боолчлол зохиол” аргагүй л сайн бичигдсэн зохиол. Ард иргэдийн амьдралд санаа зовнидоггүй хүн яагаад ч бичиж чадахгүй. Энэ зохиолыг уншсаны дараа би Шен ноёны авъяасыг олж харсан. Эмэгтэй хүний хувьд эрдэм мэдлэгт ийн шунах нь ховор. Зөвшөөрч байна. Шен ноён.

Эр: Шен ноёнтон. Хаантан дуудаж байна.

Ю: Мөхөс би байна.

Хаан: Хоёрдугаар Жиан авхайд нухацтай зааж сурга, хайхрамжгүй хандаж болохгүй.

Ю: Мэдлээ хаантан. Надад хоёрдугаар Жиан авхайгаас асуух зүйл байна.

Шүэ: Шен ноён та асууж хайрла.  

Ю: “Эрчүүлийн боолчлол зохиол”-ыг би сурч байхдаа бичсэн. Олон жил өнгөрч, би ч өөрөө мартаж. Жиан арь авхайд юу нь таалагдсан юм бол?

Шүэ: Тэр үед Шен ноён түшмэл болоогүй байсан болоод тэр байх.  Жирийн ардын ариун хүслийг харуулсан байсан.

Ю: Жирийн ардын  ариун хүслийг харуулсан. Хоёрдугаар Жиан авхайтай мэдлэгээ хуваалцъя.

Хаан: Яасан?

Тат: Зүгээр ээ. Хаантан цагийг сайхан өнгөрөөж байна. Би хэдэн хундага тогтоочихлоо. Гэвч би дарс даадаггүй болохоор толгой эргээд байна. Хаантан, зүгээр ээ. Надад санаа бүү зов.

Хаан: Хамт явж амаръя.

Эр: Хаантан заларч байна.

Бүгд: Хаантан, тавтай морил.

Эр: Шен ноёнтон. Шен ноёнтон. Өргөе.

Ю: Өргөе.

Шүэ: Шен ноёнтон. Таныг нас барсан эхнэрийнхээ араас гашуудаж байгааг үл тоомсорлон зааж, зөөвөрлөж өгөхийг хүссэн маань бүдүүлэг хэрэг боллоо. Шен ноён та өршөө.

Ю: Зүгээр ээ. Та хоёр аль хэдийн хоёр сайн шүүмжлэл хэлж өгсөн.

Шүэ: Шүүмжлэх гэдэг үг таныг шүүмжилж байгаа мэт таагүй сонсогдож байна.

Ю: Эхнэр маань нас барж, амьдрал маань аль хэдийн бусдын шүүмжлэлд өртсөн.

Шүэ: Шен ноён та эхнэрээ санаа юу?

Ю: Дэргэд минь суугаад ятга тоглодог байсан хүн, одоо зүүд зэрэглээ болж. Яаж гуниглахгүй байх  билээ?

Эр: Ван Нин гүнж заларч байна.

Бүгд: Эрхэм дээд Ван Нин гүнжийн амгаланг айлтгая.

Эр: Өнөөдөр Ван Нин гүнжийг харна гэж бодсонгүй.

Гү: Эрхэм дээдэс төрийн хэргээр завгүй байгаа тул та нартай хундага тулга хэмээн намайг явууллаа. Ёсорхох хэрэггүй. Би та нартай хундага тулгая.

Шу: Ван Нин гүнж амаргүй хүн гэлцдэг. Болгоомжтой л байгаарай.

Гү: Шен ноён.

Ю: Гүнжтэний амгаланг  айлтгая.

Гү: Залуу авхайтай  хундага тогтоосон уу?

Ю: Дээдэс ээ. Шалгалтанд тэргүүн байр эзэлсэн сурагч хундага тогтоосон билээ.

Гү: Сурагч аа? Би наашаа ирж яваад нэг хичээнгүй авхай Шен ноёныг багшаа болгох хүсэлтэй гэж сонссон. Ямар авхай авъяасыг олж хардаг нүдтэй байдаг билээ?    Энэ хэн билээ?

Шүэ: Арай тэр... Дээдэс ээ. Тэргүүн сайд Жиан овогтын охин Жиан Ли гэдэг.

Гү: Чи байх нь ээ. Жиан Ли байх нь. Царай чинь намайг гайхшруулж байна. Хөгжим тогло. Шен ноён “дэргэд минь суугаад ятга тоглодог байсан” “зүүд зэрэглээ болсон” гэсэн үгээ тайлбарлаад өгөхгүй юу?

Ю: Орднэ цэнгүүн болж байна. Нэр хүндийг маань бодолцоно уу.

Гү: Шен Юрон чиний нэр хүндээр тань тоглох дуртайг минь чи сайн мэднэ. Энд намайг хүлээж байгаа юм уу? Жиан арь авхай яагаад Шен ноёны нас барсан эхнэртэй ихэр юм шиг адилхан байдаг билээ?

Шүэ: Мөхөс би Шен эзэгтэйтэй уулзаж байсан удаагүй. Дээдэс та яагаад тэгж хэлэх болов? Гэхдээ өнөөдөр миний дүү нар энд ирсэн байгаа.

Гү: Шен ноён эхнэртээ хичнээн хайртай байсныг мэдэхгүй хүн үгүй. Яасан? Эхнэртэй чинь адилхан байна уу?

Ю: Хорвоо дээр ижил төстэй хүн олон. Би тэгж хэлж зүрхлэхгүй нь.

Гү: Энэ жилийн элсэлтийн шалгалтанд нэг авхай Ли залуу ноёнтой мөрий тавьж зүрхэлсэн гэж би сонссон. Царайг нь хараад аргагүй зоригтой юм гэж бодлоо. Тэгэхээр, дарсаа уучихсан болохоор одоо хөгжилдөцгөөе. Эрхэм дээдсийн өмнөөс би чиний жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг шалгая. Миний сонссоноор Жиан арь авхай ятга сайн тоглохоос гадна сайн харвадаг гэсэн. Бидэнд чадвараа харуулахгүй биз?

Шүэ: Дээдэс та эндүүрч байна. Би сайн харваж чадахгүй.

Гү: Тийм үү. Тэгвэл сайн  бай олж өгөх хэрэгтэй юм байна. Амьгүй юм ямар ч сонирхолгүй. Харсаар байгаад залхаж байна. Амьд бай сонгоё. Хэнийг сонгох вэ?

Ю: Дээдэс ээ. Мөхөс би Жиан арь авхайн бай болъё.

Гү: Шен Юрон, зоригтой юм аа.

Ю: Цэнгүүнд ирсэн сурагчид бүгд  надаас нас залуу. Тэдний нэг нь таныг хилэгнүүлсэн бол дээдэс та намайг бодож хэлтрүүлнэ үү.

Гү: Болж байна. Гэвч Шен ноён зэвгүй сумны бай болох нь сонирхолтой бус. Хүн байна уу. Зэвтэй сум аваад ир. Шен ноён, толгой дээрээ барь. Хоёрдугаар Жиан авхай, гүцийг харва. Байг оновол би чамайг шагнана.

Шүэ: Энэ юу вэ?

Ю: Наашаа ирж яваад сонирхол татахаар нь эхнэр чамд авсан юм. Гэнэтийн бэлэг барих гэтэл чи түрүүлээд харчихлаа.

Еэ: Дээдэс ээ. Харваачид эрүүл байхдаа амьд байг ямар ч алдаагүй харвадаг. Гэвч өнөө оройны цэнгүүн  дээр Хоёрдугаар Жиан авхай хэдэн хундага дарс уучихсан. Миний бодлоор...

Гү: Намайг ярьж байхад тасалдуулдаг чи хэн бэ? Хоёрдугаар Жиан авхай, юу хүлээгээ вэ?  Шен ноён хүлээсээр байгаад гар нь хөшчихлөө.

Шүэ: Би онохгүй бол яах вэ?

Ю: Дээдсийг зугаацуулах цэнгүүний наадгай төдий. Хоёрдугаар Жиан авхай миний аминд санаа тавих хэрэггүй.

Су: Байгаа сайн хар. Гурав хүрэл тоолно. Тоолж дуусахаар сумаа тавиарай. Бүү март, эргэлзэж болохгүй.

Ю: А Ли, нүдээ ань.

12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home