The double-11

The double 2024-11

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

И: эм, Жиан Лигийн үеэл Жиан Юү И

Шу: эм, Лиу Шу, Лиу эзэгтэйн охин

2: эр, Хоёрдугаар авга ах

2э: хоёрдугаар авга ахын эхнэр

Си: эм, Ситу оточ

Жао: эр, Шүэ Фанфейгийн төрсөн дүү

Хуай: эр, Шүэ Фанфегийн төрсөн эцэг

 

Гарчиг:  Тавилан. 11-р анги.   

С: Гуравдугаар авхай хэр удаан тоглож байгаа  вэ?

Эм: Бүтэн өдөр өнгөрчихлөө. Зоогоо ч бариагүй. Бас надад хэнийг ч оруулж болохгүй гэж хэлсэн.

Си: Энэ мөнгөн зүүг хилэнцэт хорхойн хороор бүрхсэн байгаа. Энүүгээр зүү тавьбал хий юм харагдана. Эмчилгээ хийлгэж байгаа хүн тэсэхгүйд хүрвэл бүрмөсөн галзуурч ч мэднэ.   

Шүэ: Би Ситу авхайд итгэж байна.

Си: Надад итгээд нэмэргүй. Өөртөө итгэх хэрэгтэй. Өвдөлтийг нь тэсвэрлэж чадахгүй бол би ч аварч чадахгүй.

Шүэ: Ойлголоо... Яагаад надаас урваж байгаа юм?

Си: Баларлаа. Хий юм харж эхэлж байна. Шиао Хэн, тэрнийг хөдөлгөлгүй барьж бай. Би өөр тан бэлдэх хэрэгтэй байна. Чичирч эхлэх юм бол намайг  дуудаарай.

Су: За.

********************

Руй: Жиан Лийд ойртох гэж оролдох ч хэрэггүй. Эгч дүү хоёрын хэнийг нь түлхэх гээ вэ?

Я: Би Жиангийн хоёрдугаар авхайд туслахыг хичээж байна. Тэгээд ч, Жиан Руяао бид хоёрын хурим шийдэгдчихсэн хэрэг биш.

Руй: Тэгвэл одоо очоод Руяаотай тавьсан сүйгээ цуцалчихаад ир. Тэгээд Жиан арьтай ярь.

Р: Жиан Ли, тэрнийг надаас булаах тухай бодох ч хэрэггүй. Би яасан ч чамд ялагдахгүй. Ялагдаж үзээгүй, маргааш ч ялагдахгүй.

****************

Си: Болохгүй нь. Ерөндөг өгөхгүй бол болохгүй нь.

Су: Дундаас нь битгий бууж өг. Тэр өвчнөөс болж галзуураагүй. Сэтгэл хөдлөлөө удаан далдалснаас болж байгаа юм.

Си: Тэрнийг тэсч чадна гэж бодож байна уу?

Су: Илүү хэцүү зүйл байсан ч тэсч чадна.

Шүэ: Шен Юрон. Чиний юу хийснийг хэн ч мэдэхгүй гэж бодож байна уу? Тэнгэр бүгдийг харж байгаа. Хорон үйлдэл бүрийг үйлийн үр дагадаг. Би чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Ю: Сургуульд ч өөрийн байр суурийг хамгаалж чадахгүй байж. Чи надад юу хийж чадах юм? Гар чинь зэрэмдэг болсон. Ятга ч тоглож чадахгүй.

Шүэ: Миний гар.

Си: Хурдан болиулах хэрэгтэй. Хурдан ерөндөг өгөхгүй бол удаан тэсч чадахгүй.

Су: А Ли. Нүдээ нээ. Өмнө чинь хэн байна? А Ли. А Ли. Жиан Ли. Жиан Ли... Уруулаа битгий хаз.

Си: Чи... Тэнэг.

****************  

Эр: Залуу ноёнтон. Та шөнө унтаагүй юм уу?

Еэ: Өглөө болчихоо юу?

Эр: Тийм ээ. Залуу ноёнтон, та энэ нүүрийг шөнөжин уншлаа.

Руй: Мартаж болохгүй шүү. Жиан Ли заавал Жиан Руяаог ялах ёстой шүү. За юу? Жиан Ли ялах юм бол би чамд амттай юм авчирч өгнө.

Лиу: Хөөе, Шу арь. Гар чинь гэмтчихээд байхад явах гэж байгаа юм уу?

Шу: Жиан Лигийн хөгжмийн шалгалтанд заавал очино.

Лиу: Хөөе.

Хо: Тэмцээний үеэр чи бүхнээс илүү  гэрэлтэх болно. Ээж нь бүгдийг нь зохицуулчихсан. Өнөөдөр ээжийнхээ урмыг битгий хугалаарай.

Р: Ойлголоо, ээж ээ.

*****************

В: Эзэнтэн яагаад залуу авхай шиг удаад байна аа? Хувцасаа солих гэж их удаж байх чинь.

Лу: Очоод харчихаад ир л дээ.

Ю: Шүэ Фанфейг би өөрийн гараар хороосон. Өөрийнхөө хоёр гараар булсан. Одоогийн Жиан Ли бол зүгээр л Жиан Ли. Тэрэнтэй хичнээн адилхан байсан ч, Шүэ Фанфей биш.

Тон:Эгч ээ. Хичээгээрэй. Тон арь танд итгэж байна.

*******************

Эр: Хүмүүс ээ. Хүмүүс ээ. Бооцоогоо тавиарай. Бооцоогоо тавь. Ли сайдын хүү, Ли Лиан болоод тэргүүн сайд Жиангийн охин Жиан Ли хоёр. Тавь дахин өсгөж авна. Тавь дахин шүү.

Эр2: Хөөе. Жиан арь авхайн баг их сайн явж байгаа. Ганц л тэмцээн үлдсэн. Яагаад ашиг нь өөрчлөгдөхгүй байгаа юм?

Эр: Чадвараас шалтгаална.

Эр3: Өөрчлөгдөх боломж бараг байхгүй.

Эр4: Чи мөнгөө алдахгүйн тулд хамаг хөрөнгөө Ли залуу ноён дээр тавьсан байх.

Эр3: Хэн нь ялж, хэн нь ялагдахыг харж л байя.

Эр4: Тэгье. Алив алив бооцоогоо тавь.

Эр: Хурдан шийдээд бооцоогоо тавиарай.

Эр: Би энд тавилаа.

Эр: Би ч гэсэн.

Эм: Би Ли ноён дээр тавилаа.

Эр: Би ч гэсэн Ли ноёнд бооцоогоо тавина.

Эр: За.

Эр: Хүмүүс ээ, бооцоог чинь авчихлаа.

Элсэлтийн шалгалт. 4 дэх өдөр.

Эр: Тэд нар мундаг юм аа.

Эм: Хоёрдугаар Жиан авхай сайхан харагдаж байна.

Руй: Юугаа харсан юм?

Эм: Харин тийм.

Эр: Хар даа, хоёрдугаар Жиан авхай өнөөдөр ялахаар шийдчихэж.

Руй: Хөөе. Харав уу? Хүмүүс манай багийг өөрөөр хардаг болсон байна. Тэгээд ч, олон хүн бооцоогоо Мэн Хонжинд тавиад харамссан. Өнөөдөр сүүлчийн шалгалт. Бүгд чамайг харж байгаа. Амжилт.

Лиан: Ах аа. Тэдний баг наашаа хараад байна.

Руй: Хэн нэг нь биднийг хорлох гэж оролдохгүй байгаа?

Шүэ: Энэ олон хүн харж байхад, тэгэхгүй байх.

Эм: Өрсөлдөгчид сугалаагаа сугалаарай. 9 дэх оролцогч, Лиу Юүжү. 10 дахь оролцогч, Ван Чинчин. 11 дэх оролцогч Жиан Руяао. 12 дахь оролцогч, Жиан Ли. Оролцогчид сугалааны дарааллаар тоглох болно.

Ш: Өнөөдөр бид ур чадвар шалгана. Нийт таван шүүгч байгаа. Надаас гадна Жинхон дагина.

Эр: Жинхон дагина? Ваншиан асрын дууч эм бус уу? Ганц дуу дуулаад маш их мөнгө авдаг.

Эр: Жинхон дагина Ваншиан асарт тоглохоо болиод энгийн амьдралаар амьдарч байгаа гэсэн.

Бичиг: Жинхон дагина.

Эр: Энд харна гэж бодсонгүй.

Ш: Ордны хөгжимчин Мианжу.

Бичиг: Миан Жу.

Эр: Мианжу бол жинхэнэ мастер. Бас шулуун шударгаараа алдартай.

Ш: Энэ оны шилдэг эрдэмтэн Шен Юрон.

Эм: Хар даа, Шен ноён байна.

Эм: Шен багш ч бас ятга сайн тоглодог байх даа? Нас барсан эхнэр нь ятга их сайн тоглодог байсан гэсэн.

Ш: Дараагийнх нь.

Эм: Шиао багш аа, дараагийн шүүгч ирээгүй байна. Хүлээх үү, яах вэ?

Ш: Тэр хүний яахыг урьдчилан тааварлахын аргагүй. Ирэхгүй бол харин ч сайн хэрэг. Эхэлье.

Эм: Ятгын ур чадвар шалгах шалгалт эхэлж байна.

Су: Шиао багш их  л яарч байгаа бололтой.

Ш: Су гүн, Шиао Хэн.

Ми: Су гүн.

Ю: Су гүн.

Ми: Морил.

Эр: Су гүнг хүртэл урьсан байна. Ийм гэнэтийн зүйл байх гэж.

Эр: Нийслэлийн Яан дүүрэгт тэрний бодлыг өндрөөр үнэлдэг юм. Ятгын аялгуунд тэрний сэтгэгдлийг сонсохыг хүсдэггүй хүн байхгүй. Таохон яаж алдартай болсныг бүү март.

Эм: Тэмцээнийг эхэлж байна... Дараагийн оролцогч Жиан Руяао.

Шүэ: Алсад орших элсэн эрэг.

Шу: Хэдхэн нотоор мэдчихэж байгаа юм уу? Нээрэн “Алсад орших элсэн эрэг” байна. Тоглоход их хэцүү аялгуу. Өмнө нь хэн ч шалгалтын үеэр тоглож байгаагүй. Гуравдугаар дүү чинь үнэхээр мундаг юм аа.

Ми: Энэ аялгуу номын хүний агуу хүсэл эрмэлзэл, тайван сэтгэлийг илэрхийлдэг. Хурууны ур чадвар маш их шаарддаг. Жиангийн гуравдугаар авхай ийм сайн тоглодог гэж мэдээгүй юм байна. Үнэхээр амаргүй.

Ш: Жинхон дагина, та “Алсад орших элсэн эрэг”-аялгуугаар Яан дүүрэгт алдар хүндийг олсон байх аа?

Ми: Нээрэн, саяны хэлэхийг сонссон чинь тэр сурагч тантай их төстэй санагдлаа.

Д: Залуу үеийнхэн улам сайжирч байна.

Шу: Жинхон дагина тэрэнд хувиараа заасан гэнэ ээ?

Ми: Гайхамшигтай. Үнэхээр гайхамшигтай. Жиангийн гуравдугаар авхай залуу, туршлаггүй боловч “Алсад орших элсэн эрэг”-ийг тоглож, зэрлэг галууг, амар амгалан байдлыг гайхалтай дүрсэлж байна. Хойшид хөгжим ярих бүрт таныг бус гуравдугаар Жиан авхайг ярьдаг болох нь дээ...

Эм: Сайн юм аа.

Эр: Гайхалтай. Үнэхээр сайн байлаа.

Эм: Ийм юм гэж байдаг аа?

Эр: Хэлэх ч үг алга.

Эм: 12 дахь оролцогч. Жиан Ли.

Лиан: Жиан Ли Руяаогийн дараа сонгогдсон нь азгүй хэрэг. Тэнгэр хүртэл миний талд байна.

Л: Тэнгэр? Хүний хийсэн хэрэг ч байж мэднэ.

Хуай: Энэ ятгыг хар даа. Таалагдаж байна уу?

Шүэ: Таалагдаж байна. Аав аа.

Хуай: Аан?

Шүэ: Энэ ятга их үнэтэй байх. Гэрт ятга байгаа шдээ. Энийг буцаагаад өгчих.

Хуай: Аав нь дарс авах гээд мөнгө хурааж байсан юм. Тэгээд бодож үзсэний эцэст охиндоо ятга худалдаж авахаар шийдсэн. Хар даа. Хуучин ятгаа олон жил засч, янзалж хэрэглэсэн. Шинийг авах цаг нь болсон.

Шүэ: Үгүй ээ, аав аа. Энэ ятга хэтэрхий үнэтэй. Ятга сурах ийм үнэтэй гэдгийг мэдсэн бол анхнаасаа сурахгүй байсан юм.

Хуай: А Ли. Тэгж ярих хэрэггүй. Чи ятга тоглох дуртай шдээ. Тэгээд ч, сайн эзэмшиж чадвал хэзээ нэгэн өдөр боломж олдох ч юм билүү.

Эр эм: Яагаад эхлэхгүй байна аа? Юу хүлээгээд байгаа юм болоо? Яагаад тоглохгүй байна аа?

Эм: Ятга тоглож чаддаггүй юм бол уу?

Эм: Тэгж л таарлаа. Жэнюү сүм ятга заадаггүй шд.

Руй: Юу болоод байна аа?

Еэ: Тэвчээртэй хүлээе.

Р: Энэ юу вэ?

Эм: Хүний мэдэхгүй аялгуу тоглоод ичмээр юм.

Лиан: Ятга тоглож чаддаг юм уу?

Д: Ийм сайн үзүүлбэрийн дараа энийг сонсох үнэхээр амаргүй байна.

Ш: Энэ ямар гээч аялгуу вэ? Сонсож байгаагүй юм байна.

Ми: Энэ тоглож байгаа аялгуу “Цагаан лийр цэцэглэсэн хавар” гэдэг аялгуу. Би хөдөө нутгаар аялж явахдаа сонсож байсан юм. Ардын дуу гэж хэлж болно. Их гунигтай, сэтгэлд их гүн сэтгэгдэл үлдээсэн аялгуу. Гэхдээ энэ аялгууг яаж таны “Алсад орших элсэн эрэг”-тэй зүйрлэх билээ? Тэнгэр газрыг харьцуулснаас өөрцгүй.

Ш: Энэ таны хэлсэн ардын дуу мөн гэж үү?

Ми: Яах аргагүй мөн. Гэхдээ хурууны ур чадвар, тоглох арга нь маш өөр байна.

Ю: Чиний ятгын аялгуу хорвоо дэлхийн уудам, хүний сэтгэлийн гүнийг илтгэнэ. Үнэхээр гайхамшигтай. Амьд мэт аялгуу.  

Ш: Сэтгэл хөдлөл гэнэт өөрчлөгдөж байна...

Ми: Яахаа мэдэхгүй, цөхөрсөн байдал /мэдрэгдэж байна/... “Цагаан лийр цэцэглэсэн хавар” гэдэг энэ аялгуу эмэгтэй хүн хувь заяаны тухай харуусал, уй гашууг илэрхийлсэн ардын аялгуу. Ийм залуу охин яаж энэ их уй гашууг өөрөө туулсан мэт ийм гүн гүнзгий мэдэрч чаддаг байна аа? 

Су: Энэ аялгуу сонссон хүн бүрийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс хуруулж байна. Шен ноён яагаад ингэж их хөлрөө вэ?

Ю: Үнэхээр сэтгэл татаж, сэтгэл хөдөлгөм байлаа.

Ми: Хөгшин надад хэлэх ч үг олдохгүй нь. Хэлэх ч үг олдохгүй байна. Ямар ч магтаал энэ аялгуун чинээнд хүрэхгүй. “Цагаан лийр цэцэглэсэн хавар” гэдэг энэ аялгуу миний өмнө нь сонсож байснаас өөр байлаа. Авхай та өөрөө найруулаа юу?

Шүэ: Анх энэ аялгууг сонсоод сэтгэл их хөдөлсөн. Тэгээд бэлдэж байхдаа өөрийн ойлгосныг нэмсэн төдий. Мианжу багшийн өмнө элэг доог болоогүй гэж найдъя.

Ми: Ийм залуу  хүн, тоглохоос гадна аялгуу зохиож чадаж байна. Үнэхээр, Залуу үеийнхэн улам сайжирч байна.

Руй: Ёстой  сайн байлаа.

Шу: Жиан Ли, чи ёстой мундаг юм аа.

Руй: Тийм шүү.

Шу: Сая чиний тоглосон аялгууг би сонсож байсангүй. Гэхдээ энэ аялгуу намайг уярааж чадлаа. Энэ удаа чи заавал ялна аа.

Руй: Ли Лианы багт ялах ямар ч боломж байхгүй.

Еэ: Тэд нар Жиан Руяаод бооцоогоо тавьсан бол яах вэ?

Шу: Юу?

Еэ: Би  сая тэднийг ажигласан. Ли Лиан өөийнхөө багийнханд төдийлөн анхаарахгүй байсан. Жиан Руяаод илүү анхаарал хандуулж байна лээ. Бидний ялах ганц арга Жиан Ли Жиан Руяаог ялах гэдгийг тэд нар мэдэж байгаа. Биднийг ялуулахгүйн тулд тэд нар Жиан Руяаод туслахад бэлэн байгаа.

Шу: Чи хахууль өгсөн  гэх гээ юу?

Еэ: Мианжу багш хөгжмийн хорхойтон болохоор тэрнийг ятгаж чадахгүй нь лав. Жинхон дагина Жиан Руяаогийн багш болохоор хэний талд орох нь ойлгомжтой.  Үлдсэн гурваас шалтгаална.

Ми: Жиан Лигийн тоглосон “Цагаан лийр цэцэглэсэн хавар” ур чадвар, тоглох арга, сэтгэл хөдлөл, уран сайхны чадвараараа хавь илүү байлаа. Та бүхнийг надтай санал нийлнэ гэж итгэж байна.

Д: Жиан Ли үзүүлбэр сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан. “Цагаан лийр цэцэглэсэн хавар” зарим хүний хувьд ойлгоход хэцүү байж мэдэх юм. “Алсад орших элсэн эрэг” илүү ойлгомжтой, олон хүнд хүртээмжтэй байлаа. Хөгжим хүний сэтгэлийг илэрхийлдэг. Энэ илүү чухал гэж бодож байна.

Ми: За яах вэ. Өнөөдрийг хүртэл хөгжмийг ойлгоход ялгаа байдаг гэж бодож байсангүй. Бүдүүлэг сонсогдож мэдэх ч, таны хэлсэн үгэнд ямар ч утга алга.

Д: Мианжу багш аа, намайг шүүгч болооч гэж урьсан болохоор би таны үгийг дагах албагүй. Хүн бүрийн бодол ялгаатай байдаг. Тантай маргахыг хүсэхгүй байна. Та ч бас маргах хэрэггүй.

Ми: Март даа. Өөрийнхөө алдартай бүтээлийг илүүд үзэх нь аргагүй. Гэхдээ таны санал байхгүй байсан ч, хариу нь өөрчлөгдөхгүй. Шиао багш аа, тийм биш гэж үү?

Ш: Би саналаа... Жиан Руяаод өгч байна.

Ми: Юу? Хөгшин би зөв сонсов уу? Эсвэл та ч бас ухаанаа алдаа юу? Жиан Ли, Жиан Руяао хоёр хоёулаа таны шавь нар.  Хэн нэг нь танд мөнгө өгөө юу?

Ш: Мианжу багш та үгээ мэд. Бид сурагчиддаа аялгууг илүү баялаг, илүү ойлгомжтой тоглох аргыг зааж өгдөг. Жиан Лигийн аялгуу сэтгэл хөдлөлийн хувьд баялаг боловч тоглох чадвар нь дутмаг байсан. Жиан Руяаогийн тоглох чадварыг харьцуулбал илүү тогтвортой, төлөвшсөн байсан. Удаан хугацаанд, хичээл зүтгэл гаргасны үр дүн. Манай сургууль сурагчдыг чадвараа бүрэн эзэмшихэд нь тусалдаг. Тийм болохоор би Жиан Руяаод саналаа өгч байна.

Ми: Шиао багшийн үг олон жилийн төөрөгдлийг маань тайлж өглөө. Шударга ёс сургуулиас яагаад шилдэг бус жирийн нэг хөгжимчид төрдөгийг одоо л ойлголоо.

Ш: Та...

Ми: Су гүн, та саналаа хэнд өгөх вэ?

Су: Би ятга тоглодоггүй, зүгээр л сонсох дуртай. Ур чадварын тал дээр хэлэх үг алга. Харин бодсон ганц хоёр зүйлээ хэлье. Ятганд дурлагч, ятганд хорхойтогч гэсэн хоёр үг ганц үгний ялгаатай. Жиан Лигийн аялгуу хүсэл тэмүүлэл, уй гашууг шингээсэн байсан. Хайртай хүндээ хууртаж, эмгэнэлтэй төгсгөлтэй учирсан эмэгтэйн түүхийг өгүүлсэн. Тэр эмэгтэйн уй гашууг  өрөвдөж, хүч чадлыг нь биширч байна... Энэ саналаар тэр эмэгтэйд өшөөгөө авч, ирээдүй нь гэрэлтэй байх болтугай гэж ерөөе.

Ми: Сайн байн. Су гүн ч мөн дөө. Ингэж нэг зөв бодолтой хүн гарч ирэх гэж. Шен ноён.Одоо хэн ялагч болох нь танаас шалтгаална.

Ю: Яаж байгаа чинь энэ вэ? Нааш нь өгөөдөх.

Шүэ: Гэхдээ...

Ю: Чи миний төлөө хангалттай ихийг хийсэн. Төрсөн гэрээсээ авчирсан ятга хөгжмийг чинь хүртэл хамгаалж чадахгүй бол би яаж хүний нүүр харах болж байна? Ордны шалгалт... би өгөхгүй.

Шүэ: Ятгаа зарчихаад дараа буцаагаад авч болно. Би жирийн нэг эмэгтэй. Ятга миний хувьд цаг нөгцөөх арга. Таны чадвар хорвоо дэлхийг өөрчилж чадна. Жижиг сажиг зүйлд чадвараа үрэх хэрэггүй. Ордны шалгалтанд тэнцэх нь их үйлийн эхлэл болно. Ноёнтон, тэнэглэх хэрэггүй.

Ю: Гэхдээ миний төлөө ингэж их хичээх хэрэггүй. Би хадам аавынхаа итгэлийг дааж чадаагүй.

Шүэ: Шалгалтанд тэнцсэнийхээ дараа надад саян ятга авч өгөөрэй.

Ю: Гэхдээ...

Шүэ: Би хурдан явчихаад ирье.

Су: Шен ноёныг шударга шулуун гэлцдэг. Та хэнийг ялна гэж бодож байна? Мартсанаас би Чинчэн уулын Жэнюү сүмд очиж үзсэн. Алслагдсан, эзгүй газар байна лээ. Сул дорой хөөрхий эмэгтэй ууланд ганцаараа үлдсэн нь харамсалтай.

Ю: Би тэрнийг өөрийнхөө гараар булсан. Шүэ Фанфей үхсэн. Үхсэн гэж байна.

****************

Шу: Чи сая үнэхээр мундаг байсан шүү. Бүгд хэлэх үггүй болчихсон. Чи яаж тэгж чадав аа?

Я: Жиан арь авхай. Хөгжмийн шалгалтанд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе.  

Шүэ: Жу ноёныг Руяаогийн дэргэд байгаа гэж бодож байлаа.

Я: Жиан арь авхай намайг гуравдугаар дүү рүүгээ түлхэх хэрэггүй. Сүйн талаар хэлэхэд анх бид сүй тавьсан.

Шу: Жу Яанбан, сээтэгнэхээ больж үз. Сүйт бүсгүйтэй юм байж, бусадтай сээтэгнэхээ боль гэж байна.

Я: Сүйн талаар та мэдэж байгаа.

Эм: Өмнө нь сүй тавьчихсан байсан юм уу?

Я: Хэрвээ таныг зөвшөөрвөл би ээжийгээ ятгаж, сүйгээ өөрчилж болох юм.

Шу: Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Шүэ: Лиу Шу. Би... татгалзаж байна.

Шу: Гайхалтай.

****************

Эр: Цуглаарай. Хариу гарчихаж.

Эм: Хариу гарчихаа юу?

Эр эм: Тийм байна. Хариу гарчихаж. Тэрийг хар даа. Юу гэж байна? Алив уншаад өг.

Эр: Жиан Ли тэргүүн байр гэж байна.

Эм: Ийм байж болох уу?

Эр: Жиан Лигийн баг байна. Миний арай гэж олсон мөнгө. Арай гэж олсон мөнгө минь.

Эр2: Зөв уншсан юм уу? Дэмий яриахаа болиод өгөөч.

Эр: Жиан овогтын хоёрдугаар авхай багадаа Жэнюзү сүмд цөлөгдсөн. Тэнд арван жил амьдарсан. Тэр арван жилийн хуацаанд сураг чимээ гараагүй. Энэ тэмцээний дараа Жиан овгийн хоёрдугаар авхай нийслэлийг цочроолоо.

********************

Эр: Аргагүй сайхан мэдээ байна. Жиан тэргүүн сайдад баяр хүргэе.

Эр:  Жиан сайд охиноо сайн өсгөжээ. Танд атаархаж байна шүү.

Эр: Тийм ээ.   Бид нар ч бас.

Аав: Ли сайд аа. Ялах, ялагдах байдаг л зүйл гэдгийг та бид хоёр сайн мэднэ. Мөрий хүүхдүүдийн хийсэн  наргиа төдий. Ли Лиан таны хоёр дахь хүү. Сүмд лам болгох талаар мартсан нь дээр.

Ли: Жиан Юанбай. Хүүг минь хэлсэн амнаасаа буц гэх гээ юу?

Аав: Тэгвэл лам болго. Аль сүмд очих вэ? Манай өргөөнд хэл хүргэхээ мартавзай. Эхнэр маань буддын шашинд итгэдэг юм. Гэртээ очоод хүж барихаа мартав.

Ли: Хүж барихаас өмнө хоёр охиноо сайн л харж байгаарай даа. Хоорондоо муудалцах вий. Бүгдээрээ юу болохыг харж л байя. Хоёр эмэгтэйн тэмцэл сонирхолтой байх вий.

Аав: Ли сайд аа, аль сүм гэлээ? Тангарагаа өргөхөд нь надад хэлээрэй.

**********************

Р: Яагаад намайг ялж байгаа юм?

С: Гуравдугаар авхай? Авхай? Авхай. Хаалга нээ л дээ. Гуравдугаар авхай.

Хо: Юу болоо вэ? Хамаг юмаа эвдэж сүйтгэж байгааг чинь энэ өргөөнд мэдэхгүй хүн алга. Тэмцээнд ялагдах нэг хэрэг, нэр хүндээ алдаж болохгүй.

С: Гуравдугаар авхай өрөөгөө цоожилчихож. Яаж ч ятгаад гарч ирэхгүй байна. Тэмцээнд ялагдах ч яах вэ. Гэтэл залуу ноён Жу гуравдугаар авхайгаас сүйгээ цуцлах гэж байгаа гэсэн цуу яриа тарчихаад байна... Явцагаа. Хурдан.

Эм эм: Мэдлээ.

Хо: Наадахаа хаанаас сонсоо вэ?

С: Язгууртан эзэгтэй нарын дунд тархсан  байна лээ. Ятгын тэмцээн өндөрлөсний дараа Жу ноён Жиан Лий дээр очиж, шинээр сүй тавья гэж хэлсэн гэсэн.

Хо: Утгагүй юм. Сүйг тийм амархан өөрчилчихөж болно гэж бодоо юу. Тэрнийг дотроо бодолтой бай гэж хэлэхгүй яасан юм? Хэрэггүй цуу ярианаас болж ингэж сүржигнэж байдаг. Ямар ч хүмүүжилгүй. Олон жил ятга заалгачихаад... Жэнюү сүмээс ирсэн юу ч мэдэхгүй охинд ялагдаж байдаг. Тийм байх ёсгүй дээ. Жэнюү сүмд олон жил болсон шд. Уран зураг байтугай, ятга сурах ч боломж олдох ёсгүй. Тэр тусмаа ийм сайн сурна гэдэг...

С: Их сэжигтэй байна.

Хо: Хурдан яваад, Жэнюү сүмийн өмнөх эзэгтэй хаана хоригдож байгааг мэдээд ир.

С: Жиан Ли хэнээс ятга сурсныг мэдэх гэж үү?

Хо: Тэрнийг эргэж ирсэнээс хойш надад нэг л сэжигтэй санагдаад байна. Магадгүй... тэр Жиан Ли биш ч юм билүү.

11-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home