The double-9

The double 2024-9

Үргэлжлэх хугацаа: 53мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

И: эм, Жиан Лигийн үеэл Жиан Юү И

Шу: эм, Лиу Шу, Лиу эзэгтэйн охин

2: эр, Хоёрдугаар авга ах

2э: хоёрдугаар авга ахын эхнэр

Си: эм, Ситу оточ

 

Гарчиг:  Тавилан. 9-р анги.   

Ю: Бооцоо?

Дүү: Тийм ээ. Ялагдсан нь сөхөрч суугаад уучлалт гуйна гэж хэлсэн. Бас ялагдсан нь Жэнюү сүм рүү явна гэсэн.  Ингэж сайрхаж  байдаг, ухаанаа алдсан юм бол уу? Эхлээд би тэрнийг Шүэ Фанфей өшөөгөө авахаар эргээд ирж гэж бодсон. Одоо бол сэтгэл амарчихлаа.  Тийм байж яаж Шүэ Фанфей байх юм. Царайнаас бусад нь. Бас их зантай. Ли ноёнтой хүртэл мөрий тавьсан. Тэд нарын чадварыг мэддэггүй юм байх даа?

Ю: Одоо болно оо. Сонсохыг хүсэхгүй байна.

Дүү: Ах аа. Та өнөөдөр яагаа вэ? Ууртай харагдаж байна.

Ю: Юу ч биш ээ. Ханлин сургуульд сүүлийн үед ажил их байна. Жаахан ядраад байна. Явж хичээлээ хий.

Дүү: Жиан Лийд санаа зовоод байгаа юм биш биз.

Ю: Шен Руюун. Хэрээ мэд.

Дүү: Би яасан юм? Ээж таныг хүсвэл өөрийнхөө өрөө рүү буцаад нүүж болно гэж байна лээ. Бичгийн өрөөнд байх нь тухгүй, бас тохиромжгүй шдээ.

Ю: Энд байсан нь хамаагүй дээр.

Дүү: Ах аа. Та өрөөгөө түгжчихээд, хүн оруулж цэвэрлүүлэх ч үгүй. Ингээд байж болохгүй шдээ. Надад түлхүүрээ өгчих юм уу? Ээж бид хоёр Шүэ... Тэрний юмнуудыг хаячихъя. Тэгээд та өрөөндөө ор л доо.

Ю: Гар.

*****************

Г: Сүүлийн үед байдал сайнгүй байна. Дахиад жаахан л. Удахгүй эрх чөлөөг чинь худалдаж авч өгнө.

Су: “Ганцаардмал ноён”

Г: Та нар...

Су: Хувцасаа янзалсны чинь дараа ярилцъя.

Г: Су гүн. Би хэрэг хийгээ юу?

Су: Хүмүүс ингэж асуухаас залхаж байна. Тэрний худалдаж авч чадахгүй байхыг бодоход өмөр, давсны товчоо мөнгөгүй болоо юу?

Г: Юу гэсэн бэ? Ойлгохгүй байна.

Су: Жияан, хундагал.

Г: Чи тэрний хүн юм уу? Юу... Яах нь вэ? Яах гээ вэ? Хол бай. Хөөе.

Су: Кон шүүгч төмөр, давсны товчооны хөрөнгийг хааш нь шилжүүлсэн бэ?

Г.: Мэдэхгүй ээ. Би хадам дүү нь ч гэсэн, юу ч мэдэхгүй.

В: Энэнтэй ярьж цагаа үрж яах юм? Уг нь тамлах шинэ төхөөрөмжөө шалгахаар ирсэн гэж бодсон чинь.

Г: Наа-наадах чинь  юу юм?

В: Сайхан асуулт байна. Энэ үү? Чамайг тайган болгох юм. Гэхдээ жинхэнээсээ тайган болгохын тулд ганц хавчаад л болчихно. Харин чамайг... илүү хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно.

Г: Та нар намайг яах гэж байгаа юм?

Су: Дарс хүртэж, эмэгтэй хүн шиг өөртөө хоч өгч. Ганцаармдмал ноён, амдрал чинь бузар булай бүхнээсээ сална. Бас хоосролыг мэдрэх болно.

Г: Би эхнэр авч амжаагүй байгаа. Хүүхэд ч байхгүй. Би хэлье, хэлье. Би хэлье. Миний орсон эхний жил намайг мөнгөнд хүргэдэггүй байсан. Надад итгэдэг болсныхоо дараа мөнгө, бас үнэт зүйлс их хэмжээгээр зөөлгөдөг болсон. Мөнгийг авсны дараа бид  асарт хүргэж өгдөг.

Су: Хэнд өгдөг вэ?

Г: Мэдэхгүй. Үгүй ээ. Хүлээ хүлээ. Би-би үнэхээр мэдэхгүй. Энэ Кон овогтын нууц. Илчилчихвэл Кон овогтынх үгүй болно. Надад юу ч хэлээгүй.

Су: Цаас өг. Хүргэлт хийдэг өдрүүдээ бич. Буруу бичих юм бол...

В: Хүүхэд болно гэж горьдох ч хэрэггүй.

Г:  Бичье. Бичье.

Су: Гялайлаа.

Эм: Надад мөнгө хэрэггүй.

Су: Энэ мөнгийг авбал чамд л хэрэг болно. Тэгээд ч чи энийг авах эрхтэй.

Эм: Би Су гүн танд өртэй. Тэр үед та намайг авраагүй бол би аль хэдийн үхчихсэн байгаа. Би Шиао жанжны нууцыг мэдэж, Юүг юунаас болж үхсэнийг мэдэхийн тулд таны тагнуул болсон.

Су: Аав маань тулаанд амь үрэгдэж, ээж маант өвчнөөр өөд болсон. Найман жилийн өмнө болсон хэрэг. Өөр мөрдөх юм  юу байна?

Эм: Хүмүүс итгэсэн ч, та итгэх үү?

Су: Их юм мэдэх хэрэггүй, аминд чинь халтай.

Эм: Итгэхгүй байна. Таныг ийм хүйтэн  сэтгэлтэй гэдэгт.

***************

Эм: Дээшээ гарч сууя. Лин ноёнтон, намайг бариарай.

Эр: Нааш ир.

Эм: Өвдөж байна шдээ.

Су: Аав аа, би хамт явъя.

Бичиг: Юн Шиао Хэн

Эр: Шиао Хэн.

Бичиг: Шиао Мэн Хан, Шиао Хэний аав

Эр: Бид тулаанд явж байна. Цэргийн сургуулилт биш.

Су: Тэгвэл танд ч гэсэн аюултай.

Эр: Санаа зоволтгүй. Аав нь Лонюү армийг дагуулаад явна. Хүлээж байгаарай.

Су: Ээж ээ.

Эм: Хэн. Эртхэн унтаж амар.

Су: Үгүй ээ, явахгүй. Аавтайгаа баймаар байна.

Бичиг: Юү Хон Еэ, Шиао Хэний ээж

Эм: Үгэнд ор. Хурдан орондоо орж унт.

Су: Ээж ээ. Гуйж байна. Би хамт явъя л даа.

Эм: Ээж нь эргэж ирэхээрээ дуу дуулж өгнө өө.

Су: Явахгүй ээ.

Эр: Пэн Гуан.

Бичиг: Пэн Гуан.

П: Жанжин.

Эр:  Шиао Хэнийг гүнгийн өргөөнд байгаа Шиао хөгшин жанжинд хүргээд өг.

П: Мэдлээ. Шиао Хэн, явъя.

Су: Явахгүй ээ. Намайг тавь. Аав аа. Ээж ээ. Аав аа... Аав аа. Аав аа. Аав аа, нүдээ нээ л дээ.

Эр: Аваад гар.   

Су: Аав аа. Намайг тавь. Намайг тавиач. Аав аа.

Эр: Хангалттай.  

Су: Өвөө. Миний аав яасан ч ялагдах ёсгүй. Яахын аргагүй сэжигтэй байна. Заавал шалгах хэрэгтэй.

Эр: Номын хүн үгэнд, цэрэг хүн тулаанд үрэгддэг юм.

Бичиг: Шиао Дачуан, Шиао Хэний өвөө

Эр: Тулаанд үхэх нь цэрэг хүний тавилан.

Су: Аав юунаас болж үхсэнийг мэдэхгүй. Өвөө, үнэхээр ингээд орхих юм уу?

Эр: Тулаанд ялж, ялагдах нь хэвийн зүйл.

Су: Надад хамаагүй. Та яаж ийм хүйтэн сэтгэл гаргаж чаддаг байна аа? Аавыг бага байхад таныг дургүй байсан  гэж хэлдэг байсан. Үхчихээд байхад нь хүртэл аавыг хамгаалахгүй байна.  Сэтгэлгүй. Үзэн ядаж байна.

Эм: Хурдал аа. Хурдан... Хурдал гэсэн шүү...

Эм: Үнэхээр царайлаг юм аа.

Эм: Зүгээр л араас нь хар л даа.

Эм: Царайлаг юм аа.

Эм: Тийм байгаа биз дээ?

Эм: Харин тийм

Эм: Сэтгэл хөдөлчихлөө.

Эр: Энэ ноён надад таалагдаж байна.

Су: Ээж ээ. Ээж ээ.

Эм: Эзэгтэй.

Су: Ээж ээ. Ээж ээ, яасан бэ?

Эм: Эзэгтэй.

Су: Ээж ээ. Ээж ээ, та зүгээр үү?

Эм: Чин...

Су: Ээж ээ.

Эм2: Эзэгтэй.

Эм: Намайг хувцасла. Гоё байна уу?

Су: Гоё байна.

Эм: Хэн, энэ хатгуурыг надад аав чинь өгсөн. Миний хамгийн хайртай хатгуур. Алив. Ээждээ зүүгээд өг.

Су: Ээж ээ. Та хөөрхөн байна. Ээж ээ, аавын яаж үхсэн  нь тодорхойгүй байна. Тэд нар миний хэлснийг сонсохгүй байна.

Эм: Хэн, чи жаахан байна. Том болохоороо олон зүйлийг ойлгодог болно оо. Аав чинь зөв, шударга хүн байсан. Чамаар үргэлж бахархдаг байсан. Үүнээс хойш уйлж, сэтгэлээр унаж болохгүй. Тэгэхгүй бол аав бид хоёр нь чиний тийм байхыг хараад сэтгэлээр унана. Чамайг аюулгүй, аз жаргалтай өсч том болоосой гэж хүсч байна. Чи тэгж чадах уу?

В: Эзэнтэн. Байцаагаад дуусчихлаа. Асарт очдог өдөр нь тогтмол юм байна. Маргааш тийшээ очиж шалгавал ямар вэ?

Су: Тэгье.

В: Эзэнтэн, энэ чухал мэдээлэл. Баярлахгүй байгаа юм уу?

Лу: Эзэнтэн өнөөдөр сэтгэлээр унасан байна.

В: Тэгвэл би сонирхолтой юм ярьж өгье. Жиан арь авхай, Ли Лиан хоёр мөрий тавьсан. Жиан Ли ялагдах юм бол Жэнюү сүм рүү буцаж очино. Ли Лиан ядагдах юм бол лам болно. Би анх сонсоод их гайхсан. Жиан арь авхайг таны өдөөн хатгалганд автана гэж төсөөлж ч байсангүй. Бүх юмаараа дэнчин тавьж байна уу, эсвэл өөрийгөө хэтэрхий өндөр үнэлээд байна уу?

Су: Шүдгүй бар уу, эсвэл жинхэнэ бар уу? Удахгүй мэдэгдэнэ.

*******************

Тон: Эгч ээ. Гар чинь дахиад өвдөө юу?

Шүэ: Яасан? Яагаад уйлаад байгаа юм?

Тон: Эгч ээ. Таныг ах дүү Литэй мөрий тавьсан гэж сонссон. Санаа зовоод сууж ч чадахгүй байна. Би тусалж чаддаг ч байсан болоосой. Би тусалмаар л  байна.

Шүэ: Тон арь, зүгээр ээ. Би өөртөө итгэлтэй байна.

Тон: Эгч ээ. Та айхгүй байна уу?

Шүэ: Юу ч бодолгүй, зүгээр л хийхэд болно. Заавал хаантай уулзаж, шагнал авна.

Тон: Эгч ээ, Жиан Ли авхай та хоёрт тохиолдсон шударга бус зүйлийг хаантанд хэлэх гэсэн юм уу?

Шүэ: Одоохондоо цаг нь болоогүй. Тэр үед ялж байж л Жиан арь жинхнээсээ нийслэлд эргэж ирэх болно. Хүмүүс бүгд над руу өөрөөр харж, дураараа надаар оролдохоо болино. Бас Шен Юроны ард хэн байгааг мэдэхийг хүсч байна.

Тон: Эгч ээ, таны хэлж байгаагаар... өөр хүн даалгасан  гэж үү?

Ю: А Ли, надад өөр арга алга.  Тэр хүн биднийг шавьж шиг гишгэлэх болно.

Шүэ: Баттай. Тэр хүн Шен Юроныг ахиж, дэвшихэд тусалж чадахаар маш их эрх мэдэл, хөрөнгөтэй байхаас зайлахгүй. Тэр хүн хэн гэдгийг бас яагаад намайг, манай гэр бүлээр оролдоод байгааг мэдэхгүй. Энийг мэдэж гэж мөрдөж байхаар, өөрөөрөө өгөөш хийгээд, тэр хүнийг гаргаж ирсэн нь илүү амархан. Хааны ордонд болох цэнгүүн яг тохирно. Миний тэнд зогсохыг тэр хүн харах болно.

******************

Гү: Энд юу бичиж байгаа юм?

Ю: Дээдэс ээ, ханцуйн дээр маань дараад байна.

Гү: Юу бичиж байгаа юм?

Ю: Нэргүй бичээс. Сүүлийн үед би бичиж сурч байгаа юм. Дээдэс та бичмээр байна уу? Би бийрийг тань бариад өгье.

Гү: Тэгье.  Шен. Сүүлийн үед сонирхол татахаар үйл явдал болсон уу?

Ю: Дээдэс ээ. Бичихдээ анхааралтай, тайван байх ёстой.

Гү: Дахиад л дэмий юм яриад  уналаа.

Ю: Тийм ээ. Намайг өршөө. Дээдэс та өөрийн хүслээр бол.

Гү: Ли ноён, Жиан овогтын  хоёрдугаар авхай бооцоо тавьсан гэж сонссон уу?

Ю: Би тийм зүйл сонирхдоггүй.

Гү: Жиангийн хоёрдугаар авхай дүүгээ хөнөөсөн гэдэг байх аа? Яасан? Хөөрхөн юм уу?

Ю: Мартчихаж.

Гү: Шен, сүүлийн үед их  завгүй байгаа бололтой. Ой санамж чинь хүртэл муудаж. Миний мэдэхээр тэрэнтэй хоёр удаа уулзсан байх аа? Эхнийх нь хатгуурын баярын өдөр, нөгөө нь...

Ю: Би хамааралгүй хүмүүст анхаарал тавьдаггүй.

Гү: Тийм  дээ. Ганцхан надад л анхаарахад болно. Гэхдээ Хоёрдугаар Жиан авхай хүний аминд хүрсэн. Тэрэн шиг эмэгтэй Ли овогтын хоёрдугаар хүүтэй бооцоо тавьж байдаг. Хэн нь ялах бол?

Ю: Ли залуу ноён ялах нь гарцаагүй.

Гү: Худалч. Өө. Буруу биччихлээ.

Ю: Дээдэс ээ, дахиад бичээд өгье.

Гү: Хэрэггүй.  Ухаан чинь бүрхэг байхад, бичээд яах юм.

Ю: Дахиад бичье. Энэ удаа заавал зөв бичнэ.

Гү: Бичихгүй гэж хэлэхийг сонсохгүй байна уу,  Шен Юрон? Чамтай тайван байх арга алга. Худлаа ч хэлж чаддаггүй хүн. Намайг яаж жаргалтай болгох юм?

Ю: Намайг өршөө.

Гү: Өршөөл гуйлаа гээд миний уур гарна гэж бодоо юу? Мейшиан. Гомдсон царай гаргахаа боль. Яваад миний өмнөөс Жиан Лийд бооцоо тавьчихаад ир.

******************

Аав: Дуулгаваргүй. Улам л дуулгаваргүй болоод байх юм. Ийм  бооцоо тавьж байх гэж дээ.

Хо: Нийслэлд эрх мэдлийн тэмцэл амаргүй. Ийм юмыг яаж амархан ойлгох билээ дээ? Ахайтан шамдуулаагүй бол  Ли арь дахиад нэг жил гэртээ суух байсан. Нэгэнд сургуульд орчихсон болохоор, хойшид олон зүйл тохиолдох нь гарцаагүй.

Аав: Надаас л боллоо. Ингэнэ гэж үнэхээр бодсонгүй.

Хо: Ноёнтон, март.  Ли арьт хатуурхах хэрэггүй. Залуу хүмүүс түргэн зантай байдаг. Өөр яах ч аргагүй. Алдаагаа ойлгож байвал бид нар бага багаар зааж сургахад болно.

Аав: Буруугаа хүлээсэн бол Жэнюү сүм рүү явахгүй л байсан. Өнөрсөн арван жил үнэхээр гэмээ ойлгосон үгүйг нь харъя.

Хо: Ноёнтон. Ноёнтон. Ноёнтон. Тайвшир.

*********************

Тон: Ирж байна. Ирж байна. Авхай. Авхай.

Шүэ: Туслах хэрэггүй.

Тон: Эзэнтэн, авхай өдөр шөнөгүй сөхөрч байна. Та болиулаад өгөөч дээ.

Шүэ: Аав аа.

Аав: Юу хийж байгаа чинь энэ вэ?

Шүэ: Ли арь би алдаа гаргасан болохоор шийтгүүлэх ёстой.

Аав: Буруу гэдгийг нь мэдсээр байж яах гэж тэгсэн юм?

Шүэ: Тэргүүн сайдын охин болохоор аавыгаа ичгүүртэй байдалд оруулахаас айсан  юм.

Аав: Миний нэр хүнд тийм амархан алдагдах эд биш. Чиний нэр хүнд яах болж байна? Мөрий тавьж, бүр Ли овгийн  залуу ноёнтон. Чи ялагдах юм бол элэг доог болно.

Шүэ: Аав аа. Би зүгээр л суралцахыг хүссэн. Гэвч Шударга ёс сургуулийн шалгалтыг өөрчилчихсөн. Шалгалтанд орохын тулд баг бүрдүүлэх ёстой. Би сургуульд ороод удаагүй. Найз нөхөд ч байхгүй. Дүү нар маань өөрсдөө багтай. Тэгээд арай гэж багтаа хүн олсон. Гэтэл Ли овгийн ах дүү хоёр булаах гээд байсан. Хүнийг дорд үзэж, хэлж байгаа үг нь тэвчихийн аргагүй. Тэд нар... тэд нар...

Аав: Юу гэж байна?

Шүэ: Шударга ёс сургуульд байж болохгүй гэсэн. Сөхөрч суугаад, өршөөл эр гэсэн.

Аав: Хэтэрч байна. Санаа бүү зов. Би учрыг нь олоод өгөмз.

Шүэ: Аав аа, ордонд Ли сайд таныг яаж ч чадахгүй. Тэгээд л таныг уурлуулах гэж намайг ашиглаж байгаа юм. Би амнаасаа буцвал, таны нэр хүнд яах болж байна?

Аав: Чи тэрэнд санаа зовох  хэрэггүй. Би маргааш Ли Жоннантай уулзаж, энэ мөрийг цуцална.

Шүэ: Мөрийний талаар нийслэл даяараа мэдчихсэн. Та энэ асуудлыг шийдвэл таныг шүүмжлэх болно. Охин нь таныг Ли сайдын өмнө доромжлуулахыг хүсэхгүй байна. Аав аа.  Охин нь том болсон. Та намайг олон жил хамгаалсан. Энэ удаа надад зөвшөөрчих. Би мөрийг зөвшөөрч, амь насаараа, Жиан овогтын охины нэр төрөөр дэнчин тавьж байна. Аав аа. Надад туслаач дээ.

Р: Эгч ээ. Энэ ятгыг танд өгье. Аав хэлсэн болохоор дүү нь танд тусалъя. Өөр тусламж хэрэгтэй  бол надад хэлээрэй.

Шүэ: Гуравдугаар дүүгийн хэрэглэж байсан ятга надад ялалт авчрах нь гарцаагүй.

И: Энэ хөгжмийн нотны дэвтрийг  ав. Би ятга тоглодоггүй боллохоор өөр юмаар тусалж чадахгүй нь, эгч ээ.

Шүэ: Гуравдугаар дүү сайхан сэтгэл чинь талархая.

Р: Цаг бага байна. Эгч ээ, шалгалтандаа сайн бэлдээрэй.

*******************

С: Эзэгтэй. Бид нар тэрэнд сайн юмнуудаа өгчихлөө. Тэрэнд үнэхээр туслах  юм уу?

Хо: Тийм ээ. Яагаад болохгүй гэж? Өндөрт дүүлэхийг хүсээгүй гэж үү? Тэгвэл бид нар унаж, шатахад нь туслах хэрэгтэй шд.

***************

Руй: Хоёр нүүртэй амьтад өнгөн дээрээ тусалж байгаа юм. Авга ах чамайг зөндөө загнах байх гэж бодож байлаа. Тэгсэн чинь харин ч дэмждэг байна шүү.

Шүэ: Хүн болгон заримдаа уураа гаргахыг хүсдэг. Аав ч гэсэн хүн.

Руй: Би үнэхээр мэдмээр байна. Чиний хамгийн сайн чадах юм  юу юм? Чи ч гэсэн ятга тоглодог юм уу?

Шүэ: Жэнюү сүмд байхдаа жаахан сурсан.

Ээж: Дүү чинь аяайхан гоёл ч  авч чадахгүй байхад, чи ятга засахад мөнгөө үрж байдаг.

Ю: Дүүд би дараа гоё чимэглэл авч өгнө өө. Ээж ээ, санаа бүү зов. Гэхдээ ятгаа хурдан засахгүй бол тэрний чадвар суларна. Тэр үед хэтэрхий оройтчихно.

Ээж: Мэдсэн юм аа. Чамд дүү бид хоёр  чинь хамаагүй. Бид нар үхсэн нь дээр байж.

Ю: Ээж ээ, та яаж байна аа? Яагаад хүний үг ойлгодоггүй юм бэ?

Ээж: Намайг орхи.

Руй: Энийг жаахан сурсан гэж байгаа юм уу? Ийм сайн тоглож байж.

Тон: Авхай.

Руй: Яасан бэ?

Тон: Авхай.

Руй: Бугуй чинь өвдөө юу? Хурдан явъя. Отчид үзүүлье.

Шүэ: Хэрэггүй ээ. би өөрөө отчид үзүүлчихнэ.

Руй: Болохгүй ээ. Би хамт явна.

Тон: Авхай. Зүгээр ээ. Явъя.

****************

Эр: Хуруу чинь жаахан гэмтсэн байна. Сүртэй юм биш.

Руй: Олигтойхон үзээд өг. Тэргүүн сайдын охин шүү. Эдгэхгүй бол таны буруу гэж мэд.

Эр: Гэхдээ бугуй нь эртний гэмтэл байна.  

Руй: Эртнийх ээ?

Шүэ: Тийм ээ.

Эр: Хуучин гэмтлийг сайн анагаагаагүй байна. Дээр нь шинэ гэмтэлтэй болж. Жаахан төвөгтэй байх болно. Гэхдээ, санаа зовох хэрэггүй. Хэд хоног дараалаад зүү тавиулаад, миний бичсэн танг уугаад, сайн амарч, хүнд ажил хийхгүй бол ятга тоглож, морь унах зэрэгт саад болохгүй.  

Шүэ: Оточ оо, бүрэн эдгэрэхэд хэр хугацаа орох вэ?

Эр: Багаар бодоход сар болно.

Шүэ: Хурдан байж болохгүй юу?

Эр: Гэмтэл шүү дээ. Хүүхдийн тоглоом  биш. Алхам алхмаар хийх хэрэгтэй.

Шүэ: Гялайлаа, оточ оо. Та тангаа бэлдээд өгчих.

Эр: За.

Руй: Яахаараа хуучны гэмтэл байдаг билээ?

Шүэ: Жэнюү сүмд өдөр, шөнөгүй ажиллаж байгаад гэмтчихсэн юм. Яасан?

Руй: Чи тэгэхээр бугуйгаа гэмтсэнийг мэдэж байсан байна шд. Яах гэж Ли овгийн ах дүү хоёртой мөрий тавьсан юм? Би хүртэл чам дээр...

Шүэ: Тэгээд,  зүгээр л хараад суух гэж байна уу?

Руй: Тийм биш ээ. Хүлээгээрэй. Би үнэнээсээ хэлж байна. Чин сэтгэлээсээ хэлж байна. Аав шатар их сайн тоглодог байсан. Төрийн албанд орсоноос хойш ээж шатар тогловол ажил хэрэгт нь муу гэж бодсон. Тэгээд тоглохыг хориглочихсон. Гэхдээ би багадаа хэдэн арга сурсан. Би чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Шүэ: Тэгвэл буцаж очоод тоглоё.

Руй: Чи шатар тоглодог юм уу? Жэнюү сүмд заахгүй юм байна уу? Тийшээ очмоор санагдчихлаа.

Тон: Залуу ноёнтон, тан болж байна уу та хараад өгөөч? Авхай уух хэрэгтэй байна.

Руй: Аан. Нээрэн тийм. Одоохон.  Болж байна уу?

Тон: Эгч ээ. Ийм  гартай яаж ятга тоглох болж байна?

Шүэ: Ямар нэг арга байж л таараа. Эхлээд бусад юмаа цэгцэлье.

*****************

: Хүү чинь... нэг  л өөр байна.

2:   Их нухацтай харагдаж байна.

Эр: Шиу арь. Өнөөдөр би завтай байгаа. Чамтай хамт тоглож өгье.

Шу: Би шалгалтандаа бэлдэж байна. Саад болохоо боль.

Лиу: Харав уу, өөр хүн шиг болчихсон байгаа биз.

Р: Өөрийгөө хэтэрхий өндөр үнэлж байх шив.

Шу: Жиан Ли. Яасан? Чи яаж тэргүүн байран төлөө өрсөлдөх зоригтой болсон юм?

Шүэ: Хүсэхгүй байна. Жэнюү сүмд хоригдохыг хүсэхгүй, Шударга ёс сургуульд дорд үзэгдэхийг хүсэхгүй. Сайн нөхөртэй болохын тулд гэртээ нуугдахыг хүсэхгүй байна. Өрсөлдөхийг хүсч байна. Энэ бачимдмаар газраас холдож, шударга ёсны төлөө тэмцэхийг хүсч байна. Тэгээд л тэр.

Шу: Еэ Шижиэ яагаад чиний ятгалганд автсаныг одоо л ойлголоо. Шийдэмгий зангаас чинь болж. Тийм бардам хүнийг ганцхан чи л ятгаж багтаа авч чадна.

Шүэ: Би хэлсэн байх аа. Ли Лианыг ялахыг хүсч байна. Тэр ч гэсэн хаантай уулзахад тохирох хүн байх ёстой. Энэ удаа, өөрийнхөө төлөө, бас тэрний төлөө, бас бидний төлөө. Энэ удаа би чадах бүхнээ хийх болно.

Шу: Би ч гэсэн. Бүх чадлаараа хичээнэ.

Шүэ: Яасан бэ?

Шу: Би мориноос унаж байсан юм. Дахиад унахгүй гэж бодож байлаа. Харин одоо оролдож үзмээр санагдаад.

Шүэ: Лиу Шу, санаа бүү зов. Би хамт уная. Эхлээд морины нуруун дээр сууж дасах хэрэгтэй. Зүгээр ээ. Яарах хэрэггүй.

Су: Бөгж чинь сул байна. Энийг мэдэхгүй юу?

Шу: Су гүн.

Шүэ: Намайг дагаа юу?

Су: Жиан авхайн нүдэнд би тийм завтай харагдаад байна уу? Энэ газар ангийн талбай.  Та нарт, энд хамаагүй ирэх аюултай.

Шу: Бид өөр газар олж чадахгүй байна.

Шүэ: Су гүн, сая та Лиу Шуг яасан гэсэн бэ? Юу сул гэсэн бэ?

Су: Найз тань хуучны гэмтлээсээ айгаад эрхий хуруундаа албаар сул бөгж зүүж. Бөгж арьсанд наалдахгүй бол сур харвах үеэр сум  хүрэхэд бөгж нь эргэнэ. Сум нумнаас тавигдахаас өмнө чиглэл нь өөрчлөгдөнө. Жаахан л өөрчлөгдөхөд том ялгаа гарна. Яаж байгаа онох болж байна?

Шүэ: Үнэхээр гайхалтай.

Су: Сур харваж мэдэх үү?

Шүэ: Үгүй ээ.

Су: Нум сум хөнгөн зэвсэг. Эмэгтэй хүн биеэ хамгаалж сурах хэрэгтэй. Мориноосоо буугаад энд зогс. Энийг барьж бай.

Шүэ: Би харваж сурмаар байна гэж хэлээгүй.

Су: Дуугүй л хэлснээр хий. Нэг гараараа нумны голоос нь барь. Чанга барь. Гараа суллаж болохгүй. Эрхий хуруугаараа тат. Ийм байхад болно. Эрхий хуруугаараа татна гэдгийг мартаж болохгүй. Би заагаад өгье. Нумаа нэг л барьсан  бол чанга барь. Үгүй бол дайсан чинь таныг алчихна. Байгаа хар. Би гурав хүртэл тоолно. Тэгэхээр утсыг татаж байаа эрхий хуруугаа тавиарай. Бүү март. Эргэлзэж болохгүй. Нэг. Хоёр. Гурав.

Шүэ: Нээрээ оночихлоо.

Су: Одоо өөрөө харваад үз. Бугуй тань яагаа вэ?

Шүэ: Зүгээр ээ.

Су: Ийм гэмтэлтэй байж яаж зүгээр байх юм? Яаж шалгалт өгөх юм?

Шүэ: Эмчилгээ хийлгэж байгаа. Су гүн санаа зовох хэрэггүй.

Су: Оточ бүрэн эдгэхэд багадаа сар болно гэсэн. Тийм удаан хүлээж чадах уу?

Шүэ: Намайг хянаж байгаа юм уу?

Су: Би зүгээр л тэрүүгээр явж байсан юм.

Шу: Жиан Ли. Яасан бэ?

Су: Бүрэн эдгээхийг хүсвэл өнөөдөр миний өргөөнд очоорой. Чүү.

Шу: Чиний шуу яагаа вэ?

Шүэ: Зүгээр ээ. Сүртэй юм биш.

Шу: Су гүн яагаад надад зөвлөгөө өгсөн юм бол гэж гайхаж байлаа. Та хоёр танилууд байсан байж. Сая чамайг өргөөндөө урихыг нь сонссон. Чи очихгүй биз дээ?

Шүэ: Шалгалт гурав хоногийн дараа байх аа?

Шу: Тийм. Су гүн их хачин хүн. Өнөөдөр бид хоёрт тусалсан  ч  гэсэн, юу бодож байгааг нь хэн ч мэдэхгүй. Тэрнийг уурлуулах хэрэггүй байх.

Шүэ: Ойлголоо.

**************

Тон: Эгч ээ. Жаахан амрахгүй юм уу? Бугуй чинь гэмтчихсэн болохоор ингэж болохгүй.

Шүэ: Хугацаа бага байна.

Тон: Лиу авхай байгаа шүү дээ. Тэд нараас ятга тоглож чаддаг хүн байвал сольчих.

**************

Шүэ: Хэл хүргээд өгөхгүй юу. Су гүний урилгаар ирлээ.

Лу: Эзэнтэн таныг өчигдөр ир гэж хэлсэн. Өдөржин хүлээсэн. Өнөөдөр зочин хүлээж авахгүй.

Шүэ: Оройтож ирээд Су гүний уурыг хүргэчихэж. Тэгвэл өнөөдөр, би Су гүнийг хүлээе.

Лу: Хаа... Жиан арь авхай, дагаад яв.

Шүэ: Хүлээ.

Лу: Яасан?

Шүэ: Удаан суугаад хөл маань оршчихож. Босч чадахгүй байна. Су гүнтэн, амттай харагдаж байна. Гэхдээ би шарсан мах идэхээр ирээгүй.

Су: Өлсөөгүй бол хүлээж бай. Оточ хоолоо идээгүй байна.

Бичиг: Ситу Жи Юэ.

Су: Танилц, манай улсын шилдэг оточ.

Си: Шилдэг оточ биш. Хорны шилдэг мэргэжилтэн. Шиао Хэн. Хэн нь мэдэхгүй хүн дагуулж ирээд эмчилж өг гэдэг чинь ямар учиртай юм? Миний дүрмийг зөрчиж байна.

Су: Дүрмийг чинь зөрчихгүй ээ. Би тэрний оронд.

Си: Тэрний оронд оо? Тэр хэн юм?

Шүэ: Ямар дүрэм?

Си: Шиао Хэн чамд хэлээгүй юм шиг байна. Надаар эмчлүүлэхийг хүсч байгаа бол эхлээд надтай бооцоо тавина.

Шүэ: Авхай намайг эмчилж өгнө гэвэл би бооцоо тавихаас буцахгүй.

Си: Болж байна. Шулуухан юм... Би хортой аалз хүлээж авсан. Хорыг нь турших хүн хэрэгтэй байна. Намайг ялах юм бол гарыг чинь эмчилж өгье.

Шүэ: Би ялагдвал яах вэ?

Си: Амь чинь минийх болно.

Шүэ: Яах ёстой  вэ?

Си: Энэ хоёр аалзны нэг нь хортой, нэг нь хоргүй. Нэгийг нь сонго. Заримдаа, амьд явахад аз хэрэг болдог. Энэ удаа би амийг чинь аварсан ч, чи удаан амьдрахгүй байж ч болно. Эртхэн сануулчихъя. Эдний нэг нь маш хортой. Бурууг нь сонгох юм бол, бас хазуулах юм бол амьд үлдэхгүй ч байж мэднэ. Эхлэх үү?

Шүэ: Хүлээ.

Си: Айгаа юу?

Шүэ: Сая амиараа дэнчин тавина гэж хэллээ. Гэхдээ минийх байх ёстой гэж хэлээгүй. Энэний амиар дэнчин тавья.

Су: Хөөе. Оточ танилцуулж өгч байхад... энийг л урвалт гэх байх.

Шүэ: Танд муу юм болбол хариуд нь би амиа өгнө.

Су: Хамт үхэх гэж үү?

Си: Шиао Хэн. Чамд анхааруулчихъя. Энэ аалз үнэхээр хортой.

Су: Юу хүлээсэн юм?

Шүэ: Болгоомжтой сонгох хэрэгтэй шд. аль нь хортой юм бол... Энэ үү? Энэ үү? Нээ! Нээ!  

Су: Хоргүй байна.

Си: Шиао Хэн.  

Шүэ: Тэгвэл энийг сонгоё. Нээж үзье.

Си:Чи яллаа. Энэ хоргүй.

Су: Миний гар танд аз авчрах шиг боллоо.

Си: Хурдан яв. Эмчилгээгээ эхэлнэ.

Су: Харамсалтай л юм. Хамт үхэж чадахгүй нь.

Си: Хурдан явахгүй юу? Чи яаж таасан юм?

Шүэ: Тэрэн рүү харахаар нүдэнд чинь хайр гэрэлтдэг.

Си:Тэгээд юу гэж? Чи тэгдэггүй юу?

Шүэ: Тэр миний хайртай хүн биш.

Си: Надад худлаа хэлэх юм бол... чамайг...  алчихна шүү.

Шүэ: Эмэгтэй хүн сэтгэлээ амархан илчилдэггүй. Тэгвэл эхний үед ялагдана.

Си: Мэддэг хүн шиг ярьж байх шив. Гараа. Чи энергийн урсгал чинь алдагдаж. Энгийг арга тус болохгүй. Галыг галаар дарах хэрэгтэй. Гэхдээ энэ арга их хэцүү. Маш их өвдөлт мэдрэх болно. Сэтгэл санаа чинь тавгүйрхэж, шөнө ч унтаж чадахгүй.

Шүэ: Ситу авхайд итгэж байна.

Си: Зоригтой юм аа. Шиао Хэн чиний төлөө надаас гуйсанд гайхах  юм алга.

Шүэ: Ситу авхай, Су гүн хоёр  дотно бололтой.

Си: Нэг нэгнээ аварч байсан удаатай. Гараа.

*******************

Си: Шөнөжин унтаагүй юм уу? Тэрнийг хордуулчихна гэж тэгтлээ айгаа юу?

Су:  Яаж байна?

Си: Хор нь гадагшилж дуусаагүй. Дахиад хоёр хоног хүлээчих. Тэгээд зүгээр болно. Шиао Хэн. Эмэгтэй хүнд ингэтэл анхаарал тавина гэж бодсонгүй.

Су: Миний сургаж байгаа шатрын хүү. Гар нь ажиллахгүй бол яаж жүжиглэх болж байна?

Си: Шиао Хэн. Чи тэрэнд сайн болчихоо юу?

Су: Ийм юм асуух хэрэггүй.

Си: Худлаа ярьж байгаад надад баригдаад үзээрэй.

Су: Лу Жи. Жиан арь авхайг хүргээд өг.

Лу: Тэр унтаж байгаа. Би үүрээд явах уу? Эсвэл мөрөн дээрээ тавиад явах уу?

Су: Шивэгчинд нь хэл дуулга.

Лу: Мэдлээ.

Су: Яаж байна?

Шүэ: Су гүнтэн оточ олж өгсөнд гялайлаа. Энэ тусын хариуг хэзээ нэгэн цагт барина аа.

Су: Одоохондоо хариуг нь барьж чадахгүй.

Шүэ: Юу хэлэх гээ вэ?

Су: Хүнд хэцүү үе тохиолдоход хүн унасан навч мэт, хувь тавилангаа хянаж чадахгүй. Гүнгийн өрөөнд ийм унасан навч хэрэггүй.

9-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home