The double 2024-10
Үргэлжлэх хугацаа: 54мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр.
И: эм, Жиан Лигийн үеэл Жиан Юү И
Шу: эм, Лиу Шу, Лиу эзэгтэйн охин
2: эр, Хоёрдугаар авга ах
2э: хоёрдугаар авга ахын эхнэр
Си: эм, Ситу оточ
Жао: эр, Шүэ Фанфейгийн төрсөн дүү
Хуай: эр, Шүэ Фанфегийн төрсөн эцэг
Гарчиг: Тавилан. 10-р анги.
Су: Хүнд хэцүү үе тохиолдоход хүн унасан навч мэт, хувь тавилангаа хянаж чаддаггүй. Гүнгийн өрөөнд ийм унасан навч хэрэггүй. Гэхдээ А Ли. Чамд хугацаа байна.
В: Эзэнтэн, өглөөний хоол бэлдчихлээ. Жиар арь авхай морил.
Шүэ: Ситу авхай хаана байгаа вэ?
Су: Явчихсан. Миний өргөөнд амьд хүн хонохыг зөвшөөрдөггүй.
Шүэ: Тэгвэл...
Су: Үхсэн юм шиг унтаж байсан. Тооцохгүй. Хурдан ид.
Жао: Аав аа, шарсан банш болчихлоо.
Хуай: Болгоомжтой.
Жао: Халцага, халцага.
Шүэ: Зүгээр үү?
Жао: Эгч ээ. Халуун байна.
Шүэ: Дээрдсэн үү?
Хуай: Болно оо болно. Тоглохоо боль. Зутан хөрөх нь.
Жао: За.
Хуай: Хурдан идэцгээ.
Жао: Хурдан идье.
Су: Зутан чинь хөрөх нь. Яасан? Хоол хараад сэтгэл чинь хөдлөөд уйлж байгаа юм уу?
Шүэ: Би уйлаагүй.
Су: Идэх, унтахдаа бүү ярь.
Жао: Хөөх.
Хуай: Амттай болж.
Жао: Амттай байна.
Шүэ: Энийг идэх үү?
Жао: Үгүй ээ. энийг иднэ.
Су: Энэ мантуун бууз идээд үз. Өргөөний зарц нар эрт явж авчирсан юм. Тусгайлан...
Шүэ: Су гүн. Идэх, унтахдаа бүү ярь.
Элсэлтийн шалгалт. Эхний өдөр.
М: Жиан арь авхай. Оройтоод байхаар чинь ирэхгүй нь гэж бодож байлаа.
Шүэ: Яалаа гэж. Бооцоо тавьсанаа сайн мэдэж байна.
М: Сайн л байна. Ли ноёнтон.
Бүгд: Ли ноёнтон. Ли ноёнтон. Ли ноёнтон.
Ш: Энэ жилийн элсэлтийн шалгалт эхэлж байна. Бүгд сайн бэлдсэн гэж найдъя. Дүрэм хэвээрээ. Сүүлийн байранд орсон баг Шударга ёс болон ордны сургуулиас явна. Бүгдэд нь амжилт хүсье. Хаантан ордны сургуулийн боловсролын төлөөлөгчийг илгээсэн. Энэ элсэлтийн шалгалтыг Шен багш хөтөлж явуулна.
Шу: Жиан Ли. Жиан Ли. Юу бодоод байгаа юм? Эхэллээ.
Ш: Шен ноёнтон, эхэлж болох уу?
Ю: Эхэлье.
Эр: Эхний шалгалт эхэлж байна.
**************************
Эр: Су гүнтэн, таны асуусан өдрүүдэд Таохон тайзан дээр тоглосон.
Су: Юу тоглосон бэ?
Эр: Шиао ноёны “Шиао Сун Ту”, Жан ноёны “Пипаны түүх”, Таохоны “Жиу арийн түүх”.
Су: Ойлголоо.
В: Явж болно.
Эр: За.
В: Эзэнтэн. Таохоны шийг үгүйлээ юу?
Су: Энэ эмэгтэйг судал. Хүнд мэдэгдэж болохгүй. Мөнгөнд хөл байдаггүй. Гэхдээ л хэнээс ч илүү хурдан хөдөлдөг. Шалгаж дуусаад, мөнгөний урсгалыг хаа.
В: Мэдлээ.
Су: Зогс. Юунд яараа вэ?
Лу: Мөрийтэй тоглоомын газар.
В: Яахаараа бүгдийг нь хэлж байдаг юм? Өнөөдөр шалгалт эхэлж байгаа. Хотын мөрийтэй тоглоомын газрууд Жиан, Ли хоёрт бооцоо тавьж байгаа. Галзуу юм шиг л бооцоо тавьж байна.
Су: Чи бооцоо тавиа юу?
В: Тавьсан. Амархан мөнгө олж болно. Ли Лиан ялах нь гарцаагүй. Хөөх. Эзэнтэн өнөөдөр өгөөмөр байх чинь.
Су: Өнөөдөр Таохонд өгч чадахгүйгээс хойш...Жиан арь авхайд тавья.
********************
Ш: Сүүлчийн хэсэгт үлдсэн хүмүүс. Еэ Шижиэ.
Руй: Хичээгээрэй. Ли Жин.
Ш: Асуултыг хэлье. Гурван гол урсана. Тайлбарла:
Еэ: “Гоны хүндэтгэл”. Гурван гол урсаж байгаа цагт Жэнюү аюулгүй байна. Гурвал гол гэдэг нь Тайху нуураас далай руу урсдаг 3том голыг хэлдэг. Сонжиан, Лоужиан, Донжиан.
Ш: Зөв. Еэ Шижиэ нэг оноо. Дараагийн асуулт.
Еэ: Хан номонд байдаг Вейшианы домогт гардаг өгүүлбэр. Хувь тавиланд нь даатгаснаас хүүхдийг сургах нь зөв гэсэн утгатай. Хан номонд байдаг Шүэ, Пэн хоёр домогт гардаг өгүүлбэр. Сурч боловсрон төрийн албат болох шиг чухал хэрэг үгүй. Лиу багшийн “Хавар, намрын тэмдэглэлд гардаг. Бусдыг ялахаас өмнө өөрийгөө ял.
Ш: Еэ Шижиэ нэг оноо.
Руй: Энэ янзаараа эргэлзэх юм алга.
Шу: Еэ ноёны мэдлэг агуу юм аа.
Ш: Дараагийн асуулт. Бэлтгэл хайхрамжгүй байдлыг авчирдаг. Дадал зуршил сэрэмжгүй байдалд хүргэдэг. Нууц нь олны дунд нууц болохоос нуугдмал зүйл биш. Тайлбарла. Хоёулаа хариултыг нь мэдэхгүй юу?
Л: Энэ бол Өмнөд Чигийн Ван Жинзэгийн намтарт байдаг. 36 бодлогын нэг. Сайн бэлдсэн бол хайхрамжгүй болох нь элбэг. Зуршлаасаа болж хүмүүс сонор сэрэмжээ алддаг. Нууц гэж илчлэгдээгүй байгаа зүйлийг бус олны дунд нуугдаж байдаг зүйл.
Ш: Зөв. Ли Жин нэг оноо.
Лиан: Миний ах ч мөн дөө. Хариуг нь барьсан шиг барина.
Ш: Дараагийн асуулт.
Л: Агуу түүх номын 65-р бүлэг.
Ш: Дараагийн асуулт.
Л: Нимгэн тунгалаг хана нь Тан хаш аяганы онцлог. Ихэвчлэн үүл, ургамал, хүний хээтэй байдаг.
Ш: Нэг оноо.
Л: “Дундын сургааль”.
Ш: Ли Жин нэг оноо. Сүүлчийн асуулт. Шийдвэргүйгээс болж тулаанд ялагдах. Тайлбарла.
Еэ Л: Хавар, намрын тэмдэглэл. Шиан гүний 25-р он. Шатар тоглохдоо шийдэмгий байж чадахгүй бол өрсөлдөгчөө ялж чадахгүй.
Ш: Еэ Шижиэ, Ли Жин нэг нэг оноо. Эхний хэсэг дууслаа. Ли Жин эхний байр. Еэ Шижиэ хоёрдугаар байр.
Эм: Хөөх.
Эм: Ли Жиий ийм сайн гэж бодсонгүй.
Руй: Дараагийнх нь улс төрийн асуулт. Ли Жин багаасаа Ли сайдаас суралцсан. Илүү сайн мэддэг байж магадгүй.
Ш: Сүүлчийн улс төрийн асуултыг Шен ноён тавина. Шен ноёнтон. Морил.
Ю: Энэ асуултыг хаантан бид хоёр бэлдсэн юм. Шинэ хаан хаан ширээнд суух үед, эрдэнэсийн сан хоосорсон бол төр хээл хахуульд автаж, ард иргэд үерээс болж зовж шанална. Яавал дээр вэ?
Еэ: Шинэ үе эхэлж байгаа болохоор хийх зүйл их. Олон асуудал төвөг бус, үүргээ умартсан хүмүүс төвөгтэй. Миний бодлоор, хээл хахуулийг зогсоож, хээл хахууль авдаг албатуудыг шийтгэх хэрэгтэй. Хурааж авсан мөнгийг эрдэнэсийн санд цуглуулж, үерийн хохирогчдод тараасан нь дээр.
Ю: Ли Жин. Чи юу гэж бодож байна?
Л: Миний бодлоор үерийн асуудлыг шийдвэрлэх нь чухал. Хахуульд автсан түшмэлүүдийг түрдээ шийтгэхгүй бол гамшигийг дарахын тулд мөнгө, хоол тараахад тустай. Хахуульд автсан түшмэлүүдийг байлгаж болохгүй ч одоохондоо гамшигийг дарахад тустай. Гамшгийг хурдан арилгахгүй, хүмүүст тусалж чадахгүй бол хаан ширээ ганхах болно.
Еэ: Ли ноёны санаа үндэслэлтэй боловч таагүй юм. Энэ аргыг хэрэглэвэл хохирогчдын асуудлыг шийдвэрлэсэн ч, удаан үргэлжлэхгүй. Хахуульд идэдсэн түшмэлүүд нэгэнт амжилтанд хүрсэн бол суудлаа амар тавьж өгөхгүй. Улс орны хямралаар далимдуулан ашиг хонжоо олох нь тэдний хүсэл. Эцэст нь хохирогчид төдийгүй хаантан ч зовно. Харин хахуульд идэгдсэн түшмэлүүдэд ашигтай.
Л: Еэ эрхэм алсын хараа сайтай юм. Гэхдээ энэ төсөөлөл төдий. Бодит байдал дээр хэрэгжүүлэхэд тийм ч амар биш. Еэ эрхэм зөвхөн шударга байдлыг эрэлхийлж байгаа бол хэн ч үлдэхгүй байх. Зарчмыг бүгд мэддэг ч, хэрэгжүүлэх дээрээ тулахад ярихаас хамаагүй хэцүү.
Эр: Тэрний зөв.
Эр: Аргагүй л сайдын хүү юм даа. Асуудлыг илүү тод харж байна.
Эр: Еэ Шижиэд бодит туршлага байхгүй. Аюулд орлоо.
Шу: Баларлаа. Еэ Шижиэ ялагдах юм шиг санагдаад явчихлаа.
Шүэ: Үгүй ээ. Еэ Шижиэ ялна.
Руй: Яагаад?
Шүэ: Хаантан яагаад ийм олон зүйлээр шагнаа вэ?
Ю: Хаантан өнөөдөр надаас асуусан. Байалийн гамшгийн үеэр хахуульд автсан ноёд түшмэлүүдийг шийтгэвэл хүн үлдэхгүй гэж айхгүй байна уу гэж асуусан.
Шүэ: Энэ таныг шагнасантай ямар холбоотой юм?
Ю: Би хахуульд автсан түшмэлүүд аавыг минь хорлож, гэр бүлийг маань сүйтгэхийг харсан гэдэгээ хэлсэн. Хахуульд автсан түшмэлүүд байгаа цагт ордны эрдэнэсийн сан мөнгөө алдсаар байх болно. Эрдэнэсийн сан хоосон бол гамшгийг арилгах мөнгө байхгүй гэсэн үг. Гамшгийг арилгах мөнгө байхгүй бол ард иргэд үхнэ. Шударга хүн байхгүй гэж айх ямар хэрэг байна? Бууж өгсөнөөс ганц түшмэлтэй байсан нь дээр.
Ю: Ли ноён. Гамшигийн үеэр ашиг хонжоо хайх нь ард иргэдээс гадна хаантны нэр хүндийг үгүй хийнэ. Түшмэл хүний хувьд хахуулийг хараагүй мэт өнгөрөх нь олон мянган хүн дэмий үрэгдэх болно. Энэ зуршил болж хувирвал эцэс нь маш том алдаа болж, шоргоолжны үүр мэт болно. Улс орон мөнгөгүй болохын цагт, хариуцлаыг хэн хүлээх болж байна? Улс төрийн бодлогын асуултад Еэ Шижиэ яллаа.
Ш: Еэ Шижиэ таван оноо. Еэ Шижиэ, Ли Жин хоёр хоёулаа 1-р байрт явж байна.
Л: Еэ эрхэм өнөөдөр гайхалтай байлаа.
Еэ: Ли ноёны хариулт шинэлэг бөгөөд өвөрмөц байлаа.
Л: Танай багийн тоголтыг харахаар тэсэн ядан хүлээж байна.
******************
Шу: Өнөөдөр би хоолоор дайлъя. Сайн идээрэй. Еэ Шижиэгийн эхний ялалтыг тэмдэглэж байгаа юм.
Еэ: Би Ли Жинийг гарах гарцгүй болохыг харж байсангүй. Тэр чадах бүхнээ хийж байсан. Ялалт байгуулж та нарт урам зориг өгөхийг хүссэн. Гэтэл тэнцчихлээ. Би их бардам байж. Та нараас өршөөл эрэхийг хүсч байна.
Шу: Еэ эрхэм ээ. 1-р байрт орох амаргүй байсан. Дарааийнх нь чи шүү, Жиан Жин Руй. Чи чадна биз?
Руй: Эргэлзэх хэрэггүй. Миний шатрын чадвар шилдэг нь биш байж мэдэх ч, би хэнээс ч айхгүй.
Шу: Ялчихаад гайхуул.
Руй: Харж л байгаарай. Хн. Гараа.
Шүэ: Яах гээ вэ?
Руй: Азаа хуваалц л даа. Лиу Шу ч бас.
Шу: Яагаад миний гарыг бариад байгаа юм?
Руй: Азаа зээлүүлж болохгүй юу?
Шу: За яах вэ. Тэгвэл бүгдээрээ хийе. Еэ эрхэм ээ. Гараа.
Руй: Юу хийгээд байгаа юм? Надад жаахан аз өг л дөө. Еэ эрхэм, итгэхгүй байж болох ч, уур амьсгал эвдэх хэрэггүй.
Еэ: За. Азаа хуваалцъя.
Руй: Босоорой. Хатмдаа хийе.
Шүэ: Хамтдаа.
Руй: Эхний үед Ли Лиантай таарахгүй гэж найдъя. Бас өндөр оноо авна гэж найдъя. Алив.
Шүэ: За.
Руй: Нэг, хоёр, гурав.
Бүгд: Ялалт.
********************
Лиан: Шен Юрон өөрийгөө хэн гэж бодсон юм? Хааны нэрийг барь олон хүний өмнө таныг загнаж байдаг. Нийслэл хотод... нийслэлд үлдэхийг хүсэхгүй байгаа юм шиг байна.
Л: Шен Юронд хүрч болохгүй. Сайн бодоод үз. Тэр харц гаралтай, Ли, Жиан овогтын аль алинд нь зүтгэдэггүй. Тэрэн шиг хүмүүс төрийн түшмэл болж чаддаггүй. Тэр ганцаараа түшмэл болж, бас их сайн яваа. Хаантны анхаарлыг ч амархан татаж чаддаг. Яагаад? Хачин санагдахгүй байна уу?
Лиан: Ах аа, тэрнийг хэн дэмждэг юм?
Л: Тэрнийг хорлох байсан ч, бид болохгүй. Одоо хамгийн чухал нь шалгалтанд эхний байр эзлэх. Шатрын тэмцээнд чи заавал ялах ёстой.
Лиан: Санаа бүү зов. Би бүгдэд нь хэлчихсэн. Намайг хэн ч ялж зүрхлэхгүй. Жиан Ли... Жэнюү сүм рүү буцах болно. Ах аа.
******************
Дүү: Ах аа. Энэ шатрын нүүдлийг би ойлгохгүй байна. Та хараад өгөөч.
Ю: Бэр эгчээсээ асуу.
Дүү: Бэр эгч ээ? Ах аа, та зүгээр үү?
Ю: Би завгүй байна. Дараа ярья. Яагаад тэрийг боддог билээ? Яаж? Тэрнийг бодож чадав аа?
Шүэ: Чинчэн уулын шөнө тэсгим хүйтэн. Тэр хүйтнээс болоод нүд нээгдэж, тод хардаг юм. Яагаад хайртай хүн маань тийм хэрцгий зан гаргаж намайг Жэнюү сүмд арван жил цөлдөг билээ?
******************
Руй: Чи ялагдлаа.
Шүэ: Чамайг чадна гэж хэлсэн байх аа. Шатрын чадвар чинь сайн юм аа.
Руй: Чи албаар хожигдсон шд. Тоглонгоо надад зааж байна. Би ялсан юм шиг харагдаж байгаа ч, энэ тоглоомыг чи бүхлээр нь хянаж байсан. Хэн нь ялахыг чи шийдсэн шд.
Шүэ: Миний тэгж байгааг мэдсэн бол чадвар чинь төдий зэрэгтэй сайн байна гэсэн үг.
Руй: Тэгэлгүй дээ. Аавын шатрын бичвэрийг зуун удаа уншаагүй ч гэсэн, би бүгдийг нь уншсан юм чинь. Чиний тоглох арга минийхтэй төстэй байсан. Гэхдээ болгоомжтой байдал чинь надад шинэ ойлголт төрүүллээ. Хөөе. Ингэхэд чи энийг хэнээс сурсан юм?
Шүэ: Жэнюү сүмд байхдаа шатрын заавар нууцаар судалсан юм.
Руй: Тийм бод бид хоёр хоёулаа гоц юм байна.
Шүэ: Ордны сургуульд олон сайн тоглогч байдаг гэж сонссон. Тэд нартай тоглож үзсэн үү?
Руй: Ордны сургуульд танил талдаа түшиглэж тоглодгийг мэдэхийн тулд тэд нартай тоглох шаардлагагүй. Ли Лиан хүртэл эхний байранд орж байхад. Хэн ч тэрнийг ялж зүрхэлдэггүй гэсэн үг.
Шүэ: Дараа тоглох юм бол сайн сургаад өгөөрэй.
Руй: Мэдээж. Яст мэлхий... Жиан ли. Намайг ярих ч яах вэ. Ятганы шагалтаа бодох хэрэгтэй. Жи Шуран Жиан Руяаог ялуулахын тулд их мөнгө төлж байгаа.
Эм: Эзэгтэй. Руяаогийн чадвар сүүлийн үед их сайжирч байгаа. Элсэлтийн шалгалтанд эхний гуравт орох нь баттай.
Хо: Дагинад талахая. Гэхдээ, би эхний байрыг хүсч байгаа. Таны тусалж чадна гэж найдаж байна.
Шүэ: Жинхон дагина уу?
Руй: Тэр үнэхээр гайхалтай. Ваншиан асрын алдартай ятгачин. Тэгээд ч, шалгалт авах багш нарын нэг.
************************
Эр: Өчигдрийн шалгалт үнэхээр сонирхолтой байсан. Өнөөдрийн шатрын шалгалт ямар байх бол?
Эр: Тийм ээ.
Элсэлтийн шалгалт. Хоёр дахь өдөр.
Ш: Сурагчид сугалаа сугална. Ялагдсан сурагчид шууд хасагдана. Ялагч дараагийн шатанд үлдэнэ.
Руй: Шен ноён байхгүй байх чинь?
Шу: Шен Руюун дүү нь байх аа? Сэжиг төрүүлэхгүйн тулд өнөөдөр оролцоогүй байх.
Руй: Аан.
Ш: Тао Чен, Лиу Линзитэй тоглоно.
Руй: Надад муу хүн таараасай. Муу хүн таараасай. Муу хүн... Өвдөж байна шд.
Шу: Дуугүй байж болохгүй юу?
Руй: Хэлэхгүй бол бурхан яаж сонсох юм?
Ш: Ли Лиан...
Руй: Би биш, би биш, би биш. Би биш, би биш, би биш.
Ш: Зэн Чи.
Руй: Тийм ээ.
Ш: Жиан Жинруй...
Руй: Муу хүн, муу хүн, муу хүн.
Ш: Шен Руюун.
Дүү: Яагаад дандаа та ялдаг юм? Дахиад тоглохгүй. Ээж ээ, би шатар сурахаа болилоо.
Ээж: Бас яагаад уурлуулчихав аа? Юун чиний хадам дүү. Тэрийг ялуулчихаж болохгүй байна уу?
Шүэ: Жиан Жинруй.
Руй: Аан?
Шүэ: Бүх чадлаараа тогло.
Руй: Түрэмгий бай гэж үү?
Шүэ: Тэрнийг бяцлаад өг.
Дүү: Жиан Жинруй, өрсөлдмөөргүй байвал бууж өгч болно шүү. Тэртэй тэргүй намайг ялж чадахгүй.
Руй: Миний бодлоор, чи өөрөө хаана очиж уйлахаа бодож үз.
Дүү: Гайгүй байлгүй.
Ш: Эхэл.
Шу: Одоо байдал ямар байна?
Еэ: Сайнгүй байна. Булангуудыг хянаж байна. Цагаан нь давамгайлж байна.
Шу: Байдал муу байхад Жиан Жинруй яагаад тайван харагдаад байна аа?
Шүэ: Албаар тэгж байгаа юм. Занга тавьж байгаа юм.
Шу: Нээрэн үү?
Руй: Чи довтлох тусам алдаа гаргаж байна. Хөөе. Одооноос миний довтолгоо эхэлнэ.
Шүэ: Юн арь, шатар тоглохдоо тэвчээргүй хандаж болохгүй. Довтлох тусам илүү олон алдаа гаргана. Одооноос миний довтолгоо эхэлнэ.
Л: Жиан Жируйг юу ч чадахгүй гэж боддог байлаа. Анхнаасаа энэнд бэлтгэж байсныг нь мэдсэнгүй. Өрсөлдөгчдийнхөө өмнө сул талаа харуулж байж. Ухрах замаар урагшилж байж. Өрсөлдөгчдөө сэжиг авахуулахгүйгээр гарах гарцгүй болгож, эцсийн дайралтыг хийж байна.
Руй: Хөөе. Энд тавь.
Шүэ: Энд тавьж болно. Сая ямар байсныг дүү чи мэдэж байгаа. Би модыг чинь хураасан болохоор чи сандарсан байх.
Руй: Хөөе. Модыг чинь хураасан гээд мэлрээд байгаа юм уу? Наанаа тавих юм бол тоглоом дуусна. Тэгвэл уйтгартай шд. Энд тавь.
Дүү: Шиа багш аа, надад саад болоод байна.
Ш: Чимээгүй тогло.
Лиан: Жиан Жинруйгийн тоглох арга өрсөлдөгчөө шууд ялах бус, өрсөлдөгчдөө найдвар төрүүлж, дараа нь дагуулдаг юм байна. Жирийн үед бол өрсөлдөгчдөө яаж тоглохыг нь зааж өгөх арга, тэмцээний үеэр хамгийн бардам, хэрцгий арга.
Шүэ: Руюун, битгий бууж өг. Модоо өөр газар тавьсан бол миний дайралтад хаалт тавьж болох байсан.
Дүү: Яагаад дандаа та ялж байдаг юм?
Шүэ: Яасан? Тарааж хаямаар байна уу? Тэг л дээ. Тэг.
Дүү: Чи... Чи...
Руй: Би юу?
Дүү: Тэр... Тэр...
Эм: Яасан бэ?
Эм: Яагаад ухаан алдчихав аа?
Эм: Зүгээр үү?
***************
Руй: Надад баяр хүргээрэй. Өнөөдөр хүссэнээ захиал. Би төлнө.
Шу: Еэ Шижиэ 1-р байранд орчихоод бардамнаагүй. 5-р байрнаас хасагдчихаад юундаа гайхуулсан юм?
Руй: Юу гэж байгаа юм? Би олон тоглолтод ялсан, тэгээд дээгүүр байранд орсон. Магтуулах эрхтэй хүн шүү. Тийм биз дээ, бяцхан яст мэлхий минь? Сандрах хэрэггүй ээ. Маргааш ялахад чинь туслаад би чамд азаа бүгдийг нь өгөмз. Яасан бэ?
Шүэ: Лиу Шу. Гэмтэл чинь яаж байна?
Шу: Санаа бүү зов. Би зүгээр. Би унасан ч бай, унасан газраасаа заавал босно.
Эр: Манайхаар байнга ирж үйлчлүүлж байгаад та нарт гялайлаа. Энийг үнэгүй өгч байгаа юм.
Руй: Эзэнтэн.
Эр: Тэжээллэг шөл.
Руй: Нааш нь тавьчих. Алив нэг хараадахъя. Яст мэлхийний шөл.
********************
Дүү: Ах аа. Би айгаад байна. Жиан Ли Шүэ Фанфей шиг санагдаад байна.
Ю: Дэмий юм ярихаа боль.
Дүү: Энэ хорвоод тийм адилхан хүн байж болох уу?
Ю: Сонссоор байгаад залхаж байна. Дахиад энэ талаар ярих хэрэггүй.
Дүү: Өнөөдөр шатар тоглож байхад... надад... Шүэ Фанфейгийн эсрэг тоглож байгаа юм шиг санагдсан.
Ю: Больж үз.
Дүү: Би айгаад байна. Шүэ Фанфей үхээгүй байж таарна. Жиан Лийг Шүэ Фанфей алсан гэж бодож байна уу?
Ю: Боль гэж байна. Би тэрнийг өөрийнхөө гараар булсан. Жиан Ли бол Жиан Ли. Тэрэнтэй хичнээн адилхан байлаа ч Шүэ Фанфей биш гэж байна. Одоо айгаа юу? Ээж та хоёр тэрнийг хорлох гэж Ван Ниний бэлгийг авахдаа жаргалтай байгаагүй билүү? Алчихсанхыхаа дараа сүнснээс нь айгаа юу?
Дүү: Ээж намайг хүчилсэн. Би ч гэсэн тэгэхийг хүсээгүй. Ээжийн үгэнд орохгүй бол намайг хүчилж амиа хорлоход хүргэнэ.
Ю: Миний өмнө гэмшсэн царай гаргахаа боль! Чамд хэлчихье. Шүэ Фанфей аль хэдийн үхсэн. Үхсэн. Чинчэн ууланд үхсэн. Одоо ойлгов уу?
Дүү: Ойлго...
Ю: Чанга хэл!
Дүү: Ойлголоо.
Ю: Гар!
Дүү: Ээж ээ.
***************
В: Нөгөөдөр болох ятгын шалгалтын дараа би өмнөх мөрийнийхөө бооцоог авна. Хөөе. Уруу царайлах хэрэггүй. Би чамайг дайлна аа. Бооцоогоо авсны дараа зөндөө уух юм авч өгөмз.
Лу: Тэгж бодохгүй л байна шүү.
В: Эзэнтэн. Та юу гэж бодож байна?
Су: Надаас уух юмны мөнгөөр шагнуулахыг хүсээ юу?
В: Үгүй ээ. Эзэнтэн. Ингэж хэлж байгааг өршөөгөөрэй. Та яагаад Жиан Лийд бооцоо тавьсан юм? Тэр яасан ч ялахгүй. Еэ Шижиэ, Ли овогт хоёр тэнцчихсэн. Ли Лиан шатрын тэмцээнд түрүүлсэн. Жиан Жинруй тавдугаар байранд явж байгаа. Лиу Шу, Жиан Ли хоёр л үлдсэн. Сургуулийн морин дээрээс харвах хичээлд үргэлж эхний гуравт ордог Мэн Хонжин байгаа. Лиу Шу Мэн Хонжиныг ялдаг байлаа ч Жиан Жинруйгийн ялагдлын зөрүүг л тэнцүүлнэ. Сүүлчийн шалгалт болох ятга Жиан Ли 1-р байранд орох ёстой. Ли овгийнх Ван Чинчинийг сонгосон. Тэр ордны хөгжимчний шавь болоод олон жил болж байгаа. Жиан Ли яасан ч тэрнийг ялахгүй. Жиан Ли Ван Чинчинийг ялдаг байлаа ч, тэр эхний байранд орно гэж мөрий тавьсаныг бүү март. Тэгэхээр олон жил дараалж ятгын шалгалтанд 1-р байрт орсон Жиан Руяаог ялах ёстой гэсэн үг. Жиан овогтын хоёрдугаар охин Жэню сүм рүүгээ удахгүй буцах болж дээ.
Су: Яваад гар нь ямар байна шалгаад ир.
Лу: Мэдлээ.
В: Би явъя.
Эр: Энэ хүн яагаад ус руу уначихдаг байна аа?
Шүэ: Би арай л яарчихав уу?
Су: Дуулгаваргүй гэдэг нь.
Элсэлтийн шалгалт. 3дахь өдөр.
Ш: Бай харвах тэмцээнд өрсөлдөгчид өмнөх хааны бодож олсон Тэнгэрийн сум аргаар шалгах болно.
Шүэ: Тэнгэрийн сум гэж ямар арга юм?
Еэ: Өрсөлдөгчид бөмбөг шидэгчээр шидсэн бөмбөгийг сумаараа онох ёстой. Олон бөмбөг онох тусам илүү оноо авна.
Шүэ: Морин дээрээс харваж шалгадаг байсан биз дээ. Яагаад гэнэтхэн өөрчилчихөв?
Руй: Харвааны тэмцээнийг байнга өөрчилж байдаг юм. Лонх, бай, бөмбөг харвадаг. Заримдаа морин дээрээс харвана, заримдаа гүйж байгаад харвадаг. Бид нар багаараа өрсөлдөж байгаа болохоор агаар дээрээс харвах нь. Том ялгаа биш.
Ш: Эхний баг. Жу Яанбан, Жугө Пей. Багууд байраа эзэлнэ үү.
Бүгд: Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт.
Ш: Тэмцээнийг эхэл.
Шүэ: Гар чинь зүгээр үү?
Шу: Зүгээр ээ.
Руй: Санаа зовж байна уу? Айж байна уу? Сандарч байна уу? Тайван. Анхааралтай. Өөртөө итгэлтэй.
Шу: Амаа тат гэж байна!
Руй: Лиу Шу, чи хамгийн шилдэг нь!
Шу: Жиан Жинруй, амаа жимийвэл үхэх гээд байна уу?
Ш: Эхний тэмцээн эхэлж байна. Бэлдээд! Эхэл.
Бүгд: Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт.
Р: Одоо илүү өндөрт, илүү хурдан татна шүү.
Эр: За.
Бүгд: Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт. Жу Яанбан, ялалт.
Ш: Эхэл.
Р: Жу ноёнтон, сайн байлаа.
Бүгд: Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан. Жу Яанбан.
Ш: Дараагийн баг. Мэн Хонжин, Лиу Шу.
Бүгд: Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин.
М: Лиу Шу. Чамайг тэмцээнд оролцоно гэж бодсонгүй. Дахиад унах юм бол гар чинь хөдлөхөө больж мэдэх юм. Хөдөөний охиноос болж ингэх хэрэг байна уу?
Шу: Өөрийгөө л хичээ. Атаархуу амьтан.
Ш: Өрсөлдөгчид байраа эзэл. Бэлдээд. Эхэл.
Бүгд: Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин.
Шүэ: Лиу Шу, зүгээр үү?
Шу: Зүгээр.
Руй: Лиу Шу их ширүүн байдагсан. Өнөөдөр яасан юм бол?
Еэ: Өндрөөс айдаг юм бол уу?
Шүэ: Өндрөөс айх аа?
Еэ: Тийм ээ. Хөл нь газраас хөндийрөхөөр толгой нь эргэдэг.
Руй: Тэгвэл өндөр өргөх хэрэггүй.
Еэ: Нэмэргүй ээ. Хөл нь газраас хөндийрмөгц толгой нь эргэнэ.
Руй: Чи яаж мэддэг юм?
Еэ: Намайг бага байхад гэрийнхэн маань эрдэм ном, бие хамгаалах урлагт сайн байлгахыг хүссэн. Гэхдээ өндрөөс айдаг хүн Чингоноор хичээллэх боломжгүйг мэдсэн юм.
Ш: Эхэл.
Бүгд: Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин.
М: Лиу Шу. Чадахгүй бол хурдан бууж өг. Өөрийгөө ичгэвтэр байдалд оруулах хэрэггүй.
Шу: Жиан Ли, би...
Шүэ: Ялагдах болоогүй байна. Өршөөл эрэхэд эрт байна.
Шу: Хэн өршөөл эрэх гэсэн юм? Та нарыг хамаг хүчээрээ татаад өндөрт өргө гэж байна.
Шүэ: Айхгүй байна уу?
Шу: Айж байна. Гэхдээ би ялахыг хүсч байна.
Шүэ: Бид нар чамд итгэж байна.
Бүгд: Чамд итгэж байна.
Руй: За...
Бүгд: Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Бүгд: Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Бүгд: Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Бүгд: Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Бүгд: Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин. Мэн Хонжин.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Ш: Бэлдээд. Эхэл.
Шу: Чи яаж тэргүүн байран төлөө өрсөлдөх зоригтой болсон юм?
Шүэ: Хүсэхгүй байна. Жэнюү сүмд хоригдохыг хүсэхгүй, Шударга ёс сургуульд дорд үзэгдэхийг хүсэхгүй. Сайн нөхөртэй болохын тулд гэртээ нуугдахыг хүсэхгүй байна. Өрсөлдөхийг хүсч байна. Энэ бачимдмаар газраас холдож, шударга ёсны төлөө тэмцэхийг хүсч байна. Тэгээд л тэр.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
М: Хөөе.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Эр: Лиу Шу сайн байлаа.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Эр: Лиу Шу сайн байна.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
М: Хөөе.
Шүэ Еэ, эр: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Эм: Явъя. Явъя явъя.
Дүү: Хөөе.
Эм: Би ч гэсэн явлаа.
Дүү: Хөөе.
Бүгд: Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу. Лиу Шу.
Руй: Шен ноёнтон, Шие багш аа. Би гэмтчихлээ. Би гэмтчихлээ.
Ш: Хаанаа гэмтээ вэ?
Руй: Миний өгзөг гэмтчихлээ. Миний өгзөг рүү нэг нь харвачихлаа.
Ш: Яагаад зөвхөн өгзөг рүү чинь... харвадаг билээ?
Руй: Би ч мэдэхгүй байна. Миний царай, авъяасанд атаархсанаас зайлахгүй.
Ю: Зэвсэг нь хаана байна?
Руй: Энэ байна. Цус? Миний өгзөг...
*******************
Эм: Жиан Лигийн баг Ли Лианы багаас нэг байраар хоцорч явна. Хөөе. Төгс Вангийн охин Ван Чинчин Ли ноёны багт байгаа шд. Өнгөрсөн жил ятгын шалгалтанд хоёрдугаар байрт орсон. Эхний байранд Жиан Руяао орсон. Тэгэхээр Жиан Ли Жиан Руяаог ялж байж тэргүүн байранд орно гэсэн үг биз дээ?
Эм эм эм: Тийм ээ.
Эр: Нэг гэрийн авхай нарын хооронд сонирхолтой өрсөлдөөн болох нь бололтой.
Бичиг: Ли татвар.
Ли: Жиан Ли, Ли ноён хоёрын тавьсан мөрий нийслэлээр нэг яригдаж байна. Миний үеэл дүү Руяао энэ удаа өндөр оноо авч чадах бол уу?
Ш: Ли татвар, санаа амар бай. Руяао миний бахархаж явдаг шавь. Тэрний ятгын чадвар үргэлж сайн байсан. Ямар асуудалгүй дахиад 1-р байрт орно гэж бодож байна.
Ли: Таны шавь нар дунд авъяастай хүн байхгүй гэж үү?
Ш: Тоглох аргын хувьд Руяаотай эн зэрэгцэхээр хүн байхгүй.
Ли: Шиао багш, цай уу.
*****************
Руй: Болгоомжтой.
Р: Маргааш болох тэмцээнд хоёрдугаар эгч бэлэн үү?
Руй: Хөөе. Маргааш Жиан Ли ялах юм бол манай баг мөрийгөө авах болно. Гуравдугаар дүү, бид нар нэг гэр бүл. Гэр бүлдээ туслах хэрэгтэй биз дээ?
Р: Хичээхгүй бол хоёрдугаар эгчийг үл хүндэтгэсэн болох бус уу?
Руй: Жиан Ли. Маргааш өөртөө итгэлтэй байна уу? Аан?
Шүэ: Хичээл зүтгэлээс шалтгаална.
Руй: Хичээл зүтгэлээс шалтгаална.
Шүэ: Жиан Жинруй. Түрүүлээд орж бай. Би агаарт жаахан алхмаар байна.
Руй: Будааны боовны мухлагийн дэргэдүүр өнгөрвөл надад будааны боов аваад ирээрэй.
Шүэ: За.
Руй: Би түрүүлээд орлоо.
Шүэ: За.
****************
Шүэ: Су гүн ямар хэргээр дуудаа вэ?
Су: Гараа. Ситугийн анагааж чадаагүй анхны хүн боллоо.
Шүэ: Сүүлийн хэд хоног ятга их тоглож байгаа.
Су: Тэвчээргүйгээсээ болоод сүүлийн алхмыг гүйцэлдүүлж чадсангүй. А Ли. Чи ухаан суух болоогүй байна. Маргааш ялах хүсэлгүй байгаа бололтой.
Шүэ: Өнөөдөр... би сайн амарна. Су гүн, намайг сүйхнээсээ буулгаад өг.
Су: Надад өртэй байх ичих зүйл биш.
Шүэ: Су гүн, үгээ гүйцээж хайрла.
Су: Ситу Жин Юэд хэл дуулга. Энэ эмэгтэйгээс болоод нэр хүнд үгүй болсон гэж хэл.
Шүэ: Су гүн.
Су: Явъя.
Лу: Мэдлээ, эзэнтэн.
*******************
Си: Шиао Хэн. Миний нэр хүнд яагаад үгүй болдог билээ? Дахиад л чи юу? Урд насандаа тэрэнд өртэй байсан юм уу?
Су: Гэмтлийг нь үз.
Си: Хоёр хоног тэсч чадсангүй юу? Юу хийсэн юм?
Шүэ: Танаар эмчлүүлсэний дараа өвдөхгүй байсан. Зүгээр болчихлоо гэж бодсон юм. Тэгээд тэсэлгүй ятга тоглочихсон.
Си: Ялахыг тэгж их хүсээд байгаа юм уу?
Шүэ: Надад туслаач дээ.
Си: Гарны чинь чи урсгал тасалдсан. Эдгэмээр байгаа бол гурав хоног болно.
Су: Ганц хоног л байна.
Си: Тэгвэл өөр хүн ол.
Су: Би хамгаалах урлагийн шилдэг отчид хүртэл эдгээж чадахгүй өвчин байдаг байжээ. Хар л даа. Чи тэрнийг айлгачихлаа.
Си: Би хор ашигладаг. Шиао Хэн. Тэрнийг заавал эдгээхийг хүсээд байгаа бол нэг арга байна. Гэхдээ тэр тэвчиж чадахгүй. Үхчихнэ. Үзээд алдмаар байна уу?
Шүэ: Таны хэлснийг дагаагүй болохоор энэ миний буруу. Гэхдээ үнэхээр тус болно гэвэл би үзээд алдмаар байна.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home